Компьютерийн хэрэглээ 1

Page 1

Microsoft Excel MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. MS Excel программ нь 255 багана, 65536 мөр бүхий үндсэн хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар хадгалах боломжтой.


MS Word программаас ялгагдах ялгаа, онцлог, давуу тал. MS Word 1 Хэрэглэгчийн сонгосон цаасны хэмжээ бүхий баримт боловсруулах талбартай 2 Боловсруулж буй баримтыг нэг файлд нэг нэрээр хадгалах бөгөөд баримтан дахь ялгаатай бүлэг, дэд бүлгүүд нь хуудасны дугаараар тодорхойлогдоно.

MS Excel 255 багана 65536 мөр бүхий их хэмжээний хүснэгт боловсруулах ажлын талбартай. Хүснэгт боловсруулахдаа нэр бүхий нэг файлд хэд хэдэн ялгаатай хүснэгтүүдийг үүсгэж хадгалах боломжтой. Sheet1, Sheet2 гэх мэт 2


MS Word программаас ялгагдах ялгаа, онцлог, давуу тал. 3 Баримт бичигтэй ажиллах ажиллагааг хөнгөвчилөх, захидал илтгэл, тайлан гаргах гэх мэт баримт боловсруулахад бэлэн загвар ашиглах боломжуудаар хангагдсан байдаг. 4 Хэрэглэгч хадгалах файлдаа нэр өгөөгүй тохиолдолд MS Word программ автоматаар Doc1, Doc2 гэх мэт нэрээр хадгалдаг

Хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах боломжоор илүү хангагдсан, нүдэн дэх өгөгдөлтэй ажиллах, нүсэр бодолтуудыг хөнгөвчилөх боломжуудаар хангагдсан байдаг. MS Excel программыг ашиглаж байхдаа нэр өгөлгүй хадгалсан файл Book1 гэх мэт нэрээр хадгалагдана.

3


MS Word программаас ялгагдах ялгаа, онцлог, давуу тал. 5 Параграф буюу баримтын Хүснэгтийн нүд, мөр, их бие, дэд бүлэг, зүйлтэй багананд хийх үйлдүүдийг ажиллах командуудтай. гүйцэтгэх командуудтай. MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахад зориулагдаж зохиогдсон болохоор аль болохоор хүснэгтэнд хийгдэж болох үйлдлүүдийг хялбар дөхөм замаар цаг хугацаа бага зарцуулж гүйцэтгэхэд илүү анхаарсан байдаг ба хэрэв хэрэглэгч тухайн программыг өөрийн байнга хэрэглэдэг үйлдэлд тохируулан өөрчлөх шаардлага гарвал программчлалын хэлийг ашиглаж болох юм.

4


MS EXCEL программын боломжууд • Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно • Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц, томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно. • Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт сонгосон объектийг хуулж болно. • Өгөдлийг эрэмбэлэх, хэрэгтэй мэдээллээ шүүж харуулах, ялгаатай мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой. 5


MS EXCEL программын боломжууд • Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагатай мэдээллийг тодорхойлж, хэвлэх үйлдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулага хийхээс таныг чөлөөлж өгдөг. • Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж, нэрийг өөрчилж болно. • Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно • Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор дүрсэлж үзүүлэх боломжтой. 6


Excel программын нэр томъёо, анхаарах зүйлс Хүснэгт боловсруулж эхлэх үед анхаарах зүйлс: • Хүснэгтийг дүрсэлж байгаа тор нь хэвлэгдэж гардаггүй. Иймд торыг хэвлэж гаргахыг хүсвэл түүнийг хүрээлэх хэрэгтэй. • Хүснэгтийн нүд бүр нь Excel програмд зориулагдсан стандарт фонтоор тохируулагдсан байдаг. Энэ үед өөр фонт ашиглахыг хүсвэл хүснэгт үүсгэх мужийг тэмдэглэж тухайн фонтоор тохируулж сонгох хэрэгтэй. 7


Excel программын нэр томъёо, анхаарах зүйлс

• WORKBOOK - ажлын хавтас. Excel программ ашиглан үүсгэсэн файл бөгөөд дотроо ажлын хуудаснуудыг агуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн программыг ашиглан хэд хэдэн хуудас бүхий нэг ажлын хавтасанд асар их хэмжээний мэдээллийг агуулж болно. Нэг ажлын хавтас нь дотроо 3 ажлын хуудас агуулах бөгөөд үүнийг бид нэмж оруулах боломжтой.

• WORKSHEET энэ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулж эхлэх талбай бөгөөд энэ нь ажлын хуудас юм. Нэг ажлын хуудас нь 255 мөр 65536 багана бүхий хүснэгтээс бүтэх бөгөөд нэг ажлын хавтасанд 3 ажлын хуудас байдаг бөгөөд цааш нэмэгдүүлж болдог. 8


Excel программын нэр томъёо, анхаарах зүйлс

• CELL энэ нь өгөгдөл оруулах идэвхитэй нүд юм. Идэвхитэй нүдийг баганыг нэрлэх үсэг, мөрийг дугаарлах тоог оролцуулан нэрлэх бөгөөд нүдний хаягаар тухайн тохиолдолд ямар нүд идэвхитэй байгааг мэдэх боломжтой.

• RANGE – бүлэг нүднүүдийг муж гэж нэрлэнэ. Нэгээс илүү нүднүүд сонгож үйлдэл хийх тохиолдолд энэ нэр томъёог хэрэглэх болно.

9


Хүснэгтэн мэдээлэл боловсруулж байх үед MS Word программыг ашиглаж баримт бичигтэй ажиллаж байх үед ашиглаж байсан зарим нэг ойлголтыг MS Excel программын орчинтой адилтгаж болохгүй тохиолдлууд байдгийг анхаарах хэрэгтэй. Үүнд: MS Word 1 Текст мэдээлэл боловсруулж байх үед мөр дуусаагүй үед Enter товчлуур дардаггүй. Шаардлагатай үед Enter товчлуурыг дарах бөгөөд энэ үед үүсэх догол мөрийг параграф гэж нэрлэдэг.

