2015 оны 4-р сарын шинэ номын мэдээ.

Page 1

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ 2015 оны №2

Монгол нүүдэлчдийн тайлбар толь: Б.1. / Г. Гантогтох, Д. Баттогтох, С. Бямбадорж ба бус.; Ер. ред. Г. Сүлд.-УБ.: Монсудар, 2015.- 611х. – ISBN 97899973-1-049-1

Энэхүү бүтээлд эсгий туургатан хэмээн түүхэнд алдаршсан Монгол, Түрэг, Хамгинан угсаатны олон үеийн туршид аж төрөн сууж ирсэн орон сууц, нүүдэлчдийн ахуй байдал, амьдралын хэв маяг, цаг уурын нөхцөл, нас хүйсэнд тохирсон хувцас, гоёл чимэглэл,эд зүйлс болон адуулан маллаж байгаа эзнээ таньдаг, бэлчээрт маллагдаж төрөл бүрийн ашиг шим өгдөг мал ахуйн талаар тусгасан болно. Бүлэг 1. Гэр / түүхэн гэр өргөө, эсгий туургатны гэр, монгол гэрийн зориулалт, аханхай гэр, бүрэн гэр, гэр барих, цуцах, гэр ачаалж нүүх, гэр гэрлэх/ Бүлэг 2. Хувцас / малгай, дээл, цамц, өмд, гутал/ Бүлэг 3 Мал ахуй / хонь, ямаа, үхэр, адуу, мэмээ, эдлэл хэрэглэл, ажлын мөчлөг, ашиг шим / гэсэн 3 бүлэгтэй.


Монгол нүүдэлчдийн тайлбар толь: Б.2. / Г. Гантогтох, Ц. Батсүх, Я. Алтанцэцэг ба бус.; Ер. ред. Г. Сүлд.-УБ.: Монсудар, 2015.- 615х. - ISBN 978-99973-1050-7

Энэхүү бүтээл: Бүлэг 1. Цай /цай, ургамлын цай, ус, давс, цайн хужир, шүүс/ Бүлэг 2. Идээ / цагаан идээ, үр тариа, амттан, жимс, хүнсний ургамал, самар, мөөг, сонгино Бүлэг 3.Зоог шүүс /богийн мах, бодын мах, мах хадгалах, ан агнуурын мах/ гэсэн 3 бүлгээс бүрдэнэ.


Монгол Улсын угсаатны зүй: Б.1: Халын угсаатны зүй (XIX-XX зууны зааг үе) /С. Бадамхатан, Г. Цэрэнханд, Г. Батнасан ба бус.нэмж засв. 2 дахь хэвл. –УБ.: Адмон, 2012.- 536. - ISBN 978-999620-785-3 Монгол Улсын угсаатны зүй: Б.2: Ойрадын угсаатны зүй (XIX-XX зууны зааг үе) /С. Бадамхатан, Ц.Аюуш, Т. Дисан ба бус.нэмж засв. 2 дахь хэвл. –УБ.: Адмон, 2012.- 522. - ISBN 978-999620-786-0 Монгол Улсын угсаатны зүй: Б.3: Монгол, Түрэг, Хамниган овогтны угсаатны зүй (XIX-XX зууны зааг үе) / С. Бадамхатан, Г. Гантогтох, Г. Цэрэнханд ба бус.- нэмж засв. 2 дахь хэвл. –УБ.: Адмон, 2012.- 522. - ISBN 978-99962-0-786-0 Дэлхий дахины түүхэд өөрсдийн ул мөрийг гүнзгий үлдээсэн эртний сурвалжит монгол овогтой бол өнө удаан иргэншин нутагшсан эх нутаг, нэн эртний уламжлалт өөрийн түүх, өвөрмөц хэл, соёлтой бие даасан ард түмэн бөгөөд чухамхүү энэ байдлыг өвлөн уламжилсан Монгол угсаатны бүлгүүдийн түүхэд оруулсан хувь нэмрийг ойлгуулахад энэхүү 3 боть зохиолын шинжлэх ухааны ач холбогдол оршино. Дахин хэвлэж буй 3 ботид зохиолд Монгол угсаатан бүрэлдсэн хийгээд Монгол улсад амьдран буй арав гаруй угсаатны бүлгүүд ястны гарвал түүх, нутагшил, аж ахуй зэргээс улбаатай нутгийн онцлогт зохицон төлөвшсөн биет болон биет бус соёлын талаар бичигдсэн зүйлд нэмэлт оруулжээ.


