handbook_2v3_1

Page 29

3. САВ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

Жишээ 3.2. Оранж-Сэнкү голын сав газар: сав газрын менежментэд ус хэрэглэгчдийн оролцох заавар Африкийн өмнөд бүсэд байрлах Оранж-Сэнкү голын сав газрыг Лесото, Өмнөд Африк, Боцвана, Намиб улс хамтран эзэмшдэг. 2000 онд Оранж-Сэнкү голын комисс (ОСГК) байгуулагдаж, “Талуудын оролцох заавар”-ыг саяхан боловсруулжээ. Уг зааварт Оранж-Сэнкү голын сав газрын оролцогч талууд хүн амын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ОСГК-той байгуулж буй сав газрын байгалийн нөөцийн хамтын менежмент, тогтвортой хөгжлийн талаарх гэрээ хэлэлцээрүүдэд хэрхэн оролцох арга замыг үзүүлсэн байдаг. Заавар нь: Оранж-Сэнкү голын сав газрын менежментэд талуудыг үр нөлөөтэй оролцуулах бүтэц зохион байгуулалтын механизмыг бий болгож, бэхжүүлэх; Оранж-Сэнкү голын сав газрын түвшинд шийдвэр гаргах, төлөвлөх, тогтвортой хамтын менежмент явуулахад үр дүнтэй оролцох зорилгоор сав газрын форум байгуулж, чадавхийг бэхжүүлэх; Итгэлцэл буй болгох зорилгоор хүртээмжтэй, цагаа олсон, чанартай мэдээллийн механизмыг бий болгож, ОСГК-ын бүтэц, сав газрын оролцогч талуудын хооронд хөндлөн ба босоо чиглэлд нээлттэй, үр ашигтай харилцаа холбоог үүсгэх, дэмжлэг үзүүлэх, сав газрын түвшний оролцоо, шийдвэр гаргалтыг сайжруулах зорилготой юм. Комиссийн гишүүд анхны гурван өдрийн уулзалтаараа стратегийн үндсэн элементүүдээ тодорхойлжээ. Талуудын оролцооны зааврын төслийг бүс нутгийн судалгааны байгууллага, сав газарт хамаарах төрийн ба төрийн бус байгууллага, хувийн салбарын төлөөллүүдээр хэлэлцүүлж сайжруулсан. Дараагийн уулзалтаар ОСГК-ын техникийн ажлын баг уг төслийг дахин хэлэлцэж, хянан, ОСГК-оор эцэслэн батлуулсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://orasecom.org

Жишээ 3.3. Тиса голын сав газар: улс орнуудын урт хугацааны хамтын ажиллагаа сав газрын менежментийн хэлэлцээрийн үндсэн чиглэлийг тогтоож өгдөг Румын улс хөрш зэргэлдээ орнуудтай тухайлбал, Унгар (1986, 2003), Украйн (1997), хуучин Югослав (1955), Молдав (1995), Болгар (1991) улстай хилийн усны менежментийн хоёр талын гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн эртний уламжлалтай. Эдгээр улс Дунай голыг хамгаалах олон улсын комиссийн (ДГХОУК) туслалцаатайгаар хилийн усны менежментийг зохион байгуулдаг. Тэдний зарим нь Европын холбооны (ЕХ) гишүүн улс болсон учир гэрээ хэлэлцээрээ ЕХ-ны хууль эрхзүйн удирдамжид нийцүүлэхээр дахин боловсруулж байна. Энэ нэмэлт өөрчлөлт нь усны чанарыг сайжруулах, бохирдлоос сэргийлэх, хянах, ослоос үүдсэн бохирдол, үер болон ган гачгийн хил дамнасан нөлөөллийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, усны хяналт шинжилгээний сүлжээг боловсронгуй болгох, усны нөөцийн тогтвортой ашиглалтыг хангах зорилготой юм. 1924 онд Дунай голын үндсэн цутгал Тиса гол ослын улмаас бохирдоход Унгар, Румын улсын хамтын ажиллагаа улам бэхжсэн байна. Мөн ДГХОУК Тиса голын Корос-Крисурийн дэд сав газрыг удирддаг байсан ба дэд сав газрын төлөвлөгөөнүүд нь хил дамнасан Тиса голын нийт сав газрын менежемент төлөвлөгөөг боловсруулах үндэс болж, Тиса болон Дунай голын сав газарт орших улс орнууд ижил зохион байгуулалтанд орох хэлэлцээрт хүрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://icpdr.org

САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ГАРЫН АВЛАГА www.inbo-news.org | www.gwpforum.org

29


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.