НИГҮҮЛСЭЛ СЭТГҮҮЛ 2018 1 ДҮГЭЭР САР

Page 1

МУЗН-ийн төв хэвлэл

№ 45

ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ХАМГИЙН САЙХАН НЬ

2018 оны 01 дүгээр сар


ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ УЛААН ХАВИРГАН САР НИЙГЭМЛЭГҮҮДИЙН ХОЛБОО Дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. Холбоо нь 1919 онд байгуулагдаж, Үндэсний нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсдийг асран хамгаалахад чиглэдэг.

ҮНДЭСНИЙ УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР НИЙГЭМЛЭГҮҮД Хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүрэг гүйцэтгэдэг ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн байгууллага юм.

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ Холбооны 84 дэх гишүүн орон бөгөөд Монгол Улс даяар нийт 33 салбар Улаан загалмайн дунд шатны хороотой. МУЗН нь гамшгийн менежмент, эрүүл мэндийг дэмжих, халамж үйлчилгээ болон хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм.

1939

1954

онд

байгуулагдсан

1959

онд

Улаан загалмайн хороог бие даан сэргээн байгуулах шийдвэр гарч, Монголын улаан соёмбын нийгэмлэг болж, дүрмээ баталсан.

онд

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага болсон.

2016

онд

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн баталсан.

ХҮМҮҮНЛЭГИЙН ТАНИХ ТЭМДЭГ

Улаан загалмай

Улаан хавирган сар

Улаан талст


АГУУЛГА

МУЗН-ийн төв хэвлэл

№ 45

2018 оны 01 дүгээр сар

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Г.Дэлгэрмаа:

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАРИЛЦААНЫ СОЁЛ ЧУХАЛ

ЭХИЙН СҮҮ ХҮҮХДЭД ВАКЦИН ЛУГАА АДИЛ ҮЙЛЧИЛНЭ

М.Баатарсайхан:

Хүмүүнлэгийн үйлсэд малчид идэвхтэй оролцох болсон

ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ХАМГИЙН САЙХАН НЬ

АГААРЫН БОХИРДОЛ ИХТЭЙ ҮЕД ХЭРХЭН ЗӨВ ХООЛЛОХ ВЭ

Ерөнхий эрхлэгч Н.Болормаа Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Батзаяа /99022376/ Зөвлөл Э.Энхтайван /Захиргаа, удирдлагын газрын дарга/ Д.Тунгалаг /Орхон аймгийн УЗХ-ны дарга/ Э.Дуламсүрэн /Увс аймгийн УЗХ-ны дарга/ С.Намсрайжав /Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний зохицуулагч/ Г.Алимаа /Сайн дурын ажилтан/ Б.Одончимэг /сэтгүүлч/ Б.Баяртогтох /сэтгүүлч/

Манай хаяг:Улаанбаатар хот , Сүхбаатар дүүрэг, МУЗН-ийн төв байр Шуудангийн хаяг: Монгол шуудан 48 дугаар салбар, Утас:313103 Индекс: 201839 E- mail: www.redcross.mn batzayad@redcross.mn zayarenchin@yahoo.com


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДУНД ШАТНЫ ХОРООДЫН ДАРГА НАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЭВ

Монголын улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хороодын дарга, нягтлан бодогчдын энэ жилийн эхний сургалт 1 дүгээр сарын 17-18ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Эхний өдрийн сургалтаар МУЗН-ийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөөг танилцуулав. Энэ үеэр газрын дарга нарт байгууллагын хөгжил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, ирэх оны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн УБИС-ийн Сэтгэл зүйн доктор, профессор О.Мягмар “Харилцааны соёл”, “Сургалтын арга зүй” сэдвээр лекц уншлаа. Хоёр дахь өдрийн сургалтаар Гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх, Хөрөнгө арвижуулах, орлого нэмэгдүүлэх, Эрүүл өтлөлт, Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ус-эрүүл орчны ахуйн бохирдол сэдвүүдээр лекц сонслоо. Түүнчлэн, МУЗН-

ийн нөөц хөгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах, туршлага солилцох, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэстэй хэрхэн ажиллах, ВОСА үнэлгээ, дунд шатны хорооны дарга нарын 2017 оны ажлын үнэлгээг танилцуулав. Сургалтын төгсгөлд 2017 онд амжилттай ажилласан Дунд шатны хороодыг ВОСА үнэлгээний дагуу тодруулснаа танилцуулан, талархал дэвшүүллээ.

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж / өрх тус бүрт 240.000 төгрөг/-ийг Хаан банкаар дамжуулан олгосон.

4 I МУЗН-ийн төв хэвлэл

Эдгээр малчин өрхийг “Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас бэлтгэн гаргасан зудын эрсдэлийн зураглалд түшиглэн сонгосон юм.

хөдөллөө. Тусламжийн багцад өрх тус бүрт туурайн тос, нүдний түрхлэг, амин тун, ашигт долооц, загасны тос зэрэг цас, зудын үед малд шаардлагатай нэн хэрэгцээт бүтээгдэхүүн, эрдэст тэжээлийн нэмэлтүүд багтсан. Нэг өрхөд хуваарилагдаж буй багц нь 115.000 төгрөгийн өртөгтэй. Тэгэхээр тус хөтөлбөрт хамрагдсан малчин өрх бүр бэлэн мөнгөний тусламж болон тэжээлийн багц нийт 355.000 төгрөгийн тусламжийг энэ удаагийн төслөөр хүлээн авч байгаа юм.

Зудын эрсдэлд өртөх магадлалтай энэхүү 2000 малчин өрхөд дараагийн тусламж болох малын эрдэс тэжээлийн багцыг хүргэх хүмүүнлэгийн цуваа өчигдөр буюу 1-дүгээр сарын 25-нд нийслэлээс

Малын эрдэс тэжээлийн багцын тусламж Архангай, Увс, ГовьАлтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Завхан, Хэнтий, Төв аймгийн 40 сумын малчин өрхөд хүрнэ.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЗАНДАНШАТАР МАРТИН ФАЛЛЕР, ГВИНДОЛИНГ ПАНГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА зудын эрсдэлд өртөх магадладтай 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд зудын эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хүмүүнлэгийн тусламжийг эрт хүргүүлсэн талаар онцлон тэмдэглэв. Энэхүү ажлыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер, Зүүн Азийн орнуудыг дэмжих багийн дарга Гвиндолинг Панг нарыг МУЗНийн төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн сайд нарын бага хурал, малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, өвөлжилт болон зуд гамшгийн талаар санал солилцсон юм.

эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 7-дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах талаар хоёр тал санал солилцов. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа,

“2017 онд Монголын малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нийт 2 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө хуримтлуулж, хүмүүнлэгийн тусламжийг 2740 малчин өрхийн 12000 орчим хүнд хүргэсэн байна. Малчдад үзүүлэх тусламжийг үүгээр хязгаарлахгүйгээр малчдын амьжиргааг дэмжих, бизнес эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх арга ухаанд сургах, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь туслах, нөхөн сэргээх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулсан явдалд талархал илэрхийлж байна” хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцолж, цаашдын ажилд нь амжилт хүсч буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн 2018 оны 01 дүгээр сар /№45/ I 5


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Манай улсын хэмжээнд зам тээврийн осол, түүнээс шалтгаалан амь насаа алдах, ноцтой бэртэл авах тохиолдол сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байгаа аж. Тиймээс зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам ,Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Азийн хөгжлийн банк зэрэг газрууд хамтран «Замын хөдөлгөөний аюулгүй байдал TA-9137 MON» төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь хот хоорондын зам дагуух «хар цэгүүд» буюу осол ихээр гардаг байршлууд болон дэн буудал, зоогийн газар, үйлчилгээний цэгүүд зэрэг төвлөрсөн газруудад ажилладаг ажилтнуудын анхны тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монголын улаан загалмай нийгэмлэг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцож, анхны тусламжийн сургалт явуулах, анхны тусламжийн иж бүрдлээр хангах, олон нийтэд зөв мэдлэг, хандлага төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын эхлэл болгон 2018 оны 1-дүгээр сарын 19-ний өдөр

6 I МУЗН-ийн төв хэвлэл

Улаанбаатар- Дархан чиглэлийн замд байрладаг «Урьхан» зоогийн газрын удирдлагууд болон харьяалах сум Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад «Зам тээврийн ослын үед анхны тусламж үзүүлэх нь» сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн тус байгууллагад анхны тусламжийн булан байгуулж өгөв. “Урьхан орчмын зам нь эвдрэл ихтэй, замын ачаалал өндөртэйн улмаас явган зорчигч, мал амьтан осолд өртөх эрсдэлтэй байдаг. Ослын үед 5 км-ийн зайд орших Борнуур сумын эмнэлгээс түргэн тусламж ирэх боловч түргэн тусламжийн шаардлага хангаагүй ганц машинтай тул эмнэлгийн тусламж үзүүлэх боломж тун хэцүү. Харин Та бүхний санаачлан хэрэгжүүлж буй энэ ажил нь маш хэрэгцээтэй зүйл болж байна. Бид осол гарах үед очдог ч гар хоосон, мэдлэг дадал байхгүйн улмаас дэмий харж зогсохоос өөр юм хийж чаддагүй» хэмээн Урьхан зоогийн газрын менежер ярьсан юм. Монголын улаан загалмай нийгэмлэг нь цаашид дээрх байгууллагуудтай хамтран замын цагдаагийн ажилтнууд болон хот хоорондын тээвэр эрхлэгч, жолооч нарт сургалт явуулах, нөлөөллийн ажил

зохион байгуулахаас гадна жолооны дамжаа бүрт анхны тусламжийн сургалт оруулах ажлыг төлөвлөөд байна. Зам тээврийн осолд авто замын дэд бүтэц, замын хөдөлгөөний болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, жолооч, явган зорчигчдын мэдлэг, хандлага гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Ослын үед хүний амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг багасгахын тулд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь нэн чухал бөгөөд үр дүнтэй арга юм. Манай улсын хувьд жилд ойролцоогоор 450500 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Уг судалгаанаас харахад, зам тээврийн осолд өртөгсдийн 70% нь цаг алдалгүй анхны тусламж авч чадаагүйн улмаас нас барсан гэсэн харамсалтай дүгнэлт гарчээ. Аливаа ослын дараах «Алтан цаг» буюу нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хугацаа гэж байдаг. Энэ үед нь зөв зохистой тусламж үзүүлэх нь осолд өртөгчийн амь насыг аврах, гэмтэл бэртлийн ноцтой байдлыг бууруулах чухал алхам юм. Тухайн зам тээврийн ослыг хамгийн түрүүнд харсан, хамгийн ойр байсан хэн ч болов энэхүү анхны тусламжийг яаралтай үзүүлэх боломжтой юм.


ТОДРУУЛГА

Төрдөө нэмэлт хүч болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж, 21 аймаг, түүний сум, багт хүрч ажиллаж буй хүмүүс бол МУЗН-ийн дунд шатны хорооны дарга нар байдаг. Тэгвэл энэ оны эхний сургалт уламжлал ёсоор Улаанбаатар хотноо болж, 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны хорооны удирдлагууд оролцлоо. Энэ үеэр өнгөрсөн онд Улаан загалмайн дунд шатны хорооны ажлыг шинээр хүлээж авсан дарга нарын сэтгэгдлийг сонслоо.

Архангай аймгийн Улаан загалмайн хорооны дарга М.БААСАНСҮРЭН:

“ШИНЭ АЖИЛДАА СЭТГЭЛ ДҮҮРЭН БАЙГАА” -Монголын улаан загалмай нийгэмлэг гэх хүмүүнлэг үйлст томоохон байгууллагын нэгэн төлөөлөгч боллоо. Шинэ ажил, шинэхэн хамт олны талаарх сэтгэгдэл ямар байна? -Ажлаа хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шинэ ажилдаа сэтгэл дүүрэн байгаа. -Өмнө нь хаана ажиллаж байсан бэ? Хувийн компанид гэрээний менежерийн алба хашдаг байсан. Хими технологич мэргэжилтэй. Хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог байсан. -Аймаг бүр өөрийн гэсэн онцлогтой. Бүс нутаг, цаг агаар, эдийн засаг гээд бүх талаараа өөр. Яг танай аймгийн хувьд ямар онцлогт тулгуурлан аль салбарт түлхүү анхааран ажилламаар харагдаж байна вэ? -Манай аймаг нь уулархаг, хангайн бүсийн сэрүүн уур амьсгалтай нутаг. Энэ утгаараа өвөлжилт хүндэрсэн нөхцөлд зудын эрсдэлд өртөх магадлал өндөртэй. Шинэ оны дараахан

бид ажлын хэсэг байгуулан Анхан шатны хороодын үйл ажиллагаатай танилцах, идэвхжүүлэх ажлаар сумдаар явлаа. Тэгэхэд олон суманд өвөлжилт хүндэрсэн байдалтай байсан. Тиймээс эхний ээлжинд малчдад чиглэсэн хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгүүдийг идэвхжүүлэх шаардлагатай байгаа. -Аймгийн Улаан загалмайн хорооны хүчин чадал, нөөц бололцоо хэр байна? -Одоогоор үнэндээ тааруухан байгаа. Техник, төхөөрөмж санхүү, төсөв аль ч талаасаа сайнгүй байна. Гэхдээ бид гишүүнчлэлүүдийг идэвхжүүлж, идэвхтнүүдийн хүрээг өргөжүүлэх зэрэг төрөл бүрийн төлөвлөгөө боловсруулан ажиллахаар зэхэж байна. -Хорооны үйл ажиллагааг нутгийн иргэд хэр сайн мэдэх вэ? -Улаан загалмай гэдэг нь бараа таваар тараадаг тусламжийн байгууллага гэх ойлголт иргэдэд тогтсон юм шиг байна лээ. Танайд тусламжийн ямар бараа таваар байна, одоо юу өгөх вэ гэсэн хүмүүс их ирнэ. Гишүүнчлэлийн талаарх ойлголт муу байдаг. Энэ талын мэдээ,

мэдээллийг иргэд олон нийтэд мэдээлэн сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай юм байна гэж дүгнэсэн. -Бусад хороодын дарга нартайгаа хэр танилцав? -Олон танилтай болж байна. Ялангуяа 2 өдрийн сургалтын үеэр бусад хороодын дарга нартайгаа сайн танилцаж амжлаа. Ер нь бидний ажлын онцлог нь харилцааны чадварыг нарийн эзэмших юм байна. Төрөл бүрийн хүнтэй тогтмол харилцан ярилцах шаардлага гардаг. -Ажлаа хүлээн авснаасаа хойш хийсэн ажлуудаасаа сонирхуулахад? -Алслагдсан 2 суманд хүмүүнлэгийн танхим байгуулсан. Мөн Онцгой байдлын газартай хамтран “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулсан. Бусад тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой арга хэмжээ, үйл ажиллагааг холбогдох байгууллага, хамт олонтой зохион байгуулсан. Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 7


ТОДРУУЛГА

Ч.БАТЗОРИГ /Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооны дарга/

ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА -Миний хувьд Улаан загалмайн дунд шатны хорооны даргын ажлыг 2017 оны есдүгээр сараас хүлээж авсан. Манай аймгийн Улаан загалмайн хороо нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн долоон зарчмаа удирдлага болгож, хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, төрдөө нэмэлт хүч болон ажиллаж байна. Хүмүүнлэгийн үйл

ажиллагааг Алтай нутагтаа түгээн дэлгэрүүлсэн 2017 он улирч, 2018 онтой золголоо. Ажил хүлээж авсан цагаас хойш аймгийн хэмжээнд хэд хэдэн томоохон ажил хийлээ. Тухайлбал, 2017 оны есдүгээр сард Онцгой байдлын газартай хамтран Гамшгийн иж бүрэн сургууль, аравдугаар сард Улаан загалмайн хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх баг байгуулсан. Мөн 11-р

