Tell me about the Biosphere Reserves

Page 1

Шим мандалын тухай На

дад яр ж өгөөч ь



Шим мандлын нөөц газрууд На

дад ярьж өгөөч


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагаас эрхлэн гаргав. 7, place de Fontenoy, 75352 Paris 07 SP, France Энэхүү хэвлэлийн дизайн, ашигласан мэдээлэлд аль нэг улс гүрний эрхзүйн статус, газар нутаг, хил хязгаар, хот суурин болон тэдгээрийн захиргааны талаар ЮНЕСКО болон аливаа нэгэн этгээдийн үзэл баримтлалыг тусгаагүй болно. Эх гарчиг: Explique-moi le climat © ЮНЕСКО, 2005 (текст ба гэрэл зураг) © NANE-гийн бүтээл, 2005 (хэвлэлийн эх ба зураг) ISBN 92-3-103990-3 Зургийг: Тэри Ливиа Хэвлэлийн эхийг: Сюусан Клайн Proost NV, Turnhout-д хэвлэв. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. www.unesco.org/publishing Франц хэлнээс хөрвүүлсэн: Э. Солонго Хянан тохиолдуулсан: Н. Мандах Хэвлэлийн эхийг: Ж. Даваадорж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр орчуулан, нэмэн засварласан хэвлэлт. Адмон хэвлэлийн компанид хэвлэв


Шим мандлын нөөц газрууд На

дад ярьж өгөөч

Эхийг Кристин Сурд бэлтгэв Юнеско / Ноэ Эдишнс-ын Новел Арш


Агуулга Хүн төрөлхтний хосгүй баялаг................................................6 Аюул нүүрлэсэн биологийн төрөл зүйл................................10 Шийдэл : Шим мандлын нөөц газрууд..................................15 Шим мандлын нөөц газрууд гэж юуг хэлэх вэ?...................20 Дэлхийн шим мандлын нөөц газруудын сүлжээ .................24 Шим мандлын нөөц газрын үйл ажиллагаа .........................30 Монгол орон дахь шим мандалын нөөц газрууд .................38 Үг зүй .......................................................................................50


Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа л байгалийн баялагт түшиглэн амьдарч ирсэн. Хэдэн арван мянган жилийн турш дэлхийн хүн ам харьцангуй цөөн агаад тархай бутархай оршин суудаг байв. Харин өнөөдөр дэлхийн хүн ам 6 тэрбумд хүрч, үүсгэн бий болгосон техникийн хөгжил нь газар дэлхийд гүн гүнзгий ул мөрөө хэдийнэ үлдээжээ. Байгаль эхийн хуулийг үл хүндэтгэн, ийн сүйтгэсээр байгаа үйл ажиллагаа маань түүнд нөхөж баршгүй хохирол учруулаад зогсохгүй бүрмөсөн сүйрэх эрсдэл рүү хөтөлж байна. Иймээс байгальд ээлтэй, түүний орчинд дасан зохицсон амьдрал, аж ахуйн зүй зохистой хэлбэрүүдийг нээн илрүүлж, амьдралд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО) хүн ба байгалийн зохицлын онцгой бүсүүд болох шим мандлын нөөц газруудыг үүсгэн байгуулах үйл хэрэгт хамтран зүтгэдэг. Эдгээр нь ямар нэгэн тусгаарлагдсан орон зай бус харин хүн, байгальтай харилцан шүтэлцээтэй оршин тогтнох боломжийг олгох хамгийн шилдэг шийдлүүдийг туршиж буй бүсүүд юм. Бидний энэхүү гарын авлагаар дамжуулан хүргэх шим мандлын нөөц газруудын талаарх мэдлэг, мэдээлэл нь хойч үеийнхний болон эх дэлхийн маань ирээдүйд маш үнэ цэнэтэй юм. Шим мандлын нөөц газруудын түүхийг өгүүлэх энэхүү ном та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Бидний бүтээлд тусгагдсан үзэл бодлыг зөвхөн унших төдийхнөөр бүү хязгаарлаарай. Юуны түрүүнд танд ойр орших шим мандлын нөөц газрын талаар эргэцүүлэн бодож, хэрэв тийм газар байвал очиж үзэхийг зөвлөж байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг хариуцсан байгууллагыг заавал олж очоорой. Гэхдээ, та энэхүү номонд өгүүлэх шим мандлын нөөц газрын оршин суугч болох явдал нь юунаас ч илүү чухал юм. “Хүн төрөлхтний ирээдүй – бүх амьд биесийн ирээдүй – бидний гарт байна” гэдгийг та ухаарах хэрэгтэй.


Хүн төрөлхтний хосгүй баялаг Та үүнийг мэдэх үү? “Óóð àìüñãàë” ãýäýã íü ãðåêèéí “êëèìà” (clima) áóþó “Нàðíû öàöðàãèéí тусгал болон äýëõèéн гадаргын хооронд үүссэн ºíöºã” õýìýýõ óòãàòàé ¿ã àæýý.

Эх дэлхийн агуу бүтээл, түүнээс хайрласан амьдралыг тэтгэгч үйлчилгээнүүд бол түүний генийн* төрлүүд буюу хүн төрөлхтөн, экосистемүүд*, амьтан ургамлын төрөл зүйлс юм. Энэ бол байгалийн үнэлшгүй хөрөнгө оруулалт бөгөөд хүн төрөлхтний амь даатгал ч гэж хэлж болно. Биологийн төрөл зүйл* нь хүний таашаах мэдрэмж, мэдлэг, урлагийн бүтээл, шашин шүтлэг, бахархах сэтгэл, технологийн шинэ санаачлагын эх булаг билээ. Тэрээр амралт чөлөөт цаг, судалгаа шинжилгээ, боловсролын салбарын судалж баршгүй, юугаар ч орлуулшгүй нөөц баялаг нь юм. Энэ бол хүн төрөлхтөн үүссэн цагаас хүнсний, эмчилгээний гэх мэт бүхий л шаардлагатай зүйлсээр хангаж, тэтгэж ирсэн агуу баялаг буйдхан орчин юм. * Түүхий эдийн уурхай Биологийн төрөл зүйлийн ачаар бид хоол хүнс, хувцас хунар, түүхий эд болон барилга, үйлдвэрт хэрэглэх материалуудад умбаж байдаг. Өнөөгийн хэрэглэж буй үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийг байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн байдаг. Хуванцар эдлэлүүд, цавуу, зургийн хальс ч байгалийн гаралтай цардуулуудыг агуулж байдаг. Скоч, бэх, шатах тослох материал зэргийг ч амьтан, ургамлын гаралтай тос, өөхнөөс гаргаж авдаг байна. Модноос гаргаж авдаг түүхий эдийн тусламжтайгаар цаас, картон, хумсны будаг, лак, баллуур, машины дугуй болон өмдний резин, бохийг хийдэг.

Хүн төрөлхтний хосгүй баялаг

*- тэмдгээр тэмдэглэсэн үгийн тайлбарыг 50-р нүүрнээс олж уншина уу.

6


* Байгаль бол баялаг эмийн сан Эрт дээр үеэс хүмүүс амьтан, ургамлын гаралтай бодисыг эм, эмчилгээний зорилгоор өргөн хэрэглэж иржээ. Өнөөдөр ч зэрлэг ургамлууд эмийн үйлдвэрийн молекулийн* гол эх үүсвэр нь хэвээр байна. Жишээ нь өвчин намдаах зорилгоор дэлхий дахинаа түгээмэл хэрэглэдэг аспиринийг голын эрэг дагуу ургадаг бургаснаас авсан бодисоор үйлдвэрлэдэг. Харин далай, тэнгисийн экосистем, түүний иж бүрдлүүд эм үйлдвэрлэлийн зах зээлд нилээд ирээдүйтэй нөөц хэмээн тооцогддог. * Биологийн төрөл зүйл буюу хүнсний нөөц баялаг Байгалийг заримдаа хоёр төрөлд авч үздэг. Энэ нь ашиглалтанд өртсөн буюу газар тариалан, мал аж ахуйн Далайн амьтдын олонхи нь хорт бодисуудыг хамгаалалтын арга хэлбэр болгон ашигладагаас нь үүдэн түүнийг ирээдүйн эмнүүдийн амьдрах орчин гэж нэрлэх нь ч бий. Далай тэнгисийн 500 гаруй амьд биет (наймаалж, нальхан хорхой, лимуль ...) -ээс гаргаж авдаг химийн бодисыг өмөн өвчнийг анагаахад хэрэглэдэг билээ.

7

Та үүнийг мэдэх үү? Курар бол Амазоны Индианчууд үхлийн зэвсэг болгон ашигладаг байсан байгалийн хор. Харин мэс засалчид булчингийн агшилтыг сулруулах зорилгоор хэрэглэж байна.


зориулалтаар ашиглаж байгаа байгаль ба зэрлэг онгон буюу харьцангуй унаган байдлаа хадгалж үлдсэн, зөвхөн ургамал, жимс түүх эсвэл ан хийх байдлаар л хөндөгдсөн байгаль болно. Бидний ашиг шимийг нь хүртдэг гэрийн тэжээмэл амьтад, газар тариалангийн бүтээгдэхүүнүүд нь бүгд байгалийн унаган төрөл, зүйлээс гаралтай гэдгийг мартаж болохгүй.10000 жилийн тэртээ гаршуулан, ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн 10 төрлийн амьтан, 20 зүйлийн ургамал өнөөгийн бидний хоол хүнсний 90%ийг хангаж байна. Цаашдаа ч бидэнд хараахан ашиглаж амжаагүй амьтан, ургамлын төрөл зүйлүүдээр тавган дахь хоолоо баяжуулах өргөн бололцоо байна. Андийн нурууны ард түмэн 4000 жилийн тэртээд Инкууд анх гэршүүлсэн лам гөрөөсийг олон жилийн турш адгуулан маллаж, мах сүүгий нь ашигласаар ирсэн билээ. Харин 1530 он, Испанийн колоничлолын үеэс хонийг ихээр үржүүлэх болсноор лам гөрөөсний тоо толгой цөөрч, улмаар устан үгүй болох эрсдэлд хүрээд байна.

Та үүнийг мэдэх үү? 1970 онд АНУ-д нэгэн төрлийн эрдэнэ шишийн мөөгөнцөр бүхий л тариаланг өвчлүүлсэн байна. Харин Мексикийн зэрлэг хожуулаас гаргасан удамшлын элементийн ачаар уг өвчлөлийг бүрэн эмчилж чаджээ.

* Байгаль эхийн газар тариаланд үзүүлж буй дэмжлэг Орчин үеийн газар тариаланд байгаль эхийн хадгалж үлдсэн генийн нөөцийг улам бүр ашиглах болжээ. Бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулахын тулд тухайн биологийн төрөл зүйлийн сул талыг бууруулах зорилгоор генийн бүтцийг өөрчлөх ажиллагаа буюу селекцийн аргыг хэрэглэдэг байна. Жишээ нь: таримал модны хожуул ямар нэг өвчин, хортон шавжийн нөлөөг эсэргүүцэх чадвар маш муутай. Харин түүнийг ижил төрлийн байгалийн зэрлэг хожуултай эвцэлдүүлэх замаар биологийнх нь тэсвэрлэх чадварыг нь сайжруулсан байна. Энэ нь хортны голомт болох хожуулыг эрүүлжүүлж, ойн экосистемийг эрсдэлээс хамгаалах чухал алхам болсон. Онгон байгальд, уламжлалт аргаар газар тариалан эрхэлдэг бүсүүдэд амьтдын зэрлэг төрлүүд болон эртний, тэсвэрлэх чадвар өндөртэй гэх мэт шинжүүдийг агуулсан ургамлын олон төрөл зүйлс хадгалагдаж байдаг. Энэ нь орчин үеийн газар тариалангийн үр тарианы генийн сангийн үнэлж баршгүй нөөц баялагт тооцогддог.

8


Хэдэ

н төрлийн амьд биет байдаг вэ?

Шим мандал* дахь амьтан, ургамлын бүхий л төрлүүдийн талаархи бидний мэдлэг тун хомс билээ. Өнөөгийн шинжлэх ухаан нийт 12.5-15 сая орчим төрөл оршдог хэмээн тооцоолсны өчүүхэн хэсгийг буюу 1.7 сая орчмыг л судлаад байна. Энэ дундаа далайн экосистем хамгийн бага судлагдсан үл таних бүс хэвээр байгаа бөгөөд биологийн үл таних шинэ төрөл, зүйлүүдийг далайгаас нээсээр л байна. Зарим эрдэмтэд “далайн орчин эх газраас ч олон төрөл зүйлийн амьд биетийг агуулж байна” гэж үздэг.

