С.Хонгорзул

Page 1

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул СЭДЭВ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО,ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ УДИРТГАЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАХЬ ИРГЭН БА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООНЫ ОЙЛГОЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮХЭН ХӨГЖИЛ 1.1. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэн, төрийн бус байгууллагын оролцооны талаарх ойлголт 1.2. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа дахь иргэний оролцооны талаар ойлголт, эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил 1.3. Цагдаагийн албанд, иргэн, зарим байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо болон нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны үндсэн хэлбэр, хэрэгжих онцлог ХОЁРДУГААР БҮЛЭГ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИРГЭН БА БА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ 2.1. Цагдаагийн байгууллага дахь иргэний оролцооны талаарх гадаад орнуудын зарим туршлага /Америкийн Нэгдсэн Улсын Калифорны

мужийн Велмонт хотын

цагдаагийн жишээ дээр/ 2.2. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн албаны тухай хуулийн шинэ төслийг харьцуулах нь: 2.3. Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд цагдаагийн байгууллага-иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын практик ажиллагааг судлах нь: ДҮГНЭЛТ САНАЛ НОМ ЗҮЙ ХАВСРАЛТ /Цагдаагийн байгууллага дахь иргэний оролцооны талаарх практик судалгаа/ 1


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул

УДИРТГАЛ ХЭСЭГ 1.Дипломын сэдвийг сонгосон үндэслэл ба түүний ач холбогдол: Нийгмийн шинжлэх ухаанд хууль зүйн шинжлэх ухаан, төр нийгмийн тулгамдсан олон асуудалд эрх зүйн механизмыг ашиглан, оновчтой үр дүнд хүрэх хариу өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Манай улсад нийгмийн бүх салбарт өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд өөрчлөн байгуулалт явагдаж, төр нийгмийн байгуулал үндсээрээ өөрчлөгдөн шинэ түвшинд шилжсэн юм. Үүнтэй холбогдон гарсан 1992 оны Үндсэн хууль нь манай оронд өрнөсөн ардчилал, шинэчлэл, ололтыг бататгаж, Монголын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн байгууллагын баталгааг бүрдүүлж, улсын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэн эдийн засгийн үндсийг бий болгосон байна. Шинэ Үндсэн хуулинд Иргэний ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах болон Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Энэ эрх мэдлээ шууд болон төлөөллийн байгууллагаар дамжуулан баталгаатай эдлэнэ гэснийг удирдлага болгож цагдаагийн байгууллагын үйл ажилллагаан дахь иргэний оролцоо ямар байх вэ? хэрхэн

оролцох

бололцоотой

вэ?

Энэ

ажиллагааны

хуулийн

зохицуулалтыг

боловсронгуй болгох асуудлыг судлах шаардлагаас үүдэн энэхүү сэдвийг сонгон авсан болно. 2.Сэдвийн судлагдсан байдал: Тухайн сэдэвтэй холбоотой бие даасан нэг сэдэвт бүтээл хараахан гараагүй ч эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлд авч үзсэн байдаг. Тухайлбал: -Ж.Долгорсүрэн Монгол Улсын цагдаагийн эрх зүй.Гарын авлага.2003 -Ж.Долгорсүрэн Монгол Улсын цагдаагийн эрх зүй.Сурах бичиг.2004 - Г.Дашдүдэв 2007 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй -ЦЕГ.Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа. 2004 -Монгол Улс дахь цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа.2009 -Д.Таванжин .Монгол Улсын Цагдаагийн эрх зүй.2006. 2


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул зэрэгт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтын талаар тодорхой хэмжээнд зориуд судалж тусгасан байна. Дээрх бүтээлүүдэд уг судлагдахууны хувьд авч үзэж цаашдын судалгааны суурийг тавьсан байна. 3.Судалгааны ажлын зорилго: Эрх зүйт төрийн төлөвшилтэй уялдан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтын зарчмыг онолын түвшинд судалж, практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал дэвшүүлж, шийдвэрлэх нь судалгааны ажлын зорилго болно. Энэ зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн болно.Үүнд: - цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтынг зарчмын хүрээнд судлах, - Цагдаагийн байгууллагын тухай хуульийн 47, 48, 51, 52 дугаар зүйлүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, -Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгийн 4 дүгээр бүлгийг судлан, дүн шинжилгээ хийх, санал гаргах. -Цагдаагийн байгууллага дахь иргэний оролцооны талаарх гадаад орнуудын зарим туршлага /Америкийн Нэгдсэн Улсын Калифорны мужийн Велмонт хотын цагдаагийн жишээ дээр/ судлах, - Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны цагдаагийн байгууллага-иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын практик ажиллагааг судлах, - Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтын

зарчмыг

хэрэгжүүлэх

үндэслэл,

шаардлага,

түүний

эрх

зүйн

зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох шаардлагатай гэж үзэж энэхүү дипломын ажлын гол зорилго болголоо. 4. Судалгааны арга зүй ба, аргачлал, хамрах хүрээ: Судалгааны арга зүйн үндэс нь юмс үзэгдлийн хоорондын шүтэлцээ хамааралд нь тал бүрээс нь судлах боломж олгодог диалектик арга болон түүхчлэх, харьцуулах, задлан шинжилж нэгтгэн дүгнэх, бичиг баримт судлах зэрэг аргуудыг аль болох өргөн хэрэглэсэн нь судалгааныхаа зорилтуудыг хангахад ач холбогдолтой болсон. 5. Судалгааны ажлын шинэлэг тал: 3


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаан дахь иргэний оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээг судалж, тодорхой хэмжээнд тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэнээрээ шинэлэг болсон гэж үзэж байна. 6. Судалгааны бүтэц: Дипломын ажил нь 2 бүлэг, 6 дэд хэсэг, оршил, санал дүгнэлт, хавсралтаас бүрдэж байгаа болно.

4


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАХЬ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮХЭН ЗАМНАЛ 1.1. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭН, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО Иргэний санаачлагын байгууллага нь анхлан байгуулагдахдаа нийгмийн олон салбарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хөгжлийн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр нийгмийн эрэлтэд тулгуурласан нийлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлдэг /supply side/ байсан бол эдүгээ төрийн бус байгууллага нь төрийн болон орон нутгийн удирдлагын байгууллага, зарим тохиолдолд тив, дэлхийн болон олон улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт тухайлсан асуудлыг тусгуулахаар шаардах, тэдгээрийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих зэргээр /demand side/ ажиллах болжээ.1 Английн судлаач Лэвисын бичсэнээр төрийн бус байгууллага нь үндсэн гурван чиг үүрэгтэй.2 Үүнд: -

Хэрэгжүүлэгчийн чиг үүрэг –Төрийн бус байгууллага нь улс, үндэстэн, хүн амд

хэрэгцээтэй байгаа боловсрол, эрүүл мэнд, санхүү, хөдөө аж ахуй болон хүний эрхийг хангах олон салбарт туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг нь түүний чухал чиг үүрэг болно. Сүүлийн жилүүдэд төрийн бус байгууллага нийгэмд чухал шаардлагатай байгаа туслалцаа үйлчилгээг төр, засгийн газартай гэрээ байгуулах замаар үзүүлэх болсон байна. -

Хөгжлийн хөдөлгөгч хүч - Төрийн бус байгууллага нь төр, засгийн газар, орон

нутгийн удирдлагын байгууллага, иргэдийн боловсруулсан шинэлэг санаа, дэвшилтэд үйл ажиллагааг материаллаг болон материаллаг бусаар, шууд болон дам байдлаар

1 John Clark, The Relationship between the State and the Voluntary Sector, www.Ise.ac.uk 2 Lewis. D. (2007).The Management of non-governmental development organizations (2 nd edition). London. Routiedge.

5


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул дэмжин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа төрийн бус байгууллагыг Grassroots буюу өвсний үндэс хэмээн нэрлэн хандлага түгээмэл байна. -

Хамтран ажиллах чиг үүрэг–Төрийн бус байгууллага нь өөрийн зорилго,

зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орны төр засаг, хувийн хэвшлийн болон хандивлагч, донор байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд хамтран ажилладаг. Харин Америкийн эрдэмтэн Симмон П.Ж“Төрийн бус байгууллагаас суралцах нь” хэмээх бүтээлдээ төрийн бус байгууллага нь дараах үндсэн чиг үүрэгтэй байна хэмээн бичжээ. Үүнд: -

Тулгамдсан асуудлуудыг тодорхойлох/setting agenda/ -төрийн бус байгууллага нь

нийгэм, иргэдтэй илүү ойр хамтран ажилладаг болохын хувьд нийгмийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлыг ил болгон төр, засгийн газрын бодлогод тусгуулж, нөлөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. -

Хэлэлцээрийн үндсэн дээр үр дүн бий болгох- төрийн бус байгууллага нь

асуудлыг шийдвэрлэж, тодорхой ажлын үр дүн бий болгохын тулд олон талын хэлэлцээр, зөвшилцөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно” хэмээн заажээ. -

Бодлогод нөлөөлөх - төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчийн

шийдвэрт нөлөөлөх, лоббын шахалт үзүүлэх нь төрийн бус байгууллагын чухал чиг үүрэг болно. Төрийн бус байгууллага нь энэ чиг үүргээ гүйцэтгэхдээ жагсаал, цуглаан, өлсгөлөн зохион байгуулах, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. -

Шийдэл боловсруулах - ялангуяа олон улсын, тив дэлхийн чанартай төрийн бус

байгууллагууд нь асуудлыг шийдвэрлэх шийдэл боловсруулах, уг шийдлээ бүс нутаг, улс оронд хэрэгжүүлэн ажилладаг.

6


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Харин эрдэмтэн Иан Кларке төрийн бус байгууллага ба иргэн нь төртэй харилцах харилцаанд дараах үндсэн 3 чиг үүрэг гүйцэтгэнэ хэмээн тодорхойлсон байна. 3 -

Нөхөх чиг үүрэг (complementing role)– төр, засгийн газраас үзүүлж буй олон

нийтэд зориулсан бодлого, үйл ажиллагаанд хамрагдаж чадаагүй нийгмийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчлэх нь төрийн бус байгууллагын үндсэн чиг үүргийн нэг болно. 1998 онд Дэлхийн банк олон нийтэд хандсан мэдэгдэлдээ “Эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын зорилго нь улс орнуудад үзүүлэх хангамж, үйчилгээг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр төр, засгийн газар, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөтгөн, хурдасгахад чиглэгдсэн” хэмээн тэмдэглэжээ. -

Шинэтгэлийн чиг үүрэг (reforming role) – төрийн бус байгууллага нь нийгэмд

зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлэх явцдаа нийгмийн амьдрал хийгээд иргэдийн оюун санаанд эерэг шинэчлэл, өөрчлөлтийг бий болгох үндсэн зорилготой байдаг. Ялангуяа иргэдэд нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх системтэй мэдлэг боловсрол олгох нь тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлт болж буй өнөө үед төрийн бус байгууллагын нийгмийн амьдралыг шинэтгэх чиг үүрэг чухал нөлөө үзүүлнэ. -

Шаардлагатай үед төртэй сөргөлдөх (opposing role)-Бүхий л төрийн бус

байгууллага нь иргэний ардчилсан, шударга, алагчлалгүй нийгмийн цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг бодьтой хангахын төлөө үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг тул төр, түүний байгууллага, албан тушаалтны аливаа хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлыг үл тэвчин, төрд хандан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд жагсаал, цуглаан зохион байгуулах хэлбэрээр энэ чиг үүргээ хэрэгжүүлдэг байна. Төрийн дур зоргын үндсэн эх сурвалж болсон төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эрх мэдлийг иргэдэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллагад шилжүүлэх асуудал хурдацтай яригдаж буй өнөө үед төр болон төрийн бус байгууллагын хоорондын үйл ажиллагааны харилцан хамаарлыг судлах хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын төр, эрх зүйн түүхийг судлахад эртний болон дундад зууны үед төр өөрийн бүрэн эрхийн хүрээ, 3 Giske C. Lillehammer, State-NGO relationships in transitional democracies: The case of CPA-ONG- a government center for the advancement of NGOs in Benin, April 2003

7


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул хэмжээг өргөжүүлэх, төрийн эрх дархтанууд өөрсдийн эрх дархыг бат суурьтай байлгах зорилгоор төрийн удирдлагаас ангид иргэдийн удирдлага оршин байхыг үгүйсгэж байсан нь нийтлэг байна. Төр өөрийн чиг үүргийг шилжүүлэх асуудал нь төрийн удирдлагын хэв шинж, төрөөс

төрийн

бус

байгууллагатай

харилцах

харилцааны

түвшинээс

ихээхэн

хамаарна.Төр, төрийн бус байгууллагын харилцааны шинж чанар иргэний нийгмийн хөгжлийн төвшнөөс хамаарч түүхэнд харилцан адилгүй байсан бөгөөд хөгжлийн дараах үеийн дамжсан хэмээн судлаач доктор Н.Лүндэндорж өөрийн бүтээлдээ бичсэн байна.4 -

Эхний үед төр давамгайлах үүрэгтэй төдийгүй, улс төрийн тогтвортой байдлын

баталгаа, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалагчийн байр сууринд байсан бөгөөд төр, төрийн бус байгууллагын харилцаа төрийн оролцоо, санаачилгад тулгуурладаг байсан. -

Хоёр дахь үед төр, төрийн бус байгууллагын харилцаанд иргэдийн эрх, хууль

ёсны ашиг сонирхлыг төрөөс хамгаалж байх ёстой гэсэн ухамсар бүрэлдсэн байна. -

Гурав дахь үед нийгэм, эдийн засгийн салбарт төрийн оролцоо, зохицуулалт

зайлшгүй шаардлагатай болж, төрийн байгууллагаас иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг эрх зүйн аргаар хянах, зарим харилцааг хязгаарлах шаардлагатай болсонтой холбоотойгоор харилцаанд төр дахин давуу эрхийг эдлэх болсон байна. -

Дөрөв дэх үе буюу XIX зууны дунд үеэс төр, иргэний нийгмийн хооронд шинэ

үе эхэлсэн бөгөөд төрийн эрх мэдлээс иргэний нийгмийг хамгаалах үзэл хүчтэй хөгжсөн байна. Төр ардчилсан аргаар ажиллах, оршин үндсэн нөхцөл нь иргэний нийгэм, төрийн бус байгууллага төлөвшиж, зүй ёсны сөрөг хүчин байх явдал бөгөөд ямар ч нөхцөлд төр эрх мэдлээ зүй бусаар ашиглахыг зөвшөөрдөггүй, төрийн хууль бус хяналт, оролцоонд захирагдахгүй байх нь иргэний нийгэм, төрийн бус байгууллагын дотоод холбооны хөгжил, цаашдын хөгжлийн хандлага болжээ. Харин судлаач Аксел Хадениус, Фредрик Уггла нар төр болон төрийн бус байгууллага нь зэрэгцэн оршин тогтнож хөгжихдөө хөглийн дараах таван үе шатыг дамжсан хэмээн үзжээ.5 4Н.Лүндэндорж, Төрийн онол, Улаанбаатар хот, 2005 он, 116-117 дахь тал 5 Giske C. Lillehammer, State-NGO relationships in transitional democracies: The case of CPA-ONG- a government center for the advancement of NGOs in Benin, April 2003

8


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Харин орчин үед оршин байгаа төрийн бус байгууллагуудын төр харилцах харилцааны шинж чанараас нь хамааран дараах үндсэн гурван төрөлд ангилан авч үзэж байна. -

Нэгдүгээрт: Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ төрөөс

шууд хамааралтай байж, төрөөс урьдчилан боловсруулсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэдгээрийг хэрэгжүүлэх санхүүжилт нь төрөөс шууд хамааралтай байдаг. Энэ төрлийн төрийн бус байгууллага нь бодлого боловсруулагчдын ямар ч шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөв мэтээр тайлбарлан таниулах, ажлын үр дүнг сайшаан дэмжих зэргээр иргэний нийгмийн нэр төдий илэрхийлэн, улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Ардчилал, иргэдийн өөрийн удирдлагын үзэл санаа зөв төлөвшиж чадаагүй улс орнуудад ихээхэн тархсан хувилбар юм. -

Хоёрдугаарт: Төрийн бус байгууллага нь төртэй харилцахдаа сөргөлдөх,

өрсөлдөх үндсэн бодлогыг баримтлах /Зайр, Кень болон Пиночентын дэглэмийн үеийн Чили улс / Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг таягдан, зүй бус арга замаар үйл ажиллагаа явуулдаг төр, засаг, албан тушаалтны үйл ажиллагааг хурцаар шүүмжлэх, төрийн үйл ажиллагааг эрс шинэчлэх зорилгоор байгуулагдсан иргэдийн итгэлд суурилсан олон тооны хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд эдгээрт хамаарна. -

Гуравдугаарт:

Төрий

бус

байгууллага

нь

өөрийн

үйл

ажиллагаагаа

хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагатай идэвхитэй хамтран ажилладаг. Ийнхүү хамтран ажиллахдаа гэрээний үндсэн дээр үнэнчээр хамтран ажиллах, асуудлыг улс төржүүлэхгүй байх, саналын зөрүүтэй үед хамтран хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх, төрийн бус байгууллагын зорилт, зорилгоо үл ухамсарлахаас сэрэмжлэх зэрэг зарчмыг баримталдаг. Төр, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны харилцан хамаарлаас харахад төрөөс өөрийн чиг үүргийг нийгмийн бус институтэд шилжүүлэх асуудал нь төрийн онолын харьцангуй шинэлэг ойлголт байна. Төр өөрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх үзэл санаа нь дараах онолуудаар дэмжигддэг байна.

