Анхны тусламж

Page 1

Монголын улаан загалмай нийгэмлэг

г а р ы н

а в л а г а

Улаанбаатар хот 2017 он


Анхны тусламж Гарын авлага Орчуулсан:

Б.Даваажаргал (Хүний их эмч, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч)

Редактор: Т.Баярчимэг (Захиргаа, Удирдлагын газрын дарга) Д.Батзаяа (МУЗН-ийн хэвлэлийн төлөөлөгч) Цаасны хэмжээ: B5 (175*250)

Улаанбаатар хот 2017 он


Өмнөтгөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээлэлд дэлхий дахинд өдөр тутамд 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг талаар дурьджээ. Мөн хурц болон архаг өвчлөлийн улмаас олон хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байна. Та бүхэн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай байвал хүний амь насыг аврах, өвчтөний эдгэрэлтийг түргэсгэх, эмнэлэгт болон хувь хүмүүст гарах зардлыг бууруулах, цаашид гарч болох хүндрэлээс сэргийлэх олон талын ач холбогдолтой юм. Монголын улаан загалмай нийгэмлэгээс энэхүү анхны тусламжийн гарын авлагыг олон улсын стандартын дагуу бэлтгэж, Таны гарт хүргэж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье!

Н.БОЛОРМАА МУЗН-ИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

3


Агуулга Хүний биеийн эрхтэн тогтолцоо

5

• АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦОО 7

• ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦОО

• ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН ТОГТОЛЦОО

8

• ЯС БУЛЧИНГИЙН ТОГТОЛЦОО 16

• ТУНГАЛАГИЙН ТОГТОЛЦОО

11

• Арьсны тогтолцоо

• МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО

12

Анхны тусламж

14

18

20

• ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ 25 • УСанд живсэн хүнийг аврах 40

• Хахах 63 • Нүдний гэмтэл

69

• Хүйтэн болон дулааны нөлөөгөөр үүсэх эмгэг

71

• Цусны эргэлтийн шок

43

• Амьтанд хазуулах, хатгуулах

46

• Ясны хугарал

86

• Дотуур цус алдалт

51

• Өвчтөнийг зөөвөрлөх

112

56

• Анхны тусламжийн иж бүрдэл

116

• Хөнгөн шарх болон гадуур цус алдалт

• Татран 62

4

• Түлэгдэлт 78


Хүний биеийн эрхтэн тогтолцоо

ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН ТОГТОЛЦОО

МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО

АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Анхны тусламж үзүүлэгчийн хувьд та хүний биеийн бүтэц болон тэдгээрийн үйл ажиллагааны талаарх суурь мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай. Хүний бие нь өвөрмөц бүтэц, үйл ажиллагаа үүрэг бүхий эрхтэнүүдээс

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦОО

ЯС БУЛЧИНГИЙН ТОГТОЛЦОО

бүтсэн нэгэн бүхэл тогтолцоо юм. Хүний биеийн эрхтнүүд дангаараа бие даан ажилладаггүй ба өөр хоорондоо харилцан хамааралтай байж зохицон ажилладаг. Анхны тусламж үзүүлэгчийн хувьд та хүний биеийн гол эрхтнүүдийн байрлалыг сайтар мэдсэний үндсэн 5


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

дээр ямар нэгэн шарх, гэмтлээс үүдэн чухам ямар эрхтний үйл ажиллагаанд саад учраад байгааг илүү сайн ойлгож, түргэн хугацаанд тодорхойлж чадах болно. Энэхүү бүлэгт биеийн эрхтнүүд өөр хоорондоо хэрхэн харилцан зохицож ажилладаг болон гэмтэл осол тохиолдсон үед үйл ажиллагааны ямар өөрчлөлтүүд гардаг тухай өгүүлэх болно.

Хүний амьдралыг тэтгэгч хөдөлгөөн, үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд эрхтнүүд хоорондоо уялдаатайгаар хамтран үүргээ гүйцэтгэдэг. Жишээлбэл, зүрх нь цус болон цусны судсуудтай нийлэн цусны эргэлтийн тогтолцоог бүрдүүлдэг бөгөөд энэхүү эрхтэн тогтолцооны гол үүрэг нь биеийн бүх хэсгийг хүчилтөрөгч агуулсан цусаар хангах явдал юм.

Хүний бие нь маш олон төрлийн цогц үйлдлийг гүйцэтгэдэг ид шидтэй бүхэл нэгэн цогц “машин” бөгөөд хэмжээний хувьд зөвхөн микроскопоор л харж болох олон тэрбум эсээс бүрддэг. Эс нь бүх амьд биетийн үндсэн жижиг хэсэг юм. Эсүүд нь маш олон төрөл зүйлд хуваагдах бөгөөд тэдгээр нь тус бүрдээ хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж байдаг. Хорин нэгэн ижил төрлийн эсүүдийн нэгдлийг эд гэж нэрлэдэг. Төрөл бүрийн эд, эсүүд нэгдэж эрхтнүүдийг бий болгодог. Хүний биеийн эрхтэн тогтолцоо гэдэг нь бүлэг эрхтэн болон бусад өвөрмөц бүтцүүдээс бүрддэг бөгөөд эдгээр нь хүний биеийн хөдөлгөөний тодорхой үүргийг гүйцэтгэхэд тусгайлан зохицсон байдаг. Өвөрмөц үүрэг, зорилго бүхий эрхтнүүд нэгдэж эрхтэн тогтолцоог бүрдүүлдэг.

Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бүх эрхтэн тогтолцоонууд нэгэн зэрэг ажиллах шаардлагатай болдог.

Амьд биеийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх үйл ажиллагааг гүйцэтгэдэг эрхтнүүдийг амьдралын чухал эрхтнүүд гэж нэрлэдэг бөгөөд үүнд зүрх, уушги, тархи багтдаг.

6

Энэхүү бүлэгт: Амьсгалын замын n Цусны эргэлтийн n Тунгалагийн шингэний n Мэдрэлийн n Хоол боловсруулах замын n Яс булчингийн n Арьсны гэсэн эрхтэн тогтолцоонуудын талаар товчхон ойлголт өгөхийг зорилоо. Эдгээр эрхтэн тогтолцоонуудын хэвийн үйл ажиллагаа нь тэдгээрийн харилцан хамаарал бүхий хэвийн үйл ажиллагаагаар хангагдаж байдаг. Жишээ нь, толгойн гэмтэл мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж улмаар амьсгалын эрхтэн тогтолцоонд саад учруулах, цаашилбал амьсгал зогсох хүртэл аюул учирч болох юм. n


АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Хүчилтөрөгчөөр байнга хангах нь амьд биеийн хэвийн үйл ажиллагааг хангах гол үндэс юм. Энэ үүргийг амьсгалын эрхтэн тогтолцоо гүйцэтгэдэг. Амьсгал авах үед уушги агаараар дүүрч, улмаар уушгинд буй хүчилтөрөгч цусанд орно. Харин амьсгал гаргах үед цуснаас нүүстөрөгчийн давхар исэл болон бусад хэрэгцээгүй хий уушгиар дамжин шахагдан гардаг. Энэхүү үйл явцыг амьсгалах хэмээн нэрлэдэг. Амьсгалын тогтолцоонд агаар дамжуулах зам буюу агаар дамжуулах гуурсан хоолой мөн уушги багтдаг. Агаар дамжуулах зам нь хамар, амнаас эхэлдэг бөгөөд эдгээр нь нийлж амьсгалын дээд замыг бүрдүүлдэг. Агаар ам, хамраар орон, цагаан мөгөөрсөн хоолойгоор дамжин гуурсан хоолой буюу бронхоор нэвтэрч уушгинд хүрдэг.

Цагаан мөгөөрсөн хоолой нь төвөнх хэмээн нэрлэгдэх жижиг цулцан мөгөөрсний араас эхэлдэг бөгөөд төвөнх нь юм залгихад мөгөөрсөн хоолойн гадуур бүрхэж, залгиж байгаа хоол болон шингэнийг уушгинд орохоос хамгаалдаг. Гуурсан хоолойнууд нь цааш модны салаа мөчир мэт салаалан жижиг хоолойнууд болох ба үүнийг бронхиол хэмээн нэрлэдэг. Эдгээр салаанууд нь олон сая тооны, маш жижиг хэмжээтэй эсийн багцууд болон төгсдөг. Эдгээр багцууд нь цусны судсуудаар хүрээлэгдсэн байх ба хүчилтөрөгч болон нүүрс хүчлийн давхар исэл нь эдгээр судасны ханаар нэвчин цусанд орох ба цуснаас гарч байдаг. Амьсгал авахад их биеийн цээжний булчингууд болон өрц агшиж, цээжийг өргөсгөн агаарыг уушги руу оруулдаг. Харин амьсгал гаргахад цээжний булчин болон өрц суларч агаарыг уушгинаас шахан гаргадаг. Насанд хүрсэн хүн ойролцоогоор нэг минутанд 16-18 удаа, нэг удаа 500 мл агаараар амьсгална. Энэхүү тасралтгүй амьсгалах үйл явцыг тархи хянаж байдаг. Уг үйл явц нь хүний санаанаас үл хамааралтай юм.

7


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН ТОГТОЛЦОО нүүрсхүчлийн хий агуулсан цусыг зүрхэнд буцааж хүргэдэг. Үүний дараа зүрх нь цусыг уушгинд шахаж хүчилтөрөгчөөр сэлбээд дахин бусад эрхтнүүд рүү шахдаг. Энэхүү дэс дараалсан үйл ажиллагааг цусны эргэлт хэмээн нэрлэдэг. Зураг дээр үзүүлсэн зүрхний зураг нь цусны эргэлт зүрхэн дотор хэрхэн явагддаг болохыг үзүүлжээ. Цусны эргэлтийн тогтолцоо нь амьсгалын тогтолцоотой харилцан хамааралтай ажиллаж, хүний биеийн бүх эд эсүүдэд хүчилтөрөгчийг зөөн хүргэдэг. Түүнчлэн хүний биеэр бусад тэжээлийн бодисыг зөөвөрлөж илүүдэл бодисыг гадагшлуулдаг. Цусны эргэлтийн тогтолцоонд зүрх, цус, цусны судсууд багтдаг. Зүрх нь өвчүүний ард байрладаг, бүх биеэр цус шахах үүрэг бүхий булчинлаг эрхтэн юм. Артери буюу тараагуур судас нь том хэмжээтэй цусны судсууд бөгөөд зүрхнээс холдох тусам нарийсч салаалсаар хамгийн нарийн судас хүртэл үргэлжилдэг. Ингэснээр зүрхнээс хүчилтөрөгч агуулсан цусыг биеийн бүх эд эрхтэн рүү зөөж, хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Цусан дахь хүчилтөрөгч эд эсүүдэд хүрсэний дараа тэнд бодисын солилцоо явагдаж венийн буюу хураагуур судсууд болон хялгасан судсаар бодисын солилцооноос үүссэн

8

Зүрхний цус шахах үйл ажиллагааг зүрхний агшилт буюу систол гэж нэрлэдэг. Уг үйл явцыг зүрхэн дотор байрлах тусгай тогтолцоо хянаж, зүрхний цохилтыг хэвийн явагдахад чухал үүрэгтэй. Зүрхний агшилтыг хүний арьсан дээр тод мэдрэгдэх артерийн судсууд дээр тэмтэрч болдог. Жишээ нь, гүрээний, чамархайн, цавины, шууны, тахимны, шагайн зэрэг судсуудыг тэмтэрч болох ба үүнээс ихэвчлэн гүрээний болон шууны судсыг тэмтэрдэг. Гүрээний судасны цохилтыг хүзүүний 2 хажуугийн шулуун булчингийн ирмэгээр, харин шууны судасны цохилтыг эрхий хурууны харалдаа бугуй орчим тэмтэрч болно. Зүрхний сулралт болгон дээр мэдрэгдэх тэрхүү цохилтыг пульс буюу судасны цохилт гэж нэрлэдэг. Ямар нэгэн гэмтлийн улмаас бага зэргийн цус алдахад шархнаас гоожиж байгаа цусыг тогтоохын тулд судасны хана ямар нэгэн хэмжээгээр агшдаг. Мөн цусны эсүүд хурж бүлэн үүсгэн,


гэмтсэн судасны ханыг бөглөснөөр цус алдалт зогсож болдог. Их хэмжээгээр цус алдаж байгаа үед цусны даралт багасч, цус алдалтыг багасгах оролдлого хийдэг. Зүрх, тархи мэтийн чухал эрхтэнд очих цусны хэмжээг ихэсгэхийн тулд цусны эргэлт удааширч зогсонгиших маягаар хэсэг хугацаанд цусан хангамжийг барьж байдаг. Дээрх механизмууд нь цус алдалтыг тогтоох болон цусанд халдвар орохоос хамгаалах хүний өөрийн хамгаалах тогтолцооны илрэлүүд юм. Цус болон цусны судсууд Цусны бүтэц Цус нь цусны шингэн хэсэг буюу сийвэн, дүрст биетүүд буюу цусны эсүүдээс бүрддэг. Нийтдээ хүний биед ойролцоогоор 4.5-5 литр цус байх буюу биеийн жингийн 8 орчим хувийг цус эзэлдэг. Сийвэн нь голдуу ус байдаг ба цусны бараг хагас хувийг эзэлж цусны эсүүдийг чөлөөтэй эргэлдэх нөхцөлийг бүрэн хангадаг. Энэ нь энерги үүсгэх, эсүүдийн өсөлт, төлжилтөд гол үүрэг гүйцэтгэх тэжээллэг бодисуудыг агуулах, цусан дахь илүүдэл бүтээгдэхүүнийг зөөвөрлөж, биеэс зайлуулах үүрэгтэй. Цусны цагаан эс нь хүний биеийн дархлалын тогтолцооны өвчин эсэргүүцэх хамгийн чухал эс бөгөөд хүний биеийг нянгийн халдвараас хамгаалж, нян эсэргүүцэх биетийг бүрэлдэн бий болоход тусална. Цусны улаан эс нь цусны нийт дүрст биетүүдийн ихэнх хэсгийг эзэлдэг. Нэг дусал цусанд 260 сая орчим улаан эсээс бүрдэнэ. Энэ эс нь зарим том ясны /бугуйн болон шилбэний яс/ хөндийд

бий болдог. Улаан эс нь уушгинаас хүчилтөрөгчийг эд эсүүдэд, эд эсүүдээс нүүрстөрөгчийн давхар ислийг уушгинд хүргэдэг. Цусанд байх улаан эс, цагаан эсийн харьцаа 1000:1 орчим бий. Ялтас нь цусанд оршдог, дугуй хэлбэрийн бүтэцтэй эс бөгөөд цусны бүлэгнэлтэнд чухал үүрэгтэй. Энэхүү үүргийг түүний гол чанар болох өөр хоорондоо бөөгнөрөх чанартай холбон тайлбарлах ба ийм замаар цусан бүлэгнэл, нөжрөл үүсгэж, шархнаас алдах цусыг тогтоодог. Ингэж цусанд бүлэгнэл үүсч, цус алдалт зогсохыг хүлээлгүйгээр зориудын аргаар зогсоох нь хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Цусны үүрэг Цус нь гурван үндсэн үүрэгтэй. 1. Хүчилтөрөгч, тэжээллэг болон илүүдэл бодисуудыг зөөвөрлөх; 2. Нянгаас сэргийлэх үүднээс өвчний эсрэг хамгаалах биетүүдийг зөөвөрлөх, цусыг бүлэгнүүлж цус алдалтыг тогтоох; 3. Цус биеэр байнга эргэснээр биеийн дулааныг тогтмол барих үүргийг гүйцэтгэдэг. Цусны судсууд Цус нь цусны судсуудаар дамжин бүх биеэр тархдаг. Цусны судас нь тараагуур, хураагуур болон хялгасан судас гэсэн үндсэн 3 төрөлд хуваагдана. Тараагуур буюу артерийн судас нь хялгасан судас хүртэл нарийсч хүчилтөрөгч агуулсан цусыг зүрхнээс захын эрхтэн хүртэл зөөж, хүчилтөрөгч болон бусад тэжээллэг бодисуудыг эд эсүүдэд хүргэдэг. Артер болон венийн судсуудыг хоорондын холбоосыг зөвхөн микроскопоор харах 9


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

хамгийн жижиг судсуудыг хялгасан судас гэнэ. Энэ нь нүүрстөрөгчийн исэл зэрэг илүүдэл бүтээгдэхүүнийг эд эсээс цуглуулж, хураагуур буюу венийн судсанд аваачдаг. Цаашлаад венийн судас нь түүнийг задлан цэвэрлэдэг. Артерийн судсаар урсах цус нь зүрхний шахах үйл ажиллагааны тусламжтайгаар урсдаг учраас венийн болон хялгасан судсыг бодвол илүү өндөр даралттай. Артерийн цусны урсгалын цохилт нь зүрхний агшилттай давхцан ажиллаж байхад венийн цус нь арай жигд хурдтай урсдаг. Яаралтай анхны тусламж шаардагдах тохиолдлууд Хүний биеийн эд эсэд хүчилтөрөгч дутагдах аюулд хүргэдэг тохиолдлууд байдаг. Үүнд: · Хүчтэй цус алдалтаас шалтгаалан цус багасах (артерийн судас гэмтэх г.м) · Цусны эргэлт доголдох (цусны эргэлтийн зам бөглөрч саатах г.м) · Зүрхний үйл ажиллагааны дутагдлаас хамаарч цус шахах үйл явц доголдох (зүрхний шигдээс г.м)

10

Хүчилтөрөгчийн дутагдлаас болж эд эсүүд нөхөн сэргэхгүйгээр гэмтдэг. Жишээлбэл, тархины цусны эргэлт саатсанаас тархины цусан хангамж муудан эсүүд гэмтэхэд хүрдэг. Үүний нэгэн адил зүрхний артерийн судасны үйл ажиллагаа тасалдсанаас зүрхний булчин гэмтэх ба үүнээс болж зүрхний шигдээс үүсдэг. Зүрхний шигдээс үүссэнээс зүрхний үйл ажиллагаа доголдож улмаар зүрх зогсдог. Зүрх зогссоноос болж амьсгал зогсох бөгөөд үүнтэй зэрэгцэн зүрхний үйл ажиллагааны дутагдалд орно. Зүрхний үйл ажиллагаа доголдсон хүнд нэн яаралтай анхны тусламж үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд зүрхийг гаднаас нь шахаж цусны эргэлтийг зохиомлоор дэмжих хэрэгтэй. Энэ үед хиймэл амьсгалыг хийдэг.


ТУНГАЛАГИЙН ТОГТОЛЦОО

Тимус

Тунгалагийн булчирхайнууд

Дэлүүг тунгалагийн тогтолцооны нэг хэсэг гэх бөгөөд учир нь түүнд тунгалагийн зангилаа байрладаг. Анхны тусламж шаардагдах тохиолдлууд

Ясны чөмөг Дэлүү Элэг

Тунгалагийн тогтолцоонд тунгалагийн булчирхай болон булчирхайн зангилаа, тунгалагийн судсууд, дэлүү ордог. Тунгалаг нь цагаан цөгц агуулсан шингэн юм. Энэ шингэн нь хүний биеийн эд, эсүүдээр тархаж халдвар үүсгэгчийг устгаж, өвчин үүсэхээс сэргийлэх гол үүрэгтэй. Цагаан цөгц нь тунгалагийн судсуудаар дамжин тунгалагийн зангилаанд хүрдэг бөгөөд тэнд халдвар үүсгэгч нянгуудыг устгаж цус болон эд эсээс зайлуулдаг. Үүний дараа тунгалагийн шингэн ерөнхий эргэлтдээ буцаж орно. Тунгалагийн зангилаа нь суга болон цавинд байрладаг. Тунгалагийн шингэний урсгал нь удаан бөгөөд өдөрт ойролцоогоор 2.5 литр шингэн эргэлддэг. Үүнийг цусны эргэлтийн тогтолцооны өдөрт эргэлддэг 10000 литр шингэнтэй харьцуулбал маш бага юм.

Хүний биед орсон ямар нэгэн халдварын үед тунгалагийн тогтолцоо идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Энэ үед тунгалагийн булчирхай томорч зөөлөрдөг. Үүний жишээ нь эрүүн доорх булчирхайг гараараа дарж тэмтэрч болдог. Булчирхай томорч зөөлрөх нь биед өвчин үүсгэгч нян байгааг харуулах тул энэ үед эмнэлгийн тусламж нэн даруй авах хэрэгтэй. Хорт амьтанд хазуулсан үед анхны тусламжийн зорилго нь халдварыг цэвэршүүлэх явдал буюу тунгалагийн эргэлтийг цусны эргэлт нийлүүлэхгүйгээр барихад оршино. Ослоос шалтгаалан хэвлий цохигдож, доргисон үед дэлүү гэмтэж, цус алдах ба энэ нь амь насанд аюул учруулж болдог. Мөн халуун орны зарим өвчнүүдийн үед халдвар авснаас дэлүү томордог бөгөөд ийм төрлийн өвчний тоонд хумхаа ордог. Тунгалагийн тогтолцоо нь хүний биеийн дархлалын тогтолцоотой хамааралтай байдаг. ДОХ зэрэг өвчнөөс хамааран тунгалагийн тогтолцооны өвчин эсэргүүцэх чадвар сулардаг. Үүнээс гадна зарим төрлийн хавдар тунгалагийн тогтолцоонд шууд нөлөөлдөг.

11


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО

Тархи

Нугас

Захын мэдрэл

Хүний биеийн эрхтэн тогтолцоонуудын дотроос мэдрэлийн тогтолцоо нь хамгийн чухал үүрэгтэй юм. Мэдрэлийн тогтолцооны төв болох тархи нь хүний биеийн хамгийн гол удирдагч эрхтэн бөгөөд амьсгалын зам болон цусны эргэлтийн тогтолцоонуудын үйл ажиллагааг зохицуулдаг. Тархи нь дараах 3 төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнд: 1. Мэдрэхүйн; 2. Ой тогтоолтын; 3. Сэтгэл хөдлөлийн. Тархи нь мэдрэлийн ширхгээр дамжуулан мэдээллийг хүлээн авдаг. Нугас гэж нэрлэгддэг мэдрэлийн эсүүдийн нэгэн цул нэгдэл нь хүний тархинаас нуруу нугалмын сувгаар дамжин бүсэлхийн нуруу хүртэл 12

үргэлжилдэг. Нугаснаас салаалсан мэдрэлийн ширхэгүүд нь хүний биеийн бүх хэсгүүдэд тархаж, мэдээллийг цахилгаан маягаар хүний биеийн нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулдаг. Зарим мэдрэлийн ширхэг нь мэдээллийг эрхтнээс тархинд дамжуулдаг. Энэхүү мэдрэхүйн үйл ажиллагааны тусламжтайгаар та харж, сонсож, амталж, хүрэлцэж, мэдэрч чаддаг. Бусад мэдрэлийн ширхэгүүд нь удирдах болон хөдөлгөөний зохицуулах зорилгоор тархинаас булчинд мэдээллийг хүргэдэг. Тархины хамгийн нарийн, ээдрээтэй үйл ажиллагаа нь хүний оюун ухаан юм. Үүний баталгаа нь хүн унтаагүй, сэрүүн байхдаа ухаантай байдаг. Өөрөөр хэлбэл, та өөрийн хэн болох, хаана байгаагаа, хоног өдрөө болон эргэн тойронд юу болж байгааг бүгдийг мэдэрч байдаг гэсэн үг юм. Оюун ухааны түвшин сэрүүн байх үед маш


өндөр, шөнө унтаж, амарч байх үед бага байх зэргээр хэлбэлзэлтэй байдаг. Хэрэв хүний биед ямар нэгэн аюултай зүйл мэдрэгдвэл, жишээлбэл хүн халуун зүйлд хүрэхэд тархинаас мэдрэлийн ширхэгээр мэдээлэл дамжиж, зөнгөөрөө аюулаас зайлж чаддаг. Анхны тусламж шаардагдах тохиолдлууд Тархины эд эсүүдийн биеийн бусад эсээс ялгаатай нь эргэн төлжиж чаддаггүй. Иймээс нэгэнт гэмтсэн эс дахин сэргэдэггүй. Тархины эсүүд янз бүрийн өвчин, эмгэг, ослоос шалтгаалан гэмтэж болох ба үүнээс болж тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, түүний хяналтад байдаг эд эрхтний үйл ажиллагаа алдагддаг. Жишээлбэл хүний амьсгалыг зохицуулдаг тархины хэсэг гэмтвэл амьсгал зогсч, хүн амьсгалахаа болино. Хүний ухаан санааны байдал ч гэсэн ямар нэгэн гэмтлээс шалтгаалан өөрчлөгдөж болно. Зарим тохиолдолд осолд өртсөн хүмүүсийн ухаан санаа нь бүрхэг, дэмийрлийн байдалтай болдог. Тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг өвчин эсвэл гэмтэл нь ой тогтоомж, сэтгэл хөдлөл болон ярих чадварт нөлөөлж болно.