MS Excel Нүдэнд өгөгдөл оруулж байх үед тухайн өгөгдөл нэг нүдэнд байх шаардлагатай бол Enter товчлуур дарахгүйгээр өгөгдлийг оруулдаг. Хэрэв Enter товчлуур дарах бол энэ нь өөр нүдний өгөгдөл болж хувирдаг 10


2 Баримт бичиг боловсруулж эхлэх үед үсгийн фонтыг сонгосон бол хэрэглэгч өөр фонт сонгох хүртэл энэ нь хэвээр хадгалагддаг.

Хүснэгтийн нүд бүхэнд нэг ижил фонт үйлчилдэг учир хэрэв та өгөгдөл оруулахаар зэхэж буй нүднүүдэд хэрэглэх гэж буй фонтыг сонгож идэвхижүүлээгүй бол нүд бүхэнд энэ үйлдлийг давтан гүйцэтгэх болдог.

3 Баримт бичиг оруулж Багана мөрийн огтлол дээрхи нэг эхлэх эхлэлийг заасан нүд сонгогдсон байдаг. Өгөгдөл курсор анивчиж байдаг. оруулах идэвхитэй нүдний хаяг нь нэг ёсны курсор байгаа газрыг зааж байдаг. 11


Дээрхи харьцуулалтаас хүснэгтийн нүдэнд өгөгдөл оруулах нь текст мэдээлэл боловсруулж байх үеийн мөрийн тухай ойлголттой ижил утгатай байгааг анхаарвал зүйтэй. Жишээгээр тайлбарлавал: MS Excel программын хүснэгтийн нэг нүдэнд нилээд хэмжээний өгөгдөл оруулахад уг өгөгдөл нүдэндээ багтахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Өгөгдөл дараагийн баганын араар орж эхэлнэ. Энэ үед та шинэ мөр рүү шилжих товчлуур дарах хэрэггүй, өгөгдлийг оруулж дууссаны дараа түүнийг уг нүдэнд багтаах үүрэгтэй тохируулга хийх хэрэгтэй. Нүдэнд өгөгдөл оруулж дуусаагүй үед тухайн нүдэнд курсор анивчсаар байх ба энэ үед зарим нэгэн үйлдлийг гүйцэтгэх боломжгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: багана мөр нэмэх, өгөгдлийг хэвтээ босоо хэлбэрт оруулах, нүд нэгтгэх, нүдэнд өгөгдлийг баруун, зүүн, төв хэсэгт байрлуулах гэх мэт. 12


MS Excel програмыг эхлүүлэх MS Excel програмыг эхлүүлэхдээ: 9 Start/Programs/Microsoft Office/ MS Office Excel2007 програмыг сонгох 9 MS Excel програмын Icon дээр хулганаар 2 дарах 9 MS Excel програм дээр үүсгэсэн дурын файлыг нээх

13


MS Excel 2007 програмд ашиглагдах нэр томъёо 9 The Ribbon - Командын зурвас

9 Quick Access Toolbar – Түргэн хандалтат хэрэгслийн мөр 9 Office Button – Office товчлуур

14


The Ribbon – командын зурвас гэж юу вэ? MS Excel 2007 нь өмнөх хувилбаруудаас харагдах байдлын хувьд өөрчлөгдсөн. Хамгийн гол өөрчлөлт нь цэсний мөрийн доор байрлах командуудын бүлгийг агуулсан зурвас юм. Үүнийг Ribbon буюу командын зурвас гэнэ.

Командын зурвас нь хамгийн түгээмэл ашиглагддаг командуудыг нүүрэн талд нь байрлуулсан бөгөөд энэ нь хугацааг хэмнэж байгаа юм. Командын зурвас нь MS Office төрлийн програмуудтай хялбар бөгөөд хурдан ажиллах боломжийг олгож байна. 15


Командын зурваст юу байдаг вэ? Командын зурвас дахь 3 үндсэн обьект нь командын зурвасыг хэрхэн ашиглахыг ойлгоход тусална. Үүнд: хавтас, бүлэг болон командууд орно.

Хавтас: Командын зурвасын дээд хэсэгт байрлах өөр өөрийн идэвхитэй мужтай 7 үндсэн хэсэг. Бүлэг: Хавтас бүрт хэд хэдэн бүлэг байх ба эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай мэдээллийг агуулна. Команд: Команд нь ямар нэгэн үүрэг гүйцэтгэж болох товчлуур, цэс эсвэл нүд байж болно. 16


Бүлэг сонгоход нээгдэх харилцах цонх Юуны түрүүнд өмнөх хувилбарт ашиглагдаж байсан зарим командууд харагдахгүй байгаад гайхаж магадгүй. Гайхах хэрэггүй.

Зарим бүлгүүдийн баруун доод буланд жижиг сум байх бөгөөд энэ нь нэмэлт командын харилцах цонхыг нээхэд тусална. Энэ жижиг сум дарахад нээгдэх харилцах цонхонд тухайн бүлэг командтай харилцан уялдаатай нэмэлт тохируулгуудыг хийж болохоос гадна уг цонх нь MS Office програмын өмнөх хувилбаруудад нээгддэг харилцах цонхтой ижил байна. 17


Нэмэлт хавтасны харагдах байдал MS Office 2007 програмыг ашиглаж байх үед зарим хавтаснууд зөвхөн хэрэглэх үед дэлгэцэнд гарч ирдэг.

Жишээ нь: хүснэгтийн өгөгдлүүдийг ашиглан график байгуулахад Chart Tools нэмэлт хавтас нь Design, Layout, Format гэсэн дэд хавтаснуудтайгаар нээгдэж байна. 18


Хураангуй хэрэгслийн мөр Зарим байнга ашиглагддаг текстийг хэлбэржүүлэх командууд нь таны ямар хавтсанд ажиллаж байгаагаас үл хамааран хэдийд ч ашиглах боломжтой байдаг.