9


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул -

Нийтийн сайн сайхан ба хэрэгжилтийн алдаанд тулгуурласан онол/Public

goods or performance failure theory / - Иргэд өөрсдийн эрх ашиг сонирхлоо төрийн байгууллагаар хамгаалуулах эрхтэй. Харин бодит байдалд иргэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун бус байдаг хийгээд энэхүү сэтгэл хангалуун бус байдлын үед төрийн бус байгууллагын оролцоог өргөтгөх ёстой гэсэн агуулга бүхий онол юм. Судлаач Вэйсброд өөрийн бүтээлдээ “Засгийн газар болон зах зээл нь хүн бүрийн нийтлэг ашиг сонирхолд үйлчилж, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж

чадахгүй байх тэр үед Төрийн бус байгууллага бий

болсон” хэмээн бичсэн бол6 судлаач Броун, Кортен нар “Төрийн үйл ажиллагааны алдаа нь төрийн бус байгууллага үүсэн бий болох нөхцлийг бүрдүүлдэг” 7 хэмээн тодорхойлжээ. Мөн судлаач Анхиер “Төрийн бус байгууллагууд нь нийтэд үйлчилгээ үзүүлэх үүргийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай”гэснийг дурьдах нь зүйтэй.8 Энэхүү онолоор төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь хэд хэдэн давуу талтай хэмээн үздэг. Тухайлбал: Тэд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ нэр төрд дулдуйдаж, ашиг орлогыг харгалздаггүйн дээр үйл ажиллагаагаа олон нийтийн дэмжлэг, оролцоонд тулгуурлан хэрэгжүүлдэг тул үйл ажиллагаагаа бага зардлаар төлөвлөн хэрэгжүүлдэг. Төрийн үйл ажиллагаа нийгэм, эдийн засгийн макро түвшин хэрэгждэг бол төрийн бус байгууллагын үйлчилгээ нь тодорхой хувь хүн, гэр бүлд чиглэсэн микро түвшинд хэрэгждэг онцлогтой. Түүнчлэн төрийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй иргэд төрийн бус байгууллагад хандан өөрсдийн эрүүл мэнд, боловсрол болон бусад нийтлэг хэрэгцээгээ хангаснаар төрийн бус байгууллага нь иргэдийн итгэлийг илүү хүлээсэн, итгэмжлэгдсэн шинжтэй байдгаараа үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой байдаг байна.9 -

Хамтын ажиллагааны харилцан хамаарлын онол/theory of partnership and

interdependence/ - Төрийн болон төрийн бус байгууллага нь “зөрчилдөөн”, “харилцан 6 Weisbrod, B. (1977): Towards a Theory of the Voluntary Nonprofit Sector in Three Sector Economy, pp 51-76 7 Brown, L.D & Korten, D.C (1991), Working More Effectivelywith Non-Governmental Organizations. Washington D.C.: World Bank

8 Anheier, H.K (1990): Private Voluntary Organizations and the Third World: Case of Africa 9 Williamson, O. (1945): The Economic Institutions of Capitalism, New York, Free press

10


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул хамаарал”, “хамтын ажиллагаа”-ны зохист харьцааны үндсэн дээр хэрэгждэг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо ажил мэргэжлийн мэдлэг, чадвар, туршлага, мэдээлэл, хөрөнгийн эх сурвалжаа харилцан солилцох байдлаар хамтран ажиллаж болно. Энэхүү онол ёсоор төрийн бус байгууллага нь нийгмийн тодорхой зорилтыг хангахыг тулд төртэй хамтран ажиллах хэдий ч төрийн уйваргүй аливаа зорилгоос өөрийгөө хамгаалах механизтай байхыг шаарддаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага хамтын үйл ажиллагааны зорилт, үйл ажиллагаа, үр дүнг улс төржүүлэх бодит эрсдэл байгааг тооцолох хэрэгтэй. Дээрх хоёр онол нь утга санааны хувьд би биенийгээ үгүйсгэсэн хэмээн хэт ташаа ойлгож болохгүй. Харин ч төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь харилцан биенийгээ тэтгэх агуулгыг эдгээр онол илэрхийлдэг. Бид төрийн оршин тогтнохуйг хэзээ ч үгүйсгэж чадахгүй нь ойлгомжтой. Иймд улс орнууд, олон улсын байгууллагууд эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоо, эрхийг нэмэгдүүлэх замаар төрийн үйл ажиллагааны чадвахийг нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийхэд ихээхэн хүчин чармайлт гаргах боллоо. Ийнхүү төр, засгийн газраас эрс шинэчлэл хийж өөрсдчийн чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа нь дараах шалтгаануудтай шууд холбоотой. Үүнд: -

Төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг сааруулах замаар улс орнуудын Үндсэн

хуульд бэхжүүлсэн төрийн эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй байх зарчмын биелэлтийг хангах. Бид төлөөллийн ардчилалд хэт их найдвар тавьж өөрсдийн нийгмийн амьдралын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх эрхийг хариуцлагагүй улс төртэй, хяналтгүй засаг төрд шилжүүлсний улмаас нийгмийн гишүүдийн эрх зөрчигдөх явдал олонтоо гарах болсон. Иймд иргэд төрд шилжүүлсэн зарим эрхийг иргэдийн үүсэл санаачилгаар байгуулагдсан ашгийн төлөө бус, улс төрөөс ангид, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад шилжүүлэхийг ихээхэн хүсэмжлэх болсон. -

Төрийн ачааг хөнгөвчлөхийн зэрэгцээ бодлого боловсруулах, зохицуулалт хийх

үндсэн чиг үүрэгтээ төвлөрөх боломжийг төрд олгох. Төрд хэт их ажлын ачааллыг бий болгох нь ажлын үр дүнг сулруулж, цалгардуулах үндсэн шалтгаан болдог. Төрийн 11


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул байгууллагын ямар ч үйл ажиллагаа судалгаа, төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт гэсэн үе шатаас бүрдэх тул эдгээрийн үе шатан дахь үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, эсхүл чиг үүргийн зарим хэсгийг төрийн бус байгууллагал бүхэлд нь шилжүүлэх боломжтой. Ингэснээр төр өөрийн Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ сайтар гүйцэтгэх боломж бүрдэнэ. -

Төрийн нүсэр аппарат, зохион байгуулалтыг багасгаж төрийн боловсон

хүчний зардлыг хэмнэх. АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас 26 улс орнуудад 10 гаруй жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнгээр ашгийн төлөө бус секторт 31 сая ажилтан ажиллаж байгаагаас 19.7 сая ажилтан нь цалинжиж, 11.3 сая ажилтан нь цалингүй сайн дурын ажилтнууд байгаа бөгөөд нийт хөдөлмөрийн насны иргэдийн 8 хүн тутмын нэг нь төрийн бус байгууллагад ажиллаж байна гэсэн судалгааг гаргажээ. Төрийн бус байгууллага нь асар том ажиллах хүчин, техникийн зохион байгуулалтын нэгдэл болох нь дээрх судалгаанаас тодорхой харагдах тул төрөөс үйл ажиллагаа төлөвлөх, зохион байгуулахдаа төрийн бус байгууллагын хүн хүчийг ашиглах нь ажлын үр дүнг ихээхэн нэмэгдүүлнэ. -

Төрийн бус байгууллага нь нийгмийн өргөн хүрээнээс эхлүүлэн жижиг нэгж, өрх,

гэр бүл, иргэдтэй шууд холбоотой байж, оролцоо, үр дүн, урамшуулал, уян хатан байдалд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг тул ажлын үр дүн өндөр байдаг. -

Хэт улс төржихгүйгээр авлига, хүнд суртлаас ангид үйл ажиллагаагаа

хэрэгжүүлдэг гэх мэт болно. Эдгээрээс төрийн эрх мэдлийн хэт төвөрлийг багасгах замаар иргэний нийгмийн болон иргэний оролцоог нэмэгдүүлэх нь үндсэн шалтгаан бөгөөд үүнийг олон улсын түвшинд “Decentralization” буюу төвлөрлийг сааруулах хэмээн нэрлэж байна. Хүн төрөлхтөн төрийн бүх эрх мэдэл удирдлагын нэг субъектийн гарт төвлөрөх янз бүрийн хувилбарыг туулж өнгөрүүлсэн боловч түүхийн зарим нэг онцгой агшныг эс тооцвол эрх мэдлийн хэт төвлөрөл зохистой болохоо харуулж, өөрийгөө зөвтгөж чадаагүй билээ. Тиймээс орчин үеийн улс орнуудын үндсэн хуульт ёсны хөгжлийн амин чухал зарчим нь төрийн эрх мэдлийг үл төвлөрүүлэх буюу төвлөрлийг сааруулах зарчим болоод байна.

12


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 1.2. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАХЬ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ТАЛААР ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ Монгол Улсад Ардын хувьсгал ялснааас 8 хоногийн дараа Засгийн газрын 1921 оны 7 дугааар сарын 19-ний өдрийн 6

дугаар хуралдаанаар ардын цагдаагийн тухай

хэлэлцээд Цэргийн яамны бүрэлдэхүүнд арван тавны цагдааг “ Сэргийлэх цэрэг” 10 нэртэйгээр өөрчлөн байгуулахаар шийдвэрлэжээ. Ардын Засгийн газар өмнөх цагдаагийн үүргийг гүйцэтгэж байсан аппаратыг халж цагдан сэргийлэхийг шинэчлэн байгуулж, үнэн хэрэгтээ тайван замаар хуучин цагдаагийн бие бүрэлдэхүүний үндсэн хэсэг албан контор, эзэмшин хэрэглэж байсан буу зэвсэг, бусад зүйлийг шилжүүлэн ажлыг нь үргэлжлүүлсэнээр монголын цагдан сэргийлэх байгууллагын шинэ үе эхэлж хоёрдох шатандаа оржээ гэж үзэж болох юм. Ардын цагдан сэргийлэх байгууллагын өмнө жил ирэх тутам шинэ үүрэг, зорилт тавигдаж үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжихийн хэрээр зохион байгуулалтын хувьд бэхжиж эрх зүйн зохицуулалт нь сайжирсаар байв. Засгийн газрын 1923 оны 6 дугаар сарын 26 ны өдрийн 18 дугаар хурлаар ардын цагдан сэргийлэхийн анхны дүрэм болох “Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хорооны дүрэм хэмжээ11” мөн “Цагдан цээрлүүлснийг зөрчигсөдийг яллах хууль” 12 ийн хамт батлан мөрдүүлжээ. 4 бүлэг 42 зүйлтэй энэ дүрэмд цагдаагийн гүйцэтгэх үүргийг “Аливаа хулгай, худал, булаан уулгалах, хүн амины зэрэг хэрэг тохиолдвоос ялт хүнийг даруй барих зэргээр гэмт хэрэгтэй тэмцэх хууль цааз дүрмийн биелэлтийг хянаж байцаах, ёс журмыг сахиулах, гарсан хэрэг зөрчлийг хавсран гарсан хууль ёсоор арга хэмжээ авч байх, олон улсын элчин, консулыг хамгаалах, манаа харуулын үүрэг гүйцэтгэх, гал түймрийг

10 Хууль дээдлэх ёс сэтгүүл. 2006 №3 /14/ 102 тал. “Монголын цагдаагийн байгууллагын түүхэн замналаас” ЦЕГ-ын ажилтан д/х З.Батсүх

11 БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын зарим эрх зүйн актууд, Эмхэтгэсэн А.Думбурай-УБ 1988.15-20 дахь тал.Үүнийг цаашид мөн эмхэтгэл гэж товчлон иш татах болно.

12 Мөн эмхэтгэл.УБ.1988. 21-31 дэх тал.

13


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул сэргийлж сөнөөх явдал мөн гэж заасны хамт бас Засгийн газраас тушаасан нэмэгдэл үүрэг биелүүлж байхаар тогтоожээ. Монгол улсын анхны үндсэн хууль 1924 онд батлагдсаны дараа цагдааг зөвхөн нийслэл төдийгүй орон нутагт ажиллуулах шийдвэр гаргасан, цагдан сэргийлэх байгууллага нь дотоод явдлын яаманд харъяалагдаж Улсын Цагдан сэргийлэх газар байгуулагдсан, тэрчлэн гүйцэтгэх үүрэг нь нэмэгдсэн зэргийг харгалзан Засгийн газраас 1923 оны дүрмийг сайжруулан 2 дох дүрмийг 9 бүлэг 73 зүйлтэйгээр боловсруулж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр хурлаар хэлэлцэж БНМАУ-ын Цагдан сэргийлэх газрын дүрэм” хэмээн баталжээ. Эдийн засгийн хүчин чадлаас хамааран орон нутагт цагдаагийн байгууллага ажиллуулахыг түр хойшлуулж, харин морьт болон явган 20 гаруй хүнтэй цагдаагийн 1 салаа Шүүх яамны мэдэлд хөдөө орон нутгаар явж гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцэл явуулж байв. Зохион байгуулалтын энэ өөрчлөлт эрүүгийн болон иргэний хуулийн үйлчлэлхэрэгжилт, улс орны тухайн үеийн хөгжил шаардлагад нийцүүлэн цагдан сэргийлэхийг гуравдахь дүрмийн төслийг засгийн газрын 1928 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хурлаар хэлэлцэж, улмаар улсын Бага Хурлын Тэргүүлэгчид мөн онд 10 бүлэг 56 зүйлтэй “Цагдан сэргийлэх газрын дагаж мөрдөх дүрэм”-ийг батлан гаргажээ. Засаг захиргааны нэгжийг өөрчлөн 1930 онд 13 аймаг байгуулагдсан.1932 оны 2дугаар сард Цагдан сэргийлэхийг дотоодыг хамгаалах газрын харъяанд шилжүүлсэн, цагдан сэргийлэх байгууллагад шинэ үүрэг зорилт нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор цагдан сэргийлэхийн дүрмийг Засгийн газрын 1934 оны 2 дугаар сарын 2-ны 3 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 7 дугаар хурлаар хэлэлцэж “БНМАУын Цагдан сэргийлэх дүрэм”13 -ийг шинэчилжээ. Энэ бол 4 дэх дүрэм бөгөөд 7 бүлэг 29 зүйлд гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тусад нь бие даасан бүлэгт багтаан түүндээ зохион байгуулалтын бүтэц, ажиллах журмыг нилээд эмх цэгцтэй байдлаар тодорхойлжээ.

13 Мөн эмхэтгэл.УБ.1988.42-48 дахь тал.

14


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Орон нутагт

1934-1940 он гэхэд аймгийн Цагдан сэргийлэхийн 10 гаруй анги,

салбарууд байгуулагдаж улсын хэмжээний нэгдмэл тогтолцоог бүрдүүлсэн, орон тооны хувьд өргөжин, байгууллагын дотоодод олон талт албад бие даан ажиллаж, өөрийн байр сууриа эзэлсэн, боловсрол мэргэжилтэй ажилтны болон өөрийн аж ахуй, санхүү, материал техникийн зохих бааз суурь бий болсон, үйл ажиллагаа нь боловсронгуй болж эрх зүйгээр зохицуулагдсан зэрэг эрчимтэй хөгжил үргэлжилсэн үе байв. БНМАУ-ын хоёр /1940, 1960 оны / Үндсэн хуулийн хэрэгжилтийн үеийг “социализм байгуулалт”-ын тэмцлийн төлөө үе гэж тэмдэглэх нь бий.Энэ үед цагдан сэргийлэх байгууллага нь улс орны хөгжлийн явц, онцлогтой холбоотойгоор улам бэхжин төрийн захиргааны байгууллагын нэгдмэл дэд тогтолцоог баттай бүрдүүлсэн юм. БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуулийн узэл баримтлалын дагуу улс орны тухайн үеийн нөхцөл байдалтай уялдсан цагдан сэргийлэх байгууллагын дүрмийг 6 2 удаа 1942, 1955 онд шинэчлэн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг улам нарийсгав. “БНМАУ-ын ДЯЯ-ны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм” /1942 оны/ ерөнхий

анги, зохион байгуулалт, эрх үүрэг гэсэн гурван бүлгээс бүтэж түүндээ

байгууллагынхаа зохион байгуулалтын бүтэц, эрх хэмжээ, ажлынхаа журмыг хураангуйлан тусгажээ. Улсын цагдан сэргийлэх газрын тогтолцоо нь 1955 он гэхэд улс төрийн алба, эрүүгийн эрэн сурвалжлах, улс, хоршоолол, олон нийтийн хөрөнгийг ашиглан шамшигдуулах,

дамын худалдаа хийгчидтэй тэмцэх, мөрдөн байцаах, иргэний гэр

бүлийн байдлыг бүртгэх хэлтэс, мөн паспортын болон аж ахуйн хэлтэс, нарийн бичгийн дарга нарын аппараттай төмөр замын, аймаг хотын цагдан сэргийлэх ангиудаас бүрэлдэж байв. 3 бүлэг 18 зүйлтэй өмнөх дүрмийн адил бүтэц бүхий “Улсын цагдан сэргийлэх тухай” /1955 оны/ дүрмээр дээрх тогтолцоог бэхжүүлсэний зэрэгцээ энэ үеийн цагдан сэргийлэхийн зорилт

ажиллах зарчим, гүйцэтгэх үүрэг,

эдлэх эрхийг түүндээ

хураангуйлан тодорхойлжээ БНМАУ-ын хөгжлийн өвөрмөц үе нь 1960 оны Үндсэн хууль үйлчилсэн 30 гаруй жил юм.Энэ үед улс орны эдийн засаг шинжлэх ухаан боловсрол зэргийн социали хүрээнд ихээхэн амжилт олж нааштай гүнзгий өөрчлөлтүүд гарсан боловч тоталитар 15


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул дэглэмийн гажуудлаас социализм хямралд орсон юм.1960 оны Үндсэн хууль тухайн үеийнхээ нийгэм төрийн байгуулал, улс төрийн дэглэмийг бэхжүүлсэн байв.Үүнтэй уялдан төрийн бусад хуулиар тухайлбал БНМАУ-н эрүү, иргэний байцаан шийтгэх бүх шатны АДХ-ын, прокурорын хяналтын шүүхийн байгууллагын зэрэг олон хууль батлагдсан юм. Цагдан сэргийлэх мэдээж эдгээр хуульд захирагдаж тухайн нийгэмд тогтсон хэв журам, аюулгүй байдлыг хангах мэргэшлийн үүргээ биелүүлж ирсэн. Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой уялдуулан БНМАУ-ын СнЗ-ийн 1963 оны 499 дүгээр тогтоолоор “цагдан сэргийлэх байгууллагын дүрмийг7 баталжээ.Энэ бол долоо дахь нь билээ.Уг дүрэмд “БНМАУ-н цагдан сэргийлэх байгууллага бол олон нийтийн хэв журам сахиулах, социалист өмч, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй социалист төрийн захиргааны байгууллага мөн” гэж тодорхойлоод цагдан сэргийлэх байгууллагын ажилтан тангараг өргөдөг журмыг тогтооож уг тангарагийн үгийг хамтад нь батлан гаргажээ. Энэ дүрэм нь ерөнхий анги, цагдан сэргийлэх байгууллагын үүрэг, эрх, зохион байгуулалт гэсэн 4 хэсэгтэй бөгөөд цагдан сэргийлэх байгууллагын байгуулагдах журам, зарчмыг шинэчлэн тодорхойлоход илүү анхаарал хандуулжээ.Тухайлбал орон нутгийн цагдан сэргийлэх байгууллага нь уг дүрэмд зааснаар аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд харъяалагдан тэдгээрийн дарга нь тухайн орон нутгийн АДХ-аас батлагдаж ажлынхаа

