Makeup 4

Page 1

Mongolian beauty & makeup magazine 2013 | Дугаар №4

MAKEUP artist

О. ЦЭЦЭГМАА ХӨӨРХӨН САЙХАН ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ ЭФИРИЙН ЗӨВ ДҮР ТӨРХТЭЙ АНДУУРАХ ЁСГҮЙ

ХУМСАА

ХУГАЛЧИХСАН

УУ?

MAKEUP ХИЧЭЭЛ: УУСГАЛТТАЙ БУДАЛТ


УЛААНБаатар хот, баянгол дүүрэг, 7-р хороо дилав хутагт

Fm Group Mongolia нь Польш улсын Fm Group компанийн 67 дахь Албан ёсны салбар улс болон 2011. 11. 19-ний өдрөөс Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлэсэн бөгөөд өндөр чанартай сүрчиг, гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн, нано технологи буюу цэвэрлэхээс гадна хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг технологоор хийсэн гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний шууд худалдаа эрхэлдэг компани юм.


жамсранжавын гудамж, 55-р байр

утас: 8802 7253, 9833 3105, 9833 3107

алттай тос комоор авбал

хүргэлт үнэгүй




Makeup-ын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад будаагүй уруул моодонд орж иржээ. Харин өдрийн турш будаагүй урууланд тань амь оруулж, сэргэг, гялалзсан харагдуулахад өнгөгүй уруул өнгөлөгч тус болно.

1. Юуны өмнө ARTDECO брэндийн "Lifting Lip Stylo" буюу уруулын өнгөтэй будгаар уруулаа будна. 2. Дараа нь өнгөгүй уруул хүрээлэгчээр уруулаа хүрээлнэ. Уруулаа яг хүрээнийхээ дагуу будах бөгөөд илүү, дутуу гаргахгүй байхыг анхаар. 3. Одоо гялалзуулагчтай уруул өнгөлөгчөө түрхэнэ. Ингээд таны уруул гялалзсан, сэргэг харагдах болно. Энэ бол бүсгүй таны бүх л өдрийн анд нөхөр тань байх болно.


Энэ улирал makeup-ын чиг хандлагад царайг тань илүү тодотгох час улаан уруулын будаг моодонд орж ирлээ. Улаан уруулын будаг таныг илүү дур булаам, сэтгэл татам хийгээд ихэмсэг харагдуулах болно. Яаж хэрэглэх вэ?

1. Уруулаа будахаас өмнө уруулын хүрээгээ усны хамгаалалттай, зөөлөн хүрээлэгчээр хүрээлнэ. Уруул хүрээлэгчийн тань өнгө таны уруулын өнгөтэй ижил буюу ойролцоо байх хэрэгтэй. Уруулаа яг хүрээнийхээ дагуу будах бөгөөд илүү, дутуу гаргахгүй байхыг анхаар. 2. Уруулаа хүрээлсэн бол одоо уруулаа будах ажилдаа оръё. Уруулаа будахдаа хамгийн сайн чанарын багсыг хэрэглэх бөгөөд энэ нь уруулын будгийг жигд түрхэхэд туслах болно. 3. Уруулаа будаж дуусаад өнгөлөгч түрхэхийнхээ өмнө илүүдэл уруулын будгаа цаасанд шингээн авна. 4. Хамгийн сүүлд өнгөгүй уруул өнгөлөгчөөр уруулаа жигдхэн өнгөлж гялалзуулна.

УЛААН УРУУЛ


Хумсны будаг нь дотроо гялалзуулагчтай, тод, бүдэг гээд өнгөний хувьд олон төрөл янз. Тэгвэл таны сэтгэлд нийцсэн олон төрлийн өнгөний сонголт, баталгаат чанар бүхий ARTDECO брэндийн хумсны будгийг санал болгож байна. КЕРАМИК ХУМСНЫ БУДАГ – Энэ бол өндөр зэрэглэлийн хумсны будаг бөгөөд энэ нь таны хамгийн зөв сонголт байх болно. Гайхалтай удаан тогтоц, гялалзсан өнгийг танд мэдрүүлнэ!


Mongolian Makeup Magazine

9


CONTENTS

24 72 47

MAKEUP HISTORY НҮҮР БУДАЛТЫН ТҮҮХ - ХЯТАД 18 MAKEUP LESSON НҮҮР БУДАЛТЫН ХИЧЭЭЛ #4 20 MAKEUP DO DON’T MAKEUP БОЛНО БОЛОХГҮЙ 22 MAKEUP PRODUCT ХАЦАР ӨНГӨЛӨГЧИЙН ТУСЛАМЖТАЙ ГЭРЭЛТ... 24 MAKEUP ADVICE ЗЭВХИЙ БУДАЛТ ХИЙГЭЭГҮЙ БИЗ 25 ARTIST INTERVIEW MAKEUP ARTIST О.ЦЭЦЭГМАА 26 MAKEUP A&Q БҮГДЭЭРЭЭ СОНИРХЦГООЁ 30 SPECIAL WOMAN ТОП МОДЕЛЬ Э.СЭЛЭНГЭ 32 MAKEUP TIPS ИЛЛЭГ ХИЙХ АЛТАН ДҮРЭМ 36 HОLLYWOOD TIME УРУУЛАА БУДАХ ТӨДИЙД Л 39 FOR LADYS НҮҮРЭЭ БУД НАСАА МАРТ 40 SKIN CARE ХҮЗҮҮНИЙ ТАНЬ АРЬС ЯЛГАРААД БАЙНА 41 SKIN CARE ЯМАР УЧИРААС СЭВХ ҮҮСДЭГ ВЭ? 42 MAKEUP LEGEND MAKEUP ARTIST СЭМ ФАЙН 44 MAKEUP fantasy ХЭТЭРХИЙ ҮНЭМШИЛТЭЙ 47


30

68 69 20

COVER GIRL ЗАГВАР ӨМСӨГЧ: Д.АРИУНЦЭЦЭГ 52 NAIL CARE ХУМСАА ХУГАЛЧИХСАН УУ? 60 HAIR CARE ҮСНИЙ ХИЧЭЭЛ #4 65 PERFECT BEAUTY КОЛЛАГЕН ГЭЖ ЮУ ВЭ? 67 PERFECT BEAUTY ДОТРООСОО ГОО САЙХНЫГ ЦОГЦЛООЁ 68 ONLY FOR MAN ХӨЛӨРСӨӨР Л БАЙНА УУ? 69 BEAUTY КОРСЕТНЫ ТҮҮХ 70 MAKE TREND ДОТУУУР ХУВЦАС ХАМГИЙН ТАНСАГ БАЙХ ЁСТОЙ 72 BEAUTY AND SEX САХИЛГАГҮЙТЬЕ БҮСГҮЙЧҮҮДЭЭ 76 horoscope ТАНЫ ҮС ЗАСАЛТЫГ ОРД ЧИНЬ ХЭЛЖ ӨГНӨ 78 LIFE STYLE ЗУРААЧ Я.БУЛГАН 82 HEALTHY FOR WOMAN ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? 89 HEALTHY FOR WOMAN ЖИРМЭЭ БОЛОХОД БЭЛЭН ҮҮ? 90 LIFE STYLE KRYOLAN 92


Гоо сайхныг өөрийнхөөрөө харуул MONGOLIAN BEAUTY AND MAKEUP MAGAZINE Эрхлэн гаргагч PROLINE STUDIO CREATIVE DIRECTOR Ж.Оргил Ерөнхий редактор Ц.Тамир СЭТГҮҮЛЧ Б.Нямсүрэн Орчуулагч Б.Баяржаргал График дизайн Б.Даваабат /Davka Bt/ Гэрэл зураг PROLINE STUDIO MakeUp ARTIST О.Цэцэгмаа, П.Бүжин HAIRSTYLE Parodoks Nailist Т.Золзаяа Стилист П.Бүжин САНХҮҮ Д.Цэцэгмаа Менежер Ж.Үйлст “КРИТИВПРОЛАЙН” ХХК захирал Ж.Оргил Гүйцэтгэх захирал Б.Наранцацрал Дугаарт оролцсон cover: Д.АРИУНЦЭЦЭГ Г.Гантуяа, Индра, Золбоо, Азжаргал, Ч.Цацрал, П.Золжаргал, Д.Санчирмаа, Б.Анужин, Энхцэцэг, Батцэцэг, Г.Алтаншагай, Ж. Мөнхсүх, П.Эрдэнэбаяр, С.Бичүү, Б.Ану-Үжин Хамтран ажилласан FM GROUP MONGOLIA, ХАНБҮРГЭДЭЙ ИХ ДЭЛГҮҮР, БОЖЖС КОСМЕТИКС, BRILLIANCE TOTAL BEAUTY SALON, CENTRE OPTIQUE, WWW.GOOLINGOO.MN, WWW.DORGIO.MN, LEONISA, ДҮРЛЭГ Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 47/2 байр,501 тоот Утас: 7710-0823, 8808-0823, 8810-0823 Модель сонголт: 9994-4676 Мэйл: makeup@proline.mn

model@proline.mn

Вебсайт: www.mongolianmakeup.mn Фэйсбүүк: www.facebook.com/mongolianmakeup

MONGOLIAN BEAUTY AND MAKE-UP сэтгүүлийн фото зураг, бичмэл материалыг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь онлайн эсвэл хэвлэмэл хэлбэрт зөвшөөрөлгүйгээр ашиглах, санааг хуулбарлахыг хатуу хориглоно. Монгол Улсын хуулийн дагуу Mongolian beauty and Makeup сэтгүүлийн болон Proline studio-н лого тэмдэгтийг зохиогчийн эрхийн дагуу “КРИТИВПРОЛАЙН” ХХК эзэмшинэ.


Модель: Д. Санчирмаа

Makeup: О. Цэцэгмаа

Гэрэл зураг: PROLINE studio

beauty photo

Mongolian Makeup Magazine

13


РЕДАКЦИЙН ЗУРВАС

Т

а төрөлхийн сайхан эмэгтэй. Эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхантай учраас тэрхүү гоо сайхныг нь бид улам илүү тордохоор хичээн ажиллаж байна. Энэ удаагийн дугаарт маань загвар өмсөгч Д.Ариунцэцэг сэтгүүлийн маань “Cover girl” болж топ модель Э.Сэлэнгэ “Special woman”-оор оролцсон бол Төрийн соёрхолт, ардын зураач Ядамсүрэнгийн зээ охин Булган “Монгол хэмнэл”-ийн маань хүндэт зочноор уригдсан юм. Эрхэмсэг эмэгтэй таны “Өөр ертөнц”-ийг улам илүү төгөлдөр болгохын тулд хэдийнэ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан сайхан бүсгүйчүүдтэй хамтран ажиллаж, тэдний дотоод болон гадаад гоо сайхны нууцуудыг зөвхөн танд л дэлгэж байна. Мөн энэ удаагийн дугаартаа бид уншигчдынхаа хүсэлтээр “Эрүүл мэндийн булан”, “Жирмээ” булантай болсныг хэлэхэд таатай байна. 3 дахь дугаарт маань хамтран ажилласан Anara`s make up-ийн artist О.Наранбилэг маань ASIAN TOP FASHION MAKE UP- ARTIST OF THE YEAR тэмцээнд эх орноо төлөөлөн явж амжилттай оролцоод ирсэнд , мөн манай сэтгүүлийн 3 дахь дугаарын Beauty

14

Mongolian Makeup Magazine

буланд хамтран ажилласан Монгол модель агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэл “Miss and Model” фестивалийн ялагч болж эх орноо төлөөлөн “Miss Model of the World 2013”- амжилттай оролцсонд нь тус тус сэтгүүлийнхээ редакцийн хамт олны зүгээс, уншигчдынхаа зүгээс баяр хүргье. Уруулаа буд, өөрийгөө тольд. Өөрийнхөө гоо сайханд итгэ. Энэ бол таны хүч. Эмэгтэй хүний өөрөөсөө олж хараагүй гоо сайхныг нь улам тодруулж, мэдрүүлэхийн тулд манай сэтгүүлийн хамт олон цаашид ч чадварлаг, мэргэжлийн makeup artist, hair stylist, nailistүүдтэй болоод дэлхийн гоо сайхны брэнд болсон бүтээгдэхүүнүүдтэй хамтран ажиллах болно. Сэтгүүлийнхээ дугаар бүрийг зөвхөн таньд зориулж байна.

“Mongolian Beauty and Makeup” сэтгүүлийн хамт олон


proline СУРТАЛЧИЛГАА

Mongolian Makeup Magazine

15


Модель: Батцэцэг

Makeup: О. Цэцэгмаа

Гэрэл зураг: PROLINE studio


all about make up


H IS TO RY M AK EU P

ДОРНЫН ГОО САЙХНЫ НЭГЭЭХЭН ХЭСЭГ

ХЯТАДЫН MAKEUP

Э

ртний Хятадаас хойш энэ цаг үеийг хүртэл хятадын эмэгтэйчүүд өөрсдийн гоо сайхандаа маш их ач холбогдол өгөн, анхаарлаа хандуулсаар иржээ. Туранхай бие, дунд зэргийн нуруу, цонхигор цагаан арьс, гялалзсан хар нүд, цагаан шүд энэ бүхэн хятад эмэгтэйчүүдийн нийтлэг төрх. Энэхүү хэв маяг нь Хятадын түүхийг урт хугацаанд их, бага хэмжээгээр өөрчлөгдөж байсан ч тогтсон хэлбэрээ алдаагүй байна. Хан болон Чин гүрний (МЭӨ220-МЭӨ206) үе Энэ үед эмэгтэйчүүд нь өөрсдийн байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ нандигнан хайрлаж, энэ сайхан биеэ улам илүү тордон энхрийлдэг байсан гэдэг. Мөн энэ үеэс бүсгүйчүүд нь нүүрнийхээ өө сэвийг далдлах зорилгоор цагаан өнгийн энгэсгийг тавих болжээ. Царайгаа цайруулж, цагааруулж буддаг байсан бол үүний дараа хөмсгөө нарийхан болгож засч янзлан хар өнгөөр будаж, мөн уруулаа хүрээлэн цэцэгсийн өнгөөр будах хэв маяг дэлгэрчээ. Тухайн үед гоо сайхны бэлэн бүтээгдэхүүн гэж байгаагүй учир эдгээрийг байгальд буй цэцэг навч, өвс ногоо зэргээр орлуулж байсан аж. Суй болон Тан улсын (618-907) үе Энэ үед эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрхөнд бага зэргийн өөрчлөлт оржээ. Хан улсын үед эмэгтэйчүүд нь нүүрээ будаж эхлэсэн бол Суй болон Тан улсын үед элдэв будаг шунхаар өөрийгөө далдлахгүй жинхэнэ байгалиас заяасан тэр дүр төрхөөрөө байхыг эрхэмлэх болсон байна. Мөн Хан улсын үед гоо сайхны илэрхийлэл нь байсан өргөн дух, дугуй царай, намхан бие энэ цаг үед өөрчлөгдөн, гагцхүү эрүүл чийрэг бие бялдар эмэгтэйчүүдийн гоо сайхныг илтгэх болжээ. Тан улсын үед гоо сайхны гол онцлог нь эмэгтэйчүүдийн хөмсөг байв. Энэ үед бүсгүйчүүд хурц ирмэг гарган хөмсгөө засдаг болсон бөгөөд хар өнгөөр үүнийгээ буддаг байжээ. Мөн энэ үед бүсгүйчүүд нь үсээ дээш мөлчийтөл нь хавчиж янзалдаг байснаас гадна уруулаа хар өнгөөр 18

Mongolian Makeup Magazine

будах хэв маяг нийтлэг болсон юм. Ингэж хараар уруулаа будах нь “энхрий ялдам” харагдуулдаг хэмээн үздэг байжээ. Ойролцоогоор МЭӨ 3000 жилийн өмнө хятад эмэгтэйчүүд хумсаа буддаг байсан тухай баримт бий. Модны давирхай, зөгийн лав тос, өндөг зэрэг байгалийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан хумсаа буддаг байжээ. Эртний Хятадын Жоу улсын (МЭӨ1046-МЭӨ256) үед хаад ноёд, язгууртнууд нь хумсаа алтлаг, мөнгөлөг өнгөөр буддаг байсан бол энэ нь яваандаа хар, улаан өнгөөр солигдсон байдаг. Харин энгийн албатуудыг тод өнгөөр хумсаа будахыг цээрлэдэг байсан учраас бүдэгхэн зөөлөн бор, шар, улбар шар, эсвэл огт өнгөгүй будгаар хумсаа буддаг байсан ажээ. Мөн Эртний Хятадын үед эмэгтэйчүүд нь цонхигор цагаан царайндаа туяа өгөхөөр бүдэг ягаан өнгө бүхий хацрын энгэсгийг тавьдаг байжээ. Хацрын энгэсгийн оронд гүргэм цэцгийг ашигладаг байсан бөгөөд үүнийгээ Баруун Өмнөд Азиас тээвэрлэн авчирдаг байсан гэдэг. Эртний Сүн улсын (960-1279) үед хятадын эмэгтэйчүүд нь хөлөө хатааж, жижигхэн хөлтэй болох хэв маяг дэлгэрчээ. Сүн улсаас Чин улсын (1644-1911) үе хүртэл эмэгтэйчүүд жижиг хөлтэй байх нь жинхэнэ гоо үзэсгэлэн хэмээн үзэж, хөлийг нь давстай усанд хийн агшаан боох хэв маяг ийн дэлгэрсэн байдаг. XX зууны эхний хагасаас эхлэн эмэгтэйчүүд нь гунхсан сайхан бие галбираа гайхуулах мэт хувцаслаж, үсээ буржгар ороож, тачаангуйгаар нүүрээ тод будаж, гоо сайхны орчин цагийн өнгө аясыг бүрдүүлж эхэлжээ. Гэхдээ Маогийн (1950-1970) үед хамгийн төгс төгөлдөр эмэгтэй хүнийг бараан өнгийн ажлын хувцастай, мяраалаг, бадируун бэлхүүстэй, хүчтэй гар, хөлтэй, дугуй царайтай ийм эмэгтэйгээр төлөөлүүлэн суртал ухуулга хийдэг байжээ. Харин 1990ээд оноос хойш эмэгтэйчүүдийн гоо сайхны хандлагад нь дахин өөрчлөлт орж, туранхай, өндөр нуруу, том хөх, гонзгой царай нийтлэг хэв маяг болж иржээ.


хятадын түүх

Mongolian Makeup Magazine

19


LE SS O N M AK EU P

1

Уусгалттай

2 4

Будалт

3 5

6

1. 2. 3. 4. 5. 6. 20

Mongolian Makeup Magazine

Нүдний эргэн тойрныг цэвэрхэн, жигд, хуурай байлгаж суурь Base тавина. Шаргал өнгийн тенийг сонгоод, зориулалтын багсаар зовхины үндсэн хэсэгт жигд будаж өгнө. Ингэхдээ хөмсөгний уртаас илүү гарах ёсгүй. Үүнийхээ дараа хүрэн бор өнгийн тенийг сонгоод, зовхины уг хэсгээс хойш нь чиглэлтэйгээр дээш нь хагас тойрог хэлбэртэйгээр тенээ хөнгөхөн тавина. Зовхины уг болоод хойд хэсэгт бор тенээ илүү тод тавьж өгнө. Урагшлах тусмаа илүү хөнгөхөн, бүдэг тавьж өгснөөр уусч харагдана. Ингээд бэлэн болсон уусалттай будалтан дээрээ жигд, нарийн контур тавина.


Дараа нь

Модель: Мөнхцэцэг

Makeup: О. Цэцэгмаа

Гэрэл зураг: PROLINE studio

Өмнө нь

Mongolian Makeup Magazine

21


’t don do M AK EU P

Эфирт гарах гэж байна уу? Эфирийн будалт өөрийн гэсэн дүрэмтэй!!!

MAKEUP

Болно

1. Арьсны өнгөнөөс хэт цайвар биш, хэт бараан биш крем пудрыг хэрэглэх. 2. Гэрэл сүүдэр тавихдаа нүүрний бүтцийг анхаарч харах. 3. Хацар өнгөлөгчөө арьсны өнгө, будалттайгаа нийцүүлэн сонгох. 4. Нүдний будалт хамгийн чухал. Хувцаслалт, хөтлөх гэж буй нэвтрүүлэг, арга хэмжээнээсээ хамааран будалтаа сонгох нь чухал. 5. Зориулалтын багс, парлоныг заавал хэрэглэснээр нүүр будалтаа төгс хийх боломжтой юм. 6. Будсан ч будаагүй мэт энгийн харагдах, натурал будалт бол мэдээний хөтлөгчдийн зайлшгүй анхаарах будалт. 7. Хөмсгөө жигд зас. Нүүр будалтанд хөмсөг засалт чухал үүрэгтэй. 8. Уруулын будаг зөөлөн өнгөтэй байх ёстой

22

Mongolian Makeup Magazine

Болохгүй 1. Эфирт гарна гэдэг бол үдэшлэгэнд явах гэж байгаа биш гэдгийг сана. Тиймээс үзэгчид таниас энгийн, төлөв, цэгцтэй, даруу будалтыг л хүснэ. 2. Кремээ зөв сонгох ёстой. Бараан крем таны арьсыг үхмэл харагдуулна. Тиймээс аль болох арьсны өөг дарсан крем сонгох хэрэгтэй. Мөн маш хурц гэрэлд хөлс гарна гэдгийг тооцоолоорой. 3. Тод өнгийн тень бол сонголт биш. Энэ бол ямар нэгэн үдшийн эсвэл шоуны будалт биш шүү дээ. Тиймээс эфирт зөөлөн, ууссан тенний будалт зонхилно. 4. Контураа улам нарийн, үл мэдэгдэхүйц тавь. Нүдээ том харагдуулах гэж байна гээд ширүүн, этгээд дүр төрх гаргаж болохгүй. 5. Хацраа өнгөлөхдөө багсаа зөв сонгох ёстой. Хэтэрхий улаа бутарсан, буруу өнгөлсөн тохиолдолд эфирт яаж харагдах нь ойлгомжтой шүү дээ. 6. Улаан уруулын будагаас татгалз. Энэ нь таныг хэт овортой харагдуулна. Эфирт бүр ч зохимжгүй. 7. Гялалзсан саатай тенийг аль болох хоригло. Таны будалт цэвэрхэн өөгүй, анхаарал татахуйц биш ч анхаарлаа салгахааргүй тийм л энгийн байх ёстой. 8. Эфирийн будалтанд гоё, хөөрхөн харагдах нь чухал биш гэдгийг мартаж болохгүй. Тиймээс гэрэл сүүдэр өгөхдөө ч нүүрнийхээ бүтцэд тохирсон гэрэл сүүдэр тавих нь чухал. Өргөн шанаатай бол өргөн шанаан дээр бус үзэгчдийн анхаарал нүдэн дээр чинь тусахаар байх ёстой гэдгийг мартав.


Makeup: П. Бүжин

Гэрэл зураг: PROLINE studio

beauty photo

Mongolian Makeup Magazine

23


c t produ M AK EU P

ХАЦАР ӨНГӨЛӨГЧИЙН ТУСЛАМЖТАЙ ГЭРЭЛТ Хацар өнгөлөгч энгэсэг нь нүүрэнд тань өнгө нэмж, царай төрхийг тань улам гэрэлтүүлэн туяаруулах үйлчилгээ үзүүлнэ. Суурь крем, base, шахмал болон нунтаг энгэсэг зэргийг тавьсны дараа арьс нэг л цонхигор, өнгө муутай, үхмэл мэт харагддаг шүү дээ. Тэгвэл хацар өнгөлөгч энгэсэг нь цонхигор царайнд тань амь оруулах гэрэл гэгээ гэсэн үг. Харин үүнийг арьсандаа сайтар шингээн уусгаж, царай тань цаанаасаа гэрэлтэж буй мэт харагдуулахын тулд сайн чанарын хацрын багс хамгийн чухал. Хэрвээ та хацар өнгөлөгч энгэсгийг ном журмынх нь дагуу тавьж чадсанаар царай төрх тань зөв хэлбэртэй харагдах болно. Тэгэхээр хацар өнгөлөгчийн makeup-т өгөх үр өгөөж их байгаа биз? Харин одоо хацар өнгөлөгчийг нүүрний хэлбэртээ тохируулан хэрхэн тавих талаар энд зөвлөе.

