Page 1

ГҮН УХААН, НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН

Гомбосүрэн Ц. Философи: Сурах бичиг /Ред. М. Отгонбаяр.нэмж засв. 3 дахь хэвл.-УБ.: Артсофт, 2012.-497 х. – ISBN 978-99962-906-4-0

Эртний дорно дахин болон Грек, Ромын философи, Дундад зуун болон шинэ үеийн Европын философи, XIX-XX зууны эхний хагасын Оросын философи, Монголчуудын философи сэтгэлгэний түүх, ахуйн тухай сургаал, мэдлэгийн тухай онол (эпистемологи), оюуны соёл, нийгмийн тухай философи, хүний тухай философи гэсэн 6 хэсэг 33 бүлгийг энэхүү бүтээлд тусгажээ.


Гомбосүрэн Ц., Чулуунбаатар Г. Өрнөдийн ерөнхий суурь философийн асуудлаар Монголд явуулсан судалгаа, сурталчилгаа (1990-2012).- Нэмж засв. 2 дахь хэвл.-УБ.: Артсофт, 2013.-323 х. –ISBN 978-99973-53-29-0

Энэхүү бүтээл нь Философи мэдлэгийн онцлогийн асуудал, Ахуйн тухай сургаалыг авч үзэж ирсэн нь, Эпистемологи гэж юу болох тухай танин мэдэхуйн онол, Шинжлэх ухааны философи асуудал, Хүний тухай философид хамаарх судалгаа, Үнэлэмжийн онолын асуудлыг авч үзсэн нь, ХХ зууны зарим философи чиглэлийг онцолсон судалгаа, Философийн зарим бүрэлдэхүүнийг сурталчилж ирсэн нь, Философийн боловсролын асуудалд тавьж ирсэн анхаарал, Өрнөдийн философийг орчуулан сурчилж ирсэн нь, Манай зохиогчид суурь философи асуудлаар бичсэн бүтээлүүд гэсэн 11 бүлгээс бүрдэнэ.


Батсайхан Б., Дэлгэржав М. Ерөнхний сэтгэл судлал / Ред.Л. Уранцэцэг.-УБ.: Соёмбо притинг, 2013.- 280х. –ISBN 978-99962-2-890-2

Энэхүү бүтээл нь сэтгэл судлалын судлах зүйл, судалгааны зарчим ба аргууд, сэтгэц ба зан үйл, сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, сэтгэхүй ба оюун, хэл яриа, сэтгэлийн тэнхээ ба зориг тэвчээр, сэтгэлийн хөдөлгөөн ба мэдрэмж, зан төлөв ба темперамент, авьяас, бие хүний сэтгэл зүйн онцлог гэсэн бүлгүүдээс агуулжээ.Сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж буй оюутан , магистрант, багш нарт зориулав.


Дашням И. Монгол улсын төр, эрхзүйн түүх (МЭӨ 209-МЭ XIII зууны дунд үе): Тэргүүн боть / Ред. Ж. Амармсанаа, Ж Болдбаатар, О. Амархүү ба бус.-УБ.: Хөх судар притинг, 2005.- 550 х. – ISBN 99929-26-07-4

Монгол нутагт үүсэн тогтнож байсан МЭӨIII- МЭXII зууны эхэн үеийн эртний улсуудын тэр, эрх зүй; IX –XII зууны үеийн монгол ханлиг аймаг; Монголын нэгдсэн улсын төр эрх зүй,Чингисийн дараахь үеийн Их Монгол улсын төр эрх зүй, Чингис хааны түүхэн гавьяа, дэлхий дахинд үзүүлсэн нөлөө гэсэн 5 хэсгээс бүрджээ. Энэхүү зохиолыг өөрийн болон дорно, өрнө дахины баялаг сурвалжид тулгуурлан, шинэлэг аргазүйгээр туурвиж, хэсэг бүрд зураг, бүдүүвч, зүүүлт тайлбар, ном зүйг хавсаргажээ.


