Makeup 7

Page 1

CC,BB

крем гэж юу вэ? Ким Кардашьяны

Makeup-ын ард хэн байдаг вэ?

Гэрийн нөхцөлд хумсаа дэгжин болгоцгооё ТАЛААСАА УУСАЛТТАЙ БУДАЛТ

2

сэтгэл санаа тайван, зөв эерэг бодолтой байх нь гоо сайханд нөлөөлдөг




MISSHA БРЭНДИЙН ГОО

Бүсгүйчүүддээ Арьс чангаруулах: Нас ахиж нүүрэн дээр үрчлээ нэмэгдэх бүрт эмэгтэйчүүд маань санаа зовдог. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүн нь таны энэ асуудлыг шийдвэрлэж өгөх болно. Арьсыг чангаруулж, толигор болгохоос гадна та наснаасаа ч залуу харагдаж чадна.

Чийглэг толигор арьс: Арьс тань хэрвээ хэт хуурайшилтайгаас гадна арьсны тань баланс алдагдсан бол тус бүтээгдэхүүн таны арьсны чийгшилийн балансыг тэнцвэржүүлж өгөх болно. Энэ нь таны арьс дараагийн бүтээгдэхүүнээ хүлээн авахад бэлдэж өгнө.

"Missha" зөвхөн таньд зориулж арьсыг чийгшүүлж чангаруулах үйлчилгээтэй үрчлээний эсрэг бүтээгдэхүүнээ санал болгож байна. Нас ахих тусам хүний арьсанд өнгөн үрчлээ сууж өнгөө алдаж эхлэдэг. Таныг санаа зовоосон асуудлаас тань салгах Missha "Time Revolution The first treatment essence" , "Time Revolution Night Repair new science activator ampoule" Хаяг: Салбар 1: УИД-ийн зүүн талд "MISSHA" нэрийн дэлгүүр. Салбар 2: 3,4-р хороолол, АРЕХ худалдааны төв, 1 давхар Утас: 70113234

Уян хатан байдал: Үрчлээндээ санаа зовох цаг ард хоцорсон гэдгийг та тус бүтээгдэхүүний үр дүнгээс олж харж болно.


САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Март8-ны мэнд хүргье! Өдөр бүр өнгөлөг, толигор арьстай өөртөө итгэлтэй алхах боломжийг зөвхөн MISSHA брэнд таньд олгох болно. ТАНЫГ ДУР БУЛААМ, ТОЛИГОР, ӨНГӨЛӨГ АРЬСТАЙ ХАРАГДУУЛАХ MISSHA БРЭНДИЙН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗӨВХӨН ТАНЬД ЗОРИУЛЖ БАЙНА. ӨӨРИЙНХӨӨ ГОО САЙХАНД ҮНЭ ЦЭНЭТЭЙ БЭЛЭГ БАРЬЦГААЯ.

- - - - - - - -

Таны арьсанд хэрэгцээт нэмэлт тэжээл Арьсны уян хатан байдлыг сайжруулах Арьсыг чангаруулах Арьсыг тань чийгшүүлэх Үрчлээний эсрэг Арьсыг булбарай, гэрэлтсэн болгох Цэвэр, толигор Арьсны балансыг тэнцвэржүүлнэ

Хүний арьс цаг агаарын байдал болоод бусад зүйлсээс үүдэн өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Ийм арьсны төлөө Fermented Yeast Extract 80%-г таньд зориулж байна. NMF найрлага нь арьсанд нэмэлт тэжээл өгч балансыг тэнцвэржүүлнэ.




хан бүргэдэй


Model: Энхмаа

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


CONTENTS

MAKEUP HISTORY MAKEUP LESSON MAKEUP PRODUCT MAKEUP ADVICE ARTIST TREND ARTIST INTERVIEW SKIN CARE MAKEUP SPECIAL SPECIAL MAN MAKEUP ADVICE MAKEUP SPECIAL MAKEUP TIPS MAKEUP TIPS MAKEUP fantasy MAKEUP LEGEND

ХУМСНЫ БУДАГНЫ ТҮҮХ ХОЁР ТАЛААСАА УУСАЛТТАЙ БУДАЛТ СС, ВВ КРЕМ ГЭЖ ЮУ ВЭ? КРЕМ ЗӨВ ТАВЬЖ СУРЦГААЯ НҮДНИЙ БУДАЛТЫН ТРЭНД MAKEUP ARTIST Ж.СЭЛЭНГЭ ТОСЛОГ АРЬСТНУУДАД ҮРЧЛЭЭ БАГА СУУДАГ 2014 ОНЫ MAKEUP-Н ОНЦЛОХ ӨНГӨ Э.ЛХАГВА-ОЧИР БАНАНАТАЙ МАСК МАKEUP ARTIST-УУД ЗӨВЛӨЖ БАЙНА ГОО САЙХНЫ ТҮГЭЭМЭЛ АЛДААНААС ЗАЙЛС ХИЙХ НҮДНИЙХЭЭ ДООГУУРХ УУТАНЦАРААС САЛЦГААЯ ХҮССЭН ДҮРДЭЭ ХУВИРЧ ЧАДНА MAKEUP ARTIST ТОМ ПЕШО

18 20 22 23 24 26 32 34 36 38 39 42 44 46 48

48

64


COVERSTORY NAIL CARE HAIR CARE BODY CARE MAKEUP FASHION PERFECT BODY GIFT FOR MAN A&Q HEALTHY FOR WOMAN HEALTHY FOR WOMAN BEAUTY AND SEX horoscope HOLLYWOOD TIME LIFE STYLE

88

56

ЖҮЖИГЧИН Ч. УНДРАЛ ГЭРТЭЭ МАНИКЮР ХИЙХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ? ҮСНИЙ ХАГ БОЛ ХУРАЙШСАН АРЬС БУЛБАРАЙ АРЬСНЫ НУУЦ УНТЛАГЫН ХУВЦСЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ХЭВЛИЙН БУЛЧИНГИЙН ДАСГАЛ ТИРАМИСҮ ХИЙХ АРГА ШИВЭЭС БОЛ НЭГ НАСНЫ ЗҮЙЛ ЭРЧҮҮДИЙН БУЛАН АНХНЫ ЖИРЭМСЛЭЛТ ТА ХАРШИЛТАЙ ЮУ? СЕКСИЙН ЭНГИЙН НУУЦУУД ТАНД ЯМАР ҮНЭТ ЧУЛУУН ЗҮҮЛТ ЗОХИХ ВЭ? КИМ КАРДИШИАН MAKEUP ОДДЫГ БҮТЭЭГЧ СТИЛИСТҮҮД

54 62 66 70 71 72 74 79 80 82 84 86 88 92 98

38

28 82


Гоо сайхныг өөрийнхөөрөө харуул

MONGOLIAN BEAUTY AND MAKEUP MAGAZINE Эрхлэн гаргагч/ published by ПРОЛАЙН СТУДИ / PROLINE STUDIO ЗАХИРАЛ / CREATIVE DIRECTOR Ж.ОРГИЛ / Orgil.J Эрхлэгч/ Editor in chief ц.тамир / Tamir.TS СЭТГҮҮЛЧ/ Journalist Б.Нямсүрэн / Nyamsuren.B Орчуулагч/ Translator с. Дөлгөөнсүрэн / DULGUUNSUREN.s, Ц.мэндбэлэг/mendbeleg.ts График ДИЗАЙНЕР / Graphic designer Б.Даваабат / Davaabat.B /Davka Bt/ Гэрэл зураг / photography Б.ЧИМЭДДУЛАМ / CHIMEDDULAM.B /PROLINE STUDIO/ Бүтээлч зургийн засвар/Beauty retouch Энзо Гүйцэтгэх захирал наранцацрал нүүр хувиргагч / MakeUp ARTIST б.ёндонсүрэн / YONDONSUREN.B үсчин / HAIRSTYLE Билгүүнгоо салон / bilguungoo hair salon, ЦЭЦЭГМАА / tsetsegmaa

Өөрөөр Сэтгэж Бүтээлч Хандана.

Стилист/ Stylist п.бүжин / Bujin.P НЯГТЛАН/ ACCOUNTANT д.цэцэгмаа / Tsetsegmaa.D маркетинг борлуулалтын алба / marketing and sales division Б.ОЧИРБАТ, т.БОЛОР-ЭРДЭНЭ, Б.БАТЧИМЭГ ochirbat.b, BOLOR-ERDENE.t ,batchimeg.b Дугаарт оролцсон/ Involved in this issue cover: УНДРАЛ / UNDRAL special MEN : э.лхагва-очир / lhagva-ochir.e makeup artist: Ж. Сэлэнгэ / Selenge.j Б.Батчимэг, Б.Түмэнжаргал, Б.Мөнхтулга, Д.Баттуул, М.Батсугар, Б.Мөнх-Эрдэнэ, А.Балжинням,

FACEBOOK: Prolinestudio ВИДЕО РЕКЛАМ, ФОТО СУРТАЛЧИЛГАА

Хамтран ажилласан/ Collaborated MISSHA, ХАНБҮРГЭДЭЙ ИХ ДЭЛГҮҮР (ARTDECO), NAIN GIRL, BILGUUNGOO HAIR SALON, BRILLIANCE TOTAL BEAUTY SALON, EMCH.MN, CENTRE OPTIQUE, WWW.DORGIO.MN, WWW. XOPOM.COM, ВИТАФИТ ГРУПП, N FASHION SHOP , SALT PROFESSIONAL MAKE UP STUDIO, AQUA FITNESS, GREY INK STUDIO, ХАЯГ/Address: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 47/2 байр, 501 тоот Tell: 7710-0823, 8808-0823, 8810-0823 Модель сонголт/ Model: 8800-0390 E-mail: makeup@proline.mn model@proline.mn Facebook page: www.facebook.com/mongolianmakeup www.facebook.com/prolinestudio

MONGOLIAN BEAUTY AND MAKE-UP сэтгүүлийн фото зураг, бичмэл материалыг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь онлайн эсвэл хэвлэмэл хэлбэрт зөвшөөрөлгүйгээр ашиглах, санааг хуулбарлахыг хатуу хориглоно. Монгол Улсын хуулийн дагуу Mongolian beauty and Makeup сэтгүүлийн болон Proline studio-н лого тэмдэгтийг зохиогчийн эрхийн дагуу “КРИТИВПРОЛАЙН” ХХК эзэмшинэ.


Model: Б.Түмэнжаргал

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


Эрхлэгчийн зурвас Гоо сайхны элч болсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүддээ зориулан бэлтгэж буй Mongolian beauty and MAKEUP сэтгүүлийн маань 7 дахь дугаар таны гарт хүрч байна. Уншигчдынхаа санал, сэтгэгдэл дээр тулгуурлан өдрөөс өдөрт сэтгүүлийнхээ дотоод бүтцийг сайжруулахаар хичээн ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна. Энэ удаагийн дугаарт жүжигчин Ч.Ундрал COVER зочноор оролцож, Make UP For Ever академийн Сингапур улс дахь салбарт makeup asrtist-аар суралцан ирээд эх орондоо Salt Professional Make Up Studio-г ажиллуулж байгаа залуу, чадварлаг бүсгүй болох Ж.Сэлэнгэ MAKEUP ARTIST-аар хамтран ажилласан юм. Долоо дахь дугаарын маань онцлог нь шинэ агуулга, шинэ булангууд, шинэ мэдээллүүдээр улам баяжуулсан. Барууны оддын makeup-ын чиг хандлага болоод загварын булангуудыг таньд толилуулж байна. Мөн SPECIAL WOMAN булан маань SPECIAL MAN булантай ээлжлэн гарах болсон шүү бүсгүйчүүдээ. SPECIAL MAN булангийн анхны зочноор СТА ажилтан уран нугараач Э.Лхагва-Очир оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн юм. MAKEUP өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байна. Дэлхий нийтийн чиг хандлагыг алдалгүй хүргэхийн тулд LIFESTYLE булангаараа та бүхэндээ оддын стилистүүд, makeup asrtistуудын сонирхолтой ярилцлага мэдээг хүргэх болно. Дараагийн дугаараараа эргэн уулзацгаая. Гоо сайхныг өөрийнхөө харуул. Өөртөө дурла.

Сэтгүүлийн эрхлэгч

14

Mongolian Beauty & Makeup Magazine

Ц.Тамир


Mongolian Beauty & Makeup Magazine

15

Model: Мөнхцэцэг

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


Model: Анар, Анир

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


all about make up


MAKEUP HISTORY

Хумсны будгийн түүх

Өнгөт будаг,/гоёл чимэглэлийн/. Ихэнхдээ суурь дээр тавигддаг, өөрийн хүссэн өнгийг гаргаж болно. Өнгийн будгийг хуулрахаас сэргийлж хамгаалалтын бүрхүүл үүсгэх будгаар будах хэрэгтэй. Хэд хэдэн удаа давхар будаж болно. Хамгаалагч будаг. Өнгөтэй будгаар будсан үед илүү гялалзуулж, удаан тогтоож, хуулрахаас сэргийлнэ. Хурдан хатаж гялалзуулна. Хумсны будгийг түрхэхдээ тослоггүй, бохирдолгүй хумсны гадаргуу дээр түрхэнэ.

Анхны лак Хятад улсад МЭӨ III зууны үед хэрэглэгдэж байсан гэж үздэг. Хятадын Мин улсын үед урт хумс бол язгууртны шинж байв. Эмэгтэйчүүд хумсыг урт ургуулдаг нь хар ажил хийдэггүйгээ харуулах гэж, эрэгтэйчүүд ургуулдаг нь эрэлхэг зоригтойн шинж байжээ. Тэр үед 25 см хүртэл ургуулж байв. Эртний Египтэд гар, хөл, үсээ будахад зориулан нэгэн зүйл ургамлын навчыг ашиглаж байсан байна. МЭӨ 100 жилийн өмнө Эртний Ромд хумс өнгөлөхдөө тос, амьтны цусыг найруулж хэрэглэж байсан байна. Чарльз Ревсон хэмээх хүн анх усанд уусдагүй будгийг бодож гаргаж хийсэн байна. Тэрээр 1934 онд Revlon компаныг байгуулагч байсан юм. Тухайн үед лак нь 2-3 өдрийн дотор л арилдаг байв. Хумсны будаг арилгагчаар энгийн ацетоныг ашигладаг байв. Будагны төрлүүд Орчин үеийн хумсны будагнууд хэд хэдэн бүлэгт хуваагддаг Суурь: Эхний ээлжинд хумсны толион дээр түрхдэг. Хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Үндсэн будгийн суурь, гадаргуу болж өгдөг, хар бараан өнгийн будгаар будах үед хумсны толион дээр өнгөтэй будаг үлдэхээс хамгаалдаг. Зарим нэг суурь нь гялалзуулагч, торгон болгогч нэмэлт бодисуудыг агуулдаг. Энэ нь хумсны жигд бус байдлыг арилгана. Мөн мөөгөнцрөөс хамгаалах эмчилгээний бодис юмуу хумсыг ургуулах, бэхжүүлэх бодисыг агуулж байдаг.

18

Mongolian Beauty & Makeup Magazine

Хумсны будагны найрлага


Орчин үеийн аль ч хумсны будаг доорх 4 бодисын найрлагатай байдаг: полимер, уусгагч, зөөлрүүлэгч, будагч бодис. Полимер гэдэг бодис нь лакан бүрхүүл үүсгэгч үндсэн бодис бөгөөд гялалзуулагч бэхжүүлэгч бүрхүүлийг бий болгодог.

Уусгагч: Лакан бүрхүүүлийг уусгагч бодисыг ууршуулснаар бэхжүүлдэг байна. Уусгагч бодис нь хумсны будагны найрлагад орсон бодисуудыг тогтоогч нь юм. Уусгагч нь будгийг хумсан дээр тогтвортой, чанартай тогтох чанарыг тодорхойлдог. Изопропилийн спирт лакны бүрхүүлийн найрлагад ордог

Бутилацетат: Хэмээх бодис нь хумсны гадаргуу дээр будгийг тарааж өгөх боломжийг өгдөг.

Будагч бодис: Байгалийн болон нийлэг бодисууд ордог. Түүний найрлагад гялалзуулагч, силикат, титаны диоксид, висмутын оксихлорид хэмээх химийн бодисууд, лимоны хүчил зэрэг багтдаг.

Mongolian Beauty & Makeup Magazine

19


MAKEUP lesson

ХОЁР ТАЛААСАА УУСАЛТТАЙ БУДАЛТ

НҮДИЙГ ГОЁМСОГ ХА

РАГДУУЛАХ

ТЭНЬНИЙ ГАЙХАМШ

ИГ

1

Нүдээ будаж эхлэхийн өмнө нүдний base түрхвэл удаан тогтоцтой байхаас гадна будгийг өөрийнх нь өнгөөр нь гаргаж өгдөг.

2

3

4

5

6

7

8

Харандааны дээрээс тень-ээ уусгаж будаж өгнө.

20

Mongolian Beauty & Makeup Magazine

Харандаагаар нүдний эхлэл төгсгөлийг зурж дараа нь уусгана . Бараан өнгийн харандаа сонгох нь илүү тохиромжтой.

Нүдний зовхины гол хэсэгт цайвар тень тавьж өгнө. Энэ нь тус будалтын онцлог бөгөөд будалтыг 3D харагдуулна.

Хар харандаагаар нүдний доогуур зурна. Ингэж будсанаар илүү цэвэрхэн харагдана.

Контураа тавихдаа нарийн, жигд тавьж өгнө. Нүдийг хэт хурц харагдуулахгүй.

Хүрэн бор өнгийн тень оруулж өгсөнөөр хар өнгийн будалттай сайн зохицодог. Бор өнгө нь энэхүү будалтыг илүү натурал харагдуулдаг.

Ингээд нүдээ будаж дууссаныхаа дараа нүдээ улам тод харагдуулж өгөх үүднээс сормуусаа будаад, сормуус нааж өгнө.


Model: Номин-Эрдэнэ

Makeup: Ж.Сэлэнгэ

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/

Эгэл даруу энгийн мэт оршихуй

Mongolian Beauty & Makeup Magazine

21


MAKEUP product

BB крем буюу гоо сайхны бальзам нь чийгшүүлэх, өө дарах, эмчилгээ болон нарны хурц туяанаас хамгаалах цогц үйлчилгээтэй. Харин шинээр гарсан CC крем нь илүү дэвшилтэт технологи болж чадсан бөгөөд илүү амар. Арьсны өнгөнд уусах, холимог арьсыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй болсоноор давуу талтай.