Хацар өнгөлөгч энгэсэг нь дотроо шахмал болон кремэн гэсэн төрлүүдтэй.

Кремэн өнгөлөгч: Шахмал өнгөлөгч: Шахмал энгэсэг нь тослог арьстай хүмүүст илүү зохимжтой байдаг. Энэ өнгөлөгч нь тогтоц сайтайгаараа онцлог юм. Маш нарийн ширхэгтэй учраас арьсанд сайн шингэж натураль харагддаг.

Кремэн энгэсэг нь хуурай болон хэвийн арьстнуудад зориулагдсан байдаг. Уг өнгөлөгчийг чийгшүүлэгч түрхсэн будсан будаагүй ямарч арьсан дээр тавьж болно. Кремэн өнгөлөгчийг түрхэхэд багс хэрэглэхгүй хурууныхаа өндгөөр түрхэхэд л хангалттай.

Хацар өнгөлөгч энгэсгээ сонгохдоо хэрвээ нүүр будалтандаа илүү гэрэлтсэн өнгө нэмэхийг хүсч байвал ягаан болон тоорын ягаан хоёр өнгөнөөс сонголтоо хийгээрэй. Харин шанаа хэсгээ илүү тодруулж харагдуулахыг хүсвэл гэрэлтсэн бор өнгийн энгэсгийг сонгоорой. Түүнчлэн хэрвээ та бараан царайтай бол гэрэлтсэн ягаан өнгөнөөс, цайвар царайтай бол арьсны өнгөнөөсөө бага зэргийн бараан бор өнгөнөөс сонголтоо хийхийг зөвлөж байна. Сайн чанарын хацрын багстай бол. Жижиг болон хямд үнэтэй багсыг хэзээ ч бүү сонго. Сайн чанарын багс нь танд хацрын энгэсгээ жигд, өө сэвгүй тавихад тань тусална. Сонгосон багсаа хацар өнгөлөгч энгэсэгтээ дүрж авсаныхаа дараа үүнийгээ босоо чиглэлийн дагуу барина (багсны тань үс дээш харсан байна). Ингээд багсан дээрх энгэсгийг нэгэн жигд болгохын тулд багсныхаа ишийг зөөлөн тогшиж, илүүдэл хэсгийг нь унагаана. Үүний дараа энгэсэгтэй багсаа хэрэглэж болно. 24

Mongolian Makeup Magazine


P EU AK M e c vi

ad

ЗЭВХИЙ БУДАЛТ

ХИЙГЭЭГҮЙ З!!! БИ

Толиндоо харж байгаад энгэсгээ хэтрүүлэн бүү тавиарай. Хэт их хацрын энгэсэг тавих нь makeup-ыг тань хиймэл харагдуулна гэдгийг санаарай. Мөн хоёр хацартаа ижил тэнцүү энгэсгээ тавина. Хоёр өөр тавих нь нүүрний хэлбэрийг тань алдагдуулна гэдгийг анхаар. Ингээд эцэст нь эрүү, хамрын ухлаадас, дух зэрэгтээ багахан өнгө өгөхөөр багсдаарай.

Дөрвөлжин царай: Дух, шанаа болон нүүрний доод хэсгээрээ өргөн. Мөн нүүрний доод хэсгээрээ дөрвөлжин харагддаг. Багсаа нүднийхээ дунд хэсгээс доошхи хацар дээрээ тавиад, доошоо хацрын хонхорхой руугаа багсдаж энгэсгээ түрхэнэ.

Зүрхэн хэлбэртэй царай: Энэ хэлбэрийн царай нь дух өргөн, шанаа том, эрүү нарийн байдаг. Иймээс царай төрхөө зөв харагдуулахын тулд тойрог хэлбэрээр энгэсгээ тавих бөгөөд шанаанаас доош хацрын хонхорхой руу мөн энгэсгээ татаж багсдана. Мөн дух хэсэгтээ бага зэргийн энгэсгээ тавиад өгөөрэй. Энэ нь таны царайг зөв хэлбэрт оруулахад туслах болно.

Mongolian Makeup Magazine

Гэрэл зураг: PROLINE studio

Дугуй царай: Энэ хэлбэрийн царай нь шанаа болоод хацрын хэсэг гаднаас дотогш чиглэсэн тойрог хэлбэрийн байдаг. Иймээс царайгаа илүү нарийн харагдуулахын тулд V хэлбэрээр хацартаа энгэсэг тавина. Түүнийхээ дараа гаднаас дотогш чиглэсэн байдлаар хацраа өнгөлнө.

Зуйван царай: Дух нь эрүүнээсээ өргөн, шанаа нь төвгөр, царай нь шөвгөрдүү, эрүү нь нарийн байдаг. Иймээс энгэсгээ тавихдаа багсаа шанааны хамгийн товгор хэсэг дээр тавиад доош хацрын хонхорхой руу татаж багсдана.

Модель: Анужин

Нүүрний хэлбэрээсээ шалтгаалан хацрын энгэсгээ хэрхэн тавих вэ?

25


IN TE RV IE W AR TI ST

Makeup artist О.Цэцэгмаа:

Хөөрхөн, сайхан гэдэг

ойлголтыг эфирийн зөв дүр төрхтэй андуурах ёсгүй Нүүр будалт гэдэг өөрөө дуусашгүй баялаг орон зай. Энэ орон зайгаас эмэгтэй хүн бүр ямагт өөрийн хүслээр хутган авч байдаг. Бидний өмнө өдөр бүр нээлттэй байдаг телевизийн салбарыг тэр дундаа эфирийн нүүр будалтыг энэ удаад бид онцолсон юм. Дэлгэцээр гарах диктор, хөтлөгч нарын нүүр будалтын цаана хэн байдаг вэ? Гэсэн асуултад бид хариулт болгож телевизийн салбарт 10 гаруй жилийг зориулсан Makeup artist О.Цэцэгмааг онцлон энэ удаагийн дугаартаа ярилцахаар урилаа. - Өдрийн мэнд хүргье. Таны нүүр будалтуудыг харахад нэг л өөр харагдах юм. Хурц тод биш, байгалийн өнгө түлхүү харагдсан. Яг л будсан мөртлөө будаагүй юм шиг л? Тиймээ зөв харсан байна. Энэ бол мэргэжлийн makeup artist-ийн хувьд бусдаас ялгарах өвөрмөц нэг онцлог гэж болно. Энэ будалт нь ялангуяа эфирийн будалтууд дээр түлхүү харагддаг. Миний хувьд 2003 онд UBS телевизээс энэ чиглэлийн ажлын гараагаа эхлэсэн. Үсчин-гоо сайханч хос мэргэжилтэй, мэргэжлийн хүн ажилд авна гэсний дагуу анх энэ салбарт орж байсан. Энэ салбарт орсноор маш их туршлага хуримтлуулсан. Өдөр бүр үзэгчдийн өмнө би өөрийнхөө ажлын үр дүнг харуулна гэдэг үргэлж шинийг шаардаж байдаг. Өнөөдрийг хүртэл UBS телевизээр гарч байсан бүхий л наадам, цагаан сар, баярын 26

Mongolian Makeup Magazine

нэвтрүүлгүүд, концерт, тоглолт, клипүүдэд гар бие оролцож байлаа. Орон даяар хэдэн мянган үзэгчийн өмнө би хөтлөгчийг, олны танил уран бүтээлчдийг сайхан харагдуулах ёстой. Үзэгчид ямар ч өө сэв олж харах ёсгүй шүү дээ. - Эфирийн будалт гэхээр makeup artist хүнээс маш их чадвар шаарддаг юм шиг санагддаг. Энэ будалтыг хүн бүр хийгээд байхгүй.

Тэгэхээр эфирийн будалтын алтан дүрмээс сонирхвол? Ер нь эфирийн будалтын бусад будалтаас ялгарах онцлог нь юу юм бэ? Сайхан асуулт байна. Тухайн хөтлөгч, дикторийг будахын тулд эхлээд нүүрний хэлбэр, онцлогийг зайлшгүй анхаарах ёстой. Жишээ нь гэхэд маш өргөн шанаатай хөтлөгчийг будахдаа үзэгчийн анхаарлыг тэр шанаан дээр биш өөр цэг дээр буюу


тухайн хүний илүү сайхан харагдаж буй нүдний харц ч юмуу хөмсөг ч юмуу тэр зүйл дээр нь анхаарлыг нь хандуулах будалтыг хийж өгдөг. Эфирийн будалтын алтан дүрэм бол “Хөтлөгч, диктор хурц тод гэрэл дор сууж эфирээр гардаг учраас, гэрэлээс шалтгаалж түүний нүүрний хэлбэр хэмжээ өөрчлөгдөхгүй байхаар, гэрэл сүүдрийн шугамын дагуу нүүрний зөв хэлбэржүүлэлт хийгддэг, тодорхой хэм хэмжээнд баригддаг будалт юм”. Эфирийн будалтын алтан дүрмээс гадна, телевизийн салбарын өөрийн ёс зүй гэж байгаа учраас аль алийг нь зөв хослуулах л ёстой. - Монголд сүүлийн жилүүдэд маш олон телевиз байгуулагдсан. Та мэдээж мэргэжлийн хүний хувьд өөрийн эрхгүй нэг рефлэкс байна биз? Хөтлөгчийн нүүр будалтыг анзаарахгүй өнгөрч чаддаггүй байх? Яг тийм. Маш олон телевиз байгуулагдсан байна. Телевизүүд сүүлийн үед HD болсоор л байна. Айл бүр Led телевизтэй болж байна. Тэгэхээр үзэгчид хөтлөгчийн сормуусны ширхэгийг хүртэл харахаар хэмжээний нарийн нягтаршлаар бүгдийг харж байна гэж ойлгож болно. Хөөрхөн хөөрхөн охидууд мэдээ уншиж л байна. Хөөрхөн сайхан гэдэг ойлголтыг эфирийн зөв дүр төрхтэй андуурах ёсгүй л гэж хэлмээр байна. Нүүр будалтын хувьд ч тэр өдөр тутмын нүүр будалтаас өөр л байх ёстой. Мэдээж шоу, энтертайнмэнт нэвтрүүлэгт бол зохих хэмжээнийх нь будалт бол хийгдэлгүй яахав.Тиймээс энэ салбарт зайлшгүй мэргэжлийн нүүр будагч, стилист байх нэн чухал шаардлагатай байгаа юм. - Makeup artist гэдэг яалт ч үгүй өнгө будгийн нарийн мэдрэмжтэй байх ёстой. Та хос мэргэжилтэй учир ямар үс засалт тухайн будалттай тохирохыг мэднэ. Мөн хувцаслалтыг багтаахгүйгээр орхиж чаддаггүй байх. Маш нарийн мэдрэмж шаарддаг болов уу?

Тэгэлгүй яахав. Энэ бол цогц ойлголт. Эфирийн будалт өөрөө маш их хурд шаарддаг. Маш богино хугацаанд нүүр будалт хийж, үсийг нь янзлах шаардлагатай болдог. Түрүүн энэ тухай ч би яриандаа дурьдсан. Хэрвээ мэдээ хөтлөх гэж байгаа бол хурц тод будалтаас татгалзаж, үсний хувьд ч гэсэн хэтэрхий содон этгээд биш мөртлөө өөрийн гэсэн донж хэв маягтай байх ёстой. Мэдээний хөтлөгчийн хувцаслалт мөн чухал. Хэтэрхий эрээн мяраан хувцаслалт, анхаарал татсан аксессуарыг эфирт хориглодог тогтсон дүрэм бий. Аа гэхдээ үзэгчдийн хувьд бас цаг үеэ даган аливааг хүлээж авах хандлага өөр болж байгаа болохоор тогтсон ёс зүй, дүрмээс гажилгүйгээр аажмаар

шинэчлэгдэх нь тийм ч муу зүйл биш юм. - Хажуугаар сайхан бүсгүйчүүд маш олон зөрөх болж. Тэдний үс засалт, нүүр будалт хэдийнэ өөрийн гэсэн хэв маягтай болсон байна. Makeup artist, hair stylist хүний нүдээр харвал? Өнөөдөр монгол охид, залуус өөрийн гэсэн гоо сайхны ертөнцийг бүрдүүлж чаддаг болчихсон байна. Одоогоос 10 жилийн өмнөхийг одоо цаг үетэй харьцуулвал маш олон зүйл өөрчлөгджээ. Гэхдээ надад анзаарагддаг зүйл бол мода үргэлж эргэж байдаг. Одоо ч гэсэн 90-ээд оны үс засалт, хувцаслалт, нүүр будалтын хэв маяг хуучраагүйгээр Mongolian Makeup Magazine

27


IN TE RV IE W AR TI ST

барахгүй залуусын өөрийгөө олж авах цаг хугацааны давхцал явагдаад байгаа юм шиг санагддаг. - Дан ганц эфирийн будалт ч гэлтгүй өөр олон л будалт хийж байсан байх. Таны хувьд нүүр будалт хийхэд илүү өвөрмөц мэдрэмж төрүүлсэн өөрийг чинь сорьсон ч гэмээр юмуу будалт байсан уу? Байлгүй яахав. Би Хориотой загвар кинонд нүүр хувиргагчаар ажилласан. Эфирийн будалтаас гадна би UBS телевизээс зохион байгуулсан бүхий л шоу тоглолтуудад makeup artist хийж байсан. Заримдаа бүр тайзны ард 10 хүнийг зэрэгцүүлж байгаад будалт, үс засалт хийх ч үе байдаг. Уран бүтээлч хүмүүс цаг наргүй болохоор тоглолтоос тоглолтын хооронд маш бага хугацаанд будах, үсийг нь янзлах болдог. Телевизийн ярилцлаганд гэхэд л залуу уран бүтээлчдээс эхлээд ардын жүжигчинг хүртэл будаж, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн үсийг ч засч байсан. Мөн хуримын будалт хийдэг. Хуримын будалт нь өөрөө бас makeup

28

Mongolian Makeup Magazine

arist хүнээс маш их чадвар шаарддаг. - Ерөнхийлөгчийн үсийг засч байсан гэхээр сонирхолтой санагдчихлаа? Шууд hair style гэж ойлгож болохгүй л дээ. Зарим хүмүүс маш их ажлынхаа хажуугаар ярилцлага өгөх болоход ядарсан арьсыг ядраагүй юм шиг, угаагаагүй үсийг угаасан юм шиг сэргэг харагдуулах шаардлагатай болно. Ер нь бол телевизийн ярилцлаганд орж байгаа хүний нүүрэнд бага зэргийн тонн,хэлбэржүүлэлт хийж өгдөг. - Нэгэнт л телевизийн хүн болчихсон юм чинь гадны телевизийн хөтлөгч нарын будалтыг харьцуулан хардаг л байх? Өө тэгэлгүй яахав. Харна шүү. Монгол хүн болохоор мэдээж хамгийн түрүүнд азийн бусад орны телевиз тэр дундаа япон, солонгосыг харьцуулан хардаг. Баруунаас гэвэл CNN-ийг үзэж жинхэнэ мэдээний хөтлөгчийн нүүр будалт, дүр төрх ямар байх

ёстойг харьцуулан хардаг. Манайд байдаг бас нэгэн дутагдал бол шоу хөтлөх гэж байгаа юм шиг нүүр будалт, хувцаслалттай мэдээ уншиж байгаа тохиолдол харагддаг. - Одоо та телевиздээ байгаа юу? Өөрийн гэсэн Tsetse нэртэй студитэй болсон гэж дуулсан? Телевиздээ үндсэн ажиллахгүй байгаа. Гэхдээ мэдээж энэ айлын хүн л болсон юм чинь байнгын холбоотой байж, шаардлагатай үед хэзээд бэлэн байдаг. Өөрийнхөө энэ салбарт ажилласан туршлага дээрээ үндэслэн өөрийн гэсэн Tsetse imagemaker, makeup, hair студи ажиллуулж байна. Хувь хүний стиль имиж бүрдүүлэлтийн тал дээр илүү анхааран ажиллаж байгаа. Миний хувьд хувь хүн бүр өөрийн гэсэн донжтой байх ёстой гэж боддог. Мөн UBS телевизийн хөтлөгчийн дамжаа болон U art academy-ийн шавь нартаа нүүрний суурь будалтын хичээл зааж байгаа. Би өөрийгөө илүү хөгжүүлж, чадваржуулахын тулд солонгосын нэртэй, мэргэжлийн make up artist Гу Гён Хи-гийн монголд зохион явуулсан VIP сургалтанд сууж байсан. Одоо ч гэсэн суралцсаар л байна.


Mongolian Makeup Magazine

29


Q & A

Эрчүүд бидэнтэй уулзах үед хамгийн түрүүнд бидний юу тэдний анхааралд өртдөг вэ?

Тэд анхлан биднээс юуг олж хардаг бол?

Эрэгтэй хүн гэдэг эмэгтэй хүнээс ч ажигч гярхай байж магадгүй. Бидний анзаараагүй зүйлсийг тэд аль хэдийнэ анзаарчихсан байдаг. Харин эрчүүд эмэгтэй хүнтэй уулзахад анхлан биднээс тэд юуг олж хардаг бол?

Бүгд

түрүүнд с хамгийн ү й и й эмэгтэй н ү х эрүүл үстэ Эмэгтэй т, р У г. а татд . Мөн анхаарал г шүү дээ харагдда н а заараад х н й а а с й хүн йн эрхгү и р ө ө цэвэрхэн ь н эж өөгүй э хөмсгийг д э м д э г. Тэгэ ахгүй харчихда йг анзаар гтэй хүни э м олов уу? э б й л й та с арь байхгү ж гэ н ү х р рна. Энэ өнгөрөх э алт донжийг нь ха л с н түрүүнд а й ц в ги Мөн ху араа хам а л д й а б д бол гадаа ү дээ. сдаг гэхү ту д н э д ү н Эмоци продакшны жүжигчин Ж.Мөнгөнсүх:

ээрэ

э сон

ирхц

Нүд гэдэ гх илтгэдэг үний бүх зүйлий . Эхлээд г харна. Н нүдийг н үднээс н ь л ь тэр хүни байдал, йб тухайн ү еийн сэт айр гээд бүх гэгдэл юмыг нь харж бо Эмэгтэй лно хү сэтгэл хө ний нүд тэр тусм . длөлөө и а л харуул а Тиймээс даг. ямар ч э мэгтэй х нүдийг н үний ь түрүүл ж харда г.

Гурван бүдүүн хамтлагийн дуучин П.Эрдэнэбаяр:

Энэ тухай бодож байгаагүй юм байнаа. Хамгийн түрүүнд ямар ч байсан нүдийг нь л хардаг. Эмэгтэй хүний нүд цаанаа л нэг нууцлаг ч юм уу тийм байдаг шүү дээ. Эхлээд нүдийг нь харна. Жүжигчин хүн болохоор хүний нүднээс маш олон зүйлийг олж хардаг. Тэр хүний дотоод байдлаа харцаараа яаж илэрхийлж байгааг ч гэдэг юмуу.

йн теа

Мөрөөдли

:

игчин Г.Алтаншагай

шны жүж тр продак

Эмэгтэй хүний харц гэдэг бүх зүйлээ илэрхийлдэг. Тийм болохоор хамгийн түрүүнд нүдийг нь хардаг. Санаандгүй зөрөөд өнгөрсөн ч нүдийг нь л хамгийн түрүүнд харна даа. Түүнийхээ дараа хэрхэн биеэ авч байгааг нь анзаарч ажигладаг. 30

Mongolian Makeup Magazine

Дуучин С.Бичүү:

гооё

.



W O M AN IA L SP EC 32

Mongolian Makeup Magazine


Топ модель Э.Сэлэнгэ

ГОО САЙХНЫ НУУЦ ГЭДЭГ

ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРӨӨ Загварын ертөнцийн нэгэн хатуухан дүрэм бол “Үргэлж гоолиг, сайхан харагдах”. Энэ нь дотоод болоод гадаад гоо сайхны нэгдэл байх ёстой юм. Тэд тайзан дээр өндөр өсгийтөө өмсөөд алхахад тэднээс өө харагдах ёсгүй. Өөртөө итгэлтэй, уян налархай, хүчирхэг байхын бэлгэдэл бол яахын аргагүй загвар өмсөгч. Тэр дундаа моделиуд. Энэ удаагийн онцлох зочноор топ модель Э.Сэлэнгэ уригдаж байна. Одоо бүгдээрээ түүний гоо сайхны ертөнцийн хаалгыг хамтдаа татан орцгооё.

1. Сайхан харагдах гоо сайхны үүдийг нь нээвэл: Түүний хувьд ажлын ачаалал өндөр байдаг учраас, мөн ажлын шаардлагаар гоо сайхны салонд багагүй ордог болохоор зав гарах л юм бол гэртээ өнгөрүүлдэг гэсэн юм. Аль болох л байгалийн цэвэр бүтээгдэхүүн ашиглан гоо сайхнаа хадгалдаг байна. Эмэгтэй хүний нүүр өөгүй, цэвэрхэн байна гэдэг түүний хувьд гоо сайхных нь нэг дүрэм. Эмэгтэй хүн өдрийн ихэнхи цагийг нүүрэндээ будагтай өнгөрүүлдэг учраас оройдоо унтахынхаа өмнө нүүрээ маш сайн цэвэрлэх нь сайхан харагдахын бас нэгэн илрэл гэж захисан юм. Үнэхээр ч заримдаа ажлын их ачааллаас болоод

ядарсандаа будагаа ч арилгалгүй амарчих тохиолдол байдаг. Гэтэл арьсандаа амралт өгөхгүйгээр сайхан харагдах алхмууд хийх нь буруу юм байна гэдгийг түүнтэй ярилцан суухдаа ойлгож авлаа. 2. Үс бол бие даасан гоо сайхан Түүний үс гэмтэлгүй, өнгө нь сэргэг сайхан харагдаж байсан юм. Эмэгтэй хүнийг үс чимдэг гэдэг үг үнэхээр үнэн. Харин загвар өмсөгч хүний хувьд ажлаасаа шалтгаалан үсээ будах, индүүдэх

нь их. Гэтэл түүний үсэнд огтхон ч өө сэв харагдсангүй. Харин энэ бүхнийхээ нууцыг тэр ”зөв арчилгаа” хэмээн тодорхойлсон юм. Үсэндээ тохирох зөв шампуниа сонгосноор үсний зөв арчилгаа эхлэнэ. Мөн үсээ угаасныхаа дараа төдийлөн ангижруулагчаар ангижруулдаггүй гэсэн юм. Учир нь байнга ангижруулах нь үс хуурайшихад нөлөөлдөг бөгөөд үсээ угаасныхаа дараа тэжээлийн тосоор бага зэрэг массаж хийж угаахад үсэнд маш сайн тэжээл болдог гэж байлаа. 3.

Э.Сэлэнгээгийн жороос Түүний гоо сайхны жорын хувьд гэвэл байгалийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. Хүнсэндээ ч мөн химийн найрлагтай

Mongolian Makeup Magazine

33


W O M AN IA L SP EC

бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг гэж байсан юм. Мөн Octard-ийн энзимийг хэрэглэдэг байна. Энзим нь хоол боловсруулалт зөв явагдаж биенд хуримталагдсан бохирдлыг гадагшлуулахад чухал нөлөөтэй байдаг байна. Иймээс түүний хувьд таргалалтаас айх шаардлагагүй. Э.Сэлэнгээгийн хувьд эмэгтэйчүүддээ зөвлөхөд “ Өтгөн хаталт гэдэг гоо сайхны дайсан гэж болно. Хүний биед хуримтлагдсан бохирыг гадагшлуулахгүй байснаар нүүрний арьсанд ч асуудал тулгардаг.Тиймээс өдөрт ус сайн ууж, ямар ч хоолыг сайн зажилж идэх нь хоол боловсруулалтанд их чухал” хэмээсэн юм. Бүсгүйчүүд бидний бас л анзааралгүй өнгөрдөг нэгэн зүйл бол энэ юм шүү.

