Autocad

Page 16

16 Partial Open харилцах цонхны View Geometry to load хэсгээс зургийг харах хэлбэрийг сонгож, Layer geometry to load хэсгээс оруулах давхаргын нэрсийн ард тэмдэг тавиад Open товчийг дарна. Команд оруулах AutoCAD программд команд оруулах хэд хэдэн арга байна. 1. Командын мөрөөс команд оруулах 2. Тoolbar -аас команд оруулах 3. Хамгийн сүүлд ашигласан командыг дахин оруулах AutoCAD -ын бусад программуудаас ялгаатай нь командын мөрөнд командын нэрийг бичиж оруулдагаараа онцлог юм. Командын мөрөнд командын нэрийг бичиж оруулаад Enter эсвэл SpaceBar товчлуурыг эсвэл хулганы баруун товчлуурыг дарахад команд биелэгдэнэ. Команд өгөөд дараагийн үйлдлийн тайлбар командын мөрөнд бичигдсэн байдаг, ө.х команд өгөөд л командын мөрөн дэр тайлбарыг унших хэрэгтэй. Ихэнх командууд товчилсон нэртэй байдпаг. Жишээ нь: 1. Шулуун зурахад командын мөрөнд L (line) гэж бичиж өгөхөд: Specify first point: шулуун зурах эхний цэгийг зааж өгнө Specify next point or [Undo]: хоѐр дахь цэгийг зааж өгнө. Specify next point or [Undo/Close]: дараагийн цэгийг оруулах эсвэл командыг дуусгахын тулд буюу Enter дарах 2. Мөн Draw цэсний командыг сонгож шулуун зурж болно. Командын мөрөнд гарах тайлбар дээрхтэй ижил байна. 3. Зураг зурах явцад командын нэрийг өгөлгүйгээр Enter эсвэл SpaceBar товчлуур, эсвэл хулганы баруун товчлуур дарж гарах цэснээс сонговол хамгийн сүүлд хэрэглэгдэж байсан команд биелэгдэнэ. Команд таслах Хэрэв сонгосон команд маань буруу юмуу эсвэл тухайн с онгосон командыг дуусгах тохиолдолд гарны Esc товчлуурыг дарах эсвэл хулганы баруун цэсний Cancel командыг сонгоно. Файл хадгалах


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.