Дэлхийн атлас:Хураангуй /Г. Жадамба, Ч. Цэрэннадмид.-УБ.: Адмон принт, 2013.- 350 х.- ISBN 97899973-100-19 Манай гаригийн тухай бүхий л мэдээлллийг агуулсан зурагт лавлах болох энэхүү атласыг хамгийн сүүлийн үеийн дижитал технологи болон хиймэл дагууллын мэдээллийг ашиглан бүтээсэн болно. Тухайн газар нутаг дэвсгэрийн физик газар зүйн онцлог, аж үйлдвэржүүлэлт хүртэлх бүхий л сэдвийг хамарсан бөгөөд 80000 орчин газар зүйн нэршил, газар зүйн нэршлийн дэлгэрэнгүй хэлхээсийг хавсаргажээ.


Эрдэнэ С. ба бус. Ерөнхий мэс заслын үндсүүд: Анагаахын их дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулав / С. Эрдэнэ, Ш. Сүхбаатар, Н. Даваацэрэн; Ред. АШУ-ны док. проф. О. Сэргэлэн.- УБ., 2015.- 448х.-ISBN 97899962-79-57-7.

Энэхүү номд асептик, антисептикийн орчин үеийн ойлголт, хэрэглэж буй бодисоос эхлэн өнгөөгийн робот мэс засал, эрхтэн шилжүүлэх мэс заслын тухай ойлголтуудыг багтаасан, эмнэлзүйн практикт ховор тохиолддог ургийн гаж хөгжил, осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн мэдэгдэхүүн, мэс заслын оёдол, хэрэглэх утас, цус тогтоолт, мэдээгүйжүүлгийн талаар тусгасан болно. Мөн амь тэнссэн үеийн тусламж, цус шингэн юулэх зарчим, зарим өвчний оношлогоо, авах арга хэмжээний талаар тусгажээ.


Гэмтэл согог судлал /А. Эрдэнэбилэг, О. Батсүх, Л. Наранбат, П. Эрдэнэсан; Ред. С. Отгонгэрэл.-УБ.: Пресс Лоорд, 2015.-278 х. – ISBN 978-99962-55-41-0.

Энэхүү сурах бичигт эрхтэн системийн анатомийн онцлогийг товч тусгаад, гэмтлийн тодорхойлолт, тархалт, шалтгаан механизм, өвөрмөц шинж тэмдгүүдийг тохиолдол бүр дээр оруулсан. Сэдэв бүхний дотор тухайн осол гэмтэл согогийг оношлох арга барил, анхны тусламж, эмчилгээний шинэлэг арга аргуудыг тайлбарлан, тухайн сэдвийг хэрхэн ойлгосноо шалгах сорилуудын хариулт, гардан үйлдлийн жагсаалтыг хавсаргажээ. Нийт 20 гаруй зайлшгүй сурсан байх гардан үйлдлийн техник, 30 гаруй өнгөт, 100 гаруй ердийн зураг, 150 гаруй кейс тест багтаасан болно.


Монгол Улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт /Эмхт. Н. Дондог, С. Наряд; Ред. П. Нямдаваа, С. Төгсдэлгэр, Д. Нарангэрэл.-УБ.: Мөнхийн үэсэг,2014.-1039х. – ISBN 978-99973-2-826-7 Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжилд холбоотой хуульзүйн болон дотоод, гадаадын судлаачдын халдварт өвчний эмнэлзүй, тархвар судлал, лабораторийн оношлогоо, дархлаажуулалтын үр дүнгийн талаарх баримтыг тусгасан болно.