6. Үнэртний сонголт Үнэр гэдэг эмэгтэй хүний үл харагдах гоо сайхан. Түүний үнэртний сонголт нь Octard брэндийн M.Micallet-ийн Ananda нэртэй сүрчиг хэмээн онцолсон. Учир нь маш олон төрлийн үнэртний охиудаас өөрт зориулагдсан цор ганц үнэртнийг гарган авдгаараа энэ брэндийг сонгох шалтгаан болжээ. Хэдийнэ өвөл болж байгаа учраас улиралдаа нийцүүлэн үнэртнээ сонгодог байна.

4. Хумс арчилгаа тун чухал: Э.Сэлэнгээгийн хувьд ажлаасаа шалтгаалан байнгын будалт, гелэн хумс хийлгэх шаардлагатай болдог болохоор жирийн үед хумсаа будалгүйгээр бэхжүүлж, тэжээл өгдөг гэж байлаа. Хумс өөрөө амьсгалдаг эрхтэн учраас байнгын будалт нь хумсанд болоод биенд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс загварын шоу, зураг авалтгүй үедээ хумсаа амраадаг гэсэн юм.

7. Цуглуулга “Эмэгтэй хүн өөрийн мэдэлгүй л олон цуглуулгатай болчихсон байдаг” хэмээн Э.Сэлэнгээ яриандаа дурьдсан юм. Үнэхээр ч нэг л анзаарахад олон төрлийн цуглуулгатай болчихсон байдаг шүү дээ. Түүний хувьд аксессуар голчлон цуглуулдаг байна. Нэг даашинз дээр олон төрлийн аксессуарыг ээлжлэн зүүхэд хувцасны загвар өөрчлөгдсөн юм шиг л харагддаг гэдгийг ч мөн бүсгүйчүүддээ зөвлөсөн.

5. Гоолиг бие галбир бол эмэгтэйчүүдийн нууц хүсэл Хэн бүхэн өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байдаг. Өөртөө сэтгэл хангалуун байж чадвал тэр нь эмэгтэйчүүдийн хувьд өөрийн “гоолиг” бие галбир юм. Загвар өмсөгч хүний хувьд гоолиг галбир нь нийтлэг ойлголт байхаар цаанаасаа заагдчихсан гэхэд хилсдэхгүй. Э.Сэлэнгээгийн хувьд гоо сайхны ямар нэгэн нууц байдаггүй гэсэн юм. Учир нь “Эмэгтэй хүн өөрөө гоо сайхны нууц” гэж хэлсэн нь үнэхээр ч тийм юм. Түүний хувьд “Өглөөний хоолыг өөртөө, Өдрийн хоолыг найздаа Оройн хоолыг дайсандаа” гэсэн үгтэй 100 хувь санал нийлдэг. Мөн зуны улиралд хүнсний ногоо, цагаан идээ, болоод хөнгөн хоол түлхүү иддэг бол өвлийн улиралд мэдээж монгол хүн болохоор махан хоол иддэг гэсэн юм. Хоолны дэглэм барьдаггүй гэдгээ ч мөн энэ далимд хэлээд авсан.

34

Mongolian Makeup Magazine

8. Э.Сэлэнгээгийн туршилтаар батлагдсан гоо сайхны зөвлөгөөнөөс: Гэртээ байхдаа гэрийн нөхцөлд гоо сайханд хэрэгтэй олон туршилтуудыг хийж үзсэн гэдгээ ч хэллээ. Өндөг. Түүний хувьд айл болгоны хөргөгчинд байдаг өндгийг зөвлөгөөндөө онцолж байна. Өндөгний шарыг цагаанаас нь салгаж аваад унтахаасаа өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд түрхэхэд маш сайн тэжээлийн маск болдог хэмээн эмэгтэйчүүд маань туршихад хялбархан зөвлөгөөг өгсөн. Мөн үсэндээ өндгөөр маск тавихад үсний өнгө сэргэж, зөөлөрдөг гэнэ шүү бүсгүйчүүдээ.


Makeup: П. Бүжин

Гэрэл зураг: PROLINE studio

beauty photo

Mongolian Makeup Magazine

35


tips makeup

ИЛЛЭГ ХИЙХ “АЛТАН”

ДҮРЭМ

Нүүрэндээ иллэг хийх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсгийн нэг юм. Иллэг хийснээр арьсны эд эсийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, улмаар залуу сайхан, эрүүл арьстай харагддаг. Гэхдээ иллэгийг ном журмынх нь дагуу зөв хийх хэрэгтэй, хэрэв буруу хийвэл арьсанд тань сөрөг үр дагаврыг ч учруулж мэднэ. Иймээс энэ удаа бид гэрийн нөхцөлд нүүрэндээ хэрхэн иллэг хийх талаар хүргэж байна.

Яаж өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо сонгох вэ?

Иллэгээ эхлэхийн өмнө өөрийн арьсны онцлогт тохирсон тосоо сонгох нь хамгийн чухал. Хэрэв тохирохгүй тос сонгочих юм бол арьсыг тань улайлгаж, цочрол өгөхөөс эхлээд сөрөг үр дагаврууд олон. Оливийн тостой массажны тос нь бүх төрлийн арьсанд тэжээл өгч, тохирдог. Хуурай арьстай бол найрлагад нь кокос орсон массажны тос илүү зохицно. Асуудалтай, эмзэг арьстай бол лаванда цэцгийн хандтай массажны тосыг санал болгож байна. Лаванда цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батга, үрэвсэл зэрэг арьсны бүх төрлийн асуудлуудыг анагаахад нөлөөлдөг ажээ. Иллэг хийж эхлэхийн өмнө... Эхлээд арьсаа сүүн шингэн бүхий нүүр цэвэрлэгчээр сайтар цэвэрлэнэ. Учир нь, иллэг хийхэд арьсанд тань элдэв нян бактер байх ёсгүй. Цэвэрхэн арьсан дээр иллэг хийх нь арьсны гүнийг уургаар тэжээж, арьсанд тань сайн тэжээл болох болно. Эмчилгээний болон бактерийн эсрэг савангаар гараа ариутган угаах хэрэгтэй. Учир нь, гар тань иллэг хийх гол багаж нь шүү дээ. Мөн иллэг эхлэхийн өмнө нүүрээ халуун уураар утахыг зөвлөж байна. Хэдий чинээ арьсны чинь нүх сүв нээгдэнэ төдий чинээ массажны тос арьсны гүнд нэвтэрч, тэжээл сайн өгөх болно.

ИЛЛЭГЭЭ ЭХЛЭЕ...

Массажны тосноосоо бага зэргийг таслан авч нүүр болон хүзүү хэсгийнхээ арьсанд тосоо тойрог хөдөлгөөнөөр жигд түрхэнэ. Массажаа хацарнаасаа эхэл. Хацар хэсэгтээ хангалттай тос байршуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Доод зовхины хэсэгт иллэгээ төвлөрүүлэн хийх бөгөөд энэ хэсэгт амархан үрчлээ тогтдог учраас тэр юм. Дараа нь нүдээ цагийн зүүний дагуу тойруулан иллэг хийнэ. Дараагийн хэсэг бол дух. Хөмсөгний дээгүүр, үсний угны доогуур хэсэг буюу духандаа иллэг хийхдээ босоо шугамын дагуу тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Эрүүндээ инээмсэглэж буй маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүлнэ. Уг хөдөлгөөн нь арьсыг уян хатан болгоно. Нэгээс хоёр минут хамар хэсэгтээ дээрээс доош чиглэх маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүл. Уруулын доод хэсгийн арьсаа инээмсэглэж буй маягаар хоёр тийш нь иллэг хийх бөгөөд уг хөдөлгөөнөө 5 минут хэртэй үргэлжлүүлэн хийнэ. Энэ мэтчилэн зурагт харагдаж буй хэсгүүдэд, сумаар заасан хөдөлгөөний дагуу хийж дуусгана.

36

Mongolian Makeup Magazine


Нүүрний г э л л И ДУХ

ХАМАР

УРУУЛЫН ЭРГЭН ТОЙРОН

ХАЦАР

НҮДНИЙ ЭРГЭН ТОЙРОН

ХҮЗҮҮ

ЭРҮҮ

ЧИХ

Mongolian Makeup Magazine

37


Модель: О. Ундрам

Makeup: П. Бүжин Гэрэл зураг: PROLINE studio

beauty photo


E M TI

. . . Л д й и Төд Х

х

D O O YW LL O H

Б Уруулаауда

олливуудын одууд тэр дундаа эмэгтэй жүжигчдийн үс засалт, нүүр будалт, хувцаслалт гэдэг эмэгтэйчүүд бидний анхаарлын төвөөс гардаггүй. Тэднийг даган дуурайх гэсэндээ биш.

Тэдний байнгын хувьсал, өөрчлөлтөөс санаа авах нь эмэгтэй хүнийг улам илүү сайхан харагдах гэсэн хүслийн нэг илрэл юм. Энэ удаад жүжигчин Jessica Alba-г онцолж байна. Гэхдээ юу гээч?

гүй рдаг өөд а а з н бөг ий ан Бидн хялбарха лтийг лөө рчлө мөрт алтай өө УРУУЛЫН гайх үйл бол . м гз өгдө БУДАГ ю

Түүний хувьд уруулын будагны өнгө хэрхэн өөрчлөгдөж, түүнд ямар өөрчлөлтүүдийг өгч байгааг эндээс харж болно. Одоо бүсгүй минь уруулаа будаад туршаад үз!!

Mongolian Makeup Magazine

39


LA D YS FO R

НҮҮРЭЭ БУД, НАСАА МАРТ

40, 45 нас гараад л арьс өөрийн эрхгүй унжиж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд нүүрнээ тодроод ирдэг. Тэгвэл энэ үед хөгширч байна гээд зүгээр суугаад байлгүй залуу харагдах арга бас бий. Иймээс бид энэ удаа 40 гараад явж буй эмэгтэйчүүддээ 10 насаар залуу харагдах нууцаас дэлгэж байна. Энэ бол MAKEUP-ын хүчээр биелэх боломж юм. ҮСНИЙ ӨНГӨ БОЛОН ЗАСАЛТ Үсний өнгө болон хэлбэр нь makeup-д маш их нөлөө үзүүлдэг. Иймээс залуу, бүр 10 насаар залуу харагдахыг хүсч байгаа бол үс засалтандаа юуны өмнө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэтэрхий урт үс нь 40-өөс дээш насныханд тийм ч зохимжтой харагддаггүй. Харин мөр шүргэм, эсвэл мөрнөөс бага зэргийн урттай байвал илүү зохимжтой. Хэрвээ эрүү тань урт бол бусад үс засалтнаас илүүтэй мөрнөөс дээгүүр татсан шулуун үс нүүрний тань хэлбэрийг засч, танд сайхан зохицох болно. 40 нас гараад ирэхээр буурал үс нэмэгдэж эхэлдэг учраас алаг цоог хар, цагаан байснаас гэрэлтсэн бор өнгөөр үсээ будуулаарай. Энэ өнгө нь таны царай зүсийг илүү залуу харагдуулах болно. MAKEUP СУУРЬ 40 гараад ирсэн бол нүүрний суурь шахмал кремнээс татгалзахыг зөвлөж байна. Энэ нь арьсны үрчлээсийг улам тодруулж, нүүрийг хэтэрхий гялтайлгаж харагдуулдаг талтай. Нас ахих буюу хөгшрөх тусам арьсанд маш их ус чийг шаардагдаж байдаг учраас 24 цагийн чийгшүүлэгчтэй шингэн суурь кремийг хэрэглэ. Суурь кремээ нүүр болон хүзүүндээ жигдхэн түрхсэнийхээ дараа нэг, хоёр минут шингэтэл нь амраа. Үүний дараа суурь кремнийхээ илүүдэл хэсгийг хөвөнгөөр арчиж авна. Ингээд шахмал пудр тавилгүйгээр шууд багсаар нунтаг пудр тавина. ӨӨГӨӨ ДАР Энэ бол makeup-ын тань хамгийн чухал хэсэг. энэ нь таны нүүрэн дээрх үрчлээ, толбо нөсөө зэрэг өө сэвийг тань бүдгэрүүлэхэд туслах болно. Бор болон шаргал өнгийн өө дарагч таны арьсанд илүүтэй зохицно. Гэхдээ хэтэрхий өө сэвээ дарах гэж улайран өө дарагчаа нүүрэндээ бүү нялаарай. Хэт нялчих нь бүр ч илүү нүүрэн дээрх өө сэвийг тань тодруулах болно гэдгийг анхаар. ХАЦРАА ӨНГӨЛ Хацар өнгөлөгч энгэсэг нь таны царайнд өнгө нэмж, гэрэлтүүлж туяаруулах болно. Үүнийг өөрийн нүүрний хэлбэртээ тохируулан тавих бөгөөд ихэнхдээ шанааны товгор яс болон эрүү, дух хэсэгтээ тавьдаг. Гэхдээ хэтэрхий өргөн тавих нь нүүрийг тань улам өргөн харагдуулдаг гэдгийг анхаар. Өнгөний хувьд байгалийн сувд шиг цагаан шаргал хацрын энгэсэг таны насанд илүү зохимжтой. НҮДЭЭ ТЕНЬДЭХДЭЭ БАЙГАЛИЙН БҮДЭГ ӨНГӨНӨӨС СОНГО 40 нас өнгөрөөд ирэхээр хэт тод өнгийн нүүр будалт зохимжгүй байдаг. Нүдний тенний хувьд ч ялгаагүй тод биш, байгалийн бүдэг өнгөнүүд илүү зохимжтой. Мөн хоёр, гурван төрлийн өнгө уусгасан будалтаас зайлсхийж, нэг өнгийг л дагнан буд. Нүдээ будахдаа сормуусаа эргүүлж, сормуусны будгаа түрхэхээ мартуузай. Харин нүдний контурыг онцгой үйл явдлын үед л хэрэглэхээс өдөр тутмын будалтанд аль болох татгалзахыг зөвлөж байна. Хэрвээ будаад сурчихсан бол хар өнгийн контураас татгалзаж, хар бор, эсвэл бор өнгийг сонгоорой. Эдгээр өнгийн контур нь нүдийг тань илүү цэмцгэр харагдуулах болно. Хөмсөгний хувьд хар өнгөөс зайлсхий. УРУУЛАА БУДААД ӨНГӨЛ Уруулаа хүрээлсэнийхээ дараа улаан, улаан хүрэн, бор зэрэг өнгөнүүдээс сонголтоо хийн, нимгэхэн түрхээрэй. Уруулаа будаж дуусаад өнгөлөхөө битгий мартаарай. 40

Mongolian Makeup Magazine


Хүзүүний тань арьс хэзээ ч нүүрнээс тань ялгарч харагдах ёсгүй! Иймээс нүүрэндээ цаг их зарцуулдаг шиг хүзүүндээ ч гэсэн энэ мэт анхаарал тавьж, арчилж торд. Нүүрээ цэвэрлэх, чийгшүүлэгч тосоо түрхэх бүртээ хүзүүгээ марталгүй арчил. Ялангуяа хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай оронд нүүрнээсээ илүү хүзүүнийхээ арьсанд чийгшүүлэгч тос түрхэж байх хэрэгтэй. Энэ нь хүзүүний тань арьс хуурайшихаас сэргийлж чадна. Харин зуны халуун үед хүзүүгээ нарны хурц туяанаас хамгаалахгүй бол амархан арьс унжиж, үрчлээ үүсэхэд хүргэдэг. Иймээс зуны халуун наранд гарахдаа нарнаас хамгаалах тосыг нүүр болон хүзүү, цээжиндээ (наранд ил гарах хэсэгтээ) тогтмол түрхэж, арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Хүзүүнийхээ арьсыг ч мөн гуужуул Бидний ихэнх нь зөвхөн нүүрнийхээ арьсыг л гуужуулж, харин хүзүүгээ бүр мөсөн мартагнадаг талтай. Тэгвэл одооноос эхлэн хүзүүндээ

Хүзүү хэсэг нь нүүрний арьстай адил өө сэвгүй, толигор байдаггүй. Байнга энэ хэсэгтээ чийгшүүлэгч түрхээд байх нь арьсыг тань толийлгож, өө сэвгүй, зөөлөн булбарай болгож, үрчлээг тань багасгахад тусална. Дараах зөвлөгөөг долоо хоногтоо нэг удаа хийгээд байх нь арьсаа хамгаалахад тань туслах болно. 1. Бүлээн савантай усаар хүзүүгээ сайтар угаагаад савангаа арилгаад өөрөөр нь хатаана. 2. Чийгшүүлэгч тоникыг хөвөнд шингээж, үүгээрээ хүзүүгээ сайтар арчина. 3. Жижиг нүүр, гарны алчуурыг халуун бүлээн усанд хийн базаж авна. Үүнийгээ хүзүүгээ тойруулан ороогоод 2-3 минут орчим байлгаж арьсаа амраана. 4. Алчуураа аваад шууд тослог ихтэй чийгшүүлэгч тос түрхэнэ.

E AR

Нарнаас хамгаалж чийг өг

Өө сэвгүй, толигор арьс

5. Тосоо түрхээд 20 минут орчим байлгасны дараа илүүдэл тосыг нь хөвөнд шингээн авна. Батга, тууралттай арьс. Мэдрэмтгий, батгатай, амархан юм туурчихдаг арьстай бол долоо хоногтоо нэг удаа эмчилгээний нүүр угаагч хэрэглэж байх хэрэгтэй.

C

Хүзүүний арьс. Энэ бол нүүрний арьстай тань адил нүдэнд ил үзэгдэх биеийн нэг хэсэг. Гэтэл бүсгүйчүүд бидний ихэнх нь уг арьсандаа төдийлөн ач холбогдол өгөлгүй анхаарлын гадуур үлдээх нь олонтаа. Нүүрэндээ иллэг массаж хийхдээ, арчилж цэвэрлэхдээ, будаж шунхдахдаа ч тэр үргэлж хүзүүний арьсаа орхигдуулдагаас болж эцэс сүүлд нь энэ хэсэгт арьс унжиж амархан үрчлээ үүсэх эхлэл болдог. Тэгвэл одооноос хүзүүгээ нүүрнийхээ арьс мэт анхааралдаа авч, арчилж тордон өө сэвгүй толигор сайхан хүзүүгээрээ гоёвол яаж байна? Харин бидэнд хүзүүний арьсаа хэрхэн арчлахаа даатга.

Дэлгүүрт худалдаалагддаг гуужуулагч скрабуудын оронд гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагч илүү үр дүнтэй, мөнгөнд ч хэмнэлттэй. Далайн давс нь хамгийн үр дүнтэй гуужуулагч байдаг бөгөөд гэртээ үүнийг ашиглаж болно. Гуужуулагчаа бэлтгэхдээ 2 х/х далайн давсыг 1 х/х нимбэгний шүүс болон нунтаг тюрмериктэй холиод л боллоо.

IN SK

ХҮЗҮҮНИЙ ТАНЬ АРЬС ЯЛГАРААД БАЙНА!!!

анхаарлаа хандуулж, энэ хэсгийнхээ арьсны бохирдлыг сайтар цэвэрлэж, үхэжсэн эд эсээ гуужуулан арчил. Арьсаа гуужуулахдаа эхлээд хүзүүгээ багахан норгож чийг өгөн гуужуулагч скрабаа түрхээд алгуур үрж угаана. Ингэж тогтмол хүзүүгээ гуужуулсанаар арьсанд тань шинээр коллаген үүсэх нөхцөл бүрэлдэж, энэ хэсгийн арьс тань илүү эрүүл, толигор харагдах болно.

Хүзүүнийхээ арьсанд үнэртэй ус түрхэхээс зайлсхий. Гайхаж байна уу? Бидний зарим нь үнэртэй усаа биенийхээ хаа хамаагүй газар цацчихдаг шүү дээ. Тэгвэл хүзүү хэсгийнхээ арьсанд шууд битгий цацаж байгаарай, энэ нь наранд гарсан хойно арьсыг цочроож, улайлгаж, заримдаа бүр тууралт үүсгэх нь ч бий. Иймээс сүрчигээ хувцасныхаа аль нэг буланд, эсвэл бугуй болон тохойны дотор тал, өвдөг болон чихний ар зэрэг газруудад түрхэж байгаарай. Хөвөн бага зэргийг шингээн тус газрууддаа түрхсэн ч болно. Мөн хөхөвчнийхөө дотор талд ч шингээж болно. Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уу. Ус бол дотроосоо эрүүл байх хамгийн чухал хүчин зүйл. Иймээс гаднаасаа гэрэлтэж, эрүүл байхын тулд өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух хэрэгтэй.


c are skin

ЗОГС!!! КОФЕ УУХ ГЭЖ БАЙНА УУ? ШОКОЛАД ИДЭХ ГЭЖ БАЙНА УУ? Ямар учраас сэ

вх үүсдэг вэ? аж салах вэ?

я Сэвх толбоноос 42

Mongolian Makeup Magazine


Гормоны өөрчлөлт. Эмэгтэй хүний гормоны ялгаруулалт алдагдаад ирэхээр нүүрэн дээр толбо нөсөө гарч эхэлдэг. Ялангуяа, жирэмсэн үед гормоны ялгаруулалт тэнцвэргүй болоод ирэхээр энэ үед эмэгтэйчүүдийн нүүрэн дээр толбо нөсөө үүсч эхэлдэг. Нарны хурц туяа. Арьсан дээр нарны туяа тусах үед арьс өөрийгөө хамгаалахын тулд меланин хэмээх будагч бодис ялгаруулж эхэлдэг төдийгүй энэ нь явцын дунд арьсны өнгөн хэсэг дээр гарч ирдэг. Энэ нь арьсны бодисын солилцоо сайн явагдаж буй үед өөрөө хуулагдан унадаг боловч ихэнхдээ арьсан дээр үлдэж хоцрон сэвх толбо үүсгэдэг. Элэгний үйл ажиллагаа. Стрессээс болоод элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар, дух хэсгээр сэвх үүсдэг. Мөн нүд орчмын нөсөө нь савны үйл ажиллагаа сайн биш буйг илтгэж байдаг. Мөн дотор эрхтэн муудах үед, уурлаж бухимдах үед сэвх үүсч эхэлдэг байна. Батганы сорви. Батгыг буруу аргаар шахсанаас болж сорви нь арьсан дээр сэвх толбо болон хоцордог. Өндгөвчний үрэвсэл. Сарын тэмдгийн тогтворгүй байдал болоод жирэмсний эмийг удаан хэрэглэснээс үүдэн сэвх үүсдэг байна.

Гэрийн аргаар бэлтгэсэн маск Зөгийн бал, бор элсэн чихэрний холимог маск. Нэг хоолны халбага зөгийн балыг хоёр халбага бор элсэн чихэртэй сайтар хольж хутган маскаа бэлтгэнэ. Үүнийгээ хоёр долоо хоног тутам нэг удаа нүүрэн дээрээ тавих бөгөөд энэ нь үхэжсэн арьсыг цэвэрлэж, толбо нөсөөг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.

Нимбэгний шүүс. Хоёр долоо хоног тутам нэг удаа нимбэгний шүүсээр нүүрээ сайтар арч. Нимбэгний шүүс дээрээ багахан алимны цуу, эсвэл зөгийн балыг нэмж болох бөгөөд ингэвэл үйлчилгээ нь илүү нэмэгдэнэ. Энэхүү маск нь батганаас үүссэн толбо нөсөөг багасгах нөлөөтэй.