сард МУЗН-ийн байгууллагын хүчин чадлын үнэлгээ, арванхоёрдугаар сараас Цаг агаарын мэдээнд тулгуурласан Зудын нэн өндөр эрсдэл бүхий долоон сумын 350 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж олгох төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд хүмүүнлэгийн аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Г.Дэлгэрмаа:

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАРИЛЦААНЫ СОЁЛ ЧУХАЛ -Ажилдаа дадаж байна уу. Шинэ ажил, шинэ хамт олон гээд бүхнийг шинээр эхлэх нь шинэ бүхэнд сургадаг сайхан талтай ч асар их үүрэг хариуцлага дагуулдаг. Ажил ихтэй байна уу? -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би ажлаа хүлээн аваад 8 I МУЗН-ийн төв хэвлэл

хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Миний хувьд Улаан загалмай нийгэмлэг гэдэг байгууллагын хамт олон нь хамаатан садан шиг ойр дотно, эртний танил юм. Хүүхэд байхаасаа л улаан загалмайтай холбогдсон. Аав маань энд нөлөөлсөн. Гараас минь хөтлөн ажилдаа явдаг байсан нь хүмүүнлэгийн их

үйлсэд хөл тавих үндсийг тавьсан гэж болно. Би ч багаасаа л хандивлагч, онцгой гишүүн гэж явдаг байлаа. Гэхдээ өөр хувийн хэвшилд ажилладаг байсан. Манай хорооныхон ч “Та Улаан загалмайдаа ажиллаач” гэх саналыг тавьдаг л байсан. Харин би өөр ажилтай болохоор, “Хандивлагч


ТОДРУУЛГА

гишүүн гэдгээрээ явж байя” гэдэг байлаа. Харин хэдэн сарын өмнөөс манай хорооны дарга 2 ч удаа солигдсон. Тэгээд дахин надад ажлын санал тавихад нь ажиллахаар шийдвэрлэсэн. -Өмнө нь хаана ажиллаж байсан билээ? - “Уртын уул” ХХК гээд эрчим хүчний угсралтын компанид ажиллаж байсан бөгөөд манайх байгууллагаараа хандивлагч байсан. -Танай аймгийн онцлог юу вэ. Мэдээж орон нутгийнхаа онцлогтой уялдуудан ажлын төлөвлөгөө гарган ажиллах байх. Эсвэл яг ямар салбарт түлхүү анхаарал хандуулах шаардлагатай харагдаж байна? -Манай аймаг хилтэй ойрхон болохоор байнгын бус суурьшилтай хүмүүс их байдаг. Тиймээс хүүхэд залуучууддаа илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчинтэй хүүхэд олноор төрөх болсон тухай таагүй мэдээ байгаа. Энэ асуудалд бид бас анхаарал хандуулах шаардлагатай. -Яг ямархуу байдлаар ажлаа төлөвлөж байгаа вэ? -Хилийн бүс нутагт харьяалагддаг болохоор хамгийн ойрын хөрш Эрээн хотын Улаан загалмайн хороотой харилцаагаа улам сайжруулахад анхаарна. Саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид аймгийнхаа Засаг даргын

тамгын газартай хамтраад 11 иргэнд нүдний болор суулгах мэс засал хийлгэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Хөх хотын эмч нар Эрээн хотод ирж, дээрх мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн. Миний хувьд ажлаа хүлээн авснаас хойш мөн ЗДТГтай хамтран аймгийн өрх толгойлсон 11 эмэгтэйг шинэ гэртэй болголоо. Мөн манай аймаг улсын “Хүмүүнлэг аймаг” болсон. Ажлын ийм амжилтуудаар шинэ оноо угтлаа, улам их амжилтаар ирэх оноо үдэх байх. -Аймгийн иргэд Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг хэрхэн харж, дүгнэдэг бол. Ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ? -Аймгийн Улаан загалмайн хороо үнэхээр сайн ажиллаж, олон түмний байнга ханддаг байсан үе бий. Нэг хэсэг удирдлага нь солигдоод ажил нь саатсан байх, одоо эргээд сэргэнэ. Ер нь хүмүүнлэгийн ажил аядуу зөөлнөөр, ая эвийг нь тааруулж ажилладаг онцлогтой юм шиг санагддаг. Янз бүрийн амьдралтай хүмүүстэй уулзана, асуудлыг нь сонсоно. Тэр болгонд нухацтай хандах хэрэгтэй. Зөвхөн хандив тусламжаар амьдралаа залгуулдаг иргэд ч бий. Гэтэл ажил эрхлэх юмуу өөр бусад боломжтой мөртлөө хандив аваад сууж байх сонирхолтой хүмүүс ч бий. -Өмнө нь өөр чиглэлээр ажиллаж байгаад одоо хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг боллоо. Онцлог ялгаа нь хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Онцлог, ялгаатай зүйл их байна. Өмнө нь хувийн хэвшилд хийх ёстой ажлаа хийгээд л явдаг байлаа. Гэтэл одоо бүх л зүйлд санаа зовниж, өрхийн тэргүүн шиг л байна. Түүнээс гадна өмнө нь уурхайд голдуу эрчүүдтэй ажилладаг, тэднийгээ дагаад эршүүд хэв маягтай байсан ч юм шиг. Гэтэл энэ ажилдаа ороод хүмүүст үзүүлсэн тусламжийнхаа хариуд үнэхээрийн баярлаж, талархсан сэтгэлийг үг, баярын нулимсыг хараад өөрийн эрхгүй сэтгэл огших тэр мэдрэмж хүмүүнлэгийн ажлын гол онцлог юм гэж бодсон. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахад харилцааны соёл чухал. -Сургалтын энэ өдрүүдэд бусад хорооны дарга нартайгаа улам сайн танилцсан байх. Хамтын ажиллагаа сайтай байснаар амжилттай ажиллаж байгаа дарга нараасаа суралцах, үлгэр дууриал авахад дөхөм болно шүү дээ? -Тэгэлгүй яахав. Дарга нартайгаа танилцаж байна. Өмнө нь би Дорнодын Улаан загалмайн хороонд бас онцгой гишүүн байлаа. Тиймдээ тус хорооныхонтой байнгын харилцаатай. Мөн Дархан-Уул болон нийслэлийн зарим дүүргийн хорооныхныг таньдаг, харилцаатай байсан. -Баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 9


ТОДРУУЛГА

БАЯНХОНГОР АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ДАРГА М.МӨНГӨНЦЭЦЭГ:

ОНЫ ЭЦЭСТ ТӨСӨВТӨӨ 15 САЯ ГАРУЙ ТӨРГРӨГИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ ЧАДСАН

-Сайн байна уу. Танд болон танай хамт олонд шинэ оны мэнд дэвшүүлье. Ажлаа хүлээж аваад хэдий хугацаа өнгөрч байна. Хамт олон, ажилтайгаа хэр танилцаж, “өөрийн” болгож байна вэ? -Баярлалаа. Та бүхэнд болон хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлдэг “Нигүүлсэл” сэтгүүлийг шимтэн уншдаг эрхэм хүндэт уншигччиддаа 2018 оны болон энэхүү сайхан сэтгүүлийг унших өдрийн мэндийг хүргэе. Улаан загалмайн хорооны даргаар 2017 оны 9-р сарын 1-нээс хойш таван сар гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд ажилтайгаа бүрэн дүүрэн танилцаж өөрийн болгох зорилт тавин, ажлын албаныхантайгаа нэгэн зорилгын дор нэлээд ажил амжууллаа. -Ажлаа аваад хэдхэн сар болж байгаа хэрнээ 20 хэдэн сая төгрөгийн өрийг тэглэж, ажлын гараагаа маш сайн эхлүүлж байгаа гэх сайшаалыг ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцолж байсан. Ажлаа юунаас, эхэлсэн талаараа сонирхуулаач. Магадгүй зарим шинэ дарга нарт санаа өгч болох юм? -Монголын Улаан загалмай 10 I МУЗН-ийн төв хэвлэл

нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн магтаал сайшаал, хүмүүнлэгийн элч болсон хүмүүсийн баяр хүргэн алга таших тэр мөч надад маш том үүрэг хариуцлага, улам сайн ажиллах итгэл үнэмшил өгсөн. Анх энэ байгууллагын ажлыг хүлээн авахад дансандаа 9820 төгрөгтэй, 27 сая төгрөгийн өртэй байсан. Тэр үед айх сэтгэл төрж байлаа. Өмнөх дарга ажлаа хүлээлгэн өгөхдөө, “За залуу хүний эрч хүчээр сайн ажиллаарай, чамд боломж байгаа шүү. Хүмүүнлэгийн байгууллага цагаан мөртэй” гэж хэлсэн нь надад “ташуур” өгсөн үг байсан юм. Манайхан ажлын төлөвлөгөөгөө боловсруулчихаад шинэ оноо өргүй угтах зорилго тавин ажил амралтын өдөр гэлгүй маш шаргуу ажилласан. Анхан шатны 20 хороо, аймгийн төвийн 42 албан газар, байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн. Мөн Төр-Улаан загалмайн салбар зөвлөл, аймаг орон нутгийн төр захиргааны удирдлагууд бидний хүмүүнлэгийн үйл хэрэгт томоохон дэмжлэг үзүүлснээр байгууллагаа өргүй болгож чадсан.

-Баянхонгор аймгийн онцлог асуудал юу вэ. Түүнтэй уялдан нийгмийн ямар салбаруудад хэрхэн ажиллах шаардлагатай гэж дүгнэж байна? -Манай аймгийн анхаарал татдаг зүйл бол уул уурхайн салбар. Тэнд ажил хөдөлмөр эрхэлж буй олон хүн байдаг ч тэдний ажиллах орчин, амьдрах нөхцөл тааруу юм шиг санагддаг. Энэ хүмүүст тусгай удирдамжаар хүрч ажиллах шаардлагатай гэж дүгнэж байгаа. Бид нийгмийн болон хүний сайн сайхны төлөө тууштай ажиллах үндсэн зорилготой. Энэхүү зорилгоо аймаг, орон нутгийн бодлоготой уялдуулан ажиллах болно. -Аймгийн хэмжээнд Улаан загалмайн хорооны хүчин чадал хэр байна. Анхан шатны хороодын тоо? -Ажлаа аваад нэг сар болж байтал 2017 оны 10-дугаар сард Монголын улаан загалмай нийгэмлэгээс Дунд шатны хорооны хүчин чадлыг үнэлэх баг орон нутагт ирж үнэлгээ хийсэн. Тэр үед Улаан загалмайн хороо болон анхан шатны хороодын үнэлгээ маш муу үзүүлэлттэй гарсан. Тиймээс тааруухан үнэлгээн дээрээ ярилцан, дүгнэлт хийж, ажлын шинэ


ТОДРУУЛГА

төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлсэн. Аймаг болон сумдын анхан шатны хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэн Улаан загалмайн талаарх мэдээлэл, сурталчилгааг сайжруулж, гишүүнчлэлийн эгнээг өргөтгөх, хүмүүнлэгийн үйлсэд хандивлагч аж ахуйн нэгж, иргэдийг уриалж эхэлсэн. Эдгээр ажлын дүнд оны эцэст төсөвтөө 15 сая гаруй төгрөгийн хуримтлал үүсгэж чадсан. Гурван сар хүрэхгүй энэ хугацаанд байгууллагын бүх өрийг дарж, дансандаа хуримтлалтай болсон нь хүмүүнлэгийн үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн ард иргэдийн харамгүй сэтгэлийн үр дүн юм. Цаашид бид хүчин чадлын шалгуур үзүүлэлтийн дагуу 2018 оны ажлын төлөвлөгөөг Удирдах зөвлөлийн хурлаар батлуулан үнэлгээгээ сайжруулан ажиллах зорилт тавин ажиллаж байна. Манай анхан шатны хороод үйл ажиллагаагаа жигдрүүлэх, гишүүдийн хандив татварыг цуглуулах гээд маш сайн ажилласан. Ард түмэндээ болон хамтран ажиллаж байгаа Анхан шатны хорооддоо баярласнаа илэрхийлье. Та бүхний хүсэл бүхэн биелэх болтугай. -Баянхонгорчууд Улаан загалмайн хорооны талаар ямархуу ойлголттой байдаг вэ. Ямар асуудлаар хандаж байх юм? -Иргэдтэй уулзаж санал солилцоход Улаан загалмайн талаар мэдээ, мэдээлэл муутай тусламжийн хувцас л тараадаг гэсэн ойлголттой байх юм билээ. Харин Улаан загалмай нийгэмлэгийн тусламжид хамрагдсан малчид ядарсан үед тусламж үзүүлдэг баян байгууллага гэж ойлгодог юм шиг санагдсан. Манай байгууллагын үүд хаалгаар янз бүрийн тусламж дэмжлэг хүссэн зорилтот бүлгийнхэн

голдуу орж ирдэг юм. Бид ч байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан тусламж, дэмжлэг үзүүлдэг. -Өмнө нь хаана ямар ажил эрхэлж байсан бэ. Одоо хүмүүнлэгийн салбарт ажиллахад өмнөх ажлаас ямар онцлог ялгаа мэдрэгдэж байна? -Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-д холбооны инженерээр 10 гаруй жил ажилласан. Техник технологийн салбарт ажиллаж байсан миний хувьд хүмүүнлэгийн салбарт нигүүлсэнгүй үйлсийн төлөө ажиллана гэдэг тэнгэр, газар шиг ялгаатай ч энэ ажил маань хүний сайн сайхны төлөө болохоор ажлын эрч хүч дүүрэн байгаа. Ер нь ямар салбарт ажиллаж байгаа гэхээсээ илүү ямар ч ажилд хоёргүй сэтгэлээр хандаж, сайн ажилласнаар сайхан амьдралыг цогцлоох учраас ажилдаа сэтгэл зүрхээ зориулж явна. -Бусад хорооны дарга нартайгаа танилцаж, хамтран ажиллахад хэр анхаарч байна? -Ажилд орсноосоо хойш хоёр удаа Монголын улаан загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан сургалтад хамрагдаж Дунд шатны хорооны дарга,нягтлан, арга зүйч нартай танилцаж хүрээгээ тэлэн ажлын туршлага солилцсон. Би ажлаа хүлээн авсныхаа дараа ажлын албатайгаа Өвөрхангай аймагт очиж туршлага судалсан юм. Энэ нь надад болон манай хамт олонд багагүй тус нэмэр болсон. Энэ дашрамд Б.Энхцогт даргатай Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооны хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн хүмүүнлэгийн элч болсон энэ салбарт ажиллаж, сэтгэл харамгүй зөвлөгөө өгдөг хамт олон, аймгийнхандаа баярлаж явдгаа хэлье.

-Ойрын хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Цаг үеийн байдлаас хамааран өвөлжилт хүндэрч байгаа энэ үед бид малчдад чиглэсэн хүмүүнлэгийн тусламж хүргэхэд анхааран ажиллаж байна. Мөн төлөвлөгөө ёсоор тэмдэглэлт өдрүүдэд тусгай удирдамжийн дагуу төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна. -Хорооны хувьд хүндрэл, бэрхшээлтэй зүйл юу байна? -Олон жил болсон хуучин байранд үйл ажиллагаа явуулахад стандартын бус байдаг. Халаалт сайн байдаг ч хананаасаа сийгэж, дулаан их алддаг. Түүнээс гадна агааржуулалтгүй. Иймэрхүү асуудлууд байгаа ч тэр болгон тоочоод байх нь бас учир дутагдалтай байж магадгүй. Гэхдээ л ажлын төлөө болохоор хэлсэн нь зүйтэй байх аа/ инээв/. Манай хороо 2019 онд 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Бид ойн арга хэмжээг угтан удирдах зөвлөл салбар нэгжүүдээрээ зөвлөлдөн шинэ байртай болох асуудлыг одооноос хөндөж эхэлсэн. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийн төвд А зэрэглэлийн бүсэд инженерийн шугам сүлжээтэй газар шийдвэрлэж өгөхөөр болж, хүмүүнлэгийн үйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Бид энд өөрийн гэсэн орчин үеийн шинэ байртай болох зорилт тавин ажиллаж байгаа. Хүмүүнлэгийн үйлс ариун болохоор мөнхөд оршдог. -Цаашдын тань ажилд улам их амжилт хүсье, баярлалаа.