тухай АДХ-ын чуулган, хөдөлмөрчдийн өмнө тайлагнана.Мөн

тэдгээр ньУлсын цагдан сэргийлэх ерөнхий газар, мөн орон нутгийн нийгмийг аюулааас хамгаалах

байгууллагад, тийнхүү 3 давхар

захирагдах болгосон нь тухайн үеийн

дэглэмтэй холбоотой. Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг 1962 онд байгуулахдаа даргыг нь НАХЯны нэгдүгээр орлогч сайд байхаар тогтоожээ.Иймээс УЦСЕГ-ын дарга нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс томилогдон ажлынхаа үр дүнг НАХЯ-ны сайд, Сайд нарын Зөвлөлийн өмнө хариуцаж байжээ. Орон нутгийн цагдан сэргийлэх байгууллага нь сүүлийн 30 гаруй жилд /1960-1990/ цагдан сэргийлэх анги хэлтэс, газрын зохион байгуулалтад шилжихдээ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор “хэлтэс” байснаа “анги” болох мэтээр өөрчлөгдөж 16


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул байсан боловч орон тооны хувьд өргөжиж нийгмийн хэв журам сахиалах, гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй тэмцэх ажилд зохих хувь нэмэр оруулж иржээ. Улс орны хөгжлийг дагалдан энэ хугацаанд хот суурин, үйлдвэр, соёлын төв, аж ахуйн газар ихээхэн олшрохын зэрэгцээ 1961, 1962 онд Дархан хот, Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод боловсруулах үйлдвэр, 1970-аад оны дунд үеэр Эрдэнэт хот, 1980аад оны эхээр иргэний агаарын тээвэр зэрэг бусад олон газар цагдан сэргийлэх анги, хэлтэс шинээр байгуулагджээ. Цагдан сэргийлэхийн өмнө шинэ зорилт тавигдсантай уялдан УЦСЕГ-т 1967 онд улсын хэмжээний эрүүгийн гэмт хэргийн нэгдсэн тоо бүртгэлийн тусгай тасаг, 1968 онд насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх хэлтэс мөн онд Улаанбаатар, Дархан хотуудад баривчлах байр, Улаанбаатар, Дархан, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймаг, Зүүнхараа зэрэг газарт эрүүлжүүлэх байр, 1960-аад оны дунд үеэс эхлэн Улаанбаатар хотын дүүргүүд, Эрдэнэт, Дархан хот, Сэлэнгэ, Дорноговь зэрэг томоохон аймгуудад жижүүрийн бие даасан алба, УЦСЕГ-т 1978, 1979 онд урьдчилан сэргийлэх албан, штаб /дахин/ зэрэг олон алба, байгууллага шинээр бий болж, улмаар цаашдаа улсын хэмжээнд зохион байгуулагдан хөгжиж гэмт хэрэг нийгмийн хэв журмын зөрчилтэй тэмцэх ажил ахиц олж нааштай өөрчлөлтөөр баяжсаар байв. Энэ үед Цагдан сэргийлэх байгууллагын албад, ажилтны хөдөлмөр, зохион байгуулалтад гарсан нэг шинэ зүйл нь албадаа төрөлжүүлэн мэргэшүүлж үүрэг, зорилтыг нь тодорхой болгосон явдал, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын шаардлага өндөржсөнтэй уялдан 1960 оноос хойшхи техник хэрэгсэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэхийг аль болохоор чармайсан явдал юм.Жишээлбэл: нийслэл Улаанбаатар хотод 1963 оноос эргүүл хамгаалалтын албанд машинтай эргүүлийг бий болгосон.1960аад оны эцсээр тэднийг радио холбоогоор хангасан, 1970-аад оны эхээр машин, мотоцикл, морьтой эргүүлийг хөдөлгөөтэйгээр тодорхой маршрутаар ажиллуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, явган эргүүл хяналт тавих, хэргийн газарт түргэн хүрэлцэн очих, ул мөрийг хамгаалахад ашиглах болсон байна.Мөн 1979 оноос хотын дотор шөнийн эргүүл зохион байгуулж эхэлсэн, албадын хүчийг төвлөрүүлэн эргүүлийн нэгдсэн байршилтад оруулсан, 1980-аад оны эхэн, дунд үеэр ардын нөхөрлөл, хэв журам

17


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул хамгаалах олон нийтийн төв хөршийн холбоо, урамшилтай эргүүл зэрэг үүсгэл санаачилгын байгууллага олон нийтийн хүчин туслалцаа ихээр нэмэгдэв. Цагдан сэргийлэхийн төв, орон нутгийн анги, салбарт 1960-1965 онд сэргийлэн хамгаалах байцаагч, хэв журам сахиулах болон хамгаалалтын цагдаагийн орон тоог бололцоотой хэмжээгээр нэмж бас нийт бие бүрэлдэхүүнийхээ хүчийг хэв журмын зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэхэд голлон чиглүүлэв.1975 оны дундуур нийслэлийн дүүргийн цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэн хамгаалах болон орон сууцны гудам хороод хариуцсан хэсгийн байцаагч бий болгож 50 гаруй байцаагч, 100 гаруй сэргийлэгч

ажиллуулж хөдөөд засаг захиргааны 3-5 нэгж /сум/ хариуцсан хэсгийн

төлөөлөгчтэй болов.1980-аад оны дунд үеэс орон нутагийн сумд хот суурины газрын орон сууц гудамжны хороодод цагдаа орон тоогоор дахин нэмэгдүүлж, дэс дараатай олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн нь өмнөх үеэс эрс ялгагдаж цагдан сэргийлэх төр, захиргаа, хуулийн бусад байгууллагын хамтын ажиллагаа шинэ хэлбэрээр баяжиж “Миний цагдан сэргийлэх намайг хамгаална” гэсэн иргэний үзэл бодол хүндээ хүрч цагдаа нь олон түмэндээ ойртож ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Хот, суурин, аймгийн төвд албан хаагч нь ээлжээр ажиллаж байсныг өөрчилж бие даалгасан жижүүрийн албанаас гэмт хэрэг илрүүлэх боломжийг дээшлүүлэхийн тулд мөрдөн байцаагч, шинжээч /1960-аад оноос хэргийн газрын үзлэгт оролцох болсон/, гүйцэтгэх ажилтан-хэрэг бүртгэгчийн бүрэлдэхүүнтэй хэсэг хэргийн газарт шуурхай очиж үзлэг хийх, ул мөрийг бэхжүүлэх, сэжигтэн этгээдийг халуун мөрөөр нь олж илрүүлэх цаашид ажиллах чиглэлээ хамтран тогтоож байхаар зохион байгуулагдав.Энэ нь цагдан сэргийлэх байгууллагыг бэхжүүлэх нэгэн хэлбэр болсон юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажилд шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглах явдал энэ үед өргөжив.1974 оноос нотлох баримтыг тогтоох гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, гэмт этгээдийг илчлэхэд криминалистикийн болон биологи, хими, физикийн хамгийн нарийн төвөгтэй шинжилгээг лабораторид хийдэг болжээ. Гүйцэтгэх ажлын болон криминалистикийн техник хэрэгсэл төдийгүй цагдан сэргийлэх төв, орон нутгийн бараг бүх байгууллага нь мэдээллийн найдвартай холбоогоор хангагдав.Цагдаагийн олон салбар албад тухайлбал хэв журам хамгаалах чиглэлээр радио холбоо, дохиолол хамгаалал, шинжлэх ухаан техникийн бусад багаж 18


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул төхөөрөмжийг практикт өргөнөөр нэвтрүүлж, жижүүрийн болон цагдаагийн бусад албаны шуурхай хэрэгцээнд дуу, дүрс бичлэгийн аппарат,

теле системийг ашиглах

болов.Хэргийн нэгдсэн тоо бүртгэл замын ба галын аюулгүй байдал, иргэний бүртгэл мэдээллийн шаардлагатай зарим хэсгийг цахим тооцоолуурт оруулсан зэрэг нь энэ үеийн чухал амжилт болов. Улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэх ажлын цар хүрээ нэмэгдэж, түүний төв, орон нутгийн байгууллага бэхжихийн хирээр УЦСЕГ-н харъяанд 1962 онд Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар, 1971 онд галын аюулаас хамгаалах газар /гал түймэртэй тэмцэх газар/ 1990-ээд оны эхээр Иргэний бүртгэл мэдээллийн төв, Эрүүгийн цагдаагийн газар тус тус байгуулагдаж өргөжив. Өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал орж, хууль дээдлэх ёс чухлаар дэвшигдэх болсонтой уялдан тэр үеийн хууль тогтоох байгууллага БНМАУ-н

АИХ-ын

Тэргүүлэгчид 1985 онд “БНМАУ-н цагдан сэргийлэх байгууллагын үндсэн үүрэг, эрхийн тухай” 96 дугаар зарлиг гаргаж, Цагдан сэргийлэх байгууллагын дүрмийг 14 шинэчилсэн байна.Энэ дүрэм 8 дахь нь болов. “Цагдан сэргийлэх байгууллагын үндсэн үүрэг эрхийн тухай” БНМАУ-н АИХ-н Тэргүүлэгчдийн 1985 оны 96 дугаар зарлиг нь 12 зүйлтэй, Сайд нарын Зөвлөлийн баталсан цагдан сэргийлэх байгууллагын дүрэм нь 6 хэсэг 32 зүйлтэй. Эдгээр актаар нийлэг зарчим, цагдан сэргийлэх байгууллагын үндсэн зорилт, үүрэг, эрх, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүн, санхүүжилт, материаллаг хангалтыг тодруулан тодорхойлжээ. Нийгмийн хэв журам хамгаалах, эрх зүйн зөрчилтэй тэмцэх талаар цагдан сэргийлэх байгууллагын үйл ажиллгааны эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож нэн ялангуяа түүний гүйцэтгэх үндсэн үүрэг, эдлэх эрхийг хуульчлан 15 тогтоосон явдалд зарлигийн гол ач холбогдол оршино. Дурдсан зарлиг, 8 дахь удаагийн дүрэм нь нийгмийн хөгжлийн тухайн үеийн зүй тогтол, бодит шаардлагатай уялдаж хэв журам хамгаалах, нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй 14 БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл.УБ 1985. 298-331 дэх тал. 15 Төрийн мэдээлэл.УБ. 1993 №8. 940 дэх тал./

19


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул болгон, цагдаагийн өмнөх ба дараагийн хууль тогтоомжийн уламжлал, залгамж холбоог илэрхийлсэн өвөрмөц онцлогтой юм. Төрийн байгууллагын эхний зарим өөрчлөлтөөр 1990 онд цагдан сэргийлэхийг Нийгмийг аюулаас хамгаалах Яамны харъяанаас гаргаж Засгийн газрын дэргэд цагдан сэргийлэх ерөнхий газрыг байгуулсан нь цагдаагийн байгууллагыг тагнан турших байгууллагын системээс тусгаарлаж бие даалгасан чухал алхам болсон байна16. Зохион байгуулалтын оновчтой энэ өөрчлөлт нь шинэчлэгдсэн нөхцөл байдалтай уялдан бие бүрэлдэхүүнээ өргөжүүлэх бэхжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, техникийн ололт, хамгаалалтын техник хэрэгслийг нэвтрүүлэхэд зохих нөлөө үзүүлэв. Цагдан сэргийлэх байгууллагын захиргааны үйл ажиллагааг боловсронгуй болгосон эрх зүйн акт нь “Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагаын ажилтнаас үүргээ биелүүлэх баталгааны тухай” БНМАУ-ын 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хууль юм. Хууль тогтоох байнгын байгууллага болох БНМАУ-ын Бага Хурал 1990 онд анх байгуулагдаж эхний чуулганаар хэлэлцэн баталсан хуулийн нэг нь энэ бөгөөд түүний 1 дүгээр зүйлд “Цагдан сэргийлэх байгууллагын нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий ажилтан нь засаг захиргааны төлөөлөгч мөн” гэж заагаад тэдгээрээс үүргээ биелүүлэх баталгааг нэлээд нарийвчлан тодорхойлов. Тухайлбал цагдан сэргийлэх байгууллагын ажилтан нь “гэмт үйлдлийг таслан зогсоох, иргэдийн болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд бороохой, гав, усан хөөрөг, нулимс асгаруулагч зэрэг тухай хэрэгсэл, түүнчлэн зэвсэггүйгээр бие хамгаалах мэх хэрэглэх эрхтэй” гэж заажээ. Мөн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хуулийн 6 дугаар зүйлд цагдан сэргийлэх байгууллагын ажилтнуудаар байгууллгын дүрэмд заагаагүй үүргийг захирах даргын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгүүлэхийг хориглоно гэж цагдаад хамаарах олон үүрэг биелүүлэхээр даалгадаг байсныг хязгаарлажээ. Ийнхүү хуулиар цагдаагийн албан хаагчийн эрх, ажиллах баталгааг бэхжүүлсэн нь эрх зүйн зохицуулалтын тухайн үеийн томоохон ололт байсан юм. 16 Ж.Долгорсүрэн Монгол Улсын цагдаагийн эрх зүй 2004 хуудас 57 58

20


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Цагдан сэргийлэх байгууллагыг 1990 онд “Цагдаагийн байгууллага” болгон өөрчлөн байгуулсан нь зөвхөн нэрийн төдийгүй гүйцэтгэх зорилт, үүрэг, эдлэх эрхийн зааг ялгаа гарч, өмнөх тогтолцоооны үе дэх зарим үүргээсээ татгалзаж эхэлсэн нь дээрх түүхэн уламжлал, залгамж холбоонд тулгуурлан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг бүхэлд нь хуульчлан эрх зүйг цаашид шинэчлэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлжээ. Үүнтэй холбоотойгоор социалист тогтолцооноос эрх зүйт төрийн тогтолцоонд шилжих үеийг дотор нь 1990 оны 10 дугаар сараас 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх шилжилтийн үе, Монгол Улсын шинэ Үндсэн хуулиас хойшхи бүхэлд нь шинэчлэх гэж 2 хуваан үзэж бас болох юм. Монгол Улсын Үндсэн хууль /1992 оны/-ийн зарчим, үзэл санааг иш үндэс болгон, бусад хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэв.Энэ хүрээнд Улсын Их хурал “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль” 9-ийг 1993 оны сүүлчээр батлан гарган, тэр нь 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Энэ хууль 5 бүлэг, 53 зүйлээс бүрдсэн бөгөөд орчин үеийн цагдаагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилт, үндсэн үүрэг, эрх, ажллын эрх зүйн арга, хэлбэрийг бүхэлд нь тодорхойлсон анхны цогцолбор хууль мөн.Уг хуулийн зорилтыг “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, иргэд цагдаагийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ. Монголын цагдаагийн байгууллагын түүхэн замнал, түүний эрх зүйн зохицуулалтыг сурах бичгийн энэ зүйлд дэлгэрэнгүй авч үзэх бололцоогүй тул оюутан, сонсогч, судлаачид уул сэдэвт холбогдох бусад бүлэг, зүйлээс нарийвчлан судлах нь зүйтэй. Нийгмийн дэг журам бэхжүүлэх,, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэтгэл хийх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд манай төр засгаас багагүй анхраарч ирлээ.Ялангуяа хүүхэд, залуучуудын талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.Тухайлбал:

Засгийн

газрын 1999 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр” нь 2000-2005 онд 3 үе шаттай хэрэгжсэн бөгөөд нэгдүгээр шатанд буюу 2000-2001 онд төв, орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг 21


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул эхлүүлж, сургалт, судалгаа, сурталчилгаа, мэдээлэл, арга зүйн бүх түвшинд жигдрүүлэх, хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тогтоох ажлыг зохион байгуулжээ. Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд буюу 2002-2003 онд хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргийн нөхцөл шалтгааныг судалсан, дүн шинжилгээнд үндэслэн, түүнийг арилгах, ялангуяа хүүхдийн зонхилон үйлдэж буй хулгай, танхайн гэмт хэргийг багасгах, таслан зогсооход анхаарч байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад цагдаагийн байгууллагын хүүхдийн албадаас санаачлан хүүхэд, залуучуудад хууль сурталчлах, хуулийг амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцуулах зорилгоор “Хүүхэд-хууль”,

их,

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд дээд

сургууль,

коллежуудын

дунд

“Оюутан

ба

хууль”

тэмцээнүүдийг зохиож, уламжлалт уралдаан тэмцээн болгосон.17 Хараа хяналтгүй хүүхдийг төрийн хамгаалалтад

авч тэдэнд суурь боловсрол

эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримтжаа, ажлын байртай болгох нөхцлийг хангахуйц Тусгай төв байгуулах асуудлыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэв. Хараа хяналтгүй хүүдийг үндсэнд нь төрийн хамгаалалтад авч, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, бичиг баримтжуулан зурагжуулж, бүртгэл судалгаанд авч, папилон системд орууллаа. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчин, эрх ашгийг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах уруу татагчдыг илрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн газарт 130 дугаартай “Итгэл” утас ажиллуулж байсан нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах, урьдчилаан сэргийлэхэд үр нөлөөтэй ажил байв18. Түүхэнд цагдаа олон нийтийн харилцаа наад зах нь Амбиц, хүнд сурталтай байсан.Коммунист тогтооны үед цагдаагийн байгууллагын үүрэг роль хоёрдмол байсан.Цагдаагийн байгууллага хэв журам сахиулан гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна тухайн дэглэмийн хамсаатан болж түүнд үйлчилж байсан.Энэхүү үүрэг нь цагдаа нийт 17 1998 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежуудын дунд “Хүүхэд-хууль”, “Оюутан ба хууль” тэмцээнүүдийг зохиож, уламжлалт уралдаан тэмцээн болгосон

18 Гэмт хэрэг зөрчилгүй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд өсвөр үе, залуучуудын оролцоо /Г.Даштүдэв.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй.2007/

22


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул ард иргэдийн хооронд гүн ав цав, орон зайг бий болгосон ба энэхүү хөндий байдал олон улс орнуудад өнөөдөр ч гэсэн мэдрэгдэж байдаг. Сүүлийн хэдэн жилд хүмүүсийн бодол санаанд өөрчлөлт гарч эхэлсэн. Жишээ нь: Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны 18 иргэнээс 2011.12.12-ны өдөр төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийн талаар, түүн дотроо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчин амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр санал асуулга авахад 71% нь хангалттай, 29% нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ.19/Асуулгыг хавсаргав/. Гэмт хэрэгтэй хийх тэмцэлд найдан, итгэж болох харилцагч талыг иргэд хүсч байна.Нөгөөтэйгүүр цагдаагийн алба хаагчид тусгаарлагдмал байдагтаа сэтгэл дундуур байх болсон.Ерөнхийлөн хэлэх юм бол хийж буй ажлыг нь иргэд талархан хүлээж авахыг тэд хүсч байна.Гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд ажлын өөр арга барил, ард иргэдтэй өөр харьцаатай байх хэрэгтэй20. Цагдаагийн уламжлалт үйл ажиллагааны загварт цагдаагийн байгууллага ард иргэдийн хооронд хол орон зай байдаг.Иргэд цагдаагийн байгууллагыг гэмтхэрэгтэй тэмцэж буй найдвартай түнш гэхээсээ эсрэг тал гэж үздэг.Үүний хариуд цагдаа иргэдтэй харьцахдаа туслалцаа дэмжлэг үзүүлэх харилцагч тал гэхээсээ болзошгүй гэмт хэрэгтэн мэт үзэх хандлагатай байдаг. Орчин үеийн цагдаагийн үйл ажиллагааны загварт цагдаа ард иргэд нэг нэгэндээ ойр дотно болдог. Цагдаа

ард

иргэдийн

хоорондын

харилцаа

шууд

харилцан

ярилцлагаар

тодорхойлогддог.Энд дайсан гэх дүр зураг байхгүй, харин хамтарч ажиллах түншүүдийн уур амьсгал аль алинд нь бий болно. Цагдаагийн байгууллага иргэнээс эхлээд шаардлага тавьж буй бүлэг хүмүүсийн төлөөлөл, олон нийтийн байгууллага гэх мэт ард иргэдтэй аль болох их харилцаа холбоотой байхыг эрмэлзэнэ. 19 Судлагч.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нь албан бус тоогоор 15000 орчим хүн амтай, ажилгүйдэл ядуурал ихтэй, хөдөө орон нутгаас ирсэн, тодорхой хаяггүй иргэд байдгаас тус хорооны санал асуулгын дүнг оруулаа.2011 он.