Тархины гэмтэл нь түр хугацаагаар ухаан алдахад хүргэдэг учраас түүнийг тун ноцтой гэмтлийн тоонд оруулдаг. Ийм гэмтлийг маш түргэн тогтоож, яаралтай тусламж үзүүлэхгүй бол гавлын яс цусаар дүүрнэ. Ингэснээр тархины дотоод даралт ихэсч, тархины эсүүдэд очих хүчилтөрөгч багасна. Хүчилтөрөгч дутагдсанаас тархины эсүүд үхжилд хүрдэг. Нугас болон мэдрэлийн гэмтлүүд нь тухайн хэсэгтээ түр хугацаагаар мэдрэмж болон хөдөлгөөнөө алдахад хүргэдэг. Үүнийг саажилт гэж нэрлэдэг. Жишээлбэл, нурууны доод хэсэгт үүссэн гэмтлээс болж хөл саажих (paraplegia), хүзүүний гэмтлээс болоод дөрвөн мөч сааждаг (quardriple-gia). Ясны хугарал болон гүн шарх нь зэргэлдээх мэдрэлийн ширхгийг гэмтээж тодорхой хугацаагаар мэдрэхүй болон хөдөлгөөний алдагдалд оруулдаг. Энэ үед үзүүлэх анхны тусламжийн тухай тусгай сэдвээр судална.

13


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦОО

Амны хөндий Шүлсний булчирхай Хэл Залгиур хоолой Улаан хоолой

Ходоод Нойр булчирхай

Элэг Цөсний хүүдий

Дэлүү Бүдүүн гэдэс Хөндлөн гэдэс Уруудах гэдэс

Нарийн гэдэс

Өгсөх гэдэс мухар гэдэс Сигмойд гэдэс Шулуун гэдэс Мухар олгой

Хоол боловсруулах тогтолцоо нь хүний биеийн бүх эд эсүүдийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай тэжээлийн бодисуудаар хангаж байдаг. Хоол боловсруулах тогтолцооны гол үүрэг нь хоол хүнсийг хүлээн авч цусанд шингэхүйц бодис болгон хувиргана. Эдгээр бодисууд нь хүний эд эрхтнүүдэд ч бодисын солилцоонд орох ба үүний дунд үүссэн илүүдэл бүтээгдэхүүнүүд нь мөн хоол боловсруулах замаар гадагшилдаг. 14

Хоол боловсруулалт нь амны хөндийд зажлагдан шүлсээр норгогдон зөөлөрч залгигдаад цааш улаан хоолойгоор дамжин ходоодонд очих ба энд ходоодны шүүсний нөлөөгөөр энгийн бодисууд болтлоо задардаг. Үүний дараа нарийн гэдсээр дамжин дараагийн хоол шингээх үйл явцад шилждэг. Чухам энд л хамгийн эцсийн бодис болж, цусанд шимэгддэг. Харин боловсроогүй үлдсэн хэсэг нь бүдүүн гэдэс рүү ордог. Энд ус болон зарим эрдэс бодис шимэгддэг бөгөөд харин шимэгдээгүй үлдсэн хэсэг


нь шулуун гэдсээр дамжин ялгадас болон гадагшилдаг. Ийм амнаас шулуун гэдэс хүртэл үргэлжилдэг энэ замыг хоол боловсруулах зам гэж нэрлэдэг. Хоол боловсруулах үйл явц нь өөр хэд хэдэн эрхтний туслалцаатайгаар явагддаг. Элэг болон бөөр нь хүний биед үүссэн хэрэггүй бодисуудыг шүүж цэвэрлэдэг. Цөс ба нойр булчирхай нь хоол боловсруулахад чухал үүрэгтэй нэмэлт шүүрлүүдийг ялгаруулдаг. Анхны тусламж шаардагдах тохиолдлууд Олон төрлийн өвчнүүдээс хамааран хоол боловсруулах эрхтний хямрал үүсч болно. Хэдийгээр ихэнх тохиолдолд ийм хямрал гэнэт үүсдэггүй боловч үүссэн тохиолдолд нэн даруй яаралтай туслалцаа үзүүлэх шаардлагатай.

Хамгийн их яаралтай тусламж шаардагддаг ходоод гэдэсний хямрал нь хордлого болон цус алдалт юм. Хордлого гэдэг нь хүний биед хорт нөлөөтэй бодисууд нэвтэрч орсноор эд эсүүд хордож гэмтсэнээс биед үүсч байгаа хямралыг хэлнэ. Нэгэнт хүний хоол боловсруулах эрхтэнд залгигдан орсон хорт бодис нь цусны эргэлтэнд маш түргэн нэвтэрч, эд эрхтнүүдийг гэмтээх ба шууд үхэлд хүргэх зэргээр хүний биед нөлөөлнө. Хоол боловсруулах тогтолцооны аль ч хэсэгт цус алдалт тохиолдож болно. Элэг, ходоод зэрэг эрхтэн нь цусны судсуудаар баялаг байдаг тул ямар нэгэн осол гэмтэл тохиолдох, бэртэх үед дотуур болон гадуур хэлбэрээр цус алддаг. Гэмтлээс үүдэлтэй шарнаас цус алдах бөгөөд шархаар дамжин биед халдвар ордог. Харин дотуур цус алдалт нь ходоодны шарх мэтийн өвчнөөс шалтгаалан үүсч болно.

15


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

ЯС БУЛЧИНГИЙН ТОГТОЛЦОО

ЯСны ТОГТОЛЦОО

Яс булчингийн тогтолцоо нь яс, булчин, шөрмөс холбоос эдүүдээс бүрддэг. Эдгээр эрхтнүүд нь хэд хэдэн үүрэгтэй. Үүнд: · Биеийн тулгуур · Дотор эрхтнүүдийг хамгаалах · Хөдөлгөөн хийх · Эрдэс бодисыг хадгалж, цусны эсүүдийг төлжүүлэх · Дулаан ялгаруулах зэрэг юм. Хүнд 200 гаруй яс байдаг. Яс нь хатуу, нягтрал ихтэй, эсийн нэгдэл бөгөөд араг ясыг бүрдүүлдэг. Араг яс нь хүний биеийн хөдөлгөөнийг дэмждэг гол бүтэц юм. 2 өөр төрлийн яс уулзаж нийлсэн хэсгийг үе гэж нэрлэдэг. Дээрх зурганд энгийн үеийн бүтцийг харууллаа. Яс нь ихэвчлэн шөрмөс хэмээх утсан холбоосоор өөр хоорондоо холбогдож олон янзын үүрэг гүйцэтгэдэг тул хэмжээ болон хэлбэрээрээ өөр өөр байдаг. Жишээлбэл, гавлын яс тархийг хамгаалдаг. Сээр нуруу гэж нэрлэгддэг нурууны яс нь голоороо нугас байрлах суваг, нугаснаас салаалсан мэдрэлийн 16

Булчингийн ТОГТОЛЦОО

судлууд гарах нүхнүүдтэй ба энэ нь нугасыг хамгаалах үүрэгтэй. Хавирганууд нь нурууны яс болон цээжний ясанд холбогдож зүрх, уушги гэх мэтийн амин чухал эрхтнүүдийг хамгаалдаг. Бугуй, шууны яс, хуруунууд зэрэг жижиг яснууд нь бичих гэх мэтийн нарийн үйлдлүүдийг хийхэд ихээхэн үүрэгтэй. Түүнчлэн яснууд нь эрдэс бодисыг агуулдаг бөгөөд цусны эсүүдийг төлжихөд туслалцаа үзүүлдэг. Булчин шөрмөс Булчин нь агшиж, сунах үйлдлээр биеийн хөдөлгөөнийг гүйцэтгэдэг бүтэц юм. Булчингууд нь шөрмөсний тусламжтайгаар ясанд бэхлэгддэг бөгөөд өөр хоорондоо бүлэг булчингууд болон нийлж, тодорхой нэг хөдөлгөөнийг хийдэг. Ингэж агших сунах үедээ дулаан үүсгэх, яс, мэдрэл, цусны судас гэх мэтийн дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг. Булчингийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулан удирдаж, булчингаас


мэдрэлийн судлаар дамжин тархинд очсон мэдээллийг тархи боловсруулж дараа нь булчингийн хөдөлгөөнийг удирдан чиглүүлдэг. Булчингийн үйл ажиллагаа нь зориудын болон санамсаргүй байдлаар хийгдэж болно. Жишээлбэл, зүрх, өрц, нарийн гэдэсний булчингууд нь тархины үйл ажиллагаагаар зохицуулагдан хүний бодол санаанаас үл хамааран автоматаар ажиллаж байдаг. Жишээ нь: зүрх нэг минутад 60-80 удаа цохилохдоо таны зүгээс ямар нэг удирдамж авалгүйгээр цохилдог. Харин зарим төрлийн булчингууд, жишээ нь: хөл, гарын булчингууд таны бодол санаанд захирагдан тархинаас өгсөн зааврыг биелүүлж, ажилладаг.

Анхны тусламж шаардагдах тохиолдлууд Булчин болон ясанд учирдаг гол гэмтлүүд нь хугарал, мултралт, цууралт, суналт зэрэг юм. Хугарал гэдэг нь хүний яс аль нэг хэсгээрээ хугарч хуваагдсан байна гэсэн үг юм. Мултрал нь яснууд үеэрээ салж байрласныг, суналт нь холбоос болон шөрмөс сунаж татагдсаныг хэлнэ. Хэдийгээр яс, булчингийн гэмтлүүд нь харахад ноцтой бус мэт боловч тухайн гэмтсэн хэсгийн ойролцоо байгаа цусны судас, мэдрэл болон эрхтэн гэмтэх аюултай байдаг. Гэмтлийн байдлаас үл хамааран яс булчингийн гэмтлүүд нь тахир дутуу болгох, түүгээр ч зогсохгүй амь насанд аюул учруулж болно. Жишээлбэл, өвдөгний холбоос гэмтсэн бол өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдана. Хавирга хугарвал уушгийг гэмтээн амьсгалд саад учруулна. Тийм учраас яс, булчингийн тогтолцоонд гарсан гэмтэлд анхны тусламж үзүүлэхдээ өөр яман нэгэн гэмтэл хавсарсан эсэхийг шалгаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй.

17


I

Хүний биеийн эрхтэн тогтолцоонууд

Арьсны тогтолцоо

Үс Эпидермис

Тосны булчирхай

дермис

Тунгалагийн судас Мэдрэлийн судас

Гүн давхарга

Үсний булцуу

Өөхлөг эд Венийн судас Артерийн судас Хөлсний булчирхай

Хүний арьс нь ойролцоогоор 3 кг жинтэй, 1.5-2м2талбайтай, 0.06-0.8 мм зузаантай, олон тооны атираа нугалаануудтай, зөөлөн, уян хатан, сунах шинж чанартай эрхтэн юм. Арьс нь үс болон хумсны хамт нэгэн эрхтэн тогтолцоонд хамрагдаж, хүний биеийг гадаад орчноос хамгаалахаас гадна биеийн дотоод шингэнийг агуулан барьж байх, халдварт өвчин үүсгэгч бичил биетүүд нэвтрэн орж төрөл бүрийн өвчин үүсэхээс сэргийлэн халдвараас хамгаалах, түүнчлэн Б витаминыг үүсгэж эрдэс бодисуудыг хадгалах үүрэгтэй.

18

Арьсны өнгөц давхраа болох гадаргуу нь олон тооны гууждаг эсүүдээс тогтдог бөгөөд байнга нөхөн сэлбэгдэж байдаг. Арьсны үндсэн бүтцэд тосны болон хөлсний булчирхай, үсний хүүдий багтдаг. Тосны булчирхай нь арьсны зөөлөн, булбарай, ус нэвтэрдэггүй чанарыг хадгалдаг. Хөлсний булчирхай буюу шар усын нүх нь биеийн дулааныг зохицуулах үүрэгтэй. Хүний мэдрэлийн тогтолцоо нь цусны дулааныг хянаж байдаг бөгөөд энэ нь өчүүхэн багаар нэмэгдэх төдийд хөлс ялгаралтыг ихэсгэх замаар зохицуулалт хийж байдаг. Харин хөлс нь ихэвчлэн арьсан дээр хуримтлагдан илрэхээсээ өмнө ууршдаг.


Цус нь арьсны өнгийг тодорхойлоход нэн чухал үүрэгтэй. Нимгэн цайвар арьстай хүмүүс халууцахад арьсан доор гэрэлтэн харагдах цусны судсууд өргөсч, арьс улайж харагддаг. Харин хүрэн бор арьстай хүнд энэхүү улайлт мэдрэгдэхгүй байж болно. Үүний эсрэгээр, хүйтний нөлөөгөөр цусны судсууд агшихад арьсны өнгө цайж, хүйтэн болдог. Түүнчлэн арьсны бүтцэд байрладаг мэдрэлийн ширхэгүүд нь ямар нэг зүйлд хүрэх, өвдөх болон дулааныг мэдэрч, хүнийг гадны таагүй нөлөөнөөс хамгаалж байдаг. Иймээс арьс нь хүний харилцааны хамгийн чухал эрхтэн болох нь дамжиггүй. Анхны тусламж шаардагдах тохиолдлууд Хэдийгээр хүний арьс бөх ба эрхтэн ч гэсэн гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр гэмтдэг. Иртэй, үзүүртэй хатуу биетүүдийн нөлөөгөөр зүсэгдэх, хэт халуун болон хүйтний нөлөөгөөр түлэгдэх, хөлдөх зэргээр арьс гэмтдэг. Шарх ба түлэгдэл нь цус алдалтад хүргэж болох бөгөөд үүний улмаас хүний биед чухал шаардлагатай зарим шингэнүүд алдагддаг. Арьсны шалбархайгаар халдвар тараагч нянгууд нэвтэрч цаашид өвчин үүсгэх гол нөхцөл болдог.

Энэхүү бүлэгт бид хүний биеийн эрхтэн тогтолцоонууд ямар үүрэг гүйцэтгэдэг, хоорондоо хэрхэн уялддаг талаар судаллаа. Хүний амьдран байгаа орчин өөрчлөгдөхөд биеийн эрхтэн тогтолцоо нь шинэ нөхцөл байдалд дасан зохицдог. Жишээлбэл, таныг дасгал хийх үеэр яс, булчингийн тогтолцоо илүү их ачаалалтай ажиллах ба үүнийг дагаад амьсгалын замын болон цусны эргэлтийн тогтолцоонууд нь шаардагдаж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд тэр хэмжээгээр илүү ажиллах шаардлагатай болдог. Хүний биеийн эрхтэн тогтолцоонуудын аль нь ч дангаараа ажиллаж чадахгүй. Үүний жишээ нь гэвэл яс хугарахад мэдрэлийн ширхэгүүд цочирч хөдөлгөөний болон мэдрэхүйн үйл ажиллагаа өөрчлөгдөх, хавирганы гэмтлээс болж амьсгалах, зүрх цохилохоо боливол амьсгал бас зогсох зэрэг илрэлүүд гардаг. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл гэмтэл бэртлээс хамаарч, биеийн хэд хэдэн эрхтэн тогтолцоонууд хямардаг бөгөөд нэн даруй анхны тусламжийг зөв үзүүлснээр эрхтэн тогтолцоонуудын хэвийн үйл ажиллагааг сэргээж, хүндрэлийг багасгахад ач холбогдолтой.

Дараачийн бүлгүүдэд шарх, түлэгдэл болон халуун, хүйтнээс үүссэн гэмтлүүдэд хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар судлах болно.

19


II

II

Анхны тусламж

Анхны тусламж

Гэмтэл, бэртэл болон өвчний улмаас эрүүл мэндийн хүндрэл үүссэн хүнийг эмнэлэгт хүргэх хүртэл болон эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө анхны тусламж үзүүлэгч өөрт байгаа мэдлэг, гарын доорхи материалыг ашиглан үзүүлж байгаа тусламжийг анхны тусламж гэнэ. Хүн бүхэн энэхүү гарын авлагыг зөв ашиглан, зааварчилгааг мөрдсөнөөр анхны тусламжийг үзүүлж чадна. Гэвч анхны тусламж үзүүлэх нь мэдлэг, сургалт, туршлагад тулгуурласан ур чадвар байх ёстой. Анхны тусламж үзүүлэгч гэдэг нэр томъёонд ихэвчлэн анхны тусламжийн онолын мэдлэг болон дадлага ажлыг сургалтаар авч мэргэжлийн хүмүүсийн хяналт доор шалгалт өгсөн хүмүүсийг хамааруулан үздэг.

20

Монголын улаан загалмай нийгэмлэг нь анхны тусламжийн сургалтыг зохион байгуулж, сертификат олгодог юм. Сертификатийн хүчинтэй хугацаа хоёр жил бөгөөд хоёр жилийн дараа анхны тусламж үзүүлэгч дахин сургалтад хамрагдаж, хүчинтэй хугацааг дахин хоёр жилээр сунгах боломжтой. Анхны тусламжийн зорилго · Амь нас аврах · Нөхцөл байдал хүндрэхээс сэргийлэх · Эдгэрэлтийг түргэсгэх Анхны тусламж үзүүлэгч нь · Сургалтад хамрагдсан · Шалгалт өгсөн, тогтмол шалгагддаг. · Цаг үедээ тохирсон, шинэ соргог мэдлэг, ур чадвартай.


Анхны тусламж үзүүлэгч байх Сургалт болон гарын авлагаас олж авсан мэдлэг, ур чадвар нь амьдрал дээр үзүүлэхэд адилгүй байж болно. Ихэнх хүмүүс бодит амьдрал дээр жинхэнэ нөхцөл байдалтай нүүр тулах үедээ айж сандардаг. Үүнийг мэдэж байх нь урьдчилан тооцоолж байгаагүй нөхцөл байдлыг давж гарахад тустай. Анхны тусламж нь бие даасан шинжлэх ухаан биш бөгөөд хувь хүний зүгээс алдаа гаргах боломжтой. Хэдийгээр та маш зөв тусламжийг үзүүлсэн ч гэлээ өвчтөний тань биеийн байдал таны хүссэнээр дээрдэхгүй байж болох юм. Эмнэлгийн тусламжийг маш сайнаар үзүүлсэн ч заавал үхэлд хүргэх нөхцөл байдал ч байдаг. Иймээс та чадах бүхнээ л хийх хэрэгтэй. Эрсдэлийг үнэлэх Алтан дүрэм нь “Эхлээд гэм бүү учруул”. Та өвчтөнд нэмэр болох л анхны тусламжийг үзүүлэх ёстой. Ямар нэгэн өөрт эргэлзээтэй байгаа анхны тусламжийг үзүүлж болохгүй. Өвчтөнг хамгаалах Анхны тусламж үзүүлэх үед халдвараас сэргийлнэ. Үүний тулд: · Биеийн шингэнд шууд хүрэхээс сэргийлнэ. · Гараа угаана. · Хамгаалах бээлий өмсөнө. Танд өмсөх бээлий байхгүй байсан ч амь нас аврах анхны тусламжийг үзүүлэх ёстой.

Анхны тусламж үзүүлэгч таны үүрэг · Нөхцөл байдлыг хурдан хугацаанд, өөртөө аюулгүйгээр үнэлнэ. · Боломжит аюулаас өвчтөнийг болон бусад хүмүүсийг хамгаална. · Өвчтөний өвчлөл болон гэмтлийн онцлогийг тодорхойлно. · Өвчтөнд хурдан хугацаанд зохих тусламжийг үзүүлнэ. Олон хүн гэмтсэн үед хамгийн хүнд гэмтсэн хүнд эхэлж тусална. · Дуудлага өгнө. Өвчтөнийг эмнэлэг рүү болон эмч рүү зөөвөрлөхөд тусална. · Тусламж иртэл өвчтөний хажууд байна. · Өөрийн ажиглалт болон бусад мэдээллийг эмч, эмнэлгийн ажилтанд өгнө. Шаардлагатай тусламжийг цаашид үргэлжлүүлэн өгнө. · Халдвараас аль болох сэргийлнэ. Анхны тусламжийг өөртөө итгэлтэйгээр үзүүлэх Өвчтөн бүр найдвартай гарт аюулгүй байгаагаа мэдрэх хэрэгтэй. Та өөртөө итгэлтэй байдлыг дараахь байдлаар бүрэлдүүлэх хэрэгтэй. · Хяналттай байх. Үүнд өөрийгөө болон асуудлыг хянах · Тайван дүр төрхтэй, логик дараалалтай ажиллах · Гар зөөлөн байх ёстой бөгөөд өвчтөнтэй эелдгээр харилцах Итгэлийг олж авах Өвчтөнийг үнэлэх болон анхны тусламж үзүүлэх зуураа өвчтөнтэйгээ ярилцана. 21


II

Анхны тусламж

Үүнд: · Юу хийх гэж байгаагаа тайлбарлана. · Өвчтөний асуултад аль болох айдсыг нь дарах, гэхдээ үнэн зөв хариултыг өгнө. Асуултанд хариулж чадахгүй тохиолдолд хариулж чадахгүй нь гэдгээ хэлнэ. · Анхны тусламж үзүүлж, дууссаны дараа ч мөн өвчтөнийг хянана. Өвчтөнд хийх ёстой зүйл байгаа эсэхийг нь асууна. Жишээ нь өвчтөн хүүхдээ сургуулиас авах шаардлагатай байсан байж болно шүү дээ. · Үнэхээр найдваргүй болж, амь насаа алдаж байгаа хүнийг орхиж болохгүй. Түүнтэй ярихаа үргэлжлүүлэн гарыг нь атга. Түүнд хэзээ ч ганцаардлыг мэдрүүлж болохгүй. Хамаатнуудтай нь ярилцах Хэн нэгний үхлийн талаар хамаатнуудад нь мэдээлэх нь хэдийгээр цагдаа болон эмчийн үүрэг боловч танд ийм үе тохиолдож болно. Ийм үед та зөв хүнтэйгээ ярьж байгаа эсэхээ хянаарай. Аль болох ердийн байдлаар юу тохиолдсон, хэрвээ зөв гэж үзвэл түүнийг хаашаа авч явсан талаар үнэн зөв мэдээллийг хамаатнуудад нь өгнө. Хэт дэвэргэсэн эсвэл худал мэдээлэл өгөх нь буруу бөгөөд та үнэхээр сайн мэдэхгүй бол мэдээлэл өгөх гэж битгий оролдоорой. Хүүхэдтэй харилцах Гэмтсэн болон өвчтэй хүүхдийн итгэлийг олж авах чухал бөгөөд үүнийг эцэг эхтэй нь ярилцаж, тэдний итгэлийг эхлэн олж авснаар хийх боломжтой. Эцэг, эх нь танд итгэсэн тохиолдолд хүүхэд танд итгэнэ. Юу болж байгаа, та юу хийх

22

гэж байгаа талаараа хүүхдэд хэлнэ. Хүүхдийг эцэг, эх болон дотны хүнээс нь салгаж болохгүй. Цуг байлган анхны тусламж үзүүлнэ. Өөртөө анхаарал тавих Өөрийн аюулгүй байдлыг алдагдуулах алхамыг хийж болохгүй. Аюултай нөхцөлд баатарлаг авралт хийхийг оролдож болохгүй. Таагүй зүйлстэй нүүр тулах Анхны тусламжийг та бохир, муухай үнэртэй, бөөлжис хутгам нөхцөлд үзүүлэх шаардлага гарч болох юм. Энэ үед танд энэ нөхцөл байдлыг давж чадахгүй мэт мэдрэмж төрж болно. Ийм мэдрэмж нь түгээмэл бөгөөд ул мөргүй арилдаг гэдгийг мэдэх нь чухал. Анхны тусламжийн сургалт нь хүнд нөхцөлд хэрхэн сэтгэл зүйгээ удирдах, өөртөө итгэлтэй байдал олох чадварыг олгодог. Халдвараас өөрийгөө хамгаалах Та өвчтөнөөс ямар нэгэн халдвар авчих вий гэсэн айдастай байж болох юм. Гараа угаах, бээлий өмсөх зэрэг энгийн үйлдлүүд нь танаас болон өвчтөнөөс дамжих халдвараас хамгаалах боломжийг олгоно. Элэгний B,C болон хүний дархлалын хомсдолын вирус (ХДХВ) нь цусаар дамжин халдварладаг. Гэхдээ зөвхөн халдвартай хүний шалбарч гэмтсэн арьсанд цус агуулагдан цусанд хүрэлцэх эсвэл гэмтсэн арьсанд халдвартай цус хүрэлцсэн тохиолдолд л халдварлах боломжтой. Хиймэл амьсгал хийх үед элэгний B,C болон хүний дархлалын хомсдолын вирус (ХДХВ) халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Анхны тусламж

Халдвараас сэргийлэхийн тулд та: · Хамгаалах бээлийг байнга авч явах · Өөрийн шархыг ус даадаг наалтаар наах · Өвчтөний биеийн шингэн ихээр ялгарч байгаа үед нийлэг хормогч болон хамгаалах нүдний шил зүүх · Хэрвээ таны нүд, хамар, ам, арьсан дахь шарх тань өвчтөний цусаар цацагдсан тохиолдолд савантай усаар

угаан эмчид хандах хэрэгтэй. · Хэрвээ өвчтөний ам хамраас цус гарч байвал хиймэл амьсгал хийхдээ амны болон нүүрний хаалт хэрэглэнэ. · Цус болон цустай эд зүйлийг болгоомжтойгоор цэвэрлэн хаяна. Анхны тусламж үзүүлэгчдийг элэгний B вирусын вакцинд хамруулж дархлаажуулах хэрэгтэй учир эмчид хандаж дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй.

