АУТНС-ийн 2014 оны шинэ номын мэдээ

Page 1

Зохиогч: Асай Р. Номын нэр: Маммографийн оношлогооны үндэс Редактор: Д. Гончигсүрэн Хэвлэсэн хот: Улаанбаатар Хэвлэсэн он: 2013 Хуудас: 218 ISBN 978-99973-41-18-1 Энэхүү бүтээлд хөхний рентген анатоми, Монгол эмэгтэйн хөхний зарим хэвийн хэмжээсүүд, хөхний үүсгэврүүдийг илрүүлэх арга, аргачлал, хөхний хортой ба хоргүй хавдаруудын шалтгаан, эмнэлзүй, эрсдэлт хүчин зүйлс, оношлох, ялган оношлох рентген маммографийн үндсэн ба туслах шинж тэмдгүүд, оношлогооны алгоритм зэргийг тусгаж, хоорондын хамаарлыг нь олон жилийн туршлага дээрээ үндэслэн тодорхой бичсэн байна.


Номын нэр: Нийгмийн эрүүл мэндийн хоол судлал: Гарын авлага Редактор: Б. Бямбатогтох, О. Чимэдсүрэн Хэвлэсэн хот: Улаанбаатар Хэвлэх үйлдвэр: Согоо нуур ХХК Хэвлэсэн он: 2013 Хуудас: 178 Гарын авлагад хоол тэжээлийн бодисын бүтэц, найрлага, хүн амын зохистой хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлэх аргууд, хоол тэжээлийн дутал, шалтгаан үр дагавар, хүнсний аюулгүй байдлын талаар тусгажээ.


Номын нэр: Мэс заслын эмгэгүүдийн нэгдсэн сурах Зориулалт: Мэс заслын болон бусад мэргэжлийн эмч нар, Анагаахын сургуулийн оюутнууд, коллежид суралцагсагдад зориулав. Редактор: Хайруулла, Ч. Пунцаг Хэвлэсэн хот: Улаанбаатар Хэвлэх үйлдвэр: Тоонотпринт Хэвлэсэн он: 2013. Хуудас 429 ISBN 978-99929-79-60-7 Номд тархи, нугас, зүрх судас, цээжний хөндий, хэвлийн эрхтний хөндийнүүдээс гадна бамбай булчирхай, мээм, үе мөчний судсууд, яс булчингийн өвчлөлүүдийг оруулжээ. Мэдээгүйжүүлэлт, мэдрэл, зүрх судас болон ерөнхий мэс засал, хавдар судлал, хүүхдийн мэс засал, бөөр шээс бэлгийн эрхтэнүүдийн мэс засал заслын талаар нэлээн дэлгэрэнгүй оруулсан.


Зохиогчид: Г. Батбаатар, С. Цогтсайхан, С. Чимидцэрэн, Ч. Баттогтох Номын нэр:Дархлаа судлал Зориулалт: Эмч, судлаач, оюутнуудад зориулав. Редактор: Г. Батбаатар, С. Цогтсайхан Хэвлэсэн хот: Улаанбаатар Хэвлэх үйлдвэр: Мөнхийн үсэг Хэвлэсэн он: 2014 Хуудас: 523 ISBN 978-99929-10-40-2 Дархлаа тогтолцооны тухай ерөнхий ойлголт, бүтэц, дархлааны хариу урвалын механизм,Эмнэлзүйн дархлаа судлал гэсэн 4 бүлэгтэй. Дархлаа судлалын шинжлэх ухааныг сонирхон судалж буй оюутан, эмч, мэргэжилтнүүд, судлаач нарт зориулан нэр томьёоны тайлбарыг хавсаргасан.


Зохиогч: Нямаа Р., Булган Т. Номын нэр: Нүдний өвчин Редактор: Г. Жадамба, Ч. Цэрэннадмид Хэвлэсэн хот, газар : УБ.: Адмон принт Хэвлэсэн он: 2013 Хуудас: 237 ISBN 978-99962-0-280-3 Эмнэлэг үйлчилгээнд нэвтэрч байгаа шинэлэг арга барил, харааны эрхтэний бүтэц, үйлийн асуудал, олонтаа тохиолддог өвчин эмгэгийн шалтгаан, эмгэгийн жам, эмнэлзүй: оношлох, эмчлэх, сэргийлэхэд хэрэглэх арга зүйг тусгасан байна.