80,000 эгэл биет*

1,000,000 шавьж

4,000 вирус 72,000 мөөг 48,00 нян

45,000 амьтан 270,000 ургамал

9


Аюулд нэрвэгдсэн биологийн төрөл зүйлс

Та үүнийг мэдэх үү? Дэлхий үүсэж бий болсон цагаасаа хойш буюу 4 тэр бум жилийн тэртээгээс өөрийн бүх нөөц баялгаа тээсээр ирсэн билээ. Тэрээр сүүлийн 100000 жилд гэхэд 80 тэрбум хүнийг тэжээж ирсэн байна.

Манай дэлхийн байгаль, уур амьсгал түүхэн цаг хугацааны мөчлөгөөс түрүүлэн өөрчлөгдөж байгааг шинжлэх ухааны байгууллагууд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Учир нь амьтан, ургамлын төрөл, зүйлүүд урьд өмнө огт байгаагүй ихээр устан үгүй болж байна. Маш удаан хугацааны туршид устаж буй амьтан ургамлын тоо жилд 3-4 зүйлээр л нэмэгддэг байв. Харин хэдхэн зууны өмнөөс энэхүү хэмнэл огцом нэмэгдэж, өнөөдөр жил бүр 27000 зүйл устах болсныг эрдэмтэд тооцоолжээ. Биологийн төрөл, зүйлийн хомсдолд хүн амын өсөлттэй холбоотой үйлдвэрлэлийн хөгжил, мод огтлол, зам тээвэр, газар ашиглалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. * Хүн амын өсөлт 1900-гаад оны үед дэлхий дээр 1 тэрбумаар тоологдож байсан хүн ам XXI зууны босгон дээр 6 тэрбумд хүрээд байна. Хүн амын өсөлт, эдийн засгийн харилцааны үсрэнгүй хөгжил зэрэг нь хүний байгалийн баялаг ашиглах хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байдаг. Хэрвээ манай гариг үхээд дахин сэргэх чадавхитай байсан бол бид түүнд үе үе шинэчлэгдэх боломж өгөх байсан байх. Гэтэл тэгэх боломжгүйн дээр өнгөрсөн зуунаас хойш бидний эрхэлж ирсэн газар тариалан, үйлдвэрлэл, аялал жуулчлал гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа нь байгалийг, түүний үнэт хэсэг болох амьд баялгийг амсхийх чөлөө өгөлгүй ачаалласаар ирсэн билээ.

1900-аад оноос хойш халуун орны ширэнгэн ойн тэн хагас (800 сая га) нь устгагдсан байна. Мал аж ахуй, газар тариалан, мод бэлтгэлийн үйл ажиллагаанаас улбаалан өдөр бүр 40 га ой газрын хөрснөөс арчигдаж байна.

10


* Бидний талхилж буй амьд байгаль Экосистемийн доройтол нь манай гаригийн шим мандалд явагдах агаар цэвэршүүлэх, ус зохицуулах, хөрс хамгаалах горим алдагдаж буйг тодорхой харуулж байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь ойн хомсдол юм. Хүн төрөлхтөн ойн бүсийн тэн хагасаас илүү хувийг ямар ч нөхөн сэргэх бололцоогүй болгон үгүйрүүлжээ. Харин Монгол улсын хэмжээнд жил бүр 250 мянган га ой огтлогдож байна. Ийнхүү ойг устгах үйл ажиллагаа өнөөдөр улам эрчимжиж бүр бид дэлхийн нийт ойн 0.6%ийг устгаж байна. Байгалийн бусад бүсүүдийн тухайд ч ялгаагүй хүний үйл ажиллагаан дор доройтоход хүрээд байна. Усыг шүүж, цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг нуур, намгийн усыг хот байгуулалт, газар тариалангийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор далан барьж хаших эсвэл суваг шуудуу татах замаар хатаж ширгэхэд хүргэж байна. Мал аж ахуй эрхэлсэн нүүдэлчин хэв маягаас суурьшмал соёл иргэншилд шилжсэнээр гандуу, хуурай уур амьсгалтай бүсийн модыг түлш бэлтгэх зорилгоор их хэмжээгээр ашиглаж буй нь бэлчээрийн хомсдол болон цөлжилт үүсгэж байна.

Ирак дахь тэнгис

Та үүнийг мэдэх үү?

* Байгалийн нөөц ашиглалт Орчин үеийн загас барих технологийн хөгжил нь далайн баялаг шавхагдахад хүргэж байна. Загасчлалын цар хүрээ өсөх тусам загасны тоо толгойг буурахаас гадна хэлбэр хэмжээ зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Амьтан, ургамлаар цуглуулга хийгчид болон шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүсэл сонирхол нь жигүүртэн шувуу, загас, яст мэлхий, муур, сармагчин зэрэг амьтны болон ургамлын төрөл, зүйлүүдийн оршин тогтнох үндсийг нь эрсдэлд оруулж байна. Өөрөөр хэлбэл үслэг эдлэл, амьтны арьс, хясаа, загасны хайрс, шувууны өд, ангийн мах, ургамлын булцуу болон навчийг зүй бусаар, хэтрүүлэн ашиглах явдал нь амьд биетийн төрөл, зүйл устан үгүй болох үндсэн нөхцөл болно. 11

Зарим амьтад “Өөрийн нэрэмжит шинэ амьтныг бий болгох” гэсэн загварын хойноос хөөцөлдөгчдөд хатуухан төлөөс төлдөг. Мороккод хүүхдүүд ховор төрлийн гүрвэлийг олноор нь барьж европын жуулчдад худалддаг байна.


Та үүнийг мэдэх үү? Нүүрсхүчлийн хий нь агаар мандлын гол бохирдуулагч юм. Өнөөдөр агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий сүүлийн зуун мянган жилд огт байгаагүй их хэмжээтэй байна.

Өмнөд Африкийн “Когелберг” шим мандлын нөөц газарт зориудаар нутагшуулсан ургамал маш түргэн өсөж үржиж буй нь нутгийн унаган ховор ургамлыг устах эрсдэлд оруулж буй тул шинэ ургамлыг устгаж байна

* Орчны бохирдол ХХ зууны дунд үеэс хойш үйлдвэрлэл эрс хөгжснөөр орчин ихээр бохирдох болсон. Энэ үеэс л хялбар шатамхай ашигт малтмал болон эртний чулуужсан мод зэргийг ихээр олборлож эхэлсэн нь химийн бодис их хэмжээгээр ялгарч, өөр хоорондоо нийлэгжин байгальд тархан ус, агаар, хөрсийг бохирдоход хүргэсэн. Орчны бохирдол нь дэлхийн уур амьсгал болон амьд биесийн нөхөн төлжих үйл явцад сөргөөр нөлөөлөх болсон. Агаарын бохирдлын уршгаар дэлхийн агаарын температур өмнөх зууныхтай харьцуулахад нилээд хэдэн градусаар дулаарсан гэж эрдэмтэд үзэж байна. Бохирдол ихтэй бүсүүдэд амьтдын үржил буурсан үзүүлэлттэй байгаа төдийгүй хүн амын дунд мөн төрөлт багассан нь ажиглагдах болжээ. * Өөр төрөл зүйлийг нутагшуулах Бусад тив, бүс нутгаас ургамал, амьтны зүйлийг нутагшуулахдаа тэдгээрийн тухайн нутаг дэвсгэрт буй ховор зүйлүүдэд ноцтой хохирол учруулж болох эсэхийг харгалзах шаардлагатай байдаг. Сайн дурын үндсэн дээр эсвэл тохиолдлын чанартай үйлдсэн нутагшуулах үйл ажиллагаа нь байгалийн ховор зүйл устан үгүй болох нөхцлийг бүрдүүлэх нь элбэг байдаг аж. Ингэж ХХ зууны эхэн үед Австралийн уутат амьтны олон зүйл устан үгүй болсон бөгөөд үүний гол шалтгаан нь Европ тивээс 1858 онд авчирч нутагшуулсан 12 туулай бараг тэрбум хүртлээ өсөж үржсэн явдал юм. Өнөөдөр ийм болчимгүй байдлаар харийн зүйл нутагшуулах явдал цөөрсөн ч экосистемд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг, өөрийн нэрэмжит шинэ амьтан буюу амьтны үүлдэр (Флоридийн яст мэлхий, бух мэлхий ... г.м.) бий болгох явдал байсаар л байна. Загасчид, цэцэрлэгчид, анчид гарч болзошгүй уршгийг үл мэдэн, санамсаргүй байдлаар байгалийн шинэ зүйлийг нутагшуулах нь ч бий. Тухайлбал далайн амьд биетүүд хөлөг онгоцны Балластын ус*-аар тээвэрлэгдэн ирж нутагших нь элбэг тохиолддог. * Нүүрлэж буй байгалийн гамшиг Хэрвээ биологийн төрөл зүйлийн хомсдол яг өнөөгийн хэмнэлээр үргэлжилбэл ядуурал улам бүр газар авч,

12


дэлхий өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэнэ. Байгалийн баялгийг зүй бусаар ашигласны төлөөс болох сөрөг нөлөөллүүд та бидний нүднээ хэдийнээ ил болжээ. Цөлжилтийн үйл явц, ган, зуд ба үер усны аюулуудын зэрэгцээ ойгоо их хэмжээгээр устгаж байгаа нь жилээс жилд нэмэгдэж буй хэдэн арван саяар тоологдох гамшигт үзэгдлүүдийн шалтгаан нь болж байна. Загасчид загас ихээр агнах болсон нь хүн төрөлхтөнд амин чухал далайн баялгийн нөөц багасах дохио болж байна. * Байгалийн тэнцвэрт байдал Манай дэлхий бол амьд байгалиас бүрдсэн арал

Баянбүрдийг улам бүр эзэлж буй элсний тархалт нь тариан талбайг тогтвортой хамгаалах шаардлагатайг харуулж байна.

юм. Байнгын нөхөн сэргээгдэж байдаг ус, агаар бусад эрдэс баялгийн төгс зохилдолгоо бүхий экосистемүүдээс бүрдэх байгалийн тэнцвэрт байдалгүйгээр дэлхий дээр амьдрал орших боломжгүй. Ургамал, амьтны төрөл зүйлүүдийн харилцан шүтэлцээтэй байдал нь тэдгээрийн өөрсдийнх нь оршин тогтнох үндэс нь болж байдаг. Биологийн төрөл, зүйлүүд нь манай гаригийн эрүүл оршин тогтнох, уур амьсгалын тогтвортой байдлыг хангах баталгаа юм. Биологийн төрөл, зүйл устаж, тоо толгой буурч байгаа нь хүн төрөлхтөн өөрөө нэгээхэн хэсэг нь болдог энэхүү тогтолцооны тэнцвэрт байдал алдагдаж байгааг илтгэнэ. Олон тооны төрөл, зүйл устаж байгаа байдал, байгалийн нөөц, тэдгээрийн хэв шинжид гарч буй томоохон хувьсал өөрчлөлтүүд, улам бүр хурцдаж буй орчны бохирдол зэрэг нь энэхүү эмзэг тогтолцооны тэнцвэрт байдлыг бүрдүүлэх нарийн төвөгтэй хэлхээг сулруулж, улмаар хүний оршин байх үндсийг үгүйсгэж байна.

13

Та үүнийг мэдэх үү? Канадад оршдог 50000 нуурын 20000 нь бохирдсон бөгөөд тэдгээрт ямар ч амьд биет үлдээгүй байна.


Дэлхийн хүн ам , түүний өсөлт Хоёр дахь мянганы дунд үе хүртэл, дэлхийн хүн ам мянган жилд хэдхэн зуун мянгаар нэмэгдэж ирсэн байна. Харин үйлдвэрлэлийн хөгжлийн анхны үетэй давхцан хүн амын өсөлт огцом нэмэгджээ. Хэрвээ энэхүү өсөлтийн хэмнэл цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл 2015 он гэхэд 8 тэрбум хүн амтай болно гэсэн тооцоо бий. Өнөөгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, анагаах ухааны хөгжлийн үр дүн болох хүн амын огцом өсөлт нь олон жилийн уртад алгуурхан нүүрлэх аюулыг авчирч байна. Энэ нь манай гариг ийм тооны хүн амыг урт хугацаанд тэжээн, оршин тогтнох чадвартай юу, үгүй юу гэсэн асуудал юм. Юуны түрүүнд бид хэрэглээгээ хянаж, нөөц баялгийг дахин ашиглах хэлбэрүүдийг чухалчилж, байгальд ээлтэй, бохирдол багатай технологид суралцах шаардлагатай байна.

