Autocad

Page 36

36  Абсолют координат  Харьцангуй координат  Туйлын координат Абсолют координат нь координатын эх 0,0 цэгтэй харьцангуйгаар цэгийн координатыг оруулна. Харин харьцангуй координат гэдэг нь хамгийн сүүлд оруулсан цэгт эй харьцангуйгаар шилжих зай юм. Жишээ нь: I (-4,-3) цэгээс II (5,4) цэгт хэрчим татахдаа абсолют координатыг ашиглан цэгийг оруулахдаа командын мөрөнд: Command line: From point: -4,-3 (I цэг) To point: 5,4 (II цэг) гэж оруулна.

Харин харьцангуй координатаар нь III-р цэгийг оруулж үзье. Үүний тулд оруулж байгаа координатын цэгийн өмнө нь @ тэмдэг тавина. Command line From point: 5,4 To point: @ 4,1 @ 4,1 гэдэг нь өмнөх 5,4 цэгээс X тэнхлэгийн дагуу 4 нэгж, Ү тэнхлэгийн дагуу 1 нэгжийн зайд байгаа III-р цэг буюу 9,5 цэг гэсэн үг юм. Туйлын координат нь тухайн цэгийн өмнөх цэгээс алслагдсан зай болон чиглэлээр нь тодорхойлогдоно. Жишээ нь: Өмнөх цэгээсээ 3 нэгжийн зайд 30°-ийн чиглэлд байгаа цэгийн координатыг @3<30 гэж тодорхойлж өгсөнөөр манай жишээнд IV цэг болно. Өнцөг оруулах Өнцөг оруулахдаа командын мөрөнд < тэмдгийн ард өнцгийнхөө хэмжээг бичиж өгдөг. AutoCAD 2005-т өнцгийг цагийн зүүний эсрэг тоолдог. Цагийн зүүний дагуу чиглэлийг нь өгөх бол хасах утгатай бичнэ. Гэхдээ цагийн зүүний эсрэг, дагууг Format цэсэнд тохируулж өгдөг. Жишээ нь: зургаас харахад 1<315 нь 1<-45 тай ижил утгатай.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.