Номын нэр: Хоол боловсруулах эрхтэний эмгэг Ерөнхий редактор: Б. Цэрэндаш Дахин хэвлэлт: Нэмж завс. 3 дахь хэвл. Хэвлэсэн хот, газар: УБ.: Адмон Хэвлэсэн он: 2014 Хуудас: 507 ISBN 978-99929-0-150-0 Энэхүү сурах бичигт хоол боловсруулах эрхтний бүтэц зүй, үйл ажиллагаа, судлан шинжлэх арга, зонхилон тохиолдох эмгэг, хам шинжийн шалтгаан, ангилал, эмгэг жам, эмнэл зүй, оношлогоог орчин үеийн ойлголтын хэмжээнд тайлбарласан бөгөөд эмчилгээний аргын талаар шинэ мэдээллийг тодорхой бичсэн болно.


Зохиогч: Жав Б Номын нэр: Ач арвижуйн удидас: Сурах бичиг Эмхтэтгэсэн: Ж. Сарантуяа ба бус. Хэвлэсэн хот, газар: УБ.: Өөдрөг өнгө Хэвлэсэн он: 2013 Хуудас: 743 ISBN 978-99973-816-8-2 Эх барихуй, эмэгтэйчүүд судлал, жирэмсэн ба дотоод шүүрлийн эмгэг, эмэгтэйн бэлэг эрхтэний өвчин судлал гэсэн 4 үндсэн бүлэгтэй. Анагаахын баталгаат зарчимд үндэслэгдсэн эх барихын практикийн шинэ аргууд болон жирэмсэн эмэгтэйчүүд, ураг ба нярай хүүхдийг хянах орчин үеийн хандлагыг оруулсан байна. Мөн эх барихын тусламжийн чанарын асуудлыг анх удаа хөндөж, тал бүрээс нь тусгажээ.


Зохиогч: Сарантуяа Ж. Номын нэр: Анагаахын молекул биологийн үндэс Ж. Сарантуяа, Н. Эрдэнэбаяр, Т. Хосбаяр, Ц. Билэгтсайхан Хэвлэсэн хот, газар: УБ.: Өөдрөг өнгө Хэвлэсэн хот: 2013 Хуудас: 360 ISBN 978-99962-1-347-2 Молекул биологийн шинжлэх ухааны үндсэн онол, судлах зүйлүүд, молекулын түвшинд тайлбарлагдах амьдралын мөн чанар, түүнийг үүсгэж буй эсийн түвшин дэх макромолекулуудын уялдаа хамаарал, харилцан үйлчлэл, тэдгээрийн зохицуулга, үйл ажиллагаа, орчин үеийн судалгааны арга техникүүдийг тайлбарлан оруулсан болно. Анагаах ухаан, био-анагаах ухаан, биологи, биотехнологи, микробиологийн мэргэжлээр суралцаж буй оюутан, суралцагсад, дээрх салбарт ажиллагсдад зориулан бичжээ.


Номын нэр: Бичил амь судлалын өнгөт атлас Редактор: Б. Ганбаатар, Х. Алтанцэцэг, Ч. Баттогтох, Г. Дарамбазар Хэвлэсэн хот, газар: УБ.: Мөнхийн үсэг Хэвлэсэн он: 2014 Хуудас: 217 Эмнэлзүйн бичил амь судлалын шинжилгээний олон төрөл, түүний зарчмыг тайлбарласан онолын хэсгээс гадна бичил биетний микроскопт харагдах байдал, өсгөвөрлөгдөх онцлог, бактери, вирус, мөөг, шимэгч зэрэг бичил биетний бүх төлөөллийг өнгөтөөр тод томруун харуулсан.


Зохиогч: Чүлтэмсүрэн М., Ерөөлт Ч Номын нэр: Эм судлал Редактор: М. Амбага, Б. Саранцэцэг Дахин хэвлэлт: Нэмж завс. 6 хэвл. Хэвлэсэн хот: Улаанбаатар Хуудас: 1125 ISBN 978-99962-2-005-0

Монгол улсын эмийн бүртгэл, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон эмүүд болон сүүлийн үед эмчилгээний празтикт орж ирж байгаа нийт 650 орчим эмийн ангилала, үйлдэл, үйлдлийн механизм, хэрэглэх заалт, хэрэглэх арга тун, уг эмийг хэрэглэх үед үзүүлж болох гаж сөрөг нөлөө, эмийн хэлбэрийн талаарх мэдээллийг зураг, хүснэгтээр баяжуулсан тусгажээ.