Олон зорилтот чийгшүүлэгч нь илүү тэжээллэг, натурал төрхийг агуулсан гоо үзэсгэлэнг танд бэлэглэх болно. Тиймээс энэ бүтээгдэхүүн таны гоо сайхны цуглуулгад заавал байх ёстой. CC крем буюу арьсны өнгө зохицуулагч нь өмнөх BB кремийг бодвол, илүү арьс арчилгаан дээр анхаарч өгсөн.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд жигд бус арьсны өнгө, насжилтаас үүссэн сэвх толбо, үрчлээ болон бусад арьсны нийтлэг асуудлуудыг нэгэн зэрэг шийдэх болно. Ингэснээр өмнөх BB кремийн үйлчилгээнүүд үгүй болсон гэж бодож болохгүй, мөн л өмнөхийн адилаар чийгшүүлэгч, нарны хамгаалалт гэх үзүүлэлтийг хадгалж чадсан.

CC, BB КРЕМ

Гэж Юу Вэ? Аль улсын, ямар брэндийн бүтээгдэхүүнээс хамааран хөнгөн эсвэл дунд зэргийн, цайвар болон дунд зэргийн, зузаан гэсэн гурван сонголттой. Ихэвчлэн Европд үйлдвэрлэсэн CC крем нь эдгээр гурван сонголттой байдаг бол Ази, тэр дундаа Солонгос улсад үйлдвэрлэсэн CC крем нь голчлон бүх төрлийн арьсанд тохирох үйлчилгээтэй нэг сонголттой байдаг. Эдгээрээс гадна CC кремийн SPF буюу нарны, гадна нөлөөний хамгаалалт нь өмнөх бүтээгдэхүүнээс илүү нэмэгдсэн тул нарнаас үүсэх арьсны нэмэлт асуудлууд гарахгүй гэсэн үг. Дээр дурдсанаар арьсны нийтлэг асуудал үүсдэг арьстай хэрэглэгчид CC кремийг сонговол илүү зохимжтой бөгөөд фоундэйшний

22

Mongolian Beauty & Makeup Magazine

суурь болгон ашиглахад тохиромжтой. Тослог багатай энэхүү бүтээгдэхүүн нь таны арьсыг илүү гэрэлтүүлэх бөгөөд байгалийн чанараа алдсан арьсны өнгийг тогтворжуулж өгдөг. Гоо сайханч хүний хувьд зөвлөхөд, энэ бүтээгдэхүүнийг сонирхож хэрэглэхийг хүсэж байгаа бол Европ улсад үйлдвэрлэснээс илүүтэй Ази болон Солонгос улсад үйлдвэрлэсэн кремийг авч хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь BB болон CC крем нь Солонгос улсаас гаралтай бөгөөд зах зээл дээр гарсаны дараагаар Европын улс орнууд дуурайн үйлдвэрлэх болсон. Гэвч Европт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь адилхан нэр томъёотой боловч

үйлчилгээ, жорын хувьд ялгаатай байсан нь тогтоогдсон. Хэрвээ та арьсаа илүү натурал, өнгөлөг толигор арьстай харагдуулахыг хүсэж байвал заавал CC кремийг сонгоорой. Түүнчлэн ганц сайхан харагдуулаад зогсохгүй, таны арьсны нийтлэг асуудлуудыг шийдэж өгдөгөөр илүү давуу талтай. Сүүлийн үед хүнд makeup -аас илүүтэй натурал будалт тренд болж байгаа гэж хэлэхэд болно. Тэр гоо сайхны нууцад нэвтрэх хамгийн хялбар арга CC крем байж чадна. Үүнийг түрхсэнээр та натурал гоо үзэмжтэй харагдахаас гадна, эргэн тойрныхон чинь таныг будаагүй ч гэж бодоход хүргэж магад. Тиймээс гоо сайхандаа анхаардаг бүсгүйчүүд та бүхэн энэхүү бүтээгдэхүүнийг заавал туршаад үзээрэй.


MAKEUP ADVICE

2

1

3

КРЕМ ЗӨВ

1 4

4

5

6

7

Эхлээд арьсан дээрхи будаг, бохирдлыг арилгахын тулд сайтар цэвэрлэнэ. Энэ нь крем тавихад хамгийн чухал юм.

Хацрын улааныг дарахын тулд бүдэг ногоон өнгийн base тавьж өгнө. /Суурь кремээ тавихын өмнө түрхэж өгнө/

7

2 5

ТАВЬЖ СУРЦГААЯ

8 Арьсандаа тохирох тосыг суурь болгон түрхэнэ. Ингэж түрхэхдээ дух болон хоёр хацар, хамар, эрүүний хэсэг дээр тосоо хэсэгчлэн тавиад жигд тараана.

Base-ээ жигд түрхсэнийхээ дараа суурь кремээ тос тавьсантай ижил хэсгүүдэд хэсэгчлэн тавьж жигд түрхэж өгнө

3 6

Нүдний доод зовхины хөхрөлтийг дарахын тулд улбар шар өнгийн base түрхэнэ. /Суурь кремээ тавихын өмнө түрхэж өгнө/

Кремийг арьсны гадаргууд жигд тарааж өгөхийн тулд порлон шаардлагатай.

Кремээ жигд тараасныхаа дараа нунтаг пудрыг нүүрний гадна хэсгээс дотогш чиглэлтэй тавьж өгнө. Хацрын дээд хэсэг буюу доод зовхины хэсгээр нунтаг пудрыг бага зэрэг түрхэнэ. Учир нь хэтэрхий их тавьбал нүдний үрчлээ илүү тодорч овортой харагдуулдаг.


MAKEUP TREND

Нүдний Будалтын Трэнд

2

1

4. Цэнхэр нарийхан контур тавилт. Үүнд гэхдээ зөвхөн дээд зовхины будалт л давамгайлах болно. Уруулаа гялалзуулагчтай өнгөлснөөр таныг даруухан бөгөөд гал цогтой харагдуулах болно

1. Гялалзаж харагдах хөх өнгийн саа. Хэтэрхий гоёлын биш энгийн харагдуулахын тулд нүдний давхрааг дагуулан цэвэрхэн нааж өгвөл илүү өнгөлөг, энгийн харагдах болно. Мэдээж оранж өнгийн уруулын будгийг мартаж болохгүй. Ямар ч нүдний будалтанд төгс зохицох болно.

4

3. Цэвэрхэн контур тавилт бол бүхий л цаг үеийн makeup-н гол хүч болсоор ирсэн. Энэ нь ямар ч нүдтэй эмэгтэйд гайхалтай харагддаг. Уруулын будагны сонголтонд оранж өнгө дахин зонхилж байна.

3

2. Нүдийг хүнхэр харагдуулах цайвар бор тень болон түүний голоор ууссан цайвар теньтэй будалт. Энэ нь нүдийг том харагдуулж өгдөг. Энэ будалтанд гэрэл сүүдрийг багахан тавьж өгөхөөс гадна уруулаа өнгөлөх нь илүү тохиромжтой юм. 24

Mongolian Beauty & Makeup Magazine


Фэйсбүүк: facebook.com/saltmakeupstudio Утас: 95145000 И-Мэйл: saltmakeupstudio@outlook.com

Mongolian Beauty & Makeup Magazine

25


ARTIST INTERVIEW

ЭМЭГТЭЙ ХҮН БҮРТ ЭРС ӨӨРЧЛӨГДӨХ ХҮСЭЛ БИЙ. ТЭР ХҮСЛИЙГ НЬ

MAKEUP ARTIST-УУД ӨДӨӨЖ СЭТГҮҮЛИЙН МААНЬ ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГААД ТААТАЙ БАЙНА. СҮҮЛИЙН ҮЕД ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛУУДААР АСУУЛТАА ЭХЛЭЕ? Танай сэтгүүлд бүтээлч ажлуудаараа оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд makeup 100 артистик бүтээлээр фото үзэсгэлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байна. АНХ ХЭРХЭН MAKEUP СОНИРХОЖ ЭНЭ САЛБАРТ ОРСОН БЭ? Эмэгтэй хүн л болсон хойно сонирхохгүй байхын аргагүй салбар. Хүүхэд байхаасаа л их сонирхож эхлэсэн дээ. 26

Mongolian Beauty & Makeup Magazine

Эргэн тойронд эгч нар уруулаа гоё будчихсан, нүдээ гоё будчихсан байгааг хараад л makeup-г сонирхох эхлэл нь тавигдсан. Гэхдээ яг энэ салбарт ороод ирсний дараа makeup гэдэг сонирхсон хүн бүрийн хийж чаддаг зүйл биш гэдгийг ойлгосон. Тиймээс илүү их зүйлийг суралцаж, өөрийн гэсэн арга барилтай болж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд энэ мэргэжлээр ажиллаж байна.

дуртай. Илүү дутуу зүйлгүй, цэвэрхэн бөгөөд хурц шийдэлтэй будалтууд хийхийг боддог. Үүнд гоёлын будалтууд ч хамааралтай. Гэхдээ нэгэнт л makeup-г сонгож суралцаж, ажиллаж байгаа болохоор өөрийгөө олон зүйл дээр сорьж үзэхийг хүсдэг.

СҮҮЛИЙН ҮЕД MAKEUP ARTIST-УУД ГОЁЛЫН БУДАЛТУУДААС ИЛҮҮ ӨӨРИЙН УР ЧАДВАР ШААРДСАН АРТ БУДАЛТУУДЫГ ТҮЛХҮҮ СОНИРХОХ БОЛЖ. СЭЛЭНГЭЭГИЙН ХУВЬД?

Би энэ чиглэлээр Франц улсын Make Up For Ever Academy-н Сингапур дахь салбарт суралцаж төгссөн. Одоо бол монголдоо ирээд өөрийн гэсэн Salt Professional Make Up Studio-г ажиллуулж байна.

Миний хувьд хурц тод будалтанд илүү

ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ХААНА СУРАЛЦАЖ БАЙСАН БЭ?


Яг орон даяар хамарсан томоохон тэмцээн ховорхон. Одоо залуу makeup artist-ууд олон байна. Яг тэдний дунд ур чадварыг нь илүү сайжруулж, нэгнээсээ суралцах, туршлага хуримтлуулах боломжийг нь нээж өгсөн тэмцээн зохиогдвол хамгийн түрүүнд орно. Тэмцээнд ороход ялах, ялагдах эсэх нь сонин биш. Миний хувьд өөрийгөө сорьж, туршлага суух нь чухал. МАГАДГҮЙ ЭНЭ САЛБАРТ ДУТАГДААД БАЙГАА ЗҮЙЛИЙГ НЬ ОЛЖ ХАРЖ БАЙГАА БАЙХ?

ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ, ЗОРИГТОЙ АЛХАМ ГАРГАХ БАЙДАЛ ХЭР АНЗААРАГДДАГ ВЭ? Монгол эмэгтэйчүүд бүгд үзэсгэлэнтэй. Азийн улсуудаас манай монгол эмэгтэйчүүд илүү зөв төрхтэй. Би сурч байхдаа азийн орнуудын олон ч моделиудад будалт хийж байсан. Эмэгтэй хүн бүрийн дотор зоригтой алхам хийж эрс өөрчлөгдөх хүсэл байдаг. Тэр хүслийг нь artist-ууд л өдөөж, гаргаж өгөх хэрэгтэй. ТАНЫ MAKEUP-Н АЛТАН ДҮРЭМ?

Энэ салбарт яг makeup-н зах зээл дээр үнэлэмж их дутагдалтай санагддаг. Гэхдээ алхам алхамаар урагшилж байгаа болохоор удахгүй манайд makeup илүү өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө гэж боддог юм. Artist-ууд өөрсдөө бүтээлч сэтгэлгээтэй байвал хүлээн зөвшөөрүүлэх бүрэн боломжтой. ХУВЬДАА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? МАГАДГҮЙ ГАДНЫ ARTIST-УУДААС СУРАЛЦАХ, ТЭДНИЙ БУДАЛТУУДААС ЖИШЭЭ АВАХ Ч ГЭДЭГ ЮМУУ?

ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЦААШИД ЯГ ЭНЭ САЛБАРТАА ЮУ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА? Бодож төлөвлөсөн ажлууд бол их л байна. Энэ жилдээ үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа болохоор сэтгэл зүрхээрээ үүндээ л их шамдаж байна. Энэ бол хамгийн том төлөвлөгөөнүүд ийн маань нэг. Цаашид бол энэ салбартаа өөрийн хувь нэмэрээ оруулж, ялангуяа эх орондоо makeup-г хөгжүүлэхэд нь бага ч болов тус дөхөм болохсон гэж бодож явдаг. МАНАЙД ЭНЭ ТАЛЫН ТЭМЦЭЭН УРАЛДААН ХЭР ЗОХИОГДДОГ ВЭ? ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ УРАЛДААН ЗОХИОГДВОЛ ОРОЛЦОНО БИЗ ДЭЭ?

Makeup их хурдацтай хөгжиж байна. Нэг өглөө босоод ирэхэд л нэг шинэ зүйл нэмэгдчихсэн байдаг. Тэр дундаас өөрийн хэрэгтэй мэдээллүүдийг цаг алдалгүй олж авахыг эрмэлздэг. Гадны artist-уудаас суралцах зүйл багагүй байдаг шүү. Мэдээж монгол хүний нүүрний онцлог өөр болохоор яг барууны ч юмуу artist-уудын будалтаас санаа авлаа гэхэд түүний монгол хүний нүүрэн дээр яаж буулгаж, яаж нийцүүлэх вэ гэдэг тухайн artist-аас л хамаарах боловуу.

Хамгийн гол нь цэвэрхэн, нямбай будалт хийхийг эрхэмлэдэг. Энэ бол миний makeup-н алтан дүрэм гэхэд болно. НҮҮР БУДАЛТАНД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ ГЭВЭЛ ТАНЫХААР? Эмэгтэйчүүд маань нүүр будалтынхаа бүтээгдэхүүнд маш их анхаарал тавих ёстой. Будагаа зөв сонговол энэ нь хамгийн чухал үндэс болдог. Дараа нь мэдээж багс. MAKEUP-ААС ӨӨР СОНИРХДОГ ЗҮЙЛ? ИНГЭХЭД СЭЛЭНГЭЭ ЯГ ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ? Би дизайнер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ төгсөөд makeup-т илүү сонирхолтой байсан болохоор энэ чиглэлээр үргэлжлүүлэн сурахыг

ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ, СОНИРХОЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН ARTIST-УУДЫН ДУНД ИЛҮҮ ӨНДӨР ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ҮҮ? Хүсэлгүй яахав. Энэ бол манайд бас л дутагдаж байгаа зүйл. Artist бүр хувьдаа л хөгжөөд байгаа боловч биднийг нэгтгэж цааш нь илүү боловсронгуй түвшинд хөгжүүлэх сургалт ч юмуу хэрэгтэй байгаа. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУВЬД НҮҮР БУДАЛТЫН ТАЛ ДЭЭР ЭРС Mongolian Beauty & Makeup Magazine

27


ARTIST INTERVIEW

28

Mongolian Beauty & Makeup Magazine

28

Mongolian Beauty & Makeup Magazine


сонгосон. Хүн өөрийн дуртай зүйлээсээ хэзээ ч салж чаддаггүй юм билээ. Тийм болохоор одоо ч гэсэн хүнд makeup хийхдээ түүнээсээ таашаал авч, ажлаа чин сэтгэлээсээ хийхийг боддог. Сонирхдог зүйл гэвэл олон шүү. Сонирхол нэмэгдсээр л байгаа. Латин бүжиг, зураг зурах гээд л. Сүүлийн үед интерьерт нилээн сонирхолтой болоод байгаа. MAKEUP ХИЙЖ БАЙХ ҮЕД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДӨГ ВЭ? Их гоё асуулт байна. Би makeup хийж байхдаа өөр орон зайд оччих шиг л болдог. Эргэн тойрны бүх зүйлээс холдоод сэтгэл санаа ч сайхан болчихдог. Сэтгэл санаа тогтворгүй байх үедээ будалт хийсний дараа илүү сайхан мэдрэмж төрж, дотроосоо гэрэлтэж байгаагаа мэдэрдэг. Ямар ч үед миний гайхалтай эм болж чаддаг. MAKEUP-ИЙГ ӨӨР ЮУТАЙ ХОСЛУУЛВАЛ ИЛҮҮ ТӨГС ЗОХИЦОЛ БОЛНО ГЭЖ БОДДОГ ВЭ? Makeup бол урлаг. Энэ урлагийг эмэгтэй хүний гоо сайхныг илтгэж чадах юутай ч хослуулсан төгс зохицоно. СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН

ГАЙХАЛТАЙ ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ? НАЙЗ ЗАЛУУТАЙ ЮУ? Сэтгэл хөдөлгөсөн сайхан дурсамж бүхэн миний найзуудтай холбоотой байдаг. Маш олон сайхан дурсамжууд байгаа болохоор алинаас нь эхлэж ярихаа мэддэггүй. Найз залуугүй. ОДОО БАЙГАА БҮХЭНДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ УУ? МАГАДГҮЙ БАГА ЗЭРЭГ ШУНАЛ НЭМЬЕ Л ДЭЭ. ТЭГВЭЛ ТА ЮУНД ИЛҮҮ ШУНАЖ ТЭМҮҮЛЭХ ВЭ? Өглөө бүр миний амьдрал одоо л дөнгөж эхлэж байгаа юм шиг санагддаг. Одоо байгаа амьдралдаа би бүрэн дүүрэн сэтгэл ханаглуун байдаг. Хүн бүрийн адилаар сайн сайхан амьдралын төлөө шунаж тэмүүлэлгүй яахав. Чин сэтгэлээсээ ажиллаж, хөдөлмөрлөж чадвал хүн аз жаргалыг өөрөө бүтээж чадна гэж боддог. Тийм болохоор илүү их хөдөлмөрлөх шуналыг л нэмэх байхдаа. Цаашдын хүсч зорьсон бүхэнд тань амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олон болон, уншигчиддаа бүгдэнд нь аз жаргал хүсье.

Mongolian Beauty & Makeup Magazine

29

Mongolian Beauty & Makeup Magazine

29


Сургалт Өөрийгөө зөв будаж сурах, гоо сайхнаа улам тордохоор эрмэлзэж буй бүсгүйчүүддээ зориулан сэтгүүлийн редакцийн зүгээс гоо сайхны сургалт явуулахаар элсэлтийг авч эхлэлээ.

Сургалтын ангилалд: Хувь хүн өөрийгөө будаж сурах анхан шатны сургалт

Сургалтанд багтах зүйлс: Гарын авлага Ком карт Сургалтын явцад хийгдсэн хамгийн сайн бүтээлийг сэтгүүлийн дугаарт оруулах

Өөрийнхөө дүр төрхийг зөв сайхан харагдуулахын тулд makeup-ыг төгс эзэмшицгээе.

