Page 1

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ-2017

Улаанбаатар хот 1 он 2017


МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ-2017

УЛААНБААТАР ХОТ

i


Эмхэтгэсэн: Б. Нацагдорж

/Доктор(Ph.D), дэд профессор/

Хянасан: Ч.Төрбадрах

/Доктор(Ph.D), дэд профессор/

Л.Энх-Амгалан

/Доктор(Ph.D), дэд профессор/

Эхийг бэлтгэсэн: Б.Мөнхбат

ii


ГАРЧИГ

ГАРЧИГ.............................................................................................................................................. iii ӨМНӨХ ҮГ ..................................................................................................................................... iv НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН ............................................................. 1 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ХҮЧИН ЗҮЙЛС ................................................................. 10 САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ............................................................. 18 АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ОНОВЧТОЙ ХЭСЭГЧЛЭХ НЬ ............................. 26 ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ ..................................................................... 39 МОНГОЛ УЛС ДАХ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ................ 48 ОЮУТНЫ СУРАХ АРГА БАРИЛД ХИЙСЭН СУДАЛГАА ...................................................... 54 ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ САЙЖРУУЛАХ АРГА ............... 61 МЭРГЭЖИЛТЭН -БИЕ ХҮН ТӨЛӨВШИХӨД ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН НӨЛӨӨ 75 НББ-ИЙН МЭРГЭЖИЛТНЫ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ............................................ 82 КОМПАНИЙН ДАМПУУРЛЫГ ТААМАГЛАХ ЗАГВАР, ТҮҮНИЙГ БОЛОВСРУУЛЖ БУЙ СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУД ............................................................................... 90

iii


ӨМНӨХ ҮГ Эрдэмтэн багш, судлаач оюутнуудын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач, ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор Мандах Бүртгэл дээд сургуулийн судлаач профессор багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эмхэтгэн гаргадаг уламжлалтай. МБДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурлыг 2017-01-27-ны өдөр зохион байгууллаа. Тус хуралд нийт 26 эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэхээр ирүүлсэнээс редакцийн комисс шүүн тунгааж, 11 илтгэлийг шалгаруулан Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүллээ. Тус багш нарын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал доктор, дэд профессор Л.Энх-Амгалан удирдаж, хурлын шүүгчээр дэд профессор Г. Нанжид, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, доктор, дэд профессор Г.Билгээ, доктор, дэд профессор А.Ганзориг, доктор, дэд профессор Ц.Ядамсүрэн нар ажиллав. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ЭЗБТ-ийн багш С.Цолмон “Компанийн дампуурлыг таамаглах загвар, түүнийг боловсруулж буй статистик шинжилгээний аргууд” сэдэвт судалгааны ажил 1-р байр, ЭЗБТ-ийн багш С.Мөнхцэцэг “Монгол Улсын хөрөнгийн бирж дэх компанийн зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлс” сэдэвт судалгааны ажил 2-р байр, БСТ-ийн багш Г.Хандсүрэн, Э.Энх-Амгалан “Санхүүгийн тайлагналын зарим асуудал” сэдэвт судалгааны ажлын илтгэл 3-р байр, ЭЗБТ-ийн багш М.Ганхөлөг, Ж.Гантулга нарын “Хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж сайжруулах арга” сэдэвт судалгааны ажил, БСТ-ийн багш З.Ундармаа, Ц.Одгарав нарын “Оюутны идэвхийг нэмэгдүүлэх зарим асуудал” сэдэвт судалгааны ажил тусгай байрыг тус тус эзэлсэн. Эдийн засаг, бизнес, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнес, удирдлага гэсэн чиглэлүүдээр 2016-2017 оны хичээлийн жилд Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэж, олны хүртээл болгож байна.

Сургуулийн захиргаа Эрдмийн зөвлөл

iv


“БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР” Зохион байгуулах хугацаа: 2017.01.27 Хаана зохион байгуулах: Мандах Бүртгэл дээд сургуулийн номын санд 11:50-12:00 12:00-12:12 12:12-12:24

Нээлтийн үйл ажиллагаа НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн судалгаа Монгол Улсын хөрөнгийн бирж дэх компанийн зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлс

Доктор(Ph.D), дэд профессор Л.Энх-Амгалан Дэд захирал, Багш М.Энхсүрэн, Б.Баатарцогт Багш С.Мөнхцэцэг

12:24-12:36

Санхүүгийн тайлагналын зарим асуудлууд

Багш Г.Хандсүрэн, Э.Энх-Амгалан

12:36-12:48

Арилжааны банкны зах зээлийг оновчтой хэсэгчлэх нь

Докторант Б.Сайнжаргал

12:48-13:00

Түрээсийн бүртгэлийн зарим асуудлууд

13:12-13:24

Монгол Улс дахь санхүүгийн байгууллагуудын өнөөгийн байдал

Докторант Х.Нямбаяр, Докторант Б.Бадрал Доктор(Ph.D), дэд профессор Б.Нацагдорж

13:24-13:36

Цайны завсарлага

13:36-13:48

Оюутны сурах арга барилд хийсэн судалгаа Багш З.Ундармаа, Ц.Одгарав Үр дүнд суурилсан боловсролын зарим Доктор(Ph.D), дэд профессор асуудал Ч.Төрбадрах Хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж Багш М.Ганхөлөг, Ж.Гантулга сайжруулах арга Мэргэжилтэн бие хүн төлөвшихөд гадаад Докторант Т.Сумъяа, Ж.Төгсөө хэлний сургалтын нөлөө Органик бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих Багш Э.Өлзийхишиг, Б.Оюунцэцэг маркетингийн боломж Компанийн дампуурлыг таамаглах загвар, түүнийг боловсруулж буй статистик Доктор(Ph.D). С.Цолмон шинжилгээний аргууд Хэлэлцүүлэг Хаалтын үйл ажиллагаа: Батламж гардуулах Хурлын шүүгчид ёслол Дурсгалын зураг татуулах

13:48-14:00 14:00-14:12 14:12-14:24 14:24-14:36 14:36-14:48 14:48-15:00 15:00-15:12 15:12-15:24

v


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН М.Энхсүрэн1, a *, Б.Баатарцогт2,b 1,2 Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим, Улаанбаатар хот, Монгол улс 1a

enksuren@mandakh.mn, 2b baatartsogt@mandakh.mn

Хураангуй Татвар төлөгч иргэд болон ААН-үүдийн дунд НӨАТ-ын талаар зөв ойлголт, мэдлэг, туршлага бүрэн төлөвшөөгүйгээс гадна татварын хуулийн шинэчлэлийг сурталчилан таниулах, мэдээлэл түгээх байдал хязгаарлагдмал байсны улмаас НӨАТ-ын хуулийн шинэчлэл зорилгоо бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ хуулийн хэрэгжилт, үр дүн нь шинэчлэгдэх болсон шалтгаан, зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд ААН, иргэдээс судалгаа авсныг SPSS программ ашиглан боловсруулж дүгнэсэн юм. Иргэдийн хувьд хуулийн хэрэгжилттэй холбоотой дараах асуудлууд тулгардаг байна. Тухайлбал: худалдан авалтын баримтаа цахим бүртгэлийн системд оруулах идэвхи нь 2016 онд улирал тутам буурч байсан, НӨАТ-ын баримтаа худалдан авалт бүртээ авч чадахгүй байгаа бөгөөд НӨАТ-ын буцаан олголт, урамшуулал нь баримтаа цахим бүртгэлийн системд оруулах хөшүүрэг болж чадахгүй байна. Харин ААН-үүдийн хувьд баримтыг системд оруулахгүй байх, үнийн дүн зөрүүтэй байх, зөвхөн борлуулалт хийсэн тал алдаатай шивэгдсэн баримтыг буцаах, устгах эрхтэй байх, и-баримт-г тухай бүр хэрэгчлэгчид хэвлэж өгдөггүй, НӨАТ-ийн баримтын наймаа зогсоогүйгээс гадна иргэд и-баримт авахгүйгээр худалдан авсан барааныхаа үнийн дүнгээс НӨАТ-ын 10%-иа хасуулах тохиолдол байна. Судалгааны үр дүнгээр НӨАТ-ын хуулийн шинэчлэлтэй холбоотой хуулийн мэдээлэл, сургалт сурталчилгаа дутмаг, хамрах хүрээ бага, цахим орчин технологитой холбоотой хот хөдөөгийн ялгаа их, иргэний үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар дутмаг байсан зэрэг нь дээрх асуудлууд үүсэх гол хүчин зүйл болжээ. Түлхүүр үг: НӨАТ-ын шинэчлэлт, эцсийн хэрэглэгч, суутган төлөгч, и-баримт, цахим бүртгэлийн систем Оршил Монгол улсад НӨАТ-ы тухай хууль анх 1998 онд батлагдаж байсан боловч түүнээс хойш 40 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орж байсан эрх зүйн хувьд хамгийн тогтворгүй татварын хууль юм. Хамгийн сүүлд 2015 онд энэ хууль шинэчлэгдэн батлагдаж 2016.01.01ээс хэрэгжиж эхэлснээр ар араасаа сайн муу олон асуудлыг дагуулж байгаа юм. Аливаа хуулийн шинэчлэл нь татварын үндсэн суурь зарчмуудыг гажуудуулалгүйгээр, бусад эрх зүйн баримтуудтай нийцэн, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх нь зүйтэй. НӨАТ-ын хуулийн шинэчлэлт нь НӨАТ ногдох орлоготой холбоотой бүхий л мэдээлэл татварын алба, сангийн яаман дээр төвлөрч, татвараас зугтан зайлсхийх, татварын маргаантай холбоотой асуудал буурах, бүртгэл хөтлөлт сайжрах зэрэг ач холбогдолтой юм. 1


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтийг хангахад эцсийн хэрэглэгчид хамгийн чухал үүрэгтэй. Эцсийн хэрэглэгчид худалдан авалтын бүх баримтаа еbarimt-нд бүртгүүлснээр ААН байгууллагуудын олсон орлогыг ТЕГ, Сангийн яамнаас хянах боломжтой болох юм. Гэвч цахим орчин, татвар төлөгчдийн татварын боловсрол, НӨАТ-ын урамшууллын хэмжээ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан ААН байгууллагуудын орлогыг 100% хянаж хараахан чадахгүй байгаа юм. Монгол улсын хэмжээнд НӨАТ-ын албан татварын талаар сүүлийн үед хамгийн их судлагаа хийж байгаа судлаач бол СЭЗИС-ын багш Ч.Өнөржаргал бөгөөд түүний Б.Авирмэдтэй хамтран бичсэн НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтээр дамжуулан татварын боловсролыг дэмжих нь сэдэвт судалгааны ажил нь НӨАТ-ын хууль хэрэгжээд удаагүй байх үед хийгдсэн бөгөөд НӨАТ-ын хууль шинээр хэрэгжсэнээр эцсийн хэрэглэгчид шинэ мэдлэг мэдээлэлтэй болсон, иргэд НӨАТ-ын урамшуулал авна гэдэгтээ итгэлтэй байгаа ч гэсэн татварын боловсролыг дээшлүүлэх талаар дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлууд нэн түрүүнд хийгдэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Харин МУИСийн БС-ийн багш Л.Оюун, Болор нарын Татварын боловсролоор дамжуулан иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь илтгэлд иргэдийн санхүүгийн боловсролд НӨАТ-ын урамшуулын арга хэмжээ нөлөөлж байгаа бөгөөд НӨАТ-ын урамшууллын арга хэмжээнд иргэдийг бүрэн хамруулахын тулд и-баримт, etax, ebalance хөтлөхөд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Харин олон улсын түвшинд Graham Harrison болон Russel Krelove (2001) НӨАТ-ын буцаалт нь ямар хүчин зүйлсээс хамаарч байгаа талаар дэлгэрэнгүй судалсан байна. Энэхүү судалгааны үр дүнгээр буцаалтын хувь хэмжээ эдийн засгийн үндсэн шинж, татварын системийн хэлбэр, татвар төлөгчдийн зан төлөв, татварын удирдлагын систем зэргээс хамаардаг болохыг судалсан байна. (1) Мөн Helene Ehrhart and Christian Hubert Ebeke (2011) 1980-2008 хоорондох хөгжиж буй 103 орны хувьд НӨАТ-ын хэрэгжилт ямар байгааг судалсан байна. Судлаачид НӨАТ-ын систем ашигладаг улс орны татварын орлого нь НӨАТ ашигладаггүй улс орныг бодвол 40-50% бага байгааг судалж гаргасан бөгөөд үүний гол шалтгаан нь эдийн засгийн хөгжлийн түвшин, худалдааны нээлттэй бус байдал нөлөөлж байна гэж үзсэн байна. (1) Харин бид судалгаагаараа төр цахим төлбөрийн баримтын системийг ашиглан эцсийн хэрэглэгчээр дамжуулан ААН байгууллагуудын НӨАТ-ын падааны наймааг таслан зогсоох, орлогоо нуух, татвараас зайлсхийх асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа эсэхийг тодорхойлхыг зорьж, энэ хуулийн хэрэгжилт үр дүнгийн талаар ААН-үүд болон иргэдээс асуулга авах, ажиглах, түүвэрлэх аргуудаар SPSS программ ашиглан судалж үзлээ. Нэгдүгээр бүлэг. НӨАТ-ын хэрэглээ ба олон улсын туршлага Дэлхийн улс орнууд өнөөдөр шууд татвараас шууд бус татварын системд шилжих хандлагатай байна. Шууд бус татвар гэж үнийн нэмэгдлийн хэлбэрээр илэрхийлэгдэж, хэрэглэгчдийг бараа, ажил үйлчилгээг худалдан авахад нь ногдуулж, борлуулагчаар дамжин хэрэглэгчийн өмнөөс төсөвт төлөгддөг татварын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч ба татварыг төсөвт төвлөрүүлэгч субъектүүд нь тусдаа байдаг. Шууд бус татварын хамгийн анхны хувилбар нь борлуулалтын татвар бөгөөд XIV зууны үед европод дэлгэрч улмаар 1930-аад оноос АНУ-ын муж улсуудад түгээмэл ашиглагдаж байжээ. Өнөөгийн байдлаар ӨАБНУ-д НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй зарим жижиг худалдаа үйлчилгээний цэгүүдэд, Филиппин улсад НӨАТ-аас чөлөөлөгдсөн даатгал, банк санхүүгийн байгууллага, тээвэр аялал жуучлал зэрэг зарим үйлчилгээний салбарт, АНУ-ын зарим мужуудад тодорхой төрлийн бараа үйлчилгээнд энэ татварыг ногдуулж байна. НӨАТ нь бизнесийн үйл ажиллагааны эцсийн үр дүн гарахыг хүлээхгүйгээр бараа үйлчилгээний үнэ, борлуулалтын орлогод ногдуулан авдаг шууд бус буюу хэрэглээний татварын нэг төрөл юм. Энэ татварыг төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээгээр дамжин 2


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

төлөгддөг. Харин импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн хувьд НӨАТ-ыг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж ногдуулан цуглуулах, төсөвт төвлөрүүлэх суутгагчийн үүрэг гүйцэтгэдэг юм. НӨАТ нь хэрэглээний татварын сонгодог хэлбэр бөгөөд анх Франц улсад 1948 онд үүсч ХХ зууны хагасаас илүү боловсронгуй болж дэлхий нийтийн татварын системд зонхилох байр суурь эзэлж эхэлсэн юм. Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад шууд бус татварын тогтолцоо болох НӨАТ нь татварын орлогын 25% буюу шууд бус татварын тогтолцоонд илт давуу байр суурь эзэлж байна. 2015 оны байдлаар дэлхийн 164 оронд НӨАТ-ыг нэвтрүүлэн мөрдөж байна. (2) НӨАТ нь гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөөгүй бөгөөд экспортод 0 хувиар татвар ногдуулж импортод үндсэн хувь хэмжээгээр татвар ногдуулдаг зарчим нь гадаад худалдааны олон талт гэрээ хэлэлцээр дэлхийн худалдааны байгууллагын нийтлэг зарчимд нийцэж байдаг. Өнөөгийн хувьд НӨАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлт болон татварын бааз суурийг багасгаж байгаа бараа ажил үйлчилгээнүүд нь бүгд зайлшгүй учир шалтгаантай. Тухайлбал: Жижиг бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малчид, тарианланчдад НӨАТ ногдуулснаар татварын орлого төдийлөн өсөхгүй бөгөөд татвар төлөгчид болон татварын албаны үйл ажилагаанд ихээхэн зардал чирэгдэл учруулдаг. Иймд ихэнхи улс орнууд борлуулалтын орлогын босго тогтоож түүнээс доош орлоготой татвар төлөгчдийг татвараас чөлөөлдөг. НӨАТ төлөгчдийн тоо олширсноор НӨАТ-ын хасалт, илүү төлөлт, буцаан олголт нэмэгдэх ба төсөвт төвлөрөх орлого төдийлөн нэмэгддэггүй. Ихэвчлэн засгийн газраас үзүүлдэг нийгмийн халамжийн зориулалттай эрүүл, мэнд боловсрол нийтийн тээврийн үйлчилгээ мөн шашны үйлчилгээ, төрийн байгууллагын үйлчилгээ, орон сууц түрээслэх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, батлан хамгаалахад зориулсан тоног төхөөрөмжийн импорт зэрэг бараа ажил үйлчилгээнд татвар ногдуулах тохиромжгүй байдаг. Төрөөс үзүүлэх үйлчилгээнд НӨАТ ногдуулах нь нийгмийн бодлогод үл нийцэх ба татварын нэмэлт дарамт бий болгож төсвийн зарлагыг л нэмэгдүүлнэ. Мөн банк, даатгал, үнэт цаас, санхүүгийн салбарын үйлчилгээний НӨАТ тооцох борлуулалтын хэмжээг тодорхойлоход гарах хүндрэлээс шалтгаалан НӨАТ-с чөлөөлдөг байна. (3) (3) Хоёрдугаар бүлэг. МУ-ын НӨАТ-ын тухай хуулийн өнөөгийн байдал ба шинэчлэлт НӨАТ-ын хувь хэмжээ 1998.08.28-ны өөрчлөлтөөр 13%, 2000.11.17-ны өөрчлөлтөөр 15%, 2006.06.29-ны өөрчлөлтөөр 10% болж байсан байна.

НӨАТ-ын хувь хэмжээний өөрчлөлт 15

10

5

Зураг. 1 НӨАТ- ын хувь хэмжээний өөрчлөлт 3

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

2002

2001

2000

1999

1998

0


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

НӨАТ-ын тухай хуульд хамгийн сүүлд 2015 онд шинэчлэлт хийгдсэн нь 2016.01.01ээс мөрдөгдөж эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ шинэчлэлтийн зорилго нь цахим бүртгэлийн системээр (и-баримт) дамжуулан далд эдийн засгийг хумих, ААН-үүдийн орлогоо нуух, татвараас зайлсхийх асуудлыг таслан зогсооход чиглэгдсэнээс гадна үндэсний үйлвэрлэлийг дэмжих, татварын бааз суурийг нэмэгдүүлэх явдал юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд дараах өөрчлөлтүүд хийгдсэн байна. Нэр томьёоны хувьд НӨАТ суутгах үүрэг үүсэх өдөр, төлбөр тооцоо хийх, нэгдсэн систем хариуцагч, хэрэглэгчийн систем нийлүүлэгч, төлбөрийн баримт, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, бүртгэлийн систем гэсэн шинэ ойлголтууд нэмэгдсэнээс гадна НӨАТ төлөгч болох хүсэлтээ ажлын 10 хоногт багтаан өгөх, өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан гэрчилгээ олгох, дараалсан 12 сарын тайлангаар НӨАТ ногдох орлогын босго хүрээгүй, үйл ажиллагаа явуулаагүй бол бүртгэлээс хасна гэж заасан байна. (4) НӨАТ-ын бааз суурийг өргөжүүлэх тал дээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү торгууль, алданги авах, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ, төрөөс олгож буй татаас санхүүжилт, шаардах эрхийг худалдах замаар санхүүжилт хийх, зуучлах, зуучлах онцгой эрх худалдах, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад үйлчилгээ үзүүлэх, үсчин гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд НӨАТ ногдуулах, эд мөнгөний хонжворт сугалаа төлбөрт таавар бооцоот тоглоомын үйлчилгээнээс оролцогчдын төлсөн мөнгөн дүнгээс НӨАТ тооцох, үндсэн хөрөнгө худалдан авсан үнийн дүнд төлсөн НӨАТ-ыг хасахгүй гэх мэтчилэн хуульчилсан байна. НӨАТ-ын хувь хэмжээ, чөлөөлөлтийн хувьд экспортод гаргасан уул уурхайн болон ноос ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд 0% хэрэглэдэг байсныг ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн гэж өөрчилсөн. Мөн импортоор оруулж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан, ноолуур, арьс шир, оршуулгын үйлчилгээ, боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн дүрэмд заасан боловсрол мэргэжил олгох үйлчилгээ гэсэн татвар ногдох зүйлүүдийг нэмж борлуулсан сонин гэсэн заалтыг хассан. НӨАТ-ын босго буцаан олголтын хувьд НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлснээс гадна сайн дураар бүртгүүлэх, эцсийн хэрэглэгчийн төлсөн НӨАТ-ын 20%ийг буцаан олгохоор болсон.

Зураг 2.НӨАТ – ын шинэчлэлт (3)

4


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Гуравдугаар бүлэг. НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлтийн үр дүнд хийсэн судалгаа НӨАТ нь 2000-2005 Монгол улсын нийт татварын орлогын 35-30%-ийг , 2006-2010 онд 28-23%-ийг, 2011-2015 онд 30-21%-ийг, 2016 онд 22,8%-ийг эзэлж байна. НӨАТ-ын албан татвар төлөгчдийн тоо 2010-2016 оны хооронд 14236-21071 болж өссөн байна. (5) НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлт түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар судлахын тулд ААН-д болон иргэдээс тус тусад нь асуулгын аргаар судалгаа авсан. Энэхүү судалгаанд нийт ХХХ - ААН-с үндсэн 11 асуулт, 220 иргэнээс үндсэн 14 асуулт, туслах 4 асуулт бүхий асуулга болосвруулан судалгаа авлаа. Нийт судалгаанд оролцсон иргэдийн 5% нь худалдан авалт бүртээ НӨАТ-ын баримтаа авдаг бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд НӨАТ-ын баримтаа 87% нь байнга болон хаяа цахим бүртгэлийн системд бүртгүүлдэг байсан нь 2016 оны 4 дүгээр улиралд 64% болж буурсан байна.

Та НӨАТ-ын баримтаа шивдэг үү 140 120 100 80 60 40 20 0 Байнга

Хаяа 1-р улирал

Шивдэггүй 2-р улирал

3-р улирал

Бусдын баримт шивдэг 4-р улирал

Зураг. 3 НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлт түүний хэрэгжилт, үр дүн НӨАТ-ын буцаан олголтын 20%-ийг нэмэгдүүлэх шаардлагатай юу гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 35% нь шаардлагагүй гэж хариулсан бол 65% нь 30-50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн байна. Иргэдийн баримтаа шивж байгаа шалтгаан нь давхардсан тоогоор 94 иргэн сугалаанд оролцох, 156 иргэн НӨАТ-аа буцааж авах гэж хариулсан байна. Иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт, сугалаанд оролцох нь НӨАТ-ын баримтаа цахим бүртгэлийн системд оруулах гол хөшүүрэг болж байгаа ч гэсэн худалдан авалтын баримтаа цахим бүртгэлд оруулахгүй байх, хойрго хандах байдал ажиглагдаж байна. Үүнийг улсын хэмжээнд авч үзье.

5


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Татвар төлөгчдийн тоо-Иргэд 6000

4994 4029

4000

4071

3968

3783

3196

2782

3223

3217

3223

3334

1307

2000 0 0

2

4

6

8

10

12

14

Зураг 4. Татвар төлөгчдийн иргэдийн тоо НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найрууллагаар татвар төлөгч иргэдийн тоо жилийн турш ойролцоогоор 4 дахин өссөн байна. 1-р улиралд 1307-с 4029 болж өссөн нь иргэд тухайн хугацаанд идэвхитэй, и-баримтанд худалдан авалтын баримтаа шивж оруулдаг байжээ. Гэвч 1-р улирлаас 11 сарын хооронд буурсан ч 12 сард хамгийн их тоондоо 4994 болж өссөн байна.

Татвар төлөгчдийн тоо

25000 20000 15000

17629

18029

18282

21071

19570

15113

17167

17395

18565

18052

17567

12209

10000 5000 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

0 2016 он

Татвар төлөгчдийн тоо -ААН

Зураг. 5 Татвар төлөгчдийн ААН-ийн тоо Гэтэл НӨАТ-ын хуулийн шинэчлэлтийн зорилго нь эцсийн хэрэглэгчээр дамжуулан ААН-үүдийн орлогыг хянах, орлогоо нууж, татвараас зайлсхийх явдлыг бууруулах юм. НӨАТ-ын худалдан авалтын баримтыг цахим бүртгэлийн системд оруулах асуудал бол НӨАТ-ын буцаан авалт болон сугалаанд оролцохоос илүүтэйгээр иргэний үүрэг, хэрэглээгээ хянах нэг хэрэгсэл юм. Мөн НӨАТ-ын баримтыг цахим бүртгэлийн системд оруулах үед иргэдэд дараах асуудлууд тулгардаг байна. Тухайлбал интернетийн сүлжээтэй холбоотой программ гацах, удаан унших, шивсэн баримт хадгалагдахгүй байх, захын хорооллуудад болон хөдөөгүүр сүлжээ тасалддаг, баримтын дүн зөрүүтэй байх, баримт баталгаажих нь удаан байх, сугалааны дүн буруу байх, интернет орчинд ажиллах мэдлэг дутмаг, шаардахгүй бол НӨАТын баримтыг худалдагч өгөхгүй байх гэх мэт. НӨАТ төлөх ААН байгууллагын тоо жилийн турш 72.5%-иар нэмэгдсэн байна. Жилийн эхний хагас жилд татвар төлөгчдийн тоо өссөн боловч (12,209-с 19,570) 6 сараас 7 сарын хооронд буурч, үүнээс хойш өссөөр 21,071 болж хамгийн өндөр түвшиндөө хүрчээ.

6


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

НӨАТ-ын цэвэр орлого 200,000,000.00 150,000,000.00 100,000,000.00 50,000,000.00 1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Series1 76,890 83,745 67,039 86,166 85,110 80,056 116,59 91,598 88,134 117,57 100,97 149,24

Зураг. 6 НӨАТ-ын сар бүрийн цэвэр орлогын хэмжээ НӨАТ-ын сар бүрийн цэвэр орлогын хэмжээ татвар төлөгчдийн тооноос хамаарч өөрчлөгддөг болох нь харагдаж байна. Энэ жилийн 5 болон 6-р сард татвар төлөгч иргэдийн тоо буурч, мөн НӨАТ-ын цэвэр орлого буурчээ. 2016 оны НӨАТ орлогын төлөвлөгөө 1,081,358,072.72₮, гүйцэтгэл 1,143,132,696.36₮, (105.7%) байсан бол 2015 оны байдлаар гүйцэтгэл, төлөвлөгөөнөөс бага (161,497,415.35₮-р бага буюу 86.5%) байсан байна. НӨАТ-ын орлого нь өмнөх 2015 оноос 10.2%-иар, татварын орлогод эзлэх хувийн жин 2.7%-иар (20.1%-с 22.8%) өсчээ.

Дүгнэлт НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой хамгийн гол өөрчлүүдийг нэгтгэн дүгнэвэл: Шинэ хуулинд НӨАТ-ын босго өмнөхөөс 5 дахин өссөн мөн сайн дураар бүртгүүлэх боломжийг олгосон Эцсийн хэрэглэгчийн төлсөн НӨАТ-ын 20%-ийг буцаан олгоно Электрон падааны механизмыг ашиглах замаар татвар тайлагнахтай холбогдсон зардал буурч, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон Цахим татварын системээр дамжуулан иргэд хэрэглээгээ хянах, татварын алба ААНүүдийн орлогыг хянах боломжтой болсон. НӨАТ ногдох бараа үйлчилгээний төрлийг нэмэгдүүлснээр татварын бааз суурь өргөжсөн Экспортод гаргасан уул уурхайн болон ноос ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд 0%-ийг хэрэглэснээр экспортод эцсийн бүтээгдэхүүнийг дэмждэг байсан бол хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг дэмжсэн байна. НӨАТ-ын орлогын гүйцэтгэл 105.6%-тай байгаа нь НӨАТ цахим бүртгэл ач холбогдолтой байна. Иргэдийн татварын боловсролыг дээшлүүлж, бараа, үйлчилгээний худалдан авалтын баримтыг и-баримтанд шивэх хөшүүргийг нэмэгдүүлэх нь НӨАТ орлогыг өсгөх нь харагдаж байна. Асуулын аргаар хувь хүн болон ААН-үүдээс судалгаа авч үзэхэд хуулийн хэрэгжилт, шинэчлэлтэй холбоотой дараах асуудлууд тулгарч байна.

7


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Санал Судалгааны үр дүнгээс үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна. НӨАТ төлөгчдийг урамшуулж байгаа сугалааны сугалааны хэлбэрээс татгалзаж, буцаалтын 20%-ийг нэмэгдүүлэх Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хувьд жижиг дунд үндэсний үйлдвэрлэгчдийн эцсийн бүтээгдэхүүнийг дэмжих НӨАТ-ын худалдан авалтын баримтыг цахим бүртгэлийн системд оруулах нь урамшуулал авахаас гадна иргэдийн төрдөө туслаж байгаа хяналтын хэлбэр гэдгийг ойлгуулж, баримт шивэлтийг тогтмолжуулах

8


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Ашигласан материал 1. Хишигбаяр, Л. Ундармаа, Э. Лхагвасүрэн, Д. (2016). НӨАТ-ын шинэчлэлийн асуудалд: татвар & бизнес, х. 20. 2. Оюунбилэг, П. (2016) НӨАТ-ын төлөлт, хяналтын процессын оновчлол. УБ : х. 23. 2. 3. Тунгалаг. (2015) Татварын бодлого. 2015. х. 5. УБ: 4. УИХ. НӨАТ-ын тухай хууль. 2015.07.09. х. 3. УБ : 5. Татварын ерөнхий газар. mta.mn. [Online] 01 2017. 4.

Хавсралт

Та НӨАТ -ын урамшуулал, буцаан олголтыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр ААН-үүд өмнөх шигээ орлогоо нуух байдал байсааар байгаа юу?

87 132

1

28%

2

72%

Тийм

Зураг 2

Зураг 3

9

Үгүй


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ХҮЧИН ЗҮЙЛС С.Мөнхцэцэг1а* 1 Мандах Бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим Улаанбаатар хот, Монгол улс a

s_munkhtsetseg@mandakh.mn

Хураангуй Энэ судалгааны ажлын гол зорилго нь компаний зээлжих зэрэглэл болон түүний өөрчлөлтийг тодорхойлогч хүчин зүйлсийг илрүүлэх явдал юм. Ингэхдээ Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй компаниудын зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлсд голлон анхаарсан болно. Хөгжиж буй зах зээлийн хувьд МХБ нь мэдээллийн хоцролт, гишүүн компаниудын тогтворгүй бизнесийн үйл ажиллагаа зэрэг олон тооны бэрхшээлтэй тулгарч байна. Энэхүү судалгааны ажлын үр дүн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилийг ойлгоход зайлшгүй шаардлагатай зээлжих зэрэглэлийн мөн чанар, түүний загварыг боловсруулахад чухал ач холбогдолтой. Судалгааны ажлын гол үр дүнд бид МХБ дэх компаний зээлжих зэрэглэлийг загварчилахад шаардагдах үндсэн эмпирик (туршилтын) нотлох баримтуудыг илрүүлэхээр хүлээж байна. Ингэснээр цаашид хөгжүүлэх туршилтын загвар маань зээлдэгч болон хөрөнгө оруулагчдад бүртгэлтэй компаниудын санхүүгийн чадавхи, эмзэг байдлын талаар хэрэгцээтэй мэдээлэл хүргэх юм. Түлхүүр үгс: Санхүүгийн чадавхи, Санхүүгийн харьцаа, кампаний засаглал, бизнесийн мөчлөг, панел өгөгдөл Оршил Монголын хөрөнгийн бирж (МХБ) нь өөрийн бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй мэдээлэлдэг. Компаний засаглалын индикаторууд сүүлийн үед мөн зах зээлийн нээлттэй мэдээлэл болж байна. Төв банк болон бусад агентлагууд макро эдийн засгийн мэдээллийг олон нийтэд тогтмол тайлагнаж байна. Эдгээр нээлтэй мэдээллүүд нь зээлдэгч болон хөрөнгө оруулагчдад аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад мэдэгдэхүйц нөлөөлдөг. МХБ нь өөрийн бүртгэлтэй компаниудын зах зээлийн идэвхжилтээр найдвар муутай зэрэглэл тогтоодог (компаниудыг ердөө гурван зэрэглэлд хувааж харуулдаг). Бидний хэтийн зорилго бол эдийн засгийн бүхий л агентуудад үр ашигтай, найдвартай мэдээлэл хүргэх явдал юм. Ингэхдээ, бүртгэлтэй компаниудын санхүүгийн чадавхи болон эмзэг байдлыг зэрэглэхийг эрмэлзсэн. Компаний зээлжих зэрэглэл нь хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчдэд компаниудын санхүүгийн чадавхийг үнэлэх, дефолт юм уу дампуурлыг урьдчилан таамаглахад хэрэгтэй. Бид энэ хэмжилтийн асуудлыг сонирхож байгаа бол юуны түрүүнд компаний зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлсийг олох шаардлагатай. Энэ судалгааны ажилд бид зээлжих зэрэглэлийн тодорхойлогч хүчин зүйлсийг 10


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

илрүүлэхэд бүртгэлтэй 30 компаний санхүүгийн мэдээлэл (үүнийг дотоод мэдээлэл гэж үзнэ) болон гадаад орчны мэдээллийг түүвэрлэн шалгах болно.