Зохиогч: М. Чүлтэмсүрэн, Ч. Ерөөлт, Л. Хүрэлбаатар Номын нэр: Эмийн лавлах Редактор: М. Амбага, Б. Саранцэцэг Дахин хэвлэлт: Нэмж завс. 6 хэвл.Хэвлэсэн хот: Улаанбаатар Хэвлэсэн он: 2012 Хуудас: 1125 ISBN 978-99962-2-005-0 Монгол улсын эмийн бүртгэл, зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд орсон эмүүдээс гадна олон улсын эмийн зах зээлд онцгой байр эзлэж байгаа манай эмчилгээний практикт нэвтрэх боломжтой эмийн бэлдмэлүүдийн мэдээллийг оруулж, уг номыг хэрэглэхэд хялбар болгохын үүднээс эмийн бэлдмэлүүдийг үсгийн дэс дарааллаар бичсэн байна.


Зохиогч: Иан Р. Мак Винни, Томас Фрийман Номын нэр: Өрхийн анагаах ухаан: Сурах бичиг Ерөнхий редактор: Н.Сүмбэрзул Хэвлэсэн хот, газар: УБ.: Мөнхий үсэг Хэвлэсэн он: 2009 Хуудас: 488 ISBN 978-99973-2-419-1 Энэхүү сурах бичигт өрхийн анагаах ухаан бол анагаах ухааны биеэ даасан салбар болох талаас нь тайлбарлан, түүни й ерөнхий зарчмуудыг тусгасан. Өрхийн анагаах ухааны үндсэн зарчим, эмнэлзүйн асуудлууд, өрхийн анагаах ухааны хэрэглээ, сургалт судалгаа гэсэн 4 бүлгээс бүрдэнэ.


Номын нэр: Өрхийн анагаах ухаан дахь эмнэлзүйн тохиолдлууд: Хүний эх эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтын оюутны гарын авлага Редактор: Д. Амарсайхан Хэвлэсэн хот, газар: УБ.: Мөнхийн үсэг Хэвлэсэн он: 2013 Хуудас: 118 ISBN 978-99973-2-303-3 Гарын авлагад орчин үеийн нотолгоонд суурилсан анагаах ухааны мэдээллийг ашиглан анхан шатны тусламжийн түвшинд тохиолддог өвчнүүдийн эмнэлзүйн илрэл, оношлогоо, авах арга хэмжээг эмнэлзүйн тохиолдлын цуврал байдлаар тодорхойлсон болно.


Зохиогч: Цагаан Д., Намбар Б. Номын нэр: Нөхөн сэргээх эмчилгээ рашаан сувилал Редактор: Ц. Мухар Дахин хэвлэлт: Дахин засварласан Хэвлэсэн хот, газар: УБ.: Соёмбо принтинг Хэвлэсэн он: 2014 Хуудас: 543 ISBN 978-99962-2-766-0 Нөхөн сэргээх эмчилгээ, рашаан сувиллын хөгжил, төлөвшил; нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлгөөн- эрүүл мэнд, байгалийн үүсгэмэл эмчилгээ, гүүний айраг саам эмчилгээ, рашаан эмчилгээ, шавар эмчилгээ, наслалт ба нөхөн сэргээх эмчилгээ, эрүүл мэндийн тухай цуврал өгүүлэхүүн гэсэн 9 бүлэгтэй. Анагаах ухааны чиглэлийн багш ажилтан, оюутан, эмч болон эрүүл байхыг хичээдэг хүмүүст зориулагдав.