77100823, 88080823 30

Mongolian Beauty & Makeup Magazine

FACEBOOK: MongolianMakeUp


Model: Б.Энхцолмон

Makeup: Ж.Сэлэнгэ

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/

эмэгтэй хүн бүрт гоо сайхны нууц бий

Mongolian Beauty & Makeup Magazine

31


SKIN CARE

Тослог д а д у арьстнуудад у н т с ь р а үрчлээ бага суудаг Тослог арьсны арчилгаа нь арьсны тослогийг нь арилгахад биш харин системтэй цэвэрлэгээ, арчилгаанд оршдог. Тэжээл өгч чийгшүүлэх нь маш чухал. Спиртийн төрлийн ундаанаас зайлсхийж шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Нарны туяанаас маш сайн хамгаалах хэрэгтэй.

Шинж тэмдэг 1. Хацар, дух, хамрын орчим тослогтох 2. Нүхжилт их үүсэх 3. Батгажилт үүсэх Арьс тослогтох шалтгаан 1. Мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах. 2. Ходоод гэдэсний хямрал 3. Хурц өөх тостой, халуун ногоотой хоол хэтрүүлэн хэрэглэх 4. Гоо сайхны буруу хэрэглээ 5. Удамшил 6. Жирэмслэлт

Тослог арьс нь таныг удаан залуу харагдуулах болно. Тослог арьстай байна гээд та гутрах хэрэггүй. Тослог арьс нь өөрийн гэсэн давуу талтай. Тослог арьс нь бусад төрлийн арьсийг бодвол хэт мэдрэмтгий биш учраас таны арьс удаан залуу харагдах болно. Таны арьсан дээр гарч байгаа тос нь найдвартай хамгаалалтын бүрхүүл юм. Гадаад орчноос үүсч байгаа бохирдлоос хамгаална. 30 наснаас хойш өөх тос нь тэнцвэржиж таны арьс холимог болно. Тослог арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн Тосон суурьтой бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Суурь крем сонгохдоо нүүрний өнгөнөөс нэг тон цайвар крем сонгоорой. Яагаад гэвэл нүүр тослогтохоор нүүрний будаг бараан болдог. Хуурай матт тень, хацар өнгөлөгч хэрэглээрэй. 32

Mongolian Beauty & Makeup Magazine

Арчилгаа Долоо хоногт 1 удаа 36-38 хэмийн халуун буцласан усаар угаана. Нэг өдөр өнжөөд хүйтэн усаар угаана. Бусад өдрүүдэд өрөөний температуртай усаар угаах хэрэгтэй. Угаасныхаа дараа мөсөөр арчвал тослогийн баланс тэнцвэржинэ. Усандаа лемон хийж угаавал тослог багасна. Тослог арьстнууд спиртэн цэвэрлэгчээр цэвэрлэдэг гэж хүмүүс ярьдаг энэ нь буруу юм. Scrab –р долоо хоногт 1-2 удаа гуужуулна. Орой сүүний ээдмийг 3-5 минут нүүрэндээ тавиад дараа нь чийгшүүлэгч тос тавина. Бага зэрэг давстай усаар угааснаар арь сайн цэвэрлэгдэж өгнө. Нүүрэн дээр гарсан идээт батгыг шахахгүй байхыг зөвлөе. Шахвал эд эсийг гэмтээж үрэвсэл үүсгэнэ. Нүүрний тосондоо эсвэл маскандаа хэдэн дусал үнэртэй ус дусаагаарай. Энэ нь тослогийг багасгаж нүх сүвийг сайн цэвэрлэж өгдөг.


Тэмцээнд оролцсон: Outlaw хамтлагын ахлагч ОРГИЛ

ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН outlaw хамтлагын ахлагч оргил-ын beauty зураг Mongolian Beauty & Makeup Magazine

33


MAKEUP SPECIAL

ОНЫ MAKEUP-ЫН Онцлох Өнгө Энэ онд таны MAKEUP-ын өнгө ямар байхыг ALLURE онцолж байна.

1

.Уруулын будагны хувьд энэ оны трэнд бол улбар шар өнгө. Таны уруулын хэлбэрийг тодруулж өгөхөөс гадна гал цогтой, ялдам харагдуулах өнгө юм.

2

.Теньний өнгөнд цэнхэр, хөх өнгө зонхилох болно. Нүдний будалтын хувьд энэ бол таны одоогийн байгаа дүр төрхийг тань бүрэн өөрчлөх байна.

5

.Смоки буюу уусгалттай будалтанд голт бор цэцгийн өнгө болох улаан хүрэн өнгө нь энэ оны трэндэд зүй ёсоор багтсан. Энэ өнгө бол хүчирхэг эмэгтэйг илтгэх будалтын нууц юм.

6

.Гүн хөх өнгө. Харандаан контурны сонголтонд тань хэрвээ хар өнгө байгаа бол түүнээс татгалзаж хөх өнгийг санал болгжээ. Estee

6 7 5

3 7 . Гэрэл

сүүдрийн өнгөнд

.Хумсны будагны сонголтонд тань шоколадан бор өнгийг онцолж байна. Энэ бол энэ оны трэнд бөгөөд ямар ч өнгөтэй харшлахгүй.

8 боронзон алтлаг шаргал болон цайвар бор өнгө зонхилж байна. Энэ нь урьд өмнөх бараан өнгөнүүдийг халж илүү сэргэг өнгийг таньд санал болгожээ. Dolce and Gabbana

4

.Англи маягийн нүд будалт. Сарнайг санагдуулам боронзон ягаан өнгө юм. Нүдийг сэргэг харагдуулахаас гадна бага зэрэг гялалзуулах нь ялдам дүр төрхийг таньд бэлэглэх болно. Burberry брэндийн тенийг таньд байна.

34

Mongolian Beauty & Makeup Magazine

.Хацар өнгөлөгчийн хувьд жимсний өнгийг санагдуулам ягаан өнгө. Арьсыг тань өнгөлөг харагдуулахаас гадна, төрөлхийн ягаарсан хацартай мэт харагдах болно. Maybelline-ий хацар

9

.Хүрэн улаан өнгө бол хэзээ ч моданаас гарахгүй. Энэ бол эмэгтэйчүүдийн хувьд төгс сонголт байх болно. MAC

8 4 9 3


Mongolian Beauty & Makeup Magazine

35


SPECIAL MAN

ЭРЭГТЭЙ ХҮН БИЕ БЯЛДАРТАА АНХААРАХ НЬ ЧУХАЛ МУСТА Э.Лхагва- Очир : Сэтгүүлийн маань энэ дугаараас эхлэн Special man-ийг онцолж байхаар боллоо. Онцлох зочноор маань уран нугараач МУСТА Э.Лхагва- очир оролцож байна. Тэрээр Нью-Йоркт болж байгаа Мерседес Бенз загварын шоунд загвар зохион бүтээгч Катя зол-н баг бүрэлдэхүүнд багтан эх орноо төлөөлөн явсан юм.

1

.Эмэгтэй хүний ямар ааш занг хүндэлдэг вэ?

Миний хувьд эмэгтэй хүний ухаалаг, тэвчээртэй занг илүү хүндэлж үнэлдэг. Аливаа асуудалд ухаалгаар хандаж шийдвэр гаргадаг тийм эмэгтэйчүүд олон байдаг гэж боддог. Би тийм зантай эмэгтэйчүүдийг илүү хүндэлдэг гэхүү дээ.

2

.Өдөр тутамдаа нүүр арьсандаа хэрхэн анхаардаг вэ? Ажил мэргэжлийн онцлогоос хамааран арьсанд будаг хүргэх шаардлага их гардаг. Жишээлбэл тоглолтын үеэр ч юм уу. Ийм үед тоглолт дууссаны дараагаар будагаа угааж цэвэрлэсний дараа тэжээлийн тос түрхдэг. Мөн бэлтгэлийн үеэр байнга 36

Mongolian Beauty & Makeup Magazine

хөлс гардаг учраас өдөр тутмын шингэн саванг байнга хэрэглэдэг.

3

.Эрчүүд бие бялдраа хөгжүүлэх тал дээр таны бодол? Сүүлийн үед залуус маань энэ тал дээр нилээд анхаарах болсон юм шиг санагддаг. Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүд шиг гадаад гоо үзэмжиндээ анхаарах шаардлага төдийлөн бага байдаг. Харин бие бялдар хөгжүүлэх асуудал гадаад гоо сайхны нэг илрэл гэж хэлж болох байх. Миний хувьд мэргэжлийн онцлогоос хамааран хөгжүүлэх шаардлага зайлшгүй гардаг. Хөгжүүлэхгүй байя гэсэн ч хөгжиж л байдаг хүчний бэлтгэл хийдэг учраас. Гэхдээ мэргэжлийн онцлог болохоор л энэ тал дээр анхаарсан гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол анхаардаг. Гудамжаар биеэ хөгжүүлсэн залуучууд зөндөө л зөрдөг болсон байна. Биеийн хөгжлийн тал дээр залуучууд нилээд анхаардаг болсон юм шиг санагддаг. Энэ нь мэдээж сайн зүйл. Хүн нэг төрөхдөө өөрөөсөө хамаарах бүхнийг сайхан байлгах хэрэгтэй юм болов уу. Өөртөө сэтгэл хангалуун байх чинь сайхан

зүйл шүү дээ.

4

.Үнэртний сонголтын хувьд?

Үнэртэй ус гэдэг бол хүний өөрийгөө илэрхийлэх нэг зүйл юмуу даа. Дотоод илэрхийллийн тансаг хэлбэр ч байж болно. Ямар брэндийн үнэртэй ус, зохих зохицох, мэдэрч чадсан гээд л олон асуудал үнэртэй устай холбогдож гарч ирэх байх л даа. Эрчүүдийн хувьд өөрт таалагдсан үнэхээр сайхан үнэр үнэртүүлсэн хүн зөрөхөд эргээд хардаг байх жишээтэй. Би нялуун биш зөөлөн хэрнээ чамин үнэртэнд дуртай.

5

.Өөрийн тань донжийг бүрдүүлдэг зүйл бий юу?

Үсний засалт ч юмуу гутал тэлээ юу ч байж болно. Миний хувьд төдийлөн донжийг бүрдүүлж чаддаггүй. Мөн л ажил мэргэжилтэй холбоотой. Өөрөөр хэлбэл костюм өмсөөд зангиа зүүгээд явах үе бага байдаг. Би ч бас ийм хувцаслалтанд дуртай биш. Биед амар чөлөөтэй хувцсанд илүү дуртай. Харин эрчүүдийн 9 хэрэглэл гэж ярьдаг шүү дээ. Сайхан гутал сайхан зангиа гэдэг ч юмуу. Шаардлагатай үед өмсөөд гарчих хувцас хэрэглэл бол бэлэн байж байх хэрэгтэй гэж үздэг.


Mongolian Beauty & Makeup Magazine

37


MAKEUP ADVICE

й а т а н а н а Б

МАСК

болон өгийн бал мттай а банана нь гаад й зохицол ба зогсохгүй, уулах залууж гайхалтай аддаг байна. ч маск болж ы арь сыг н а т ь н э н Э болгоно. н а х й а с р о толиг ажилдаа За тэгвэл г ширхэг орцгооё. Нэ гах бөгөөд л банана ари өгийн бал з 3 халбага р дүнг нь хэрэгтэй. ү ыг хүсвэл х сайн болго л 10 дуслыг и лемоны хүч нэмээрэй. сүвийг Энэ нь нүх өөс гад на х агшааж өгө элтүүлж р нүүрийг гэ өгнө.

З

38

Mongolian Beauty & Makeup Magazine

Миксер машинд хийж хутгах эсвэл хутгаж шингэн болгосоны дараагаар нүүрэндээ жигд тарааж өгнө. 5-10 минут байлгасны дараагаар зургаа аваад ямар өөрчлөлт гарсанаа бидний фэйсбүүк хуудсанд илгээгээрэй. Бид уншигчдаасаа санал хүсэлт болон хариу хүлээж авахдаа үргэлж таатай байдаг.


Б

MAKEUP ARTIST-УУД ЗӨВЛӨЖ БАЙНА

MAKEUP special

үсгүйчүүд маань крем сонгохдоо ам дамжсан ярианаас юмуу сурталчилгаанаас л олж авсан мэдээлэл дээрээ тулгуурладаг учраас шуудхан аваад хэрэглэчихэж чаддаггүй. Тэгвэл makeup artist-ууд маань крем сонголтонд тань багахан тус болох зорилгоор зөвлөж байна.

Makeup artist З.Одончимэг : Хурдан хугацаанд гадагшаа гарахаар бол BB кремийг түлхүү сонгон хэрэглэдэг. Арьсанд тэжээл өгч, өө сэвийг сайн дарж, арьсны асуудлыг шийдвэрлэхэд тус болдог. Мөн Dior брэндийн кремүүдийг хэрэглэдэг. Удаан тогтоцтойн дээр арьсанд гүн бохирдол үүсгэхээс сэргийлдэг. Makeup artist Ж.Сэлэнгэ : Make Up For Ever брэндийн HD кремийг нүүр будалтандаа сонгож хэрэглэдэг. Энэ крем нь нягтаршил сайтай учраас маш сайн шингэж, нүүрний өө сэвийг гүйцэд дарж өгдөг онцлогтой. Зураг авалтанд ашиглахад ч урамтай байдаг. Makeup artist Б.Ёндонсүрэн : MISSHA брэндийн кремийг хэрэглэдэг. Арьсны өөг маш сайн дарахаас гадна чийглэг, толигор болгодог давуу талтай. Нарны хамгаалалттай болохоор арьсыг тослогжуулахгүй. Эмэгтэйчүүдийн кашлоконд крем зайлшгүй байх ёстой л гэж бодож байна.

Mongolian Beauty & Makeup Magazine

39


ДОТРООСОО ИНЭЭМСЭГЛЭЕ

ЗӨВЛӨЖ БАЙНА

Бид өдөр тутмын амьдралдаа гадаад гоо үзэмжиндээ байнга анхаардаг боловч дотоод гоо сайхнаа тордох нь төдий л бага байдаг. Тэгвэл дотроосоо эрүүл байх нь гадаад гоо сайхны хамгийн чухал үндэс. Дотроосоо гэрэлтэхийн тулд өдөр тутамдаа хамгийн энгийн зүйлсээс эхлэж болно. Өдөрт ердөө л 1 литр орчим цэвэр жимсний шүүс уухад таны биед гайхалтай өөрчлөлтүүд гарч эхлэх болно. Ингээд онцолж буй гурван жимсний нууцыг хамтдаа сонирхцгооё.

Био шүүс гэдэг нь аливаа химийн бодис болон бордоо ороогүй цэвэр байгальд ургасан жимсний 100%-ийн шүүсийг хэлнэ. Энэ шүүс нь амин дэмээр баялаг, хиймэл амт өнгө оруулагч үгүй, элдэв консервант байхгүй, хүчиллэг багатай, чихэр агуулаагүй бүтээгдэхүүн юм.

Бразилийн шилдэг сортын Жүрж Энэ жимсний зөөлөн эд нь улбар шар өнгөтэй ба олон судалтай өвөрмөц үнэртэй юм. Чихэрлэг амт багатай боловч илүү хүчтэй амттай зөөлөн үнэртэй. Мөн зөөлөн эд нь судал ихтэй. Ямар ч хүн энэ гайхалтай амтыг мэдэрснийхээ төлөө огт харамсдаггүй! Жүржийн шүүс С аминдэмээр нэн баялаг. С аминдэм нь ядаргааг амархан тайлдаг, судасны ханыг бэхжүүлдэг, холестерины хэмжээг бууруулахаас гадна ходоод гэдэсний үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 70-100 мг С аминдэм хэрэглэх шаардлагатай. Тогтмол ууж хэвшвэл арьсны чийглэг нэмэгддэг бөгөөд манай орон шиг хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд жүрж нь таны гоо сайхны аврагч юм.

Тайландын Ханбаргоцой Ханборгоцойн шүүсний найрлаганд бромилин бодис их хэмжээгээр агуулагддаг. Бромилин бодис нь хүний биеийн илүүдэл өөх тосыг задлах болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Хан боргоцой нь хүний биеийн хаванг буулгадаг ба гэдэс хямрах, ходоод өвдөхөд сайн үр дүн үзүүлдэг. Мөн монголчуудын асуудал болсон бөөрний үрэвслийг зохицуулах ба мөгөөрсөн хоолойн үрэвсэлийг эмчлэнэ. Тиймээс хан боргоцойн шүүсийг тогтмол ууж хэвшсэнээр ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж арьсны балансыг тогтворжуулж залуужуулах шидтэй юм.

Германы шүүслэг Алим Найрлагандаа сахараас гадна маш олон төрлийн витамин, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд буй илүүдэл хортой бодисуудыг зайлуулдаг. Усан үзэм дэхь кальци нь ясыг хэврэгших, хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархаллыг бэхжүүлснээр ялангуяа өвлийн улиралд ханиад томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Тиймээс усан үзэмний жүүсийг тогтмол ууж хэвшсэнээр та дотроосоо гэрэлтэх болно. 40

Mongolian Beauty & Makeup Magazine


Mongolian Beauty & Makeup Magazine

41


MAKEUP TIPS

Гоо Сайхны Түгээмэл Алдаанаас Зайлсхийх Нь Гоо сайхны алдааг мэргэжлийн гоо сайханчид хүртэл гаргадаг ч, аз болоход тэдгээрийн ихэнхийг нь янзлахад хялбар байдаг. Тиймээс гоо сайхны салбарт нэр нь түгсэн мэргэжилтнүүдийн нэг болох Синта Лондон болон Наталъя Нэйрийн бэлтгэсэн зөвлөгөөг хүргэж байна.

1 4 42

1. Хэт их энгэсэг Хэрэв чи "Орос Хүүхэлдэй" мэт нүүртэй болохыг хүсээгүй л бол, энгэсгийг зохистой хэрэглэх нь зүйтэй. Энгэсгийг хацар дагуу уусгаж өгж, нүүрэнд жигдхэн хуваарилж өгөх ёстой байдаг тул багсны чанар маш чухал байдгыг Синта Лондон онцлож байна. Ахин нэг анхаарах зүйл гэвэл: Хэдий нүүрэнд ямар ч өнгө төрхийг гаргах амархан боловч, дараа нь түүнийг арилгаж цэвэрлэх амаргүй гэдгийг бүү мартаарай.