Халдварт өвчин:Анагаах ухааны их, дээд сургуулийн оюутан, дамжаанд суралцагсад, эмнэлэгийн мэргэжилтэн, эрүүл сэндийн ажилтнуудад зориулав / Н. Дондог, Б. Цэгмид, Д. Нарангэрэл, С. Наряд; Ред. Р. Оюунгэрэл.-УБ.: Мөнхий үсэг, 2015.532 х. - ISBN 978-99973-2-825-0

Халдварт өвчний тодорхойлолт, үүсгэгэч, эмгэгжам, эмнэдзүй, тархвар судлал, лабораторын оношлогоо, ялган оношлох, эмчилгээ, сэргийлэлт, тэмцэх арга хэмжээний тухай агуулсан болно.


Хорих байгууллага дахь нийгмийн ажил: Хорих байгууллагын нийгмийн ажилтан, нийгмийн ажлын багш, оюутнуудад зориулсан сурах бичиг.- дахин засв. 3 дахь хэвл.-УБ., 2015.-221 х. Энэхүү сурах бичгийг Каритас Чех байгууллага, Хорих байгууллагын нөхөрлөл ТББ хамтран хэрэгжүүлж буй Европын Холбоо, Чехийн хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй “ Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих төсөл”-ийн хүрээнд боловсруулав. Сурах бичиг нь 1. Хорих байгууллага дахь нийгмийн ажлын тухай 2. Хорих ангид үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээний мөн чанар, 3. Хорих ангид үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээнүүд гэсэн 3 бүлэгтэй.


Амар А. Монголын эх түүх: Б.1: Монголын товч түүх / Эрх. хэвл. З. Лонжид, О. Батсайхан. - УБ.: Соёмбо притинг, 2014.- 347х. –ISBN 97899962-2-990-9 Ишдорж Б. Монголын эх түүх: Б.2: Монгол улсын хураангуй түүх / Эрх. хэвл. З. Лонжид, О. Батсайхан. - УБ.: Соёмбо притинг, 2014.- 144х. –ISBN 97899962-2-991-6 Буянчуулган Б. Монголын эх түүх: Б.3: Манж Монголын холбогдсон түүхт байдал / Эрх. хэвл. З. Лонжид, О. Батсайхан. - УБ.: Соёмбо притинг, 2014.- 347х. –ISBN 978-99962-2-992-3 Магсаржав Н. Монголын эх түүх: Б.4: Монгол Улсын шинэ түүх / Эрх. хэвл. З. Лонжид, О. Батсайхан. - УБ.: Соёмбо притинг, 2014.- 230х. –ISBN 97899962-2-993-0 Дэндэв Л. Монголын эх түүх: Б.5: Монголын товч түүх / Эрх. хэвл. З. Лонжид, О. Батсайхан. - УБ.: Соёмбо притинг, 2014.- 347х. –ISBN 97899962-2-993-0 Буянчуулган Б. Монголын эх түүх: Б.6: Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх / Эрх. хэвл.З. Лонжид, О. Батсайхан. УБ.: Соёмбо притинг, 2014.- 665х. –ISBN 978-99962-2-995-4. Монголчууд өөрийн эх түүхээ мэдэж, сурах явдал чухал хэмээн үзэж, монгол үндэстэнийхээ цог сүлдийг улам мандуулах, үндэстэнээ хайрлахын үүднээс “ Эрдэмтэн сайд угаа үл умартмуй”, “ Монгол тоонтон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй” хэмээсэн их эрдэмтэн Инжинашийн сургаалыг эрхэмлэн МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Монгол бичгийн их хүн, Му-ын төрийн нэрт зүтгэлтэн А.Амар нарын сэдэж боловсруулсан Монголын түүхийн цуврал зохиолыг анх бичсэн гар бичмэл болон кирилл үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олны хүртээл болгох санаачлага гаргасны дагуу хэвлэсэн.


1.

Taber’s cyclopedic medical dictionary /Editor Donald Venes M.D.-20 ed.-New York, 2001.-2788 p. – ISBN 978-0-8036-1208-2

2.

Mosby’s medical dictionary .- USA., 2006.-2019p. – ISBN 978-0-323-03942-0

3.

Barbara A. Gylys and Mary Ellen Wedding Medical Terminology systems: A body sуstems Approach.- USA., 2005.-624р.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.