PowerPoint

Page 1

PowerPoint програм ашиглах

1


Powerpoint програм дээр мастер хуудасны тохиргоо хийж бэлэн загвар боловсруулах, хөдөлгөөн, линк (hyperlink) ашиглан өөрийн илтгэлийг ойлгомжтой болгоно. • • • • • •

Шинээр слайдыг бэлдэх Мастер хуудас хийх Диаграмм байгуулах Холбоос хийх Хөдөлгөөн оруулах Хийсэн илтгэлээ ажиллуулах 2


Шинээр слайдыг бэлдэх, загвар сонгох • PowerPoint програмыг ажиллуулна .

3


Design хавтасны Themes бүлгээс өөрийн илтгэлд тохирох загварыг сонгоно.

4


• Click to add title хэсэгт гарчиг оруулна. • Click to add subtitle хэсэгт дэд гарчиг бичнэ.

5


Home хавтасны New Slide команд сонгон шинэ хуудас нэмнэ. Оруулах мэдээлэлд тохируулан хуудасны загварыг сонгоно.

6


Мастер хуудас тохируулах Мастер хуудас гэдэг нь тухайн мэдээлэл файлын заасан хэсэгт байнга тогтмол гарч байхаар тохиргоо хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хуудас болгон дээр зураг тогтмол байрлах, хуудас бүхэн ижил өнгөтэй, ижил бичвэрийн хэлбэртэй, хуудасны дугаар, хөл, толгойн хэсгийн мэдээлэл байх тохиргоог хийж болно. 7


View хавтасны Slide master командыг сонгоно.

8


Insert хавтасны Header & Footer командыг сонгож хуудсанд хөл болон толгойн бичиглэл оруулна.

9


• Date and Time хэсгийг сонгож илтгэлд

огноо оруулна. • Slide number хэсгийг сонгож илтгэлийн хуудсанд дугаар оруулна. • Footer хэсгийг идэвхжүүлж илтгэлийн хөлийн хэсэгт бичлэг оруулна. • Apply команд сонгож тухайн идэвхитэй хуудсанд хийсэн өөрчлөлтийг оруулах, Apply to All команд сонгож илтгэлийн бүх хуудсанд хийсэн өөрчлөлтүүдийг оруулна. 10


Мастер хуудаснаас гарахдаа • Slide Master цэсийг сонгоно. • Close Master View гэсэн хэсгийг сонгож мастер хуудсаас гарна.

11


Илтгэлд график диаграм оруулах Insert Chart цонхноос графикийн төрөл сонгоно.

Click to add text хэсэгт графикийн гарчиг оруулна. 12


Графикийн төрөл сонгоход нээгдэх MS-Excel програмын өгөгдлийг дарааллын дагуу оруулахад график шууд зурагдана. А1 – В6 мужид график байгуулах өгөгдлүүдээ сольж орууланйг идэвжүүлсэн хэлбэрт оруулахад хийгдэж буй өөрчлөлт PowerPoint дээр шууд харагдана.

13


Холбоос хийх • Холбоос хийх текстийг сонгож идэвхижүүлнэ. • Insert хавтасны Links бүлгийн Нyperlink команд сонгож холбоосыг оруулна. 14


• Нээгдэх Edit Hyperlink харилцах цонхны Place in This Document хэсгийг сонгоно. Эндээс тухайн текстийг дарахад нээгдэх хуудсыг сонгож ОК товчлуур дарна.

15


Хөдөлгөөн оруулах • Илтгэл, танилцуулгад байгаа текст, зураг дүрс, график, хүснэгт, видео клип, диаграм болон слайдыг бүхэлд нь хөдөлгөөн, дуу чимээ дагалдуулах боломжтой. • Animations хавтаснаас тухайн хуудасны хөдөлгөөнийг тохируулна. • Бүх слайдыг сонгосон хөдөлгөөнд оруулах тохиолдолд Apply To All дүрсийг сонгон идэвхжүүлнэ. • Automatically After командаар дараагийн хуудас руу шилжих хугацааг тохируулна. 16


Обьектод хөдөлгөөн оруулах • Хөдөлгөөн оруулах обьектыг сонгоно. • Custom Animation команд сонгоно.

17


• Add Effect команд сонгож тухайн обьектод оруулж байгаа хөдөлгөөнийг сонгоно. • Обьектод оруулж буй хөдөлгөөнүүд оруулсан дарааллаар дугаарлагдаж харагдана. • Play товчлуур дарж хийгдэж буй хөдөлгөөнийг харах боломжтой.

18


Илтгэлээ ажиллуулахдаа Slide Show хавтасны Start Slide Show бүлгээс тохирох командыг сонгон ажлуулна. • From Beginning – эхний хуудаснаас (компьютерийн гарнаас F5 товч дарна.) • From Current – идэвхтэй байгаа хуудаснаас • Slide Custom Show – сонгосон хуудаснууыг тус тус ажилуулна. • Дараагийн хуудсанд шилжихийн тулд Enter, ¼, хулганы зүүн товчлуур дарна. Буцаж өмнөх хуудасруу шилжих бол » товч дарна. • Слайдыг дундаас нь зогсоох бол ESC товчлуур дээр дарна. 19


20


Хадгалах • Office Button товчлуураар нээгдэх цэснээс Save команд сонгож нэр өгч хадгална.

21


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.