8

учин чулуун Ху гийн үе зэвс

нэ чулуун Ши ий зэвсг н үе

Төм Хүрл

Дун д чулуун з э вс гийн үе

рийн үе

ийн үе

7 Ду

ндад зуун

6 5 4 3 2 1 0

-8000 -7000 -6000 -5000 -4000 -3000 -2000 -1000 МЭӨ2,5 сая жил

14

1

1000

2000


Шийдэл: Шим мандлын нөөц газрууд Ховордож буй биологийн төрөл зүйлсийг хамгаалах зорилгоор засгийн газрууд, эрдэмтэд, байгаль хамгаалах холбоод хамтран “тусгай хамгаалалттай бүсүүдийн сүлжээ” байгуулах шийдэлд хүрч, түүнийгээ “Шим мандлын нөөц газрууд” хэмээн нэрлэхээр тогтжээ. Эдгээр бүсүүдийн гол зорилго нь нэг ч атугай удамшлын элементийг эсвэл тухайн экосистемийг бүхэлд нь агуулж буй биологийн төрөл зүйлсийг хамгийн боломжит хэмжээгээр хамгаалж, хадгалж үлдэх явдал юм. Хамгаалалт, хадгалалтын асуудлыг дан ганц тухайн бүс нутгийн байгалийн баялгийг ашиглагчид буюу тухайн орчинд голлох нөлөө үзүүлэгчид болох оршин суугчидтай нь хамтран ажилласнаар бүрэн шийдэх боломжгүй байдаг.

* Хүн ба Шим Мандал хөтөлбөр 1970 оноос хойш ЮНЕСКО “Хүн ба Шим мандал” (англиар Man and the Biosphere буюу товчоор МАБ хэмээн нэрлэдэг) хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Хүн, түүний хүрээлэн буй орчны харилцан шүтэлцээг сайжруулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлээр хангахад хөтөлбөрийн зорилго оршино. Уг хөтөлбөрөөр ашиглагдаж буй амьд байгалийн хадгалалт, хамгаалалтын асуудал түлхүү хөндөгддөг. Үүнээс гадна байгаль, цаг уур, газар зүйн бүхий л нөхцөл байдал дахь хүн ба байгалийн харилцан хамаарал, нөхцөл байдлыг орон нутгийн түвшинд, цаашлаад бүх дэлхийн хэмжээнд судалдаг байна.

15

Та үүнийг мэдэх үү? Гарал үүсэл, нас хүйс, хэл соёл, шашин шүтлэг үл харгалзан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим болно гэж ЮНЕСКО үзэж байна.


* Олон улсын хөтөлбөр МАБ хөтөлбөрт өмнөд, хойд туйлын бүсээс халуун орны бүс хүртэл, эрэг хавийн эсвэл арлын бүсээс өндөр уулсын муж хүртэл, хүн ам маш бага суурьшсан аглаг талаас хамгийн их нягтаршилтай суурин газрууд хүртэлх бөмбөрцгийн бүхий л хэв шинжийг агуулсан бүс нутгууд хамрагддаг ба түүний тухайлсан судлагааны ажлууд дэлхийн хэмжээний нийтлэг бэрхшээлд хариулт өгдөг. Жишээ нь: байгалийн төрөл зүйлсийн шинэ цогцлол болон хүний өсөн нэмэгдэж буй хэрэглээг багтаасан экосистемүүдийг цаашид хэрхэн зүй зохистой түвшинд байлгах вэ? хэмээх асуудлыг шийдвэрлэх явдал юм. МАБ-ын лого нь эртний Египетийн бэлгэдэлийн нэг, “амьдралын загалмай” ч гэж нэрлэгддэг “Анк” хэмээх дүрс болон цэнхэр, цагаан, улаан, ногоон өнгүүдээс бүрдэнэ. Цэнхэр өнгө нь усны экосистемийг буюу цэнгэг, давстай, газрын доорх, гадаргын болон далайн зэрэг бүхий л усыг, Ногоон өнгө нь ой мод, нуга, ширэнгэн ой зэргийг, Цагаан өнгө нь цаст цагаан уулсыг, Улаан өнгө нь эх газрыг болон говь цөлийг тус тус илэрхийлдэг байна. * Шим мандлын нөөц газар МАБ хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах талаар чухал байр суурь эзэлдэг. Түүний үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь эх газрын ба эрэг орчмын бүсүүдийг хамруулсан шим мандлын нөөц газруудын дэлхий нийтийн сүлжээ юм. Шим мандлын нөөц газрууд нь манай гаригийн голлох экосистемүүдэд байгалийн унаган төрхийг хадгалж үлдэх, түүний генийн эх нөөцийг хамгаалах зорилгоор байгуулагдсан болно. Шим мандлын нөөц газар гэдгийг ерөнхийд нь хамгаалалтанд авсан байгалийн нөөц бүс хэмээн ойлгож болох юм. Экосистемийн хувьсал болон түүнийг хөдөлгөгч хүч болох хүн төрөлхтний үйл ажиллагааны нөлөө зэрэг нь шим мандлын нөөц газруудын судалгааны чухал элемент болно.

16


* Шим мандалын нөөц газрын үндсэн үйл ажиллагаа Шим мандлын тусгай хамгаалалттай бүс нь үндсэн гурван төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд биологийн төрөл зүйлийг хамгаалах, нийгэм эдийн засгийг зохистой хөгжүүлэх, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх зэрэг болно. Хамгаалал Биологийн төрөл зүйлийн хамгаалал (экосистем, төрөл зүйл болон удамшлын эх үүсвэрийг хамгаалах) дэвшил

ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАР

Хөгжил Хүн төрөлхтний хөгжил дэвшил

Үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх Эрдэм шинжилгээ, эрэл хайгуул, боловсрол, сургалтын олон улсын сүлжээ

Хамгаалал нь дэлхий дээрх экосистемүүд болон амьтан, ургамлын төрөл, зүйлүүдийг хамгаалах дэлхийн хэмжээний үйл ажиллагааг хэлнэ. Хөгжил нь байгалийн баялгийн хадгалалт, хамгаалалтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар орон нутгийн нөхөрлөлүүдийн өв уламжлалд нийцүүлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх явдал юм. Үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх гэдэг нь Шим мандлын нөөц газруудад “Байгалийн нээлттэй лабораторууд”раа дамжуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, биологийн төрөл зүйлсийг бүртгэх болон “Цэвэр агаарын ангиуд”-раа дамжуулан хүмүүст байгаль орчин, хөгжилд тулгараад буй бэрхшээлүүдийг таниулах үүрэг гүйцэтгэдэг. Шим мандлын нөөц газар бүр дээрх гурван үйл ажиллагааг явуулах үндсэн үүрэгтэй байдаг. Иймд нэг бол амьтан, ургамлын хамгаалалтын бүс эсвэл шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй хөгжлийн төв юм уу шинжлэх ухааны шинжилгээ судалгааны нэгжид тулгуурлан “Шим мандлын нөөц газар”-ыг байгуулах нь илүү зохимжтой. Зарим тохиолдолд эдгээр гурван байгууллага нэгдэн үйл ажиллагаа явуулдаг. Нөгөөтэйгүүр тус байгууллага нь дэлхий дахины нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болсноор харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжоор хангагдана.

17


“Шим мандал” Энэ үг нь манай гаригийг бүрхэн орших, хүмүүний амьдралын баталгааг хангах нөхцлүүдийг нэг дор цогцлоосон нимгэн бүрхүүлийг илэрхийлж байгаа юм. Манай гаригийн амьдрал оршин тогтнох боломжтой цорын ганц энэхүү орчин нь далайн түвшнээс дээш хэдхэн километр, газрын гадаргаас доош хэдхэн метр үргэлжлэх өчүүхэн зурвас орон зайг хамардаг. Нарны аймгийн хүрээнд уг шим мандлаас өөр хаа нэгтээ амьдрал байгаа орчин одоогоор танигдаагүй байна. Шим мандал цогцлон бий болж, түүн дээр амьдрал үүсэх нэгдмэл нөхцөл бүрэлдтэл олон сая жил шаардлагатай байдаг. Харин өнөөдөр хүн төрөлхтөн өөрийн бий болгосон технологийн хөгжлөөрөө энэхүү хэмжээлшгүй үнэ цэнэтэй зүйлээ устгахад хэдийнээ бэлэн болжээ. Үнэ цэнэ өндөртэй технологийн тусламжтайгаар сансар огторгуйд түр зогсоол ч юм уу, нисдэг биет ч юм уу бүтээн байгуулж чадлаа ч гэсэн тэнд амьдрал байх боломжгүй юм.

18


140000 га газар нутгийг хамарсан Мананара Норд (Мадагаскар) шим мандлын нөөц газар 47000 оршин суугчтай. Энд 10 жилийн турш байгаль хамгаалал ба хүний хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах судлагаа явуулан байгальд ямар ч сөрөг нөлөөгүй аргаар цагаан будаа тариалж, зохистой загасчлалыг хөгжүүлсэн байна.

* Тогтвортой хөгжлийн хүчин зүйл Шим мандлын нөөц газруудын үйл ажиллагааны үндсэн зарчим нь “Тогтвортой хөгжил”-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. 1992 онд Бразилийн Рио Де Жанеро хотод зохион байгуулагдсан “Байгаль орчин ба хөгжил” сэдэвт Нэгдсэн үндэстний зөвлөгөөнөөр манай гаригийн эрх бүхий зүтгэлтнүүд нэгдэн “Тогтвортой хөгжлийн нэгдсэн зарчмыг дэлхий дахинаа дэмжин ажиллая” гэсэн шийдвэр гаргасан билээ. 1995 онд Испанийн Сивилд хуралдсан Шим мандлын нөөц газруудын олон улсын зөвлөгөөнөөр “Шим мандлын нөөц газрууд нь тогтвортой хөгжлийн туршилтын бүсүүд байх болно” хэмээн баталгаажуулсан болно.

19


Шим мандлын нөөц газрыг өөр хоорондоо харилцан хамаарал бүхий онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс хэмээх гурван бүсэд хуваана.

Онгон бүс

Хамгаалалтын бүс

Хязгаарлалтын бүс

* Онгон бүс Онгон бүс гэдгийг экосистемийн цөм буюу маш бага эвдэгдсэн бүс хэмээн ойлгож болно. Энэ нь амьтан, ургамлын төрөл зүйлээр баялаг агаад арслан, чоно гэх мэт томоохон махчин амьтад ч элбэг оршдог бүс юм. Онгон бүс нь тухайн улсын хуулиар, түүний онцлогоос хамааран хамгийн урт хугацаагаар хамгаалалтанд авах шаардлагатай бүсүүд байдаг. Энд зөвхөн байгалийн өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлэх, зэрлэг амьтан ургамлыг хамгаалах болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний дээж авах зэрэг үйл ажиллагаануудыг л явуулахыг зөвшөөрдөг байна. Шим мандлын нөөц газрын төв бүс буюу онгон бүс нь байгалийн нөөц газрын эсвэл тусгай хамгаалалттай бүсийн онцгой хамгаалалт бүхий хэсэгт орших нь элбэг тохиолддог.

20


Морокогийн “Аргонери” хэмээх шим мандлын нөөц газрын нэр нь энд ургадаг олон талын ач холбогдол бүхий Аргони модноос гаралтай. Эндхийн оршин суугчид халуун нартай үед Аргони модны сүүдэрт тухлан суух дуртай бол навч нь ямааны амтархан иддэг тэжээл болдог. Уг модыг түлшинд хэрэглэхээс гадна түүний жимснээс нь Аргони тос хэмээх сайхан тос гаргаж авдаг байна.

* Хамгаалалтын бүс Хамгаалалтын бүс нь онгон бүстэй хиллэн оршиж, газар тариалан эрхлэх болон бусад газар нутаг, тэр дундаа онгон бүсийн байгаль хамгаалах зорилгод нийцсэн үйл ажиллагаануудыг явуулдаг хэсэг юм. Энэхүү бүсийг эрдэм шинжилгээний туршилт явуулах хэсэг ч гэж нэрлэж болно. Энд боловсролын, сургалтын байгууллагуудаас гадна амралт, аялал жуулчлалын байгууллагууд оршдог. Хамгаалалтын бүсийн хил хязгаар нь ихэнхдээ тухайн байгалийн нөөц газрын, тусгай хамгаалалттай бүсийн эсвэл бусад зорилгоор ашиглагддаг бүсийн хилээр тодорхойлогддог.