20 Цагдаа ард иргэдийн хоорондын харилцааг сайжруулах тухай /ЦЕГ Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа.2004/

23


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Ард иргэдийн татан оролцуулж, эрх мэдэл өгөх нь Олон нийтийн оролцоо гэж юу вэ?21 -Орон сууцны хорооллын цуглаан, хороод -Орон сууцны хяналтын сүлжээ /хөршийн холбоо/, “Тэргүүний орон сууцны хороолол” сүлжээ, сууц өмчлөгчдийн холбоо -сайн дурын иргэд – энэ нь эргүүл болон цагдаагийн бусад үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх ажил байж болно./Жишээ нь утсан дуудлагад хариу өгөх, дуудлага, мэдээ хүлээн авах/, -цагдаагийн сургалт болон хөгжлийн хөтөлбөр боловсруулахад ард иргэдийг оролцуулах, -тодорхой нэгэн асуудалтай холбогдох бусад хөтөлбөрүүд. Сайн дурынхантай хамтран ажиллах нь Сайн дурын үндсэн дээрх үйл ажиллагаа нь зарим улс орнуудын хувьд хүнд асуудлын нэг юм.Өнгөрсөн үеийн үр дагавар өнөөг хүртэл цагдаагийн байгууллага нийт иргэдийн хоорондын харилцаанд нөлөө үзүүлсээр байна. Харилцааг сайжруулах хүчин чармайлтандаа цагдаагийн байгууллага ард иргэдтэй холбоо тогтоож, шинээр тогтоосон харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй юм.Энэ нь орчин үеийн цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэлд хангалттай хувь нэмэр оруулна. Харилцан итгэлцэл тогтох л юм бол хөнгөн төрлийн гэмт хэргүүдтэй хийх тэмцлийн үйл ажиллагааны түвшинд ард иргэд цагдаагийн байгууллагад туслах хүсэл эрмэлзэлтэй болно. Ард иргэдтэй тогтоох бүхий л харилцаа Иргэд олон нийтэд тэдний оролцоо зайлшгүй хэрэгцээтэй байна гэдгийг мэдүүлэн таниулах ажилд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Энэ ажил нь цагдаагийн алба хаагчдаас ард иргэдэд тууштай, үнэмшилтэйгээр ойлгуулан ухамсруулах хүчин чармайлт гаргаж, тэдний дунд сургалт, ухуулан таниулах ажил хийхийг шаардах болно.Ард иргэдийн зүгээс идэвхгүй, хойрго байдал гаргана гэдэгт цагдаагийн алба хаагч нар мөн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг дурьдах нь 21 Цагдаа, иргэдийн хоорондын зай /ЦЕГ Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа.2004/

24


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул зөв.Хүн болгон ойлгон хүлээж авахгүй байх болох ба хариу өгөх цаг хугацаа нь удаан байж мэднэ.Ийм шинж чанартай асуудалд зөв зүйтэй тайлбар өгөх нь онцгой чухал байх болно Нийгмийн бүхий л байгууллагуудтай тогтоох харилцаа Хууль хэрэгжүүлэгчээс эхлээд засан хүмүүжүүлэх газар хүртлэх нийгмийн бүхий л байгууллагууд орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хүчин чармайлтын төлөвлөлт, хэрэгжилтэд оролцох ёстой юм.Эдгээр байгууллагууд нь ололттой ба сул талуудыг тогтооход онцгой үүрэг гүйцэтгэж чадах ба иргэд оршин сууж буй тодорхой нэгэн нутаг дэвсгэр дэх асуудлыг шийдвэрлэх арга замыг заан өгч болох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тогтоох харилцаа Хэвлэл мэдээллийн хэрэгслийг дайснаа хэмээн үзэх нь цагдаагийн удирдлагад хэтэрхий хялбар зүйл болно.Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажил нь таагүй мэдэ болон дуулиант зүйлс рүү анхаарлаа хандуулахыг шаарддаг.Сайн мэдээ нь гэвэл орчин үеийн цагдаагийн үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулдаг тул тухайн цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа сайн зүйлсийн тухай олон нийтэд мэдээлэхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс тууштай хүсэх боломжйиг цагдаад олгож байгаа юм. Сонин сэтгүүлээс авахуулаад олон нийтийн телевиз, олон нийтийн сонин, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүхий л хэлбэрийг үүнд ашиглаж болох юм.Гаргаж буй хүчин чармайлтыг ажил болгохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг роль чухал гэдгийг мэдүүлэхийн тулд цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийнхэнд хүрч ажиллах хэрэгтэй болно. Цагдаагийн газрын хариу арга хэмжээ авах цаг хугацааны бодлого зэрэг зарим нэгэн зөрчилдөөнтэй өөрчлөлтүүдийн шалтгааныг ард иргэд ойлгож байх нь зүйтэй.Шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд шууд туслалцаа дэмжлэг үзүүлэн оролцох талаарх хүсэлтийг цагдаагийн газраас гаргаж болох юм гэдгийг хэвлэл мэдээллийнхэн мөн өөрсдөө мэдэж байвал зохино. Нутаг дэвсгэрийн иргэд оршин суугчдын хүчийг дайчлан, эрх мэдлээр хангах тухай Хэсгийн байцаагчийн нийгэмд гүйцэтгэх өөр нэг үүрэг роль бол нутаг дэвсгэрийн ард иргэдийн хүчин чармайлтыг дайчлах явдал юм.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, 25


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул олон нийтийн аюулгүй байдлыг хангахад иргэд шууд үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хууль тогтоомжид тусгасан байлаа ч гасэн хэсгийн байцаагч үүнийг практик дээр хэрхэн хийгдэхийг бодитоор харуулан, бичгээр үйлдсэн хууль, хүчтэй хүсэл эрмэлзлийг бодит зүйл болгох практик алхамуудыг хийх хэрэгтэй юм. Иргэдийн оролцоог өрнүүлэхтэй холбогдон дараах асуудлууд гарч ирдэг.Үүнд яагаад ингэх нь чухал юм бэ, энэ нь ямаршуухан байдаг юм бэ, эдгээр түншлэлийн харилцааг хэрхэн байгуулж, удирдан зохицуулах вэ зэрэг. Цагдаагийн ажилд иргэд олон нийтийн оролцоог бий болгон, зохион байгуулах дараах арга зам, хэлбэрүүд байж болно.Үүнд: -Нутаг дэвсгэрийн /хороо/ холбоод, хороод, -Нутаг дэвсгэр дээрээ эргүүл хийх, эсвэл утасны дуудлаганд хариу өгч, дуудлага хүлээн авахад цагдаад сайн дураараа туслаж буй иргэд, -Цагдаагийн сургалт болон хөгжлийн бусад хөтөлбөрүүд дэх иргэдийн оролцоо. Залуучуудын зүй бус үйл ажиллагаа /зарим зүйлсийг хорлон сүйтгэх/ гэх мэт тодорхой нэгэн бэрхшээлийг шийдвэрлэх бусад тусгай хөтөлбөрүүд Олон нийтийн оролцооны талаар түүхэн товчоо • 1928 он-Үйлдвэр, аж ахуй, хоршооллын зарим чухал газрыг хамгаалах цагдаагийн

гэрээт харуул анх бий болжээ22. • 1941он-Ардын цагдан сэргийлэхэд туслах сайн дурын бригадыг анх байгуулжээ. • 1989 он- Цагдан сэргийлэх байгууллагын хэмжээгээр энэ онд байгууллага, ард

иргэдээс 35414 санал өргөдөл, гомдол хүлээн авсан байна. • 1997 он- “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хууль батлагдсанаар цагдаа

олон нийтийн харилцаа тодорхой ахиц гарахад нөлөөлөв. • 2003онд Цагдаагийн Ерөнхий газрын Хэв журам хамгаалах газрын Гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх хэлтсийг Олон нийтийн харилцааны хэлтэс болгон өргөтгөв.

22 Хууль дээдлэх ёс сэтгүүл. 2006 №3 /14/ 102 тал. “Монголын цагдаагийн байгууллагын түүхэн замналаас” ЦЕГ-ын ажилтан д/х З.Батсүх

26


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 1.3. ЦАГДААГИЙН АЛБАД, ИРГЭН, ЗАРИМ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ХЭЛБЭР, ХЭРЭГЖИХ ОНЦЛОГ Нийгмийн хэв журам хамгаалах, нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль ёс, эрх зүйн дэг журмыг бэхжүүлэх нь зөвхөн цагдаагийн төдийгүй, төр, олон нийтийн бусад байгууллага, албан тушаалтан, бүх хүнд хамааралтай нийгмийн өргөн хүрээтэй ажил юм. Хүн ам, олон нийтийн нэгдлийн сайн дурын дэмжлэг туслалцаа, хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх ажиллагаа нь хуул сахиулах байгууллагын эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцлийг арилгах, гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох ажлын зайлшгүй, үр нөлөөтэй нэгэн нөхцөл мөн. Төрийн албаны тухай Монгол Улсын хуульд: “Төрийн зорилт, чиг үүргийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заажээ.23 Ийм учраас төрийн албаны мөн чанарыг тодорхойлох үндсэн шалгуур нь олон нийтийн сэтгэл ханамж мөн. Оросын социологийн “Статус” төвийн судалгаанаас үзэхэд, “та гэмт хэрэгтэн ба цагдаагийн алинаас илүү айдаг вэ?” гэсэн асуулгад оролцсон москвачуудын 37% эт аль алинаас нь адилхан айдаг гэж хариулжээ.Харин 43% нь цагдаагийн ажилтнуудад ямар ч тохиолдолд хаалгаа тайлж өгөхгүй гэж хариулжээ.24 Чех улсад Олон нийтийн санаа бодлыг Институтээс 1990 онд явуулж, 1992 онд дахин шалгасан дүнгээс үзэхэд олон нийтийн зүгээс цагдаад итигэх итгэл хэдий бага ч гэсэн бага зэрэг өссөн үзүүлэлт гарсан байна.Цагдаад итгэдэг эсэх асуултанд 1992 онд асуулгад оролцогчдын 50% итгэдэг гэж хариулсан нь 1990 оныхоос 30% нэмэгдэж, энэ хугацаанд цагдаад итгэдэггүй гэж хариулсан хүмүүс 60%-иас 35% хүртэл буурчээ.25 23 Төрийн албаны тухай Монгол Улсын хууль.УБ.2002. 24 .СМ: Скосырев В.Кто же в России защишать граждан, а не государствой //Известия-1997-5 апр 25 . /IIPO,1992/.

27


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Өөр судалгаанаас үзэхэд цагдаад итгэх итгэл 1995 он хүртэл аажмаар өссөөр 1997 он хүрэхэд 70%-д хүрчээ.26 /Institute for the Investigation of PubIic Opinion, 1992; Burianek, 1998/.Асуулгын явцад цагдагийн ажилд сэтгэл ханамжтай байгаагаа бага хотын оршин суугчид том хотуудынхаас илүүтэйгээр илэрхийлсэн байна.Үүнээс үзэхэд Чехийн цагдаа харилцаа эерэг чиглэлд явж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.27 Харин Монгол Улсад 2003 онд санал асуулгад оролцогчдын 37.6% нь хуулийнхны хүнд суртлаас, 20% нь хуулийнхан аюулгүй байдал, нууцлалыг хадгалж чадахгүй зэргээс болж, гэмт хэрэгт өртөгдөж хохирсон талаараа цагдаа болон хуулийн байгууллагад хандаагүй гэж хариулжээ.28 Энэ судалгаанаас харахад цагдаа, иргэдийн хоорондын уялдаа холбоо, цагдаад итгэх итгэл

муу харагдаж байна.Иймээс өнөөгийн цагдаа-иргэдийг холбож өгөх ёстой

харагдаж байна. Өнөөгийн хүчин төгөлдөр хууль тогтоомж, түүнд нийцсэн эрх зүйн дэд актын дагуу нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага дараахь зохион байгуулалтын хэлбэрээр иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд татан оролцуулж байна. а. Иргэдийг нийтийн эргүүлд гаргах б. Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрээр ажиллуулах в. Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн үүрэг гүйцэтгүүлэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,

нийгмийн хэв журам сахиулах талаархи

иргэний эрх, үүргийг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль”ийн 10 дугаар зүйлд дараах байдлаар тодорхойлжээ. Нэг.Иргэний үүрэг: 1. бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй,

нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх,

26 /Institute for the Investigation of PubIic Opinion, 1992; Burianek, 1998/. 27 Burianek, J61998. ,Democratization, crime punishment and public attitudcs in the Czech Republic, 28 Монгол Улс дахь хохирогчдын талаар хийсэн судалгааны ерөнхий санал, дүгнэлт /хураангуй/.Гэмт явдалтай тэмцэх асуудал.Цагдаагийн академи.2003. №2. 13-р тал

28


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 2. оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн

захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох, 3. Гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх

Хоёр.Иргэний эрх: 1. нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах, 2.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага,

албан тушаалтанд шаардлага тавих, 3.

Архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг

эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах 4. Гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг

хуулийн хүрээнд хамгаалах, Иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа: Иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 22 дугаар зүйлд дараах байдлаар тусгажээ. 22.1.Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй, тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар төлнө. 22.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлсэн иргэнд өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан бол сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар төлж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 22.3.Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон ар гэрт нь дор дурдсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү болон зардлыг олгоно. 22.3.1.Хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү. 22.3.2.Тахир дутуу болсон тохиолдолд тахимр дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү, 29


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 22.3.3.Амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зөрүү. 22.3.4.Хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал. 22.4.Энэ хуулийн 22.3.2, 22.3.3-г заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухайн үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно. 22.5.Энэ хуулийн 22.3.2, 22.3.3-т заасан тэтгэвэр цалингийн зөрүүг тахир дутуугийн ба тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно. 22.6.Энэ хуулийн 22.3-д заасан иргэн нь тогтмол цалин орлогогүй буюу тодорхой ажил эрхлээгүйгээс тэтгэвэр авч чадахгүй бол түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр нөхөн төлбөр төлнө. 22.7.Нөхөн төлбөрийг тухайн иргэний хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олгоно. 22.8.Энэ хуулийн 22.3, 22.6-д заасан тэтгэвэр тэтгэмж, цалингийн зөргүү, хиймэл эрхтэн хийлгэх зардал нөхөн төлбөрийг тухайн иргэнийг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах шийдвэр гаргасан Засаг даргын Тамгын газар олгож буруутэй этгээдээр зохих журмаар нөхөн төлүүлнэ. 22.9.Энэ зүйлд

иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх

баталгаа нь сум, дүүргийн Засагдаргын шийдвэрээр ажиллаж буй эргүүл, жижүүр нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчид нэг адил хамаарна. Иргэдийн эрхийг гэмт халдлагаас хамгаалахад туслах нийгэмлэг нь иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалах, дэг журмыг хангах талаар төрөөс явулах бодлогыг дэмжин энэ ажилд иргэн, байгууллагын хүч анхаарлыг төвлөрүүлэн ажиллахад туслах зорилготой ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага мөн. Тус нийгэмлэг нь гишүүд, дэмжигч, идэвхтэнийг зохион байгуулан юуны өмнө архидан согтуурах, танхайрах, хулгай, дээрэм хийх, залилан мэхлэх зэрэг хэрэг өдүүлэгчдээс иргэний эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийгэмлэгийн Бага хурлын 1996 оны нэгдүгээр тогтоолоор батлагдсан өөрийн дүрэм-д зааснаар

иргэдийн оршин суугаа газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан 30