1. Сэдвийн хүрээнд хамаарах бүтээлийн тойм Компаний зээлжих зэрэглэлийн чиглэлд хийгдсэн судалгаанууд ихэвчлэн Altman Z index (1968)-тай холбогддог. Уг бүтээл нь дампуурлыг цаашлаад компаний зээлжих зэрэглэлийг таамаглах анхдагч загварыг тайлбарласан. Альтманы харьцаанууд компаний санхүүгийн судалгааны талбарт хувьсгал хийсэн. Kaplan болон Urwitz (1979) нар хүү төлөх чадвар, урт хугацаат өр төлбөр ба нийт хөрөнгийн харьцаа, урт хугацаат өр төлбөр ба өөрийн хөрөнгийн харьцаа, цэвэр ашиг ба нийт хөрөнгийн харьцаа, нийт хөрөнгийн хазайлтын коэффицент, цэвэр ашгийн хазайлтын коэффицент болон нийт хөрөнгийг судалгаандаа ашигласан. Kamstra et al. (2001) нар хүү төлөх чадварыг тооцохдоо цэвэр ашиг нэмэх нь хүүний зардлыг хүүний зардалд хуваах, өрийн харьцааг нийт өр төлбөр ба нийт хөрөнгийн харьцаагаар, ашигт ажиллагааг цэвэр ашиг нийт хөрөнгийн харьцаагаар, компаний хэмжээг нийт хөрөнгийн дансны үнээр тус тус хэмжиж тооцсон. Эдгээр судалгааны ажилд ашиглагдсан санхүүгийн харьцаанууд нь ихэвчлэн статистикийн хувьд ач холбогдол бүхий нөлөөтэй байсан. Ялангуяа, Kamstra et al. (2001) нарын ажилд өрийн харьцаа зэрэглэлтэй сөрөг хамааралтай байсан бол хөрөнгийн өгөөж зээлжих зэрэглэлд шууд хамааралтай байв. Компаний хэмжээ мөн адил зээлжих зэрэглэлийг мэдэгдэхүйц сайжруулсан. Энэ нь томоохон компаниуд өндөр зэрэглэлтэй байдгаар тайлбарлагддаг. Bhojraj болон Sengupta (2003) нар аливаа компаний дефольтын магадлал нь агентийн өртөг болон дефольтын эрсдэлийг үнэлэх найдвартай мэдээллийн бэлэн байдлаас хамаарна гэж тэмдэглэсэн. Эдгээрийн үзүүлэлтүүд хоёулаа засаглалын механизмаар тодорхойлогддог. Компаний засаглал нь компанийг хянаж, жолоодож байдаг үндсэн систем юм. Засаглалын асуудалд судлаачид нэлээд анхаарал хандуулсан байдаг (Brown et al. (2011)). Энд бонд эзэмшигч, хувьцаа эзэмшигч нарын хөрөнгийн оруулалтын сонголт нь нэг голлох судалгааны сэдэв болдог (Shleifer & Vishny (1997)). Иймээс үнэлгээний байгууллагын үнэлгээнд өр өмчлөгч нарын үзэл бодлыг тусгадаг. Үнэлгээний байгууллагууд компаний зээлжих чадварыг үнэлэхдээ богино хугацааны бизнесийн мөчлөгийн нөлөөнөөс зайлсхийхийн тулд (Standard & Poor’s (2004)) хугацааны нэг мөч дэх хандлагыг мөчлөгийн хандлагаас илүүтэй ашигладаг (e.g. Merton-type models (Gonzales et al. (2004)). Гэвч агентийн зэрэглэлийн үнэлгээ болон бизнесийн мөчлөг хооронд хүчтэй хамаарал байдгийг туршилтын нотолгоонууд баталсаар байна (Amato & Furfine (2004), Kim & Sohn (2008), Feng et al. (2008)). 2. Судалгаанд ашигласан арга зүй Энэ судалгаанд танилцуулж буй бидний арга зүй Alexander B. Matthies (2013) –ийн судалгааны ажлын тойм бүтээлтэй нэлээд холбогдоно. Бид компаний зээлжих зэрэглэлийн тодорхойлогч хүчин зүйлсэд чиглэсэн суурь бүтээлүүдэд голлон анхаарна. Зээлжих зэрэглэлийн тодорхойлогч хүчин зүйл үндсэн гурван ангилалд хуваагдана. Нэгдүгээрт санхүүгийн харьцаа, санхүүгийн өгөгдлөөс бүрдэх хувьсагчид юм. Эдгээр хувьсагчид хөшүүрэг, хөрвөх чадвар, компаний хэмжээ зэрэг тухайлсан хүчин зүйлсийг төлөөлдөг (e.g. Ederington (1985), Kamstra et al. (2001), and Blume et al. (1998)). Хоёр дахь ангилалд компаний засаглалын механизм хамаарна. Энд эздийн өмчийн бүтэц, төлөөлөн удирдах зөвлөлийн бие даасан байдал зэргийн хэмжинэ (Bhojraj & Sengupta (2003) and Ashbaugh-Skaife et al. (2006)). 11


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Гуравдах бүлэгт ДНБ-ий өсөлт зэрэг зээлжих зэрэглэлд нөлөөлөх макро эдийн засгийн хүчин зүйлс багтана (e.g. Amato & Furfine (2004)). Энэ судалгааны ажилд бид Dany Rogers et al. (2016) нарын арга зүйтэй ижил хандлага ашиглана. Бүртгэлтэй компаниудын түүхэн мэдээллийг 2012-2015 оны хооронд сонгон түүвэрлэсэн. Өгөгдөлийн бүрэлдэхүүн нь МХБ-д бүртгэлтэй 30 компанийг хамаарна. Зээлийн үнэлгээний тест

Өгөгдөл Автокорреляцийн тест Үнэлгээний тэгшитгэлийн тооцоолол

Компани бүрийн үнэлгээний тооцоолол

Тодорхойлох тест

GMM загварын таамаглалын үнэлгээ

Hansen болон Sargan –ын дифференсе

Микро зэрэглэлтэй компаниуд гурван хэсэгт хуваагдана

Доод болон дээд гуравт хамаарах компаниуд дахин ангилалын аюул заналд өртөмтгий байна

Дунд гуравт хамаарах компаниуд дахин ангилалын аюул заналаас ангид байна

Регрессийн загварын тооцоолол: Динамик панел

Зураг 1. Судалгааны өгөгдлийн шинжилгээний үе шат Судалгааны арга зүй нь дөрвөн бүлэгт хуваагдана. Үүнд: эхний бүлэгт өгөгдлийн суурь болон тэдний үндсэн үйл хөдлөлийг авч үзнэ; хоёр дахь хэсэгт зээлжих зэрэглэл тогтоох загвар болон микро зэрэглэлийн тодорхойлолт, гурав дахь хэсэгт тайлбарлагч болон тайлбарлагдагч хувьсагчдын тайлбар, үндэслэл, ашиглагдсан байдал, хүлээгдэж буй үр дүн зэргийг дэлгэрэнгүй тайлбарлана; эцэст нь дөрөв дэх хэсэгт эконометрик загвар болон шинжилгээний горим, судалгааны таамаглал зэргийг онцолно. Зураг 1-д судалгааны өгөгдлийн шинжилгээний үе шатыг тайлбарласан болно.

12


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

3. Загварын үндсэн нөхцөл Судалгааны ажилд ашиглагдаж буй загварт энэ сэдвийн судалгааны өргөн танигдсан хэд хэдэн тайлбарлагч хувьсагч ашиглагдсан. Жишээлбэл, Blume et al. (1998) нарын санхүүгийн чадварын харьцаанууд, Kamstra et al. (2001) болон Kaplan and Urwitz (1979) нарын капиталын бүтцийн хувьсагчид багтана. Бид мөн хөрөнгийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөөтэй макро эдийн засгийн хувьсагчдыг ашигласан. Гэсэн ч бид бизнесийн мөчлөгийн нөлөөний талаарх асуудлыг загварт тусгаагүй. Компаний засаглалыг илтгэх хувьсагчдын хувьд МХБ-ээс энэ төрлийн мэдээллийг олох практик боломжгүй байв. Тиймээс эдгээр хувьсагчдыг олох чиглэлд тусгайлсан судалгаа хийгдэх хүртэл бид засаглалын хувьсагчдыг өөрсдийн загварт одоогоор тусгаагүй. Загварт хамаарах өгөгдөл нь 2012-2015 оны хооронд түүвэрлэсэн MХБ-д бүртгэлтэй 30 компаний санхүүгийн харьцаанаас бүрдэх панел өгөгдөл. Загварыг тайлбарлавал: 𝑦𝑖𝑡 = 𝛼0 + 𝛽1 𝐶𝐽𝑖𝑡 + 𝛽2 𝐷𝑇𝑖𝑡 + 𝛽3 𝐷𝐿𝑃/𝐴𝑇𝑖𝑡 + 𝛽4 𝐷𝑇/𝑃𝐿𝑖𝑡 + 𝛽5 𝑅𝑂𝐴𝑖𝑡 + 𝛽6 𝑀𝑂𝑖𝑡 + 𝛽7 𝐸𝐵𝐼𝑇𝐷𝐴𝑖𝑡 + 𝛽8 𝐴𝑇𝐼𝑉𝑂𝑖𝑡 + 𝑢𝑖𝑡 (1) Энд yit нь тайлбарлагдагч хувьсагч буюу МХБ-ийн зэрэглэл, компаниудын цэвэр хөрөнгийн үнэ цэнэ, Хүснэгт 1-т тайлбарлагч хувьсагчдыг тусгав. Шугаман тэгшитгэл 1 нь i компанид t хугацаанд нөлөөлөх санхүүгийн хувьсагчдыг илтгэдэг. Эдгээр санхүүгийн хувьсагчдын нөлөөг зэрэглэлийг тодорхойлох дотоод хүчин зүйл гэж ойлгоно. Гадаад орчны нөлөөг тусгахын тулд загварт макро эдийн засгийн хувьсагчид багтах шаардлагатай. Энэ нөхцөлд, Тэгшитгэл 1 дараах байдлаар өөрчлөгдөн: 𝑦 ′ 𝑖𝑡 = 𝛾0 + 𝜑1 𝑙𝑟𝑖𝑡 + 𝜑2 𝐹𝐸𝑖𝑡 + 𝜑3 𝐸𝑋𝑖𝑡 + 𝜑4 𝑀2𝑖𝑡 + 𝜑5 𝐸𝑅𝑖𝑡 + 𝜑6 𝐺𝑖𝑡 + 𝜑7 𝐹𝑖𝑡 + 𝜑8 𝐸𝐷𝑖𝑡 + 𝑢′𝑖𝑡 (2) Энэ нөхцөлд, дээрх хоёр тэгшитгэлийг нэгтгэж зээлжих зэрэглэлийг тооцоолно: 𝑦𝑖𝑡 = 𝛼0 + ∑∝𝑖=1,𝑡=1 𝛽𝑖𝑡 𝑋𝑖𝑡 + 𝑢𝑖𝑡 𝑦′′𝑖𝑡 = 𝑦𝑖𝑡 + 𝑦′𝑖𝑡 or [ ] (3) 𝑦′𝑖𝑡 = 𝛾0 + ∑∝𝑖=1,𝑡=1 𝜑𝑖𝑡 𝑋𝑖𝑡 + 𝑢′𝑖𝑡 Энд 𝑦′′𝑖𝑡 нь тэгшитгэл 1 болон 2-ийн нэгдсэн хэлбэр байна. Энгийн хамгийн бага квадвартын тэгшитгэлд панел өгөгдөл ашиглаж байгаа үед алдааны утгыг тодорхойлох нь зайлшгүй шаардлагатай. uit = μi + δit + λt + εit (4) Бид алдааны утгыг μi (хугацааны турш өөрчлөгддөггүй тогтмол байх, компаний хувийн шинж чанартай холбоотой үл түүвэрлэгдэх нөлөө), δit (хугацааны туршид тухайн компаний хувийн онцлогт гарч буй өөрчлөлттэй холбоотой алдаа), λt (компаний хувийн онцлогоос шалтгаалахгүйгээр тухайн цаг хугацаанд болсон үйл явдалтай холбоотой үүссэн алдаа) болон εit (бусад алдаа)-аас бүрдэн гэж үзнэ. Эдгээр алдаануудыг засварлахын тулд, бид санамсаргүй нөлөө (random effect model) болон тогтмол нөлөө (fixed effect model)-ний аргыг ашиглана. Санамсаргүй нөлөөний аргын үед хувийн тухайлсан нөлөө нь тайлбарлагдагч хувьсагчтайгаа хамааралгүй байх санамсаргүй хувьсагч байна. 𝐸[𝑐𝑖 |𝑋𝑖 , 𝑧𝑖 ] = 0 (5) Тэгшитгэл 5-нд хувийн тухайлсан нөлөөг тайлбарлагдагч хувьсагчтайгаа өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхий л хугацааны турш хараалгүй гэж үзнэ. Харин тогтмол нөлөөний үед тайлбарлагдагч хувьсагч нь тухайлсан нөлөөтэй хамааралтай гэж таамагладаг. 𝐸[𝑐𝑖 |𝑋𝑖 , 𝑧𝑖 ] ≠ 0 (6) Алдаа засварлах аль загвар нь зохистой болохыг тодорхойлохын тулд, бид Hausmen test-ийг ашиглах ба 𝐻0 : 𝑐𝑜𝑣(𝑥𝑖𝑗 𝜇𝑖 ) = 0 гэсэн тэг таамаглалыг шалгана.

13


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Хүснэгт 1. Загварт ашигласан тайлбарлагч хувьсагчид Ангилал

Нэр

Тооцоолох арга, зүй

Хүлээгдэж буй үр дүн

Ашиглагдсан байдал

Санхүүгийн чадавхийн үзүүлэлт

CJ

Хүү төлөх чадвар = ХБТӨА / Санхүүгийн зардал

Эерэг

Blume et al. (1998)

Капиталын бүтэц

DT

Нийт өр төлбөр / Нийт хөрөнгө

Сөрөг/ Эерэг

Blume et al. (1998), Kamstra et al. (2001), Damasceno et al. (2008)

DLP/ AT

Богино хугацаат Нийт хөрөнгө

Сөрөг/ Эерэг

Kaplan and Urwitz (1979), Blume et al. (1998), Amato and Furfine (2004)

DLP/ PL

Богино хугацаат өр / Цэвэр үнэ цэнэ

Сөрөг

Kaplan and Urwitz (1979)

Ашигт ажиллагаа

ROA MO EBITDA

Хэмжээ Макроэдийн засаг

ATIVO

өр/

Хөрөнгийн өгөөж = Цэвэр ашиг/Нийт хөрөнгө Үйл ажиллагааны ашиг = ХБТӨА/Цэвэр орлого Элэгдэл хорогдол ХБТӨА / Нийт хөрөнгө Ln(Нийт хөрөнгө)

Сөрөг Эерэг

/

Эерэг Сөрөг

/

Эерэг Эерэг Эерэг Сөрөг Эерэг Сөрөг Эерэг Сөрөг

lr

Хүүгийн түвшин

FE

ГШХО /ДНБ

EX

Экспорт /ДНБ

M2

М2 / ДНБ

ER

Ам.долларын (REER)

G

Эдийн засгийн өсөлт

F

Эдийн засгийн чөлөөний индекс

ED

Гадаад өр / ДНБ

Эерэг Сөрөг ханш

эрх

Kaplan and Urwitz (1979), Kamstra et al. (2001), Damasceno et al. (2008) Blume et al. (1998), Amato and Furfine (2004) Kisgen (2010)

/ / / /

Сөрөг/ Эерэг

Kisgen (2006) Researchers’ consideration Researchers’ consideration

/

Сөрөг Эерэг

/

/

own

Soh Wei Chee et al. (2015)

Soh Wei Chee et al. (2015) Researchers’ consideration

Эерэг Сөрөг Эерэг Сөрөг

own

own

Soh Wei Chee et al. (2015) Soh Wei Chee et al. (2015) Soh Wei Chee et al. (2015), Researchers’ own consideration

Энэ чиглэлд хийгдсэн ихэнх судалгааны ажилд үнэлгээний байгууллагын үнэлгээг компаний зээлжих зэрэглэлийг тогтоох тайлбарлагдагч хувьсагч болгох нь элбэг. Энэ нөхцөлд үнэлгээний байгууллагууд хараахан манай бүртгэлтэй компаниудын зэрэглэлийг тогтоогоогүй байна. МХБ өөрийн бүртгэлтэй компаниудын хувьцааны нийт арилжаа болон цэвэр үнэ цэнийг үнэлж, гурван зэрэглэлд хуваадаг. Энэ зэрэглэл нь найдвартай бус бөгөөд найдвартай өөр суурь зэрэглэл туйлын шаардлагатай байна. Бид энэхүү судалгааны үр дүн МХБ-ийн үнэлгээний системийн хөгжилд хувь нэмэр болон гэж найдаж байна. Тайлбарлагдагч хувьсагч 𝑦′′𝑖𝑡 нь компани бүрийн нийт хөрөнгийн эсвэл цэвэр үнэ цэнийн 14


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

өсөлтөөс утга авна. Өөрөөр хэлбэл, 𝑦′′𝑖𝑡 хувьсагч нь аливаа компаний өөрийн өмч, хуримтлагдсан ашиг, дахин үнэлгээний нөлөөг агуулсан мэдээллийг агуулна. Хүснгэт 2. Тайлбарлагч хувьсагч Хувьсагч 𝒚′′𝒊𝒕 1 2 3

ОУ-ын үнэлгээний агентлагийн эрсдлийн ангилал (адилхан ) S&P Moody’s Fitch A A2 A B B2 B CC Ca CC

4. Зэрэглэл тогтоох анхан шатны загварын үр дүн Панел өгөгдөл ашиглаж байгаа тул бид бүхий л хувьсагчдыг нэгж язгууртай буюу тэднийг тогтворгүй гэж таамагласан. Иймээс нэгдүгээр эрэмбийн ялгавар авах замаар тогтворжуулсан. Хүснэгт 3-ийн дагуу score_2 хувьсагч нь score_1 хувьсагчаас илүү өндөр статистик ач холбогдолтой байна. Энэ нь аливаа i компаний хуримтлагдсан ашиг болон хувьцаат капиталыг агуулсан дотоод мэдээлэл нь тухайн i компаний зээлжих зэрэглэлийг илүү үр нөлөөтэй төлөөлнө. Хүснэгт 3 . Анхан шатны загварын үр дүнгийн хураангуй Dependent variable: D(Score_1) – total asset growth, D(Score_2) – Net worth growth Method: Panel EGLS Sample (adjusted): 2012-2015 Cross-section included: Total panel observations: Variable Score_1, Panel EGLS Score_2, Panel EGLS (Cross section random effects) (Cross section fixed effects) Coefficient t – Statistic Coefficient t – Statistic C 49.04574 ***1.977183 68.13133 *5.605723 D(ATIVO) 29.72477 *3.677883 11.12562 *2.252804 D(CJ) 0.198427 1.058721 0.146185 0.912788 D(DLP_AT) 9.813345 0.058187 285.8731 *2.429476 D(DLP_PL) 1.860786 0.080765 -55.94940 *-2.606438 D(DT) 1.603962 0.014945 -265.5267 *-2.768610 D(EBITDA) 2205.105 *4.101739 3388.723 *11.97113 D(MO) -0.176875 -0.575239 -0.212616 -0.862030 D(ROA) -2229.313 *-4.138942 -3370.085 *-11.86646 0.525 0.946 𝑹𝟐 ̅𝟐 0.441 0.864 𝑹 Hausman Tests (prob. Chi-Sq(8)) 0.394 0.034 Omitted Random effects – Lagrange 0.004 0.000 multiplier test (Breusch-Pagan) Redundant Fixed effects test – 0.295 0.000 likelihood ratio Note: *, ** and *** refers to 1%, 5% and 10% probability respectively.

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх үр дүнгээс харахад аливаа компаний хэмжээ (ATIVO), богино хугацаат өр төлбөр / нийт хөрөнгө (DLP_AT), богино хугацаат өр төлбөр / өөрийн өмч (DLP_PL), нийт өр төлбөр / нийт хөрөнгө (DT), ХБТТӨА болон хөрөнгийн өгөөж компаний зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйл болохоор байна. Тайлбарлагч болон тайлбарлагдагч хувьсагчдын хоорондын хамаарал хүлээгдэж байсанаар хамааралтай байна. Бидний туршилтаас харахад ХБТТӨА / санхүүгийн зардал (CJ), ХБТТӨА / Цэвэр ашиг (MO) нь компани зэрэглэлд нөлөөтэй байх туршилтын аливаа нотлох баримт олдоогүй. Эдгээр хувьсагчид нь Латин 15


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Америкийн орнуудад ихэвчлэн ашиглагддаг. Иймээс бүс нутгийн санхүүгийн бүтцийн нэлээд ялгаатай байдлаас эдгээр хувьсагчдын үр нөлөөгүй байдал шалтгаалсан байж болно. Макро эдийн засгийн хувьсагчдад сууриласан загварын тооцоолол 𝑦 ′ 𝑖𝑡 хувьсагч болон ∑∝𝑖=1,𝑡=1 𝜑𝑖𝑡 𝑋𝑖𝑡 хооронд энокометрикийн хувьд маш бага хамааралтай байгааг харуулсан. Энэ нөхцөлд бид эдийн засгийн тайлбарлагч хувьсагчид түүврийн хугацааны туршид үүссэн макро эдийн засгийн үйл явдлыг тайлбарлаж чадахгүй байна гэж таамаглах бөгөөд гадаад нөлөөний тэгшитгэлийг эдгээр үйл явдлыг тайлбарлах хүртэл өргөжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, түүврийн хэвтээ тэнхэлгийг нэг бүтэн бизнесийн мөчлөгийг хамрахаар өргөжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь мэдээллийн дутагдалтай байдлаас хамааран энэ судалгааны ажилд макро эдийн засгийн нөлөөний хэсгийн шинжлэхгүй болно. 5. Дүгнэлт Энэ судалгааны ажилд бид монголын хөрөнгийн биржийн жишээн дээр компаний зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлсийг илрүүлэхэд голлон анхаарлаа. Гол нотолгоонуудыг нэгтгэвэл, 𝑦𝑖𝑡 тэгшитгэлд тусгасан хувьсагчид хүү төлөх чадвар, үйл ажиллагааны ашгийн харьцааг эс тооцвол компаний зээлжих зэрэглэлийг тодорхойлох үр нөлөөтэй хувьсагчид болно. Макро эдийн засгийн бүлэг хувьсагчдын хувьд бид зэрэглэлд нөлөөлөх макро эдийн засгийн аливаа нөлөө илрүүлээгүй. Гэвч, түүврийн хэмжээг өргөжүүлж, оновчтой тооцоолохын тулд эдийн засгийн өгөгдөлд тохируулах шаардлагатай. Гол нотолгоонууд дээр үндэслэн энэ судалгааны ажил хэд хэдэн бодлогын зөвлөмж хүргэж байна. Үүнд: (1) компаний хэмжээ зээлжих зэрэглэлд мэдэгдэхүйц нөлөөтэй тул МХБ өөрийн бүртгэлтэй компаниудыг хэмжээгээр нь бага, дунд, том гэж ангилах нь тохиромжтой (2) нийт өр төлбөр болон өөрийн хөрөнгө дэх богино хугацаат өр төлбөрийн өсөлт компаний зээлжих зэрэглэлийг бууруулдаг. Тиймээс бүртгэлтэй компаниудын удирдлага өрийн бус эх үүсвэр (хувьцаат капитал, хуримтлагдсан ашиг)-ээ нэмэгдүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Санхүүгийн онолын хүрээнд удирдлага өмчийн үнэт цаасаарх өндөр өртөгтэй санхүүжилтээс зайлсхийх хэрэгтэй гэж үздэг ч өмчийн үнэт цаасаарх санхүүжилтийг нэмэгдүүлэх нь МХБ-ийн нөхцөлд ухаалаг шийдвэр болно. Ашигласан ном зүй Altman, E. (1968). Financial ratios, discriminant analysis and the prediction of corporate bankruptcy. The Journal of Finance , 23(4): 589 - 609. Amato, J., & Furfine, C. (2004). Are credit ratings procyclical? Journal of Banking & Finance, 28: 2641 - 2677. Ashbaugh-Skaife, H., Collins, D., & LaFond, R. (2006). The Effects of Corporate Governance on Firms Credit Ratings. Journal of Accounting and Economics, 42: 203 - 243. Bhojraj, S., & Sengupta, P. (2003). Effect of Corporate Governance on Bond Ratings and Yields: The Role of Institutional Investors and Outside Directors. Journal of business, 76(3): 455 - 475. Blume , M., Lim, F., & Mackinlay, A. (1998). Thee declining quality of US corporate debt: Myth or reality? Journal of Finance, 53: 1389 - 1413. Brown, P., Beekes, W., & Verhoven, P. (2011). Corporate governance, accounting and finance: A review. Accounting & Finance, 51: 96 - 172. Ederington, L. (1985). Classification models and bond ratings. The financial review, 20: 237- 261. Feng, D., Gourieroux, C., & Jasiak, J. (2008). The ordered qualitative model for rating transitions. Journal of Empirical Finance, 15: 111 - 130.

16


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Gonzales, F., Haas, F., Johannes, R., Persson, M., Toledo, L., Violi, R., . . . Wieland, M. (2004). Market dynamics associated with credit ratings: a literature review. Banque de France Financial Stability Review, 4: 53 - 76. Kamstra, M., Kennedy, P., & Suan, T.-K. (2001). Combining bond rating forecasts using logit. The Financial Review, 37: 75 - 96. Kaplan, R., & Urwitz, G. (1979). Statistical models of bond ratings: A methodological inquiry. Journal of Business, 52: 231 - 261. Kim, Y., & Sohn, S. (2008). Random effects model for credit rating transitions. European Journal of Operational Research, 184: 561 - 573. Kisgen, D., & Strahan, P. (2010). Do regulations based on credit ratings affect a firm’s cost of capital? The Review of Financial Studies, 23: 4325 - 4347. Matthies, A. B. (2013). Empirical Research on Corporate Credit-Ratings: A Literature Review. SFB 649 Discussion Paper, 003. Rogers, D., Silva, d. W., & Rogers, P. (2016). Credit Rating Change and Capital Structure in Latin America. BAR, Rio de Janeiro, v. 13, n. 2, art 3. Soh Wei Chee, Cheng Fan Fah, & Annuar Md. Nassir. (2015). Macroeconomics Determinants of Sovereign Credit Ratings. International Business Research, Vol. 8, No. 2. Standard & Poor's . (2004). Standard & Poor’s Corporate Governance Scores and Evaluations: Criteria, Methodology and Definitions. New York: McGraw{Hill Companies, Inc.,.

17


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ Г. Хандсүрэн1а*, Э. Энх-Амгалан2b 1,2 Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим а

Улаанбаатар хот, Монгол улс

khandsuren@mandakh.mn, benkhamgalan@mandakh.mn

Хураангуй Манай орны хувьд НББ-дээ олон улсын арга хандлагыг тухай бүр нэвтрүүлэн, сайжруулсаар байгаа билээ. Сүүлийн 20-оод жил дэлхийн улс орнуудад нийтлэг хэрэглэгддэг аргазүйн чиг хандлага буюу СТОУС, НББОУС-ын дагуу санхүүгийн тайлангаа хэвлэн нийтэлж байна. Харин сүүлийн жилүүдэд мэдээлэл хэрэглэгчид аж ахуй нэгжийн зөвхөн санхүүгийн мэдээллээс гадна тэдний стратеги, нийгмийн хариуцлага, ёсзүй, тогтвортой байдал зэргийг сонирхох болжээ. Иймээс олон улсад компаний бүх оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр хангахуйц тайлагналын тогтолцоог бий болгосон нэгдмэл тайлагнал юм. Манай улсын хувьд мэдээллийн ил тод байдал нь зөвхөн олон нийтэд үүрэг хариуцлага хүлээсэн аж ахуй нэгжүүдийн хувьд хангагдаж байгаа боловч энэ нь санхүүгийн мэдээллээс хэтрэхгүй байна. Арилжааны банкууд болон цөөн тооны хувьцаат компаниуд жилийн тайланг тайлагнасан байна. Нэгдмэл тайланг тайлагнах нь олон улсын шаардлагад нийцсэн мэдээллийг оролцогч талуудад хүргэх боломжтой болох бөгөөд ялангуяа тухайн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалт татах, гадны түншүүдтэй харилцах, цаашлаад санхүүгийн зах зээл хөгжих нэг үндэс суурь болж өгөх юм. Түлхүүр үг: Нэгдмэл тайлагнал, санхүүгийн тайлан, оролцогч талууд, хөрөнгө оруулагч, Оршил Манай оронд ААН-ийн тайлагнал нь зөвхөн санхүүгийн үзүүлэлтийг илэрхийлэх талаасаа хэлбэржин иржээ. Гэвч хөрөнгө оруулагч, мэдээлэл хэрэглэгч, оролцогч талуудын эрх ашиг, хэрэгцээ шаардлагын улмаас тухайн байгууллагын талаарх иж бүрэн мэдээллийг илэрхийлж чадахгүй байна. Сэдвийг сонгох үндэслэл 2000-иад оноос хойш дэлхий томоохон ААН-үүдын мэдээллийн хэрэглэгчид зөвхөн санхүүгийн мэдээлэл биш бусад мэдээллийг (нийгмийн хариуцлага, компани засаглал, ирээдүйн чиг хандлага) аж ахуй нэгжүүдээс шаардаж эхэлсэн. Манай улсын ААН-үүдийн хувьд нэгдмэл тайлагналын талаарх ойлголт дутмаг нэгдсэн чиг баримжаа байхгүй улмаас ААН үүд нь зөвхөн санхүүгийн мэдээлэл агуулсан өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнг үнэлсэн тайлан бэлтгэж байна. Энэ санхүүгийн мэдээлэл нь гадны мэдээлэл хэрэглэгч, тэр тусмаа хөрөнгө оруулагчдын хувьд хангалгүй байгаа бөгөөд энэ нь манай орны хувьд санхүүгийн зах зээл хөгжихөд саад болж байна. Судалгааны ажлын зорилго 18