Сэвх толбоноос яаж салах вэ? Нарнаас хамгаалах тос Хавар, намрын салхи шуурга ихтэй үед, мөн зуны хурц наранд бидний арьс маш ихээр гэмтдэг. Үүний нэгэн илрэл нь бидний энд яриад буй сэвх толбо юм. Тэгвэл сэвх толбоноос сэргийлэхийн тулд, эсвэл бүр нэмэгдүүлэхгүйн тулд эдгээр улирлуудад нарны тосыг үргэлж түрхэн гадагш гарч бай. Нарны тосоо гадагш гарахаасаа 30 минутын өмнө тавих ёстой байдаг ба шууд түрхээд гарах нь нүүрэнд сайн шингэхгүйн улмаас үйлчилгээ муу үзүүлдэг байна. Найрлагадаа цайр, титан агуулсан нарны тосыг сонгох нь сэвх толбоны эсрэг үйлчилгээ сайн үзүүлнэ. Амин дэмүүд Е амин дэм. Шингэн Е амин дэмийг унтахынхаа өмнө нүүрэндээ түрх. Энэ нь антиоксидантаар баялаг энэхүү амин дэм нь арьсан дээр тань үүсэн сэвх толбо нөсөөг арилгахад тусална. С амин дэм. Уг амин дэм нь арьсан дээр тань үүссэн меланины хэмжээг багасгаж, сэвх толбыг бүдгэрүүлэхэд тусална. Иймээс хүнсэндээ гүзээлзгэнэ, жүрж зэрэг С амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэ. Өтгөн цай, шоколад кофе зэргийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй.

C

C

C

E E

E

C

Ямар учраас сэвх үүсдэг вэ?

А

рьсан дээр тань багагүй бэрхшээл учраад байна уу? Арьс тань нэг л өнгө муутай харагдаад нүүрэн дээр тань үүссэн сэвх толбо улам нэмэгдээд байна уу? Арьсан дээр меланинины (бараан өнгийн будагч бодис) хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хар, бор, шар өнгийн толбыг бид “сэвх” хэмээн нэрлэдэг. Сэвх нь төрөлхийн болон олдмол гэсэн төрөлтэй. Олдмол сэвх нь ихэвчлэн 30-аас дээш наснаас эхлээд элбэг тохиолддог бөгөөд маш олон шалтгаанаар нүүрэн дээр үүсч бий болдог. Ихэнхдээ хөгшрөлтийн явцад илрэх нь бий. Ингээд сэвх толботой дотно танилцаж, үүнээс хэрхэн ангижрах талаар суралцъя.

Mongolian Makeup Magazine

43


legend makeup

MAКEUP ARTIST

СЭМ ФАЙН:

“Хэрвээ би makeup artist болоогүй байсан бол урлагийн багш болох байсан байх. Гэхдээ би номоо бичсэн, DVD хичээлээ гаргалаа, мөн нүүр будалтын семенаруудаа явуулж байна. Тэгэхээр би makeup artist, мөн урлагийн багш болсон байна”


НАДАД ТААЛАГДДАГ

ДҮР ТӨРХ

ГЭЖ БАЙДАГГҮЙ.

ХАРИН БИ ҮҮНИЙГ MAKEUP-ИЙН ХҮЧЭЭР БҮТЭЭДЭГ

Э

нэ цагийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой makeup artist-ын нэг бол Сэм Файн. Тэрээр илүү цагийн хөлс зэрэг нэмэлт орлогууд нь багтаагүйгээр өдөрт л гэхэд 3500 гаруй долларын ашиг олдог эрэлт ихтэй makeup artist юм. Тэрээр өнөөдрийн энэ амжилтаа “Би өдөр бүр makeup-ын чиглэлээр туршлага хуримтлуулах гэж дадлага хийдэг байсан бөгөөд энэ бол өнөөдрийн амжилтын минь үндэс юм. Мөн би хийж буй энэ ажлаа дурлаж эхэлсэн болохоор амжилтанд хүрэхэд энэхүү хүсэл тэмүүлэл минь маш ихээр нөлөөлсөн” хэмээн тайлбарлажээ. Тэрээр анх 1989 онд “Naomi Sims Cosmetics”-т ажилд орохоор Чикагогоос Нью Йорк хот руу нүүсэн бөгөөд эндээ Mongolian Makeup Magazine

45


ажиллангаа “Parsons School for Design” сургуульд загварын чиглэлээр суралцах зорилготой байв. “Naomi Sims Cosmetics”-т ажиллаж байх хугацаанд найзууд нь түүнийг makeup artist болох талаар зөвлөдөг байжээ. Ингээд тэрээр найзуудынхаа зөвлөснөөр энэ салбарыг илүүтэй сонирхох болж, нэрт makeup artist-ууд болох Фран Күүпер, Кевин Аукоин нарын туслахаар ажиллаж эхэлсэн байна. Ингээд мэргэжлийн makeup artist-уудаас туршлага судалж эхэлсэн Сэмийн анхны бие даасан ажил нь алдарт Revlon брэндийн сурталчилгааны ажил байв. Уг ажилдаа тэрээр Францын нэрт загварын гэрэл зурагчин Патрик Демарчелиэр болон АНУ-ын алдарт модель Вероника Вебб нартай хамтран ажилласан бөгөөд үүгээр түүний амжилтын эхлэл тавигдсан гэж хэлж болно. “Надад таалагддаг дүр төрх гэж байдаггүй. Харин би үүнийг makeup-ын хүчээр бүтээдэг” Сэм Файн Сэм одоо бол Наоми Камбелл, Аймэн, Тайра Бэнкс зэрэг дэлхийд алдартай супер моделиудаас эхлээд нэрт дуучин, жүжигчин Ванесса Виллиамс, жүжигчин, продюссер Күийн Латифа, дуучин, жүжигчин Пэтти Лабелле зэрэг одуудын нүүр будалтыг хийдэг дээд зэрэглэлийн makeup artist болжээ. Тэрээр мөн алдарт Revlon болон Covergirl брэндийн анхны Африк, Америк гаралтай төлөөлөгч болсон байдаг. Сэм өөрийнхөө эрдэм чадлыг хадгалаад суулгүйгээр makeup-ын чиглэлээр видео хичээл бэлтгэн DVD хэлбэрээр гаргаж, мөн ном болгон хэвлүүлсэн байдаг аж. “Fashion Fair Cosmetics”-ын нүүр будалтын захирал Сэмийн санаачлагаар тус компани өнгөт арьстай эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. “Хэрвээ би makeup artist болоогүй байсан бол урлагийн багш болох байсан байх. Гэхдээ би номоо бичсэн, DVD хичээлээ гаргалаа, мөн нүүр будалтын семенаруудаа явуулж байна. Тэгэхээр би makeup artist, мөн урлагийн багш болсон байна” Сэм Файн 46

Mongolian Makeup Magazine

Сэм Файн зөвлөж байна: ~ Нүүр будалтынхаа өмнө заавал суурь крем хэрэглэ. Энэ нь арьсыг тань будалтанд бэлдэж өгөх хамгийн шилдэг алхам. ~ Арьсныхаа өнгөнөөс хамаараад суурь крем, өө дарагч хоёрынхоо өнгийг хослуул. ~ Бүхэл өдрийн турш будагтайгаа явах бол крем дээрээ нунтаг пудрыг багсаар тавьж өг. ~ Царай төрхөндөө тохирсон хөмсөг будалтыг үргэлж хий. ~ Сормуусаа будахын өмнө “Clear mascara”-г хэрэглэ. Энэ нь сормуусыг тань салгаж, будахад бэлдэж өгнө. ~ Хөмсгөө будахдаа аль болох хар өнгөнөөс татгалз. ~ Эцэст нь, хар өнгийн контурыг үргэлж хэрэглэж бай.


P EU AK M fantasy

ХЭТЭРХИЙ

хад өө бол өөр одруула йхныг т лно. МAKEUP а с г о э о н г н харж бо олно. Урлагийн P зөвхө б MAKEU аагүйг эндээс шиглаж йгаа нэг хэлбэр гд а а зориула үнийг юунд ч б га ж а . Тү ашигл й нудра ал ид шид нэгэнтэ өөрт нь н т сах э г х р а о л н т р а у до ях төрлийг лт юм. Яг л са дхэн хоромын нэгэн шиг рга .Хэ й хэн нь хуви сэн юм шиг л.. царайта н э т х й и ү ч Х л . зөрүү шиг л.. сан юм ТЭЙ!!! ургачих ИЙ ҮНЭМШИЛ Х Р л..ХЭТЭ Mongolian Makeup Magazine

47


48

Mongolian Makeup Magazine


mon gol ian bea uty

Mongolian Makeup Magazine

49


Mongolian beauty & MAKEUP

СЭТГҮҮЛ ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ Хуудас бүрт нууц бий. Тэр нууцыг зөвхөн уншигч та л мэднэ гээд бод доо. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Тэрхүү гоо сайхныг нь Mongolian beauty MAKEUP сэтгүүлийнхэн улам тордохын тулд шинэлэг бүхнийг эрэлхийлж байгааг хэлэхэд таатай байна. Өөрөөсөө өдөр бүхэн уйдан шинэчлэгдэж, өөрийгөө ГОО САЙХАН-ы төлөөлөл болгож чадах эмэгтэй хүн бүрт зориулагдсан тус сэтгүүлийн үнэ ердөө 5000 төгрөг. Монголдоо анх удаа, зөвхөн бүсгүй таньд зориулсан гоо сайхны мэргэжлийн сэтгүүлийн шинэхэн дугаар дахин таньд хүрч байна. Сэтгүүлийн маань дугаар бүр таны гарт байгаа бол та өөрийн гэсэн гоо сайхныхаа хүчийг хэдийнэ өөрийн болгож чадсан гэсэн үг. Одоо таны цагийг бид улам илүү хэмнэж байна. Манай сэтгүүлийн анхны дугаар GOGO.mn портал сайтад PDF хувилбараар тавигдсаныг хэлэхэд таатай байна.

Улиралаар нь захиалахад 13500 төгрөг, хагас жилийн захиалгын үнэ 27000 төгрөг, жилийн захиалгын үнэ 54000 төгрөг.

50

Mongolian Makeup Magazine


vitale

energ

y

Mongolian

beauty &

makeup ma 2013 | Дуг gazine аар №4

MEIKO

MAKEUP artist О . ЦЭЦЭГМАА

Нэгээр

& ma keu p ma gaz ine 20 13 | Ду гаа р

УИД-ий н Билэг их нэг давхарт дэлгүүр Maxmall ий -н нэг да н нэг давхарт вхарт

bea uty

н утас: 3227 d" 2-р сал 66 бар утас: 31 5199

рчлээг

Mo ngo lian

Сэвх,Ү

ХӨӨРХ Ө ГЭДЭГ Н САЙХАН ОЙЛГО ЭФИР ЛТЫГ ИЙ ДҮР ТӨ Н ЗӨВ РХТЭЙ АНДУУ РАХ ЁС ГҮЙ

ХУМ

ЛЧИХС АА САН

ХУГА

УУ?

№4

MAKE ХИЧЭ UP ЭЛ: УУСГА Л ТТАЙ БУДАЛ Т

88080823, 88100823, 77100823 Mongolian Makeup Magazine

51


52

Mongolian Makeup Magazine


Д.Ариунцэцэг:

“Эмэгтэй хүний дотоод гоо сайхныг инээмсэглэлээс нь харж болно” Энгийн даруухан будалт. Ялдам инээмсэглэл. Найрсаг, уриалагхан зан. Д.Ариунцэцгийг “Гоёо” брэндийн нүүр царай гэдгээр бүсгүйчүүд маань илүү сайн мэднэ. Түүний гадаад гоо сайхны тухай яриагүй хэвлэл мэдээллийн салбар гэж үгүй. Харин түүнтэй ярилцаж байхдаа түүний дотоод гоо сайхан нь ямар ч чамирхалгүй, ямар ч чимэг зүүлт, баггүй гэдгийг мэдрэх үнэхээр сайхан байсан. Эмэгтэй хүн бүр бие биенийхээ гоо сайхныг, дотоод сайхныг ч мөн харамгүй магтаж, урмын үгээр биенээ шагнаж байх ёстой шүү дээ. Ингээд бүгдээрээ түүний ертөнцөд түр саатацгаая.

Д.Ариунцэцэгийн хувьд хэсэгтээ нам гүмхэн байлаа. Илүү их эрч хүч хуримтлуулахаар хэсэгхэн амралтаа авсан байх гэж бодож байна? Залуу хүнийхээ хувьд би ажиллаж, сурахын хажуугаар охиноо ѳсгѳж хүмүүжүүлэх гээд хувийн амьдралдаа илүү их анхаарч байна. Зүгээр л нам гүмхэн амьдрах нь надад таалагддаг Загварын ертөнц гэдэг өөрөө эмэгтэй хүнээс маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Д.Ариунцэцэгийн хувьд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ тогтоочихсон гэж боддог юм. Эргээд загварын тайзнаа гарна биз дээ? Би ѳѳрийгѳѳ загвар ѳмсѳгч гэж хэлэх нь жоохон учир дутагдалтай санагддаг юм. Тэгэхээр загварын ертөнцөд орсон бас гарсан гэж ойлгож болохгүй байхаа. Тухайн цаг үед загвар, урлаг надад гоо зүй, гоо сайхан талаасаа ѳѳрчлѳлтийг авч ирж, олон сайхан зүйлийг би тэр ертѳнцѳѳс суралцсан. Намайг

дэмжиж надад зааж сургаж байсан багш нартаа би үргэлж баярлалаа гэж хэлэх ёстой. Одоо чөлөө заваараа зураг авалтуудад оролцож түүнээс олсон орлогоо хүмүүнлэгийн үйлст зарцуулж байгаа. Түүнээс загварын шоунд оролцоод загвар өмсөөд алхана гэвэл би “үгүй” гэж хариулна. Эмэгтэй хүнийхээ хувьд, одоо бол эх хүнийхээ хувьд хэвлэлээр гарсан цуу мэдээллүүдэд эмзэглэдэг л байх. Заримдаа няцаалт хиймээр үе ирнэ биз? Миний тухай бичсэн мэдээлэл болгоныг бас төдийлөн олж уншиж чаддаггүй. Тийм ч зав гардаггүй. Элдэв гарч байгаа мэдээ бүрт няцаалт хийж тэр болгон тайлбар өгөх дургүй, тэгэх ч шаардлагагүй гэж бодож байна. Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс маань намайг мэддэг, ойлгож хайрладаг. Энэ л надад хангалттай болохоор өөрийн тухай гарсан худал мэдээнд нэг их ач холбогдол өгѳѳд байдаггүй. Харин эцэг эх, гэр бүл, үр хүүхдийг минь элдэв янзаар бичиж гүтгэн доромжлохыг би хэзээд хүлээн зөвшөөрөхгүй.

Эмэгтэй хүн гэдэг эх хүн болоод маш их зүйлд өөрөө өөрийгөө суралцуулдаг гэдэг. Өөрийн чинь хувьд? Тийм шүү энэ яалт ч үгүй үнэн. Хүүхэд төрүүлнэ, эх хүн болно гэдэг маш их өөрчлөлт авчирдаг. Би эх хүн болоод жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн. Хувь хүн талаасаа ч багагүй өөрчлөгдсөн. Ѳѳр нэг хувь хүнийг төлөвшүүлэх ёстой гэдэг үүднээс үр хүүхэддээ зѳв үлгэр дууриал үзүүлэхээс эхлээд аливаа зүйлсд маш их суралцаж эхэлдэг юм билээ. Хүн эхээс төрөхдөө хайрлах сэтгэлтэй л тѳрдѳг гэдэг шүүдээ. Харин бусад зүйлсийг орчин тойрноосоо суралцдаг учраас эцэг, эх болсон хүн бүр үр хүүхдээ хайрлахаас гадна сайн сайхан бүхэнд сургаж хүмүүжүүлэнэ гэдэг ѳѳрѳѳ хамгаас том үүрэг хариуцлага юм. Мэдээж загварын тайзнаас таны амжилтын гараа эхлэсэн. Тайзан дээр гарах бүрт төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач? Багадаа бүжгийн уралдаан тэмцээнд их оролцож байсан Mongolian Makeup Magazine

53


болохоор хүүхэд байхаасаа л тайзан дээр гарч олны ѳмнѳ нүүр хагарсан гэх үү дээ. Тийм болохоор загварын тайзан дээр гарахад ямар нэг хүндрэл бэрхшээл байгаагүй. Хүн гэдэг урмаар тэтгэгдэж амьдардаг сэтгэлийн амьтан болохоор тайзан дээр гарах бүртээ үзэгчдийн алга ташилтаар улам илүү өөртөө итгэлтэй болж, тэндээс тодорхой хэмжээний урам, хүч авдаг байсан. Үзэгчдийн тэр халуун энергиэр цэнэглэгддэг урлаг соёлын хүмүүс залуу сайхан харагддагийн нууц нь үүнд оршдог байх. Брэндийн дүр төрх учраас зураг авалт маш их хийлгэдэг. Зураг авалтын үед өөрийгөө өөр нэг өнцгөөс нь олж харна биз? Миний анхны сурталчилгааны зураг авалт Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгч Гоёо компаниар эхлэсэн. Ѳнгѳрсѳн жил Гоёо компаниас дахин хамтран ажиллах санал тавихад сайхан санагдсан. Мэдээж зураг авалт бүхэнд гадаад дүр төрхөөрөө өөрчлөгдөх шаардлагатай болно. Ямар бүтээгдэхүүний дүр төрх болж байгаагаас хамаараад зураг авалт болон цаг үедээ тохируулж багагүй хувирах шаардлагатай болдог. Хичнээн олон зураг авахуулж, туршлага хуримтлуулж байгаа ч гэсэн дээд цэгт нь хүрчихнэ гэж байхгүй. Тийм болохоор байнга л ахиж дэвшиж, өчигдрөөсөө суралцаад л явдаг. Д.Ариунцэцэг бол сайхан бүсгүй. Үүнтэй хэн ч маргахгүй. Эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ сайн, сайхныг хүлээн зөвшөөрч түүнийг нь бахархалтайгаар хэлж байгаасай гэж хүсдэг юм. Гадаад гоо сайхнаас нь гадна дотоод гоо сайхан, дотоод сайхан чанарыг 54

Mongolian Makeup Magazine

нь илүү олж харахыг хүсдэг. Хааяа ганцаараа байхдаа ч юмуу өөрөөсөө Д.Ариунцэцэг гэж хэн бэ? гэж асуух үе ирнэ биз? Хариулт нь юу гэж байх юм? Ер нь бол хамгийн хэцүү зүйл бол хүн ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ таних явдал гэж бодож байна. Хүн амьдралаас насан туршдаа суралцаж эцэст нь ѳѳрийгѳѳ олж авдаг байх. Миний хувьд аливаа асуудал, амьдралд тулгарсан бэрхшээлийн өмнө шийдвэр гаргахдаа аль болох ганцаараа байхыг эрмэлздэг нь магадгүй миний төрөлхийн нэг араншин юм шиг байгаа юм. Ганцаараа байснаар сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байх, өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаж, зөв гарцыг олж харахыг хичээдэг. Мэнгээ авахуулчихсан. Таалагддаггүй байсан юмуу? Эцэг эхээс надад заяасан бүхэн минь миний нэг хэсэг. Би өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун байдаг. Мэнгэний тухайд бол дургүй болоод авхуулсан юм байхгүй ээ. Өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн нэг сонирхолтой алхмын минь л нэг байсан. Нүүр будалт гэдэг хүний төрөлх гоо сайхныг илүү тодруулах нэг төрлийн урлаг. Таны хувьд натурал, хөнгөн будалтууд илүү ажиглагддаг? Тийм шүү. Нүүр будалт гэдэг миний бодлоор хүнийг эрс өөрчлөх тухай ойлголт биш юм. Эмэгтэй хүн бүрт байдаг төрөлх гоо сайхныг нь л тодруулж өгөх нэг төрлийн урлаг шүү дээ. Миний хувьд зураг авалтууд дээр мэдээж хүнд будалтууд хийдэг учраас өөрийн минь өдөр тутмын будалт бол хөнгөн, натурал будалтууд байдаг. Хэтэрхий хар бараан, хүнд будалтууд надад зохидоггүй. Ер нь бол аль болох

будаггүй байхыг л боддог. Мэдээж тухайн өдрийн ажил, уулзалтаас шалтгаалаад нүүрээ будах нь бусдыг болоод өөрийгөө хүндэлж байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Гэхдээ эмэгтэй хүн бусдад сайхан харагдах гэдэг тодорхойлолтын өмнө “Өөрөө өөртөө сайхан харагдах, сэтгэл хангалуун байх” гэдэг миний хувьд их чухал ойлголт шиг санагддаг юм. Төрснийхөө дараа галбираа хадгална гэдэг эмэгтэй хүнээс маш их зүйл шаарддаг юм шиг. Таны хувьд хэрхэн жингээ барьсан бэ? Одоо ч гэсэн жирийн үед жингээ хадгалах шаардлагатай байдаг байх? Миний хувьд олны нүдэнд ил байдаг гэдэгтээ сайхан харагдах гэж хичээдэггүй. Харин эмэгтэй хүн гэдгийнхээ хувьд би өөртөө бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байхын тулд сайхан харагдах ёстой. Эмэгтэй хүн бүрт өөрийгөө үнэлэх,өөрийгөө хүндлэх үнэлэмж байх ёстой шүү дээ. Тэр нь гэхдээ бусдын үзэмж, дүгнэлтээр хэмжигдэх ёсгүй гэж боддог юм. Төрснийхөө дараа бол би багагүй жин нэмсэн. Иогоор идэвхитэй хичээллэж, багагүй хөдөлмөрлөсний үр дүнд эргээд хэвийн жиндээ орсон. Хоол хүнсний зохицуулалт гэдэг маш чухал. Энийг л өдөр тутамдаа хэвшүүлэх хэрэгтэй юм шиг. Өглөөдөө бол би ногоо, жимс, будаа түлхүү идэж, өдөр бол дуртай хоолоо иднэ. Оройдоо 6 цагаас хойш жимс, цагаан идээ түлхүү иддэг. Хамгийн энгийн зүйлийг л өөртөө хэвшүүлснээр, өөрийгөө хүчилж, биеэ ч зовоолгүйгээр жингээ хадгалж болдог. Д.Ариунцэцэгийн нүүр будалтын алтан дүрмийг сонирхмоор санагдлаа? Нүүр будалт гэдэг хэн бүхэнд сайхан харагдахын тулд л хийгддэг


Mongolian Makeup Magazine

55


зүйл биш. Өөрийнхөө нүдийг, уруулыг ч юмуу аль нэг сайхан хэсгээ тодруулж, улам л сайхан харагдуулж, эмэгтэй хүн нүүр будалтаасаа өөрийнхөө сайхныг олж хардаг л байх ёстой гэж бодогддог юм. Миний хувьд бол натурал хөнгөн будалт бол миний makeup алтан дүрэм гэж болно. Нүдний тень сонголт гэхэд л зөөлөн бор өнгө сонгодог. Өөрийн дүр төрхийн онцлогт нийцсэн будалтаа хийх нь эмэгтэй хүн бүрт чухал болов уу. Өөрчлөлтөнд хэр бэлтгэлтэй байдаг вэ? Өөрөөсөө хэр уйддаг вэ? Энэ нь мэдээж өөрчлөгдөх боломжтой зүйлсийн хувьд шүү дээ? Ѳѳрѳѳсѳѳ бол огтхон ч уйдаж байгаагүй юм байна. Гэнэтийн ч юмуу, огцом өөрчлөлтөнд тийм ч бэлэн биш. Аажим аажмаар, бага багаар л өөртөө өөрчлөлт хийдэг. Магадгүй зарим эмэгтэйчүүд байнгын өөрчлөлтөнд бэлэн байдаг бол миний хувьд тийм биш. Өөрийн гэсэн стилисттэй юу? Би өөрөө өөртөө стилист. Эмэгтэй хүн бүр өөрөө өөртөө стилист шүү дээ. Сайхан хариулт байна. Таны хувь хүний чинь донжийг илэрхийлдэг зүйлийг нэрлээч гэвэл? Зарим бүсгүйчүүд нүдний шил, эсвэл цаг, цүнх гээд л өөрийн гэсэн нэг өвөрмөц хэв маягийг өөрчлөхгүйгээр донж бүрдүүлсэн байдаг. Би гоё гутланд дуртай. Сайхан гутал хүнийг, сайхан газарт хүргэдэг гэдэг шүү дээ. Хувцасны донжийн хувьд гэвэл классик загварын хувцас түлхүү сонгодог. Классик загвар бол хэзээ ч хоцрогддоггүй гэж 56