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах талаар зохиож байгаа ажилд гишүүд, идэвхтэнээ оролцуулах, эргүүл хяналтын ажил зохион байгуулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах тогтолцоо бий болгож, илэрсэн дутагдал зөрчлийг арилгах тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх гэх мэт үүрэг гүйцэтгэхээр тусгажээ. Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч, цагдаагийн туслах ажилтан, түүний эрх зүйн байдлын онцлог Эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, нийтийн аюулгүй байдлыг хангахад иргэн бие дааж шууд оролцох нь зохион байгуулалт-эрх зүйн бас нэг томоохон хэлбэр юм. А/ Олон нийтийн байцаагч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллага Засаг даргын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон тооны дотор харъяа нутаг дэвсгэртээ ажиллах нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг томилохоор заасан байна. Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч нь: нэгдүгээрт, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, иргэдэд тайлбарлан таниулах, хоёрдугаарт,

нийгмийн

хэв

журам

сахиулах

талаар

хууль

сахиулах

байгууллагуудаас зохиож байгаа ажилд туслалцаа үзүүлэх, гуравдугаарт, хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл зохион байгуулж, илэрсэн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг энэ хуулийн 18.1-д здаасан эрхийн хүрээнд авч, холбогдох байгууллагад мэдэгдэх, дөрөвдүгээрт, нийгмийн хэв журам хангах талаар иргэд, байгууллагаас зохиож байгаа ажилд оролцох үүрэг гүйцэтгэнэ. “Захиргааны хариуцлагын тухай Монгол Улсын хууль”-ийн дор дурдсан захиргааны зөрчлийг таслан зогсоох шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан захиргааны торгууль ногдуулна.Үүнд: 31


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 1.Хуулийн 21 дүгээр зүйл.Танхайрах, 2.Хуулийн 23 дугаар зүйл.Галт зэвсэг болон амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис хууль бусаар олж авах, авч явах, хадгалах, 3.Хуулийн 24 дүгээр зүйл.Хүйтэн зэвсэг хууль бусаар олж авах, 4.Хуулийн 25 /1/ дугаар зүйл.Гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, журам зөрчих, 5.Хуулийн 32 дугаар зүйлийн 1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харъяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээнр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчих, 6.Хуулийн 38 дугаар зүйл.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө эвдэх, гэмтэх, 7.Хуулийн 52 дугаар зүйлийн 5 дахь заалтын Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах, ариун

цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл,

үйлчилгээ явуулах зэргээр ариун цэврийн талаар тогтоосон журам зөрчих, Үүнээс гадна нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч нь нийгмийн хэв журам хангах зорилгоор “Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хууль”-иар өөртөө харъяалуулсан зарим зөрчлийг таслан зогсоох шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан захиргааны торгуулийг эрх хэмжээнийхээ дотор ногдуулж болох юм. Б/ Цагдаагийн туслах ажилтан29 ”Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 1-д зааснаар Цагдаагийн байгууллага нутаг дэвсгэртээ оршин суугаа 18 насанд хүрсэн иргэнийг өөрийн зөвшөөрснөөр нь туслах ажилтнаар авч ажиллуулна. Туслах ажилтан авч ажиллуулахдаа “Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн туслах ажилтны дүрэм”-д зааснаар гэрээ байгуулна. Туслах ажилтан хариуцсан цагдаагийн албан хаагч туслах ажилтнаар нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

29 Судлагч.Одоогийн байдлаар Нийслэлд дүүүргүүдийн цагдаагийн тасаг, хороодын хэсгийн байцаагч нарт туслах ажилтан ажилладаг байснаа больсон.Цагдаагийн байгууллагын тухай хууль заагдсанаар ажиллах боломжгүй болсон.

32


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул чиглэлээр гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхийн зэрэгцээ мэргэшүүлэх, дадлагажуулах үүрэг хүлээнэ. Цагдаагийн туслах ажилтан цагдаагийн албан хаагчийг орлон ажиллахгүй бөгөөд тэднээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах, захиргааны зөрчил шалгаж шийдвэрлүүлэх, гүйцэтгүүлэхийг хориглоно. Цагдаагийн туслах ажилтан гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн сэжигтэй этгээд, гэрч, бусад хүний бичиг баримтыг шалгаж хаяг тогтоох, гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн хүнийг цагдаагийн байгууллагад хүргэх зэрэг үүрэг хүлээж, үүрэгтэйгээ холбогдуулан иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид шаардлага тавьж гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тухай төрийн зохих байгууллагад яаралтай мэдээлэх үед байгууллага, иргэдийн холбооны хэрэгслийг дараалал харгалзахгүй ашиглаж хөлсийг нөхөн төлдөг. Эрх зүйн дэг журмыг хангах ажлын үр нөлөө нь цагдаагийн албадаас иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллахаас ихээхэн хамаарна. Цагдаагийн албад, иргэн, зарим байгууллага, аж ахйн нэгж, олон нийтийн нэгдэл хууль сахин биелүүлэх ажиллагаандаа хамтрах ажиллах дараах хэлбэрийг өргөнөөр ашиглаж байна. 1.Хэв журмын болон эрүүгийн нөхцөл байдлын харилцан мэдээлэл солилцох.Ийм мэдээлэл нь эрх зүйн зөрчлөөс

урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилтыг

тодорхойлох ажлаа төлөвлөх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, үнэлж дүгнэхэд зайлшгүй чухал. 2.Нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, арга хэмжээг хамтарч төлөвлөх, хэрэгжүүлэх.Эдгээр чиглэл нь өргөн хүрээтэй янз бүрийн арга хэмжээ байж болох боловч ихэвчлэн тодорхой арга хэмжээ.Тухайлбал “танхайрлыг зогсоох”, “согтуурагчтай тэмцэе”, “хутга, мэс” гэх мэт нэгдсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь бий. 3.Байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын эрх зүйн дэг журмыг хангах талаар өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд нь цагдаагийн байгууллагаас туслалцаа дэмжлэг үзүүлэх. 33


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 4.Эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг таслан зогсоох ажлын арга хэлбэр, олон нийтийг сургах, тэднээс эрх зүйн сургалт явуулах, ажлаа төлөвлөх, тооцоолоход нь арга зүйн туслалцаа үзүүлэх. 5.Хариуцсан нутаг дэвсгэрийн урамшилтай эргүүл, жижүүр, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч, олон нийтийн

үүсгэл санаачилгын бусад

байгууллагын ажилд туслах, мэргэжлийн удирдлагаар хангах гэх мэт. Үүний зэрэгцээ цагдаагийн эргүүл харуулын алба нь гудамж, талбай, олон нийтийн бусад газар, түүнчлэн нийтийг хамарсан арга хэмжээний үед байгууллага, олон нийттэй хамтран нийгмийн хэв журам сахиулна. Замын цагдаагийн алба, жолооч, зөрчигч, авто тээврийн хэрэгсэл бүхий байгууллагын хамт олны дотор замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд хууль, хууль тогтоомж сурталчлах, зам тээврийн гэмт хэрэг, осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам гажуудуулсан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хамтарсан арга хэмжээг зохион байгуулна. Лиценц зөвшөөрлийн байгууллагын ажилтан үйлчилж буй байгууллага, хувь хүрээнд тухайн зөвшөөрөл олгох хяналт тавихтай холбоотой асуудлаар хамтран ажиллана.Түүнчлэн цагдаагийн хэсгийн төлөөлөг байцаагч нь хариуцсан нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, хүн амын дунд эрх зүйн болон нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар байнгын хамтын ажиллагаа явуулна. Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, олон нийттэй харилцах албаны албан тушаалтан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн байцаалт явуулах үедээ түүний шалтгаан нөхцлийг харилгах талаар бичгээр мэдэгдэж хуульд заасан хугацааны дотор тухайн байгууллага, аж ахуйн нэгжээс хариу авч харилцан ажиллана. Цагдаагийн байгууллага нь эрх бүхий албан хаагч өөрийн үүрэгт хамаарах аль чухал холбогдолтой асуудлаар хэвлэлийн бага хурал, товч зөвлөгөөн, ярилцлага хийх, цагдаагийн удирдлагатай хэвлэлийн төлөөлөгчийг уулзуулах, тусгай мэдээ бэлтгэж нийтлүүлэх зэргээр холбоо тогтоож хамтын ажиллагааны илүү үр нөлөөтэй арга хэлбэрийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ашиглана.

34


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул ХОЁРДУГААР БҮЛЭГ.ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ 2.1.ЦАГДААГИЙН

БАЙГУУЛЛАГА

ДАХЬ

ИРГЭНИЙ

ОРОЛЦООНЫ

ТАЛААРХ ГАДААД ОРНУУДЫН ЗАРИМ ТУРШЛАГА /Америкийн Нэгдсэн Улсын

Калифорны Велмонт хотын цагдаагийн жишээн дээр/

Дэлхийн улс орнуудын нийгмийн харилцаанд ёс журмыг сахиулах, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах үндсэн чиг үүрэгтэй, хүний нийгмийн хөгжлийн зарим үед хувийн өмчийг илүүтэй хамгалах үүрэгтэйгээр тухайн нийгмийн эрх баригчдын зүгээс /төрөөс/ тусгайлан олгогдсон хүч хэрэглэх эрх бүхий хүмүүс үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь орчин цагийн цагдаагийн түүхэн хөгжлийн эхлэл байжээ.Өмч хөрөнгийг хамгалах, иргэдийн эмх замбараагүй байдлыг бууруулах, хууль зарлигийг хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр албадан сахиулах үүрэг хүлээсэн Ролийс /Police/ буюу цагдаагийн үүрэг чиглэл нь цэрэг армийн зорилго чиглэлээс ямагт өөр байсан төдийгүй тэдний үндсэн чиг үзүрэг нь нийгмийн дэг журмыг дотооддоо сахиулах явдал байв.Гэсэн хэдий ч зэвсэгт цагдаа, цэргийн цагдаа гэх зэрэг тусгайлан чиг үүрэг гүйцэтгэх цагдаагийн байгууллагын төрөл хөгжсөөр иржээ. Хууль сахиулах тодруулбал нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагыг улс орнуудад цагдаагийн газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, хамгаалалтын үйлчилгээ, хууль сахиулах анентлаг гэх зэргээр янз бүрээр нэрлэж ирсэн байна.Олон улсын хэмжээнд хууль сахиулах байгууллага буюу цагдаагийн байгууллага

гэх нэрээр орчин үеийн цагдаагийн байгууллагыг нэрлэх

болсон. САЙН ДУРЫН ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР30 Сайн дурын оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлж, туршлагажихад нь их сургууль, коллежид хувь нэмэр оруулж тэдгээртэй хамтран ажиллаж байгаа нь бахархууштай зүйл юм. Оюутны сайн дурын хөтөлбөр нь оюутнуудад цагдаагийн газрын бүх хэлтсийн үйл 30 Ж.Ганбаатар. Велмонт хотын цагдаагийн газар.УБ.2009.

35


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул ажиллагаатай танилцах, тэнд ажиллах боломжийг олгох юм.Олон нийтэд үйлчлэх, насанд хүрээгүйчүүдийн болон насанд хүрэгчдийн хэрэг шалгах ажилтан,

хэргийн

газар, замын хөдөлгөө хөдөлгөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эргүүл болон хууль сахиулах бусад ажиллагааны талаар тодорхой туршлага мэдлэгтэй болох юм.Оюутнууд сайн дурын хөтөлбөрт хамрагдсанаар чухам ямар туршлага мэдлэг олж авахыг урьдчилан хэлэхэд хэцүү юм.Оюутны сайн хөтөлбөрийн 80 хувь нь дагалдан ажиллах, 20 хувьд нь ажиглалт эсвэл эргүүлээр явахаас бүрдэнэ.Цагдаагийн олон төрөл албаны ажлын талаарх ойлголт, мэдлэгийг оюутнууд ажиглалтаар олж авах юм.Хөтөлбөрт хамрагдаж байгаа сайн дурын оюутнуудын зарим нь хэргийн газрын үзлэг, тусгай бүлгийн дасгал, сургуулилт болон эргүүлийн үйл ажиллагаанд оролцож байна.Сайн дурын оюутан бүрт тодорхой мэдлэг, туршлага олж авах боломжоор хангах нь бидний гол цагдаагийн байгууллагын гол зорилт юм.Гэхдээ цагдаагийн үйл ажиллагааны мөн чанар гэмт хэргийн урьдчилан таамаглаж болохгүй онцлог байдлын улмаас оюутнуудыг та нар чухам тийм хэмжээний мэдлэг, туршлага авна гэдэгт баталгаа өгч чадахгүй.Белмонт хотын цагдаагийн газрын оюутны сайн дурын хөтөлбөр нь баялаг туршлага дээр тулгуурласан, хууль сахиулах мэргэжил гэж юу болохыг илүү ойр байдлаар таниулахад оршино.Хууль сахиулах байгууллагын өдөр

тутмын үйл

ажиллагааг ажиглах, түүнд идэвхтэй оролцох боломжоор оюутныг хангаж чадна гэдэгт итгэлтэй байдаг.Оюутнууд онолын хувьд сурч мэдсэн зүйлээ цагдаагийн ажлын бодит байдалтай харьцуулан судлах боломжтой юм. Оюутныг сонгох ажиллагаа.Оюутны сайн дурын хөтөлбөрт хамрагдах орон тоо хязгаарлагдмал учир оюутныг сонгох ажиллагаа нь маш өрсөлдөөнтэй байдаг.Тухайн хөтөлбөрт оролцох оюутан нь 18-аас дээш настай байна.Оюутан нь коллеж, эсвэл их сургуулиасаа сайн тодорхойлолттой, оюутны сайн дурын хөтөлбөрт тэнцэхэд шаардсан хамгийн доод оноо болох 2,4 /4,0-ийг авсан байх ёстой. Сонгосон шалгаруулалтад тавих үндсэн 6 хэсэг байна.Үүнд: 1.Анкет, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй болохыг харуулсан мэдүүлэг 2.Боловсрол 3.Урьд хийж байсан ажлын туршлага 36


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 4.Ярилцлага авах 5.Хувийн хэрэг 6.Калифорни муж улсын хууль зүйн департментаас шаардан ял шийтгэлийг шалгах, урд ажиллаж байсан туршлага, оролцож байсан ажиллагаа, тусгай мэргэжил эзэмшсэн байдал нь тухайн оюутны давуу талыг харуулна. Ярилцлагаар оюутны гадаад төрх, харилцааны чадвар, ажиллах сонирхлын түвшин хувийн байдлыг тогтооно.Хүсэлт гаргагчийн зан төрх, сэтгэл хөдлөлийн байдлыг тодорхойлсон тодорхойлолтыг мөн гаргуулж авна.Хүсэлт гаргагч тус бүрийн ял шийтгэл, жолооны бүртгэлийг шалгана. Хүсэлтийг хүлээн авч хянаж үзэх ажиллагаа.Хүсэлт гаргагч эхлээд сургууль, эсвэл коллежийнхоо оюутны сайн дурын хөтөлбөр хариуцсан зохицуулагч эсвэл зөвлөхтэй уулзаж, сургуулиас тавьсан бүх шаардлагыг хангасан эсэх, оюутны сайн дурын хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг магадлана.Зарим коллеж, их сургуулиуд эхний ажиллагаануудыг сургуулийн оюутны сайн дурын хөтөлбрийн зохицуулагчаар дамжуулж хийхийг шаарддаг.Белмонт хотын цагдаагийн газар оюутнууд өөрийн сургуулийн журмыг чанд сахих нь зүйтэй гэсэн зарчмыг баримтлах бөгөөд оюутанд өгсөн онооны талаар оюутан болон их сургууль, коллежийн хооронд гарсан маргаанд Белмонт хотын цагдаагийн газар оролцохгүй.Коллеж, их сургуулиас ирүүлсэн албан ёсны бичиг эсвэл танилцуулга,захидалтай хамт оюутны чадвар сайн дурын хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг илэрхийлсэн анкетыг хавсаргаж ирүүлнэ.Оюутан бүр Белмонт хотын цагдаагийн газарт анкет бөглөж өгөх ёстой.Оюутан бүр хар тамхи, мансууруулах бодисын мэдүүлэгт гарын үсэг зурсан байх ёстой.Оюутан бүр анкетыг бөглөж /гарын үсгээ зурж, он, сар, өдрөө тавина/.Белмонт хотын цагдаагийн газрын сайн дурын хөтөлбөр хариуцсан зохицуулагчид

One twin Pines lane , Belmont CA 94002 гэсэн

хаягаар өгнө.Оюутан анкетандаа нэг нүүр бүхий товч захидал хавсарган өгч болно.Анкетыг сайн дурын зохицуулагчид ажил дээр нь шууд өгч болно. Төлбөр хөлс. Оюутан сайн дурын хөтөлбөрт хамрагдсаныхаа төлөө ямар нэгэн цалин, хангамж авахгүй. Ажилд тавигдах шаардлага.Шууд

захирах түрүүчийн төлөвлөснөөс бусад

тохиолдолд оюутан ажлын ердийн цагаар хөтөлбөрт оролцох ёстой.Амралтын өдрүүдэд 37


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул ажиллаж болох цагийг оюутнууд гаргаж болно.Оюутны ажиллах цаг, гүйцэтгэх үүргийг илэрхийлсэн урьдчилан гаргасан төлөвлөгөөг түүнд өгнө.Оюутан хийж гүйцэтгэсэн ажлын цагаа тэмдэглэж зохих удирдлагадаа 7 хоног бүр ажлаа танилцуулна. Ажлын төлөвлөлт.Шууд үүрэг гүйцэтгэх хэлтсийн ахмадад баасан гараг бүрт танилцуулах 7 хоног бүрийн ажлын төлөвлөгөөг сайн дурын ажилтныг хариуцсан зохицуулагч, эсвэл түүнийг хариуцахаар томилогдсон удирдах ажилтантай хамтран оюутан боловсруулж ажиллана.Сайн дурын ажилтан-оюутан төлөвлөгөөг сахин биелүүлэх бөгөөд зөвхөн хариуцсан зохицуулагчийн урьдчилан өгсөн зөвшөөрлөөр төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болно.Сайн дурын ажилтан хариуцсан зохицуулагч оюутны 7-22 цагийн хооронд хийх бүх ажлыг төлөвлөнө.Шууд үүрэг гүйцэтгэх хэлтсийн ахмадын зөвшөөрөлгүйгээр оюутныг 22 цагаас хойш ажиллуулахыг хориглоно.Оюутныг сайн дурын ажилтны зохицуулагчийн зөвшөөрөлгүйгээр 7 хоногт 8 цагаас илүү хугацаагаар ажиллуулахыг хориглоно. Ажлын цаг баримталж ажиллах.Оюутан өөрт оногдуулсан үүрэг, хийх ажлын цагаа нарийн чанд баримтлах ёстой.Ажлаас чөлөө авах асуудлыг сайн дурын ажилтны зохицуулагч эсвэл томилогдсон дарга шийдвэрлэнэ.Хэрэв өвдсөн бол томилогдсон дарга эсвэл сайн дурын ажилтны зохицуулагчтай холбоо барих ёстой. Холбогдох журмыг сахин мөрдөх.Оюутан сахилгын талаар гаргасан бодлогыг нягтлан үзэж, тус цагдаагийн газрын албан хаагчдын нэгэн адил стандартыг баримтлана.Хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутан журмыг зөрчвөл түүнд сахилгын арга хэмжээ авах, эсвэл хөтөлбөрөөс хасна.Оюутан сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа учир үндэслэл шалтгаантай бол ямарч үед хасаж болно. Хувцсанд тавигдах шаардлага.Ямарч үед албаны байдалтай хувцаслана.Тусгай төсөл, тодорхой арга хэмжээ нь шууд захирах түрүүчийн зөвшөөрлөөр жинс, богино ханцуйтай цамц болон бусад хувцсыг өмсөж болно. Машины зогсоол.Оюутан авто