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Энэхүү судалгааны ажлаар нэгдмэл тайлан гаргах боломж, нэгдмэл тайлагналын тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэхэд санал боловсруулахад оршино. Судалгааны ажлын зорилт “Нэгдмэл тайлагналын олон улсын зөвлөл”–өөс гаргасан нэгдмэл санхүүгийн тайлангийн үзэл баримтлалтай танилцах. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын жилийн тайлантай танилцах Харьцуулалт хийх Дүгнэлт санал боловсруулах Судалгааны арга зүй Судалгааны ажлыг хийхдээ ажиглалт, харьцуулалт, зэрэгцүүлэлт, задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх байдлаар үр дүнг боловсруулсан. Судалгааны ажлын ач холбогдол Нэгдмэл тайлан буюу жилийн тайланг сайжруулсны үр дүнд компанийн мэдээлэл хэрэглэгчдэд нээлттэй болж гадаад болон дотоод зах зээлээс хөрөнгө оруулагч, түншлэгчдийг татах, санхүүгийн зах зээл хөгжих гол нөхцөл бүрдэнэ. 1. Онолын хэсэг ААН-ийн тайлагналын үе шат Дэлхий нийтэд үйлдвэрлэл, аж ахуй төрийн мэдлээс гарч хувийн эзэмшилд шилжсэн капиталист нийгэм оршин тогтнох үед пүүс хооронд зах зээлийн ажил гүйлгээ ихээр гарах болсон. Зах зээлийн ажил гүйлгээгээр үнэ тодорхойлогдох болсон нь энэ нийгмийн гол өөрчлөлт байлаа. Гэвч пүүсүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохын тулд шийдвэр гаргалтанд хэрэгтэй мэдээлэл шаардлагатай болов. Энэ нийгмийн үед аж ахуй нэгжүүд эдийн засгийн хөдөлгөгч болж байв. Ихэнхи улс оронд тэд л эдийн засгийн өсөлтийг бий болгож, ард иргэдийг ажлын байраар хангаж, хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд хүргэж нийгэмд томоохон хувь нэмрүүдийг оруулсан. Ингэснээр аж ахуй нэгж нийгмийн маш олон харилцаанд оролцох шаардлага гарсан нь дагаад олон түншүүд (ажилчид, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчид, хууль тогтоогчид гэх мэт)-тэй харилцах шаардлага бий болгосноос гадна түнш бүрт тухайн байгууллагатай харилцаа тогтоохын тулд байгууллагын мэдээлэл шаардлагатай болсон байна. Тэгэхээр ААН-ийн тайлагнал нь тухайн байгууллагатай эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг мэдээллээр жигд хангах зорилготойгоор бий болсон байна. Энэ нь мэдээлэл хэрэглэгчдийг тэгш мэдээллээр хангаж, шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй байсан. Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засаг өргөжихийн хэрээр мэдээлэл хэрэглэгчдэд илүү нарийн, тодорхой мэдээлэл шаардлагатай болсон бөгөөд мэдээлэл хэрэглэгч бүр ААНүүдийн тайланг ил тодоор хүлээн авах, тэдгээрийг харьцуулахыг боломжиийг судалж эхэлсэн байна. Энэ нь Global Reporting Initiative болон Transparency International зэрэг ОУТББ-ууд бий болоход нөлөөлсөн байна. Ийнхүү ААН-ын тайлан нь тухайн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч зэрэг оролцогч талуудтай харилцах нэрийн хуудас болсон. Иймээс компаний үйл ажиллагааг 19


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

хэрхэн илүү нээлттэйгээр тайлагнах нь тэдгээрийн удирдлага, дотоод шийдвэр гаргалтанд нөлөөлөх болсон байна. Саяхнаас, ААН-ийн хүрээлэн буй орчны, нийгмийн, засаглалын мэдээлэлийг агуулсан тогтвортой байдлын мэдээлэлийг сонирхогч хөрөнгө оруулагчид нэмэгдсээр байна. (Ecclas, 2010) Энэхүү тогтвортой байдлын мэдээлэлүүд нь нэг талаас ёсзүй, ёс суртахууны үүднээс нөгөө талаас эдийн засгийн үүднээс буюу үнэт цаасны багцын хөрөнгө оруулалтын эрсдлийн түвшинг бууруулахын тулд нэмэлт мэдээлэл авах зэрэг шаардлагаар хөрөнгө оруулагчдад хэрэгцээтэй байна. Шаардлага ямар ч байсан ганц санхүүгийн тайлагнал нь хүрээлэн буй орчны, нийгмийн, засаглалын мэдээллээр хангаж чадахгүй байна. Одоогийн байдлаар дэлхийн олон томоохон аж ахуй нэгжүүд санхүүгийн болон тогтвортой байдлын тайлан тус тусад нь гаргаж байна. Санхүүгийн тайлан нь НББОУС, СТОУС-ын дагуу хөрөнгө оруулагч нарт төлхүү чиглэн тайлагнагддаг бол тогтвортой байдлын тайлан нь ажилчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, ТББ-уудад зэрэг байгууллагын бүхий л оролцогч талуудад зориулан бэлтгэгдсэн байдаг. 1.2 Нэгдмэл тайлагналын тухай Мэдээлэл хэрэглэгчдийн мэргэжлийн ур чадвар нэмэгдэх, дэлхий өөрөө даяаршихын хэрээр ААН-ын оролцогч талуудын компаниас хүсэх Мэдээллийн олон талт сонирхол нэмэгдсэн. Тиймээс оролцогч талуудад компаний стратегийн хэрэгжилт, хөгжүүлэлт, үйл ажиллагааны эрсдэл, компаний цаашдын хандлага зэргийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэлийг нэгтгэн нэг тайлагналаар бий болгох шаардлага тулгарсан нь нэгдмэл тайлагнал үүсэх урьдач нөхцлийг бүрдүүлсэн байна. 2002 онд анх одоогийн нэгдмэл тайлагналын бүтэцтэй ижил тайлагналыг Danish enzymes компани толилуулж байсан. Харин АНУ-д анх United technologies corporation 2008 онд нэгдмэл тайланг тайлагнасан. 2011 оноос эхлэн Өмнөд Африкын JSE-д бүртгэлтэй аж ахуй нэгжүүд нэгдмэл тайлан тайлагнах эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарлах шаардлагатай гэж шаардсан байна Албан ёсоор 2009 онд ОУ-ын нэгдмэл тайлагналын зөвлөл байгуулагдсан ба 2013.12 сард нэгдмэл тайлагналын үзэл баримтлалыг боловсруулсан байна. Үүнд нэгдмэл тайлагналын зарчим, стандартыг тусгасан байна. Нэгдмэл тайлан гэдэг нь байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэлийн үр дүн болон хэтийн хандлага, нийгмийн хариуцлага, гадаад хүрээлэн буй орчиныхоо хүрээнд богино, дунд, урт хугацаанд үнэ цэнийг хэрхэн бий болгож байгааг тодорхой харуулсан тайлан байна. (IIRC, 2013) Нэгдмэл тайлангийн зорилго: Хөрөнгө оруулагч тэдгээрийн хөрөнгө хэрхэн үр ашигтай хуваарилагдаж, ашигтай байх боломжийг харуулсан Мэдээллийн чанрыг сайжруулах Харилцан адилгүй зорилго бүхий тайлангуудыг нэгтгэн богино, дунд, урт хугацаанд байгууллагын үнэт зүйлсийг бий болгоход нөлөөлөх бүх хүчин зүйлсүүдийг багтаасаг уялдаа холбоо бүхий үр дүнтэй тайлан бий болгох Санхүүгийн, үйлдвэрлэлийн, оюуны, хүний, нийгмийн болон харилцааны, байгаль орчны гэсэн 6 үндсэн капиталын уялдаа холбоо бүхий ойлголтыг нэмэгдүүлэх Байгууллагын үнэт зүйл бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа, нэгдмэл санаа бодлогыг дэмжих Нэгдмэл тайлан нь: ААН-ийн ирээдүйн үйл ажиллагааны төсөөлөл, стратеги бодлогод чиглэсэн байна. Мэдээлэлүүд нь уялдаа холбоотой байна Оролцогч талуудын уялдаа холбоог хангасан байна 20


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Материаллаг байдал Товч, тодорхой байна Бодитой найдвартай байна Тогтвортой, харьцуулагдахуйц байна Агуулга Компаний ерөнхий байдал болон хүрээлэн буй орчны тухай: Компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг, ямар нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулдаг тухай Засаглал: Урт, дунд, богино хугацаанд үнэ цэнийг бий болгоход компанийн засаглал хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаар Бизнесийн загвар: Бизнесийн загвар тань ямар вэ? Эрсдэл болон боломж: Урт, дунд, богино хугацаанд үнэ цэнийг бий болгоход ямар эрсдэл, боломж байна? Компани түүнийг хэрхэн даван туулж байна? Стратеги, нөөцийн хуваарилалт: Компани урт хугацаанд юу хүсч, бий болгохыг хүсч байна түүндээ хэрхэн хүрч буй талаар Гүйцэтгэл: Стратегийн зорилгодоо хүрэхийн тулд юуг өргөжүүлсэн үүний үр дүн ямар байв? Толилуулгын суурь: Нэгдмэл тайлан дээр тусгагдсан зүйлсийг хэрхэн тодорхойлсон хэрхэн хэмжиж, үнэлсэн талаарх мэдээлэл Тайлангийн агуулга бүр нь компаний стратегийн зорилготой уялдсан байхаас гадна KPI, үзүүлэлтүүдийг сонгоход анхаарах хэрэгтэй. Нэгдмэл тайлан нь 6 капиталыг авч үзнэ. Хүснэгт 1. Нэгдмэл тайлангийн зургаан капитал Үзүүлэлт

Санхүүгийн капитал

Үйлдвэрлэлийн капитал Оюуны капитал

Хүний капитал

Нийгмийн болон харилцааны капитал

Байгалийн капитал

Тайлбар Байгууллага өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба үйлчилгээндээ ашиглахад бэлэн өр, өмч, хандив тусламж зэргээр санхүүжсэн эсвэл хөрөнгө оруулалтын үр дүнд үүссэн. Үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зорилготой хүний гараар бүтсэн зүйлс юм. Оюуны капитал гэдэг нь хүний мэдлэг дээр тулгуурласан биет бус хөрөнгүүд юм. Ажилтнуудын мэргэшил, ур чадвар, туршлага, шинэ зүйлийг бий болгох санал санаачлага Удирдлагын үзэл баримтлал, эрсдлийн удирдлагын арга хандлага, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн ажиллах Байгууллагын стратегийг ойлгох, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх байдал Ажилчдад зарцуулсан капитал Ажилчдыг сургахад зарцуулсан зардал Цалин, ажилчдын тоон прогноз Нийгэмлэгүүд, сонирхол бүлгүүд болон бусад бүлгүүдтэй бий болгосон харилцаа холбоо, эсвэл нэгдэл болон зөвхөн өөрийн болон олон нийтийн сайн сайхныг нэмэгдүүлэхүйц мэдээллийг олон нийттэй хуваалцах чадвар. Байгууллагын өнгөрсөн одоо, ирээдүйн хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлөгч бүтээгдэхүүн, үйлчилгээг бий боллгодог бүх төрлийн нөхөн сэргээгдэх болон үл нөхөн сэргээгдэх байгалийн нөөц баялаг юм. Агаар, ус, газар, ашигт малтмал, ой мод Био тархац болон эко системийн эрүүл оршин тогтнол

Эх сурвалж: Capitals IIRC 2013 21


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

2. Судалгааны хэсэг 2.1 Монгол улсын аж ахуй нэгжийн тайлагналын өнөөгийн байдал Манай улсын хувьд бүртгэл, тайлагналын тогтолцоо нь 100 гаруй жилийн түүхийг бүтээсний дотор сүүлийн 20 гаруй жилд дэлхийн улс, орнуудын нийтлэг хэрэглэгддэг арга зүй, чиг хандлагыг хэрэглэж байгаа хэдий ч энэ нь зөвхөн санхүүгийн мэдээлэл агуулсан тайлан бэлтгэж байна. Санхүүгийн зах зээл хөгжих, төлөвшихийн хирээр гадаад дотоод мэдээлэл хэрэглэгчдын хувьд мэдээллийн хэрэгцээ шаардлага нь санхүүгийн мэдээлэл гэхээс илүү хүрээнлэн буй орчин, компаний засаглал, стратеги төлөвлөлт, нийгмийн хариуцлагын талаарх мэдээллийг түлхүү сонирхох болж байна. Тэр тусмаа хувьцаат компани буюу хувьцаагаа хөрөнгийн бирж дээр арилжаалдаг компаниудын хувьд бусад орнуудын адил нэгдмэл тайлан гаргах хэрэгцээ шаардлага бий болж байна. Хувьцаат компаний хувьд жилийн үйл ажиллагааны тайлангаа ТУЗ-д тайлагнадаг боловч үүнд цөөн тооны хувьцаа эзэмшигч, шинээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалгчдын хувьд хаалттай байдаг. Хүснэгт 2. Оролцогч талуудын мэдээллийн хэрэгцээ Оролцогч талууд

Шаардлагатай мэдээлэл

Мэдээллийн эх үүсвэр Санхүүгийн тайлан

Хувьцаа эзэмшигч

Хөрөнгө оруулагчид

Ажилчид

Түншүүд

Засгийн газар ТББ (Судлаачид)

Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын хандлага Стратеги төлөвлөлт Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын хандлага Стратеги төлөвлөлт Шагнал урамшуулал Сургалт Хүний нөөцийн бодлого Ажлын байрны тогтвортой байдал Ажиллах хүчний эргэлт

Веб сайт

Бусад /хаалттай сан/ Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын хандлага Стратеги төлөвлөлт

Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Хүний нөөцийн бодлого Ажлын байрны тогтвортой байдал Нийгмийн үйлчилгээ

Тогтвортой байдал ААН-ын нийгмийн хариуцлага Санхүүгийн чадавхи Харилцаа, хандлага Стратеги төлөвлөлт Бүх талын мэдээлэл

-

Нийгмийн хариуцлага Баримт материал

-

ААН-ын нийгмийн хариуцлага

Шаардлагатай тохиолдолд

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 22

Шаардлагатай тохиолдолд

Шагнал урамшуулал Сургалт Хүний нөөцийн бодлого Ажлын байрны тогтвортой байдал Нийгмийн үйлчилгээ Ажиллах хүчний эргэлт -


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Манай орны хувьд хувьцаат компани болон банк, банк бус санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээлэл илүү нээлттэй байдаг боловч мэдээллийн агуулга нь мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын хангаж чадахгүй байгааг Хөрөнгийн биржэд бүртгэлтэй 1-р ангилалд байгаа аж ахуй нэгжүүдийн нээлттэй тайланд хийгдсэн судалгаанаас харж болох юм. Хүснэгт 3. МХБ-ийн 1-р ангилалын ААН-н нээлттэй мэдээлэл. № Үзүүлэлт 1 2 3 4 5 6

7 8 9 10

Санхүүгийн үзүүлэлт Хөрөнгийн өсөлт Нөөцийн хуваарилалт Стратеги төлөлвлөлт Нийгмийн хариуцлага Ажлын байрны тааламжтай байдал Ажиллах хүчний эргэлт Сургалт Харилцаа хандлага Баримт материал

АПУ ХК

СҮҮ ХК

ГОВЬ ХК

Дархан нэхий ХК

Мах импекс ХК

МИК холдинг ХК

Талх Чихэр ХК

+ + -

+ + -

+ + -

+ + -

+ + -

+ + -

+ + -

+

-

+

-

-

-

-

+

/

+

-

-

-

+

+

-

+

-

-

-

-

+ -

-

+ -

-

-

-

-

Тайлбар (+) мэдээлэл олдох боломжтой, (-) мэдээлэл олдох боломжгүй, (/) учир дутагдалтай Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Дээрх судалгаанаас үзвэл хувьцаат компаниуд гаргаж буй мэдээллээс оролцогч талууд мэдээлэл авах боломжгүй байдаг ба нээлттэй байгаа мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын хүсдэг олон талт мэдээллийг харуулж чадахгүй байгаагаас тэдний хөрөнгө оруулалтыг алдах цаашлаад энэ нь санхүүгийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байгаа бас нэг шалтгаан болж байна. Хувьцаат компаниудын хувьд нээлттэй мэдээлэл нь зөвхөн санхүүгийн тайлангууд байсаар ирсэн. Харин олон нийтийн анхаарал доор байдаг уул уурхайн салбарынхны хувьд нийгмийн шаардлагаар тогтвортой байдлын тайланг тайлагнадаг боловч бүх аж ахуй нэгжийг хамрахгүй байна. Мөн арилжааны банкны хувьд Монгол банкны зохицуулалтаар жилийн тайлан гаргах үйл ажиллагаа нилээн сайн боловч байгуулагын олон улсын хамтын ажиллагаа, удирдлагын бүтэц зэргээс хамааран мэдээлэл цар хүрээ өөр өөр байгаа нь ажиглагдаж байна. Жишээлбэл ТУЗ-ын бүтцэд байгаа гадаадын хөрөнгө оруулагчид байгаа эсэх, гадаадын зах зээлийн хөрөнгө, зээл босгох шаардлага байгаа эсэх зэргээс хамаарч байна. 2.2 Нэгдмэл тайланг Монгол улсад нэвтрүүлэх нь түүний ач холбогдол Хувьцаат компаниуд жилийн тайлан хэвлэн нийтлэсэнээр тухайн тайлангаас хөрөнгө оруулагчид өөрийн оруулсан хөрөнгө юунд зарцуулагдсан, ирээдүйд юунд зарцуулагдах гэх мэдээлэл бүрэн авах боломжтой юм.

23


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Хүснэгт 4. SWOT шинжилгээ Давуу тал Бүх оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр хангах Компаний засаглал сайжрах Зардал хэмнэх* Компани санхүүгийн капиталаас гадна бусад капиталдаа илүү анхаарал тавина

Сул тал Тайлан бэлтгэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацааих шаардана НТ бэлтгэх программ хангамж хөгжөөгүй байгаа учир гар ажиллагаа ихтэй

Боломж ОУ-ын жишигт нийцсэн тайлагналыг нэвтрүүлснээр ОУ-ын хөрөнгө оруулалтыг татах, үйл ажиллагааг өргөжүүлэх

Аюул занал Өрсөлдөгч байгууллагад мэдээлэл алдагдах

Хүснэгт 5. Нэгдмэл тайлан нэвтрүүлсэн улс орнуудын харьцуулсан судалгаа Улс

Норвеги

Зохицуулагч байгуулага, гүйцэтгэх байгууллага Олон улсын нэгдмэл тайлагналын зөвлөл Уэльсийн санхүүгийн тогтвортой байдлын төлөөх НББ Өмнөд Африкын нэгдмэл тайлагналын хороо Johannesburg хөрөнгийн бирж ӨАМНБИ Төрийн зохицуулагч байгуулага

4

Франц

Төрийн зохицуулагч байгуулага

5

Австрали

6

Япон

7

Малайз

8

Америк

9

Бразил

Австралийн үнэт цаас хөрөнгө оруулалтын комисс Австралийн МНБИ Төрийн зохицуулагч байгуулагууд Төрийн болон МНБИ зэрэг мэргэжлийн байгууллагууд Төрийн болон МНБИ зэрэг мэргэжлийн байгууллагууд Төрийн болон МНБИ зэрэг мэргэжлийн байгууллагууд Сао Паоло хөрөнгийн бирж

10

Энэтхэг

Энэтхэгийн үнэт цаасны зөвлөл

1

Англи

2

Өмнөд Африк

3 3

Эрхзүйн зохицуулалт Үзэл баримтлал, журам /2006/

зарчим,

дүрэм,

“Тайлагна эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарла” хууль Apply or Explain /2009/ “Тайлагна эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарла” гэсэн зарчимд суурилсан. /2013/ Report or Explain “Тайлагна эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарла”гэсэн зарчимд суурилсан. /2012/ 500-с дээш ажилчидтай ААН Comply or Explain Санхүүгийн үйлчилгээний шимтгэлийн хууль Хүлэмжийн хийг бууруулах схем хууль Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам “Тогтвортой байдлын талаар тайлагна эсвэл тайлбар бэлтгэ эсвэл нэгдмэл тайлан бэлтгэ” гэсэн санаачлагыг бүртгэлтэй хувьцаат компаниудад гаргасан. ХБ-д бүртгэлтэй ТОП100 компани заавал тайлагнах ёстой. /2011/

Эх сурвалж. Судлаачийн нэгтгэл Дээрх улс орнуудын туршлагаас харахад нэгдмэл тайланг хөрөнгийн бирж, МНБИ, төрийн байгууллагын оролцоотойгоор нэвтрүүлж байна. Манай орны хувьд ч компанийн засаглалын хуульд аж ахуй нэгжүүд ОУ-ын сайн туршлагын дагуу бизнесийн тодорхойлолт, санхүүгийн нөхцөл байдлын дүн үйл ажиллагааны үр дүн, 24


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

аливаа материаллаг эрсдэл, эрсдлийн хүчин зүйлсийг жилийн тайландаа тусгасан байна. Тус жилийн тайланг өөрийн веб сайтаар дамжуулан ил тод мэдээллэнэ гэж заасан боловч энэ сайн дурын байдлаар хэрэгжиж байна. ММНБИ-ээс нэгдмэл тайлангийн талаар судалгаа, шинжилгээний ажил бэлтгэж, хэрхэн нэвтрүүлэх талаар дэс дараалалтай ажлууд хийгдэж байна. Манай улсын хувьд санхүүгийн зах зээл хөгжөөгүй учир ихэнх хөрөнгө оруулагч нар банкинд илүүдэл мөнгөө хадгалах байдлаар хөрөнгө оруулалт хийж байна. Нэгдмэл санхүүгийн тайлан нэвтрүүлснээр хөрөнгө оруулагч нар аж ахуй нэгжийн мэдээллийг судлан санхүүгийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Дүгнэлт ААН-ын байгууллагын бэлтгэн гаргаж буй санхүүгийн тайлан нь гадны мэдээлэл хэрэглэгчдийг хэрэгцээт мэдээллээр хангаж чадахгүй байна тиймээс нэгдмэл тайланг хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниуд гаргах шаардлагатай. “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-өөс хувьцаат компаниудыг жилийн тайлан гаргахыг уриалж байгаа боловч компаниуд идэвхитэй хамрагдахгүй байна. 2015-2016 онд “Шилдэг тайлан шалгаруулах үндэсний уралдаан” зарлахад 20 компани л тайлангаа ирүүлсэн, уул уурхайн компаниуд тогтвортой байдлын тайлангаа илгээхгүй байгаа зэргээс харагдаж байна. Бусад улс орнуудын нэгдмэл тайланг нэвтрүүлсэн туршлагаас харахад дараах зүйлс ажиглагдаж байна. Төрийн байгууллага, үнэт цаасны хороод мэргэжлийн байгууллагын (мэргэшсэн нягтлан бодогчдын инстути) оролцоотойгоор нэгдмэл тайлан гаргахыг хуульчилж өгсөн нь нэгдмэл тайлаг нэвтрүүлэх үндэс болсон байна. Ингэж нэвтрүүлэхдээ Хөрөнгийн биржэд бүртгэлтэй аж ахуй нэгжүүд, Хөрөнгийн биржэд бүртгэлтэй бүртгэлтэй ТОП 100 аж ахуй нэгжүүд, 500 дээш ажилтантай ААН гаргаж мөрднө гэж тусгайлан ангилаж байна. Санал Нэгдмэл тайлан гаргах хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх Мэргэжлийн байгууллагаар дамжуулан (Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Сангийн яам, Компаний засаглалын үндэсний зөвлөл) нэгдмэл тайлан гаргах загвар боловсруулах СТОУС-г мөрдөж буй аж ахуй нэгжүүд заавал нэгдмэл тайлан гаргахыг шаардах Ашигласан материал 1. Ecclas, R. M. (2010). One report: Integrated Reporting fo a Sustainable Strategy. New York: John Willey and Sons Inc. 2. Internatioanal Integrated Reporting Council. (2013). IR Framework. IIRC. 3. www.mse.mn 4. www.monicpa.mn 5. www.governance.mn

25


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ОНОВЧТОЙ ХЭСЭГЧЛЭХ НЬ Б.Сайнжаргал1а* 1

Мандах бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим Улаанбаатар хот, Монгол улс а sainjargal@mandakh.mn,

Хураангуй: Бизнесийн орчин асар хурдацтай хөгжиж буй өнөөгийн зах зээлд байгууллагуудын амжилттай ажиллах үндэс нь маркетингийн оновчтой шийдвэр гаргах асуудал байдаг. Зөв стратегиа сонгохын тулд компаний хийх анхны алхам нь зах зээлийн оновчтой хэсэгчлэл хийх, зорилтот зах зээлийн сонголт, түүнд тохирсон бүтээгдэхүүний амжилттай хоногшуулах нэгдмэл үйл явц юм. Тиймээс зах зээлээ ангилах нь маркетеруудын хувьд хамгийн тулгамдсан асуудал учраас энэхүү судалгааны ажилдаа нэгдмэл үйл явц болох зах зээлийн хэсэгчлэлийн хүрээнд анхаарах онол, аргазүйн зарим асуудлыг судалж, өөрийн орны арилжааны банкны зах зээлийн хэрэглэгчийг зан төлөвийн онцлогт үндэслэн VALS болон SERQVUAL загварыг хослуулан хэсэгчлэл хийж, дүгнэлт гаргасан юм. Түлхүүр үг: Хэсэгчлэл-сегмент, хэрэглэгчийн зан төлөв, VALS загвар, SERQVUAL загвар, хэрэглэгчийн сэтгэл ханамж Оршил: Монгол улсын хэмжээнд нийт арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниуд нь зорилтот хэрэглэгч нараа хэсэгчлэхдээ байгууллагын зах зээл, хэрэглэгчийн зах зээл гэж ангилахаас гадна эцсийн хэрэглэгчийн зах зээлийг хэсэгчлэхдээ газар зүйн байршил, хүн ам зүйн хүчин зүйл болох нас, хүйс, орлого, боловсрол гэх мэт ерөнхий хэсэгчлэлийн аргыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг. Гэтэл өнөөдөр хэрэглэгч нар сэтгэл ханамжинд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг авах хүсэл сонирхолтой бөгөөд халамж анхаарлыг илүүд үздэг болсон. Иймд энэхүү судалгааны ажилдаа хэрэглэгчийн зан төлөв болон арилжааны банкны хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээнд хандах сэтгэл ханамжийг хослуулж хэсэгчлэл хийснээр цаашид зорилтот хэрэглэгч нартаа үзүүлэх үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх боломжтой. Нэг. Зах зээлийн хэсэгчлэлийн онолын хэсэг Маркетингийн шинжлэх ухааны түүхэн үйл явцыг судлаад үзэхэд Eric H.Shaw, D.G.Brian Jones нарын хамтран бичсэн “Маркетингийн сэтгэлгээний хандлагын түүхэн үечлэл” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд маркетингийн шинжлэх ухааны хөгжлийн явцад хувь нэмэр оруулсан эрдэмтэдийн үзэл баримтлалыг дараах 4 үе болгон хувааж үзсэн байна. Үүнд:[1] Маркетингийн өмнөх онолын үзэл баримтлал, 1900 оноос өмнөх үе 26


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Маркетингийн уламжлалт аргын үзэл баримтлал, ойролцоогоор 1900-1955 он Alderson-ий үзэл баримтлал буюу Парадигмын өөрчлөлтийн үе, 1955-1975 он Kotler-ийн баримтлалыг дагах буюу Парадигмыг өргөжүүлэх үе, 1975-2000 он Түүхэн үечлэлийн 2-р үе болох маркетингийн уламжлалт үзэл баримтлалын үед анх Robinson, Chamberlain нар зах зээлийг жижиг хэсгүүдэд хувааж болох талаарх өөрсдийн үзэл санаа, аргачлалаа [2] 1933онд гаргасан байна. Аливаа компаний хувьд маркетингийн стратеги бодлогоо оновчтой тодорхойлоход хамгийн түрүүнд шийдвэрлэх нэн тэргүүний асуудал нь зорилтот зах зээлээ оновчтой сонгох явдал юм. Зорилтот зах зээлийг оновчтой сонгохын тулд хэрэглэгчээ ижил, шинж чанараар нь ангилан хуваах ойлголтыг эдгээр эрдэмтэд санаачилсан болно. Судлаач Smith зах зээлийн хэсэгчлэлийн талаар илүү нарийн тодорхой саналыг дэвшүүлэн хөгжүүлсэн. Тэрээр 1956 онд төгс бус өрсөлдөөний эдийн засгийн онол дээр үндэслэн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэд хамааралгүй байдлыг онцлон: “Зах зээлийн хэсэгчлэл гэдэг нь бүтээгдэхүүнд хандах хэрэглэгчдийн өөр өөр хариу үйлдлүүдэд үндэслэн зах зээлийн хэсгүүдийг нэг ижил шинжээр нь хэд хэдэн жижиг зах зээл болгон хуваахыг хэлнэ.” хэмээн тодорхойлсон юм. Сүүлийн үеийн эрдэмтэдээс Churchill, Peter (1998) нар эрэлт, хэрэгцээ, үнэ цэнийн ойлголт, худалдан авалтын зан төлөвөөр ижил төстэй боломжит худалдан авагчдын бүлгүүдэд зах зээлийг хуваах үйл явцыг зах зээлийн хэсэгчлэл, харин маркетеруудын үйлчилэхээр сонгож авсан тодорхой зах зээлийг зорилтот зах зээл гэнэ.[3] гэж тодорхойлсон. Kotler (2000) хэрэглэгчийн зах зээлийг зан төлөвийн, хүн ам зүйн, газар зүйн, олон шинжит болон сэтгэл зүйн хэсэгчлэл гэсэн таван төрөлд хуваана гэсэн бол Strydom, Cant болон Jooste (2000) нар зах зээлийг газар зүйн, хүн ам зүйн, сэтгэлзүй-дүрслэл болон зан төлөвийн хэсэгчлэх нь зүйтэй гэж үзсэн. Зах зээлийн хэсэгчлэл хийх нь маркетеруудын хувьд хэр ач холбогдолтой талаарх үзэл баримтлалд “Маркетерууд нь зах зээлээ хэсэгчлээд зорилтот зах зээлээ оновчтой сонгосноор зорилтот бүлгийнхээ хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болдог.” (Pickton and Broderick, 2005), “Бизнесийн хувьд хамгийн гол нь хэрэглэгчидтэйгээ ойр харилцаж, тэдний хүсэл, хэрэгцээ, үнэ цэнэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд: Худалдан авагчид яаж байна? Тэд юу худалдаж авч байна? Тэд хаанаас худалдаж авч байна? зэрэг асуултуудыг байнга тавьж, судалснаар компаниуд хүрэх боломжгүй өргөн хүрээний зах зээлээ хэсэгчилж, зорилтот зах зээлдээ хүрэх боломжтой.” (Kotler and Keller, 2009), “Худалдан авагчдаа онцлог хэрэгцээгээр нь, зан төлөвөөр нь ангилан зах зээлээ тодорхой бүлэг болгон хувааснаар бүлэг тус бүрт тохирох маркетингийн иж бүрдэл эсвэл бүтээгдэхүүнийг боловсруулах боломжтой.” (Armstrong, Kotler, 2005) гэж үзсэн байдаг. 1995 онд хэсэгчлэлийн стратегийн үр дүнгийн талаарх гарын авлагыг гаргасан Mcdonald, Dunbar нараас хойш зах зээлийн хэсэгчлэлийн судалгаанд нэг сэдэвт бүтээлд мэдээллийн технологи болон өгөгдлийн анализ технологийг ихээхэн ашиглаж эхэлсэн. Гэсэн хэдий ч Wind, Frank, Massy нар тухайн цаг хугацаандаа хэсэгчлэлийн ерөнхий тойм ойлголт, хамгийн чухал хөгжлүүдийг хэсэг болох хэрэглэгчийн жишээ загвар, салбарын хэсэгчлэлийн судалгаа, хэсэгчлэлийг хэмжих шалгуур, зах зээлийн хэсэгчлэлийн шинэ арга хэрэгсэл, зах зээлийн хэсэгчлэлийн шинэ нарийвчилсан талбар гэх мэт нөхцөл байдлуудыг тодорхойлон гаргаж ирсэн. 1972 онд Wind, Frank, Massy нар зах зээлийн хэсэгчлэлийн онолын талаарх ялгаатай 2 сэтгэлгээний хандлагыг гаргаж ирсэн. Эхний хандлага нь микро эдийн засгийн онол дээр үндэслэсэн бол 2 дахь нь зан төлвийн шинжлэх ухаан дээр суурилсан. 1977 онд Wilkie, Cohen нар үзэхдээ энэ 2 онолын судалгааны хоорондын ялгааг тодорхойлохдоо онолын тулгуур ойлголт болон хэсэгчлэлийг тодорхойлоход ашигласан аргын өгөгдөл хоюулаа хоорондоо хамааралтай гэдгийг баталсан. Сүүлийн үеийн хэсэгчлэлийн судалгаанд шинэ технологийг ашиглах болсон, ялангуяа далд ухамсрын регрессийн ангилалын үйл явцын нөхцлийг ашиглах болсон ба анх 1988 онд Desarbo, Coran нар, 1989 онд [4] Kamakura, Rusel нар ашиглаж зах зээлийн хэсэгчлэлийн онол, практикт гол өөрчлөлтийг бий болгосон. 27