21

Та үүнийг мэдэх үү? Говь цөлийн бүсэд ургамал харьцангуй ховор бөгөөд амьдралынх нь хэмнэл удаан байдаг. Энд хүний байгаль ашиглалт ба биологийн төрөл зүйлсийн харилцан тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь төдийлөн ажиглагддаггүй. Үүнээс зөвхөн ургамлаар баялаг ногоон байгаль л хүний үйл ажиллагааны нөлөөнд амархан өртдөг “эмзэгхэн байдалтай” гэж дүгнэж болохгүй юм.


* Хязгаарлалтын бүс Заримдаа хосолмол хэлбэрийн бүс ч гэж нэрлэдэг хязгаарлалтын бүс нь шим мандлын нөөц газрын хамгийн гадна талын хэсгийг илэрхийлдэг. Эндээс хүний бий болгосон орчныг (тосгон, ферм, нуга, загасчиллын бүс...) мэдэрч болно. Уг бүсэд орон нутгийн иргэд, байгаль хамгаалах үүрэгтэй байгууллагууд, соёл урлагийн бүлэглэлүүд, хувийн хэвшлүүд хамтран ажилладаг. Тэдний гол зорилго нь орон нутгийн баялгийг тогтвортойгоор ашиглан зарцуулж, голлох ашиг хүртэгчид нь түүний иргэд байх явдлыг хангахад оршино. Хязгаарлалтын бүсүүдийн үйл ажиллагааг бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж тооцдог байна.

Жишээ нь: Гуаделупийн арлууд Гуаделупийн арлууд (Франц)-ын шим мандлын нөөц газар нь халуун орны чийглэг ой болон тэнгис далайн орчин бүхий хоёр онгон бүстэй бөгөөд аль, аль нь хамгаалалтын бүсүүдээр хүрээлэгдэнэ. Харин түүний хязгаарлалтын бүс нь ойр орчмын хотууд, жижиг тосгодууд болон аялал жуулчлалын дэд бүтцүүдээр тодорхойлогддог.

Онгон бүс

Хамгаалалтын бүс

22

Хязгаарлалтын бүс


Тогтвортой хөгж ил гэж юу вэ? Манай гаригийн нөөц баялаг хэзээ ч шавхагдашгүй арвин биш гэдэг нь тодорхой. Хэдхэн зуун жилийн өмнө л гэхэд хүмүүсийн хэрэглээ нь дэлхийн нөхөн төлжих хүчин чадлаас хэтэрдэггүй байв. Өнөөдөр дэлхийн хүн ам 6 тэрбумд хүрч, цаашдаа ч өссөөр л.... Тэгэхээр бидний бүхий л хэрэгцээг хангадаг нөөц баялаг маань цаашид хүн бүрт хүрэлцэхгүй байж болох ноцтой эрсдэл тулгарч байна. Хэтэрхий үрэлгэн байдал, зохисгүй ашиглалтын нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүд, гол мөрөн, далай тэнгисийн бохирдол, амьтан ургамлын зүйлийн эрс хомсдол нүүрлээд байна. Ядуу буурай орны ард иргэд энэхүү үгүйрэлд хамгийн түрүүнд өртөж байна. Тогтвортой хөгжил гэдэг нь байгалийн баялгийг орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ашиглахдаа хэрхэн зүй зохистой хэлбэрийг сонгон хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах тухай номлол юм. Нэг талаас нийгмийн материаллаг хэрэгцээг хангах, нөгөө талаас байгалийн нөхөн сэргэх нөхцлүүдийг алдагдуулахгүй байх тэрхүү алтан дундажийг олох хэрэгтэй юм. Тогтвортой хөгжил нь хэт хэрэглээг бууруулах, дахин ашиглалтыг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, бохирдлын хэмжээг хамгийн доод түвшинд хүртэл бууруулах зэрэг үйл ажиллагааны цогц билээ. Энэхүү үйл хэрэг нь зөвхөн хувийн ашиг сонирхлын төлөө бус бүх нийтийн эрх ашгийн төлөө байх хэрэгтэй бөгөөд өнөөгийн гаргаж буй шийдвэрүүд ирээдүй хойч үед чиглэсэн, урт хугацаанд тогтвортой байх нөхцлийг хангасан байх хэрэгтэй юм. Тогтвортой хөгжилд хөтлөх шилжилтийн үйл явц маш хол, хүнд хэцүү мэт санагдана. Гэхдээ энэ нь өнөөдөр зонхилж буй хөгжлийн зохисгүй бодлого, зорилтуудыг бүхэлд нь өөрчлөхийн тулд хүний дотоод ухамсар, оюун бодолд нөлөөлснөөр хэрэгжих бүрэн магадлалтай.

23


Та үүнийг мэдэх үү? Тор Дел Пений шим мандлын нөөц газар Чилийн өмнөд хэсэгт 163,000 га нутаг дэвсгэрийг хамран оршдог. Тус нөөц газар цас мөс, хүрхрээ, нуур хосолсон үзэсгэлэнт байгаль, олон төрлийн баялаг ургамалтай.

Шим мандлын нөөц газрууд менежмент, арга барил, байгалийн экосистемүүдийн хамгаалалт, ашиглалтын талаарх мэдээллүүдээ харилцан солилцох зорилгоор дэлхийн шим мандлын нөөц газруудын сүлжээг байгуулсан билээ.

Анхны шим мандлын нөөц газрууд байгуулагдсан цагаас хойш, 1976 онд дэлхийн нийтийн сүлжээ байгуулагдаж, улам бүр өргөжин тэлж байна. 2004 оны эхэн үе гэхэд уг сүлжээнд 97 орны 440 шим мандлын нөөц газрууд хэдийнээ хамрагдсан байв. Шим мандлын нөөц газрууд улс үндэстнүүдийн Засгийн газруудаас санал болгосны дагуу ЮНЕСКО-гоор баталгааждаг. Индонезийн жижиг арал болох Сиберут шим мандлын нөөц газар дахь нөхөрлөлүүдийн орлогын гол эх үүсвэр нь далайн замаг тариалалт юм.

24


* Эх газрын экосистемийн дээж Шим мандлын нөөц газрууд нь манай гаригийн голлох экосистемүүд болон хүний олон талт үйл ажиллагааг агуулсан төрөл бүрийн экологийн хэв шинжүүдийг төлөөлдөг. Үүнд унаган төрхөө алдаж өөрчлөгдсөн, зэргэлдээх экосистемийн нөлөөнд автаж нөхөн сэргэх чадвар нь буурсан эмзэг экосистемүүд ч хамрагддаг. Гималайн уулс, Амазони ширэнгэтэй харьцуулахад бага анхаарал татдаг хүний нөлөөнд хэт өртсөн бүсүүдэд ч шим мандлын нөөц газрууд бий. Хүн ам олноор суурьшсан бүсүүд ч нэгэн адил чухал. Жишээ нь: Наплын дэргэд Силэнто шим мандлын нөөц газар оршдог. * Зохистой хэмжээ Шим мандлын нөөц газрын нутаг дэвсгэр үндсэн гурван үйл ажиллагаа(хамгаалалт, хөгжил, үйл ажиллагааг дэмжих)-гаа хэрэгжүүлэхэд, гурван бүс (онгон, хамгаалалтын, хязгаарлалтын)-ээ ялган байгуулахад хүрэлцэхүйц уудам байх шаардлагатай. Хэдийгээр өндөр уулын ганц амыг л хамгаалдаг Гросвалсертал (Австри) шим мандлын нөөц газар шиг хэдхэн зуун га газрыг хамарсан байж болох авч, өнөөгийн нөхцөл байдал шим мандлын нөөц газрыг томоохон нутаг дэвсгэр хамруулан байгуулахад хөтөлж байна. Үүнд хамгийн том шим мандлын нөөц газруудын нэг болох 30 сая га газар хамран орших Мата Атлантика-г дурдаж болно. Үүнээс гадна улс дамнасан шилжилтийн хил бүхий шим мандлын нөөц газрууд байгуулагдаж, хамтын эзэмшлийн ой мод, гол, мөрөнгөө хамтран хамгаалж байна.

25

Та үүнийг мэдэх үү? Мата Атлантика шим мандлын нөөц газар нь дэлхий дээр амьтан ургамлын төрөл зүйлээрээ хамгийн баялаг бүс юм. Бахиагийн ойн зөвхөн 1 га –д л 450 зүйлийн моддыг бүртгэх боломжтой.


* Эрхзүйн уян хатан бодлого Шим мандлын нөөц газруудын харилцаа зөвхөн олон улсын хууль эрх зүйгээр зохицуулагддаггүй. Тэдгээр нь оршин буй улсынхаа хууль эрх зүйд захирагдаж, тухайн үндэстний хуульчлагдсан хамгаалалтыг хүртдэг. Зарим улс орон тусгай хамгаалалттай бүсүүдийн эрх зүйн орчныг бүрдүүлэн хуульчилсан байдаг. Шим мандлын нөөц газрын онгон бүс нь тухайн улсын хууль дүрмийн дагуу хэдийнээ онцгой хамгаалалтанд авсан бүс нутагт орших нь элбэг тохиолддог. Үнэндээ, байгалийн унаган төрхийг хуулийн хүрээнд тууштай хадгалж, хамгаалах зорилготой шим мандлын нөөц газруудыг үүсгэн байгуулая гэвэл хуулиндаа бага зэргийн нэмэлт өөрчлөлт оруулахад л хангалттай юм. * Орон нутгийн нөхөрлөлүүдийн онцгой үүрэг Шим мандлын нөөц газруудын салшгүй бүрэлдэхүүн бол орон нутгийн нөхөрлөлүүд юм. Тэд үе дамжин байгалийн баялгаа ашиглаж, амьдарч ирсэн учир бүс нутгийнхаа амьтан, ургамлын талаар хамгийн арвин мэдлэг хуримтлуулж, хэрхэн удаан хугацаагаар хамгаалж, хадгалах вэ гэдгийг хэнээс ч илүү мэддэг. Тэдний санал, санаачлага, шийдвэрүүд нь байгаль орчны хамгаалалтын асуудалд маш үнэ цэнэтэй. Иймээс орон нутгийн иргэд, тэдний амьдрах орчинг тогтвортой хадгалж, хамгаалах зорилготой шим мандлын нөөц газрын үйл ажилагаанд удирдлага, зохион байгуулалтын бүхий л түвшинд гар бие оролцож, шууд ашиг хүртэгчид нь болдог. Ингэж нутгийн иргэдтэй хамтран, тэдний ур чадвар, мэдлэгийг түшиглэх нь хамгийн оновчтой байдаг.

26


* Бүс нутгийн хамтын нийгэмлэг Дэлхийн шим мандлын нөөц газруудын сүлжээний үйл ажиллагааны зохицуулалтыг Парис хотын ЮНЕСКО-д суугаа МАБ хөтөлбөрийн төв удирдан явуулдаг байна. Тус төв нь шим мандлын нөөц газруудын төлөөлөгчдийг хамруулсан олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах замаар улс орнуудад шим мандлын нөөц газруудаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Эрдэмтэд, бусад мэргэжилтнүүд энд оролцож өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцдог билээ. Мөнтүүнчилэн дэлхийд томоохонд тооцогдох шим мандлын нөөц газруудын сүлжээнүүд Европын, Хойд Америкийн гэх мэт жижиг сүлжээнүүдийг татан элсүүлдэг. Арабын МАБ нь бүх араб хэлтэй орнуудын шим мандлын нөөц газруудыг нэгтгэсэн сүлжээ байдаг. Үүний үр дүнд шим мандлын нөөц газрууд харилцан мэдлэг туршлагаа солилцож, янз бүрийн зан заншил, өөр өөр амьдралын хэв маяг бүхий ард түмнүүд экологийн төрөл бүрийн орчинд хэрхэн байгальтайгаа хамгийн зохистой хэлбэрээр нийцэн амьдрах тухай хамгийн зөв шийдэлд хүрэхээр хамтран зүтгэдэг байна. * Хил дамнасан шим мандлын нөөц газрууд Шим мандлын нөөц газар бүр нэг талаас байгалийн баялгийг хадгалж, хамгаалах, нөгөө талаас хүмүүний оршин байх нөхцлийг хангахын тулд түүнийг ашиглах гэсэн хоёрдмол шинжийг цогцлуулдаг. Анх Зүүн Европод Словак, Польш, Украйн улсуудын нутгийг хамран Өрнөд Карпатын шим мандлын нөөц газар байгуулагдсанаар хэд хэдэн улсыг дамнасан буюу “Хил дамнасан шим мандлын нөөц газар”-ын зарчим үүсчээ.Үүний нэгэн адил Украйн, Румыны нутаг дэвсгэрт Дунай мөрний “Делта”, Бенин, Буркина Фасо ба Нигери улсын нутаг дэвсгэрт “W” шим мандлын нөөц газрууд тус тус оршдог байна. Мөн Монгол, Орос, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнан орших “Монгол Дагуур”, ОХУ, Монголын хил дамнан орших “Алтай Соёны” экобүсүүдэд шим мандлын нөөц газрууд хэдийн байгуулагджээ.

