Page 1

Ажнай Л. Анагаахын физик /Ред. М. Цогбадрах.Нэмж. засв. 2 дахь хэвл.-УБ., 2014.-153 х. – ISBN 978-99962-891-6-3 Энэхүү ном нь эмч, эмнэлэгийн мэргэжилтэн болохоор сурч буй оюутнуудын суурь мэдлэг бүрэлдэн тогтоход ач холбогдолтой. Гэрлийн зарим үзэгдлүүд болон эмнэлэгийн оношлогоо, эмчилгээнд өргөн хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмжийн физик үндэсийг дахин хэвлэлдээ нэмж оруулжээ.


Пойа Д. Математикт нээлт хийх тухай: Бодлого бодож сурах ба сургах (Ерөнхий аргад хүрэх замд): Дэд дэвтэр /Орос хэлн. орч. Б. Уунай, Ред. У. Хулан.-УБ., 2014.-360 х. Америкийн алдарт эрдэмтэн, нэрт сурган хүмүжүүлэгч Д. Пойа (1887-1985) энэхүү номондоо бодлого бодох процессийг бодлого бодож сургах асуудалтай нягт холбосон бөгөөд бодлого бодож, бүтээлчээр сэтгэж сургах, сургалтын арга технологио боловсронгуй болгон багшлах ур чадвараа сайжруулах талаар өгүүлжээ.


Хэл ярианы соёл: Сурах бичиг /Ред. Л. Болд.- Нэмж засв. 2 дахь хэвл.-УБ.: Адмон, 2014.-196 х. ISBN 978-99962-1-332-8 Сурах бичиг нь “Хэл ярианы соёл, хэлний боловсрол”, “Мэндлэх хүндлэх талархах, зэмлэх цээрлэх ёс заншил,үг хэллэг”, “ Ярианы найруулга, илтгэх урлаг”, “Бичгийн найруулга, найруулан бичих ур чадвар”, “Баримт бичгийн хэл найруулга, түүнийг боловсруулах нь”, “Шинжлэх ухааны зохиолын хэл найруулга” гэсэн 6 үндсэн бүлэг, хавсралтуудаас бүрдэж байна. Сэдэвтэй холбоотой онолын үндсэн ойлголт, ухагдахууныг эрдэмтэд, судлаачдын зохиол бүтээлээс ишлэн, уншиж тогтоох, шүүн хэлэлцэх, дүн шинжилгээ хийхийг даалгавар хэлбэрээр оруулсан байна.


1. Pamela J. Sharpe TOEFL IBT: Internet-Based Test.-14 th edition.New York: Barron’s, 2013.-808p. -ISBN 978-1-43800156-2 2. TOEFL IBT: AUDIO CD pack & CD-ROM.-14 th edition.-New York: Barron’s, 2013.- 10 CD. -ISBN 9781-4380-7406-1

3. Steven J. Matthiesen Essential words for the TOEFL.-6 th edition.-New York.: Barron’s, 2014.-344p. -ISBN 978-1-4380-0296-5

For 70 years, BARRON’S experts have been helping students surpass their expectations on standardized tests. This book will help you achieve the score you want on the

TOEFL.


1. Lin Lougheed IELTS: Most up-to-date review and practice tests currently available.-3th edition.-New York.: Barron’s, 2013.-465p. -ISBN 978-1-4380-7278-4 (Book with audio CDs) 2. Lin Lougheed IELTS: Practice exams.-2th edition.-New York.: Barron’s, 2013.-461p. -ISBN 978-1-7331-6 (Book with audio CDs) 3. Lin Lougheed Essential words for the IELTS.-2th edition.-New York.: Barron’s, 2014.-379p. -ISBN 978-1-7398-9 (Book with audio CDs) For 70 years, BARRON’S experts have been helping students surpass their expectations on standardized tests. This book will help you expand your English vocabulary and earn a high score on the IELTS.