Formulas хавтсанд ажиллаж байх үедээ текстийн хэлбэрийг өөрчлөхийн тулд тухайн текстийг идэвхижүүлэхэд хураангуй хэрэгслийн мөр дэлгэцэнд харагдана. 19


The Quick Access Toolbar – Түргэн хандалтат хэрэгслийн мөр Quick Access хэрэгслийн мөр нь командыг зурвасын зүүн дээд буланд байрлах жижиг хэрэгслийн мөр юм. Энэ нь байнга түгээмэл ашиглагддаг командуудыг агуулна. Save, Undo, and Repeat гэх мэт. `

Түүнчлэн Quick Access хэрэгслийн мөрөнд өөрийн байнга ашигладаг командуудыг нэмж болох ба эдгээр нэмэгдсэн командуудыг аль ч хавтаснаас шууд ашиглах боломжтой юм. 20


Командын зурвасыг түр нууцлах Командын зурвас нь ямар нэгэн командыг хайх шаардлагагүй ашиглахад хялбар байдлаар зохион байгуулагдсан байдаг. Командын зурвасыг нууцлахыг тулд: 1. Тухайн ажиллаж буй хавтсан дээр хулганаар 2 удаа дарахад командын зурвас дэлгэцнээс нууцлагдана. 2. Харин командын зурвасыг дэлгэцэнд дахин дуудахын тулд хавтасны нэр дээр хулганаар 2 дарна. 21


Компьютерийн гарнаас команд гүйцэтгэх Компьютерийн зарим командуудыг гарнаас гүйцэтгэх боломжтой. Эдгээр товчлуурууд нь командын зурваст нээгдэхэд харж болно. Энэ өөрчлөлт нь Office програмын өмнөх хувилбаруудаас 2 том давуу талтай. • Командын зурвас дахь хавтас бүр түүнчлэн команд бүр өөр өөрийн харгалзах товчлууртай. • Эдгээр харгалзах товчлуур нь тухайн командын нэрийн эхний үсэг болон тоогоор тэмдэглэгдсэн байдаг. 22


Компьютерийн гарнаас команд гүйцэтгэх Эдгээр шинээр нээгдэх байгаа товчлууруудыг Key Tips гэнэ. Key Tips –г ашиглахын тулд гарнаас ALT товчлуур дарна. 1. Ашиглах хавтасанд харгалзах Key Tip –ыг сонгоно. Жишээ нь: H үсэг нь Home хавтасыг илэрхийлэх ба үүний дараа тухайн хавтсанд байрлах бүх командуудын Key Tip-үүд нь командын зурваст харагдана. 2. Эндээс өөрт шаардлагатай командыг гүйцэтгэхийн тулд харгалзах Key Tip –ыг сонгоно.

23


Microsoft Office Товчлуур ашиглах MS Word програмын өмнөх хувилбаруудад ашиглагдах байсан File цэстэй Microsoft Office товчлуур нь ижил үүрэгтэй. Microsoft Office товчлуур нь Word програмыг эхлүүлнэ.

Microsoft Office товчлуурыг дараад нээгдэх цэснээс файл үүсгэх, нээх эсвэл баримтыг хадгалах гэх мэт командуудыг харж болно. 24


Шинэ баримт үүсгэх MS EXCEL програмыг ашиглан өөрт шаардлагатай тооцоо, томъёог хүснэгт хэлбэрт шилжүүлэн хялбар гүйцэтгэх боломжтой. MS Word програмд шинээр файл үүсгэхдээ: Microsoft Office товчлуур

сонгоно.

Нээгдэх цэснээс New команд сонгох ба нээгдэх харилцах цонхонд файлыг хоосон хуудаснаас эсвэл MS Excel програмын бэлэн загваруудаас ашиглах эсэхийг сонгоно. 25


Шинэ баримт үүсгэх Бэлэн загварyyд MS Office програмын онлайн загварууд

Сонгосон загварын харагдах байдал Сүүлд ашиглаглдсан загварууд

¾ Blank document – баримтыг хоосон хуудаснаас эхлүүлэх ¾ Installed Templates – програмд дагалдаж буй баримтын бэлэн загварууд. ¾ My Templates – хэрэглэгчийн үүсгэсэн баримтын бэлэн загварууд ¾ Create – Сонгосон загварын баримтыг үүсгэх 26


MS Excel програмын үндсэн цонх

Идэвхитэй байгаа нүдний хаяг Мөрийн дугаар

Томъёоны мөр

Баганын нэр

Хэвтээ болон босоо гүйлгэх шугам Ажлын хуудас 27


Нүдэнд өгөгдөл оруулах, байрлуулах аргууд Нүдэнд өгөгдөл оруулах Өгөгдөл оруулж буй идэвхитэй нүдний хаяг байрлах цонхны баруун талд тухайн нүдэнд орж буй өгөгдлийг бүрэн хэмжээгээр нь харуулж байдаг томъёоны мөр (Formula Bar) байрладаг. Нүдэнд өгөгдөл оруулах болон томъёо тооцоо хийж эхлэх үед доорхи товчнууд бэлэн болдог. Энэ нь нүдэнд өгөгдөл оруулах үйлдлийг хүчингүй болгох, дуусгах, үргэлжлүүлэх үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Оруулж буй өгөгдлийг дуусгах

Оруулж буй өгөгдлийг хүчингүй болгох

гӨгөгдөл оруулах үйлдлийг үргэлжлүүлэх 28


Нүдэнд өгөгдлийг байрлуулах аргууд

Home хавтасны Font бүлгийн командуудыг ашиглан хүснэгт боловсруулах явцад шаардагдах үсгийн фонт тохируулах, хүрээлэх болон өнгө гэх мэтийг тохируулна. Нүдэнд өгөгдлийг байрлуулахдаа Home хавтасны Alignment бүлгийн командуудыг ашиглан текстийг хэвтээ, босоо, олон эгнээгээр бичих болон хэвтээ болон босоо тэнхлэгийн хувьд голлуулах, налуу байрлуулах өнцгийг зааж өгөх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. 29


Нүдэнд өгөгдлийг байрлуулах аргууд ¾Alignment бүлгийн Orientation команд ашиглан текстийг хэвтээ, босоогоор бичиж болохоос гадна Format Cells Alignment командаар нээгдэх цонхонд налуу бичих тодорхой өнцгийг оруулж өгөх боломжтой. ¾Alignment бүлгийн Wrap Text команд ашиглан текстийг баганын өргөнд тохируулан олон эгнээгээр бичих боломжтой.