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Зах зээлийн хэсэгчлэлийн нөхцөл байдалд томоохон тоон өгөгдлүүдийг шинэ хөгжсөн компьютер программуудыг бүрэн ашиглаж эхэлсэн. 1972 онд Frank, Missy, Wind нар хэсэгчлэлийн суурийг ерөнхий /бүтээгдэхүүн, үйлчилгээ болон нөхцөл байдалд хамааруулан/, бүтээгдэхүүний онцгой байдал /бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл нарийн нөхцөл байдлыг хэрэглэгчидтэй хоюулантай нь хамааруулан/ ангилсан. Үүнээс гадна тэд ажигладахуйц /шууд хэмжихүйц/ эсвэл үл ажиглагдахуйцээс /дүгнэлт хийхүйц/ үл хамааран гэж ангилсан. Хүснэгт 1. Frank, Missy, Wind нарын хэсэгчлэлийн үндсэн ангилал Ерөнхий Бүтээгдэхүүний ангилал Ажиглагдахуйц Соёл, Газар зүй, Хүн ам Хэрэглэгчийн байдал, зүй, Нийгэм-эдийн засгийн хэрэглээний давтамж, хүчин зүйлс дэлгүүрийн үнэнч байдал ба халамж, нөхцөл байдал Үл ажиглагдахуйц Сэтгэл зүй, Үнэ цэнэ, Сэтгэл зүй, ашиг тус, ойлгоц, Хувийн болон амьдралын мэдрэмж, хандлага, давуу тал, хэв маяг санаа бодол Мөн судлаач Yoran Mind (1978) зах зээлийн хэсэгчлэлийн priori буюу анхдагч, кластер зэрэг уламжлалт, мөн илүү уян хатан болон хосломол шинэхэн аргуудыг, харин Green (1977) эхний хоёр аргад үндэслэсэн post hoc буюу тусгай аргыг тус тус боловсруулсан [5] байна. Тэд хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, хүний зан төлөвт үндэслэн хэсэгчлэл хийх дарааллыг санал болгосон судлаачид юм. Зах зээлийн хэсэгчлэлд түгээмэл ашиглагддаг анхдагч буюу priori аргад VALS загвар багтдаг. VALS загвар нь Frank, Missy, Wind нарын хэсэгчлэлийн үндсэн ангилалын үл ажиглагдахуйц бүлгийн ерөнхий хэсэгчлэл болох сэтгэл зүй, үнэ цэнэ, хувийн болон амьдралын хэв маяг гэсэн ангилалд багтдаг. VALS загварын талаар товч тайлбарлавал: VALS – values and lifestyle [6] гэсэн үгний товчлол бөгөөд маркетингийн стратеги боловсруулахад тусалдаг судалгаа юм. Энэхүү судалгааг АНУ ийн судлаач Арнолд Митчел 1970-аад оны АНУ-ийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, баримталж буй үнэт зүйлсийн өөрчлөлтийг тайлбарлахын тулд боловсруулжээ. Тэрээр 1989 онд энэ загвараа дахин шинэчилэн боловсруулсан байна. VALS судалгааг хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр хэсэгчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг тодорхойлоход ашигладаг. VALS судалгаа нь хэрэглэгчдийн үйлдэлд хүргэж буй сэдэл ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц гэсэн үзүүлэлтүүдээр хэрэглэгчийг шинийг эрэлхийлэгч /innovator/, сэтгэгч /thinkers/, тэмүүлэгч/achievers/, туршигч /experiencers/, итгэгч /believers/, тэмцэгч /strivers/, бүтээгч /makers/, амь зуугч /survivors/ гэж найман сегментэд хуваадаг байна. VALS загвараар зах зээлээ хэсэгчлэхээс өмнө тусгайлан боловсруулсан асуултуудыг багтаасан анкетын асуулгыг боловсруулах хэрэгтэй. Судалгааны асуулга гурван хэсгээс бүрдэх бөгөөд 1) Эхний хэсэг нь хүн ам зүйн /нас, хүйс, боловсрол, орлого гэх мэт/ талаарх мэдээлэл цуглуулах асуулт 2) Хоёр дахь хэсэг нь Likert scale асуултууд буюу сэтгэл зүйн зан төлөвийг тодорхойлох асуултууд 3) Гурав дахь хэсэг нь банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх асуултуудыг багтаана. Frank, Missy, Wind нарын хэсэгчлэлийн үндсэн ангилалын ажиглагдахуйц бүлгийн бүтээгдэхүүний ангилалд багтах SERVQUAL-ийг Parasuraman, Zeithaml and Berry нар (1988) онд [7] тодорхойлсон бөгөөд үүнд дараах 5-н хэмжигдэхүүнүүд багтдаг. Үүнд найдвартай байдал, хариу үйлдэл үзүүлэх байдал, баталгаатай байдал, хэрэглэгчдийг ойлгох байдал, биет орчин зэрэг багтдаг. Parasuraman, Zeithaml болон Berry (1988) Rosen болон Karwan (1994) нар 1.найдвартай байдал (Reliability) - "Үйлчилгээг амласандаа найдвартай, алдаа дутагдалгүй, зөв гүйцэтгэх чадвар", 2.хариу үйлдэл үзүүлэх байдал (Responsiveness) - "Компаний ажилчдын 28


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх, хэрэглэгчдэд туслахад бэлэн байх", 3.баталгаатай байдал (Assurance) - "Ажилчдын эелдэг, мэдлэгтэй байдал бөгөөд тэдний чадвар нь итгэл төрүүлэхүйц байдал", 4.хэрэглэгчдийг ойлгох байдал (Empathy) -"Үйлчлүүлэгч бүрт анхаарал хандуулдаг, хэрэглэгдэд үйлчилгээгээ үзүүлэхдээ санаа тавьдаг", 5. Биет орчин (Tangible) "Тоног төхөөрөмж, ажилтнууд болон харилцааны эд зүйлийн харагдах байдал" гэж тодорхойлсон. Энэ загвар нь VALS загвартай адил тусгай бэлтгэгдсэн чанарын асуулгуудаар тодорхойлогддог бөгөөд VALS нь хэрэглэгчийн сэтгэл зүйг тодорхойлдог бол SERQVUAL нь хэрэглэгчийн үйлчилгээний чанараас авч буй сэтгэл ханамжийг илэрхийлдэг. Хоёр. Монголын арилжааны банкны хэрэглэгчийн зах зээлийг VALS болон SERVQUAL загвараар үндэслэн хэсэгчилсэн дүн Энэ сэдвийн хүрээнд Монголын зах зээл дээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж буй арилжааны банкны хэрэглэгчийг сэтгэл зүйг VALS загвараар, үйлчилгээний чанарыг SERQVUAL загвар ашиглан хэсэгчлэх зорилго тавьсан. Судлаач Koonnaree Wongsiriwat-ийн “Банкогийн хэрэглэгчдийн брэндийн гар цүнхэнд хандах хандлага, үнэ цэнэ, амьдралын хэв маягыг судалсан” судалгааны асуултыг (Хавсралт 1-ийн хүснэгтийн асуулга) туршиж үзсэнээр ач холбогдол нь өндөр байсан тул тухайн асуулгыг боловсруулж 43 асуултаас бүрдсэн судалгааны анкетыг боловсруулсан. Энэхүү судалгаанд манай улсын арилжааны таван банкиар үйлчлүүлдэг 24-өөс дээш насны нийт 500 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан бөгөөд 16 анкет хүчингүй болж, нийт 484 судалгааны өгөгдлийг SPSS 21 программаар боловсруулав. Судалгааны үр дүн дараах байдалтай байна. Алхам 1. Анхдагч судалгааны 484 асуулгын анкетыг 1-ээс 484 хүртэл кодолж SPSS 21 программ дээр тухайн өгөгдлийг оруулсны дараагаар хамгийн түрүүнд харах үзүүлэлт бол судалгааны түүвэр нь эх олонлогоо төлөөлж чадах эсэхийг шалгах үйл явц юм. Түүвэр нь эх олонлогоо төлөөлж чадах эсэхийг харуулдаг үзүүлэлтийг KMO буюу Kaiser-Meyer-Olkin – ийг шалгахад дараах байдалтай байна. Хүснэгт 2 KMO and Bartlett's Test Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy. Approx. Chi-Square Bartlett's Test of Sphericity Df Sig.

.887 894.318 210 .000

Судалгааны хувьд KMO нь 0,887 буюу 88,7% байгаа нь уг түүвэр /судалгаанд хамрагдсан хэрэглэгчид/ эх олонлогоо буюу нийт хэрэглэгчийг 88,7%-тай төлөөлж байна. КМО үзүүлэлт өндөр хувьтай гарсан тул судалгаанд оролцогчдын тоог нэмэх шаардлагагүй. КМО үзүүлэлтээс гадна Signification /Sig/ үзүүлэлтийг шалгах ба энэ нь судалгаанд алдаа гарсан эсэхийг тодорхойлдог үр дүн. Судалгааны хувьд алдсан байх магадлалыг 5% (0.05) буюу өөрөөр хэлбэл 100 хэрэглэгч тутмын 5% -ийнх нь зан төлвийг буруу тодорхойлсон гэж шалгуур тогтоосноор Sig үзүүлэлт нь 0.05-аас хэтрэхгүй байх тусам тухайн судалгааны алдаа нь бага гэж үзэх бөгөөд уг судалгааны үр дүнд Sig.0.000 гарсан нь судалгаан дахь алдаа нь бага байна. (Sig үзүүлэлтийн алдааны магадлалыг судлаач өөрөө тодорхойлно. Өөрөөр хэлбэл судлаач алдсан байх магадлалаа таамаглалаар аваад тухайн таамаглалаас хэтрэхгүй гарч байвал уг судалгааг цаашид үргэлжүүлнэ). КМО болон Sig үзүүлэлтийн үр дүн сайн гарсан тул энэ судалгааны өгөгдлийг ашиглан цаашид боловсруулалт хийх боломжтой гэж үзнэ. Алхам 2. Дээрх үзүүлэлтийг шалгасны дараа судалгаа нь хэр бодитой, найдвартай байдлыг шалгах үйлдэл бол Cronbach’s Alpha-г тооцох. Cronbach’s Alpha үзүүлэлт нь судалгааг хэр бодит, найдвартай талаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нарын хувьд 29


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

энэ судалгааны асуулгууд ойлгомжтой байна уу?, бодит байдалд хэр нийцэж байна вэ? гэдэг үзүүлэлт юм. Манай судалгааны хувьд Cronbach’s Alpha нь дараах байдалтай байна. Хүснэгт 3. Reliability Statistics Cronbach's Alpha Cronbach's Alpha Based on N of Items Standardized Items .766 .799 35 Судалгааны үр дүнд Cronbach’s Alpha нь .766 буюу 76,6% -тай байгаа нь уг судалгаа нь бодитой найдвартай байх байдал нь 76,6% гэж үзэхээс гдана хэрэглэгчид тухайн судалгааны асуулгыг 76,6%-тай ойлгосон байна. Энэ үзүүлэлт өндөр гарсан тул дараагийн алхамд шилжинэ. Алхам 3. Судалгаанд оролцогчдын өгөгдөл дээр үндэслэн нийт хэрэглэгчээ зан төлөвөөр нь хэсэгчилж VALS загвараар 8 сегментэд хуваах ба судалгааны асуулгууд аль зан төлөвт хамааралтайг нь хавсралт 1-ээр харуулав. Хэрэглэгчдийг зан төлөвөөр нь хэсэгчилсний дараа ямар зан төлөвтэй хэрэглэгч аль банкаар үйлчлүүлдэг талаар харьцуулсан анализ хийхэд дараах үр дүнгүүд гарсан. Хүснэгт 4. Арилжааны банкны хэрэглэгчдийг VALS загвараар хэсэгчилсэн байдал Худалдаа хөгжлийн ХААН банк Голомт Хас Төрийн банк банк Туршигч Шинийг Амь зуугч 25% Бүтээгч 29.4% Тэмцэгч 33.3% 50% эрэлхийлэгч 43.75% Тэмүүлэгч Тэмүүлэгч 10% Сэтгэгч 23.5% Бүтээгч 22.2% Тэмүүлэгч 25% 50% Итгэгч 20% Тэмүүлэгч 17.6% Итгэгч 11.1% Туршигч 12.5% Тэмүүлэгч 11.1 Сэтгэгч 15% Итгэгч 11.7% Итгэгч 18.75% % Шинийг эрэлийлэгч Туршигч 17.6% Амь зуугч 11.1% 10% Туршигч 20% Туршигч 11.1% Энд Хас банкинд туршигчид /50%/, тэмцэгчид/50%/ гэсэн хоёр сегментийн хүмүүс үйлчлүүлдэг бол Төрийн банкинд шинийг эрэлхийлэгчид 43.75 хувь, Голомт банкинд тэмцэгчид 33.3 хувь, үлдэж байгаа банкуудад олон төрлийн сегментийн үйлчлүүлэгчид холимог байдалтай үйлчлүүлдэг байна. Энэ судалгааны үр дүнд тухайн банкууд өөрийн үйлчлүүлэгчдийн зан төлөвийн онцлогт тохирсон ялгаатай маркетингийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Алхам 4. Хэрэглэгчийг сэтгэл зүйн онцлогоор сегментчилж, аль банкаар үйлчлүүлдэг талаар тодорхойлсны дараа тухайн 8 төрлийн зан төлөвтэй хэрэглэгч нар Ямар шалтгаанаар банкаар үйлчлүүлдэг? Банкны ямар үйлчилгээг авахыг хүсдэг? зэргийг судлан дараах харьцуулалтыг хийлээ. Харьцуулалт хийх шалтгаан нь тухайн 8 сегментэд хуваагдсан хэрэглэгчидийн хоорондын ижил төсөөтэй болон ялгаатай талуудыг тодорхойлохын тулд SERQVUAL загвараар /хавсралт 2/ шалгахад дараах байдалтай байна. Хүснэгт 5. Reliability Statistics Cronbach's Alpha .805

Cronbach's Alpha Based on Standardized Items .925

N of Items 44

Cronbach's Alpha коэффициент нь 0.8 > байгаа scale - бүлэглэл нь тохиромжтой гэж үзэж байна. 30


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Хүснэгт 6. KMO and Bartlett's Test KMO and Bartlett's Test Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy. Bartlett's Test of Sphericity

.527

Approx. Chi-Square Df Sig.

35.673 10 .000

Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy коэффициент нь 0.5 > байгаа нь сонгож авсан түүвэр нь эх олонлогоо бүрэн төлөөлж чадахуйц байна. Арилжааны банкны үйлчилгээний чанар, хэрэглэгчиййн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох санал асуулгад үйлчлүүлэгчдийн хүлээлт болон үйлчилгээ авсны дараах бодит байдлыг үнэлсэн хүчин зүйл бүхий үзүүлэлтүүдийг авч үзье. Хүснэгт 7. Tangible- Материаллаг байдал Tangible- Материаллаг байдал 1.Банк орчин үеийн тоног төхөөрөмж,шинэлэг шийдэлүүдэй байх нь хэр чухал бэ ? 2.Банкны архитектур/барилга,гадаад үзэмж хэр чухал бэ ? 3.Ажилчид нь цэмцгэр,нямбай байх нь хэр чухал бэ ? 4.Банкны бүтээгдэхүүн,үйлчилгээний танилцуулга (товхимол,брошур) сэтгэл татам бүхий харагддаг байх нь хэр чухал бэ ?

Хүлээлт (EXP)

Бодит байдал Зөрүү (PER) (GAP)

5,9202

5,4574

-0,46

5,4362

5,0479

-0,39

6,0745

5,0374

-1,04

5,383

5,1702

-0,21

Материаллаг байдлын хувьд хэрэглэгч нар тухайн арилжааны банкны ажилчдын цэвэр, нямбай байдалд хамгийн их ач холбогдол өгсөн байна. Гэтэл бодит байдалтай харьцуулахад уг үзүүлэлт хамгийн их зөрүүтэй байгаа нь бусад хүчин зүйлсээс 1 функтээр доогуур үнэлэгдсэн байна. Иймд арилжааны банкууд хэрэглэгчийн хамгийн их анхаарч байгаа ажилчдын имидж, цэвэр цэмцгэр байдалд анхаарах хэрэгтэй. Хүснэгт 8. Reliability- Найдвартай байдал Reliability- Найдвартай байдал 5.Тодорхой цаг хугацаанд ямар нэг зүйл хийхийг амлаж, түүнийгээ хугацаандаа биелүүлдэг байдал нь хэр чухал бэ ? 6.Харилцагчидад асуудал тулгарсан бол түүнийг нь чин сэтгэлээсээ сонирхож,шийдэж өгөх байдал нь хэр чухал бэ ? 7.Үйлчилгээгээгээ нэг удаагаар чанартай хийдэг байх нь хэр чухал бэ ? 8.Амласан цагтаа үйлчилгээгээ үзүүлдэг байх нь хэр чухал бэ ? 9.Банкууд алдаагүй тайланг шаарддаг байх нь хэр чухал бэ ? 31

Хүлээлт (EXP)

Бодит байдал (PER)

6,2234043

5,1329787 -1,09

5,856383

4,7446809 -1,11

6,3031915

4,9308511 -1,37

5,8244681

5,0478723 -0,78

6,2925532

5,3457447 -0,95

Зөрүү (GAP)


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Арилжааны банкны үйлчилгээний гол үзүүлэлт бол итгэл буюу найдвартай байдал их чухал. Хэрэглэгч нар арилжааны банкны найдвартай байдлыг 5,7,9-р асуултын үр дүнгээр үнэлэх хүсэл сонирхолтой байсан бөгөөд бодит байдалтай харьцуулахад зөрүү нь сөрөг утгатай харагдаж байна. Ялангуяа үзүүлж байгаа үйлчилгээгээ чанартай байх тал дээр хэрэглэгч нар хангалттай оноо өгөөгүй байгаа нь арилжааны банкууд цаашид хэрэглэгчийн үйлчилгээг богино хугацаанд гүйцэтгэх тал дээр анхаарах шаардлага гарч байна. Хүснэгт 9. Responsiveness- Хариу үйлдэл Хүлээлт (EXP)

Responsiveness- Хариу үйлдэл 10.Үйлчилгээгээ гүйцэтгэсэн үедээ л хэрэглэгчдэд хэлдэг байх нь хэр чухал бэ ? 11.Ажиллагсад хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилгээг үзүүлдэг байх нь хэр чухал бэ ? 12.Ажиллагсад үргэлж хэрэглэгчидэд туслахад бэлэн байх нь хэр чухал бэ ? 13.Ажилчид завгүй байсан ч харилцагчидын хүсэлтэнд хариу заавал өгөх байдал нь хэр чухал бэ ?

Бодит байдал (PER)

Зөрүү (GAP)

6,1808511 5,2553191

-0,93

6,5265957 5,0851064

-1,44

6,0374332 5,393617

-0,64

6,1276596 4,7659574

-1,36

Хариу үйлдлийн хувьд хэрэглэгч нар ажилчдын ур чадвар, хэрэглэгч нар үйлчлэх хурдыг илүү чухалчлан үздэг боловч арилжааны банкуудын үйлчилгээний хурд нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Энэ үзүүлэлтийн зөрүү нь -1,44 байгаа нь цаашид арилжааны банкууд үйлчилгээний үйл явцаа богиносгох эсвэл тодорхой стандартыг тавих хэрэгтэй. Хүснэгт 10. Assurance- Итгэл түрүүлэх байдал Хүлээлт (EXP)

Assurance- Итгэл түрүүлэх байдал 14.Ажиллагсадын зан төлөвөөр харилцагчдад таатай мэдрэмж төрүүлэх байдал хэр чухал бэ ? 15.Харилцагчид аюулгүй байдлыг мэдрэх нь хэр чухал бэ ? 16.Ажиллагсдын нөхөрсөг байдал болон эелдэг зан хэр чухал бэ ? 17.Харилцагчийн асуултанл хариулах ажилчидын мэдлэг чадвар хэр чухал бэ ?

Бодит байдал Зөрүү (PER) (GAP)

5,8670213 4,8663102

-1

5,8085106 5,0957447

-0,71

6,3297872 5,1489362

-1,18

6,0053191 5,0638298

-0,94

Итгэл түрүүлэх байдал дээр арилжааны банкны хэрэглэгчидтэй харилцах харилцаа буюу Customer relationship management /CRM/ дээр үйлчлүүлэгч нар их анхаардаг болох нь судалгааны үр дүн болох хүлээлтийн 6,3 гэсэн үзүүлэлтээс харж болно. Бодит байдал хүлээлт хоёрын зөрүү нь -1,18 байгаа нь цаашид банкны үйлчилгээний харилцаан дээр анхаарах хэрэгтэй бөгөөд ажилчдын мэдлэг чадвар, хэрэглэгч нарт мэдээлэл өгөх хандлагыг чухалчилсан байна. Хүснэгт 11. Empathy- Хэрэглэгчдийг ойлгох байдал Хүлээлт (EXP)

Empathy- Хэрэглэгчдийг ойлгох байдал 32

Бодит байдал Зөрүү (PER) (GAP)


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

18.Харилцагчидаа халамжилдаг байх нь хэр чухал бэ ? 19.Харилцагчдад тохиромжтой цагаар үйл ажиллагаа явуулдаг байх нь хэр чухал бэ ? 20.Харилцагчидийн хувь хүний мэргэжилтэнтэй байх нь хэр чухал бэ ? 21.Хэрэглэгчиддээ хамгийн өндөр хүүг санал болгох нь хэр чухал бэ ? 22.Хэрэглэгчийн тусгайлсан хэрэгцээг танин мэдэх (ойлгох) байдал хэр чухал бэ ?

5,6223404 4,7553191

-0,87

6,6382979 5,3085106

-1,33

5,9361702 5,1117021

-0,82

5,7712766 4,9202128

-0,85

5,9308511 5,3989362

-0,53

Арилжааны банкны хувьд хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан боломжит хүүтэй үйлчилгээг үзүүлэх гэсэн нөхцлөөс илүү харилцагч нарт тохиромжтой цагаар үйл ажиллагаагаа явуулах гэсэн хүлээлт нь их ач холбогдолтой байгаа нь 6,6 гэсэн үзүүлэлтээс харагдаж байна. Гэтэл бодит байдалтай харьцуулсан зөрүү хамгийн өндөр буюу -1,33 байгаа нь хэрэглэгч нарын хамгийн их анхаардаг хүчин зүйлс дээр арилжааны банкууд зөв бодлого баримталж чадахгүй байна гэж дүгнэж болох юм. Арилжааны банкуудын үйлчилгээний ерөнхий үйл ажиллагааг дүгнээд үзэхэд хэрэглэгчийн сэтгэл ханамж нэг ч үзүүлэлт дээр эерэг гараагүй нь цаашид хүчин зүйл бүр дээр байгууллагууд анхааран ажиллах шаардлагатайг илтгэж байна. Иймд нэгтгэсэн байдлаар банк бүрийн үйлчилгээний чанарыг тус бүрээр нь задалж үзвэл дараах байдалтай байна. Хүснэгт 11. Харьцуулсан дүгнэлт № Үзүүлэлт 1 Материаллаг байдал GAP 2 Найдвартай байдал GAP 3 Хариу үйлдэл GAP 4 Итгэл түрүүлэх байдал GAP Хэрэглэгчдийг ойлгох байдал 5 GAP Нийт

Хаан -1.70 -0.88 -1.67 -1.46 1.048 -6.75

Хас -0.33 -1.35 -1.65 -0.95

Голомт -0.615 -1.49 -1.31 -1.08

ХХБ -0.0093 -0.4444 -0.7778 -0.62

Төрийн -0.4231 -0.2513 -0.1667 -0.5064

Нийт 3,07 4,41 5,57 4,6

-1.03 -0.87

-0.74

-0.2821

3,9

-5.31 -5.37

-2.57

-1.63

Арилжааны банкуудын үйлчилгээний чанарыг тус бүрээр нь харьцуулан харахад төрийн банк, ХХБ-ны хэрэглэгчдийн сэтгэл ханамж бусад банкуудтай харьцуулахад харьцангуй сайн байгаа хэдий ч нөгөө талаас сөрөг үзүүлэлттэй буюу бодит байдал хүлээлтээс давж чадахгүй байна. Үзүүлэлт тус бүрийн зөрүүг харахад ХХБ нь материалаг байдлын хувьд бусад банкуудаас илүү, найдвартай байдлын хувьд Төрийн банк хэрэглэгч нарт илүү найдвартай гэсэн ойлголтыг бий болгосон байна. Хариу үйлдэл, итгэл төрүүлэх байдал хэрэглэгчдийг ойлгох байдал зэрэг дээр төрийн банк нь бусад банкаас давамгайлах байр суурьтай байна. Үйлчилгээний чанарын үзүүлэлт дээр ямар зан төлөвтэй хэрэглэгч илүү ач холбогдол өгч байгааг дараах шинжилгээнээс харж болно. Хүснэгт 12. VALS болон SERQVUAL загвараар үнэлсэн судалгааны харьцуулалт Ний № Үзүүлэлт Хаан Хас Голомт ХХБ Төрийн т Бүтээг Тэмцэг Амь Шинийг VALS загвараар хэсэгчилсэн Туршиг 1 ч ч зуугч эрэлхийлэг дүн ч 50% 29.4% 33.3% 25% ч 43.75% 2 Материаллаг байдал GAP -1.70 -0.33 -0.615 -0.4231 -3,07 0.0093 33


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

3

Найдвартай байдал GAP

-0.88

-1.35

-1.49

4

Хариу үйлдэл GAP

-1.67

-1.65

-1.31

5

Итгэл түрүүлэх байдал GAP -1.46 Хэрэглэгчдийг ойлгох байдал -1.048 GAP Нийт -6.75

-0.95

-1.08

0.4444 0.7778 -0.62

-1.03

-0.87

-5.31

-5.37

6

-0.2513

-4,41

-0.1667

-5,57

-0.5064

-4,6

-0.74

-0.2821

-3,9

-2.57

-1.63

Бүтээгч зан төлөвтэй хэрэглэгч нарын хувьд Хаан банкаар үйлчлүүлдэг шалтгаан нь найдвартай байдалд итгэн үйлчлүүлдэг бол, Хас банкны туршигч хэрэглэгч нар нь материаллаг байдалд илүү сэтгэл ханамжтай байдаг байна. Мөн Голомт банкны тэмцэгч нар, ХХБ-ны амь зуугч нар материаллаг байдалд илүү анхаарахаас гадна Голомт банкны хэрэглэгчдийг ойлгох байдал, ХХБ-ны итгэл түрүүлэх байдалд тулгуурлан үйлчлүүлдэг байна. Төрийн банкны шинийг эрэлхийлэгч нарын хувьд хариу үйлдэл буюу хэрэглэгчидтэй буцах холбоог нь харж сонгон үйлчлүүлдэг байна. Иймд тухайн арилжааны банкууд зорилтот хэрэглэгч нараа хадгалж үлдэх, цаашид шинэ хэрэглэгчийг татах стратегиа боловсруулахдаа тухайн хэрэглэгч нарын зан төлөвт тохирсон үйлчилгээний чанарыг санал болгох боломжтой юм. Дүгнэлт, санал Инноватор хэрэглэгч нарын хувьд шинийг байнга санаачлах, эрсдэлийг үл хайхран шинэлэг бүтээгдэхүүнийг сонирхдог зан төлөвтэй хэдий ч үйлчлүүлэх арилжааны банкаа сонгохдоо найдвартай байдлыг илүү эрхэмлэдэг байна. Хамгийн гол нь тухайн байгууллагын хэрэглэгчдэд хандах хандлага, хариу үйлдэл, мэдээлэл дамжуулах хурдад их анхаардаг үйлчлүүлэгч юм. Сэтгэгч болон туршигчид банкны бүтээгдэхүүн, үйл ажиллагааны талаар өргөн мэдээлэлтэй бөгөөд олон банкаар үйлчлүүлэх сонирхолтой. Тухайн банкаа сонгохдоо материаллаг байдалд илүү ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн банкны үйлчилгээ үзүүлж буй тоног төхөөрөмжийн чадал, тав тухтай орчин, цэвэр цэмцгэр байдлыг чухалчилдаг байна. Итгэгч болон тэмцэгчид материаллаг байдал, хэрэглэгчийг ойлгох буюу тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, цаг зав нь тохирсон банкны үйлчилгээнд илүү сэтгэл ханамжтай байж сонголтоо хийдэг. Тэмүүлэгчид гэр бүлд нь хэрэгцээтэй банкны бүтээгдэхүүнийг сонгох хандлага илүү байдаг бол амь зуугч нар санхүүгийн хязгаарлалтаас шалтгаалан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сонгодог гэж үзэж болохоор байна. Энэ зан төлөвтэй хэрэглэгч нарын хувьд арилжааны банкны итгэл төрүүлэх байдал буюу ажилчдын харилцаа, тэдэнд хандах хандлага, ажилчдын хэрэглэгч нарт өгөх зөвлөгөө, ур чадварт илүү итгэж үйлчлүүлдэг байна. Зах зээлээ зан төлвийн найман сегментэд хуваан хэсэгчилэхээс гадна үйлчилгээний сэтгэл ханамжийг хэмжсэн үр дүнд: Амьдралын ямар хэв маягтай, сэтгэл зүйн ямар зан төлөвтэй хэрэглэгч юу хүсэж байна? Юуг чухалчилж байна? Цаашид хэрэглэгчийн хэрэгцээг зан төлөвт нь хэрхэн тохируулах вэ? гэх мэт асуултанд хариулт олж авах ба тэдэнд чиглэсэн маркетингийн стратегиа оновчтой тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Тухайн судалгаа нь банкны зах зээлийг сэтгэл зүйн болон үйлчилгээний чанарыг хэмжих хэсэгчлэлийн аргыг хослуулан хувааж, сегмент бүрт дэхь үр дүнг гаргахдаа ерөнхий байдлаар тодорхойлсон тул цаашид уг судалгааг илүү нарийвчлан хэрэглэгч сэтгэл зүйн 34


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

онцлогоороо зээлийн үйлчилгээнд хэрхэн ханддаг, хадгаламжийн болон бусад төрлийн үйлчилгээг хэрхэн хүлээж авдаг талаар тус тусад нь харьцуулж судлах боломжтой. Судалгаанд зөвхөн Улаанбаатар хотын хэрэглэгч нар оролцсон бөгөөд хөдөө, орон нутгийн хэрэглэгч нарыг хамруулах нь цаашид судалгааны үр дүнд чухал нөлөөтэй. Гэхдээ банкны хэрэглэгчдийг сэтгэл зүйн хандлагыг газар зүйн хэсэгчлэлтэй хослуулах нь илүү үр дүнтэй. Учир нь газар зүйн онцлогоос шалтгаалан хэрэглэгч нарын амьдарлын хэв маяг, соёл, үнэ цэнэ, хэрэгцээ өөр өөр байдаг. Банкны үйлчилгээ нь хэрэглэгч банк хоёрын хоорондын итгэлцэл дээр явагддагаараа их онцлогтой. Итгэлцэл гэдэг нь сэтгэл зүйн нэг илрэл бөгөөд банкны хэрэглэгчийг сэтгэл зүйн хандлагыг, үйлчилгээний чанарын сэтгэл ханамжийг хослуулан хэсэгчилсэн нь энэ судалгааны гол онцлог гэж үзэж байна. Ашигласан материал 1. Eric H. Shaw & D. G.Brian Jones, (2005). A history of schools of marketing thought. Marketing Theory article; Vol.5, p.239 2. Proceedings of 9th international business and social science research conference. (2014). Retail banking customer’s market segmentation based on psychological factors: case study in islamic republic of Iran: bank mellat, hajar hakimi, Novotel world trade centre, Dubai, UAE, 3. J.H. Martins. (2009) Market segmentation of the consumer market in South Africa. Bureau of Market Research 4. Michel. W & Wagner.K. (2000). Market segmentation Conceptual and Methodological Foundations. Second edition. 5. Caroline. A. T. Market Segmentation. Department of Business Studies, University of Edinburgh 6. Jennifer.D. Market Segmentation. Department of Marketing, University of Strathctyde, Gtasgew 7. Nynnelarsen. (2010). Market segmentation - a framework for determining the right target customers” ba-thesis: Mariette ulbækaarhus school of business 8. Koonnaree Wongsiriwat. (2007). A Study of influences of Values, Attitudes and lifestyles (VALSII) on Brand Equity of Luxury Handbags in Bangkok. Master of Business Administration in Management School of Management Shinawatra University 9. Отгонсүрэн. Я. (2010). Маркетингийн удирдлага. Улаанбаатар хот.

35


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Хавсралт 1 Судалгааны асуулгыгVALS загварын 8 хүчин зүйлд хамааруулан хэсэгчлэх Асуулт бүрийн Cronbanch’s Alpha Хүчин 8 7 6 5 зүйл

4

3

2

Нэгдэх хүчин зүйл /Achievers – Тэмүүлэгч /

0.614 Хоёрдох хүчин зүйл /Believers – Итгэгчид/

0.588 0.577 0.599 0.588

Гуравдах хүчин зүйл /Experienc ers – Туршигчи д/

0.54 0 0.62 6

Тав дах хүчин зүйл

Асуултууд1

0.50 2 0.64 1 0.52 4 0.72 9 0.59 3 0.81 2

Би хамгийн сүүлийн үеийн чиг хандлага загварыг дагадаг. Би бүлгийн манлайлагч байх дуртай. Би бусдыг удирдах дуртай. Би урьд нь хийж байгаагүй зүйлсээ хийж өөрийгөө сорих дуртай. Би бусад хүмүүстэй харьцуулах адил загварлаг хувцасладаг. Миний амьдралд сэтгэл хөдөлгөм зүйлс их байхад би дуртай. Би өдөр тутам ашиглаж болохоор зүйлсийг хийх дуртай. Би урлаг, соёл, мөн түүхийн талаар суралцах дуртай. Засгийн газар шашны мэдлэгийг сургуульд олгохыг дэмжидэг Өнөө үед телевизээр хэт их задгай илэн далангүй зүйлийг үзүүлдэг. Би урлаг, соёл түүхийн талаар суралцах дуртай. Би амьдралаа олон төрлийн зүйлсээс бүрдсэн байхад дуртай. Би ихэнхдээ сэтгэл хөдөлгөх зүйлсийг хүсч хүлээдэг. Би шинэ зүйлсийг турших дуртай. Би гадаадад жил болон түүнээс дээш хугацаагаар байхыг хүсдэг. Би үргэлж сэтгэл хөдөлгөх зүйлсийг хайж байдаг. Би өөрийн гараар эд зүйлсийг хийх дуртай.

