Page 1

Гарчиг

Удиртгал Нэгдүгээр бүлэг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж ирсэн түүхэн уламжлал, гадаад орнуудын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний онцлог. 1.1 Мoнгол улсад Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж ирсэн түүхэн уламжлал 1.2. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай ойлголт, үндэслэл, журам 1.3. Гадаадын зарим орнуудад Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэдэг онцлог. Хоёрдугаар бүлэг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж байгаа өнөөгийн байдал, тулгарч буй зарим асуудал 2.1. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхэд хүний эрхийг хангах нь. 2.2. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж байгаа өнөөгийн байдал 2.3. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал. Дүгнэлт Ном зүй Хавсралт


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Удиртгал Сэдвийн үндэслэл: Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн турш бүх улс орны эрдэмтэн, судлаачдын анхааралд хүний эрхийн асуудал байсаар ирсэн юм. Монгол улс хүний эрх чөлөөг хамгаалсан 20 гаруй гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд тэнд заагдсан зүйл заалт бүрт ялангуяа хүнийг хууль бусаар мөрдөн мөшгих, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон хэм хэмжээг чанд сахихыг эрхэмлэсээр ирсэн билээ. Иймээс ч хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм байгуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах тогтолцоог бүрдүүлэх тулгамдсан зорилтыг Монгол улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэгжүүлэхэд тус улсад хийгдэж буй эрх зүйн шинэтгэл ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү шинэтгэлийн хүрээнд Улсын их хурлаас Эрүүгийн байцаан шийтгэх / хойшид ЭБШ гэж товчилно/ ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах зорилго бүхий шинэ “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийг батлан, 2ОО2 оны О9 сарын 1-нээс мөрдөж эхлээд байгаа билээ. Шинэ

ЭБШ

хуулийн

зарим

заалтыг

тууштай

хэрэглэх,

тэдгээрийг

боловсронгуй болгох ялангуяа хүний эрхийг ихээхэн хөнддөг албадлагын арга хэмжээний нэг төрөл болох Цагдан хорих Таслан сэргийлэх арга хэмжээ (хойшид ТСАХ гэж товчилно)-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг

боловсронгуй болгох

шаардлагатай байгааг харгалзан үзэж энэхүү сэдвийг сонгон судаллаа. Хүний халдашгүй эрхийг хамгаалах асуудал нь нэг талаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, цагдан хорих, баривчлах, хорих ял шийтгэл оногдуулах онцгой эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнууд, нөгөө талаас гэмт хэрэгт сэжиглэгдэн, улмаар Цагдан хорих ТСАХ авагдсан, эрх нь хязгаарлагдсан иргэн хоёрын хооронд үүссэн ЭБШ харилцаанд шууд хамааралтай юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9-р зүйлд “хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”. 1

1

“Хүний эрх” Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхтгэл НҮБ, 1992 он. УБ., 12-р тал

2


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлд “хэнийг ч дур мэдэн баривчилж цагдан хорьж болохгүй”

2

гэж заажээ.

Энэ байдлыг Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3-р хэсэгт “Монгол улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, цагдан хорих, мөрдөн мөшгих эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” 3 хэмээн эрх, эрх чөлөөг нь хамгаалан баталгаажуулжээ. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих ТСАХ нь хүний эрх, эрх чөлөөнд хатуу чанд хязгаарлалт тогтоодог учраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс хүний эрхэнд хүндэтгэлтэй хандаж олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг ягштал баримталж ажиллахыг шаарддаг. Энэхүү халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болдог ба энэхүү хязгаарлалт нь Монгол улсын ЭБШ ажиллагааны албадлагын арга хэмжээний хүрээнд явагддаг онцлогтой. Энэ сэдвийг ийнхүү сонгон судлах болсон хэд хэдэн үндэслэл байв. Үүнд: ¾ ЭБШ ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт ТСАХ-г хэрэглэхдээ хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх шаардлагатай байгаа ¾ Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хүний эрүүл ахуйн болон амьдралын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд цагдан хорих, тэднийг ялтантай адилтган үзэж, харьцах болон бусад байдлаар эрхийг нь зөрчих явдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага байгаа. ¾ Одоогийн хэрэглэж байгаа Цагдан хорих ТСАХ-ний үр нөлөөг дээшлүүлэх,

уг арга хэмжээнд тавих хяналтын механизмуудыг

боловсронгуй болгох хэрэгтэй байгаа. ¾ Хуулийн зарим зүйл заалт тодорхойгүйгээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хориход зарим нэг бэрхшээл гарч байгаа асуудал. ¾ Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуульд заасан эрхээ эдлэх баталгааг бүрдүүлэх асуудал тулгамдаж байгаа явдал юм.

2 3

“Хүний эрх” Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхтгэл НҮБ. 1992 он, УБ., 36-р тал Монгол улсын Үндсэн хууль 1992 он. УБ

3


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Сэдвийн судлагдсан байдал: Сонгосон сэдэв нь Монгол улсын ЭБШ эрх зүйн шинжлэх ухааны чухал судлагдахуун болохын хамт хүний салшгүй эрхтэй холбоотой асуудал учраас эрдэмтэн судлаачдын төдийгүй хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын болон бусад төрийн бус байгууллагууд, хүмүүсийн анхаарлыг татдаг. Тиймээс энэ сэдэв ЭБШ эрх зүйн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээний, сурах бичиг, гарын авлага, түүнчлэн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын судалгаа шинжилгээний материалуудад тусгагдсан байдаг. Тэдгээрээс дурьдвал: С.Жамъян БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх эрхийг судлагчдад тусламж 1972 он, Ж.Авхиа, Б.Даваасамбуу, И.Дашням, Б.Чимид, Г.Совд, К.Тажбакет нарын БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй 1987 он, Ж.Бямбаа, Г.Баясгалан Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зарим асуудал 1998 он, Ч.Цогт-очир Таслан сэргийлэх арга хэмжээ 1995, Б.БатЭрдэнэ, Г.Баясгалан Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй /ерөнхий анги/ 1996 он, Б.Бат-Эрдэнэ Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй /тусгай анги/ 1999 он, мөн Б.Батэрдэнэ “ Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх эрх зүй” 2ОО4 он, зэрэг ном зохиолууд болон энэ чиглэлээр Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн судлагаа шинжилгээний ажлууд зэрэг болно. Судалгааны ажлын зорилго ба зорилтууд: Энэхүү судалгааны ажлын зорилго нь Цагдан хорих ТСАХ-г тус улсын ЭБШ ажиллагаанд хөдөлбөргүй баримтлахад шаардагдах нөхцлүүдийг онол болоод практик талаас нь судлан дүгнэж цаашид уг ТСАХ-г хэрэглэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, практик ажилтнуудад уг арга хэмжээг хуулийн дагуу зөв хэрэглэх арга зүйг оновчтой эзэмшүүлэхэд оршино. Судалгааны ажлын энэхүү зорилгыг хангах үүднээс дараах

зорилтуудыг

өмнөө тавьж шийдвэрлэхийг зорьсон болно. Үүнд: 1. Цагдан хорих ТСАХ-ны тухай ойлголтыг тал бүрээс нь авч үзэж түүний агуулга, мөн чанар, ач холбогдлыг онолын хувьд аль болох бүрэн, үндэслэлтэй тайлбарлах. 2. Цагдан хорих ТСАХ-г олон улсын гэрээ, хэлэлцээрүүд, бусад улс орны болон өөрийн орны хууль тогтоомжид тусгагдсан байдлыг харьцуулан судлах.

4


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

3. Өөрийн орны холбогдох хууль тогтоомжуудад судалгаа хийх замаар уг ТСАХ-ний талаар ЭБШ хуульд заасан зарим нэг зүйл заалтыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах. 4. Эдгээр зорилго, зорилтуудыг хангаснаар өөрийн орны эрх зүйн шинэтгэлд зохих хувь нэмэр оруулах нь судалгааны ажлын бодит үр дүн болох юм. Судалгааны объект, хамрах хүрээ: Цагдан хорих ТСАХ түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь сэдэвт магистрантын дипломын ажлын объект нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих үед түүний халдашгүй эрхэнд халдаж байгаа ЭБШ эрх зүйн харилцаа, түүний зохицуулалтын байдал юм. Харин судалгааны хамрах хүрээ нь ТСАХ-ны нэг төрөл болох Цагдан хорих ТСАХ-ны ойлголт болон түүний эрх зүйн зохицуулалт болно. Судалгааны арга зүйн үндэс: Энэхүү судалгааны ажлыг шинжлэх ухааны танин мэдэхүйн нийтлэг аргуудыг хэрэглэсэн бөгөөд Цагдан хорих ТСАХ-ны талаар хууль цаазын эх сурвалжуудад хэрхэн тусгасан болохыг түүхчлэх, харьцуулалтын аргаар, уг арга хэмжээг практикт хэрхэн судалж байгаа талаар судлахдаа ярилцлага, статистик, социологийн болон нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх аргуудыг, мөн энэ төрлийн арга хэмжээний талаар холбогдох эрхийн

актуудад хэрхэн

тусгасан байдлыг анализ хийх аргуудыг тус тус хэрэглэсэн болно. Судлагааны шинэлэг тал: Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн шинжлэх ухаанд Цагдан хорих ТСАХ-ний талаар судалгаа шинжилгээ нилээд хийгдсэн байдаг. Энэхүү судалгааны ажлыг хийхдээ: 1. Монголын уламжлалт хууль цааз болон ардын хувьсгалаас хойшхи хууль тогтоомжуудад цагдан хорих арга хэмжээг хэрхэн хэрэглэж ирсэн байдал. 2. Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, гадаадын зарим улс орнуудад цагдан хорих арга хэмжээг хэрэглэдэг үндэслэл, журам нь тухайн орны хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан талаархи онцлогуудыг судалсны үндсэн дээр одоо даган мөрдөж буй манай орны ЭБШ хуулин дахь Цагдан хорих ТСАХ-ны төсөөтэй ба ялгаатай талуудад дүн шинжилгээ хийсэн.

5


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

3. Цагдан хорих ТСАХ-г ганц талаас нь бус, харин хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хөндөж байгаа болон практик ажилтнуудын үүрэг, хариуцлага зэрэг олон хүчин зүйлтэй холбогдуулж иж бүрэн авч үзэх оролдлого хийсэн. 4. Цагдан хорих ТСАХ-ны талаар ЭБШ эрх зүйн ойлголтуудыг тогтсон загвар, хууль тогтоомжид тусгагдсан байдалд шүүмжлэлтэй хандах замаар уг ТСАХ-г цаашид боловсронгүй болгоход чиглэсэн саналууд боловсруулсан нь шинэлэг юм. Судалгааны практик ач холбогдол: Энэхүү судалгааны ажлын практик ач холбогдол дараах байдлаар илэрнэ. Үүнд: 1. Дипломын ажлын дагуу хийгдсэн судалгаа баримтанд үндэслэн уг харилцааг зохицуулж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход нөлөөлөх 2. Цагдан хорих ТСАХ авах эрх бүхий албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, хүний эрх , хууль зөрчиж буй явдлыг багасгах ач холбогдолтой. 3. Хүний эрхийн талаар олон нийтэд цэгцтэй ойлголт өгснөөр тэдний зүгээс эрхээ тууштай хамгаалах чадвар боломжыг нь дээшлүүлэх аятай нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Дипломын ажлын бүтэц: Уг дипломын ажил нь удиртгал, хоёр бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, хавсралт, ашигласан бүтээлүүдийн жагсаалтаас бүрдсэн болно.

6


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭЖ ИРСЭН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ, ГАДААД ОРНЫ ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОГ 1.1.

Монгол улсад Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж ирсэн түүхэн уламжлал.

Түүхэн уламжлалын асуудлыг Монгол улсад энэ төрлийн харилцааг зохицуулж ирсэн хууль тогтоомжын болон ЭБШ хуулийн түүхэн ерөнхий үечлэлд тулгуурлан авч үзлээ. Тухайлбал манай улсын түүхэнд хэд хэдэн ЭБШ хууль баталсан бөгөөд үүний дагуу уг хуулиудад Цагдан хорих ТСАХ-г хэрхэн тусгаж хэрэглэж ирсэн талаар авч үзсэн болно. Цагдан хорих ТСАХ-г хэрэглэж ирсэн түүхэн уламжлалын хувьд 11-13-р зууны үеийн хууль цаазын сурвалж бичгүүдэд тухайлбал: Их засаг хууль (118612О6), Юань гүрний Нэвтэрхий хууль (13-16-р зуун), Дээд шүүхийн үүрэг гүйцэтгэх заргач нарын дүрэм (1265 ), Алтан хааны цааз (1507-1582), Цааз эрхэмжийн арван найман хууль (16-17-р зуун), Арван буянт номын цагаан түүх, Шашин төрийн хууль цааз, Монгол-Ойрадын их цааз, Халх журам хууль, Гадаад Монголын төрийг засах хууль зүйлийн бичиг, “Улаан хацарт” хэмээх баримт бичиг, Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг (1975-1918) зэрэгт шүүн таслах явдлыг хэрэгтнийг зодох, занчих аргаар шүүж хэргийг тулган хүлээлгэдэг зарчимтай байжээ. Энэ нь өөрийн шинж чанарын хувьд эрүүгийн байцаан шийтгэх албадлагын шинжийг бүрэн утгаар агуулж байсан хэдий ч уг арга хэмжээ нь одоогийнх шиг таслан зогсоох, сэргийлэх гэсэн утга агуулгыг илэрхийлдэггүй байсан байна.”Их засаг" хуульд зааснаар ялын төрлийг зодох, занчих, дөнгөлөх, торгох, цөллөгт явуулах гэх мэт тодорхой тусгасан ба Чингис хаант улсын хууль цаазаар түмт, мянгат, зуут, аравтын захирагчийн тушаал шийдвэрийг харъяат иргэд заавал

7


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

биелүүлэх гэсэн нь албадлага хэрэглэх эрхтэй субьектийг онцолж заасан гэж үзэж болох юм. 4 Дараа үеийн хууль цаазууд нь уламжилсан шинжтэй бөгөөд ялтныг байцаах явдлыг шөнийн цагт үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн хүний эрхийг хамгаалсан заалтууд ч байсан.Ер нь байцаан шийтгэх ажиллагааны гол чиглэл нь эрүүдэн шүүж хэргийг хүлээлгэдэг байсан ба “Халх журам” хуульд шахаа шургуулах ,тангаргын эрүү, ”Гадаад Монголын

хууль зүйлийн бичигт” есөн эрүү 5 зэрэг

албадлагын төрлийг заасан ба дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж болзошгүй, оргон зугтахыг таслан зогсоох зорилтыг эдгээр албадлага агуулж байгаагүй гэж үзэх үндэслэл бий. Дээр дурьдсан эрх зүйн түүхэн баримт бичигт дурьдсанаар шорон, гяндан гэж байсан боловч таслан сэргийлэх арга хэмжээ гэсэн ойлголт байгаагүй харин цагдан хорих төрлийг голдуу эрүүгийн хэргийг албадан хүлээлгэх хэрэгсэл болгон. ашиглаж байсан байна гэж дүгнэж болохоор байна. Тухайн үед Эрүүгийн болон Иргэний, Захиргааны хэрэг зөрчил гэх мэтээр одоогийнх шиг тус тусдаа ангилал байгаагүй учир зарга зальхайг нийт дунд нь шийддэг байжээ. Мөн гянданд хоол ундгүй бохир газар хорих нь тамлан зовоох, залхаан цээрлүүлэх нэгэн төрөл байжээ. Гяндан болон шоронд хорихдоо хүзүүд нь дөнгө, хөлд хүнд гинж зүүх, төмөр болон модон мөглөнд хийж бие сэтгэлийг нь мохоодог байсан байна. Энэ түүхэн байдлаас үзэхэд оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон хэрэглэж байгаа мэт боловч хүнийг бие сэтгэлээр нь зовоож хэрэг хүлээлгэх нэг арга байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Ингээд 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш 1926 оныг хүртэл Эрүүгийн байцаан шийтгэх ямар нэгэн хууль эрхийн акт байгаагүй ба Ардын түр засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрээр хэрэгжүүлж байжээ. 1925 оны 11 сарын 2Оны өдөр Монгол улсын 2-р их хурлаас тогтоол гаргаж Монгол улсын шүүхийн байгууламж “БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах дүрэм”, тогтоолыг баталснаар одоогийн ЭБШ хуулийн анхны эх суурь тавигдах үндэс бүрджээ. Шүүх таслах газрыг шинэтгэн байгуулах тухай тогтоолын 3-р зүйлийн 4,5-р 4 5

И.Дашням “Чингисийн хаант улсын төр хууль цааз”. 1997 он, УБ., 147-р тал Э.А вирмэд, Д.Дашцэрэн, Г.Совд “Монгол хууль” 1997 он. УБ., 34-р тал

8


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

хэсэгт “... Шүүх таслах газрууд нь аливаа хэргийг шийтгэхдээ тусгайлан шинэ цааз хуулийг баримтлахаас гадна манжийн хууль цааз бол ард түмнийг боолчлон даралсугай гэж зохиосон бодлоготой учир даруй түүнийг устган халбал зохихын дээр ер түүнийг хэрэглэн ёсоор дагаж явахыг цаазалбал зохих ба бас шинэ хууль цаазыг зохиохдоо чухам хувьсгалын үзэл суртал ба жич олон ардын эртнээс баримтлан ирсэн заншил журмаас одоо цагийн улиралд үл харшлахыг нь иш татан хэрэглэвэл зохино.Үүнд одоо шинэ хууль цаазыг зохион зарлахын наана шүүх таслах газрууд бол сая дурьдсан учир зүйлүүдийг баримтлан дагаж шийтгэвэл зохино. Хэрэгтэн хүний ял, тэрхүү ялаа дуртай хүлээсэн буюу хэргийн учрыг гэрчилсэн бүхий л хэргүүдийн учир дээрээс ял унагахаас бус харин элдвээр биеийг зовоон ял хүлээлгэх, занах, айлгах, өлсгөх хэргийг бүрмөснөө устгавал зохино ... 6 гэж заасан нь хувьсгалаас өмнө Монгол улсад биеэ даасан эрүүгийн хэргийг шийдвэрлэх процессийн хууль байгаагүй ба ардчилсан шинэ хувьсгалын үзэл санааг тусгасан хууль гаргах эхлэлийг тавьсан төдийгүй уг хуулийг батлагдах хүртэл дагаж мөрдөх эрх зүйн акт болж байсныг гэрчилж байна. 1926 оны Монгол Ард Улсын Шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хуулинд Цагдан хорих ТСАХ-г тусгасан нь: 1926 онд Засгийн 26 дугаар хурлын тогтоолын 6-р зүйлээр эл хуулийг батлан гаргасан. 9 бүлэг,111 зүйлтэй . Энэ хуулийн “Аливаа иргэний хэргийг байцаан шийтгэх заавар” гэж 3-р бүлэгт ТСАХ, түүний төрлийн талаар хуульчлан бэхжүүлжээ. 3-р бүлгийн 22-р зүйлд зааснаар: “Аливаа байцаагдаж буй хүнийг оргон зайлуулахгүйн тулд дараах аргуудыг хэрэглэнэ” 7 гэж заажээ.Үүнд: 1. Хэрэгтэн хүнээс мөрдөн байцаалтын газар буюу шүүх таслах газар биеэр хүрэлцэн ирэх ба хэрэв оршин суугаа газраас шилжих бол тухайн үед эрх биш мэдэгдэж байна хэмээн гарын үсэг зурсан хуудсыг гаргуулна гэж заажээ. 2. Оршин суугаа нутгаасаа зайлж гарахгүй гарын үсэг зурсан хуудсыг зурж хадгалах гэж заасан нь одоогийн Гадагш явж болохгүй баталгаа байсан байна.

6 7

Монгол Ард Улсын ШТГ-дад аливааг байцаан шийтгэх тухай хууль. 1927 он 22-р зүйл Монгол Ард Улсын ШТГ-д а.х.б.ш.т.х 1927 он

9


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

3. Бусад итгэмж бүхий хоёроос доошгүй хүнээр буюу хөрөнгөөр даалгах гэдэг нь одоогийн ЭБШХ-д заасан батлан даалтын анхны хэлбэр байжээ. 4. Хөрөнгө хогшлыг барьцаалах гэсэн төрөл нь барьцааны анхны хэлбэр байжээ. 5. Хорих гэсэн 5 төрлийн ТСАХ-ний төрлүүдийг хэрэглэж байжээ. Дээрхи 5 төрлийн аргын аль аргыг хэрэглэвэл зохихыг заахдаа: “Байцаагчаас хянан тогтоож хэрэг бүрд түүний хүнд,хөнгөн ба хэрэгтэн урьд эдүгээгийн хэргийн байдал нь ард олон ямар холбогдолтой болох, үйлдсэн гэмт хэргийн баримт юу болох, хэргийн үнэн бодит байдлыг илрүүлэхэд саатал боогдол гаргах эсэх, байцаалтаас зайлсхийх явдлыг тус тус шалгуулан хянаж шийдвэрлэж дуусгавал зохино” 8 гэснээс үзэхэд ТСАХ-ний төрлүүдийг оновчтой, гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж оргон зайлж болзошгүй зэргийг харгалзан үздэг байсан нь харагдаж байна. 27-р зүйлд нь: “...хэрэгт ихээхэн хэрэг дор холбогдол бүхий хүмүүсийг хорихгүй аваас зугтан зайлах ба хэргийн учрыг байцаан тодорхойлохын дор саад хийх буй, бусад дор гэмт явдал өдүүлсэн буй аваас тухай бүр байцааж түшмэд буй шүүх таслах газраас тогтоол үйлдэж хоривоос болмой” 9 , 28-р зүйлд “ Дээрхи ёсоор хоригдсон хэрэгтний хэргийг 2 сараас хэрхэвч хэтрүүлэхгүй байцаан төгсгөвөөс зохино” 10 гэж зааснаас үзэхэд сэжигтнийг баривчлах, цагдан хорих гэсэн тусдаа ойлголт байгаагүй ба 1. Ихээхэн холбогдолтой буюу сэрдэгдэх хангалттай үндэслэлтэй. 2. Зугтан зайлж болзошгүй. 3. Хэргийн учрыг олоход саад хийж болзошгүй. 4. Өөр бусад гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр 1 хоногоос 2 сар хүртэл хугацаагаар шүүх таслах газраас тогтоол гаргаж баривчлан хорьж болохоор заасан байна. Мөн хуульд 1О хоногоос дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн буюу хоригдсон этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн давж заалдаж болохоор заасан нь сэжигтнийг 1О хүртэл хоногийн хугацаагаар хорих нь үзэмжийн асуудал бөгөөд энэ тохиолдолд хууль бусаар хоригдсон гэх асуудал яригддаггүй байсан гэж үзэж болохоор байна. 8

Дашням И, Далайбаяр Аливаа ШТГ-г байгуулах, аливаа хэргийг байцаан шүүх тухай тогтоол,дүрэм, хууль. Цуврал-2. 2002 он. УБ., 5-р тал 9 Монгол Ард Улсын ШТГ-дад аливааг байцаан шийтгэх тухай хууль. 1927 он 10 Монгол Ард Улсын ШТГ-дад аливааг байцаан шийтгэх тухай хууль. 1927 он

10


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Энэ үед прокурор гэж огт байдаггүй байсан нь ч үүнтэй холбоотой юм. 1935 оны Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хуулинд Цагдан хорих ТСАХ-г тусгасан нь: Уг хуулийг 1935 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 30-р тогтоолоор баталсан. 14 бүлэг, 81 зүйлтэй. Энэ хууль нь өмнөх хуулиар заан бэхжүүлсэн журмуудыг улам тодорхой болгон байцаан шийтгэх ажиллагааны шинэ журмыг нэмж оруулжээ. Тухайлбал: бусдыг баривчлах, хорих, нэгжлэг хийхэд зохих прокуророос зөвшөөрөл авах бөгөөд уг үйлдлийг гарын үсэг, тамга тэмдэг бүхий зөвшөөрлийн бичгийг үзүүлж, мэдүүлсний үндсэн дээр гүйцэтгэхээр заажээ. Хуулийн 4-р бүлгийн 22-р зүйлд “Аливаа байцаагдан буй хүнийг оргон зайлахгүй болгохын тулд хорих аргыг хэрэглэж болно”

11

гэж заасан ба 23-р зүйлд

“ Хорих аргыг хэрэглэхдээ гагцхүү уул хүнийг сул байлгавал хэргийг байцааж үнэн магадыг илрүүлэхэд саатал боогдол гарах буюу оргож зайлахаас сэрэмжлэх, эсвэл ард олондоо онц аюултай болох аваас шууд барьж хорих болно” 12 гэж заасан байна. Гэхдээ энэ хуульд мөн л бусдыг хорих хугацааг тодорхойлж өгөөгүй байна. Байцаагч нь хорих аргыг хэрэглэхээр шийдвэрлэсэн бол энэ тухай тусгай тогтоол үйлдэж өөр өөрийн харъяа прокурорт 24 цагаас хэтрүүлэхгүйгээр батлуулж тогтоолын нэг хувийг хорих байранд хүргүүлэхээр заажээ. Түүнчлэн найрамдал бүхий улсын иргэнийг хэргийн учир барьж хорьсон бол түүний хийсэн хэргийн шалтгаан, хэрхэн шийдсэн зэргийг харъяа хотын яам ба хотын захиргааны дарга нарт мэдэгдэхээс гадна тусгай гэрээгээр уригдаж ирсэн мэрэгжилтэн, сургагчдыг хэргийн учир мөрдөн байцаалтанд татаж шийтгэх бол шүүх явдлын яаманд мэдэгдэнэ гэжээ. Энэ нь дипломат эрх ямба эдэлж буй хүний халдашгүй эрхийг харгалзан үзсэн хуулийн заалтын эхлэлийг тавьсан гэж үзэж болно. Мөн энэ хуулийн 173-р зүйлд “ Хэргийн учир татагдсан хүн нэг бүрийг мөрдөн байцаагч нь мөрдлөгө ба шүүхээс зайлсхийх арга мэхийг ТСАХ-ийг авах бүхий болно”

13

гэж заажээ. Энэ зүйлд ТСАХ-ний 4 төрлийг заасны нэг нь Цагдан

хорих ТСАХ юм.