машинаа хотын албан хаагчдын авто машины

зогсоод тавьж болно. Үнэмлэх, энгэрийн тэмдэг.Оюутанд цагдаагийн сайн дурын ажилтан гэсэн цагдаагийн газрын стандарт үнэмлэхийг олгоно.Энгэрийн тэмдгийг ажиллаж байх үедээ гадуур хувцасныхаа ил харагдах газар зүүнэ.Үнэмлэх, энгэрийн тэмдгээ ажлаа тарах 38


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул үедээ шууд захирах түрүүчид өгөх, эсвэл оюутны эд зүйлээ хийх хайрцганд хадгална.Үнэмлэх болон энгэрийн тэмдгийг цагдаагийн газрын албан ёсны ажиллагаанд оролцоогүй үедээ ашиглахыг хориглоно.Үнэмлэх, энгэрийн тэмдгээ хулгайд алдсан, эсвэл гээгдүүлсэн тохиолдолд сайн дурын ажилтан хариуцсан зохицуулагчид яаралтай мэдэгдэх ёстой. Цагдаагийн газрын байр нь сайн дурын ажилтан болох оюутан нэвтрэн орох, оюутан ажил үүрэг

гүйцэтгэж байхдаа цагдаагийн газрын төв хаалгаар нэвтрэн

орно.Тодорхой төсөл дээр ажиллаж байх үедээ эсвэл шууд захирах түрүүчийн зөвшөөрснөөр өөр хаалгаар орж гарч болно. Оюутан төлөв түвшин байх.Оюутан цагдаагийн газрын нэр хүндийг гутаасан аливаа зохисгүй байдал гаргаж болохгүй.Белмонт хотын цагдаагийн газар бүх алба хаагчдад “Үйлчилгээний уламжлал” гэсэн стандартыг сахин мөрдүүлдэг.Сайн дурын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутан мөн олон нийттэй харилцаж ажиллахдаа энэ уламжлалыг санаж ажиллах ёстой. Нууцлал.Оюутан цагдаагийн газрын албан ажилтай хамааралтай асуудлыг нууцын хэмжээнд авч үзэж, зөвхөн удирдах албан тушаалтны зөвшөөрлөөр газрын үйл ажиллагаа, авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч болно. Зэвсэг хэрэгсэл.Оюутан зэвсэг хэрэгсэл, гав авч явахыг зөвшөөрөхгүй. Цагдаагийн

алба

хаагчийг

дагаж

ажиллахад

тавихдах

шаардлага.Тус

цагдаагийн газрын албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэхэд нь дагалдаж яваа оюутан хууль сахиулах алба хаагчийн гүйцэтгэх ёстой үүргийг цагдаагийн алба хаагч биелүүлэхэд нь тусалж болохгүй.Оюутан алга хаагчийг дагаж явахдаа хууль сахиулах ажилтны эрх, үүрэг эдлэхгүй, мөн ямар нэг зэвсэг, хэрэгсэл биедээ авч явахыг хориглосон болохыг сайн ойлгосон байх ёстой. Хорих байр /Байцаалт авах өрөө/.Цагдаагийн газрын алба хаагчгүй ганцаараа саатуулах байр болон байцаалт авах өрөөнд оюутныг орохыг хориглоно.Оюутан нь ямарч тохиолдолд саатуулах байранд байгаа, эсвэл байцаалтын өрөөнд байгаа хүнийг захиран тушаах эрх байхгүй. Гэмтэл.Оюутан гэмтэл авсан бол сайн дурын ажилтныг хариуцсан зохицуулагч, эсвэл жижүүрийн түрүүчид энэ тухай яаралтай мэдэгдэнэ.Оюутан энэ хөтөлбөрт 39


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул хамрагдаж байх үедээ авсан гэмтлийг Белмонт хотын цагдаагийн газар болон Белмонт хотын захиргаа хариуцахгүй. БУСАД БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАЛЦАА Зорилго, хамрах хүрээ.Хууль сахиулах бусад байгууллагаас туслалцаа авах тухай ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, түүнд хариу өгөхөд баримтлах заавраар алба хаагчдыг хангахад энэ бодлогын зорилго оршино.Бусдыг баривчлах, түр саатуулах тухай хууль сахиулах бусад байгууллагаас тавьсан хүсэлтийг хүлээн аваад холбогдох хууль, цагдаагийн газрын баривчлах, саатуулах бодлогын дагуу аль боломжтой туслалцаа үзүүлэх нь тус цагдаагийн газрын бодлого юм.Тус цагдаагийн газар мөн бусад хууль сахиулах байгууллагад хүсэлт тавьж болно. Бусад байгууллагад туслах.Бусад байгууллагаас тусламж хүссэн дуудлагыг ээлжийн ахлах хүлээн авч батална.Хууль сахиулах бусад байгууллагын эрх бүхий алба хаагч бусдыг баривчлуулах хүсэлт тавивал түүнд боломжтой алба хаагч хариу өгч хууль зүйн дагуу баривчлах ажиллагааг явуулна.Хэрэв тус цагдаагийн газрын алба хаагч тусламж авах хүсэлтийг шууд хүлээн авсан бол энэ тухай ээлжийн ахлахад мэдэгдэнэ.Баривчлагдсан этгээдийг авч явах авто машин хүсэлт тавьсан цагдаагийн газраас ирэх хүртэл тус цагдаагийн газарт тухайн этгээдийг түр саатуулж болно.Онцгой тохиолдолд тус цагдаагийн газар баривчлагдсан этгээдийг өөрийн авто машинаар хүргэж өгч болно.Ийм тусламж үзүүлэх бол Белмонт хотын цагдаагийн газрын алба хаагчийн хүргэж өгөх ажиллагааг бүртгэх хэргийн дугаар олгоно.Тэнсэн харгалзах ялыг зөрчсөн этгээдийг тус цагдаагийн газрын байранд түр саатуулсан тохиолдолд бүртгэл хөтлөхгүй. Бусад байгууллагаас тусламж хүсэх.Бусад цагдаагийн байгууллагаас тусламж авах шаардлагатай гэж үзвэл тусламж хүсч байгаа алба хаагч удирдах даргадаа энэ тухай мэдэгдэнэ. САЙН ДУРЫН АЖИЛТАН31 Зорилго, хамрах хүрээ.Энэ бодлогоор сайн дураар ажиллах иргэний хүлээх үүрэг, хариуцлага, тэдэнд тавигдах сургалтын шаардлага, мэргэжлийн чадвар, хариуцлагыг тодорхойлох зорилготой. Нийтлэг бодлого: 31 Ж.Ганбаатар. Велмонт хотын цагдаагийн газар.УБ.2009.

40


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул а/ Иргэд сайн дураараа цагдаагийн газарт туслах хүсэлтийг зөвшөөрөх бодлогыг цагдаагийн газар баримтлана.Сайн дураараа туслах иргэн сайн дурын ажилтантай холбоотой хотын бүх журам, заавар, дүрмийг даган мөрдөж мөн цагдаагийн газрын журамд заасан сахилгын зааврыг биелүүлж ажиллах ёстой.Цагдаагийн газрын дарга эсвэл түүний эрх олгосон албан тушаалтнаас тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил хийснийх нь төлөө сайн дурын ажилтанд ямар нэг цалин, хөлс олгохгүй байх бодлогыг энэ журмаар баримтлана.Цагдаагийн газраас шаардсан сургалтад сайн дурын ажилтныг оролцуулахад шаардагдах зардалд хамаарах нөхөн төлбөр, унаа, хоол, байрны мөнгө олгож болно. б/ Белмонт хотын цагдаагийн газраас сайн дурын ажилтанд доорх зүйлээр хангана.Үүнд: 1.Ажлын байран дахь сургалт. 2.Хийх ажлыг нь тодорхой тайлбарлан өгч удирдлагаар хангах. 3.Сайн дурын ажилтны гүйцэтгэх үүрэг нь чухал болохыг мэдрүүлэх орчинг бий болгох. Журам Сайн дурын ажилтны хийх үндсэн ажил: а/ Цагдаагийн газрын дэмжлэг үзүүлэх хэлтэс, сайн дурын ажилтны төлбөрийг хариуцна. Түрүүч хөтөлбөрийг хариуцаж төлбөрийн зохицуулагч болон хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах цагдаа, алба хаагчийг томилно. б/ Цагдаагийн газрын дарга, ахмад, түрүүч эсвэл зохицуулагчийн удирдлагад ажиллана гэж тусгайлан үүрэг өгөөгүй бол жижүүр хариуцсан дарга сайн дурын ажилтныг удирдах үүргийг хүлээнэ. в/ Цагдаагийн газрын шууд үүрэг гүйцэтгэх, дэмжлэг үзүүлэх, мөрдөн шалгах болон захиргааны зэрэг бүрийн хэлтэст тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр сайн дурын ажилтныг томилж болно. г/ Цагдаагийн газрын даргын зөвшөөрснөөс бусад тохиолдолд сайн дурын ажилтанд үүрэг гүйцэтгэснийх нь төлөө цалин өгч болохгүй.Хотын ажилчдын нөхөн олговрын даатгалд сайн дурын ажилтан хамаарагдахгүй.Цагдаагийн газрын дарга эсвэл түүний эрх олгосон албан тушаалтны шийдвэрээр сайн дурын ажилтан онцгой байдалд, гамшиг 41


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул ослын үед ажиллах сайн дурын ажилтны тангараг өргөж ажиллаж байгаа тохиолдолд ажилтны нөхөн олговор олгож болно. д/ Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа мөрдөн шалгах ажилтай холбоотой хүлээн авсан, сонссон, уншсан мэдээллийг чандлан нууцалж зөвшөөрөгдөөгүй хүн, байгууллагад мэдээлэхгүй байх ёстой.Нууц мэдээллийг зөвшөөрөлгүй бусдад тараасан бол түүнийг хөтөлбөрөөс хасах үндэслэл болно. е/ Белмонт хотын цагдаагийн газрын сайн дурын ажилтныг албан ёсны, захиргааны болон хууль зүйн дагуу давж заалдах хүсэлт гаргах, өмчийн эрх эдлэх нөхцөлгүйгээр хэзээ ч ажлыг нь дуусгавар болгож чөлөөлж болно. Хүлээх үүрэг, хийх ажил Сайн дурын ажилтанг цагдаагийн газрын үйл ажиллагааны аль ч чиглэлээр ажиллуулж болно. Рапорт: Сайн дурын алба хаагч өөрийн хийж байгаа ажлын шаардлагаар эсвэл зохих удирдлагын үүрэг болгосноор ажлын рапорт бэлтгэж болно.Мэдэгдлээс чөлөөлөх.Хууль сахиулах хүлээн зөвшөөрөгдсөн практик болон хуулиар тогтоосон бүрийн эрхийн дагуу сайн дурын ажилтанг дуудсан цагт ирүүлэх тухай мэдэгдэл авч байсан бол түүнийг цуцлахыг зөвшөөрч болно. Ажлын тэмдэглэл хөтлөх - Сар бүр хэдэн цаг ажилласнаа сайн дурын ажилтан хариуцан зохицуулагчийн өгсөн үүргийн дагуу тэмдэглэл хөтөлж байхыг сайн дурын ажилтнаас шаардаж болно. Өмсөх хувцас –хийх ажлаас нь хамаарч сайн дурын ажилтан энгийн хувцас эсвэл цагдаагийн газраас олгосон хувцас өмсөнө. Сайн дурын ажилтан үнэмлэхээ ажлаа хийж байхдаа байнга зүүнэ. Сайн дурын ажилтаны өмсөх дүрэмт хувцасны талаар тус цагдаагийн газрын журамд дурьдсан болно Сургалт – сайн дурын ажилтан хариуцсан зохицуулагчийн хариуцсан төлөвлөсөн сургалт эсвэл сайн дурын ажилтнуудын уулзалтанд оролцох ёстой . Зохицуулагчийн тусгайлан зохион байгуулсан бусад тохиолдолд жилд хоёроос доошгүй удаа сайн дурын ажилтны нь холбогдуулан түүнийг шүүх хуралдаанд оролцох. – Сайн дурын ажилтны хийсэн ажилтай нь холбогдуулан түүнийг Сахилгын арга хэмжээ – хууль , цагдаагийн

42


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул газрын үйл ажиллагааны гарын авлага , журам эсвэл хотын боловсон хүчний журам , зааврыг зөрчсөн бол сайн дурын ажилтаныг хөтөлбөрөөс хасах арга хэмжээ авна. Сургалтанд хамруулж шалгалт авах. – Сайн дурын ажилтан хариуцсан зохицуулагч анкет хүлээн авна. Сайн дурын ажилтанаар ажиллах хүсэлт гаргасан иргэн Белмонт хотийн ажил хийх хүсэлт гаргах тухай стандарт маягтыг бөглөж сайн дурын ажилтан хариуцсан зохицуулагчид өгнө. Ийм анкет өгөхдөө хүсэлт гаргагч нь өөрийн мэргэжил боловсролыг баталсан гэрчилгээ холбогдох бичиг баримтын хуулбарыг мөн хавсаргаж өгнө. Сонголт – Хариуцсан зохицуулагч болон түүний томилсон алба хаагч хүсэлт гаргагчаас ярилцлага авах байдлаар сонголт хийнэ. Калифорни муж улсын хууль сахиулах сайн дурын ажилтны стандарт сургалтын хорооноос гарсан журмын 1002[а] болон Калипорни муж улсын захиргааны төрөлжсөн хуулийн хувийн байдлыг тогтоох [холбогдол , ял шийтгэл ] нууц шалгалт хийнэ. Энэ тохиолдолд хувийн байдлыг нь шалгах шалгалтын нэг хэсэг болгож өөр анкет бөглөж өгнө. Түрүүч хувийн байдлынх нь талаар явуулсан шалгалтын материалтай танилцаж хянан үзнэ . Дараа нь Цагдаагийн газрын дарга , ахмадаар мөн хянуулна . Түрүүч Сонгон шалгаруулах бүх ажиллагааг хэн амжилттай давсан болохыг шийдэж тэр нэр дэвшигчээс цагдаагийн газрын дарга эсвэл ахмадын авах ярилцлагыг төлөвлөнө . Цагдаагийн Газрын Дарга тухайн нэр дэвшигчийг сайн дурын ажилтнаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Сайн Дурын ажилтнаар томилоход Белмонт Хотын Хүний Нөөцийн Газраас Боловсон хүчний анкетыг бөглөнө, Түрүүч захиргааны туслах ажилтанд Сургалтын диплом , гэрчилгээ зэрэг холбогдох бүх бичиг баримтыг өгнө. Захиргааны туслах сургалтын хувийн хэрэг бэлэн болсон эсэхийг магадлан үзнэ . Белмонт хотын захиргаанаас сайн дурын ажилтанд цалин , хөлс олгохгүй тухай цагдаагийн газрын баримталж байгаа бодлогыг тусгасан маягтад томилогдсон сайн дурын ажилтан гарын үсэг зурна.