0.53 5 Дөрөв дэх хүчин зүйл /Innovators - Шинийг эрэлхийлэ гч/

1

Би бусдаас онцгой сонин содон зүйлс болон эд зүйлст дуртай. Би бусдын анхаарлыг өөртөө татах дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би шинэ, өөр зүйлсийг хийх дуртай.

0.71 1 0.57 0 0.77 0 0.52 4 0.59 3

Би өөрийгөө оюунлаг гэж боддог. Би бусдыг удирдах дуртай. Би бусад хүмүүсээс илүү ур чадвартай. Би худалдаж авахаасаа илүү өөрөө хийх дуртай.

0.50 4

1

“A Study of influences of Values, Attitudes and lifestyles (VALSII) on Brand Equity of Luxury Handbags in Bangkok” ., KoonnareeWongsiriwat, Master of Business Administration in Management School of Management Shinawatra University June 2007

36


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017 /Makers – Бүтээгч нар/ Зургаа дах хүчин зүйл / Strivers – Тэмцэгч/ Долоо дах хүчин зүйл / Survivers – Амь зуугчид/

Найм дах хүчин зүйл /Thinkers Сэтгэгчид/

Би мод, төмөр, болон бусад материалаар эд зүйлс хийх дуртай. Би инженер техникт үнэхээр сонирхолтой. Би хамгийн сүүлийн үеийн чиг хандлага загварыг дагадаг. Би дэгжин харагдахыг хүсдэг. Би хамгийн сүүлийн үеийн загварт дуртай. Би үнэндээ цөөн хэдэн зүйлийг л үнэхээр сонирхдог. Миний сонирхол хязгаарлагдмал (олон биш) гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Миний амьдралын долоо хоногууд дараагийн долоо хоногуудтай ойролцоо нэгэн хэвийн үргэлжилж байхад би дуртай. Би онолыг нилээд сонирхдог. Би автомашины дэлгүүр, техник хангамжийн дэлгүүрээр орох дуртай. Би дэлхий ертөнцийн талаар илүү их ойлгож мэдэхийг хүсдэг.

0.72 1 0.80 6

0.62 6 0.70 7

0.68 1

Хавсралт 2 Судалгааны асуулга Энэхүү асуулгын гол зорилго нь арилжааны банкны үйлчилгээний чанарыг хэрэглэгчдийн хүлээлт болон бодит байдлын зөрүүгээр тодорхойлоход оршино. №1 Асуулт

Хүлээлт

Бодит байдал

Банк орчин үеийн тоног төхөөрөмж, шинэлэг шийдэлүүдтэй байх 1 нь хэр чухал бэ ? Банкны архитектур/барилга,гадаад үзэмж хэр чухал бэ ? 1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

8

Ажилчид нь үйлчлүүлэгчдэд тусалж,хурдан шуурхай үйлчилгээ1 үзүүлэхэд бэлэн байх нь хэр чухал бэ ? Банкны бүтээгдэхүүн,үйлчилгээний танилцуулга 1 (товхимол,брошур) сэтгэл татам бүхий харагддаг байх нь хэр чухал бэ ? Тодорхой цаг хугацаанд ямар нэг зүйл хийхийг амлаж, түүнийгээ 1 хугацаандаа биелүүлдэг байх нь хэр чухал бэ ? Харилцагчдад асуудал тулгарсан бол түүнийг нь чин сэтгэлээсээ 1 сонирхож,шийдэж өгөх байдал нь хэр чухал бэ ? Үйлчилгээгээгээ нэг удаагаар чанартай хийдэг байх нь хэр чухал 1 бэ ? Амласан цагтаа үйлчилгээгээ үзүүлдэг байх нь хэр чухал бэ ? 1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

9

Банкууд алдаагүй тайланг шаардах нь хэр чухал бэ ?

1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

10

Банкны ажилчидийн гадаад байдал хэр чухал бэ ?

1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

11

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

15

Ажиллагсад хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилгээг үзүүлдэг 1 байх нь хэр чухал бэ ? Ажиллагсад үргэлж хэрэглэгчидэд туслахад бэлэн байх нь хэр 1 чухал бэ ? Ажилчид завгүй байсан ч харилцагчидын хүсэлтэнд хариу заавал 1 өгөх байдал нь хэр чухал бэ ? Ажиллагсадын зан төлөвөөр харилцагчдад таатай мэдрэмж 1 төрүүлэх байдал хэр чухал бэ ? Харилцагчид аюулгүй байдлыг мэдрэх нь хэр чухал бэ ? 1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

16

Ажиллагсдын нөхөрсөг байдал болон эелдэг зан хэр чухал бэ ?

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

1 2 3 4

5 6 7

12 13 14

37

1


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017 17 18 19 20 21 22

Харилцагчийн асуултанл хариулах ажилчидын мэдлэг чадвар хэр 1 чухал бэ ? Харилцагчидаа халамжилдаг байх нь хэр чухал бэ ? 1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

Харилцагчдад тохиромжтой цагаар үйл ажиллагаа явуулдаг байх 1 нь хэр чухал бэ ? Харилцагчидийн хувь хүний мэргэжилтэнтэй байх нь хэр чухал бэ 1 ? Хэрэглэгчиддээ хамгийн өндөр хүүг санал болгох нь хэр чухал бэ1 ? Хэрэглэгчийн тусгайлсан хэрэгцээг танин мэдэх (ойлгох) байдал 1 хэр чухал бэ ? Таны үйлчлүүлдэг банк: ......................................................

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

38


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ Х.Нямбаяр1,a, Б.Бадрал2,b* 1,2 Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим Улаанбаатар хот, Монгол улс a

nyambayar@mandakh.mn, b badral@mandakh.mn

Хураангуй СТОУС-ын зөвлөл түрээсийн бүртгэлийн шинэ стандартыг 2016 оны 1-р сарын 13 өдөр батлан гаргасан билээ. “СТОУС 16 Түрээс” нь 2019 оны 1-р сарын 1 өдрөөс хүчин төгөлдөр болон үйлчлэх бөгөөд хэрэв байгууллага “СТОУС 15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого” дагуу бүртгэл хөтөлж байгаа бол тус стандартыг хэрэгжих хугацаанаас өмнө мөрдөх боломжтой. Шинэ стандарт нь НББОУС 17 “Түрээс” болон түүнтэй холбоотой тайлбарыг орлоно. Энэхүү шинэ стандарт нь өмнөх стандарттай харьцуулахад түрээсийн шалгуур нь багассан бөгөөд илүү хялбар байдлаар санхүүгийн түрээсийг тодорхойлох боломжтой болгосон. Ингэснээр балансаас гадуурх хөрөнгүүдийг санхүүгийн тайланд тусгах бололцоотой болгосон. Шинэ стандартад шилжсэнээр санхүүгийн мэдээлэл өмнөх стандартыг ашигласнаас илүү иж бүрэн болж, мэдээлэл хэрэглэгчдийг шийдвэр гаргахад нь шаардлагатай мэдээллээр хангах юм. Харин энэхүү шилжилтийг хийхийн тулд бүртгэлийн тодорхой арга зүйг боловсруулах шаардлагатай бөгөөд стандарттай нийцсэн санхүүгийн маягт, загвар батлах шаардлагатай. Түлхүүр үг:Үнийн индекс, өсөн нэмэгдэх хүү, хөрөнгө ашиглах эрх, өнөөгийн үнэ цэн, хойшлогдсон татварын өр ба хөрөнгө Оршил Санхүүгийн түрээсийн үед түрээслэгч тал түрээсийн хөрөнгө болон өрийг өөрийн санхүүгийн байдлын тайланд тусгах ёстой байдаг бол үйл ажиллагааны түрээсийн хувьд ийм хариуцлага байхгүй байсан. Энэ асуудал нь мэдээлэл хэрэглэгчдийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан бөгөөд 2005 онд АНУ-ын Үнэт цаасны арилжааны хорооноос (SEC) санхүүгийн тайланд түрээсийн хариуцлагатай холбоотой мэдээлэл ил тод бус байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.Иймд СТОУСЗөвлөл болон АНУ-ын санхүүгийн бүртгэлийн стандартын зөвлөл (FASB) холбогдох стандартыг сайжруулах төслийн ажлыг эхлүүлсэн байна. Судалгааны явцад түрээслэгч тал хөрөнгө түрээслэх үед түүний хувьд хөрөнгө бий болохоос гадна түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлага үүсдэг. Харин НББОУС 17 дагуу үйл ажиллагааны түрээсийн үед түрээслэгч тал ямар ч хөрөнгө болон өр төлбөр тайлагнах хариуцлага хүлээхгүй. Учир нь тухайн ажил гүйлгээ ихэвчлэн материаллаг бус дүнтэйд тооцогддог. СТОУСЗөвлөл СТОУС (IFRS) болон НББНХЗЗ (USGAAP) мөрддөг байгууллагуудын 2014 оны санхүүгийн тайланд судалгаа хийн түрээсийн төлбөртэй холбоотой үүссэн 3 их наяд долларын балансаас гадуурх өрийг илрүүлсэн байна. Санхүүгийн тайланд байгууллагын 39


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

өр төлбөрийн мэдээллийг иж бүрэн тайлагнаагүй тохиолдолд хөрөнгө оруулагчын хувьд аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлын талаарх бодит зураглалыг авах боломжгүй юм. Манай улс нь НББ-ийн тухай хуулиндаа санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг ашиглахаар заасан байдаг. Иймд ММНБИ-с холбогдох стандартуудын орчуулгыг хийж нийтэд түгээн дэлгэрүүлдэг. Гэвч орчуулгыг хийж гүйцэтгэх ажилд тодорхой цаг хугацаа зарцуулж, стандартыг шууд ашиглах боломжгүй болгодог учир багш судлаачид тухайн стандартыг гарсан даруйд нь орчуулж, холбогдох арга зүйн тайлбар хийж байх нь зүйтэй юм. Энэхүү ажлаар бид шинэ стандартыг хуучин стандарттай нь харьцуулан судалсан бөгөөд шинэ стандартын давуу талыг илрүүлэн гаргаж, түүнд нийцүүлж бүртгэлийн холбогдох арга зүйг боловсруулсан болно. Нэг. Түрээслэгчийн бүртгэл Шинэ стандартаар түрээслэгч талын хувьд түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлага буюу өр төлбөрийг тайлагнаж, тодруулж байхыг шаардаж байгаа. Түрээслэгч нь түрээсийн харилцаа үүссэн өдрөөс хойш түрээсийн хөрөнгийг ашиглах эрх болон түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг хүлээн зөвшөөрч бүртгэх ёстой. Түрээсийн харилцаа үүссэн өдөр гэдэг нь түрээслүүлэгч тал түрээслэгч талд түрээсийн хөрөнгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн өдөр юм. Анхдагч хүлээн зөвшөөрөлт Түрээсийн хөрөнгийг ашиглах эрхийн анхны өртөгт: Түрээсийн төлбөрийн анхдагч хэмжилтийн дүн Түрээсийн өдрийн өмнө болон тухайн үед үүссэн төрөл бүрийн төлбөрүүд, түрээсийн урамшуулал хөнгөлөлтийг хассан дүнгээр Хөрөнгийг дахин монтажлах, буулгах, зайлуулах, түрээсийн хөрөнгийн байрлаж байгаа газрыг нөхөн сэргээх эсвэл түрээсийн хөрөнгийг засч сайжруулахтай холбоотой гарсан түрээслэгч талын тооцоолсон зардал (үйлдвэрлэлийн зорилгоос бусад тохиолдолд гарсан зардал) – эдгээр зардлууд нь түрээсийн эхэнд эсвэл хөрөнгө ашиглах явцад үүсч болно. Түрээслэгчийн анхдагч шууд зардлууд тус тус багтана. Түрээслэгч нь түрээсийн хугацааны эхэнд түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцоолно. Дискаунтчилах хүүгийн түвшин нь түрээсийн гэрээний нуугдмал хүү хэрэв түүнийг тодорхойлох боломжгүй бол зах зээлийн хүүгийн түвшин байна. Түрээсийн төлбөрийн тооцоололд дараах зүйлсийг оруулна: Тогтмол төлбөр, хасах нь түрээсийн урамшуулал Хувьсах төлбөрүүд (тодорхой индекс эсвэл түвшинээс хамаарсан) Баталгаат үлдэх үнэ цэн Худалдан авах сонголтыг хэрэгжүүлж болох тооцоолсон дүн Түрээсийг цуцалсны торгууль – түрээсийг цуцлах сонголтыг түрээслэгч хэрэгжүүлэхээр түрээсийн гэрээнд тусгагдсан бол Жишээ1. Анхдагч хүлээн зөвшөөрөлт Байгууллага 10 жилийн хугацаатайгаар хөрөнгө түрээслэсэн. Гэрээний дагуу жил бүрийн эхэнд 60,000₮-ийн түрээсийн төлбөр төлөх бөгөөд тухайн төлбөр нь хэрэглээний үнийн индексийн нөлөөгөөр өөрчлөгдөж байхаар тохирсон. Түрээсийн өдөр үнийн индексийн түвшин 120 байсан. Байгууллага түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэг нэмэлт зардал төлөөгүй. Түрээсийн гэрээний нуугдмал хүүг тодорхойлох боломжгүй байсан. Зах зээлийн хүүгийн түвшин 20%. (Тухайн хүүгийн түвшинд байгууллага түрээсийн төлбөртэй ижил хэмжээний төлбөр төлөх нөхцөлтэй зээлийн эх үүсвэр олох боломжтой байсан.) 40


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Бодолт: Түрээсийн өдөр түрээсийн хөрөнгө ашиглах эрхийг 301,857.9₮-р бүртгэнэ. 301,857.9= 60,000 х 5.030966 ( Нийлмэл тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл ) Дт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 301,857.99 Кт: Түрээсийн өр 241,857.99 Кт: Мөнгөн хөрөнгө 60,000.00 Түрээсийн хөрөнгө ашиглах эрхийн дараа үеийн хэмжилт: Түрээсийн хөрөнгийг ашиглах эрхийн дараа үеийн хэмжилтэнд түрээслэгч өртгийн загвар ашиглана. Дараах 2 тохиолдолд тус загварыг мөрдөхгүй байж болно. 1) Хэрэв түрээслэгч НББОУС40 дагуу хөрөнгийг бодит үнэ цэнийн загвараар хэмждэг бол, 2) Хэрэв түрээсийн хөрөнгө ашиглах гэрээ нь НББОУС16 дагуу бодит үнэ цэнээр хэмжигдэх хөрөнгийн ангилалд хамаарч байвал. Өртгийн загварын дагуу түрээсийн хөрөнгө ашиглах эрхийг анхны өртгөөс нь хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хасч хэмжинэ. Түрээсийн хөрөнгийг НББОУС16-н дагуу түрээсийн өдрөөс эхлэн ашиглалтын хугацаа болон түрээсийн гэрээний хугацааны аль богинод элэгдүүлнэ. Хэрэв түрээсийн хугацааны эцэст түрээслэгч талд хөрөнгө эзэмших эрх шилжих нөхцөлтэй эсвэл худалдан авах сонирхол байгааг илэрхийлж байвал түрээсийн хөрөнгийг ашиглалтын хугацааны туршид элэгдүүлнэ. (16.32) Жишээ2. Элэгдэл тооцолт Өмнөх жишээний өгөгдөл ашиглан түрээсийн хөрөнгийн элэгдэл тооцон бүртгэлд тусгая. Түрээслэгч тал хөрөнгийг түрээсийн хугацааны туршид бүрэн ашиглах сонирхолтой байгаа бөгөөд шулуун шугамын аргыг сонгон элэгдүүлдэг гэж үзвэл эхний жилийн элэгдэл 30,185.8₮ болно. (301,857.99₮ / 10 жил): Дт: Элэгдлийн зардал 30,185.8 Кт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 30,185.8 Байгууллага түрээсийн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийн дансыг ашиглаж болно. Түрээсийн өрийн дараа үеийн хэмжилт: Анхдагч хүлээн зөвшөөрөлтийн дараа түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг дахин үнэлэх шаардлагатай. Шинэ стандартын заалтууд нь хуучин хэрэгжиж байсан санхүүгийн түрээсийн зарчимтай төстэй. Түрээсийн төлбөрийн дансны үнэ нь: Хүүгийн хэмжээгээр өснө Төлсөн түрээсийн төлбөрөөр буурна Дахин үнэлгээ, гэрээний өөрчлөлт, түрээсийн тэнцүү төлбөрийн өөрчлөлт зэргээр засварлагдана.

41


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Жишээ3. Дараа үеийн хэмжилт Өмнөх жишээний өгөгдөл ашиглав. Эхний жил байгууллага түрээсийн төлбөрийн хүүнд 48,371.6₮ тооцно. (241,857.99₮ х 20%) Дт: Хүүгийн зардал 48,371.6 Кт: Түрээсийн өр 48,371.6 Түрээсийн 2 дахь жилийн эхэнд хэрэглээний үнийн индекс 130 болсон гэж үзье. Тухайн үзүүлэлт өөрчлөгдөхөөс өмнөх түрээсийн төлбөр 290,229.59₮ (241,857.99+48,371.6). 2 дахь жилийн түрээсийн төлбөр индексийн өөрчлөлтийн нөлөөгөөр 65,000₮ болно. (60,000₮ х (130 / 120)). Түрээсийн тэнцүү төлбөрийн дүн өөрчлөгдсөн тул үлдэх түрээсийн өрийг дахин тооцоолох шаардлагатай. Үлдэх 9 удаагийн дискаунтчласан төлбөрийн дүн 314,415.39₮ болно. 314,415.39= 65,000 х 4.837159 ( Нийлмэл тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл) Тооцооллын үр дүнд, түрээсийн төлбөр 24,185.8₮-р өссөн байна. (314,415.39–290,229.59) Уг өөрчлөлтийг бүртгэлд дараах байдлаар тусгана: Дт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 24,185.8 Кт: Түрээсийн өр 24,185.8 2 дахь жилийн эхэнд түрээсийн төлбөр болох 65,000₮ барагдуулах өдөр: Дт: Түрээсийн өр 65,000 Кт: Мөнгөн хөрөнгө 65,000 Хэрэв түрээсийн хугацаанд түрээслэгч тал түрээсийн хөрөнгөтэй холбоотой нэмэлт хувьсах шинжтэй зардал төлөхөөр тохиролцсон бол тайлант үеийн зардлаар бүртгэнэ. (тухайн зардлыг хөрөнгийн өртөгт шингээх үндэслэл байхгүй бол) зүйл. Тайлагнал: СБТ: Шинэ стандартын дагуу түрээслэгч түрээсийн хөрөнгө эзэмших эрхийг бусад хөрөнгөөс тусад нь тайлагнах шаардлагатай. Ингэж ангилаагүй тохиолдолд түрээслэгч тухайн хөрөнгийн эзэмших эрх шилжих үед ямар хөрөнгөөр ангилан тусгах байсан тэр зүйлээр ангилан тодруулж санхүүгийн байдлын тайланд тусгана. Түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг мөн бусад төрлийн өр төлбөрөөс тусад нь тайлагнах нь зүйтэй. Ингэж ангилаагүй тохиолдолд тухайн өр төлбөрийн талаар нэмж тодруулах шаардлагатай. ОДТ: Түрээсийн хөрөнгөтэй холбоотой элэгдлийн зардал болон хүүгийн зардлын тайлагнана. Хүүгийн зардал нь санхүүгийн зардал болно. МГТ: Түрээслэгч нь дараах төрлийн мөнгөн гүйлгээг ангилан тайлагнана: Түрээсийн төлбөрийн үндсэн дүн – санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ; Түрээсийн төлбөрийн хүү–НББОУС7 дагуу тайлагнана. (өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны эсвэл санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээр тайлагнана); Богино хугацааны материаллаг бус дүнтэй түрээсийн үйл ажиллагаа болон түрээсийн төлбөрт багтаагүй тогтмол бус төлбөртэй холбоотой мөнгөн урсгал – үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ. Түрээслүүлэгчийн бүртгэл Шинэ стандартын хувьд түрээслүүлэгчийн бүртгэл нь НББОУС17-ийн шаардлагатай бараг ижил байна. Түрээслүүлэгч түрээсийг 2 ангилна. 1. Санхүүгийн түрээс- Суурь хөрөнгийн өмчлөлтэй холбоотой ихэнх эрсдэл болон урамшууллыг шилжүүлсэн түрээс юм. Санхүүгийн түрээсийн үед дараах шинжүүд илэрнэ. Хөрөнгийн өмчлөх эрх шилжих 42


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Худалдан авах сонголттой байх Түрээсийн хугацаа нь хөрөнгийн ашиглалтын хугацааны дийлэнхийг эзэлж байх Түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэн нь суурь хөрөнгийн бодит үнэ цэнийн дийлэнхийг эзэлж байх Суурь хөрөнгө нь тусгай шинж чанартай зөвхөн түрээслэгч түүнийг томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашигладаг байх 2. Үйл ажиллагааны түрээс- Санхүүгийн түрээсээс бусад түрээс. Анхдагч хүлээн зөвшөөрөлт: Санхүүгийн түрээс Үйл ажиллагааны түрээс Түрээслүүлэгч суурь хөрөнгийг данснаас Суурь хөрөнгийг үргэлжлүүлэн бүртгэнэ. хасч, санхүүгийн түрээсийн авлага бүртгэнэ. Түрээсийн гэрээ хийхтэй холбоотой анхдагч Түрээсийн авлагад дараах зүйлсийг багтаана: шууд зардлыг хөрөнгийн өртөгт шингээнэ. Тогтмол төлбөр (Түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрсөнтэй Хувьсах төлбөрүүд ижил сууриар түрээсийн хугацааны турш Баталгаат үлдэх үнэ цэн зардалд хүлээн зөвшөөрнө.) Худалдан авах сонголтыг хэрэгжүүлж болох тооцоолсон дүн Түрээсийг цуцалсны торгууль Үйлдвэрлэгч эсвэл дамжуулан түрээслэгчийн хувьд дараах онцлогтой. - Борлуулалтын орлого нь түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэн болон түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн аль бага байна. - Борлуулалтын өртөг нь хөрөнгийн дансны үнээс баталгаагүй үлдэх өртгийг хассан дүн байна. - Түрээсийн анхдагч шууд зардлыг тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө. Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг тодорхойлж гэрээнд хамаарах үүргүүдийг СТОУС15-н дагуу тусад нь бүртгэх шаардалагатай. Жишээ1: Компаний оффисын зориулалттай байр түрээслүүлдэг ба жилийн төлбөр нь 10,000,000₮ байдаг. Үүнд: оффисын цэвэрлэгээ багтдаг. Тухайн барилгатай ижил төрлийн барилгын мэдээллийг судлахад цэвэрлэгээ хийхгүй тохиолдолд түрээсийн төлбөр 9,000,000₮ ба жилийн турш оффисын цэвэрлэгээг 1,500,000₮р хийлгэх боломжтой байсан. Компани дараах байдлаар төлбөрийг хуваарилна. Түрээсийн төлбөр 8,571,000 (10,000,000 х 9,000,000/(9,000,000+1,500,000)) Цэвэрлэгээний төлбөр 1,429,000 (10,000,000 х 1,500,000/(9,000,000+1,500,000)) Дараа үеийн хэмжилт ба тайлагнал: Үйл ажиллагааны түрээс Санхүүгийн түрээс - Санхүүгийн орлогыг үр ашигт хүүгийн аргаар хүлээн зөвшөөрнө. - Хэрэв баталгаагүй үлдэх өртөг байгаа бол хянаж байх хэрэгтэй. Хүүгийн орлогыг ОДТ-нд тусгана, түрээсийн авлагын үлдэгдлийг СБТ-д тусгана

- Түрээсийн хугацааны турш түрээсийн орлогыг ШША-р хүлээн зөвшөөрнө. - Суурь хөрөнгийн элэгдлийг хүлээн зөвшөөрнө. Түрээсийн орлогыг ОДТ-д тусгана. СБТ-нд суурь хөрөнгийг тусгана.

43


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Жишээ2: 2010.01.01-нд “А” компани “Б” компанид 9,000,000₮-ийн борлуулалтын үнэтэй барааг санхүүгийн түрээсээр түрээслүүлэхээр гэрээ байгуулсан ба анхдагч шууд зардалд 446,400₮ төлсөн. Гэрээнд тусгагдсан зүйлс: 1. Хугацааны эцэст төлөх түрээсийн төлбөрийг 25%-ийн өгөөж хүртэх хэмжээнд тогтоосон, 2011.01.01-ээс эхлэн төлнө. 2. Түрээсийн хөрөнгийн ашиглалтын хугацаа- 8 жил, түрээсийн хугацааны эцэст өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ. 3. Түрээсийн хугацаа 4 жил 2010.01.01-нд “А” компаний балансад түрээсийн хөрөнгийн дансны үнэ 8,000,000₮ байсан бол: Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт =9,446,400₮ байна. Тэнцүү төлбөр = 4,000,000 ( 9,000,000+446,400 = Тэнцүү төлбөр х Энгийн тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл 25%, 4 жил) (Хэрэв “А” компани нь үйлдвэрлэгч эсвэл дамжуулан түрээслэгч бол 446,400₮-ийг тайлант үеийн зардлаар бүртэнэ.) Түрээсийн нийт хөрөнгө оруулалт= 4,000,000 х 4= 16,000,000₮ Нийт санхүүгийн орлого= 16,000,000 - 9,446,400 = 6,553,600₮ Эхний жилийн хүүгийн орлого= 9,446,400 х 25% = 2,361,600₮ болно. “СТОУС-16 Түрээс” стандартын татвар нөлөөлөл Санхүүгийн түрээсээр ангилагдсан түрээс Татварын нөлөөллийг дараах байдлаар авч үзье. Үүнд: Түрээслэгч 2019 оны 1-р сарын 1-нээс 10 жилийн хугацаатай хөрөнгө түрээслэсэн Жил бүрийн эцэст 5,000,000 төгрөг төлөх гэрээтэй Хүүгийн түвшин тодорхойгүй боловч түрээслэгчийн дундаж хүү 5.81 хувь Тухайн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно Түрээслэгчийн татварын түвшин 10 хувь Анхдагч шууд зардалгүй Хүснэгт 1. СТОУС-16-ын татварын нөлөөлөл Баланс Түрээсийн эхлэх 2019/01/01 2019/12/31 Эхний жилийн өдрөөрх анхдагч өөрчлөлт хэмжилт Хөрөнгө ашиглах эрх Түрээсийн 37,133,982.38 33,420,584.14 3,713,398.24 төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэн Хойшлуулсан Хөрөнгө гэж үзсэн 3,713,398.238 3,342,058.414 371,339.82 татварын өр тохиолдолд үүсэх түр зөрүү Түрээсийн өр Түрээсийн өрийн 37,133,982.38 34,291,466.75 2,842,515.62 анхдагч үнэлгээ нь түрээсийн хөрөнгөтэй тэнцүү байна Хойшлуулсан Өр гэж үзсэн 3,713,398.238 3,429,146.68 284,251.56 татварын хөрөнгө тохиолдолд үүсэх түр зөрүү Хойшлуулсан 87,088.26 татварын өр ба хөрөнгийн цэвэр дүн Орлогын тайлан Дараа үеийн 44


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Түрээсийн зардал Хүүгийн зардал

хэмжилт Түрээсийн төлбөр нь түрээсийн өрийн бууралт хэлбэрээр бүртгэгдэнэ -

5,000,000

-

-

2,157,484.38 Элэгдлийн зардал 3,713,398.24 Нийт зардал Илүү дүн Хойшлуулсан татварын нөлөө Үйл ажиллагааны түрээсээр ангилагдсан түрээс Хүснэгт 2. Үйл ажиллагааны түрээс Орлогын тайлан Түрээсийн эхлэх 2019/01/01 өдрөөрх анхдагч хэмжилт Түрээсийн зардал Хүүгийн зардал Элэгдлийн зардал Нийт зардал Илүү дүн Хойшлуулсан татварын нөлөө

5,870,882.62 870,882.62 87,088.26

2019/12/31 Эхний жилийн өөрчлөлт 5,000,000 -

Дүгнэлт Санхүүгийн байдлын тайланд дараах нөлөөлөл үзүүлнэ: Үйл ажиллагааны түрээсээр хөрөнгө түрээслэсэн компаниуд хөрөнгө ихтэй харагдах боловч өр төлбөр ихтэй харагдана. Графикт дүрслэн харуулбал: График 1. Түрээсийн хөрөнгө ба өрийн харьцуулалт

45


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Орлого үр дүнгийн тайланд дараах нөлөөлөл үзүүлнэ: Хэрэв мөнгөн дүн нь тэнцүү бол түрээстэй холбоотой нийт зардал нь эхний жилүүдэд өндөр байна. Графикт дүрслэн харуулбал: График 2. Түрээсийн хөрөнгийн элэгдэл ба хүүгийн зардал

Санхүүгийн харьцаанд дараах нөлөөллийг үзүүлнэ: Дараах санхүүгийн харьцаанууд нэмэгдэнэ. Үүнд: Хүү, татвар, элэгдлийн өмнөх ашиг буюу EBITDA Нийт хөрөнгө Өр ба хувьцаат капиталын харьцаа Дараах санхүүгийн харьцаанууд буурна. Үүнд: Нэгж хувьцаанд ногдох ашиг Цэвэр хөрөнгө Хүү төлөх чадварын харьцаа Хөрөнгийн эргэц тус тус багасна Нэгтгэн дүгнэвэл: Түрээсийн шалгуур хялбарчлагдсан Балансаас гадуурх түрээсийн хөрөнгийг балансад тусгах боломжтой болсон Татвараас хасагдах зардал өссөнөөр татварын зардал багаар тайлагнагдах боломж нэмэгдсэн Түрээслүүлэгчийн хувьд шалгуур бараг хэвээрээ боловч “СТОУС-15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ” стандартыг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. Түрээсийн гэрээг нарийвчлан салгах. Үүнд: Түрээсийн гэрээ Түрээс агуулсан гэрээ гэж салгах шаардлагатай Түрээсийн төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийг тооцоход шаардлагатай хүүгийн түвшинг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн түрээсийн хөрөнгийг өөр эх үүсвэрээр авч болох байсан хүүгийн дундажаар тооцоолол хийх шаардлагатай. Санхүүгийн байдлын тайлангийн маягтад “Түрээсийн хөрөнгө ашиглах эрх” гэсэн эргэлтийн бус хөрөнгө буюу “Үндсэн хөрөнгө”-ийн данс нэмж оруулах шаардлагатай.