11 12 13

Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль 1935 он Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль 1935 он Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль 1935 он

11


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

1935 оны хуулинд Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх журмыг, мөн энэ аргыг хэрэглэхэд прокурорын хяналт байх талаар тусгайлан зааж өгсөн нь өмнөх хуулиас давуу талтай, ач холбогдолтой боловсронгуй болсон байна. 1949 оны БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд Цагдан хорих ТСАХ-г тусгасан нь:

Уг хуулийг шинэ Үндсэн хуулийн агуулга, зарчимд

нийцүүлэн 1949 оны 7-р сарын 3О-нд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 4-р зарлигаар баталжээ. Энэ хууль нь 5 анги, 26 бүлэг, 44О зүйлээс бүрдэж байв. Энэ хуулийн Хоёрдугаар ангийн 11-р бүлэгт нь Цагдан хорих ТСАХ-ний талаар тусгасан байна. Тухайлбал: 11-р бүлгийн 173-р зүйлд Цагдан хорих ТСАХ-г бусад ТСАХ-ний төрлүүдийн хамт дурьдаж өгсөн ба энэ төрлүүд нь өмнөх хуулийн адил 4 төрөлтэй байсан боловч Цэргийн анги нэгтгэлийн хяналтанд өгөх ТСАХ-г Цагдан хорих ТСАХ-нд хамааруулан үзжээ. 174-р зүйлд Цагдан хорих ТСАХ болон бусад ТСАХ-г хэзээ ямар тохиолдолд хэрэглэж болохыг, 175-р зүйлд сэжигтэнд Цагдан хорих болон бусад ТСАХ-г хэрэглэсэн тохиолдолд 14 хоногоос хэтрүүлэлгүй ял сонсгохыг онцлоод хэрэв энэ хугацаанд ял сонсгоогүй бол ТСАХ-г хүчингүй болгох тухай заажээ. 176,177-р зүйлүүдэд Цагдан хорих ТСАХ-г авахад тогтоол үйлдэх ба прокуророор батлуулах, 178-р зүйлд хэрэглэх үндэслэл, анхаарвал зохих байдлыг өмнөх хуулиас уламжилсан шинжтэй ч тоочсон байна. 179-р зүйлд прокуророос мөрдөн байцаагчийн харгалзсан Цагдан хорих ТСАХ-г өөрчлөх, хүчингүй болгох, уг арга хэмжээг авахуулахаар мөрдөн байцаагчид даалгах эрхтэй болно гэж заажээ. 18О-19О-р зүйлүүдэд ТСАХ-ний төрлүүдийг хэрэглэх журмыг заасан ба Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх журмыг ч мөн адил тусгайлан заасан байна. Уг журам нь өмнөх хуулийнхтай адил боловч дараах дэвшилтэй гэж үзэх заалтууд тусгагдсан байна. Тухайлбал: 187-р зүйлд: “Цагдан хорих явдлыг ТСАХ болгох нь: Гагцхүү шүүхээс нэг жилээс дээш хугацаагаар хорих буюу түүнээс хүнд ял ногдох гэмт хэргийн талаар гүйцэтгэж болох бөгөөд түүнд яллагдагч этгээд нь мөрдөн байцаалт ба шүүхээс нуугдан зайлах буюу эсхүл түүний биеийг сул байлгавал үнэнийг илрүүлэхэд саад болох буюу нийгэмд аюултай гэж үзэх гүйцэд үндэс бүхий байх тухайд тийнхүү цагдан хорих арга хэмжээ авна.” 14 гэжээ. Мөрдөн байцаагчаас

цагдан хорих явдлыг ТСАХ болгон хэрэглэхдээ

яллагдагч этгээдэд тулгарсан гэрчилгээ баримтын хүнд хөнгөн, түүний эрхэлсэн

14

БНМАУ-ын ЭБШ хууль 1949 он. УБ., 31-32-р тал

12


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

ажил, нас, эрүүл мэнд, гэр бүлийн байдал, ямар учир шалтгаанаар цагдан хорих арга хэмжээ авсныг анхааран үзэх үүрэгтэй болно. 188-р зүйлд: “Яллагдагч этгээдийг цагдан хорьж ТСАХ авах явдал нь нэгэн сараас илүү үргэлжилж үл болох бөгөөд ийнхүү цагдан хорих тухайн тогтоолд анх баривчилсан он, сар, өдөр, цагийг заасан байвал зохино” 15 Онц хүнд хэргүүд болон онц чухал үед энэ хугацааг сунгаж болохоор заасан. 189-р зүйлд: “ Цагдан хорих явдлыг ТСАХ болгон хэрэглэсэн тухай прокуророор батлуулсан тогтоолын хуулбарыг хорих газар явуулах ба яллагдагч этгээдийн ажиллаж байсан газарт түүнийг баривчилсан явдлыг мэдэгдэнэ “ , “хэрэв яллагдагч этгээд гадаад улсын харъяат байваас түүнийг баривчлагдсан тухайд Гадаад явдлын яаманд нэгэн адил мэдэгдэнэ”

16

гэсэн заалт юм.

Мөн хэргийг таслахын өмнө шүүхээс гүйцэтгэх ажиллагаанд ( 266-р зүйл) бэлтгэл цуглаан нь яллагдагч нэг бүр дээр доор дурьдсан асуултуудыг хянаж үзэх үүрэгтэйг заасан бөгөөд үүний нэг нь цагдан хорих аргыг зөвөөр хэрэглэсэн эсэхийг магадлаж үздэг байжээ. 1963 оны БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд Цагдан хорих ТСАХ-г тусгасан нь: 1960 оны Үндсэн хуулийн дагуу ЭБШ хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Тухайлбал: БНМАУ-ын Үндсэн хуулийн 88-р зүйлд “БНМАУын иргэдийн амь бие, тэдний орон сууц, захидал харилцааны

нууц нь халдашгүй

эрхээр хангагдана. Шүүхийн тогтоол буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч баривчилж үл болно” 17 гэж заасан байна. Ингээд 1963 оны 12 дугаар сарын 24-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар ” Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийг баталжээ. Эл хууль нь 7 хууль нь 7 хэсэг, 35 бүлэг, 403 зүйлтэй байв. Энэ хуулийн Хоёрдугаар хэсэг 6-р бүлэгт Цагдан хорих ТСАХ, түүнийг хэрэглэх үндэслэл, журмыг тусгайлан зааж өгсөн байна. ЭБШ хуулийн 94-р зүйлд “ Цагдан хорих явдлыг ТСАХ болгож хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэргүүд, түүнчлэн аюултай буюу онц аюултай гэмт хэргүүдэд гагцхүү хэргийн аюултай байдлыг харгалзан энэ хуулийн 12-р зүйлийн шаардлагын дагуу хэрэглэнэ.” 18 гэж заажээ.

15

БНМАУ-ын ЭБШХууль. 1949 он БНМАУ-ын ЭБШХууль. 1949 он 17 БНМАУ-н Үндсэн хууль 196О он 18 БНМАУ-ын ЭБШ хууль 1963 он 16

13


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Цагдан хорих ТСАХ авах үед уг арга хэмжээг авах тухай тогтоолд чухам ямар байдлууд тийм шийдвэр гаргах үндэслэл болсныг тодорхой заана. Энэ тогтоолыг прокурор баталсны дараа түүнийг биелүүлэхээр хорих газрын захиргаа буюу цагдан сэргийлэх байгууллагад явуулна. 19 Мөн хуулийн 95-р зүйлд “Хэрэгтнийг 2 сараас илүү хугацаагаар хорьж болохгүй. Гагцхүү онц түвэгтэй хэрэгт аймаг, хот, цэрэг, төмөр замын прокурор уг хугацааг 1 сар хүртэл нэмэн сунгана. Харин онцын учир шалтгаан байвал БНМАУсунгаж болно.” 20 гэж зааснаас харахад

ын прокурор 6 сар хүртэл цааш нэмэн

мөрдөх нийт хугацааг тодорхой зааж өгөөгүй нь харагдаж байгаа юм. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэргийн хугацааг хяналт тавих прокурор 1 сар хүртэл хугацаагаар сунгаж, хорьж мөрдөх хугацааг цааш ердийн журмаар сунгах талаар заасан. Мөн энэ хуульд “ Хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх авсан арга хэмжээнийхээ тухай цагдан хоригдохоор ТСАХ авагдсан этгээдэд мэдэгдэнэ” 21 гэж заажээ. Дээрхээс гадна Цагдан хорих ТСАХ авагдсан хүний харж үзэх хүнгүй, амьдралын эх үүсвэргүй үлдсэн насанд хүрээгүй хүүхэд, эзэнгүй үлдсэн хөрөнгө зэргийг хэрхэх талаар, мөн хууль бусаар хүн хорьсон албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах талаар уг хуульд хуульчилан өгсөн нь энэ хуулийн өмнөх хуулиас илүү дэвшилттэй болсныг харуулж байгаа юм. Дээрхи

хуулиас

гадна

1966

оны

“БНМАУ-ын

Засан

Хүмүүжүүлэх

Хөдөлмөрийн хууль” 22 -ийн 6-р бүлэгт Урьдчилан хорих нөхцөл журам гэсэн тусгай бүлгийг шинээр бий болгосон нь Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх талаар тодорхой хэмжээний ахиц гарсны илрэл юм. Энэ бүлгийн 38-р зүйлд Урьдчилан хорих үндэс нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос Монгол улсын ЭБШ хуулиар тогтоосон журмын дагуу үйлдсэн тогтоол буюу шүүхийн магадлал болно. Насанд хүрээгүй яллагдагчдыг урьдчилан хорихдоо Монгол Улсын ЭБШ хуулийн заалтыг баримтлан гүйцэтгэнэ. Энэ зүйлд заасан шаардлагыг зөрчсөн буруутай албан тушаалтан, хорих газрын даргад хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заажээ. 19

Ж.Авхиа нар “ БНМАУ-н ЭБШЭЗүй ” сурах бичиг 1987 он. УБ., 7О-71-р тал БНМАУ-ын ЭБШ хууль 1963 он 29О-р тал 21 БНМАУ-ын ЭБШ хууль 1963 он 291-р тал 22 БНМАУ-ын Засан Хүмүүжүүлэх Хөдөлмөрийн хууль. 1966 он. Энэ хуулийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлдэгчидийн 1966 оны 3-р сарын 24-ны бдрийн 5О-р зарлигаар баталжээ: 20

14


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

1994 онд Нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулинд Цагдан хорих ТСАХ-г тусгасан нь: 1992 онд БНМАУ-ын Ардын Их хурлаас Шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан. Энэ Үндсэн хуульд “Хүн халдашгүй чөлөөтэй байх” , “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох”, “баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэх” 23 зэрэг заалтуудыг хуульчлан бэхжүүлжээ. Дээрхи зарчмуудын үндсэн дээр 1994 оны 3 сарын 28-ны өдрийн хуулиар ЭБШ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлт орсон хуулиар Цагдан хорих ТСАХ-ны талаар дараах шинэлэг өөрчлөлтүүдийг оруулан хуульчлан өгчээ.Үүнд: 1. Хорьж мөрдөх хугацааг тодорхойгүй байсныг өөрчилж, “Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг 2 сараас хэтрүүлж болохгүй. Гагцхүү хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг хэргийн төвөгтэй байдлыг харгалзан цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл

...

хугацаагаар нэмж сунгана” гэж

хуульчилсан. 24 2. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буюу хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд цагдан хорихыг хориглох талаар өөрчлөлт орсон. 3. “Шүүхээс нэмж мөрдөн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдсөн хугацааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд

оруулж

тооцно” 25 4. “Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гаргана” 26 5. Мөн өмнөх ЭБШ хуулинд албадан саатуулагдсан буюу ТСАХ авагдсан тохиолдолд шууд сэжигтэн болгодог байсан бол 1994 онд ЭБШ хуулинд нэмэлт өөрчлөлт орсноос хойш энэ байдал өөрчлөгдөж сэжигтнээр тооцогдсоноос хойш ТСАХ авдаг болсон зэрэг өөрчлөлтүүд оржээ. 23

МУ-ын Үндсэн хууль 1992 он Б.Батэрдэнэ “МУ-н ЭБШ эрх зүй “ Ерөнхий анги 2004 он. УБ., 40-р тал 25 МУ-ын ЭБШХууль 1994 он 95-р зүйл 26 МУ-ын ЭБШХууль 1994 он 95-р зүйл 24

15


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

1994 оны 3 сарын 28-ны хуулиар нэмэлт өөрчлөлт орсон ЭБШХуулинд зарим нэг шинэлэг ач холбогдолтой заалтууд орсон ч эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-с ЭБШ харилцааг зохицуулах зорилго бүхий ЭБШ шинэ хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлагатай болсон. 2002 оны Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулинд Цагдан хорих ТСАХ-г тусгасан нь: Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хурлаас ЭБШ ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоогдон гарах харилцааг зохицуулах зорилго бүхий Эрүүгийн Байцаан Шийтгэх шинэ хуулийг 11 хэсэг, 48 бүлэг, 414 зүйлтэйгээр батлан, 2ОО2 оны 9 сарын 1-с дагаж мөрдөж байгаа билээ. Уг хуулиар сэжигтнийг баривчлах болон Цагдан хорих ТСАХ-г авах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулж, Монгол Улсын олон улсын гэрээ, хүний эрхийн олон улсын нийтлэг стандартыг удирдлага болгон дээрх албадлагын арга хэмжээг авах зөвшөөрлийг зөвхөн шүүх олгож байхаар хуульчилжээ. Шинэ ЭБШ хуулиар хорьж мөрдөх хугацааны дээд хязгаар 36 сар байсныг 24 сар болгож хязгаарласан нь хүний эрхийг хамгаалах, байцаан шийтгэх ажиллагааг түргэн шуурхай явуулах боломжийг бүрдүүлсэн. Тэрчлэн “ Хүний халдашгүй байх эрхийг хангах зарчим”-ыг улам баяжуулж, “ энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг гэмж хэрэгт сэрдэн баривчилж болохгүй”, “прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч цагдан хорихыг хориглоно” 27 гэх мэт заалтыг шинээр оруулсан. Мөн насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тухай түүний эцэг эх, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор мэдэгдэнэ. /366.1/ Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд хорьж мөрдөх хугацаа 18 сараас хэтэрч болохгүй /366.4/ гэсэн заалтууд шинээр оржээ. Эдгээрээс гадна урьд өмнө ЭБШ ажиллагааны улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийн эрх ашгийг харилцааг зохицуулдаг байсан “ БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах журмын тухай” 1990 оны хууль хүчингүй болсныг шинэ ЭБШ хуулийн 44-р бүлэгт “ ЭБШ ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах” гэсэн тусгай бүлгийг шинээр оруулсан нь Цагдан хорих ТСАХ

27

ЭБШ хууль 2ОО2 он 1О-р зүйлийн 1-5 дахь заалт

16


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах баталгаа болсон чухал заалт болсон гэж үзэж байна. Ингээд 1963 оны /1994 оны 3 сарын 28-ны хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/ хуучин ЭБШ хуулийг 2ОО2 оны шинэ ЭБШ хуультай харьцуулсан байдлыг хүснэгтээр авч үзүүлэв. 1.2 Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай ойлголт, үндэслэл, журам Өргөн утгаараа албадлага бол бусдын хүсэл зоригийг үл харгалзан зан үйлд нь гаднаас нь шууд нөлөөлөх хэрэгсэл мөн. 28 ЭБШ ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх явцад тодорхой үндэслэл байгаа үед албадлагын арга хэмжээг хэрэглэж, улмаар иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах явдал цөөнгүй тохиолддог. Энэ албадлагын арга хэмжээг байцаан шийтгэх албадлагын арга хэмжээ гэх бөгөөд түүнийг ЭБШ ажиллагааны аль ч үе шатанд хэрэглэж болдог. ЭБШ албадлагын арга хэмжээ гэдэг нь хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд төрийн байгууллага, албан тушаалтнаас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон зарим оролцогчдын хууль бус зан үйлдлийг таслан зогсоох болон ийм үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд зохих үндэслэл, журмын дагуу хэрэглэж буй албадлагын шинжтэй хэрэгсэлүүд мөн. 29 ЭБШ албадлагын арга хэмжээг

хэрэглэх зорилго,

үндэслэлээс нь

хамааруулан: 1. сэжигтэн, яллагдагч болон зарим оролцогчдыг зохих зан үйлдэлд нийцүүлж, ЭБШ ажиллагаанд оролцуулах явдлыг хангаж буй албадлагын арга хэмжээ. 2. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, иргэний нэхэмжлэл хангах явдалтай холбогдсон албадлагын арга хэмжээ гэж тус тус ангилан үзэж болно. ЭБШ албадлага төрийн албадлагын бусад арга хэмжээнээс дараах байдлаар ялгаатай байдаг байна. 1. Зөвхөн эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд хуульд заасан зохих үндэслэл байгаа үед хэрэглэгддэг. 28 29

Ж.Долгорсүрэн Захиргааны албадлага. 1999 он. УБ., 21-р тал Уголовное процессуальное право Рф. Реп. П.А.Лупинская. Москва. 1998.стр 239-р тал

17


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

2. Энэхүү албадлагын арга хэмжээг бусдын хүсэл, сонирхолд нийцүүлж хэрэглэдэггүй өөрөөр хэлбэл, ЭБШ аль нэг албадлагыг эрүүгийн процессийн буюу байцаан шийтгэх албадлага гэж нэрлэдэг. 3. Зарим оролцогчдоос хэргийг зөв шийдвэрлэхэд саад учруулж болох зохисгүй зан үйлдлийг гаргасан эсвэл, ийм үйлдэл хийж болзошгүй тохиолдолд хэрэглэдэг. 4. ЭБШ

албадлагын

арга

хэмжээг

хэрэглэх

ажиллагаа

нь

шүүгчийн

захирамжаар буюу прокурорын хяналтын дор явдагдана. 5. Зөвхөн хуулиар эрх олгосон албан тушаалтан зохих шийдвэр гаргасан үед уг албадлагын арга хэмжээг хэрэглэх ба энэ шийдвэр нь тогтоолд тусгалаа олох явдал юм. ЭБШ хуульд байцаан шийтгэх албадлагыг дараах байдлаар ангилан авч үздэг. Үүнд:

а. Сэжигтэнг баривчлах б. Таслан сэргийлэх арга хэмжээ в. Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь ЭБШ ажиллагааны тодорхой зорилтыг хангах шаардлагын үүднээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу бусдын эрх, эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа явуулж, хүний эрхийг хөндөхөд хүргэдэг ажиллагааны нэг нь ТСАХ юм. ТСАХ гэдэг ойлголтыг эрдэмтэн судлаачид олон янзаар тайлбарласан байдаг. Эдгээрээс дурьдвал: Хууль зүйн ухааны доктор Ж.Бямбаа, Хууль зүйн ухааны магистр Г.Баясгалан нар тодорхойлохдоо: Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу, эрх бүхий албан тушаалтнаас яллагдагч, шүүгдэгчид, онцгой тодиолдолд сэжигтэнд тэднийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээс оргон зайлах, хэргийн үнэн байдлыг тогтооход саад учруулах, гэмт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг явдлыг гаргуулахгүй байх, түүнчлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх явдлыг хангах зорилгоор хэрэглэж байгаа ЭБШ албадлагын арга хэмжээ мөн. 30 О.Нямдаваа, Б.Батэрдэнэ нар. 1987 оны “Монгол улсын ЭБШ Эрх зүй” сурах бичигтээ ТСАХ гэдгийг: Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, тухайн хэргийн үнэнийг шалган тогтооход саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг үйлдэх, бололцоо олгохгүй байх зорилгоор 30

Ж.Бямбаа, Г.Баясгалан “МУ-н ЭБШЭЗ-н үндсэн асуудлууд” 1998 он. УБ., 1О9-р тал

18


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

тэдгээрт сэтгэхүйн нөлөөлөл үзүүлэх буюу хувийн эрх чөлөөг нь хязгаарлах байдлаар хэрэгжүүлж байгаа ЭБШ хуулиар тусгайлан тогтоосон журам нь таслан сэргийлэх арга хэмжээ мөн

31

гэж тодорхойлжээ.

Н.Баатаржав, Б.Жаргал нар нь “Монгол улсын ЭБШЭЗүйн тайлбар толь” бүтээлдээ: Сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад хийлгэхгүй,

дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх

зорилгоор

тэдний

эрх

чөлөөг хязгаарлах байдлаар илрэн гарч байгаа ЭБШ ажиллагаан дахь албадлагын нэг төрлийг таслан сэргийлэх арга хэмжээ гэнэ

32

гэж тодорхойлсон.

Б.Батэрдэнэ нь шинэ ЭБШ хуульд тулгуурлан бичсэн “ Монгол улсын ЭБШ эрх зүй” сурах бичигтээ ТСАХ-г дараах байдлаар тодорхойлжээ. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зугтаалгахгүй буюу эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад хийлгэхгүй, эсвэл дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх зорилгоор тэдгээрийн эрх, эрх чөлөөг хязгаарлах байдлаар илрэн гарч байгаа ЭБШ албадлагын арга хэмжээний нэг төрлийг таслан сэргийлэх арга хэмжээ гэнэ.”33 Энэ тодорхойлолтод өмнөх ТСАХ-ний тодорхойлолтод байгаагүй <... Прокурор ... оргон зугтаалгахгүй ... > гэдгийг нэмж оруулсан нь их зөв зүйтэй тодорхойлолт болсныг харуулж байгаа юм. Практикт яллагдагч нар хэрэг нь прокурорын шатанд байхад оргон зайлах тохиолдол цөөнгүй байдаг билээ. ОХУ-ын эрдэмтэн П.М.Дамыдов, П.П. Якимов нар энэ талаар “ Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны үед төрөөс хүлээлгэсэн үүргүүдийг сайн дураараа үл биелүүлсэн этгээдэд төр албадлагын арга хэмжээ хэрэглэдэг” 34 гэжээ. Ер нь ТСАХ-г хэрэглэж байгаа нь шүүхээс оногдуулж байгаа ялын төрөл биш бөгөөд хэрэг шийдвэрлэлтийн үр дүнг урьдчилан шийдвэрлэж байгаа асуудал биш юм. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хурлаас ЭБШ ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдон гарах харилцааг зохицуулах зорилго бүхий ЭБШ шинэ 31

О.Нямдаваа, Б.Батэрдэнэ “ Монгол улсын ЭБШ эрх зүй” 1987 он. УБ 16О-р тал Монгол улсын ЭБШ эрх зүйн тайлбар толь” сурах бичиг 2ООО он. УБ., 52-р тал 33 Б.Батэрдэнэ “МУ-ын ЭБШЭЗ” Ерөнхий анги. 2ОО4 он. УБ., 161-р тал 34 П.М.Давыдов, П.П. Якымов. Приминение мер процессуального принуждения по основам Уголовного судопроизводство Союза ССР и Союзных республик, Свердловск, 1961, с-9 32

19


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

хуулийг баталж 2ОО2 оны 9 сарын 1-ны өдрөөс дагаж мөрдөөд байгаа билээ. Энэ хуулийн 9-р бүлгийн 68, 69-р зүйлд Цагдан хорих ТСАХ-ний талаар хуульчилж өгчээ. Цагдан хорих ТСАХ хэмжээ нь бусад ТСАХ-нээс хамгийн хүнд, хүний эрхийг маш ихээр хөнддөг арга хэмжээ бөгөөд зөвхөн бусад ТСАХ-г хэрэглэх боломжгүй тохиолдолд хэрэглэнэ. Түүнчлэн сэжигтэнд онцгой тохиолдолд л хэрэглэх учиртай. Энэ

арга хэмжээг хуульд заасан журмаар нарийн зохицуулсан байдаг боловч

эдгээр нь хүний эрх, эрх чөлөөнд хатуу хязгаарлалт тогтоодог учраас хүний эрхэнд хүндэтгэлтэй хандаж, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг ягштал баримталж ажиллахыг шаарддаг. Цагдан

хорих

гэдэг

ойлголтыг

эрдэмтэн

судлаачид

олон

янзаар

тайлбарласан байдаг. Тухайлбал: Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батэрдэнэ нь цагдан хорих гэдгийг доорхи байдлаар тодорхойлсон байна. Цагдан хорих гэдэг нь сэжигтэн, яллагдагчийг шүүгчийн зөвшөөрлөөр тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж, эрх чөлөөг нь хязгаарлах алдбадлагын арга хэмжээ мөн. 35 Эрдэмтэн судлаач Ч.Цогточир нь: Цагдан хорих гэдэг нь сэжигтэн яллагдагчийг нийгмээс албадан тусгаарлаж, байнгын хараа хяналтанд авахыг хэлнэ. 36 Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав нь: Цагдан хорих гэдэг нь сэжигтэн, яллагдагчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж, эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа албадлагын арга хэмжээ мөн. 37 гэж тодорхойлсон. Эдгээр толорхойлолтууд нь Цагдан хорих гэдгийг явцуу утгаар нь тодорхойлсон тодорхойлолтууд юм. Харин дээрх тодорхойлолтуудад тулгуурлан Цагдан хорих гэдгийг өргөн утгаар нь дараах байдлаар тодорхойлж болох юм гэж үзлээ. Цагдан хорих гэдэг нь сэжигтэн, яллагдагчийг зөвхөн хуулинд заасан үндэслэл байгаа тохиололд хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурорын санал болгосноор шүүгчийн захирамжаар хуулинд заасан хугацаанд нийгмээс тусгаарлаж, Үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөний зарим хэсгийг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа албадлагын арга хэмжээ мөн.