Mongolian Makeup Magazine

хэлж болох байх. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь түүний үйл хөдлөл, үг, гадаад байдлаас харагддаг. Яг одоо өөрийн чинь хувьд амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна. Цаашид илүү ихийг хийх хүсэл зорилго байгаа байх. Хамгийн үнэ цэнэтэй гэсэн тэр зорилгоосоо уншигчидтай маань хуваалцаач. Олон л зорилго бий. Амжилтанд хүрнэ гэдэг хүн бүхний л зорилго байх. Гэхдээ амжилттай байхаасаа өмнө “Жинхэнэ хүн” болох л хэрэгтэй юм шиг. Хүн болж чадсан бол хэн ч амжилттай, аз жаргалтай нэгэн болж чадна. Миний бодлоор хамгийн үнэ цэнэтэй зарчмууд бол “ Хүн, хүнээрээ байх” , “Аливаад хэм хэмжээтэй хандах”. Гэхдээ энэ бол зарчим гэхээсээ илүү хүнд зайлшгүй байх ёстой чанар юм шиг санагддаг. Хүн гэдгээ ухамсарлаж чадахгүй бол амжилттай, баян, аз жаргалтай гэсэн тодорхойлолтууд бол амьгүй зүйл дээрх шошго шиг л харагдана шүү дээ. Мѳн илүүдсэн бүхэн хүнд хор болж дутсан бүхэн зовлон болдог болохоор бүх зүйлд хэм хэмжээг баримталж чадвал сэтгэл санаа ѳѳдрѳг, эрүүл саруул, аз жаргалтай амьдарна гэж бодож байна. Миний хувьд амьдралдаа сэтгэл хангалуун би аз жаргалтай байна. Яг одоо амьдралаас мэдэрч байгаа тэр сайхан агшнаа цөөн үгээр илэрхийлээч гэвэл? Хүн бүрийн амьдралаас авч буй таашаалууд ѳѳр өөр байдаг байх. Миний хувьд бол өөрөө өөртөө юугаар ч солишгүй үнэ цэнэ, мөнгөөр худалдаж авч болохооргүй тийм сайхан зүйлсийг амьдралаас олж

авсан агшин хором бүр л хамгийн сайхан гэж боддог. Миний охин эрүүл саруул өсч торнин, ээж аав, гэр бүл, найз нөхөд маань дэргэд минь байна. Энэ бол амьдралаас мэдэрч буй сайхан агшин. Энэ агшныг би өдөр бүр мэдэрдэг. Та бол залуу, дайчин бүсгүй. Та бид хоёрын ярилцлагыг олон эмэгтэйчүүд уншина. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг бол эмэгтэй хүн бас эмэгтэй хүндээ хэлэх чин сэтгэлийн үг байдаг гэж боддог юм? Эмэгтэй хүн бол бурхны бүтээсэн бэлэг. Гоо сайхан, байж болох хамгийн төгс төгөлдөр бүхнийг зөвхөн эмэгтэй хүнд бурхан харамгүй заяасан. Бүсгүйчүүд маань үргэлж түүнийгээ олж хараасай гэж хүсэж байна. Эмэгтэй хүний дотоод гоо сайхныг нүд болон инээмсэглэлээс нь олж харж болдог. Би хүн бүрийг үргэлж инээмсэглэж байгаасай гэж хүсдэг. Амьдралын хүнд хэцүү асуудалтай нүүр тулсан ч өөдөөс нь үргэлж хүчтэй байж гайхалтай сайхан инээмсэглэлээр хариу барих хэрэгтэй. “Нулимс бол бамбай, инээмсэглэл бол зэвсэг”. Тийм болохоор зэвсэгээ аль болох илүү их хэрэглээрэй. Илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Сайхан инээмсэглэл бэлэглэсэнд баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье.


Mongolian Makeup Magazine

57



CENTRE OPTiQUE

Сүхбаатар дүүрэг , Цэрэндоржийн гудамж , Улсын Их Дэлгүүрээс , Цирк орох замд

99113360 91117902


c are nail

Хумсаа хугалчихсан

уу? /akinoame.blog.gogo.mn/

Э

мэгтэйчүүдийн хувьд арай гэж ургуулсан хумсаа хугалчихаад “Хумс өдөрт хэр зэрэг ургадаг бол?

Хумс маань хэр хурдан ургах бол? гэсэн бодол төрдөг. Тэгвэл энэ асуултанд хариулт өгцгөөе. Эрүүл биетэй хүний хумс дунджаар Гарын хумс - 0,1мм /өдөрт/ Хөлийн хумс : 0,05 - 0,08мм /өдөрт/ ургадаг байна. 1 өдөрт 0, 1мм гэвэл 10 өдөрт 1мм, 1 сард ердөө л 3мм ургадаг гэсэн үг. Харин бүсгүйчүүд бид өдөр болгон урт сайхан хумстай явахыг хүсдэг. Тэгвэл хумсаа хэрхэн урт сайхан ургуулах вэ гэдэг бяцхаан зөвлөгөөг хүргэе. Хумсны ургалтанд таны эрүүл мэнд талаас нөлөөлдөг зүйлс - Цусны эргэлт - Биеийн дулаан - Шим тэжээл - Стрэсс зэрэг нь хумсны ургалт болоод

60

Mongolian Makeup Magazine

эрүүл бат бөх чанарт хамгийн их нөлөөлдөг. Тиймээс байнгын идэвхитэй хөдөлгөөнд байж цусны эргэлтээ сайжруулах, биеийн дулааныг тогтмол +36 хэм орчимд байлгах, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх, стрэссээс хол байх зэрэг нь таны эрүүл мэнд болоод хумсанд хэрэгтэй. Хумсны урт Хумсанд гоё сайхан харагдахад зохих урт гэж байдаг. Хумсаа хэт урт ургуулах нь амархан хугарах болоод өөрт их төвөгтэй мэт санагддаг. Одоо үед урт хумс моодноос гараад байгаа шүү дээ. Хумсыг гоё сайхан харагдуулах зохистой урт бол хумсны үзүүр буюу бидний French тавидаг хэсэг нь бүхэл хумсны 1/3 -ээс 1/4 - тэй тэнцэх хэмжээний байх ёстой. Хумсны Half Moon буюу цагаан хэсэг нь 2 - 3 мм харагдаж байх. Хумсны хэлбэрийн хувьд дугуй, дөрвөлжин, шовх гээд хүн хүний сонирхол өөр. Гэрийн нөхцөлд өөрөө хумсаа засахад дугуй юмуу дөрвөлжин нь засахад хялбар учир ихэнхи бүсгүйчүүд ийм хумстай байдаг.


1

2

3

Эхлээд суурь будаг буюу base coat-аа тавьсныхаа дараа суурь өнгө болгож улаан өнгөөр жигд будна.

Жигд үстэй, зориулалтын бийр ашиглан цагаан өнгийн усан будгийг сонгоод, хэрээс байдалтайгаар зурна /усан будагаа усаар найруулна/.

Давхарлах байдалтайгаар, жигд түвшинд хэрээсээ гаргана.

4

5

6

Цасан ширхэгийнхээ ерөнхий хэлбэрийг гаргана.

Ингээд цасан ширхэг бэлэн болно.

Эцэст нь Top coat буюу бэхжүүлэгчээ түрхээд хаттал нь хүлээнэ.

Nialist T. ЗОЛЗАЯА

Хичээл №2

Mongolian Makeup Magazine

61


ча на р по н ог и, Я те хн ол по н Я

Хумс чинь хугарна гэж санаа зовж байна уу?

- - - -

Хумсанд сөрөг нөлөөгүй 3-4 долоо хоногийн тогтоцтой Оригналь Swarowski шигтгээ 3D art будалтууд

Дэгжин хээнцэр будалт, өвөрмөц гоёлыг таны хумсанд зориулан Brilliance салоныхон монголдоо анх удаа мэргэжлийн түвшинд хийж байна. Япон улсад моодонд орж буй nail art үйлчилгээг зөвхөн монгол бүсгүйчүүддээ зориулан тус салоны хамт олон нэвтрүүлжээ. Brilliance салоныхан таны хумсанд зориулсан nail хэрэгслүүдээ Япон улсаас тусгайлан захиалж авчирдаг байна. Хумс тань хугарна гэж санаа зоволтгүй, таны хумс бэхжиж ургалт нь түргэснэ. Мөн эрүүл мэндэд болоод хумсанд ямар ч сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай юм.

96.000₮

87,200₮

95,000₮

108,000₮

133,400

100,000₮

91,000₮

84,500₮

98,400₮

92,000₮

86,400₮

114,000₮

78,000₮

87,000₮

81,400₮

93,000₮

88,000₮

%E 20SAL

80,600₮

Хаяг: Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол, 408-р байр ““Briliance” салон | Утас: 8809-4402


Монголдоо анх удаа nail art-ийг нэвтрүүлсэн Brilliance салонтой манай сэтгүүлийн зүгээс хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Мэргэжлийн өндөр түвшинд хумсны трэндийг тодорхойлж ирсэн Brilliance салоноор бүсгүйчүүд та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.

108,400₮

91,000₮

89,000₮

88,900₮

97,800₮

94,600₮

96,400₮

88,400₮

90,000₮

133,400₮

87,000₮

81,000₮

83,100₮

97,600₮

83,000₮

106,000₮

88,600₮

100,000₮ Mongolian Makeup Magazine

63


64

Mongolian Makeup Magazine


hair

Үсний хичээл 4

are c

1

Үснийхээ орой хэсгээс таслан авч сүлжиж эхлэнэ. Загасан сүлжээс маягаар зулайны хэсгээс үсээ таслан аваад сүлжинэ.

2 Нар зөв тойрог хэлбэрээр үснийхээ захаар зүүн чихэн дээгүүр тойруулан сүлжинэ.

3 Үсний уртаас хамааран тойрог сүлжээс жижиг том байна.

5

Модель: Ч. Цацрал

Гэрэл зураг: PROLINE studio

6

4

Үснээсээ бага зэргийг таслан үлдээнэ Ингэж тогтоохдоо таслан авсан үснийхээ дээгүүр оруулж тогтоохоо мартуузай. Шпилкээр тогтоосон үсээ, үсний индүүгээр бага зэрэг долгион оруулж өгнө.

Ингээд тойруулан сүлжиж дуусаад, сүлжсэн үснийхээ үзүүрийг өөрт эвтэйхнээр бүтэн тойруулан хумиад шпилкээр эвтэйхэн тогтооно.

Mongolian Makeup Magazine

65


Модель: П. Золжаргал

Гэрэл зураг: PROLINE studio

reklam beauty photos

Mongolian Makeup Magazine

66


T

C FE R PE TY AU BE

КОЛЛАГЕН ГЭЖ ЮУ ВЭ?

К

оллаген гэдэг нь уургийн нэгэн төрөл юм. Биед агуулагдах уургийн ойролцоогоор 30 хувь нь коллаген байдаг. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын елементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч амин хүчилүүдээр баялаг уураг бөгөөд энэ нь маш олон био-химийн үйл явцыг хөнгөвчилж, бидний амьдралд чухал үүрэгтэй эсүүдийн амьдрах орчныг нь бүрдүүлж өгдөг. Коллаген нь шөрмөс, мөгөөрс гэх мэт зөөлөн эдийн холбоосийг бүрдүүлдэг үндсэн эд эс төдийгүй хүний биеийн бүтцийн 40 орчим, арьсны 70 гаруй хувийг коллаген бүрдүүлдэг. Хүн нас ахих тусам биен дэх коллагены хэмжээ багасан бие хөшинг болж, өвчин тусах магадлал ихэсдэг. Хүний биеийн болон арьсны эсийг бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг. Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25 наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5 хувиар багасч байдаг бөгөөд ингэснээр хүн 40 нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний гуравны нэгийг алдсан байдаг аж. Улмаар хүний арьсны уян хатан чанар алдагдаж, арьсанд үрчлээ сууж эхэлдэг байна.

Коллаген АРЬСАНД Коллаген нь арьс унжих, үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсыг илүү уян хатан, торгомсог зөөлөн болгоход дэмжлэг үзүүлдэг. Мөн илүү залуу харагдуулж, арьсыг чанга байлгахад чухал нөлөөтэй. Иймээс коллагены найрлагатай нэмэлт тэжээлүүд нь зөвхөн арьс төдийгүй үс, хумс зэргийг эрүүл байлгахад тусладаг байна. Иймээс 25-аас дээш насны эмэгтэйчүүд загасны гаралтай коллагеныг өдөр бүр тогтмол хэрэглэх нь

залуу сайхан арьсаа урт удаан хугацаанд хадгалахад чухал нөлөө үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, 25 наснаас хойш бие дэх коллагены хэмжээ буурч эхэлдэг учир нэмэлт бэлдмэл тогтмол хэрэглэх нь алдагдаж буй уургаа нөхөж, хөгшрөлтийг багасгадаг аж. Загасны гаралтай коллагеныг тогтмол хэрэглэсний үр нөлөө ~ Үрчлээг багасгана ~ Хөгшрөлтөөс үүсэх толбо нөсөөнөөс урьдчилан сэргийлнэ ~ Арьсны чанга хатуу байдлыг хадгалж, өнгө зүсийг гундахаас сэргийлнэ ~ Арьсыг толигор, гэрэлтсэн байдлыг хадгална ~ Арьсны эд эсийг сэргээн нөхөн төлжүүлж, эрүүл байдлыг хадгална

Коллаген ХУМСАНД Гоо сайхны нэгэн хэсэг болох хумс тань хугарамтгай, давхар хэсэг ургаж нэг л гэмтлээс салж өгөхгүй байна уу? Тэгвэл коллагены тогтмол хэрэглээ хумсыг тань чанга хатуу, эрүүл байлгахад тусална. Харин амин хүчилтэй коллагенаас (collagen peptide) өдөр бүр 7 граммыг тогтмол хэрэглэснээр хумсны эрүүл байдлаа хадгалж чадна. Уг нэмэлт тэжээлийг хэрэглэж эхлээд хэдхэн сарын дараа хумс тань чанга хатуу болж эхлэхийг та биеэр мэдрэх болно.

Коллаген ҮСЭНД Үс ч мөн адил хичнээн сайн арчилж тордлоо ч гэсэн хөгшрөлтөнд өртдөг. Үс бууралтах нь ганцхан хөгшрөлтийн шинж биш. Иймээс үснийхээ эрүүл сайхан байдлыг удаан хадгалахын тулд коллагены нэмэлт бэлдмэлээс өдөр бүр 14 граммыг тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна. Үүнийг хэрэглээд хэдхэн сарын дараа үс тань чанга, гялалзсан өнгөтэй болж, эрүүлжихийг мэдрэх болно.

Коллаген ЭРҮҮЛ МЭНДЭД Хөгшрөлтийн шинж тэмдгүүд нь бие дэх коллагены хэмжээ буурч эхэлснээс үүдэлтэй гэж хэлж болно. 60 гараад ирэхээр 20 настай харьцуулахад бие дэх коллагены хэмжээний талаас илүү хувь нь үгүй болсон байдаг. Иймээс залуу насныхаа эрч хүчийг удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд бүх насныхан загасны гаралтай нунтаг коллагеныг өдөр бүр тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Ялангуяа, мэргэжилтнүүд 25 наснаас эхлэн коллагены нэмэлт бэлдмэлийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг байна. Энэ нь эм биш, нэмэлт бэлдмэл учир биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй ажээ.

Mongolian Makeup Magazine

67


BE AU TY T PE R FE C

ДОТРООСОО

Г Ы Н Х Й А ГОО С

ЦОГЦЛООЁ!!!

Зарим бүсгүйчүүд маань үнэтэй, брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд л сайхан болчихно гэсэн андуу ташаа ойлголттой явдаг. Гэтэл гаднаа сайн бүтээгдэхүүн хэрэглээд дотоод бие махбодио анхаарахгүй бол ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүн гарахгүй. Тэгвэл дотроосоо эрүүл байж, гаднаа гялалзахыг хүсвэл жимс жимсгэнэ, хүнсний ногоог өдөр тутамдаа байнга хэрэглэ. Эдгээр нь антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй арьсны элдэв нөсөөжилтийг бууруулах ашиг тустай.

~ Ходоод руугаа шидэж буй хоол хүнс миний эрүүл мэнд, гоо сайхантай нягт уялдаатай хэмээн бодож, идэж буй зүйлдээ хяналт тавь. Өндөр градуст болгосон буюу шарсан, хуурсан хоолноос аль болох татгалз. Хэрвээ шарж хуурсан хоол хийх гэж байгаа бол зөвхөн оливийн тосыг хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр эрүүл бие, гоо үзэсгэлэнгээ сайхан хэвээр нь удаан хадгалж чадна. ~ Ногоон цай нь арьсыг хамгаалагч хамгийн сайн нөхөр учраас өдөрт хамгийн багадаа 4 аягыг ууж хэвш. ~ Салмон загас нь каротинаар баялаг учир арьсны уян хатан байдлыг сайжруулан хөгшрөлтийг удаашруулдаг. Тиймээс хоолны зэсэндээ салмон загасыг нэмсэн байхад арьсандаа дотроосоо хамгаалалт үүсгэж байна гэсэн үг. ~ Өндөг, шошнууд нь уураг, хэрэгцээт амин дэмээр баялаг байдаг учир арьсыг хуурайшихаас хамгаалдаг. Мөн уураг нь эсийн дотор үүссэн чөлөөт радикалын гэмтлийг засахад чухал нөлөө үзүүлдэг байна. ~ Анарыг эмэгтэйчүүдийн жимс гэдэг. Уг жимс нь антиоксидантаар баялаг учир арьсан дахь коллагены хэмжээг нэмэгдүүлэн тэжээл өгөх ач тустай. Тиймээс 68

Mongolian Makeup Magazine

бусад жимснээс илүүтэй анарыг сонгох нь дотроосоо арьсаа хамгаалж буй хэрэг юм. Үүнээс гадна үхрийн нүд, гүзээлзгэнэ, нэрс, аньс, цэцэгт байцаа зэрэгт антиоксидант ихээр агуулагддаг. ~ Хушга самар нь омега 3 амин дэмээр баялаг. Омега 3 нь үсний гэрэлтсэн өнгийг сэргээж, арьсны уян хатан байдлыг сайжруулдаг учир хушгыг тогтмол хэрэглэж занш. ~ Дотроосоо эрүүл байж, будаж шунхдаагүй байсан ч гаднаасаа гэрэлтэхийг үнэхээр хүсч байгаа бол согтууруулах ундаа болон тамхийг хэрэглээнээсээ бүрмөсөн хас. Эдгээр нь таны биеийг хордуулаад зогсохгүй үүний хор уршиг нь таны арьсыг хуурайшуулж өнгөгүй харагдуулан хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг байна.


only for man

Хөлөрсөөр л байна уу?

Г

ар барин мэндлэхэд зарим эрчүүдийн алга хөлөрчихсөн байдаг. Түүний сугыг нь хараач!!! Бас л хөлөрчихөж. Түүний биенээс хөлсний үнэр үнэртэж байна. Хэрхэн яаж хөлсөө дарах вэ? Хөлс!!! Хөлрөлт нь нэг төрлийн өвчин юм. Хэт хөлрөгч Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хvнд байдалд оруулж байдаг. Төрөл зүйл хэт хөлрөлт нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг. Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул тун анхааралтай хандаж, эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй. Хөлөрмөөргүй байна!!! Хэт хөлрөлттэй болсон үед юуны өмнө эмчид үзүүлэн ямар нэг өвчин эмгэг байгаа эсэхийг магадлан тогтоох шаардлагатай. Үзлэг, оношлогооны

www.emch.mn Эрүүл Мэндийн Үндэсний Портал

явцад хэт хөлрөлт үүсгэж болох ямар нэг өвчин эмгэг илэрвэл тэдгээрийн эсрэг эмчилгээ хийнэ. Хэт хөлрөлт нь сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг бол валериан гэх мэт тайвшруулах үйлчилгээтэй ханд, бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Харин ямар нэг өвчин эмгэг илрээгүй бол хэт хөлрөлтийн эсрэг эмчилгээг хийнэ. Мэс заслын бус ба мэслийн гэсэн хоёр аргаар эмчилдэг. Харин энгийн нөхцөлд эхлээд цайртай тос, тальк, хөлрөлтийг багасгадаг түрхлэгийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эдгээр аргууд тус болоогүй үед зүү эмчилгээ, физик эмчилгээ, ботокс эмийн эмчилгээг хийж болдог. Тусгай багажаар усанд тархсан цахилгаан гүйдлийн тусламжтайгаар хөлсний булчирхайн үйл ажиллагааг бууруулснаар хөлрөлт багасна. Үр дүн нь 4-6 долоо хоног хадгалагддаг. Ботокс эмийн эмчилгээний үед тус бэлдмэлийг тариураар арьсан доогуур тарьдаг / зөвхөн эмчийн заалтын дагуу, эмчийн хяналтан дор/ . Үр дүнд нь арьсан дотуур явж байгаа мэдрэлийн болон булчингийн

эдэд хориг үүсч хөлсний булчирхай нь ажиллахгүй болдог. Ийм эмчилгээний үр дүн нь 6-9 сар хадгалагддаг. Хүнтэй гар барихаас ч санаа зовмоор байна уу? Алга хөлрөх, хөлрөмтгий үед суганы симпатэктоми гэсэн хагалгааг хийдэг. Энэ үед суганы мэдрэлийг /баруун зүүн талд тус бүр 3 мэдрэл явдаг/ тус бүрт нь тусгай дарагчаар дардаг. Гарын хөдөлгөөнөө хянадаг болсон. Учир нь суга хөлрөөд!!! Суга хэт хөлрөмтгий болсон үед кюретаж гэсэн хагалгааг хийдэг. Биеийн бусад хэсэгт хөлсний булчирхай нь арьсны гүнд байдаг бол зөвхөн суганд л арьсан доорх эсийн дунд 5 мм орчмын гүнд байдаг болохоор энэ хагалгааг биеийн өөр хэсэгт хийх боломжгүй. Ийнхүү суганы хөлсний булчирхайг кюретк буюу хусуураар авч хаядаг. Суганы арьсан доторх хөлсний булчирхай нь үлддэг болохоор хөлрөлт бүрмөсөн арилахгүй бага хэмжээгээр үлдэнэ. Гэхдээ суганы арьсан завсрах хөлсний булчирхай нь нийт хэмжээний ердөө 30% байдаг. Mongolian Makeup Magazine

69


beauty

Орчин үед

Модель: Азжаргал

Гэрэл зураг: PROLINE studio

Түүхийн аль ч цагт корсет нь эротик, тачаангуй байдлын илэрхийлэл болсоор ирсэн байдаг. 1980-аад оны үед корсетыг зөвхөн дуучин Мадонна өмсөн олны өмнө ил гарч, хүмүүсийн анхаарлыг татаж эхэлжээ. Түүний энэхүү хүслийг Францын алдарт загвар зохион бүтээгч Гаултьер гүйцэлдүүлдэг байсан аж. Тэрээр хөхний даруулгатай бие бариу корсетыг илүүд үздэг байсан гэнэ. Харин корсет нь зөвхөн эмэгтэйчүүдийн хэрэглээ болсон ч нэгэн үе үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг нь буураад байсан. Тэгвэл одоо цагт корсет нь зөвхөн дотуур хувцас биш, гадуур өмсөхөд зориулагдсан өдөр тутмын хувцас хэрэглэл болсон байна.

70

Mongolian Makeup Magazine


ОРСЕТНЫ лТҮҮХ ! ! ! й а т

Г

айха ГООЛИГ БЭЛХҮҮС

Корсет.

Энэ бол эмэгтэйчүүдийн бэлхүүсийг гуалиг харагдуулах зориулалт бүхий хувцас хэрэглэл гэдгийг бид мэднэ. Нэгэн үе зөвхөн дотуур хувцас төдийгөөр л хэрэглэдэг байсан бол орчин үеийн энэ цагт корсетны загвар шинэчлэгдэн хувьсаж, дотно, гадна аль алинд нь өмсөх боломжтой болсон байна. Тэгвэл бүсгүйчүүд бидний гуалиг бэлхүүсний нууц болсон корсет анх хэрхэн үүсч, хичнээн он цагийг туулан энэ хүрсэн тухай энд дуулгая.