30


Нүдэнд өгөгдлийг байрлуулах аргууд ¾Alignment бүлгийн Merge&Center команд 2 болон түүнээс дээш идэвхитэй нүднүүдийг нэгтгэнэ. Merge&Center – идэвхитэй нүднүүдийг нэгтгэх ба текстийг голлуулна. Merge Across – идэвхитэй мужийн нүднүүдийг мөрийнх нь дагуу нэгтгэнэ. Merge Cells – нүднүүдийг нэгтгэнэ.

идэвхитэй

Unmerge Cells – нүднүүдийг задлана.

нэгтгэсэн 31


Нүдэнд өгөгдлийг байрлуулах аргууд Home хавтасны Alignment бүлгийн нэмэлт товчлуураар нээгдэх Format Cells харилцах цонхны хавтаснуудад байрлах командуудын тусламжтайгаар хүснэгттэй ажиллах явцад хийгдэх бүх төрлийн тохиргоог гүйцэтгэх боломжтой. Number – Нүдэнд оруулж буй өгөгдлийн төрлийг зааж өгөх Border – Хүснэгтийн хүрээг тохируулах Fill – сүүдэрлэх

хүснэгтийг

32


Text alignment – өгөгдлийг зэрэгцүүлэлт 9 Horizontal – хэвтээ тэнхлэгийн хувьд дараахь тохируулгыг гүйцэтгэнэ. • General – ердийн байдлаар • Left – нүдний зүүн талд зэрэгцүүлэх • Center –нүдний голд байрлуулах • Right – нүдний баруун талд зэрэгцүүлэх • Fill – өгөгдлөөр нүдийг дүүргэх •Justify – нүдний хоёр талд зэрэгцүүлэх 9 Vertical - босоо тэнхлэгийн хувьд дараах тохируулгыг гүйцэтгэнэ. • Top – нүдний дээд талд зэрэгцүүлнэ. • Center – нүдний голд зэрэгцүүлнэ. • Bottom – нүдний доод талд зэрэгцүүлнэ. 33


Хүснэгтийн нүдэнд өгөгдлийг дурын өнцгөөр байрлуулахдаа: 9

Orientation бүлэгт градусыг зааж өгөх ба эсвэл хулганы тусламжтайгаар Text үгийн налуу байх хэлбэрийг зааж өгнө.

9

Degree – Нүдэнд текстийн бичигдэх өнцгийг зааж өгч болно.

9

Wrap Text – хүснэгтийн нүдэн дэх өгөгдлийг багананы өргөнд тохируулан олон эгнээ бичнэ.

9

Shrink to fit – хүснэгтийн нүдэн дэх текстийг баганын өргөнд тохируулан хэмжээг нь багасгана. 34


Хүснэгтэнд үсгийн фонт сонгох. • Фонт солих гэж буй нүд болон мужийг сонгоно. • Home хавтасны Font бүлэг командаас сонгох эсвэл Format Cells харилцах цонхны Font хавтаснаас сонгох боломжтой. • Effect бүлэгт текстийг мөрийн түвшингээс дээгүүр болон доогуур бичих, текстийн дундуур зураастай бичих 35


Хүснэгтийг хүрээлэх Хүрээлэх нүднүүдийг сонгоно. Format Cells цонхны Border хавтас сонгоно. Line бүлгээс хүрээний төрлийг Border бүлгээс нүдний аль хэсгээр хүрээлэхийг сонгоод OK дарна. Мөн хүрээний өнгийг Color нүдэнд сонгож болно.

36


Өгөгдлийн төрлийг зааж өгөх Home хавтасны Number бүлгийн командуудыг ашиглан өгөгдлийн төрлийг сонгох ба нэмэлт тохиргоог хийнэ. Жишээлбэл: 9Increase Decimal – таслалаас хойш оронгийн тоог ихэсгэх 9Decrease Decimal – таслалаас хойш оронгийн тоог багасгах Format Cells харилцах цонхны Number Home хавтасны Number хавтаснаас тухайн нүдэнд орж байгаа өгөгдлийн төрлийг оруулна. 37


Өгөгдлийн төрлийг зааж өгөх Home хавтасны Number бүлгийн командуудыг ашиглан өгөгдлийн төрлийг сонгох ба нэмэлт тохиргоог хийнэ. 9ерөнхий өгөгдөл 9Тоон өгөгдөл 9Мөнгөн дүн 9Санхүүгийн өгөгдөл 9Он сар өдөр 9Цаг хугацаа 9Процент 9Энгийн бутархай гэх мэт төрлүүдийг заана. 38


Ажлын хүснэгтэнд тооцоо хийх. MS Excel программд томъёо ашиглан хүснэгтэд байгаа тоон мэдээлэлүүд дээр тооцоо хийж болно. Томъёо бичихийн өмнө = тэмдэг тавина. Томъёонд хэрэглэгдэх математик операторууд Үйлдэл

Тэмдэглэгээ

Жишээ

Зэрэг дэвшүүлэх

^

= C3^3

Үржүүлэх

*

= C3*C4

Хуваах

/

= C3/2

Нэмэх

+

= C3+C4

Хасах

-

= C3-C4

Хувь

%

=20% 39


Харьцуулах операторууд Үйлдэл

Тэмдэглэгээ

Жишээ

Тэнцүү

=

A1=B1

Их

>

A1>B1

Бага

<

A1<B1

Их буюу тэнцүү

>=

A1>=B1

Бага буюу тэнцүү

<=

A1<=B1

Тэнцүү биш

<>

A1<>B1

Хоосон

“”

А1=“”

40


Өгөгдлийн төрлийг зааж өгөх

Home хавтасны 9Styles бүлгийн командуудыг ашиглан нөхцөлтэйгээр хүснэгтийн нүд болон хүснэгтийг хэлбэржүүлэх, 9Cells бүлгийн командуудыг ашиглан хүснэгтэнд мөр, багана нэмэх болон устгах, хүснэгтийн мөр баганын өндөр өргөнийг тохируулна. 9Editing бүлгийн командуудыг ашиглан өгөгдлийг дүүргэх, өгөгдлийг эрэмбэлэх, хайх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. 41


Өгөгдлийг хэлбэржүүлэх Styles бүлгийн: Conditional Formatting – хүснэгтийн нүдэн дэх өгөгдөлд зааж өгсөн нөхцөлд тохируулан өөрчлөх. Highlight Cells Rules – хүснэгтийн нүдэн дэх өгөгдлүүдийг тодорхой өгөгдөлтэй харьцуулан өнгөөр ялгах Data Bars – тухайн нүдэнд байгаа өгөгдлийн тоон утгаар хүснэгтийн нүдийг өнгөөр ялгах 42


Хүснэгтийг хэлбэржүүлэх Styles бүлгийн: Format as Table – хүснэгт үүсгэх мужаа сонгож идэвхижүүлэн гарч ирэх сонголтуудаас сонгоно. Cell Styles – хүснэгтийн нүдэнд шинээр өнгө буюу хэлбэржүүлэлтийг оруулж өгнө. Командын цонхыг дараагийн слайданд харуулъя.