35

Батэрдэнэ.” МУ-ын ЭБШЭЗ” Ерөнхий анги 2ОО4 он. УБ., 165-р тал Ч.Цогточир “ТСАХ” 1995 он. УБ 12-р тал 37 Н.Баатаржав, Б.Жаргал “МУ-н ЭБШЭЗ тайлбар толь” 2ООО он. УБ., 72-р тал 36

20


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлан цагдан хорих нь бусад төрлийн ТСАХээс зорилго, дэвшүүлж тавьсан зорилтод хүрэх агуулгаараа ялгаатай. Ноцтой гэмт хэрэг үйлдэгчийг цагдан хорих ажиллагаа нь тодорхой хэмжээ хязгаарлалтаар иргэдийн эрх, хууль ёсны сонирхол болон нийгмийн хэв журмыг хангах зорилгоор хийгддэг. Аюулт гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнийг цаг тухайд нь нийгмээс тусгаарлахыг иргэд тэдний эрх, тайван байдлыг найдвартай нөхцлийг бүрдүүлэх үүднээс гэмт хэрэгтэнтэй шийдвэртэй тэмцэх шаардлага гарч ирдэг. Цагдан хорих ТСАХ-г хэрэглэхэд онцгой шаардлага тавигдаж байгаагийн нэг илрэл бол түүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа ял шийтгэгдэж байсан, урьд нь шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хэрэглэх явдал юм. Хууль зүйн ухааны доктор, профессор Д. Зүмбэрэллхам нь өөрийн эрдэм шинжилгээний ажилдаа цагдан хорих ТСАХ-ны хэрэгжих нөхцөл нь гэм буруугийн презумпцийн зарчимтай ихээхэн холбоотой болох талаар дурьджээ. Тухайлбал: <… цагдан

хоригдогчийн

гэмт

хэрэг

үйлдсэн

гэм

буруутай

эсэх

нь

эцэслэн

шийдвэрлэгдээгүй буюу энэ талаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөх болоогүй л бол тухайн этгээд гэм буруугүйд тооцогдох учраас цагдан хорих ТСАХ нь тэдний хувьд зөвхөн түр хугацаанд нийгмээс тусгаарлахад чиглэгдэх бөгөөд сэтгэл санааны болон бие махбодийн дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болох учиргүй. Энэ байр сууринаас хандвал О.Нямдаваа “ санааны нөлөөлөл үзүүлэх буюу хувийн эрх чөлөөг нь хязгаарлах байдлаар хэрэгжүүлж байгаа ЭБШ хуулиар тусгайлан тогтоосон хэрэгслийг ТСАХ гэнэ ” гэж санал нэгдэх боломжгүй байна. Учир нь ТСАХ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид сэтгэл зүйн хувьд таатай нөлөөлөл үзүүлэхгүй нь тодорхой боловч тэдэнд сэтгэл санааны тийм нөлөөлөл зориуд үзүүлэх гэж ТСАХ авдаг байвал энэ нь гэм буруугүйн презумпцийн зарчимд нийцэхгүй билээ.>

38

гэсэн байна.

Цагдан хорих ТСАХ нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн эрх, эрх чөлөөг их хэмжээгээр хязгаарладаг тул түүнийг хэрэглэх тусгай нөхцлийг хуулиар тогтоож өгчээ. Тухайлбал: энэ арга хэмжээг зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр авна. Мөн хуульд заасан төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурорт цагдан хорих

38

Д.Зүмбэрэллхам “Гэм буруугүйн презумпцийн зарчмыг Монгол улсын ЭБШ ажиллагаанд хэрэгжүүлэх онол, практикийн зарим асуудал” докторын зэрэг горилсон бүтээл. УБ 2ОО1 он. 1О911О-р тал

21


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

ТСАХ авахын тулд Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газар, Улсын ерөнхий прокурорын зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагыг хуульчилжээ. Цагдан хорих ТСАХ нь сэжигтэнг баривчлах албадлагын арга хэмжээнээс дараах шинжээрээ ялгагдана. - Цагдан хорих арга хэмжээг яллагдагчид, онцгой тохиолдолд сэжигтэнд хэрэглэдэг бол баривчлах ажиллагааг зөвхөн сэжигтэнд хэрэглэдэг. - Цагдан хорих арга хэмжээг ЭБШ ажиллагааны аль ч шатанд хэрэглэдэг бол баривчлах ажиллагааг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын эхний үе шатанд хэрэглэдэг. - Цагдан хорих хугацааг зохих журмын дагуу сунгаж болдог, харин баривчлах хугацаа 72 цагаас хэтэрч болохгүй. - Цагдан хорих арга хэмжээг заавал шүүгчийн зөвшөөрлөөр авдаг бол баривчлах ажиллагааг хойшлуулашгүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болдог. ЭБШ хуулийн 68-р зүйлд Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх үндэслэл, журмыг дараах байдлаар томъёолжээ.. Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх үндэслэл: 1. Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, 2. Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, 3. Онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол - хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах - хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах - гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно Дараах нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болохоор заасан. - өмнө авсан ТСАХ-г зөрчсөн - хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан гэсэн 2 тохиолдолд хүндэвтэр хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болохоор заасан Дээрхи ерөнхий үндэслэлийн зэрэгцээ энэ зүйлд заасан нэмэлт /тусгайлсан/ дараахь үндэслэлээр цагдан хорьж болохоор ЭБШ хуулийн албан бус тайлбарт доорхи байдлаар тайлбарласан байна.

22


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

А. Хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч байх / ЭХ-ийн 17-р зүйлд заасан хүнд, онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ЭХ-ийн зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан, шүүхэд шилжүүлсэн байх. / Б. Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд: Үүнд гурав ба түүнээс дээш удаа шүүхээр ял шийтгүүлж байсан этгээд хамаарах бөгөөд ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг харгалзахгүй, ял шийтгэгдэж байсан баримт нь тухайн тохиолдолд ач холбогдолтой. В. Онц аюултай гэмт хэрэгтэн цагдан хорих ТСАХ авагдахаас өмнө хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн этгээдийг шүүх онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон байна. Г. Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хэрэгт сэжигтнээр тооцогдсон байна. Мөн удаа дараа ял шийтгэгдсэн этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорих ТСАХ-г авах бөгөөд эдгээр байдлыг нотлох баримтаар тогтоох шаардлагагүй. Хүндэвтэр хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг зөвхөн: А. Өмнө авсан ТСАХ-г зөрчсөн гэдэг нь урьд нь хуульд заасан цагдан хорихоос бусад хөнгөн төрлийн ТСАХ-ний аль нэгийг заавал авсан байх. Б. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй “оргон зайлах оролдлого хийсэн эсхүл оргон зайлах гэж байгаа тухай гүйцэтгэх ажлын мэдээ зэрэг үндэслэл бүхий мэдээлэл байгаа” , эсхүл оргон зайлсан “оргон зайлаад баригдсан нэсэн маш явцуу утгаар ойлговол зохино” гэсэн 2 үндэслэлээр цагдан хорих бөгөөд эдгээр нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр шүүгч зөвшөөрөл өгч болно. 39 Цагдан

хорих

ТСАХ-г

хэрэглэх

журам:

Цагдан

хорих

зайлшгүй

шаардлагатай хуульд заасан үндэслэл байна гэж хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч үзвэл энэ тухай тогтоол үйлдэж прокурорт танилцуулна. Прокурор нь уг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хянаж 39

ЭБШ Хуулийн тайлбар. Хамтын бүтээл 2ОО7 он

23


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

үзсэний үндсэн дээр шүүхэд танилцуулахаар тусгасан. Хэрэв прокурор цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл шүүхэд танилцуулахгүй байж болно. Прокурор нь цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, шүүх үндэслэлтэй гэж үзвэл захирамж гаргаснаар хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ. Энэ хуулийн

58, 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу баривчлагдсан

сэжигтнийг цагдан хорих бол тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө шүүхэд хүргүүлсэн байна. Шүүгч цагдан хорихоос татгалзсан тохиолдолд шинэ үндэслэл, / хуульд заасан аль нэг өөр үндэслэлээр эсхүл өөр хэрэгт холбогдуулан/ шалтгаан / урьдах үндэслэлийг нотолсон шинэ нотлох баримт байгаа бол / бий болсон тохиолдолд дахин цагдан хорих саналыг ирүүлж болно. Цагдан хорих шийдвэрийг уг ТСАХ-г авсан албан тушаалтан 24 цагийн дотор цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, эсхүл өмгөөлөгчийн аль нэгэнд мэдэгдэнэ. Сэжигтнээр цагдан хорьж болохгүй үндэслэл: А. Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн, Б. Хүнд өвчтэй этгээд, В. Жирэмсэн эмэгтэй, Г. Насанд хүрээгүй этгээд, Д. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд ЭБШ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих ТСАХ-г хэрэглэхийг хориглоно. Энэ хуулийн 68-р зүйлийн 2-т заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйг эмнэлэгийн байгууллагын хяналтын дор цагдан хорьж болно. Сэжигтэн,яллагдагч нарыг цагдан хорих хугацаа: -

Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байна.

-

Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар хүртэл байна.

- Хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргийн яллагдагчийг хэргийн төвөгтэй байдлыг харгалзан цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол уг шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хоногийн хугацаагаар сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр хэрэгт 4 сараас, хүнд гэмт хэрэгт 12 сараас, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтрэхгүй. - Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах ЭХ-ийн 81.2 , Хорлон сүйтгэх ЭХ-ийн 84 , Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах ЭХ-ийн 91.2,

24


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах ЭХ-ийн 145.4, Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зандалчлах ЭХ-ийн 177-2 , Төрлөөр устгах ЭХ-ийн 3О2-т заасан гэмт хэргүүдийн яллагдагчийг ЭБШ хуулийн 69.3-т зааснаас илүү хугацаагаар хорьж мөрдөх шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болохоор тус тус заажээ. Энэ нь хэдийгээр хуучин дагаж мөрдөж байсан хуулийн хугацаанаас 6 сараар бага байх боловч гэм буруутай эсэхийг тогтоохын тулд 2 жил 6 сар цагдан хорих болж байна. 40 Насанд хүрээгүй этгээдийг цагдан хорих: Эрүүгийн хуулинд заасан хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, ЭБШ хуулийн 62, 68-р зүйлд заасан онцгой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг цагдан хорьж болно. Насанд хүрээгүй этгээдийг цагдан хорьсон тухай түүний эцэг.эх, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор мэдэгдэнэ. Цагдан хоригдсон насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн болон шийтгэгдсэн насанд хүрээгүй этгээдээс тусгайд нь байлгана. Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх хугацаа 18 сараас хэтэрч болохгүй. 41 гэжээ. Гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хангаж гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг баривчилж шилжүүлж өгөх ба цагдан хоригдсон этгээдийг 3О хоногийн дотор шилжүүлж аваагүй бол прокурорын тогтоолоор суллана. Сулласан этгээдийг шинээр хүсэлт тавьсан тохиолдолд дахин цагдан хорьж болно. 42 Цагдан хорих ТСАХ авсан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх дор дурьдсан нийтлэг үүрэгтэй. 1. Цагдан хоригдохоор ТСАХ авагдсан этгээдийн харж үзэх хүнгүй буюу эд хөрөнгийн талаар амьдрах бололцоогүй үлдсэн насанд хүрээгүй хүүхдийг харгалзан дэмжүүлэхээр төрөл садны буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шилжүүлэн өгөх

40

“Цагдан хорих төв, баривчлах байрууд дахь хүний эрхийн байдал” Мониторингийн тэмдэглэл.

2003 он. УБ хот., 11-р тал 41 42

ЭБШ Хууль 2ОО2 он 366-р зүйл ЭБШ хууль 4О8-р зүйл

25


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

2. Цагдан хоригдохоор ТСАХ авагдсан этгээдийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууцыг хамгаалах арга хэмжээ авах. 43 Шүүгч Цагдан хорих ТСАХ авах: ”...цагдан хорих ТСАХ-г зөвхөн шүүгч авна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид шүүх хуралдааны үед шүүх нь ТСАХ авах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй ” 44 гэж заажээ. Сэжигтэн, яллагдагчийг Цагдан хорих ТСАХ-нд тавих прокурорын хяналт: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас авсан ТСАХ нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхэд прокурор хяналт тавина. Сэжигтэн, яллагдагчид цагдан хорихоос бусад ТСАХ авах, нэгэнт авсан арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх, шаардлагатай бол уг хэргийн ажиллагаанд хяналт тавьж байгаа, эсхүл дээд шатны прокурор тогтоол гаргаж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид мэдэгдэнэ. 45 Энэ ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурор болон хэрэг хянаж байгаа прокурор нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -

хорих байранд ямар ч саадгүй нэвтрэх.

-

хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзах.

- хоригдсон этгээдийн хувийн хэрэг болон шаардлагатай бусад материалтай танилцах -

өргөдөл, санал, гомдол, хэрэг зөрчлийг хянах, шалган шийдвэрлэх.

Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хорих байрны захиргаа, ажилтнууд биелүүлэх үүрэгтэй. 46 Харин хүний эрхийн комисс нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн бодит байдалд судалгаа хийж, хяналт тавих чиг үүрэгтэй.

43

Ж.Бямбаа, Г.Баясгалан. “МУ-ын ЭБШЭЗ-н үндсэн асуудлууд” 1998 он. УБ., 118-119-р тал ЭБШ Хууль 2ОО2 он 249-р зүйл 45 Хоригдолуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд 2-р зүйл 46 Сэжигтэн,яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай МУ-н хуулийн 45-р зүйл 44

26


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

1.3. Гадаадын зарим орнуудад Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэдэг онцлог. Харьцуулсан эрх зүй судлал бол эрх зүйн янз бүрийн тогтолцоог судлах, эрх зүйн нэг төрлийн институд, тэдгээрийн үндсэн зарчимд харьцуулалт хийхийг гол арга болгон ашигладаг хууль зүйн шинжлэх ухааны бие даасан хэсэг мөн. 47 Харьцуулсан эрх зүй нь танин мэдэхүйн зорилтын зэрэгцээ янз бүрийн улс орнуудын хууль тогтоомжийг үзтэл илэрхий нөхцөлд ойртуулахад тус дөхөм үзүүлдэг. Харьцуулсан эрх зүйн өөр нэг практик зорилт нь гадаад улс орнуудын эрх зүйн туршлагыг судлах үндсэн дээр үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахад оршино. Монголын болон бусад үндэсний эрх зүйн тогтолцоог бүх талаар гүн гүнзгий судлах нь түүнийг дангаар биш, харин одоо байгаа буюу урьд өмнө байсан эрх зүйн өөр тогтолцоотой харьцуулан жишиж судалсны үндсэн дээр амжилттай хэрэгждэг. Аливааг харьцуулж байж л танин мэддэг хэмээн өдөр дутмын амьдралд нотолдог нь эрх зүйд ч бүрэн дүүрэн хамаардаг болой. Хуульч онолчид хийгээд практикчдын дунд харьцуулсан эрх зүйн судлал ихэд эрчимтэй хөгжиж ирсэн 19-р зууны 2-р хагас, 2О-р зууны эхээр хамгийн өргөн хүрээтэй тархсан эл үнэнийг чухамдаа урьд өмнө нь ч хүлээн зөвшөөрдөг байжээ. Харьцуулан жиших аргыг хэрэглэн гадаадын эрх зүйн тогтолцоог судлах явдал цаг ямагт хэрэгжсээр ирсэн болохыг Францын эрх зүй судлаач Рени Девид тэмдэглэсэн байдаг. 48 Үүнээс үзэхэд гадаад улс орны хуульч, судлаачид өөр өөрсдийн эрх зүйн тогтолцоог зөвхөн л тэдгээрийн дотоод шинж, өвөрмөц онцлогийн талаас нь төдий биш, эрх зүйн бусад тогтолцоотой харьцуулан жиших замаар судалж байсан байна. Ийм ч учраас миний бие энэхүү дипломын ажлаа бичихдээ Цагдан хорих ТСАХ-ний талаар өөрийн орны хууль тогтоомжид тусгагдсан байдлыг судлаад зогсохгүй гадаадын зарим орны хууль тогтоомжид уг арга хэмжээг хэрхэн тусгасан байдгийг харьцуулан судалсны үндсэн дээр тэдгээрийн онцлогийг нээн гаргахыг зорьсон юм. Англи-саксоны эрх зүйн бүлд багтдаг улс орнуудад Цагдан хорих ТСАХ-г хэрэглэж байгаа онцлог. Энэ бүлд Англи, АНУ, Канад Австрали, Умард

47 48

С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” 2ОО1 он. УБ хот., 218-р тал Девид Р. “Основные правовые системы современности” М, 1988, 25-26-р тал

27


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Ирланд, Шинэ Зеланд болон олон орнуудын багтдаг ба энэ эрх зүйн тогтолцоо нь дундад зууны үеийн Ангилд буй болжээ. Англи-саксоны эрх зүйн бүлийг бас нийтийн эрх зүйн ( common Law) төрөл ч гэж нэрлэх нь олонтаа байдаг. Энэ бүл нь шүүхийн хэвшүүлэн хэрэглэх хэм хэмжээг ( англи praesedents. орос прецедент) эрх зүйн үндсэн эх сурвалж гэж хүлээн зөвшөөрдөгөөрөө эрх зүйн бусад бүлээс эн түрүүнд ялгаатай ажээ. 49 Англи-саксоны эрх зүйн бүлийн хүрээнд Английн эрх зүйн зэрэгцээ АНУ-н эрх зүйн тогтолцоо онцгой байр суурь эзэлдэг учраас АНУ-н хуульд тусгагдсан Цагдан хорих ТСАХ-ний онцлогийн талаар авч үзье. АНУ-н ЭБШ ажиллагаанд Цагдан хорих ТСАХ-г хэрэглэдэг онцлог. АНУ-д ЭБШ хууль гэсэн бие даасан хууль байдаггүй бөгөөд ЭБШ эрх зүйн эх сурвалж нь шүүхийн байгууллагуудын гаргасан хууль тогтоомжын акт, нийтийн эрх зүйн хэм хэмжээ болно. АНУ нь 5О муж улсаас бүрддэг ба муж улс бүртээ Эрүүгийн багц хуультай, мөн Холбооны улс нь ч хуультай байдаг байна. Эдгээрээс АНУ-ын Коннектикат / Connecticat / муж улсад баривчлах, хорих ажиллагааг хэрхэн хэрэглэдэг онцлогоос дурдьвал. Энэ улсад манайтай адил ТСАХ гэсэн ойлголт байдаггүй харин Шүүхийн өмнөх шатны хорих ажиллагаа / Detention of pretrail / 50 гэж байдаг. Гэмт хэргийн сэжигтнийг оргон зугтааж магадгүй гэж үзсэн, эсхүл аюул занал учруулж болзошгүй гэж үзсэн тохиололд цагдан хорьж болдог байна. Гэхдээ энэ нь гэмт хэргийн төрөл болон сэжигтнээс ( урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан тухай түүх эсхүл хэргийн бүртгэл ) шалтгаалдаг байна. Цагдан хорьсон тохиолдолд цагдаа болон прокурор тухайн сэжигтнийг ар гэр, төрөл саданд мэдэгдэх ямар нэгэн үүрэг хүлээхгүй, харин цагдан хоригдсон сэжигтэн өөрийн хүссэн хүнтэйгээ утсаар ярих эрхтэй байдаг. АНУ-д цагдан хорих тодорхой заасан хугацааны хязгаар байдаггүй ч сэжигтэн шүүх хурлыг түргэн эхлүүлэх болон шүүхийн шийдвэр хурдан гаргуулахыг шаардах эрхтэй байдаг. Мөн цагдан хоригдож бүх хүний нас, хүйс болон тахир дутуу, хөдөлмөрийн чадвараа алдсан зэргийг үл харгалзах бөгөөд хэн нэгэнд илүү эсвэл

49

С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” 2ОО1 он. УБ.,227-р тал The Process is The Punishment. Handling Cases in Lower Criminal Court. MALCOM M.FEELEV 199205-р тал 50

28


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

ялгавартайгаар хандахыг хориглодог. Харин бүх сэжигтэн (хэн ч бай ) цагдан хоригдож байгаа хугацаандаа шаардлагатай эмнэлэгийн тусламж авах эрхтэй. Баривчилгаа нь 2 янз байдаг. а/ Шүүхийн шийдвэрээр сэжигтнийг хорих. Энэ тохиолдолд хохирогч болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүх эсвэл прокурор шийдвэр гаргана. б/ Хэрэв цагдаа сэжигтнийг ямар нэгэн хэрэгт сэжиглэж байгаа тохиолдолд ( a reasonable beliet ) цагдан хорих эрхтэй. Аллага, хүчин болон эх орноосоо урвах гэх мэт онц хүнд гэмт хэргээс бусад тохиолдолд барьцаа / bail, bond /авч суллаж болдог байна. Шинжлэх ухааны болон онолын үүднээс шүүгчийн тогтоолоор хорьж байгаа асуудлыг шийтгэл гэж үздэг. Анхан шатны шүүх хурал дээр эрүүгийн процесс маш хурдтай явагддаг бөгөөд энэ үед бусдыг удаан хугацаагаар хорих, залхаан цээрлүүлэх асуудал огт байдаггүй байна. Хөнгөн, хүндэвтэр хэрэгт шүүхийн өмнөх шатны хорих ажиллагаа гэж огт байдаггүй бөгөөд уг хэргүүдийг маш богино хугацаанд цаад тал нь 2 сарын дотор шийддэг байна. Цагдаагийн байгууллага нь тухайн хүнийг суллах эсэх талаар түүний нөхцөл байдлыг тодорхойлж өгдөг байна. Цагдаа дээр бичгийн амлалт гаргаж болон барьцаа өгч суллагдах асуудал ч байдаг байна. Хоригдсон этгээдийн гэм буруугийн зөвшилцөл / plea bargaining/

гэдэг

ойлголт байдаг байна. Энэ нь гэмт этгээд цагдаа болон улсын яллагч / prosecutor /д үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа мэдэгдсэнээр түүнд оноох ялыг багасгуулж байгаа явдал юм. Хоригдсон хүмүүсээс гэм буруугаа хүлээж байгаа этгээдүүдийн дийлэнх олонхи нь буюу 9О хувь нь суллагддаг байна. Ром - германы ( эх газрын ) эрх зүйн бүлийн орнуудад Цагдан хорих ТСАХ-г хэрэглэдэг онлогоос: Өнөө үед оршин тогтнож байгаа эрх зүйн бүлийн дотроос ром - германы бүл онцгой байр суурь эзлэх бөгөөд хууль зүйн онол, практикийн хөгжилд чухал ач холбогдол үзүүлдэг. Заримдаа түүнийг эх газрын эрх зүйн тогтолцоо хэмээн нэрлэдэг юм. 51 Ром – германы эрх зүйн бүл нь Африкийн ихэнх орон, Латин Америкийн бүх улс орнууд, Дорно зүгийн орнууд ( Япон ч бас орно ), тэрчлэн эх газрын Европын улс орнуудыг хамарсан байдаг. Эх газрын Европын улс орнуудын эрх зүйн тогтолцооны хэд хэдэн шинжийг үндэслэн ром, германы гэсэн 2 бүлэгт ангилна.

51

Фридмен Л. “Введение амерканское право” М, 1992, 76-р тал

29


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Ромын эрх зүйн бүлэгт Франц, Итали, Португаль, Испани, Бельги, Люксенбург, Голландын эрх зүйн тогтолцоо багтах ба хоёрдахь бүлэгт ХБНГУ, Австри, Швейцари, ОХУ болон өөр хэд хэдэн орны эрх зүй хамаарна. 52 Эндээс өөрийн оронтой хөрш зэргэлдээ байдаг ОХУ, БНХАУ-ын хууль тогтоомжид Цагдан хорих арга хэмжээний талаар хэрхэн тусгасан байдаг онцлогийг авч үзье. ОХУ-н ЭБШ ажиллагаанд Цагдан хорих ТСАХ-г хэрэглэдэг онцлог. ОХУ-ын ЭБШ хууль тогтоомжийг Үндсэн хуулиар Холбооны онцгой эрх хэмжээнд хамааруулжээ. ОХУ-д 2ОО2 оны О7 сарын О1-ны өдрөөс ЭБШ шинэ хууль дагаж мөрдөгдөж байгаа бөгөөд

2ОО4 оны О4 сарын 22-нд нэмэлт өөрчлөлт орсон

байна. ЭБШ хуулийн 1О8-р зүйлд Цагдан хорих ТСАХ-г дараах үндэслэлээр хэрэглэж болохоор заасан байна. 1. Эрүүгийн хуулиар хоёроос дээш жилээр хорих ял шийтгүүлэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагчид өөр хөнгөн төрлийн ТСАХ авах боломжгүй тохиололд шүүхийн шийдвэрээр цагдан хорих ТСАХ авдаг. Шүүхийн цагдан хорих ТСАХ тогтоолд ийм шийдвэр гаргах болсон нөхцөл байдал, үндэслэлийг тодорхой заах ёстой. Онцгой тохиолдолд, энэ арга хэмжээг сэжигтэн, яллагдагч хоёр хүртэл жилээр хорих ял шийтгүүлэхгүйгээр заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд доорхи нөхцөл байдлын аль нэг байвал хэрэглэж болно. 1) Сэжигтэн буюу яллагдагч нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байнгын оршин суух орон байргүй. 2) Түүний хэн болох нь тогтоогдоогүй. 3) Урьд нь авсан ТСАХ-г зөрчсөн. 4) Урьдчилан мөрдөн байцаалт буюу шүүхээс оргон зайлж байсан. 2. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчид нь хүнд ба онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн тохиолдолд тэдэнд цагдан хорих ТСАХ-г авч болно. Онцгой тохиолдолд насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч дунд зэргийн хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн тохиолдолд тэдэнд энэ төрлийн ТСАХ-г хэрэглэж болно. 3. Зайлшгүй цагдан хорих ТСАХ авахын тулд прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь прокурорын зөвшөөрлийн дагуу энэ талаар саналаа шүүхэд 52

Девид Р. “Основные правовые системы современности” М, 1988, 51-6О-р тал

30


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

тавьдаг. Шүүхэд санал тавих тохиолдолд Цагдан хорих ТСАХ авах шалтгаан ба үндэслэлээ тодорхой зааж, өөр төрлийн ТСАХ авах боломжгүй болохыг тэмдэглэнэ. Санал тавих тогтоолд Цагдан хорих ТСАХ авах үндэслэлийг баталгаажуулсан материалуудыг хавсаргавал зохино.

Энэ хуулийн 91 ба 92-р зүйлүүдэд заасан

журмын дагуу баривчлагдсан сэжигтэнг цагдан хорих санал тавьж байгаа бол дээрхи заагдсан материалуудыг баривчлах хугацаа дуусахаас 8 цагийн өмнө шүүхэд танилцуулагдах ёстой бөгөөд уг сэжигтэн нь шүүх хуралд хүргэгддэг байна. 4. Цагдан хорих ТСАХ авах санал тавих тогтоолыг дүүргийн ба цэргийн зохих шатны шүүхийн шүүгч сэжигтэн ба яллагдагч, прокурор, өмгөөлөгч урьдчилан мөрдөн байцаалт буюу сэжигтэнг баривчилсан газарт оролцож байгаа бол шүүхэд материал ирснээс хойш 8 цагийн дотор бие даан хянан шийдвэрлэх ёстой. 5. Яллагдагчийг байхгүйд цагдан хорих ТСАХ-г түүнийг зөвхөн олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахаар зарласан тохиолдолд хэрэглэнэ. 6. Шүүгч ямар санал хэлэлцэх гэж байгааг танилцуулж, оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарладаг. Дараа нь прокурор, эсвэл түүний даалгасанаар санал гаргасан этгээд үндэслэлээ танилцуулж, шүүх бусад этгээдүүдийн тайлбарыг сонсоно. 7. Саналыг авч хэлэлцсэн шүүгч дараах тогтоолын аль нэгийг гаргана. 1) Сэжигтэн ба яллагдагчид Цагдан хорих ТСАХ авах 2) Гаргасан саналд татгалзах 3) Баривчлах

хугацааг

сунгах.