Корсет Францад

К

орсет Испани, Италид XV зууны үед Европын загварын ертөнцөд Испанийн нөлөө асар их байсан гэдэг. Энэ үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хоёулаа цэгцтэй, өв тэгш биетэй болох зорилгоор корсетыг өмсөж байв. Дараагийн зуунд италичууд корсетыг өмсөх болсон бөгөөд тэд загварт нь нурууг эгц тэгш харагдуулах зорилготой чангаруулж татах уяаг нэмж өгчээ. Уяаг нэмэхдээ корсетны ар хэсэгт төмөр гогцоо хадаж, үүнд нь уяагаа оруулж татдаг загварыг нэвтрүүлсэн байна. 16-р зуунд Францын хатан хаан Катерин Де Медиси корсетыг цааш нь улам түгээн дэлгэрүүлсэн гэдэг.

XVII зууны дунд үед Францад корсетны тухай ойлголт аль хэдийн нэвтэрсэн байв. Энэ үеэс удалгүй Францын бараг хүн бүхэн корсетыг өмсөж байсан гэдэг. Бүр хүүхдүүдийг өв тэгш алхаа гишгээтэй болгох үүднээс ч корсетыг өмсүүлдэг байжээ. Мөн энэ үед Испани болон Италийн загварын чиг хандлагыг хүмүүс түлхүү дагадаг байсан бөгөөд энэ үед цээжийг доош дарж, хавтгай цээжтэй харагдуулахуйц корсет моодонд орж байв. Харин Францын загварын ертөнцөд эсрэгээрээ цээжийг дээш өргөсөн, хөх, цээжний хэлбэрийг тодруулж товойлгож харагдуулдаг корсет моодонд орж байв. Ингэж Францад корсет нь ид мандан бадарч байгаад Францын хувьсгалын үеэр түр зогсолтонд орсон байна. XIX зуунаас Францын корсетийн загварт бэлхүүсийг улам чангаруулж барих уяа нэвтэрсэн байдаг.

XIX-XX

зууны үеийн корсет Эртний Грекийн үеэс 19-р зууныг хүртэл корсетын загвар хийц өөрчлөгдөн шинэчлэгдэн улам боловсронгуй болсоор иржээ. Анх корсет нь эрэгтэйчүүдийн хувцас хэрэглэл байсан хэдий ч 1800-аад оны эхэн үеэс чамин ганган эрчүүдийн гол хэрэглээ болж ирэв. Учир нь, хувцас дотроо корсет өмсөх нь биеийг элсэн цаг хэлбэртэй болгож, өв тэгш харагдуулдаг болохоор үүнийг захиалгаар оёулан өмсдөг байжээ. Викториа хатан хааны үед (1837-1901) корсетыг эмэгтэйчүүд бошинзны дотор өмсөх энгийн дотуур хувцас болгон өмсдөг байв. 19-р зууны сүүл үе гэхэд өмнө нь нийтлэг байсан зөгий шиг цүлхгэр гэдсийг муухайд тооцдог болсноор эмэгтэйчүүд улам бүр нарийхан, урт гуалиг бэлхүүстэй болж харагдахын тулд олон төрлийн шинэ корсет өмсдөг болжээ. Гуалиг нарийхэн бэлхүүс нь эмэгтэй хүний төрөлхийн гоё сайхан бие галбирыг улам тодруулж, уян налархай мэт харагдуулдаг учир тухайн үед корсет руу бүсгүйчүүд хошуурч байв. Гэтэл хэтэрхий их бариу корсет нь бүсгүйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Д

элхийн нэгдүгээр дайны дараа буюу 1920-оод оны үед корсетны загварт бага зэргийн өөрчлөлт орсон байдаг. Учир нь, бүсгүйчүүд корсетноос илүүтэй жирийн хөхөвч, дотуур өмдийг эрхэмлэх болсоноор 1930 онд корсетыг хөхөвчтэй болгож олонд танилцуулжээ. Энэ үед корсет нь эмэгтэйчүүдийн хувцас хэрэглээний нэг хэсэг нь байж байгаад Дэлхийн хоёрдугаар дайны дараа дахин суларч эхэлсэн байдаг. Гэсэн ч 1940-өөд оны сүүлээр АвстриУнгарын хөгжмийн зохиолч Франз Лехарын алдарт “Merry Widow” хошин дуурьт корсетыг өргөнөөр ашигласан нь корсетны хэрэглээг бүсгүйчүүдэд эргэн сануулсан үйл явдал болсон юм. Гэхдээ уг дуурьт харуулсан корсет нь эрт үеийнхээс загварын хувьд арай өөр, хөхөвч бэлхүүсний даруулга хоёр нь тусдаа байсан аж. Ингээд 1950-аад оноос корсет эргэн хэрэглээнд орж эхлэв. 1990-ээд оноос корсетыг зөвхөн дотуур хувцасны зориулалтаар бус, гадуур хувцсанд өмсдөг болж иржээ. Харин 2010 оноос эхлэн корсетны шинэ загварын эрин үе эхэлсэн гэж үздэг.

Mongolian Makeup Magazine

71


x se

trend and beauty make

ДОТУУР ХУВЦАС ХАМГИЙН

ТАНСАГ БАЙХ ЁСТОЙ

Бүсгүй та дотуур хувцсандаа хэр их ач холбогдол өгдөг вэ? Нүдэнд ил харагдахгүй дотор өмсөх хувцас гэдгээр нь үү, эсвэл эмэгтэй таныг илэрхийлэх хамгийн нандин хувцас гэдэг утгаар нь ойлгодог уу? Таныг илэрхийлэх хамгийн нандин хувцас бол дотуур хувцас байдаг хэмээн ойлгож явдаг бүсгүй та өөрийгөө хүндэлж, хайрладаг юм байна. Дотуур хувцас нь хэдийгээр гадна ил харагдахгүй ч эмэгтэй таныг ямар хүн бэ гэдгийг илтгээд өгдөг учир энэ хувцсандаа хамгийн ихээр ач холбогдол өгч байгаарай. Тэгвэл бүсгүй таны ихэмсэг оршихуйн бэлгэ тэмдэг болсон дотуур хувцсаа сонгох, хадгалах тал дээр доорх зөвлөгөө танд тус болох байх.

Биеийнхээ ХЭМЖЭЭГ мэдэж ав Дотуур хувцас сонгохын хамгийн чухал нь хэмжээ. Эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь дотуур хувцасныхаа хэмжээ, цаашлаад өөрийнхөө биенд ямар нь сууж, зөв зохистой харагддаг талаар төдийлөн сайн мэддэггүй. Дээр нь, эмэгтэйчүүд та бүхэн бүхэл амьдралынхаа турш нэг л хэмжээний хувцас өмсөхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, залуу бүсгүй байхдаа, жирэмсэн болоод, төрсний дараа, мөн хөгширсөн хойноо гээд энэ бүх амьдралын үеүдэд бидний бие галбир, хэмжээ өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн хөхний хэмжээ ижилхэн байлаа ч бүсэлхийн хэмжээ нь нэмэгдэж, хасагдаж л байдаг. Энэ өөрчлөлтүүдийн дунд эмэгтэй танд гэж зөвлөхөд биеийнхээ хэмжээг тогтмол хугацаанд авч, тэмдэглэл хөтөлж бай. Ялангуяа, жирэмсэн болон төрсний дараах үедээ. Биений болон цагаан өнгөнөөс зайлсхий Та дотуур хувцсаараа дамжуулан өөрийгөө тачаангуй эмэгтэй гэдгээ илэрхийлэх гэж байгаа бол цагаан болон биений өнгөнөөс зайлсхий. Эрэгтэйчүүдэд эдгээр өнгөнүүд уйтгартай харагддаг байна. Харин хар, улаан, ягаан, хар, үзмэн ягааны холимог, аль эсвэл нэвт харагдах тунгалаг өнгийн дотуур хувцсыг сонго. Материалын хувьд мэдээж торгон, мөн торон материал дотуур хувцасны тань үнэ цэнийг илтгэнэ. Даавуун, сунадаг гялгар материалыг март Дотуур хувцасны загварын ертөнцөд даавуун болон сунадаг гялгар материал үеэ өнгөрөөж, мооднаас гарсан гэдгийг үргэлж сана. Эдгээр материалын дотуур хувцас нь биед эв хавьгүй, гоо зүйгүй, үзэмжгүй харагдуулдаг байна. Харин дотуур хувцасны загварын ертөнцөд нэвт харагдах тунгалаг материал болоод торон, атлаас, хатгамал материал эд мооданд орж байна. ЭНХРИЙ ЯЛДАМ ХӨХӨВЧ, ЦАРАЙ МУУТ ДОТООЖ Эмэгтэйчүүд бид дотуур хувцас худалдан авахдаа үргэлж хосоор нь аваад байдаггүй шүү дээ. Хосоор нь, хааяа дан дотоож, мөн хөхний даруулгыг авдаггүй гэж үү? Дотуур 72

Mongolian Makeup Magazine

хувцасныхаа шүүгээг нэг нээгээд үз дээ. Хос биш ч олон төрлийн хөхний даруулга, дотоож байгаа биз? Тиймээс хос биш ч хос юм шигээр хооронд нь тохируулан өмсөхийг зөвлөе. Мөн дотуур хувцаснууддаа цэвэрлэгээ хийж, биед эвтэйхэн, өмсөөд дассан ч өнгө муутай хөхний даруулга, дотоожнуудаа хайрлалгүй шууд хэрэглээнээс гарга. ЯДАЖ ДОТУУР ХУВЦСАА СОНГОХДОО “ГАЛЗУУ” БАЙ Хэрвээ бүсгүй та амьдралынхаа туршид хэзээ ч секси, тачаангуй дотуур хувцсыг өмсөж байгаагүй, яг л өсвөр насны охин шиг энгийн даавуун, элдэв чамин загваргүй дотуур хувцсыг хэрэглэж ирсэн үү? Тэгвэл үүнийгээ өөрчлөх цаг нэгэнт иржээ. Нэгэн хэвийн уйтгартай дотуур хувцаснаас та өөрөө болон таны нөхөр (найз залуу) тань таашаал авна гэж үү? Чамин тансаг дотуур хувцас өмсөөд өөртөө итгэлтэй алхаж, хайртай эр хүнийхээ өмнө нүүр бардам зогс. Хэрхэн хадгалах вэ? Эмэгтэйчүүд бид дотуур хувцас хадгалалтанд төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй. Шүүгээнийхээ нэг буланд хийх, эсвэл нэг уутанд бөөгнүүлээд л хийчдэггүй гэж үү? Тэгвэл дотуур хувцасныхаа эдэлгээг удаан байлгахын тулд хадгалах шүүгээ хамгийн чухал. Юуны өмнө, шүүгээгээ онгойлгоод нэг хар. Үнэхээр замбараагүй байгаа бол яг одоо эмх цэгцэнд нь оруул. Ингэхдээ шүүгээгээ хэдэн хэсэг болгон хуваан, дотуур хувцсаа төрөл төрлөөр нь ангилан байрлуул. Шууд л угаалгын машиндаа, эсвэл шууд л угаах гэж байна уу? Хэрвээ тэгэж дотуур хувцсаа угаадаг бол та өөрийн гараар эдгээрийг “үгүй” хийж байна гэсэн үг. Угааж арчлахынхаа өмнө дотуур хувцас дээрх зааврыг нь хар. Эдэлгээ удаан, мөн шинээрээ мэт байлгахын хамгийн зөв арга нь зааврын дагуу гараараа угаах. Угаалгын машинаар угааж болно гэж заасан байгаа ч үүгээр угаавал таны хувцас зөөлөн чанараа алдаж, хатуу ширүүн болдог гэдгийг анхаар!!!


Торон оруулгатай галбиржуулагч LEONISA дотуур хувцас

GRAND PLAZA 4-8A Утас: 99324491 www.facebook.com/leonisamongolia

Mongolian Makeup Magazine

73


Өргөгчтэй даруулга LEONISA дотуур хувцас

GRAND PLAZA 4-8A Утас: 99324491 www.facebook.com/leonisamongolia

74

Mongolian Makeup Magazine


Mongolian Makeup Magazine

75


x se and beauty

Б

үсгүй та яг одоо угаалгын өрөөндөө будаж шунхдаж, аль эсвэл гал тогоондоо хоолоо хийж байна уу? Ер нь, хаана ч, юу ч хийж байсан хамаагүй яг наад газраа жаахан сахилгагүйтвэл яаж байна? Хийж байгаа ажлаа түр хойш нь тавиад дурлалт залуугаа жаахан өдөөгөөд яг энэ газраа, энэ хувцастайгаа дотно харилцаанд ороод үзэхийг зөвлөж байна. Секс гэдэг зөвхөн орон дээр хийгддэг үйл биш. Энэ нь ч нэг бодлын уйтгартай, залхмаар. Иймээс дурлалт залуугаа юу ч анзаараагүй байхад нь гэнэт өдөөн хатгаж, яг наад газраа ажилдаа ороорой. Улиг болсон орон дээр хийдгээс тань илүү гайхалтай дур тачаалыг танд бэлэглэх болно. Ингээд ажилдаа орох уу?

САХИЛГАГҮЙТЬЕ!!! БҮСГҮЙЧҮҮДЭЭ Сандал дээр Бүсгүй та яг одоо хоолоо хийж байгаа бол үүнийгээ хэдхэн хором хойш нь тавиад дурлалт залуугаа ”тусламж хэрэгтэй байна” гэх шалтгаар хажуудаа дуудан ирүүл. Ирэнгүүт нь эрхэлсэн, өдсөн харцаар түүн рүүгээ хараад түшлэгтэй сандал дээр суулган өөрөө өөдөөс нь хараад суугаарай. Бүр хөгжилдөхөөр шийдсэн бол хоёр гарыг нь түшлэгний хойно уяад хөдөлгөөнгүй болгон, өөрөө шийдвэрийг гартаа авч болно. Ингээд өмнө нь бүжиглэж түүнийг алмайруулан дур хүслийг нь өдөөн ажилдаа ороорой. Хоолны ширээн дээр Хоолоо идээд дуусчихав уу? Одоо хоолны дараах амттангаа сонирхолтой, хөгжилтэй, хэзээ ч мартагдашгүй байдлаар идье. Дурлалт залуу тань хоолоо идэж дууссан бол “Өөрт нь зориулсан амттанг өгнө” хэмээн хуураад нүдийг нь боогоод ширээн дээр гарган хэвтүүл. Яах гэж байгааг нь асуугаад байвал “ингэж идэх ёстой амттан юм аа” гээд хэлчих. Түүнд зориулсан тачаангуй дотуур хувцсаа өмнө нь халаадан дотроо өмсөж бэлд. Ингээд түүний нүцгэн цээжин дээр тараг асган нүднийх нь боолтыг аваарай. Тэр лав гайхаж балмагдах хэдий ч таныг хараад дур хүсэл нь асах 76

Mongolian Makeup Magazine

болно. Ингээд хамтдаа таргаар тоглож, бие биен дээрээ асгасан таргийг долоо. Энэ үед та хоёрын дур тачаал дээд зэрэгтээ хүрч, бие биенээсээ гайхалтай таашаалыг авч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Угаалгын өрөөнд Өглөөний секс хамгийн үр дүнтэй, мөн хамгийн амттай. Иймээс өглөө ажилдаа явахаар угаалгын өрөөндөө нүүр, гараа угааж байгаа бол энд энэ өдрийнхөө эрч хүчийг сэлбэе. Энэ үед дурлалт залуу тань мөн ажилдаа явахаар угаалгын өрөөгөөр эргүүлдэж л таараа. Нэг ороод ирэхэд нь угаалгын өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжчих. Энэ үед залуу тань гайхаж харах ч түүн рүү айлгүйтсэн, сээтгэнсэн, жогтой харцаар хараад түүнийг ванны эрмэг дээр суулга. Ингээд дээрээс нь доош нь хүртэл аажмаар үнсэж, чихэнд нь “яг одоо, яг энд би чамайгаа маш их хүсч байна” гэж хэл. Ганцхан энэ үг залууг тань өдөөх болно. Ингээд одоо ажилдаа орж болно. Тооцоолоогүй гэнэтийн сексийн амтыг хоёулаа энэ үед мэдрэх болно. Зочны өрөөнд Зочны өрөөндөө хамтдаа кино үзэж суухдаа залуугаа жаахан өд. Гэхдээ шууд ажилдаа оролгүй гижигдэж, энэ тэнд нь хазалж хөлсөө гартал ноцолд,

хөгжилд. Ингээд залуу тань ядраад хэвтээд өгвөл хивсэн дээр буулгаж ирж байгаад алгуур үнсэж түүнийг тайвшруул, ядаргааг нь тайл. Энэ үед өрөөнийхөө гэрлийг унтраан зурагтны бүдэгхэн гэрэлд түүнийг өдөж, секст уриалан дууд. Хамаг хувцсыг нь үнсэж байхдаа тайлан энэ тэндгүй шидэл. Энэ нь таныг залуугаа ямар их хүсч буйг, яг одоо энд секс хиймээр байгааг тань хэлээд өгөх болно. Ингээд хивсэн дээрээ хэнээс ч ичиж зоволгүйгээр ажилдаа ороорой. Цонхны тавцан дээр Сандал дээр суугаад хийж буй ажлаа цонхныхоо тавцан дээр суугаад хий. Энэ хоорондоо дурлалт залуутайгаа сексийн тухай хүүрнэ. Энэ үед та хоёрын дур хүсэл асаж, хэн хэнийгээ яг одоо хүсэх болно. “Намайг эндээс буулгаад өгөөч” гэж гуйгаад, буулгаж өгөхөөр ирэхэд нь хоёр хөлөөрөө түүний ташаанаас тэвэрч аван, уруулыг нь хүчтэй хазалж, яг одоо энд хиймээр байна гэдгээ ойлгуул. Давчуухан ч гэсэн энэ газар та хоёрт гайхалтай таашаалыг өгөх болно. Хамгийн гол нь төсөөлөөгүй ийм газар секс хийх нь та хоёрын дур хүслийг улам асааж, харилцааг тань ч улам ойртуулж өгөх болно.


Mongolian Makeup Magazine

77

Модель: Золбоо, Индра

Гэрэл зураг: PROLINE studio


c ope horos

ТАНЫ ҮС

ОРД ЧИНЬ Танд зохих үсний засалт: Үсээ гөлийтөл нь хойш боосон үс

хонь

Төрөлхийн эмх замбараагүй ч гэсэн аливаа ажилд мэрийлттэй, тууштай зүтгэх чадвартай хүмүүс бол Хонины ордныхон. Эрэлхэг зоригтой, эрч хүчээр дүүрэн тэдэнд үсээ гөлийтөл нь хойш боосон үс сайхан зохицно. Энэхүү засалт нь таныг илүү загварлаг, эрч хүчтэй харагдуулах болно.

Танд зохих үсний засалт: Хэлбэртэй, халимаг үс

ҮХЭР

Хүчтэй, зоригтойн дээр эрч хүч нь үргэлж оргилж байдаг хүмүүс бол Үхэрийн ордныхон. Мөн тэд аливаа зүйлд шантралгүй зүтгэж, ямар ч орчинд амархан дасан зохицох чадвартай хүмүүс юм. Иймээс энэ ордны бүсгүйчүүдэд хэлбэрт оруулан тайруулсан халимаг үс хамгийн сайхан зохицох болно. Халимаг үс үү? хэмээн дуу алдах хэрэггүй. Энэ үс таны цог жавхааг улам бадрааж, царай зүсийг тань тодотгож сайхан харагдуулах болно гэдэгт итгэ. Танд зохих үсний засалт: Мөр хүртэлх хагас богино үс

ИХЭР

Хэрвээ та энэ ордных бол маш олон өнгийг нэг дор цогцлоосон ертөнц юм. Уран цэцэн үгтэй, нийтэч, уран сэтгэмж өндөртэй тэд бага зэргийн сээтгэнүүр. Нэг хүний дотор хоёр хүн нуугдаж байдаг гэдэг бөгөөд тэдний бодол санаа амархан хувирдаг. Цаг үргэлж бодол санаа хувьсан өөрчлөгдөж байдаг тэдэнд мөр хүртэлх хагас богино үс хамгийн сайхан зохицох болно. Мэдээж дан хар өнгийн үс тэдний санааг гүйцэлдүүлэхгүй. Иймээс бор, бор шаргал, цайвар шаргал өнгөнүүдээс сонголтоо хийн будаж болох юм. Хамгийн гол нь хэлбэр тань мөр хүртэлх хагас богино үс шүү! Танд зохих үсний засалт: Том долгиотой урт үс

МЭЛХИЙ

Жаахан муугаар хэлчихэд Мэлхийн ордныхон нэр алдарт дуртай, үүн рүү цаг үргэлж тэмүүлж байдаг хүмүүс. Заримдаа маш элгэмсэг дотно байдаг ч зорилгодоо хүрэхийн тулд гэнэт хүйтэн хөндий болон хувирах нь ч бий. Энэ бол Мэлхийн ордныхны нэгэн онцлог. Түүний юу хийх гэж буй талаар урьдаас таамаглахад хэцүү, тухайн үеийн сэтгэл санааны байдлаасаа шалтгаалан яаж ч хувирч мэдэх хүмүүс. Мөн төрөлхийн ааш муутай, этгээд сонин зан араншинтай. Иймээс мэдрэмтгий тэдэнд том долгио оруулсан урт үс хамгийн сайхан зохицох болно. Танд зохих үсний засалт: Урт шулуун үс (гөлийтөл нь хойш боосон)

АРСЛАН

Арслангууд бол төрөлхийн удирдан манлайлагчид. Хүмүүс түүний үгийг сонсож, дагаж мөрддөг учраас тэр бүр хүмүүст байраа тавьж өгөх дургүй, зөрүүд зантай улс байдаг. Нөхөрсөг, нийтэч, бүтээлч сэтгэлгээтэй тэдэнд элдэв олон янзын үс засалтнаас илүүтэй энгийн урт, шулуун үс гайхалтай зохицох болно. Гэхдээ урт, шулуун үсээ задгай тавьснаас илүүтэй гөлийтөл нь хойш боосон нь цэвэрхэн хийгээд таны зан чанар, царай төрхийг тань улам тодотгож харуулах болно.

Танд зохих үсний засалт: Долгио оруулсан үс

ОХИН

Сэтгэл татам, дур булаам, туяхан басхүү сониуч зан чанарыг өөртөө агуулсан энэ хүмүүс бол Охины ордныхон. Мөн Охиныхон хашир туршлагатай, шүүмжлэмтгий зантай, хэлсэн, ярьсандаа бат зогсдог хүмүүс байдаг. Иймээс ялдам турьхан Охиныхонд жижиг том, урт богино нь хамаагүй долгио оруулсан үс хамгийн сайхан зохицох болно.


ЗАСАЛТЫГ

ХЭЛЖ ӨГНӨ ... Танд зохих үсний засалт: Үл ялиг долгиотой хөвсгөр үс Жинлүүрийн ордныхон цаг үргэлж эв найрамдалыг эрэлхийлж явдаг хүмүүс. Аливаа асуудалд тэнцвэртэйгээр хандахын зэрэгцээ үнэнч тууштай зан чанартай улс байдаг. Энгийн, эрх чөлөөтэй, нам гүн амьдралыг хүсэн тэмүүлдэг тэдний үсний засалтын төгс сонголт нь үл ялиг долгио оруулсан хөвсгөр үс байх болно. ЖИНЛҮҮР

Танд зохих үсний засалт: Сул шүлжсэн урт үс

ХИЛЭНЦ

Хилэнцийнхэн зожиг, нууцлаг зангаараа алдартай. Дотогшоо талдаа, бүрэгдүү, хурц ааштай энэ ордныхон сэтгэлийн хөдлөл ихтэй ч цэцэн мэргэн үгтэй, оюуны чадвар өндөртэй хүмүүс байдаг. Иймээс энэ ордны эмэгтэйчүүдийг сул сүлжсэн урт үс хамгийн сайхан харагдуулах болно.