43


Хүснэгтийг хэлбэржүүлэх

44


Хүснэгтэнд мөр, багана, ажлын хуудас нэмэх, устгах Home хавтасны Cells бүлгийн командуудыг ашиглан: • Insert Cells – хүснэгтэнд нүд нэмэх • Insert Sheet Rows – хүснэгтэнд мөр нэмэх. • Insert Sheet Coumns – хүснэгтэнд багана нэмэх • Insert Sheet – хүснэгтэнд ажлын хуудас нэмэх • Delete Cells – хүснэгтээс нүд устгах • Delete Sheet Rows – хүснэгтээс мөр устгах • Delete Sheet Coumns – хүснэгтээс багана устгах • Delete sheet – ажлын хуудас утгах 45


Хүснэгтийг хэлбэржүүлэх Cells бүлгийн Format командаар: • Row Height – мөрийн өндөрийг гараас тохируулах • AutoFit Row Height – мөрийн өндрийг автоматаар тохируулах • Column Width – баганын өргөнийг гараас тохируулах • AutoFit Column Width – баганын өргөнийг автоматаар тохируулах • Hide&Unhide – хүснэгтээс мөр багана нууцлах болон ил гаргах • Rename Sheet – ажлын хуудасны нэрийг солих 46


Хүснэгтийг хэлбэржүүлэх • Move or Copy Sheet – ажлын хуудсыг хуулах болон зөөх • Tab Color – ажлын хуудасны өнгийг өөрчлөх • Protect Sheet – ажлын хуудсыг хамгаалах буюу өгөгдсөн тохируулгуудаас өөр үйлдэл хийхийг хориглоно. • Lock Cell – нүдийг цоожлох • Format Cells – Format cells харилцах цонхыг дуудна.

47


Хүснэгтийг хэлбэржүүлэх

• • • • •

Home хавтасны Editing бүлгийн командуудыг ашиглан: AutoSum – өгөгдсөн мужийн нийлбэрийг олох Fill – өгөгдсөн нүднүүдийг дүүргэх Clear – нүдэн дэх бүх өгөгдлийг болон тодорхой хэсгийг устгах Sort&Filter – өгөгдлийг эрэмбэлэх болон шүүлтүүр тавьж харуулах Find&Select – ажлын хуудаснаас өгөгдөл хайх болон солих, сонгох

48


Ажлын хуудсанд цаасны хэмжээг тохируулах

Page Layout хавтасны Page Setup бүлгийн командуудыг ашиглан цаасны хэмжээ, захаас авах зайг тохируулах, цаасыг хэвтээ ба босоо байхаар тохируулах, хэвлэх муж тодорхойлох зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой. • Print Area – хэвлэх мужийг тохируулах • Breaks – курсорын байрлалаас эхлэн хуудас таслах • Background – боловсруулж буй хүснэгтэн мэдээлэлд дэвсгэр өнгө оруулах • Print Titles – хэвлэх дэлгэрэнгүй тохиргоог хийнэ. 49


Ажлын хуудсанд цаасны хэмжээг тохируулах Home хавтсаны Page Setup командаар нээгдэх Page Setup харилцах цонхонд уг бүлэгт байх командуудыг тохируулах боломжтой. • Page хавтсанд цаасны хэмжээг тохируулна • Margins хавтсанд цаасны захуудаас авах зайг зааж өгнө. • Header/Footer хавтсанд хөл толгойн бичиглэл оруулна. • Sheet хавтсанд хэвлэх мужийг тодорхойлно. 50


Ажлын хуудсанд хөл толгойн бичиглэл оруулах Page Setup харилцах цонхны Header/Footer хавтсны 9Custom Header – толгойн хэсэгт оруулах бичиглэл 9Custom Footer – хөлийн хэсэгт оруулах бичиглэлийг оруулна. 9Header командаар толгойн хэсэгт оруулах бэлэн өгөгдлүүдийг сонгох боломжтой. 9Footer командаар хүснэгтийн хөлийн хэсэгт оруулах бэлэн өгөгдлийг сонгож оруулдаг. Үүнээс гадна Insert хавтасны Header/Footer командаар оруулж болно. 51


Ажлын хуудсанд хөл толгойн бичиглэл оруулах

Left section Center section

Хүснэгтийн зүүн хэсэгт хөл толгойн бичиглэл оруулах Хүснэгтийн дунд хэсэгт хөл толгойн бичиглэл оруулах Хүснэгтийн баруун хэсэгт хөл толгойн бичиглэл Right оруулах Section 52


Ажлын хуудсанд хөл толгойн бичиглэл оруулах

Insert хавтасны Header&Footer командаар хөл болон толгойн бичиглэлийг оруулах ба Header&Footer Tools нэмэлт хавтас нээгдэх ба дараах байдалтай харагдана.

53


Ажлын хуудасны хэвлэгдэх муж тодорхойлох Хүснэгтийг бүхлээр нь болон хэсэгчилэн хэвлэж болно. Хэсэгчлэн хэвлэхдээ хэвлэх мужаа тодорхойлох шаардлагатай. Үүний тулд : 1. Хэвлэх мужаа (хулганаар чирж )

тэмдэглэнэ.