27

ЕвроМАБ нь Хойд Америкийн болон Европын 40 улсуудаас бүрддэг. ИБЕРО МАБ нь Латин Америк болон Испани, Португалийг хамруулдаг. АФРИМАБ нь Африкийн улсуудыг элсүүлсэн. ИРН МАБ-д Зүүн Азийн орнууд хамаарагддаг. АрабМАБ-д Дундад Азийн араб хэлтэй орнууд хамрагддаг.

Зиүжайгү (Хятад) шим мандлын нөөц газар жуулчдад үйлчилдэг байсан уламжлалт автабусаа халж, байгалийн хийгээр ажилладаг “ногоон автобус” хэрэглэх болжээ


Шим мандлын нөөц газрууд дэлхий дахинаа Шим мандлын нөөц газар

Шим мандлын нөөц газрууд экосистемүүдийн голлох хэв шинжүүдийг төлөөлдөг

Халуун орны чийглэг ой Арктикийн цөл ба ширэнгэ

Эрс тэс уур амьсгалтай бүсийн навчаа гөвдөг ой Халуун орны болон зөөлөн дулаан уур амьсгалтай хур тунадас их ордог бүс

Хойд зүгийн салхитай шилмүүст ойн бүс

Давжаа бөгөөд мөнх ногоон мод бүхий ойн бүс Халуун орны хуурай уур амьсгалтай бүсийн ой эсвэл навчирхаг мод бүхий ойн бүс (үүнд эх газрын болон далайн уур амьсгал шилжин ирдэг бүсийн ой хамаарна.)


Эрс тэс уур амьсгалтай тал хээр Хүйтэн уур амьсгалтай цөл болон цөлөрхөг бүсүүд

Халуун уур амьсгалтай цөл болон цөлөрхөг бүсүүд

Уулархаг болон өндөрлөг газрууд

Халуун орны болон Саванны тал хээр


Шим мандлын нөөц газруудын үйл ажиллагаа Шим мандлын нөөц газар бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой, зөвхөн тэр онцлогт тохирох үйл ажиллагаагаа явуулдаг болно. Гэхдээ гайхалтай сайхан байгалиа хамгаалж, унаган төрхөөр нь хадгалж үлдэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж буй бүх байгууллагын талаар энд дурдах боломжгүй юм. Энд зөвхөн хэдхэн жишээ дурдаж тэдний бидэнд ямар их зүйл зааж сургаж болохыг харуулъя. * Ургамал, амьтан, уур амьсгалын талаарх мэдлэгт тань Ипасса Макоку (Габон)-гийн нөөц газар 1983 онд байгуулагдсан цагаасаа удаан хугацааны турш судлагаа, шинжилгээ хийсний эцэст сармагчин, шувууд, ойн гөрөөс, заан, мэрэгчид гэх мэт жимсээр хооллодог амьтдыг ойдоо цуглуулсан байна. Үр дүнд нь эдгээр амьтад халуун орны ойгоос хоол тэжээлээ хялбархан олж идэж, харин тухайн модны үр амархан тархдаг болжээ.

Энэ залуу Гренландын загасыг судалж байна. Загасны отолит (залгиурын орчимд байрладаг яс) -ыг судлан түүний насыг модны хэрчимд үүссэн цагирагийг тоолдгийн нэгэн адил тодорхойлж болдог.

Гренландын зүүн хойд бүсэд хийгдсэн уур амьсгалын хувьсал өөрчлөлтийн талаархи судлагааны ажил нь Тундрын туршилт судалгааны олон улсын төслөөс ч илүү үр дүнтэй байв. Температурын хэмжилтүүд, биологийн (ургамал ба амьтны) үзүүлэлтүүдэд хийгдсэн судалгааны үр дүнд уур амьсгалын дулаарал, түүний экосистемд учруулах нөлөөллүүдийг тодорхойлох боломжтой байна. Бүгд Найрамдах Чех улсын Палава шим мандлын нөөц газарт сээр нуруугүй амьтдыг бүртгэх үйл ажиллагаа явуулжээ. Үүний дүнд байгалийн томоохон төрөл зүйлийн төлөөлөл болох эдгээр сээр нуруугүй амьтдын хөгжил, хувьслын дагуу өнөөгийн Чех улсын 0.85%-д ч хүрэхгүй нутаг дэвсгэрийг эзэлж буй уг нөөц газрыг томруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

30


* Экосистемийн нөхөн сэргээлт Кан Жио бол Вьетнамын ширэнгэд орших хамгийн уудам газар нутгийг эзэлдэг ой юм. Энэхүү бүс нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд маш үнэ цэнэтэй бөгөөд амьтны 200 гаруй, ургамлын 52 гаруй зүйлийг агуулдаг. Өнгөрсөн дайнууд тухай бүртээ экосистемд ноцтой хохирол учруулж ирсэн уг ойд 1978 оноос орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн томоохон хэмжээний ойжуулах хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Өнөөдөр Кан Жио шим мандлын нөөц газар дэлхийн хамгийн том нөхөн сэргээгдсэн ширэнгэн ойн бүсүүдийн нэгд тооцогддог. Тэрээр Вьетнамын хамгийн том үйлдвэрийн хот болох Хо Ши Мин-ээс 65 км зайд оршдог бөгөөд түүнийг тус хотын “ногоон уушиг” хэмээн хүлээн зөвшөөрдөг. Соёл, амьдралын хэв маягийн хувьд харилцан адилгүй 58000 орчим хүн ам энэхүү шим мандлын нөөц газарт нэгдэн амьдардаг. Гучин жилийн турш төрөлх ойгоо хамгаалж, тордож ирсэн гэр бүлүүд ч бий. Тэд бүс нутгийнхаа багахан хэсэгт усны аж ахуй, давс ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Өмнөд Америкийн Мата Атлантика шим мандлын нөөц газар арван дөрвөн улсын хэмжээнд өргөжиж, бүс нутгийн 50 сая “оршин суугчид”-ын өмнө дангаар хариуцлага хүлээжээ.

31


Учир нь эдгээр улсуудын нутаг дэвсгэрийг дамнан орших Атлантик-Бразилийн асар уудам ойг хамгаалж, ой ба биологийн орчны тэнцвэрт байдлыг нөхөн сэргээх явдал нь бүсийн ургамал, амьтдын төрөл зүйлсийн болон тус шим мандлын нөөц газрын оршин тогнох гол үндэс болж байна. * Аюулд нэрвэгдсэн төрөл зүйлсийн хамгаалал

Болсоны яст мэлхий

Мексик улсын Чихуахуа цөлийн зүрхэнд орших Мапими шим мандлын нөөц газарт орших Болсоны яст мэлхий, орон нутгийнхны хувьд махныхаа амтаар хэдийнээ танил болсон байдаг. Өсөлт хөгжил удаантай, нөхөн үржил нь ховор, түүнийг агнах маш хялбар. 1970 оны үед түүнийг ихээр авлах болсон нь устах эрсдэлд хүргэсэн байна. Харин Мексикийн A.C Экологийн Институтийн эрдэмтэд ач холбогдолгүй ан хийж буй нутгийн тариалан эрхлэгчдийн эсрэг тэмцэн, ялалт байгуулсан юм. Үүгээр ан зогсож, Болсоны яст мэлхий шим мандлын нөөц газрын төдийгүй байгалиа хүндэтгэх, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах ёс суртахууны бэлгэ тэмдэг нь болсон байна. 1950-1960 оны үед Европын цагаачлагчид Австралийн баруун өмнөд бүс буюу Фицжералдийн шим мандлын нөөц газар орчмын унаган ургамлыг үндсээр нь устгажээ. Тэд малын бэлчээр, тариан талбай байгуулж, үхэр маллахыг з о р ь ж байв. Гэвч, Австралийн хөрс, цаг уурын нөхцөл байдал энэ төрлийн аж ахуй эрхлэхэд тэр бүр тохирдоггүй гэдгийг мэдээгүй байлаа. Хөрсний бүтэц дахь давсны найрлага шинэ ургамал нөхөн төлжихгүй, үхжих үндсэн шалтгаан нь болжээ. Үүний дараа олон тооны аж ахуй эрхлэгчид тус нутгийг орхиж явсан байна.


Харин 1980 оноос “Газар хамгаалах хөдөлгөөн” унаган ургамлуудыг хамгаалах, дахин нутагшуулахад бүх хүчээ дайчлан зүтгэсэн юм. Энэ үеэс байгаль, загасчлал, усанд шумбалтын гэх мэт чиглэлээр аялал жуулчлалын хэлбэрүүд шинээр хөгжиж эхлэв. Эхэн үедээ тэдний ажлын үр төдийлөн харагдахуйц биш, маш удаанаар ахиж байсан ч, ажлын хэсэг “Шим мандлын нөөц газар” сэдэвт утга зохиол, уран зураг, шавар эдлэлийн бүтээлийн уралдаан зарлаж, орон нутгийн нөхөрлөлүүдийг урьж оролцуулсан байна. Уралдааны үр дүн маш их урам хайрласан бөгөөд Шим мандлын нөөц газрыг хүмүүс маш сайн ойлгож хүлээж авч буйг мэдэрсэн юм. * Эмзэг экосистемийн хадгалалт, хамгаалалт Зарим экосистемүүд ялангуяа хүний үйл ажиллагаанаас маш муу хамгаалагдсан байдаг. Говь, цөлийн бүсүүдэд халуун, хуурай уур амьсгалд зохицсон ургамал, амьтад нутагшсан байдаг бөгөөд хэрвээ бэлчээрийн зориулалтаар ашиглавал түүний өнгөн хөрсөн дахь ургамлын бүтцийг устгаж, улмаар цөлжих аюулд хүргэнэ. Африкийн хамгийн уудам шим мандлын нөөц газар болох “Аэр ба Тэнэрэ” (Нигэр) нь хуурай уур амьсгалтай экосистемийн тухайд үлгэр жишээ болж чадна. Тус бүсэд устах аюулд өртөөд байгаа Африкийн гөрөөс, сэлмэн эвэрт зээр, аргаль, цоохондой зэрэг амьтад нутагладаг. Сахарын цөлийн төвд орших энэхүү бүс нутгийн уугуул оршин суугчид нь Туорегчууд гэж нэрлэгддэг нүүдэлчид билээ. Тэд ямаа, тэмээ маллахаас гадна ууландаа усжуулалтын систем байгуулан, ногоо тарин амьдардаг. Дунайн Дельта (Румын ба Укриан) шим мандлын нөөц газарт буюу Европын хамгийн их зэгс бүхий, хамгийн уудам чийглэг уур амьсгалтай уг бүс нутагт тоолж барамгүй олон нуур, арал, салаа, голдрилууд бүхий 2860 км үргэлжлсэн үзэсгэлэнт мөрөн урсдаг.

33

Та үүнийг мэдэх үү? Өнөөдөр 6 тэрбумаар тоологдох хүн ам газар дэлхийн баялгийг хуваан хүртэж байна. Хэрвээ бид түүний нөөцийг зөв зохистой хэрэглэвэл манай гариг үүнээс ч олон хүн амыг ирэх зуу, зуун жилүүдэд тэжээн тэтгэх хүчин чадалтай.