Танд зохих үсний засалт: Мөрнөөс дээш шулуун, хэлбэртэй үс

НУМ

Нумын ордныхон цаг ямагт аз жаргалтай, цовоо сэргэлэн, жавхаалаг явдаг хүмүүс. Гэхдээ нэг сул тал нь аливааг эхлүүлчихээд амархан, хурдан аргаар үр дүнг нь үзэхийг хүсдэг талтай. Хурдан сэтгэдэг, шаламгай, өөдрөг үзэлтэй, үргэлж найз нөхдөө хөгжөөж байдаг тэдэнд мөрнөөс үл ялиг дээгүүр шулуун хийгээд хэлбэрт оруулан тайруулсан үс сайхан зохицох болно.

Танд зохих үсний засалт: Шаталж тайруулсан урт үс

МАТАР

Матрын ордныхон маш тэсвэр тэвчээртэй, хатуужилтай, аливааг эхлүүлсэн бол цөхрөлтгүй ордлогоороо даван туулах чадвартай хүмүүс юм. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж, амжилтын төлөө уйгагүй зүтгэгчид бол Матрынхан. Иймээс эрч хүчтэй, ажил хэрэгч энэ ордны эмэгтэйчүүдэд шаталж тайруулсан урт үс хамгийн сайхан зохицох болно.

Танд зохих үсний засалт: Хэлбэрт оруулж тайруулсан урт үс

ХУМХ

Хумхынханд бусдын юу гэж бодох, юу гэж хэлэх нь огтхон ч хамаагүй. Үүнээс тэд айж эмээдэггүй улс. Эрх дураараа, өөрийнхөөрөө амьдралыг эрхэмлэдэг тэд этгээд, зөрүүд зантай хүмүүс. Иймээс шинэ зүйлийг туршиж үзэхдээ дуртай Хумхынханд энгийн нэг биш, өвөрмөц маягаар хэлбэрт оруулж тайруулсан урт үс гайхалтай харагдах болно.

Танд зохих үсний засалт: Чолк тавьсан үс

ЗАГАС

Загасны ордныхон бол худал хэлж чаддаггүй, гэнэн, итгэмтгий хүмүүс. Мөн аливаа асуудлыг уг үндсээс нь ухаж ойлгохыг эрэлхийлдэг тэд ухаантай, ичимхий, мэдрэмтгий хийгээд дотогшоогоо хүмүүс байдаг. Гэнэн цайлган царайтай энэ ордныхонд урт, богино хамаарахгүйгээр духныхаа урдуур чолк тавьсан үс хамгийн сайхан зохицох болно.


LIFE STY LE 80

Mongolian Makeup Magazine


Mongolian Makeup Magazine

81


style life

Нэгэнт сүнсгүй, амилан бүтээгүй тэр зургууд минь эхдээ хайрлагдаагүй абортлогдсон хүүхэд шиг л санагддаг” Зураач Я.Булган:

А

нима сургуулийн үүдээр ороход л хаалганы ард эндэх ертөнц үлдэж, өөр ертөнцөд шилжин орж байгаа мэт л санагдсан. Бүхэлдээ зураачийн урлан. Зотон, гуаш зэрэг будагны үнэрээс гадна өөр нэгэн өвөрмөц үнэр үнэртэнэ. Энэ бол тэдний Анима ертөнцийн үнэр. Өнгө өнгийн утас...Тэр утсаар нэхэгдсэн өвөрмөц хувцаслалт, шар үс, тод ягаан уруулын будаг...Гал цог дүүрэн инээмсэглэл, нүдний харц. Энэ хүн бол Төрийн соёрхолт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин Булган. Зураач хүний урланд орж ирэхэд гайхалтай өвөрмөц мэдрэмж төрдөг. Харин Анима сургууль өөрөө урлан юм байна. Энэ урланд зураачаас дахин давтагдашгүй бүтээлүүд олон төрдөг байх. Зураач хүн нэг зураг зурж дуусаад бийрээ тавих агшинд зураачийн дотоод ертөнц, мэдрэмжээс амилан гарсан тэр бүтээл сүнслэг, амьтай байдаг гэж боддог юм. Тэгэхээр хамгийн сүүлд таны амилуулсан бүтээлээр яриагаа эхлье? Тиймээ. Чи зөв хэллээ. Зураач хүнээс бүтээл төрнө гэдэг хүүхэд төрүүлж байгаатай л адил. Би зурагаа төрүүлдэг. Яагаад гэж асуух байх. Зураг зурна гэдэг дахин давтагдашгүй нэгэн агшинг, агшин дотороо оюун санаа, зөн совин, тэр л зурганд зориулагдсан мэдрэмж зэргийг би

82

Mongolian Makeup Magazine


өөрөө бүрэлдүүлж байж тэр зураг бий болж, амилж байгаа учраас хүүхэд төрөхтэй л адил. Нэгэнтээ надаас төрөн гарсан тэр зураг яг л хүйгээр холбогдсон юм шиг миний бүхий л мэдрэмж, сэрэхүйтэй мөн л холбоотой байдаг. Би 12 сард өөрийнхөө үзэсгэлэнг гаргах гэж байгаа болохоор тэр үзэсгэлэндээ зориулсан зургууд дээрээ ажиллаж, үзэсгэлэндээ зориулсан зургуудаа л амилуулж байна даа. Зураачийн онгод гэдэг бидний үл анзаарам, нууцлаг мөртлөө ил, ил мөртлөө нууцлаг тийм гэж тодорхойлохын аргагүй далд, сүнслэг орон зайгаас баригддаг ч гэх үү, ирдэг юм болов уу гэж боддог юм. Тэр сэрэл, мэдрэхүйг бид бол хөндлөнгөөс л мэдрэнэ. Харин зураач хүнд тэр мэдрэмж хэрхэн ирдэг бол гэсэн бодол төрдөг юм?

таараагүй учраас бүрэн дүүрэн илэрхийлэгдэх боломжгүй санаанууд ч төрнө. Энэ бүхнээс өөрийн оюун санаанд хүртээгдэж байгааг нь барин авч илэрхийлэхэд заримдаа гар, бие ч гүйцэхгүй байх шиг санагддаг. Зарим нь ирсэн тэр орон зайруугаа буцчих шиг л... Нэгэнт сүнсгүй, амилан бүтээгүй тэр зургууд бол эхдээ хайрлагдаагүй абортлогдсон хүүхэд шиг л санагддаг. Харамсалтай л байдаг. Тэр зурагаа би амилуулаад, бүтээчихсэн бол гэж бодож харамсах үе байдаг л юм. Таны “Асрамжийн аргамжаа” нэртэй зурагнаас төрөх тэр мэдрэмжийг хүртэж

Та өөрөө бусад зураачийн бүтээлийг харахдаа адилхан зураач хүний хувьд илүү нарийн, гүнзгий мэдэрч, сонжиж, сонирхож хардаг байх даа?

Магадгүй зөв мэдэрсэн байх. Тийм гэж тодорхойлохын аргагүй гэдэг үнэн. Гэхдээ зураач хүний онгод гэдэг зөн совингоор бас ирдэг гэж боддог юм. Заримдаа гэнэт дотроос нэг мэдрэмж, совин төрөх үед зураг өөрөө бүтээд эхлэдэг. Цаанаасаа л ямар нэгэн зүйлд хөтлүүлээд байх шиг санагдах үе байна. Тиймээс би далд хүч, зөн совинд итгэдэг. Ганцхан би ч гэлтгүй зураач хүн болгон л тэр далдын холбоосонд хөтлүүлдэг байх гэж боддог юм. Ийм үед зураг өөрөө зураачаар дамжуулан өөрөө өөрийгөө бүтээдэг ч гэж хэлж болно. Тэр даруйд нь л зурчихмаар мөртлөө тийм ч амархан бүтээгдчих ёсгүй ч юм шиг, эсвэл цаг хугацаа,нөхцөл,хүчин зүйлсийнх нь огтлолцлол таарч өгдөггүй зүгээр л дотор тань оршсоор л явдаг зургийн санаа байна биз? Байнаа. Ертөнц гэдэг өөрөө гайхмаар сонин, барагдашгүй оньсого шүү дээ. Энэ бүхнийг барна гэхэд нас хүрэхгүй. Гэхдээ урлагийн ямар ч хүнд шунал, тачаал гэж нэг зүйл байна. Уран бүтээлч хүнд хийх, бүтээх энэ их шунал, тачаалын хажууд цаг хугацаа гэдэг дэндүү богино, хурдан санагддаг. Нэгэнтээ амьдран буй энэ хорвоод юмс бүхэн санаа. Заримдаа галзуу санаа төрнө. Заримдаа үнэхээр л энэ тухай зурах л ёстой гэж бодсон ч чиний хэлдгээр бүх зүйлийнх нь огтлолцлол

урьдчилан төлөвлөж сүйд болдоггүй. Яг зураад эхлэхэд зураг ямар ч өнгө будаг, ямар ч зүйлээр өөрчлөгдөж болно. Тухайн агшны дотоод сэрэл мэдрэхүйг бодолоороо хянаж гадагшлуулна гэдэг хэцүү. Тийм болохоор асар олон зүйлээс барьж авч бий болгон бүтээсэн тэр бүтээлээс үзэгч өөрийн сэтгэлийг, дотоодыг хөдөлгөх ямар нэгэн зүйлийг олж аваасай гэж хүсдэг. Зураачийн зурагаа зурж байх үеийн тэр мэдрэмжтэй үзэгчийн мэдрэмж давхцана гэдэг мэдээж ховор зүйл боловч сайхан. Тэр хэмжээнд хүртэж, авч чадна гэдэг бол тухайн хүний өөрийн л мэдрэмжээс шалтгаалах байх. Надад бол миний тэр нууцлаг ертөнцийг хүүхэд хаалганы завсраас сонжин харж байгаа юм шиг л надтай адилхан мэдрээсэй, бодоосой гэж бодох үе байдаг.

байхад өөрийн эрхгүй нэг бодол төрсөн. Энэ зургийг зурж байхад таньд ямар мэдрэмж, бодол, хүсэл төрж байсан бол гэж? Мэдээж зураачийн бүтээлийг хүн хараад өөр өөрийн гэсэн бодол,мэдрэмжийг авна. Үүнийг хэн ч хайрцаглах аргагүй. Гэхдээ зураачийн зурагаа амилууж байх үеийн тэр мэдрэмж, тэр зургийг үзэж буй хүний мэдрэмж хоёр нэгэн цэг дээр давхцах агшинг зураач хүсдэг болов уу? Зураг болгоныг хүн өөрийнхөөрөө хүлээж авна. Мэдээж тийм агшинг барьж авах үзэгч байж л байгаа. Зураач хүн өөрөө ч зурагаасаа олон зүйлийг олж харж, дахин шинээр мэдэрдэг. Миний хувьд зурагаа тэгэж зурна даа гэж

Дотоод ертөнцийн ижлээ уран бүтээлч хүн ямагт хайдаг байх. Хүний бүх юм давтагдашгүй. Гэтэл тэр давтагдашгүй ертөнц нь хоорондоо ямар нэг талаараа ижил байна гэдэг маш гайхалтай, сонирхолтой. Сүнсний давхцал ч гэх юмуу. Энэ зураач надтай л адилхан мэдэрдэг, боддог байх гэсэндээ бүтээлүүд нь ч миний бүтээлүүдтэй ижил төстэй зураачдын бүтээлийг илүү хайж, үздэг. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хувьд бол Микеланжелогийн бүтээл гэхэд л илүү мэргэжлийн хийсэн байна, Пикассо бүтээлдээ ямар таталбар татсан байна, хаана ямар зураас нь ямар увидастай байна гэдгийг мэдээж илүү мэдрэнэ л дээ. Миний хайртай зураач гэхэд Польшийн зураач Ежи Дуда-Грач юм. Би тэр хүнтэй танилцах гэж Польш руу хоёр ч удаа явж байсан. Тэр хүний бүтээлүүд миний бүтээлүүдтэй их ижил. Би сүүлд тэр хүнтэй уулзах гээд очиход өөр хотруу явчихсан байсан. Өөрийнх нь фото зургийг харсан чинь аавтай маань маш адилхан хүн байсан. Тэгэхээр энэ амьдралд сонин, өвөрмөц давтамжууд байдаг юм байна гэдгийг ойлгосон. Магадгүй би тэр зураачтай уулзаад ярилцсан бол бид хоёр бие биенийхээ ижил төстэй талуудыг бүр илүү олж харцгаах байсан ч байж болох л юм. Тиймээ тийм. Би ч гэсэн сүнсний давхцал, орон зайн огтлолцолд итгэдэг. Тэр зураачтай Mongolian Makeup Magazine

83


style life уулзаагүй нь ч бас л нэг учир шалтгаан байх. Таны хувьд бусдаас, магадгүй бусад зураачаас нэг л өөр санагддаг юм. Гэхдээ тэр “өөр” гэж байгаа тодорхойлолт нь ч бас шууд илэрхийллээсээ ч өөр юм. Таны залуугийн зураг Фрида-тай их адилхан харагддаг юм. Одоогоос 10,20 жилийн өмнөх Я.Булганы мэдрэмж, төсөөлөл өнөөдрийн Я.Булганыхаас хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ? Одоо ингээд бодоход би их л түүхий байсан гэж боддог юм. Одоо ч гэсэн түүхий. Хүн ер нь энэ хорвоо дээр нэг хоног илүү өнгөрөөх тусмаа л өчигдрөөс хараа улам хурц, сонор соргог, мэдрэмж гүехэнээс гүнзгийрч эхлэдэг байх гэж боддог. Гэхдээ бүх зүйл цаг хугацаандаа л байдаг шүү дээ. Мэдээж залуу нас гэдэг өөрөө ямар ойлголт билээ дээ. Гэхдээ би одоо ч хүчтэй, цаашид ч хүчтэй хэвээрээ л байна. Надад төрөлхөөс ирсэн, цаг хугацаанд элэгдэж, насанд дарлуулдаггүй шинж бол би өөрөө их хурц хүн. Хүн уран бүтээлдээ хатуу л байх ёстой. Би зураач хүнд эр, эмийн ялгаа байхгүй л гэж боддог. Шавь нартаа ч тийм л хатуу шаардлагыг тавьдаг. Урлагийн хүн гэдэг заавал шат ахиж, өчигдрөөсөө илүү сайжирч байх ёстой. Хувь хүнийхээ хувьд уруудаж өгсөх нь тэртээ тэргүй хувь тавилангийн зураг төөрөг шүү дээ. Харин уран бүтээлчийн дотоод шинжээрээ бол заавал урагшилж байх ёстой гэж боддог. Миний энэ чанар 10 жилийн өмнө ч, 20 жилийн өмнө ч л байсан. Мэдрэмжийн хувьд бол би өнөөдрийнхөөс мэдээж дутуу л мэдэрч байсан байх. Заримдаа энэ “өөр” ертөнцийнхөө төлөө энгийн зүйлүүдийг ч юмуу золиослож байгаа даа харамсах үе байх уу? Үгүй шүү. Би хувь тавиланд өдөр бүхэн талархдаг. Намайг ийм болгож төрүүлсэн тэр юм бүхэнд би талархдаг. Миний амьдрал хувиаргүй. Бусад эмэгтэйчүүд шиг өглөө босоод л цайгаа чанаад, орой хариад л хоолоо хийх ёстой гэсэн тийм байнгын хэмнэл байдаггүй. Амьдралд ч гэсэн заримдаа бүх юм орвонгоороо эргэх үе ч байна. Гэтэл би тэр бүхэнд цочирдоггүй. Гэнэтийн зүйлсэд хэдийнэ бэлтгэгдсэн юм шиг байдаг нь надад илүү сонирхолтой байдаг. Өдөр тутамдаа ч гэсэн би юунд ч юм баригддаггүй. Миний амьдралын хэмнэл өөрөө бүтдэг. Тийм болохоор би амьдралынхаа энэ хэмнэлд дүүрэн явдаг. Таны нэг ярилцлаганаас би уншиж байсан юм. “Хэрвээ эр хүн хүчтэй байвал дийлддэг. Харин эр хүн сул дорой байвал би дийлдэг” гэж? Ямар ч эмэгтэй хүн өөрөөсөө сул дорой эр хүнийг хүсэмжлэхгүй. Эмэгтэй хүн эр хүнээс тэгэхээр сул дорой байх ёстой юу? Би монгол зан заншил, уламжлалыг маш их хүндэтгэдэг. Эмэгтэй хүн эр хүнийг хүндлэх шалтгаан нь монголчуудын уламжлалт ахуйд хэдийнэ суучихсан шүү дээ. Бид үүнийг 84

Mongolian Makeup Magazine

Царайгүй ирсэн хорвоод Царай халж, сөрж зогсох гээд байх хэрэггүй. Энэ нь тэгэхээр сул дорой гэсэн ойлголт биш юм. Харин ч монгол эмэгтэй хүн маш хүчирхэг. Энэ уламжлал нь монгол эмэгтэй хүнийг ухаантай, хүчтэй байдлыг нь “хүндлэл” гэсэн монгол арга билгээр гаргаж өгч байгаа хэрэг юм. Тиймээс монгол эр хүний байх ёстой байр нь хаанаа юм. Эмэгтэй хүний байх ёстой байр суурь нь хаанаа юм. Эр хүн эр хүн шиг байх ёстой гэдэгт нь тэдний хийж болох, хийж чадах, хийгдэх бүх зүйлүүд нь тэртээ тэргүй байгалийнхаа өгөгдлөөр өгөгдчихсөн шүү дээ. Миний хувьд бол “хүч” гэсэн дээрх ойлголт бол урлагийн эмэгтэй хүний хүч гэсэн л ойлголтыг хэлсэн хэрэг. Нэг мэдэхэд л.... гэж их ярьдаг. Цаг хугацаанд хүмүүс үрэгдэж амьдраад байгаа ч юм шиг л

сонсогддог юм. Гэтэл цаг хугацааг бид өөрсдөө үрж өнгөрүүлэх ёстой биш гэж үү? Цаг хугацаа гэдэг бол бурхнаас хүн бүрт өгсөн нэг агшин юм. Тэр агшныг бид үрэх гэхээсээ илүү зарцуулах ёстой байх. Нэгэнтээ л бурхнаас өгсөн тэр ховор агшинг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлнэ гэдэг өөрөө вандализм /харгис, хэрцгий зүйл/ шүү дээ. Миний хувьд бол цаг хугацаа гэдэг асар үнэтэй зүйл. Мэдээж бид цаг хугацаанд захирагдаж амьдарч болохгүй. Бид цаг хугацаагаа өөрсдөө бүтээж, өөрсдөө бий болгох ёстой. Үнэ цэнийг нь хэдий чинээ ойлгоно төдий чинээ цаг хугацааг зөв зарцуулж чадна. Анима-ийн залуусыг харахад яалт ч үгүй индианчууд санаанд буудаг. Тэдний гадаад дүр төрх нь ч, хувцаслалт нь ч тэр... Одоо таны


чинь зурагдсан ч Хувь тавилан чинь зурагдахгүй өрөөнд ч гэсэн хэд хэдэн индиан дайчны зураг байна? Энэ бол миний хүүхэд байхын тотем гэж болно. Би хар багаасаа л байгальдаа их ойр хүүхэд байсан. Ганцаараа ой модоор зугаалаад л явчихна. Үсээ сүлжчихээд ой модоор гүйж явахад яагаад ч юм би индиан охин юм шиг, онгон байгалийн охин юм шиг л өөрийгөө мэдэрдэг байсан. Одоо ч гэсэн энэ мэрэмж минь надад байдаг. Ойд, байгальд байхад ер бусын санагддаг. Байгалийн онгон гэдэг миний дотоод сэрлийг, сэтгэлийг маш их хөдөлгөдөг. Үүнд маань сонгодог зохиолууд ч нөлөөлсөн гэж болно. Майн Рид, Фэнимор Купер, Жек Лондоны зохиолууд ч нөлөөлсөн. Индианчуудын омогшил, онгон байгальтайгаа шүтэлцээтэй байдаг нь, нүүдэлчин байдал

гээд л монголтой ч холбоотой. Энэ бүхэн хүүхэд насанд минь нэг томоохон нөлөөлөл үзүүлсэн зүйл байх. Нэг үг байдаг даа “Хүн хүнийг хуурдаг. Байгаль хэзээ ч хүнийг хуурдаггүй” гэж. Тиймээс хүн байгальд уусч байгаа тэр шүтэлцээг урлагийн хүн тэр тусмаа зураач хүн олж хардаг байх ёстой. Магадгүй тэр зүйлийг багаасаа илүү мэдэрч өссөн болохоор миний дотоод,гадаад ертөнц тотемоор минь илрэн харагддаг байх. Индианчууд урт үстэй байдаг болохоор манай Анима-гийн залуус үсээ ургуулаад байгаадаа ч биш. Миний өөрийн нэг үзэл байдаг юм. Эр хүн үстэй байх ёстой. Эрэгтэй хүний үс гэдэг тэр чигтээ хийморь гэж боддог юм. Дэлхийн аль ч түүхэнд халзан байлдан дагуулагч байгаагүй шүү дээ. Тэр тусмаа монголчууд үсийг их эрхэмлэж дээдлэдэг. Тиймээс ч үсээ хамаагүй тайрч, тэргүүндээ хүн

хүргэдэггүйн учир ч энд байдаг. Энэ үзэл маань нөлөөлсөн л байх. Тийм болохоор Анима-гийн залуус маань бүгд үсээ ургуулчихсан байсан. Энэ нь гэхдээ миний үзэлд л баригдаж биш. Тэд миний үзлээр дамжуулан өөрсдийгөө олж харж, өөрсдийнхөө хүслийг, өөрсдийн дотоод оюун санааны илрэлээ үстэйгээ хамт ургуулж байгаа явдал л гэж боддог доо. Индианчуудын соёлыг бол би 20 наснаасаа хойш л уншиж судалж эхлэсэн. Тиймээс гадаад имиж маань ч өөрөө бүрдчихсэн. Би ер нь өөрөө элдэв стиль хэв маягт баригдаж, үсэндээ ч хүн хүргэх дургүй. Миний салбайж, сэлбийсэн байдал маань миний л өөрийн хэв маяг. Энэ нь урлагийн хүнийхээ л эрх чөлөөг эдэлж байгаа явдал шүү дээ. “Болох ёсгүй зүйл болдоггүй. Болох ёстой Mongolian Makeup Magazine

85


style life учраас л болж байгаа явдал” гэсэн үг байдаг шүү дээ. Тийм болохоор таны индианчуудын тухай бодох, тэднээс суралцах, тэднийг өөрөөрөө дамжуулан мэдрэх зэрэг нь ямар нэгэн далд холбоос,сүнсний давтамж юм шиг санагддаг уу?

ямар ч хар бараан зүйлсгүй, бурхны бэлэг шүү дээ. Тэр агшинг харахад өөрийн эрхгүй зураг зурмаар тийм хүчтэйгээр сэтгэл хөдлөдөг. Таны нэг ярилцлаганаас уншиж байсан юм. “Булга шкафанд биш, байгальд байх ёстой” гэж. Таны үзэл үү?

Тийм. Яг тэгэж л санагддаг. Одоо ч гэсэн тийм мэдрэмжүүд төрсөөр л байдаг. Болох ёсгүй зүйл болно гэж байхгүй гэдэг үнэн. Хувь тавиланд итгэдэг гэж хэлж байсанчлан зураач хүн болохоороо бурхны хүн бүрт зориулсан хувь зохиол нь ямар нэгэн ганц хувь зураг шиг л санагддаг. Тиймээс ч сүнс, далд орон зайд урлагийн хүн бүр итгэдэг байхаа.