Шүүх

баривчлах

ажиллагааг

хууль

ёсны

үндэслэлтэйг хүлээн зөвшөөрвөл түүнийг 72 цаг хүртэл сунгаж болдог байна. Сэжигтэн ба яллагдагчид Цагдан хорих ТСАХ авах саналд татгалзсан тохиолдолд шүүгч нь өөрийнхөө үзэмжээр энэ хуулийн 97-р зүйлд заасан үндэслэл болон, 99-р зүйлд дурьдсан нөхцөл байдлуудыг анхааралдаа авч, сэжигтэн ба яллагдагчаас барьцаа авах буюу гэрийн хорионд байлгах ТСАХ авах эрхтэй. 8. Шүүгчийн гаргасан тогтоол нь санал гаргасан этгээд буюу прокурорт нэн даруй хүргэгдэж сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих арга хэмжээ биелүүлэгдэнэ. 9. Нэг этгээдийг, түрүүчийн хэрэгт нь дахин цагдан хорих ТСАХ авахаар санал гаргахдаа, шүүхийн татгалзах тогтоол гарсны дараа Цагдан хорих ТСАХ авах шинээр үүсэж бий болсон нөхцөл байдалд үндэслэгдэнэ.

31


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

1О. Шүүхэд шүүгдэгчид цагдан хорих ТСАХ авах шаардлага гарвал шүүх зохих этгээдийн хүсэлт буюу өөрийнхөө саналаар шийдвэрлэн энэ талаар тогтоол буюу захирамж гаргана. 11. Шүүгчийн цагдан хорих ТСАХ авах тогтоол буюу энэ арга хэмжээг авах саналд татгалзсан тогтоолыг гаргаснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны шүүхэд давж заалдаж болох ба уг шүүх нь энэ асуудлыг давж заалдах журмаар авч хэлэлцэн З хоногийн дотор шийдвэр гаргана. 12. Эрүүгийн хэргийг хянан шалгаж байгаа этгээд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьсон тухай түүний ойрын төрөл саданд нэн даруй мэдэгдэнэ. Цэргийн алба хаагчийг анги байгууллагын удирдлагад нь мөн мэдэгдэж, цагдан хорих байрны хаяг өөрчилсөн бол хаана байгааг заана. 13. Шүүгчийн эрх хэмжээг байнга нэг шүүгчид даалгаж болохгүй бөгөөд эрх хэмжээ нь зохих шатны шүүхийн шүүгчдэд эрүүгийн хэргийг хувиарлах зарчимд тулгуурлах ёстой. 14.

Цагдан хорих ТСАХ авагдсан яллагдагчид энэ хуулийн 95-р зүйлд

заасан журам үйлчилнэ. ЭБШ хуулийн 1О9-р зүйлд нь цагдан хорих хугацааны талаар заасан байна. 1. Гэмт хэргийг мөрдөх үед цагдан хорих хугацаа 2 сараас илүүгүй байна. 2. Урьдчилан мөрдөн байцаалтыг 2 сарын хугацаанд дуусгах боломжгүй, ТСАХ өөрчлөх ба хүчингүй болгох үндэслэлгүй бол энэ хугацааг энэ хуулийн 1О8-р зүйлийн 3-д заасан журмын дагуу дүүргийн ба цэргийн зохих шатны шүүхийн шүүгч 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно. Энэ хугацааг цаашид зөвхөн хүнд ба онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан мөрдөн байцаагчийн саналыг зохих шатны прокурорын зөвшөөрснөөр тухайн шүүхийн шүүгч 12 сар хүртэл хугацаагаар сунгана. 3. 12 сараас дээш хугацаагаар цагдан хорих ТСАХ авахдаа зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид энэ хуулийн 31-р зүйлд заасан шүүхийн шүүгч буюу тэдэнтэй адилтгах цэргийн шүүхийн шүүгч, мөрдөн байцаагчийн гаргасан саналыг ОХУ-ын Ерөнхий прокурор болон түүний орлогчийн зөвшөөрснөөр 18 сар хүртэл сунгаж болно. 4. Цаашид хугацааг сунгахгүй. Энэ зүйлийн 8.1-д зааснаас бусад тохиололд яллагдагчийг нэн даруй суллана.

32


Магистрант Д.Ширэндэв

5.

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Цагдан хорих ТСАХ авагдсан яллагдагч ба түүний өмгөөлөгчид энэ

зүйлийн 2 ба 3-д заасан сүүлчийн хугацаа дуусахаас ЗО-с доошгүй хоногийн өмнө эрүүгийн хэргийн материалыг танилцуулахаар өгвөл зохино. Сэжигтэн, яллагдагчийн цагдан хоригдсон хугацаанд дараах хугацааг оруулан тооцдог байна. 1) Сэжигтнээр баривчилсан хугацаа 2) Гэрийн хорионд байсан хугацаа 3) Шүүхийн шийдвэрээр эмнэлэг ба сэтгэл мэдрэлийн эмчилгээнд байсан хугацаа. 4) Олон улсын гэрээний дагуу баривчлагдан, цагдан хоригдсон хугацааг оруулан тооцдог байна. Цагдан хоригдогсдын асран хамгаалах хүнгүй насанд хүрээгүй хүүхэд болон эзэнгүй үлдсэн эд хөрөнгө орон байрыг хамгаалалтанд авах үүрэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд байдаг бөгөөд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа цагдан хоригдогчид албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй байдаг байна.

53

БНХАУ-ын ЭБШ ажиллагаанд Цагдан хорих ТСАХ-г хэрэглэгдэг онцлог. БНХАУ-ын ЭБШ ажиллагаа нь социалист хууль ёсны зарчимд үндэслэдэг. 1996 онд БНХАУ-ын ЭБШ төрөлжүүлсэн хуулийн шинэчилсэн найруулгыг (1979 оны ЭБШ хуулийн оронд ) баталж, эл хуулиар шүүхэд хувь хүний эрхийн баталгааг үлэмжхэн хүчтэй болгожээ. БНХАУ-ын Үндсэн хуулийн 37-р зүйлд “ хэнийг ч ардын прокурорын байгууллагын зөвшөөрөл, тогтоол буюу ардын шүүхийн тогтоолгүйгээр нийгмийн аюулаас хамгаалах байгууллага ч баривчилж болохгүй ” 54 гэж заажээ. Өмнө нь яллагдагч шүүх хурлаас 7 хоногийн өмнө өмгөөлөгчидтэйгээ зөвлөлдөж болдог байсан. Одоо албадан саатуулагдсан этгээд ял сонсгохоос өмнө хууль зүйн туслалцаа авах эрхтэй болжээ. БНХАУ-ын ЭБШ хуулийн 59-71-р зүйлд сэжиглэгдэгч, заалдагдагчийг баривчлан хорих талаар тусгайлан заажээ. Ял хийснээр сэжиглэгдэгч, заалдагчийг баривчлан хориход Ардын Байцаах Хороо ( АБХ)-гоор зөвшөөрүүлэх буюу Ардын

53

Более подробную информацию вы можете получить в интернете по адресу: www.rambler.ru. ( право – библиотека закокодательных актов. - кодексы ) 54 Конституция КНР. Конституций мира. Т. 3., хууд 164

33


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Шүүх Хороо ( АШХ )-гоор тогтоолгож, Дотоодыг Хамгаалах Байгууллага ( ДХБ) буюу Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага нь гүйцэтгэхээр заажээ. Ял хийсэн бодит явдлыг гэрчлэх гэрч баримттай, хорихоос дээшээ эрүү шийтгэлээр шийтгэгдэж мэдэх ял хийснэээр мөн сэжиглэгдэгч, заалдагдагчид баталгаа авч шүүхийг хүлээлгэх, суугаа газартаа захиран хянах зэрэг арга хэмжээ авсан ч нийгэм нийтэд аюул учруулахыг нь сэргийлж дийлэхгүй учраас баривчлах чухалтай байвал хууль ёсоор дор нь баривчладаг байна. Баривчлах ёстой ял хийсэн боловч сэжиглэгдэгч, заалдагдагч нь хүнд өвчтэй буюу жирэмсэлсэн, нялах хүүхэдтэй хөхүүлж байх эмэгтэй байвал баталгаа авч шүүхийг хүлээлгэх буюу суугаа газарт нь захиран хянах аргыг авч болно. Одоогоор ажиллагаатай хэрэгтэн буюу хүнд сэжиглэлтэй этгээд доорх байдлын аль нэг нь байвал ДХБ-д урьдаар түр хянаж болдог. Үүнд: 1.

Ял хийхээр яг бэлтгэж байгаа, ял хийж байгаа буюу ял хиймэгцээ дороо

сэрдэгдэгсэн байвал 2.

Хорлогдогч буюу тухайн газарт нь нүдээрээ үзсэн хүнд ял хийснээ танигдсан ыбайвал.

3.

Биеэс нь буюу орон сууцнаас нь ялын гэрч баримт илэрсэн байвал

4.

Ял хийсэн хойноо биеэ хорлох, дутаахаар оролдсон буюу яг дутааж байвал

5.

Гэрч баримтаа үгүй хийх, хуурмаглан зохиох, эсвэл өчиг нэвтрэлцэх бололцоотой байвал

6.

Үнэн нэр овог, орон сууцаа хэлэхгүй, биеийн гарал нь тодорхойгүй байвал

7.

Хэсэн хэрж болон олон хэрэг үйлдсэн, бүлэглэн хэрэг үйлдсэн хүнд сэжиглэлтэй байвал ДХБ нь түр хорилт, баривчлалтыг ондоон газар гүйцэтгэхдээ түр хоригдох,

баривлагдах

хүний

байгаа

газрын

ДХБ-д

мэдэгдэх

ёстой.

Түр

хоригдох,

баривчлагдах хүний байгаа газрын ДХБ нь халамжлах ёстой байдаг байна. Доорхи байдалтай хүнийг ард иргэд цөм ДХБ, АБХ буюу АШХ-нд дор нь барьж хүргээд шийдвэрлүүлж болдог. 1. Яг ял хийж байгаа буюу ял хиймэгцээ дороо сэрдэгдсэн 2. Баривчлагдахаар зарлагдсан 3. Гяндангаас оргон дутаасан 4. Баривчлахаар нэхэмжлэгдсэн.

34


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Баривчилдаг журам нь: ДХБ ял хийснээр сэжиглэгдэгчийг баривчлахаар шаардахдаа баривчлахыг зөвшөөрүүлэхээр дэвшүүлэх бичиг бичээд хэргийн эвхмэл материал гэрч баримттай хамтад нь адил шатны АБХ-д шилжүүлж хянан зөвшөөрүүлэх ёстой. Чухалтай үед хүнд ноцтой хэргийн тухай ДХБ-ын ярилцаанд АБХ хүн томилж оролцуулдаг байна. АБХ-ын ял хийснээр сэжиглэгдэгчийг баривчлах хянан зөвшөөрөлтийг байцаах дарга тогтооно. Хүнд их хэргийг бол байцаах комисст дэвшүүлж ярилцуулан тогтоолгох ёстой. АБХ нь ДХБ-ийн баривчлахыг зөвшөөрүүлэхээр дэвшүүлсэн хэргийг хянан байцаасны байдлыг үндэслэн баривчлахыг зөвшөөрөх буюу үл зөвшөөрөх тогтоолыг тус тус гаргах ёстой. Баривчлахыг зөвшөөрөх тогтоолыг ДХБ барин гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэсэн байдлаа цаг тухайд нь АБХ-нд мэдэгдэх ёстой. Нөхвөрлөн туршин байцаах чухалтай байвал ДХБ-д мэдэгддэг. ДХБ хүн баривчлахдаа баривчлах гэрчээ үзүүлдэг байна. Баривчилсны дараа туршин байцаахад харштай буюу мэдэгдэл өгөхийн аргагүй байдлыг гаргавал баривчлагдсан шалтгаан ба хорьж байгаа газрыг баривчлагдагсдын гэр бүл буюу түүний ажиллаж байгаа нэгжид нь 24 цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг байна. Ял хийснэээр сэжиглэгдэгч, заалдагчийн хоригдсон хэргийг тус хуульд тогтоосон туршин байцаах, хянан байцааж заалдах нэгдүгээр шүүлт, хоёрдугаар шүүлтийн хугацаан дотор дуусгаж дийлэхгүй бөгөөд үргэлжлүүлэн гэрч байцааж шүүх чухалтай байвал ял хийснээр сэжиглэгдэгч заалдагдагчийг баталгаа авч шүүхийг хүлээлгэх буюу суугаа газарт нь захиран хянаж болдог байна. Баривчлах хугацааны тухайд ДБХ 24 цаг шаардлагатай бол 14 хоногоос хэтрүүлэхгүй, харин гэмт хэргийг зохион байгуулалтай, олон газар үйлдсэн бол З7 хоног, Баривчлахдаа 2 сараас хэтэрч болохгүй шаардлагатай бол 7 сараар баривчилдаг байна. АШХ, АБХ буюу ДХБ-ын авсан албадлагын арга хэмжээ нь хуулиар тогтоосон хугацаанаас хэр хэтэрсэн байвал ял хийснээр сэжиглэгдэгч, заалдагдагч хийгээд түүний хуулиар тогтоосон орлогч, түүний ойр төрөл садан буюу ял хийснээр сэжиглэгдэгч, заалдагчийн найдлагыг

хүлээсэн хуульч, жич бусад өмгөөлөгч нь

албадлагын албадлагын арга хэмжээнээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. АШХ, АБХ, ДХБ нь ял хийснээр сэжиглэгдэгч ба заалдагчид авсан албадлагын арга хэмжээ нь хуулиар тогтоосон хугацаанаас хэтэрсэн байвал суллах, баталгаа авч шүүхийг хүлээлгэх, суугаа газарт нь захиран ханахаас

35


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

чөлөөлөх буюу албадлын арга хэмжээгээр хууль ёсоор хувируулах ёстой байдаг байна. Герман улсын ЭБШ ажиллагаанд цагдан хорих ТСАХ-г хэрэглэдэг онцлог: Урьдчилсан мөрдөн байцаалтын үед албадлага хэрэглэж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахад зөвхөн эрх бүхий шүүх энэ ажиллагааг хэрэгжүүлнэ. Гагцхүү шүүхээс яллагдагчид цагдан хорих ТСАХ-г авч болно. Прокурор шүүхийн зөвшөөрлөөр баривчлах эрхтэй байдаг байна.

Харин Германы цагдаагийн

байгууллагын бүх ажилтан гагцхүү аюул нүүрэлсэн үед л ийм эрх эдэлдэг. Өөрөөр хэлбэл ноцтой хэрэг гарвал энэ эрхийг эдлэх бөгөөд бусад тохиолдолд шүүхээс прокурор зөвшөөрөл авах ёстой. Тэгээд ч ноцтой хэргийн үед хэрэгжсэн цагдан хорих ТСАХ-г хожим нь шүүхийн зөвшөөрлөөр бататгадаг. Ингэж прокуророор дамжиж шүүхэд хүсэлт гаргах нь цагдаагийн байгууллагын ажиллагааг давхар хянаж байх зорилгыг агуулж байгаа юм. Япон улсын ЭБШ хуулинд “ Албадлага, тулгалтаар эсвэл удаан хугацаагаар баривчлах буюу цагдан хорьсны дараа хэрэг хүлээсэн, эсвэл сайн дураараа хүлээгээгүй гэх ямар нэгэн сэжиг байвал хэргээ хүлээсэн явдлыг нотлох баримт гэж үзэхгүй “ гэж хуульчилсан байдаг байна. Мусульманы эрх зүй. Энэ эрх зүй нь шинжлэх ухааны биеэ даасан салбар буюу нэг хэсэг болж чадаагүйгээрээ англи - саксоны болон ром – германы эрх зүйн бүлээс ялгаатай. Энэхүү эрх зүй нь Арабын Халифт улсад феодлын харилцаа бүрэлдэн тогтнож хөгжиж эхэлсэн бүр 7-1О-р зууны үед л үндэс суурь нь бий болжээ. 55 Шинжлэх ухааны эх сурвалжид тэмдэглэснээр, энэхүү шашин нь нэгдүгээрт, лалын шашинт хүн юунд итгэх ёстой ба юунд үл итгэх ёстойг заан тогтоож, нарийвчлан тогтоосон бурхан судлалыг ( теологийг ), хоёрдугаарт лалын сүсэгтнүүд юуг хийх ёстой, юуг үл хийх ёстойг тэдэнд заасан айлдвар, номлолын нийлбэрийг лалын шашинд шариат ( “дагаж мөрдөх зам “ гэсэн үг) хэмээх бөгөөд энэ нь чухамдаа мусульманы эрх зүй гэгдэх тэр зүйл мөн ажээ. 56 Мусульманы эрх зүйн хэлбэрэлтгүй

үндэс бол Коран юм. Коран нь

мусульманы эрх зүйн анхны бөгөөд үндсэн эх сурвалж юм. Гэхдээ лалын шашинд

55 56

С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” 2ОО1 он. УБ хот., 252-р тал Девид Р. “Основные правовые системы современности” М, 1988. 386, 388-р тал

36


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

нэг ч хуульч түүнийг эрх эрх зүйн ном зохиол ч гэж үздэггүй, бас мусульманы эрх зүйн төрөлжүүлсэн хууль ч гэж үздэггүй байна. Турк улсад цагдан хорих ТСАХ-г хэрэглэдэг онцлог: ЭБШ хуулийн 9-р бүлгийн 104-131-р зүйлд хорих, саатуулах ажиллагааны талаар тусгайлан хуульчилсан байна. Сэжигтэнг урьдчилан хорих ажиллагааг дараах үндэслэлээр хэрэглэдэг. 1. Гэмт хэрэгтэн ба сэжигтэн зугтаах болон оргон зайлах магадлал өндөртэй 2. Эд мөрийн баримт алга болгох, солих, нуух, хохирогч болон гэрч этгээдүүдтэй тохиролцох, худал мэдүүлэг өгөхөөс сэргэмжлэх 3. Гэмт хэрэгтэн ба сэжигтний хэн болох нь тодорхойгүй болон хаана оршин суух нь тогтоогдоогүй 4. Эрүүгийн хуулинд заасан 7-гоос дээш жил хорих ял эдлэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Урьдчилан хорих тогтоолыг прокуророор дамжуулан шүүгч зөвшөөрөл олгодог бөгөөд энэ тогтоолыг прокурор нь сэжигтэн ба гэмт хэрэгтэнд бичгээр болон уншиж мэдэгдэнэ. Сэжигтэн болон гэмт хэрэгтэнг хоригдсон тухай түүний ойр дотны хүмүүс болон ах дүү нарт нь мэдэгдэх ба хоригдогч өөрөө хүсвэл түүний хэлсэн хүнд мэдэгдэнэ. Хорих хугацаа нь байцаалтын үед 6 сар байх бөгөөд үүнийг уртасгаж 2 жил үргэлжлүүлж болдог байна. Эрүүгийн хуулинд заасан 7 хүртэл жилийн ял авах гэмт хэргийн нотлох баримт бүрдээгүй бол хорих ажилллагааг хүчингүй болгоно. Харин 7-гоос дээш жилийн хорих ял эдлэх хүнд, онц хүнд гэмт хэргийн нотлох баримт бүрдээгүй бол тухайн хоригдож буй этгээдийн өөрийн хувийн байдлаас шалтгаалж хэргийг шийдвэрлэх хүртэл хорьж болдог байна. Хоригдогч этгээдийн биеийн байдал болон бусад байдлын талаар 30 хоног дутамд хяналтын прокурор хяналт тавина. Мөн хоригдогч этгээд ямар нэгэн аюул заналд оролгүй, хохирогчдын дарамт, шахалт ирэхээргүй байх ёстой. Мөн тухайн гэмт хэрэгтний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хорилгүйгээр мөнгөн барьцаа авч болдог байна. Харин барьцаанд

37


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

мөнгө тавьсны дараа оргон зугтаах, дуудсан хугацаанд ирээгүй бол хорьж болдог байна.

57

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАРЧ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ. 2.1. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхэд хүний эрхийг хангах нь Хүний эрх гэдэг бол хүнээс салшгүй бөгөөд түүний амьдралын зайлшгүй шаардлагатай арга, нөхцөл болдог, хувь хүн нийгэм, төр, бусад бодгалиуд хоорондын харилцаа хийгээд түүний эрх чөлөөг илэрхийлдэг оршихуйн хэм хэмжээгээр зохицууллагддаг хувь хүний тодорхой чанар, онцлог юм. Хүний эрх нь бодгалиудын

оршихуйн

арга,

түүний

нийгмийн

үйл

ажиллагаа,

нийгмийн

харилцаатай амьд барилдаатай сүлжилдсэн байдаг. Хүний эрх гэдэг нь хүнээс салшгүй байдаг чанар. Хүнээс жам ёсны, төрөлхийн эрх болох амьд явах, халдашгүй дархан байх, өөрийн амьдрах аргаа чөлөөтэй сонгох эрх, шүтэж бишрэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, хувийн амьдралын бие даасан байдал болон бусад эрхийг хэн ч хасах эрхгүй бөгөөд төр тэдгээрийг дуугуй хүлээн зөвшөөрч зохих ёсоор хангах, хамгаалах үүрэгтэй. Орчин үеийн нийгмийг эрх чөлөө, тэгш байдал, шудрага ёсны зарчим дээр үндэслэсэн хүний эрхгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Нэгэнт хүн бүр эрх зүйн этгээд байхын дээр Монгол улсын төртэй харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар эрх зүйн харилцаанд оролцох болсон учраас Үндсэн хуульд тусгагдсан эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ёстой. 58 Энэхүү асуудлын хүрээнд хүний халдашгүй эрхийн асуудал зүй ёсоор багтана. ЭБШ ажиллагаа нь бүхэлдээ хүний эрхийг хөндсөн байдлаар хэрэгждэг төрийн онцгой ажиллагаануудын нэг учраас хүний эрхийн хууль зүйн 57

баталгаа

“Хамгаалалтын алба ба Цагдаагийн байгууллагад хэрэглэгдэх хуулийн эмхэтгэл” 1999 он Анкара хот. 281-287-р тал 58 Г.Эрдэнэбат “Хүний халдашгүй эрх” 2ОО2 он. УБ., 9-р тал

38


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

байх учиртай. ЭБШ ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл байгаа бол эрх бүхий тодорхой албан тушаалтнуудад хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу хүний эрхийг хөндөх, албадлага хэрэглэх эрх олгогдсон байдаг. Ийм ч учраас миний бие энэхүү сэдэвтэй холбогдуулан хүний эрхийн талаар бага боловч дурьдахыг зорьсон юм. Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх явцад хүний эрхийг хангах зорилгоор олон улсын гэрээ, конвенцуудад болон дотоодын хууль тогтоомжуудад ямар заалтууд тусгагдсан байдгийг авч үзье. 1948 оны 12 сарын 1О-нд НҮБ-н Ерөнхий ассамблейгээс баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3-р зүйлд

< Хүн бүр ... эрх чөлөөтэй байх,

халдашгүй дархан байх эрхтэй> , 9-р зүйлд < Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй > 59 гэж заасан байдаг. 1966 оны 12 сарын 16-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1976 онд 35 улс нэгдэн орсноор хүчин төгөлдөр болсон. Монгол улс 1974 онд нэгдэн орсон

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 9-р

зүйлд:< 1.Хүн бүр эрх чөлөөтэй байх болон халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчилж буюу цагдан хорьж болохгүй.

Хуулиар тогтоосон үндэслэл,

журмаас бусад аль ч тохиолдолд хэнийг ч хорьж болохгүй. 2. Баривчлагдсан хүн бүрт баривчлах үед баривчилсан шалтгааныг мэдэгдэхийн дээр түүнд тулгаж байгаа аливаа ялыг даруй мэдэгдэнэ. 3. Эрүүгийн хэргээр баривчлагдсан буюу саатагдсан хүн бүрийг шүүгчид буюу хуулийн дагуу шүүн таслах эрх бүхий өөр албан тушаалтанд нэн даруй шилжүүлнэ. Уг хүн хэргээ аль болохуйц ахар хугацаанд шүүхээр хэлэлцүүлэх буюу суллуулах эрхтэй. Хэргийг нь шүүхээр таслан шийдвэрлэх хүнийг цагдан хорих явдал нийтлэг журам байх ёсгүй бөгөөд шүүхэд ирж байх, ...шаардлагатай нөхцөлд таслан шийдвэрлэх тогтоол гүйцэтгэхэд ирэх баталгаа гаргасан нөхцөлд уг хүнийг чөлөөтэй байлгаж болно .

4. Баривчлагдаж буюу цагдан хоригдож, эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр түүнийг

хорьсон хууль эрхийн үндэслэлийн талаар шүүхийн тогтоол нэн даруй гаргуулах, хэрэв хууль бусаар хоригдсон бол, суллуулах шийдвэрийг шүүхээр гаргуулах эрхтэй. 59

“Хүний эрх”

Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхтгэл НҮБ 1992 он УБ

39


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

5. Хууль бусаар баривчлагдаж буюу цагдан хоригдож, хэлмэгдсэн хүн бүр хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргуулах эрхтэй.> 60 гэж заажээ. Эндээс харахад манай улсын шинэ ЭБШ хуулиар баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох эрхийг шүүхэд өгсөн явдал нь зүйд нийцэж байгаа юм. УИХ-с 2ООО онд соёрхон баталсан “ Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1О-р зүйлийн 1-д < ... эрүүдэн шүүхийг хориглох тухай сургалтын материал,

мэдээллийг

ямар

нэгэн

хэлбэрээр

баривчлагдсан,

албадан

саатуулагдсан, шоронд хоригдсон этгээдийг цагдан хорих, байцаах болон түүнтэй харьцаж болох хууль сахиулах байгууллагын энгийн буюу цэрэгжсэн ажилтан, эмнэлэгийн ажилтан, төрийн албан тушаалтан болон бусад хүнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрт бүрэн тусгана.>, 2-д <...ийнхүү хориглосон заалтыг эдгээр этгээдийн дүрэм зааварт тусгана > гэж заажээ. Гэтэл манай улсад одоо болтол ийм зүйл хийгдээгүй, сургалтын хөтөлбөрт оруулаагүй. Хуулийн байгууллагын ажилтнуудын ажлыг дүгнэх журам шалгуурт тусгагдаагүй.