2. File цэсээс Print Area командын Set Print Area сонгоно. Ингэхэд тэмдэглэсэн хэсгийг тойрон тасархай зураас хүрээлсэн байна. Хэвлэх мужийг тэмдэглэхээс гадна цонхны утгыг нь зааж өгч болно. Үүний тулд : • File цэсээс Page Setup команд сонгоод Sheet хэсгийг идэвхижүүл.


• Print Area хэсэгт хэвлэх муж байрлах хэсгийн зүүн дээд, баруун доод цонхны утгыг тавь. Жишээ нь: A1 : F20 гэх мэт • Хэвлэх хязгаараа заагаад OK товч дарна.


Сонголт Print Area Print Gridlines Draft Quаlity Black and White Row and Column Headings

Үүрэг Хэвлэх мужийг тодорхойлно. Хэвлэх зүйлийг заана. Шугам Ноорог байдлаар хэвлэнэ. Хар цагаанаар хэвлэнэ. Мөр баганы толгойн хэсэг

Print Titles Rows to Repeat at Top

Хэвлэх хэсгийн гарчиг Хуудасны бүрийн дээр хэвлэгдэх мөр Хуудас бүрийн зүүн талд хэвлэгдэх багана

Columns to Repeat at Left Page Order Down then Across Across then Down

Хуудсыг хэвлэх дараалал Доошоо тэгээд хажуу тийш Хажуу тийш тэгээд доошоо


Ажлын хуудсыг хэвлэх Ажлын хуудсыг хэвлэх үйлдэл MS Word программыг ашиглаж боловсруулсан баримтыг хэвлэх командтай ижил байна. Ажлын нэг хуудсанд бидний хэрэглэдэг A4 цаасны хэмжээгээр боловсруулсан хүснэгт бүхий мэдээлэл хэдийг ч үүсгэж болох бөгөөд эхлээд аль хуудсыг хэвлэхийг PageLayout/Page Setup/Sheet хавтасны Page Order бүлэгт зааж өгнө.


Ажлын хуудсыг хэвлэх Ажлын хуудсыг хэвлэхдээ Office Button/Print команд ашиглана.

All Pages

бүх ажлын хуудсыг хэвлэх хуудасны дугаарыг зааж өгч хэвлэнэ

Selection

сонгосон хэсгийг хэвлэнэ.

Active sheet(s)

идэвхитэй хуудсыг хэвлэх

Entire workbook ажлын хуудсыг бүхэлд нь хэвлэх


Нүдэн дэхь өгөгдөл, нүднүүдийг сонгох Нүднүүдийг сонгож идэвхжүүлэх • Хулганы чирэх идэвхижүүлнэ.

даралтаар

нүднүүдийг

дэс

дараалан

• Shift товчлуурыг компьютерийн гар дээрхи дээш, доош, баруун, зүүн тийш заасан сум бүхий товчлууртай дарснаар идэвхитэй байгаа нүднээс сумны чиглэлийн дагуух нүдүүдийг сонгож болдог. • Идэвхитэй байгаа нүднээс аль нэг чиглэлд дэс дараалсан нилээд хэдэн нүд сонгох өөр нэг арга бол Shift товчлуурыг хулганы товчлууртай хамт дарах арга юм. Жишээ нь: А1 нүд идэвхитэй байвал Shift товчлуурыг дарсан чигтээ С7 нүдийг сонгох


• Нүднүүдийг түүвэрлэж сонгохдоо Ctrl товчлуурыг дарсаар сонгохыг хүсч буй дараалсан бус нүднүүд дээр дэс дараалан хулганы товчлуурыг ашиглан сонгоно. • Хүснэгтийг хуудас дараалан сонгохыг хүсвэл Shift товчлуурыг Page Up эсвэл Page Down товчлууртай хамт дарж бүтэн хуудас дээш эсвэл доош сонгож идэвхижүүлж болох юм. • Багана мөрийг бүхэлд нь сонгох бол баганыг нэрлэсэн үсэг болон мөрийг дугаарласан тоон дээр хулганаар нэг дарна. Идэвхитэй нүд

Сонгож тэмдэглэсэн нүднүүдийн муж


Нүдэн дэх өгөгдлийг зорилготойгоор хуулах Нүдэнд өгөгдлийг хуулах болон зөөх үйлдлийг гүйцэтгэхдээ тодорхой сонголт ашиглаж сонгосон өгөгдлөөс өөрт хэрэгтэй тодорхой хэсгийг хуулах боломж MS Excel программд байдаг. Энэ нь өгөгдөл бүхий нүдийг хуулж сонгосон байрлалд тавихдаа тоон утгыг, томъёог, хэлбэр загварыг гэх мэт сонгоно гэсэн үг юм. • Хуулах мэдээлэл бүхий нүдийг сонгоно. • Хуулах команд Copy – г сонгоно. • Өгөгдөл байрлуулах нүдийг сонгоно. • Home/Clipboard/Paste/Paste Special командыг сонгоно.


Нүдэн дэх өгөгдлийг зорилготойгоор хуулах All Formulas Values Formats Comments All except borders Column widths None Add Subtract Multiply Divide

Бүх өгөгдлийг хуулах Зөвхөн томъёог хуулах Зөвхөн утгыг хуулах Зөвхөн форматыг хуулах Тайлбарыг хуулах Хүрээнээс бусдыг хуулах Баганын өргөнийг хуулах үйлдэл гүйцэтгэхгүй Нэмэх үйлдлийг хуулах Хасах үйлдлийг хуулах үржих үйлдлийг хуулах Хуваах үйлдлийг хуулах


Томъёо ба функц ашиглах Математик функцууд тэдгээрийн үүрэг Төрөл бүрийн функцүүд ашиглан хүснэгт дэх тоон мэдээлэлд тооцоо хийж болно. Функцийг томъёоны мөр дээр бичдэг. Хэрэглэгч өөрөө функцээ бичиж болохоос гадна бэлэн бичиглэлийг ашиглаж болно. Бичиглэлийг Formulas хавтасны Function Library команд сонгон хэрэглэнэ. Insert Function товч хэрэглэн функцуудыг дуудна.