2

2. Хэт будсан хөмсөг Хөмсөгөө хэрхэн будаж янзлахаас хамааран таны ерөнхий төрх гарж ирэх тул, өтгөн хөмсөгтэй харагдах гэж хэт их будсанаас болж таны чухал өдрийг баллаж болох юм. Өтгөн хөмсөг, гайхалтай хурц нүдээрээ байлдан дагуулагч Кара Делевинь мэдээж үзэгслэнтэй нэгэн, гэвч түүнийг дагаад хэтрүүлж та болохгүй. Жижиг өнцөг агуулсан бийр болон таны үсний өнгөтэй нийцсэн нүдний тень нь энэ асуудлыг цэгцлэх болно.

4. Шүдэнд тогтсон уруулын будаг Бүсгүйчүүд бид үүнд хамгаас дургүй, гэвч энэ нь бидэнд тохиолдож л байдаг. Хэрвээ уруулаа будаж дууссаны дараа хуруугаа аман дээрээ байрлуулж, үүний дараа хөнгөхөн (удаанаар) хуруугаа татаж авсанаар энэ асуудал шийдэгдэнэ гэвэл та бидэнд итгэх үү? Үгүй гэж байгаа бол юу ч гэсэн туршаад үз. Наталя Нэйр бидэнд хий хоосон зөвлөгөө өгнө гэдэг юу л бол.

Mongolian Beauty & Makeup Magazine

3 5

3. Уйланхай сормуусны будалт Уйлсан мэт харагдуулах сормуусны будалтаас зайлсхийх нэг энгийн арга нь будахынхаа өмнө багсаа салфеткаар цэвэрлэх явдал. Энэхүү энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөг нүүр будалтын салбар дахь акулуудын нэг мөн түүнчлэн бидний сайн мэдэх X-factor нэвтрүүлгийн мэйк ап артист Наталя Нэйр өглөө.

5. Толботой хэсгийг дарах Нүүрэн дээрх толбо мэдээж онцгүй харагддаг. Хэдий тийм ч бид энэ асуудлтай тэмцэхээс өөр аргагүй. Наталъягийн хэлж байгаагаар, энгийн крем эсвэл concealer хэрэглэхийн оронд, matte finish гэсэн тодорхойлолт бүхий, өөрөөр хэлбэл өөг дарж тэнцвэржүүлэх давхар үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэсэнээр таны нүүр өөгүй сайхан харагдах бөгөөд тэдгээр толбыг зөвхөн та л мэдэх болно!


Model: Б.Түмэнжаргал

Makeup: Ж.Сэлэнгэ

МЭДРЭМЖ БОЛ НУУЦ ХАРЦ

Mongolian Beauty & Makeup Magazine

43

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


MAKEUP TIPS

НҮДНИЙХЭЭ ДООГУУРХ УУТАНЦАРААС САЛЦГААЯ Нүдний доогуурх уутанцар бүсгүйчүүдийн хүндхэн асуудлын нэг.

Х

амгийн сайн өө дарагч хэрэглэх болон гэрэл сүүдэр хэрэглэсэн ч зарим уутанцар ер арилдаггүй. Хэдий бид нүүрээ будаж гоёх ухаангүй дуртай ч, энэ нь уутанцарын асуудлыг шийдвэрлэх арга биш юм. Тэгвэл доорх аргуудыг тогтмол хэвшүүлж чадсанаар үр дүнг нь харах болно. Хоолны дэглэмээ өөрчил: Хэрэв таны зовхины доод хэт их хавагнасан байдал илэрч, хавирган сар хэлбэртэй сүүдээр үүссэн бол, юу идэж байгаадаа анхаарал тавих цаг нь болжээ. Давс, халуун ногоо ихтэй хоол болон алкохол агуулсан бүтээгдэхүүн нь энэ асуудлыг улам хүндэрүүлнэ. Эдгээрээс зайлсхийж чадвал, таны арьс чинь тайван амарч эхлэх бөгөөд уутанцар хэт сүүдэрлэхээ болино. Нүдээ нухахаа боль: Гутланд чинь үрэгдсэнээс болж хөлөнд чинь хар толбо үүсэж байгааг анзаарсан уу? Тиймээ 44

Mongolian Beauty & Makeup Magazine

тэгвэл нүдээ нухаад байвал, сөрөг үр дүн нь яг адилхан байдаг. Нүдээ нухсанаар арьс нөсөөжиж сүүдэрлэж эхлэдэг. Тиймээс энэхүү зуршлаа одоохон орхи. Унтахдаа ч анхаар: Толгойгоо доош харуулж унтах нь, нүдний доор шингэн үүсгэдэг. Тиймээс нэг эсвэл хоёр дэр давхарлаж унтсанаар шөнийн туршид тэдгээр шингэн доош урсаж, нүдэн доорх ачааллыг арилгана. Нарны тос, нарны тос бас дахин нарны тос: Хэрвээ нүдэн доорх арьс сүүдрээр хучигдсан бол, наслалтаас болон улам харанхуйлахаас сэргийл. Өдөр бүр SPF 30 нарны хамгаалалт бүхий тосыг нүдэндээ хүргэлгүйгээр, зовхины хэсгээр байнга түрхэж хамгаал. Нар нь уутанцарын хэсгийг улам хар болгодог бөгөөд нас ахих тусам энэ нь дорддог. Хүйтэн цайны уут: Та цайгаа найруулж дууссаны дараа, үлдсэн цайны уутаа хөргөгчинд 10 орчим минут

хадгалах бөгөөд үүний дараагаар тэрхүү уутаа нүдэн дээрээ тавина. Энэ нь ганц таныг амраагаад зогсохгүй, 15 минутын туршид нүдэн дээрээ байлгасанаар нүдний эргэн тойрон дахь арьсыг эмчилж, үүссэн хавдарыг буулгах болно. Нүүрний будагаа арилгаж бай: Нүүрний будагаа арилгалгүй унтах нь арьсанд харшлах бөгөөд нүдний хэсэгт шингэн үүсгэдэг. Сормуусны будаг эсвэл дан өө дарагчаар будсан ч бай, унтахын өмнө будгаа арилгаж байх ёстой бөгөөд арилгасны дараагаар крем түрхэж бай. Өглөөд зориулж халбагаа хөлдөөгчинд орхи: 2 төмөр халбага усанд дүрээд тэр даруй шөнөдөө хөргөгчиндөө хийгээд хонуул. Өглөө болохоод халбагаа гаргаж, овгор талаар нь нүдэн дээрээ таваас арван минут орчим байлга. Хүйтэн температур нь хавагнасан байдлыг бууруулах бөгөөд нүүрээ будахын өмнө арьс чинь амарсан байх болно.


Model: Батчимэг

Mongolian Beauty & Makeup Magazine

Makeup:Б.Ёндонсүрэн

Оньс мэт...

45

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


MAKEUP FANТASY

Makeup: Ж.Сэлэнгэ

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/

ХҮССЭН ДҮРДЭЭ ХУВИРЧ ЧАДНА

Б

Model: Мөнхтуяа

ид хүссэн дүрдээ хувирах бүрэн боломжтой. Харин яаж гээч? Makeup artist-ын гайхалтай будалтаар бид өөрийн хүссэн дүрдээ хувирч чадна. Хэсэгхэн хугацааны дотор л бид танигдахааргүй өөрчлөгдөх болно.

46

Mongolian Beauty & Makeup Magazine


Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/

НҮҮР ХУВИРГАЛТЫН ХҮЧ

Ж

Model: Ц.Цоогий

Makeup: Б.Ёндонсүрэн

ирийн охиноос эмээ хүртэл хувирч чадах нь нүүр хувиргалтын нэгэн хүч. Энэ хувиргалтыг ихэвчлэн кино зураг авалтанд хийдэг бөгөөд үзэгчдийн итгэл үнэмшлийг улам бүр төрүүлэхийн тулд artist-ууд маань залуухан бүсгүйг эмгэн болгож хэдхэн хормын дотор хувиргадаг. Mongolian Beauty & Makeup Magazine

47


MAKEUP LEGEND

Өнгөөр тогло, түүнд дүрэм гэж байхгүй Том Пешо: Францын алдартай makeup artist Том Пешо бол Estee Lauder-ын уран бүтээлч юм. Тэрээр жүжигчин Николь Кидман, Анджелина Жоли, Дэми Мур, топ моделиуд болох Наоми Кэмпбел, Мила Ивавович, Линда Евангелист зэрэг дэлхийн хэмжээний одуудын нүүрийг буддаг чадварлаг makeup artist юм. Авьяаслаг Том Пешод нүүр будалтын захиалга ар араасаа хөвөрдөг бөгөөд хэдэн сарын өмнөөс л түүнд захиалга өгч байж будуулдаг байна.

48

Mongolian Beauty & Makeup Magazine


Т

эрээр тогоочийн мэргжлээр Францад сурууль төгсөөд бялуу хийж, хийсэн бялуун дээрээ нарийн хээ угалз зурдаг байжээ. Парист ирээд санаандгүй тохиолдлоор makeup artist-ын сургуульд суралцсан байна. Өдгөө тэрээр амжилтын гараагаа эхлээд 30 жил өнгөрчээ. Анх Линда Кантелло хэмээх домогт нүүр будагчийн туслахаар ажиллаж гараагаа эхлэсэн байна. Марио Тестино хэмээх гэрэл зурагчин, францын Vogue сэтгүүлийн эрхлэгч Карин Ройтфелд нартай нягт хамтран ажилласнаар 90-ээд оны эхээр өөрийгөө дэлхийн загварын тавцанд шилдэг нүүр будагчдын нэг болгох алхамыг хийжээ. Түүний ярьж байгаагаар нүүр будалтаар эмэгтэй хүнийг чимэглэх ёстой, харин эмэгтэй хүний байгалаас заяасан гоо сайхныг нуух ёсгүй гэж үздэг байна. Burberry болон Gucci рекламны компаниудтай хамтран имижийг нь

бүрдүүлсэн. 2001 он Beauty Navigator хэмээх төслийн хажуугаар Shiseido The Makeup-ын урсгалыг бүтээсэн. 2006 он Shiseido-той хамтран ажиллах гэрээ дуусч, жинхэнэ загварын хаант улсыг бий болгожээ Prada, Yves Saint Laurent, Ralph Lauren, Givenchy, Balmain, Marni, Max Mara болон Jean-Paul Gaultier зэрэг дэлхийн брендүүдтэй амжилттай хамтран ажиллаж, итали, франц, америкийн Vogue, Vanity Fair болон V magazine сэтгүүлийн нүүр будалтын зурагнуудад будалт хийсэн байна. Yves Saint Laurent, Givenchy, Balmain, Burberry, Gucci, Dolce & Gabbana, Michael Kors болон Versace-ийн зар сурталчилгааны будалтад оролцсон байна. 2009 оны 10 сард Estée Lauder корпорацийн Estée Lauder нүүр будалтын захирал болжээ. Түүний алтан зөвлөгөө “Хамгийн гол нь өнгөнүүдийг холихоос

бүү ай. Эмэгтэй хүн бүр өөрт нь тохирсон, өөрийн онцлог төрхөө гаргасан шинэ дүр төрхийг цогцлоож байх хэрэгтэй. Хэрвээ танд хөх өнгө зохихгүй байгаа бол хар өнгөтэй хольж болно шүү”. Мөн “Хөх өнгийн тень таньд зохихгүй мэт санагдаж байвал хар өнгөтэй хольж, сормуусаа хар өнгийн сормуусны будгаар будаарай. Өнгөөр тогло, түүнд дүрэм гэж байхгүй”. Уруул будалт Хэрвээ та тод хурц өнгө сонгож байвал, жишээ нь улаан, нүдний контурны тушний өнгө мөн адил тийм өнгийг сонгоорой. Та уруулаа гялалзсан сайхан , цомбогор харагдуулахыг хүсвэл уруулын будагны өнгөтэй тийм өнгөлөгчийг түрхээрэй. Ингэвэл гүн өнгөтэй харагдахаас гадна гялтаганаж, том бамбагар харагдана.

Mongolian Beauty & Makeup Magazine

49


Model: Анар, Анир

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


mon gol ian bea uty


Mongolian beauty & MAKEUP

Сэтгүүл Захиалга авч Байна

МОНГОЛ ШУУДАН ИНДЕКС 247107 247108 ТҮГЭЭМЭЛ ПОСТ ШУУДАН 230034 230035 Улиралаар нь захиалахад 13500 төгрөг, хагас жилийн захиалгын үнэ 27000 төгрөг, жилийн захиалгын үнэ 54000 төгрөг.

52

Mongolian Beauty & Makeup Magazine


Хуудас бүрт нууц бий. Тэр нууцыг зөвхөн уншигч та л мэднэ гээд бод доо. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Тэрхүү гоо сайхныг нь Mongolian beauty MAKEUP сэтгүүлийнхэн улам тордохын тулд шинэлэг бүхнийг эрэлхийлж байгааг хэлэхэд таатай байна. Өөрөөсөө өдөр бүхэн уйдан шинэчлэгдэж, өөрийгөө ГОО САЙХАН-ы төлөөлөл болгож чадах эмэгтэй хүн бүрт зориулагдсан тус сэтгүүлийн үнэ ердөө 5000 төгрөг. Монголдоо анх удаа, зөвхөн бүсгүй таньд зориулсан гоо сайхны мэргэжлийн сэтгүүлийн шинэхэн дугаар дахин таньд хүрч байна. Сэтгүүлийн маань дугаар бүр таны гарт байгаа бол та өөрийн гэсэн гоо сайхныхаа хүчийг хэдийнэ өөрийн болгож чадсан гэсэн үг. Одоо таны цагийг бид улам илүү хэмнэж байна. Манай сэтгүүлийн анхны дугаар GOGO.mn портал сайтад PDF хувилбараар тавигдсаныг хэлэхэд таатай байна.

88080823 77100823 Mongolian Beauty & Makeup Magazine

53


Cover Story

Жүжигчин Ч.Ундрал: 54

Mongolian Beauty & Makeup Magazine


СЭТГЭЛ САНАА ТАЙВАН, ЗӨВ ЭЕРЭГ БОДОЛТОЙ БАЙХ НЬ ГОО САЙХАНД НӨЛӨӨЛДӨГ Урин цаг наашилж байна. Эрч хүчтэй, гал цогтой сайхан харагдаж байна. Сүүлийн үед ажиллаж байгаа сонин сайхнаас тань хуваалцаж ярилцлагаа эхлэмээр санагдлаа? Залуу найруулагч Чинбатын “Тэртээх ертөнцийн хөгжимчин” нэртэй уран сайхны кино мөн найруулагч Цогтбаярын Луйвар нэртэй шинэ уран сайхны кинон дээр ажиллаж байна. U art академийг хэзээ анх байгуулсан бэ? Хөтлөгчийн курс гэхээр телевизийн салбарт л дан ганц бэлтгэдэг үү? 2006 оноос анх Hero энтертайнмэнтийн дэргэдэх гэж үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Манай сургалт нь телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч бэлтгэхээс гадна реклам, клип,кинонд

тоглох сонирхолтой зөв дүрхтэй, залуусыг сургаж бэлтгэдэг. Албан ёсоор “U art” нэрээрээ 2013 оны зунаас эхлэсэн. Сургалтын програм цар хүрээний хувьд ч илүү өргөжсөн. Манай академийг төгсөн гарсан залуус маань манайхтай хамтран ажилладаг телевизүүдээс гадна студиудын видео ажлуудад оролцдог. Та телевизийн салбарт багагүй хугацааг өнгөрүүлсэн. Залуу охидууд энэ салбарт өдөр бүр шинээр түрэн орж ирж байгаа. Энэ тал дээр шүүмжлэлтэй болоод сайшаалтай талыг нь та харж л байгаа шүү дээ. Телевизийн салбар гэдэг дан ганц үзэмжийн салбар биш шүү. Тиймдээ ч танай академид олон талын сургалтууд зохион байгуулдаг гэж сонсож байсан? Телевиз гэдэг өөрөө 4 дэхь засаглал ч гэж хэлдэг. Тийм болохоор энэ салбарт зүгээр л сонирхон орж буй охидуудаас илүү телевизээр гарч буй таныг үзээд өөрийн тань ярианаас итгэл үнэмшил олж авах, уншиж буй мэдээ, мэдээллээ өөрийн болгох дадлага, ур чадвартай, суурь мэдлэг, боловсрол өндөртэй хүний ажиллах ёстой салбар гэж ойлгодог юм. Манайд сүүлийн жилүүдэд телевиз маш олноор төрөн гарч байгаа. Тэгэхээр телевизийн боловсон хүчин дутмаг байгаа учраас зүгээр л сонирхсон хэн бүхэн олноороо орж ирж байгаа. Жишээ нь мэдээний хөтлөгч гэхэд 35-аас дээш насны 2 ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн зөв дүр төрхтэй хүмүүс байх нь бусад улс орнуудад элбэг байдаг. Мэргэжлийн салбар гэдэг өөрөө мэргэжлийн хүнээ л нэхнэ шүү дээ.