Номын нэр: Одончимэд Л. Б. 1-6. Хэвлэсэн хот, газар: УБ.: Тоонотпринт Хэвлэсэн он: 2013 Б.1 Ээжтэй орчлонгий наран / Ред. До. Цэнджав.- шинэчилсэн 2 дахь хэвл.-УБ., 2013.- 343 х. Б.2: Наран ивээлт нутаг / Ред. До. Цэнджав.-УБ., 2013.-343.- ISBN 97899973-49-01-9. Б.3: Нарны хэлтэрхий/ Ред. Т. Галсан.-УБ., 2013.-328х.- ISBN 978-9997349-02-6. Б.4: Хоржоонтой дурсамж -1/ Ред. Д. Цоодол.-УБ., 2013.-368х.- ISBN 978-99973-49-04-0. Б.5: Хоржоонтой дурсамж -2/ Ред. Д. Цоодол.-УБ., 2013.-368х.- ISBN 978-99973-49-05-7. Б.6: Нарлаг хорвоогийн чимээр / Ред. До. Цэнджав.-УБ., 2013.-368х.ISBN 978-99973-49-13-2. Эдүгээ бичиж нийтлүүлсэнээ цуглуулан базаж, эмхэтгээд эссэ, тэмдэглэл, дурсамж хөрөг, ярилцлага гээд элдэв өмбөө цөмбөө бүтэцтэй энэхүү номоо зохиогч маань уншигч олонд хүргэсэн байна.


Зохиогч: Сүхбаатар М. Номын нэр: Хүүхдэд хэрэглэх эмийн 1500 тун, жор Редактор: Г. Чойжамц, Н. Халиун Хэвлэсэн хот, газар: УБ.: Соёмбо принтинг Хэвлэсэн он: 2014 Хуудас:631 ISBN 978-99962-2-519-2 Эмийн жор бичих дүрмийн шаардлага чанд биелүүлэх нь эмийг оновчтой хэрэглэх, хэрэгцээг зөв тогтоох, хангамж сайжруулах төдийгүй, гарч болох гаж нөлөөнөөс сэргийлэх үндэслэл учир эмийн хэлбэр бүрээр жор бичихийг өгүүлжээ. Жорын хэрэглээг ерөнхийд нь хүүхдэд хэрэглэх зарчмаар бичиж, тунг нас, кг жин, биеийн гадаргууд тохируулан тооцож, манай улсад ихэвчлэн хэрэглэж байгаа эмийн жорыг цагаан толгойн үсгийн дэс дарааллаар оруулж, нэрлэж заншсан худалдааны нэрийг хамтатган оруулжээ.


Зохиогч: Сүхбаатар М. Номын нэр: Б.3: Хүүхдийн өвчний ангилал ба ялган оношлогоо: Эмч оюутны лавлах Редактор:С. Буянт, С. Хөхий Дахин хэвлэлт: Нэмж шинэчилсэн 3 дахь хэвл. Хэвлэсэн хот, газар: УБ.: Соёмбо принтинг Хэвлэсэн он: 2013 Хуудас: 791 ISBN 978-99929-4-205-3 Нярайн өвчний ангилал ба ялган оношлогоо, амьсгалын эрхтэний, зүрх судас үений, тогтолцооны эрхтний, хоол боловсруулах эрхтний, элэг цөс ялгаруулах болон нойр булчирхайн өвчний, хүүхдийн суурь өвчний, шимэгч хорхойн өвчний, бөөр – шээсний замын өвчний, артерийн даралт ихсэх багасах өвчний ангилал ба ялган оношлогоо гэсэн 10 бүлэгтэй.


Зохиогч: Сүхбаатар М. Номын нэр: Б.4:Хүүхдийн өвчний ангилал ба ялган оношлогоо: Эмч оюутны лавлах Дахин хэвлэлт: Нэмж шинэчилсэн 3 дахь хэвл. Хэвлэсэн хот , газар: УБ.: Соёмбо принтинг Хэвлэсэн он: 2013 Хуудас: 876 SBN 978-99929-4-205-3 Цусны өвчний, дэлүү томрох шинж бүхий өвчнүүдийн, дотоод шүүрлийн, дархлал дутмагшлын, харшлын шалтгаант, халууралт таталтын, халдварт өвчний, ус эрдэс хүчил суурийн гомеостаз бичил элементийн өөрчлөлтийн, хүүхдийн цочмог архаг хордолтын, хүүхдийн өвчний цогц менежментийн ангилал ба ялган оношлогоо болн хүүхдийн өвчний онош, ялган оношлогоо тавихад шаардлагатай хэвийн үзүүлэлтүүд гэсэн бүлгүүдтэй. Өвчний олон шинж тэмдэг, хамшинжийг хүснэгтэнд оруулан бичиж эмч мэргэжилтний оношлогоо, ялган оношлогоонд хэрэглэхэд тус дөхөм болгон оруулжээ.



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.