43


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Сайн дурын ажилтан сард 16 цагаас доошгүй хугацаагаар ажиллана. Тухайн сард хамрагдсан сургалтын цагийг энэ ажилласан цагт хамааруулан тооцно. Сайн дурын ажилтан дээр дурьдсан цагаар ажиллаж чадаагүй эсвэл 3 сар дараалан байхгүй байсан бол түүнийг хөтөлбөрөөс хасна. Хариуцсан зохицуулагчийн зөвшөөрсөн сайн дурын ажилтан ажлаас түр чөлөө авч болно. Сайн дурын ажилтан хийх ажилтайгаа холбогдуулан товч мэдээлэл эсвэл заавар чиглэл авах шаардалагатай бол ээлжийн ахлахад мэдэгдэнэ.Хэрэв Сайн дурын ажилтан төлөвлөсөн өдөр ажилдаа ирж чадаагүй бол ээлжийн ахлахад эсвэл хариуцсан зохицуулагчид аль болох түргэн мэдэгдэх ёстой . Сайн дурын ажилтны сарын ажлаа хийж байхдаа гэмтэл авсан бол энэ тухай аль болох түргэн ээлжин ахлах эсвэл хариуцсан зохицуулагчид мэдэгдэнэ. Гэмтсэн тухай тэмдэглэл хувийг түрүүчид өгнө .Түрүүч учирсан гэмтэл холбогдох нөхцөл байдлын талаар ахмад эсвэл цагдаагийн газрын даргад мэдэгдэнэ. Сайн дурын ажилтны эмнэлэгийг зөвшөөрлийн бичигт түүнийг хариуцсан эмчийн хийхийг хориглосон зүйлийг тухайн сайн дурын ажилтнаар хийлгэхийг хотын Захиргаанаас шаардаж болохгүй. Белмонт хотын Цагдаагийн газар ажиллаж байгаа сайн дурын бүх ажилтан амлалтын маягтад гарын үсэг зурах ёстой . Сайн дурын ажилтны өмсөх хувцас Сайн дурын ажилтны өмсөх хувцас нь цагдаагийн газрын журамд заасан хувцас байна Иргэдийг эргүүлд оролцуулах нь: Иргэдийг эргүүлийн үйл ажиллагаанд нь тэдэнд хууль сахиулах ажилд биеэр оролцож

туршлага

ажиллагаанд

суух

боломж

олгодог.Энэ

бодлогоор

иргэдийг

эргүүлийн

хамруулахад тэдэнд тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох явц болон

эргүүл хийх хугацааг тодорхойлно. Иргэдийг сонгохдоо хотын оршин суугчид болон тухайн хотод суралцаж байгаа оюутнууд, мөн ажил эрхэлж байгаа иргэдэд эргүүлийн ажиллагаанд хамрагдах санал тавьдаг.Сонирхсон бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд иргэдийг дараах хүчин зүйлийг харгалзан үзэж сонгоно.Үүнд: 15-аас доошгүй настай байх, өмнө нь хэрэгт 44


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул холбогдож байсан эсэх, одоо гэмт хэрэгт холбогдсон эсэх, цагдаагийн газрын эсрэг зарга мэдүүлэх гэж байгаа эсэх, аль нэг тасгийн ахлагч татгалзсан эсэх Эргүүл хийх хугацаа: Зарим нэг өдөр эдгээр иргэдээр эргүүл хийлгэхийг хориглосноос бусад үед 7 хоногийн ихэнх өдрүүдэд иргэдээр эргүүл хийлгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд эргүүл хийх хугацаа нь өглөөний 10 цагаас оройн 23 хүртэл байна.Энэ хуваарийг цагдаагийн газрын дарга ангийн захирагч эсвэл эргүүлийн тасгийн даргын зөвшөөрөлтэйгээр өөрчилж болно. Эргүүл хийх хүсэлтийг хүлээн авах журам: Эргүүл хийх хүсэлтийг эргүүлийн тасгийн даргад гаргах бөгөөд хүсэлт гаргагч нь анкет бөглөнө.Анкетанд хугацаа нь дуусаагүй биеийн байцаалт, эсвэл Калифорни мужийн жолооны үнэмлэх, гэрийн хаяг, утасны дугаарын талаар тусгана.Хэрэв хүсэлт гаргагч нь 18-аас доош насны иргэн бол эцэг, эхийн аль нэг, асран хамгаалагч нь эргүүл хийх анкетыг бөглөхөд хамт байлцах шаардлагатай.Эргүүлийн тасгийн дарга хүсэлт гаргаснаас хойш доод тал нь нэг 7 хоногийн дараа эргүүлд гаргахаар зохицуулан эргүүл хийх хуваарийг гаргана.Хуваарь батлагдвал хуулбарыг эргүүлд гаргах өдрийнх нь хуваарьтай таарч байгаа эсэхийг хянуулахаар эргүүлийн хэсгийн ахлагч руу аль болох хурдан явуулна.Хүсэлт: гаргасны дараа эргүүл хийлгэхээс татгалзсан тохиолдолд цагдаагийн байгууллагын төлөөлөгч тухайн иргэнтэй холбогдож татгалзсан талаар мэдэгдэнэ. Тавигдах шаардлага: Эргүүл хийх зөвшөөрөл авсан иргэдийг 6 сар тутамд нэгээс илүүгүй

удаа

эргүүлд

гаргахыг

зөвшөөрнө.Сайн

дурынхан,

сүмийнхэн,

хамгаалалтынхан, цагдаагийн албан хаагчид болон эргүүлийн тасгийн даргын зөвшөөрсөн бусад бүх хүмүүс түүнээс өмнө эргүүлд гарч болно.Өгөгдсөн хугацаанд оршин суугч бүр эргүүлийн ажиллагаанд нэг л удаа оролцох бөгөөд ийнхүү эргүүлд гарахдаа цагдаагийн албан хаагчийн тээврийн хэрэгслээр явахыг зөвшөөрнө. Хувцаслалт: Эргүүл хийх зөвшөөрөл авсан иргэд эргүүлд гарахдаа срочкин цамц, эсвэл хүрэм, брюкэн өмд, ботинк өмсөж, зохимжтой хувцаслах шаардлагатай.Сандал, футвольк, саравчтай малгай, уранхай жинсэн өмд өмсөхийн зөвшөөрөхгүй.Мөн эргүүлийн цагдаагийн машинд явахдаа ямарч малгай өмсөж болохгүй.Эргүүлийн тасгийн дарга, эсвэл эргүүлийн хэсгийн ахлагч зохимжгүй хувцасласан хэнийг ч эргүүлд гаргахаас түдгэлзүүлж болно. 45


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Хууль сахиулах байгууллагын албан хаагч эргүүлд гарах: Цагдаагийн болон бусад хууль сахиулах байгууллагын үүргээ гүйцэтгээгүй байгаа албан хаагчид эргүүлийн тасгийн даргын зөвшөөрөлгүйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчтай эргүүл хийхийг зөвшөөрөхгүй.Хэрэв дээрх эргүүлийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн албан хаагчийг өөрийн үүргээ гүйцэтгэж байгаад тооцохгүй бөгөөд тухайн албан хаагч нь хууль сахиулах байгууллагын ажилтны үүрэг гүйцэтгэхгүй

мөн яаралтай

нөхцөлд байдал үүсээгүй л бол хууль сахиулах ажиллаганд оролцохгүй болно. Эргүүл хийх иргэдийг гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгах: Эргүүл хийхээр хүсэлт гаргасан бүх иргэдийг урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгана.Хууль сахиулах албан хаагчтай хамт эргүүлд гарах зөвшөөрөл олгохоос өмнө тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг орон нутгийн гэмт хэргийн бүртгэл болон шүүхийн шийтгэл хүлээж байсан гэмт хэрэгтнүүдийн бүртгэлийн системээр дамжуулан шалгана. Эргүүлийн албан хаагчийн хүлээх үүрэг: Эргүүлд гарахаас өмнө цагдаагийн албан хаагч тухайн иргэнийг эргүүлд хамт гарах талаар жижүүрт мэдэгдэх бөгөөд эргүүлийн албан хаагч нь тухайн иргэний аюулгүй байдлыг хариуцна.Аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй үед эргүүлийн албан хаагч тухайн хүнд анхааруулга өгөх ба боломжтой бол түүнийг гэрэлтүүлэг сайтай, аюулгүй газар аваачиж буулгаад эргүүлийн жижүүрт мэдэгдсэнээр жижүүр өөр тасгийн албан хаагчийг тухайн газар руу явуулж нөгөө хүнийг авахуулна.Ийм үед тухайн иргэн эргүүлийн ажлыг үргэлжлүүлж, эсвэл дуусгаж болно.Эргүүлийн тасгийн дарга эргүүлд гарсан иргэнийг хүлээн авч бүртгэх үүрэгтэй.Эргүүл хийж дууссаны дараа эргүүлийн тасгийн даргад эргүүлийн албан хаагчийн ямар нэг тайлбаргүйгээр шар хуудсыг буцааж өгнө. Эргүүлд гарч буй иргэнийг хянах: Эргүүлд гарч байгаа албан хаагч нь тухайн иргэнийг байнга хянах бөгөөд түүний оролцох шаардлагагүй нөхцөл байдлын талаар зааварчилгаа өгнө.Зааварчилгаа нь дараах зүйлээс бүрдэнэ. а/ Эргүүлд гарч байгаа иргэн нь цагдаагийн албан хаагчийн зааврыг дагана. б/ Эргүүлд гарч байгаа иргэн нь мөрдөн байцаах, нотлох баримт цуглуулах, хохирогч болон сэжигтэнтэй ярилцах ажиллагаанд оролцохгүй бөгөөд цагдаагийн тухай хэрэгсэл хэрэглэхгүй болно. 46


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул в/ Эргүүлд гарч байгаа иргэн нь хүссэн үедээ эргүүлийг дуусгах боломжтой бөгөөд эргүүлийн албан хаагч нь тухайн хүн үүргээ гүйцэтгэхэд нь саад болоод байвал түүнийг гэрт нь эсвэл цагдаагийн хэсэг дээр буцааж аваачиж болно. г/ Эргүүлд гарч байгаа иргэнийг эргүүлийн ажлаас нь болиулах явцад өөрийнх нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөргүй бол эргүүлийн ажлаа үргэлжлүүлж болно. д/ Эргүүлийн албан хаагч нь тухайн иргэнийг аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох нөхцөл байдалд ажиллуулахгүй байх мөн тухайн иргэн, хохирогч болон бусад оршин суугчдыг дарамтлах юм уу эвгүй байдалд оруулахгүй байх тал дээр нь анхаарч ажиллана. е/ Эргүүлд гарч байгаа иргэн нь оршин суугч болон эрх бүхий хүний зөвшөөрөлгүйгээр цагдаагийн албан хаагчтай хамт хувийн эзэмшлийн байранд орох эрхгүй болно. 2.2. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харьцуулах нь: Монголын нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт 1990 онд шинэ давалгаа, шинэ өөрчлөлт бий болсон.Энэ давалгаагаар Монголын цагдаагийн байгууллага анх удаагаа өөрийн хуультай болсон.Социализмын үед зөвхөн дүрэм, журмыг хууль хэмээж байсан тус байгууллага өөрийн эрх зүй, үүрэг, алба хаагчдын байдал зэргийг нарийн тусгасан хуультай болжээ.Анхны хуулийг төслийг нь 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр УИХын дарга Н.Багабандийн гарын үсэгтэйгээр баталж байжээ.Уг хуулийг мэргэжилтнүүд сайн хууль болсон нэмээн үздэг аж.Гэвч нийгэм цаг үе өөрчлөгдөхтэй уялдаад 1995 оны 10 дугаар сарын 7-ноос 2003 оны 12 дугаар сарын 17-ны хооронд нийт 13 удаа нэмэлт засвар хийж байжээ.Харин өнгөрсөн оны хавар Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан байна.Одоогоор энэ хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна. Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд нийгмийн бүх салбарын хуульд нэмэлт өөрлөлтүүд хийж байна.Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш олон удаа нэмэлт өөрчлөлт оруулж байан ч одоо болон ирээдүйд хууль сахиулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад нэмэлт өөрчлөлтүүд хийх шаардлагатай болсон.Нийгмийн харилцаа өргөжин тэлж, эрүүгийн болон хэв 47


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул журмын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цаг үед шинээр хуульчлах шаардлагатай зүйл олон байгаагийн нэг нь цагдаагийн байгууллагын үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлөх тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг хөгжүүлэх олон. Хүчин зүйл шинэ хуулийг төслийг санаачлахад нөлөөлсөн. Хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг хэв нарийвчлахгүйгээр цаашид үүргээ гүйцэтгэх шаардлагын хэмжээнд өөрчлөгдөж байхад “хуулийн зүйл” саад болохгүй байхаар тусгасан байна.Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн цаашид хөгжүүлж байхаар зохион байгуулалтын бүтцийг тусгсан.Үүнд: -Хууль өөрөө хэрэгжих боломжтой, нэт нарийвчлалгүй, үзэл баримтлал нь тодорхой байх гэсэн хууль бүтэхэд баримталдаг зарчим, -Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын тогтолцооны хувьд орчин үеийн цагдаагийн байгууллагын үндсэн гурван шинжид хүлээсэн үүрэг буюу үйл ажиллагааны зорилгго тодорхой байх. Эдгээр шаардлагыг хангах хэмжээнд цагдаагийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг хуулийн төсөлд тусгасан. Дээр дурдсан цагдаагийн байгууллагын тогтолцооноос гадна цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд хүний эрх хангах талаар тодорхой зүйлийг хуульчлахаар тусгасан.Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх заалтуудыг тусгаж өгсөн ба Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэнийй болон бусад хяналт, дэмжлэг гэсэн бүлгийг шинээр боловсруулан тусгасан. Монгол Улсад 400 гаруй хууль тогтоомжууд байдаг.Үүнээс 90 гаруй нь Цагдаагийн байгууллагын тухай байдаг аж.Манай улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа сайжирч байгаа ч цагдаагийн эрх зүй, нийгмийн хангамжийн орчин дутмаг байдаг. Шинэчилсэн найруулгад цагдаагийн цагдаагийн нийгэм, эрх зүйн баталгаа, үйл ажиллагааг нь сайжруулах шинэлэг заалтууд байгаа боловч дахиад л нөгөө сууриар нь харах асуудал орхигдсон байлаа.Цагдаа өөрөө иргэн байх, иргэдийнхээ төлөө ажиллах, цагдаагийн алба бүхэлдээ ардчилсан нийгэмд зохицсон хариуцлагатай, ил тод, иргэний байх үзэл санаанууд хангалттай тусаагүй байв. 48


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Мөн Цагдаагийн байгууллагын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл ч бий аж. Энэ төсөл нь иргэдийн жагсаал, цуглааны үед үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулахад зэвсэгт хүчнийг татан оролцуулах, галт зэвсэг хэрэгтэйтэй холбоотой. Гэвч энэ нь “иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх нь” гэх хардалт төрүүлэхээр хэмжээний зохицуулалт болжээ. Иймд Ерөнхийлөгчдийн Тамгын газраас “Цагдаагийн албаны тухай” болон “цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг мөн боловсруулжээ. Ийнхүү гурван тусдаа хуулийн төсөл боловсруулалтын болоод хэлэлцүүлгийн шатанд байна. Цагдаагийн албаны хуулийг шинэчлэхийн тулд дараах асуудлыг шийдсэн байх ёстойг олон нийт, цагдаагийн албан хаагчид хэлцгээж байна.Үүнд: цагдаагийн байгууллага, цагдаа улс төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулж байх, хэн нэг даргын журмаар бус, хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг байх зэрэг юм.Мөн одоогийн хуульд олон эрх, үүрэг заасан түүнийгээ яаж хэрэгжүүлэхийг тусгаагүй байдгийг өөрчлөх хэрэгтэй гэнэ. Төсөлд цагдаагийн дэргэд иргэний зөвлөл байгуулахаар хуульд тусгасан нь нэлээд шинэлэг зохицуулалт болжээ.Үүний зорилго нь цагдаа, иргэн хоёрыг холбох тогтолцоог бүрдүүлэхэд оршино.Мөн цагдаа ямар дүрэм журам мөрдөх ёстойг иргэд мэдэхгүй байгааг өөрчлөхийн тулд зарим дүрэм журмуудыг хуульчлахаар тусгажээ.Ингэснээр цагдаагийн алба хаагч үүргийнхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болж цагдаа, иргэн хоёрын хоорондох үйл ойлголцол үгүй болох боломжой.Мөн цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын хуулиар цагдаа гэдэг хэн юм

бэ

гэдгийг

тодорхой

болгон,

гүйцэтгэх

үүрэг

нь

тодорхой

байхаар

боловсруулжээ.Цагдаа үүргээ биелүүлэх явцдаа хуулиа барин айж эргэлзэлгүйгээр ажиллах орчныг нь бүрдүүлэхийг зорьсон аж. Байгууллага, иргэдийн

туслалцаа гэсэн зүйлийг олон нийтэд түшиглэсэн

цагдаагийн үйл ажиллагаа болгон шинэчилж, цагдаагийн байгууллага 18 насанд хүрсэн иргэнийг, өөрийн нь зөвшөөрснөөр туслах ажилтнаар авч ажиллуулж болно гэж заасан ба энэ заалт нь одоогийн нөхцөлд хэрэгжихгүй болж, шинэ хуулийн төсөлд

олон

нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулахыг шинээр оруулан нутгийн өөрөө удирдах 49


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажилд олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах, 32 аймаг, нийслэлийн Засаг дарга цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтооно гэж оруулж, цагдаагийн байгууллага 20 насанд хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг заана гэжээ. Цагдаагийн байгууллага туслах ажилтантай гэрээ байгуулж, түүнд туслах ажилтны хариуцах ажил, талуудын харилцан үүрэг, олгох хөлс, гэрээ цуцлах үндэслэлийг заана гэсэн бол олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батлахаар оруулжээ. Цагдаагийн туслах ажилтан хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн, Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актыг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийн биелүүлдэг бол

цагдаагийн олон нийтийн ажилтны үүрэгт Хууль сахиулах үйл

ажиллагааны тухай хуулийг биелүүлэх тухай шинээр нэмэгджээ. Цагдаагийн туслах ажилтан гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, сэжиглэгдсэн болон гэрч болох хүмүүсийн бичиг баримтыг шалгаж хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавих, гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй гэж заасан бол шинэ хуулийн төсөлд “сэжигт болон гэр болох хүмүүсийн” гэдгийг оронд шаардлагатай этгээдийн бичиг баримтыг шалгах гэжээ. Цагдаагийн туслах ажилтан гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тухай төрийн зохих байгууллагад яаралтай мэдээлэх, шаардлагатай үед байгууллага, иргэдийн холбооны хэрэгслийг ашиглаж болно гэж заасан бол олон нийтийн цагдаагийн ажилтанд шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгоно 33 гэж тавьж олгох хэрэгслийг нэмэгдүүлжээ.

32 Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл.4 бүлэг.24.3-р зүйл. 33 Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл.4 бүлэг.24.7-р зүйл.

50


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Мөн

шинэ хуулийн төсөлд олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг,

хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшуулал зэрэг зардлыг тухайн шатны Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангаас санхүүжүүлэх, Олон нийтийн цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг:34 -Хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах; -Хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах; -Нийгмийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад аж ахуйн

нэгж,

иргэд,

байгууллагаас

зохион

байгуулж

байгаа

ажилд

оролцох.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах: -Цагдаагийн байгууллага нь нутгийн захиргааны байгууллагаас харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад нь мэргэжлийн

арга

зүй,

удирдлагаар

хангаж

хамтран

ажиллах,

-Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна. -Цагдаагийн байгууллага, алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана. -Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгуулах талаар иргэд аж ахуйн нэгж, байгууллагад хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж биелэлтийг шалгах, шаардах, шаардлагатай танилцуулга, материалыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах, -Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэнэ. 34 http://www.moj.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=317:tusul11&catid=87:contentnews&Itemid=191

51


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул -Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагааныхаа талаар иргэдийн санаа бодлыг судлаж,

иргэний

нийгмийн

байгууллагатай

хамтарч

үнэлгээ

хийж

байна.

-25.7.Цагдаагийн байгууллага нь /энэ зүйлийн 25,7/ зохих сургалтад хамрагдаж тэнцсэн, хэвлэл мэдээллийн байгууллагаас цагдаагийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэхээр

тусгайлан

томилогдсон

ажилтантай

хамтран

ажиллана.