Эфирийн нүүр будалт гэдэг мэдээж энгийн будалтуудаас өөр. Тэгэхээр академийнхаа охидуудад энэ талын сургалт ордог уу? Өөр байлгүй яахав. Эфирийн соёл гэдэг нь үзэгчдийг хүндэлж байгаа юм. Эфирийн нүүр будалт гэдэг өөрөө бие даасан тусдаа ойлголт. Хэт тод будалт ч юмуу гадуур явж байсан будалттайгаа шууд камерын өмнө сууна гэж байхгүй. Би Америкт байхдаа makeup-н чиглэлээр сурч төгссөн . Эмэгтэй хүн нүүрээ зөв будаад сурчихна гэдэг хэрэгтэй. Суралцагчиддаа энэ талын хичээл ордог. Шаардлагатай үед тухайн нөхцөл байдалдаа тааруулаад нүүрээ аятайхан будчихдаг байх хэрэгтэй шүү дээ. Ганцхан makeup ч гэлтгүй манай академид тайзны ярианы хичээл, хөтлөгчийн ур чадвар, жүжигчний уран чадвар, илтгэх урлаг, балетийн хичээл ч ордог. Би өөрөө балет-д дуртай. Тийм ч болохоор эмэгтэй хүн уян налархай байхаас гадна хөдөлгөөний эвсэлтэй, бие их цэгцтэй болж өгдөг, камерт цэгцтэй харагдах ёстой учраас энэ хичээлийг ордог. Бүх хичээлийн багш нар маань магистр, докторант зэрэгтэй мэргэжлийн багш нар байдаг. Олны танил хүмүүс энгийн хирнээ өөрийн гэсэн донж төрхийг бүрдүүлэх шаардлага өөрийн эрхгүй тавигддаг. Таны хувьд стилисттэй юу? “Би яг Ундралын стилист шүү” гэж хэлэхгүй боловч надад маш олонхүмүүс тусладаг. Аливаа зүйлийг мэргэжлийн хүмүүст нь даатгах дуртай. Ганцаараа л өөртөө бүх зүйлийг бүрдүүлээд байхаас илүү бусдын зөвлөгөөг сонсдог. Кино , клип, реклам, сэтгүүлийн зураг авалт гээд л энэ бүхэнд мэргэжлийн үсчин, makeup аrtist ажилладаг

учраас тэр хүмүүс намайг өөрийнхөөрөө өөрчилж чадна гэж би итгэдэг. UBS телевизэд олон жил makeup artist-аар ажилласан Цэцэгмаа эгчийг мөн хэлж болно. Ямар ч үед “Өнөөдөр ийм зураг авалттай байна. Үс засалт болохгүй байна, нүүр будалт болохгүй байна” гэхэд үргэлж надад сэтгэлээсээ туслаж, хэрэгтэй зөвлөгөө өгч, миний сэтгэлд хүрсэн нүүр будалт, үс засалтыг хийж өгдөг. Мөн UBS телевизийн makeup artist Сувдаа, Ганаа болон манай найзууд мөн стилист болж өгдөг. Миний найз дуучин Номико гэхэд л өөрөө урлагийн хүн учраас мэдрэмжтэй. Зураг авалтууд дээр ямар байхав гэдэг талаас нь зөвлөдөг. Гэх мэтчилэн маш олон хүмүүс байдаг. Эрс өөрчлөлт хийх бодол төрдөг үү? Амьдрал дээр эрс өөрчлөлт хийж байсан уу? Мэдээж энэ нь гадаад гоо сайхны хувьд ч юмуу? Тийм бодол төдийлөн төрдөггүй. Ажил маань өөрөө байнга л өөрчлөгдөж, хувьсдаг болохоор амьдрал дээрээ энгийн өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг. Таны makeup-н алтан дүрэм? Миний хувьд нүүр будалтын чухал зүйл бол суурь, гэрэл сүүдэр. Гэрэл сүүдрийг сайн тавьж өгч чадвал бусад будалтыг эмэгтэй хүн донжийг нь олоод будчихаж болдог. Гэрэл сүүдэр зөв байснаар зөв тэгш төрхийг бий болгож өгдөг. Гадуур өөрийн чинь тухай баримтгүй мэдээллүүд их цацагдаж байгаа нь харагддаг. Таньд өөрт эмзэг тусахаас гадна ойр тойрныхонд тань илүү нөлөөлдөг боловуу ?


Cover Story Хүн л юм чинь иймэрхүү зүйлүүдэд эмзэглэдэг. Ойр тойрныхонд маань ч гэсэн хүндээр тусах явдал гардаг. Таны 4 жилийн өмнөх ярилцлагыг уншиж байхад “би хорчин дүрд тогломоор байна” гэж байсан яг ийм дүрийн санал одоо ирвэл тоглоход бэлэн үү? Одоо миний тоглож байгаа киноны дүр тийм гэж болно. Гэхдээ жүжигчин хүн дүрээ өмөөрдөг. Урьд нь бол зөөлөн, цагаан дүрд тоглож байсан. Энэ удаагийн киноны дүр маань тоглолт илүү шаардах дүр гэж бодож байгаа. Одоо асуултаа гоо сайхан талруугаа чиглүүлье л дээ. Та өөрөө эфирээр гардаг хүний хувьд гоо сайхандаа илүү анхаарах шаардлагатай болдог шүү дээ. Өдөр тутамдаа арьс арчилгаагаа хэрхэн хийдэг вэ? Манай орны цаг агаарын нөхцлөөс шалтгаалж ихэнхи эмэгтэйчүүд хуурай, эмзэг арьстай байдаг. Миний хувьд өөрийн чинь хэлдгээр эфирт байнга хурц гэрлийн доор суух, ажлын шаардлагаар байнгын нүүр будалттай байдаг болохоор арьс ачаалал ихтэй байдаг. Ер нь эмэгтэй хүний хувьд 25 наснаас эхлээд арьсандаа илүү их анхаарал тавих үе ирдэг. Тиймээс гэртээ байх үедээ арьсаа маш сайн цэвэрлэж, тэжээл их өгдөг. Дээрээс нь унтаж амрах маш их хэрэгтэй. Мөн мөсөөр арьсаа байнга арчдаг. Энэ нь надтай адилхан мэргэжилтэй хүмүүст үр дүнтэй арга гэж хэлмээр байна. Саяхан кино зураг авалтанд явж байхад кино багт хамт ажилласан makeup artist Отгоо надад хэрэгтэй зөвлөгөө өгсөн. 56

Mongolian Beauty & Makeup Magazine

Отгоо Солонгост телеиз, киноны чиглэлээр сурч ажиллаж байсан юм. Солонгост телевизийн эфирт гаргдаг эмэгтэйчүүд нь хурц гэрлийн дор байнга байдаг учраас зураг авалт дууссаны дараа 100 гр цэвэр усанд ногоон цайг маш сайн хандалж хөлдөөгөөд нүүрээ арчдаг гэж хэлж байсан юм. Энэ зөвлөгөөг туршиж үзсэн. Их үр дүнтэй юм билээ. Ажлын зав зай гарвал 14 хоногтоо нэг удаа гоо сайханд орох зэргээр арьсандаа анхаарал тавьдаг. Хамгийн гол нь хүн сэтгэл санаа тайван, зөв эерэг бодолтой байх нь гоо сайхны нэг чухал зүйл шүү дээ. Эмэгтэй хүн бие биедээ урмын үг, магтаал хэлэх нь их ховор байдаг юм шиг. Тэгвэл та монгол бүсгүйчүүдээ нэг магтаж сайхан үг хэлээч гэвэл? Миний эргэн тойронд ээж эгч, дүү найз эмэгтэйчүүд маань бүгд хүнийг урмын сайхан үгээр магтааж чаддаг хүмүүс байдаг.Миний бодлоор монгол эмэгтэйчүүд маань их дайчин. Энэ нь магадгүй цусанд нь байдаг байх. Бусад аль ч улс орны эмэгтэйчүүд монгол эмэгтэйчүүд шиг ийм дайчин шинж чанар агуулагдаагүй юм шиг санагддаг.


Mongolian Beauty & Makeup Magazine

57



Model: С.Анужин

Makeup: Ж.Сэлэнгэ

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


Ү С Ч И Н ,

Г О О

С А Й Х Н Ы

С А Л О Н

БИЛГҮҮНГОО Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг Вивасити хороолол 99038090, 91888090 Mongolian Beauty & Makeup Magazine

60


Германы "Schrammek Kosmetik" компани нь 50 жилийн тэртээ байгуулагдсанаас хойш эдүгээ хүртэл дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арьс арчилгаа, эмчилгээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж иржээ. 2009-2010 онуудад Европын хэмжээнд “Арьсны хамгийн үр дүнтэй эмчилгээ” гэсэн Гран при шагналыг хүртсэн.

Before

Энэхүү гоо сайхан нь зөвхөн тухайн хүний арьсны онцлогт тохируулан эмчилгээ, гоо сайхны цогц зөвлөгөө боловсруулж үйлчилдэгээрээ давуу талтай. “Schrammek” эмчилгээний гоо сайхны цуврал бүтээгдэхүүний давуу тал:

After

Цэвэр ургамлын гаралтай Хадгалагч, үнэр оруулагч бодис агуулаагүй Арьсны хамгийн доод давхаргад хүрч үйлчилнэ Батгашсан арьсыг эмчлэх Эмзэг, харшилтай арьсыг арчлах Суларч унжсан арьсыг чангалах Сэвх нөсөө арилгах Нас болон арьсны онцлогт тохирч үйлчилнэ

Хаяг: Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол, 408-р байр “Brilliance” салон | Утас: 8809-4402, 9800-4006

“Brilliance” салон нь энэхүү гоо сайхны цогц үйлчилгээг зөвхөн таны арьсанд тохируулан хийж байна.

Mongolian Beauty & Makeup Magazine

61


NAIL CARE

Гэрийн нөхцөлд хумсаа 1

2

5

6

Хумсаа цэвэрхэн засаад base-ээ түрхэнэ. Энэ удаагийн будалтанд маань 5 өөр өнгийн өнгөлөг лакуудыг сонгосон байгаа. Хумсаа эхнээс нь будаж эхэлмэгцээ лакаа хатахаас нь өмнө гэрийн нөхцөлд бэлэн байх элсэн чихэр бэлдэж тавиад түүнийгээ бага багаар будаган дээрээ тавьж өгнө.

62

Mongolian Beauty & Makeup Magazine

8

9


дэгжин болгоцгооё 3

4

7

8 10

Будагаа хатахаас нь өмнө түрхэхгүй бол элсэн чихэр тогтохгүй гэдгийг мартаж болохгүй шүү бүсгүйчүүдээ. Ингээд ээлжлэн будаж элсэн чихэрээ тавьсны дараа элсэн чихэрээ унахаас сэргийлж дахин base тавьж өгнө. Ингээд л гэрийн нөхцөлд хялбархан аргаар хумсаа дэгжин болгочихно.

Mongolian Beauty & Makeup Magazine

63


NAIL CARE

ГЭРТЭЭ

МАНИКЮР ХИЙХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Э

мэгтэйчүүд бид хумсаа хэрхэн гэрэлтэж, өнгөлөг байгааг нь харж бахдан баярладаг бол, маргааш нь ямар хэврэг, өнгөө алдсан болохыг нь харахдаа арчлах ёстойгоо санадаг. Тиймээс яг одоо хумсны будгаа цүнхнээсээ гаргаад гэртээ маникюрийн мэргэжилтэн болцгооё. Хумсаа зөв будсан тохиолдолд зарим нэгнийг хэвшил болсон хумсаа мэрэхийг нь болиулаад зогсохгүй, сэтгэл санааг тань хүртэл тайвшруулдаг байна. Ингээд доорх зөвлөгөө рүү анхаарлаа хандуулцгаая.

сэрүүцүүлдэг байж болох ч, энэ нь хумсан дээр тань бөмбөлөг үүсгэдэг. Тиймээ, ахиад л тэр яршиг болсон овгор товгорууд! Гарч ирсэн овгор товгоруудыг будах явцдаа нуун дарагдуулж болох ч, таны будаг хатаж дуусмагц ахин гарч эхлэх болно. Хэн ч маникюр хийлгэсэн эхний өдрөө өөлүүлэхийг хүсэхгүй л болов уу.

Хумсны будагаа угаалгын өрөөнд битгий хадгал!!!

Та өөрийгөө дан ганц үнэтэй хумсны будаг авснаар хамгийн сайхан, өнгөлөг, бат бөх, сэтгэл булаам хумстай болно гэж бодож магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ суурь будаг ба бэхжүүлэгч будаг нь аливаа маникюрийн хамгийн чухал хэсэг байдаг. суурь будаг хумсанд сэв суухаас хамгаалж өгдөг. Харин бэхжүүлэгч будаг нь гаднах төрхийг хадгалж өгөх бөгөөд өдрийн туршид гялалзсан толигор байлгана!

Шингэн урсамтгай эсвэл гарахаа байсан өтгөн хумсны будагнаас илүү муу зүйл гэж үгүй. Хумсны будгыг гэрийн нөхцөлд дулаан газар хадгалвал, бүтээгдэхүүний тогтмол чанар алдагддаг. Энэ нь таны маникюрт асуудал үүсгэхээс гадна, хамгийн дуртай хумсны будагны тань хадгалах хугацааг богиносгодог. Оронд нь гоо сайхны үнэт эрдэнүүдээ сэрүүн, харанхуй нөхцөлд байршуул. Ингэснээр дээрх асуудлууд тулгарахгүй. Онгойлгохоос өмнө будагны савыг дээш доош нь эргүүл. Удаан хугацаанд, тэр дундаа улирлын туршид нэг байрандаа суусан будагны доторх бүтэц салангад болдог. Энэ нь хугацаа нь дууссан гэсэн үг биш, харин түүнд ердөө бага зэрэг халамж л хэрэгтэй. Будах болгоны өмнө, савыг гарныхаа хооронд зөөлөн эргүүлж лакыг нь холилдуул, түүний дараа лакан доторх бяцхан мөнгөлөг бөмбөлгүүд үлдсэн ажлыг гүйцэтгэх болно. Савыг сэгсэрч болохгүй. Тиймээ бид бүгд энийг туршиж үзсэн, гэвч сэгсэрэх нь саван дотор бөмбөлгүүд үүсэгдэг. Бөмбөлөг хөөс гэдэг орой усанд орж биеэ амраахад ваннан дотор л байх ёстой зүйл. Асаалттай сэнсний хажууд хумсаа битгий өнгөл Салхины хүчтэй үлээлт эсвэл сэнсний үлээлт чамайг

Будаг хумсандаа хүргэх бүртээ суурь будаг болон бэхжүүлэгч будаг түрхэж бай.

Лакаа битгий зузаан түрх Маникюраа хурдан дуусгахыг хүссэн ч лакаа зузаан түрхсэн бол маникюрийн дуусах хугацааг улам л уртасгах болно. Ингэсэнээр будагаа арилгахаас өөр аргагүйд хүргэж түүнчлэн та шөнө унтахын өмнө түрхсэн бол хөнжилд тань наалдаж өнгөт толбо үүсгэнэ. Зузаан лак түрхэх тусам хатах хугацаа уртасна. Чигчий хуруунаас эрхий хуруу гэсэн дарааллаар өнгөл Бид бүгд төгс будаж чадахгүй байж болно, гэвч хэрхэн зөв будах арга замд суралцах нь хамгаас чухал. Бүтээгдэхүүн голж шилж хумсаа бэлдэхээс, таны хэрхэн хумсаа өнгөлөх вэ гэдэг энэхүү үйл явцын хамгийн чухал хэсэг гэдгийг ойлгох ёстой. Будалт бүртээ амьсгаагаа түгжих шаардлаггүй, харин гараа огцом хөдөлгөхгүй байж, гар тус бүрийн чигчий хуруунаас эрхий хуруу гэсэн дарааллаар өнгөлөх нь оновчтой арга. Ингэснээр та аль хэдийн будаад өнгөлсөн бусад хуруугаа сөргөлдүүлж, өө толбо үүсгэхгүй.


Тэмцээнд оролцсон: Хурмийн зурагчин БИЛГҮҮН

ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БИЛГҮҮН beauty зураг


HAIR CARE

СҮЛЖЭЭС

66

Mongolian Beauty & Makeup Magazine


.Үсээ тэгш биш бага зэрэг хажуулдуулж хагална

2

. Арай их хагалсан талаасаа , үсний оройн хэсгээс 3 хувааж сүлжинэ .Сүлжээсний үе болгонд урд талаас үс таслан авч хамтад нь сүлжинэ.

3

4

5

6

.Толгойн оройн хэсгээс толгойн ар хэсэг буюу дагз хүртэл үсээ таслан авч хамт сүлжиж тогтооно.

.Сүлжсэн үсээ тойруулан нөгөө талд нь тогтооно.

.Ингээд төгсгөлд нь сүлжигдээгүй үлдсэн үсний үзүүрийг ороож өгвөл улам дэгжин харагдах болно. Mongolian Beauty & Makeup Magazine

Model: Цэцэгдэлгэр

Makeup: Б.Ёндонсүрэн

.Урд талаасаа үс таслан авч сүлжээсний үе болгонд үргэлжлүүлэн сүлжинэ

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/

1

67


HAIR CARE

Билгүүнгоо салон

Үсний хаг бол хуурайшсан арьс Энэ удаад бид та бүхэндээ үсний өвчлөлийн нэг болох үсний хагны Мөн өгөх гэж байна. талаар ойлголт хэрхэн эмчлэх болон гэрийн нөхцөлд хэрэглэж болох аргуудыг танилцуулъя.

Ю

уны өмнө хэлэхэд хуйх бол үс ургасан онцлогтой болохоос нэгэн төрлийн арьс. Тиймээс та бүхэнд ойлгомжтой байх үүднээс биеийн төрөл бүрийн хэсгийн арьсны бүтэц харуулсан зураг үзүүлж байна.

шалтгаанаас болно. Хүний

З

ураган дээр үзүүлж байгаа доод талын тод шар үрэл хэлбэртэй хэсгүүдээс бүрдсэн үе бол өөхөн давхарга. Энэ хэсгээс гадагшаа буюу дээшээ чиглэсэн хэлбэрт арьс үргэлж төлжиж байдаг. Өнөөдөр төлжиж гарсан арьсны эс тодорхой хугацааны дараа арьсны хамгийн гадна талын давхарга буюу Эпидермс гэсэн үе болж гууждаг. Ингэж гуужихдаа хүний нүдэнд өртөхгүй маш нимгэн үеэр хуурч өдөр тутам гуужиж байдаг. Энэ тогтолцоо алдагдсанаас болж хөлийн улны арьс хэсэгт үзүүлж байгаа шиг Эпидермс нь гуужих цагтаа гуужилгүй зузаарч, хуйхаа маажих болон самнах, бусад механик үйлчлэлээр давхар давхраараа хагдран унаж, нүдэнд үзэгдэх хэмжээтэй салстууд үүсдэг. Үнэндээ энэ бол бидний сайн мэдэх хаг юм. Товчхондоо хаг гэдэг маань гуужих цагтаа гуужаагүй давхралдан бөөгнөрсөн үхмэл арьс гэж ойлгож болно. 68

Mongolian Beauty & Makeup Magazine

их хуурайшил бий болсноос үүднэ. Өөрөөр хэлбэл хуурай агаар, халуун сэнсээр үлээх, хэт их шүлтлэг агуулсан шампуниар угаах, үс угааж буй ус өөрөө хатуулгийн агууламж өндөртэй байх зэргээс шалтгаалан арьсийг хуурайшуулан тэжээл алдагдсанаас үүдэлтэй. Мөн гадны бичил шимэгч биетээс үүдэлтэй арьс хуурайших шалтгаан байдаг энэ бол маш ноцтой халдвартай бөгөөд зайлшгүй эмчид үзүүлж шаардлагатай эмчилгээ үзүүлэх ёстой.