Сэхээн амьдруулах хүснэгт

D

АЮУЛтай байгаа эсэхийг шалга Danger

R

ХАРИУ үйлдэл үзүүлж байгаа эсэхийг шалгах Response

S

ТУСЛАМЖ дуудах Send for Help

A

АМЬСГАЛЫН ЗАМыг нээх Airway

B

АМЬСГАЛЖ буй эсэхийг шалгах Breathing

С

ЗУСА хийх CPR

23


II

Анхны тусламж

Анхны тусламжийн зарчим

4c

Үүнийг ойлгоход хялбар болгох үүднээс дөрвөн Си (C)-гийн зарчмаар харууллаа.

Calm

буюу тайван байх. Та сандралгүйгээр тайван байж, анхны тусламжийг үзүүлэх ёстой.

Check буюу шалгах.

Өвчтөнийг үзэж шалгана.

Call

буюу дуудлага өгөх. Шаардлагатай бол түргэн тусламж дуудна.

Care буюу халамжлах, санаа

тавих. Түргэн тусламж иртэл өвчтөний хажууд байж, халамжилна.

24


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ (ЗУСА) Гэмтсэн болон өвчилсөн хүнийг аврахын тулд уушгиар дамжуулан түүнд шаардагдах агаарыг цусаар бие махбодийн эд эсэд хүргэх нь хамгийн чухал. Ялангуяа тархи нь бие махбодийн бүхий л үйл ажиллагааг зохицуулан хянах үүрэгтэй бөгөөд хүчилтөрөгчийн байнгын хангамжгүй тохиолдолд 3-4 минутын дотор үхжин үйл ажиллагаа нь зогсдог. Хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалан хүн ухаан алдаж, зүрхний цохилт болон амьсгал суларч эцэстээ үхэлд хүрэх аюултай. Амьдралын “ABC”- Эй Би Си Тархи руу хүчилтөрөгчийг дамжуулахад дараахь гурван зүйл зайлшгүй шаардлагатай. А. Амьсгалын зам буюу агаар дамжуулах замыг англиар Airway гэдэг бөгөөд энэ нь АВС-ийн А нь юм. Энэхүү зам нь нээлттэй байх ёстой бөгөөд ингэснээр хүчилтөрөгч биерүү нэвтэрч чадна. B. Амьсгалснаар хүчилтөрөгч нь уушгиар дамжин цусны урсгалд орж чадна. Амьсгалыг англиар Breath гэдэг бөгөөд энэ нь АВС-ийн В нь юм. C. Зүрх цохилж, хүчилтөрөгч бүхий цусыг шахан тархи болон бусад эрхтнүүдэд хүргэдэг. Үүнийг англиар Circulation гэдэг бөгөөд энэ нь АВС-ийн С нь юм. ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТЫН ТЕХНИК Хамгийн чухал зүйл бол хиймэл амьсгал болон зүрхний шахалтыг өвчтөнд ашигтай, үр дүнтэй хийх явдал юм. Энэ хэсгээс та бүхэн зүрх болон амьсгал нь зогссон хүнд ямар анхны тусламж үзүүлж болох вэ гэдэг талаар олж мэдэх болно. Өөрийн амьсгал болон зүрх нь зогссон байгаа үед ЗУСА хийн амь насыг аврах техникийн дэс дарааллыг олж мэднэ. АНХНЫ ТУСЛАМЖИЙН ГОЛ ЗОРИЛГО: · ЗУСА хийн тархийг хүчилтөрөгчөөр хангах · Эмнэлгийн тусламж яаралтай дуудах

25


II

Анхны тусламж

ХИЙМЭЛ АМЬСГАЛ БОЛОН ЗҮРХНИЙ ШАХАЛТ ХИЙХ Хүчилтөрөгчөөр хангагдсан цус зүрхээр шахагдан бүх бие махбодиор тардаг. Амьсгал болон зүрх зогссон үед энэ үйл ажиллагааг хиймэл амьсгал болон зүрхний шахалтаар орлуулах нь маш чухал. Ингэснээр тархинд хүчилтөрөгчийг хүргэж өвчтөнийг амьд байлгаж чадна. ХИЙМЭЛ АМЬСГАЛ Амьсгал зогссон үед хиймэл амьсгал хийн уушгинд агаарыг үлээн оруулах нь уг хүнийг амьд байлгаж, чадах хэмжээний хүчилтөрөгчийг өгөх боломжтой. Амнаас аманд хийх хиймэл амьсгалын үед хамрыг чимхсэнээр агаар уушги руу бүрэн орно. Зүрх цохилж байгаа үед зөвхөн хиймэл амьсгалыг хийнэ. Яагаад гэвэл цохилж байгаа зүрх таны хиймэл амьсгалаар өгсөн агаарыг шахаж тараадаг. Хэрэв зүрх зогссон бол зүрхний шахалтыг хийнэ. ЗҮРХНИЙ ШАХАЛТ Зүрх зогссон үед цус биеэр тархах боломжгүй бөгөөд тархи хүчилтөрөгчийн өлсгөлөнд ордог. Тэгэхээр зүрхэнд механик даралт өгөн цусыг биеэр тараах нь маш чухал. Эгэмний доод хагаст нэг минутанд 100 удаа зүрхний шахалтыг нэгэн жигд хэмээр хийснээр зүрхнээс цус шахагдан биеэр тарна. Шахалтыг зогсооход цээж хэвийн байрлалдаа орон зүрх цусаар дүүрнэ. Цусыг хүчилтөрөгчөөр хангахын тулд хиймэл амьсгалыг хийх шаардлагатай. 2:30 гэсэн харьцаагаар ЗУСА-г хийнэ. 2 хиймэл амьсгал өгөөд 30 зүрхний даралт хийнэ. Дахин 2 хиймэл амьсгал өгөөд 30 зүрхний даралт хийх зэргээр үргэлжлүүлнэ. Зүрхний шахалт минутанд 100 удаа байхаар давтамжаа тохируулна. ЗҮРХ СУДАСНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТЫН ДАРААЛАЛ Ухаан алдсан байгаа өвчтөнд дараах дарааллаар ЗУСА-г хийнэ. ХАРИУ УРВАЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАНА Мөрөн дээр нь тогших, мөрнөөс нь зөөлөн өргөн сэгсрэн хариу урвал үзүүлж байгаа эсэхийг шалгана. Хэрвээ хариу урвал үзүүлэхгүй бол ТУСЛАМЖ ДУУДАН ХАШГИР. АМЬСГАЛЫН ЗАМЫГ НЭЭХ, АМЬСГАЛЫГ ШАЛГАХ Толгойг гэдийлгэн амьсгалын замыг нээнэ. Амьсгалыг шалгана. Өвчтөн хэрвээ амьсгалж байвал түүнийг эдгэрлийн байрлалд шилжүүл. ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙ Амыг ажиглаж, ямар нэгэн гадны биет болон өөрийн шүүрлээр бөглөрсөн байвал тэдгээрийг гаргаж ав. Өвчтөн амьсгалахгүй байвал толгойг гэдийлгэн хамрыг чимхэж, хиймэл амьсгалыг амнаас аманд 2 удаа хийнэ.

26


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

СУДАСНЫ ЦОХИЛТЫГ ШАЛГА Судасны цохилтыг 10 секунд орчим шалга. Хэрвээ судасны цохилт мэдрэгдэж байвал хиймэл амьсгалыг үргэлжлүүл. Хэрвээ судасны цохилт мэдрэгдэхгүй бол зүрхний шахалтыг эхэл. ЗҮРХНИЙ ШАХАЛТ 2 хиймэл амьсгал өгөөд 30 зүрхний даралт хийнэ. Дахин 2 хиймэл амьсгал өгөөд 30 зүрхний даралт хийх зэргээр үргэлжлүүлнэ. Зүрхний шахалт минутанд 100 удаа байхаар давтамжаа тохируулна. ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭЗЭЭ ДУУДАХ ВЭ? Хэрвээ таны хажууд өөр хэн нэгэн байгаа бол түүнийг түргэн тусламж дуудуулахаар яаралтай илгээ. Гэмтэл болон живсэн үед хэрвээ та ганцаараа байгаа бол ЗУСА-г минут орчим хийгээд түргэн тусламж руу залгаарай. Бусад үед амьсгалахгүй байгаа нь мэдэгдсэн дор нь шууд түргэн тусламж руу залгаж дуудлага өгөөд түргэн тусламж иртэл ЗУСА-г үргэлжлүүлнэ. ДАРААЛАЛ ХАРИУ УРВАЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАНА

27


II

Анхны тусламж

АМЬСГАЛЫН ЗАМЫГ НЭЭХ, АМЬСГАЛЫГ ШАЛГАХ

28


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙ

СУДАСНЫ ЦОХИЛТЫГ ШАЛГА

29


II

Анхны тусламж

ЗҮРХНИЙ ШАХАЛТ

ХАРИУ УРВАЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАХ Хэн нэгэн хүн хэвтэж байгаа тохиолдолд та түүнийг ухаантай, ухаангүй байгаа эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Танд юу тохиолдсон бэ? ЭСВЭЛ Нүдээ нээгээрэй! гэх мэт энгийн асуулт, үгийг хэлнэ.

30


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

Түүний чихэнд чанга тод хэлээд мөрийг зөөлөн сэгсэрнэ. Хэрвээ хариу урвал үзүүлэхгүй бол тусламж дуудан хашгираад амьсгалын замыг нээнэ. Мөн AVPU кодоор ухаантай байгаа байдлын түвшинг тодорхойлно. Уг хүний биеийн байдал сайжрах, эмнэлгийн түргэн тусламж ирэх, магадгүй бүрэн ухаан алдтал нь биеийн байдлыг хянана.

Анхаарах зүйл: Толгой хүзүүний гэмтэлтэй эсэхийг анзаарч мөрнөөс сэгсрэхдээ үргэлж болгоомжтой, зөөлөн хандах ёстой.

AVPU код Ухаанаа бүрэн алдсан хүн ямар ч хариу урвал үзүүлэхгүй. Ухаанаа хагас алдсан хүн бага зэрэг хөдөлгөөн хийх, гүнгэнэх, ёолох дуу авиа гаргана. Та AVPU кодыг ашиглан ухаан алдалтын түвшинг дүгнэх шаардлагатай. A- Alert нь сэрэмж гэсэн англи үг юм. V- responds to Voice гэдэг нь дуу хоолойнд өгсөн хариу урвал гэсэн англи үг юм. P- responds to Pain гэдэг нь өвдөлтөд өгсөн хариу урвал гэсэн англи үг юм. U- Unresponsive гэдэг нь хариу урвал байхгүй гэсэн англи үг юм.

ШАЛГАХ ЗҮЙЛС: Өвчтөнийг ажиглахдаа дараахь зүйлсийг анхаараарай. Нүд: Нүдээ аньсан хэвээр байна уу? Хэл яриа: Таны асуусан асуултад хариулж байна уу? Хөдөлгөөн: Таны хэлсэн тушаал зааврыг дагаж байна уу? Чимхэх зэрэг өвдөлт үүсгэхэд хариу урвал үзүүлж байна уу? Эдгээрийг дараахь хүснэгтэд бичиж тэмдэглэнэ. · Өвчтөнийг үзэх болгондоо хүснэгтдээ тэмдэглэгээ хийнэ. · Эхний хүснэгтэд тохирох оноог үзлэг бүрийнхээ дараа бөглөнө. · Хоёрдох хүснэгтэд тохирох судасны цохилт болон амьсгалын тоог ⱴ гэсэн тэмдгээр тэмдэглэнэ. · Бөглөсөн хүснэгтийг өвчтөнийг эмнэлэгт хүргэж байгаа түргэн тусламжийн эмчид өгч явуулах хэрэгтэй.

31


2II

Анхны тусламж

Огноо...................................................... Өвчтөний нэр.................................................................... Хариу урвал үзүүлж байгаа түвшин ( Гласгогийн комын шатлал) Ажиглалтын хугацаа ( 10 минутын давтамжтайгаар)

Нүд Ажиглаж шалгана.

Нүдээ өөрөө зөнгөөрөө нээнэ- 4 Дуудахад нээнэ-3 Өвдөлт үүсгэхэд нээнэ-2 Хариу урвалгүй-1

Хэл яриа Өвчтөний чихэнд үгийг тод, ойлгомжтой хэлж шалгана.

Асуултад тохирсон хариуг өгнө-5 Будилж самуурсан мэт-4 Бүдүүлэг үгсийг хэрэглэнэ-3 Ойлгоход хэцүү дуу авиа гаргана-2 Хариу урвалгүй-1

Хөдөлгөөн Гарын сарвууны гадна талын арьс болон чихний омог зэрэг газарт чимхэж өвдөлт үүсгэн шалгана.

Таны хэлсэн үгийг дагана-6 Өвдсөн хэсэг рүү заана-5 Өвдсөн хэсгээ татаж авна-4 Өвдсөндөө нугарна-3 Өвдсөндөө биеэ сунгана-2 Хариу урвалгүй-1

10

20

30

40

50

60

Нийт оноо.......................................

Судасны цохилт болон амьсгалыг шалгах хүснэгт Ажиглалтын хугацаа ( 10 минутын давтамжтайгаар) 110-с дээш Судасны цохилт ( 1 минутанд ) Шуу болон хүзүүний судсыг тэмтэрч судасны цохилтыг шалгана. Судасны цохилт СУЛ, ХҮЧТЭЙ, НЭГ ХЭМИЙН, ХЭМ АЛДАГДСАН байгааг анзаарна.

101-110 91-100 81-90 71-80 61-70 61-с доош 40-с дээш

Амьсгал ( 1 минутанд ) Амьсгал хэвийн, шуугиантай, амьсгалахад хялбар эсвэл хүнд байгааг тэмдэглэнэ.

31-40 21-30 11-20 11- с доош

32

10

20

30

40

50

60


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

АМЬСГАЛЫН ЗАМЫГ НЭЭХ Ухаангүй байгаа хүний амьсгалын зам нарийсах, бөглөрөх нь олонтаа тохиолддог. Энэ нь амьсгалахад хүндрэлтэй эсвэл шуугиантай амьсгалах, амьсгалгүй болох шалтгаан болдог. Гол шалтгаан нь хоолойн булчингууд суларч хэл доошоо унан амьсгалын замыг хаадагтай холбоотой. Эрүүг дээш өргөн толгойг гэдийлгэх нь хэл унаж, амьсгалын замыг хаахаас сэргийлнэ. Ингэснээр өвчтөн амьсгалах боломжтой болно.

Хаагдсан амьсгалын зам. Ухаан алдсаны дараа хэлний булчин суларч доош унан амьсгалын замыг хаадаг.

Нээлттэй амьсгалын зам. Эрүүг дээш өргөн толгойг гэдийлгэх нь хэл унаж амьсгалын замыг хаахаас сэргийлдэг.

АМЬСГАЛЫН ЗАМЫГ НЭЭХДЭЭ Дунд болон долоовор хуруугаар эрүүг дээш өргөнө. Үүнтэй зэрэгцэн нөгөө гараа өвчтөний духан дээр байрлуулан зөөлөн гэдийлгэнэ. Хэрвээ өвчтөнийг толгой, хүзүүний гэмтэлтэй байж магадгүй гэж үзэж байвал толгойд цаашид нэмэлт гэмтэл үүсгэхгүйгээр болгоомжтой амьсгалын зам нээгдэхээр бага зэрэг гэдийлгэнэ. Дунд болон долоовор хурууг эрүүний доор байрлуул

33


II

Анхны тусламж

АМЬСГАЛЫГ ШАЛГАХ Өвчтөний хажуу талд өвдөглөн суугаад нүүрээ амны ойр байрлуул. Амьсгалж байгаа эсэхийг хар, сонс, мэдэр. · Цээж амьсгалаар хөдөлж байгаа эсэхийг хар · Амьсгалж байгаа чимээ гарч байгаа эсэхийг чагна · Хацарт тань амьсгал мэдрэгдэж байгаа эсэхийг мэдэр 10 секунд орчим шалгаад амьсгал мэдрэгдэхгүй бол амьсгал байхгүй байна гэж ойлгоно. ЭДГЭРЛИЙН БАЙРЛАЛ Ухаан алдсан боловч амьсгалж байгаа өвчтөнг эдгэрлийн байрлалд шилжүүлэх шаардлагатай. Ингэснээр хэл унаж, амьсгалын замыг хаахаас сэргийлэхээс гадна толгой биеийн бусад хэсгээс доор байрлах тул амнаас гарч байгаа шүлс, хоол зэрэг шингэн зүйлс амьсгалын замд орж хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Хэрвээ та тусламж дуудахаар ухаангүй хүнийг түр орхин явах шаардлагатай байгаа бол эдгэрлийн байрлалд шилжүүлсний дараа явах хэрэгтэй. Өвчтөн нуруугаараа хэвтэж байгаа тохиолдолд доорхи дарааллаар эдгэрлийн байрлалд шилжүүлнэ. 1. Өвчтөний хажууд өвдөглөн сууна. Түүнийг эргүүлэхээс өмнө халаасанд нь байгаа хэврэг эсвэл хурц зүйлсийг авна. толгойг гэдийлгэн амьсгалын замыг нээнэ. Хөлийг шулуутгана. Гараа өвчтөний баруун өвдөг дээр байрлуулна.

Гарыг биенд нь зөв өнцгөөр байрлуулна.

34

Гарын алгыг гадагш харуулан хацран дээр байрлуулаад барина.


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

2. Гарын алгыг гадагш харуулан эсрэг талын хацар дээр байрлуулаад тэнд нь тогтоож барина. Нөгөө гараараа өвчтөний хөлийг өвдгөөр нь нугалан их бие хэсэг рүү нь татна.

хөлийг нугал

Гар толгойг дэмжиж өгнө.

Нугалсан хөлийг өөр лүүгээ тат

Амнаас гарч байгаа шингэнийг гадагш гаргахын тулд эрүүг өргө

3. Өвчтөний гарыг хацарт наалдуулан барьсан хэвээрээ нугалсан хөлийг өөр лүүгээ татан хажуулдуулна. 4. Шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө өвдгийг эвж, өвчтөн хэт хажуулдахаас сэргийлнэ. 35


II

Анхны тусламж

5. Толгой хангалттай гэдийсэн бөгөөд амьсгалын зам нээлттэй байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол хацар доорхи гарын байрлалыг тохируулж, хөл ташаа болон өвдөг хэсгээрээ зөв өнцгөөр нугарсан байгаа эсэхийг шалгаж тохируулна.

Толгой хангалттай гэдийсэн байх ёстой.

6. Түргэн тусламж дууд.

ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙХ Биеийн эд, эс, эрхтнүүд амьд оршиход хүчилтөрөгчид шаардагддаг. Бидний амьсгалаар гарч байгаа агаар 16 хувийн хүчилтөрөгчийг агуулж байдаг бөгөөд бид энэ агаараа өвчтөнд хиймэл амьсгалаар өгснөөр түүнд шаардагдах хүчилтөрөгчийг өгч чадна гэсэн үг юм. Хэрэв зүрх цохилохгүй байгаа бол хиймэл амьсгалыг зүрхний шахалттай хавсран хийнэ. Ингэснээр хүчилтөрөгч биеэр тархаж чадна. Амнаас аманд хиймэл амьсгал хийх 1. Амьсгалын зам нээлттэй байгаа эсэхийг шалгана. Дунд болон долоовор хурууг эрүүний дор, нөгөө гараа духан дээр байрлуулна. 2. Гэмтсэн, байрлалаасаа хөдөлсөн хиймэл шүд гэх мэт бөглөө үүсгэж байгаа зүйлсийг амнаас ав. Байрлалдаа байгаа хйимэл шүдийг авах шаардлагагүй. 3. Эрхий болон долоовор хуруугаар хамрыг чимхэнэ. Бүтэн амьсгал авна. Уруулыг аман дээр нягт байрлуулна. 4. Өвчтөний цээж түхийтэл сайтар үлээж өгнө. Амьсгал бүрэн ортол 2 секунд зарцуулагдана.

36


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

5. Аман дээрээс уруулаа аван цээж эргэн хавтгай болох явцад 4 секунд зарцуулагдана. Дахин нэг хиймэл амьсгал өгөөд судасны цохилт байгаа эсэхийг шалгана. Хэрвээ судасны цохилт мэдрэгдэхгүй арьсны өнгө хэвийн болох, хөдлөх, залгих, ханиах, амьсгалах зэрэг эдгэрлийн шинж тэмдэг мэдрэгдэхгүй бол ЗУСА хийнэ. Хэрвээ судасны цохилт байвал хиймэл амьсгалыг үргэлжлүүлэн хийж 10 хиймэл амьсгал бүрийн дараа судасны цохилтыг шалга. Хэрвээ өөрөө амьсгалж эхэлбэл түүнийг эдгэрлийн байрлалд шилжүүлнэ. ХЭРВЭЭ ЦЭЭЖ ТҮХИЙХГҮЙ БОЛ ЮУ ХИЙХ ВЭ? Хоёр удаагийн хиймэл амьсгалын дараагаар цээж түхийж тэлэгдэхгүй байгаа нь ажиглагдвал: · Толгой хангалттай гэдийсэн эсэхийг шалгана · Хамрын нүхийг хангалттай сайн чимхсэн эсэх · Амаа өвчтөний аман дээр нягт байрлуулсан эсэх · Амьсгалын зам бөөлжис, цус болон гадны биетээр бөглөрөөгүй эсэх Амнаас хамарт хийх хиймэл амьсгалыг ам орчим нь хүнд гэмтсэн болон усанд живсэн, мөн бага насны хүүхдэд хийдэг. Амнаас ам хамарт зэрэг хийх хиймэл амьсгалыг бага насны хүүхдэд хийдэг. СУДАСНЫ ЦОХИЛТЫГ ШАЛГАХ Эхний 2 удаагийн хиймэл амьсгал хийснийхээ дараа 10 секунд орчим өвчтөнд арьсны өнгө хэвийн болох, хөдлөх, залгих, ханиах, амьсгалах зэрэг эдгэрлийн шинж тэмдэг гарч байгаа эсэхийг ажиглах зуураа судасны цохилтыг шалгана. Хэрвээ судасны цохилт байхгүй байвал зүрхний шахалтыг хий. Зүрх Уушгины Сэхээх Амьдруулалт (ЗУСА) Судасны цохилт мэдрэгдэхгүй байна гэдэг нь зүрх ажиллахгүй болсон байна гэсэн үг бөгөөд зүрхийг зохиомлоор ажиллуулахын тулд зүрхний шахалтыг хийдэг. Зүрхний шахалт нь хиймэл амьсгалтай байнга хавсарч явагдах ёстой бөгөөд бид үүнийг Зүрх Уушгины Сэхээх Амьдруулалт буюу товчоор ЗУСА гэдэг.Хэрвээ та болон таны туслагч хоёулаа Анхны тусламжаар сургагдсан бол ЗУСА-г хамтран хийж болно. Түргэн тусламж дуудах Хэрвээ танд туслах хүн байвал түүнийг түргэн дуудуулахаар илгээ. Өөрөө ЗУСА-г тусламж иртэл үзүүл.

37


II

Анхны тусламж

Гэмтсэн болон усанд живсэн хүнд анхны тусламж үзүүлэх үед хэрвээ та ганцаараа байгаа бол ЗУСА-г 1 минут орчим хийгээд түргэн тусламж руу залгаарай. амьсгалахгүй байгаа нь мэдэгдсэн бусад тохиолдолд нэн даруй түргэн тусламж руу залгаж дуудлага өгөөд түргэн тусламжийг иртэл ЗУСА-г үргэлжлүүлнэ. Зүрхний шахалт хийх 1. Өвчтөний хажууд өвдөглөн сууна. Дунд болон долоовор хуруугаар хавирганы нумын байрлалыг тогтооно. Хурууг дээш гулгуулан аймхай мөгөөрсийг олж хурууг тэнд байрлуулна. Аймхай мөгөөрс гэдэг нь өвчүү болон хавирганы нийлсэн хэсгийг хэлнэ. Дунд хурууг энэ цэгт байрлуулан долоовор хурууг өвчүүн дээр байрлуулна. 2. Нөгөө гарын алганы бугуйн үетэй холбогддог булчинлаг хэсгийг өвчүүн дээр байрлуулан доош нь гулгуулна. Ингэж гулгуулахад таны алга болон долоовор хуруу огтлолцож байгаа хэсэг зүрхний шахалт хийх цэг юм. 3. Гарыг давхарлан хуруунуудыг хооронд нь түгжинэ. 4. Гарыг тохойгоор шулуун байлгаж, өвчтөндөө сайтар налж өгнө. Өвчүүн дээр 4-5 см гүн шахалт хийнэ. Гараа өвчүүнээс салгаж дээш авалгүйгээр дараагийн шахалтыг хийнэ. 5. Зүрхний шахалтыг нэг удаад 30 удаа, 1 минутанд 100 удаа байхаар бодож давтамжийг тааруулна. 30 удаагийн зүрхний шахалтын дараа 2 хиймэл амьсгал хийн ЗУСА-г үргэлжлүүлнэ. ЗУСА-г түргэн тусламж иртэл үргэлжлүүлнэ. Зүрхний шахалт хийх цэгийг олох өөр нэг арга байдаг бөгөөд эхлээд өвчүүний дээд болон доод өнцгийг олно. Энэ хоёр цэгээсээ өвчүүний голруу ижил хэмжээний зайд орших цэг буюу өвчүүний гол цэгийг олно. Энэ цэгт дээрхи зааврын дагуу зүрхний шахалтыг хийнэ.