Батчимэг Ц., Нэмэхбаяр Б. Лабораторийн хэрэглээний математик: Лабораторийн техникчийн ангийн оюутнуудад зориулав. /Ред. АУ-ны док., проф. Д. Цэрэндавга, док. Л. Баярмагнай.УБ., 2015.-132 х. Лабораторийн нөхцөлд хэрэглэгдэх хэрэглээний математик стандартын дагуу Тоо тоолол, алгебр, геометр, магадлал статистик гэсэн дөрвөн чиглэлээр суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, тоонд дүн шинжилгээ хийх, түүнчлэн анагаах ухааны судалгаа шинжилгээнд өргөн ашиглагдах бодолтуудыг хийх талаар тусгажээ.


Анагаах ухааны танин мэдэхүйн толь / Эмхт. Я. Жамбалдорж, Ер. ред. акад. Н.Баасанжав.-УБ., 2009.-706 х. Энэхүү тольд АШУ-ны сэдэв, эрдэмтэн мэргэд, алдартнуудын товч намтар, эмийн нэр, эмийн ургамал, рашаан ус, эмчилгээний шаврын орд, уламжлалт эм тангийн тухай, улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын газар, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газрын түүхэн хөгжлийн талаар тусгажээ.


Монголын анагаахын мэргэд: Б.20: ВанданИшийн Ичинхорлоо /Эмхт. Б. Дагданбазар, Ер. ред. Ц. Лхагвасүрэн.-УБ.: Мөнхийн үсэг, 2014. -246 х. –ISBN 99973-2-690-3 Доктор, профессор В. Ичинхорлоо нь эх орондоо хэвлийн хөндийн мэс заслын нарийн мэргэжлийн болон цэргийн хээрийн мэс заслын асуудлаар 10 шахам ном сурах бичиг бичиж, эрдэм шинжилгээ судалгааны 100 гаруй илтгэл, өгүүлэл бичиж гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлж, арван мянга гаруй хүнийг бэтэг өвчнөөс салган эдгэрүүлсэн энэхүү хүний намтар, түүхийн талаар уг номд дуртгажээ


Ичинхорлоо В. Бүтээлүүдээс... /Ред. Н. Баасанжав, Г. Баяраа.-УБ.: Эрхэс, 2014-191 х. –ISBN 97899962-79-50-8 Монголын анагаах ухааны түүхэнд ул мөрөө үлдээсэн Шинжлэх ухааны доктор, профессор, академич, хүний гавъяат эмч, нэрт мэс засалч В. Ичинхорлоо агсаны 100 жилийг ойг тохиолдуулан Мэс заслын лавлах, Дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын зарим өвчнүүд, Цэргийн хээрийн мэс засал гэсэн сэдвээр түүний уран бүтээлийг туурвин гаргажээ.


Ичинноров Д., Оюунчимэг М. Амьсгалын эрхтэний өвчин эмгэгүүд /Ред. док. проф. Б. Батсэрээдэнэ.-УБ.: Бит пресс ХХК., 2014.-390х. –ISBN 99929-7941-0 Амьсгалын эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа, амьсгалын эрхтэнийг шинжлэн судлах аргууд, уушгины өвчин эмгэгүүдийн шалтгаан, эмгэг жам, ангилал, оношилгоо, эмчилгээний талаар дэлхий нийтэд баримталж буй орчин үеийн чиг хандлага, удирдамжуудыг тусгасан болно.


Энэбиш Д. Эрүүл ба эмгэгийн үеийн элэгний биохими /Ред. док. проф. акад. Б. Цэрэндаш.-УБ.: Мөнхийн үсэг, 2015.-118 х. – ISBN 978-99973-2-676-8 Элэгний биохими, уураг, нүүрс ус, өөх тосны солилцоонд элэгний үүрэг, эмийн бодисууд элгэнд хувирах нь, эмгэгийн үеийн элэгний биохими, эс задралын хам шинж, элэгний үрэвсэлт өвчнүүд, элэгний өвчнүүдийг оношлоход хэрэглэх лабораторийн шинжилгээний үзүүлэлтийн лавламж зэрэг олон талт сэдвийг багтаажээ.