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 11


САЛБАР МЭДЭЭ

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Өдөрлөгт 100 хүн хамрагдаж, цусаа хандивлав

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо Цусны донорын өдөрлөгийг 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, харьяа хэлтэс алба, Иргэний танхим, Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид оролцож бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн, цусаа хандивлалаа. Эхний өдрийн үйл ажиллагаанд нийт 100 хүн хамрагдан, цусаа өгснөөр 300 хүнд амьдрал бэлэглэх боломжийг бүрдүүлсэн байна. Дараагийн өдрийн үйл ажиллагаанд “Амгалан ДС ХХК ”-ийн 31 ажилтан оролцож бусдын амь

нас, эрүүл мэндийн төлөө сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн, цусаа хандивлалаа. Цусны донор нь 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангүй эрүүл бие махбодтой байх гэсэн үндсэн шалгуурыг хангасан байх ёстой. Цусны донор болсон эрэгтэйчүүд 2 сар тутам, эмэгтэйчүүд 3 сар тутам цусаа өгч болдог. Насанд хүрсэн хүний бие махбодод дундажаар 4-5 л цус агуулагддаг. Эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгч болох бөгөөд жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм. Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн дараах цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг байна.

ДОРНОД АЙМАГ

АНХАН ШАТНЫ ХОРООДОД АЖИЛЛАВ боловсролын сургуулийн сурагч зэрэг төлөөллийг оролцуулан удирдах зөвлөлийн гишүүдийг сонгов.

Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны төлөөлөгчид Хөлөнбуйр, Булган сумдад ажиллав. Ажлын зорилго нь дээрх сумдын улаан загалмайн анхан шатны хороодын үйл ажиллагаатай танилцах, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Энэ үеэр Хөлөнбуйр сумын анхан 12 I МУЗН-ийн төв хэвлэл

шатны хорооны гишүүдийн хурлыг зохион байгуулж, тэргүүнээр сумын ИТХ-ын дарга Ж.Энхдавааг сонгон, нарийн бичгийн даргаар ИТХ-ын нарийн бичгийн дарга У.Гантогосыг томиллоо. Мөн гишүүдийн хурлаар төр захиргааны байгууллагууд, МУЗН-ийн сайн дурын идэвхтэн, малчин, Ерөнхий

Цаашид Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд сумын удирдлага хамтран ажиллахаа илэрхийлж, Улаан загалмайн анхан шатны хороонд байр гарган өгч, өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахаар боллоо. Мөн төрийн байгууллагын дэмжлэг оролцоог хангаж, сумдын иргэдийн төлөөлөгчдийг онцгой гишүүнд элсүүлэх санаачилга гаргалаа.


САЛБАР МЭДЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

200 ГАРУЙ ХҮНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо нь “Глобал сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд СХД-ийн

29-р хороотой хамтран СӨХны ажилчид болон орцны жижүүр зэрэг 100 хүнийг үзлэгт хамрууллаа. Мөн СХД-ийн Цагдаагийн 1,2,3-р хэлтэстэй хамтран оршин суух тодорхой хаяггүй, орон гэргүй 100 иргэн, нийслэлийн засаг даргын дэргэдэх нийгмийн хамгааллын тусгай төвийн 120

хүнийг тус төвийн ажилчидтай хамтран сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийн үзлэгт хамрууллаа. Үзлэгийн явцад сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ болон “Энэрэл” эмнэлгийн хяналтад бүртгүүлэн сүрьеэгийн эм уулган, хэвтүүлэн эмчилж байна.

ХҮНДЭТ ДОНОРУУДАА УРАМШУУЛАВ донор, сайн дурын идэвхтнүүд, ЗУЗ, Өсвөрийн улаан загалмайн гишүүдийнхээ төлөөлөлтэй оролцлоо. Дүүргийнхээ Хүмүүнлэгийн байгууллагыг дэмжиж, хамтран ажилладаг засаг дарга Ж.Сандагсүрэнд талархал илэрхийллээ.

“Эрүүл мэндийн яам”, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”, “JCI capital”, “МУЗН” хамтран “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Сар бүрийн 3-ны өдөр тохиодог “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-ийн хүрээнд өөрийн үнэт цусыг бэлэглэн олон хүний алтан амийг аварсан Монгол улсын хүндэт донор, мөнгөн донор, хүрэл доноруудаа шагнан урамшуулж,

2018 оны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн урлаг, спортын алдартнууд хүрэлцэн ирж, амжилт бүтээлээсээ хуваалцан, цусаа хандивлахын ач холбогдолын талаар өөрсдийн туршлагаас сурталчлан танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо засаг даргын хүмүүнлэг үйлсийг дэмжин “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-өөр 2018 оны 01 дүгээр сар /№45/ I 13


САЛБАР МЭДЭЭ

УВС АЙМАГ

МАЛЫН ӨВӨЛЖӨӨГ НЬ ЗАСАЖ ӨГӨВ

Монголын улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн малчин Я. Нэргүйн өвөлжөөг 2018 оны 01 дүгээр сарын 02-наас 08ны өдрийн хугацаанд засаж янзлав. Өвөлжөөг засахад сайн дурын идэвхтэн Хаан банкны

14 I МУЗН-ийн төв хэвлэл

теллер Н.Батзориг, Т.Батсүх, сумын дунд сургуулийн багш Д.Одням, сантехникч Т.Энхтайван, сумын Улаан загалмайн анхан шатны хорооны нарийн бичгийн дарга, сургуулийн захирал Х.Намжилмаа, малчин Я.Нэргүй нар ажиллав. Я.Нэргүйн

өвөлжөө, бууц уулын бараг орой дээр байршилтай тул автомашин очиход нэн хүндрэлтэй байв. Тиймээс УАЗ-469, ЗИЛ 130 машин зэрэг туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр 3-4 удаа очиж, 5-6 хоногт багтаан янзалсны дараа малчин Я.Нэргүйд хүлээлгэн өглөө. Уг ажилд Засаг даргын тамгын газрын жолооч Ч.Отгонбаяр УАЗ-469, 5-р багийн иргэн жолооч Э.Зоригт нар ЗИЛ-130 автомашинаар үйлчилсэнд сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос талархаж буйгаа илэрхийлье.


САЛБАР МЭДЭЭ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

САЙН ДУРЫНХНЫ УУЛЗАЛТ

Чингэлтэй дүүргийн сайн дурынхан шинэ оны эхний уулзалт ярилцлагаа 1-дүгээр сарын 3-нд зохион байгуулав. Уулзалт, ярилцлагаар оны ажлын төлөвлөгөө болон бүтэц зохион байгуулалтын шинэчлэл, гишүүнчлэл, сайн дурынхны эгнээг өргөжүүлэх талаар нарийвчлан

хэлэлцлээ. Түүнчлэн, цаг үеийн ажлын мэдээ, сайн дурынхны ёс зүйн асуудал, сайн дурынхантай байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн талаар ярилцаж, санал солилцов.

ХҮҮХДҮҮД АНГЛИ ХЭЛ СУРЧ БАЙНА

Дүүргийн Улаан загалмайн хороонд “Нэг мөрөөдөл” төрийн бус байгууллагын удирдлага, гишүүдийн төлөөлөл зочиллоо. Энэхүү байгууллага нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд манлайлан оролцож, хүүхэд залуучуудын хөгжил, эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанарыг сайжруулж, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Хоёр тал үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцав. Хамтын ажиллагааны хүрээнд “Нэг мөрөөдөл” ТББын залуус гэр хорооллын бага насны хүүхдүүдэд англи хэлний хичээл заахаар боллоо. Тэд АНУ-д ажиллаж, суралцаж байгаа залуучуудын Улаан загалмайн хороонд илгээсэн бага насны хүүхдэд зориулсан англи хэлний зурагт номуудыг сургалтандаа ашиглаж эхэллээ.

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч залуусдаа баярлалаа.

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 15


ДУГААРЫН ЗОЧИН

идэвхтэй оролцож ирлээ. Энэ утгаараа аймгийнхаа хэмжээнд ажлынхаа үзүүлэлтээр эхний байранд удаа дараа шалгарч байсан. Хорооны хувьд бусад хороотой харьцуулахад онцлогтой. Тодруулбал, Хилийн болон агаарын цэргийн анги нэгтгэл байрладаг. Хүмүүнлэгийн үйлсэд сүүлийн жилүүдэд малчид маань идэвхтэй оролцох болсон. Алтай сумын Улаан загалмайн анхан шатны хороо энэ он гарсаар 26 дахь жилтэйгээ золгож байна. Үйл ажиллагааны хувьд тогтворжсон. Гэхдээ бэхжүүлэх шаардлагатай байгаа. -Малчид хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож байна гэлээ. Энэ нь онцгой гишүүний тоо нэмэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

М.Баатарсайхан:

Хүмүүнлэгийн үйлсэд малчид идэвхтэй оролцох болсон Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ-ын дарга, тус сумын Улаан загалмайн анхан шатны хорооны дарга М.Баатарсайхантай ярилцлаа. -Алтай сумын Улаан загалмайн хороо хэдэн жилийн түүхтэй вэ. Үйл ажиллагаа нь хэр тогтворжсон бэ? 16 I МУЗН-ийн төв хэвлэл

-Манай сумын Улаан загалмайн анхан шатны хороо нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай нас чацуу. Өнгөрсөн онд тус байгууллагын 25 жилийн ой тохиосон. Анхан шатны хорооны үйл ажиллагаа маань өнгөрсөн хугацаанд нэлээд бэхжиж, орон нутгийн иргэд хүмүүнлэгийн үйлсэд

-Говь-Алтай аймгаас Нигүүлсэнгүй үйлст манлай малчин шагналын эзэд олноор төрж байна. Нөгөө талдаа эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлаас шалтгаалаад татвар бүрдэлтэд саад бэрхшээл тулгарах болсон. Хэдий ийм боловч малчид Улаан загалмайн ажил үйлсэд сайн дурын үндсэн дээр гар сунгаж, гишүүнээр онцгой гишүүнээр элсэх нь нэмэгдсэн. Манай сумын хувьд Говь Алтай аймгийн 18 сумаас харьцангуй мал цөөтэй. Үүнтэй холбоотойгоор Нигүүлсэнгүй үйлст манлай малчин бусад сумтай харьцуулахад тооны хувьд бага. Тонхил, Дарви гээд сумын засаг захиргааны хамгийн нэгж болох нэг баг нь гэхэд 100-гаад мянган малтай байх жишээтэй. Манай сумын Баянцагаан багийн Аймгийн сайн малчин Б.Отгонбаатар гэж залуу дээрх шагналын


ДУГААРЫН ЗОЧИН

эзэн болсон. Хүмүүнлэгийн үйлсэд бусад малчиддаа үлгэр дуурайлал болж яваа. Малчдад Улаан загалмайн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх бодлого анхан шатны хорооны зүгээс баримтлан ажиллаж байна. Бидний ажлыг малчид маань нааштай хүлээн авч, бусдад туслах үйлсийг дэмжиж байдагт энэ дашрамд талархал илэрхийлье. -Сумын хэмжээнд Улаан загалмайн хорооноос ажил зохион байгуулахад иргэдийн зүгээс дэмжлэг, туслалцаа хэрхэн авч байна вэ? -Ямар ч ажил зохион байгуулахад иргэдийн оролцоо чухал байдаг. Тиймээс иргэн болгоныхоо оролцоонд түшиглэж, ялангуяа Улаан загалмайн ажил сайн дурын үндсэн дээр хийгддэг учраас үүнд голчлон анхаардаг. Өөрөөр хэлбэл, оролцоог нэмэгдүүлэх нь эргээд ажил урагшлах гол тулгуур болдог. Манай сумын иргэд Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны талаар суурь ойлголт нэлээд сайтай. Энэ нь ажил зохион байгуулахад хөшүүрэг болоод зогсохгүй нөгөө талаасаа нөөц боломж хэр их байгааг илтгэдэг. 2009 оны зуднаар малчид хүндхэн байхад Улаан загалмайн хороо бидэнд гар сунгаж, хариу нэхэлгүй тусалж байсан гээд гишүүний татвараа төлөх гээд ирдэг малчид цөөнгүй. Энэхүү эерэг хандлага нь бидэнд ихээхэн дэмжлэг болж, урам өгдөг. Улаан загалмайд гишүүнээр элсээгүй, татвар төлөөгүй тэвдэж явахад бидэнд

тусалж байсан гэсэн малчид их олон. Энэ хүмүүс эргээд хүмүүнлэгийн үйлсэд одоо хүчин зүтгэж байна. Ер нь Улаан загалмайн ажил, үйлсийн талаар иргэд ам сайтай байдаг. -Хорооны үйл ажиллагаагаа 2018 онд хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ. Төрийн байгуулагууд та бүхний ажилд яаж дэм болдог вэ? -Төрийн байгууллагыг хүмүүнлэгийн үйлсэд илүү ихээр татан оролцуулах, Улаан загалмайч байгууллага гэсэн санаачилга өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээний төсөл гэж боловсруулсан. Сумынхаа залуучуудын холбоог энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах, хүүхэд, залуучуудын Улаан загалмайн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага гарч байна. 2018 онд Өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмайн ажлыг идэвхжүүлэх, зарим уламжлалт ажлаа сэргээхээр зорьж байгаа. Уг нь Өсвөрийн Улаан загалмайн хөдөлгөөн нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед Ц.Амарзаяа багш идэвх санаачилгатай ажиллаж байлаа. Гэхдээ одоо тэр хэмжээнд хараахан ажиллаж чадахгүй байгаа. Өсвөрийн Улаан загалмайчид маань сумын төв дээр амьдарч буй өндөр настангуудад түлээ модыг нь хагалж, ус зөөх, гэр орныг нь цэвэрлэх гэх мэтээр хүмүүнлэгийн үйлсэд багаасаа идэвхтэй оролцдог. Энэ ажил тодорхой түвшинд үргэлжилж байна. Гэхдээ илүү өргөжүүлэх, төрөлжүүлэх нь чухал байгаа. Сумын ИТХ-ын даргын хувиар

Улаан загалмайн анхан шатны хороог хариуцаж ажилладаг тул төрийн байгууллагыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулах, дайчлах нь бий. -Хилийн цэрэгт ажиллаж байгаа хүмүүс байнга ирж, буцдаг. Тэр хэсэгт танай үйл ажиллагаа хэрхэн хүрдэг вэ. Мэдээлэл өгөх, сургалт, аян зохион байгуулдаг уу? -Сургалт, сурталчилгааны ажил байнга зохион байгуулаад байж чаддаггүй. Ажил хийхэд хэчнээн сэтгэл, зүтгэл байсан ч санхүүгийн хүндрэл гардаг. Улаан загалмайн татвар бүгд өөдөө төвлөрдөг. Эргүүлээд үйл ажиллагааны зардалд нь 10 орчим хувийг буцаан олгодог. Үүнийг бол арай бага гэж хувьдаа боддог. Ер нь анхан шатны хороонд хамгийн багадаа 30 хувийг нь олгодог байвал болж байгаа юм. Энэ нь ажлаа сурталчлах, таниулах, анхан шатны хорооны зүгээс өөрсдөө шийдээд иргэддээ туслах гэхээр эдийн засгийн боломж хүрдэггүй. Энэ байдалд дээд шатны байгууллага уян хатан хандах хэрэгтэй болов уу. Хилийн цэргийн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн Улаан загалмайн татвар хураамж мөн л Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Улаан загалмайн хороо руу шууд татагддаг. Үүнийг тухайн амьдарч байгаа орон нутагт нь үлдээх зохицуулалт үгүйлэгдэж байна. Хилийн байгууллага нь асар их нөөц. Гэхдээ хилчид маань ажиллаж, амьдарч байгаа газраа Улаан загалмайн татвар, хураамжаа төлөөд явуулбал орон нутагт ч үр өгөөжтэй. Б.БАЯРТОГТОХ