Миний үзэл. Би ан агнахыг таашаадаггүй. Үүний эсрэг байдаг. Байгалийг хөнөөнө гэдэг хүнээс гарч болох хамгийн хэрцгий зан юм. Нөгөөтэйгүүр би өөрөө их сэжигч хүн. Ой модондоо гүйж явсан, үр төлөө гаргаад, үржиж явсан амьтныг биен дээрээ тохчихсон байна гэдэг аймшигтай санагддаг. Нэг сайхан хүүхэн хүзүүн дээрээ бүтэн үнэг тохчихсон үнэгний нүдийг ширтээд л явж байдаг. Хэрвээ сүнс гэж байгаа л бол харж л байгаа шүү дээ. Харин тэр эмэгтэй үнэгнийхээ нүдрүү ширтэж байхдаа юу ч бодож, юуг ч мэдрэхгүй байна гэдэг сонин биз дээ. Надад харин ч заримдаа бүр сонин бодол төрдөг. Тийм л юм бол хүний арьсыг ч бас нөмөрчихөж болно шд. Индиан бөө Дон Хуаны хэлснээр “ Нэг ширхэг өвс ч бай, нэг ширхэг чулуу ч бай амьтай. Хүн тэрнээс чухал биш” гэж... Тэгэхээр үүн дээр ямар үзэл байна вэ гэхээр “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэсэн үзэлтэй л ижил санаа шүү дээ. Ер нь хүн яагаад өөрийгөө чухалчлах ёстой юм. Яагаад онгон байгалийн амьтан өөрийнхөөрөө амьдарч болохгүй юм. Үүн дээр бас нэгэн асуулт ирэх байх. Монголчууд өөрсдөө таван хошуу малынхаа арьсыг ахуйдаа өргөн хэрэглэдэг. Энэ бол зэрлэг зүйл биш. Байгалийн тогтолцоог эвдэхгүйгээр, өөрсдөө байгалийн тогтолцоонд нийцүүлэн амьдарч байгаагийн л нэг жишээ юм.

Таны яриан дунд “бурхан” гэсэн үг давтагдаж байгааг сонсоход та их шүтлэгтэй хүн үү? Гэхдээ танай Анима сургууль сүмийн байранд байрладаг. Гэтэл таны өрөөнд бөөгийн баримал, буддын бурхны хөрөг байна? Би ерөөсөө шашины тал дээр туйлширдаггүй. Шашин бол бурханд хүрэх зам. Би бүгдийг нь л хүндэлдэг. Аль нэгийг нь товойлгоод л ирэхээрээ энэ чинь туйлширсан үзэл болж эхлэнэ. Тийм болохоор бүгдийг нь би адилхан түвшинд хүлээн авдаг. С.Дали зүүднээсээ сэдэвлэн зурагаа зурдаг байсан. Яг үүн шиг өвөрмөц мэдрэмжээс төрсөн зураг байдаг уу? Үнэрээс ч төрж болох юм шиг? Байлгүй яахав. Зураач хүн зурагаа зүүдлэх тохиолдол байна. Зурагныхаа санааг ч юмуу зүүдлэх тохиолдол байдаг. Сонин сонин зүйлээс санаа төрөх тохиолдол байнаа. Гадуур явж байгаад бүдрээд унахад ч санаа төрж болно. Гэхдээ надад хамгийн өвөрмөц мэдрэмж төрүүлдэг, зураг төрөхөд нөлөөлдөг зүйл бол “ Дөнгөж төрсөн хүүхэд”...Ер бусын мэдрэмж төрүүлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд бол эхийн хэвлийгээс гараад яг л өөрөөрөө,

Урлагийн хүн бүтэн нойртой амарч чаддаггүй юм шиг санагдаад байдаг юм. Цагийн хувиаргүй ч юм шиг. Тэр үнэн шүү. Би шөнө 4 цаг хүртэл ер унтдаггүй. Нойр ч хүрдэггүй юм. 4 цаг хүртэл ном уншиж л өнгөрүүлдэг. Унтахаасаа өмнө

сайхан ном уншчих үнэхээр сайхан. Уг нь бол сайн унтаж амардаг эмэгтэй хүний арьс толигор байдаг гээд байдаг юм билээ шд. Гэтэл би бол тийм биш. Арьсаа толигор байлгах уу, нэг ном унших уу гэдэг бас л сонин л доо. Ном уншихаар нэг тийм сонирхолтой. Энд тэнд нэг гэрэл асаад байгаа юм шиг. Тархинд шинэ шинэ капсул нээгдэж байгаа юм шиг л санагддаг юм. Олон жилийн өмнө уншиж байсан номнуудаа эргэн уншихад ч сайхан байдаг. Майн Рийд-ийг, Жек Лондонг, Б.Ренчин гуайн зохиолуудыг эргэн уншихад дахин шинэ мэдрэмж, санаа авч л байдаг. Таныг дөрвөн мөртүүд бичдэг гэж сонсож байсан юм байна? Ямар ч тохиол, сэрэхүйгээр хөглөгддөг юм. Гэнэтхэн дөрвөн мөртүүд орж ирнэ. Тэр даруйд нь л буулгаж авдаг ч би нэг их цээжилдэггүй. Мэдээж би яруу найрагч ч юмуу шүлэгч хүн биш. Гэхдээ энэ бол миний ертөнц гэдэг утгаараа дахин давтагдашгүй зүйл юм. Тийм болохоор өөрийн каталогтоо дөрвөн мөртүүдээ оруулах санаатай байгаа. Дөрвөн мөртөө өөрийн бүтээлүүдтэйгээ нэгтгэж гаргана гэсэн үг үү? Өөрөөр хэлбэл уран зураг, шүлгийн хослол байх нь ээ? Тийм тийм. Миний дөрвөн мөртүүдийг нэг яруу найрагч уншчихаад яасан харгис юм бэ гэж байсан. Гэхдээ урлаг өөрөө харгис шүү дээ. Миний нэг дөрвөн мөрт “Цайвар дэвсгэрийг цусаараа будахсан....” гэж эхлэдэг юм. Энэ нь яахав зураач хүн ганцхан харандаагаар зурдаггүй


гэсэн санааг илтгэж байгаа юм. ....Царайгүй ирсэн хорвоод Царай чинь зурагдсан ч Хувь тавилан чинь зурагдахгүй... гэх мэтээр дотоод мэдрэмжээс гадагшилж л байдаг. Энэ мөртийг би “Чонон хүүхдүүд” бүтээл дээрээ ажиллаж байхад бичиж байсан юм. Зурагаа зурж байхад гэнэтхэн л дотроос “Би чинь нээрээ энэ хүүхдүүдийг зураад л байдаг, гэтэл би чинь хувь тавиланг нь зураг шигээ зурж чадахгүй шүү дээ” гэж бодогдож байсан үе... Дотоод шаналалаа л мэдрэх үед төрсөн мөртүүд гэх юмуу даа. Өвөөгийн тань тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Өвөөгийнхөө бүтээлүүдийг үе үе хараад ямар нэгэн мэдрэмж төрнө биз? Би өвөөгийнхөө зургуудыг харах их дуртай. Он жил өнгөрөх тусам би уран бүтээлч хүний нүдээр өвөөгийнхөө зургуудийг харж бүтээлүүдийг нь үнэлж эхэлж байна. Урьд нь бол жаахан охин, өвөөгийн эрх охин байсан болохоор бүтээлүүдийг нь “өвөөгийн минь л зураг” гэж харахаас биш уран бүтээлч хүний нүдээр шинжиж мэдэхгүй л байсан шүү дээ. Харин одоо бол өвөөгийнхөө зургуудыг харах бүрт ямар давтагдашгүй, ямар гайхалтай бүтээлүүд болохыг нь улам илүү нарийн мэдэрдэг. Магадгүй өвөө минь байсан бол би урлагийн талаар, уран зургийн талаар, бүр маш олон зүйлийн талаар асууж ярилцмаар л санагддаг. Өвөөгийнхөө ачаар л би өнөөдөр уран бүтээлч, зураач хүний амьдралд хөл тавьсан. Ийм хувь тавиланд хөтлөсөн өвөөдөө би өдөр бүхэн талархдаг. Та ганцаарддаг уу? Ганцаардал гэдэг уран бүтээлч хүний дотны анд нөхөр байх? Уран бүтээлч хүн гэдэг тэр чигээрээ ганцаардмал. Уран бүтээлч хүн өөрөө давтагдашгүй орон зайгаар дүүрэн байдаг. Мэдээж хүн бүр л тийм. Гэхдээ уран бүтээлч хүн гэдэг илүү өвөрмөц байдаг шүү дээ. Өөрийн уран бүтээлдээ л амьдраад байгаа ч юм шиг. Зураач хүн гэхэд л зураган дотроо амьдраад байдаг. Хэний ч олж харж, мэдэж чадахааргүй тэр орон зайгаа зурагандаа бүтээдэг. Түүнтэйгээ холбогдож нууц хаалгаар нь ороод өөрийнхөө дотоод ертөнцийг олж харж мэдэрдэг тийм ер бусын зүйл бол уран бүтээлчийн ганцаардал юм. Тиймээс би ч гэсэн ганцаардмал...

Mongolian Makeup Magazine

87



healthy for

www.emch.mn

woman

Эрүүл Мэндийн Үндэсний Портал

мэгтэйчүүдийн эмчээ хэрхэн сонгох вэ? Эмэгтэй хүн бүр өөрийн гинеколог эмчтэй байх хэрэгтэй гэдэг. Гинеколог бол эмэгтэй таны эрүүл мэндийн хамгийн чухал түшиг тулгуур. Учир нь таны хамгийн хувийн нандин эрүүл мэндийн асуудалд хэн хэнээс илүү чухал үүрэг гүйцэтгэнэ. Манайд үнэндээ ихэнх эмэгтэйчүүд хаана ч үзүүлдэггүй. Эсвэл нэг эмч дээр үзүүлдэг гэх боловч ямар ч бүртгэл хяналтгүй, хааяа нэг ирсэн болоод явцгаах бөгөөд нөгөө эмч нь таарвал мэндлэхээс цаашгүй будилна. Зарим нэг нь хаана л сайн эмч

байна гэнэ, тийшээ очиж үзүүлсээр, хэрэгтэй хэрэггүй эмчилгээ, эм тарианд цаг мөнгөө үрэн, өөрөө өөрийгөө хордуулсаар явна. Бас нэгэн эндүүрэл бол олон жил ажилласан, тийм ч нэртэй эмч гэцгээнэ. Нөгөө эмч нь олдохгүй, олдсон ч таныг сайн санахгүй дээр, нэлээн эртний аргаар тэгэж ингэсэн болно. Цаг хугацаа алдана. Үнэндээ олон жилийн эмчийн туршлага чухал хэдий ч анагаах ухаан маш хурдтай хөгжсөн өнөө үед сүүлийн үеийн ололт амжилтыг тулгуурлах нь бодит шаардлага.

Эмчээ сонгох 10 зөвлөмж: 1. Өөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойл. 2. Бусад мэргэжлийн эмч нараас асуу. Ялангуяа эмэгтэй эмч, сувилагч, хүүхэд нярайн эмч нар нарыг сайн мэдэж байдаг. 3. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд зөвлөлд. Хэн хаана, яагаад үзүүлдэг, ямар онцлогтой зэргийг асуу. 4. Эмнэлгийн байгууллагаас асуу. Таны сонирхсон асуудлаар хаана, ямар эмч албан ёсоор ажилладаг зэргийг тодруул. 5. Мэргэшсэн эмчийг сонго. АУИС-ийг 6 жил сурж төгсөөд дахиад 3-4 жил Эх барих эмэгтэйчүүдээр сурж бэлтгэгдсэн үнэмлэхтэй байх ёстой. Мөн эмэгтэйчүүдийн хавдрын эмч нар бол үүний дээр дахиад 3-4 жил тусгайлан дадлагжсан, мэс заслын нарийн ур чадвар эзэмшсэн байдаг. 6. Тусгай зөвшөөрөлтэйг тодруул. Хувийн практик хийдэг эмч нар мэргэжлийн ба хувиараа ажиллах тусгай лиценз авсан байх ёстой. 7. Эмнэлгийн утас руу залга. Эмнэлгийн ажилтан, сувилагч нар тантай хэрхэн ярьж байгааг анзаар. Утсаа авахгүй байх, удах, тантай яааруу сандруу ойлгомжгүй ярих, үзүүлэх хүмүүс үүдээр нь дүүрэн мэт санагдвал сайны шинж огт биш. 8. Хэзээ үзлэгийн цаг байгааг асуу. Хэрэв хэдэн 7 хоногийн дараа л цаг байгаа бол энэ эмч хэтэрхий завгүй, эсвэл давхар ажилладаг, танд нэг удаа олдсон ч дахин олдохгүйн шинж. Яаралтай үед ийм эмч танд тус болох нь эргэлзээтэй. 9. Ерөнхий мэдээлэл авахаар уулзахыг хүс. Танд таарах эмч үү, үнэхээр итгэж болох мэргэжилтэн үү гэдгийг мэдэж болох анхны боломж. 10. Мэдээлэл цуглуул, гэхдээ өөрийн үнэлэмжинд итгэ. Эмчийг ЭБЭЭ-ийн талаас, хувь хүний талаас, мөн түүний ажил практикийн талаар аль болох их мэдээлэл цуглуул, гэхдээ өөрийн үнэлэмж мэдрэмжиндээ итгэээрэй. Орчин үед эмч англи хэлтэй, интернеттэй байнга харьцдаг, мэдлэг чадвараа тогтмол дээшлүүлж байдаг, гадаадад мэргэжил дээшлүүлсэн байх нь сайн мэргэжилтний наад талын шинж.

Анхны үзлэг уулзалтын дараа та өөрөөсөө асуух асуулт: Би энэ эмчийн талаар юу гэж бодож байна? Надад ерөнхийдөө ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эмч ба эмнэлгийн ажилчид надтай хэр хүндэтгэлтэй хандсан бэ? Эмч бид хоёрын яриа хэр эвтэй найртай байсан бэ? Эмч миний яриаг анхааралтай сонсож ойлгож чадсан уу? Би найдвартай гарт байгаа мэт санагдсан уу? Би энэ эмчтэй дахиж уулзмаар байна уу?

г

рийн гинеколо

л энэ эмчийг өө

улж байгаа бо нааштай хари өө рт өө та д ээ. уултан гжүүлэх л үлдл Хэрэв ихэнх ас харилцагаа хө оо од од ох лг эмч бо

Mongolian Makeup Magazine

89


woman for healthy 90

Mongolian Makeup Magazine


www.emch.mn Эрүүл Мэндийн Үндэсний Портал

Жирмээ болоход бэлэн үү? Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэж үздэг. 30 нас хүрэхэд эмэгтэй хүн олон талаараа бэлтгэгдсэн байдаг. Гэсэн ч оройтож төрүүлэхийн давуу тал гэж байх боловч сул тал бас бий. 30 наснаас эмэгтэй хүний бие организмд хөгшрөх процесс явагдаж эхлэдэг.Тиймээс энэ насны эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн зөвлөгөө авах нь зайлшгүй юм. Эмэгтэйчүүдийн хувьд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд л жирэмсэн болно гэж буруу боддог. Эхийн эрүүл биеийн тухай ойлголт жирэмсэн болсны дараанаас л мөн яригдах ёстой гэсэн хэвшсэн ойлголт байдаг. Тиймээс жирэмслэлтээ төлөвлөх хэрэгтэй. Жирэмснээс хамгаалах эм уудаг бүсгүйчүүдийн хувьд эм уухаа больсноос 2-3 сарын дараа жирэмслэх нь тохиромжтой. Энэ үед сарын тэмдэг тогтворжиж эхлэдэг. Харин календарь хөтлөдөг бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэгийн мөчлөгийн яг дундах 5 хоногт жирэмслэх магадлал өндөр байдаг. Таны сарын тэмдэг 28 хоногийн мөчлөгтэй гэж бодъё.Тэгвэл хоёр хуваахад 14 хоног

болно. Тэгвэл тэрхүү 14 хоногоос өмнөх хоёр хоног, дараагийн 3 хоног буюу яг дундах 5 хоногт жирэмсэн болох магадлал өндөр юм. Эмэгтэй хүн жирэмсэн болох үеэ 6 сараас 1 жилийн өмнө төлөвлөж, бүх төрлийн шинжилгээ үзлэгт хамрагдаж юун түрүүн өөрийн биеэ эрүүл байлгах ёстой. Мөн хорт зуршлууд, зарим нэг биед сөрөг хэвшлүүдээсээ салах хэрэгтэй. Үүнд таны нөхөр, найз залуу ч мөн хамаарна гэдгийг мартаж болохгүй. Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхидээ мэддэггүй ч гэсэн сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхлэсэн үеэ бол мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тооцдог. Ингээд сүүлийн сарын тэмдэгийн мөчлөгөөс эхлээд 280 хоног буюу 40 долоо хоног нь жирэмсний үргэлжлэх хугацаа байдаг. Тэгэхээр жирэмслэсэн эмэгтэйчүүд маань сүүлийн сарын тэмдэг ирсэн өдөр дээрээ 280 хоногийг нэмээд төрөх өдрөө тооцоолох боломжтой юм. Ингээд хөл хүнд болсон бүсгүйчүүд маань хоол хүнсээ зохицуулах, тогтмол хугацаанд эмчийн хяналтанд байх юм


MAKEUP-ИЙН ДЭЛХИЙН БРЭНД “ МОНГОЛД 68 жилийн түүхт дэлхийн гоо сайхны брэнд KRYOLAN манай улсад албан ёсны нээлтээ хийлээ. Герман улсаас гаралтай тус гоо сайхны брэнд нь холливууд төдийгүй урлагийн бүхий л салбарт, олимп, дэлхийн миссийн наадам, болоод гоо сайхны өдөр тутмын будалтуудад хүртэл зориулагдсан дэлхийн хэмжээний брэнд юм.


Манай улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач. Анх удаа ирж байна уу? Kryolan брэндийн ерөнхийлөгч Wolfram Langer: - Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Урьд нь яг брэндийнхээ ажлаар эндэх дистрбютерийн ажилтай танилцахаар ирж байсан. Энэ удаад бол нээлтийн үйл ажиллагаанд ирж байна. Нээлтийн үйл ажиллагаа миний бодож байснаас өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгаад таатай байна. Монголчууд makeup-ийг өндөр түвшинд хийдгийг харах сайхан байна. Монгол эмэгтэйчүүдийн makeup-ийг өөрийнхөөрөө тодорхойлооч? - Монгол эмэгтэйчүүд маш натураллаг харагддаг. Тэдний төрөлхийн гоо сайханд нь хүнд будалтуудаас илүү байгалийн, хөнгөн будалтууд илүү сайхан харагддаг юм байна. Монгол эмэгтэйчүүд маш загварлаг, makeup-ийг мэргэжлийн түвшинд хийж байгааг нь нүүр будалтуудаас харлаа. Монголд брэндийнхээ нээлтийг хийчихлээ. Цаашид хамгийн эхэнд хийгдэх ажлуудаас товчхон дурьдвал? - Мэдээж монголд makeup хөгжиж байна. Тиймээс цаг үеэсээ хоцролгүйгээр цаашид ямар шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ зэргийг судлан дахин шинэ бүтээгдэхүүн оруулж ирэхээ амлаж байна. Энэ нь монголын цаг уурын нөхцөлд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зэрэг ажлаар эхлэж болох юм. МAKEUP-ийг ганцхан өгүүлбэрээр тодорхойлооч? - Шинжлэх ухаан. Манай брэнд makeup-ийг шинжлэх ухааны түвшинд авч үздэг. Дэлхийн брэнд Kryolan монголд нээлтээ хийлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач? Топ модель Ч.Ундрах: - Сэтгэгдэл өндөр байна. Урлагийн хүрээнийхэнд, загварын ертөнцийнхөнд, мэргэжлийн makeup артистуудад том хөрөнгө оруулалт болж байна. Яг зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүн маш их хэрэгтэй байсан. Харин одоо энэ асуудлыг цогцоор нь шийдэж өглөө. Топ модель Г.Уранцэцэг : - Дэлхийн хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүн монголд нээлтээ хийсэнд баяртай байна. Монголчууд эх орноосоо Kryolan брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болсон байна. Ялангуяа мэргэжлийнхэн.


Орчуулагч хэрэгтэй юу?

Cleanique - Цэвэрлэгээний Balance - Арьсны тэнцвэржүүлэгч Mineral - Арьсанд зориулагдсан эрдэс Toner - Арьсанд зориулагдсан будагч Emulsion - Арьсанд зориулагдсан уусмал Foundation - Арьсанд зориулагдсан суурь Essence - Арьсанд зориулагдсан чийгшүүлэгч Whitening - Арьсанд зориулагдсан цайруулагч Anti aging skin care - Хөгшрилтийн эсрэг арьс арьчилгаа Sun Protection Factor /SPF/ - нарнаас хамгаалах хүчин зүйл Softening refiner spin toner - Нүүрний скин /хуурай арьсных/ Exfoliating toner - Нүүрний скин /тослог арьсных/ Moisturizing milk - Чийгшүүлэгч лосион Smooth foaming wash - Нүүрний саван Creamy cleanser - Нүүр цэвэрлэгч Bright essence - Толийлгогч эссенс Beautifying cream - Тэжээлийн тос Deep cleaning - Гүн цэвэрлэгч Medical - Эмчилгээний Moisture - Чийгшүүлэгч

94

Mongolian Makeup Magazine


Makeup: П. Бүжин

Гэрэл зураг: PROLINE studio


m


aking photos


SHOPPING GUIDE УИД-ийн урд “Octard” салон утас: 322766 Циркийн зүүн талд “Octard” 2-р салбар утас: 315199 Ханбүргэдэй Их Дэлгүүр, БГД, 2-р хороолол, Замчдын гудамж - 3, 367054, 99194565 www.khanburgedei.mn, info@khanburgedei.mn

Улаанбаатар хот, баянгол дүүрэг, 7-р хороо дилав хутагт жамсранжавын гудамж, 55-р байр утас: 8802 7253, 9833 3105, 9833 3107

Үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүр Индранил Хаяг: Сүхбаатар дүүрэг, Баруун 4 зам, Их дэлгүүрийн нэг давхарт Утас : 99030990 Наран их дэлгүүр Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө Утас: 319535, 328841 “Микото “сувдны дэлгүүр Хаяг: Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжин дахь “Нархан” хотхоны 61 дүгээр байр Утас: 9909-0673 8810-4748 Schoeffel Хаяг: Ханбүргэдэй их дэлгүүр Утас: 367054, 55253075 The Royal diomond Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн I давхар Утас: 70000130 Сондор Хаяг: Баянзүрх дүүрэг, Зүүн 4 зам /Миний зах дэлгүүрийн хойно/ Утас: 91613563

Үнэт эдлэл худалдаа, захиалга Эрдэм гоёл Хаяг: Мөнгөн завъяа дэлгүүр Утас: 99654728, 96049050 Үнэт эдлэлийн соёл Хаяг: СБД, 4-р хороо, Чин Ван Ханддоржийн гуд, (Орос элчингийн дэргэд) УБ Утас: 91912074, 91221752 Нандин гоёо Хаяг: СБД, 1-р хороо, (Соёолж төвийн зүүн талд) Утас: 70117131, 99092609, Угалзат дархан ХХК Хаяг: ЧД, 3-р хороо, Урт цагаан үйлчилгээний төв, Жуулчны гуд, УБ Утас: 99193872 Гоёл трейд ХХК Хаяг: БЗД, 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Академийн физик технологийн хүрээлэнгийн байр, 1 давх, 109 тоот Утас: 99016047, 99070420 Ган гоёл ХХК Хаяг: СБД, 4-р хороо, Чин Ван Ханддоржийн гуд, (Орос элчингийн дэргэд) Утас: 91912074, 91221752


PROLINE STUDIO ХУРИМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УТАС: 7010-0823, 8808-0823, 8810-0823 WWW.FACEBOOK.COM/PROLINESTUDIO


vitale energy MEIKO

Сэвх,Үрчлээг Нэгээр УИД-ийн урд "Octard" салон утас: 322766 Циркийн зүүн талд "Octard" 2-р салбар утас: 315199

УИД-ийн нэг давхарт Билэг их дэлгүүрийн нэг давхарт Maxmall-н нэг давхарт


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.