Наранчимэг Н. ба бус. Нийгмийн бодлого /Н. Наранчимэг, П. Увш, Н.А. Волгин; Ред.Ш. Түдэв.-УБ., 2009.- 292 х. –ISBN 99929929-7-2

Энэхүү ном нь нийгмийн бодлогын онол, арга зүйн үндэс, нийгмийн бодлогын суурь чиглэл, нийгмийн салбарын бодлого гэсэн 3 бүлэгтэй. Нийгмийн бодлогын нэг суурь зарчим нь дэлхийн улс орнуудын хөгжлийн хандлагыг тооцохоос гадна өөрийн орны хөгжлийн үзэл баримтлал, урт хугацааны стратегид тулгуурлах шаардлагатай байдаг тул суралцагчид, судлаачдад уялдаа холбоог нь судлахад дөхөм болгон МУ-ын нийгмийн бодлогыг чиглэл бүрээр нь тодорхой тусгав.


Эдийн засгийн онолын лекц, бодлого дасгалын хураамж / Ред.Т. Батаа.-УБ.: Удам соёл, 2014.- 209 х. ЭМШИУС-ийн Эрүүл мэндийн Бодлого Менежментийн тэнхимийн багш нар эмхтгэн гаргасан. Гарын авлагад нийт 11 сэвдээр бичигдсэн лекцийн тоймчилсон хураангуйлал ба 152 бодлого, дасгалын эмхэтгэл багтжээ. Бодллогын хариуг хавсаргасан болно.


Менежмент: Сурах бичиг / Н. Цэнд, Г. Батхүрэл, Я. Шуурав, Х. Пүрэвдавга ба бус. Ред. Х. Пүрэвдавга, Г. Батхүрэл.- УБ.: Голден Ай Принтинг, 2013.- 537 х. ISBN 978-99973-805-0-0

Менежмент, менежментийн сэтгэлгээний хөгжил, орчин, байгууллагын тухай ерөнхий ойлголт, менежментийн чиг үүрэг, удирдлагын технологи арга барил , байгууллагын өөрчлөлт, бизнесын ёс зүй, хариуцлага гэсэн 4 хэсэг, 18 бүлгээс бүрдэнэ. Их дээд сургуулийн оюутнуудад зориулан туурвижээ.


ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААН

Анагаахын хими II /A.Zeeck, S. Fischer, S. Grond, I. Papastavrou; Орч. Д. Энхмаа; Ред. Ц. Лхагвасүрэн, С. Нарантуяа.- 2 дахь хэвл.-УБ.: Согоонуур ХХК., 2008. – 520 х. –ISBN 99929-6-298-4 Энэхүү ном нь органик химийн нууцад нэвтрэн орж, биологи, анагаахын ач холбогдол бүхий байгалийн нэгдлүүдийн талаар судлах боломжийг олгоно.


Бямбагар Б. Органик хими: Их дээд сургуулийн сурах бичиг / Ред. М. Наранцэцэг.- нэмж засв. 4 дэх хэвл.-УБ.: Хөх монгол, 2014.- 502 х. –ISBN 99929-50-05-6

Сурах бичигт органик бодисын химийн ба физикийн шинж чанар нь тэдгээрийн орон зайн байгуулалт, атомуудын харилцан нөлөөллөөс ихээхэн хамаардгийг харгалзан стереоизомер, конфигурацийн изомер буюу энантимерийг дүрслэх аргууд, тэдгээрийн D, L ба R, S нэршил, абсолют конфигурацийг тодорхойлох арга, динамик стереохими болон электроны эффект, резонанс, урвалын төрлүүд, тэдгээрийн механизм, явагдах чиглэлийн тухай ойлголтуудыг түлхүү оруулсан.


Энэбиш Д. Дааврын биохимийн үндэс / Ред. АУ-ны док. проф. Ц. Лхагвасүрэн.- Нэмж засв. 3 дахь хэвл.- УБ.: Мөнхийн үсэг ХХК., 2012. -224 х. –ISBN 99929-81-20-2 Дааврын тухай ойлголт, дааврын дохиолол эсэд дамжих механизм, өсөлтийн даавар, гонадотропин дааврууд, бамбай булчирхайн даавар, нийлэгжилт, бодисын солилцооны биохимийн зохицуулга, бөөрний дээрхи булчирхайн тархилаг давхрааны даавар, бэлгийн булчирхайн даавар, эпифизийн даавар, өөхөн эдийн дааврууд, ходоод гэдэсний замын дааврууд зэрэг дааврын талаарх олон талт асуудлыг оруулжээ.