Д

Х

аг үүсэх буюу арьс гуужихгүй байх их олон шалтгаан бий. Ерөнхийд нь бүлэглэвэл гадны болон дотоод нөлөөнөөс болдог. Энэ 2 нөлөөнөөс болж арьс төлжиж гуужиж байх тэжээлийн системийн тогтолцоо алдагдсанаас болно. • Дотоод нөлөө гэдэг нь хоол боловсруулах эрхтэний хямрал юм. Ходоод гэдэс өвдөх, шим тэжээлгүй хоол хүнс, хордлого зэрэг

хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүний Амин дэм буюу витаминлаг хэсэг нь хүний арьсанд илүү түлхүү очдог тул хоол боловсруулах систем доголдох мөн стресс ядаргаанд орох нь шууд арьсанд нөлөөлдөг. • Гадны нөлөөнөөс гэдэг нь арьс төлжүүлэх, тэжээх зорилгоор хялгасан судсаар дамжин очсон тэжээл нь гадагшаа алдагдсанаас болно. Энэ нь арьсанд гадна талаас нь хэт

ээрх тайлбарыг харахад хуйх бол арьс тиймээс бид арьс хуурайших, цахлайтах, хогжруутах, сайртах үед ямар арга хэмжээ авдаг билээ? Мэдээж тэжээлийн тос түрхдэг. иймээс нэгдүгээрт юунаас болоод үс хуурайшаад байгаа шалтгаанаа олох ёстой тэгээд тэр зүйлээ дахин хэрэглэхгүй юм уу, дахин хуйхандаа тийм нөхцөл бүрдүүлэхгүй байх талаар анхаарал тавих. Дараа нь мэдээж угандаа тэжээлийн тос түрхэх. Зөвхөн яг хуйх арчилгааны маск, эссэнс зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаанд байдаг. Эхний эмчилгээг мэргэжлийн Үсчинд хандан зөвлөгөө авах нь чухал.

Т


Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


BODY CARE

БУЛБАРАЙ АРЬСНЫ НУУЦ Дэлгүүрээс сайн муу нь мэдэгдэхгүй гуужуулагч авч хэрэглэснээс гэрийн нөхцөлд гуужуулагч бэлдсэн нь дээр.

Гар нүүрийн савангаар биеэ угаагаад л хангалттай биш сайн гуужуулж байгаарай тэгвэл эрүүл сайхнаараа байна. Биеийн арьснаас үхэжсэн эд эс бохирдлыг арилгахын тулд гуужуулдаг. Биений арьсыг тусгай зориулалтын сойтог, бие угаагчаар үрснээр цусны эргэлт сайжирч, биеийн циллют үүсэхээс хамгаалж үхэжсэн эд эсийг арилгана.

Хүнсний давс, хуурай сүүг ашиглаж болно. Оливийн тос, элсэн чихэр, нунтаг кофе Хагас аяга сахар, baby lotion, ус

Э

хлээд шүршүүрт ороод хуурай арьсаа бие угаагч бээлийгээ норгон үрнэ. Ингэснээр биеийн арьсаа гуужуулахад бэлэн болдог. Наранд борлосон шархтай арьсыг гуужуулж болохгүй. Хөлийн өсгийгөө гуужуулахаа мартав. Өсгий тань маш их хатуурсан бол бүлээн усанд хөлөө дүр. Энэ бүлээн усандаа 1 аяга сүү нэмэн 15 минут байлга. Сойтог юмуу бээлийндээ гуужуулагчаа түрхэн тойрог хөдөлгөөнөөр массаж хийж гуужуулна. Гэрийн нөхцөлд кофетой гуужуулагч маш сайн. Цавь суга зэрэг нимгэн хэсэгээ хүчтэй ширүүн үрж болохгүй. Нурууны хүрэхгүй хэсэгтэй урт иштэй сойтгоор заавал гуужуулаарай. Цээж нурууны хэсгийн арьсыг гуужуулсанаар эдгээр хэсэгт юм гарч үрэвсэл үүсэхээс хамгаална. Биеэ гуужуулах явцад нүүрэндээ хүргэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл бие, нүүрний гуужуулагч ялгаатай байдаг. Гуужуулсны дараа бүлээн усаар зайлж биеэ зөөлрүүлэхийн тулд бие угаагч гелээр угаана. Шүршүүрээс гараад бүх биендээ чийгшүүлэгч лосьон түрхээрэй. Биеэ гуужуулсны дараа арьс маш их хуурайшдаг учир зайлшгүй чийгшүүлэгч хэрэглээрэй.

Усанд оорох бүртээ арьсаа сайтар гуужуулснаар таны арьс яг л хүүхдийнх шиг булбарай зөөлөн болдог.


MAKEUP FASHION

УНТЛАГАНЫ ХУВЦСЫГ

МАРТАЖ БОЛОХГҮЙ Магадгүй унтлагын хувцас гэхээр толгойд тань нөгөө л нэг уйтгартай шорт, майк санаанд орж магадгүй юм. Харин энэ удаад тэр бодлоо хаяад тансаг унтлагын хувцасны эрэлд гарцгаая. Ийм сонголтууд байдаггүй гэж л битгий шалтаг тоочоорой. Улаанбаатар хотод тоо томшгүй дотуур хувцасны дэлгүүрүүд бий. Харин энэ буландаа та бүхэнд унтлагын хувцасны санаа өгөх зорилгоор дотуур хувцасны загвар зохион бүтээгч Белла Петитийн загвараас толилуулж байна.

1

Хүзүү болон цээжний хэсгийг ил гаргаж өгсөн энэхүү загварт хэд хэдэн чимхлүүр ажлууд оруулж өгсөнөөр онцгой болгож чадсан. Худалдан авагч бүсгүй таныг тачаангуй бөгөөд дур булаам харагдуулна. Өнгөний хувьд хар, улаан өнгө үнэхээр хоорондоо төгс зохицдог. Энэ бол дотуур хувцас биш, унтлагын хувцас. Тиймээс та үүнийг өдөр тутамдаа хэрэглэх тул, өөрийн тав тухыг давхар бодолцох хэрэгтэй.

Белла Петит: Би шинэ загвар гаргаж байх үед, үргэлж толгойдоо өмсгөл, тав тухыг боддог бөгөөд дээрээс нь мэдээж юу намайг илүү тачаангуй харагдуулах вэ гэдгийг бодож хийдэг. Белла Петитийн нэрийн хуудас болсон “Хонгорхон хүүхэлдэй” загвар нь гурвалжин задгай энгэртэй бөгөөд тэр чигтээ торон материал оруулж өгсөн. Энэ маягийн унтлагын хувцас нь ихэнхдээ утсан нарийн мөртэй байдаг бол энэ загварт бяцхан ханцуй оруулж өгсөн нь онцгой шийдэл болсон. ханцуйн хэсэг мөн л торон тул мөрний хэсгийг далдлах боловч тороор нэвт харагдуулж, таныг улам ялдам, тачаангуй харагдуулна. Өнгөний хувьд хар өнгө үргэлж аюулгүй сонголт байдаг.


PERFECT BODY

Хэвлийн

Булчингийн

ДАСГАЛ

Aqua фитнессийн багш Спортын мастер Ш.Золжаргал

1

1. Хэвлийн дээд булчин Хоёр хөлийг өвдөгний үеэр нийлүүлээд 2 гараа дагзны ард байрлуулаад дээш өргөхдөө амьсгалааа гаргаж, доош буулгахдаа амьсгалаа авна. Энэ дасгалыг хийхдээ дал мөрийг газар хүргэнэ. Энэ дасгалыг хийснээр хэвлийн дээд булчин гангарч өөхний зузааралтыг багасгана. / Оролт 3, давтамж 20 удаа/

3 2 72

Mongolian Beauty & Makeup Magazine


4 5 2. Хэвлийн дунд булчин Хоёр хөлийг өвдөгний үеэр нугалж 90 градус өргөнө. Гарыг дагзны ард байрлуулж дал мөрийг газар хүргэлгүй дээш татан буулгана. Энэ дасгалыг хийснээр хэвлийн дунд булчин чангарч, өөхний зузааралтыг багасгаж галбиржина. /Оролт 3, давтамж 20 удаа/

6 7

3. Хэвлийн доод булчин Хоёр гарыг өвдөгний дор байрлуулж 2 хөлийг өвдөгний хэсгээр шулуун байрлалд дээш татан газар хүргэлгүй буулгана. Энэ дасгалыг хийснээр хэвлийн доод хэсгийн булчин чангарч өөхний зузааралтыг багасгана. Мөн гэдэсний 6 булчин чангарч галбиржина.

8 Mongolian Beauty & Makeup Magazine

73


GIFT

Soko`s Kitchen Тирамисү хийх

Орц: Өндөг- 4ш | Сахарын пудр- 100 гр | Mascarpone- 250 гр Ladyfinger- 1 уут | Какао- 20 гр | Чихэргүй кофе- 200 гр

74

Mongolian Beauty & Makeup Magazine


1. Өндөгөө шар цагаанаар нь ялгана.

арга 4. Тус тусд нь хутгаж миксердсэн өндөгний шар цагаанаа нийлүүлээд сайтар хутгана.

2. Ялгасан өндөгний шар дээрээ 80 гр сахрын пудрээ хийгээд хутгана. Бага зэрэг хутгаж байгаад mascarpone-оо хийж зуурмаг болтол нь хутгаж өгнө.

3. Ялгасан өндөгний цагаанаа тусд нь өөр саванд хийж миксердэнэ. Дээр нь 20 гр сахрын пудрээ хийгээд үргэлжлүүлэн миксэрдэнэ. Хөөсөртөл нь сайн миксердэж өгөх хэрэгтэй.

5. Кофе найруулж бэлдэхээ мартуузай. Бэлдэж найруулсан кофендоо lady finger-ээ дүрнэ.

6. Бэлдсэн сав эсвэл стакандаа lady finger-ээ өрөөд дараа нь крем, кофендоо дүрсэн lady finger, крем гэх мэт дээр дээрээс нь тавиад хамгийн сүүлд нь кремээ түрхэнэ

8. Хамгийн сүүлд нь какаогоо цацаад 7. Иймэрхүү үечилсэн болно. Кремээ идхэд бэлэн болно зузаан тавиул илүү үзэмжтэй болно. Печениэ мөн бүтнээр нь бүрж сайн шингээх хэрэгтэй. Гэхдээ удаан байлгавал печень маань дороо хугарна.

Mongolian Beauty & Makeup Magazine

75


МАХ ШАРАГЧ

Үнэ: 139,000 төг

МАХ НОГОО ХЭРЧИГЧ

ҮСНИЙ ИНДҮҮ

ШАЛ АРЧИГЧ

Үнэ: 59,000 төг

Үнэ: 49,000 төг ТОГОО

Үнэ: 79,000 төг

Үнэ: 119,000 төг

УС БУЦАЛГАГЧ

КОФЕ ЧАНАГЧ

Үнэ: 229,000 төг Үнэ: 79,000 төг

ХҮНС ХАТААГЧ

Үнэ: 89,000 төг

УУРААР ШАЛ ЦЭВЭРЛЭГЧ

Үнэ: 179,000 төг

Үнэ: 169,000 төг

“АСА” ЦИРКИЙН ЗҮҮН УРД БАЙРЛАХ “TV MARKET” ДЭЛГҮҮР

УУРЫН ИНДҮҮ


“АСА” ЦИРКИЙН ЗҮҮН УРД БАЙРЛАХ “TV MARKET” ДЭЛГҮҮР

ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ

ЗАХИАЛГЫН УТАС: 70117091 ДЭЛГҮҮРИЙН УТАС: 70127091


78

Mongolian Beauty & Makeup Magazine

Model: Б.Түмэнжаргал

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


FOR MAN

Шивээс хийлгэхийн тулд

ШИВЭЭС БОЛ НЭГ НАСНЫ ЗҮЙЛ Залуучууд сүүлийн үед шивээс хийлгэх нь их түрүүнд ээс хийлгэхэд хамгийн

Шив

ямар зүйл анхаарах ёстой вэ? ч гэдэг юмуу? Эрүүл мэнд талаасаа Шивээс хийсний дараа анхаарах зүйлс? Эхлээд 5-10 хоногтоо ус хүргэж болохгүй тав тогтсон үед өдөрт 2-3 удаа их нимгэн тос түрхэнэ. Вазелин болон В витаминтай тос гадуур худалдаалагддаг. Тос түрхэх нь шивээсийг хуурайшуулахгүй юм. Зуны улиралд шивээсийг эдгэтэл нь ил гаргаж болохгүй нарны хэт ягаан туяа нь гандуулах улайх зэрэг шинж илэрдэг. Шивээс хийлгэсэн хэсэгтээ ширүүн хувцас өмсөж болохгүй. Тогтсон тавыг нь хуулах магадлалтай байдаг. Хэрвээ тав нь хууларвал сорвиждог.

Шивээс хийх үед цус гарах тохиолдол байдаг? Энэ нь муу юу? Цус гарах нь зүүгээ хэт гүн оруулж байгаагийн нэг илрэл л дээ. Ер нь бол 2-3мм арьсруу нэвчдэг .Цус их гарвал будаг муу тогтож шивээс эдгэхдээ бүдэг эсвэл загал болж эдгэрдэг.

болсон?

анхаарах зүйл гэвэл үйлчлүүлэгч эхлээд өөрийн биен дээр буулгах гэж байгаа шивээснийхээ зургийг сайн бодож олсон байх хэрэгтэй л дээ. Хүмүүс энд тэндээс харсан каталог, сайт, мөн хүмүүсийн биен дээрх шивээсийг хараад яг энийг иймэрхүү биеийнхээ энэ хэсэгтээ хийлгье гээд тодорхойгүй зүйл ярьсаар ирдэг. Зарим нь санаагаа хэлээд туслах материалаа бэлдээд шинээр зуруулдаг бүр үндэсний босоо бичигээ хүртэл мэргэжлийн багш хүнээр бичүүлээд ирдэг. Гол нь зурагаа сайн гаргаад, яг тогтчихвол биеийнхээ аль хэсэгт шивэхээс хамаараад хэмжээ, хийцээ гаргана. Жишээ нь зузаан том мөр, булчинтай хүн жижиг зураг хийлгэх ч юмуу харьцааны хувьд тэнцвэртэй бус. Эрүүл мэндийн хувьд гэвэл цэвэрхэн байх ёстой мөн өмнөх өдөр нь архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Зарим нэг хүний цус нь шингэрээд будаг тогтох нь муу байдаг.

Зарим шивээс бүдгэрээд байдаг. Энэ нь юундаа байхав. Будагандаа байдаг юм болов уу? Бүдгэрэх нь эдгээлтийн буруугаас болон олон жил болсон шивээс гандаж өнгөө алдсан байдал илэрдэг. Хэт халуун зуны улиралд хаяа шивээсэндаа нарны хамгаалалтын тос түрхэж байх нь гэмгүй. Мөн муу будагаар хийгдсэн бол бүдгэрнэ

Mongolian Beauty & Makeup Magazine

79


A&Q Эдийн

засагч

Д.Батт

уул:

улдаг рагду а х м а ө а ур бул гэвэл өөртө лөө хө л э е д ү л е й ү ал. Ү татуургаа д й а б эй ий итгэлт суух, мөрн х шилбээ лэ ж ү и ү б л л со дээш й хүнийг н а х у аажу д л эмэгтэ гдуулдаг а ээ илэх г чаангуй хар Энэ үйлдэл а э. т э д м үүд. а ү ул гэх ү х зүйл той и д х ү о ү з л үйлд үнд л тэй бас ёж гтэй х ч нь эмэ хазлан, хү х агшныг ч ра аа а л й. х у у н р э У лохгү ирт ш р а йж бо а а б й ү харц г агтаах мөн б

Д

уула

Найр

га

нхтул

.Мө гч: Б

Х

амгийн сайхан алхаатай эмэгтэй дур булаам, өөртөө итгэлтэй харагддаг.

улаам б р у д н й и хамг г й и н ү х й э байдлыг Эмэгт булаам өөртөө ид дур Б . боловч харагдуулдаг үйлдлийг биднийл байгаа тэргүүнд

? гэвэл нэрлээч лжинням:

ргэжилтэн А.Ба

ааны мэ Газрын харилц

Эмэгтэйчүүд нь нэн хүмүүс биднийг бидний анзаарсаар Тэгвэл эрчүүд харагдахорчинд . өртдөг . дээ буй шүү сайхан харцанд хүрээлэн л байдаг сонирхцгооё эрчүүдийн нэг дахин ажигласаар үйлдэл ямар бүгдээрээ болохыг ц өрмө ад өв үд д с у б ү рээ эйч эргээ эмэгт өрх, з эй татдаг од энгийн гт т а б о м т а г бол ө хүч ал, на өн ям байд лж, өөртө аг. Ихэмсэ луулж, м ялдам, х а д г с ү ара гийн төрү м харагдд хцөлд хо гдэл й хам сэтгэ дур булаа орчин, нө эр эмэгтэ бол т мар ч дам, их ял айдлыг я ж чаддаг б й даруу хөөрөө ба ана. н гд өөрий аам хара л у б дур

Х

Х

үүхэд шиг сахилгагүйтэж байгаа эмэгтэй хүн хамгийн дур булаам харагддаг. Гэртээ нүүрэндээ будаггүй, энгийн, дүрсгүйтэж байгаа байдал эмэгтэй хүний өөр нэг талыг харуулдаг гэж боддог

Motion график

80

өнх-Эрдэнэ:

дизайнер Б.М

Mongolian Beauty & Makeup Magazine

ргаж агүй га г р а а з ан н хүний үүдий мэгтэй йлдлүүд эрч ж ү гэ байгаа таж чаддаг гэлээсээ та эт с г й н и и л ч хүнээс сэтгэ эхдээ Г . мэгтэй л гэж э м ю ь н г о а д а г бод үйлдэ бай эглэж гийн сайхан с м э э н и ам олох х гарч б байна. р хэлмээ

Э

Зураглаач М.Батсугар:



HEALTHY FOR WOMAN

АНХНЫ ЖИРЭМСЛЭЛТ Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан бас хамгийн хүнд үеийн нэг нь анхны жирэмслэлт байдаг. Жирэмсний үед бие физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт гардаг. Тэр тусмаа анхны жирэмслэлтийн үед энэ бүхэн бүгд шинэлэг зүйл байдаг тул бие болон сэтгэл зүйн ихээхэн ачаалалд ордог байна. Жирэмсний эхний шинж тэмдгүүд нь хүн бүрт харилцан адилгүй илэрч болох ч нийтлэг шинжүүд бий. Тухайлбал:

сэтгэл санаа тогтворгүй, эмзэг болохын зэрэгцээ хөх томорч хөндүүрлэнэ. Дотор муухайран, өтгөн хаагдаж, шээс ойр ойр хүрдэг болно. Харин цус алдах, шээх үед өвдөлт мэдрэх, гэдэс орчим өвдөх, толгой өвдөх, турж жин хасах байдал илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай. Жирэмсний үед илэрдэг ихэнх өөрчлөлтүүд нь дааврын үйл явцтай холбоотой юм. Үүнээс гадна хүүхдийн өсөлт бойжилттой холбоотойгоор эмэгтэй хүний сав

ердийн хэмжээнээс бараг мянга дахин томордгоос сав орчмын бусад эрхтнүүд, нурууны булчингуудад багагүй даралт, ачаалал ирж бие галбирт өөрчлөлт гарч эхэлнэ. Жирэмсэн үед зөвхөн бие физиологийн хувьд төдийгүй сэтгэл санаанд ч өөрчлөлт гарна. Ирээдүйн ээж болох эмэгтэйн биед дааврын түвшин нэмэгдснээс үүдэн илүү цочромтгой болж амархан сэтгэлээр унах ч сэтгэл догдлол нь хувь хүний онцлогтой холбоотой.