Мөн 11-р зүйлд <...

эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэртээ ямар нэгэн хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, шоронд хоригдсон хүмүүсийг байцаахтай холбогдсон дүрэм заавар, аргачлал, үйл ажиллагаа, түүнчлэн хорих нөхцөл болон тэдгээрт харьцаж буй байдалд тогтмол хяналт тавьж байна. > гэж заажээ. Манай улсад энэ зүйлийн 1 дэх хэсэгтэй холбогдолтой хяналт байхгүй. Хорих байрны нөхцөлийн талаар зарим нэг хяналт шалгалт байгаа боловч хуулийн шаардлагад хүргэх арга хэмжээ авагдахгүй байна. “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 3-р зүйлд.<... шүүх, засаг захиргаа, хүүхдийг халамжлах, хамгаалах байгууллага аль нь ч аливаа ажил явуулахдаа хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарлаа хандуулна. >, 37-р зүйлд: < 1. .... нэг ч хүүхдийн эрх чөлөөг хууль бусаар буюу дур мэдэн хасч болохгүй. 2. Хүүхдийг баривчлах, албадан саатуулах, гянданд хорих явдлыг хуулийн дагуу гүйцэтгэх бөгөөд гагцхүү эцсийн арга хэмжээ болгож аль болохуйц богино хугацаагаар хэрэглэх, 3. Эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүртэй түүний насны хүмүүсийн эрэлт хэрэгцээг харгалзах үндсэн дээр хүнлэг ёсоор харьцаж, түүний салшгүй нэр төрийг хүндэтгэнэ, 60

“Хүний эрх”

Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхтгэл НҮБ 1992 он УБ

40


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

4. Эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих тусламжийг даруй авах эрх эдлэх, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хууль ёсонд хэр зэрэг нийцэж байгааг тогтоолгохын тулд хүүхэд буюу бусдын нөлөөнд автагдаагүй, хараат бус, эрх бүхий байгууллагад мэтгэлцэх хийгээд байцаан шийтгэх аливаа ийм ажиллагааны талаар шийдвэрийг даруй гаргуулах эрхийг хангана.> гэж заасан байдаг. Манай ЭБШ хуулийн 366-р зүйлд насанд хүрээгүй этгээдийг баривчлах ба цагдан хориход анхаарах тусгайлсан заалтыг оруулж өгсөн боловч уг этгээдийг цагдан хорих үндэслэл, журам нь насанд хүрэгчдийнхээс ялгагдах зүйл байхгүй байна. Тухайлбал: ЭБШ хуулийн 366.1-д <... насанд хүрээгүй хүүхдийг ... 68.2-д заасан онцгой тохиолдолд хөнгөн, хүндэвтэр хэрэгт цагдан хорьж болохоор заасан байна. Гэтэл энэ онцгой тохиолдол гэдэгт нь: урьд өмнө авсан ТСАХ-г зөрчсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан тохиолдлыг авч үзэж байгаа юм. Насанд хүрээгүй хүүхдийг дээрхи үндэслэлээр хөнгөн, хүндэвтэр хэрэгт цагдан хорино гэдэг бол их учир дутагдалтай юм. Харин насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тухай түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчид, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор мэдэгдэнэ гэж заасан байдаг боловч энэ заалт нь практикт насанд хүрэгчдийнхтэй адил хэрэгждэг байна. Дээрхээс гадна насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх нийт хугацааг 18 сараас хэтэрч болохгүй гэж зааж өгсөн нь “Хүүхдийн эрхийн конвенц”-д заасан аль болохуйц богино хугацаагаар баривчилж, хорино гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн 1994 онд батлагдсан

“Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль”-нд < хаяг, эцэг,

эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан 7 хүртэл хоногоор түр саатуулж болно

> гэж заасан. Түр

саатуулах нь албадлага бөгөөд мөн чанартаа хоригдоно гэсэн үг. Гэм буруутай үйлдэл хийгээгүй байхад хүүхдийг хорьж буй нь эрхийн том зөрчил юм. Монгол улс нь олон улсын эрх зүйн харилцаанд дээрх пактаар үүрэг хүлээж оролцдог учраас энэхүү эрхийг хангах талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаагаар олон улсын харилцаан дахь нэр хүндийг тодорхойлох нэг шалгуур болдог. Ийм ч учраас олон улсын хэм хэмжээний энэхүү заалтуудыг иш үндэс болгон тус улсын “Үндсэн Хууль”-ийн 16-р зүйлийн 13-р хэсэгт заахдаа: <...Иргэн

41


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй , Хуулинд заасан заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, мөрдөн мөшгөхийг хориглоно Баривчлагдсан мэдэгдэнэ.>

61

шалтгаан

үндэслэлийг

түүний

ар

гэр,

өмгөөлөгчид

заавал

гэж заасан.

Аль ч улс орны ЭБШ ажиллагааны хуулийн зарчим, гол үзэл санаа, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх ашгийг хамгаалах баталгаа, хяналтын механизм, процессийн ажиллагааны нээлттэй байдал зэрэг нь тухайн улсын ардчилсан байдал, хүний эрхийн байдлын нэг чухал хэмжүүр байдаг. Хүнийг эрхийг хамгийн ихээр хөндөж байдаг харилцааг зохицуулдаг ЭБШ хуулийг УИХ-с 2ОО2 онд шинэчлэн баталсан бөгөөд уг хуульд ололт, дэвшилттэй, шинэлэг, хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн олон чухал заалтууд орсон. Үүний нэг тод жишээ нь сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох эрх шүүхэд шилжсэн явдал юм. Баривчлах, цагдан хорих зөвшөөрлийг гэмт хэргийг илрүүлэх үүрэг хүлээсэн субьект бус харин шүүх яллагч болон өмгөөлөгч талын байр суурь, хэргийн талаархи мэдээ баримтыг харьцуулан авч үзэж мэтгэлцээний үр дүнг харгалзан олгох нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь яах аргагүй хүний эрхэд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй бөгөөд манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид бүрнээ нийцэж байгаа билээ. Шинэ ЭБШ хуулийн нэгдүгээр бүлгийн 1О-р зүйлд “ Хүний халдашгүй байх эрхийг хангах “ гэсэн зүйлд хүнийг баривчлах, цагдан хорих үед эрхийг зөрчүүлэхгүй байх дараах заалтууд оржээ.< -

Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй

-

... шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч цагдан хорихыг хориглоно.

-

Прокурор нь хууль бусаар баривчилагдсан, цагдан хоригдсон, ...эсхүл хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй.

-

Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.

61

Монгол улсын Үндсэн хууль 1992 он

42


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

- Сэжигтнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулна.> 62 Мөн уг хуулийн хоёрдугаар бүлэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны гол зарчим, зорилтууд гэмт хэрэг нэг бүрийг бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шудрагаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий харгис, нэр төрийг нь доромжлохгүй байх, сэжигтэнийг баривчлах үед өмгөөлөгч авах, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулах, эрүүгийн хууль болон байцаан шийтгэх хуулийг тайлбарлах,

хэрэглэхэд

эргэлзээ

гарвал

түүнийг

сэжигтэн,

яллагдагчид

ашигтайгаар шийдвэрлэх зэрэг нь хүний эрхийг баталгаатай болгох, хилсээр хуулийн үндэслэлгүйгээр хүнийг шүүж шийтгэхээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн ЭБШ ажиллагааг эсрэг тэсрэг нотлох баримтуудыг зэрэгцүүлэн авч үзэж, зөвхөн эрх тэгш бүхий яллагч, өмгөөлөгч

(шүүгдэгч)

талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулахаар заасан. ЭБШ хуульд тогтоосон дээрх заалтууд болон бусад ололттой, хүнлэг, энэрэнгүй олон зүйл хэсгийг бүхэлд нь авч үзэж дүгнэвэл, байцаан шийтгэх өмнөх хуулиудаасаа илүү дэвшилттэй, мөрдөж мөшгих, байцаан саатуулах, хэргийн үндэслэлгүй сэрдлэг хардлагаас гэм буруугүй хүнийг аль болох хамгаалахад чиглэгдэж чадсанаараа ялгарч буй гэж хэлэх үндэслэлтэй. Бид Олон улсын гэрээ, конвенцууд болон манай дотоодын хууль тогтоомжид цагдан хорих ТСАХ-ны талаар ямар заалтууд байдгийг авч үзлээ. Харин энэ Олон улсын эрхийн акт болох ИУТЭТОУП болон бусад гэрээ, конвенцтэй манай улсын хууль тогтоомж хэрхэн нийцэж болон зөрчилдөж байгаа байдлыг тодорхой баримтаар авч үзье. 1. Эрүүгийн хэргээр баривчлагдсан буюу саатуулагдсан этгээдийг шүүгчид буюу шүүн таслах эрх бүхий этгээдэд нэн даруй шилжүүлнэ гэж ИУТЭТОУП-д заасан. Монгол улсын ЭБШ хуулийн заалт шаардлагыг энэ пактад нийцүүлж, баривчлах, цагдан хорих зөвшөөрлийг шүүгч шийдвэрлэдэг болсноор манай хууль тогтоомж үндсэндээ Пактын заалтад нийцэж байгаа юм. Харин баривчлагдсан болон цагдан хоригдох гэж байгаа этгээдийг өөрийн биеэр нь 62

ЭБШ хууль 2ОО2 он 1-р бүлэг 1О-р зүйл

43


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

шүүгчид авч очих талаар манай ЭБШ хуульд ямар ч заалт байхгүй нь энэ пактын заалттай зөрчилдөж байна. 2. Хэргийг нь шүүхээр таслан шийдвэрлэх хүнийг цагдан хорих явдал нийтлэг журам байх ёсгүй. Өөрөөр хэлбэл цагдан хорих явдлыг гарцаагүй тохиолдолд бага хэрэглэж байхыг энэ заалт анхааруулсан байна. Цагдан хорих асуудлыг хэрэглэхэд үндэслэл, журам гэсэн 2 шаардлага байдаг. Манай ЭБШ хуульд цагдан хорих үндэслэлийг заасан нь энэ зарчимтай хэрхэн нийцэж байгааг авч үзье. Цагдан хорьж болох ЭБШ хуульд заасан үндэслэл: а) Эрүүгийн хуульд заасан онц хүнд, хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч - удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд - онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн. Үүнээс харвал онц хүнд, хүнд гэмт хэргийнх нь зарим төрлийн субьектуудад шууд хэрэглэж болно гэсэн үг. б) Хүндэвтэр гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгч, сэжигтэнд дор дурьдсан нөхцөл байвал хорьж болно. -

өмнө авсан ТСАХ-г зөрчсөн

-

оргон зайлж болзошгүй эсвэл оргон зайлсан

в) Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг -

урьд авсан ТСАХ-г зөрчсөн

-

оргон зайлж болзошгүй, оргон зайлсан бол хорьж болохоор заажээ. Энэ байдлаас дүгнэлт хийж үзэхэд гэмт хэргийн төрлийн (

онц

хүнд,

хүнд, хүндэвтэр, хөнгөн ) бүх ангилалд хэнийг ч хорьж болохоор байна. Иймээс цагдан хорих ТСАХ-г нийтлэг хэрэглэх боломжийг ЭБШ хууль олгосон хэвээр байна. Иймд энэ ТСАХ-г хэрэглэхэд шүүгчийн байр суурь хандлагыг төлөвшүүлэх асуудал маш чухал байна. 3. Баривчлагдсан буюу саатуулагдсан этгээд хэргээ аль болох ахар богино хугацаанд шүүхээр хэлэлцүүлэх, суллуулах эрхтэй. Цагдан хорих ТСАХ-г аль болох богино хугацаагаар хэрэглэж, шүүхээр хэргийг шийдүүлэхийг энэ заалт санал болгож байна. Манай хуульд цагдан хорьж мөрдөх ерөнхий хугацаа 2 сар гэж заасан боловч хүндэвтэр, хүнд, онц хүнд хэргийн холбогдогчдийг шаардлагатай бол 24 сар хүртэл сунгаж болно. Бүр онц хүнд хэрэгт 3О хүртэл сар байж болохоор асар урт хугацааг заасан.

44


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Хүүхдийг 18 сар хүртэл хорьж болохоор байна. Энэ нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн < хүүхдийг баривчлах, албадан саатуулах, гянданд хорих явдлыг хуулийн дагуу гүйцэтгэх бөгөөд гагцхүү эцсийн арга хэмжээ болгож аль болохуйц богино хугацаагаар хэрэглэх > гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. 4. Иргэн хүн өөртэй нь холбоотой асуудлыг шүүхээр хянан хэлэлцэхэд өөрөө биечлэн болон сонгон авсан өмгөөлөгчөө оруулах эрхтэй.(ИУТЭТОУП). Манай ЭБШ хуулийн баривчлах, цагдан хорих тухай заалтуудад баривчлах буюу цагдан хорих зөвшөөрөл өгөх тухай шүүгчийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй байна. Бидний үзэж байгаагаар тухайн этгээдийг болон түүний өмгөөлөгчийг цагдан хорих ТСАХ-г авах асуудлыг шийдвэрлэхэд оролцуулах явдал чухал байна. Хэргийн материалаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын танилцуулснаар бүхнийг шийдэх нь өрөөсгөл юм. Ер нь зөвхөн нэг талын тэр тусмаа хорих сонирхолтой этгээдийг нь оролцуулах учир дутагдалтай. Бид практикт цагдан хорих ТСАХ-г хэрэглэх явцад хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг судлах хүрээнд Завхан аймгийн / өөрийн аймгийн / хэмжээнд 2011, 2012 онд хоригдсон 75 сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс санал асуулга авахад: Цагдан хорих ТСАХ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн дийлэнх нь буюу 78,2 хувь нь ЭХ-ийн 145-р зүйлд заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байв. Судалгаанд үндэслэлээр

Цагдан

оролцогчидын хоригдож

49,2

байгаагаа

хувь

нь

мэдээгүй,

хуулинд 22,8

заасан

хувь

нь

ямар “хэргээ

хүлээгээгүй” гэж, 17 хувь нь оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, үлдсэн нь бусад үндэслэлээр цагдан хорих ТСАХ авагдсан гэжээ. Өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулздаг уу? Гэсэн асуултанд 68,4 орчим хувь нь тийм, 22,3 хувь нь өмгөөлөгч аваагүй, 8,3 хувь нь үгүй гэж, Цагдан хорих ТСАХ авсан албан тушаалтан ямар хугацаанд биечлэн уулзаж байна вэ? Гэсэн асуултанд 14 хоног дутамд гэж 78,2 хувь нь, 21,8 хувь нь түүнээс дээш хугацаанд уулздаг гэжээ. Ихэнх сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар нь ардаа үлдсэн ахуй амьдрал, ажил төрөл, эд хөрөнгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар огт мэдээгүй байв. Хуульд хорих үндэслэлийг заасан хэдий ч практик дээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын хорих шийдвэр гаргах үндэслэл нь цөөн биш тохиолдолд

45


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

сэжигтэн, яллагдагч хэргээ хүлээхгүй, учруулсан хохирлоо төлөхгүй байх явдал болох нь эндээс харагдаж байна. Гэтэл ЭБШ хуулийн цагдан хорих зорилго өөр юм. Цагдан хоригдсон этгээдийн хүүхэд (бага насны ), өндөр настан эцэг, эх, асруулагчийг харгалзан дэмжүүлэхээр төрөл садны буюу бусад хүмүүс зохих байгуулагад хүлээлгэн өгөх тухай тогтоол шийдвэр гаргаж байх тухай ЭБШ хуульд тодорхой заасан. Түүнчлэн хуульд заагаагүй ч гэсэн цагдан хоригдсон этгээдийн ажил төрөлтэй холбоотой бусад асуудлыг анхаарч үзэх нь хүнлэг, энэрэнгүй ёсны баталгаа болно. Урьдчилан хоригдогсдын эрх зүйн байдал: Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар ( ХЭДКГ )-аас “ХҮНИЙ ЭРХ БА ХОРИХ БАЙГУУЛЛАГА” -

Хорих байгууллагын ажилтнуудад зориулсан Хүний

эрхийн сургалтын багцад Урьдчилан хоригдож байгаа хүмүүсийн талаар болон насанд хүрээгүй хоригдогсдын эрх зүйн байдлын талаар чухал ач холбогдолтой асуудлуудыг дурьдсан байна. Үүнээс дурьдвал: “Насанд хүрээгүй хоригдогсод” гэдэг бүлэгт насанд хүрээгүй хүүхдийг урьдчилан хорихдоо доорхи зүйлийг анхаарвал зохино гэжээ . Үүнд: 1. Урьдчилан хорих явдлыг хамгийн эцсийн арга хэрэгсэл болгон хэрэглэх ба хугацаа нь аль болох богино байх ёстой. 2. Боломжийн хэрээр урьдчилан хорих явдлыг өөр арга хэрэгсэл, тухайлбал шууд хараа хяналт тогтоох гэр бүлийн хүрээнд эсвэл байнгын хяналтад байлгах, сургууль буюу гэрт нь байлгах гэх мэт арга хэрэгсэлээр солих ёстой. 3. Урьдчилан хоригдож байгаа насанд хүрээгүй хүмүүс нь НҮБ-ын баталсан Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд заасан бүх эрх баталгааг эдэлнэ. 4. Урьдчилан

хоригдож

байгаа

насанд

хүрээгүй

хүмүүсийг

насанд

хүрэгчидээс тусад нь тусгай хорих газар юмуу эсвэл нсанд хүрэгчидийн хорих газар бол тусгай хэсэгт байлгах ёстой. 5. Цагдан хоригдож байгаа насанд хүрээгүй хүмүүс нас хүйс болон хувийн онцлогоосоо шалтгаалан шаардагдаж болох бүхий л тусламж, халамж,

46


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

хамгаалалт болон нийгэм, боловсрол, мэргэжил, сэтгэл зүй, эмнэлэгийн ганцаарчилсан тусламж авах ёстой.

63

Мөн “ Урьдчилан хоригдож байгаа хүмүүсийн эрх зүйн байдал” гэсэн бүлэгт гол зарчим болгож дараах зарчимуудыг дурьдсан байна. -

Хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан хүн буруутай нь тогтоогдох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй

-

Хүн бүр хүнийхээ хувьд аюулгүй байдал, эрх чөлөөг эдлэх эрхтэй. Хуульд заасан үндэслэлтэйгээр тогтоогдсоноос бусад тохиололд хэнийг ч эрх чөлөөг нь хасаж болохгүй.

-

Баривчлагдсан хүмүүст баривчлагдах үед ямар шалтгаанаар баригдсаныг нь мэдэгдэх ёстой.

-

Баривчлагдаж байгаа хүнд юунд буруутгагдаж байгааг нь тодорхой мэдэгдэнэ.

-

Баривчлагдсан хүн бүр баривчлагдсан явдал нь хууль ёсны зорилготой байсан

эсэхийг

тодруулахын

тулд

эрх

бүхий

шүүх

эрх

мэдлийн

байгууллагад хандан, хоригдсон үндэслэлээ хянуулж, хууль бус хоригдсон байвал тэр даруй суллагдана. -

Хоригдсон хүн өөрийгөө хамгаалах, эсвэл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамгаалуулах эрхтэй.

-

Баривчлагдсан

хүн

бүр

тодорхой

цаг

хугацааны

дотор

шүүхээр

шийдвэрлүүлэх, эсвэл суллагдах эрхтэй. -

Шүүгдэх хүртлээ хоригдох нь журам биш, онцгой тохиолдол байна.> 64 Олон улсын баримт бичиг дэх үндэслэл нь шүүхээр ороогүй байгаа

хоригдлуудын эрх зүйн байдлын гол зүйл нь тэднийг гэм буруугүй гэж үзэх явдал юм. Энэ талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “ Гэмт хэрэгт яллагдаж хэн бүрт өөрт нь тулгасан хэргийг өмгөөлүүлэх өөрөө өмгөөлөх бүрэн боломжтойгоор шүүх хурлаар ил хэлэлцэн тасалж гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй “ гэж заасан_ байдаг. Дээрхи чухал зарчим нь хэд хэдэн ач холбогдолтой. Хоригдож байгаа хүн яагаад баривчлагдсан гэдгээ мэдэх ёстой бөгөөд шүүхэд аль болохоор хурдан очиж 63 64

ХЭДКГ-ын “Хүний эрх ба хорих байгууллага” гарын авлага. НҮБ 2ОО2 он. 99-р тал ХЭДКГ-ын “Хүний эрх ба хорих байгууллага” гарын авлага. НҮБ 2ОО2 он. 112-р тал

47


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

хэргээ таслуулах эрхтэй гэсэн үг. Эдгээр эрхийг ИБУТЭТОУ-ын пактын 9 дүгээрт тусгасан байдаг. Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд урьдчилан хоригдож буй этгээдийн эрх зүйн онцлог байдлыг доорхи байдлаар тодорхойлсон. < а/ Эрүүгийн хэрэгт яллагдсан шалтгаанаар баривчлагдсан, эсвэл хоригдсон хүмүүс цагдаагийн түр хорих байранд буюу хорих газарт байгаа боловч шүүхээр орж яллагдаагүй бол энэ дүрэмд цаашдаа “ сэжигтэн, яллагдагч” гэж нэрлэнэ. б/ Сэжигтэн, яллагдагч нарыг гэм буруутайд тооцож үл болох тул тэдэнтэй мөн энэ зарчмаар харилцана.> 65 гэжээ. Цагдан

хорих

байруудын

өнөөгийн

нөхцөл

байдал,

илэрсэн

зөрчлүүд. Хууль зүй, дотоод хэргийн сайд, ХЭҮК-ын даргын баталсан удирдамжын дагуу 2ОО3 оны эцсээр улсын хэмжээнд цагдан хорих байруудад нэгдсэн үзлэг хийж дүнг нэгтгэн гаргасан байна. Энэ үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлын талаар “ Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл” 66 - д хэрхэн дурьдсан талаар авч үзье. Хорих байрны багтаамж, агааржуулалт, гэрэлтүүлэг. “Цагдан хорих байрны өрөөнүүдийн цонх байгалийн гэрэлд уншиж, ажиллаж болох хангалттай хэмжээтэй байх ёстой” 67 байна. Нийслэл болон бүх аймгийн хорих байрууд (431 өрөө нь ) нь нийтдээ 4957,3 квадрат метр талбайтай. Үзлэг хийгдэх үед нийт хорих байранд 1674 хүн хоригдож байсан. Хорих байрны талбайг нийт хоригдож байгаа хүний тоонд харьцуулж үзэхэд нэг хүнд дунджаар 2,9 кв.м талбай оногдож байжээ. Мөн хуульд зааснаар цагдан хорих байрууд нь агааржуулах төхөөрөмжтэй, салхивчтай байх ёстой. Хуулийн энэхүү шаардлага хорих байруудад хамгийн хангалтгүй байсан бөгөөд байгалийн агаар орох цонхтой, цонхондоо салхивчтай хорих байр байхгүй, бүх хорих байрууд коридоороосоо төмөр хаалгаар дамжин агаар орох нөхцөлтэйгээр баригдсан ба зарим байрны коридор нь ч огт цонхгүйгээс байгалийн гэрэл харах боломжгүй, цонхтой ч гэсэн цонх нь том биш байдаг. Үзлэгээр хорих байрны гэрэлтүүлгийн байдлыг судалж үзэхэд зарим нь өрөөн дотроо гэрэлтүүлэгтэй, зарим нь хаалганы дээд хэсгийн сараалжны гадна 65

“Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”-ийн 84-н 1.2 Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний илтгэл. ХЭҮК. 2ОО4 он. 94-1ОО-р тал 67 Хорих байрны наад захын жишиг дүрмийн а 66

48


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

гэрэлтүүлэгтэй байна. Гаднаас гэрэл тусгасан өрөө нь дийлэнх олон нь байсан боловч эдгээр нь шаардлага хангахгүй, өрөөнүүд нь байнгын харанхуй бүрэнхий байдалтай байдаг байна. Хорих байрны халаалт, усан хангамж, чийглэг, унтаж амрах нөхцөл, бусад хангамж. СЯБЦХШБ тухай хуулийн 13, 24-р зүйлүүдэд “ Хорих байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана. Хорих байр нь 18 хэмээс багагүй дулаантай байна” 68 гэж заасан. Үзлэгээр хорих байрнуудын 14 нь нэгдсэн халаалттын системд холбогдсон, 8 нь өөрийн бие даасан халаалттай боловч ихэнхи хорих байрууд дотроо халаалтын төхөөрөмжгүй зөвхөн коридоороосоо халах боломжтой. Мөн 9 хорих байрны халуун зөвшөөрөгдөх доод хэмжээнээс ихээхэн доогуур байсан нь тогтоогдсон. Тухайлбал: Завхан аймгийн хорих байр +5 хэм, Баянөлгий аймгийн хорих байр +6,9 +11,2 хэм, Булган аймгийн хорих байр +О3 +15 хэм дулаантай гарсан байна. Улсын хэмжээний бүх хорих байрны 431 өрөөний 375 өрөө нь модон наартай, бүгд цементэн байдаг байна. Зарим аймгийн хорих байрууд унтаж амрах нөхцлийг нь дээшлүүлж төмөр болон модон ороор хангах ажил хийж эхэлсэн байна. Хорих байрны чийглэг 55-6О хувь байх ёстой гэж хуульд заасан боловч энэ шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Улсын хэмжээний бүх хорих байрны 5О%-ийнх нь чийглэг нь хуульд заасан хэмжээнээс их, 23,8%-ийнх нь чийглэг хуульд заасан хэмжээнээс доогуур, 26,2%-ийнх чийглэг хуульд заасан хэмжээнд байна гэсэн дүн гарчээ. Хорих өрөөн дотроо ахуйн хэрэгцээнд хэрэглэх цэвэр устай хорих байр үндсэндээ байхгүй. Ганц худаг, Төв аймагт л өрөөн дотроо бие засах зориулалтын суултууртай ба үүнд зориулсан усыг тодорхой цагийн хувиараар шахдаг бөгөөд энэ нь ундны болон ахуйн журмаар хэрэглэх боломжгүй ус байдаг байна. СЯБЦХШБ тухай хуулинд “хоригдсон этгээд нь хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлээ бэлнээр худалдан авч хэрэглэх эрхтэй, хорих байрны захиргаа нь ахуйн болон эмнэлэг ариун цэврийн төлбөртэй үйлчилгээ явуулж болно” 69 гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Ганц худаг болон зарим аймгийн хорих байрны захиргаа санаачлага гаргасан байна.Үзлэгийн дүнгээс үзвэл 11 хорих байр 68 69