АНАГААХ УХААНЫ ШИНЖЛЭХ УХААН

Хүний биеийн эрүүл анатоми / Д. Амгаланбаатар, Б. Дагданбазар, С. Сүхбаатар ба бус.-УБ.: Тод бичиг, 2013.- 350 х. Хүний эрүүл анатомийн бүтцийг үлэмж бүтэц, байрлал зүйн үүднээс олон талаас нь тусгажээ. Мөн зах хязгаарын судас, мэдрэл, үе холбоо зэрэг бие махбодын бүхэл бүтэн байдлыг хадгалах сэдвүүдээр дөхөм хүснэгтүүд зохиож оруулсан.


Хүний физиологи / Г. Дашзэвэг, Г. Батмөнх, Л. Лхагва ба бус. ; Ред. Г. Дашзэвэг, Ц. Лхагвасүрэн.нэмж засв. 5 дахь хэвл.-УБ.: Соёмбо принтинг, 2013.528 х. – ISBN 99929-1-011-9 Физиологийн шинжлэх ухаан, хүний биеийн атом молекулын үндэс, эсийн үүрэг, үйл ажиллагаа, сэрэмтгий эдийн физиологи, бие махбодийн дасан зохицох ерөнхий зүй тогтол, бие махбодийн үйл ажиллагааны тохируулгын үндэс, хөдөлгөөний физиологийн үндэс, төв мэдрэлийн тогтолцоо, вегетатив мэдрэлийн тогтолцооны физиологи, физиологийн үйл ажиллагааны шингэний тохируулга, цус, амьсгал, хоол боловсруулах,бидис энергийн солилцоо, ялгаруулах тогтолцоо, хүчил шүлтийн тэнцвэрийн физиологи, мэдрэхүйн эрхтэн, нөхөн үржихүйн зэрэг бүлгүүдийг тусгажээ.


Ганбаатар Б. Анагаах ухааны амь судлал: Сурах бичиг / Б. Ганбааатар, Г. Санжмятав, А. Аварзэд ба бус.- нэмж засв. 3 дахь хэвл. –УБ.: Мөнхийн үсэг, 2012.-527 х. ISBN 978-99929-1-749-0

Энэхүү бүтээлт анагаах ухааны бичил амь судлалын хөгжлийн хураангуй бактерийн өсөлт үржил, бичил амь судлалын шинжилгээ, микрофлор, хүрээлэн байгаа орчны бичил биетэн, микробиологийн шинжилгээний баталгаат чанар, боом өвчний үүсгэгч, вирусны ангилал нэршил, гепатитын вирус, вакцин түүний нэр төрөл хэрэглээ зэрэг сэдвүүдээс гадна прионы халдвар , боом, бичил биетний ангилал, шинжлэх арга, орчны бичил биетэн, антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ зэрэг бүлгүүдийг нэмж оруулжээ.


Ерөнхий эмгэг судлал: Анагаахын сургуулиудын төгсөлтийн өмнөх сургалтанд зориулав. /Ред. Л. Галцог. –УБ., 2013.-142 х. - ISBN 978-99962-79-39-3

Өвчин эмгэгүүдийн үед эрхтэн тогтолцоонд нийтлэгээр үүсэх өөрчлөлтүүд, эсийн гэмтэл, түүний эмгэг бүтэц зүй, бодисын солилцооны хямралаас үүсэх хувиралт , эрхтэн эдэд үүсэх бүтэц зүйн өөрчлөлт тэдгээрийг ялган оношлох, эмгэг судлалын онцлогуудыг багтаасан болно.


Эмгэг судлалын үзүүлбэрт цомог / Б. Туул, Д. Адилзаяа, Х. Батбаяр, О. Сүрэн.-УБ.: Эрхэс хэвлэх үйлдвэр, 2013.- 126 х. –ISBN 978-99962-79-40-9 Энэхүү бүтээлд үлэмж болон бичил эс, эд, эрхтний бүтэцзүй өөрчлөлтийн талаарх зургуудыг оруулжээ. Оюутнууд даалгаварын дагуу зураг бүртэй ажиллахаас гадна эмгэг судлалын зарим онцлогыг тусгажээ.


Галцог Л. Эмгэг судлалын тайлбар толь.-УБ., 2013.-220 х. – ISBN 978-99962-79-41-6

Онолын болон хэрэглээний анагаах, эрүүл мэндийн эмгэг судлалын талаарх тайлбар толийг мэргэжлийн уншигчдад зориулж байна.