Дараахь тохиолдолд ЗУСА-г зогсооно. · Түргэн тусламж ирж, өвчтөнийг эмчид хүлээлгэн өгөх · Та эцэж цуцан цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон үед.

38


ЗҮРХ УушгиНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ

Зүрхний шахалт хэрхэн нөлөөлдөг вэ? Өвчүүний дээрээс шахалт өгснөөр өвчүүний ард байрладаг зүрх нь нурууны нугалам болон өвчүүний хооронд хавчуулагдан шахагддаг. Ингэснээр зүрхний ховдлуудад байгаа цус зүрхнээс шахагдан гарч биемахбодид тарна. Шахалтыг суллахад цээж буцаж тэлэн зүрх цусаар дахин дүүрч, дараагийн шахалтаар биемахбодид тархдаг.

50

0

100

Зүрхний шахалтыг Нэг минутанд 100 байхаар тооцож хийнэ

• Зүрх нь нурууны нугалам болон өвчүүний хооронд хавчуулагдан шахагддаг. • Хурууг хавирганы нум дээр байрлуулан дээш гулсуул • Өвчтөний хажууд өвдөглөн суу • Алгыг гулгуулан нөгөө гарын долоовор хуруутай уулзуул • Хуруунуудыг хооронд нь түгж • Эгц доош нь гарыг тохойгоор нугалалгүйгээр шах

39


II

Анхны тусламж

Усанд живсэн хүнийг аврах Хэдийгээр зун ч гэлээ Монгол орны гол нуурын ус маш хүйтэн байдаг. Ус хүйтэн байх тусам усанд живсэн болон аварч байгаа хүний аль алинд нь тохиолдох аюулын эрсдэл ихэсдэг. Аврахаар ус руу орох үед аврагчийн биемахбодид хянах боломжгүй булчингийн агшилт үүсэх, амьсгалын замд ус орох, цусны даралт гэнэт ихсэх, зүрхний дайрлага тохиолдох, усанд сэлэх чадвараа гэнэт алдах, биеийн хэм буурах зэрэг аюул тохиолддог. Таны зорилго юу вэ? ü Живсэн хүнийг өөртөө аюулгүйгээр хуурай газарт гаргах ü Живсэн хүнд анхны тусламж үзүүлэх, дулаан байлгах ü Эмнэлэгт яаралтай хүргэх 1. Живж байгаа хүнийг аврах хамгийн аюулгүй арга замыг сонго. ХҮР, ямар нэгэн юм ШИД. Ус руу өөрөө орж болохгүй. Хуурай эргээс гараа сунга, саваа мод, модны мөчир, уяа, аврах хөвөгч зэрэг аль боломжтой байгаа зүйлийг сунга, шидэж өг. Та хэрвээ усанд живсэн хүнийг аврахад сургагдаж, дадлагажсан бол, эсвэл уг хүн ухаангүй байгаа бол түүнийг татан гаргаж ирэхээр сэлж очиж болно. Усаар туучих нь сэлэхээс аюул багатай байдаг. Хэрвээ живсэн хүн ухаангүй байвал түүний толгойг цээжнээс доор байрлуулан өргөж аюулгүй газарт авчирна. Ингэснээр өвчтөн бөөлжиж, амьсгалын замд нь ус орох эрсдэлийг бууруулна. 2. Өвчтөнийг салхинаас хамгаалж, цаашид үүсэх эрсдэлээс сэргийлнэ. 3. Живсэн хүнд үзүүлэх болон осголтын үед шаардлагатай анхны тусламж үзүүлнэ. 4. Өвчтөнийг эмнэлэгт хүргэх буюу түргэн тусламж дуудна. Өвчтөний биеийн байдал хэвийн мэт байсан ч заавал эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатай.

Анхаарах зүйл: Үнэхээр зайлшгүй шаардлагатай биш л бол живж байгаа хүнийг аврахаар ус руу орж болохгүй.

40


Усанд живсэн хүнийг аврах

Усанд живсэн хүнд анхны тусламж үзүүлэх Хүн усанд живэх үед уушгинд хүчилтөрөгч орж чаддаггүйгээс шалтгаалан амь насаа алддаг. Уушгинд бага хэмжээний ус орох болон цагаан мөгөөрсөн хоолойн агшилт явагдсанаар уушгинд агаар орох боломжгүй болдог. Аврагдаж байгаа хүний ам хамраар гарч байгаа ус нь уг хүний ходоодноос гарч байгаа ус бөгөөд үүнийг гэдэс ходоодонд нь шимэгдүүлэх замаар шингээх хэрэгтэй. Ходоодонд байгаа усыг хүчээр шахаж гаргах нь ус амьсгалын замд орох боломжийг нэмэгдүүлдэг. Усанд живж байгаад аврагдсан хүнийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтанд зайлшгүй байлгах шаардлагатай. Уушгинд бага хэмжээгээр ч болов нэвтэрсэн ус амьсгалын замыг цочроодог бөгөөд уг хүн хэдийгээр зүгээр байгаа мэт боловч хэдэн цагийн дараа амьсгалын зам хөөж хавагнан хоёрдогч живэлтийг үүсгэж болзошгүй. Хоёрдогч живэлт гэдэг нь амьсгалын зам хөөж хавагнан агаар нэвтрэн орох боломжгүй болохыг хэлнэ. Мөн өвчтөнийг дулаан байлгах шаардлагатай.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Амьсгалыг сэргээх ü Өвчтөнийг дулаан байлгах ü Яаралтай эмнэлэгт хүргэх

1. Аврагдаж

байгаа хүнийг уснаас гарган аюулгүй газарт зөөвөрлөх үед ходоодноос гарч байгаа ус амьсгалын замд орохоос сэргийлэн толгойг их биеэс доош нь байрлуулан зөөвөрлөнө.

2. Өвчтөнийг

нуруугаар нь газарт хэвтүүлнэ. Амьсгалын замыг нээж, амьсгалыг шалгана. Хэрвээ шаардлагатай бол ЗУСА хийнэ. Живсэн хүнд ЗУСА хийх үед уушгинд байгаа ус болон усны хүйтний нөлөөгөөр танд мэдрэгдэх

41


II

Анхны тусламж

эсэргүүцэл их байх учир хиймэл амьсгал, зүрхний шахалт хийхдээ бусад тохиолдлоос давтамжийн хувьд арай удаавтар хийх ёстойг анхаарна уу. Эхлээд 5 удаагийн хиймэл амьсгалыг хийгээд 30 удаагийн зүрхний шахалтыг хийнэ. Үүнийг түргэн тусламж иртэл эсвэл өвчтөний өөрийн амьсгал сэргэтэл нь хийнэ.

3. Өвчтөнийг дулаан байлгана. Үүний тулд нойтон хувцсыг тайлж, дулаан хучлагаар хучина. Эдгэрлийн байрлалд шилжүүлнэ. Хэрвээ өвчтөн бүрэн ухаантай байвал түүнд халуун юм уулгаарай.

4. Түргэн тусламж дуудаарай. Анхаарах зүйл: Өвчтөний амьсгалын зам хаагдсан болон хиймэл

амьсгал амжилтгүй болсноос бусад тохиолдолд хэвлийн шахалт хийхийг хориглоно.

42


Цусны эргэлтийн шок

Цусны эргэлтийн шок Шок Зүрх судасны систем нь шим тэжээлийн бодисууд болон хүчилтөрөгчөөр баялаг цусыг биеийн эрхтэн, эдүүдэд тараах үүрэгтэй. Энэ системийн үйл ажиллагаа хямрахад цусны эргэлтийн шок үүсдэг. Хэрвээ яаралтай эмчлэхгүй бол зүрх, тархи зэрэг амин чухал эрхтний үйл ажиллагаа зогсож, үхэлд хүргэх аюултай. Энэ нөхцөлд айдас, өвдөлт зэрэг хүчин зүйлс муугаар нөлөөлдөг. Шоконд орох эрсдэлтэй нөхцөлд байгаа өвчтөнийг тайвшруулж тайван байлгах нь зарим тохиолдолд биеийн байдал нь цаашид улам илүү муудахаас сэргийлэхэд хангалттай. Цусны эргэлтийн шокийг сэтгэлзүйн гаралтай шокоос ялгаж ойлгох хэрэгтэй. Сэтгэлзүйн гаралтай шок нь уг хүн сэтгэл санааны маш гүн стресст автахад үүсдэг. Цусны эргэлтийн шокийн шалтгаан юу вэ? Цусны эргэлтийн шок нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаны улмаас цус цусны судсаар шахагдахгүй болох (үүний нэг жишээ нь зүрхний дайрлага юм), хурц халдвар, анафилаксийн шок зэргийн үед цусны судас тэлэгдэн цусны даралт буурах үед үүсдэг. Мөн цус алдалт, түлэгдэлт, суулгалт, бөөлжилт зэргээс шалтгаалан алдагдсанаар амин чухал эрхтний цусан хангамж буурах үед үүсдэг. Биемахбодь шингэний алдагдлыг өнгөц эрхтний цусыг амин чухал эрхтэн лүү шилжүүлэх замаар зохицуулдаг бөгөөд шингэний алдагдал зогсоогүй тохиолдолд уг хүн шоконд ордог.

Таних Эхний үед, адреналины ялгаралтай холбоотойгоор: · Судасны цохилт түргэснэ. · Цонхигор, хөх саарал арьс, ялангуяа уруулын дотор талд. Хурууны хумс болон чихний омог дээр дарсан ором арилахгүй удна. · Хөлөрнө, арьс хүйтэн болно.

43


II

Анхны тусламж

Шок үүссэнээр цаашид: · Бие суларна, толгой эргэнэ. · Дотор муухайрна, бөөлжиж магадгүй. · Ам цангана. · Амьсгал хурдасч, өнгөц болно. · Судасны цохилт сул, үл мэдэг болж ирнэ. Цусны тал хувийг алдсан тохиолдолд бугуйны судасны цохилт мэдрэгдэхгүй болдог. Тархин дахь хүчилтөрөгчийн хангамж буурснаар: · Өвчтөний сэтгэл санаа шаналгаа түгшүүртэй, тайван бус, ууртай догшин болно. · Эвшээх, амьсгаа давчдах · Ухаан алдах · Эцэст нь зүрх зогсдог.

Цус алдалтын хэмжээнээс хамааран бие махбодид гарах шинж тэмдгүүд Хэмжээ

Бие махбодид үзүүлэх нөлөө

0,5 литр

Ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бөгөөд энэ хэмжээ нь цусны доноруудын нэг удаад өгдөг цусны хэмжээ юм.

2 литр

Адерналин зэрэг гормонууд ялгаран судасны цохилт түргэсэх, хөлс гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Арьс гэх мэт амин чухал биш эрхтнүүдийн хялгасан судаснууд агшин нарийсч, хаагдсанаар хүчилтөрөгч бүхий цус амин чухал эрхтнүүдэд хүргэгддэг. Шок үүсч эхэлнэ.

3 литр

3 литр цус бол хүний цусны тал хүвь юм. Цус алдалтын хэмжээ энэ зэрэглэлд хүрэхэд шууны судасны цохилт мэдрэгдэхгүй болно. Өвчтөн ухаан алдана. Улмаар амьсгал, зүрх зогсоно.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Шок мөн эсэхийг таних ü Шалтгаан нь мэдэгдэж байвал түүнийг эмчлэх ü Тархи, зүрх, уушги зэрэг амин чухал эрхтэнд очих цусан хангамжийг сайжруулах ü Өвчтөнийг эмнэлэгт хүргэх

44


Цусны эргэлтийн шок

1. Шокийн шалтгааныг эмчил. Жишээ нь ил цус алдаж байвал цусыг тогтоо. 2. Өвчтөнийг ар нуруугаар нь зөөлөн дулаан зүйл дээр хэвтүүлж дулаан

байлга. Толгойг доош нь байрлуул. Өвчтөнийг тогтмол дуудан ярилцаж хариу урвалыг шалга.

3. Өвчтөний хөлийг өндөрлөн тархи болон бусад амин чухал эрхтэнд очих

цусан хангамжийг нэмэгдүүл. Хэрвээ та хөл хугаралтай гэж сэжиглэж байвал маш болгоомжтой хандах хэрэгтэй.

4. Бүс, мөрөвч зэрэг бариу эдлэл, хувцсыг тайлж хүзүү, цээж, бүсэлхийд үүсч болох даралтыг бууруулна.

5. Өвчтөнийг дулаан хөнжил, хүрмээр хучиж дулаан байлгана.

Түргэн тусламж 103 дуудна.

6. Өвчтөний

амьсгал, зүрхний цохилт болон хариу урвал үзүүлж байгаа түвшинг хянаж, тэмдэглэнэ. Хэрвээ шаардлагатай бол зүрх уушгины сэхээн амьдруулалт хийхэд бэлтгэ.

Анхаарах зүйл: • Өвчтөнд юм уулгах, идүүлэх, тамхи татуулахыг хориглоно. Шаардлагагүй бол хөдөлгөх хэрэггүй. Хэрвээ өвчтөн ам цангаж байна гэвэл уруулыг нь усаар чийглэнэ. • Өвчтөнийг хараа хяналтгүй орхиж болохгүй. • Өвчтөнийг халуун устай лонх болон бусад шууд хүрэлцэх дулааны эх үүсвэрээр дулаацуулах гэж оролдож болохгүй.

45


II

Анхны тусламж

Амьтанд хазуулах, хатгуулах Ихэнх амьтад болон шавьж нь гэмтсэн эсвэл айж цочсон үедээ хүнд халддаг бөгөөд бид үүнийг мэдсэнээр тэдгээр амьтдын дайралтаас сэргийлэх боломжтой. Мөн хэзээ эмнэлгийн тусламж авах шаардлагатайг мэдэх нь чухал. Шавьж болон далайн жижиг биет амьтдад хазуулсан тохиолдолд ихэвчлэн бага хэмжээний гэмтэл үүсдэг бөгөөд анхны тусламж дангаараа өвчнийг намдаах боломжтой. Харин амьтанд хазуулсан тохиолдолд болзошгүй халдвараас сэргийлэн эмнэлэгт хандах нь чухал. Хэдийгээр шархыг цэвэрлэн, цэвэр боолтыг сайн хийсэн ч гэлээ галзуу, татран зэрэг өвчний халдвараас сэргийлэн эмнэлгийн тусламж авах нь чухал. Могойд хатгуулах үед могойн хоронд хордох эрсдэл үүсдэг учир мөн эмнэлгийн тусламж авах шаардлагатай. могой үхсэн үедээ ч амьд мэт үйлдэл хийдэг учир үхсэн амьтныг зайлуулах болон хүрэхдээ болгоомжтой байх ёстой. Анхны тусламжийн нэн тэргүүний хэрэгцээ: · Та аюулгүй байдалд байгаа эсэхээ шалгана. Үүний дараа өвчтөнийг аюулгүй газарт шилжүүлнэ. · Ил харагдах шарх болон өвдөлтийг эмчилнэ. Цаашид үүсэх гэмтэл болон халдварын эрсдэлийг бууруулна. · Шаардлагатай бол эмнэлэгт хандана. · Гэмтэл хэзээ үүссэн цаг, гэмтлийн онцлог, хэрвээ боломжтой бол хазсан, хатгасан амьтныг тодорхойлж, эмчид мэдэгдэх нь эмчид эмнэлгийн тусламж үзүүлэх болон анафилаксийн шок гэх мэт бусад хүндрэл үүсч болзошгүй талаар тооцоход чухал ач холбогдолтой. Амьтанд хазуулах Хурц шүдэнд хазуулсан шархаар дамжин халдвар биеийн гүнд нэвтрэх боломжтой. Хүний хазалт мөн шарх үүсгэхээс гадна зангидсан гараар хүний шүд рүү цохих үед гарт шүдний шарх үүсдэг. Ямар ч хазалтаар үүссэн шархны үед арьс бүрэн бүтэн байдлаа алддаг учир биед халдвар нэвтрэх боломж олгодог. Ийм учраас анхны тусламжийг яаралтай үзүүлж, эмнэлэгт хандах нь чухал.

46


Амьтанд хазуулах, хатгуулах

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Цус алдалтыг хянах ü Өвчтөнд болон өөрт дамжих халдварын эрсдэлийг бууруулах ü Эмнэлэгт хандах Хүнд шархтай үед:

Хөнгөн шархтай үед:

1. Даралтат боолтыг хийж, гэмтсэн хэсгийг дээш өргөн цус алдалтыг хянах 2. Шарханд ариун боолт хийх 3. Өвчтөнийг эмнэлэгт хүргэх

1. Шархыг савантай бүлээн усаар угаах 2. Цэвэр бинтээр шархыг цэвэрлээд наалддаг боолтоор шархыг тусгаарлах 3. Тарилга, вакцин хийлгэх шаардлагатай үед өвчтөнийг эмнэлэгт хандахыг зөвлөх

Болзошгүй халдварууд Нохой, чоно, үнэг гэх мэт амьтанд хазуулсан үед галзуугийн эсрэг вакциныг заавал хийлгэх шаардлагатай. Боломжтой бол уг амьтныг галзуугаар өвчилсөн эсэхийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх нь зүйтэй. Хүний хазалтаар элэгний B,C шар болон хүний дархлал хомсдлын вирус халдварлах боломж маш бага. Хэрвээ та энэ талаар санаа зовниж байвал эмнэлэгт хандан тусламж авах хэрэгтэй.

47


II

Анхны тусламж

Шавьжинд хазуулах Зөгий, хэдгэнэд хазуулах нь өвдөлт ихтэй боловч аюул багатай. Эхний хурц өвдөлтийн дараа дунд зэргийн хавдалт, хөндүүр үүсдэг бөгөөд энэ бүхнийг анхны тусламжаар эдгээх боломжтой. Зарим хүмүүст шавьжийн хатгалтын улмаас харшлын урвал үүсдэг бөгөөд эдгээр хүмүүс маш хурдан хугацаанд анафилаксийн шоконд орох аюултай. Олон газарт зэрэг хатгуулах нь мөн аюултай. Ам болон залгиур дээр хатгуулсан тохиолдолд үүссэн хаван нь амьсгалын замыг боогдуулах аюултай байдаг.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Өвдөлт болон хавдалтыг бууруулах ü Шаардлагатай бол эмнэлэгт хүргэх Арьсанд хатгуулсан үед:

Аманд хатгуулсан үед:

Хэрвээ өвчтөн анафилаксийн шокийн шинж тэмдэг үзүүлж байвал яаралтай түргэн тусламж дууд.

1. Хавдалтыг бууруулахын тулд өвчтөнд мөс хүлхүүлэх эсвэл хүйтэн ус шимүүлэх хэрэгтэй. Түргэн тусламж дуудаж, түргэн тусламж иртэл өвчтөний биеийн байдлыг хянана.

1. Шавьжны хошуу арьсанд байгаа үед чимхүүрээр хошууг арьснаас салган авна. 2. Өвдөлт, хавдалтыг бууруулахын тулд хүйтэн жин тавина. Хэрвээ өвдөлт болон хавдалт буурахгүй бол өвчтөнд эмчид хандах талаар зөвлөнө.

Анафилаксийн шок гэдэг нь үхэлд хүргэж болохуйц түргэн явцтай, харшлын ноцтой урвал юм. Анафилаксийн шокийн үед арьс загатнах, арьсан дээр тууралт гарах, хоолой сэрвэгнэх, хяхтнах, амьсгал бачуурах, артерийн даралт унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

48


Амьтанд хазуулах, хатгуулах

Хачиганд хазуулсан үед: Хачиг нь ой болон тал хээрт байдаг аалз хэлбэрийн шавьж юм. Хачиг амьтан болон хүний биед наалдан бэхлэгдэж, арьсыг цоолон цус сордог. Цус сороогүй байх үедээ нүдээр ажиглагдамгүй жижиг бөгөөд хазалт нь өвдөлтгүй байдаг. Харин цус сорсон үедээ хэмжээ нь томорч бараг вандуйны хэмжээтэй болдог байна. Хачиг ямар нэгэн өвчний халдварыг агуулж байж болзошгүй учир аль болох хурдан хугацаанд арьснаас салгаж авах хэрэгтэй. Хачгийг салгаж авсны дараа саванд хийн хадгалж, эмчид ирэхдээ авчирч шинжлүүлэх хэрэгтэй. Хачгийг салгаж авах: Хачигны толгойг хурц үзүүртэй чимхэгчээр арьсанд аль болох ойрхон шахаж хавчина. Нааш цааш хөдөлгөн аажим суллана. Шууд угз татан авахаар оролдож болохгүй. Хачигны ам хэсэг арьсанд маш нягт бэхлэгддэг учир хачгийг тасдаж, хачигны толгойг арьсанд үлдээхээс сэргийлэх хэрэгтэй. Могойд хатгуулах Хорт могойд хатгуулсан үед могойн хор биеэр тархах аюултай. Ямар ч төрлийн могойд хатгуулсан бай шарх гэмтэл нь хэдийгээр бага боловч уг хатгуулсан хүнд үүсэх айдас маш их байдаг. Ийм учраас өвчтөний биеийн байдлыг хянах нь маш чухал. Өвчтөнийг тайван байлгаснаар могойн хор биеэр тархах явцыг удаашруулж болно. Боломжтой бол хатгасан могойг үхсэн, амьд аль нь ч бай саванд хийн эмнэлэгт авчрах нь эмчид яг ямар могойд хатгуулсныг мэдэж эмчилгээгээ сонгоход тусална. Могой үхсэн ч гэсэн хор нь идэвхтэй байдаг учир анхаарал болгоомж маш чухал. Могойг авчрах боломжгүй бол могойн харагдах байдлын талаархи мэдээллийг эмчид өгөөрэй. Гар утсандаа зургийг нь аваад эмчид үзүүлж ч болно. Могойд хатгуулсныг таних: Шинж тэмдгүүд нь ямар төрлийн могойд хатгуулснаас хамааран янз бүр байдаг. · Хатгуулсан хос ором · Хатгуулсан газар хүчтэй өвдөх · Хатгуулсан газрын эргэн тойронд хавдалт, улайлт үүсэх · Дотор муухайрах, бөөлжих · Хүнд хордлоготой үед амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгал зогсох · Нүдний хараа бүрэлзэх · Шүлс болон хөлс ялгаралт нэмэгдэх.

49


II

Анхны тусламж

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Өвчтөнийг хянах ü Биед могойн хор тархахаас сэргийлэх ü Эмнэлэгт яаралтай хүргэх

1. Өвчтөнийг газарт хэвтүүлнэ. Тайвшруулан тайван байлгана. 2. Шархыг

угааж, цэвэр тампоноор хуурай болтол нь арчина. Түргэн тусламж дуудна.

3. Шархны дээд талд даралттай боолт хийнэ. Гэмтсэн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хэрвээ зүрх, амьсгал зогсвол ЗУСА хийнэ.

Анхаарах зүйл: • Чангалуур ашиглахыг хориглоно. Шарханд хутгаар хэрчлээс гаргах, хорыг амаар соруулж гадагшлуулах гэж оролдохыг хориглоно.

50


Дотуур цус алдалт

Дотуур цус алдалт Дотуур цус алдалт нь хугарал, нэвтэрсэн шарх гэх мэт гэмтэл бэртлийн үед үүсэхээс гадна ходоодны шарх зэрэг өвчний хүндрэлийн үед үүсдэг. Хэдийгээр цус биеэс гадагшаа алдагдаагүй боловч цусны эргэлтнээс алдагдсан байдаг тул шок үүсгэдэг. Ийм учир дотуур цус алдалт нь маш аюултай. Мөн биеийн аль нэг хэсэгт хуримтлагдсан цус уушги, тархи гэх мэт эрхтэнд гаднаас нь даралт үүсгэн гэмтээдэг. Дотуур цус алдалтыг таних: Гэмтлийн дараа гадуур цус алдалт байхгүй ч гэлээ шокийн шинж тэмдэг илэрч байвал дотуур цус алдалт явагдаж байна гэсэн үг юм. · Цонхигор царай · Хүйтэн, чийглэг арьс · Хурдан, сул судасны цохилт · Өвдөлт · Ам цангах · Ухаан балартах, тайван бус болох, уцаарлах, муужрах, ухаан алдах · Хүнд гэмтлийн дараа үүсдэг гэмтлийн ором хээтэй хөхрөлт · Ам, хамар, чих, шулуун гэдэс, шээсний сүв, үтрээнээс цус гарах · Саяхан гэмтсэн болон өвчилсөн талаархи мэдээллийг өвчтөн өгөх

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Эмнэлэгт яаралтай хүргэх ü Шокийг бууруулах

51


II

Анхны тусламж

1. Өвчтөнийг газарт хэвтүүлэн хөлийг өндөрлөж өгнө. Хүзүү, цээж, бүсэлхийн бариу хувцас эдлэлийг султгана.