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 17


ДУГААРЫН СУРВАЛЖЛАГА

ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАХ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ХАМГИЙН САЙХАН НЬ

Нийслэлчүүд маань хотын утаанаас түр ч гэсэн холдож, цэвэр агаар амьсгалан спортлог өнгөрүүлэхийг эрмэлзэн “Скай ресорт” цанын баазыг зорьдог болоод нэлээд хэдэн жилийг үдэж байна. 1 дүгээр сарын 16-ны баасан гарагийн өдөр өглөөний 10 цаг 30 минут болж байхад “Скай ресорт” цанын баазын нэг өдөр хөл хөдөлгөөн дүүрэн эхэллээ. Өдөр бүрийн үйл ажиллагаанаас гадна нэг дор 500 хүүхэд гулгахаар зочилсон нь энэ өдрийг бусад өдрөөс арай чимээтэй бас чамгүй нүсэр болгон эхлүүлсэн юм. Хүүхдүүд харгалзах багш нарын хамт хүрэлцэн ирсэн бөгөөд цанын баазын зөвлөгч багш нарыг даган хэсэг бүлэг болон гулгаж байлаа. Багш нар хүүхдүүдэд цана, чарга, тюбингээр хэрхэн 18 I МУЗН-ийн төв хэвлэл

аюулгүй, зөв гулгах заавар зөвлөмжийг өгч, тухай бүрт нь дадал олгож байсан. Нэг ээлжинд явсан хүүхдүүд нэг цаг 30 минутын хугацаанд тоглож байгаад ирж байсан бөгөөд ирмэгцээ Улаан загалмайн ах эгч нарынхаа бэлтгэсэн халуун аарц, жигнэмэгээр дайлуулж байв. Тоглож ирээд халууцсан бас хүйтэнд бага зэрэг хайрагдсанаас болж улаан хацарласан хүүхдүүд нүүр дүүрэн мишээж, тал дүүрэн шуугин хөгжилдөж байхыг харах нь өнөөдрийн хүмүүнлэг үйл ажиллагааны бодит үр дүн юм. Олон улсын стандартыг хангасан “Скай ресорт” цанын бааз нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн багтай хамтран зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын баазад үнэ төлбөргүй тоглуулах ажлыг ийнхүү амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг 1-дүгээр сарын 19,26-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Үйл ажиллагаанд нийслэлийн 6 дүүргийн Дунд шатны хороодын зорилтот бүлгийн 10-17 насны 600 хүүхэд болон Хүүхдийн асрамжийн газруудын 400 хүүхэд хамрагдлаа. Үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл болон харгалзан ирсэн багш, “Скай ресорт” компанийн мэргэжилтэн тус бүрийн сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.


ДУГААРЫН СУРВАЛЖЛАГА

С.Гантулга: НАЙЗУУДТАЙГАА ОЛУУЛАА ИРЭХЭЭР ИЛҮҮ ХӨГЖИЛТЭЙ ГОЁ ЮМ БАЙНА -Миний дүүг хэн гэдэг вэ. Хэдэн настай вэ? -Намайг Солонгын Гантулга гэдэг. Би 13 настай. -Аль сургуульд суралцдаг билээ? Би 85-р сургуулийн 7в ангид суралцдаг. -Баахан гулгалаа, даарав уу? -Нэг их даарсангүй. Гулгаж ирэхэд халуун аарц, жигнэмэг өгсөн болохоор дулаацсан. -Олон найзтайгаа ирсэн үү. Хэр хөгжилтэй байв? -Найзуудтайгаа ирсэн, бас өөр олон шинэ найзтай боллоо. -Өмнө нь ирж байсан уу. Шинэ зүйл юу сурав? -Өмнө нь нэг л удаа ирж тоглож байсан. Тэгэхэд зөвхөн чаргаар тоглож байсан. Өнөөдөр чарганаас гадна тюбинг гээд найзуудаараа тойрч суудаг юман дээр сууж гулсахад их гоё байлаа. Найзуудтайгаа олуулаа ирэхээр илүү хөгжилтэй гоё юм байна. -Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ? -Маш олон төрлийн ажил хийхийг хүсдэг. Зун нь гадаад хүмүүстэй аялж явна. Мөн мотоцокл, машин засдаг хүн болно. Заримдаа байшин барихыг хүсдэг. -Чөлөөт цагаараа юу хийж байна? Хөлбөмбөгийн бэлтгэл хийдэг. Том болоод хөлбөмбөг тоглодог хүн болно. Бас ном унших дуртай.

Э. Шинэбаяр: ИЙМ ГОЁ АРГА ХЭМЖЭЭГ ДАХИН ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛААСАЙ -Миний дүү хэддүгээр ангид суралцдаг вэ? Би тавдугаар ангид онц дүнтэй суралцдаг. Өнөөдөр үнэхээр гоё тоглолоо. Ийм гоё арга хэмжээг дахин дахин зохион байгуулаасай гэж хүсч байна. -Миний дүү юу сонирхдог вэ? -Би ном унших дуртай. Хамгийн сүүлд Тайшигийн цувралуудыг уншиж дуусгасан.

гулгах нь илүү хөгжилтэй гоё байлаа. Ялангуяа тэр тюбингээр гулгах нь их таалагдсан. Даарч орж ирээд халуун аарц, жигнэмэгээр дайлуулахад сайхан байсан. Цанын баазын багш нар нь хэрхэн аюулгүй, зөв гулгах талаар заавар, зөвлөгөө өгч байсан нь бас хэрэгтэй, сонирхолтой байсан. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж энэ олон хүүхдийг баярлуулсан ах,эгч нартаа баярлаж байна.

Бадамлянхуа хүүхдийн асрамжийн төвийн гадаад харилцааны менежер Б.Сүглэгмаа: ХҮҮХДҮҮД МААНЬ ЭНЭ ӨДРИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙСАН

Нямсүрэн: ДААРЧ ОРЖ ИРЭЭД ХАЛУУН ААРЦ, ЖИГНЭМЭГЭЭР ДАЙЛУУЛАХАД САЙХАН БАЙСАН -Аль сургуульд суралцдаг билээ? -Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн 12а ангид суралцдаг. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Өсвөрийн улаан загалмайн гишүүн болоод 2 жил болж байна. -Өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцаач? -Найзуудаараа олуулаа ирж

-Өнөөдрийн арга хэмжээ маань хүүхдүүдийн баяр хөөр дүүрэн өрнөж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач? -Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдүүд маань энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан. Ийм арга хэмжээ болно гэдгийг дуулгаснаас хойш бараг л хоног тоолон хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Хичээл амарсан, гадаа хүйтэн, утаатай болохоор ер нь нэлээд уйдаж байсан байх. Харин өнөөдөр сайхан дулаахан ч өдөр байна. Хүүхдүүдийг маань ч маш зөв зохион байгуулалтаар дэг журамтай сайхан тоглуулж байна. -Танайхаас хэчнээн хүүхэд оролцов?

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 19


ДУГААРЫН СУРВАЛЖЛАГА

-Манай төв 60 орчим хүүхэдтэй. Өнөөдрийн арга хэмжээнд бараг бүх хүүхэд ирж оролцлоо. Энэхүү ажлыг зохион байгуулсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олон болон “Скай ресорт” цанын баазын хамт олонд нийт хүүхдүүд болон хувийн зүгээс, асрамжийн төдийнхөө өмнөөс баярласнаа илэрхийлье. Цаашдынх нь ажил үйлсэд улам их амжилтыг хүсье.

“Скай ресорт” цанын баазын үйл ажиллагаа, маркетинг, борлуулалтын албаны дарга М.Уран-Өлзий: -ЖИЛДЭЭ ДАВТАГДСАН ТООГООР 60 МЯНГА ОРЧИМ ЗОЧИН МАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ -“Скай ресорт” компани нь анх 2008 онд байгуулагдаад 2009 онд цанын баазын нээлтээ хийж байсан. Манай компани үндэсний бүтээн байгуулалт, тэр дундаа аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартын үйлдчилгээг Монголд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан. Энэ зорилгынхоо хүрээнд “Скай ресорт” цанын бааз маань “mountrock” гольфийн талбай гээд дэлхийн стандартын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр өвлийн улиралд Монголд ирсэн жуулчид олон улсын стандартад нийцсэн цанын баазаар үйлчлүүлэх, зуны улиралд стандарт гольфийн талбайд

20 I МУЗН-ийн төв хэвлэл

тоглох боломжоор хангагдаж байгаа юм. Түүнээс гадна өвлийн Олимпийн төрөлд багтдаг сноубоард, гүйлтийн цана зэрэг спортын төрлүүдийг хөгжүүлэх бааз суурь манайд байдаггүй байсан. Харин“Скай ресорт” цанын бааз байгуулагдсанаар спортын энэ төрлүүдийг хөгжүүлэх боломжтой болсон. Цанын спортын холбоодууд бэлтгэл, сургуулилт хийх тал дээр манайхтай хамтарч ажилладаг. -Оюутан сурагчдын амралт тохиож буй энэ үед тэдэнд зориулсан хөнгөлөлт байгаа юу? -Манайх оюутан, сурагч, хамт олон, гэр бүл тус бүрт тусгайлсан хөнгөлөлт, урамшууллын үйлчилгээг төрөл бүрийн байдлаар үзүүлдэг. Энэ жил компани байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Энэ ажлынхаа хүрээнд арай өргөн хүрээг хамруулан нийслэлийн асрамж, халамжийн газруудын 1000 хүүхдийг оролцуулсан цасны баяр хийе гэсэн санаачилга гарган Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байна. Зорилтот бүлгийн хүүхдүүдтэй байнгын харилцаа, холбоотой байдаг танай байгууллагатай хамтарч ажилласан нь бидний ажлыг хялбарчлан, энэхүү үйл ажиллагааг шуурхай, дэг журамтай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ. Тиймээс хамтарч ажилласан Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархсанаа илэрхийлье. -Хүүхдүүдийн сэтгэгдэл сонсоход, ийм үйл ажиллагаа жил болгон зохион байгуулагддаг ч болоосой гэсэн хүслийг илэрхийлцгээж байсан. Жил болгон биш ч уламжлал болгон ийм үйл ажиллагаа зохион явуулдаг

болох боломжтой юу? -Бид жил бүр тодорхой хэмжээгээр хэсэг бүлгээр нь үнэ төлбөргүй тоглуулах, эсвэл янз бүрийн хөнгөлөлт урамшуулалтайгаар үйлчлэх ажлуудыг дэс дараатай зохион байгуулдаг. Цаашид ч иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуулсаар л байх болно. Гэхдээ цар хүрээний хувьд ямар байх нь төлөвлөгөөт ажлын хүрээнд яригдах байх. -Өвлийн улиралд дунджаар хэчнээн хүн цанын баазаар үйлчлүүлдэг бол? -Жилдээ давтагдсан тоогоор 60 мянга орчим зочин манайхаар үйлчлүүлдэг. Ихэвчлэн нийслэлийнхэн маань ирнэ. Гэхдээ орон нутгаас хамт олон, гэр бүлээрээ зорьж ирэх нь ч бий. Өвлийн жуулчид ч ирж үйлчлүүлнэ. Хүүхэд залуус маань зарим нь мэдэхгүй байж магадгүй. “Скай ресорт” компанийн автобус өдөр бүр “Шангрилла Молл”ийн буудлаас ирдэг байгаа. Даваа, мягмар гарагт манайх амардаг. Бусад өдрүүдэд манай автобусанд суугаад ирж үйлчлүүлэх боломжтой. Тиймээс Та бүхэн амралт, чөлөөт цагаараа манайхыг зорин цана, чарга, тюбинг зэргээс сонголтоо хийн гулгахаас гадна эрүүл цэвэр агаарт алхаж, өдрийг идэвхтэй өнгөрүүлээрэй гэж уриалж байна.


ДУГААРЫН СУРВАЛЖЛАГА

Б. Тэргэл: БИДНИЙГ ТОГЛУУЛСАН ТА БҮХЭНД ДАХИН ДАХИН БАЯРЛАЛАА -Миний дүүг хэн гэдэг вэ. Өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцаач? -Намайг Б. Тэргэл гэдэг. Би “Цөлийн сарнай” ТББ-аас ирсэн. Энд анх удаагаа ирж олон төрлийн цана чаргаар гулгаж үзлээ. Маш зугаатай, хөгжилтэй байсан. Бас гулгаж ирчихээд дулаан газар орж аарц уухад гоё байсан. Өөр газарт юмуу уулан дээр очиж гулгахаар дулаацах газар байдаггүй. Үе тэнгийн олон хүүхэд нэг дор цугларч гулгахад илүү сонирхолтой, хөгжилтэй юм байна. Биднийг тоглуулсан Та бүхэнд дахин дахин баярлалаа.

Д. Давааням: ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАХ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ХАМГИЙН САЙХАН НЬ. Хүүхэд-Залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос найзуудтайгаа ирж гулгалаа. Сурагчдын амралтын өдрүүдийг тохиолдуулан нэг өдрийг ч гэсэн эрүүл цэвэр агаарт, дасгал хөдөлгөөн хийн хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг олгож энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан ах, эгч нартаа баярлалаа. Хүүхэд баярлуулах сэтгэл, зүтгэл хамгийн сайхан нь. Тийм болохоор энд хүрэлцэн ирж нэг өдрийг мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлсэн найз нарынхаа өмнөөс бас талархал дэвшүүлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сурвалжилсан: Ц.МӨНХЖАРГАЛ 2018 оны 01 дүгээр сар /№45/ I 21


ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛСТЭН

Хүмүүнлэг үйлст, хөрөнгөтнүүдийн нэг Эндрю Карнеги, “Өөрийнхөө баялагаас шаардлагатай хүмүүст өгдөггүй хэнийг ч жинхэнэ баян гэхгүй” хэмээсэн байдаг. Түүний тодорхойлсноор, хөрөнгөө хэнтэй ч хуваалцахгүй, “хав даран” нас барвал тэр нь хамгийн аймшигтай үхэл болно. Дэлхийн олон олон саятан, тэрбумтнууд болон нэр төртэй хүмүүс Эндрюгийн жишгээр төрөл бүрийн сайн үйлсийн санд хэдэн зуун саяар нь хандивладаг. Бидний мэдэх дэлхийн алдартнуудаас хамгийн өгөөмөр, хүмүүнлэг үйлст ямар эрхмүүд байдгийг сонирхуулахаар бэлтгэлээ.

Дитмар Хопп Пьер Морад Омидьяр Германы томоохон бизнесмэнүүдийн нэг Дитмар Хопп нь “SAP” гэх IT компанийн үндэслэгч бөгөөд улсынхаа томоохон компани, корпорацийн программ хангамжийн үйлдвэрлэлийг хариуцдаг. Эдүгээгээс 20 гаруйхан жилийн өмнө тэрбумтан Дитмар боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбаруудыг дэмжихэд зориулсан сайн үйлсийн санг байгуулжээ. Анх нэг тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөөр эхэлж байсан сангийн үйл ажиллагаа өнөөдөр 6.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болтлоо өргөжсөн байна.

22 I МУЗН-ийн төв хэвлэл

Энэхүү тэрбумтан 50 нас ч хүрээгүй мөртлөө хамгийн баян бизнес эрхлэгчдийн нэг болж чаджээ. Интернэт худалдааны шилдгүүдийн нэг “eBay” компанийн захирлуудын зөвлөлийн даргын алба хашдаг Пьер нь эхнэр Памелагийн хамтаар боолын худалдаатай тэмцэх зорилготой сайн үйлсийн санг үүсгэн байгуулжээ. Мөн тэрбээр “Омидьярийн сүлжээ” нэртэй сайн дурын хөрөнгө оруулалтын сангийн үндэслэгч юм. Омидьяр 6 тэрбум ам.долларын хөрөнгөөсөө нэг тэрбумыг сайн үйлсэд зориулжээ.