46


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Ашигласан ном зүй: [1] Сэтгүүл “Финансовый директор”, Новые правила учета аренды по МСФО, Низков А. 12.02.2016 [2] Сэтгүүл “Актуальная бухгалтерия”, IFRS 16”Аренда”, Беззатеева. Т, №2016-10 [3] Сэтгүүл “Финансовый директор”, Новые правила учета аренды по МСФО, Низков А. 12.02.2016 [4] “IFRS 16 Leases” Project summary and feedback 2016 January [5] “Leases ” 2016. PWC [6] “IFRS 16 Leases” 13 January 2016. KMPG

47


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

МОНГОЛ УЛС ДАХ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 1,a

1

Б. Нацагдорж Мандах бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим Улаанбаатар хот, Монгол улс a

natsag9599@yahoo.com

Хураангуй Санхүүгийн байгууллагууд нь засгийн газар, бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн хадгаламжийг зээл болон хөрөнгө оруулалт болгон хувиргах санхүүгийн зуучлагчид юм. Санхүүгийн байгууллагууд нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа олон жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хуримтлуулж нэгтгээд хөрөнгий эх үүсвэр хомсдолтой нэгжүүдэд хөрөнгө оруулалт, зээл болгон хуваарилдаг. Манай улсын хувьд арилжааны банк,банк бус санхүүгийн байгууллага,хадгаламж зээлийн хоршоо,даатгалын компани,үнэт цаасны компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын санхүүгийн салбарт банкны салбарын эзлэх хувь өндөр хэвээр байна. Манай улсын хувьд санхүүгийн салбарын бүтцийг сүүлийн 2 жилийн тоон мэдээлэлд үндэслэн дээрх үзүүлэлтээр тодорхойлбол банкны салбар нь 2015 оны эцсийн байдлаар санхүүгийн салбарын нийт активын 95.7 хувь, нийт ашгийн 79.9 хувь, нийт өөрийн хөрөнгийн 80.1 хувийг тус тус эзэлж байна. Түлхүүр үг. Арилжааны банк,Хадгаламж,зээлийн хоршоо,Даатгалын компани,Банк бус санхүүгийн байгууллага,Үнэт цаасны компани Оршил Улс орны хөгжлийг хэмжих нэг үндсэн үзүүлэлт нь тухайн улс орны санхүүгийн системийн хөгжил байдаг.Санхүүгийн системийн гол бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн байгууллага байдаг. Санхүүгийн байгууллагууд нь бэлэн мөнгөний илүүдэлтэй талаас дутагдалтай тал руу мөнгөн хөрөнгийг зуучлах үйл ажилагааг явуулдаг. Судалгааны зорилго:Энэхүү судалгааны ажлаар албан ёсны статистик тоо,баримт дээр тулгуурлан Монгол улс дахь санхүүгийн байгууллагын өнөөгийн байдалд үнэлэлт,дүгнэлт өгөхийг зорилоо. Судалгааны объект,судлагдахуун: Монгол улсын санхүүгийн байгууллагууд судалгааны үндсэн обьект болох ба тэдгээрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг судална. Судалгааны хамрах хүрээ:Судалгаанд Монгол улс дахь санхүүгийн байгууллагуудын 2006 -2016.III он хүртэлх тоон мэдээллийг ашигласан болно. Судалгааны онол,арга зүй:Энэхүү судалгааг явуулахдаа санхүүгийн байгууллагуудын 48


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

санхүүгийн үндсэн үзүүлэлтэд анализ хийх болон бусад судалгааны арга ашигласан болно. Сэдвийн судлагдсан байдал:Монгол банк болон Санхүүгийн зхицуулах хорооны тайлант оны судалгаа болон СЭЗДС –ийн багш Б.Мөнхзаяа” Санхүүгийн байгууллагын эрсдэл”,Г.Балж”Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн ойлголтууд” гэсэн бүтээлд санхүүгийн байгууллагуудын талаар авч үзсэн болно. ҮНДСЭН ХЭСЭГ Санхүүгийн зуучлагчгүй нөхцөлд эдийн эдийн засаг дахь мөнгөн урсгал өрх гэр, пүүс компаниудын хооронд шууд явагдана. Өрх гэр хэрэглээнээс илүү гарсан мөнгөө хуримтлуулахыг хүсдэг. Мөнгөө эргэлтэнд оруулахыг хүсвэл бэлэн мөнгөний хэрэгцээтэй байгаа пүүс компанийн гаргасан хувьцаа өрийн бичгийг худалдаж авах болно. Энэ нь хоёр талын хэрэгцээг зэрэг хангах боловч өрх гэрүүдийн хувьд оруулсан хөрөнгийг компани хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих боломжгүй байдаг. Хяналт тавьсан тохиолдолд зардал маш өндөр гарах учраас өрх гэрүүдийн шууд хөрөнгө оруулалт хийх сонирхол буурна. Хөрөнгө оруулалт буурснаар пүүс компаниудын үйл ажиллагаа хумигдаж эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орно. Санхүүгийн зуучлал зайлшгүй байх шаардлага нь дараах шалтгаан нөхцөлүүдтэй холбоотой байдаг.Үүнд: 1. Хөрөнгө оруулалтын зардал 2.Хөрөнгийн хэмжээ 3.Цаг хугацааны зөрүү Товчоор хэлбэл санхүүгийн зуучлал нь зардал ,эрсдэлийг бууруулж, хадгаламж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж, түүний зохицуулалтанд тусалдаг. Харин эдийн засгийн хөгжихийн хэрээр олон төрлийн санхүүгийн байгууллага бий болж түүгээр дамжуулан өрх гэрүүд шууд бус хөрөнгө оруулалт хийх болсон.Ингэснээр эргэлтэнд төдийлөн орохгүй байсан бэлэн мөнгө эргэлтэнд орж мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг хурдасгана. Санхүүгийн байгууллагууд нь засгийн газар, бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн хадгаламжийг зээл болон хөрөнгө оруулалт болгон хувиргах санхүүгийн зуучлагчид юм. Санхүүгийн байгууллагууд нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа олон жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хуримтлуулж нэгтгээд хөрөнгий эх үүсвэр хомсдолтой нэгжүүдэд хөрөнгө оруулалт, зээл болгон хуваарилдаг. [1] Санхүүгийн байгууллагууд нь анхүүгийн зах зээлээр дамжуулан өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг.Санхүүгийн зуучлагч байгууллагууд нь мэргэжлийн өндөр түвшинд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.Санхүүгийн үйлчилгээг голлон эрхэлж эдийн засгийн мөнгөн харилцааг зохицуулж байдаг хуулийн этгээдийг санхүүгийн байгууллага гэнэ.Санхүүгийн үйлчилгээ гэдэгт санхүүгийн бүтээгдэхүүн /хэрэгсэл/-ийг бий болгож иргэд, байгууллага,засгийн газарт хүргэх үйл явцыг ойлгоно. Үүнд:  Банкны үйлчилгээ  Даатгалын үйлчилгээ  Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ  Үнэт цаастай холбоотой бүх төрлийн үйлчилгээ  Лизингийн үйлчилгээ  Факторингийн үйлчилгээ  Санхүүгийн талаар зөвөлгөө өгөх үйлчилгээ гэх зэрэг үйлчилгээнүүд орно. Олон улсад санхүүгийн байгууллагуудыг дараахь байдлаар ангилдаг: 1. Хадгаламжийн байгууллага  Арилжааны банк 49


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

 Хадгаламж – зээлийн нийгэмлэг  Хадгаламжийн банк  Зээлийн холбоо 2. Гэрээт хадгаламжийн байгууллага  Амьдралын даатгалын компани  Амьдралын бус даатгалын компани  (Эд хөрөнгө ,галын даатгалын компани)  Тэтгэврийн сан 3. Хөрөнгө оруулалтын зуучлагчид  Хамтын сан  Мөнгөний зах зээлийн хамтын сан  Санхүүгийн компани [2] Санхүүгийн байгууллагууд нь иргэд, аж ахуйн нэгж, засгийн газарт санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд манай улсын хувьд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компани,үнэт цаасны компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Хадгаламжийн эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудыг хадгаламжийн байгууллага гэнэ. Манай улсын хувьд Арилжааны банк, Хадгаламж зээлийн хоршоо гэсэн 2 төрлийн хадгаламжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна Арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж татан төвлөрүүлж зээл олгодгоороо төстэй боловч актив,пассивын бүтцийн хувьд ялгаатай. Арилжааны банк хадгаламжийн болон хадгаламж бус эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зохицуулалтын хувьд ч мөн ХЗХ – оос ялгаатай байдаг. Арлжааны банк нь бизнесийн хүрээ болон хэмжээгээрээ хамгийн том санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын санхүүгийн салбарт банкны салбарын эзлэх хувь өндөр хэвээр байна. Улс орнуудын санхүүгийн салбарыг бүтцээр нь авч үзвэл банк эсвэл хөрөнгийн зах зээл төвлөрсөн байдаг бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниудын нийт актив, тайлант хугацааны ашиг, өөрийн хөрөнгө зэрэг олон үзүүлэлтийг ашиглан энэхүү бүтцийг тодорхойлдог. Манай улсын хувьд санхүүгийн салбарын бүтцийг сүүлийн 2 жилийн тоон мэдээлэлд үндэслэн дээрх үзүүлэлтээр тодорхойлбол банкны салбар нь 2015 оны эцсийн байдлаар санхүүгийн салбарын нийт активын 95.7 хувь, нийт ашгийн 79.9 хувь, нийт өөрийн хөрөнгийн 80.1 хувийг тус тус эзэлж байна. [3] Хүснэгт 1 Монгол улсын санхүүгийн салбарын бүтэц (тэрбум төгрөг) [3] Актив Дүн

Ашиг Эзлэх хувь

Дүн

Өөрийн хөрөнгө Эзлэх хувь

Дүн

Эзлэх хувь

2015 он БАНК

21.521

95.7

218

79.9

2.427

80.1

ББСБ

623

2.8

46

17.0

424

14.0

ДААТГАЛ

173

0.8

7.1

2.6

94

3.1

ХЗХ

98

0.4

2.2

0.8

21

0.7

ҮНЭТ ЦААСНЫ ОРОЛЦОГЧ

68

0.3

-0.7

-0.3

62

2.0

2014 ОН БАНК

22.582

96.6

326

88.5

2.134

81.7

ББСБ

508

2.2

36

9.9

332

12.7

ДААТГАЛ

153

0.7

2.2

0.6

75

2.9

ХЗХ

81

0.3

4.0

1.1

19

0.7

50


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017 ҮНЭТ ЦААСНЫ ОРОЛЦОГЧ

56

0.2

-0.2

-0.1

53

2.0

2016 оны байдлаар 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил банкны салбарын нийт активын хэмжээ бууралттай гарч байсан хэдий ч 2016 оны эхнээс өсөлтийн хэмжээ нэмэгдсэн байна. 2016 онд арилжааны банкуудын нийт актив 25.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 15 хувь өсчээ. Активын хэмжээгээр Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкууд тэргүүлж байгаа бөгөөд арилжааны банкуудын нийт активын 71 хувь нь төвлөрч байна. Банкны салбарын өөрийн хөрөнгийн дүн 2.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 17.2 хувь өссөн байна. Арилжааны банк нь санхүүгийн гол зуучлагч болохын хувьд хадгаламж хэлбэрээр санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө бодит эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлдэг. Банкны салбарын нийт харилцах хадгаламжийн дүн 11.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 16.6 хувь өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12,3 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 5.6 хувь өсчээ. Эдийн засгийн нөхцөл байдалаас хамаарч зээлийн чанаргүй зээл тогтмол өсч 1,04 их наяд төгрөгт хүрсэн байна. [3] 2006 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ -ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт шалгалт тавих, татан буулгах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Хадгаламж, зээлийн хоршоо нь СЗХ-ноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно. ХЗХ-ны санхүүгийн байдлыг тодорхой нэг хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон тайлагнахын тулд хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийн хэмжээг мөнгөн илэрхийллээр үзүүлж, тайлан тэнцэлд тусгана. Хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийг тайлан тэнцэлд нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан үнэлгээгээр үнэлж үзүүлнэ. Хөрөнгийг хөрвөх чадвараар нь, өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан тайлан тэнцэлд тусгана. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 276 ХЗХ-доос 65.2 хувь буюу 180 ХЗХ нь Улаанбаатар хотод, 34.8 хувь буюу 96 ХЗХ нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хадгаламж зээлийн хоршоо 44,8 мянган гишүүнийхээ хүрээнд үйлчилгээ үзүүлж байна. ХЗХ-ны салбарын нийт актив 108.7 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.4 хувийг, нийт зээлийн үлдэгдэл 84,3 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.7 хувийг, чанаргүй зээлийн үлдэгдэл 4,2 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.05 хувийг, нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 65,3 тэрбум мянган төгрөг нь банкны салбарын 0.8 хувийг тус тус эзэлж, байна. Хүснэгт 2. ХЗХ-дын тоо болон нийт активын өөрчлөлт [5] Он

ХЗХ тоо

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

51

179

209

212

179

162

148

141

159

253

276

15.6

35.6

41.7

44.6

48.8

61.9

67.7

73.8

97.7

108.7

дын

Нийт актив (Тэрбум төграгөөр)

80.5

Даатгалын гэрээнд дурьдсан байгалийн болон гэнэтийн аюул осолоос иргэдийн амь нас, хөдөлмөрийн чадвар болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг даатгаж хохирол гарсан тухайд нь түүнийг нөхөх үүрэг хариуцлагыг хүлээдэг санхүүгийн байгууллагыг даатгалын компани гэнэ. 2016 оны 3 дугаар улирлын байдлаар ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1,давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 40,даатгалын хохирол үнэлэгч 29 компани даатгалын зах зээлд үйл 51


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

ажиллагаа явуулж байна. Тайлант хугацаанд давхар даатгалын болон даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 207.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 37.8 тэрбум төгрөгөөр буюу 22.3 хувиар өссөн. [6] 2016 оны 3 дугаар улирлын байдлаар даатгалын болон давхар даатгалын компаниудын өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нөөц сан 24.3 тэрбум төгрөгөөр буурч,өр төлбөр 47.1 тэрбум төгрөгөөр,эзэмшигчдийн өмч15.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Компаниудын өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийг дараах дүрслэлээр дэлгэрэнгүй харуулав./Зураг 6/ Тайлант хугацаанд даатгалынкомпаниуд 633053 иргэд, албан байгууллагуудтай даатгалын гэрээ байгуулж,88.7тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн нийт орлого төвлөрүүлсэн байна.Даатгалын хураамжийн нийт орлогын 99.0 хувь буюу 87.8тэрбум төгрөгийг ердийн даатгалын компаниуд, 1.0 хувь буюу 0.93 тэрбум төгрөгийг урт хугацааны даатгалын компани төвлөрүүлсэн байна. Даатгалын компаниуд даатгалын хураамжийн нийт орлогынхоо 30.3 хувь буюу 26.9 тэрбум төгрөгийг давхар даатгалын хураамжид зарцуулжээ. Тайлант хугацаанд даатгалын компаниуд 46079 иргэд, байгууллагуудад 24.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. [6] Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нь хадгаламжийн бус эх үүсвэрээр зээл олгодог. Эх үүсвэр нь өөрийн хөрөнгө байх ба мөн урт болон богино хугацаат өр төлбөртэй байна.2016 оны гуравдугаар улирлын байдлаар 509 ББСБ Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байна. Хүснэгт 3. Он ББСБ –ын тоо Нийт актив (Тэрбум төграгөөр)

ББСБ – ын тоо болон нийт активын өөрчлөлт. [5] 2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016III

139

137

132

177

182

195

212

263

378

450

509

69.2

66.4

78.5

96.5

128.6

205.4

252.1

381.1

508

623.2

695.2

2016оны гуравдугаар улирлын байдлаар нийт ББСБ-ын 89.2 хувь буюу 454 ББСБ зээлийн үйл ажиллагаа,28.1 хувь буюу 143 ББСБ гадаад валютын арилжаа,6.5хувь буюу 33 ББСБ хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх,5.5 хувь буюу 28 ББСБ итгэлцлийн үйлчилгээ,4.3хувь буюу 22 ББСБ факторингийн үйлчилгээ,3.1хувь буюу 16 ББСБ төлбөрийн баталгаа гаргах,2.3хувь буюу 12 ББСБ цахим төлбөр тооцоо ,мөнгөн гуйвуулгын үйлчилгээ,0.4 хувь буюу 2 ББСБ богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх,төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйлчилгээг тус тус эрхэлж байна. [6] ББСБ-ууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгөөр эрсдэл даах чадварыг сайжруулж, мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.Түүнчлэн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн тоох ийгээд ББСБ-уудын хуримтлагдсан ашиг жилээс жилд хурдацтай нэмэгдсээр байна. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага нь компани, засгийн газраас гаргасан үнэт цаасуудыг зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхэлнэ. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид: Тайлант хугацаанд 61 ҮЦК Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаагаас үнэт цаасны арилжаа эрхлэх 2,үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх 1, төвлөрсөн хадгаламжийн 1, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх 3, хөрөнгө оруулалтын менежментийн 12 компани үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нэгтгэлд хамрагдсан нийт ҮЦК-иудын нийт актив тайлан 52


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

түеийн байдлаар 75.17 тэрбум төгрөг байгаагаас 64.6 хувийг эргэлтийн хөрөнгө, 35.4 хувийг эргэлтийн бус хөрөнгө тус тус эзэлжээ.Нийт пассивын 16.04 хувийг өр төлбөр, 83.96 хувийг эздийн өмч тус тус эзэлсэн бөгөөд үүнээс богино хугацаат өр төлбөр 15.49 хувийг,урт хугацаат өр төлбөр 0.55 хувийг,урт хугацаат зээл 1.62 хувийг тус тус эзэлжээ. Тайлант хугацаанд салбарын нэгтгэлд хамрагдсан нийт 54 ҮЦК –уудаас 37 үнэт цаасны компани алдагдалтай ажилласан болно. [6] Дүгнэлт 1.Монгол улсын санхүүгийн системийн тогвортой байдлын үзүүлэлтэнд санхүүгийн байгууллагуудын тогтвортой байдал шууд хамаарах учраас судалгаа санхүүгийн байгууллагуудын өнөөгийн байдалд үнэлэлт өгч байна. 2. Монгол Улсын санхүүгийн салбарт банкны салбарын эзлэх хувь өндөр хэвээр байна. Өнөөгийн байдлаар банкны салбар нь санхүүгийн салбарын нийт активын 95.7 хувь нь ноогдож байна. Арилжааны банкуудын нийт активын 71 хувь нь Худалдаа хөгжлийн банк,ХААН банк, Голомт банкинд төвлөрч байна. 3. Хадгаламж зээлийн хоршоо,банк бус санхүүгийн байгууллагуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа боловч санхүүгийн салбарт нийт активын эзлэх хувийн жинд бараг өөрчлөлт гарахгүй байна. 4.Даатгалын компаниудын хувьд тооны хувьд өөрчлөлт бага гарч байгаа боловч нийт хөрөнгө жигд өсч байна. 5.Санхүүгийн зах зээлийн хөгжил сул байгаагийн улмаас үнэт цаассны зарим компаниуд алдагдалтай ажиллаж байна. Ном зүй [1] Мөнхзаяа, Б. (2009). Санхүүгийн байгууллагын эрсдэл. Улаанбаатар хот: Монгол. [2] Дэвид С.К, Ричард Л.П.Финансовые институты, рынки и деньги. Санкт – Петербург :Россия [3] Монгол банк. (2015). Банкны жилийн тайлан. Улаанбаатар хот: Монгол. [4] www.mba.mn [5] Санхүүгийн зохицуулах хороо. (2016). III улирлын тайлан. Улаанбаатар хот: Монгол.

53


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

ОЮУТНЫ СУРАХ АРГА БАРИЛД ХИЙСЭН СУДАЛГАА Зоригоогийн Ундармаа1а*, Цэрэнчимэдийн Одгарав 2b 1,2 Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим а

Улаанбаатар хот, Монгол улс

mdmisheel@yahoo.com, bodko@mandakh.mn

Хураангуй Сургалт гэдэг нь сургах болон суралцах гэсэн хоёр хэлбэрээс бүрддэг бөгөөд сургах гэдэг нь багшийн үйл ажиллагаанаас, харин суралцах нь оюутны үйл ажиллагаанаас хамаардаг байна. Сургах буюу багшийн үйл ажиллагааг олон эрдэмтэн, судлаач, сурган хүмүүжүүлэгч нар судлан тайлбарласан байдаг. Харин энэхүү судалгааны ажил нь суралцах буюу оюутны үйл ажиллагаа, оюутны сурах арга барилд чиглэсэн судалгааг “Мандах Бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй нийт 910 оюутны 23.7% буюу 216 оюутнаас асуулгын аргаар авч, SPSS статистик судалгааны программаар боловсрууллаа. Амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж, ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Харин эдгээр чадварын цогцыг сурах арга барил гэдэг. Судалгааны үр дүнд оюутнуудын сурах арга барил нь анги дэвших тутам өөрчлөгдөж байна. Тухайлбал 1-р курсын оюутнууд сурах орчин, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдснөөр хичээлийг ихэвчлэн семинарын цагт ойлгодог бол ахлах курсын оюутнууд лекц болон семинарын цагт практиктай хослуулан ойлгодог болдог байна. Түлхүүр үг: Багш, хичээл, идэвхи, сурах бичиг Оршил Зорилго: Оюутны сурах арга барилыг судлан, түүнд тулгамдаж буй бэрхшээлийг засаж, сайжруулах боломжийг эрэлхийлэх, оюутныг хэрхэн идэвхижүүлэх Зорилт: Оюутны сурах арга барилын талаар асуулга хийх Асуулгын үр дүнг боловсруулах Тулгамдаж буй бэрхшээлийг засаж, сайжруулах боломжийг эрэлхийлэх Судалгааны обьект: “Мандах бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангийн 1, 2, 3, 4-р курсын 216 оюутан

54


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Судалгааны арга: Асуулгын арга болон SPSS статистик судалгааны программаар шинжилгээ хийх Нэг. Дээд боловсролын өнөөгийн байдал Монгол Улсын Гавьяат багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Б.Бор “Боловсрол”-ыг тодорхойлохдоо сургалтын үр дүн өгөөж, мэдлэг чадвар, дадал гурвын нийлмэл хослол юм гэжээ. Боловсролыг олон талтай, өргөн хүрээтэй, нарийн нийлмэл бүтэцтэй, нийгэм эдийн засаг, улс төр, материаллаг хангамжийн түвшинг тодорхойлдог, харьцангуй биеэ даасан тогтолцоо гэж үздэг байна. Дээд боловсрол нь ерөнхий болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсролын хөгжилд чухал нөлөөтэй бөгөөд хүн амын боловсролын түвшин дээшлэхэд ач холбогдолтой байдаг бөгөөд улс орны эдийн засаг, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, соёл, урлаг, спорт, иргэний нийгмийн байгууллагын хөгжлийг хангах чухал хүчин зүйл болж байдаг байна. [1] Хүснэгт1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо Нийт тоо 170 162 154 146 113 101 99 100 101 100

Хичээлийн жил 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016

сургуулийн

Төрийн сургууль 48 47 48 42 16 15 15 16 16 17

өмчийн

Хувийн сургууль 116 109 101 99 92 81 79 79 80 78

Гадаадын сургууль 6 6 5 5 5 5 5 5 5 5

Эх сурвалж: [2] Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын тоо 2015-2016 оны хичээлийн жилд 100 байгаагаас төрийн өмчийн сургууль 17, төрийн өмчийн бус буюу хувийн сургууль 78, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын их дээд сургууль 5 байна. Хүснэгт2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдийн тоо Хичээлийн жил 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016

Улсын суралцагчдын тоо 142,411 150,326 161,111 164,773 170,126 172,798 175,591 174,075 178,295 162,626

хэмжээнд

Мандах Бүртгэл дээд сургуульд суралцагчдын тоо 909 1,038 1,201 1,146 1,207 1,664 1,735 1,726 1,660 1,720

Эх сурвалж: [3] Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын тоо 2006-2007 оны хичээлийн жилээс 2015-2016 оны хичээлийн жил хүртэл 41.2%-аар буурсан боловч суралцагчдийн тоо 14.2%-аар өссөн байна. Харин Мандах Бүртгэл дээд сургуулийн хэмжээнд 89.2%-аар өссөн байна. 55


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Дээд боловсролын сургалтын зохион байгуулалтын хэлбэрт лекц, семинар, мэргэшүүлэх семинар, лабораторийн ажил, практик ажил (кейс дадлага), оюутны бие даасан болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үйлдвэрлэлийн ба сурган хүмүүжүүлэх (танилцах) дадлага зэрэг багтдаг.

Сургалт

Сургах

- Мэдээллийг тайлбарлах арга - Мэдээллийг боловсруулах - Үр дүнг хянах

Багшийн үйл ажиллагаа

Суралцах

Тусгай арга

Ерөнхий арга

-

Сонсох Ажиглах Бичиж тэмдэглэх Ярих Ном мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах

- Оюун ухааны арга - Судалгаа шинжилгээний арга - Сурах хөдөлмөрөө зохион байгуулах

Оюутны үйл ажиллагаа

Зураг1. Сургалтын аргын ангилал, тогтолцоо. (Эх сурвалж) [4] Сургалтын үйл ажиллагаа нь сургах, суралцах гэсэн 2 хэлбэрээс бүрддэг бөгөөд сургах гэдэг багшийн үйл ажиллагаанаас хамаардаг байна. Үүнд мэдээллийг тайлбарлах буюу лекц унших, мэдээллийг боловсруулах буюу семинар явуулах болон үр дүнг хянах буюу шалгалт, шүүлэг, реферат, ангийн болон төгсөлтийн шалгалт явуулах зэрэг ордог байна. Харин суралцах гэдэг нь оюутны үйл ажиллагаа бөгөөд 2 аргаас бүрддэг байна. Нэгдүгээрт “Ерөнхий арга” буюу сонсох, ажиглах, бичиж тэмдэглэх, ярих, ном мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах зэрэг лекцийг үр дүнтэй ойлгоход чиглэгдсэн байна. Хоёрдугаарт “Тусгай арга” буюу судалгаа шинжилгээ хийх, сурах хөдөлмөрөө зохион байгуулах зэрэг семинарыг үр дүнтэй өнгөрүүлэхэд чиглэгдсэн байдаг байна. [5] 2. Оюутнуудын сурах арга барилд хийсэн судалгаа Амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж, ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Харин эдгээр чадварын цогцыг сурах арга барил гэдэг. Энэхүү судалгаанд “Мандах Бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангид суралцагч нийт 910 оюутны 23.7% буюу 216 оюутнуудаас зөвхөн “Бүртгэл Санхүүгийн Тэнхим”-ээс 56


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

заадаг хичээлүүдийн хувьд асуулга хийсэн болно. [3] Судалгааны асуулгыг ХАВСРАЛТ №1-д харуулав.

19%

44%

1-р курс 2-р курс 3-р курс

15%

4-р курс

22%

Зураг2. Судалгаанд хамрагдсан оюутнуудын бүтэц Судалгаанд 1-р курсын 311 оюутны 30%, 2-р курсын 195 оюутны 24%, 3-р курсын 192 оюутны 17%, 4-р курсын 212 оюутны 19% нь хамрагдсан байна. Хүснэгт 3 Та хэддүгээр курст сурдаг вэ * Та хичээлийг хичээлийн аль хэлбэрт илүү ойлгодог вэ?

Та хэддүгээр курст сурдаг вэ Total

1-р курс 2-р курс 3-р курс 4-р курс

Та хичээлийг хичээлийн аль хэлбэрт илүү ойлгодог вэ? Total Лекцийн цагт Семинарын цагт Бие даалтын цагт (өөрөө бие даан хичээл хийх) 37 46 14 97 24 17 4 45 17 13 3 33 18 22 1 41 96 98 22 216

Хүснэгт 1-ээс харахад “Та хичээлийг хичээлийн аль хэлбэрт илүү ойлгодог вэ?” гэсэн асуулгад 1-р курсын оюутнуудын дийлэнх нь Семинарын цагт гэсэн байна. Энэ нь 1-р курсын оюутнуудын сонсох чадвар болон ойлгосноо тэмдэглэх чадвар хараахан төлөвшөөгүй байгаатай холбоотой юм. Харин 2-р курсээс эхлэн энэхүү чадвар төлөвшиж эхэлснээр хичээлийг лекцийн цаг болон семинарын цагт хослуулан ойлгож

57


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Зураг 3 Онолын мэдлэгийг ойлголт эхэлдэг байна. Дээрх асуулгад давхардсан тоогоор 115 оюутан “Лекцийг практиктай хослуулан тайлбарлах үед” гэж хариулсны дийлэнхи нь 3, 4-р курсын оюутнууд байгаа нь төгсөх ангийн оюутнууд дадлага хийж тодорхой хэмжээний практик мэдлэгтэй болсон байгаа нь онолын мэдлэгийг ойлгоход нөлөөлдөг байна. Харин 116 оюутан “Семинарын цагт бодлого, дасгал ажиллах үед” хэмээн хариулсан байгаагийн дийлэнхи нь 1, 2-р курсын оюутнууд байна. Хүснэгт 5 Таньд өөрөө бие даан хичээл хийх үед ямар бэрхшээл тулгардаг вэ?

Valid

Frequency Ойлгоогүй учраас бодож 143 чаддаггүй. Зав гардаггүй. 18 Ном, сурах бичиг хангалтгүй 32 байдаг. Хэн нэгэнтэй хамтарч хийхгүй 20 л бол ганцаараа чаддаггүй. бусад 3 Total 216

Percent

Valid Percent

Cumulative Percent

66.2

66.2

66.2

8.3

8.3

74.5

14.8

14.8

89.4

9.3

9.3

98.6

1.4 100.0

1.4 100.0

100.0

Дээрх асуулгад нийт судалгаанд оролцогчдийн 66.2% нь ойлгоогүй учраас бодож чаддаггүй гэж хариулсан бол 14.8% нь ном сурах бичиг хангалтгүй байдаг, 9.3% нь хэн нэгэнтэй хамтрахгүй л бол ганцаараа чаддаггүй гэж хариулсан байна.

Зураг 4 Таны хичээл хийх идэвхийг юу бууруулдаг вэ? Таны хичээл хийх идэвхийг юу бууруулдаг вэ? гэсэн асуулгад давхардсан тоогоор нийт судалгаанд оролцогчдийн 67.4% нь хичээлээ ойлгохгүй байх гэсэн бол 56% нь бусад хичээлийн ачаалал их байна гэж хариулжээ. Харин багш урам өгөхгүй байх гэж 28.9%, хувийн асуудал гэж 28.4% нь хариулсан байна. Дээрх асуулгыг оролцогчдийн курсээр авч үзвэл хувийн асуудал гэж хариулсан нь 1 болон 4-р курсын оюутнууд байна. Энэ нь 1-р курсын оюутнуудад сурах болон амьдрах орчин, найз нөхдийн хүрээлэл, нийгмийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотой асуудлууд үүсдэг байж болох юм. Харин багш урам өгөхгүй байх гэсэн хариултыг 2 болон 3-р курсын оюутнууд сонгосон байна.

58


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Зураг 5. Та ойлгоогүй, тодруулах шаардлагатай зүйлсийг тайлбарлуулсан байдал Дээрх асуулгад 75.2% нь ангийн найз нөхдөөсөө асуудаг гэж хариулсан байна. Энэхүү асуулгыг курсээр нь ангилж үзвэл 1-р курсын оюутнууд зөвхөн тухайн хичээлийг ордог багшаас асуудаг бол 4-р курсынхан арай илүү дотно багшаасаа асуудаг гэж хариулсан байна. Энэ нь анги дэвших тусам багш нараа таньж мэдэн, аль нэг багшаас байнга зөвлөгөө авдаг болдогтой холбоотой гэж үзэж байна. Дүгнэлт Дээрх судалгааны ажлаас харахад оюутнуудын сурах арга барил нь анги дэвших тусам сайжирч байна. Тухайлбал: 1-р курсын оюутнууд нь хичээлийг семинарын цагт, ангийн найз нөхөдтэй хамтран хийснээр ойлгодог бөгөөд ойлгоогүй, тодруулах шаардлагатай зүйлсийг ангийн найз, нөхдөөсөө асуудаг. Багшаас асуудаггүй шалтгаан нь ичиж санаа зовдог байна. Харин тэдний хичээл хийх идэвхи нь хичээлийг маш сайн ойлгосон үед нэмэгддэг нь харагдаж байна. 2-р курсын оюутнуудын хувьд хичээлийг лекцийн цаг дээр ойлгодог бөгөөд асууж тодруулах зүйлсийг зөвхөн тухайн хичээлийг заадаг багшаас асууж лавладаг бол хичээлийн ачаалал их байх нь хичээл хийх идэвхид нөлөөлдөг байна. Тэгвэл 3-р курсын оюутнуудын хувьд асууж тодруулах зүйлийг ном сурах бичгээс өөрөө хардаг болж байгаа бол хичээл хийх идэвхи нь багш урам өгөх, магтах сайшаах үед нэмэгддэг байна. Харин 4-р курсын оюутнууд нь хичээлийг практиктай хослуулан тайлбарлахад илүү үр өгөөжтэй гэж үзэж байна. Мөн асууж тодруулах зүйлсийг арай илүү дотно багшаас асуудаг болж байгаа нь багш нараа танин мэдэж, илүү нээлттэй харилцаж байгаатай холбоотой байна. Оюутнуудын хувьд бусад хичээлийн ачаалал их байгаа нь хичээл хийх идэвхийг бууруулж байгаа бол 1 болон 2-р курсын оюутнуудын хувьд ангийн найз, нөхөд нь хичээлээ хийхгүй байх нь мөн нөлөөлж байна. Харин 3 болон 4-р курсын оюутнуудын хувьд бусад хүүхдүүд юм асууж сатааруулах нь хичээл хийхэд нөлөөлдөг гэж үзжээ. Харин оюутны сурах идэвхийг дээшлүүлэхэд нөлөөлж буй нэг зүйл нь багшийн урамшуулал байгаа бөгөөд бүх курсын оюутнуудын хувьд оноо нэмэх нь илүү идэвхитэй болгодог байна. 59


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Ашигласан ном зүй [1] МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль. (2007). Дээд сургуулийн сургалтын технологи. Улаанбаатар хот. Монгол. [2] БСШУСЯам, http://www.mecss.gov.mn/ [3] Сургалтын чанар, хяналтын алба. (2017). Сургалтын талаарх мэдээ, мэдээлэл. Мандах Бүртгэл дээд сургууль. Улаанбаатар хот [4] Эрдэнэболор. Б (2014). Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?. ХААИС. [5] Даваа Ж. (2002). Боловсрол судлал. Улаанбаатар хот. Монгол. х.54 [6] Сургалтын чанар, хяналтын алба. (2017). I улирлын тайлан. Мандах Бүртгэл дээд сургууль. Улаанбаатар хот.