2. Түргэн тусламж дуудна. Өвчтөнийг хучиж дулаан байлгана. Арван минут тутамд өвчтөний амьсгал, судасны цохилт, хариу урвалыг шалгана. Өвчтөн хэрвээ ухаан алдвал түүнийг эдгэрлийн байрлалд шилжүүлнэ.

3. Ам, хамар, чихнээс болон бусад газраас гарч байгаа цусны хэв шинж, хэмжээ, эх үүсвэрийг анзаарч боломжтой бол дээжийг өвчтөний хамт эмнэлэгт авчирна

Цус алдалт Хаанаас

Хэв шинж

Шалтгаан

Ам

Тод улаан, хөөсөрхөг цус Хүрэн улаан, кофе шиг хүрэн цус

Уушгины цус алдалт Хоол боловсруулах замын цус алдалт

Цэвэр, тод улаан цус

Гадна болон дотор чихний гэмтэл, чихний хэнгэрэг цоорох Толгойны гэмтэлтэй холбоотой тархи нугасны шингэний шүүрэлт

Чих

Шингэн усархаг цус

Хамар

Цэвэр, тод улаан цус Шингэн усархаг цус

Хамрын хөндийн судас тасрах Толгойны гэмтэлтэй холбоотой тархи нугасны шингэний шүүрэлт

Цэвэр, тод улаан цус

Шулуун гэдэс болон доод гэдэсний гэмтэл Доод гэдэсний гэмтэл

Шулуун гэдэс

Хар өнгөтэй, давирхай шиг өтгөн цус

Шээсний сүв

Улаан болон булингартай шээс, заримдаа цусны бүлэн агуулна.

Бөөр, давсагнаас цус алдах

Үтрээ

Цэвэр болон хар хүрэн цус

Сарын тэмдэг, үр зулбалт, умай болон үтрээний өвчин, гэмтэл

52


Дотуур цус алдалт

Чихнээс цус гарах Ихэнх тохиолдолд чихний хэнгэрэг хагарснаас чихнээс цус гардаг. Гадны биет чихэнд түлхэгдэн орох, толгойны хажуу талаас хүчтэй үлээлгэх, дэлбэрэлт зэргээс шалтгаалан чихний хэнгэрэг хагардаг. Чихний хэнгэрэг хагарах үед маш хүчтэй өвдөх бөгөөд цаашид чихээр өвдөж янгинах, чих дүлийрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гавал ясны гэмтэлтэй холбоотой цус алдалтын үед цус шингэн, усархаг байдаг. Энэ нь маш ноцтой шинж тэмдэг бөгөөд гавлын яс гэмтэн тархи нугасны шингэн шүүрч байгааг харуулдаг.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Цусыг гадагшлуулах боломжийг олгох ü Халдварын эрсдэлийг бууруулах ü Эмнэлэгт хүргэх Чихийг бөглөж болохгүй.

1. Өвчтөнийг хагас суугаа байдалд байлгана. Толгойг цус гарч байгаа чих талруу хазайлган чихнээс цус гадагшлах боломжийг олгоно.

2. Чихийг цэвэр боолтоор бооно. 3. Өвчтөнийг эмнэлэгт хүргэхдээ хагас суугаа байдалд авч явна.

53


II

Анхны тусламж

Амнаас цус гарах Хэл, уруулаа зүсэхээс эхлээд бусад илүү хүнд гэмтлүүдийн үед амнаас цус гарна. Хүн өөрийн шүд болон хиймэл шүднээсээ гэмтэл авах нь элбэг. Амнаас цус их хэмжээгээр гарах үед цус амьсгалын замд орох нь маш аюултай. Хэрвээ өвчтөн цус залгивал огьж бөөлждөг.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Цус алдалтыг хянах ü Цус амьсгалын замаар орохоос сэргийлэх

1. Өвчтөнийг суулгаж, толгойг гэмтсэн хэсэг рүү налуулж, цусыг амнаас гадагшлах боломжийг олгоно.

2. Самбай

3.

боолтыг шархан дээр байрлуулна. Өвчтөнд долоовор болон эрхий хуруугаар шархыг 10 минут чимхэхийг зөвлөнө. Хэрвээ буйлан дахь шүдний угнаас цус алдаж байвал самбай боолтыг нугалж бэлтгэн өвчтөнөөр зуулгана. Хэрэв цус алдалт зогсохгүй бол самбай боолтыг шинээр солино. Цусыг залгиж болохгүй бөгөөд ингэх нь бөөлжилт үүсгэдэг талаар өвчтөнд сайтар зөвлөнө.

4. Өвчтөн 12 цаг халуун юм уухыг хориглоно. Шарх том, цус алдалт зогсолтгүйгээр 30 минут үргэлжилж байгаа бол эмч болон шүдний эмчийн зөвлөлгөөг авах шаардлагатай.

Анхаарах зүйл: • Амыг усаар зайлуулах нь цусны бүлэн үүсч, цус тогтох явцыг саатуулна.

54


Дотуур цус алдалт

Хамраас цус гарах Хамар руу хүчтэй үлээх, найтаах, хамраа ухах, нусаа нийх үед хамрын хөндийн ханан дахь судас хагарсан үед ихэвчлэн үүсдэг. Мөн ханиад, томуу зэрэг халдварын үед хамрын судаснууд илүү хэврэг болдог. Цусны даралт их үед хамраас цус гарна. Хамраас их хэмжээгээр цус гарах нь аюултай. Толгойн гэмтэлтэй холбоотойгоор хамраас цус гарах үед цус шингэн, усархаг байдаг. Энэ нь маш ноцтой шинж тэмдэг бөгөөд тархи нугасны шингэн шүүрч байгааг илтгэнэ.

Анхны тусламж

1. Өвчтөнийг толгойг урагш тонгойлгон суулгана. Толгойг гэдийлгэж болохгүй. Гэдийлгэснээр цус залгиур хоолойд орж, бөөлжилт үүсгэнэ.

2. Өвчтөнийг

амаараа амьсгалахыг зөвлөнө. Өвчтөнөөр өөрөөр нь хамрын зөөлөн хэсгийг сайтар чимхүүлнэ. Хэрвээ шаардлагатай бол та түүнд туслаарай.

3. Цусны

бүлэн үүсэх явцад саад болохгүйн тулд өвчтөнийг ярих, залгих, шүлсээ хаях, ханиах, хамраараа амьсгалахыг хориглоно. Түүнд цэвэр алчуур өгөөрэй. Хэрвээ хүүхэд бол хувинд шүлсээ хаяхыг зөвшөөрнө.

4. 10 минутын дараа өвчтөний чимхсэн гарыг тавиулна. Хэрвээ энэ үед цус тогтоогүй байвал дахин 10 минут чимхүүлнэ. Эдгээр арга хэмжээг аваад 30 минутанд цус тогтохгүй бол өвчтөнг эмчилгээний байрлалд нь байлган эмнэлэгт хүргэнэ.

5. Цус зогсмогц өвчтөнг урагш тонгойлгосон байрлалд нь байлгаж, хамар амных нь орчмыг бүлээн усаар зөөлөн арчиж, цэвэрлэж өгнө.

6. Өвчтөнг хэдэн цагийн турш амрахыг зөвлөнө. Нусаа нийх зэрэг цусны бүлэнг ховхлож болзошгүй үйлдэл хийлгэж болохгүй.

55


II

Анхны тусламж

Хөнгөн шарх болон гадуур цус алдалт Зөв, шуурхай үзүүлсэн анхны тусламж нь шарх жамаараа эдгэрэх, халдвараас сэргийлэх үйл явцыг түргэтгэдэг. Гэвч доорхи тохиолдолд та эмнэлэгт хандах ёстой. Үүнд: ü Шарханд гадны биет байгаа бол ü Нохойд хазуулах, бохир зүйлд хатгагдах зэрэг халдварын эрсдэлтэй үед ü Хуучин шарханд халдварлагдаж байгаа шинж тэмдгүүд илэрвэл Шархны сайн арчилгаа гэж юу вэ? ü Эхлээд гараа угаа. ü Өөрийн аюулгүй байдлыг хангаж нэг удаагийн бээлий өмс. Хэрвээ бээлий байхгүй бол анхны тусламж үзүүлэх үедээ хуруугаараа шарханд хүрэхээс зайлсхий. ü Шарханд ойр ярьж, ханиаж, амьсгалж болохгүй.

Бага хэмжээний гадуур цус алдалт Бага хэмжээний гадуур цус алдалтыг нь шархан дээр дарж, цус алдаж байгаа хэсгийг өргөснөөр тогтоох боломжтой. Шарханд жижиг наалдамхай боолтыг нааж, анхны тусламж үзүүлэхэд цус алдалт ихэвчлэн тогтдог. Цус алдалт тогтохгүй мөн шарх халдварын эрсдэлд байгаа үед эмнэлгийн туслалцаа авах нь чухал.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Шарх халдварлагдах эрсдэлийг бууруулах

56


Хөнгөн шарх болон гадуур цус алдалт

1. Шархыг

эмчлэхээс өмнө гараа савантай бүлээн усаар угаана. Боломжтой бол нэг удаагийн бээлий өмсөнө.

2. Хэрэв шарх бохирлогдсон бол шархыг крантны усан доор зөөлөн угаана эсвэл халдварын эсрэг бодис бүхий алчуураар арчиж цэвэрлээд самбай алчуураар хуурай болтол нь арчина. Шархыг цэвэр самбай боолтоор боож тусгаарлана.

3. Шархтай хэсгийг зүрхний түвшнээс дээш байрлуулна. Шарханд шууд хүрэлцэхээс зайлсхийнэ. Шархтай мөчийг нэг гараар өргөж дэмжинэ.

4. Шархны эргэн тойрныг савантай усаар цэвэрлэн хатааж, наалдамхай боолтыг наана. Хэрвээ шарханд халдварын эрсдэл байгаа бол эмнэлэгт хандана.

57


II

58

Анхны тусламж


Хөнгөн шарх болон гадуур цус алдалт

Гадны биеттэй бага хэмжээний шарх Шархан дээр наалдсан жижиг шил болон чулууны хэлтэрхийг эмчлэхээсээ өмнө болгоомжтойгоор түүж эсвэл хүйтэн усаар угааж цэвэрлэж болно. Хэрвээ танд чимхүүр байгаа бол ашиглаарай. Гэхдээ гэмтсэн эдийн эргэн тойронд илүү их гэмтлийг үүсгэж, цус алдалтыг нэмэгдүүлж болзошгүй учир шарханд шигдэж бэхлэгдсэн гадна биетийг авах оролдлогыг хийж болохгүй.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Шарханд шигдсэн гадны биетэд даралт үүсгэлгүйгээр цус алдалтыг хянах ü Эмнэлэгт хүргэх

1. Шарханд шигдсэн гадны

биетийн хоёр талд зөөлөн дарж, шархтай хэсгийг өргөн цус алдалтыг хянана.

2. Халдварын эрсдэлийг

бууруулахын тулд самбай боолтоор шархыг тусгаарлана.

3. Гадны биетийн хоёр

4.

талд дээгүүр нь боолт хийхэд гадны биет доош дарагдахгүйгээр самбай боолтыг хуйлж байрлуулна. Боолтыг хийх үедээ хуйлсан самбайгаа гадны биетийн хоёр талд сайтар байрлуулж барьж өгнө. Хэрвээ хуйлж байрлуулах хангалттай хэмжээний самбай боолт байхгүй бол гадны биетийг тойруулан бооно. Өвчтөнийг эмнэлэгт хүргэнэ.

59


II

Анхны тусламж

Хөхрөлт Хөхрөлт нь дотуур цус алдалт эд рүү нэвчсэнээс үүсдэг. Хөхрөлт хэдэн өдрийн дараа аажим эсвэл хурдан хугацаанд ч үүсч болно. Хурдан хугацаанд үүсч байгаа хөхрөлтийн үед анхны тусламж илүү шаардагддаг. Мөн цус шингэрүүлэх эм хэрэглэж байгаа ахимаг насны хүмүүст хөхрөлт амархан үүсдэг байна.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Хүйтэн жин тавьж, гэмтсэн хэсгийн цусны урсгалыг багасган, хавдалтыг бууруулах. Гэмтсэн хэсгийг өргөн аль болох тухтай байрлалд байрлуулна. Хөхрөлттэй хэсэгт хүйтэн жин тавина. Хэрвээ хөхрөлтийн цаана илүү хүнд гэмтэл байж болзошгүй гэж үзэж байвал эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.

60


Хөнгөн шарх болон гадуур цус алдалт

Шархны халдвар Бүх нээлттэй шарх нян, бактериар халдварлагдах эрсдэлтэй байдаг. Эдгээр нян бактер нь шарх үүсгэсэн биет, агаар, амьсгал, гар хуруу эсвэл шарханд наалдсан байгаа хувцас зэргээс халдварладаг. Алдаж байгаа цус нь бохирыг угаан зайлуулдаг бөгөөд цэвэрлэгдэлгүй үлдсэн нян бактер нь цусны цагаан эсээр устгагддаг. Халдварын аюул Нян бактер нь шарханд үржиж бүх бие махбодиор тархах мөн татрангийн халдварыг үүсгэх аюултай. Их хэмжээгээр бохирдсон шарх үүссэн үед бактерийн эсрэг болон татрангийн эсрэг тарилгануудыг зайлшгүй хийлгэх шаардлагатай. 48 цагийн дотор эдгэж эхлээгүй шархыг халдварлагдсан шарх гэж үзнэ. Энэ тохиолдолд өвчтөн халуурч болно. Таних: ü Өвдөлт, хөндүүр ихсэх ü Хавдах, улайх, гэмтлийн эргэн тойронд халуу оргих ü Шарх идээлэх ü Хүзүү, суга, цавины булчирхай хавдаж, зөөлрөх ü Хүнд халдварын үед хөлрөх, ам цангах, чичрэх, сул дорой болох зэрэг халуурах үед илэрдэг шинж тэмдгүүд гарна.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Цаашид үүсч болох халдвараас сэргийлэх; ü Тохирох эмнэлгийн тусламжийг үзүүлэх; 1. Шархыг ариун боолтоор бооно. 2. Гэмтсэн хэсгийг өргөж хавдалтыг бууруулна. 3. Өвчтөнд эмчид үзүүлэхийг зөвлөнө. Хэрвээ шарх хүнд зэрэглэлтэй халдварлагдсан бол түргэн тусламж дуудах юмуу түүнийг эмнэлэгт хүргэнэ.

61


II

Анхны тусламж

TETANUS

Татран

Энэ нь татран үүсгэгч бактер шарханд нэвтэрсэн үед үүсдэг аюултай халдвар юм. Эдгээр бактер нь агаар болон хөрсөнд байдаг бөгөөд шарханд нэвтэрснээр хорт бодисыг ялгаруулан мэдрэлийн системийг гэмтээн булчингийн таталт, саажилтыг үүсгэдэг. Татрангаас урьдчилан сэргийлэх: Татран нь эмчлэгдэхэд маш хэцүү өвчин бөгөөд дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой. Татрангийн вакцин нь хүүхдийн дархлаажуулалтын хөтөлбөрт хамрагддаг. Хүүхдийг сургуульд элсэх болон төгсөх үед нь вакцинжуулдаг бөгөөд насанд хүрэгчид арван жил тутамд татрангийн вакцин хийлгэж байх шаардлагатай. Өвчтөнд анхны тусламж үзүүлэх үедээ татрангийн вакциныг хамгийн сүүлд хэзээ хийлгэж байсныг асуух шаардлагатай. Хэрвээ өвчтөн: · Татрангийн вакцин хийлгэж байгаагүй бол · Арваас дээш жилийн өмнө татрангийн вакцин хийлгэж байсан бол · Хэзээ хамгийн сүүлд татрангийн вакцин хийлгэж байснаа санахгүй байгаа бол эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

62


Хахах Залгиур хоолойны арын хэсэгт гадны биет гацсан тохиолдолд хахалт үүсдэг. Мөн гадны биет залгиурын арын булчингийн чангарал үүсгэснээс хахалт үүснэ. Насанд хүрэгчдийн хувьд хоол хүнсээ дутуу зажилснаас болон яаран залгиснаас хахалт үүсдэг. Хүүхэд сониуч зангаар тоглоом зэрэг зүйлсийг амандаа хийснээс хахдаг байна. Хахалтыг гадны биет хоолойг хэрхэн тагласнаас хамааран хагас болон бүтэн хахалт гэж ангилдаг. Хахалтанд анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ёстой бөгөөд анхны тусламж үзүүлэгч нь амьсгал зогссон үед ЗУСА хийх бэлтгэлтэй байх ёстой. Хахалтыг таних ü Амьсгалах болон ярихад хүндрэлтэй байх Мөн: ü Эхэндээ нүүр минчийх ü Дараа нь арьс хөхрөх ü Өвчтөн айж түгшсэн байдалтай. Хоолойгоо заах, хүзүүгээ атгах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Бөглөрлийг гарган амьсгалыг хэвийн болгох ü Шаардлагатай тохиолдолд эмнэлэгт яаралтай хүргэх Ухаантай байгаа насанд хүрэгч

1. Өвчтөн хэрвээ амьсгалж байвал ханиалгуулж бөглөрлийг гаргахыг оролдоно. Амыг шалгаж, бөглөж байгаа зүйлийг авна.

63


II

Анхны тусламж

2. Өвчтөн хэрвээ ханиах

болон амьсгалахаа больж суларч байгаа нь мэдрэгдвэл түүний хажуу ар талд нь зогсоод өвчтөнийг тонгойлгож байгаад далны хооронд таван удаа хүчтэй цохино. Үүнийг бид сээрэнд дэлдэх гэж ярьдаг Амнаас гадны биет гарсан эсэхийг шалгана.

3. Далны хоорондын

цохилт амжилтгүй болж гадны биет гараагүй тохиолдолд өвчтөний ард зогсоод нэг гарыг атган аймхай мөгөөрс дээр байрлуулан нөгөө гарыг атгасан гар дээр байрлуулан арагш, дээш чиглэлээр таван удаа хүчтэй шахна. Бөглөсөн зүйл гарч байгаа эсэхийг сонсоно. Амыг шалгана.

4. Далны хооронд таван

удаа цохих болон таван хэвлийг шахах үйлдлийг нэг цикл гэж үздэг бөгөөд нийт гурван цикл хийгээд бөглөрсөн зүйл гарахгүй бол түргэн тусламж дуудна. Түргэн тусламж иртэл циклийг гүйцэтгэнэ.

64


Хахах

Хахалтын улмаас Насанд хүрсэн хүн ухаан алдсан тохиолдолд

1. Амьсгалын замыг нээж амьсгалыг шалгана. Түргэн тусламж дуудна. Амыг шалгаж аманд байгаа гадны биетийг авна. Хэрэв өвчтөн амьсгалахгүй байвал хиймэл амьсгалыг таван удаа хийхийг оролдоно. Үр дүнгүй бол хоёрдугаар шат руу шилжинэ.

2. Өвчтөнийг хажуу талаар нь харуулан хэвтүүлээд далны хооронд таван

удаа хүчтэй цохино. Амыг шалгаж ямар нэгэн гадны биет байвал авна. Үр дүнгүй бол гуравдугаар шат руу шилжинэ.

3. Өвчтөнийг дээш нь харуулан хэвтүүлээд түүн дээр мордож сууна. Нэг

гарын алгыг өвчтөний аймхай мөгөөрс дээр байрлуулан нөгөө гарыг дээр нь байрлуулна. Аймхай мөгөөрсийг хоёр гараар дотогш, дээш чиглэлээр таван удаа хүчтэй шахаж өгнө. Амыг шалгаж ямар нэгэн гадны биет байвал авна.

4. Хэрвээ өвчтөн амьсгалахгүй хэвээр байвал хиймэл амьсгалыг дахин

таван удаа хийхийг оролд. Далны хооронд цохих болон хэвлийн шахалт, амыг шалгах, хиймэл амьсгал хийх зэргийг дэс дарааллын дагуу хийж түргэн тусламж ирэх хүртэл үргэлжлүүлнэ.

65


II

Анхны тусламж

Ухаантай байгаа 0-12 сартай хүүхэд

1. Хүүхэд айсан байдалтай, ханиах болон амьсгалах нь тасалдаж суларч эхэлбэл хүүхдийг доош харуулан нэг гарын шуун дээрээ авч толгойг доош байрлуулна. Эрүүнээс нь дэмжиж тулж өгнө. Хүүхдийн далны хооронд таван удаа хүчтэй цохино.

2. Хүүхдийн амыг шалган нэг

хуруугаар бөглөж байгаа гадны биетийг авна. Баримжаагүйгээр гараараа хүүхдийн хоолойг ухаж болохгүй.

3. Далны хоорондын цохилт

амжилтгүй болсон тохиолдолд хүүхдийг дээш харуулан хэвтүүлж цээжин дээр хоёр хуруугаар таван удаа шахаж өгнө. Шахалтыг гурван секундад нэг байхаар бодож хийнэ. Амыг шалгана. Хүүхдэд хэвлийн шахалт хийж болохгүй.

4. Бөглөрөлт гарахгүй бол 1-3 шатыг гурван удаа давтана. Түргэн тусламж дуудна. Түргэн тусламж иртэл 1-3 шатыг давтана.

66


Хахах

Ухаангүй болсон 0-12 сартай хүүхэд Амьсгалын замыг нээж амьсгалыг шалгана. Түргэн тусламж дуудна. Аманд харагдаж байгаа гадны биетийг болгоомжтой авна. Хиймэл амьсгалыг таван удаа өгөхийг оролдоно. Далны хоорондын цохилт болон цээжний шахалт, амыг шалгах, хиймэл амьсгал өгөлтийг дээр дурьдсаны дагуу түргэн тусламж иртэл эсвэл хүүхэд амьсгалж эхэлтэл үргэлжлүүлнэ. Ухаантай байгаа 1-7 настай хүүхэд

1. Хэрэв хүүхэд амьсгалж байвал ханиалгуулахыг оролдоно. Ингэснээр бөглөө гарах боломжтой.

2. Хүүхэд айсан байдалтай, ханиах болон амьсгалах нь тасалдаж суларч

эхэлбэл хүүхдийг урагш тонгойлгон далны хооронд таван удаа хүчтэй цохино. Амыг шалгана.

3. Хэрвээ далны хоорондын цохилт амжилтгүй болвол хүүхдийн ард

зогсоод хүүхдийн өвчүүн дээр цээжний шахалтыг таван удаа хийнэ. Шахалтыг гурван секундад нэг байхаар бодож хийнэ. Амыг шалгана.

4. Цээжний шахалт хэрвээ амжилтгүй болсон тохиолдолд гарыг аймхай

мөгөөрс дээр байрлуулан хэвлийн шахалтыг таван удаа хийнэ. Амыг шалгана.

5. Хэрвээ хэвлийн шахалт амжилтгүй болвол 2-4 дүгээр шатыг гурван удаа давтан хийнэ. Амжилтгүй байвал 6-р шатанд шилжинэ.

6. Түргэн

тусламж дуудна. Дээрх циклийг түргэн тусламж иртэл үргэлжлүүлэн хийнэ. Хэрвээ хүүхэд ухаан алдвал дараахь байдлаар анхны тусламж үзүүлнэ.

67


II

Анхны тусламж

Ухаангүй болсон 1-7 настай хүүхэд

1. Амьсгалын замыг нээж амьсгалыг шалгана. Түргэн тусламж дуудна. Аманд харагдаж байгаа гадны биетийг болгоомжтой авна.

2. Хүүхэд

хэрвээ амьсгалахгүй байвал хиймэл амьсгалыг таван удаа өгөхийг оролдоно. Амжилтгүй болвол 3-р шатанд шилжинэ.

3. Хүүхдийг хажуулдуулан далны хооронд таван удаа хүчтэй цохино.

Амыг шалгана. Нэг хуруугаар бөглөж байгаа гадны биетийг авна. Хэрвээ эдгээр үйлдэл амжилтгүй болвол 4-р шатанд шилжинэ.

4. Хүүхдийг дээш харуулан хэвтүүлээд түүний хажууд өвдөглөн сууна. Хүүхдийн өвчүүний доод хэсэгт цээжний шахалтыг таван удаа хийнэ. Шахалтыг нэг гараар хийнэ. Цээжний гүний гуравны нэгт хүрэхээр гүн шахалтыг гурван секундад нэг байхаар бодож хийнэ. Амыг шалгана.