Энэхүү нөөц газрын бас нэгэн гайхамшиг нь баялаг төрөл зүйл бүхий шувуун чуулган бөгөөд тогтмол амьдардаг 312 зүйлийн шувууд бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна дайран өнгөрдөг, өндөглөн зусдаг нүүдлийн шувууд ч нэн олон. Энд бүртгэгдсэн загасны 90 орчим зүйлийн олонхи нь түрсийг нь ашигладаг загаснууд билээ. Өнөөдөр устах эрсдэлд ороод буй Европын усны булга, мануул, халиу, далайн хав зэрэг олон амьтдын хамгаалалтын баталгааг энэхүү нөөц газар хангадаг байна. * Хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрүүд Шим мандлын нөөц газруудад хэрэгжүүлэх төслүүдэд янз бүрийн бүлэглэлүүд хамтран ажиллах шаардлага олонтаа бий болно. 1960-аад оны үед Франц улсын Вэнту уул орчимд аялал жуулчлал өсөн нэмэгдэхийн хирээр байгалийн нөөц баялаг, орон нутгийн соёлд улам бүр сөрөг нөлөө үзүүлж байна гэж нутгийн иргэд үзсэн байна. Энэхүү сөрөг нөлөөллийг саармагжуулах зорилгоор гучин нэгэн тосгоны захирагчид, эрдэмтэд, төрийн албан хаагчид болон орон нутгийн холбоодын төлөөлөл оролцсон хороогоор удирдуулсан Вэнту уулын шим мандлын нөөц газрыг байгуулжээ. Тэд өнөөг хүртэл орон нутгийнхаа байгаль, соёлын гайхамшгийг цаашид ч энэ чигээр нь хадгалж явахын төлөө хамтран ажилласаар байна Өмнөд Африкийн Ватерберг шим мандлын нөөц газар нь хагас хуурай уур амьсгалтай, буурай хөгжсөн, уулархаг бүс нутагт оршдог. Энд баян ядуугийн, газрын эзэд болон өөрийн гэсэн газаргүй иргэдийн, экологийн аялал жуулчлалд дангаараа хөрөнгө оруулалт хийн өргөжүүлэх чадвартай хүмүүс ба ямар ч аргагүй болсон хүмүүсийн хоорондын ялгаа асар өндөр байдаг билээ. Харин шим мандлын нөөц газрын зарчим эдгээр хоёр

34


төрлийн хүмүүсийг анх удаа нэгтгэсэн юм. Бүс нутгийн нийгмийн ахуйд дэвшил гаргах, тогтвортой хөгжлийг бий болгох, байгалиа хамгаалах талаар байгаа бүх бололцоог ойлгуулан ухамсарлуулах зорилгоор шаардлагатай хамтрагчдаа олж авах, бусдын итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд бүтэн 7 жилийн турш тэмцсэн билээ. Арван найман гишүүнтэй ажлын хэсгийг орон нутгийн нөхөрлөлүүд, хувийн хэвшлүүд, төрийн захиргааны байгууллагууд (хот ба муж)-ын болон бусад байгууллагуудын төлөөллүүд бүрдүүлж байв. Өнөөдөр ч энэхүү ажлын хэсэг шим мандлын нөөц газрын өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулж байна. * Шим мандлын нөөц газар ба дэлхийн дулаарал ХХ зууны турш дэлхийн газрын гадаргын дундаж температур бага, багаар нэмэгдсээр ирсэн бөгөөд уг өсөлт цаашид ч үргэлжилэх болно гэдгийг эрдэмтэд тодорхойлж байна. Улам бүр өнөр өтгөн болж үйлдвэржиж буй хүн төрөлхтний нүүрс болон газрын тосны хэрэглээ нь манай гаригийн дулаарлын шалтгаан нь юм. Магадгүй энэ нь биднийг бүх хүчээ дайчлан байгалиа хамгаалж, алдаагаа засаж залруулах шаардлагатай болохыг сануулж буй хэрэг биш гэж үү?

35


Америк тивийн анхны (1872онд) тусгай хамгаалалттай бүс болох Еллоүстоүн 1976 онд шим мандлын нөөц газар болжээ. Түүний хамрах 898349 га газрын гол үнэ цэнэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн халуун рашаан юм. Уг бүс нь бор баавгай, чоно, усны үхэр, хандгай, гөрөөс гэх мэт ховор төрлийн амьтдыг хамгаалалтдаа авсан ба жилд гурван сая жуулчдыг хүлээн авдаг байна.

Хэрвээ дэлхийн дулаарлаас шалтгаалан ирэх арав, арван жилүүдэд зарим бүс нутаг хэт халуун, хэт хуурай эсвэл хэтэрхий чийглэг болж хувирвал уугуул экосистем нь өөрийгөө нөхөн сэргээх учиртай. Дэлхийн шим мандлын нөөц газруудын сүлжээний санаачлагаар энэхүү тулгарч болзошгүй бэрхшээлийг сөрөх, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, хэрэглээний зохистой хэм хэмжээг бий болгох зорилго бүхий олон тооны Олон улсын гэрээ, хэлэлцээрт Засгийн Газрууд нэгдсэн билээ. Гэхдээ үүнийг урьдын адил үл тоомсорлосон цөөн тооны аж үйлдвэрийн орнууд байсаар л байна. Өөрсдийнхөө ирээдүйн төлөө, газар дэлхийнхээ биологийн нөөц баялгийг хамгаалах зорилгод бүгд нэгдэх хэрэгтэй байна.

36


* Шим мандлын нөөц газруудын ирээдүй Бид хүний оршин тогтнох үндэс нь бол байгаль юм гэдгийг ойлгож авлаа. Түүнд хүний халамж, хайр шаардлагатай гэдгийг ч мөн адил мэддэг боллоо. Иймээс байгаль хамгаалал ба эдийн засгийн хөгжлийн тэнцвэрт харьцааг бий болгох нь юунаас ч илүү чухал бөгөөд яаравчлан шийдвэл зохих асуудал юм байна. Хэрвээ бид “хойч үе маань эх дэлхийдээ амьдраасай” гэж хүсэж байгаа бол амьдралын хэв маягаа өөрчилж, хүрээлэн буй байгалийн баялагт ээлтэй байх нөхцлийг өөрсдөө хангахаас өөр сонголт алга. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх тийм ч хялбар биш. Тиймээс ч бидэнд хангалттай туршлага хуримтлуулах, байгалийн үйл ажиллагаа, хэв шинжийн талаар илүү ихийг мэдэх боломжийг олгох, бидний үйл ажиллагааг шинэ санаа, сэдлээр баяжуулах тийм орон зай хэрэгтэй байсан юм. Тус орон зай нь бидэнд ургамал, амьтдын талаар, түүний томоохон төрөл, зүйлүүдийн талаар илүү ихийг мэдэх бололцоог олгох тийм бүс нутаг байх хэрэгтэй байлаа. Үүнээс л шим мандлын нөөц газрууд үүсэж бий болсон юм.

Хүн төрөлхтөн өөрийн байгальд эзлэх байр сууриа тодорхойлон, ирээдүй хойч үедээ сурч мэдсэнээ өвлүүлж, санаа авах жишээнүүд үлдээхийн тулд хүсэл зорилгоо нэгтгэн хамтран ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарын судлагаа шинжилгээ, хамтын ажиллагааны үр дүнд хүрээлэн буй байгаль орчны болон хойч үеийнхний ирээдүйн баталгааг хангах амьдралын зохистой хэв маягийг хэвшүүлэх боломжтой юм.

37

Та үүнийг мэдэх үү? Халим бол агаар амьсгалж, зулзагаа хөхүүлдэг хөхтөн амьтан. Тэрээр 30 гаруй метрийн урт, 150 тонн орчим жинтэйгээрээ өнөөгийн амьтдаас хамгийн том нь. XIXXX зууны эхэн хүртэл халимыг хэмжээ, хязгааргүй авлан мах, өөх, ясыг нь ашиглах болсноор бараг үзэгдэхээ больжээ. Өнөөдөр тэднийг “Халим хамгаалах олон улсын нийгэмлэг” хамгаалж байна. Далайн халимыг харах сонирхолтой жуулчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна.


Монгол Улсын шим мандлын нөөц газрууд

Та үүнийг мэдэх үү? Их Говийн Шим мандлын нөөц газар нь дэлхийд хамгийн томд тооцогдох бөгөөд нийт 5,3 сая га талбайг эзэлнэ.

1968 онд хуралдсан ЮНЕСКО-гийн « Шим мандлын нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай» бага хурлаас зөвхөн нэг улс орны төдийгүй нийт дэлхийн хэмжээнд хамгаалан үлдээх шаардлага бүхий газруудыг бүртгэн ЮНЕСКО-гийн дэргэд Хүн ба Шим мандлын хамгаалалттай газруудын сүлжээг буй болгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд Монгол улсаас Богд Хан Уулын ДЦГ, Говийн Их ДЦГ, Увс нуурын ДЦГ, Хустайн нурууны БЦГ, Дорнод Монголын ДЦГ, Монгол Дагуурын БЦГ зэргийг Дэлхийн Шим Мандлын Нөөц газрын Сүлжээнд үе шаттайгаар хамруулаад байна.

* Их Говийн шим мандлын нөөц газар Говийн Их Дархан Цаазат Газар нь 1976 онд байгуулагдсан бөгөөд 1990 онд Дэлхийн Шим Мандлын нөөц газарт бүртгэгдсэн. Энэ нь Төв Азийн цөлийн экосистемийг төлөөлдөг бөгөөд түүний томоохон төлөөлөгч болох хавтгай, мазаалай, бөхөн, ирвэс, аргаль, янгир зэрэг амьтдын амьдрах орчин болно. Тус шим мандлын нөөц газрын орчимд ойролцоогоор 800 гаруй хүн амьдрах бөгөөд тэдгээр нь гол төлөв мал аж ахуй эрхэлдэг. Говийн уудам хязгаарт байгалийн түүхэн хувьсалд үл өртөн бидний үед өвлөгдөн ирсэн баянбүрдүүд мөн бий.

38


Эдгээр нь Говийн амьтдын ундаалах усны голлох нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ ургамлын арвин их санг агуулдаг. Энд Монголд төдийгүй дэлхий дахинаа ховордсонд тооцогдох тоорой, заг, жигд зэрэг модлог ургамал, чихэр өвс, лидэр зэрэг эмийн ургамал ургадаг. Говийн байгалийг судлах үйл ажиллагаа 1970-аад оноос эхэлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Баянтоорой, Баянхонгор аймгийн Эхийн голын баянбүрдүүдэд судалгааны төвлөрсөн цэгүүдийг байгуулан ажиллаж байсан. 2000 оноос Их Говийн биологийн төрөл зүйлс, тэдгээрийн биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлан тогтоох ажлыг хийж эхэлсэн бөгөөд ховордсон, устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа бөхөн, мазаалай, хавтгай, хулан зэрэг амтьдын амьдрах орчныг тэтгэх, идэш тэжээлээр хангах ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотой хийж ирсэн байна. Их Говийн Шим Мандлын нөөц газрын хүрээнд иргэдийн оролцоотой амьтдын тооллого хийх аргачлалыг анхлан туршсан нь иргэдийн мэдлэг хийгээд, байгалиа хамгаалах сэтгэлгээнд өөрчлөлт оруулсан юм.

Мөн түүнчлэн баянбүрдийн усны нөөц, хөрсний үржил шимд түшиглэн жимс жимсгэний станцуудыг байгуулан Монголын алдартай сортуудыг бий болгон хэрэглэгчдэд хүргэж орон нутгийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх хувь нэмрээ оруулж ирсэн байна.

39

Та үүнийг мэдэх үү? Хамгийн урт настай мод говьд байдаг. Түүнийг тоорой хэмээн нэрлэх бөгөөд гуравдагчийн үеэс өвлөгдөн ирсэн. Тоорой модны онцлог шинж нь олон янз хэлбэртэй навчтай байдагт оршино. Тиймээс ч түүнийг бас элдэв навчит улиас гэж нэрлэдэг юм.


Та үүнийг мэдэх үү? Монголын хамгийн эртний дархан цаазат газар нь Богд хан уул юм. 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богдхан уулыг зарлигаар тахиж байх болсон. Энэ цаг үеэс Богд Хан Уулыг Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжонгарав гэдэг болжээ. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг.

* Богдхан уулын шим мандлын нөөц газар Богдхан уул нь манай орны төдийгүй дэлхийн ууган дархан газрын тоонд зүй ёсоор ордог бөгөөд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн боловч 1778 оноос албан ёсоор дархалсан түүхтэй. Энэ уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр, хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хязгаар бөгөөд нийслэл орчмын нутгийн таатай уур амьсгалыг бүрзүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Хамгийн өндөр оргил нь далайн түвшинээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Богдхан ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Хэнтийн тайгын хамгийн өмнө захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйлийн амьтдын тархацын өмнө хил болдог онцлогтой. Жигүүртэн шувуудаас бүднэ, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөвтас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгджээ. Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацууран ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал ургадаг.

40


Богдхан уулын эргэн тойрон нүүдэлчдийн соёл иргэншил түүхтэй холбоотой дурсгалт газруудаар баялаг бөгөөд эдгээрийн нилээд нь 1930-аад оны үед устгагдсан боловч өнөө үед зарим нэгийг нь сэргээн засварлаж байна. Уулын ам хөндий, хажуу, хормойгоороо бичигт, зурагт хад цохио, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Байгаль хамгааллыг олон нийтэд таниулах зорилгоор энэ дархан газрын орчны бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг Монголын Засгийн газар баримтлан ирсэн байна.

Та үүнийг мэдэх үү?

* Увс нуурын ай савын шим мандлын нөөц газар Увс нуур нь Евразийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдсэн 700,000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болох Үүрэг нуур нь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагш урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км хэмжээтэй.