60


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ САЙЖРУУЛАХ АРГА Ж.Гантулга1а, М.Ганхөлөг2b 1,2 Магистр, Мандах Бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим а

Улаанбаатар хот, Монгол улс Е-майл: j_gantulga@mandakh.mn, b Е-майл: gankhulug@mandakh.mn

Хураангуй Өнөө үед аль ч боловсролын байгууллагын нэн тэргүүнд нийгэм, улс төр, оюун санаа, техник технологийн хүрээнд гарч буй өөрчлөлтийг харгалзан боловсролын зорилго, агуулгыг тодорхойлох арга зүйг боловсронгуй болгох явдал зайлшгүй тулгарч байна. Олон улсын түвшинд болон дотооддоо үйл ажиллагаа явуулдаг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудын бодлого ч сургалтын үр дүн буюу ямар мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэж байгааг үнэлэхэд чиглэгдэж байна. Энэ ч утгаараа их, дээд сургууль, коллежийн анхаарах гол асуудал нь хичээлийн хөтөлбөрийг оновчтой боловсруулах арга зүйг судалж зохицуулагч байгууллага, ажил олгогчид, суралцагсадын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ стандартыг боловсруулах нь зүйтэй. Түлхүүр үгс: Conceiving; designing; implementing; operation Оршил Манай улсын хувьд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд их, дээд сургуулийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж дэлхийн жишигт хүргэх зорилгоор олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл юм. Энд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал ажлын нэг нь судлагдахууны (хичээлийн) хөтөлбөрийг оновчтой боловсруулах явдал билээ. Иймд “Мандах Бүртгэл” ДС-ийн одоо мөрдөгдөж байгаа хичээлийн хөтөлбөрийн стандартыг CDIO арга болон олон улсын магадлан итгэмжлэлийн шалгууртай уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ судалгааны ажлаар хичээлийн хөтөлбөрийг хэрхэн оновчтой боловсруулах арга зүйг судалж хөтөлбөрийн шинэ стандарт, загварыг гаргах явдал юм. Зорилго: Судлагдахууны хөтөлбөрийг боловсруулах арга зүйг судлан “Мандах бүртгэл” дээд сургуулийн банкны мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах арга зүйг оновчтой зөв тодорхойлон боловсруулахад оршино. Зорилт:  Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйг судлах  Хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх  Хичээлийн хөтөлбөрийг сайжруулах аргуудыг судлах Судлах зүйл: Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй Судлагдахуун: Банкны НББ хичээлийн хөтөлбөрийн харьцуулалт Судалгааны арга: Эх сурвалж судлах, баримт бичиг судлах, жишиж харьцуулах Судалгааны хамарсан хүрээ: МУИС-Бизнесийн сургууль, МҮИС, Вьетнамын их сургуулийн банкны НББ хичээлийн хөтөлбөрүүд Судлагдсан байдал: 61


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

-

Ариунаа.С, “Банк, санхүүгийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн мэдлэг, чадвар, чадамжийг тусгах асуудалд”, Боловсрол судлал сэтгүүл, УБ, 2015 Наранцацрал.Д, Мөнх-Эрдэнэ.Г, “Соёл судлалын удиртгал хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх нь", Эрдэм судлал ЭШХ-ийн эмхэтгэл, УБ, 2015

Судалгааны ач холбогдол: “Мандах Бүртгэл” ДС-ийн хичээлийн хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудын түвшинд ойртуулан шинэчлэх, дэвшилтэт сургалтын арга технологиудыг нэвтрүүлэх явдал юм. Энэ нь суралцагсадын үйл ажиллагаанд ахиц дэвшлийг бий болгоод зогсохгүй дотоодын болон гадаадын их дээд сургуулиудын түвшинд хүрч байр сууриа хадгалах, рейтингээ өсгөх нөхцөл, боломжийг бий болгоно. Бүлэг 1. Их, дээд сургуулийн судлагдахууны хөтөлбөр боловсруулах арга зүй Судлагдахууны хөтөлбөр Хичээлийн хөтөлбөрийг тухайн суралцагчийн өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, суралцагчийн байнга хэрэглэж байх шаардлагыг харгалзан боловсруулна. Тодруулбал уг хичээлийг судалсанаар суралцагчийн олж авах мэдлэг, эзэмших ур чадвар, хандлага зэргийг нарийн тусгасан тухайн суралцагчид үйл ажиллагаагаа үр дүнтэй чиглүүлэх удирдамж байх учиртай. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын зайлшгүй нэгэн хэсэг нь хичээлийн хөтөлбөр байдаг. Хичээлийн хөтөлбөр нь зорилго, зорилтууд, агуулга, арга зүй, үнэлгээ, орчин, нөхцөл зэргээс бүрдэх ба сургалтын төлөвлөгөөнд туссанаар нэрлэх, ойролцоо төрлийн хичээлийн хөтөлбөртэй уялдсан, сэдэв дагалдах, орхигдох явдлаас зайлсхийх, шинжлэх ухаан, техник технологийн шинэ ололт амжилтыг тусгасан байх нийтлэг шаардлага хангасан байдаг. (Ж.Даваа, 2012, хууд. 43)

Хичээлийн хөтөлбөр гэдэг нь явцуу утгаараа тодорхой нэг хичээлийн хүрээнд суралцагчдын эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил, үнэт зүйлийн хэмжээг тогтоож, тэдгээрийг хэрэгжүүлэх орчин нөхцөл, арга зүй, үнэлгээний тогтолцоог тодорхойлсон үйл ажиллагааны удирдамж юм. Хичээлийн хөтөлбөр нь өргөн утгаараа түүнийг хэрэгжүүлэх гарын авлага, тест, дасгал бодлогын хураамж зэргийг багтаасан сургалтын иж бүрэн баримт бичиг юм. (мөн тэнд) Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй Боловсролын агуулгыг бүрдүүлж байдаг судлагдахууны хөтөлбөр боловсруулах асуудал нь туйлын чухал ажил юм. Зориулалт: Боловсролын аль түвшний хөтөлбөр, ямар насны суралцагчид хамрагдах, тэдний хэрэгцээ, сонирхол, боловсролын түвшин, туршлага зэргийг товч тодорхойлно. Багц цаг: Тухайн судлагдахууныг эзэмшихэд зарцуулах хугацаа сургалтын төлөвлөгөөнд тусгагддаг. Энэ нь тухайн судлагдахуун суралцагчдын хэрэгцээ, сонирхол, тухайн эзэмшиж буй мэргэжилтэй хэр холбоотой, ач холбогдолтой байгаатай шууд хамааралтай байдаг. Судлах зорилго: Суралцагчдын хүлээж буй үр дүнтэй холбоотой байна. Хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, сонирхолыг зохистой хослох, дэлхийн улс орон болон бүс нутгийн тухайн түвшний боловсролд ойртсон, нийцсэн байх асуудлыг харгалзан тодорхойлно. Судлах агуулгыг сонгон тодорхойлохдоо: Агуулгын тогтолцоог бүхэллэг байдлаар, томсгосон нэгжээр авч үзэх, агуулгын үндсэн ба сонгох хэсгийн харьцааг оновчтой тогтоох, онол практикийн харьцааг зохистой хангах, орон нутгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх, уян хатан нээлттэй байх, судлагдахуун хоорондын уялдаа холбоог нарийн тогтоох агуулгыг тодорохойлохдоо багш суралцагчид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй байдаг. (Ж.Даваа, 2012, хуудсд. 45-46) Хичээлийг хөтөлбөрийг үр дүнтэй зохиомжлон боловсруулах удирдамж, аргачлал янз бүрийн байдаг. Тухайлбал: Судлагдахууны зорилгоо ур чадвар эзэмших, зорилтоо 62


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

чадвар эзэмших, агуулгаа стандарт төвтэй тодорхойлсон бол арга зүй нь мэдлэг бүтээхэд илүү чиглэсэн, үр дүнгийн үнэлгээ нь суралцагчдын чадвар, дадал, хөгжилийн ахицыг тэргүүн ээлжинд тодруулсан, багш нь чадвар, дадал эзэмшүүлэхээр хамтын ажиллагааны менежментээ тохируулсан, суралцагч нь хамтран мэдээлэл боловсруулах, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрэн ашигласан байхаар судлагдахууны хөтөлбөрөө боловсруулан мөрдөж болно. Судлагдахууны зорилго нь мэдлэг эзэмшүүлэх, зорилт нь мэдлэг, чадвар эзэмшүүлэх, агуулга нь шинжлэх ухаан төвтэй, арга зүй нь мэдээлэл дамжуулах, үнэлгээ нь мэдлэгийн түвшинг тогтоох, багш нь мэдлэг дамжуулах, суралцагч нь мэдээлэл хүлээн авах, үр дүн нь суралцагчдад тухайн шинжлэх ухааны мэдлэг бий болоход нөлөөлөхөөр боловсруулах нь ч бий. (Ж.Даваа, 2012, хуудсд. 46-47) Сургалтын үр дүнгийн жагсаалт (CDIO syllabus) Энэ нь тодорхой судалгаагаар урьдчилан тодорхойлж туршилтаар баталгаажуулсан мэдлэг, чадвар, чадамжийн жагсаалт юм. 2011 онд анхны хувилбар болох “CDIO syllabus v1.0” гарсан бөгөөд дэлхийн олон орны 100 гаруй хөтөлбөрт ашиглагдаж ирсэн бол 2011 онд шинэчлэгдэн сайжруулсан хувилбар болох CDIO syllabus v2.0 гарчээ. CDIO syllabus v2.0-д сургалтын үр дүнгийн жагсаалтыг үндсэн 4 хэсэгт ангилсан байдаг ба хэсэг тус бүр дотроо x-түвшин, хх-түвшин, ххх-түвшин, хххх-түвшин гэх мэт шаталсан байдлаар нарйивчлагдан тодорхойлогдсон байдаг. Тухайлбал: доор сургалтын үр дүнгийн жагсаалтыг хх-түвшинд задлан үзүүлсэн ба ххх-түвшин, хххх-түвшин хэрхэн тодорхойлогдохыг загвар болгон харууллаа. (v2.0, 2015, хууд. 2) 1. “Техникийн мэдлэг сэтгэлгээ / х-түвшин/ 1.1.Суурь шинжлэх ухааны мэдлэг /хх-түвшин/ 1.1.1. ........................... /ххх-түвшин/ 1.1.1.1...................................../ хххх-түвшин/ 1.2.Дизайны суурь мэдлэг 1.3.Дизайны ахисан түвшиний суурь мэдлэг 2. Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, чиг хандлага 2.1.Дизайны сэтгэлгээ, асуудал, шийдвэрлэх чадвар 2.2.Шинжлэн судлагч, шийдлийг гаргагч 2.3.Системтэйгээр төлөвлөх 2.4.Хувь хүний ур чадвар ба дадал 2.5.Мэргэжлийн ур чадвар, төлөвшил 3. Хүмүүстэй харилцах ур чадвар /багаар ажиллах чадвар ба харилцаа/ 3.1.Багаар ажиллах 3.2.Идэвхитэй харилцаа 3.3.Гадаад хэл дээрх харилцаа 4. Үйлдвэр, нийгэм дэх CDIO ба үйл ажиллагааны системүүд 4.1.Гадаад орчин ба нийгмийн хүрээ 4.2.Үйлдвэр ба бизнесийн хүрээ 4.3.Сэтгэн бодох ба инженерингийн систем 4.4.Төлөвлөлт 4.5.Хэрэгжүүлэлт 4.6.Үйл ажиллагааг удирдах” Тухайн дээд боловсролын байгууллагын хувьд хөтөлбөрийг хариуцаж байгаа мэргэжлийн баг, тэнхим нь ажил олгоогч үйлдвэрийн байгууллага, төгсөгчид, суралцагсад болон бусад шаардлагатай байгууллага, хувь хүмүүсээс санал болгосон төгсөгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадварын жагсаалтыг CDIO аргын сургалтын үр дүнгийн жагсаалттай харьцуулан нэгтгэх, сонгох замаар сургалтын 63


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

хөтөлбөрийнхөө сургалтын үр дүнгийн жагсаалтын (PLO)-г тодорхойлоно. Энэ үйл ажиллагааг явуулахдаа гадаад дотоодын ижил төстэй хөтөлбөрийг судлах, ажил олгогчидтой хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийх гэх мэт олон ажлууд зохион байгуулж оюутанд олгох мэдлэг чадвар, чадамжийг тайлбарлах бодитой дэлгэрэнгүй байдлаар тодорхойлох ёстой. (v2.0, 2015, хууд. 3) Үр дүнд суурилсан хөтөлбөрийг боловсруулах арга CDIO сургалтын аргаар үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг дараах 4 үе шатанд хуваана. Үүнд: 1) хөтөлбөрийн зорилго, зорилтууд: Хөтөлбөрийн сургалтын зорилго (PEOs) ба хөтөлбөрөөр олгох мэдлэг, ур чадвар (PLO)-уудыг тодорхойлох 2) Сургалтын төлөвлөгөө: Сургалтын төлөвлөгөөний бүтэц, сургалтын төлөвлөгөөний матриц (хичээлүүд ба хөтөлбөрөөр олгох мэдлэг, ур чадвар (PLO)-уудын хамаарлыг харуулсан матриц) 3) Сургах үйл суралцах ажиллагаа: Тухайн хичээлээр олгох мэдлэг чадвар, чадамж (CLO)-ийг харуулсан хичээлийн хөтөлбөр, CLO-ийн үнэлгээний загвар 4) Сургалтын төлөвлөгөөний үнэлгээ: PLO-г үнэлэх загвар (v2.0, 2015, хууд. 4) Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго

CDIO syllabus /үр дүнгийн жагсаалт/

Хөтөлбөрийн зорилго, зорилт (1)

Сургалтын төвлөвлөгөөний бүтэц (3)

Хөтөлбөрийн сургалтын үр дүн (2)

Сургалтын төлөвлөгөөний матриц (4)

Хичээлийн хөтөлбөрүүд ба харгалзах CLO, үнэлгээний загвар (5)

Хөтөлбөрийн үр дүн (PLO)-ийн үнэлгээний загвар (6)

Зураг 1. 1 Үр дүнд суурилсан хөтөлбөрийн загвар (v2.0, 2015) Хөтөлбөр боловсруулах баг зураг 1-д үзүүлсэний дагуу сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл болон CDIO аргын сургалтын үр дүнгийн жагсаалтын 1-р түвшин буюу х-түвшинд харгалзах 4 үзүүлэлттэй нягт уялдуулан өөрийн хөтөлбөрийн зорилго зорилтыг тодорхойлно (1). Тэмдэглэсэн дарааллын (2) дагуу хөтөлбөрийн сургалтын үр дүн (PLO) буюу оюутанд олгох мэдлэг, чадвар, чадамжийн жагсаалтыг CDIO аргын 3-р түвшиний (ххх-түвшин) үзүүлэлтүүдээс тодорхойлон гаргана. Ингэхдээ ажил олгогчид болон бусад холбогдох газруудаас авсан, илрүүлсэн саналыг харгалзан үзэж илүү бодитоор тодорхойлно. Дараа нь (3) тодорхойлсон PLO болон PEO-г ашиглан сургалтын төлөвлөгөөгөө гаргана. Энд гол нь тухайн PLO буюу мэдлэг чадвар, чадамжийг ямар хичээлээр оюутанд олгох гэдгийг тодорхойлох гэсэн үг юм. Сургалтын төлөвлөгөөний матриц (4) гэдэг нь төлөвлөгөөнд орсон тухайн хичээл яг ямар PLO-д хамрахыг харуулна. Дараа нь (5) хичээл тус бүрээр “Хичээлийн хөтөлбөр-course syllabus” гаргана. Хичээлийн хөтөлбөрөөр тухайн хичээлийн сэдэв бүр нь оюутанд ямар мэдлэг, чадвар чадамж олгохыг тодорхойлсон байна. Үүнийг CLO гэж тэмдэглэнэ. Энэ шатанд мөн CLO-ийн үнэлгээний загвар гарах ёстой. Эцсийн шатанд (6) хөтөлбөрийн PLO-г хөтөлбөрт багтсан хичээлүүдийн CLO хэрхэн хангаж байгааг үнэлэх зорилгоор хамаарлыг гаргана. (v2.0, 2015, хуудсд. 4-5) Бүлэг 2. “Мандах бүртгэл” дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж сайжруулах арга “Банкны НББ” хичээлийн хөтөлбөрийн харьцуулсан дүн шинжилгээ 64


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

“Мандах бүртгэл” ДС нь 2006-2007 оны хичээлийн жилээс “Банкны эдийн засаг, НББ” ангийг нээж, дээд боловсролын суурь болон мэргэшүүлэх төрлийн хичээлүүдийг зааж байна. 10 жилийн хугацаанд “Банкны эдийн засаг, НББ” мэргэжлээр 7 удаа төгсөлт хийж бакалаврын зэрэгтэй 300 гаруй мэргэжилтэнг хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэн гаргасан. Төгсөгчдийн ажил эрхлэлт 100%, үүнээс мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгч 88.4%, бусад салбарт 11.6% ажиллаж байна. Төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлого, БШУЯ-ны сайдын баталсан бакалаврын хөтөлбөрийн нийтлэг шаардлага, “Мандах Бүртгэл” ДС-ийн баримтлах бодлого, олон улсын инженерийн боловсролын CDIO систем гэх мэт олон улсын жишиг стандартад нийцүүлэн сургалтын чанар, хөтөлбөрийг боловсронгуй зорилгоор хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэх боловсруулах шаардлагатай байна. Зөвхөн манай сургууль ч биш Монгол улсын их дээд сургуулиуд нийтлэг хэлбэрээр хөтөлбөрөө боловсруулж, олон улсын хандлагыг судалгаа, сургалтандаа нийцүүлэх нь нийгэмд чухал хэрэгцээ, үндэслэл, ач холбогдолтой болж байгаа юм. Дээр дурьдсанчлан хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах зорилгоор судалгааны ажлын эхэнд бид банкны мэргэжлийн хичээлүүдээс “Банкны НББ” хичээлийг сонгон авч МУИС-Бизнесийн сургууль, МҮИС, MOETBU зэрэг гадаад дотоодын 3 сургуулийн хөтөлбөртэй харьцуулж дүн шинжилгээ хийлээ. Дүн шинжилгээг хийхдээ тухайн хөтөлбөрийн зорилго, зорилтууд, хичээлийн ерөнхий агуулга, оюутанд олгож буй мэдлэг чадвар, лекцийн дэлгэрэнгүй төлөвлөгөө зэргийг харьцуулж үнэллээ. Хүснэгт 2. 1 Хичээлийн зорилгын ялгаатай болон адил тал Д/д

Нэрс

1

МБДС

2

МУИС

3

МҮИС

4

MOETBU

Ялгаатай тал Банкны бүртгэлээр тавих хяналтын онол арга зүйн мэдлэг эзэмшиж, гүйлгээ хийж сурах. Банкны санхүүгийн тайлан гаргаж сурах, банкны хяналт шалгалтын зарим аргуудыг ашиглаж сурах Банкны тайлан балансыг уншиж түүнд үнэлэлт, дүгнэлт өгч тодорхой мэдлэг хуримтлуулж өөрийн гэсэн үзэл баримтлалтай болгох Банкны секторын үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлээр олж авсан мэдлэгийг ашиглах чадварыг олгох

Адил тал

Банкны нягтлан бодох бүртгэлийн онцлог, онолын асуудлыг ойлгож, гүйлгээ хийж сурах, хураангуй ба дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх аргачлалыг сурах

Хүснэгт 2.1-ээр харуулсан хичээлийн зорилгын ялгаатай болон адил талыг харьцуулж үзэхэд дээрх 3 сургуулийн хувьд нийтлэг банкны бүртгэлийг хөтөлж сурах, гүйлгээ хийж сурах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн ялгаатай талууд бага ажиглагдаж байна. Энэ нь дотоодын их дээд сургуулиудын хувьд ижил төрлийн мэргэжлээр боловсрол олгож байгаатай холбоотой юм.

65


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Хүснэгт 2. 2 Хичээлийн ерөнхий агуулгын ялгаатай болон адил тал Д/д

Нэрс

1

МБДС

2

МУИС

3

МҮИС

4

MOETBU

Ялгаатай тал Банкны баримт, түүнд тавигдах хяналт, санхүүгийн тайлан бэлтгэх үйл явц болон бүртгэлийн систем Банкны хяналт шалгалтын төрөл хэлбэр, хяналт шалгалтын арга зүй, банкны аудитын зохион байгуулалт, түүний арга зүй Банкны эрх зүй эдийн засгийн онцлог зохион байгуулалт, санхүүгийн байдлыг үнэлэх үзүүлэлтүүд Банкны практикт өргөнөөр ашиглагддаг бүртгэл гүйлгээ, дансдууд, тэдгээрийн үзэл баримтлал

Адил тал Банкны бизнесийн үйл ажиллагаатай холбогдон хийгдэх бүртгэл гүйлгээ, тэдгээрийн онол арга зүйн үндэс

Хүснэгт 2.2-оор харуулсан хичээлийн ерөнхий агуулгын ялгаатай болон адил талыг харьцуулж үзэхэд МБДС болон МҮИС-д бүртгэлийн онолын тал түлхүү давамгайлсан шинжтэй байгаа бол Вьетнамын их сургуулийн болон МУИС-д илүү прагктикт чиглэсэн байна. Жишээлбэл МУИС-н хувьд банкны НББ-р хийгдэх ажил гүйлгээний онолын асуудлын зэрэгцээ хяналт шалгалтын арга зүй, эдийн засгийн судалгааны аргуудыг хяналтанд ашиглах талаар нэмж тусгажээ. Мөн дээрх сургуулиудад нийтлэг байгаа зүйл нь холбогдох стандарт, эрх зүйн акт, журам заалтын талаар эхлээд ойлгуулсаны дараагаар хэрхэн бүртгэх талаар заадаг нь хөтөлбөрийн агуулгаас харагдаж байна. Хүснэгт 2. 3 Оюутанд олгох мэдлэгийн ялгаатай болон адил тал Д/д

Нэрс

1

МБДС

2

МУИС

3

МҮИС

4

MOETBU

Ялгаатай тал Банкны баланс, дансдуудын шинж чанар, хөрөнгө болон эх үүсвэр, орлого зарлага, ашгийн холбогдох бүртгэлийн онол зүйн мэдлэг. Банкны дотоод ба бусад хяналт, шалгалтын талаарх мэдлэг Банкны удирдлага зохион байгуулалтын талаар ойлголт авах, банкны харилцагчийн үйл ажиллагаатай шууд холбоотой бүртгэлийг судлах Санхүүгийн деривативын бүртгэл, банкны санхүүгийн тайланд шинжилгээ хийх, санхүүгийн харьцаануудыг тооцох

Адил тал

Банкны үйл жиллагааны бүртгэл гүйлгээ, санхүүгийн тайлангийн онцлогтой танилцаж ойлголт авах, ашиглах

Хүснэгт 2.3-аар харуулсан оюутанд олгох мэдлэгийн ялгаатай болон адил талыг харьцуулан дотоодын болон гадны сургуульд тухайн хичээлтэй холбоотой мэргэжлийн онцлогийг тусгажээ. Мөн уг хөтөлбөрөөр оюутны эзэмшвэл зохих мэдлэгийн хувьд дээрх сургуулиудад бага зэргийн ялгаа ажиглагдаж байна. Жишээлбэл МУИС-н хувьд банкны дотоод хяналт, шалгалтын талаархи мэдлэгийг тусгажээ. Энэ нь магадгүй уг хичээлийг зааж байгаа багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварын онцлогоос хамаарч болох юм. Хүснэгт 2. 4 Оюутанд олгох чадварын ялгаатай болон адил тал Д/д

Нэрс

1

МБДС

2

МУИС

3

МҮИС

4

MOETBU

Ялгаатай тал Банкны олон талт үйл ажиллагааг үнэн зөв шуурхай бүртгэх, хөтлөх Банкны санхүүгийн тайлан ашиглаж мэдээлэл бэлтгэх, банкны хяналт шалгалтын зарим арга аргачлалыг ашиглах Банкны НББ-н тайлан мэдээлэл, санхүүгийн тайланг унших, бэлэн бус тооцооны хэлбэрүүдээс ашигтай сонголт хийх Банкны ажил гүйлгээг стандартын дагуу бүртгэлд тусгах, анализ, синтез хийх, багаар ажиллах

Адил тал Банкны НББ-ийн ажил гүйлгээг бүртгэлд тусгаж дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх чадвар

Хүснэгт 2.4-оор харуулсан оюутанд олгох чадварын ялгаатай болон адил талыг харьцуулан үзэхэд дотоодын сургуулиуд мэргэжлийн чиглэлийн чадварыг голчлон 66


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

тусгаж өгсөн бол Вьетнамын их сургуульд мэргэжлийн чадварын зэрэгцээ анализ, синтез, багаар ажиллах зэрэг үндсэн чадваруудыг тусгажээ. Монгол улсын их дээд сургуулиуд болон банкны НББ заадаг багш нар хичээлийн хөтөлбөрөө нэг жишигт оруулах, агуулгын зөрөө ялгаагүй болгож жигдлэх талаар ярилцаж байгаа хэдий ч одоогоор хөтөлбөрийг өөрчлөх баг байгуулагдаагүй, сургууль бүр өөр өөрийнхөөрөө орж байна. Дээрх хүснэгтэд харуулсан 10-13 лекцийн сэдэв банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн чиглэлээр оюутан бэлтгэдэг монголын бүх сургуулийг төлөөлөх боломжтой. Мөн дотоодын сургуулиудын хувьд Вьетнамын их сургуулийнхтай зарим талаар давхцсан агуулгатай байгааг цохон тэмдэглэе. Дотоодын 3 сургуулийн хувьд хичээлийн агуулгын зөрүү маш бага байна. Нэмж хэлэхэд МУИС-д банкны НББ хичээлийн агуулгад нэмж банкны хяналт шалгалттай холбоотой 5 бүлгийг багтааж банкны НББ, хяналт гэсэн нэрээр хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Харин гадаадын сургуулийнхтай харьцуулахад нэлээд зөрүү ажиглагдаж байна. Тодруулбал тухайн орны банкны секторын онцлог, үйл ажиллагаатай холбоотойгоор бүртгэлийн ялгаатай агуулгууд ажиглагдаж байна. Жишээлбэл MOETBU сургуулийн хувьд банкны үндсэн үйл ажиллагаа болох зээлийн бүртгэл, гүйлгээний талаар тусгахдаа төрөл, ангилалыг нь тодорхой зааж өгсөн байхад манай дотоодын сургуулиудын хувьд зээлийн ерөнхий бүртгэл гүйлгээний талаар тусгажээ. /Хавсралт 1.4. Монголын их, дээд сургуулиуд болон гадаадын сургуулийн Банкны НББ хичээлийн лекцийн агуулгын харьцуулалт/

Аль ч улс орны хувьд нийтлэг тухайн улсын “Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал”, мөн СТОУС-н дагуу хичээлийн агуулгаа боловсруулж байгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэл гэдэг үүднээс нийтлэг мөрдөгдөх стандартуудын дагуу бүртгэл тооцоо нь хөтлөгдөх учиртай. Хэдийгээр стандартын дагуу байх хэдий ч хичээлийн агуулгыг боловсруулахдаа банкны практикт өргөн ашиглагддаг бүртгэл гүйлгээний асуудлуудыг нарийвчлан тусгаж боловсруулах нь зүйтэй. Дотоодын сургуулиудын агуулгаас үзэхэд бүгд ижилхэн бараг ялгаагүй агуулгаар боловсруулагдсан байгаа нь нэг талаар стандартын дагуу боловсруулагдсан, нөгөө талаар ашиглаж байгаа гарын авлага, сурах бичгүүд ижилхэн байгаатай холбоотой байж болох юм. Гэхдээ зарим нэг дотоодын сургуулийн хувьд бусад сургуулиудын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн байж болох ч шууд авч ашигласан байж болохуйц зүйлс ажиглагдаж байлаа. Энэ нь магадгүй хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх баг байгуулагдаагүй, тухайн багшийн хувийн боловсруулалтаар хийгддэгтэй холбоотой байж болох юм. Бид банкны нягтлан бодох бүртгэл хичээлийн хөтөлбөрийг бусад орнуудтай харьцуулан өөрчилж, өөрсдийн ололттой тал дээр нэмэн уг салбар ухааны шинэ тутам хөгжиж буй судалгааны сэдвүүдийг нь нутагшуулах, арга зүй, онол хандлагаас нь нэвтрүүлж олон улсын инженерийн боловсролын CDIO систем гэх мэт олон улсын жишиг стандартад нийцүүлэн шинэчлэх боловсруулах шаардлага тулгарч байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. “Банкны НББ” хичээлийн хөтөлбөрийг сайжруулах арга Дэлхийн дээд боловсролын чиг хандлага шинэ зууны босгон дээр эрс өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг багшийн ажлын үр дүнгээр бус суралцагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх, зөвхөн онолын мэдлэг олгох бус практик чадварыг онолтой хослуулах, төсөлд, асуудалд суурилсан сургалтаар суралцагчдад багаар ажиллах, бүтээгдэхүүн бий болгох чадвар эзэмшүүлэх зэрэг чиг хандлагуудыг нэвтрүүлж эхэлсэн. Үүний жишээ нь инженерийн боловсролын шинэ CDIO систем бөгөөд 2015 67


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

оны байдлаар дэлхийн 120 гаруй их дээд сургуульд нэвтэрсэн үр дүнтэй сургалтын арга болж хөгжиж байна. (Т.Амаржаргал, 2015) ШУТИС дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сургалтын технологи, аргазүйн шинэчлэлийн туршлагыг судалсаны үндсэн дээр 2011 оноос эхлэн CDIO стандартууд болон сургалтын аргыг зарим мэргэжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд туршиж эхэлсэн бөгөөд 2015 оны эхээр ШУТИС тодорхой шалгууруудыг даван CDIO-гийн гишүүн сургууль болж чадсан. Судалгааны 2-р бүлэгт CDIO стандартын дагуу МБДС-ийн банкны НББ хичээлийн хөтөлбөрийг шинэчилж боловсрууллаа. Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа тухайн хөтөлбөрөөр заагдах лекцийн цөм агуулгын хүрээнд дэд сэдэв бүрээр лекцийн товч тодорхойлолт, мөн семинарын ажлын зохион байгуулалтыг товч дурьдаж, үүний зэрэгцээ үндсэн болон нэмэлт материалыг зааж өгөх хэрэгтэй. МУИС болон МБДС-ийн хувьд лекц, семинарын сэдвийн товч агуулга, олгох мэдлэг чадвар, тухайн сэдэвт заавал ашиглах ном, эх сурвалжийн жагсаалт, зохион байгуулалтыг нарийн тусгаж өгсөн нь нэлээд сайшаалтай байлаа. Дээрх байдлаар зохион байгуулж боловсруулах нь уг мэргэжлээр суралцаж буй оюутнуудад ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар цогц мэдлэг, чадвар эзэмшүүлэх үр дүнтэй сургалт болж өгөх юм. Хичээлийн лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа оюутанд илүү ойлгогдохуйц, тухайн хичээлээр үзэх онолын мэдлэг, түүнд чиглэсэн практик семинарын ажлын зохион байгуулалт, ашиглагдах ном, сурах бичгийн холбоог нарийн тусгаж өгсөнөөр үр дүнд суурилсан оюутанд чиглэсэн хичээлийн хөтөлбөрийн гол зорилго харагдах боломжтой гэж үзээд дараах загварыг боловсрууллаа. /Хавсралт 1.1.Хичээлийн төлөвлөгөө/

Аль ч сургууль мэргэжлийн мэдлэг, ур чадвар дээр түлхүү анхаарлаа хандуулж түүндээ чиглэсэн хичээлийн хөтөлбөр боловсруулж байдаг. Энэ нь нийгмийн болон ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй гологдох асуудал ихээхэн гарч байна. (С.Ариунаа, 2015) Дээрх судалгааны ажилд эрсдэлийн нилээд төвөгтэй нөхцөлд ажилладаг банкны ажилтан болох гэж буй мэргэжлийн оюутнуудад зориулсан банкны НББ мэргэжлийн хичээлээр олж эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг боловсруулсан бөгөөд зөвхөн мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна харилцааны өндөр соёл, ёс зүй, гоо зүй, хариуцлагын мэдрэмжтэй байх шаардлагыг нэмж тусгажээ. /Хавсралт 1.3. Банкны ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага/ Бид дээрх судалгааны үр дүн, БШУС-ын А174 тоот тушаалаар баталсан бакалаврын хөтөлбөрт тавигдах шаардлага, МБДС-ийн НББ банк мэргэжлийн хөтөлбөр, мөн СDIOийн стандартад нийцүүлж банкны НББ хичээлийн хөтөлбөрөөр оюутны эзэмшвэл зохих чадвар, дадал, мэдлэгийн болон хандлагын ахиц өөрчлөлтийн жагсаалтыг боловсрууллаа. /Хавсралт 1.2. Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага/

Дүгнэлт Нэгж хичээлийн хөтөлбөр нь уг хөтөлбөрөөр суралцагчдын эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын тавьж буй шаардлага, зохицуулагч байгууллагуудын бодлого, хууль эрх зүйн орчин, олон улсын чиг хандлага зэрэг хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгдөж байх учиртай. Энэ ч утгаараа Монголын их дээд сургуулиуд хичээлийн хөтөлбөрөө боловсруулахдаа дээрх хүчин зүйлсийг харгалзаж үзэн шинэчлэлт өөрчлөлтийг хийж байгаа хэдий ч анхаарах зүйлсүүд тодорхой түвшинд байсаар байна. Санхүү, банкны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиудад банкны НББ хичээлийн хүрээнд сургалтын арга зүй, оюутанд олгох мэдлэг, чадвар, дадал, мөн лекц болон семинарын агуулга, зохион байгуулалт, ашиглах ном, сурах бичгийн хувьд ялгаа багатай, ижилхэн байгаа нь сайшаалтай хэдий ч уг хичээлээр ашиглагдах ном сурах, бичиг, гарын авлагын төрөл, тоо цөөн, магадгүй багш нарын мэргэжлийн ур чадвар, 68


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

туршлага дутмаг байдлаас бие биенээсээ хуулбарласан байж болохуйц зүйлс ажиглагдаж байлаа. Аль ч мэргэжлээр сурч буй оюутанд тухайн хичээлээр судлагдахууны мэдлэг чадвар чадамжийн зэрэгцээ дээд боловсролтой хүнд байвал зохих харилцааны ба ёс суртахууны соёл, шинэлэг зүйлийг мэдэрч дасан зохицох, бусдыг хүндэлж өөрийгөө ойлгуулан амьдралаа авч явах чадвар, мэдээллийн технологийг сайн ашиглах, хариуцлага хүлээх чадвар төлөвшүүлэхэд хэрэгтэй шинжүүдийг олгоход их дээд сургууль, профессор багш нар анхаарч ажиллах нь зүйтэй. Хичээлийн хөтөлбөрт хувь хүний хөгжлийг тусгаж боловсруулах нь нийгмийн эрэлт, суралцагч хувь хүний хэрэгцээг холбодгоос боловсролын бодлого тодорхойлогч, хөтөлбөр боловсруулагч, мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын тулгамдсан асуудал болохын хувьд энэхүү судалгааны ажил бага ч гэсэн тус дөхөм болох болов уу. Зөвлөмж Судлаачдын зүгээс үзэхэд их дээд сургуулиуд нь олон улсын түвшинд болон дотооддоо үйл ажиллагаа явуулдаг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудын бодлого, ажил олгогч байгууллагын мэргэжилтэнд тавьж буй шаардлага, мөн сургалтын хөтөлбөртөө нийцүүлэн хичээлийн хөтөлбөрийг оновчтой боловсруулж чадвал:  Хувь хүнд: Хүссэн ажлаа, өндөр ур чадвартайгаар, өндөр цалинтайгаар гүйцэтгэх  Ажил олгогчид: Өрсөлдөхүйц ур чадвартай олон тооны мэргэжилтэнүүд  Нийгэмд: Эдийн засгийн хөгжилд тогтвортой үйлдвэрлэл, инновацийн өсөлт  Их дээд сургууль /коллеж: Төгсөгчдийн ажил эрхлэлт өсч, нийгмийн үнэлэмж зэрэг олон олон дэвшилтэт талуудыг олох боломжтой юм.