5. Цээжний шахалт амжилтгүй болвол хүүхдийн хажууд өвдөглөн эсвэл хүүхэд дээр мордож суугаад нэг гараар хэвлийн шахалтыг хийнэ. Амыг шалгаад таван удаагийн хиймэл амьсгал өгөхийг оролдоно.

6. Хэрвээ хахалт гарахгүй бол далны хоорондын цохилт болон цээж, хэвлийн шахалт, амыг шалгах, хиймэл амьсгал өгөлтийг дээр дурьдсаны дагуу түргэн тусламж иртэл эсвэл хүүхэд амьсгалж эхэлтэл үргэлжлүүлнэ.

Хүүхэд амьсгалж эхэлвэл хажуугийн байрлалд шилжүүлнэ.

68


Нүдний гэмтэл Нүдэнд цус хурах, хурц хэлбэрийн хайрга чулуу, метал, шилээр зүсэгдэх зэргээр гэмтдэг. Нүдний бүх төрлийн гэмтэл нь ноцтойд тооцогддог. Нүдний алимны хамгийн гаднах бүрхэвч болох эвэрлэг бүрхэвчний гэмтэл ч сорвижолт, халдвар зэргээр хүндрэн хараанд муугаар нөлөөлдөг. Нүдний алиманд нэвтэрсэн шарх үүссэн үед нүдний шингэн асгарах аюултай. Ийм төрлийн нүдний гэмтэл нь ноцтой боловч одоо үед нүдний шархыг эмчилснээр харааг хамгаалах боломжтой болсон байна. Таних ü Гэмтсэн нүдэнд хүчтэй өвдөлт үүснэ. ü Ил харагдах шарх ü Цус хуралт, хэдийгээр ил шарх байхгүй боловч цус хурсан байх ü Харааг хэсэгчлэн болон бүтнээр алдах ü Шархнаас цус болон тунгалаг шингэн урсах, нүдний алим шалчийх

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гэмтэл даамжирахаас сэргийлэх ü Эмнэлэгт хүргэх

1. Өвчтөнийг ар нуруугаар нь

хэвтүүлнэ. Толгойг аль болох хөдөлгөөнгүй байрлуулж, хоёр гараар барьж дэмжиж өгнө. Нүдэнд орсон гадны биетийг авахыг оролдож үл болно.

69


II

Анхны тусламж

2. Өвчтөнд хоёр нүдээ хөдөлгөж болохгүйг хэлнэ. Эрүүл нүдний хөдөлгөөн нь мөн гэмтэлтэй нүдэнд хөдөлгөөн үүсгэдэг бөгөөд гэмтлийг даамжруулах аюултай.

3. Өвчтөнд гэмтсэн нүдэн дээр

цэвэр жийргийг хөдөлгөөнгүй барихыг зөвлөнө. Энэ нь нүдний хөдөлгөөнийг багасгахаас гадна халдвар орохоос сэргийлнэ. Хэрвээ эмнэлгийн тусламж авах хүртэлх хугацаа урт байвал нүдэнд цэвэр боолт хийж өгнө.

4. Өвчтөнийг эмнэлэгт хүргэхдээ толгойг дэмжсэн байрлалд нь авч явна.

70


Хүйтэн болон дулааны нөлөөгөөр үүсэх эмгэг Хүний биеийн хэвийн хэм цельсийн 36-37 градус бөгөөд энэ хэмд хүний биеийн үйл ажиллагаа хэвийн явагддаг. Бие организм хэвийн хэмээ хадгалахын тулд хүйтэн үед дулааныг үүсгэж, нөөцөлж, харин халуун үед дулааныг ялгаруулдаг зохицуулгатай. Энэ механизм нь тархин дахь тусгай төвөөр зохицуулагдаж байдаг. Мөн хүмүүс хувцаслалт, халаалт болон хөргөлтийн тусламжтайгаар орчныхоо хэмийг хянаж байдаг бөгөөд энэ нь хүний бие ямар ч нөхцөлд сайн ажиллах боломжийг олгодог. Гэхдээ энэ хяналт алдагдсан үед хүйтэн болон халуунаас үүсэх эмгэгүүд үүсдэг байна. Хэт халуун болон хүйтэн хэмийн аюул Хэт халуун болон хүйтний нөлөө нь хөлдөлт, нарны түлэгдэлт гэх зэрэг хэсэг газрын байхаас гадна осголт, халууны туйлдал, халууны цохилт гэх зэрэг ерөнхий байдаг. Халуун ба хүйтний нөлөөлөл нь дулаан зохицуулгын систем нь доройтсон болон дутуу хөгжсөн хөгшид, хүүхдүүдэд илүү элбэг тохиолддог.

Хэт хүйтний нөлөөгөөр үүсэх эмгэгүүд Хөлдөлт Энэхүү эмгэг нь ихэвчлэн хүйтэн, хуурай, салхитай нөхцөлд тохиолддог. Гар, хөлийн хуруу, хамар, чих, хацар зэрэг зах хязгаарын эрхтнүүдэд ихэвчлэн тохиолдоно. Таних ü Эхлээд чимчигнэх мэдрэмж төрнө. ü Цайрна, мэдээ алдаж бадайрна. ü Арьс хатуурч ширүүн болно. ü Нэрвэгдсэн хэсгийн арьсны өнгө өөрчлөгдөнө. Эхлээд цайрна. Дараа нь цоохортоно, хөхөрнө. Эцэстээ харлана.

71


II

Анхны тусламж

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Нэрвэгдсэн хэсгийг гэмтэл даамжирхаас дулаацуулна. ü Шаардлагатай бол эмнэлэгт хүргэнэ.

сэргийлэн

аажмаар

1. Бээлий, гутал, бөгж болон бусад хувцас эдлэлийг зөөлөн тайлж авна.

Хөлдсөн хэсгийг гараар зөөлөн атгаж дулаацуулна. Үрж болохгүй бөгөөд энэ нь арьс болон эдэд гэмтэл үүсгэх аюултай.

2. Өвчтөнийг дулаан газарт оруулах үедээ хөлдсөн хэсгийг гараараа

бүлээцүүлсэн хэвээр байна. Хэрвээ хөл нь хөлдсөн бол өвчтөнийг өргөж оруулах хэрэгтэй.

360C-370C

15-20 минут

3. Хөлдсөн

хэсгийг 360C-370C хэмийн бүлээн усанд 15-20 минут дүрнэ. Хөлдсөн хэсгийг болгоомжтойгоор арчиж хуурай болгоод цэвэр боолт хийнэ.

4. Хөлдсөн

мөчийг өргөх болон дээш байрлуулан хавдалтаас сэргийлнэ. Өвчтөнийг эмнэлэгт яаралтай хүргэнэ.

72


Хүйтэн болон дулааны нөлөөгөөр үүсэх эмгэг

Осголт Осголт нь хүний биеийн хэм 35 хэмээс доош орох үед тохиолддог. Хөнгөн хэлбэрийн осголтыг эмчлэх бүрэн боломжтой бөгөөд биеийн хэм 27 хэмээс буурсан үед амь насанд аюултай. Осголт нь муу халаалттай байшинд амьдарч байгаа хүнд хэд хоногийн туршид үүсч болно. Нярай хүүхэд, орон гэргүй хүмүүс, өндөр настан, туранхай, эрүүл мэнд муутай хүмүүс илүү өртөмхий байдаг. Осголт нь мөн хүйтэн хэмд удаан хугацаагаар гадаа ялангуяа нойтон, салхитай орчинд байснаас үүсдэг. Салхи буюу агаарын хөдөлгөөн нь тогтуун байхаас илүү хөргөх нөлөөг үзүүлдэг бөгөөд осголт үүсэхэд ихээр нөлөөлдөг. Хүйтэн усанд байснаас мөн осголт үүсдэг бөгөөд хүний биеийн хэм хүйтэн усанд байхдаа агаарт байснаас 30 дахин хурдан хөрдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Таних Осголт үүсэх үед: ü Чичирнэ. Хүйтэн, цайвар, хуурай арьс ü Гөлрөнгө, зүг чигээ алдах, уурлаж бухимдах, ховор тохиолдолд дайсагнах хандлага үзүүлнэ. ü Ухаан алдана. ü Удаан, гүехэн амьсгална. ü Удаан сул судасны цохилт ü Ноцтой тохиолдолд зүрхний дайрлага болно.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Өвчтөн дулаанаа цаашид алдахаас сэргийлэх ü Өвчтөнийг дулаацуулах ü Эмнэлгийн тусламж авах нөхцөлөөр хангах Дулаан газарт оруулж ирсний дараа:

1. Өвчтөнийг

гаднаас оруулж ирсний дараа нойтон хувцасыг тайлж, хуурай хувцас өмсгөнө.

73


II

Анхны тусламж

2. Өвчтөнийг

дулаан оронд хэвтүүлж, малгай өмсүүлнэ. Өвчтөнд бүлээн шөл, цай, ундаа уулгахаас гадна өндөр илчлэг агуулдаг шоколад идүүлнэ.

3. Түргэн дуудна. Ялангуяа нярай болон өндөр настан осгосон үед заавал эмчийн хяналтад байлгана. Хэрвээ өвчтөн ухаан алдвал амьсгалын замыг нээн, амьсгалыг шалгаж ЗУСА хийхэд бэлтгэнэ. Шаардлагатай тохиолдолд түргэн тусламж иртэл ЗУСА-г хийнэ.

Халуун устай лонх, гал, халаагуур зэрэг дулааны эх үүсвэрийг өвчтөний биед болон ойр байлгахыг хориглоно. Архи, согтууруулах ундаа уулгахыг хориглоно.

74


Хүйтэн болон дулааны нөлөөгөөр үүсэх эмгэг

Гадаад орчинд:

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Өвчтөн дулаанаа цаашид алдахаас сэргийлэх ü Өвчтөнийг дулаацуулах ü Эмнэлгийн тусламж авах нөхцөлөөр хангах

1. Өвчтөнийг

зузаан хувцас, хөнжлөөр хучина. Хүн толгойноосоо дулааныг маш ихээр алддаг тул малгай өмсүүлнэ.

2. Нөмөртэй газар олж, өвчтөнийг оруулна. 3. Хөрсөн дээр хэвтүүлж болохгүй. Хуурай

унтлагын уутанд оруулж, хөнжлөөр хучина. Сонин, цаас зэрэг боломжтой зүйл юу л байна түүгээрээ ороож, хучина.

4. Тусламж дуудахаар явахдаа аль болох хоёр хүн явуулах хэрэгтэй. Мөн өвчтөнийг ганцаар нь үлдээж болохгүй.

5. Өвчтөн ухаантай байвал бүлээн цай, шөл,ундаа уулгана. 6. Түргэн тусламж ирсний дараа өвчтөнийг дамнуургаар зөөж эмнэлэгт хүргэнэ.

Хэрвээ өвчтөн ухаан алдвал амьсгалын замыг нээн, амьсгалыг шалгаж ЗУСА хийхэд бэлтгэнэ. Шаардлагатай тохиолдолд түргэн тусламж иртэл ЗУСА-г хийнэ.

75


II

Анхны тусламж

Хэт халууны нөлөөгөөр үүсэх эмгэг Орчны хэм биеийн хэмтэй ижил болох үед бие махбодь дулаанаа цацаргах болон ууршуулах хэлбэрээр ялгаруулах боломжгүй болдог. Мөн хэт чийглэг, бүгчим орчинд хөлсөөрөө дулаанаа ялгаруулж чаддаггүй. Хэт халуун нөхцөлд биеийн хүчний ажил хийх, биеийн тамирын дасгал хийх үед халууны туйлдал, халууны цохилт олонтаа тохиолддог. Халууны туйлдал Энэ эмгэг нь хүний бие хэт их хөлөрсний улмаас ус, давсаа аажмаар алдсанаар үүсдэг. Халуун, бүгчим орчинд дасан зохицоогүй хүмүүст илүү тохиолддог. Мөн халуун орчинд бөөлжих, суулгах зэргээр шингэнээ алдсанаас шалтгаалан үүснэ. Таних ü Толгой өвдөх, толгой дүүрэх, ухаан санаа самуурах ü Хоолны дуршлаа алдах, дотор муухайрах ü Арьс цайвар, хүйтэн, хөлстэй. ü Хөл, гар, хэвлийд өвдөх ü Хурдан, сул зүрхний цохилт болон амьсгал

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Алдагдсан давс, усыг нөхөх ü Шаардлагатай бол өвчтөний биеийн хэмийг буулгах

1. Өвчтөнийг сэрүүн газарт хөлийг өндөрлөн хэвтүүлэх 2. Давстай цай уулгах. Нэг цайны халбага давсыг нэг литр усанд хийж уусмал бэлтгэж уулгаж болно.

3. Өвчтөн

хурдан хугацаанд хэвийн байдалдаа орвол эмчид үзүүлж зөвлөгөө авахыг зөвлөнө.

76


Хүйтэн болон дулааны нөлөөгөөр үүсэх эмгэг

Халууны цохилт Тархин дахь дулаан зохицуулгын төвийн үйл ажиллагаа алдагдсанаас халууны цохилт үүсдэг. Удаан хугацаагаар халуурах, халуун орчинд байх зэргээс шалтгаалан дулаан биед аюултай хэмжээгээр хуримтлагддаг байна. Халуунд бие туйлддаг бөгөөд хөлс гарах нь багасч бие илүүдэл дулаанаа хөлрөх замаар ялгаруулж чадахгүй болдог. Халууны цохилт нь гэнэт эхэлж болох бөгөөд хэдхэн минутын дотор ухаан алддаг. Үүнээс өмнө өвчтөн би өвчтэй байна, миний бие муу байна гэсэн зовиурыг хэлдэг. Таних ü ü ü ü ü ü

Толгой өвдөх, толгой дүүрэх, тавгүй болох Будилах, амар тайван байж чадахгүй болох Халуун, чинэрсэн, хуурай арьс Хариу урвал үзүүлэх нь эрчимтэйгээр доройтно. Дүүрэн бөгөөд албадсан судасны цохилт Биеийн хэм 40-с дээш

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Биеийн хэмийг аль болох түргэн буулгах ü Өвчтөнийг эмнэлэгт яаралтай хүргэх

1. Өвчтөнийг сэрүүн газарт яаралтай хүргэнэ. Гадуур болон зузаан хувцсыг тайлна. Түргэн тусламж дуудна.

2. Өвчтөнийг хүйтэн усаар норгосон нойтон даавуугаар орооно. Биеийн хэм хэлний доор үзэхэд 38, суганд үзэхэд 37,5 болсон үед нойтон ороолтыг авна. Биеийг нойтон ороолтоор ороох боломжгүй бол сэнс, устай алчуураар арчих зэргээр анхны тусламж үзүүлнэ.

3. Хэрвээ өвчтөний хэм аюулгүй хэмжээнд ирвэл нойтон ороолтыг хуурайгаар

солих бөгөөд түргэн тусламж иртэл өвчтөний биеийн байдлыг хянана. Хэрвээ биеийн хэм дахин өсч эхэлбэл дахин нойтон ороолтоор орооно. Хэрвээ өвчтөний биеийн байдал дордон ухаан алдвал амьсгалын замыг нээн, амьсгалыг шалгана. Хажуугийн байрлалд шилжүүлнэ. ЗУСА хийхэд бэлтгэнэ.

77


II

Анхны тусламж

Түлэгдэлт Түлэгдэлтийг үнэлэх үедээ түлэгдэлтийн тархалт, гүн, шалтгаан болон амьсгалын замд нөлөөлсөн эсэхийг авч үзэх хэрэгтэй. Түлэгдэлтийн тархацыг мэдсэнээр цаашид эдийн шингэн алдагдсантай холбоотой шок үүсэх эсэхийг мэдэх болно. Түлэгдэлтийн үед арьс гэмтсэнээр арьсны халдвараас хамгаалах байгалийн хориг мөн гэмтдэг учир орчны агаараас халдвар нэвтэрч хүндрэх нөхцөл бүрддэг. Хэдий чинээ гүн байна төдий чинээ өндөр эрсдэл үүсдэг. Ямар шалтгаанаар түлэгдсэнийг мэдсэнээр ямар анхны тусламж үзүүлэх хэрэгтэй болохыг сонгох боломжтой. Амьсгалын зам түлэгдсэн үед өвчтөнд амьсгалахад хүнд болох ба яаралтай эмнэлгийн хяналтанд оруулах ёстой. Түлэгдэлт арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ? Арьс түлэгдэх үед арьсны жижиг судаснуудаас цусны шингэн хэсэг шүүрч гардаг. Энэ шүүрэл нь цэврүүг үүсгэдэг бөгөөд мөн арьснаас шүүрэх байдлаар гарч байдаг. Их хэмжээний талбай түлэгдсэн үед үүсэх шингэний хэмжээ их бөгөөд цусны хэмжээ багасч шок үүсэх магадлал өснө. Мөчдийн түлэгдлийн үед шингэн эдэд хуримтлагдан хавдалт болон өвдөлтийг үүсгэдэг. Ийм түлэгдлийн үед хувцас, гутал зэргээр мөчид шахагддаг учир илүү аюултай. Түлэгдэлтийн төрөл болон шалтгаан Төрөл

Шалтгаан

Хуурай түлэгдэлт

· Галын дөл · Тамхи болон гэр ахуйн хэрэгсэл зэрэг халуун эд зүйл

Шалзлалт

· Халуун уур · Халуун шингэн үүнд цай, хоол, ус, халуун тос

Цахилгааны түлэгдэлт

· Хэрэглээний болон өндөр хүчдэлийн цахилгаан · Аянга цахилгаан

Хүйтэн гэмтэл

· Хөлдөлт · Хөлдүү металтай хүрэлцэх · Шингэн хүчилтөрөгч болон устөрөгчтэй хүрэлцэх

Химийн түлэгдэлт

· Гэр ахуйн хэрэглээний химийн бодис үүнд будаг арилгагч, цайруулагч, идэмхий шүлт, шавьж устгагч хор, шарах шүүгээ цэвэрлэгч болон бусад хүчтэй хүчил болон шүлт · Үйлдвэрийн химийн бодис

Цацрагийн түлэгдэлт

· Наранд түлэгдэх · Бие борлуулагч гэрлийг хэтрүүлэн хэрэглэх · Рентген туяанд хэт удаан байх

78


Түлэгдэлт

Түлэгдэлтийн талбайн хэмжээг тодорхойлох Есийн дүрмээр талбайн хэмжээг тодорхойлдог. Биеийн хэсгүүдийг есөн хувиар илэрхийлдэг бөгөөд биеийн хэдэн хувь түлэгдсэн болохыг тогтоон эмнэлгийн тусламж авах эсэх, биед ямар хүндрэл гарч болох зэргийг тооцоолдог.

• Толгой 9 хувь • Цээж 18 хувь • Нуруу 18 хувь

• Гар тус бүр 9 хувь • Цавь 1 хувь • Хөл тус бүр 18 хувь

79


II

Анхны тусламж

Насанд хүрсэн хүнд: · Биеийн нэг хувь болон нэг хувиас илүү хоёрдугаар зэргийн түлэгдэлтийн үед эмчид заавал хандана. · Биеийн есөөс дээш хувь хамарсан хоёрдугаар зэргийн түлэгдэлтийн үед шок үүсч болзошгүй бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. · Ямар ч хэмжээтэй гуравдугаар зэргийн түлэгдэлтийн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. · Жаран хувийн түлэгдэлтэй үед өвчтөнд зургаан долоо хоногийн дотор бөөрний дутагдал үүсэх магадлалтай байдаг. Хүүхэд · Ямар ч хэмжээтэй хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэлтийн үед хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. · Дөчин хувийн түлэгдэлтэй үед өвчтөнд зургаан долоо хоногийн дотор бөөрний дутагдал үүсэх магадлалтай байдаг.

Түлэгдэлтийн зэрэг Түлэгдэлтийг гурван зэрэгт ангилдаг. Өнгөц- Нэгдүгээр зэрэг Арьсны өнгөн давхаргад нөлөөлдөг. Улайх, хавдах, зөөлрөх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Ихээхэн хэмжээний талбайг хамраагүй тохиолдолд ихэвчлэн эмнэлгийн тусламж авах шаардлагагүйгээр эдгэрдэг. Дунд- Хоёрдугаар зэрэг Арьсны дунд давхарга болох эпидермисийг гэмтээдэг бөгөөд цэврүү үүснэ. Хурдан эдгэдэг боловч биеийн 60-с дээш хувийг хамарсан тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай. Гүн- Гуравдугаар зэрэг Арьсны бүх давхарга гэмтэж түлэгддэг бөгөөд өөхөн давхарга, булчин, мэдрэлийг ч гэмтээдэг. Арьс цайвар лаа шиг болдог бөгөөд мөн шарх үүсдэг. Энэ хэлбэрийн түлэгдэлтэд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай.

80


Түлэгдэлт

Өнгөц- Нэгдүгээр зэрэг Арьс улайх

Дунд- Хоёрдугаар зэрэг Цэврүү үүсэх

Гүн- Гуравдугаар зэрэг Гүн гэмтэл үүсэх

81


II

Анхны тусламж

Бага хэмжээний түлэгдэлт ба шалзлалт Эдгээр нь ихэвчлэн гэр ахуйн хүрээнд тохиолддог бөгөөд анхны тусламжийг зөв үзүүлснээр аяндаа эдгэрнэ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Түлэгдэлтийг зогсоох ü Өвдөлтийг намдаах, хавдалтыг бууруулах ü Халдвар авах эрсдэлийг бууруулах

1. Түлэгдсэн

хэсгийн хүйтэн усанд дор хаяж 10-15 минут барина. Ингэснээр түлэгдэлт зогсож, өвдөлт намдана. Хэрвээ ус байхгүй бол сүү, лаазтай ундаа зэрэг хор учруулахгүй шингэнээр орлуулж болно.

2. Цаг, бүс, гоёл чимэглэлийг түлэгдсэн хэсгээс тайлж авна. Түлэгдсэн хэсэг хавдаж эхлэх учир эдгээрийг тайлж авснаар эд хэрэгслэл түлэгдсэн хэсэгт шигдэхээс хамгаална.

3. Түлэгдсэн хэсэгт цэвэр алчуур, жийрэг тавина. Цэвэр боолтыг маш сул хийнэ. Гялгар уут, хүнсний гялгар хальс зэрэг нь сайн жийрэг болж өгдөг.

Цэврүүг хагалж болохгүй. Түлэгдсэн хэсэгт наалдагч жийрэг, наалттай боолт тавихыг хориглоно. Түлэгдэлт анх харагдсанаасаа илүү их талбайг хамарсан байж болох талтай. Тос, түрхлэг, лосьон зэргийг түрхэж болохгүй. Эдгээр нь илүү их гэмтлийг үүсгэхээс гадна халдварлах нөхцөлийг бүрдүүлдэг.

82


Түлэгдэлт

Хүнд хэлбэрийн түлэгдэлт шалзлалт Түлэгдэлт удаан үргэлжлэх тутам хүнд хэлбэрийн түлэгдэлт үүсдэг. Өвчтөн хэрвээ гал түймэрт өртсөн бол халуун агаар, утаа түүний амьсгалын замд мөн нөлөөлдөг. Ийм тохиолдолд танд нэн даруй хийх хоёр зүйл бий. Түлэгдсэн хэсгийг хурдан хугацаанд хөргөх, амьсгалыг шалгах нь чухал. Шаардагатай бол ABC-г (өмнөх сэдвээс харна уу) баримтална. Хүнд хэлбэрийн түлэгдэлттэй хүн шоконд ордог бөгөөд шокийн үед үзүүлэх анхны тусламжийг үзүүлнэ.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Түлэгдэлтийг зогсоох, өвдөлтийг бууруулах ü Амьсгалын замын нээлттэй байлгах ü Үүссэн гэмтэлд анхны тусламж үзүүлэх ü Халдвар авах эрсдэлийг бууруулах ü Өвчтөнийг эмнэлэгт хүргэх ü Эмч болон эмнэлгийн ажилтнуудад үнэн зөв мэдээлэл өгөх

1. Өвчтөнг хэвтүүлнэ. Боломжтой бол түлэгдсэн хэсгийг газарт хүргэхгүй байхыг хичээнэ.

2. Түлэгдсэн хэсгийг хүйтэн усаар дор хаяж арван минут урсгаж хөргөнө. Гэхдээ өвчтөнг эмнэлэгт хүргэх хугацааг хойшлуулж болохгүй.

3. Усаар хөргөж байх зуур амьсгалахад хүндрэл үүсч байгаа эсэхийг хянана. ЗУСА хийхэд бэлэн байна.

4. Цаг, бүс, гоёл чимэглэлийг түлэгдсэн хэсгээс тайлж авна. Түлэгдсэн хэсэг хавдаж

эхлэх учир эдгээрийг тайлж авснаар эд хэрэгслэл түлэгдсэн хэсэгт шигдэхээс хамгаална. Шархыг гарын доорхи цэвэр материалаар халхална. Хэрвээ нүүрэнд түлэгдсэн бол шархыг халхлах шаардлагагүй. Усаар хөргөн өвдөлтийг намдаах тусламжийг түргэн тусламж ирэх хүртэл хийнэ.