СЯБЦХШБ тухай хууль 1999 он. 13, 23-р зүйлүүд СЯБЦХШБ тухай хууль 1999 он. 23-р зүйлийн 2, 25-р зүйлийн 1 дэх хэсэг

49


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

төлбөртэй үйлчилгээ явуулах боломжтой болжээ. Ганц худаг дахь цагдан хорих ангийн захиргаа хохирогсдын болон ар гэрийнх нь хүсэлтээр хоригдогсдод нэрийн данс нээж төлбөртэй үйлчилгээ явуулж байгаа ба үзлэг явагдах үед 136 хоригдол нэрийн данс нээлгэж шаардлагатай зүйлээ худалдан авч үйлчлүүлж байсан байна. Цаашид хүнсний болон ахуйн хэрэгцээний төлбөртэй үйлчилгээг бүх аймгийн хорих байруудад бий болгох шаардлагатай зүй ёсоор тавигдаж байгаа юм байна.Цагдан хорих байрны дотоод журамд ч хүнсний бүтээгдэхүүн, ариун цэвэр ахуйн хэрэглээний зүйлс, ном хэвлэл, захидал, цахилгаан, үсчин гоо сайхны төлбөртэй үйлчилгээ явуулж болохоор заасан байна. Зарим аймгийн цагдан хорих байр мэргэжлийн эмчийн орон тоогүй учир хоригдогсдод эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, байрны эрүүл ахуйн талаар хяналт тавих боломж нөхцөл хүндрэлтэй байдаг тухай санал шүүмжлэл гарч байсан талаар тус илтгэлд дарьдсан байна. Энэ бүгдээс үзэхэд цагдан хорих байрны ийм ахуй нөхцөлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг удаан хугацаар цагдан хорих нь тэдний эрүүл мэнд болон бусад эрх, эрх чөлөөнд нь муугаар нөлөөлөх ба цаад утгаараар тэдэнд даралт шахалт үзүүлсэн шинжтэй, улмаар хэрэг хүлээхэд хүргэх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг гаргахыг албадсан агуулгатай мэт байгаа юм. Хуулийн зарим байгууллагаас Цагдан хорих ТСАХ-г хууль бусаар хэрэглэж хүний эрхийг зөрчиж байсан зарим нэг жишээ баримтыг үзэхэд дараах зөрчил дутагдал илэрч байжээ. Шүүх нь хүний эрх, эрх чөлөө шудрага ёсны баталгаа мөн. 70 болох талаар тодорхой заасан байдаг. Гэтэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт гарсан хүн амины хэрэгт анх 1995 оны 12 сарын 31-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж иргэн Э-г уг хэрэгт холбогдуулан 7 жил шалгаад эцэст нь шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж сулласан / 609003 дугаарын эрүүгийн хэрэг/ Энэ 7 жилийн хугацаанд түүнийг анхан шатны шүүхээс 3 удаа цаазаар авах ял, 3 удаа 25 жилийн хорих ялаар шийтгэж байсан бөгөөд тэрээр шүүхийн тогтоолоор 5 жил гянданд хоригдсон байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгахдаа анхнаасаа хариуцлагагүй хандсан, прокурор нь яллаж, шүүх нь 6 удаа ял оноож байсан нь тухайн албан тушаалтан нарын ажлын хариуцлага, хууль хэрэгжүүлэх ёс суртахуун,

70

Шүүхийн тухай хуулийн 3.2

50


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

хүний хувь заяанд хандах хандлага ямар түвшинд байгааг харуулсан аймшигт баримт юм. 71 Бусдын олон тооны адуу хулгайлсан хэрэгт Г гэгч хүнийг Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд 11 сарын хугацаагаар хорьж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ хугацаанд яллагдагч Г-г 9 удаа байцаасан байх бөгөөд үүний 7-д нь тэрээр “миний бие муу байна”гэж мэдүүлжээ. Эцэстээ тэрээр шүүхийн тогтоол гарсны дараа сүрьеэгийн хүндрэлээр нас барсан байна. Энэ хэргийг гардан шалгасан цагдаагийн ажилтны цолыг нэг шатаар бууруулж арга хэмжээ авчээ. Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан М нь иргэн Ш-г хэрэгт холбогдуулан шалгахдаа сумын уурын зууханд 2 хоног гавтай хорьсон байна. Түүний энэ үйлдэлд сарын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар хасч сахилгын шийтгэл ноогдуулжээ. 72 2ООЗ онд Төв аймагт Г гэгч нь 6О хоног Цагдан хоригдоод хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Тэрээр үндэслэлгүйгээр хоригдсон гэж Төв аймгийн хуулийн байгууллагуудаас 4О сая төгрөг нэхэмжилсэн тохиолдол гарчээ. ХЭҮК-с УМБГ, нийслэлийн бүх дүүргүүд болон Төмөр зам, ЗЦГ, 18 аймгийн мөрдөн байцаах тасагт 2ОО1 он болон 2ОО2 оны эхний улиралд хэрэгсэхгүй

болгосон

4236

хэрэгт

холбогдогсдын

хуульд

заасан

эрхийн

хэрэгжилтийг судалж үзэхэд, хэрэгсэхгүй болгогдсон хэрэгт холбогдсон дөрвөн хүн тутмын нэгийг нь 3-1О47 хоногоор

баривчилж, цагдан хорьсон байна. Үүнтэй

холбогдуулж, хэрэгт холбогдогчдыг хууль бусаар хорьдог, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа аашилдаг алба хаагчидтай хариуцлага тооцуулах шаардлагыг ХЭҮК-с тавьсаны дагуу ЦЕГ-с 52 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид “ процессийн зөрчил гаргасан” гэж сахилгын арга хэмжээ авахуулсан байна. 73 Шинэ ЭБШ хуулийн Дөчин дөрөвдүгээр бүлэгт “ ЭБШ ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах” гэсэн цоо шинэ бүлэг нэмж орсон нь цагдан хорих ТСАХ-г хэрэглэх явцад хүнийг эрхийг хангах нэг том баталгаа болж байгаа юм.

71

Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл 2ОО4он ХЭҮК. УБ хот ЦЕГ-н 2ОО2.1О.1О-ны өдрийн 2/222 тоот танилцуулга 73 УЕПГ-н дэргэдэх Мөрдөн байцаах албаны 2ОО2.12.З1-ны өдрийн 224 тоот 72

51


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

2.2 Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж байгаа өнөөгийн байдал. Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж байгаа өнөө үед УИХ-с шинэ Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийг 2ОО2 оны О1 сарын 1О-нд батлаж,

2ОО2 оны 9 сарын 1-нээс уг хуулийг

мөрдөж эхэлснээс хойш практикт энэ хуулийг хэрхэн нэг мөр зөв ойлгож хэрэглэж байгааг болон нэн ялангуяа Цагдан хорих ТСАХ-г хэрхэн яаж хэрэглэж байгааг судалан үзэж илэрсэн зөрчил дутагдлыг дахин давтан гаргуулахгүй байх тууштай арга хэмжээг авах нь чухал ач холбогдолтой билээ. ЭБШ

ажиллагааг

зөвхөн

хуулийн

дагуу

хэрэгжүүлэхтэй

холбоотой

тулгамдсан асуудлыг шинэлэг байдлаар, олон улсын нийтлэг жишигт дүйцүүлэн иж бүрнээр зохицуулсан нь шинэ ЭБШ хуулийн онцлог төдийгүй шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх чухал нөхцөл болсон гэж үзэж байна. ЭБШ хуулийг шинээр боловсруулахдаа дараах үзэл баримтлал, зорилтыг иш үндэс болгосон гэж уг хуулийг онолын үүднээс тайлбарласан эрдэмтэн судлаачид үзжээ. Үүнд: а) уг хуулийг Үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээний агуулгад бүрэн нийцүүлэх б) хүний эрхийг ямар нэгэн байдлаар хөндөх, хязгаарлахад хүргэдэг, төрийн байгууллага, албан тушаалтнаас биечлэн хэрэгжүүлдэг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх в) ЭБШ ажиллагаанд баримтлавал зохих нийтлэг болон тусгай зарчмуудыг хуульчлан мөрдүүлэх г)

ЭБШ

ажиллагааны

оролцогчдыг

төрөлжүүлэн,

тэдний

эрх

үүргийг

нарийвчлан тодорхойлох д) ЭБШ ажиллагааг олон үе шат, дамжлагагүй, бүх нөхцөлд шуурхай явагдах эрх зүйн орчин бүрдүүлэх. Сэжигтнийг баривчлах болон Цагдан хорих ТСАХ авах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулж, Монгол улс, олон улсын гэрээ, хүний эрхийн олон улсын нийтлэг стандартыг удирдлага болгон дээрх албадлагын арга хэмжээг авах

52


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

зөвшөөрлийг зөвхөн шүүгч олгож байхаар хуульчилжээ. Мөн хорьж мөрдөх хугацааны дээд хязгаарыг 36 сар байсныг 24 сараар хязгаарласан нь хүний эрхийг хамгаалах, ЭБШ ажиллагааг түргэн шуурай явуулах боломжыг бүрдүүлжээ.. Цагдан хорих ТСАХ-ны талаар ЭБШ хуульд заасан журмыг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүх, прокурор, цагдаагийн байгууллага удирдлага зохион байгуулалтын болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг мэрэгжлийн удирдлагаар хангахад чиглэгдсэн зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Тухайлбал: Зарим нэг дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт “ Баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгоход хүний эрхийг хангах нь” гэсэн чиглэлээр сургалт явуулсан нь их үр өгөөжтэй болсон гэж үзэж байна. Мөн Монгол улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газраас цагдан хорих ТСАХ-ний талаар гаргасан зөвлөмж, заавар, журам, тушаалуудыг гаргасан байна. Үүнд: 1. Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2008 оны О1 сарын 30-ны

өдрийн 07/26 тоот тушаал “ Баривчлах,

цагдан хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах тухай” журам ” 74 2. Монгол улсын Ерөнхий Прокурорын 2О11 оны 02 дугаар сарын 16-ны 32 тоот тушаал “ Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд ЭБШХ-ийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар.”75 3. Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний “ Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хориход анхаарах зарим асуудал”76 зөвлөмж 4. Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “ Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хориход анхаарах зарим асуудал”77 зөвлөмж 5. Монгол улсын Дээд шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59-р зүйлийг тайлбарлах тухай”78 тогтоол. 74

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2008 оны О1 сарын 30-ны өдрийн 07/26 тоот тушаал 75 Монгол улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 32 тушаал 76 Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зөвлөмж 77 Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зөвлөмж 78 Монгол улсын Дээд шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн тогтоол

53


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Эдгээр зөвлөмж, тушаал, заавруудыг гаргасан нь хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд зохих ач холбогдолтой, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон бусад хуулийн байгууллагын ажилтан нарыг гарын авлагаар хангасан зэрэг ач холбогдолтой зүйл болсон боловч зарим нэг тушаал, заавар, зөвлөмж нь хуультай зөрчилдсөн мөн практикт нийцэхгүй байгаа

нь судалгаагаар харагдаж

байна. Эдгээрээс дурьдвал: Гэтэл ЭБШ хуулийн 68.3, 69.5-р зүйлүүдэд зааснаар прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн сэжигтэн яллагдагчийг цагдан хорих болон хорьж мөрдөх хугацааг сунгуулахаар ирүүлсэн тогтоолтой танилцаж үндэслэлтэй гэж үзвэл тогтоолыг шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Харин хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хамт тогтоолыг шүүхэд биечлэн танилцуулна гэж хуулинд заагаагүй байна. 2010-2011 онд улсын хэмжээгээр Цагдан хорих ТСАХ-г авсан үндэслэлийг статистик тоон үзүүлэлтээс харахад: 2О10 оны эхний улиралд хоригдсон хүний тоог өмнөх оны мөн улиралтай харьцуулан үзэхэд албадан саатуулагдаж байсан хүн 81.2 хувиар, сэжигтнээр цагдан хоригдогсод 27,4 хувиар, яллагдагчаар цагдан хоригдогсод 26,3 хувиар тус тус цөөрсөн тухай Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах төв, орон нутгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөний илтгэлд дурьдсан байна. 75 Гэхдээ энэ бууралтыг зөвхөн цагдан хорих ТСАХ-г хэрэглэх зөвшөөрлийг шүүгч өгдөг болсонтой холбож үзэх нь өрөөсгөл юм. 2ОО2 оны О9 сарын О1-нээс өмнө бүх ангилалын хэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнийг их хэмжээгээр цагдан хорьдог байсан болох нь харагдаж байна. Хэрэг бүртгэлтэнд хяналт тавих прокурор нь ч хэрэг бүртгэлтийн 14 хоногт сэжигтнийг цагдан хорих үндэслэл болон хэргийн талаар тэр бүр хяналт тавиад байдаггүй хэрэг бүртгэгчийн амаар асуудлыг шийддэг байсан нь бодит үнэн билээ. Нийт 5479 хүн / үүнээс насанд хүрээгүй хүүхэд 31О, эмэгтэй 241 хүн / -ээс онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 497, хүнд гэмт хэрэг 1334, Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн этгээд 486, рецедив гэмт хэрэгтэн 39, өмнөх ТСАХ-г зөрчсөн 277, оргон зайлсан 693, оргон зайлж болзошгүй 21О7. Үүнээс 58 хүний хэрэг нь хэрэгсэхгүй

75

“Өнөөдөр” сонин 2011.03.06. №052

54


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

болгогдсон байна. Эндээс харахад хөнгөн, хүндэвтэр хэрэг дээр ямар их хүн цагдан хоригдож байгаа нь харагдаж байгаа юм. Цагдан хорих ТСАХ-г хэрхэн нэг мөр ойлгож, практикт хэрэгжүүлж байгаа талаар орон нутгийн

хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарыг

хамруулсан 30 гаруй хүний дунд санал асуулга явуулав. Судалгаанд оролцогчдын 68.4 хувь нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, 17.2 хувь нь прокурор, үлдсэн 14.4 хувь нь шүүгч байсан бөгөөд эдгээрийн ихэнх хувь нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байлаа. Таслан сэргийлэх арга хэмжээг ямар үед хэрэглэх вэ?

Гэсэн асуултанд

52.4 хувь нь гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон үед, 4.8 хувь нь уг этгээдэд ял сонсгосон үед, үлдсэн 42.8 хувь нь зөвхөн ТСАХ авах хуулинд заасан үндэслэл байгаа үед хэрэглэнэ гэж хариулсан байна. Гэтэл ЭБШ хуулийн 62-р зүйлд Сэжигтэн, яллагдагч шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхээс оргон зайлж болох буюу эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох, эсхүл гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол түүнд аль нэг төрлийн ТСАХ-г авах эрхтэй болохыг зааж өгсөн. ТСАХ-г авах нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үүрэг биш зөвхөн эрх нь бөгөөд харин энэ арга хэмжээг хууль зүйн дагуу хэрэглэх нь тэдний үүрэг билээ. Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх үндэслэл тодорхой нотлох баримтаар батлагддаг бол нотлох баримтын эх сурвалжийг заана уу? гэсэн асуултанд 39.4 хувь нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй эсхүл зайлсан талаар дурьдсан ЭБШ ажиллагааны аль нэг оролцогчийн мэдүүлэг, 31.3 хувь нь уг этгээд оргон зугтахыг завдсан тухай тэмдэглэл, 23.4 хувь нь урьд өмнө шүүхээр шийтгүүлсэн тухай баримт бичиг, 4.2 хувь нь утсан харилцаа болон нэргүй захидалд оргон зайлах тухай дурьдсан, 1.7 хувь нь өмнө авсан ТСАХ-г зөрчсөн тухай дурьдсан мэдүүлэг, тэмдэглэл зэрэг нь нотлох баримт болно гэжээ. Эндээс үзэхэд цагдан хорих ТСАХ-г хэрэглэх үндэслэлийг нотлох баримтын ямар эх сурвалжаар батлах талаар тусгайлан тайлбарласан эрхийн акт байхгүй нь учир дутагдалтай болохыг харуулж байна. ЭБШ хуулийн 68-р зүйлд заасан үндэслэлээр биш дор дурьдсан тохиолдолд цагдан хорих ТСАХ-г хэрэглэж болох уу? гэсэн асуултанд 80.4 хувь нь эрүүгийн хэргийн бодит үнэнийг тогтооход саад болох бүрэн үндэстэй бол болно гэж, 19.6 хувь нь болохгүй гэж хариулсан, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс

55


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

оргон зайлах эсхүл дахин гэмт хэрэг үйлдэж болохыг тухайн албан тушаалтан өөрийн зөн билгээр урьдчилан мэдэж байгаа үед болно гэж 22.4 хувь нь болохгүй гэж 77.6 хувь нь хариулжээ. Цагдан хорих ТСАХ авагдсан этгээдэд энэ тухай тогтоолыг танилцуулж тэмдэглэл үйлддэг үү? гэсэн асуултанд 91.3 хувь нь тийм 8.7 хувь нь үгүй гэж хариулжээ. Цагдан хорих ТСАХ авагдсан этгээдийн харж үзэх хүнгүй буюу эд хөрөнгийн талаар амьдрах бололцоогүй үлдсэн насанд хүрээгүй хүүхдийг харгалзан дэмжүүлэхээр, мөн эзэнгүй үлдсэн орон сууцыг хамгаалах, ажил төрлийн байдалд анхаарал тавьж энэ талаар зохих арга хэмжээ авдаг уу? гэсэн асуултанд 89.1 хувь нь тийм, үлдсэн нь 10.9 хувь нь үгүй гэж хариулжээ. Цагдан

хорих

тогтоолыг

болон

хорьж

мөрдөх

хугацаа

сунгуулах

тогтоолыг шүүхэд танилцуулахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчтай хамт прокурор нь биечлэн очих нь практикт хэр нийцэх вэ? гэсэн асуултанд 24.5 хувь нь тийм, 75.5 хувь нь үгүй гэж хариулжээ. Гэтэл УЕП-оос энэ төрлийн ТСАХ-г хэрэглэх талаар дагаж мөрдүүлэхээр гаргасан зааварт прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хамт шүүх дээр биечлэн очиж цагдан хорих болон хорьж мөрдөх хугацаа сунгуулах тухай тогтоолыг танилцуулахаар дурьдсан нь практикт нийцэхгүй байна. Цагдан хорих ТСАХ-тэй холбоотой зөрчил дутагдал юунаас болж гардаг вэ? гэсэн асуултанд: 52,6 хувь нь тухайн арга хэмжээг авч буй албан тушаалтны ажлын хариуцлагаас, 12,3 хувь нь хуулийн зохих мэдлэггүйгээс, 4,7 хувь нь энэ талаар тусгайлан гарсан эрх зүйн акт болон бусад гарын авлага байдаггүй, 28,8 хувь нь зөрчил гаргасан хүмүүст тухай бүр арга хэмжээ авддаггүй , 1,6 хувь нь хариулахад хүндрэлтэй гэж хариулсан байна. Мөн Цагдан хорих ТСАХ-г хуулийн дагуу хэрэглэж байгаа эсэхийг судлах хүрээнд Завхан аймгийн хэмжээнд 2О11-2О12 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 84 хэргийг судалж үзсэн бөгөөд эдгээр хэргийн 36,3 хувь нь Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 29,7 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 17,3 хувь нь Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 16,7 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байсан болно. Эдгээр хэргүүдийн 68,2-д нь ямар нэг байдлаар сэжигтнийг баривчлах болон цагдан хорих ТСАХ-г авсан байх ба уг арга хэмжээг авсан байна.

56


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Цагдан хорих ТСАХ-г авсан үндэслэлийг үзэхэд 69,4 хувь нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй эсхүл зайлсан гэж, 11,7 хувь нь хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж, 5,3 хувь нь хүнд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж, 9,4 хувь нь өмнө авсан ТСАХ-г зөрчсөн гэж, 5,2 удаа дараа ял шийтгүүлсэн, онц аюултай гэмт хэрэгтэн гэсэн үндэслэлээр цагдан хорих ТСАХ-г хэрэглэсэн байна. Дээрхээс үзэхэд практикт 62-р зүйлийн 1-д заасан аль нэг төрлийн ТСАХ авч болох нийтлэг үндэслэл болох хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр ямар ч хэрэгт цагдан хорих ТСАХ-г хэрэглэж байгаа зөрчил, дутагдал илэрсэн болно. Зүй нь 62-р зүйлийн 1-д заасан үндэслэлээр цагдан хорих ТСАХ-г авах бол 68-р зүйлд заасан онцгой тохиолдлыг харгалзан үзэх хэрэгтэй юм. Үүнээс гадна “оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан” тухай нотлох баримтаа тогтоолын ардаа хавсаргаж өгдөггүй, хэзээ ямар албан бичгээр дуудсан, эрэн сурвалжилсан гаргасан зардал, эрэн сурважилсан баримт, материал нь байдаггүй, оршин суугаа газрын хаяг нь таарч байдаг. Цагдан хорих ТСАХ авсан үндэслэлийг нотлох баримтын ямар эх сурвалжаас авсан байдлыг үзэхэд: 29,1 хувь нь уг этгээд оргон зайлсан буюу, оргон зайлж болзошгүй талаар дурьдсан ЭБШ ажиллагааны аль нэг оролцогчоос өгсөн мэдүүлэг, 9,2 хувь нь уг этгээд нь оргон зайлахыг завдсан болон оргон зайлсан тухай дурьдсан Цагдаагийн байгууллагын ажилтны рапорт, тэмдэглэл, бусад мэдээ, 5,3 хувь нь урьд өмнө шүүхээр шийтгүүлсэн тухай баримт бичиг, үлдсэн хувь буюу 56,4 хувь нь нотлох баримтын ямар нэгэн эх сурвалжгүйгээр Цагдан хорих ТСАХ-г хэрэглэсэн болох нь харагдаж байна. Цагдан хорих ТСАХ-г ихэнх тохиолдолд ял сонсгохын өмнө авсан байх ба энэ арга хэмжээг хэрэглэсэнээс хойш голдуу 14 буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн байхад ял сонсгосон байдал нийтлэг ажиглагдсан болно. Мөн цагдан хорих ТСАХ-г өөрчилсөн ихэнх тохиолдолд бусад төрлийн ТСАХ-г сонгохдоо Бусдын батлан даалтанд өгөх ТСАХ-г түлхүү хэрэглэсэн байлаа. Цагдан хорих ТСАХ авагдсан этгээдэд энэ тухай тогтоолыг хэзээ танилцуулсан тухай огноог огт бичүүлдэггүй, мөн цөөн биш тохиолдолд тухайн этгээдээр гарын үсгийг нь зуруулаагүй ч тохиолдлууд байсан болно. Үүнээс гадна цагдан хорих ТСАХ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүд

57


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

болон өмгөөлөгчид нь энэ тухай мэдэгдэж тогтоолыг танилцуулсан тэмдэглэл ихэнх хэрэгт буюу 78,2 хувьд нь байгаагүй байсан болно. Шүүгч нь шүүгдэгчид цагдан хорих ТСАХ-г авсан тохиолдолд тухайн этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садан, өмгөлөгчид нь энэ тухайгаа тэр бүр мэдэгдээд байдаггүй нь энэ талаар хуулийн заалт байхгүйтай холбоотой. Энэ бүхнээс үзэхэд практикт Цагдан хорих ТСАХ-г хэрэглэхдээ ихэнх тохиолдолд хууль зүйн дагуу хэрэглэдэггүй ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гаргаж байгаа болох нь харагдаж байгаа юм. Энэ зөрчил дутагдлыг практикт дахин давтан гаргуулахгүй байхын тулд дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. 1. Сэжигтэнг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих зөвшөөрөл олгодог, энэ талаар мэргэшсэн тусгай 1-2 шүүгчтэй болох. 2. Сэжигтэнг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих асуудал ихэнхдээ амралт, баяр ёслолын үеэр зөрчигддөг тул энэ үед 24 цагаар ажилладаг жижүүрийн шүүгч байх нь зүйтэй. 3. Цагдан хорих хугацааг шүүгч сунгадаг бөгөөд ингэж сунгахдаа өмнөх хугацаанд юу хийснийг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. 4. Сэжигтэнг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих талаар гарсан зөрчил, дутагдлыг зохих байгууллагад нь дор бүр нь мэдэгдэж арга хэмжээ авахуулдаг байх. Дээрхээс гадна шүүгч нь тухайн хэргийн шийдвэрлэлтийн байдалд анхаарч цагдан хорих зөвшөөрөл өгөхдөө доорхи асуудлуудыг анхаарч байвал зохистой. 1. Шүүгч нь сэжигтэнг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих ТСАХ-г өөрийн захирамжаар өөрчлөхдөө тухайн хэргийг шалгаж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчтай санал солилцож байх нь зүйтэй. 2. Цагдан хорих зөвшөөрөл өгдөг шүүгч нар Гүйцэтгэх ажлын тухай хуулийг судлах хэрэгтэй бөгөөд практикт Гүйцэтгэх ажлыг хэрэглэхийн тулд баривчлах тохиолдол гардаг. 3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тактикт аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүйн үүднээс өөр газарт цагдан хорих зайлшгүй шаардлага гардаг гэдгийг анхаарч үүнийг аль болох бага хэрэглэх Энэ нь практикт зарим нэг ээдрээ төвөгтэй хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой асуудал юм.