Функцүүдийг дараах ангилалд хуваадаг. 1. Бүх функцүүд – All 2. Санхүүгийн функцүүд – Financial 3. Он сар өдөр, цагийн функцүүд-Date Time 4. Математик, тригонометрийн функцүүд - Math &Trig 5. Статистикийн функцүүд – Statistic 6. Лавлагаа харах функцүүд - Lookup reference 7. Өгөгдлийн сангийн функцүүд – Database 8. Тексттэй ажиллах функцүүд – Text 9. Логикийн функцүүд – Logical 10.Мэдээллийн функцүүд – Information гэж ангилдаг. 11. Саяхан ашиглагдаж байсан - Most Recently Used


Математик , тригонометрийн функцүүд • Power (a,b)– a тоог өгөгдсөн в зэрэгт дэвшүүлнэ. • Product (a,b) - Үржвэр гаргана. • Int (a)– a бутархай тооны бүхэл хэсгийг гаргана. • Ln – Натурал логарифм бодно. • Roundup (a, b) – a бутархай тоог таслалаас хойш b оронтойгоор дээш дэвшүүлж тоймлоно. Жишээ нь: а=28.364 гэж өгсөн байхад RoundUp(a,1) гэвэл үр дүн нь 28.4 гарна. • Rounddown(a, b) – a бутархай тоог таслалаас хойш b оронтойгоор доош тоймлоно. • Trunc(a) – a бутархай тооны бүхэл орныг харуулна.


Логик функцүүд • And – 2 үйлдэл биелэх үед хэрэглэнэ. • False() – худал гэсэн утга буцаана. • If – нөхцөл шалгах үед IF(logical_test,value_if_true,value_if_false) • Not – Эсрэг тохиолдолд гэсэн утга илэрхийлнэ. • Or – 2 нөхцлийн аль нэг биелэх үед хэрэглэнэ. • True() - Үнэн гэсэн утга буцаана.

хэрэглэнэ.

=If(A1>95;”A”;”B”) •Хэрэв А1 нүдэн дэх утга нь 95 – аас их бол А үнэлгээ, бага бол В үнэлгээ гарна гэсэн нөхцөл байна.


Статистикийн функцүүд • Count(цонхны хаяг) - өгөгдсөн цонхнууд хэд нь тоон утга агуулж байгааг тоолно. • Countif(цонхны хаяг, нөхцөл) - өгсөн нөхцлийг хангах утгыг тоолно. • Тексттэй ажиллах функц • Char(a) - а кодод харгалзах тэмдэгтийг гаргана. • Clean(текст) – текстээс хэвлэгдэхгүй тэмдэгтийг арилгана. • Dollar(a,b) – а тоог, в бутархай орны тоотойгоор мөнгөний хэлбэрээр харуулна. • Trim (текст) – 2 үгийн хооронд 1 хоосон тэмдэгт үлдээж бусад хоосон тэмдэгтийг зайлуулна. • Upper(текст) – текстийн үсгийг том үсэг рүү шилжүүлнэ.


Он сар өдөр, цагийн функц • Hour – Харгалзах цагийг гаргана. AM-Үдээс өмнө, PM - Үдээс хойш. Hour(1:00PM) гэвэл 13 гэсэн утга буцаана. Мөн нүдний хаяг бичиж болдог. Тэгвэл уг нүдэнд байгаа мэдээлэл цагийг илэрхийлсэн байх ёстой. • Month (date)– Он сар өдөр өгсөн тохиолдолд харгалзах сарын утгыг буцаана. • Now () - Одоо хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цаг болж байгааг харуулна. • Time( hour, minute, second) – харгалзах цагийг гаргана. • Today() - өнөөдрийн он, сар, өдрийг гаргана. • Weekday – 7 хоногийн хэд дэх өдөр болохыг харуулсан 0 ,, 7 хоорондох утга буцаана. • Year - Өгөгдсөн он, сар, өдрөөс оныг ялган харуулна.


Мэдээллийн функцүүдийн жишээ. • Isblank(цонхны хаяг) - Өгөгдсөн хаяг дахь нүдэнд мэдээлэл байхгүй бол Үнэн (True), мэдээлэл бичигдсэн бол Худал (False) утга буцаана. • Isnontext – Нүдэнд бичигдсэн мэдээлэл текст биш бол True утга буцаана. • Islogical - Нүдэнд бичигдсэн мэдээлэл логик харьцуулах үйлдэл бол True утга буцаана. • Istext - Нүдэнд бичигдсэн мэдээлэл текст бол True буцаана.

утга

• IsNumber - Нүдэнд бичигдсэн мэдээлэл тоо бол True утга буцаана.


Жишээ Нүдэнд байгаа утгууд

Жишээ

Үр дүн

B3 = 2, В4 = 4, В5 = 6

=AVERAGE(B3,B4,B5)

4

B3 = 2, В4 = 4, В5 = 6

=PRODUCT(B3,B4,B5)

48

B3 = 2, В4 = 4, В5 = 6

=COUNT(B3:В5)

3

B1 = 2, C1 = 4, D1 = 6

=SUM(B1,C1,D1)

12

B1 = 2, C1 = 4, D1 = 6

=MAX(B1,C1,D1)

6

B1 = 2, С1= 10,D1 = 6

=MIN(B1:D1)

2

SUMIF (нөхцөл шалгах цонх,нөхцөл, нийлбэр олох цонх)

А1=2, A2=15, A3=4, A4=8, A5=21

=SUMIF(A1:A5;”>10”) 36


Хүснэгтийн өгөгдлийг ашиглан график байгуулах Хүснэгтэн мэдээлэл боловсруулах Excel программыг ашиглан өгөгдлийн сан үүсгэж уг мэдээллийг бусдад ойлгомжтой хялбар болгохын тулд график хэлбэрээр харуулдаг. Үүний тулд эхлээд график үүсгэх гэж буй хүснэгтийн мужийг сонгох ба Insert хавтасны Charts бүлэг командуудыг ашиглан өөрийн үүсгэх гэж буй графикийн хэлбэрийг сонгох, All Chart Types команд сонгож нээгдэх харилцах цонхноос мөн сонгох боломжтой.