5. Түргэн тусламж ирэх хүртэлх хугацаанд өвчтөнг хянаж, шоконд орсон тохиолдолд

үзүүлэх анхны тусламжийг төлөвлөсөн байна. Өвчтөний амьсгал, судасны цохилтыг хянана. ЗУСА хийхэд бэлэн байна.

Усаар хэт хөргөж болохгүй: Биеийн томоохон хэсэг түлэгдсэн үед усаар хөргөх үед осголт үүсч болох тул болгоомжтой байх хэрэгтэй. Шарханд наалдсан түлэгдсэн хувцас, эд зүйлсийг хүчээр хуулж авч үл болно. Энэ нь илүү их гэмтлийг үүсгэхээс гадна халдвар орох боломжийг нээдэг.

83


II

Анхны тусламж

Амьсгалын замын түлэгдэлт Нүүр болон ам, залгиурын түлэгдэлт маш аюултай. Түлэгдсэн хэсэгт хавдалт үүссэнээр амьсгалын зам боогдож хаагддаг. Ингэснээр амьсгал бүтэлт үүсдэг. Өвчтөн халуун уур, хий, утаагаар амьсгалсан үед амьсгалын зам түлэгдэх магадлал ихтэйг санах хэрэгтэй. Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай. Таних ü Хамар, амны ойролцоо хөө тортогтой байх ü Хамрын үс хуйхлагдсан. ü Хэл улайсан, хавдсан, түлэгдсэн байх ü Ам орчмын арьс гэмтсэн ü Хоолой сөөсөн ü Амьсгалахад бэрхшээлтэй болсон

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Түргэн тусламж яаралтай дуудах ü Амьсгалын замыг нээлттэй байлгах

1. Түргэн

дуудаж амьсгалын замын түлэгдэлт байж болзошгүй талаар

хэлнэ.

2. Өвчтөнг агаараар хангах боломжит зүйлсийг хийнэ. Үүнд хүзүү хоолойг барьсан хувцас, эдлэлийг тайлах, султгах гэх мэт.

Хэрвээ өвчтөн ухаан алдвал амьсгалын замыг нээж амьсгалыг шалгана. ЗУСА хийхэд бэлтгэнэ. Хажуугийн байрлалд шилжүүлнэ.

84


Түлэгдэлт

Цахилгааны түлэгдэлт Цахилгаан биеэр дамжин өнгөрөх үед түлэгдэлт үүсгэдэг. Цахилгаан орсон болон гарсан хэсгээр илүү их шинж тэмдэг харагддаг боловч цахилгаан дамжсан замын дагуу дотуур түлэгдэлт үүссэн байдаг. Орсон гарсан хэсгийг тооцоолон харснаар дотуур байгаа нуугдмал гэмтлийг тодорхойлдог. Цахилгааны түлэгдэлтийн аюул Аянга цахилгаан болон өндөр, нам хүчдэлийн цахилгаанаар цохиулсан үед түлэгдэлт үүсдэг. Үүнээс гадна цахилгааны гүйдэл нь зүрх зогсоход хүргэдэг. Өвчтөн хэрвээ ухаангүй байвал өөрийн аюулгүй байдлыг хангасны дараа ABC зарчмаар ажиллана. Таних ü Ухаангүй ü Орсон гарсан газарт гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсч хавдсан, түлэгдсэн ором байх ü Шокийн шинж тэмдэг илэрч байх ü Арьсанд зэсэн хүрэн өнгөтэй зүйл үлдсэн байх бөгөөд энэ нь өндөр хүчдэлд цохиулсан үед гардаг шинж тэмдэг юм.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Түлэгдэлт болон шоконд анхны тусламж үзүүлэх ü Өвчтөнг эмнэлэгт яаралтай хүргэх, түргэн тусламж дуудах

1. Цахилгааны

эх үүсвэр салгагдсан эсэхийг шалгана. Хэрвээ өвчтөн ухаангүй бол амьсгалын замыг нээж, амьсгалыг шалгана. ЗУСА хийхэд бэлтгэнэ.

2. Түлэгдсэн хэсгийг хүйтэн усаар хөргөнө. 3. Шархыг халхална. 4. Өвчтөнг хянаж, шокийг эмчилнэ.

Цахилгааны эх үүсвэрийг өвчтөний биеэс салгасан болох нь батлагдсан үед л өвчтөнд анхны тусламж үзүүлж эхэлнэ.

85


II

Анхны тусламж

Ясны хугарал Гадны хүчин зүйлсийн нөлөөлөл болон бие махбодийн өвчлөлийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагддаг. Яс нь самбарын шохой шиг хэврэг эд биш бөгөөд бие махбодид тохирсон ачааллыг даахаар бат бөх байдаг. Яс нь цохилт болон мушгирлын үед нойтон бургасны мөчир мэт эргэн хэвийн байдалдаа орох чадвартай. Гадны хүчин зүйлсийн нөлөөлөл хүчтэй, эсвэл яс сийрэгжсэн, өвчилсөн үед хугарал үүсдэг. Хүүхдийн яс ургаж төлжиж байдаг бөгөөд маш уян хатан байдаг. Үүнийг зулзаган модтой зүйрлэдэг бөгөөд цууралт, нугаралт элбэг тохиолддог. Хугарал нь нээлттэй шарх үүсгэж болох бөгөөд мэдрэл, булчин, цусны судас, эрхтний гэмтэлтэй хавсран тохиолдож болно. n Энгийн хугарал Яс энгийн хэлбэрээр хугарч, цуурдаг. n Бяцарсан хугарал Яс хэдэн хэсэг болон хугардаг. n Нялх мөчир хэлбэрийн хугарал Хүүхдийн яс нялх мөчир мэт цуурах нь элбэг тохиолддог.

Хөндлөн

Дагуу

Ташуу

Энгийн хугарал 86

Мушгирсан

Нялх мөчир хэлбэрийн хугарал

Бяцарсан хугарал


Ясны хугарал

Ил болон далд хугарал Хугарлын ойролцоох арьс цоорч, шарх үүссэн хугарлыг ил хугарал гэдэг. Ил шарх үүссэнээр агаар болон арьснаас шарханд халдвар орох эрсдэл нэмэгддэг. Хугарлын ойролцоох арьс бүрэн бүтэн бол далд хугарал гэдэг. Хугарсан хэсгийн эргэн тойронд хөхрөлт, хавдалт үүссэн байдаг.

Далд хугарал

Ил хугарал

Хугарлын шалтгаан юу вэ? Ясны хугарал нь шууд ба шууд бус хүчдэлээс үүсдэг. Шууд хүчдэлээс үүссэн хугарлын үед яс хаана цохиулсан тэндээ хугардаг. Жишээ нь хөдөлж байгаа машины урд талын хамар хэсэгт мөргүүлсэн үед шилбэ хугардаг. Шууд бус хүчдэлээс үүссэн хугарал нь эргүүлэх болон мушгих хүчдэлээс үүсдэг. Эдгээр хүчдэлийн улмаас биеийн аль нэг хэсгийн яс хугардаг. Маш ховор тохиолдолд булчингийн хүчтэй таталт уг булчинд холбогдсон ясанд хугарал үүсгэдэг. Эгэм Гараа дарж унаснаар шууд бус хүчдэлийн улмаас эгэм хугарч болно. Цээжиндээ цохиулахад шууд хүчдэлийн улмаас хавирга хугарч болно.

87


II

Анхны тусламж

Үений мултрал Яс үенээс хагас болон бүтэн мултарч гарахыг хэлнэ. Энэ нь ясны хугарал, холбоосны болон үений уутны гэмтэлтэй холбоотой байж болно. Үений мултрал нь яс үеийг хэвийн бус байрлалд ортол нь мушгиж нугалах болон булчингийн хэт агшилтын үед үүсдэг. Энэ нь маш их өвдөлт үүсгэдэг бөгөөд мөр, эрхий хуруу, гарын хуруу, эрүү зэрэгт элбэг тохиолддог. Нуруу мултарсан тохиолдолд нугас гэмтэх аюултай. Мөн мөр болон түнхний мултрал нь томоохон мэдрэлийн судлыг гэмтээснээр саажилт үүсгэх аюултай. Мултралын хүнд хэлбэрийн үед мултарсан яс хугарах тохиолдол бий.

Эрүүл мөрний үе

Зөөлөн эдийн гэмтэл Булчин, шөрмөс болон холбоосонд үүсдэг гэмтлийг зөөлөн эдийн гэмтэл гэдэг. Суналт буюу тулгарах нь үен дээр болон үений ойролцоо үүссэн холбоосны гэмтэл юм. Гэнэтийн, урьдчилан төлөвлөөгүй хөдөлгөөн хийх үед үен доторхи яс хол татагдаж үений эргэн тойрны эдийг гэмтээдэг. Мөн булчин болон шөрмөс нь гэнэтийн болон хүчтэй хөдөлгөөний улмаас хэт сунаж урагддаг. Булчингийн гэмтэл нь гурван хэлбэрээр явагдана. 88

Урагшаа мултарсан мөрний үе

Гэмтсэн шагайн үе

Шагайны холбоос шөрмөсний гэмтэл

Арагшаа мултарсан мөрний үе

Хавдаж үрэвссэн шагайн үе


Ясны хугарал

Суналт: Булчинг хэт сунгаснаар хэсэгчлэн урагдаж тэлдэг. Энэ нь ихэвчлэн булчин шөрмөсний ясанд бэхлэгддэг хэсэгт тохиолдоно. Урагдалт: Булчин бүрэн урагддаг. Энэ нь ихэвчлэн булчингийн зөөлөн эд болон шөрмөс хэсэгт тохиолдоно. Гүн няцралт: Томоохон булчингуудтай хэсэгт тохиолддог. Гэмтсэн хэсэгт цус алдах бөгөөд үүнээс шалтгаалан өвдөлт, хавдалт, хөхрөлт үүсдэг. Суналт, урагдалт нь тамирчдад элбэг тохиолддог. Холбоосны суналт, булчингийн урагдалт нь нуруугаар өвдөх томоохон шалтгаан юм. Яс, үе, булчингийн гэмтлийг үнэлэх Ил хугарал, мултарсан эрхий хуруу зэрэг нь илэрхий харагдана. Бусад тохиолдолд рентгений тусламжтайгаар оношилно. Та гэмтлийг үнэлэх үедээ гэмтсэн хэсгийг үнэхээр л чухал биш бол хөдөлгөлгүйгээр гэмтлийн аль болох олон онцлогийг олж харахыг хичээгээрэй. Гэмтэл хэрхэн үүссэн, ямар хүчээр үйлчилсэн талаар ургуулан бодно. Гэмтсэн хэсгийн хэлбэр, байрлал, харагдах байдлыг гэмтээгүй эрүүл байгаа эрхтэнтэй нь харьцуулна. Хэрвээ гэмтлийн хүнд, хөнгөний зэргийн талаар эргэлзээ байвал хугарал байна гэж үзэн анхны тусламж үзүүлнэ. Таних • Өвчтөн саяхан унасан, цохигдсон зэрэг түүх хэлнэ. • Хугарсан ясанд хавиралдах чимээ гарна. • Булчин урагдсанаас хүчтэй өвдөлт үүснэ. • Мөчийг хэвийн үеийнх шигээ болон огт хөдөлгөж чадахгүй. Жишээ нь алхаж чадахгүй. Гэмтсэн хэсгийн өвдөлт хөдлөх бүрт нэмэгдэнэ. Хүчтэй өвдөлт үений мултрал болохыг илтгэдэг бол ясанд болгоомжтой хүрэхэд зөөлөрсөн байдаг нь ясны хугарлын шинж юм. Хугарсан хэсэгт гажилт, хавдалт болон хөхрөлттэй байна. Хугарсан ясны төгсгөлүүд хоорондоо хавиралдах чимээ сонсогдох эсвэл мэдрэгдэж болно. Энэ чимээг үнэлгээний явцад зориудаар үүсгэх гэж оролдож болохгүй. Аарцаг, цээжний хэнхэрцэг, дунд чөмөгний хугарлын үед шокийн шинж тэмдэг үзүүлнэ. Гэмтсэн хэсэг богиносно, нугаларна, мушгирна.

89


II

Анхны тусламж

Тогтвортой болон тогтворгүй гэмтэл Тогтвортой гэмтэл Тогтвортой гэмтлийн үед яс бүрэн гэмтдэггүй бөгөөд хугарсан ясны төгсгөлүүд салалгүйгээр хамтдаа бэхлэгдсэн хэлбэртэй байдаг. Бугуй, мөр, шагай, сүүж зэрэгт илүү тохиолдоно. Ийм гэмтлийн үед цаашид илүү их гэмтэл үүсэх эрсдэл бага байдаг. Тогтворгүй гэмтэл Тогтворгүй гэмтлийн үед яс бүрэн гэмтдэг бөгөөд холбоос бүрэн урагдсан байдаг учир хугарсан ясны төгсгөлүүд зөрж байрласан байдаг. Ийм гэмтлийн үед цаашид илүү их гэмтэл үүсгэхээс сэргийлж маш болгоомжтой байх хэрэгтэй. Ил хугаралд үзүүлэх анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гэмтсэн хэсгийн цус алдалтыг зогсоох, хөдөлгөөнийг хязгаарлах, халдвараас сэргийлэх ü Түргэн тусламж дуудах, зөөвөрлөлтийн явцад зохих дэмжлэгийг үзүүлэн эмнэлэгт хүргэх

Анхны тусламж Таньд туслах хүн байгаа бол гэмтсэн мөчийг барьж дэмжүүлж байгаад шархыг цэвэрлэж бооно.

1. Шархыг цэвэрлэнэ. Ариун жийрэг тавина. 2. Цэвэр боолт хийнэ. Цус алдалтыг зогсоох зорилгоор даралттай боолт хийнэ.

3. Гэмтсэн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлана. 4. Шокийг эмчилнэ. Түргэн тусламж дуудна.

Боолтын доод хэсгийн судасны цохилтыг арван минут тутамд шалгана.

Аюултай байршлаас холдуулахаас бусад үед гэмтсэн хэсгийг бэхэлж, дэмжилгүйгээр өвчтөнийг хөдөлгөж, зөөж болохгүй. Өвчтөнд юм идүүлж, уулгахыг хориглоно. Ил гарч цухуйсан ясан дээр дарж оролдохыг хориглоно.

90


Ясны хугарал

Далд хугарал болон мултралын үед үзүүлэх анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гэмтсэн хэсгийг хөдөлгөхөөс сэргийлэх ü Зохих дэмжлэгийг үзүүлэн эмнэлэгт хүргэх

Анхны тусламж

1. Гэмтсэн хэсгийг бэхлэх хүртэл гэмтсэн хэсгийг гараараа дэмжиж барьж байхыг өвчтөнд хэлнэ.

2. Бэхэлгээг улам

сайжруулахын тулд гэмтсэн хэсгийг биеийн эрүүл хэсэгтэй бэхэлж бооно.

Дээд мөчний хугарлын үед гаранд чиг тавин их биенд бэхэлж өгнө.

Доод мөчний хугарлын үед хөлийг эрүүл хөлтэй бэхэлж өгнө.

91


II

Анхны тусламж

3. Түргэн тусламж дуудна. Шаардлагатай бол шокийг эмчилнэ. Боломжтой бол гэмтсэн хэсгийг дээш байрлуулна.

4. Боолтноос доод хэсгийн цусны эргэлтийг арван минут тутамд шалгана. Шаардлагатай бол сулруулна.

Шулуутган татах Хэрвээ хугарсан мөч нугарсан, өнцөг үүсгэсэн бөгөөд хөдөлгөж зөөвөрлөж болохгүй байгаа тохиолдолд зөөлхөн татаж шулуун байдалд шилжүүлнэ. Ингэснээр хугарсан хэсгийн өвдөлт болон цус алдалтыг бууруулдаг. Хугарсан ясыг аажмаар татан аль болох шугаманд нь оруулахыг зорино. Та зөвхөн шулуун чиглэлд татсан тохиолдолд хор хохирол учруулахгүй бөгөөд хэрэв өвдөлт тэсвэрлэхийн аргагүй байвал шулуутган татах гэж оролдох хэрэггүй.

92


Ясны хугарал

Зөөлөн эдийн гэмтэл RICE зарчмыг баримтлан зөөлөн эдийн гэмтлийн үед анхны тусламж үзүүлнэ. Хэрвээ танд эргэлзээ байвал ясны хугарал гэж үзэн анхны тусламж үзүүлээрэй. RICE зарчим

• R нь Rest буюу амраах гэсэн Англи үг юм. Гэмтсэн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлана.

• I нь Ice буюу мөс гэсэн Англи

үг юм. Гэмтсэн хэсэгт мөсөн жин тавина.

• C нь Compression

буюу даралт үзүүлэх гэсэн Англи үг юм. Гэмтсэн хэсгийг даралттайгаар бооно.

• E нь Elevate

буюу өргөх гэсэн Англи үг юм. Гэмтсэн хэсгийг өндөрлөнө.

93


II

Анхны тусламж

Таны зорилго юу вэ? ü Өвдөлт болон хавдалтыг бууруулна. ü Шаардлагатай бол эмнэлгийн тусламж дуудна.

Анхны тусламж

1. Гэмтсэн хэсгийг аль болох тухтай байрлалд нь байрлуулан амраана. Барьж дэмжинэ.

2. Хэрэв гэмтэл саяхан учирсан бол мөс болон хүйтэн жингээр гэмтсэн хэсгийг хөргөнө. Ингэснээр хавдалт, хөхрөлт болон өвдөлт буурдаг.

3. Гэмтсэн хэсэгт зузаан, зөөлөн ороолт тавин даралттай бооно. 4. Гэмтсэн хэсгийг дээш нь байрлуулна. Ингэснээр очих цусны хэмжээ буурч, хавдалт, хөхрөлт багасдаг.

5. Өвчтөнийг шаардлагатай гэж үзвэл эмнэлэгт хүргэнэ.

94


Ясны хугарал

Нүүр болон эрүүнд тохиолддог нийтлэг гэмтлүүд Хамар, эрүү, хацрын яс хугарах нь элбэг тохиолддог. Эрүү мултрах нь элбэг. Нүүр эрүүний гэмтлийн үед амьсгалын зам хавдсан, шархалсан, байрлал нь өөрчлөгдсөн зөөлөн эдээр хаагдах аюултай. Мөн сул шүд, эсвэл цус, шүлс (өвчтөний хэвийн залгих үйл ажиллагаа алдагддаг учир)-ээр хаагддаг. Тархи, гавал, хүзүү гэмтэх аюултай. Нүүрний хүнд гэмтэл Нүүрний ясны хүнд болон хавсарсан хугарал нь аймшигтай харагддаг. Нүдний ухархай, хамар, үүдэн шүд, тагнай зэрэг хэлбэрээ алдан гаждаг. Хөхрөлт, хавдалт хурдан явагдаж, ам, хамар, гэмтсэн зөөлөн эдээс цус алдана. Энэ нь амьсгалахад бэрхшээл учруулдаг. Мөн толгой, хүзүүний гэмтэл байгаа эсэхийг шалгана. Дух

Хацрын яс

Хамрын яс

Хацар ясны хугарал

Эрүү яс

Эрүү ясны хугарал

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Амьсгалын замыг нээлттэй байлгах ü Эмнэлэгт яаралтай хүргэх

1. Амьсгалын замыг нээнэ. Шааардлагатай бол амьсгалын замыг цэвэрлэнэ. 2. Өвчтөнийг хажуугийн байрлалд шилжүүлнэ. Түргэн тусламж дуудна. Өвчтөнийг дамнуурга дээр байрлуулж авч явах үедээ өвчтөн хажуугийн байрлалд байгаа эсэхийг хянана. Эрүүнд боолт хийж болохгүй.

95


II

Анхны тусламж

Хацар болон хамрын хугарал Зодооны улмаас хамар болон хацрын яс хугарах нь элбэг. Хавдалт үүссэнээр хамар бөглөрч амьсгал авахад хүндрэл үүсдэг. Ийм төрлийн гэмтлийг эмчид заавал үзүүлэх шаардлагатай байдаг. Таны зорилго юу вэ? · Хавдалт, өвдөлтийг бууруулна. · Эмнэлэгт яаралтай хүргэнэ.

Анхны тусламж

1. Гэмтсэн хэсэгт хавдрыг бууруулахын тулд яаралтай хүйтэн жин тавина. 2. Хамрын цус алдалттай байвал цус алдалтыг зогсооно. 3. Өвчтөнийг эмнэлэгт хүргэнэ. Хэрэв хамраас тархи нугасны шингэн гарч байгаа сэжиг байвал гавлын ясны гэмтэлд үзүүлэх анхны тусламжийг үзүүлнэ. Тархи нугасны шингэн гарч байгааг усархаг судалтай шингэн гарч байгаагаар мэдэж болно.

96


Ясны хугарал

Доод эрүүний гэмтэл Эрүүний гэмтэл нь эрүүг гаднаас их даралтаар цохих үед үүсдэг. Эрүүний хэлбэрээс хамааран нэг талын эрүүнд үүссэн даралтын улмаас нөгөө талын эрүүнд гэмтэл үүсдэг. Эрүүгээр тулж унасан үед эрүүний хоёр талд хоёуланд нь гэмтэл үүсэх боломжтой. Цохилт болон эвшээх үед эрүү мултардаг. Таних • • • •

Эрүүг хөдөлгөх үед өвдөлт үүснэ. Шүд гажих, шүлс гоожих Хавдалт, хөхрөлт, зөөлрөлт үүснэ. Аман дотор шарх, хөхрөлт үүснэ.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Амьсгалын замыг хамгаалах ü Эмнэлэгт хүргэх Өвчтөн хүндээр гэмтсэн байвал нүүрний хүнд гэмтэлд үзүүлэх тусламжийг үзүүлнэ.

1. Ноцтой

хүнд гэмтээгүй өвчтөний толгойг урагш сайтар тонгойлгон, амнаас гарах цус, шүлс, зунгагийг гадагш урсах нөхцөлийг бүрэлдүүлнэ. Сул шүд байвал түүнийг нулиман гаргахыг зөвлөнө. Өвчтөн хэрвээ бөөлжвөл түүний эрүү болон толгойг барьж өгөн дэмжинэ. Амыг цэвэрлэнэ.

2. Өвчтөнд зөөлөн алчуур өгөн эрүүний доороос тулахыг хүснэ. 3. Эрүүг тулуулсан хэвээр эмнэлэгт хүргэнэ.

97


II

Анхны тусламж

Дээд мөчдийн гэмтэл Дээд мөч гэдэг нь мөрний бүслүүрт хамаарах яснууд юм. Эгэм, дал мөр болон гар хамаарагдана. Дээд мөчид нь гэмтсэн өвчтөн алхаж чадах учир эмнэлэгт алхаж хүрэх боломжтой. Хугарсан эгэм

Эгэмний хугарал Эгэм нь дал болон өвчүүг холбодог бөгөөд гарыг дэмжиж оршино. Эгэмний хугарал нь шууд даралтаар үүсэх нь ховор бөгөөд ихэвчлэн шууд бус даралтаар үүсдэг. Жишээ нь дал болон гараар унасан үед эгэм хугардаг.

Таних • Гэмтсэн хэсэгт өвдөлт үүснэ, зөөлөрнө. Хөдөлгөхөд өвдөлт нэмэгдэнэ. • Булчингийн чангарлыг сулруулах, өвдөлтийг бууруулах зорилгоор өвчтөн гэмтсэн талын тохойны доод талаас эрүүл гараар дэмжин барьдаг. Мөн гэмтсэн хэсэг рүү хазайсан байдаг.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гэмтсэн дээд мөчний хөдөлгөөнийг хязгаарлана. ü Эмнэлэгт яаралтай хүргэнэ.

1. Өвчтөнийг суулгана. Гэмтсэн гарыг цээжин дээр байрлуулна. Тохойноос дэмжин барихыг өвчтөнөөс хүснэ.

2. Сойлт хийнэ. 3. Зөөлөн алчуур, нугалж, эвхсэн хувцас зэргийг гэмтсэн мөч болон цээжний хооронд жийрэглэж өгснөөр өвчтөнд илүү тухтай байдал үүсдэг.

4. Сойлтны гадуур өргөн боолт, ороолтоор цээжийг бүрхүүлэн бооно. 5. Өвчтөнийг эмнэлэгт хүргэнэ. 98


Ясны хугарал

Мөрний мултрал Мөрөөрөө шууд болон гараар хүчтэй тулж унах үед үүсэн мушгирах хөдөлгөөн нь атгаал чөмөгний толгой далны хонхороос мултарч гарахад хүргэдэг. Энэ үед маш хүчтэй өвдөлт үүсдэг бөгөөд зарим хүмүүст зуршсан мултрал тохиолдох нь бий. Зуршсан мултралыг мэс заслаар эмчлэх шаардлагатай. Таних • Өвдөлт, хөдөлгөх үед өвдөлт нэмэгдэнэ. • Өвдөлтөөс шалтгаалан хөдөлгөхөөс зайлсхийнэ. • Ихэвчлэн мултарсан талын гарыг эрүүл гараар дэмжиж барих бөгөөд өвчтөн мултарсан тал руу хазайсан байрлалд ордог. • Мөр хавтгай, өнцөг үүсгэсэн мэт харагдана.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гэмтсэн мөчийг дэмжих ü Эмнэлэгт хүргэх

1. Өвчтөнийг суулгана. Мултарсан талын гарыг зөөлнөөр цээжинд нугалж бариулна. Ингэснээр өвдөлт буурна.