-Энэ зүйлийн 25.7 дахь хэсэг нь иргэн, хуулийн этгээдээс хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг авах эрхийг хязгаарлахгүй. Байгууллага, иргэдийн үүрэг, туслалцаа: -Иргэн, байгууллага нь цагдаагийн хууль ёсны ажиллагаанд саад учруулахгүй байж өөрийн хэн болохыг тодорхойлсон буюу холбогдох баримт бичгийг шалгуулах үүрэгтэй. -Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дараах чиглэлээр цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлнэ: Үйл ажиллагаагаа явуулахдаа гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; -гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд оролцох; -гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн болон үйлдэхээр бэлтгэж байгаа, үйлдсэн этгээдийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх; -гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх. - идэвхтэй оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгож болно. -Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, байгууллага, хамт олон сайн дурын үндсэн дээр хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж болно. 52


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул -Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга гэмт хэрэгтэй тэмцэх ажилд нь цагдаагийн байгууллагад бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж шинээр нэмж, шинээр найруулж оруулжээ. “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт-*ыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэний болон бусад хяналт, дэмжлэг гэсэн бүлэг оруулж, уг төсөлд Иргэний зөвлөл байгуулах тухай шинээр оруулж, дараахь байдлаар ажиллахаар тусгажээ. Нутаг дэвсгэрийн болон хотын цагдаагийн байгууллагын үйл

ажиллагаанд олон

нийтийн хяналт тавих үүрэгтэй 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний

зөвлөл

тухайн

иргэдийн

төлөөлөгчдийн

хурлын

дэргэд

байна.

Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй. 21.3.Иргэний зөвлөлийн гишүүнээр сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүхэд ажиллаж байгаагүй, ашиг сонирхлыг зөрчилгүй, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 3 жилийн хугацаагаар томилно гэжээ. Иргэний зөвлөл нь хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт үүрэгтэй. Иргэний зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхтэй: -цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх; -цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, орчин үеийн технологи, холбоо, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих; -цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

53


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул - цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх; - гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах. Иргэний зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал, зөвлөмжөө хүргүүлнэ. Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын нийгмийн хэв журам хамгаалах үүрэгтэй алба хаагчдыг давтан сургах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар нийт гишүүдийн олонхын саналаар 1 жилийн хугацаагаар сонгоно. Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшууллыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Иргэний зөвлөлд хориглох зүйл Иргэний зөвлөлд дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно: -цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох; -улс төрийн үйл ажиллагаа явуулах, зөвлөлийн гишүүн улс төрийн болон бусад байгууллага, албан тушаалтны нөлөөнд автах. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих бусад хяналт Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын албад зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтыг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна. 54


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Хүний Эрхийн Үндэсний комисс нь бүрэн эрхийнхээ хүрээнд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавина. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дээд шатны удирдах албан тушаалтан, прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, төрийн болон төрийн бус байгууллага эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй. Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол 10 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан залруулах үүрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төрөөс хариуцан арилгахаар тус тус тусгажээ. 2.3. Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд цагдаагийн байгууллагаиргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын практик ажиллагааг судлах нь: ЦЕГ-аас жил бүр үндсэн гурван зорилт 35 дэвшүүлж, энэ зорилттой уялдуулж газар, хэлтэс, тасгийн хамт олон тухайн жилдээ хийх ажлаа төлөвлөн ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж аухйн нэгж, байгууллагуудтай хамтарч ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалт зохион байгуулах, мэдэгдэл санамж өгөх чиглэлээр ажилласны үр дүнд гарч буй гэмт хэргүүдийг өнгөрсөн өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж, өсөлт, бууралтад дүн шинжилгээ хийж ажилладаг.Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт бол гэмт хэргийн илрүүлэлт, 35 Судлагч.Цагдаагийн ерөнхий газраас жил бүр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ажилладаг.

55


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэлтийг дээшлүүлэхэд байдаг. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нь албан бус тоогоор 15000 орчим хүн амтай, ажилгүйдэл ядуурал ихтэй, хөдөө орон нутгаас ирсэн, тодорхой хаяггүй иргэд байдгаас гэмт хэрэг, зөрчил харьцангуй их байдаг, бараг нэг аймгийн дайны хорооны тул тус хороон дээр цагдаа-иргэд хэрхэн холбоотой, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо ямар байдгийг амьрал, практик дээр нь очиж судлахад дараах байдалтай байна. 1.“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллгагаа” хөтөлбөр:

36

Энэ хөтөлбөр нь

Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шийдвэрлэж, гэмт хэрэг, зөрчил, маргаантай асуудал үүсэж байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, багасгахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ. 2007-2010 онд улсын хэмжээнд 60000 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн тоо дорвитой буурахгүй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг, ойлголт муу, төрийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтцагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохиог байгуулахдаа иргэд, олон нийтийн туслалцаа, дэмжлэгийг түшиглэх шаардлага бий болсон. Оршин суугаа нутаг дэвсгэрийн хэмжээндгэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд идэвхтэй оролцох, төрийн болон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг 36 Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт.

56


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул арилгах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах хэрэгцээ, шаардлага гарч байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа нь эцэг эх, иргэдийн онцгой анхаарах ёстой асуудлын нэгж болж, тэдний идэвхтэй үйл ажиллагаа нэн тэргүүнд шаардагдаж байна. Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг 1999 оноос цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагын туслалцаа, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, иргэд олон нийттэй хамтран ажиллах орчинг шинээр бүрдүүлсэн нь цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээний талаар ойлголт бий болоход чухал хувь нэмэр оруулсан байна. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Америкийн Нэгдсэн Улсын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дөрвөн хороо, үүнээс Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд “Цагдааолон нийтийн хамтын ажиллагаа”37 туршилтын төслийг хэрэгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтмол үйл ажиллагаатай “Иргэний зөвлөл” бий болж, гэмт хэргийн гаралт 6-28 хувиар буурсан үр дүн гарсан. Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны чадавхийг сайжруулах, энэ үйл ажиллагаанд төрийнболон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны ач холбогдлыг иргэд, аж ахуйн жэгж, байгууллагад сурталчлан мэдээ мэдээллийг түгээж ажилласнаар иргэдийн амар тайван амьдрах аюулгүй орчин бүрдэж, байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр дээшилсэн байна.

37 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Америкийн Нэгдсэн Улсын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дөрвөн хороо, үүнээс Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд “Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагаа” туршилтын төслийг хэрэгжүүлсэн.

57


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Энэ нь тус хорооны 18 иргэнээс

2011.12.12-ны өдөр төрийн болон нутгийн

захиргааны байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийн талаар, түүн дотроо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчин амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр санал асуулга авахад 71% нь хангалттай, 29% нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. 2.Ард иргэд, цагдаа, хороотойгоо ойртон хамтран ажиллах, иргэдээс дэмжлэг туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх ашгийг хууль дүрмийн дагуу хамгаалах зорилгоор “Олон нийтэд түшиглэгсэн бүлэг”-т

38

зориулсан өрөөг 2011 онд “Дэлхийн зөн” Олон

Улсын байгууллагын Баянхошуу орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрөөс 600.000 төгрөгийн санхүүжилт өгч хороон дээрээ байгуулж, хорооны идэвхтэн, сонгуультан болох хэсгийн ахлагч нарыг байрлуулж, энэ өрөөг байгуулснаар гэмт хэрэг, зөрчил буурч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэл, эмэгтэйчүүдийг илрүүлэн урьдчилан сэргийлэх, хэсгийн ахлагч нар ард, иргэдийн хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх сурталчилгааны ажил хийдэг байна. 3. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар” 39 тусгайлсан төлөвлөгөө гарган, биелэлтийг гарган ажилласан байна./Тайлангаас хавсаргав./ 4.”Хэв

журмын

урамшуулалтай

эргүүл

ажиллуулах

журам”-ын 40

дагуу

урамшуулалтай эргүүлүүдийг томилуулан, тусгай төлөвлөгөө, хуваарийн дагуу ажиллуулж, сар бүр ажлын үр дүнг тооцон урамшуулал олгодог./Тус хорооны урамшуулалтай эргүүлүүд 2011 оны 12 сард хийсэн ажлын тайланг хавсаргав. 5.Тус хороонд иргэдийн хамтарч өмч

хөрөнгөө хамгаалах, бага насны хүүхэд,

хэвтрийн өвчтэй буюу өндөр настанд учирч болох зоолгүй учралаас хамгаалах, гудамж талбайг бохирдуулахаас сэргийлэх зорилгоор “Хөршийн холбоог байгуулах, ажиллуулах журам” 41гарган ажилласан байна.

38 “Хороо дэд хөтөлбөр-ийн хүрээнд хийгдсэн.2011 он 39 Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны 2012 оны жилийн ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн ажил. 40 Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 346-р тогтоол.2011 он. 41 Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргын баталсан журам.2009 он.

58


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул Хөршийн холбоог хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаа-олон нийт иргэдийн зөвлөлийн хамтарсан зөвлөгөөнөөр баталгаажуулж ажиллах батламж олгохоор заажээ. Хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл зөвхөн цагдаагийн байгууллагын ажил үүргээс шалтгаалахгүй.Ерөөсөө нийгмийн шинж чанартай болчихоод байна. Маш

олон

ажилгүй залуучууд байна.Хөдөө орон нутгаас ирсэн хаягийн бүртгэлгүй, эрх эрхэлдэггүй залуус маш олон байна.Манай иргэдийн өөрөө өөрийнхөө өмчид эзэн болох сэтгэлгээ тогтож төлөвшөөгүй.Тухайлбал: Орон гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхих, хаалга, цонхны хамгаалалт, бэхэлгээ, цоож муу, автомашиныы шөнийн цагаар харуул хамгаалалтгүй газар ил задгай орхидог зэргээс хулгайч нарт өгөөж болж байна. Монголчуудын уламжлалт зан заншил алдагдсан. Өөрөөр хэлбэл саахалт айлын санаа нэг гэдэг шиг хөрш зэргэлдээ нэгнийхээ эд хөрөнгийг харж хамгаалах сэтгэлгээ үгүй болсон юм шиг.Байр орон сууцанд бол нэг орцонд, нэг давхарт байгаа айлууд хөршөө хэн гэдэг, хаана ажилладаг ч мэдэхгүй, ямар утсан

холбоогоор харилцах,

шаардлагатай үед яаж харилцаа холбоо өгөх, авахаа ч мэддэгүй. 5.“Цагдаа олон нийт хамтын ажиллагаа” төслийн хүрээнд тус хорооны бүх гудамжуудыг иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдээс мэдээлэл авах, тусламж болгох зорилгоор цагдаагийн тасаг, хорооны тасгийн утасны дугаартай хаягийг42 шинэчилж хийсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн./Зураг хавсаргав.

42 Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын Баянхошуу орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн хорооны бүх гудамжны хаягийг шинэчилсэн.

59


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул

ДҮГНЭЛТ, САНАЛ Хуулийн төслийн өгөх дараах зохицуулалтай санал нэг байна. 1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн нэршлийг Цагдаагийн албаны тухай

хууль гэж нэрших нь оновчтой байна.Учир нь: Алба гэдэг өргөн утгаар хуульчилбал Цагдаагийн байгууллага үйл ажиллагаанд иргэн оролцох /олон нийтийн цагдаа, оюутанэргүүл гэх мэт/ онолын хувьд бололцоотой өргөн хүрээгээр төсөлд тусгагдсан байна. 2. Олон нийтийн байцаагч болон Олон нийтийн цагдаа гэсэн шинэ, хуучин ойлголт

ижил агуулгатай эсэх нь ойлгомжгүй байна. Санал 1. Хууль зүйн яамнаас боловсруулсан хуулийн төсөл нь олон нийтийн оролцооны

шинэлэг зохицуулалтуудыг нэлээдгүй тусгасан байх боловч, зарим заалт ойлгомжгүй байна. Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа нь энэ хуулиар биш өөр хуулиар: Тухайлбал Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль эсвэл засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийн тухай хуульд байх нь илүү оновчтой. Иргэний зөвлөл нь зөвхөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд “иргэний гүүр” болон оролцох бус хяналт шалгалт явуулдаг төрийн байгууллагын ажиллагаанд туслан оролцох зүйтэй байна. 2. Америкийн Нэгдсэн Улсын Калифорны Велмонт хотын цагдаагийн сайн

туршлагын нэг олон нийтийн оролцооны нэг хэлбэр болох оюутан сайн дурын хөтөлбөрийн эрхзүйн үндсийг шинэ хуулийн төсөл оруулж батлуулах. Улмаар “Сайн дурын оюутны хөтөлбөр”-ийн нарийвчилсан журам батлах. Журмаар дараах агуулгыг журамлах.Үүнд: • Оюутныг сонгох ажиллагаа • Хүсэлтийг хүлээн авч хянаж үзэх ажиллагаа 60


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул • Төлбөр хөлс • Ажилд тавигдах шаардлага • Ажлын төлөвлөлт • Ажлын цаг баримталж ажиллах • Холбогдох журмыг сахин мөрдөх талаар • Хувцсанд тавигдах шаардлага • Үнэмлэх, энгэрийн тэмдэг • Оюутан төлөв түвшин байх • Нууцлал • Гэмтэл • Тусгай хэрэгсэл ашиглах талаар • Цагдаагийн алба хаагчийг дагаж ажиллахад тавигдах шаардлага гэх мэт 3. Иргэний мэдээллийг урамшуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах саналтай

байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд зохих хувь нэмэрээ оруулах учиртай. 4. Хөршийн холбоо, сайн дурын эргүүл гэх мэт уламжлалт иргэний оролцоог

хөхүүлэн дэмжих шаардлага, эрхзүйн зохицуулалтыг холбоглох хуульд тусгах

61


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул

НОМ ЗҮЙ А. ХУУЛЬ, БУСАД ЭРХИЙН АКТ 1.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль. 1997.12.05.

2.

Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль.1993.12.02.

3.

Монгол улсын “Цагдаагийн албаны тухай” хуулийн төсөл.2013.01.06.

4.

Төрийн албаны тухай Монгол Улсын хууль.2002.

5.

Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын 2011 оны 58 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт. 6.

Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

346-р тогтоол.2011 он. 7.

Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын

даргын баталсан журам.2009 он. Б. МОНГОЛ НОМ, СУРАХ БИЧИГ 1.

Ж.Долгорсүрэн Монгол Улсын цагдаагийн эрх зүй.Гарын авлага.2003

2.

Ж.Долгорсүрэн Монгол Улсын цагдаагийн эрх зүй.Сурах бичиг.2004

3.

Н.Лүндэндорж, Төрийн онол, Улаанбаатар хот, 2005 он,

4.

Д.Таванжин .Монгол Улсын Цагдаагийн эрх зүй.2006.

5.

Г.Дашдүдэв 2007 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй

6.

Орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ЦЕГ 2004

7.

Монгол Улс дах цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа.2009

8.

Ж.Ганбаатар Велмонт хотын цагдаагийн газар.УБ.2009.

9.

БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын зарим эрх зүйн актууд, Эмхэтгэсэн

А.Думбурай-УБ 10. БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл.УБ 1985.

В. ГАДААД НОМ, СУРАХ БИЧИГ, ЭХ СУРВАЛЖ 62


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 1.

John Clark, The Relationship between the State and the Voluntary Sector,

www.Ise.ac.uk 2.

Lewis. D. (2007).The Management of non-governmental development organizations

(2nd edition). London. Routiedge 3.

Giske C. Lillehammer, State-NGO relationships in transitional democracies: The case

of CPA-ONG- a government center for the advancement of NGOs in Benin, April 2003 4.

Giske C. Lillehammer, State-NGO relationships in transitional democracies: The case

of CPA-ONG- a government center for the advancement of NGOs in Benin, April 2003 5.

Weisbrod, B. (1977): Towards a Theory of the Voluntary Nonprofit Sector in Three

Sector Economy, pp 51-76 6.

Brown, L.D & Korten, D.C (1991), Working More Effectivelywith Non-

Governmental Organizations. Washington D.C.: World Bank 7.

Anheier, H.K (1990): Private Voluntary Organizations and the Third World: Case of

Africa 8.

Williamson, O. (1945): The Economic Institutions of Capitalism, New York, Free

press 9.

СМ: Скосырев В.Кто же в России защишать граждан, а не государствой

//Известия-1997-5 апр 10. /Institute for the Investigation of PubIic Opinion, 1992; Burianek, 1998/. 11.

Burianek, J61998. ,Democratization, crime punishment and public attitudcs in the

Czech Republic, Г. БУСАД ЭХ СУРВАЛЖ 1.

“Цагдаа судлал” онол, арга зүйн сэтгүүл.2011 №1.

2.

Төрийн мэдээлэл.УБ. 1993 №8.

3.

Хууль дээдлэх ёс сэтгүүл. 2006 №3 /14/ “Монголын цагдаагийн байгууллагын

түүхэн замналаас” ЦЕГ-ын ажилтан д/х З.Батсүх 63


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Иргэн болон Төрийн бус байгууллагын оролцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

С.Хонгорзул 4.

Гэмт хэрэг зөрчилгүй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд өсвөр үе, залуучуудын

оролцоо /Г.Даштүдэв.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй.2007/ 5.

Цагдаа ард иргэдийн хоорондын харилцааг сайжруулах тухай /ЦЕГ Орчин

үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа.2004/ 6.

Цагдаа, иргэдийн хоорондын зай /ЦЕГ Орчин үеийн цагдаагийн байгууллагын

үйл ажиллагаа.2004/ 7.

Монгол Улс дахь хохирогчдын талаар хийсэн судалгааны ерөнхий санал,

дүгнэлт /хураангуй/.Гэмт явдалтай тэмцэх асуудал.Цагдаагийн академи.2003. №2. 8.

2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Америкийн Нэгдсэн Улсын Азийн

сантай хамтран Улаанбаатар хотын эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд, алслагдсан, хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дөрвөн хороо, үүнээс Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд “Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагаа” туршилтын төслийг хэрэгжүүлсэн. 9.

Хороо дэд хөтөлбөр-ийн хүрээнд хийгдсэн.2011 он

10. http://www.moj.gov.mn/index.php?

option=com_content&view=article&id=317:tusul-11&catid=87:contentnews&Itemid=191

64


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.