Графикийг сайжруулах Insert хавтасны Charts бүлэг командуудыг ашиглан өөрийн сонгосон графикийг үүсгээд графикаа сонгоход Chart Tools нэмэлт хавтас Design, Layout, Format гэсэн дэд хавтаснууд нээгдэнэ. Эдгээр дэд хавтаснууд дахь командуудыг ашиглан үүсгэсэн графикыг засварлах болон сайжруулах, гарчиг оруулах, өнгө солих, байрлалыг өөрчлөх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.


Графикийг сайжруулах Chart Tools нэмэлт хавтасны Design дэд хавтасны Type бүлгийн командуудыг ашиглан үүсгэсэн графикийн төрлийг солих, Data бүлэг командуудыг ашиглан график байгуулж буй хүснэгтийн мужийг шинэчлэх болон графикийн мөр эсвэл баганын дагуу үүсгэхийг солих боломжтой. Chart Layout бүлгийн командуудыг ашиглан гарчиг болон тайлбар хаана байхыг тохируулна. Chart Styles бүлгийн командуудыг ашиглан графикийн харагдах хэлбэрийг солино.


Графикийг сайжруулах Chart Tools нэмэлт хавтасны Design дэд хавтасны Move Chart Location командыг сонгоход Move Chart харилцах цонх нээгдэнэ. Уг цонхны: • New sheet – графикийг графикийн ажлын хуудсанд үүсгэх • Object in – графикийг хүснэгт байгаа ажлын хуудсанд байгуулах.


Графикийг сайжруулах Chart Tools нэмэлт хавтасны Layout дэд хавтасны Current Selection бүлэг командыг ашиглан графикийн мужийг солих, сонгогдсон графикийг форматжуулах, Insert бүлэг командыг ашиглан графикт нэмэлт дүрс гэх мэтийг оруулах, Labels бүлэг командуудыг ашиглан графикт гарчиг, тэнхлэгийн гарчиг, тайлбар, графикийн хүснэгт зэргийг оруулна. Axes бүлэг командыг ашиглан графикийн тэнхлэгийн дагуух утгуудыг солих ба графикийн торыг дүрсэлнэ. Background бүлэг командыг ашиглан графикт дэвсгэр өнгө оруулах, 3 хэмжээст орчинд эргүүлэх, графикийн хана болон суурийг өнгөтэй болгох зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.


Графикийг сайжруулах Chart Tools нэмэлт хавтасны Format дэд хавтасны командуудыг ашиглан графикийн хүрээ болон суурь хэсгийн тохируулгуудыг өөрчилнө. Current Selection бүлэг командыг ашиглан графикийн мужийг солих, сонгогдсон графикийг форматжуулах, Shape Styles бүлэг командыг ашиглан графикийн суурийг хүрээлэх, хүрээний өнгийг солих, өнгөөр дүүргэх, WordArt Styles бүлгийн командуудыг ашиглан графикийн тэнхлэгийн утгууд, тайлбар, гарчиг зэргийн фонтыг өөрчилнө. Arrange бүлэг командуудыг ашиглан графикийг боловсруулж буй хүснэгтийн наана эсвэл цаана байхаар тохируулах, Size командаар графикийн хэмжээг ихэсгэх болон багасгах боломжтой.


Өгөгдлийн сантай ажиллах Хүснэгтэн мэдээлэл боловсруулах Excel программыг ашиглан өгөгдлийн сан үүсгэж өгөгдлийн санд хийгдэх үйлдлүүдийг гүйцэтгэж болно. Өгөгдлийн сан гэдэг нь тодорхой нэг зорилгоор цуглуулсан мэдээллийг хэлэх бөгөөд өгөгдөл шинээр оруулах, тодорхой нөхцөлийг хангасан шалгуураар хайлт хийх гэх мэтийн үйлдлүүдийг гүйцэтгэж мэдээлэлийг боловсруулж болдог. Өгөгдлийн сан гэсэн ойлголттой танилцахын өмнө Талбар (Field), Бичлэг (Record). Талбар гэдэг нь өгөгдлийн сангийн баганыг хэлнэ. Бичлэг гэдэг нь өгөгдлийн сан дахь мөрийг хэлнэ. Талбарын нэр нь давтагдахгүй байна.


Өгөгдлийн сангаас бичлэг шүүж харуулах Их хэмжээний мэдээлэлтэй ажиллаж байгаа үед тухайн багананд агуулагдаж байгаа мэдээллийг шүүж харуулах шаардлага байнга тохиолддог. Мэдээллийг шүүж харуулахын тулд: • Өгөгдлийн сан бүхий ажлын хуудсыг сонгоно. • Home/Editing/Filter командыг сонгоно. • Талбарын (багана) нэр бүхий нүдэн байгаа сум дээр дарж шаардлагатай өгөгдлийг сонгоно.


Өгөгдлийн сангаас мэдээлэл хайх. Үүний тулд: • Өгөгдлийн сан бүхий ажлын хуудсыг нээнэ. • Home/Editing/Find командыг сонгоно. • Нээгдэх харилцах цонхонд Find what нүдэнд хайх утгыг оруулна. • Идэвхитэй бичлэгээс хойш хайх бол Find Next товчлуурыг дарна. Харин бүх бичлэгээс хайх бол Find All товчлуурыг дарна.


Өгөгдлийн сан дахь мэдээллийг эрэмбэлэх, Өгөгдлийн сангийн дурын талбараар мэдээллийг эрэмбэлж болдог. Үүний тулд: • Home/Editing/Custom Sort команд сонгоно. • Sort by нүдэнд эрэмбэлэх баганын нэрийг сонгоно. • Sort On нүдэнд утгаар нь эрэмбэлэх эсэхээ тохируулна. • Order нүдэнд өсөхөөр болон буурахаар эрэмбэлэх эсэхийг • Эрэмбэлэлтийг нэгээс илүү баганаар хийх бол Add Level товчлуураар багана нэмнэ.


Харах хэлбэрийг тохируулах

• Home/Editing/Custom Sort команд сонгоно. • Sort by нүдэнд эрэмбэлэх баганын нэрийг сонгоно. • Sort On нүдэнд утгаар нь эрэмбэлэх эсэхээ тохируулна. • Order нүдэнд өсөхөөр болон буурахаар эрэмбэлэх эсэхийг • Эрэмбэлэлтийг нэгээс илүү баганаар хийх бол Add Level товчлуураар багана нэмнэ.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.