2. Гурвалжин алчуурыг цээж болон гэмтсэн мөчний хооронд байрлуулж сойлт хийхэд бэлтгэнэ.

3. Гэмтсэн гар болон цээжний хооронд зөөлөн жийрэг байрлуулна. 4. Гурвалжин алчуурыг биед эвтэйхнээр уяж, сойлтыг хийнэ. 5. Өвчтөнийг эмнэлэгт хүргэнэ. Мултарсан мөрийг оруулах оролдлого хийж болохгүй. Өвчтөнийг унтуулж, мэдээ алдуулж эмчилгээг хийж болзошгүй учир юм идүүлж, уулгахыг хориглоно.

99


II

Анхны тусламж

Дээд мөчдийн хугарал Бугалга ясны толгойны хүзүүвч хэсгээр хугарах нь шууд цохилт болон ялангуяа настай хүмүүст унаснаас үүсэх нь элбэг. Энэ хугарал нь тогтвортой хугарал учир өвчтөн хугарсан гэдгийг мэдэхгүй, бага зэргийн өвдөлттэйгээр эмчлүүлэлгүй хэсэг хугацааг өнгөрөөх тохиолдол бий. Таних • • • •

Хөдөлгөх үед өвдөлт нэмэгдэх Хугарсан хэсэгт зөөлрөх Хурдацтай хавдах Хөхрөлт аажим үүсэх

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гарын хөдөлгөөнийг хязгаарлах ü Эмнэлэгт хүргэх

1. Өвчтөнийг суулгана. Гэмтсэн гарыг зөөлнөөр цээжинд нугалж бариулна. Ингэснээр өвдөлт буурна.

2. Гурвалжин алчуурыг цээж болон гэмтсэн мөчний хооронд байрлуулж сойлт хийхэд бэлтгэнэ.

3. Гэмтсэн гар болон цээжний хооронд зөөлөн жийрэг байрлуулна. 4. Гурвалжин алчуурыг биед эвтэйхнээр уяж, сойлтыг хийнэ. 5. Өвчтөнийг эмнэлэгт хүргэхдээ суугаа байрлалд авч явна.

100


Ясны хугарал

Тохойны гэмтэл Тохойлдож унаснаас тохойны гэмтэл ихэвчлэн тохиолддог. Хүүхдийн хувьд богтосны тохойн үенд холбогдох хэсгийн дээд хэсгээр хугарах нь элбэг бөгөөд энэ нь тогтворгүй гэмтэл юм. Хугарсан ясны төгсгөлүүд ойролцоох цусны судас, мэдрэлийн судлыг гэмтээх аюултай учир гэмтсэн талын шууны судасны цохилтыг байнга шалгах хэрэгтэй. Таних • • • •

Хөдөлгөх үед өвдөлт нэмэгдэх Хугарсан хэсэгт зөөлрөх Хавдах, хөхрөх Нарийн шууны толгой хугарсан үед тохой хөдөлгөөнгүй болно.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Үенд нэмэлт гэмтэл үүсгэлгүйгээр гарын хөдөлгөөнийг хязгаарлах ü Эмнэлэгт хүргэх Нугалж болох тохойны гэмтлийн үед дээд мөчдийн гэмтлийн адил анхны тусламж үзүүлнэ. Шууны судасны цохилтыг арван минут тутамд шалгана. Хэрвээ судасны цохилт мэдрэгдэхгүй байвал тохойг судасны цохилт мэдрэгдэж эхэлтэл тэнийлгэн энэ байрлалд нь дэмжиж өгнө. Нугалагдахгүй байгаа тохойны гэмтлийн үед гэмтсэн хэсгийг хөдөлгөхийг оролдож болохгүй.

1. Өвчтөнийг

хэвтүүлнэ. Гэмтсэн тохойны эргэн тойронд дэр, алчуур зэргээр эвж дэмжинэ.

2. Түргэн тусламж дуудна. Шууны судасны цохилтыг түргэн тусламж иртэл

арван минут тутамд шалгана. Түргэн тусламж ирж байгаа үед боолт хийхийг оролдох хэрэггүй. Хэрвээ та өөрөө өвчтөнийг эмнэлэгт хүргэх шаардлага гарвал их бие болон гэмтсэн хэсгийн хооронд зөөлөн жийрэг тавин гэмтсэн хэсгийг эхлээд шуу болон ташааг, дараа нь тохойны дээд болон доод талыг их биед бэхэлж бооно.

101


II

Анхны тусламж

Шуу болон бугуйны гэмтэл Шуу нь бүдүүн нарийн хоёр яснаас бүрддэг. Шууны гадуур булчин бага байдаг учир ихэвчлэн шарх үүсгэсэн ил хугарал үүсэх талтай. Ихэвчлэн ахмад настай хүмүүс гараар тулж унах үед шууны хоёр яс хоёул хугардаг. Үүнийг Колийн хугарал гэдэг. Насанд хүрсэн залуу хүн ингэж унах үед бугуйны жижиг яснаас аль нэг нь хугарах нь элбэг. Бугуйны хавсарсан үенд мултрал тохиолдох нь ховор бөгөөд ихэвчлэн тулгардаг. Бугуй тулгарсан болон хугарсан эсэхийг ялгаж оношлох нь хэцүү байдаг тул рентгенээр оношилдог.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? · Гарын хөдөлгөөнийг хязгаарлах · Эмнэлэгт хүргэх

1. Өвчтөнийг суулгана. Гэмтсэн гарыг зөөлнөөр цээжинд нугалж бариулна. Ингэснээр өвдөлт буурна. Ил шарх байвал шархыг эмчилнэ.

2. Гурвалжин алчуурыг цээж болон гэмтсэн мөчний хооронд байрлуулж сойлт хийхэд бэлтгэнэ.

3. Гэмтсэн шуу болон цээжний хооронд зөөлөн жийрэг байрлуулна. 4. Гурвалжин алчуурыг биед эвтэйхнээр уяж, сойлтыг хийнэ. 5. Өвчтөнийг эмнэлэгт хүргэхдээ суугаа байрлалд авч явна. 102


Ясны хугарал

Алга болон хурууны гэмтэл

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Гэмтсэн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлан сойх ü Эмнэлэгт хүргэх

1. Хавдаж эхлэхээс нь өмнө бөгжийг тайлж авна. Хавдалтыг бууруулахын тулд гарыг өргүүлнэ. Гэмтсэн хэсгийг ариун жийргээр орооно.

2. Гэмтсэн хэсгийг сойно. 3. Хэрвээ шаардлагатай бол алгыг өргөн боолтоор цээжинд бэхэлж сойно. Сойлтын гадуур дэмжиж бооно.

4. Эмнэлэгт хүргэнэ.

103


II

Анхны тусламж

Цээжний хэнхэрцэгийн гэмтэл Цээжний хэнхэрцэг, хавирга гэмтсэнээр нэвтэрсэн шарх үүсэх учир амьсгалын эрхтний хүндрэл хавсран үүсдэг. Гэмтсэн үед: · · · · · ·

Хугарсан хэсэгт хурц өвдөлт үүсэх Гүн амьсгал авах үед өвдөлт үүсэх Өнгөц амьсгалах Парадокс амьсгал Хугарлаас үүссэн ил шарх үүссэнээс агаар цээжний хөндийд сорогдон орох. Дотуур цус алдах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Цээжийг дэмжиж өгнө. ü Эмнэлэгт яаралтай хүргэнэ.

Хавирга хугарсан үед гэмтсэн талын мөчийг сойно. Өвчтөнг эмнэлэгт хүргэнэ.

Парадокс амьсгал Парадокс амьсгал гэдэг нь цээж тэлэгдэх үед хэвлий дотогш татагдах үзэгдлийг хэлнэ.

104


Ясны хугарал

Ил болон хавсарсан хугарлын үед:

1. Цээжин дээр байгаа ил шархыг яаралтай ариун жийргээр халхална. 2. Өвчтөнийг хагас суугаагаар толгой, мөр, хүзүү зэргийг гэмтсэн тал руу хазайсан байдлаар аль болох тухтай суулгана. Гэмтсэн талын мөчийг сойно.

3. Түргэн тусламж дуудна. Хэрвээ өвчтөн ухаан алдвал эсвэл амьсгал нь хүндэрч чимээтэй болбол гэмтээгүй талаар нь хажуугийн байрлалд шилжүүлнэ.

Нурууны гэмтэл Нурууны гэмтлийн гол аюул нь нугасыг гэмтээдэгт оршино. Нугас нь маш эмзэг бөгөөд гэмтсэн тохиолдолд гэмтсэн хэсгээс доошхи биеийн хэсгийн мэдээ алддаг. Нугас болон мэдрэлийн судас мултарсан жийргэвч, нурууны ясаар дарагдаж, шахагдсан үед мэдээ алдалт түр зуурын байдаг. Нугас бүрэн болон хэсэгчлэн гэмтсэн үед байнгын мэдээ алдалт, саажилт үүсдэг. Нурууны хамгийн эмзэг хэсэг нь хүзүү болон нурууны доод хэсэг байдаг. Урагшаа болон арагшаа их хүчээр нугларах, мушгих хөдөлгөөний үед ихэвчлэн нурууны яс гэмтдэг. Таних Зөвхөн нугалам нуруу гэмтсэн үед: · Хүзүү болон нурууны гэмтсэн түвшинд өвдөлт өгнө. Энэ нь биеийн бусад хэсгийн илүү хүчтэй өвдөлтөөр далдлагдах талтай. · Нугалам нурууны хэвийн ховилд мушгиралт үүсч өөрчлөгддөг. · Нурууны гэмтсэн хэсэг зөөлөрсөн мэт болно. Нугас гэмтсэн үед: · Мөчдийг удирдан хянах чадваргүй болно. Хөдөлгөөнгүй эсвэл хөдөлгөөн ихээр суларсан. · Мэдрэмжээ алдсан. · Хэвийн бус мэдрэмж төрнө. Жишээ нь галд түлэгдэх мэт эсвэл чимчигнэх мэдрэмж төрнө. · Өвчтөн гар хөл нь хөшсөн, хүнд, хөдөлгөхөд хүнд болсон мэт байна гэсэн зовиур хэлнэ. · Амьсгалын хүндрэл үүснэ.

105


II

Анхны тусламж

Нурууны гэмтэл үүсэх шалтгаанууд: · Өндрөөс унах · Гимнастик, акробат хийх үедээ унах · Гүехэн усан санд үсэрч шумбан орохдоо усан сангийн ёроол мөргөх · Морь, мотоциклоос унах · Өндөр хурдтай явж байсан машин гэнэт тоормозлох үед · Нуруун дээр хүнд биет унах · Толгой болон нүүр гэмтэх үед

Анхны тусламж Өвчтөн ухаантай байвал Таны зорилго юу вэ? ü Цаашид үүсэх гэмтлээс сэргийлэх ü Эмнэлэгт яаралтай хүргэх Нуруу, нугасны гэмтэлтэй байж болзошгүй өвчтөнийг аюултай нөхцөлд байгаа эсвэл ухаангүй болсноос бусад тохиолдолд хөдөлгөхийг хориглоно.

1. Өвчтөнд хөдөлж болохгүй гэж зөвлөнө. 2. Толгойг дундын байрлалд бэхэлж, дэмжиж барина. Дундын байрлал гэдэг нь хэт гэдийхгүй мөн бөхийхгүйгээр байрлуулахыг хэлнэ. Барихдаа чихний дээрээс дэмжин барина. Хүзүүний гэмтэлтэй гэсэн сэжиг байвал танд тусалж байгаа хүн хүзүү, мөрний хоёр талд ивээс тавих хүртэл та барьж өгнө. Эсвэл эмнэлгийн тусламж иртэл толгойг дэмжин барина.

Сонинг урт, хүзүүний өргөнтэй адил хэмжээгээр эвхэж, гурвалжин алчуураар жийрэглэн ороож хүзүүвчийг хийнэ. Хүзүүвчийг хүзүүнд болгоомжтой байрлуулан алчуурны сул үзүүрүүдийг хооронд нь холбон уяж, өвчтөний амьсгалд саад болохгүйгээр чангалж өгнө.

106


Ясны хугарал

Өвчтөн ухаангүй байвал: Таны зорилго юу вэ? ü Шаардлагатай бол ЗУСА хийх ü Амьсгалын замыг нээлттэй байлгах ü Нуруу болон нугасанд нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлэх ü Эмнэлэгт яаралтай хүргэх Өвчтөний амьсгал болон судасны цохилтыг шалгана. Шаардлагатай бол өвчтөнийг ЗУСА хийхэд тохиромжтой дээшээ харсан эсвэл хажуугийн байрлалд шилжүүлнэ. Эдгээр шилжүүлэх хөдөлгөөнийг хийхдээ нуруу, нугасанд нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлэн өвчтөнийг эргүүлэх үед гарах бүхий л хөдөлгөөний үед толгойг дэмжиж барина. Амьсгалахгүй байвал:

1. Түргэн тусламж дуудна. Амьсгалын замыг нээнэ. Эрүүг зөөлөн түлхэж толгойг дундын байрлалд байлгана. Хэт гэдийлгэх нь аюултай.

2. Амьсгалыг дахин шалгаад амьсгалахгүй байвал ЗУСА хийнэ. Аарцагны хугарал Аарцагны хугарал нь авто осол зэрэг шууд бус цохилтоор үүсдэг. Жишээ нь өвдгөөрөө машины суудлын урд хэсгийг мөргөхөд үүссэн хүчдэл дунд чөмгөөр дамжин дунд чөмөгний толгой түнхний үенээс мултран гарах, аарцаг гэмтэхэд хүргэдэг. Аарцагны гэмтэл нь давсаг, шээс дамжуулах хоолой зэрэг аарцагт байрладаг эрхтнүүдийн гэмтэлтэй хавсран тохиолдох нь элбэг. Дотуур цус алдалттай хавсарсан үед шок үүсдэг. Таних · Хөл хэдийгээр гэмтээгүй мэт харагдах боловч өвчтөн алхаж, зогсож чадахгүй. · Өвчтөн хөдлөх үед ташаа, цавь болон нуруу хэсэгт өвдөлттэй, зөөлөрсөн. · Шээс цустай гарах, ялангуяа эрэгтэй өвтөн шээж чадахгүй байх эсвэл өвдөлттэй шээх

107


II

Анхны тусламж

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Өвчтөнг эмнэлэгт яаралтай хүргэх

1. Өвчтөнийг дээш харуулан хэвтүүлэн хөлийг шулуун байлгана. Хөлийг хагас нугалах нь өвчтөнд тухтай байгаа тохиолдолд хөлийг бага зэрэг нугалахыг зөвшөөрнө.

2. Хоёр хөлийн ясаар нийлэх хэсэгт хөл хоорондын жийрэг хийн хоёр хөлийг холбож сайтар бэхэлж, хөдөлгөөнийг хязгаарлана.

3. Түргэн тусламж дуудна. Шокийг эмчилнэ. Өвдөлт асар их байвал хөлийг нийлүүлэн хөдөлгөөнийг хязгаарлах гэж оролдох хэрэггүй.

108


Ясны хугарал

Доод мөчдийн гэмтэл Авто осол болон өндрөөс унах үед доод мөчид гэмтдэг. Дунд чөмөгний хугарлын үед их хэмжээний цус эд рүү алдагддаг учир цус алдалтын шок үүсдэг. Дунд чөмөгний хүзүү хэсгээр хугарах нь настай эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилттэй холбоотой үүсдэг. Өвчтөн яс хугарснаа мэдэхгүйгээр хэсэг хугацаанд алхаж явах тохиолдол бий. Таних · Гэмтсэн хэсэгт өвдөлт үүсэх · Алхаж чадахгүй · Шокийн шинж тэмдэг үзүүлэх · Гэмтсэн хэсгийн булчин чангарснаас гэмтсэн мөч богиноссон. · Өвдөг болон тавхай гадагшаа эргэсэн.

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Доод мөчдийн хөдөлгөөнийг хязгаарлах ü Эмнэлэгт яаралтай хүргэх

1. Өвчтөнийг дээш харуулан хэвтүүлнэ. Тусалж байгаа хүнээрээ гэмтсэн мөчийг бариулж, дэмжүүлнэ.

2. Гэмтсэн мөчийг зөөлөн шулуутгана. Боломжтой бол шагай хэсгээс татаж мөчийг шулуун байрлалд оруулна.

3. Түргэн дуудна. Түргэн тусламж ирэх хүртэл гэмтсэн мөчийг барьж дэмжинэ.

4. Шокийг эмчилнэ. Өвчтөнийг дулаан байлгаж, хөлийг өндөрлөнө. Түргэн тусламж хурдан хугацаанд ирэхгүй тохиолдолд гэмтсэн мөчийг эрүүл мөчинд бэхлэн чиг тавина.

109


II

Анхны тусламж

Өвдөгний гэмтэл Таних · · · ·

Өвдөгөө саяхан цохиулсан эсвэл мушгиулсан тухайгаа хэлэх Гэмтсэн хэсгээс өвдөлт гүн хэсэг рүү дамжих Өвдөг нугаларсан бөгөөд тэнийлгэх гэж оролдох үед хүчтэй өвдөх Өвдөгний үенд хавдалт маш хурдан үүсэх

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Өвдгийг хамгийн тухтай байрлалд нь байрлуулах ü Эмнэлэгт хүргэх

1. Өвчтөнийг

хэвтүүлнэ. Өвдөгний тахим хэсэгт хөнжил зэрэг зөөлөн эдлэлээр ивээс хийж өвдгийг тухтай байрлалд нь байрлуулна.

2. Үенд жийрэг тавин боолтыг болгоомжтой хийнэ. 3. Өвчтөнийг эмнэлэгт хүргэнэ. Өвчтөнийг зөөвөрлөхдөө ашиглана.

110

дамнуурга


Ясны хугарал

Шилбэний гэмтэл Бүдүүн шилбэнд хугарал машины урд хэсэгт мөргүүлэх зэрэг хүчтэй хүчдэлээр үүсдэг бол нарийн шилбэ нь мушгирах гэмтэл болон шагайны тулгарлын үед хугардаг. Таних · Хэсэг газрын өвдөлт · Шилбээ саяхан цохиулсан эсвэл мушгиулсан тухайгаа хэлэх · Ил шарх · Алхаж чадахгүй байх

Анхны тусламж Таны зорилго юу вэ? ü Хөлний хөдөлгөөнийг хязгаарлах ü Эмнэлэгт яаралтай хүргэх

1. Өвчтөнийг хэвтүүлнэ. Гэмтсэн хэсгийг барьж дэмжинэ. Шаардлагатай бол шарханд анхны тусламж үзүүлнэ.

2. Гэмтсэн шилбийг зөөлөн татаж шулуутгана. 3. Түргэн тусламж иртэл гэмтсэн шилбийг барьж дэмжиж өгнө. Түргэн тусламж хурдан хугацаанд ирэхгүй тохиолдолд гэмтсэн мөчийг эрүүл мөчинд бэхлэн чиг тавина. Эрүүл хөлийг гэмтсэн хөлний хажууд нийлүүлэн байрлуулна. Өвдөг болон шагайн доогуур боолтыг зөөлөн гулгуулан оруулна. Өөрөөр хэлбэл хугарлын дээд болон доод талаар боолтыг хийнэ. Хугарал үенд ойр байвал аль болох хугарлаас алсуур бооно. Өвдөг, шагай болон шилбэний хооронд зөөлөн эдээр эвээс хийнэ. Боолтыг маш зөөлнөөр хийнэ. Боолтын зангилааг эрүүл хөлөнд хийнэ.

111


II

Анхны тусламж

Өвчтөнийг зөөвөрлөх Өвчтөнийг зөөвөрлөх үед та өөрт тань болон өвчтөнд тохиолдож болох аюулыг мэдэж байх нь чухал юм. Буруу зөөвөрлөснөөр өвчтөний биеийн байдлыг хүндрүүлэхээс гадна өөрт тань гэмтэл учруулах боломжтой. Та өвчтөнийг зөөвөрлөх мэдлэг, дадлагатай, эсвэл өвчтөнийг зөөвөрлөхөөс өөр аргагүй аюултай нөхцөлд байгаа тохиолдолд л зөөвөрлөнө. Зөөвөрлөх дүрэм • Үнэхээр шаардлагатай үед л өөрийгөө аюулд оруулалгүйгээр зөөвөрлө. • Өвчтөнд яах гэж байгаагаа хэлж, таны туслалцаа надад чухал гэдгийг ойлгуул. • Бусдаас тусламж авах боломжтой үед зөвхөн ганцаараа зөөвөрлөх гэж бүү оролд. Та тусалж байгаа хүмүүстээ юу хийх тухай хэлснээр тэд танд бүрэн тусалж чадна. • Олуулаа зөөвөрлөх үед нэг нь тушаал өгч ажиллана. Өргө, буулга гэх мэт. • Өргөх зөв техникийг ашигла. Ингэснээр та нуруугаа гэмтээх, өвчтөнийг гэмтээх, гэмтлийг даамжруулахаас урьдчилан сэргийлнэ. Зөв өргөх, буулгах техник

Нуруугаа цэх байлга

Өвдгөөрөө нугална

Хоёр хөлөө баг зэрэг зайтай байрлуулж нэг хөл урагшаа байх ёстой

112

Жинг өөрийнхөө эх биед ойр хадгал

Сайн атга

Та өвчтөнийг зөв өргөж буулгаснаар өөрт болон өвчтөнд аюул учруулах эрсдэлийг бууруулна. Гуя, ташаа, мөр зэрэг өөрийн хамгийн хүчирхэг булчингуудыг ашиглан дараахь дүрмийг баримтална:


Өвчтөнийг зөөвөрлөх

• • • • •

Өргөхөөсөө өмнө бод; Өвчтөнд болон туслагчдаа аль болох ойр зогс; Өвдгөө нугалж доош суу; Нурууг шулуун байлга гэхдээ хэт гэдийж болохгүй; Өөрийнхөө хөл гуяны булчинг ашиглан босох хөдөлгөөнөөр өвчтөнийг өргө;

• Зөөлөн алхаж, өвчтөн болон туслагчдаа аль болох ойр бай. Та бүхэн өвчтөнийг зөөвөрлөх боломжтой хувилбаруудыг дараахь зурагнуудаас харах боломжтой. Зөөвөрлөх дүрмийг ягштал биелүүлэх шаардлагатай

113


II

Анхны тусламж

Хоёр хүн зөөвөрлөх техник

Дөрвөн хүн орны бүтээлэг ашиглан зөөвөрлөх техник

114


Өвчтөнийг зөөвөрлөх

Зөөвөрлөгчийг ашиглах техник

115


II

Анхны тусламж

Анхны тусламжийн иж бүрдэлд байвал зохих зүйлс

1.

Нэг удаа хэрэглэх цэвэр бээлий -5 хос

15. Цэвэр жийрэг-(Жижиг)-3 ширхэг

2. Гар чийдэн - 1 ширхэг

16. Гурвалжин боолт -1 ширхэг

3. Харандаа- 1 ширхэг

17. Давсны уусмалын хуурай нунтаг-1 ширхэг

4. Тэмдэглэлийн дэвтэр- 1 ширхэг

18. Гарын саван - 1 ширхэг

5. Сүлбээр зүү -10 хос

19. Цүнх эсвэл хайрцаг -1 ширхэг

6. Хайч- 1 ширхэг

20. Усны сав - 1 ширхэг

7.

21. Холбогдох утасны жагсаалт - 1 ширхэг

Наалдагч тууз - 1 ширхэг

9. Уян боолт (Дунд)-3 ширхэг

22. Тариа болон шарх цэвэрлэх спирт1 ширхэг

10. Уян боолт (Жижиг)-3 ширхэг

23. Иод-1 ширхэг

11. Цэвэр боолт -1 ширхэг

24. Халууны шил - 1 ширхэг

12. Хөвөн -50 грам -1 ширхэг

25. Хуруу наалт - 10 ширхэг

13. Цэвэр жийрэг-(Том)-3 ширхэг

26. Маск - 5 ширхэг

14. Цэвэр жийрэг -(Дунд)-3 ширхэг

27. Хөвөн ороосон цэвэрлэгч савх - 1 ширхэг

8. Уян боолт (Том) -3 ширхэг

28. Анхны тусламжийн гарын авлага

Анхаар: Энэхүү жагсаалтыг зөвхөн жишээ болгон үзүүлсэн бөгөөд үүнийг Та хэрэгцээ шаардлагадаа тохируулан өөрийн хүссэнээр бүрдүүлэх боломжтой. Ажлын байр, орон гэр, машиндаа болон аяллаар явах зэрэгт тохирсон төрөл бүрийн хэмжээ, агууламжтай анхны тусламжийн иж бүрдлийг сонгох боломжтой.

116


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.