Майкл Делл Компьютер үйлдвэрлэлийн алдарт “Dell” компанийн удирдагч Майкл Делл нь эхнэр Сюзан Деллийн хамтаар өөрсдийн нэрэмжит сайн үйлсийн санг 17 жилийн туршид удирдаж байна. Энэхүү сан нь боловсролын салбарт хүмүүнлэгийн болон нийгмийн туслалцааны үүрэг гүйцэтгэхээс гадна соёл, урлагийн салбарын хөгжилд багагүй хандив зориулдаг. Сангийн удирдлагууд 2015 онд Техас мужийн Остин хотод шинэхэн эмнэлэг барихад зориулж 25 сая ам.доллар төсөвлөсөн талаараа мэдээлж байсан. Тэрбээр 2017 оны байдлаар 20.8 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуудын жагсаалтын 37-д бичигдэж байсан.

Жеймс Саймонс Дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын сан “Renaissance Technologies”-ийн үндэслэгч, тэргүүн Жеймс 12 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй бөгөөд түүнээсээ 1.2 тэрбумыг сайн үйлсийнхээ санд хандивлажээ. Сангийнхаа мөнгөний дийлэнхийг боловсролын салбарт зарцуулсан. Тус сангийн бүрэлдэхүүнд аутизм өвчнийг судладаг, энэ төрлийн өвчтөнүүдийг эмчлэхэд анхаардаг тусгай салбар бий.


ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛСТЭН

Майкл Блумберг “Bloomberg” мэдээллийн агентлаг болон медиакомпанийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг нь сайн дурын үйлст алдартнуудын дунд хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй нь. Тэрбээр боловсрол, хүрээлэн буй орчныг хамгаалах, эрүүл мэнд ба олон нийтийн хөгжил гэсэн 3 чиглэлийн төсөлд 3 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Жон Хантсман /ахмад/

Ли Кашин

Химийн аж үйлдвэрлэл эрхэлдэг “Huntsman Corporation” корпорацийн үүсгэн байгуулагч энэ эрхмийн хөрөнгө орлогын байдал 940 сая ам.доллараар тоологддог. Тэрбээр хорт хавдартай тэмцэх ажилд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулж байсан ачтан.

Азидаа нөлөө бүхий баячуудын нэгд тооцогддог хөрөнгө оруулагч Ли Кашины хөрөнгө өнгөрсөн 2017 онд 29.6 тэрбум ам.доллараар тоологджээ. Тэрбээр соёл, боловсролын хөгжил, эрүүл мэндийн салбарыг дэмждэг сайн үйлсийн санг 40 орчим жилийн туршид удирдаж байгаа. Ли Кашины сан сайн үйлсийн бусад төсөлд хагас тэрбум ам.доллар хандивлажээ.

Марк Цукерберг

Тед Тёрнер

Пол Аллен

Орчин үеийн олон нийтийн цахим сүлжээнд “цахиур хагалсан” Facebook-ийн үндэслэгч Марк Цукерберг залуухан тэрбумтнуудын нэгт тооцогддог. Түүний хөрөнгийн байдал 2017 онд 69.5 тэрбумаар тоологджээ. Цукерберг бүхий л амьдралынхаа туршид өөрийн орлогынхоо талаас илүү хувийг сайн үйлсэд зориулах болно гэдгээ 2015 онд зарлаж байсан. 2016 оны 9-дүгээр сард Марк эхнэр Присцилла Чаны хамтаар “Chan Zuckerberg Science” шинэ төсөл хэрэгжүүлэх болсон талаараа зарласан. Энэхүү төсөл нь төрөл бүрийн өвчнийг анагаахад чиглэн хэрэгжих бөгөөд 10 жилийн хугацаанд 3 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.

Америкийн “CNN” телесувгийн үндэслэгч Тед Тёрнерийн хөрөнгө мөн л хэдэн тэрбум ам.доллараар тоологдоно. Гэхдээ тэрбээр бүхий л карьерийнхаа туршид нийт орлогынхоо бараг тал хувийг сайн үйлсэд зориулсаар иржээ. Тэрбээр сайн үйлсийн “Turner Global Foundation” олон улсын санг удирддаг бөгөөд уг сан нь хүрээлэн буй орчны асуудал, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна Тед НҮБ-ын байнгын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд шилжин суурьшигчдын аюулгүй байдал, хүүхдийн гэнэтийн ослын асуудалд санаа тавьдаг хүмүүнлэг үйлстэн юм.

Microsoft компанийн хамтран үүсгэн байгуулагч, “Vulcan” хөрөнгө оруулалтын хувийн сангийн тэргүүн, 17 тэрбум ам.долларын эзэн. Аллены гэр бүлийн сан нь төрөл бүрийн сайн үйлсийн төслүүдийг дэмжин ажилладгаас эрүүл мэнд, хүрээлэн буй орчны хамгаалалт, Альцгеймерийн өвчний төсөлд илүүтэй анхаардаг. Пол сангийнхаа үйл ажиллагаанд хоёр тэрбум гаруй ам.доллар зарцуулсан нигүүлсэнгүй нэгэн.

/Үргэлжлэл дараагийн дугаарт/ Орчуулсан Ц.МӨНХЖАРГАЛ 2018 оны 01 дүгээр сар /№45/ I 23


ОРОН НУТАГ

Хүүхдэд ээлтэй өдөр өнжүүлэх төв

Орхон аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооны 40 жилийн ойн тухай оны өмнөх дугаартаа бид сурвалжлага бэлтгэж байсан. Харин энэ удаад тус хорооны дэргэд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвийн талаар уншигч танд хүргэж байна. Уурхайн хот гэж нэрлэдэг Эрдэнэтэд өдөр өнжүүлэх төв эцэг, эхчүүдийн дунд хамгийн эрэлт ихтэй. Хэдий тийм боловч эл хэрэгцээ, шаардлагыг хангах төв хуруу дарам цөөн байдаг. Тэгвэл энэ их ачааллаас хуваалцаж буй “Эрвээхэй” өдөр өнжүүлэх төвөөр зочиллоо. Аав, ээж нь ээлжийн ажилтай, өдөрт харж хандах хүнгүй хүүхдүүд тус төвийн байнгын зочид гэж хэлж болно. Тэднийг ийнхүү харж хандах үүрэг хүлээсэн төв тав тухтай орчинг хэдийнээ бүрдүүлжээ. Тоглоом, үлгэрийн ном өрөөстэй агаад хүүхдүүд өөрсдийн гараар урласан бүтээлээрээ өдөр өнжүүлэх төвөө бас чимсэн байна. Гарын доорх материал ашиглан хийсэн чихэр болон цэцгийн сав гэхэд томчууд бидний толгойд орж ирэхээргүй өвөрмөц 24 I МУЗН-ийн төв хэвлэл

хийцтэй. Зөвхөн өнгийн цаасаар л гэхэд өчнөөн төрлийн бүтээл гаргачихсан байлаа. Хүүхэд байгаа газар цаанаа л өөр байдаг. Үүнийг илтгэх мэт өдөр өнжүүлэх төвөөр ороход л бага насандаа ирсэн мэт санагдана. Учир нь, хүүхдүүд хоорондоо тоглож, наадаж, зурж бас бичиж байна. Энэ байдал нь эрхгүй “Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол” бодоход хүргэж мэдэхээр гэгээн. Тус төвийн багш Т.Мөнхцэцэг бидэнд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. 1985 онд Улсын багшийн их сургууль буюу одоогийн МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багшаар төгссөн тэрбээр ахмад багшийн тод төлөөлөл. Боловсролын салбарт бараг 30 гаруй жил ажилласан Т.Мөнхцэцэг хүмүүнлэгийн үйлсэд өдгөө хүчин зүтгэж явна. Өдөр өнжүүлэх төвийн багшаар 2015 оноос хойш ажиллаж буй түүнд хүүхдүүд нь их сайн юм. “Багшаа” хэмээн шулганах хүүхдүүдээс ажиллах урам зориг, эрч хүч авдаг гэж өгүүлсэн Т.Мөнхцэцэг багш аргагүй

туршлага заах нэгэн гэдгийг уншигч та анзаарч харсан байх. Ийм багштай өдөр өнжүүлэх нийслэл хотод ч ховорхон. Тус төв 10 гаруй хүүхдэд хүрч ажиллаж байна. Төв цомхон хэдий ч хүүхдийн төлөө бүхнийг хийж байна. Сурлагын үзүүлэлт тааруу байсан хүүхэд энэ төвд ирээд хичээлийн хоцрогдол нь бүрэн арилжээ. Ингээд зогсохгүй хичээлдээ хандах хандлага нь нэмэгдэж, аав, ээжээ баярлуулж, анги хамт олноо хүртэл үлгэрлэн манлайлах болсон байна. Хүүхдүүд насны хувьд хоорондоо харилцан адилгүй. Багшийн зүгээс хүүхэд болгонд анхаарал хандуулж ажилладаг нь үр өгөөжөө өгөөд эхэлсэн байна. Зөвхөн хичээлээр дарахгүй үндэсний тоглоом наадгайг тус төв нэвтрүүлжээ. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох чадварт онцгой нөлөө үзүүлдэг ач холбогдолтой. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Эрдэнэт хотын суугуул иргэн, хүүхэдтэй насаараа ажиллаж яваа Т.Мөнхцэцэг Улаанбаатарт хүүхдийн өдөр өнжүүлэх төвд ажиллаж байжээ. Хүмүүнлэгийн байгууллагад ерөнхий боловсролын сургуульд багшилж байх үеэсээ онцгой гишүүн нь болсноор өдий хүртэл зүтгэж яваа тэрбээр Боловсролын тэргүүний ажилтан. Сэтгүүлч: Б.БАЯРТОГТОХ


УРАН ЗОХИОЛ

Сайхан сэтгэлийн хариy /сургамжит өгүүллэг/

“Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.” Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд , нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ баахан магтжээ.

Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10.000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.” Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ.

Хэдэн өдрийн дараа цагаан сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө нь хэдэн хоногийн өмнө бэрийнхээ өгсөн мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч “Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад, намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй.” гэжээ. Арван мянган төгрөг авсан эмэгтэйд нөхөр нь бодогдлоо. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг “Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй.” гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ. Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно.

Эцэг

/сургамжит өгүүллэг/ уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэлээ.

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байнаа гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10$ өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй

Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зоригтойгоор мөнгө нэхэж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-ыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өндөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ. 2018 оны 01 дүгээр сар /№45/ I 25


МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Цусны донор болох нь бусдын төлөө гэсэн асар хариуцлагатай, өгөөмөр энэрэнгүй, чухал ажил гэдэг бид ухамсарладаг хэрнээ зарим нэг таагүй эргэлзээнээс ангижирч чаддаггүй. Тухайлбал, цусаа өгөх нь “янз бүрийн эрсдэлтэй”, “ямар нэг муу үр дагавартай”, “биед махбодод хор хохиролтой” гэх таагүй ойлголтуудаар дүгнэлт хийн түүндээ итгэчихсэн хүмүүс бишгүй бий. Донорын талаар үнэн зөв мэдээлэлгүйн улмаас нийгэмд тархсан ташаа ойлголтуудад итгэж явдаг хүмүүст зориулсан мэдээлэл бэлтгэлээ. Цусны донорын талаар нийгэмд тархсан 5 БУРУУ ОЙЛГОЛТ-ын тухай Танд сонирхуулья.

1

ЦУСАА ӨГӨХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛТАЙ

26 I МУЗН-ийн төв хэвлэл

Энэ ойлголтыг эрс үгүйсгэн үндэслэлгүй мэдээлэл гэх боломжгүй. Учир нь цусаа өгөх хүсэлтэй иргэн “тийм”, “үгүй” гэсэн шийдвэр гаргасныхаа дараа нарийн шинжилгээ хийлгэдэг. Донор болох нь Таны эрүүл мэндэд тохиромжгүй гэсэн хариу гарвал таныг донор болгохгүй. Түүнээс хүссэн хүн бүр донор болдог эсвэл түүнийг албадан болгодог үйл явц биш. Нарийн судалгаа, шинжилгээнд үндэслэдэг сайн дурын үйл ажиллагаа юм. Түүнээс гадна цусны доноруудын талаарх олон жилийн судалгаанаас харахад, тогтмол цусаа өгдөг хүний биемахбод стресс болон цус алдалтад илүү тэсвэртэй болдгоос гадна ямар нэг гэмтэл,бэртлийн дараа эдгэх явц хурдан, нөхөн төлжих чадвар сайн байдаг нь тогтоогджээ. Цусаа шинэчлэх нь хэд хэдэн төрлийн сэргээх нөлөө үзүүлдэг тул байнгын донорууд амьдралын баяр баясгаланг илүү мэдэрч, идэвхитэй амьдралын хэв маягыг түлхүү баримталдаг нийтлэг шинж чанартай. Цусаа өгсний дараа биемахбод илүү их цус боловсруулахыг шаарддаггүй ч эрүүл хүний зурх судас, дархлаа болон биеийн бусад системийн ажиллагаа өмнөхөөс сайжирдаг. Цус өгсөн даруйд л толгой эргэх, бие сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болох ч хэсэгхэн хугацааны дараа хэвийн болдог.


МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

2

ЦУСАА ӨГСНӨӨР ЯМАР НЭГ ХАЛДВАРТ ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ

3

ӨӨРИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙХАД ЮУН БУСДАД ЦУСАА ӨГӨХ МАНАТАЙ

Нэг талаас, эрүүл чийрэг биетэй, 18-65 насны хооронд, 50кг-аас доошгүй жинтэй ямар ч хүн донор болж болно. Нөгөө талаас, анагаахын талаасаа ч цусны аль ч доноруудад хориглох заалтууд гэж бий. Цусны донорыг байнгын болон байнгын бус гэж 2 ангилдаг. Төрөл бүрийн халдварт болон архаг хууч өвчинтэй, архи тамхи гэх мэт буруу зуршилтай бол донор болох боломжгүй. Хамгийн гол нь цусны донор бол сайн дурын үйл ажиллагаа учраас албадмал мэтээр ийн ярих нь буруу юм. Доноруудыг тодорхой хугацаагаар цусаа өгөхийг нь хориглох заалтууд бий. Энэ нь шүд авхуулаад удаагүй үе, шивээс юмуу арьс гоо заслын ямар нэг үйлчилгээ хийлгэсэн, зарим нэг эм тариа, согтууруулах ундаа хэрэглэсэн, цусанд гемоглобин /цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг маш чухал уураг/-ы хэмжээ багассан, сарын тэмдгийн үе, үр хөндөлт, жирэмслэлт, хөхүүл үе гэсэн тохиолдлууд юм.

Донорын үүргээр цусаа өгөх нь тусгайлсан шинжилгээнд хамрагдсаны дараа зөвшөөрлөөр шийдвэрлэгддэг нарийн үйл явцтай ажил учраас эмнэлгүүдийн шинжилгээнд зориулан цусаа өгөхөөс ч аюул багатай юм. Цус авахад ашигладаг бүхий л зүйл нэг удаагийн, төгс ариутгагдсан байдаг.