58


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

2.3. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал. Шинээр батлагдан гарсан / 2002 оны / Эрүүгийн байцаан шийтгэх хуульд манай орны олон эрдэмтэд судлаачид дүгнэлт хийж өөрсдийн үзэл бодол, саналыг дэвшүүлсээр байгаа бөгөөд мөн ХБНГУ-ын эрдэмтэн доктор, профессор Бернд Шюнеманны бичсэн шинжлэх ухааны товч тайлбар мөн 2ОО2 оны О7 сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-д мөрдөж эхлээд байгаа Эрүүгийн процессийн хуультай дээрхи хуулийг харьцуулан бичсэн ОХУ-ын эрдэмтэн др., проф. А.Э Жалинскийн нийтлэл зэргээс цагдан хорих ТСАХ-ны талаар дэвшүүлсэн шинэлэг санаануудыг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. ШУА-ийн Бага чуулганы гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан нь “ Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилт” илтгэлдээ: < Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтнийг хорьж мөрдөх 14 хоногийн хугацаанд баривчилсан 3 хоног орох эсэх нь тодорхой зохицуулагдаагүйгээс бэрхшээл үүсч байна. Иймд ЭБШ хуулийн 69.1-д “ баривчилсан хугацааг сэжигтнийг цагдан хорьсон хугацаанд оруулж тооцохгүй” гэж шууд зааж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг хөнддөг асуудал бол хорих хугацаа, түүнийг сунгах талаар хуульд заасан журам байдаг. Шинэ хуульд хорих дээд хугацааг зарим онц хүнд гэмт хэргийн хувьд 3О сараар / ЭБШХуулийн 69.9 /, хорьж мөрдөх хугацааг 24 сараар / ЭБШхуулийн 69.3 / тогтоосон. Хүүхдийг 18 сараар / ЭБШХуулийн 366.4 / хорьж мөрдөхөөр хуульчилсан нь Монгол улсын олон улсын гэрээний “аль болох ахар богино хугацаанд” хорих шаардлагатай илт зөрчилдөж байна. Өмнөх хуулиас хүний эрхийн хувьд илт дордуулсан өөр ийм асуудал бол хорьж мөрдөх хугацааг сунгах журам юм. Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам нь “Цагдан хорих ТСАХ-ны талаарх хэм хэмжээ”-нд хийсэн судалгаа дүгнэлтэндээ: Нэг. Цагдан хорих хугацааны талаар. Шинэ ЭБШ хуульд урьдчилан / шүүхийн өмнө үе шатанд / цагдан хорих хугацааг дээд тал нь 24 сар байхаар тусгасан нь хуучин хуульд байсан хугацааны дээд хязгаараас даруй 12 сар буюу нэг жилээр наашлуулсан нь

гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн ихээхэн

дэвшилттэй алхам болсон гэж үзэж байна. Гэхдээ 1-т, 24 сарын хугацаа тогтоохдоо

59


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

ямар баримжаа жишгийг баримталсан нь тодорхойгүй, 2-т тухайн хэргийн байдал, хоригдогчийн нас зэрэг зайлшгүй харгалзан үзвээс зохилтой хүчин зүйлүүдэд ялгавартай хандаагүй нь учир дутагдалтай байна. Энэ талаар НҮБ-аас гаргасан баримт бичгүүдийг судалж байхад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Бернард Коучерийн Косовод хүний эрхийг сахиулахтай холбогдуулж гаргасан тогтоол анхаарал татаж байгаа юм. НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн 1999 оны 1244 тоот тогтоолоор Косовод энхийг сахиулах талаар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу тэрбээр мөн оны 12 сарын 22-нд “Урьдчилан цагдан хорих цаад захын хугацаа болох

6 сар дээр давж заалдах

шатны шүүхийн бүрэлдэхүүн хэргийг шудрага зөв шийдвэрлэх баталгааг хангахын тулд нэмж 3 сараас илүүгүйгээр, дараа нь дахиж 3 сараас илүүгүй сунгаж болно”, 1-р зүйлийн 2 дахт хэсэгт “ 1.1-д дурьдсан цагдан хорих хугацааны сунгалтууд нь 5 жилээс дээш хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт хамаарна”, 2.1-т “ энэ тогтоолийн 1-р зүйлд заасан урьдчилан цагдан хорих хугацаа дуусахаас өмнө яллагдаагүй бол сэжигтэнг суллана” хэмээн тус тус заасан байна.

Энэ нь

үндсэндээ НҮБ-ын барьж байгаа бодлого, жишигтэй холбоотой учир үүнийг баримжаалан цагдан хорих хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Яг ижил байх албагүй боловч үүнээс: -

үндсэн хорих хугацаа 6 сар байх

-

сунгасан тохиолдолд дээд тал нь 12 сараас хэтрэхгүй байх

-

хэргийн хүнд хөнгөнөөс хамааран сунгах хугацааг ялгавартай тогтоох

гэсэн үзэл баримтлалуудыг нь харгалзан үзсэний үндсэн дээр одоогийн ЭБШ хуулинд заасан цагдан хорих хугацааг өөрчлөх дараах саналтай байна. Хоёр: Цагдан хорих үндэслэл, журмын талаар: 1. ЭБШ хуулийн 68.9-д “ хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн буюу хүнд өвчтэй этгээд, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн хувьд энэ хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих ТСАХ-г хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь

68.2-т заасан үндэслэлээр “ хүндэвтэр гэмт хэргийн

сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно” гэсэн заалттай хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдэгчийн хувьд зөрчилдөж байна.

Иймээс 68.9-өөс “ хөнгөн гэмт

хэрэгт сэрдэгдсэн буюу “ гэсэн хэсгийг хасч үлдсэн хүмүүсийн хувьд хөнгөнөөс дээш ангилалын гэмт хэрэгт сэрдэгдсэн байх ёстой нь ойлгогдохоор өөрчлөн

60


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

найруулах хэрэгтэй. Үүнээс хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн тухайд ямар ч тохиолдолд ТСАХ-ний цагдан хорих төрлийг хэрэглэхгүй гэсэн байр суурь харагдана. 2. ЭБШ хуулийн 366.1-д “ Гагцхүү үйлдсэн гэмт хэрэг нь хүнд, онц хүнд ба энэ хуулийн 58, 62, 68-р зүйлд заасан онцгой тохиолдолд

насанд хүрээгүй

этгээдийг баривчлах буюу цагдан хорьж болно.” гэж заасан нь мөн 68.9-д насанд хүрээгүй этгээдийг 68.2-т заасан тохиолдолд хүндэвтэр хэрэгт цагдан хорьж болохоор заасантай зөрчилдөж байна. Иймд 68.9-өөс мөн насанд хүрээгүй этгээд гэснийг хасч найруулах шаардлагатай байна. Ингэсэн тохиолдолд насанд хүрээгүй хүмүүсийн тухайд 366.1-ийг нэг мөр баримтлах боломжтой болно. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүнд ямар ч тохиолдолд хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт цагдан хорих ТСАХ авч болохгүй гэдэг нь тодорхой болох юм. 3. ЭБШ хуулийн 68.3-т “Цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, энэ тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж батлуулна” гэсний зайлшгүй шаардлагатай гэсэн нь мөн ойлгомж муутай шинэ нэр томъёо гарч ирсэн байна. ЭБШ эрх зүйд цагдан хорих, баривчлах ажиллагааны хувьд ердийн журам, онцгой журам буюу хойшлуулшгүй тохиолдолд гүйцэтгэх журмыг заасан байдаг.

Энэ

тохиолдол нь ердийн журам тул дээрхийг энэ зүйлд заасан цагдан хорих үндэслэл, нөхцөл байвал гэж өөрчлөн найруулбал түүнийг нэг мөр ойлгож хэрэглэхэд дөхөмтэй болно. Гурав: Баривчлах, цагдан арга хэмжээг өөрчлөх ба уг арга хэмжээнүүдийн талаар гомдол гаргах журмын талаар: 1. Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах зөвшөөрлийг шүүх өгөх шаардлага нь хүний эрх чөлөөг хасах онцгой журам гэдэг үүднээс тавигддаг ба үүгээр хүний эрх чөлөөтэй баталгаажиж байдаг. Харин нэгэнт баривчлагдсан буюу цагдан хоригдсон хүнийг суллах нь хүнд эрх чөлөө олгож байгаа ердийн зүйл учраас үүнд шүүх оролцох буюу суллах зөвшөөрөл өгөх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл яллагч талаас санал болгосон суллах үндэслэл байхгүйбайна гэж шүүх үзээд бусдыг үргэлжлүүлэн цагдан хорих нь шүүхийн өмнөх үе шатанд шүүхийн баримтлах ёстой төвийг сахих байр суурьт нийцэхгүй юм. Иймээс одоогийн хуульд хорихдоо ч шүүхийн зөвшөөрлөөр, гаргахдаа ч шүүхийн зөвшөөрлөөр байдаг журмыг зөвхөн хориход шүүх зөвшөөрөл өгдөг байхаар өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс гадна баривчлагдсан буюу цагдан хоригдсон

61


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

этгээд шүүхийн хүлээн зөвшөөрсөн тэр үндэслэл нь арилчихаад байхад суллахгүй байна гэсэн гомдлыг анх зөвшөөрөл өгсөн шүүхэд гаргах эрхтэй, тухайн шүүх уг гомдлыг хянан шийдвэрлэдэг байхаар хуульд нэмэлт оруулах нь хоригдогчийн эрх ашигт ихээхэн нийцсэн, шаардлагатайгаас илүү хугацаанд хорихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд дэвшилттэй заалт болно. 2. Мөн олон улсын жишгийг баримтлан 114-р зүйлийн өмнө цагдан хорих ТСАХ-ний талаар шүүхэд гомдол гаргах гэсэн шинэ зүйл нэмж түүнд тухайн арга хэмжээг авсан үндэслэлийн талаар болон суллах үндэслэл байсаар атал суллахгүй байгаа талаар гомдол гаргаж болох боломж, түүнийг хянан шийдвэрлэх журмыг тусгах нь зүйтэй байна.> 76 гэсэн саналуудыг дэвшүүлжээ. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн “ Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль” сэдэвт шинжлэх ухааны тайлбар бүтээлийг нийтлэн гаргажээ. Уг бүтээлд гадаадын болон манай орны эрдэмтэн судлаачид Эрүүгийн байцаан шийтгэх хуульд болон бага боловч Цагдан хорих ТСАХ-ны талаар тусгайлан санал солилцож, шинжлэх ухааны тайлбар хийсэн нь онолын төдийгүй, практикийн ач холбогдолтой болжээ. Тухайбал: ХБНГУ-ын эрдэмтэн доктор, профессор

Бернд

Шюнеманны

бичсэн

шинжлэх ухааны товч тайлбарт Цагдан ТСАХ-ны талаар : < Монгол Улсын ЭБШ хуулиар сэжигтнийг баривчлах, цагдан хориход ( 59.1, 68.3 ) тавигдах шаардлагууд , өөрөөр хэлбэл шүүгчийн зөвшөөрөл авч байгаа нь Олон улсын пакттай бүрэн нийцэж байна. Харин дараагийн шатны үйл ажиллагаа нь хийдэлтэй мэт санагдаж байна. Энэ нь ялангуяа эд хөрөнгө барьцаалах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх зэрэг арга хэмжээ авч ТСАХ-г хөнгөрүүлэх эсхүл баривчлах тогтоолыг биеэр эдлүүлэхгүй байх тухай асуудалд хамааралтай. Эдгээр арга хэмжээнүүд нь Европын болон хойд Америкийн байцаан шийтгэх ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм. мэт

санагдаж

Зэрвэс харахад Монголын ЭБШ хуульд эдгээр боломж байхгүй болно,

гэхдээ

тодорхой

заалтуудыг

зорилгодоо

нийцүүлэн

тайлбарлавал дээрхтэй ижил үр дүнд хүрч болох юм. ЭБШ хуулийн 7О.1-ийн дагуу урьд авсан ТСАХ-г хүчингүй болгох буюу чангатгаж, хөнгөрүүлж болж байна, мөн ТСАХ-г эд хөрөнгө барьцаалан (67), баталгаа гарган ( 65 ), эсхүл оршин суугаа газраа зөвшөөрөлгүйгээр орхихгүй байх баталгаа гаргаж ( 64 ) өөрчилж болохоор байна. Үүнээс гадна ... яллагдагчийг 76

” Гэмт явдалтай тэмцэх асуудал “ сэтгүүл 2О10 он №5 29-31-р тал

62


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

эмнэлэгт шилжүүлэхэд / 161.2 / прокурорын зөвшөөрөл хэрэгтэй. Прокурор нь энэ арга хэмжээнүүдийг явуулахдаа Европын ихэнх ЭБШ хуульд заасан байдаг хэрэг бүртгэлтийн буюу мөрдөн байцаалтын шатны шүүгчийн эрх хэмжээг эдэлж байна. ...яллагдагчийг ажиглалт хийх зорилгоор эмнэлэгт шилжүүлэх асуудлыг цагдан хорих ажиллагаа гэж дүгнэж болох эсэх тухай асуулт урган гарч байна. Цагдан хорих ажиллагаанд 1966.12.19-ны өдрийн ИБУЭТОУП-ын дагуу гагцхүү шүүх зөвшөөрөл олгодог. Яллагдагчийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлэгт шилжүүлэх явдлыг хүлээн зөвшөөрвөл Монгол улс өөрийн нэгдэн орсон дээрх пактыг зөрчих болох нь. Хэлбэрийн хувьд авч үзвэл эмнэлэгт шилжүүлэх асуудал цагдан хорих ажиллагаа биш хэмээн тодорхойлсон байна, гэхдээ энд баривчлах ажиллагаа явагддаг, мөн ЭБШ хуулийн 163.1-т сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оролцуулан тооцохоор заасныг үзвэл эмнэлэгт шилжүүлж байгаа ажиллагааг цагдан хорих ажиллагаа хэмээн үзэж болохоор ойлгогдож байна. > 77 гэж цухас дурьдсан байна. Манай

улсын

эрдэмтэн,

судлаачид

нь

доктор,

профессор

Бернд

Шюнеманны Цагдан хорих ТСАХ-ны талаар бичсэн шинжлэх ухааны товч тайлбарт ямар санал өгсөн талаар авч үзье. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан нь < Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эд хөрөнгө барьцаалах ТСАХ-г хэрэглэж байгааг “ эд хөрөнгөнд ноцтой халдаж байгаа халдлага” гэж үзэх нь үндэслэлгүй байна. Энэ нь ЭБШ ажиллагааны зорилгыг хангах үүднээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэж байгаа арга хэмжээ юм. орнуудын

ЭБШ

хуулиар

... Нийтлэг жишгээр болон Европын ихэнх

яллагдагчийг

ажиглалт

хийх

зорилгоор

эмнэлэгт

шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол улсын ЭБШ хуулиар ( ЭБШ хуулийн 161.3 ) сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байсан хугацааг оруулан тооцохоор заасан мөртлөө цагдан хорих ажиллагаанд хамааруулахгүй байгаа нь угтаа нэгдэн орсон ИУТЭТОУП-г зөрчихөөр болсон тухай профессорын шүүмжлэл, “ прокурор яллагдагчийг эмнэлэгт шилжүүлэх тухай тогтоолыг шүүхээр батлуулах” талаар хуулийн зохицуулалт хийх саналыг оновчтой гэж үзэж байна. > 78 гэжээ.

77 78

“Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар”. Хамтын бүтээл. 2ОО3 он. УБ 37-38-р тал “Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар”. Хамтын бүтээл. 2ОО3 он УБ 61-62-р тал

63


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа нь энэ талаар санал дэвшүүлэхдээ: <

Юуны урьд нь” сэжигтэн болон яллагдагчийн эрх, үүрэг нь

ижилхэн байгаа учраас хоёр ухагдахуун болгон салгах практик ач холбогдолгүй мэт санагдаж байна” гэж тэмдэглэснийг анхаарахад илүүдэхгүй.

Манай ЭБШ

ажиллагаанд ТСАХ-г үргэлжлүүлэхгүй /онцлов/ бол сэжигтэн байх хугацаа, ял шийтгэлгүйд тооцохтой давхцах үндэслэл байна. Энэ нь хүний эрхийн хамгаалалт талаасаа тун зохисгүй хэлбэр, учир нь эрх зүйн гол 2 тогтолцоонд аль болохоор богино хугацаанд “ сэжиглэж” , яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх шаардлага тавигддаг. Профессор Б.Шюнеманны шүүмж энэ талаасаа надад “түгшүүр” төрүүлснийг нуух юун. Бас яллагдагчийг эмнэлэгт шилжүүлэх асуудал манай ЭБШ хуулиар цагдан хорих ажиллагаа биш боловч хугацааг тооцохдоо адилтган авч үздэгийг профессор мөн дурьдсан байна. Иймээс ч яллагдагчийг эмнэлэгт шилжүүлэх тухай тогтоолыг шүүхээр батлуулж байх нь зүйтэй гэсэн профессорын санал үндэслэл бүхий санагдсан.> 79 гэсэн тайлбарыг хийсэн байна. ОХУ-ын доктор, профессор А.Э. Жалинский нь Монгол улсын болон ОХУын ЭБШ хуулиудад харьцуулалт хийхдээ Цагдан хорих ТСАХ-ны талаар доорхи асуудлуудыг хөндөж тавьсан байсан. .<

Энэ нь байцаан шийтгэх ажиллагааны эмзэг асуудлын нэг. Бусад олон

асуудлын шийдлээс юуны өмнө түүнийг хэрэглэх эрх хэмжээ “ мөрдөн байцаагчпрокурор- шүүх” гэсэн дараалалд яаж хэрэгжихээс хамаарах боловч өөрийн гэсэн агуулгатай. ОХУ-ын туршлагаас үзэхэд Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрхийг шүүхэд шилжүүлснээр урьдчилан хорих газарт хоригдож байгаа этгээдийн тоог эрс цөөрүүлсэн. Профессор Шюнеманны дурьдсан эрх мэдэл хувиарлалтын хувьд Монголын ЭБШ хуулийн 3 болон 9-р бүлгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын болон шүүхийн байгууллагын харилцан уялдаа холбоог тодорхойлсон заалтууд ямар хэмжээнд, хэрхэн хэрэгжихийг хэлэхэд эрт байна. ЭБШ хуулийн 68.3, 68.5 болон 68.6-д дурдагдсан байдлаар шүүгчийн үүрэг гүйцэтгэх үүрэг хэдийгээр эргэлзээ төрүүлж болох боловч байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд энэ нь эерэгээр нөлөөлнө гэж бодож байна. 79

“Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар”. Хамтын бүтээл. 2ОО3 он. УБ.,68-р тал

64


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Үүний зэрэгцээ Монголын мэргэжилтнүүд хуулийн 58, 68-р зүйлүүдэд заасан оргон зайлах боломжтой гэсэн үндэслэлээр цагдан хорих арга хэмжээг хэрэглэх хүрээ, түүний агуулгын талаар дахин авч үзэх нь зүйтэй болов уу? гэж бодож байна. Хэдийгээр амьдралд өргөн хэрэглэгддэг боловч энэ нь үндэслэлийн хувьд дээд зэргээр тодорхойгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Энэ байдал Оросын практикт мөн хамаарах юм. Цагдан хорих хугацааг аль аль хуулинд яллах талд илүү ашигтайгаар тогтоосон гэж үзэж байна. Цаашилбал процессийн мэргэжилтнүүдийн өмнө цагдан хорих хугацааг сунгах үндэслэлийг маш тодорхой болгох, ингэснээрээ өмгөөлөх талыг хохироон яллах талд илүү ашигтай байдал үүсэх боломжийг хааж яллах талыг шудрага өрсөлдөөнд сургах шаардлага тавигдаж болох юм. Энэ нь ижил төстэй тогтолцоо бүхий олон орны хувьд шийдвэл зохих асуудал бөгөөд түүнийг аажмаар шийдвэрлэсэн тохиолдолд ч нийгмийн болон эдийн засгийн өндөр ач холбогдол өгөх юм.> 80 гэсэн тайлбарыг хийжээ. Оросын хуульч эрдэмтэн А.Э. Жалинскийгийн харьцуулсан судалгаанд дурьдсан Цагдан хорих ТСАХ-ны талаар манай улсын эрдэмтэд хэрхэн ямар үнэлэлт, дүгнэлт өгсөн талаар авч үзье. Академич, хууль зүйн ухааны доктор, профессор С.Нарангэрэл энэ талаар дурьдахдаа < ... Түүнчлэн “ тус хуулийн 58, 68-р зүйлүүдэд заасан оргон зайлах боломжтой гэсэн үндэслэлээр цагдан хорих арга хэмжээг хэрэглэх хүрээ, түүний агуулгын талаар дахин авч үзэх нь зүйтэй гэж бодож байна. Цагдан хорих хугацааг яллах талд илүү ашигтай байдлаар тогтоосон” гэж бичсэн нь бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт болжээ. Профессор А.Э. Жалинский прокурорт хуулиар хэтэрхий их эрх мэдэл олгосон биш үү гэсэн асуудал тавиад үүн дээр мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын даргын өргөн их хэмжээний эрх мэдэл нэмэгдэж байна гэж бичжээ. Энэ бол манай улсын тухайн цаашид онцгой анхаар ёстой онолын бөгөөд практик ач холбогдолтой дүгнэлт юм. > 81 Хууль зүйн ухааны доктор, профессор С.Жанцан нь энэ талаар дурьдахдаа: < Монголын ЭБШ хуулийн 58, 68-р зүйлд заасан “оргон зайлах боломжтой” гэсэн дээд зэргийн тодорхойгүй үндэслэлийг эргэж харах, цагдан хорих үндэслэлийг илүү тодорхой болгох, ... зэрэг хууль тогтоомжийг боловсронгүй болгоход чиглэгдсэн

80

“ Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар”. Хамтын бүтээл. 2ОО3 он. УБ., 106-107-р тал 81 “ Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар”. Хамтын бүтээл. 2ОО3 он. УБ., 111-р тал

65


Магистрант Д.Ширэндэв

үнэтэй

санал

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

дэвшүүлснийг

бид

цаашдын

үйл

ажиллагаандаа

харгалзах

шаардлагатай болж байна > 82 гэжээ Хууль зүйн ухааны доктор, профессор Д. Зүмбэрэллхам нь энэ талаар дурьдахдаа: < Монгол Улс, ОХУ-ын ЭБШ хуулиудад Цагдан хорих ТСАХ авахад шүүхээс зөвшөөрөл авах журмыг шинээр тусгасан нь олон улсын стандартад нийцсэн чухал

алхам гэдэгтэй санал нэг байна. Энэ нь яллах чиг үүрэг бүхий

прокурорын эрх хэмжээг хязгаарлах, хариуцлагыг нь эрс нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал, шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш ОХУ-д ажиглагдсан цагдан хоригдогсдын тооны ихээхэн бууралт нь холбогдолтой болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал, шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш ОХУ-д ажиглагдсан цагдан хоригдогсдын тооны ихээхэн бууралт нь Монгол улсад нэгэн адил ажиглагдаж байна. Харин хуулийн энэхүү заалтыг практикт хэрэглэхэд хамгийн чирэгдэл багатай, шуурхай байх арга замыг сонгох, цагдан хорих үндэслэлүүдийг нэг мөр ойлгож хэрэглэх асуудалд ихээхэн анхаарах шаардлагтай. Тус хуулийн 58, 68-р зүйлүүдэд заасан баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах үндэслэлүүдийн хувьд тэдгээр үндэслэлүүд цаашид ч хуульд яг тэр агуулгаараа байхаас аргагүй гэж үзэж байна. Эдгээр нь зөвхөн Монгол улсын тухайд ч биш олон улс оронд нийтлэг хэрэглэгддэг үндэслэлүүд юм. Гэхдээ тэдгээр үндэслэлүүдийн

тодорхойгүй

байдлын

талаар

проф.

А.Э.

Жалинскийн

болгоомжлолыг дэмжиж байна. Үндэслэлүүдийг хүссэн хүрээндээ авч үзэх гажуудлаас сэргийлэхийн тулд үндэслэл бүрд хамаарах хүрээг тус бүрд нь тодорхойлж өгөх нь чухал байж мэдэх юм. Үүнийг Улсын Дээд шүүхээс тайлбарлах хэлбэрээр мөн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.> 83 гэж тус тус өөрсдийн саналыг дурьдсан байна. Энэ бүгдээс үзэхэд

Цагдан хорих ТСАХ-ны талаар шинэ ЭБШ хуулинд

өмнөх хуулиудаас олон талаар дэвшилттэй шинэлэг зүйлүүд орсны нэг нь цагдан хорих ТСАХ-ны хугацааг багасгасан, зарим ангилалын гэмт хэрэгт сэрдэгдэж буюу яллагдаж байгаа хүмүүсийн тухайд энэ төрлийн ТСАХ-г хэрэглэхгүй байх, шүүгчийн зөвшөөрлөөр цагдан хорих гэх мэт томоохон шинэтгэл хийсэн явдал юм. 82

“Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар.” Хамтын бүтээл. 2ОО3 он. УБ.,112-113-р тал 83 “Монгол Улсын ЭБШ Хууль. Шинжлэх ухааны тайлбар.” Хамтын бүтээл. 2ОО3 он. УБ.,117-118-р тал

66


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Гэвч энэ арга хэмжээний талаар гадаад орны болон манай улсын эрдэмтэн судлаачидын хийсэн судалгаа, дүгнэлт, дэвшүүлсэн санал болон энэ арга хэмжээг практикт хэрхэн хэрэглэж байгаа талаар хийсэн судалгаа зэргээс үзэхэд, цаашид Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, хүний эрхийг баталгаатай хамгаалах талаас нь судалж сайжруулах, уг харилцааг зохицуулж буй хуулийн зарим хэм хэмжээнд өөрчлөлт оруулах, цагдан хорих ТСАХ авах эрх бүхий албан тушаалтнуудад энэ талаар нэгдсэн нэг ойлголт өгөх зайлшгүй шаардлага урган гарч байгаа болох нь харагдаж байна. Иймд хүний эрхийг дээдлэх болон олон улсын гэрээ, конвенцийг үндэслэн цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар дараах шинэлэг өөрчлөлтүүдийг хийх шаардлага урган гарч байна. Нэг: Цагдан хорих үндэслэлийн талаар. 1. ЭБШ хуулийн 68-р зүйлийн 1-д < зөвхөн хүнд, онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг л мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болох > оор заасан. Гэтэл энэ заалт нь 68-р зүйлийн 2, 68-р зүйлийн 9-д заасан заалтаар үгүйсгэгдэж Эрүүгийн хуулинд заасан ямар ч гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагдан хорьж болохоор заасан байна. Мөн 366-р зүйлийн 1-д насанд хүрээгүй хүүхдийг гагцхүү үйлдсэн хэрэг нь хүнд, онц хүнд ба энэ хуулийн 58, 62, 68-р зүйлд заасан онцгой тохиолдолд баривчлах буюу цагдан хорьж болохоор заасан нь 68-р зүйлийн 9 дэхь заалттай зөрчилдөж байна. Иймд хуулийн 69-р зүйлийн 9 дэхь заалтыг хүчингүй болгож зөвхөн онцгой тохиололд

хүндэвтэр,

хүнд

гэмт

хэргийн,

бусад

тохиолдолд

онц

хүнд

гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хуулинд заасан үндэслэл, журмаар цагдан хорих нь хүний эрхийг хангахад болон

Олон улсын жишигт уг хуулийг

нийцүүлэхэд чухал ач холбогдолтой болох талтай. 2. 68-р зүйлийн 2-д заасан өмнө авсан ТСАХ-г зөрчсөн гэдэгт ямар тохиолдлуудыг хамааруулан ойлгох, энэ үндэслэлээр цагдан хорих ТСАХ-г хэрэглэх бол ямар баримт нотолгоог үндэслэж хэрэглэж болох талаар албан ёсны тайлбар гаргах. Мөн өмнө авсан аль нэг төрлийн ТСАХ-г зөрчсөн

тохиолдолд

заавал цагдан хорих биш өөр төрлийн нөлөөллийн оновчтой арга замыг сонгож хэрэглэж болох талаар гадаад орны туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай.