Хүний эмгэг үйл судлал / Ц. Лхагвасүрэн Т. Зэвгээ, Ц. Цэрэгмаа, С. Мөнхбаярлах .-УБ.: Эрхэс хэвлэх үйлдвэр, 2012.- 376 х. –ISBN 99929-81-09-1 Эмгэг үйл судлал нь анагаах ухааны онолын суурь шинжлэх ухааныг эмнэл зүйн анагаах ухаантай холбож өгдөг онол практикийн гүүр болсон салбар юм. Энэхүү бүтээл нь өвчний тухай ерөнхий ойлголт, өвчин үүсгэх хүчин зүйл, Урвалж чанарын тухай ойлголт түүний ач холбогдол, Биеийн галбир төрх, Өвчин үүсэхэд удамшлын нөлөө, эсийн эмгэг физиологи, үрэвсэл, халууралт, хэсийн цусны эргэлтийн эмгэг физиологи, Бодисын солилцооны хямрал, Эд, эс үржих үйл явцын эмгэг физиологи, цусны тогтолцоо, цусны эргэлт, амьсгалын үйл ажиллагаа, хоол боловсруулах тогтолцоо, элэг бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг физиологи, мэдрэл, дотоод шүүрлийн эмгэг физиологийн талаар тусгажээ.


Отгонтогос П. Оношийн лавлах / Анагаах ухааны их, дээд сургуулиудын оюутнууд, эмч нарт зориулав. Ред. М. Амбага.-УБ.: -243 х. Анагаахын бүх чиглэлүүдээр өвчний олон улсын Х ангилалыг монгол, орос, англи хэлээр харин эмнэлзүйд зонхилон тавигддаг оношуудын загварыг монгол, орос хэлээр хөрвүүлэн бэлтгэн гаргасан. Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус болон ажиллаж буй эмч нарт зориулагдсан.


Виллиам Кокэрхам Эрүүл мэндийн социологи / Орч. С.Мөнхбаатар; Ред. О. Мөнхбат, Н. Сүмбэрзул. –нэмж засв. 10 дахь хэвл.-УБ.: Соёмбо принтинг, 2007.-438 х. – ISBN 97899962-2-147-7

Эрүүл мэндийн социологи нь социологийн онол, арга, хандлагыг өвчлөл, эрүүл мэнд, анагаахын практикт хандуулдаг. Номын зорилго нь уншигчдыг эрүүл мэндийн социологитой танилцуулахад оршино.


Цагаанхүү Г., Дэлгэрмаа Ц. Мэдрэл судлал: Сурах бичиг.- Нэмж засв. 3 дахь хэвл.- УБ.: Адмон, 2014.-754 х. –ISBN 978-999730-333-2 Сурах бичиг нь мэдрэл судлалын ерөнхий ба тусгай хэсгийг багтаасан 31 бүлэгтэй. 1-10 бүлэгт мэдрэлийн системийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчим, хөдөлгөөн мэдрэхүй, тэнцвэр, гавал тархины мэдрэлүүд, дээд мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж тэмдэг, тэдгээрийг илрүүлэх үзлэгийн арга, мэдрэлийн эмгэгийн байршилзүйн оношийн асуудлыг; 11-31 бүлэгт мэдрэлийн эмгэгийн үндсэн хам шинж, мэдрэлийн тогтолцооны бие даасан өвчний шалтгаан, эмнэлзүй, оношилогоо, эмчилгээ, сэргийлэлтийн асуудлыг тусгажээ. Сурах бичигт 180 гаруй зураг, хүснэгт, загвар орсон.


Энхтуул Ч., Янжмаа Н. Дотор өвчин /Ред. док. проф. Б. Цэрэндаш. -УБ.: Тод бичиг ХХК., 2014,-376 х. – ISBN 978-99973-48-04-3

Амьсгалын эрхтний өвчнүүд, зүрх, холбогч эдийн өвчнүүд, хоол боловсруулах эрхтний өвчнүүд, шээс ялгаруулах эрхтний өвчнүүд, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд, цус төлжүүлэх тогтолцооны өвчнүүд гэсэн бүлгүүдтэй.


Оюунцэцэг Б. Дотрын өвчний онош зүйн гарын авлага / Ред. С. Бадамжав.-УБ.: Мөнхийн үсэг групп, 2013.- 332 х. – ISBN 978-99929-1-695-8

Амьсгал, зүрх, судас, үе мөч, хоол боловсруулах, дотоод шүүрэл, цус булчирхай, шээс ялгаруулах эрхтний эмгэгүүдийг хэрхэн үзэж ажиглах, тэмтэрч, тогшиж чагнах болон лабораторийн болон багажийн шинжилгээний аргуудыг тусган оруулжээ.