4

ЦУСЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН БИЙ БОЛСОН ТУЛ ДОНОР ГЭХ ОЙЛГОЛТ ӨНГӨРСӨНД ҮЛДСЭН

Төрөл төрөгсөд, хайртай дотны хүмүүсээс хэн нэгэнд нь гэнэтийн аюул тохиолдож, цусны хэрэгцээ гарвал хэн ч байсан эргэлзээгүй цусаа өгөх нь лав. Яг тэрэнтэй адил, цусны хэрэгцээ хаана ч хэдийд ч бүр секунд тутамд нэн чухал шаардлагатай хэвээр байна. Донорын цус хүрэлцдэггүй орнууд ч олон бий. Цус сэлбэх шаардлагатай өвчтөнүүдийн хувьд минут бүр үхэл, амьдралын төлөөх цохилтоор хэмжигдэх үе ч бий. Гэнэтийн осол аваарын улмаас түлэгдэх, хүнд бэртэх зэрэг гэмтлийн үед цус их алдсан хүмүүст хамгийн түрүүнд цусны хэрэгцээ гардаг. Ийм хүмүүст цусаа өгөх хамаатнууд нь цаг алдалгүй ирж чаддаг нь сайн хэрэг. Гэвч хамтаатан садан нь тодорхойгүй, яаралтай ирэх боломжгүй тохиолдол бас цөөнгүй. Донорын цус дээрх гэнэтийн шаардлагуудаас гадна эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны бүх төрлийн мэс ажилбар, төрсний дараах цус алдалт, дөнгөж төрсөн нярайд гэх зэргээр үргэлж л эрэлттэй байдаг. Тухайн хотын хүн амын тоо хэр их байна цусны шаардлага төдийчинээ их байна.

5

ЦУСАА ӨГӨХ НЬ ЦАГ ХУГАЦАА ИХ ШААРДДАГ НАРИЙН АЖИЛЛАГААТАЙ

Үнэхээр ямар нэг чухал гэнэтийн шаардлага гарахгүй л бол бид цаг гарган цусны шинжилгээ өгөхөөр явна гэж бараг үгүй. Гэхдээ шинжилгээнд хамрагдах, цусаа өгөх нь энгийн л ажил. Донорын хувиар цус өгөхөд нэг цаг 30 минутаас илүүгүй хугацаа л хангалттай. Нэг удаад ихэвчлэн 450 мл цус авдаг бөгөөд дараа нь чанартай хоол болон 2 өдөр цалинтай амрах зэрэг янз бүрийн урамшуулалд хамрагддаг. Эцэст нь дүгнэхэд, Таны өгсөн цус хэн нэгэнд амьдрал бэлэглэж чадах тийм онцгой тустай учир хэдхэн цагийн зарлага тийм ч хайран биш юм.

Орчуулсан Ц.МӨНХЖАРГАЛ

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 27


ГАДААД МЭДЭЭ

“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХҮҮХДҮҮД” ХӨТӨЛБӨРИЙН 10 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Египтийн Улаан хавирган сар нийгэмлэгээс хүүхдүүд, залуу үеийнхний дунд ариун цэврийг сахих, эрүүл мэндээ дэмжих, эрсдлээс өөрийгөө хамгаалах соёлыг түгээх “Эрүүл, аюулгүй хүүхдүүд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийсэн сургалтад 9-15 насны хүүхдүүд, тэдний суралцаж буй сургуулийн багш, ажилтнууд, мөн эцэг, эхчүүдийг нь хамруулжээ. Ингэхдээ анхны тусламж үзүүлэх, эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг хэрхэн мөрдөх, гамшгийн бэлэн байдал, цаг уурын өөрчлөлт, замын аюулгүй байдал, хүчирхийлэлгүй, энх тайван байх гэсэн сэдвүүдийн хүрээнд хичээл заажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш жил бүр 23 мужийн 617 сургуулийн 1595 багш, 13.000 гаруй сурагч сургалтад хамрагдаж иржээ. Египтийн Улаан хавирган сар нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч доктор Нехай Хефни, “Хөтөлбөр хурдтай хүрээгээ тэлэн хэрэгжиж, 23 муж,

28 I МУЗН-ийн төв хэвлэл

дүүргийг хамруулж чадсан. Ойрын хугацаанд улсынхаа нийт 27 мужид хүрч, мэдлэг мэдээллээ түгээх зорилготой ажиллаж байна” гэж хэллээ. Мөн тэрбээр, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангаж ажилласан Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд талархаж байгаагаа илэрхийлж байна. Хөтөлбөрт хамрагдсан олон мужийн хүүхдүүд үр шимийг нь хүртэж байгааг харахад сайхан байна” хэмээн нэмж хэллээ. Египтийн улаан хавирган сар нийгэмлэгийн 110 гаруй сайн дурын ажилтнууд муж бүрээс таван сургуулийг сонгон авч хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд жил ирэх тусам сургалтад зуу зуун сурагчид, хэдэн арван багш нар хамрагдаж, сургалтын хүрээ цаашлан хүүхдүүдээр дамжин гэр бүлүүд, зуны клубууд, нийтийн номын сан руу чиглэжээ. Энэ том хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Германы Улаан загалмай нийгэмлэг, Египтийн Боловсролын яам хамтран ажилласан аж.


ГАДААД МЭДЭЭ

ТУРКТ ИРСЭН ДӨРВӨН БҮСГҮЙ ҮНДЭСНИЙ ХЭЛ ЗААЛГАЖ ЭХЭЛЖЭЭ Сирид болж буй дайны хөлөөс зугатан амар тайван амьдрал хайн Туркт ирсэн дөрвөн эмэгтэй тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн Килис дэх олон нийтийн төвд турк хэлний сургалтад хамрагдаж байгаа аж. Дайн дажнаас зугтахдаа тэдний зарим нь нөхөр, хүүхэд, аав ээжээсээ тусгаарлагджээ. 33 настай Хайриеэ Туркт ирээд таван жил болж байгаа бөгөөд 16, 18 настай хоёр хүү нь дэлгүүрт ажиллах болжээ. Харин нөхөр нь өвчтэй эхийгээ асраад Сирид үлдсэнээс хойш уулзалдаагүй яваа аж. “Би турк хэлний дамжаанд явах болсноос хойш өөртөө арай итгэлтэй болж, олон нийттэй харилцах боломж нэмэгдэж байна. Эндхийн хүмүүс маш элэгсэг, энд байхдаа би өөрийнхөө ганцаардаж байгааг мартдаг” хэмээн өгүүллээ. Аминэ хэмээх бүсгүй туркт эмчилгээ хийлгэх гэж таван хүүхдийнхээ дөрвийг нь нутагтаа орхиод иржээ. 47 настай энэ эмэгтэй тархины

цулцангийн хавдартай бөгөөд өвчин даамжирвал түүний бие мэдээгүй болох аюултай юм байна. “Сирид очоод ямар ч боломж байхгүй. Тэнд дайн болж байна. Эмнэлэг, эмч бүү хэл цахилгаан ч байхгүй. Энэ бол аймшигтай хэрэг” хэмээн Аминэ ярилаа. Килис дэх олон нийтийн төв Аминэгийн хувьд айдсаа мартагнан, санаа бодлоо цэгцлэх ганц газар нь болоод байгаа ажээ. 28 настай Десним нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт Ливанаар дамжин Туркт иржээ. Гэхдээ аав, ээжийгээ Сирид үлдээгээд ирсэн аж. “Аав ээжийгээ хил хаагдах үеэр авч гарч чадахгүй гэдгээ мэдээд би маш их шаналсан” гэж Десним хэллээ. Одоо тэрбээр Килис дэх олон нийтийн төвд сайн дурын ажилтан болсон бөгөөд дүрвэж яваа иргэдийг гэр бүлээсээ хагацахгүй байхад нь тусалж байгаадаа баяртай байдгаа илэрхийлсэн. “Дайн хүүхдүүдэд минь маш их айдсыг авчирсан. Ээжээ, дахиад пуужин харвахгүй биз дээ гэсэн асуултыг хүүхдүүдээсээ сонсохыг хүсэхгүй байна. Энэ бүх дайн дуусч, нэг ч гэр бүлд хагацал бүү

тохиолдоосой л гэж хүсч байна” гэж бүсгүй үгээ дуусгасан юм. Харин 30 настай Хатисе Туркт ирэхдээ есөн сартай жирэмсэн байж. Түүний таван настай хүү Беняамины бөөрний үйл ажиллагаа алдагдсан учир тэр 14 хоногт нэг удаа 60 км-ын зайд байх Газиантепийн эмнэлэгт ирэх хэрэгтэй болдог аж. Хэдийгээр туркээр ярьж ойлголцдог ч гэсэн тэрбээр турк хэл илүү сайн сурахын тулд олон нийтийн төвд хичээллэдэг хэлний сургалтад бүртгүүлжээ. “Би уншиж, бичиж сурч байна. Хүүхдүүд минь зарим үгийг ойлгодог ч гэлээ би энд сурч мэдэж байгаа бүхнээ хүүхдүүддээ заахыг хүсч байна” гэж тэрбээр ярилаа. Тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн олон нийтийн төвөөс 11 мужид амьдарч буй нутгийн иргэд, мөн орон гэргүй хүмүүсийг ур чадвар олгох болоод хэлний сургалтад хамруулахаас гадна сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, мөн хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 29


ГАДААД МЭДЭЭ

ЭХНЭР, 11 ХҮҮХДИЙНХЭЭ ХАМТ ҮЕРИЙН АЮУЛААС ЭСЭН МЭНД ҮЛДЖЭЭ Сүүлийн долоо хоног бороо тасралтгүй орсон хэдий ч 64 настай фермер Родриго Родригезийн санаа тийм ч их зовоогүй аж. Гэвч тэрбээр нэгэн өглөө сүрлэн байшингийнхаа цонхоор Кабуяа голыг хараад байдал бишэдсэнийг ойлгожээ. Голын ус эргээ даваад замдаа таарсаныг хуйлруулж байх нь тэр. Родригезийн амьдардаг газар тариалангийн бүс болох Далама тосгон нийслэл Манилагаас мянган км-ын зайтай юм байна. Аюул Родригезийн болоод энэ бүсэд амьдардаг 100 гаруй гэр бүлд ойртон иржээ. “Хамгийн эхэнд модод хугарах дуу хадаад төд удалгүй маш их ус нүргэлэн ирэх чимээ сонсогдсон” хэмээн тэрбээр хэллээ. Тэрбээр эхнэр, 11 хүүхдээ аюулаас хэрхэн авч гарах тухай л бодож байсан тухай дараа нь дурссан. “Үерийн усны түвшин асар хурдтай нэмэгдэж байгааг хараад өлгийтэй хүүхдээ тэврэн, хүүхдүүдээ аван гүүр рүү явцгаая гэж эхнэр дүүгээ хашгирсан” гэж Родригез өгүүлэв. Гэрийн эзэн гурван сартай хүүгээ тэврээд эрүүл болон хиймэл модон баруун хөл дээрээ шавар шавхайнд хальтирчихгүй явахыг хичээж байх зуур үерийн ус хэдийнэ өвдөгт шүргээд эхэлсэн аж. Түүний зааснаар том хүүхдүүд нь багыгаа үүрээд аавынхаа юу гэж хэлэхийг хүлээж байжээ. Үерийн усны түвшин хором хормоор дээшилж байлаа. Өндөрлөг газар руу яаравчлан зүтгэж байсан Родригез хэдэн метрийн цаана манго жимсний мод байхыг олж харангуут мод 30 I МУЗН-ийн төв хэвлэл

руу гарцгаая гэж гэрийнхэндээ хэлсэн байна. Родригез одоо ч тэрхүү жимсний мод 13 хүнийг яаж даасан юм бол гэж гайхдаг аж. “Тухайн үед бүгдийг нь амжиж мод руу гаргах хэрэгтэй л гэж бодож байлаа. Амжихгүй бол үерийн ус хамаад л авч одно. Би өөрт байгаагүй их хүч гаргасан байх. Өмнө нь ингэж хурдан хөдөлж байсан удаа үгүй” хэмээн гэрийн эзэн дурссан. Түүний гэр бүлийнхэн модон дээр амжиж гарч чадсан ч аймшигт зүйлийн гэрч болцгоосон байна. Тэд үерийн усны түвшин гурван метрээс давж, тэдний тосгоныг оршин суугчидтай нь залгин одохыг харсан байна. Аз болоход усны түвшин хэдэн цагийн даруу доошилсон бөгөөд Родригез гэр бүлийнхнээ аваад нүүлгэн шилжүүлэх төв рүү очжээ. Родригезийн болоод бусад 100 гаруй гэр бүл Даламагийн цогцолбор сургуулийн байранд амьдарч байгаа юм байна.

Филиппиний Улаан загалмай нийгэмлэг орон гэргүй болсон 7.000 гаруй хүмүүст халуун хоол хүргэн үйлчилж, 400 гаруй хүнсний талон, 209.000 литр цэвэр ус хүргүүлжээ. Түүнчлэн 1000 гаруй хүнд сэтгэл зүйн зөвөлгөө өгсөн байна. Тэнд түр оршин сууж буй хүмүүс Улаан загалмай нийгэмлэгийн Таслагдсан гэр бүлийн холбоог сэргээх хөтөлбөрт хамрагдан үерийн улмаас сураггүй алга болсон гэр бүлийнхэн, хамаатнуудаа олохыг хичээж байгаа аж. Түүнчлэн Улаан загалмай нийгэмлэгээс үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хүнсний бус тусламж болох ариун цэвэр, халдваргүйтгэлийн багцаас гадна мөнгөн тусламж үзүүлсэн байна. Нэг гэр бүлд олгосон мөнгөн тэтгэмж 60 гаруй ам.доллар бөгөөд энэ мөнгөөр Родригез хамгийн түрүүнд гурван сартай хүүдээ сүү худалдан авна хэмээсэн. Учир нь үерийн аюулын улмаас айж цочирдсон эхнэрийнх нь хөхний сүү татарсан юм байна.


ГАДААД МЭДЭЭ

ЭХИЙН СҮҮ ХҮҮХДЭД ВАКЦИН ЛУГАА АДИЛ ҮЙЛЧИЛНЭ 25 настай Лайла Бегум Мьянмарын хилээс хэдхэн кмын зайд байрлах Бангладешийн Улаан загалмай нийгэмлэгийн Кутупалонг хуаранд байрлах эмнэлгийн хэсэгт хүүхдээ тэврэн иржээ. Тэрбээр ханиад хүрээд, амьсгал нь хүндрээд буй хүүхэддээ санаа нь маш их зовжээ. Гэвч эмч болон сувилагчид хүүхэд эхийнхээ гар дээр байх нь чухал хэмээн үзэж байгаагаа хэлжээ. Нэг сар 10 хоногтой Мохаммед дөнгөж 1.7 кг жинтэй бөгөөд түүний жин эрүүл төрсөн хэвийн жинтэй хүүхдийнхээс хоёр дахин бага. Түүний ээж бидний төсөөлж байгаагаас ч хэцүү замыг туулан энэхүү дүрвэгсдийн хуаранд иржээ. Түүний амьдарч байсан тосгоныг бүхлээр нь шатаах үед тэрбээр хүүгээ тэврэн зугтаж чаджээ. “Бангладешт хүрэх гэж есөн өдөр явсан. Бид зам дээр унтаж, хэлэн дээрээ хоол тавилгүй дөрвөн өдөр болсон. Замдаа нуурын уснаас ууснаас болоод би өвдсөн. Энд ирээд хоёр сар шахам болж байхад миний гэдэс өвдсөн хэвээрээ л байна” гэж Лайла хэллээ. Мөн тэрбээр, “Өнөөдөр Улаан загалмай нийгэмлэгийн эмнэлэгт ирэх гэж би гурван цаг гаруй явсан. Хэдийгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүгдэд хангалттай биш ч гэсэн хүүхдүүдэд анхаарал тавьж байгаад би маш их баярлаж байгаа” гэж Лайла нэмж хэллээ. Дүрвэгсдийн энэ хуаранд Бангладешийн Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын 12 ажилтан ажиллаж байгаа бөгөөд сувилагч, анагаахын оюутан, бусад мэргэжлийн тэдгээр сайн

дурынхан өглөө нарны туяа тусах үеэр сувилагч Анне Фелдбергээс зааварчилгаа аваад тэрхүү газар байрлаж буй хүмүүст тусламж хүргэхээр гарцгаана. Тэдний хийж буй нэг чухал ажил нь тэнд байрлаж буй эхчүүдэд хүүхдээ хөхөөр хооллохын ач тусыг ойлгуулах явдал аж. “Хүүхдээ хөхөөр хооллох нь хамгийн зөв сонголт. Яагаад гэж үү? Учир нь хөхний сүү хамгийн цэвэр нь. Зарим эхчүүд найруулсан сүүг эхийн сүүнээс дээр гэж үздэг нь андуу ташаа ойлголт юм” хэмээн Анне сувилагч хэллээ. “Найруулсан сүү хүүхдийн аминд ч хүрч мэднэ. Учир нь эндхийн ус бохир, эцэг эхчүүд хангалттай мөнгө байхгүйгээс ариутгагч тэр бүр худалдан авч чадахгүй байгаа. Сүүг найруулахад ус буцалсан, шил ариун байх ёстой. Тэгэж чадахгүй бол хүүхэд суулгалт өвчин тусч, цагаасаа эрт амиа алдах аюултай. Энд хоёрхон сар хүрч буй тураалд орсон хүү эмчлүүлж байна. Түүний арьс нь дүүрэн үрчлээс, яг л хөгшин хүн шиг харагддаг” хэмээн тэрбээр ярьсан юм.