67


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

3. Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх бүхий албан тушаалтнуудад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болох, эсхүл гэмт хэрэг үйлдэж болох гэж 62-р зүйлийн 1-д тусгагдсан заалт нь аль нэг төрлийн ТСАХ-г хэрэглэх нийтлэг үндэслэл бөгөөд энэ нь 68-р зүйлд заасан онцгой тохиолдлуудад л цагдан хорих үндэслэл болно гэсэн нэгдсэн нэг ойлголтыг өгөх. 4.

68-р зүлийн 2-д заасан оргон зайлж болзошгүй гэсэн дээд зэргийн

тодорхойгүй үндэслэлийг аль болох хэрэглэхгүй байх, хэрэв энэ үндэслэлээр цагдан хорих ТСАХ авахаар бол ямар баримт нотолгоо нь энэ үндэслэлийн нотлох баримт болох талаар албан ёсоор тайлбарлах. 5. Мөн хорих ял эдэлж байхдаа хорих ангиас оргоод баригдсан ялтны үйлдсэн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа түүнд ямар үндэслэлээр ямар төрлийн ТСАХ авах талаар хуульд ямар нэгэн заалт байхгүй байх тул энэ талаар хууль эрхийн актуудад албан ёсоор тусгах. Хоёр: Цагдан хорих журмын талаар: 1. ЭБШ хуулийн 68.3-т “Цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ... батлуулна” гэсний зайлшгүй шаардлагатай гэсэн нь ойлгомж муутай шинэ нэр томъёо гарч ирсэн байх тул албан ёсоор тайлбарлах нь зүйтэй юм. 2. 68.4-т баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө тогтоолыг шүүхэд ирүүлээгүй бол үргэлжлүүлэн цагдан хорьж болохгүй мэтээр заасан нь практикт хэцүү заалт байх тул энэ талаар зохицуулалт хийх. 3. 68.5-т шүүх цагдан хорихоос татггалзсан тохиолдолд хэрхэн ямар шийдвэр гаргах талаар хуулийн заалт байхгүй байх тул энэ тохиолдолд цагдан хорихоос татгалзсан тухай шүүгчийн захирамж гаргана гэж оруулах 4. 366-р зүйлд насанд хүрээгүй хүүхдийг цагдан хорих материалыг шүүхэд танилцуулахдаа тухайн хүүхдийг өөрийн биеэр нь авч очих талаар тусгах. 5. Цагдан хорих ТСАХ авах болон хорьж мөрдөх хугацаа сунгахаар ирүүлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг шүүгчид танилцуулахад прокурор нь дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа мэтээр хуулинд заасан байна. Зүй нь прокурор нь яллах чиг үүрэгтэй учир энэ үүргээ тусгайлан хэрэгжүүлэх нь зүйтэй байх тул энэ талаар хуулийн зохицуулалт хийх.

68


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

6. Цагдан хорих ТСАХ авахаар болон цагдан хорьж мөрдөх хугацаа сунгуулахаар ирүүлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг шүүгч батламжилан гарын үсэг зурж тамга дардаг нь учир дутагдалтай байна. Шүүх цагдан хорих тогтоолыг батламжилсан тохиололд энэ шийдвэрт давж заалдах тохиололд асуудлыг шийдвэрлэхэд маш хүндрэлтэй юм. Харин цагдан хорих ТСАХ авах болон хорьж мөрдөх хугацааг сунгуулахаар ирүүлсэн материалтай шүүгч танилцаж хуулинд заасан үндэслэлийг дурьдсан өөрийн захирамж гаргадаг байх нь зүйтэй юм. 7. ЭБШ хуулинд цагдан хорих зөвшөөрлийг нэг шүүгч нь өгч, нөгөө шүүгч нь хүчингүй болгож болох мэтээр заажээ. Иймд энэ зөвшөөрлийг олгож, мөн хүчингүй болгодог эрх бүхий шүүгчтэй байхаар зохицуулалт хийх нь шаардлагтай байна. 8. 7О-р зүйлийн 2-д прокурор тогтоолоороо цагдан хорих ТСАХ-г хүчингүй болгож, өөрчилж болохоор ерөнхий заалт орсон нь учир дутагдалтай байна. Мөн ЭБШ хуулийн 1О-р зүйлийн 3-д “ Прокурор нь хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон ... этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй” гэж заажээ. Гэтэл ЭБШ хуулийн 217-р зүйлд “ ... прокурор урьд авсан цагдан хорихоос бусад ТСАХ-г өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй ” гэж заасан байна. Иймд баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийг зөвхөн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар суллана гэж шууд утгаар зааж өгөх нь зүйтэй юм. Гурав: Цагдан хорих хугацааны талаар: 1. ЭБШ хуулийн 69-р зүйлд заасан цагдан хорьж мөрдөх хугацаа нь 24 сар, шаардлагатай бол зарим онц хүнд гэмт хэрэгт 6 сараар нэмж сунгаж өөрийн орны дэд бүтэц, хэрэг шалгах

байгааг

явцад гардаг саад бэрхшээл зэргийг

харгалзан үзэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан “ Урьдчилан цагдан хорих хугацааг сунгах тухай” тушаалд дурьдсан цагдан хорих цаад хугацаа 6 сар дээр Давж заалдах шатны шүүхийн бүрэлдхүүн нэмж 6 сараас илүүгүйгээр сунгаж нийт 12 сараас илүүгүй байхаар заасантай нийцүүлэх. 2. Цагдан хорьж мөрдөх нийт хугацааг хэргийн ангилалаас нь хамааран зааглан ялгах. Тухайлбал: Онц хүнд гэмт хэрэгт л цагдан хорих нийт хугацаа нь 12 хүртэл сар байхаар, бусад төрлийн хүнд, хүндэвтэр хэрэгт түүнээс доош хугацаагаар хорьж байхаар хуульчилах.

69


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

3. ЭБШ хуулийн 366-р зүйлийн 4-д заасан “ Насанд хүрээгүй этгээдийг ...хорьж мөрдөх хугацаа 18 сараас хэтэрч болохгүй “ гэснийг хасч Хүүхдийн эрхийн конвенцид заасан “аль болохуйц богино хугацаагаар баривчилж, хорино” гэсэн заалттай нийцүүлэн насанд хүрээгүй этгээдийг цагдан хорих хугацааг зөвхөн хүнд, онц хүнд гэмт хэрэгт л олон улсын нийтлэг жишгээр цагдан хорих цаад захын хугацаа болох 6 сараас хэтрүүлэхгүй байхаар заах. 4. ЭБШ хуулийн 69-р зүйлд хорьж мөрдөх цаад хугацаа дууссан тохиолдолд хэрхэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй байна. Иймд энэ зүйлд тухайн хоригдож байгаа этгээдийг шүүгчийн захирамж буюу шүүхийн тогтоолоор суллана гэдгийг шууд утгаар зааж тусгах. 5. Мөн 69-р зүйлийн 6-д “ Шүүгч цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг 72 цагийн дотор хянаж тогтоолыг батлах буюу татгалзана” гэж заасан боловч Давж заалдах шатанд хэргийн хорьж мөрдөх хугацаа дуусахад хорьж мөрдөх хугацааг аль шатны шүүгч хэрхэн сунгах талаар эрхийн акт байхгүй, мөн шийдвэр гаргах 72 цагийг тогтоолыг хүргүүлэх 7 хоногт оруулан тооцох эсэх талаар зааж өгөөгүй байх тул энэ талаар тусгаж өгөх. Дөрөв: Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах журмын талаар: 1. ЭБШ хуулийн 69-р зүйлийн 3-т зааснаар хүндэвтэр, хүнд, онц гэмт хэргийн яллагдагчийг 24 сар хүртэл хугацаагаар хорьж мөрдөж болохоор заасан. Харин хорьж мөрдөх хугацааг шүүх ямар хугацаагаар сунгах талаар тодорхой зохицуулалтгүйгээс тухайн сэжигтэн, яллагдагчийг 24 сараар шууд, 1 тогтоолоор хорих боломж бүрдсэн нь хорих эрх бүхий субьектийн эрхийг хэт өргөсгөж, хүний эрхийг дордуулсан байна. Энэ талаар 193-р зүйлийн 1.1О-т хорьж мөрдөх хугацааг сунгах саналыг шүүхэд тавина гэснээс өөр зохицуулалт байхгүй байна. Иймд 69.3-т “ шүүх уг хугацааг” гэдгийн дараа “ тухай бүр 1 сар хүртэл сунгах ба хорьж мөрдөх нийт хугацаа 24 сараас хэтрэхгүй байна” гэж өөрчлөн найруулах 2. ЭБШ хуулийн 69-р зүйлийн 5-д Мөрдөн байцаагч хорьж мөрдөх хугацааг сунгах үндэслэл бүхий тогтоол үйлдэж хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Эндээс харахад прокурор уг тогтоолыг

хэд хоногийн дотор хянаж шүүхэд хүргүүлэх талаар

заагаагүй байх тул энэ талаар 69.5-д тодорхой тусгаж өгөх. 3. 69-р зүйлийн 6-д Шүүгч цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг 72 цагийн дотор хянаж тогтоолыг батлах буюу татгалзана гэж заажээ. Гэтэл энэ 72 цаг

70


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

нь хорьж мөрдөх хугацаа дуусахаас өмнө тогтоол хүргүүлэх 7 хоногтоо багтах эсэх нь тодорхой бус байх тул 69-р зүйийн 6-д Шүүгч цагдан хорих тухай саналыг хорьж мөрдөх хугацаа дуусахаас өмнө 72 цагийн дотор хянаж тогтоолыг батлах буюу татгалзана гэж оруулах. 4. 59-р зүйлийн 7, 69-р зүйлийн 1-д “ Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно”, “ Сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хүртэл хоног байна” гэж заасан. Энэ нь шүүх нь баривчлагдсан хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд цагдан хоригдсон

хугацааны хамт оруулан

тооцно гэсэн утга санааг агуулж байна. Гэтэл баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно гэдгийг практикт нэг мөр ойлгоогүйгээс зарим газар баривчлах хугацааг цагдан хорих хугацаанд багтаан нийт 14 хоногоор тооцож байхад зарим газар хооронд нь нэмж 17 хоногоор тооцож байна. Иймд баривчлах нь цагдан хорихоос тусдаа бие даасан ажиллагаа учраас хугацаанууд нь өөр хоорондоо багтах үндэсгүй бөгөөд үүнийг ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах. 5. 69-р зүйлийн 1, 2-д сэжигтнийг цагдан хорьж мөрдөх хугацаа 14 хоног, яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 2 сар байхаар заасан. Тэгэхээр сэжигтнээр цагдан хоригдсон хугацаа нь яллагдагчийг цагдан хорих 2 сарын хугацаанд багтаж тоологдох эсэх талаар зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн ЭБШ хуулийн 178-р зүйлд хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулах хугацаа 21 хоног, зайлшгүй шаардлага гарвал прокурор 15 хоногоор хугацааг сунгахаар заасан. Гэтэл хөнгөн хэргийн яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа нь үүнээс их 2 сар байх тул үүнд зохицуулалт хийж хөнгөн хэргийн хорьж мөрдөх хугацааг тусгайлан зааж өгөх эсвэл хөнгөн хэрэгт цагдан хорихгүй байх зэргээр цагдан хорих ТСАХ хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

71


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Дүгнэлт. Энэхүү судалгааны ажлын үр дүн нь Монгол улсын шинэ Эрүүгийн байцаан шийтгэх хууль батлагдан гарснаар ТСАХ-ны нэг төрөл болох Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлын хүрээнд уг хуулийг хэрэглэх , практикт тулгарч байгаа болон бэрхшээлтэй зарим асуудлыг хэрхэн шийдэх арга замыг эрэлхийлэхэд оршино. Цагдан хорих ТСАХ-ний эрх зүйн зохицуулалтын боловсронгуй болгох нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих байх нэг баталгаа болох юм.. Цагдан хорих ТСАХ нь хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоохоос өмнө хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг албадлагын арга хэмжээ учраас энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч зарим нэг асуудлыг шийдвэрлүүлэхээр санал дэвшүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгааг энэ ажлаараа гаргаж тавихыг хичээсэн. Цагдан хорих ТСАХ-ний

талаар

Монгол

улсын хууль

цаазын эх

сурвалжуудад болон гадаад орнуудын ЭБШ ажиллагаанд хэрхэн тусгаж, хэрэглэдэг онцлогуудыг тусгаж харьцуулан харуулсан нь судалгааны ач холбогдолтойгоос гадна Цагдан хорих ТСАХ-г хэрэглэдэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч болон бусад хуулийн байгууллагын ажилтнуудад танин мэдэхүйн хийгээд практик ач холбогдолтой болно гэж үзэж байна. Дээр дурьдсаныг үндэслэн доорхи дүгнэлтийг хийлээ. Үүнд: Нэг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийн талаар - Цагдан хорих ТСАХ нь үндсэндээ шүүхээс тухайн этгээдийг гэм буруутай эсэхийг тогтоохоос өмнө мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн буруутай мэтээр эрхийг нь хязгаарлаж хорьж байгаа хамгийн хүнд хэлбэрийн албадлагын арга хэмжээ учраас цагдан хорих асуудал нь жижиг хэмжээний шүүх хурал байх ёстой. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихдоо зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж прокурорт танилцуулж, прокурор нь шүүхэд танилцуулж шүүгч үндэслэлтэй гэж үзвэл захирамж гаргаж байгаа. Энэ нь хорих

72


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

сонирхолтой этгээд буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын саналаар л явагдаж байна. Харин хоригдох гэж байгаа этгээдийг шүүхэд саналын хамт авч ирэх, тухайн этгээд хүсэлт гаргавал өмгөөлөгчийг нь оролцуулж прокурор хорих гээд байгаа баримт нотолгоогоо, өмгөөлөгч прокурорын баримт нотолгоог үгүйсгэж няцааж байгаа баримтаа шүүхэд гарган өгч, шаардлагатай бол шүүгч сэжигтэн, яллагдагчаас тайлбар авах зэрэг ажиллагаа хийж прокурор болон өмгөөлөгчийн гаргаж өгч буй баримтыг үнэлж дүгнэсний эцэст цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй юм. - Мөн шүүгч цагдан хорих хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгахдаа чухам ямар үндэслэлээр яагаад цаашид үргэлжлүүлэн сунгах болсон, өмнөх цагдан хоригдсон хугацаанд ямар ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулж тогтоож байж сунгах эсэх асуудлыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг түүний өмгөөлөгчийн хамт байлцуулж шийдвэрлэх талаар хуульд тусгагдаагүй нь дан ганц хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын санал, дүгнэлтээр цагдан хорих хугацааг сунгах явдал практик хэрэгжиж байна. - Өнөөдөр Монгол улсад нийт цагдан хоригдож байгаа хүмүүсийн ихэнх нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд байдаг. Энэ дотроос оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр нэлээд хувь нь хоригдож байгаа мөртлөө энэ үндэслэл ойлгомжгүй бөгөөд чухам ямар нөхцөл байдал үүссэнийг оргон зайлж болзошгүй гэж үзэх талаар хуульд тусгаагүй бөгөөд зөвхөн Дээд шүүхийн зөвлөмжөөр энэ үндэслэлийг ойлгож хэрэглэж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлийг хэрхэн ойлгох талаар хуульд тусгаж өгөх эсвэл Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргах нь чухал. Ингэснээр энэ үндэслэлээр хоригдож байгаа этгээдүүд адил тэгш байх боломж бүрдэж, эрх бүхий албан тушаалтнуудын энэ үндэслэлээр дураараа хүн хорих асуудал хязгаарлагдах юм. Хоёр. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааны талаар - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлд сэжигтэн, яллагдагчийн хорьж мөрдөн хугацааг тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал: сэжигтнийг цагдан хорих хугацаа 14 хоног, яллагдагчийг хорьж мөрдөн хугацаа 2 сар гэж зааж өгсөн. Үүнээс дүгнэж үзэхэд сэжигтнийг цагдан хорихын тулд сэжигтнээр тооцсон байх,

73


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

яллагдагчийг цагдан хорихын тулд яллагдагчаар татсан байх хуулийн шаардлага байна. Гэтэл практикт тухайн этгээдийг сэжигтнээр 14 хоног цагдан хориод хугацаа нь дуусахаар үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хориод явдаг. Энэ нь хууль зөрчиж байгаа юм. Учир нь сэжигтнээр тооцож 14 хоног хориод яллагдагчаар татаж, ял сонсгоогүй мөртлөө үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорьж байгаа нь хуулийн шаардлагад

нийцэхгүй

байна.

Яллагдагчаар

татаж,

ял

сонсгоогүй

байж

яллагдагчаар цагдан хорино гэдэг нь байж болохгүй юм. - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт цагдан хорьж болохоор заалт байгаа боловч чухам ямар хугацаагаар хорих нь тодорхой бус байгаа нь учир дутагдалтай байна. Хэрэв сэжигтнийг хорьж мөрдөн хугацаа 14 хоног, яллагдагчийг хорьж мөрдөх үндсэн хугацаа 2 сар байна гэсэн хуулийн заалтанд нийцүүлэн ойлгох гэхээр хөнгөн хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа нь 21 хоног, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл 15 хоног сунгахаар байгаа болохоор хөнгөн хэрэгт хэрэгтнийг цагдан хорих хугацаа нь тухайн хэргийг шалгаж шийдвэрлэх хугацаанаас илүү болчихоод байна.

74


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Санал: Нэг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихдоо зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж прокурорт танилцуулж, прокурор нь шүүхэд танилцуулж шүүгч үндэслэлтэй гэж үзвэл захирамж гаргаж байгаа нь учир дутагдалтай юм. Тиймээс сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихдоо тухайн этгээдийг хорих саналын хамт шүүхэд хүргүүлж прокурор, өмгөөлөгчийг хамт байлцуулж байж цагдан хорих асуудлыг шийдвэрлэж байхаар хуульчилж өгөх. Ингэснээр тухайн этгээдийг хорих үндэслэл үнэхээр байна уу үгүй юу гэдэгт шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх боломж илүү болох юм. Шүүгч цагдан хорих хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгах асуудалд дээрх заалт нь мөн адил хамаарна. Хоёр. Практикт хоригдож байгаа этгээдийг сэжигтнээр 14 хоног цагдан хориод хугацаа нь дуусахаар үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хориод явдаг нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь сэжигтнээр тооцож 14 хоног хориод яллагдагчаар татаж, ял сонсгоогүй мөртлөө үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорьж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тийм болохоор сэжигтнээр 14 хоног хориод яллагдагчаар татаж ял сонсгож чадаагүй бол тухайн этгээдэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өөр ТСАХ авна. Харин яллагдагчаар татаж, ял сонсгосны дараа яллагдагчаар цагдан хорино гэж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Гурав. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт цагдан хорьж болохоор заалт байгаа боловч чухам ямар хугацаагаар хорих нь тодорхой бус байгаа учир хуулинд хөнгөн гэмт хэрэгт цагдан хорих хугацааг тогтоосон заалт нэмж оруулах. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69-р зүйлд: “...Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа 4 сараас хэтрэхгүй...” гэж нэмэлт оруулах. Дөрөв. Чухам ямар нөхцөл байдал үүссэнийг оргон зайлж болзошгүй гэж үзэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгаж тодорхой зааж өгөөгүйгээс энэ асуудалд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокрор, шүүгч субектив байдлаар ханддаг. Иймээс оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргах Оргон зайлж болзошгүй гэдэг нь: Тухайн этгээд оршин суух тодорхой хаяггүй эсхүл оршин суух хаягаа өөрчилсөн тухай мэдэгдээгүй, өөр орон нутаг

75


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

болон гадаад улсруу явах нисэх онгоц, галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслийн тасалбар

захиалсан,

худалдан

авсан.

Мөн

дуудсан

цагт

хүндэтгэн

үзэх

шалтгаангүйгээр ирэхгүй байх зэрэг үйлдэл хийсэн нь хангалттай баримтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

76


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Ном зүй. Нэг: Хууль тогтоомж, эрхийн актууд 1. Монгол улсын Үндсэн хууль

1992 он

2. Монгол улсын ЭБШ хуулиуд

1926 он, 1935 он, 1949 он, 1963 он, 1994 онд нэмэлт өөрчлолт орсон, 2ОО2 он.

3. Монгол улсын ЭБШ хууль.

2ОО2 он

4. Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль

1999 он.

5. Шүүхийн тухай хууль

2ОО2 он

6. Прокурорын байгууллагын тухай хууль

2ОО2 он

7. Цагдаагийн байгууллагын тухай хууль

1993 он

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

2ОО2 он

9. Өмгөөллийн тухай хууль

2ОО2 он

10. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хууль

1966 он

11. БНХАУ-ын ЭБШ хууль 12. ОХУ-ын ЭБШ хууль

2ОО2 он

13. Хүний эрх Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхтгэл НҮБ,

1992 он

14. Цагдаагийн Байгууллагын үйл ажиллагаанд холбогдох зарим эрхийн актын эмхтгэл УБ хот 15. Улсын Дээд Шүүхийн тайлбар.

2004 он 2ОО8 он

Хоёр: Монгол ном зохиолууд. 1.Авхиа . Ж. нар БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй .. УБ хот

1987 он

2.Нямдаваа.О, Батэрдэнэ.Б, БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. УБ.

1987он

4. Батэрдэнэ.Б, Баясгалан.Г. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй 5. Авирмэд.Т, Дашцэрэн.Д, Совд.Г. Монгол хууль УБ

1996 он. 1997 он

6. Дашням.И. “Чингисийн хаант улсын төр хууль цааз. УБ

1997 он

77


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

7. Баярсайхан.Г. Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн тайлбар. УБ.

1998 он

8. Долгорсүрэн. Ж. Захиргааны албадлага. УБ

1999 он

9. Бямбаа.Ж, Баясгалан.Г. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн үндсэн асуудлууд УБ

1998 он

10. Н.Баатаржав, Б.Жаргал “МУ-н ЭБШЭЗ тайлбар толь” УБ

2ООО он

11. Нарангэрэл.С. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ

2ОО1 он

12. Алтангэрэл.Т. Монгол Ойрадын их цааз төр эрх зүйн эх сурвалж болох нь. УБ

2ОО2 он

13. Монгол улсын ЭБШ хуулийн тайлбар. Хамтын бүтээл. УБ

2ОО3 он

14. Эрдэнэбат.Х, Хүний халдашгүй эрх. УБ.

2ОО3 он

15. Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл. МУ-ын ХЭҮК

2ОО4 он

16. Батэрдэнэ.Б. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Ерөнхий анги . УБ

2ОО4 он

17. Бүжинлхам.Ц, Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Тусгай анги,

2007 он

18. Бат-Эрдэнэ.Б, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Тусгай анги-II,

2010 он

19. Наранбаатар, Г “ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь ” УБ

2006 он

20. Бямбаа, Ж “ Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн үндсэн асуудлууд” УБ 21. Ганболд, Б “ Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй” УБ

2008 он 2008 он

Гурав: Гадаад ном зохиолууд. 1. Уголовное процессуальное право Рф. Реп. П.А.Лупинская.П.А. Москва. 1998. 2. Махов.В.Н, Уголовный процесс. США. М. 1996 3.

Девид Р. “Основные правовые системы современности” М, 1988

4. Фридмен Л. “Введение амерканское право” М, 1992, 5. Конституция КНР. Конституций мира. Т. 3., 6. The Process is The Punishment. Handling Cases in Lower Criminal Court. MALCOM M.FEELEV

78


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

7. “Хамгаалалтын алба ба Цагдаагийн байгууллагад хэрэглэгдэх хуулийн эмхтгэл” 1999 он АНКАРА хот. Дөрөв: Бусад холбогдох материалууд. 1. Цагдан хорих төв, баривчлах байрууд дахь хүний эрхийн байдал. УБ хот

2003 он

2. Доктор (Ph) Д.Зүмбэрэллхам “ Гэм буруугүйн презумцийн зөрчлийг Монгол улсын ЭБШ ажиллагаанд хэрэгжүүлэх онол практикийн асуудал ” бүтээл 3.

2ОО2 он

Цэрэнбалтав.Б, Оюунчимэг.Ж, Прокурорын ном. Гарын авлага. УБ

2ОО2 он

4. Более подробную информацию вы можете получить в интернете по адресу: www.rambler.ru. ( право – библиотека закокодательных актов. - кодексы ) 5. Шүүгчийн ном. Гарын авлага

2ОО8 он

6. Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл

2ОО4 он

7. “Өнөөдөр” сонин 2010.03.06. №52 8. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл 2О04 он, 2007, 2010, 2011 он 9. “ Гэмт явдалтай тэмцэх асуудал “ сэтгүүл 2ОО4, 2008, 2010 он 10. “Төрийн мэдээлэл” сэтгүүл 2ОО4, 2010 он 11. “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй” гарын авлага. ОТИС

2007 он

12. Хууль зүйн үндэсний төв. “Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээ” гарын авлага.

2007 он

13. Улсын Дээд шүүхийн “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59-р зүйлийг тайлбарлах тухай” тогтоол

2004 он

14. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан тушаал “ Баривчлах, цагдан хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах тухай” журам

2008 он

15. Улсын Дээд шүүхийн “ Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хориход анхаарах зарим асуудал” зөвлөмж

2009 он

16. Улсын Дээд шүүхийн “ Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хориход анхаарах зарим асуудал” зөвлөмж

2009 он

79


Магистрант Д.Ширэндэв

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

17. Улсын Ерөнхий Прокурорын тушаал “ Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд ЭБШХ-ийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”

80

2011 он


Д.Ширэндэв  

Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал

Advertisement
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you