41

Увс нуурын сав нь Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар бөгөөд дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болдог. Энд 40000 гаруй археологийн дурсгалууд хадгалагджээ.


Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол устай нуурт тооцогдох бөгөөд түүний усанд агуулагдах давсны хэмжээ далайн уснаас даруй 5 дахин их байдаг байна. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол, горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ургамалтай. Увс нууранд хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг 362 зүйлийн нүүдлийн шувуу, 72 зүйлийн хөхтөн амьтан амьдардаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд алтайн сугас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг. Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн уур амьсгалын бүсүүдийн шилжилтийн бүсэд орших бөгөөд зундаа агаарын температур +47°С байдаг бол өвөлдөө -58°С хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон ирвэс, аргаль, янгир тэргүүтэй 100 орчим зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог.

42


* Хустайн нурууны шим мандлын нөөц газар Хустайн нуруу нь Хэнтийн нурууны баруун өмнөд хэсэгт орших ба уулсын зүүн сугаар ургах хусан төглөөс түүний нэр үүдэлтэй гэж үздэг. Тус нутаг нь Богд хааны ан хийдэг газар байсан бөгөөд ан агнуурын төв бүсэд хамрагдах аж. Нүүдэлчин ард иргэд ч түүний баялаг нөөцийг мал аж ахуйн зориулалтаар бэлчээрт ашиглаж ирсэн байна. Ийнхүү хүний нөлөөн дор хувьсан өөрчлөгдөөгүй хээрийн экосистемийн гол төлөөлөл болдог онцлогтой. Энд хээрийн, уулын хээрийн, ойт хээрийн гэсэн шилжилтийн бүсүүдийг ялгаж болдог. Уулын хээрийн бүсэд Сибирийн тайга, Төв Азийн хээрийн бүсийн голлох ургамал, амьтны зүйл хадгалагдан үлдсэн байдаг.

Та үүнийг мэдэх үү?

Уулсын хойд, чийглэг энгэр дагуу ой мод ургасан байх бол урд энгэрээр сибирь хялгана зонхилсон хээрийн иж бүрдлүүд тархжээ. Хустайн нуруу нь ойт хээрийн экосистемийн зонхилох онцлог болох дов толгодуудаар зааглагдсан голын өргөн хөндийн тогтоц тод илэрсэн байдаг. Хустайн нуруу орчим эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд жилийн дундаж агаарын температур -0,1-1,6°С байдаг. Жилийн дундаж хур тунадас 104,3-282,5 мм-ийн хооронд хэлбэлздэг байна.

43

Тахь нь адууны хамгийн ойрын төрөл бөгөөд Монголын тал нутгийн унаган төрөл зүйл юм. 1960-аад онд Монголд бүрэн устсан гэх энэ төрөл зүйлийг 1998 онд анх Хустайн нуруунд нутагшуулах болсон. Одоо дэлхий дээр нийт 1500 толгой байгаа бөгөөд үүнээс 300 нь Монголд байдаг байна.


Хустайн нуруу нь уулын хээр, ойт хээр, хээрийн экосистемүүдээс бүрдсэн нь энд ургах ургамлын төрөл зүйлийн олон янз байдлаас тод харагддаг. Ийнхүү энд 450 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэн ба эдгээрээс Монголын Улаан номонд орсон арц (Juniperus Sabina) зэргийг дурьдаж болно. Уулсын орой хэсгээр алдарт цагаан уул цэцэг ихээр тархах бөгөөд нутгийн иргэд үүнийг эмчилгээний чиглэлээр дэр хийх зэрэгт эрт үеэс ашиглаж иржээ. Хавар Хустайн нуруунд бүйлс, яргуй тэргүүтэн цэцэглэх үеэр газар нутаг ягаан, цэнхэр өнгөөр чимэн үзэмж төгөлдөр харагдана. Зуны улиралд агь, гоньд ханхлан ногоон хээр талын өнгө зонхилно. Энэ мэт улирал бүрт өнгөө өөрчлөх Монголын хээрийн онцлогийг Хустайн нуруу төлөөлөн оршино. Хустайн нурууны байгалийн онцлог шинж чанар нь олон төрлийн амьтан оршин тогтнох нөхцлийг бүрдүүлсэн. Энд хандгай буга, гөрөөс, цагаан зээр, тахь, аргаль, тарвага, саарал чоно, үнэг зэрэг нийт 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан амьдардаг байна. Эдгээрээс гадна 172 зүйлийн жигүүртэн шувууд энд бүртгэлтэйгээс хосгүй үнэ цэнэтэйд тогоруу, шонхор, хээрийн бүргэд, тоншуул зэргийг дурьдаж болно. Хустайн нуруунд хийгдсэн судалгаагаар энэ бүс нутагт нийт 280 зүйл шавж байдгийг тогтоожээ. Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүс Төв аймгийн 3 сумын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд энд нийт 6500 хүн амьдардаг байна. Байгаль хамгааллын үйл ажиллагаанд нутгийн иргэдийг оролцуулах үүднээс орчны бүсийн хороог үлгэр жишээ болохуйц хэмжээнд хөгжүүлсэн нь энэхүү цогцолборт газрыг улсын жишиг болгосон түүхтэй. Одоогоор орчны бүсэд нийт 30 гаруй бүлэг, хоршоо үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эдгээр нь орон нутгийн байгалийн нөөцөд түшиглэсэн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлж иржээ.

44


* Дорнод Монголын шим мандлын нөөц газар Дорнод Монголын бүс нутагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн урд хэсэг буюу хээрийн бүс хамрагдана. Тэгш тал, намхан гүвээ толгод, ус, намгархаг газар Дорнод Монголын үндсэн хэв шинжийг бүрдүүлнэ. Тал хээрийн энэ нутагт хялгана, ерхөг, харгана, агь, сөөг зонхилж цагаан зээр, хярс, огдой, тарвага, үлийн цагаан оготно, бүргэд, сар, чогчоохой, болжмор, өвөгт тогоруу зэрэг амьтад элбэг тохиолдоно. Ижил төсөөтэй хээрийн экосистемүүд Хойд ба Өмнөд Америк, Дундад Ази, Австралид байх боловч хүний нөлөөнд ихээр автаж онгон төрхөө нэлээд өөрчилсөн бол Монголын энэ хэсэгт орших тал хээрийн экосистем нь харьцангуй онгон төрхөө хадгалан үлдсэн байдаг. Дорнод Монголын бахархал, энэ нутгийн нэрийн хуудас нь олон мянгаараа сүрэглэх зээрийн сүрэг юм. Цагаан зээрийн сүргийн гайхамшигийг одоо Монголын тал нутаг, Африкийн Серенгетид л харж болох юм. Дорнод Монголын өөр нэг онцлог нь Нөмрөг, Халх гол, Хянганы салбар уулсаар тархсан манжуурын хэв шинжийн амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлс болох хар мөрний хандгай, халиу, хурагч бор, усны цагаан сүүлт бүргэд зэрэг идээшин нутаглах газарзүйн хосгүй тогтоц юм. Судлаачдын тогтоосноор энд нийт 6 баг, 16 овог, 43 төрөлд хамаарах 70 зүйл буюу Монгол орны зэрлэг хөхтний зүйлийн 50,7% нутаглаж байна.

45


Та үүнийг мэдэх үү? Цэн тогоруу 4 дүгээр сард ирж, 9 дүгээр сард буцна. Амьдралынх нь ихэнх хугацаагаа намаг балчиг ихтэй нуурын дэргэд өнгөрүүлдэг. Учир нь гэнэт ирэх аюулаас өөрийгөө болон үр төлөө хамгаалахад шавар балчиг л хамгийн найдвартай “цайз” болдог аж. Монгол улсад энэ шувуу Өгий, Баян, Биндэр, Цэгээний нуурууд, Хэрлэн, Онон, Улз, Хурх, Шуусын гол, Халх, Нөмрөг, Хараа, Буурын голын сав газарт голчлон зусна.

* Монгол Дагуурын шим мандлын нөөц газар Манай дэлхийн байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад чухал ач холбогдол бүхий 200 эко-бүс нутгийн нэг нь Монгол Дагуурын хээрийн эко-бүс юм. Монгол Дагуурын хээрийн эко-бүс нь Орос, Хятад, Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан орших ба энэ нутагт Дагуурын ойт хээрийн, Монгол Манжуурын хээрийн гэсэн 2 дэд бүсийг ялгаж болно.

Монгол Дагуурын ДЦГ Дагуурын хээр тал, ус намгархаг газар хосолсон экосистемийг бүрдүүлдэг. Тус дархан цаазат газрын “А” хэсэгт бэсрэг уулсын орой болон арыг дагасан бага хэмжээний хусан ой, улиангаран төгөл, холимог ой, хусан ойн төгөл, сөөгөн ширэнгэ Улз голоо эмжсэн бургасан шугуй, “Б” хэсэгт цэнгэг болон давстай жижиг нуурууд, тохиолдох уулын бөгөөд хээрийн ургамалшил зонхилно. Дархан цаазат газрын ихэнх хэсэг дов толгод бүхий задгай хээр юм. Голын хөндий хавиар доворхог элс довцогууд байх бөгөөд мориор, явган, машинаар аялахад туйлын хүндрэлтэй байдаг. Тал хээрийн бүсийн амьтны төрөл зүйлүүд зонхилох ба нам уулсын уулын бэл, хөндийгөөр бор гөрөөс (Capreolus pygargus) халиун буга (Cervus elaphus) зэрэг ойн туурайтан таарна.

46


Энд дэлхийн хэмжээнд ховордсон цэн тогоруу, хархираа тогоруу, тоодог, хошуу галуу зэрэг олон шувууд өндөглөн зусдаг бол хар тогоруу, цагаан тогоруу, реликт цахлай зэрэг олон усны шувууд, мөн эргийн шувууд нүүдлийн үедээ байршдаг гол нутаг юм. Монгол Дагуурын ДЦГ-т 52 овгийн 349 зүйлийн ургамал тэмдэглэгдсэн ба эдгээрээс ус намгархаг газрын болон хээрийн ургамал зүйлүүд бусдаас өргөн тархацтай байна. Том навчит дэгд (Gentiana macrophylla Pall) дагуур ширэмс (Hedysarum dahurica Turcz) шаравтар лидэр (Sophora flavescens), эмийн бамбай (Valeriana officinalis L) зэрэг нэн ховор болон ховор зүйлүүд ургадаг. Монгол Дагуурын ургамалан нөмрөгт зүр өвс (Filifolium sibiricum), бага хургалж (Hemerocallis minor), хялгана (Stipa grandis,Stipa krylovii, Stipa baicalensis) зэгс (Scirpus Hippolytii V.Krecz Scirpus planicurmis Scirpus tabernaemontan) шагшуурга (Phragmites communis) зэрэг зонхилно.

47


* Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа “Хүн ба Шим мандал” хөтөлбөрийн 1994 онд байгуулагдсан Зүүн Азийн орнуудын Байгалийн нөөц газрын сүлжээний ээлжит 8 дугаар хурлыг Монгол Улс 2003 онд Хустайн нуруунд зохион байгуулж, дэд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэргүүний туршлага, ололтыг харилцан нэвтрүүлэх зорилго бүхий сургалт-мэдээллийн дэд бүсийн сүлжээг Хустайн нурууны хамгаалалтын захиргааг түшиглэн байгуулахаар тогтсон байна. Ийнхүү ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улс идэвхтэй оролцож, зургаан газрыг олон улсын сүлжээнд бүртгүүлсэн ба нөөц газруудын менежментийг тусгасан “Тэрэлжийн Тунхаглал”- ыг мөрдөн ажиллаж байна. ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 2005 оны 6 дугаар сарын хуралдаанаар Дорнод Монголын тал газрыг Дэлхий Шим Мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэснээр Монгол орны байгаль орчныг хамгаалах хэрэгт шинэ алхам болов. ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” хөтөлбөрийн Зүүн Азийн орнуудын сүлжээний ээлжит хурлыг “Биологийн төрөл зүйлийг хадгалж хамгаалахад Тахилгат газруудын үүрэг ач холбогдол” сэдвээр Горхи, Тэрэлжийн Байгалийн цогцолборт зохион байгуулж уг сүлжээний 2008–2009 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн боловсруулаад байна. Эцэст нь Зүүн Азийн Байгалийн нөөц газрын сүлжээний хүрээнд хил дамнасан нөөц газрын сүлжээ байгуулах арга хэмжээг тухайлбал Алтайн уулсын хил дамнасан төслийг ЮНЕСКО санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ алхам болж буйн нэг жишээ юм.