Лайла нүүрэнд нь үл мэдэг инээвхийлэл тодорсон хүүхдийнхээ хацрыг илбэлээ. Мохаммед хүү эхийн сүүгээр хооллосны ачаар сүүлийн хэд хоногт 700 грамм нэмсэнд сувилагч Анне ч маш их баяртай байгаа аж. Анна хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхдэд вакцин лугаа үйлчилнэ хэмээн Лайлад зөвлөсөн бөгөөд Лайла, “Хүүхэд минь өдрөөс өдөрт дээрдэж байна. Түүнийг суулгалт өвчин туссан болов уу гэж маш их айж байсан. Тэр заримдаа их уйлдаг” гэлээ. Харин Анне түүн рүү инээмсэглээд, “Хүүхэд хоол нэхэж уйлах нь тэр эрүүл байгаагийн шинж. Сүүлийн хэдэн өдөрт тэр их санаа зовоож байсан ч түүний уйлж байгааг хараад би баяртай байна. Учир нь тэр хүчтэй болж байна” гэж хариуллаа. Зөвлөгөө дуусаад Анне дараагийн өвчтөнөө үзэхээр явлаа. Тэрбээр, “Өдөр бүр бид ээжүүдэд тусалж, хүүхдүүдийн амьдралыг аварч байна” хэмээн нүдэндээ нулимстай өгүүлсэн юм. Орчуулсан Г.БҮРЭНЖАРГАЛ

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 31


СОНИРХОЛТОЙ ГАЗАРЗҮЙ

Венесуэл, Бразил, Гайана гэсэн гурван улсын хил дээр ер бусын өвөрмөц, үлгэрийн мэт гоёмсог Рорайма (Roraima) уул оршдог. Энэхүү бүс нутаг нь маш өндөр, гайхамшигтай сүрлэг, гоёмсог уулсаар дүүрэн агаад нутгийнхан эдгээр уулсаа “Тепуи” хэмээн нэрлэдэг. Гэхдээ эдгээр уулсын хамгийн өндрийг нь Рорайма гэдэг. Элсэрхэг чулуун бүтэцтэй Рорайма уул нь Амазонкийн ойгоос дээш бараг 9100 фут /2770 метр/-ийн өндөрт, нийтдээ 2810 метрийн өндөртэй. Өмнөд Америкт уулс үргэлжилсэн нутаг дэвсгэр түгээмэл бөгөөд хамгийн алдартай, хамгийн өндөр нь Рорайма уул юм. Рораймагийн оройн дэвсэг 31 км.кв бөгөөд тал бүрээрээ 400 метрийн хадан уулсаар хүрээлэгдсэн. Нутгийн индианчууд энэхүү уулыг “Эх газрын хүйс” хэмээж, уулын оргилд хүн

төрөлхтний өвөг дээдэс Куин бурхан амьдран суудаг хэмээн сүсэглэдэг байна. Рорайма уулыг өтгөн манан, үүлс битүү ороох нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь уулын хөлөөс Амазон, Ориноко, Эссекибо голууд эх авдагтай холбоотой. Түүнчлэн уулын эргэн тойронд маш гоёмсог хүрхрээнүүд урсдаг нь байгалийн энэ гайхамшигт зүй тогтлыг улам төгөлдөржүүлсэн байдаг. Уулын оргилыг удаан хугацааны туршид огт судлаагүй бөгөөд хамгийн эрэлхэг, зоригтой хэмээгддэг нутгийн индианчууд л заримдаа тийш зүглэдэг байжээ. Энэ бүс нутгийг 1835 онд Германы эрдэмтэн Роберт Шомбургк анхлан судалсан хэдий ч уулын оргилд гарч чадаагүй байна. Харин уулын хөлөөс оргил хүртэл судалж чадсан нь Их Британийн эрдэмтэн Эверард

Им Турн, Гарри Перкинс нар юм. Тэд 1884 онд энэ хавийн бүс нутгийг дэлгэрэнгүй судалж, ер бусын экосистем, нэн ховор төрлийн амьтан, ургамлууд, өвөрмөц зүй тогтлын талаар анх удаа дэлхий дахинаа танилцуулжээ. Чухам эндээс нэрт зохиолч Артур Канон Дойл санаа авч, “Алдагдсан ертөнц” зохиолоо туурвисан гэдэг. Ройрамагийн ууланд дэлхийн хаана ч байхгүй зөвхөн энд л тааралдах олон төрлийн өвөрмөц, содон ургамал, амьтан бий. Нэг онцлог нь эндхийн амьтад ихэвчлэн хар арьс, бүрхүүлтэй аж. Тухайлбал, эрвээхэй, соно, бах зэрэг жижиг биетүүд ч тас хар өнгөтэй. Гэхдээ нар тусдаггүй, бороон дусал хүрдэггүй нууцлагдмал газрууд нь маш тод ягаан буюу байгалийн жинхэнэ өнгөөрөө байдаг. Орчин үед Рорайма уул нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг болсон бөгөөд энэ уулын оргилыг өдөрт хэдэн арван жуулчин зорьдог аж. Ц.МӨНХЖАРГАЛ

32 I МУЗН-ийн төв хэвлэл


ЦАХИМ ЕРТӨНЦИЙН СОНИН

АЯГАА ЗӨВ СОНГОСНООР АМЖИЛТАА АХИУЛЖ БОЛОХ НЬ Энэ дугаараас эхлэн та бүхэндээ цахим ертөнцийн сонин содон хэмээх буланг нээн хүргэхээр боллоо. Энэхүү булангаараа сошиал ертөнцөд түгээгдэж буй хамгийн хэрэгтэй зөвлөгөө, сонирхолтой мэдээлэл, өвөрмөц содон зураг, шинэ урсгал, хандлага зэрэг цаг үеийн сонин соргог бүхнийг эх сурвалжаас нь онцлон Танд хүргэж байх болно. ФЭНГ ШҮЙ:

ТА ЯМАР АЯГТАЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ Хүн болгон гэртээ өөрийн гэсэн аягатай байх хэрэгтэй. Учир нь өөрөө өөрийнхөө махбод болон энергийг хамгаалахын тулд шүү дээ. Хүн болгоны төрсөн он, сар, өдөр өөр. Тэр утгаараа өөр махбодтой гэсэн үг. Хүмүүс асуудаг. Өөрийнхөө энергийг яаж нөхөх вэ гэж олон хүн асуудаг. Аягаа зөв сонгох нь өөрийнхөө энергийг нөхөж өгөх хамгийн чухал аргуудын нэг байх болно. Ажил дээрх цайны аяга таны албан тушаал карьерийг нэмэгдүүлдэг бол, гэрт байгаа хоол болон цайны аяга чинь таны эрч хүч, эрүүл мэндийг хамгаалах болно.

Төрсөн оныхоо сүүлчийн тоог ашиглаж өөртөө болон гэрийнхэндээ ямар аяга худалдаж авахаа сонгох хэрэгтэй. Жишээлбэл 1982 гэхээр төгсгөлийн тоо нь хоёр болж байна. -0 болон 1-ээр төгссөн оны хүмүүс шар бор, улаан, ягаан өнгийн аягатай байх хэрэгтэй. -2 болон 3-аар төгссөн оны хүмүүс цагаан, саарал, хар, хөх өнгийн аяга, -4 болон 5-аар төгссөн оны хүмүүс ногоон, хүрэн өнгийн аяга, - 6 болон 7-оор төгссөн оны хүмүүс шар, бор, улаан, ногоон, хүрэн өнгийн аяга, -8 болон 9-өөр төгссөн оны хүмүүс шар, бор, цагаан, саарал өнгийн аягатай байх хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: Азийн Фэнг Шүйгийн холбоо

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 33


ДЭЛХИЙН ХҮН

Хорват улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломатч. 2015 онд төрийн тэргүүнээр сонгогдсон тэрбээр Зүүн Европын Балканы хойгт орших улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. Түүний хувьд өмнөх төрийн тэргүүнээ нэг хувийн саналаар ялж, улсаа таван жил удирдан залах эрхтэй болсон юм. Хорватын дөрөв дэх Ерөнхийлөгч тэрбээр улсынхаа түүхэнд хамгийн залуу төрийн тэргүүн 34 I МУЗН-ийн төв хэвлэл

гэдгээрээ бичигдээд байна. Өдгөө 50 настай Колинда Китарович олон улсын харилцаагаар докторын зэрэг хамгаалж, Жорж Вашингтоны их сургууль, Харвард дахь Кеннедигийн сургуульд тэтгэлгээр суралцаж байсан төдийгүй шаггүй боловсролтой нэгэн. Түүний хувьд Шинжлэх ухаан, технологийн яамнаас ажлын гараагаа эхэлж байсан. Удалгүй Гадаад хэргийн яаманд шилжиж, үндсэн мэргэжил болох дипломат албанд хүчин зүтгэж эхэлсэн.

1998 оноос улсаа төлөөлөн гадаад орнуудад ажиллах болж, улмаар 1990-ээд оны эхээр намд элссэн тэрбээр 2003 онд парламентын сонгуульд нэр дэвшсэний дараа төд удалгүй шинэ Засгийн газарт багтаж, Европт нэгдэх асуудлыг хариуцсан сайд болжээ. 2005 онд улсынхаа Гадаад хэргийн сайд болсноор түүний улс төрийн карьер богино хугацаанд өссөн гэдэг. 2011 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын олон


ДЭЛХИЙН ХҮН

нийтийн дипломат ажиллагааг хариуцсан туслахаар Колинда ажиллах болжээ. Олон улсын дипломат албан туршлага багагүй хуримтлуулж байгаад 2015 оны эхээр Ерөнхийлөгчийн сонгуульд Колинда Грабар Китарович нэр дэвшиж, ялалт байгуулсан юм. Тэрбээр англи, испани, португали хэлээр төгс ярьдаг. Герман, Франц, Итали хэлний мэдлэгтэй. Колинда дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтын 46 дугаарт бичигддэг. “Хорват хөгжил дэвшилтэй улс болохгүй гэж хэн нэгэн хэлэхийг би хүлээн зөвшөөрөхгүй” гэж консерватив удирдагч Колинда Грабар Китарович мэдэгдээд байгаа юм. Колинда Китарович нь 1999 онд Франью Тужман нас барснаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан анхны консерватив улстөрч. Тэрбээр сонгуулийнхаа үеэр “Тужманы эхлүүлсэн ажлыг гүйцээнэ” хэмээн мэдэгдэж байсан билээ. Эрч хүчтэй, гэрэлтсэн инээмсэглэлтэй Колинда Китарович Ерөнхийлөгч болоход нь НАТО-гийн Олон нийтийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлага нь ихээхэн түлхэц болсон нь дамжиггүй. Гэвч хатагтай Колинда Китаровичийн ялалт Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон Засгийн газрын хооронд ан цав үүсгэжээ. Түүний ялалт, хэлсэн үгэнд дургүйцсэн Ерөнхий сайд Зоран Милошевич, улс орон цэцэглэн хөгжихгүй бол хугацаанаас өмнөх сонгуулийг явуулахын тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн ярьсан удаатай. Хорватын эдийн засгийн зогсонги байдал нь сүүлийн зургаан жилийн турш үргэлжилж, ажилгүйдэл 20 хувьд шүргэж, залуу иргэдийн дунд ажилгүйдлийн түвшин 41.5 хувь болтлоо өсчээ.

зүйлсийг хамгаалахыг зорилгоо болгож байна. Шинжээчид түүний эрс шийдэмгий байдлыг магтаж байхад зарим нэг нь түүний хуучинсаг хувцаслалт, үс засалтыг нь гоочилдог. Гэвч тэрбээр энэ бүгдийг үл тоож, эх орон, гэр бүл гэсэн амьдралын гол хөдөлгүүрт л анхаарлаа хандуулна гэж мэдэгдээд байгаа. Хорватын өнөөдрийн Ерөнхийлөгч 1968 онд Риека хотноо төрсөн. Хүүхэд ахуй насаа АНУ-д өнгөрөөсөн байна. 1992 онд Загреб хотын их сургуулийн гүн ухааны факультетыг төгсчээ. 19951996 онуудад Вена хотын Дипломатын академид суралцсан бол 2000 онд Загребын их сургуулийн олон улсын харилцааны факультетад магистер хамгаалжээ. 20022003 онд Жорж Вашингтоны их сургуулийн Фульбрайтын хөтөлбөрт Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит удирдлагын сургуульд ажиллаж байв. Хорват улсын хувьд 2009 онд НАТО-д элссэн. Экспортын үндсэн бараа нь нефтийн бүтээгдэхүүн.

Хорватын Ерөнхийлөгчийн эрх мэдэл бүрэн дүүрэн биш. Цэвэр билэгдлийн шинж чанартай ч гадаад бодлого, батлан хамгаалах дээрх эрх мэдэлтэй байдаг. Хэдий тийм боловч түүнээс сонгогчид илүү ихийг хийнэ гэж хүлээж байгаа. “НАТО-д байсан үнээ сааж чаддаг цорын ганц эмэгтэй” хэмээн өөрийгөө тодорхойлж байсан Колинда эдийн засгийн хөгжил, үндэсний эв нэгдэл болон уламжлалт үнэ цэнэтэй

Ерөнхийлөгч Колинда Китаровичийн хувийн амьдрал нууцлаг талдаа. Түүний гэр бүлийн тухай мэдээлэл бараг байдаггүй гэж хэлж болно. Тэрбээр хоёр охин, нөхрийн хамтаар амьдардаг. Колинда Китаровичийн бүрэн эрхийн хугацаа дуусахад одоо хоёр жил үлдээд байна. Энэ хугацаанд улсынхаа эдийн засгийг сэргээх, нөхцөл байдлыг зөөллөж, өөрчлөх “гэрийн даалгавар” түүнд болон Засгийн газарт олон нийт хүлээлгэсэн. Колинда Хорватыг Европын холбоо болон НАТО-д элсүүлэхээр идэвхтэй ажилласан улстөрчдийн нэг. Б.БАЯРТОГТОХ

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 35


СОНИРХУУЛАХАД

Эдгээр бүс нутгийн агаарын хэм хамгийн өндөр үзүүлэлтийг заадаг ч амьсгалын замын хурц халдварт өвчин ховорхон тохиолддог. Учир нь элдэв нян, вирус ийм хүйтэнд удаан амьдарч чаддаггүй бөгөөд хүмүүс нь эсрэгээрээ өвлийг ажралгүй давдаг. Энэхүү жагсаалтыг Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэлтэй гэдгээрээ тэргүүлсэн байна. Харин ОХУ-ын 5 хот уг жагсаалтад зэрэгцэн орсон нь хойд хөршийг маань манай гарагийн хамгийн хүйтэн орон болохыг тод илэрхийлжээ.