Анхны жирэмслэлтийн үед төрдөг айдсаас салах арга Жирэмслээд сар ч болоогүй байхад олон асуудалд санаа зовж эхэлдэг. Гарах хүүхэд тань хэнтэй адилхан байх бол? Шоколад идвэл хүүхэд харшилтай болчих болов уу гэхчилэн идэх уух, унтах, явахтай холбоотой болно, болохгүй гэсэн олон асуудал үүсч, стресст орж эхлэдэг. Анхны

жирэмслэлтийн үед юунд ихэвчлэн санаа зовдог юм бол ?

1. Хүүхэд эрүүл бус төрөх болов уу? Төрөх хүртэлх есөн сарын хугацаанд энэ талаар эмэгтэй хүн илүүтэй санаа зовнидог. Эмч болон ойр дотны бусад хүмүүсээс авсан элдэв сөрөг мэдээллийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж хүлээн ав. 2. Төрөхөөс айх Анхны төрөгчид, төрөхөөс илүү их эмээдэг. Тэгвэл энэ айдаст автахын хэрэггүй. Учир нь төрөх үед эмэгтэй хүний цусанд “аз жаргалын” даавар эндорфин их хэмжээгээр ялгардаг тул хүүхэд гарах агшинд өвдөлтийг мэдэрдэггүй байна. Хэрэв ямар нэг хүндрэл гарвал эмч нар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг юм. Юутай ч шинээр мэндэлсэн бяцхан үрээ харсан тэр мөчөөс эхлэн эмэгтэй хүн өмнөх бүх таагүй зүйл, өвдөлтөө мартдаг юм. 3. Урьдын дур булаам дүр төрхөө алдана Энэ бодол нь хувиа хичээх үзэлтэй ямар ч холбоогүй. Зарим эмэгтэйчүүд төрснөөр өөрийн гуалиг төрхөө алдана гэж үздэг ч, хэсэг хугацааны дараа багахан хүч гаргахад түүнийг эргүүлээд олж болно. Гол нь айх бус харин тэмцэх хэрэгтэй. 4. Нөхөр эцэг байхад бэлэн бус байгаа Анхны хүүхэдтэй болох үед эр хүний айдас эмэгтэй хүнийхээс эрс өөр байдаг. Бяцхан бас эмзэг “үл таних” хүнээс бус харин өрхийн тэргүүн болж буйдаа, өөрт ирж буй үүрэг хариуцлага, өөрөөсөө илүү айдаг. Энэ бүхнийг давч гарахад, өөртөө итгэлтэй байхад нь таны тусламж хэрэгтэй. Түүнийг сайн эцэг байна гэдэгт итгэлтэй байдгаа ил тод хэлж байгаарай. Харин эмэгтэйчүүд, нөхрийнхөө урьдын халамж, урьдын секс байхгүй болчих вий хэмээн эмээдэг. Ийм тохиолдлоос зайлсхийхийн тулд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэхийг байнга хичээж байх хэрэгтэй. 82

Mongolian Beauty & Makeup Magazine


Mongolian Beauty & Makeup Magazine

83

\Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


HEALTHY FOR WOMAN

Та Харшилтай Юу? Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудлын нэг болоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна. Шалтгаан Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор / шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм. Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг. Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. 84

Mongolian Beauty & Makeup Magazine

Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25%тай, хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг. Явц Хаана , хэрхэн vvсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ. Нулимс гойжиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит. Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.Чонын хөрвөс буюу манайхны ярьдгаар шарилжны харшил болон дерматит арьсны vрэвсэл нь арьсны харшилд орно. Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшилууд бас байдаг. Жишээлбэл: •Бие организмд гистамины өндөр тун vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг. •Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас vvсдэг

хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ. •Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн vед бие махбодь урьдчилан таахын аргагvйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг. Оношлогоо Дөнгөж харшил эхэлж байгаа vед дараах шинжvvд илэрнэ, үүнд: Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуухтниа ханиад Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байх Эдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх vvсвэрийг аль болох хурдан олох хэрэгтэй.


Mongolian Beauty & Makeup Magazine

85


BEAUTY AND SEX

СЕКСИЙН ЭНГИЙН

С

екс гэдэг бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн бэлгийн нэг! Харамсалтай нь үүнийг насанд хүрэгчдийн киногоор дамжуулан буруу ташаа ойлголт олон нийтэд өгч байдаг. Үүнийг өргөн хүрээтэй авч үзвэл, секс таны эрүүл мэндэд сайн нөлөөтэйгээс гадна, сэтгэл санаа болон таны гоо сайханд хамгаас их нөлөөг үзүүлдэг. Эрүүл мэндийн хувьд, долоон хоногт 3 ба түүнээс дээш бэлгийн харилцаанд ордог эрэгтэй болон эмэгтэйчүүдийн харвах болон зүрхний шигдээстэй болох магадлал 50 орчим хувиар буурдаг гэдгийг та мэдэх үү? 86

Mongolian Beauty & Makeup Magazine

Харин гоо сайхны хувьд өөрийн тань наснаас хамааран, секс нь таныг 4 насаар залуу харагдуулдаг байна. Үүгээр зогсохгүй бэлгийн хавьталт нь таны сэтгэл санаа болон ааш занд нөлөөлнө. Үрийн шингэнээс ялгарах химийн элэмент нь таны допаминийг ихэсгэдэг. Судалгаагаар бэлгэвчтэй харилцаанд орсон бүсгүйчүүд, хамгаалалтгүй харилцаанд орсон бүсгүйчүүдийг бодвол илүү сэтгэл санааны дарамттай байсныг батласан байна. Ажил дээрээ маш хүндхэн өдрийг өнгөрүүлж эсвэл хүүхдүүд тань өнөөдөр таныг галзууруулах шахлаа гэж бодъё. Тэднийг оронд нь оруулсаны дараагаар, та ч унтлагын өрөөлүү явж секст өөрийн нэг цагийг зарцуул. Үүний дараагаар таны нойр хүрч, ядарсан шинжтэй байж болох ч, энэ нь стресс тайлах хамгийн шилдэг арга гэдэг нь судалгаагаар батлагдсан. Бүсгүй та өдөр бүрийг нэгэн хэв маягаар

өнгөрүүлж, ачаалалтай амьдрах ёсгүй. Багахан ч гэсэн стрессээ арилгаж, сайхан мэдрэмжийг авахад юу нь болохгүй гэж. Сексийн харилцаанд орсноор таны бодсоноос ч их зүйл өөрчлөгдөх болно. Зарим тохиолдолд бэлгийн харилцаанд тогтмол ороогүйгээс болон гэрлэлт нурсан явдал олон бий. Зарим эмэгтэйчүүд нөхөрөө зөвхөн секс хүсдэг, хувиа хичээсэн гэж үзэж болох ч, үнэн хэрэгтээ тийм биш юм. Магадгүй та амьдралын тэр хэсгийг аваад хаячихвал, тэд танд хайртай юм чинь надаас холдож чадахгүй гэж бодож магад. Гэвч бүсгүй та ч мөн адил түүнээс ашиг тусыг нь олон талаар хүртэх болно! Бэлгийн харилцаанд орохоо больсон гэр бүл, тогтмол ордог гэр бүлтэй харьцуулахад илүү стресстэй байдаг, улмаар итгэлцэл үгүй болдог байна. Энэ нь гэрлэлт хосуудын хууралтыг зөвтгөж байгаа юм биш, гэвч энэ асуудлаас үүдэн хамгийн


НУУЦУУД

том аюул болох хуурах гэдэг зүйл үүсдэг нь гашуун үнэн. Эхнэр эсвэл нөхөртэйгөө бэлгийн харилцаанд орохгүй, эсвэл ядаж үзээд алдахгүй байх ямар ч шалтгаан үгүй. Миний хувьд би орой бүр нөхөртэйгээ бэлгийн харилцаанд ордог. Тиймээс ч нөхөр маань дэлхий дээрх хамгийн аз жаргалтай эр, миний хувьд ч мөн адил. Ерөнхийдөө секс нь таныг эрүүл, үзэсгэлэнтэй мөн аз жаргалтай болгодог. Сарнай мэт улайрсан, цэвэрхэн сайхан арьстай болмоор байна уу? Тэгвэл секс хий. Нөхөртөө би таалагдахаа больсон байх эсвэл тэр чамайг урьдных шигээ тоохоо больсон байх гэсэн яршигтай бодолоо авч хаямаар байна уу? Тийм бол бүх зүйлийг шинээр эхлүүл, та хоёрын хайр дурлал гал халуун байсан тэр мөчрүүгээ эргэн очиж, бэлгийн амьдралдаа илүү анхаар. Шинэ амьдрал тань цэцэглэсэн мэт байх болно. Mongolian Beauty & Makeup Magazine

87


HOROSCOPE

Таньд ямар үнэт чулуун Үнэт чулуун зүүлтийг гоёмсог байдлыг нь харахаас илүүтэй мөн тухайн чулуу таньд ээлтэй эсэхийг харах нь чухал. Тиймээс таны ордонд тохирох үнэт чулуунуудын тайллыг та бүхэндээ хүргэж байна. Хонины ордны үнэт чулуун агуулга: Алмааз эрдэнэ: Энэ чулуу нь таны үймээн самуунаас гарч, асуудлын голыг олох чадварыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн алмааз нь эд хөрөнгийн үүд хаалгыг нээж, аз авчирдаг. Ягаан болор: Хэрвээ аливаа зүйл чиний хүссэнээр болохгүй байгаа бол энэ чулуу төгс сонголт байх болно. Учир нь энэ чулуу нь танд тайвшрал бэлгэлэх бөгөөд сэтгэл санааг тань төвлөрүүлнэ. Маргад эрдэнэ: Хамгаалалтын зориулалтаар зүүнэ. Аливаа чухал үйл явдал болсоны дараа тогтворжуулж, өөрийг тань зөв чигт чиглүүлнэ. Үхрийн ордны үнэт чулууны агуулга: Маргад эрдэнэ: Таны бүтээлч зан болон түүнд хамаарах харилцаа холбоог нээж өгнө. Мөн адил үхрийн ордны хувьд ивээлтэй чулуу бөгөөд өөрийгөө хүндлэх чанарыг нэмэгдүүлнэ. Сарнайн Кварц: Орчин тойрноо хайрлах, энэрэнгүй чанараар дүүргэхийг хүссэн бол, олон нийтийн үйл ажиллагаанд энэхүү эрдэнийг зүүвэл зохистой. Оюу Номин: Хэрвээ та тогтворгүй байгаа бол номин чулуу нь таныг өөрийн тань хамгийн чухал зүйлд холбож өгөх болно. Түүнчлэн тодорхой хэмжээгээр зөв совинд үр нөлөөтэй. Ихрийн ордны үнэт чулууны агуулга: Гартаам: Чухал уулзалтанд олны анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэхийг хүсэж байвал үүнийг зүү. Энэ нь таны зөөлөн, ая тухтай байдлыг ил гаргах бөгөөд анагаах үйлчилгээтэй. Турмалин: Сэтгэл санааны төвлөөрөл авчрах, оюун ухааныг хурцлахад үнэхээр гайхалтай үр дүнтэй. Түүнчлэн бясалгал үйлдэж байгаа тохиолдолд сайн зохицно. Цитрин: Чамайг хүчээр тэтгэх гайхалтай чулуу. Зүүснээр сэтгэл санааг тань цовоо сэргэлэн, өнгөлөг байлгана. Мэлхийн ордны үнэт чулууны агуулга: Сувд: Аливаа чухал шийдвэр гаргах гэж байгаа бол таны дотоод оюун ухааныг тань хүчтэй байлгана. Сарны Чулуу: Сэтгэл хөдлөлийг тогтворжуулна. Сэтгэл санаа тань тогтворгүй байгаа үед зүүвэл тохиромжтой. Түүнчлэн оюун ухааны ажил хийж байгаа үед зүүвэл илүү сайн. Перидот: Анагаах гайхалтай үйлчилгээтэй чулуу. Мэлхийн ордны хүмүүсийн хувьд энэ чулуу нь сэтгэлийн дарамтыг арилгана. Арслангийн ордны үнэт чулууны агуулга: Бадмаараг: Таны төрөлхийн халуун дулаан илч болон өглөгч занг нэмэгдүүлнэ. Найрсаг харилцаа холбоог үүсгэх гэж байгаа үед олон нийтийн үйл ажиллагаанд зүүвэл тохиромжтой. Молор: Бие махбодын бөглөрөл арилгахад туслана. Түүнчлэн сэтгэл санааг цэвэр ариун байлгахад сайн. Аливаа төсөл дээр ухаан санаагаа төвлөрүүлэх үед зүүвэл зохистой. Барын Нүд: Гярхай чанарыг нэмэгдүүлэх бөгөөд сэтгэл зүйн хөгжил болон оюун ухааны ажилд сайн. Түүнчлэн хараанд сайн. Охины ордны үнэт чулууны агуулга: Өдөр бүрийн хэвийн байдлаас холдохыг хүссэн бол зүүхэд тохиромжтой. Энэ чулуу нь сэтгэл санааг өөдрөг болгоод зогсохгүй, Охины ордны хүмүүсийн зүүдийг эерэг болгоно. Ягаан болор: Тайван чанарыг нэмэгдүүлэх бөгөөд анагаах чанартай. Санаа зовинох, стресст орох эсвэл сэтгэл санаагаар унасан үедээ зүүвэл сайн. Карнелиан: Хувийн хүч, чадварыг тань сануулахад төгс чулуу. Өөртөө итгэх итгэл, итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ. 88

Mongolian Beauty & Makeup Magazine


зүүлт зохих вэ? Жинлүүрийн ордны үнэт чулууны агуулга: Гэрэлт Чимэд: Чиний доторх бүтээлч занг чинь өдөөж, асааж өгнө. Урам зориг хэрэгтэй үед зүүвэл зохистой. Перидот: Зүрхний энергийг нэмэгдүүлнэ. Өөрийн зүрх сэтгэл тань юу хүсэж байгааг ойлгон мэдэхийг хүссэн үедээ зүү. Хаш: Өөрийн тань санхүүг тэнцвэржүүлнэ. Түрүүвч эсвэл цүнхэндээ жижиг хаш авж явсанаар таны санхүүгийн цэцэглэлтийг сануулж байх болно.

Хилэнцийн ордны үнэт чулууны агуулга: Судалт гартаам: Үнэхээр тансаг чулуу, нуугдмал сэтгэл зүйн чадварыг нээж өгдөг. Хар сувд: Энэ чулууг зүүснээр үргэлж дэгдэж байдаг сэтгэл хөдлөлийг тань тогтворжуулна. Тайван байдлыг нэмэгдүүлнэ.

Нумын ордны үнэт чулууны агуулга: Оюу: Аливаа гэмтлээс хамгаалах бөгөөд оюун ухааны хоблоо харилцааг нэмэгдүүлнэ. Молор: Цагаан сэтгэлтэй байхад туслах увьдастай чулуу. Оройн хоолны үеэр зүүхэд тохиромжтой бөгөөд зочдын дунд найрсаг байдлыг үүсгэнэ. Кварц: Хоёрдмол зан чанарыг тань нэгтгэхэд туслана. Амьдралд хайртай болон хуурамч талыг тань нэгтгэн холбож өгнө. Матрын ордны үнэт чулууны агуулга: Цасан ширхэгийн обсидиан: Эрх мэдлийн утга учир болон удирдах чадварыг тань урамшуулж өгөхийн сацуу гэрээ хэлцэл хийх үед таныг уян хатан байлгана. Анар: Тодорхой хэмжээний өөртөө итгэх итгэл өгөх бөгөөд хэт чухал байдлыг тань намжааж өгнө. Түүнчлэн эрүүл мэндэд тустай бөгөөд олон нийтэд эерэг байдлыг авчирна. Бумбын ордны үнэт чулууны агуулга: Ягаан болор: Найрсаг занг тань нэмэгдүүлэх бөгөөд хайр дурлалтай харьцахад туслана. Хув: Сэтгэл санаанаас үүдэлтэй гэмтлийг эмчлэх төгс чулуу. Зөвлөгөө болон тусламж хүлээн авах эсвэл үзүүлж байгаа үедээ зүүвэл зохистой. Гематит: Хэт догдолсон сэтгэл санааг буулгаж, тайвшруулна. Төвлөрөл болон сахилаг бат хэрэгтэй байгаа үед зүүвэл тохиромжтой. Загасны ордны үнэт чулууны агуулга: Улаан төмрийн хүдэр: Тогтворгүй байдал тань сэтгэл санааг үймүүлээд байгаа бол энэ чулууг зүүнэ. Аквамарин: Хянуур сэрэмжтэй байдлыг тань өндөрсгөнө. Гэрэлт Чимэд: Загасны ордны хүмүүст энэ чулуу нь онцгой тайван байдлыг бэлэглэнэ. Шуналтай зангаас тань хамгаалж туслана. Mongolian Beauty & Makeup Magazine

89


LIFE STY LE


Model: Анар, Анир

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


HOLLYWOOD TIME

КИМ кардашьянЫ MAKEUP-ЫН АРД ХЭН БАЙДАГ ВЭ?