48


Үг зүй Агрономи: бол таримал ургамлыг судалж, хэрхэн өвчлөлийн эсрэг тэмцэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинэ сорт, төрлийг үүсгэх, хөрсний үржил шимийг сайжруулах талаар хариулт өгдөг шинжлэх ухаан юм. Хамгаалалтын бүс: гэж Засгийн газраас хамгаалах эсвэл хадгалалт, хамгаалалтын зорилго дор ашиглахаар шийдсэн бүс нутгийг хэлнэ. Энд хүний үйл ажиллагаанд огт нэрвэгдээгүй зэрлэг онгон бүс, хүн суурьшаагүй бүс болон оршин суугчид нь ургамал, амьтдынхаа хамгаалалтыг хариуцдаг бүс нутгууд багтана. Усны аж ахуй: Далайд эсвэл цэнгэг уст нууруудад сам хорхой, ургамал, замаг үржүүлэх, загасчилах гэх мэт усны гаралтай аж ахуй эрхлэхийг хэлнэ. Биологийн төрөл зүйл: гэдэг нь дэлхий дээрхи амьдралын ялгаатай хэлбэрүүдийг илэрхийлнэ. Үүнд тусдаа эсвэл нэг төрлийнх үү гэдгийг илтгэх генийн ялгаатай байдал болон экосистемийн төрлүүд ч хамаарагдана. Шим мандал: Шим мандал бол бүх амьд биетүүд, түүний хүрээлэн буй орчны цогц юм. Хүрээлэн буй орчин гэдэгт атмосфер буюу дэлхийг хүрээлэн буй агаар, хидросфер буюу бүх төрлийн ус, литосфер буюу газрын бүх үе давхаргуудыг хамруулан ойлгоно. Шатамхай хурдасууд: гэдэг нь дулаацах, гэрэлтүүлэх, хөдөлгүүр ажиллуулах зорилгоор газрын гүнээс ашигладаг нүүрс, хий, нефьт

(нефьтийн төрлүүд буюу бензин, газрын тос...) гэх мэт хялбар шатагч бодисууд юм. Олон сая жилийн өмнөх мод эсвэл ургамал амьтны гаралтай ямар нэгэн материйн үлдэц ийн хувирсан тул хурдас хэмээн нэрлэдэг. Хадгалалт: гэж бид өөрсдийн хэрэгцээтэй бүхнээ хүртдэг байгалиа хамгаалах, түүний тэнцвэрт байдлыг хангахын тулд экосистемүүд, нөөц баялгууд, төрөл зүйлсийг нь хамгаалж авч явахын баталгааг хэлнэ. Цөлжилт: гэдэг нь цөл нутгийн эзлэх цар хүрээ ихсэх эсвэл шинээр үүсэж буйг илэрхийлэх байгалийн үзэгдэл юм. Цөлжилт цаг уурын өөрчлөлтөөс гадна байгалийн баялгийн зүй зохисгүй ашиглалт буюу хүний үйл ажиллагаанаас үүсдэг. Жишээ нь: бэлчээр талхлагдсанаар өнгөн хөрсний ургамал нь устаж, улмаар хуурайшин үржил шимгүй болдог. Балластын ус: Усан онгоцнууд тогтвортой байдлаа хангах, усны хүчийг сөрөн эргэх нөхцлөө бүрдүүлэх үүднээс ус тээвэрлэдэг бөгөөд онгоцны доод хэсэгт зориулалтын нөөцлүүрт, бидний нэрлэдэгчлэн “Балласт”-д хадгалагддаг. Хөлөг онгоц ачаагаа буулгах үедээ балластаа усаар дүүргэж, шинээр ачаа ачих үедээ усаа эргэж асгадаг байна. Экосистем: экосистем гэдэгт орчны физикийн мэдээллийн (биотоп) цогцлол, оршин буй бүх амьд биет (амьтан, ургамал)-ийн үүсгэгчдийн нэгдлүүд бүгд агуулагдана. Эко- аялал жуулчлал: Аялал жуулчлалын салбарт байгалийн

49


аялал, экотуризм нэрээр хэдийнээ танил болсон бөгөөд байгаль, орон нутгийн соёлыг сэвтүүлэлгүй аялж, олсон орлогоо нутгийн иргэдэд туслахад, байгалиа нөхөн сэргээх үйлсэд зориулдаг аялал, амралтын хэлбэр юм. Ген: нь бидний удамшлыг дамжуулах чадвартай нэгж элемент юм. Амьд организмуудын хоорондын ижил төстэй байдлуудын томоохон хэсэг, үүнд хүний оршин байх учир, ижил төстэй шинж чанарууд, эцэг эхийн удамшлыг агуулсан. Ийм ч учраас өндөр биетэй хүмүүс том биетэй хүүхэдтэй болдог байна. Энэхүү өвийн ихэнхи нь химийн нэгдэл буюу хамгийн бичил хэлбэрийн ДНК байдаг. Сээр нуруугүй амьтан: гэж нурууны босоо ясгүй шавьж, наймаалж, өт, эмгэн хумс гэх мэт амьтдын бүлгийг хэлнэ. Нөгөөтэйгүүр хэвлээр явагчид, загаснууд, хөхтөн амьтад (хүн төрөлхтөн) зэрэг нь сээр нуруутан амьтад болно. Мангров: гэдэг нь халуун орны бүсэд далайн эргээр эсвэл голын далайд цутгах хэсгээр ургадаг, далайн усанд зохицсон модод бүхий ойг хэлнэ. Загас агнуурт чухлаар тооцогддог сам хорхой, бусад загаснуудын үр зулзага бойжих үндсэн орчин нь Мангровын ой болж өгдөг. Гэтэл, өнөөдөр хүний үйл ажиллагаанаас үүдэн энэхүү төрлийн модод устах аюулд ороод байна. Молекуль: бол чөлөөт орчинд амьдрах чадвартай материйн хамгийн бичил хэлбэр юм. Бохирдол: гэж хүний үйл ажиллагаагаар бий болсон аливаа

хор нөлөө бүхий бүтээгдэхүүнүүд байгальд, агаарт, хөрсөнд хаягдаж үзүүлж буй сөрөг нөлөөллийг хэлнэ. Эгэл биет: Бүх амьд биетийн хэв шинжийг нь тусган, харуулсан ангиллын тогтолцоонд эгэл биетүүд буюу нэг эсвэл хэд хэдэн эсээс бүрдэх хамгийн бичил организмын төлөөлөл болон багтдаг. Гэхдээ үүнийг амьтан, ургамал эсвэл мөөгний ангилалд хамруулан ойлгож болохгүй. Цаг агаарын дулаарал: Агаарын найрлага дахь зарим төрлийн хийнүүдийн хуримтлал нэмэгдэхэд дэлхийн дулааны хэм нэмэгддэг. Бидний нэрлэдэгчлэн уг “хүлэмжийн хий” нь нарны хурц гэрлээс хамгаалах үүрэгтэй. Түүний гол нэгдэл нь нүүрсхүчлийн хий буюу автомашин, эсвэл мод, нүүрс шатаахад үүсдэг хий юм. Гэтэл энэ нь хэмжээнээс хэтэрч Туйлуудын мөсөн хучлагийг хайлах, амьтан ургамлын төрөл зүйлс устан үгүй болох гэх мэт гамшгийг дагуулж байна. Хотжих үйл явц: хуурай уур амьсгалтай хэдий ч хонь, малын бэлчээр болсон бүсүүдэд бороо хур багатайгаас шалтгаалан өвс ургамлын гарц муу байна. Уламжлал ёсоор манай ард түмний ярьдагчлан нүүдэлчин малчид өвс сайтай бэлчээр даган малтайгаа үргэлжлүүлэн нүүдэллэж явдаг байлаа. Өнөөдөр энэ ард түмэн нэг дороо суурьшин мал аж ахуй эрхлэхийг эрхэмлэх болж. Хотжих үйл явц гэж энэхүү нүүдлийн хэв маягийг орхиж, нэг л бүсэд төвлөрөн суурьшихыг хэлж байна. Чийглэг зөөлөн хөрс шороо бэлчээрийн талхлалт, хүн амын суурьшилд нэрвэгдэн хуурайшиж,


улмаар цөлжилт улам бүр газар авч байна. Ангийн мах: Ихэвчлэн Африкт гөрөөс, зээр гэх мэт зэрлэг амьтдыг авлан махыг нь хүнсэндээ хэрэглэдэг байна. Гэрийн тэжээмэл амьтныхаас илүү ангийн мах хэрэглэхийг эрхэмлэх нь элбэг тохиолддог.

Хэрэгтэй õàÿã ЮНЕСКО – Франц улс, Парис хот 75732, Фонтеное-н талбай 7

Интернет ЮНЕСКО http://www.unesco.org ЮНЕСКО – Шим мандал ба хүн хөтөлбөр (МАБ) http://www.unesco.org/mab ЮНЕСКО – МАБ-ын Шим мандал нөөц газруудын жагсаалт http://www.unesco.org/mab/frenchpage.htm Байгалийн төлөө дэлхийн холбоо, UICN( Дэлхийн Хамгаалах Холбоо, UICN) http://www.uicn.org Хамгаалалтын талаархи дэлхийн номын дэлгүүр http://www.uicn.org/bookstore Байгаль орчны талаархи Нэгдсэн үндэстний байгууллагын хөтөлбөрийн байгаль хамгаалах, хадгалах талаархи үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын төв (PNUED-WCMC) http://www.unep-wcmc.org Билогийн төрөл зүйлсийн талаархи гэрээ http://www.biodiv.org


“Надад ярьж өгөөч” цувралд: ХОТЫН ЗАХИРГАА, БҮГД НАЙРАМДАХ УЛС, ШУУДАН, СҮМ, ЦАГДААГИЙН ГАЗАР, ЦАГДАА, ГАЛ СӨНӨӨГЧИД, ИРГЭН, БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ТЕЛЕВИЗ, ЦЭРГИЙН МЯНДАГТАН, НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА, ЭРЭГ ОРЧМЫН БҮСИЙН КОНСЕРВАТОРИ, СЕНАТ, ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ, ЭЛЧИН САЙД БА КОНСУЛ, УЛСЫН ХАМГААЛАЛТ, МАНСУУРУУЛАХ БОДИСУУД, ЕВРОПИЙН ПАРЛАМЕНТ, ГАЛТ ТЭРЭГ, ФРАНЦЫН БАЙЛДААНЫ НИСЭХ ОНГОЦУУД, УС, ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ, ЕРӨНХИЙ ЗӨВЛӨГӨӨ, ФРАНЦЫН ИНСТИТУТ, АН, ЗАГАСЧЛАЛ, ЕВРО, СТАНДАРТ БУС ҮНДЭСНИЙ ЗОЧИД БУУДАЛ, ЛАЛЫН ШАШИН, АМНЕСТИ ИНТЕРНЭЙШНЛ, ФРАНЦ МОРЬ, ЦАГДААГИЙН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР, ЦАГДААГИЙН ЭРГҮҮЛИЙН БҮС, ДАЛАЙН ЁРООЛД, ЮНЕСКО, УЛААН ЗАГАЛМАЙ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ, ДЭЛХИЙН ӨВ, МОТО ЭСКАДРА, ДАЛАЙН АВРАХ ХЭСЭГ, ХҮНДЭТ ЛЕГИОН, ЦӨЛЛӨГ, ДАЛАЙ, ЕВРОПЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГ, ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУД, ШҮҮХ, OMG

Зургийн тайлбар © UNESCO: х. 7, 8, 11, 13, 15, 19, 21, 24, 26, 30, 31, 33, 34 © Han Qunli/UNESCO: х. 24, ©M. Clusener-Godt/UNESCO: х. 26, © D. Macé: х. 7, © A. Johns: х. 12, © Y. Arthus-Bertrand/La Terre vue du ciel: х. 13, © R. Almeida: х. 23, © G. Ceballos Gonzàlez: х. 32, © Rik Thwaites: х. 34, © E. Frogé/UNECSCO: х. 36, © J.A.S. Pacheco: х. 37

50



Шим мандлын нөөц газрууд нь биологийн төрөл зүйлсийг хамгаалахын зэрэгцээ орон нутгийн нөхөрлөлүүд ашиг хүртэх боломжийг цогцлоосон бүсүүдийн сүлжээг дэлхийн улсуудыг өртөөчлөн байгуулж байна. Хэрхэн биолгийн төрөл зүйлсийн хорогдлыг бууруулах, эсвэл таслан зогсоох вэ гэдгийг бүсүүдийнхээ үйл ажиллагааны хүрээнд тодорхойлох нь түүний эрхэм зорилго юм.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.