1. УЛААНБААТАР-МАНАЙ ГАРАГИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН НИЙСЛЭЛ ХОТ Үнэмлэхүй бага: Цельсийн -42 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +39 градус. Улаанбаатар хот нь манай гарагийн хамгийн хүйтэн хотуудаас Төв Азидаа нэгдүгээрт бичигджээ. Уур амьсгалын эрс тэс онцлог нь далай, тэнгисийн бүсээс алсдагдмал оршдогтой хамааралтай хэмээн тайлбарлагддаг. Нийслэл хот 1.4 сая гаруй хүн амтай бөгөөд Монгол улсын дэд бүтцийн хөгжил сайнгүйгээс алслагдсан бүсийн хөгжил нэлээд хоцрогдмол байдаг.

36 I МУЗН-ийн төв хэвлэл

2. НУУК-ГРЕНЛАНДЫН ЗАХИРГААНЫ ТӨВ Үнэмлэхүй бага: Цельсийн -32 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +26 градус. Нуук нь Арктикийн тойргоос 240 км-ийн зайд оршдог хэдий ч далайн дулаан уур амьсгал бүс нутгийн агаар, хөрсийг алсаас дулаацуулж байдаг. Энд 17 мянга орчим хүн оршин суудаг бөгөөд загас, барилга, шинжлэх ухаан, консалтинг зэрэг төрөл бүрийн салбарын үйл ажиллагаа эрхэлдэг аж. Тэр ч атугай тус хотод хэд хэдэн дэд сургууль бий. Цаг уурын эрс тэс байдлаас үүдэлтэйгээр иргэдийг сэтгэлийн хямралд автуулахгүйн тулд байшингуудыг тод өнгүүдээр будаж, олон нийтийн тээврийн хэрэгслүүдийг алтлаг шар өнгөөр ижилсүүлсэн байдаг гэнэ.

3. МУРМАНСК-ХОЙД ТУЙЛЫН ОЙРОЛЦООХ ТОМООХОН ХОТ Үнэмлэхүй бага: Цельсийн -39 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +33 градус. Хойд туйлын бүсэд байрладаг ганц хот. Энд 300 гаруй мянган хүн аж төрдөг. Хотын дэд бүтэц, эдийн засаг бүгд боомтын эргэн тойронд төвлөрсөн байдалтай. Эндхийн оршин суугчид бусад томоохон хотын иргэдээс нэг их дутахааргүй хангамжтай. Учир нь түргэн хоолны “McDonalds”, орчин үеийн хувцасны “Zara”, “Bershka” брэнд тэргүүтэй бусад томоохон сүлжээ дэлгүүрийн салбарууд бий. Зочид буудлын үйлчилгээ сайтай, автозамууд ч хатуу хучилтан өнгөлгөөтэй.


СОНИРХУУЛАХАД

4. БАРРОУ- АНУ-ЫН ХАМГИЙН ХОЙД БҮСИЙН ХОТ Үнэмлэхүй бага: Цельсийн -47 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +26 градус. Хотын хүн амын тоо 4.5 мянга. Зуны улиралд, маргаашийн цаг агаар ямар байх нь тааварлашгүй байдаг. Учир нь салхи, цас бүс нутгийн хаана ч хэдийд ч зоргоороо “айлчилдаг”. Барроу хот нь Америкийн бусад хоттой огт адилгүй өвөрмөц өнгө төрхтэй. Эндхийн айлууд амьтдын арьсаар гэрээ нэлээд чимэглэх бөгөөд далайн том биет амьтдын араг яс замын хаа сайгүй хөглөрөх нь хэвийн үзэгдэл. Хатуу хучилттай зам байхгүй. Гэхдээ хөлбөмбөгийн талбай, хувцас, хүнсний сүлжээ дэлгүүр гэх мэт соёлт ертөнцийн өчүүхэн хэсэг бий.

5. ЛОНГЙИР- БАРЕНЦБУРГ АРЛЫН ЖУУЛЧДЫН НИЙСЛЭЛ Үнэмлэхүй бага: Цельсийн -43 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +21градус. Дэлхийн хамгийн хойд бүсийн тогтмол нислэгтэй Свальбард нисэх онгоцны буудал энд оршдог. Лонгйир нь Норвегийн засаг захиргааны нэгж хэдий ч энд визний хязгаар байдаггүй аж. Лонгйирт агаар юмуу усан замаар л хүрнэ. Хүн ам суурьшсан хойд туйлын бүс нутгуудаас Лонгйир хамгийн их буюу нэг мянга гаруй хүн амтай. Энд төрөх болон оршуулгын газар байхгүй тул үхэх, төрөх асуудал бараг л хориотой гэмээр. Нутгийн иргэд нисдэг тэрэг, чарга гэсэн 2 төрлийн тээврийн хэрэгсэл л ашигладаг.

6. НОРИЛЬСК -170 МЯНГА ГАРУЙ ХҮН АМТАЙ, ХАМГИЙН ХОЙД БҮСИЙН ХОТ Үнэмлэхүй бага: Цельсийн -53 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +32 градус. ОХУ-ын Красноярийн хязгаарын бүрэлдэхүүнд багтдаг аж үйлдвэрийн хот. Манай гарагийн хамгийн хойд бүсийн хотоор тодорсон бөгөөд хүн амын өсөлт тогтмол нэмэгдэж буй. Дэлхийн хамгийн бохирдолтой хотоор нэрлэгдэж байсан нь төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлдэгтэй нь холбоотой. Эрчимтэй хүйтрэлийн үед автомашинууд хөлдөх, цас байшингийн 3 давхар хүртэл хунгарлаж орох, хүчтэй салхилалтын үед хүн, автомашин хийсэх зэрэг бэрхшээлүүд тулгардаг.

7. ЯКУТ-ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН, ИХ ХОТ Үнэмлэхүй бага: Цельсийн -65 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +38 градус. Сахагийн нийслэл Якут хот нь Лена голын төгсгөл хэсэгт байрладаг дэлхийн хамгийн хүйтэн, томоохон хотуудын нэг юм. Нэг сая орчим хүн амтай хотын жижиг дунд үйлдвэрлэл сайн хөгжсөн. Дунд сургуулийн тогтолцоо сайтай, хэд хэдэн дээд сургууль бий. Дэлхийн алмаз эрдэнийн 30 хувийн нөөц энд бий гэгддэг ба алтны бараг тал хувийг нь ОХУ олборлодог аж. Хүйтний үед өглөө, орой нь бараг ялгагдахгүй.

8. ВЕРХОЯНСК – ЯКУТЫН ХАМГИЙН ХОЙД ХЭСГИЙН ХОТ Үнэмлэхүй бага: Цельсийн -68 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +38 градус. Өвлийн улирал нь салхи ихтэй, удаан үргэлжилдэг. Зуны улирал нь хэт хуурай, огцом халалттай. Цаг уурын эрс өөрчлөлттэй бүс нутаг тул хатуу хучилттай зам тэсвэрлэдэггүй. Нутгийн иргэд цаа буга, мал аж ахуй эрхэлдэг. Нийт нэг мянга гаруй хүн амтай.

9. ОЙМЯКОН-ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН СУУРИН Үнэмлэхүй бага: Цельсийн -78 градус, үнэмлэхүй их нь: Цельсийн +30 градус. Манай гарагийн хамгийн хүйтэн “хатуу” цаг агаартай газар хэмээгддэг энэ сууринд 500 гаруй хүн аж төрдөг. Хэт халуун, хүйтний эрс тэс өөрчлөлт нь тэнгисийн бүлээн амьсгалаас алслагдмал байдалтай холбоотой. Суурин нь засаг захиргааны статустай. Иргэд нь мал аж ахуй эрхлэн аж төрдөг бөгөөд сууринд дэлгүүр, сургууль, цайны газар тус бүр нэг л бий.

2018 оны 01 дүгээр сар /№45/ I 37


ЭРҮҮЛ МЭНД

АГААРЫН БОХИРДОЛ ИХТЭЙ ҮЕД ХЭРХЭН ЗӨВ ХООЛЛОХ ВЭ Агаарын бохирдол нь дутуу шатсан буюу түүхий нүүрснээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл мөн автомашины утаа тортог, альдегидууд, кетонууд, азотын давхар исэл, хорт хавдар үүсгэгчүүд, хүхрийн давхар исэл, хар тугалганы нэгдэл зэрэг олон тооны хортой бодисууд амьсгалын замаар дамжин биед шингэж улмаар дархлааны тогтолцоонд нөлөөлж, чөлөөт радикалууд бий болж, эсийг гэмтээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Агаарын бохирдлын үед илрэх хордлогын шинж тэмдэг нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тоголцооны болон мэдрэлийн эмгэгүүдээр илэрдэг. Бохирдолтой үед ихэвчлэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс, хортой нөхцөлд ажилладаг, тамхи татдаг хүмүүс илүү өртөмтгий байна. Бид бүхэн агаарын бохирдолтой үед гадаад орчинд маск хэрэглэх, цэвэр агаарт гарах, дотоод орчинд агааржуулалт,

агаар шүүгч хэрэглэх гээд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалдаг. Тэгвэл агаарын бохирдлын үед эрүүл мэндээ хамгаалах гол асуудал нь хоол хүнсээ зөв тохируулж, илчлэг, тэжээллэг чанартай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж хэвших. Монгол орон цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон. Агаарын бохирдол зөвхөн өвлийн улиралд тохиолддог. Өвлийн улиралд Монгол хүний гол хоол хүнс нь мах бөгөөд дээрээс нь гурил, сүү цагаан идээ, ногоо, жимсийг ч өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдлын үед антиоксидант болох А, С, Е аминдэм, селен, омега-3-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Антиоксидант гэдэг нь исэлдэлтийн эсрэг гэсэн үг бөгөөд бодисын солилцооны үед хүний биед исэлдэх процесс явагдаж үүний улмаас чөлөөт радикалууд үүсч байдаг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсч эсийн бүрхүүлийг гэмтээж, дархлаа сулрах, өвчлөмтгий болох улмаар хавдар үүсэх аюулд хүргэдэг.

Иймээс бид агаарын бохирдлын үед: 1. С АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

2. А АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

3. Е АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

С аминдэм нь жимс, жимсгэнэ аньс, нэрс, чацаргана, жүрж, нохойн хошуу, усан үзэм, нимбэг зэрэгт агуулагдана.

А аминдэмээр баялаг хүнс нь цагаан лууван, шар лууван, бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, жимс, үхрийн өөх, малын сүү, цөцгийн тос, мөн байцааны төрлийн ногоонууд юм.

Е аминдэмээр баялаг хүнс нь ургамлын гаралтай тоснаранцэцгийн, канолын, оливын, бүхэл үрийн гурил, загас, загасны улаан дүрс, цөцгийн тос, сүү, самар, киви, аньс, төмс, манжин, тоор мөн амтат чинжүү, базалик, яншуй зэрэгт бага хэмжээтэй агуулагддаг.

С аминдэм нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, биеийн дархлааг сайжруулах, халдвараас сэргийлэх, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлнэ.

38 I МУЗН-ийн төв хэвлэл

Биеэс хорыг гадагшлуулахад исэлдэлтийн эсрэг онцгой үүрэгтэйгээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас сэргийлэх нөлөө үзүүлнэ.

Хүний эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг нөлөө үзүүлдэг өргөн хүрээний үйлдэлтэй аминдэм юм.


ЭРҮҮЛ МЭНД

4. СЕЛЕНЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

5. ОМЕГА-3-ААР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

Селенээр баялаг хүнс өндөг, сонгино, сармис, үр тарианы гурил, хивэг, малын мах, бразил самар.

Омега-3-аар баялаг хүнс нь бэлчээрийн малын мах, сүү, цагаан идээ, загас, оливын тос, ногоон навчит ургамал юм.

Селен хорт хавдрын үүсгэгчийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй, хорт хавдрын өсөлтийг зогсоодог, эсийн бүрхүүлийг хамгаалаад зогсохгүй, Е аминдэмийн исэлдэлтийн эсрэг үйлчилгээг дэмждэг ба мөнгөн ус, хар тугалга, талли ба бусад хорт бодисуудаас бие махбодийг хамгаалах чадвартай.

Омега-3 нь бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалж байдаг.

6. СҮҮ БОЛОН ТАРАГ Сүү, тараг, цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлэх хэдий ч агаарын бохирдлын үед хордлого тайлах, гадны хорт нөлөөнөөс хамгаалах тул өдөр бүр сүү, тараг ууж хэвших хэрэгтэй.

Агаарын бохирдлын үед юу анхаарах вэ? Агаарын бохирдол нь хөрсийг бохирдуулахаас гадна ил задгай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. 1. Тиймээс ил задгай болон зам дагуу зарагдаж буй хүнс худалдаж авахаас татгалзах 2. Байшин, пүнз, тагтан дээр хүнсээ хадгалж буй хүнсээ битүүмжилж хадгалах 3. Утсан, нөөшилсөн хүнсийг хязгаартай хэрэглэх 4. Архийг тохируулж хэрэглэх 5. Тамхинаас татгалзах хэрэгтэйг зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний ҮНДСЭН ДОЛООН ЗАРЧИМ

ÝÍÝÐÝÍÃ¯É ÁÀÉÕ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь тулалдааны талбарт шархдагсдад ялгаварлалгүйгээр тусламж үзүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээнд хаана ч болов хүнийг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх, хуваалцан хөнгөвчлөх чин хүслээр туслах явдал юм. Түүний зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүнийг хүн ёсоор хүндэтгэх явдлыг хангуулахад оршино. Хөдөлгөөн нь хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа болон урт хугацаанд энх тайван байдлыг хөхиүлэн дэмжинэ. ØÓÄÀÐÃÀ ÁÀÉÕ Нийгэмлэг нь хүнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн давхарга, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй. Хувь хүний зовлонг нимгэлж, гагцхүү тэдний хэрэгцээнд тулгуурлах бөгөөд хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүст эн тэргүүнд анхаарал тавина. ÒªÂÈÉà ÑÀÕÈÕ Олны итгэл найдварыг хүлээхийн тулд Хөдөлгөөн нь сөргөлдсөн талуудын аль нэг талыг баримтлахгүй байх бөгөөд ямар ч үед улс төр, арьс өнгө, шашин, үзэл бодлын шинж чанартай сөргөлдөөнд орж болохгүй.

ÁÈÅ ÄÀÀÕ Хөдөлгөөн нь бие даасан байна. Үндэсний нийгэмлэг нь өөрийн улсын төр засгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, улсын хууль тогтоомжид захирагдахын зэрэгцээ ямар ч үед Хөдөлгөөний зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж байхын тулд өөрсдийн бие даасан байдлыг ямагт хангаж байх ёстой. ÑÀÉÍ ÄÓÐÛÍ ÁÀÉÕ Нийгэмлэг нь тусламж үзүүлэх зорилготой сайн дурын хөдөлгөөн бөгөөд ямар ч үед ашиг олохыг эрмэлзэх ёсгүй. ÍÝÃÄÌÝË ÁÀÉÕ Аливаа улсад нэг л Улаан загалмай эсхүл Улаан хавирган сар нийгэмлэг байна. Энэ нь бүх нийтэд нээлттэй байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна. Ò¯ÃÝÝÌÝË ÁÀÉÕ Олон улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар хөдөлгөөнд аливаа нийгэмлэг бүр тэгш эрхтэй байх ба бие биедээ харилцан туслах талаар адил үүрэг, хариуцлага хүлээдгээрээ дэлхийд түгээмэл шинжтэй байна.

14210 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны гудамж

+976 11 32-33-34

info@redcross.mn www.redcross.mn

www.facebook.com/MongolianRedCrossSociety

40 I МУЗН-ийн төв хэвлэл

+976 11 32-33-34


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.