Дотоод шүүрэл судлал: Сурах бичиг / Ж. Сувд, Т. Баясгалан, С. Сайнбилэг ба бус.; Эмхт. Т. Баясгалан, Б. Оюунтөгс. - 2 дахь хэвл.-УБ.: Никель Декель ХХК., 2015.-200х.ISBN 99973-9650-2. Энэхүү сурах бичиг нь 7 бүлэгтэй. Дотоод шүүрлийн тогтолцоо, дотоод шүүрлийн булчирхай, даавар, гипоталамус бүтэц, үйл ажиллагаа, гипофизын бүтэц үйл ажиллагаа, чихрийн бус шижин, чихрийн шижин, таргалалт, бодисын солилцооны хам шинж, грейвсийн өвчин, гипотиреоз, иод дутлын эмгэг, яс сийрэгжилт, гиперкортицизм, гипокортицизмын хам шинж талаар тусгажээ.


Орчны эрүүл мэндэд суурилсан эрүүл мэндийн анхан шатны тусламж: Эрүүл мэндийн ажилчдад зориулсан сургалтын гарын авлага /Ред. Д. Нямхорол.- нэмж засв. 2 дахь хэвл.-УБ., 2012. -96 х. Эмч, эмнэлэгийн ажилчдад зориулсан сургалтын гарын авлагад орчны эрүүл мэнд ба эрүүл мэндийн анхан шатны тусламж, орчны эрүүл мэндийн зарим асуудлууд (ус хангамж, ариун цэврийн байгууламж, хог хаягдал, хүнсний аюулгүй байдал), олон нийтэд суурилсан төслийн хяналт шинэщжилгээ ба үнэлгээний талаар тусгажээ.


Даваасүрэн Ц., Итгэлт М. Эмийн туслах бодис /Ред. док., акад. Д. Дүнгэрдорж.-УБ., 2011.-314 х. Туслах бодисын ангилал, эмийн хэлбэр тус бүрийг гарган авахад ашиглагддаг туслах бодисын онцлог, тэдгээрийг эмийн бодисын шинж чанараас шалтгаалан хэрхэн сонгох авах, эмийн хэлбэрийг бэлтгэхэд өргөнөөр ашигладаг зарим туслах бодисын талаар тусгаад, туслах бодисын нэрийг химийн, олон улсын, худалдааны нэршилээр нь оруулжээ.


Биологи: Их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулав /Ред. И. Пүрэвдорж.УБ.: Адмон, 2010.- 215х. -ISBN 978-99962-0296-4 Энэхүү сурах бичигт Амьдралын мөн чанар, амьд биесийн үндсэн шинжүүд, Эс бол амьд биеийн бүтэц, үйл ажиллагааны нэг мөн, Амьдрал тасралтгүй үргэлжилдэг, Систем эрхтэнүүдийн түүхэн хөгжил, Хүний үүсэл, Амь мандал ба хүн гэсэн бүлгүүдээс бүрдэнэ. Бүлэг бүрийн төгсгөлд “ Бодох, мэтгэлцэхэд зориулсан асуулт” –ийг бие дааж ажиллах, өөр хоорондоо мэтгэлцэхэд ашиглах зорилготойгоор хавсаргажээ.


Жаргалсайхан Д. Оюутны спорт универсиад наадам / Ред. Д. Баясгалан.-УБ.: содпресс, 2014.- 186 х. – ISBN 978-99973-60-11-3 Дэлхийн оюутны спортын түүх, Олон улсын Оюутны Спортын холбоо, Дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадмын түүх, Азийн оюутны спортын холбоо, спортын тэмцээнүүд гэсэн 4 үндсэн бүлэгтэй. Энэхүү номыг МУ-ын БШУЯ-а ас их, дээд сургууль, коллежийн оюутнуудын биеийн тамирын хичээлд ашиглахыг зөвлөмж болгожээ.

Мэдээ гаргасан: Ахлах номын санч Д. Даваамандах

Шинэ номын мэдээ 2015 оны 1сар  

Шинэ номын мэдээ 2015 оны 1сар

Шинэ номын мэдээ 2015 оны 1сар  

Шинэ номын мэдээ 2015 оны 1сар

Advertisement