А

въяаслаг, зоримог, чадварлаг нэгэн болох Марио Дедиванович нь өөрийн карьераа үнэртэй усны зөвлөхөөр эхлүүлж байсан гэдэг. Анх нэгэн бүсгүй түүнийг makeup artist-аар андууран авч, түүнээс тусламж хүсэхэд Марио огтхон ч эргэлзэлгүй түүнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, тэнд байсан бүсгүйчүүдийн нүүрийг будаж өгсөн түүхтэй. Ердөө 20 настайгаасаа эхлэн шилдэг makeup artist-уудын туслахаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед томоохон зурагчин, моделуудтай хамтран, дэлхийд нэр нь түгсэн брэндүүдийн зураг авалт болон загварын шоун дээр ажилласан. Төгс нүүр царайг бүтээдгээрээ алдартайгаас гадна, түүний онцгой чадвар нь бүсгүйн натурал төрх дээр тулгуурлан түүний нүүрний төгс хувилбарыг гарган ирдэг нарийн нүүр хувиргалтад оршино. Түүний холих, урлах болон гэрэл сүүдэр хийх онцгой чадварууд нь зураг мэт төгс төрхийг бий болгодог. Марио уламжлалт арга барил дээр үндэслэн орчин үеийн, загварын чиг хандлагыг тодорхойлох, цэвэр оддын төрхийг бий болгодог. Түүний нэг нь Ким Кардашьян юм. Тэрээр “Kardashians” гэх өөрийн гэр бүлийн Реалити шоу-р алдартай бөгөөд алдарт хип хоп од Канеи Уэсттэй гэрлэж, саяхан үрийн зулай үнэрлээд байгаа билээ. Гайхалтай бие, латин америк дүрээрээ алдаршсан мэргэжлийн модель Ким Кардашьян нь Мариотой сүүлийн хэдэн жилийн туршид тогтмол хамтран ажилласаар ирсэн. Түүний зураг авалтууд та бүхний нүдэнд тодоор тусах нь мэдээж, түүний нүүр будалт ямар гайхалтай болохыг нь мөн гайхдаг уу? Хэрвээ тийм бол тэр сор бүтээлийн чинь эзэн нь мэдээж Марио Дедиванович юм. Түүний одоогийн нүүр будалт, донжийг түүнд бүрдүүлж өгсөнөөрөө Марио дэлхийн олон мянган бүсгүйчүүдийн анхаарлыг татсан бөгөөд өдрөөс өдөрт түүний цахим хуудсанд мянган мянган сэтгэгдэл ирдэг байна.

Ким Кардашьяны улаан хивсний ёслолоос авхуулаад, загварын олон ажил дээр хамтарч ажилласан бөгөөд өөрийн ажил бүр дээрээ түүний чадвар, авъяас, зан чанар дээр тулгуурлан хосгүй бүтээлүүд гаргасан. Түүний хувийн үйлчлүүлэгчдээс дурдвал Наташа Бединфийлд, Элиза Душку, Мишелл Уиллиамс, Кристина Агуйлера гээд олон алдартангууд багтана.

92

Mongolian Beauty & Makeup Magazine


Марио Дедиванович: Ким миний нүүр будалтыг хэзээ ч хуучрашгүй бөгөөд өөгүй, төгс гэж дүгнэдэг.

Сэтгүүлч: Өөрийн нүүр будалтын арга барилыг танилцуулбал. Марио: Классик бөгөөд өнгөлөг, гялалзсан. Би тухайн хүний арьсыг үзэсгэлэнтэй бөгөөд төгс өөгүй янзлах маш дуртай. Ким миний нүүр будалтыг хэзээ ч хуучрашгүй бөгөөд өөгүй төгс гэж дүгнэдэг. Сэтгүүлч: Ким Кардашьянтай хэрхэн танилцаж, түүний makeup artist болсон бэ? Марио: Хэдэн жилийн өмнө Social Life сэтгүүлийн зураг авалтанд орж байхад нь захиалгаар хамтран ажиллаж байсан. Тухайн үед бид үнэхээр сайн хамтран ажилласан, түүнд ч нүүр будалт нь ихэд таалагдсан. Тэр бол яах аргагүй миний урлагын тэнгэр. Сэтгүүлч: Кимтэй хамтран ажиллахад танд юу нь хамгийн их таалагддаг вэ? Марио: Түүний үзэсгэлэнтэй царайнаас гадна, тэр өөрөө makeup-д маш дуртай. Тиймээс түүнтэй ажиллах сайхан байдаг. Тэр надад итгэж, би хийх ёстойгоо хийдэг. Сэтгүүлч Ким Кардашьяны үзэсгэлэнтэй царайнд дурлагсад олон бий, тэгвэл түүний гоо сайхны цүнхэнд байх хамгийн чухал 5 бүтээгдэхүүнийг нэрлэвэл?

Мариогийн дүрэм: 1) Нүдний доод хэсгийг гэрэлтүүлж арьсны өнгөнөөс илүү цайвар, гэгээлэг өнгөтэй харагдуулах concealer. Ким нүдний доод хэсгээ цайвар харагдуулах дуртай, тиймээс чи ч мөн адил хэрэглээд үз! 2) Энгэсэг- Кимд бүдэг, аливаа гялалзуулагчгүй нүүр будалт илүү зохьдог. Тэр гялалзсан байдалд дуртай ч, нүүрний тохирох хэсгүүд дээр тийм будалт хүсдэг. Энгэсэг үргэлж Т бүсүүдэд түрхдэг. 3) Хар нүдний харандаа- Үүн дээр илүү зүйл дурдах шаардлаггүй гэж бодож байна. 4) Сормуусны будаг: Тэр том сормуусанд дуртай. 5) Өнгөгүй уруул өнгөлөгч - Үүнийг харин би өөрийн зүгээс зөвлөж байна. Ким Кардашьян угын сайхан уруултай, тиймээс ердөө өнгөгүй уруул өнгөлөгч байхад л хангалттай. Танд ч мөн адил зөв сонголт байна гэдэгт итгэлтэй байна.

Mongolian Beauty & Makeup Magazine

93


HOLLYWOOD TIME 3. Ингээд тэрээр Марио-г өөрийн makeup asrtist-аараа сонгож гайхалтай будалтуудыг хийлгэж эхлэсэн юм.

4. Марио бол гэрэл сүүдрийн мастер гэхэд болно. Кимийн бүхий л улаан хивсний ёслол дээрх makeup-г гардан гүйцэтгэж ирсэн. 2. Ким Кардашиан бол makeup-аараа олон мянган эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болсон гэхэд болно. Тэрээр хамгийн сүүлд Марио-тай хамтарч нүүр будалтынхаа гол хүчийг олсон юм. Будаггүй байхдаа тэрээр нүүрний зөв төрхтэй боловч нүүр будалт түүнийг улам илүү үзэсгэлэнтэй болгодог гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх бизээ.

4

2

7

3

6 5

5. Ким-ийн уруул, хацар, шанаа, хамар зэрэг дээр гэрэл сүүдрийг сайн хийж өгсөнөөр түүний нүүрний хэлбэр гайхалтай төгс харагдаж байгааг олж харж болно.

7. Өнөөдрийг хүртэл Ким, Мариотай хамтран ажиллаж түүгээр makeup-ынхаа өнгө төрхийг тодорхойлуулдаг. 94

Mongolian Beauty & Makeup Magazine

1

1. Ким-ийн хувьд Марио-тай хамтрахаасаа өмнө олон ч makeup artist-тай хамтарч байсан. Энэ зураг дээр тэрээр Марио-тай хамтрахаас өмнөх makeup-г харж болно.

6. Эмэгтэй хүний дүр төрхийг хэрхэн яаж гайхалтай тодруулах нь makeup artist-аас шууд хамаараалтай. Ялангуяа холливуудын од бүсгүйг өдрөөс өдөрт сайхан харагдуулах үүргийг Марио сайн гүйцэтгэсээр иржээ.


Model: Хэрлэн, Мөнгөнсарнай

бүтээгдээгүй өнгөний нууц бол...

Mongolian Beauty & Makeup Magazine

95

Makeup: Б.Ёндонсүрэн

Photography: Б.Чимэддулам /PROLINE studio/


HOLLYWOOD TIME

Оддын Үс Засалт Э

нэ жилийн үсний трэндэд хөвсгөр долгион зонхилж байгааг бид урьдныхаа дугаараар хүргэж байсан шүү дээ. Тэгвэл эмэгтэй одууд маань ч гэсэн энэ жилийн трэндийг дагасан байна. Үсний өнгөний хувьд бор шаргал өнгө давамгайлжээ.

96

Mongolian Beauty & Makeup Magazine


2014 ОНЫ GRAMMY AWARDS-н 10 ЗАГВАР Рита Ора Загвар шүүмчлэгч, стилистүүд маань түүнийг Фифти Шэйдс оф Грэй хэмээх романтик зохиол дээр үндэслэн Фифти Шэйдс оф Грийн хэмээх нэрийг түүний даашинзанд өгчээ. Нилээн өвөрмөц сонголтыг хийж, гялгар металл мэт ногоон өнгийн даашинзыг сонгосон байна. Гэхдээ энэ чинь Грэмми шагнал гардуулах ёслол шүү дээ! Тэр тийм ч албаны биш бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байна.

Фарэл Уилиамс Алдарт найруулагч, дуучин Фарэл Уилиамс улаан хивсний ёслол дээр овгор бор малгай өмссөн байсан нь Смоки Баавгайг санагдуулам.

Кэйти Пэри Даашинзандаа нотууд байрлуулж, үсээ дээш шуужээ. Хөгжгмийн наадамд Валентиногийн хөгжмийн ноттой даашинз зохицох нь мэдээж. Гэвч түүний үсний зохицол тааруу байлаа.

Майклмор & Райн Луис Гэнэтийн өөрчлөлт: Майклмор болон Райн Луис нар энэхүү ёслолд үнэхээр төгс зохицжээ. Үнэхээр цэмбэгэр гангарцгаасан бөгөөд стандарт костюмийг бодвол, өөрсдийн өнгө аясаа илүү харуулж өгсөнөөр илүү дэгжин харагдаж байгаа юм.

Мадонна Гриллз буюу амны гоёлын шигтгээг дээд шүдэндээ зүүсэн байсан бөгөөд түүний өмд хуучны боловч оновчтой сонголт байлаа. Энэ чинь Мадонна шүү дээ, Зарим нэг нь эршүүд гэж хэлж болох ч, эмэгтэйлэг шинжээ алдаагүй тас хар хослолоор улаан хивсийг чимлээ.

Сиара Хөл хүнд болсон хип хоп, RnВ дуучин Сиара хэлэхдээ “Гэдэс минь том байх тусмаа сайн” гэдгийг сурвалжлагчид хэлээд амжсан. Улмаар Pucci брэндийн даашинзыг өмссөн нь түүний галбирыг илүү нарийн харагдуулж чадсан байна. Ингэснээр мэдээж Сиара-н хүссэнээр түүнийг удахгүй төрөх дөхсөн үзэсгэлэнт ээж гэдгийг нь төвөггүй харж болох юм.

Колби Кайллат Сочигийн бүсгүй: Колби Кайллат гал халуун улаан өнгийн, хүзүүтэй, битүү даашинз өмсчээ. Түүнийг Оросруу уран гулгалтын төрлөөр явуулбал хүн бүрийн хайрыг татах болов уу. Гэхдээ бүсгүй минь энэ чинь Грэмми шүү дээ, Сайхан арьсаа олон түмэнд дэлгэх цаг.

Тэйлор Свифт Контри дуучин Тэйлор Свифт бага зэрэг ханцуйтай гинжин хэлхээ бүхий Gucci даашинз өмсжээ. Хэдий энэ нь Академийн Шагнал Гардуулах ёслол биш ч, үнэхээр өөлөх зүйлгүй Оскарийн шагнал гардуулах ёслолын баримал мэт л харагдаж байна.

Жон Леженд ба Кристин Тэйгэн Үл унтрах хайрын гал: Жон Лэжэндийн хувьд Gucci-ээр гангарсан бол түүний эхнэр Кристийн Тэйгэн Johanna Johnson даашинзаар гоёжээ. Энэ нь тийм ч төгс зохицол биш ч гэлээ боломжийн л харагдаж байна.

Беонси Гайхалтай хоолойтой дуучин бүсгүй болох Беонсигийн улаан хивсний ёслолын даашинз үнэхээр гайхалтай шийдэл байсан гэхэд болно. Цагаан өнгөтэй, торон хээтэй тус даашинз түүний биеийн галбирыг гойд сайхан харагдуулж байгаа юм. Гэвч үсний засалтын хувьд тааруухан болсон талаар загвар шүүмжлэгчид тус тус бичжэ.

Mongolian Beauty & Makeup Magazine

97


LIFE STYLE

ОДДЫГ БҮТЭЭГЧ СТИЛИСТҮҮД Шилдэг хамтрагчид болох Мариэл Хэйн болон Роб Зангарди нар бол дуу хөгжим, шоу ертөнцийн томоохон оддын стилистүүд бөгөөд анх 2000 онд MTV-д ажиллаж байхдаа танилцаж түүнээс хойш загварын ертөнцөд хамтрагчид болжээ.

98

Mongolian Beauty & Makeup Magazine

Тэдний томоохон үйлчлүүлэгчдээс дурдвал Женнифер Лопез, Гвен Стефани, Рианна, Вилл Смитт болон түүний гэргий Жада Пинкетт Смитт, Лили Коллинс, Шакира, Сиара зэрэг болно. Женнифер Лопэз болон Гвен Стефанигийн улаан хивсний ёслол, дууны клип, сурталчилгаа, нэвтрүүлэг, ярилцлаганд хамтарч ажиллахаас гадна хүчирхэг хамтрагчид маань телевизийн одууд болох Софиа Вергара болон Ким Крадашиантай хамтран ажиллаж эхэлж байгаа юм. Холливүүд Репортер сэтгүүлээс гаргасан Шилдэг 25 стилистийн жагсаалтад багтсан энэхүү

хоёр стилистийн ажил, үс засалтын чиг хандлага болон тэдний таних тэмдэг болсон загварын талаарх ярилцлагыг хүргэе. Бидэнд анхны ажил болон хэрхэн загварын ертөнцөд орж ирсэн талаараа хуваалцаач? Мариэл бид хоёр анх MTV-д стилистээр ажилладаг байсан бөгөөд танилцсанаасаа хойш ярилцлага, дэлхийн тойрон аялал, улаан хивсний ёслол, дууны клип гээд бүх зүйлийг хариуцаж ажилладаг стилист баг болохыг хүссэн. Бидний анхны томоохон үйлчлүүлэгч дуучин Рианна байсан юм. Тэр үед түүний


карьер Рианнаг тэр чигт нь өөрчилсөн буюу “Сайн охин муу болсон ” үе байлаа. Үйлчлүүлэгчтэй ажиллаж байхдаа та хоёр загвартаа өөрсдийн таних тэмдэг болох хэв маягыг шингээдэг үү? R&М гэх бидний хэв маяг ихэвчлэн дур булаам болон хурц тод загварын хослол байдаг бөгөөд заримдаа гудамжны болон хип хоп хэв маяг ч орсон байдаг. Бид сонгодог жинсэн өмд болон савхин хүрэм сонгож түүнийгээ үйлчлүүлэгчид өвөрмөц содон санагдах элэментээр өөрчлөн шинэчлэх

дуртай. Мөн бид хувь хүний итгэлтэй байдлыг илэрхийлэх дур булаам болон чамин тансаг байдлын зөв зохицлыг гаргаж ирэхийг эрмэлздэг. Та нар яаж өөрсдийн чиг хандлага, хэв маягийг үйлчлүүлэгчийнхээ хувийн сонирхол, мэдрэмжтэй хослуулдаг вэ? Бид үргэлж үйлчлүүлэгчээ шинэ зүйл туршиж үзэхийг ятгадаг. Загвар хувьсан өөрчлөгдөж байж л хамгийн сонирхолтой зүйл болдог. Үүний хажуугаар бид үйлчлүүлэгчид маань юу хамгийн тухтай, юу тэднийг

итгэл дүүрэн байлгаж чадахыг мэдэрч ойлгож ажилладаг. Бид мода хөөхөөс илүүтэй үйлчлүүлэгчийнхээ хэв маягт төвлөрч ажиллахыг хүсдэг. Ингэснээр тэдэнд таалагддаг загварыг илүү сонирхолтой болгож шинэчилж чадна шүү дээ. Үс засалт болон нүүр будалт бол гадаад үзэмжийн салшгүй нэг хэсэг. Та нар үйлчлүүлэгчтэй ажиллахдаа энэ тал дээр хэрхэн оролцдог вэ? Үйлчлүүлэгчид төгс гадаад үзэмжийг бий болгох бүх бүрэлдэхүүн хэсгийг

нийцүүлэхийн тулд бид үс засалт, нүүр будалтын багийнхантай ойр дотно хамтарч ажилладаг. Бүх зүйл хоорондоо уусан зохицоход нягт уялдаа холбоо хэрэгтэй. Зарим үед бүх зүйл нүүр будалт, үс засалтаас эхлэх нь ч бий. Үүнд тогтсон дараалал байхгүй бөгөөд тэр чигтээ хамтын ажиллагаа байдаг. Яг одоогоор та нарт ямар төрлийн үс засалт хамгийн их таалагдаж байгаа вэ? Шууд сонгох засалт бий юу? Цөөн хэд бий шүү! Эргэлзээгүй хуучны, 40-д оны Холливүүдийн долгионтой Mongolian Beauty & Makeup Magazine

99


LIFE STYLE засалтыг сонгоно. Энэ нь бүх нүүрний хэлбэрт зохидог төдийгүй маш дур булаам харагдуулж, хамгийн энгийн хослолыг ч үзэмжтэй болгож өгдөг. Мөн хойш толийлгон самнасан засалт маш хээнцэр бөгөөд хурц, орчин үеийн харагдуулж таны онцлогыг тодотгож өгдөг. Эцэст нь дээш овоолж боосон үс! Энэ засалт хэзээд зөв сонголт байх болно. Загварын долоо хоногт таны зайлшгүй авч явах зүйлс юу вэ? Iphone, тод өнгийн уруулын будаг, дотор нь гар цүнх багтах маш гоё хэлбэр, зохион байгуулалттай цүнх, өвчин намдаах эм, үдэшлэгийн дараа шартахаас сэргийлэх В витамин, бүх хувцастай зохицдог тул савхин хүрэм, мөстэй алмонд латте бол бидний загварын долоо хоногт заавал авч явах зүйлс.

100

Mongolian Beauty & Makeup Magazine


Mongolian Beauty & Makeup Magazine

101




PROLINE STUDIO ХУРИМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УТАС: 7010-0823, 8808-0823, 8810-0823 WWW.FACEBOOK.COM/PROLINESTUDIO



2014 | Дугаар № 001

Гэр бүлд зориулсан энтертаймент сэтгүүл

life

Тун удахгүй ...


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.