Эрхэмбаатар Т., Лхагва-Очир Э. Эх барихын тулгамдсан эмгэг / Эмч, судлаач, анагаахын сургуулийн ахлах дамжааны оюутнуудад зориулав /Ред. Б. Жав, Б. Шижирбаатар, Г. Мэндсайхан.-2 дахь хэвл.-УБ.: Соёмбо притинг, 2013.679 х. –ISBN 978-99929-5-777-8

Эх барих эмэгтэйчүүдийн судлалын тодлох оношлогоо, ураг хамгаалал, нярай хамгаалал, жирэмсний тээлтийн эрт , хожуу үеийн гажуудал, жирэмсэн үеийн дотуур цус алдалт, даралт ихдэл, эх барихын уйтан аарцаг, төрөх үйл ажиллагаа, төрсний дараах халдвар, эх барихын үжил, зэрэг эх барихын олонтоо тохиолдох эмгэгүүдийг тусгасан 21 бүлгийг энэхүү номд тусгажээ. Номонд орсон сэдэв болгоны эцэст чухал санмжийг хадаж, тухайн сэдвээр ашигласан болон уншвал зохих номзүйг хавсаргажээ.


Хүний биеийн дотор эрхтний өнгөт фото атлас / С. Энэбиш, С. Түвдэврэнцэн, Д. Амгаланбаатар, Б. Дагданбазар; Ред. Д. Амгаланбаатар, Б. Дагданбазар.УБ., 2013.-52 х.

Анагаахын чиглэлийн сургуулиудын оюутнуудад зориулж анатомын сурах бичгийн зэрэгцээ , хүний биеийн дотор эрхтэн тогтолцооны бүтцийг ойлгож мэдэхэд тус дөхөм болгохоор энэхүү атласыг бодитоос гэрэл зураг авч бүтээсэн болно.


Бямбасүрэн С. Сэтгэцийн эмгэг судлал /Ред. Л. Эрдэнэбаяр, З. Хишигсүрэн. –нэмж засв. 2 хэвл.-УБ.: Сэлэнгэпресс ХХК, 2013.- 830 х. –ISBN 978-99962-4-098-0

Энэхүү сурах бичигт Сэтгэцийн эмгэг судлалын судлах зүйл, хөгжлийн түүх ба сэтгэцийн өвчнүүдийн шалтгаан, тархалт ангилал, Сэтгэцийн эмгэгүүдийн шинжүүд ба хамшинжүүд, Сэтгэцийн эмгэг судлал дахь үзлэг, шинжилгээ судалгааны аргууд, Эмчилгээ ба түргэн тусламж, Сэтгэц засал, Сэтгэцийн эмгэг судлал дахь ёс зүй, сэтгэлзүй ба эрхзүйн зарим асуудал, Органик гаралтай сэтгэцийн эмгэгүүд, Архи ба мансууруулах бодис хэрэглэх эмгэгүүд, Дотоод шалтгаант солио, Сэтгэлийн шалтгаант сэтгэцийн өвчнүүд, Бэлгийн төрх үйл ба бэлгийн эмгэгүүд, бие хүний сэтгэлзүй ба бие хүний эмгэгүүд, Хүүхдийн сэтгэцийн хөгжил ба сэтгэцийн эмгэгүүд, Оюуны хомсдолууд гэсэн 14 бүлгийг оруулжээ.


Энхжаргал Б. Эмнэлэгийн дүрслэл оношлогооны тоног төхөрөмж /Ред. П. Онхуудай .-УБ.: ШУТИС-ийн хэвлэх, 2012. -349 х. – ISBN 978-99962-4-604-3

Энэхүү номонд эмнэлэгийн дүрслэл оношлогооны тоног төхөөрөмжүүдийн талаарх үндсэн ойлголт, тэдгээрийн техник хангамж, ажиллагааны зарчмын талаар тусгасан болно. Дүрслэл оношлогооны тоног төхөөрөмж ашигладаг бүх салбарын мэргэжилтнүүдэд зориулжээ


Шинэ номын мэдээ гаргасан: Ахлах номын санч

Д. Даваамандах

201409 month  

2014 оны 9-р сард АУТНС-нд ирсэн шинэ номын танилцуулга.

201409 month  

2014 оны 9-р сард АУТНС-нд ирсэн шинэ номын танилцуулга.

Advertisement