69


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

НОМ ЗҮЙ 1. ШУТИС. (2015). www.must.edu.mn: http://www.must.edu.mn/mn/pdf/3180recom CDIOOBE%20program%20development-14-05-15.pdf 2. Даваа. Ж. (2012). Их, дээд сургууь, коллежийн хөтөлбөр боловсруулах арга зүй (Анхны хэвлэл хян.). Улаанбаатар: Артсофт ХХК. 3. Ариунаа. С. (2015). Банк санхүүгийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн мэдлэг, чадвар чадамжийг туслах асуудалд. 4. Амаржаргал. Т. (2015). Инженер, технологийн хөтөлбөрт CDIO стандарт нэвтрүүлэх үйл ажиллагаа. 5.БШУСЯам. (2014). Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага:-А/174 тушаал

70


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Хавсралт Хавсралт 1.1. Хичээлийн төлөвлөгөө №

Хичээлийн сэдэв (Лекц)

Банкны НББ-н зохион байгуулалтын үндэс

1

БНББ-н мөн чанар, баримтлах зарчим:  БНББ-н үүсэл хөгжил  БНББ-н ерөнхий ойлголт, онцлог  БНББ-н онол арга зүйн үндэс

2

Дансны төлөвлөгөө, бүртгэлийн баримтууд, түүнд тавих хяналт:  Банкны баримтын агуулга, төрөл  Банкны баримтанд тавигдах хяналт  Дансны кодчилолын агуулга

Төлбөр тооцоо, түүний систем

Цаг 4

3

Цаг

2

2

2

Баримтын төрөл, ашиглалт, хяналтын талаарх ярилцлага хийх, төв банк ба арилжааны банкны дансны төлөвлөгөөтэй танилцаж, кодчиллын тайлбар хийх

2

4

[1] Бүлэг-1, Хуудас 8-28 [2] Бүлэг-3, Хуудас 9-11

4

2

Банкуудаарх бэлэн бус тооцооны хэлбэрүүд, тэдгээрийн ашиглалтыг судлах, бэлэн бус тооцоо ашиглан бодлого бодож, гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

2

Хоорондын тооцоотой холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

 Тооцооны чекээр хийх тооцоо  Аккредитивын тооцоо

Ашиглах материал

4 Хичээлийн үнэлгээний журам, хөтөлбөрийн талаарх мэдээлэл, семинарын ажлын зорилго, зохион байгуулалтын талаар танилцуулах, хуваарилалт хийх

Бэлэн бус тооцоо, түүний хэлбэрүүд:  Шилжүүлгийн тооцоо  Төлбөрийн нэхэмжлэлээр хийх тооцоо

Семинар дээр хийгдэх ажлууд

[1] Бүлэг-2, Хуудас 29-45

 Картаар хийх тооцоо 4

Хоорондын тооцоо:  Банк хоорондын тооцоо  Систем хоорондын тооцоо

Хөрөнгийн бүртгэл

5

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн бүртгэл:  Мөнгөн хөрөнгийн бүтэц  Кассын орлого ба зарлагын гүйлгээ  Кассын тайлан бэлтгэх

6,7

Хөрөнгө оруулалтын бүртгэл:  Үнэт цаасаарх хөрөнгө оруулалт  Үнэт цаасны үйл ажиллгааны бүртгэл  Үнэт цаасны урамшуулалт, хямдруулалт тооцох, түүний бүртгэл

8,9

Зээлийн бүртгэл:  Зээлийн тухай ерөнхий ойлголт  Зээлийн олгох, төлүүлэх үеийн бүртгэл  Зээлийн хүү, түүний тооцоололт, түүний бүртгэл  Зээлийн эрсдэлийн санг байгуулах, зарцуулах, түүний бүртгэл

10

Бусад санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө:  Авлагын бүртгэл  Урьдчилгаа, түүний бүртгэл  Бараа материал, үнэ бүхий зүйлсийн бүртгэл  Өмчлөх бусад хөрөнгийн бүртгэл

Өр төлбөрийн бүртгэл

12

[1] Бүлэг-2, Хуудас 45-61

12

2

Бэлэн мөнгөний бүртгэлтэй холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

[1] Бүлэг-3, Хуудас 62-78 [2] Бүлэг-4, Хуудас 11-17

4

Үнэт цаасны үйл ажиллгааны ажилбартай холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

4

[1] Бүлэг-3, Хуудас 79-92 [2] Бүлэг-4, Хуудас 17-31

4

Зээл олгох, төлүүлэх, хүү тооцоололт, зээлийн эрсдэлийн сан байгуулах, зарцуулах тэдгээрийн бүртгэлтэй холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

4

[1] Бүлэг-3, Хуудас 93-102 [2] Бүлэг-4, Хуудас 37-57

2

Бусад санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөтэй холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

[1] Бүлэг-3, Хуудас 110-126 [2] Бүлэг-4, Хуудас 81-89

4

4

71


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

11

Харилцах, хадгаламжийн бүртгэл:  Харилцах, хадгаламжийн тухай ойлголт  Харилцах, хадгаламжийн данс нээх, хаах үеийн бүртгэл  Хадгаламжийн хүү тооцоололт, түүний бүртгэл

12

БСБ-с татсан эх үүсвэр, бусад санхүүгийн ба санхүүгийн бус өр төлбөр:  Монголбанк болон бусад банкнаас авсан зээл  Бусад БСБ-с байршуулсан харилцах хадгаламж  Өглөг, урьдчилгааны бүртгэл

Банкны дотоод ажил гүйлгээний бүртгэл

13

14, 15

Өөрийн хөрөнгийн үүрэг, бүртгэл:  Өөрийн хөрөнгө, түүний үүрэг  Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүртгэл  Хуримтлагдсан ашиг, алдагдлын бүртгэл  Бусад өөрийн хөрөнгийн бүртгэл

2

Харилцах, хадгаламж нээ, хаах, хүү тооцоололт, тэдгээртэй холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

[1] Бүлэг-4, Хуудас 138-152 [2] Бүлэг-5, Хуудас 105-107

2

Банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр, бусад санхүүгийн ба санхүүгийн бус өр төлбөртэй холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

[1] Бүлэг-4, Хуудас 157-170 [2] Бүлэг-5, Хуудас 107-111, Хуудас 120-138

8

8

2

Өөрийн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт бүрдүүлэх

2

[1] Бүлэг-5, Хуудас 173-177 [2] Бүлэг-6, Хуудас 139-147

4

Гадаад валютын арилжаатай холбоотой бодлого бодож гүйлгээ хийх, анхан шатны баримт хөтлөх

4

[1] Бүлэг-6, Хуудас 178-198 [2] Бүлэг-4, Хуудас 16-17, Хуудас 57-84

2

[1] Бүлэг-7, Хуудас 199-223 [2] Бүлэг-7, Хуудас 148-159

Гадаад төлбөр тооцооны бүртгэл:  Гадаад валютын арилжааны ажилбар  Валютын эрсдэл  Гадаад валютын ажил гүйлгээний бүртгэл

16

Гүйлгээний орлого, зарлага, ашиг алдагдлын бүртгэл, тэнцлийн гадуурх зүйлс холбоотой бодлого бодож анхан шатны баримт бүрдүүлэх

Санхүүгийн жилийн хаалтын гүйлгээний бүртгэл:  Банкны орлого ба зарлагын гүйлгээ  Балансын гадуурх зүйлсийн бүртгэл  Банкны санхүүгийн тайлан

2

Нийт

32

32

Хавсралт 1.2. Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага 1. Мэдлэг

2. Чадвар

3. Хэрэглээ/Хандлага

1.1 Банкны НББ-н мөн чанар, зарчим, онол арга зүйн үндсийн талаар ойлголттой болох 1.2 Банкны НББ-н дансны төлөвлөгөө, баримтын төрөл, түүнд тавих хяналтын талаар ойлголттой болох 1.3 Бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрүүд, түүний зохион байгуулалтын талаар ойлголттой болох 1.4 Хоорондын тооцоо, түүнд ашиглагддаг дансдууд, тэдгээрийн гүйлгээ болон баримтуудын хуваарилалтын талаар мэдэх 1.5 Бэлэн мөнгөний бүрэлдэхүүн, кассын зохион байгуулалт, түүнд тавигдах хяналт, кассын бүртгэл гүйлгээний талаар ойлголттой болох 1.6 Үнэт цаасны төрөл, үйл ажиллагаа, түүнтэй холбогдон гарах бүртгэл гүйлгээний талаар

2.1 Бичиг баримт боловсруулах 2.2 Үзэл бодлоо илэрхийлж хамгаалах 2.3 Ажилдаа нягт нямбай хандаж ачаалал даах чадвар эзэмших 2.4 Банкны бүртгэлийн баримтууд, дансны кодчилол, тэдгээрийн ялгааг тайлбарлах 2.5 Бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрүүд, тэдгээрийн зохион байгуулалтыг тайлбарлаж ашигтай сонголт хийх 2.6 Банкны нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ажил гүйлгээг бүртгэлд тусгаж, холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлж тайлбарлах 2.7 Банкны нягтлан бодох бүртгэлийн тайлан мэдээллийг унших,

3.1 Үнэнч шударга, зарчимч 3.2 Банкны ажилтны ёс зүйг чанд сахих 3.3 Банкны салбарын тогтвортой байдал, өсөлт хөгжилд санаа тавих 3.4 Банкны харилцагчтай шууд холбоотой үйл ажиллагааны бүртгэл гүйлгээг хийж сурах 3.5 Банкны нягтлан бодох бүртгэлийн тайлан балансыг гаргаж түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх

72


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017 мэдэх 1.7 Зээлийн хүүгийн тооцоололт, чанараарх ангилал, эрсдэлийн сан байгуулалт, түүний зарцуулалт, зээл олгох ба төлөгдөх үеийн бүртгэл гүйлгээний талаар мэдэх 1.8 Авлага, урьдчилгаа, бараа материал, үнэ бүхий зүйлс, өмчлөх бусад хөрөнгө, тэдгээрийн бүртгэл гүйлгээний талаар мэдэх 1.9 Харилцах болон хадгаламжийн данс, түүний төрөл, бүрдүүлбэр, хүү тооцоололт, тэдгээрийн бүртгэлийн талаар мэдэх 1.10 Банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр, санхүүгийн ба санхүүгийн бус өр төлбөр, тэдгээртэй холбоотой бүртгэл гүйлгээний талаар мэдэх 1.11 Өөрийн хөрөнгийн бүтэц, үүрэг, тэдгээрийн онлцог, өөрийн хөрөнгийн бүртгэл гүйлгээний талаар мэдэх 1.12 Гадаад төлбөр тооцооны төрөл, түүний ажилбар, тэдгээрийн бүртгэлийн талаар мэдэх 1.13 Гүйлгээний орлого зарлага, ашиг алдагдлын бүртгэл, санхүүгийн жилийн хаалтын гүйлгээ, тайлан баланс бэлтгэх арга зүйн талаар ойлголттой болох

санхүүгийн тайланг ашиглаж мэдээлэл бэлтгэх 2.8 Мэдээллийн нууц хадгалах

Хавсралт 1.3. Банкны ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага 1. Мэдлэг 1.1. Бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголт, зарчмуудтай танилцах суурь мэдлэг 1.2. Мэргэжилтэйгээ холбоотой хууль эрх зүйн мэдлэг 1.3. Нийтлэг гадаад хэлний мэдлэг 1.4. Банкны менежмент, эрсдэлийн арга зүйн мэдлэг 1.5. Эх хэлээр санаагаа зөв илэрхийлэх 1.6. Банкны тайлан балансыг гаргах арга зүйн мэдлэг 1.7. Банкны шинжилгээ, төлөвлөлт, хяналт шалгалтыг зөв зохион байгуулж оновчтой шийдвэр гаргах мэдлэг 1.8. Салбарынхаа хөгжлийн чиг хандлагыг мэдэх 1.9. Эдийн засгийн мэдээлэл боловсруулалт, тооцололтын арга зүйн мэдлэг

2. Чадвар 2.1. Бичиг баримт боловсруулах 2.2. Судалгаа шинжилгээний материалд үнэлэлт, дүгнэлт хийх 2.3. Зээлдэгчийн зээлжих чадвар хөрөнгө оруулалтын төсөлд шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх 2.4. Багаар ажиллах 2.5. Ажилдаа нягт нямбай хандаж ачаалал даах чадвар эзэмших 2.6. Мэдээллийн нууц хадгалах 2.7. Задлан шинжлэн нэгтгэн дүгнэх 2.8. Үзэл бодлоо илэрхийлж хамгаалах чадвар 2.9. Банкны эрсдэлийг бодит байдалд үндэслэлтэй тооцож, эрсдэлээс хамгаалах аргуудыг практикт бүтээлчээр ашиглах чадвар

3.Хандлага 3.1. Үнэнч шударга, зарчимч 3.2. Харилцааны соёлтой байх 3.3. Хүлээцтэй байж бусдыг хүндэтгэх 3.4. Ажлын хариуцлага хүлээх 3.5. Орлон ажиллах ба хөрвөх чадвар 3.6. Өөрчлөлтөд дасан зохицох 3.7. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хөгжүүлэх 3.8. Асуудлыг түргэн ойлгож, шуурхай бөгөөд оновчтой шийдвэрлэх 3.9. Шинэ зүйлд соргогоор хандаж, шинийг эрэлхийлэх 3.10. Банкны ажилтны ёс зүйг чанд сахих

Хавсралт 1.4. Монголын их, дээд сургуулиуд болон гадаадын сургуулийн Банкны НББ хичээлийн лекцийн агуулгын харьцуулалт НЭРС МУИС

АГУУЛГА 1. Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого 2. Банкны мөнгөн хөрөнгийн бүртгэл, хяналт

73


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

МҮИС

МБДС

3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.

Бэлэн бус тооцоо төлбөр тооцооны бүртгэл, хяналт Банкны хоорондын төлбөр тооцооны бүртгэл, хяналт Банкны зээлийн бүртгэл, хяналт Банкны үнэт цаасны бүртгэл, хяналт Банкны бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн бүртгэл, хяналт Гадаад валютын бүртгэл Банкны санхүүгийн тайлан Банкны хяналт шалгалт, төрөл хэлбэр Төв банкнаас банкны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт Хяналт шалгалтын зарим арга аргачлалууд Банкны аудитын зорилго, зохион байгуулалт, арга зүй Банкны нягтлан бодох бүртгэлийн онцлог Банкны төлбөр тооцоо Мөнгөн хөрөнгийн бүртгэл Үнэт цаасны бүртгэл Зээлийн бүртгэл Өмчлөх бусад үл хөдлөхийн бүртгэл Бусад хөрөнгө, авлагын бүртгэл Үндсэн хөрөнгийн бүртгэл Харилцах, хадгаламжийн дансны бүртгэл Бусад эх үүсвэрийн бүртгэл Гадаад төлбөр тооцоо, валютын бүртгэл Орлого, зардлын бүртгэл Эзэмшигчийн өмчийн бүртгэл Банкны НББ-ийн зохион байгуулалтын үндэс Бэлэн бус тооцоо хийх, түүний хэлбэрүүд Хоорондын тооцоо Кассын бүртгэл гүйлгээ Харилцах, хадгаламж түүний бүртгэл, хүү Зээл, түүний бүртгэл, хүүгийн тооцоололт Үнэт цаас, түүний бүртгэл гүйлгээ Банкны дотоод ажил гүйлгээний бүртгэл Гадаад төлбөр тооцоо Санхүүгийн жилийн хаалтын гүйлгээ

1.

Удиртгал Банкны бизнесийн болон бүртгэлийн онцлог НББ-ийн зарчим, стандарт Банкны бүртгэл гүйлгээ, баримт бичиг Капиталын бүртгэл Мөнгө дайчлах үйл ажиллагаа (депозит татах, үнат цаас гаргах) Бүртгэл гүйлгээ Төлбөр тооцооны бүртгэл Банк хоорондын төлбөр тооцооны товч агуулга Төлбөр тооцооны төрөл хэлбэр Бүртгэл гүйлгээ Зээлийн бүртгэл Зээлийн ангилал Зээлийн үйл ажиллагааны бүртгэл (урьдчилгаа, шугамын, синдикат, төслийн, факторинг, лизинг, бараа материал) Өр төлбөрийн бүртгэл Өр төлбөрийн ангилал Хадгаламж, бонд, векселийн бүртгэл Гадаад валютын ажил гүйлгээний бүртгэл Гадаад валютын ажил гүйлгээний ангилал Гадаад валютын арилжаа, ханшийн зөрүүгийн бүртгэл Олон улсын төлбөр тооцооны бүртгэл Дериватив санхүүгийн хэрэгсэлийн бүртгэл Санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн ангиал (фьючерс, опцион, хейдж) Бүртгэл гүйлгээ Орлого, зардлын бүртгэл Орлого, зардал, ашиг ба алдагдлын хуваарилалт Орлогын албан татвар болон ашгийн тооцоолол Бүртгэл гүйлгээ Санхүүгийн тайлан Банкны санхүүгийн тайлан, санхүүгийн байдлыг үнэлэх үзүүлэлтүүд Санхүүгийн хэрэглүүр

2. 3.

4.

MOETBU

5. 6.

7. 8.

9.

74


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

МЭРГЭЖИЛТЭН -БИЕ ХҮН ТӨЛӨВШИХӨД ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН НӨЛӨӨ Ж.Төгсөө1а, Т.Сумъяа2b 1,2 Магистр, Мандах Бүртгэл дээд сургууль, Гадаад хэлний тэнхим Улаанбаатар хот, Монгол улс jtogsoo@yahoo.com, bsuugii_t99@yahoo.com

a

Хураангуй Энэхүү өгүүллийн дэвшүүлж байгаа гол асуудал нь мэргэжилтэн бие хүний хөгжил, төлөвшил нь сургалтын орц, гарцын нэн чухал зорилго, зорилтуудын нэг байх зайлшгүй хэрэгцээг хөндөж оюутан- мэргэжилтэн – бие хүн төлөвших үйл явцад гадаад хэлний сургалтын үүрэг, нөлөөг авч үзэх явдал юм. Нийгмийн хөгжлийг даган аливаа асуудалд чин сэтгэлэсээ бус, хялбар, хуурамч аргаар гүйцэтгэх сэтгэлгээ хандлага, түүнийг хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг зохисгүй үнэлэмжүүд давамгайлах болсон өнөө үед сургууль боловсролын байгууллагаас мэдлэгтэй хүн гэхээсээ илүү бие даан сэтгэн боддог, шинийг хийж бүтээдэг, өөрийгөө хөгжүүлдэг, өрсөлдөх чадвартай, эерэг зөв хандлагатай бие хүнийг шаардах боллоо. Өнөөгийн энэхүү хэрэгцээ шаардлагад нийцсэн мэрэгжилтэн-бие хүн төлөвших үйл явцад нөлөөлдөг гадаад, дотоод олон хүчин зүйлийн дотор сургалтын үйл ажиллагаа голлох үүрэгтэй юм. Сургалтын үйл ажиллагааны гол цөм нь суралцагч байж боловсролын үйлчилгээний үр дүнд нийгмийн дунд бие даан ажиллаж, амьдрахад шаардагдах мэдлэг-мэдээлэл, чадвар-дадал, амьдрах ухаан-туршлага, хандлагыг өөртөө төлөвшүүлснээр мэргэжилтэн бие хүн болон төлөвших суурийг тавьдаг. Иймд аливаа сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээг бие хүний хөгжил, төлөвшилд чиглүүлж боловсронгуй болгох нь дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж байгаа тасралтгүй боловсрол,тогтвортой хөгжлийн нэгэн чухал хөшүүрэг гэж үзэж байна. Түлхүүр үг : Бие хүнд чиглэсэн хандлага, сургалтын шинэчлэл, сургалтын үйл ажиллагаа, бие хүний хөгжил, гадаад хэл суралцагч Оршил Хүн төрөлхтөн хоорондоо ойртон харилцаж, бие биенийхээ соёлыг ойлгон хүндэтгэлтэй хандах болсноор дэлхийн иргэн төлөвшүүлэх асуудал дэвшигдэн гарч улмаар нэгдмэл үнэт зүйлс бий болох үйл явц хурдацтай өрнөж байна. Энэхүү үйл явцад улс орон бүрийн боловсролын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж юм. Боловсрол нь бие хүний хөгжил, өөрөө хөгжих үйл явц бөгөөд мэдлэг, чадвар, бүтээлч үйл ажиллагаа, ертөнцөд хандах сэтгэл хөдлөлийн болон аливааг үнэлэх хандлагад илрэлээ олж байдаг. 75


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Манай улсын дээд боловсролын тогтолцоонд боловсрол хүртээмжтэй болох тусам түүний чанар, стандартын асуудал дэвшигдэн олон улсын хэмжээнд жигдрэх, тасралтгүй боловсрол эзэмших үзэл баримтлал, түүнд тохирсон их, дээд сургууль, сургалтын технологи, үйлчилгээ, түүнийг хэрэгжүүлэх мэргэжилтэн бэлтгэх зэргээр олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалсан олон талын судалгаа хийгдэж байгаагийн нэг нь бидний судалгаа юм. Уламжлалт хандлагаар нийгмийн хэрэгцээ, шаардлагыг түлхүү анхаарч сургалтын зорилгоо тодорхойлохдоо суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадварт илүүтэй ач холбогдол өгч байжээ. Өөрөөр хэлбэл мэдлэг эзэмших талруу ихээхэн анхаараад суралцагчдын төлөвшил хөгжлийн асуудалд бага анхаарч байжээ. Олон жил боловсролын салбарт ноёрхсон энэхүү хандлагын үр дагавар нь өнөө үеийн монголчууд бидний ёс суртахаууны дүр зурагт тодорхой утгаар нөлөөлсөн гэж үзэх хандлага байгааг үгүйсгэн эсэргүүцэхэд хэцүү юм. Иймээс дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын зорилго нь мэргэжилтний төлөвшилд чиглэсэн, мэргэжлийн чадвар, үйл ажиллагааны хэлээр илэрхийлэгдсэн байх нь илүү ач холбогдолтой. (Даваа, 2013) Нэг. Бие хүний хөгжил, төлөвшил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс Хүн судлалын (Сэтгэл судлал, Боловсрол судлал, гэх мэт) ухаанд хүн, хувь хүн, бие хүн гэсэн гурван үндсэн ухагдахуун буюу нэр томъёо байдаг. Эдгээр нь үндсэндээ бүгд хүний тухай боловч тус тусдаа харилцан ялгаатай өөр өөр утгыг агуулж байгаа юм. Манай нэрт судлаач,эрдэмтэн, нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ц.Балхжавын бичсэнчлэн “амьд байгалийн дээд хөгжлийг агуулсан онцгой хүч, аварга их хүчин чадал эзэмшсэн хосгүй үзэгдэл, байгаль, түүхийн хөгжлийн дээд түвшин, байнгын хөгжил хөдөлгөөний нийлбэр цогц.” “Хүн бол хичнээн судалсан ч тайлагдаагүй өч төчнөөн асуудлыг өөртөө агуулсан үлэмж нарийн төвөгтэй судалгааны объект” юм гэх ( (Одончимэг, 2014) “Бие хүний судалгааны онол, аргазүйн зарим асуудлууд) зэргээр бараг бүх шинжлэх ухааны чиглэлд эрдэмтэд өөр өөрийн судалгааны өнцгөөс хүнийг биологийн гэхээсээ нийгмийнхээ шинжүүдээр түлхүү тодорхойлсон байдаг. Төрөлхийн болон байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхой зүй тогтлын дагуу хүний бие махбодь, сэтгэц, хандлагад гарах чанарын дэвшилтэт өөрчлөлтүүд нь бие хүний хөгжил хэмээн тодорхойлсон байдаг. Хүний хөгжил, төлөвшил бол бие бялдрын-оюуны-сэтгэлийн хөгжлийн нэгдэл, харилцан шүтэлцсэн цогц юм. Бие хүний төлөвшил – Төрөлхийн удамшил болон байгаль нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр хүн эрүүл саруул өсөн хөгжиж оюун ухааны боловсрол, харилцааны соёлтой, хөдөлмөрч, ёс суртахуун, гоо сайхны мэдрэмж таашаал эрмэлзэлтэй, аливаад өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах хэм хэмжээг илэрхийлэх динамик үзүүлэлт, бие хүний хөгжлийн цар хүрээ юм. Бие хүний төлөвшилд байгалийн орчин, нийгмийн макро, микро орчин обьектив нөлөөтэй. Бие хүний хөгжин төлөвших үйл явцын мөн чанар нь нийгмийн зүгээс хувь хүнд тавьж байгаа бодит шаардлага, хувь хүний өөрийн үйл ажиллагаа, зан төрхөөр илрэх дотоод субьектив чанар бүхий БИ-г бий болгоход оршино. Түүнчлэн удамшил буюу хүний төрөлх чанарууд нь бие хүний төлөвшлийн сэтгэц физиологийн эх үндэс болдог байхад шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйл бол хувь хүний өөрийнх нь сэтгэл зүйн дотоод орчин бөгөөд тэдгээрээс бие хүний чанаруудын төлөвшил ихээхэн шалтгаална. (Нямжав, 2016) Сургалтыг бие хүний төлөвшилд чиглүүлэх нь 76


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Нийгмийн амьдралыг бүхэлд нь баялаг бүтээх, хэрэглэх, хуримтлуулах үйл явц гэж үзвэл боловсрол нь нийгмийн баялагийг бүтээдэг оюуны нөхөн үйлдвэрлэл юм. Нөгөө талаасаа боловсрол гэдэг нь хүнд нийгэмд амьдрахад нь зайлшгүй шаардагдах мэдлэг-ухаан, дадал-чадвар, хандлага-туршлага эзэмших болон бие хүн болон төлөвших үйл явц, түүний үр дүн юм. Өөрөө хэлбэл боловсрол нь бие хүн төлөвших үйл явц, нөгөө талаас бие хүний хөгжил, төлөвшлийн төвшин, үр дүнг тодорхойлох ухагдахуун юм. (Бэгз, 2001) Дэлхийн тэргүүлэх орнуудын боловсролын онол, номлолоос үзэхэд боловсрол нь өөрийгөө хангадаг, өөрийгөө судалдаг шинжлэх ухааны тогтолцоо, нийгмийн эрэлт хэрэгцээг чанартай хангах институт гэж үзэж байна. Тиймээс ч өнөөдөр боловсрол нь хүн төвтэй – хүний оюун ухаан, бие сэтгэлийн боломж, чадал, нөөц, хандлагыг судалсны үндсэн дээр тэдний чөлөөтэй, хүртээмжтэй, дээд зэргээр хөгжих боломж бүхий сургалтын агуулга, аргыг сонгох явдал юм. Бие хүний боловсрол олж авах арга замуудын нэг болох зохион байгуулалттай үйл ажиллагааг сургалт хэмээн тодорхойлдог. Сургалт бол суралцагсдыг мэргэжилтэн бие хүн болон төлөвших үйл ажиллагааны гол цөм бөгөөд үүний тусламжтайгаар бие хүн боловсрол эзэмшиж бие даан нийгмийн дунд ажиллаж амьдрахад шаардагдах мэдээлэл, чадвар, дадал амьдрах ухаан туршлага хандлагыг өөртөө бий болгосноор мэргэжилтэн бие хүн болон төлөвших суурийг тавьдаг. Энэ асуудлаар судлаачид өөр өөрийн судалгааны өнцгөөс үзэл баримтлалаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал: доктор, профессор С.Батхуяг “Өнөөдөр их, дээд сургуулийн төгсөгчид нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж ярьдаг нь тэд онол мэдэхгүйд ээ биш, харин ажил амьдралаа төлөвлөж сураагүй ер нь төлөвшлөөрөө л гологдоод байгаа юм шүү дээ” хэмээсэн нь (Батхуяг, 2015) “Дээд боловсролын сургалтын уламжлалт арга барилын шинэчлэл” мэргэжилтэн бие хүний төлөвшилд сургалтын агуулга, арга/технологи/ нь чухал нөлөөтэй гэж үзэж байгаа ба өнөөдөр үүнд анхаарал хандуулах шаардлагатай байгааг сануулсан хэрэг юм. Цаашилбал мэрэгжилтэн-бие хүн гэдэг бол тодорхой чиглэлээр ажиллахад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, чадвар, төлөвшил/хандлага эзэмшсэн хүн юм. Мэргэжилтэн бие хүний бүтцэд 1. Чиглэл зорилготой байх, 2.Идэвхит чанар, 3.Бүтээлч чанар, 4.хамтран ажиллах чадвар зэргийг судлаачид чухалчилсан болно. Сүүлийн үед өрсөлдөх чадвар, хариуцлага хүлээх чадвар, эерэг хандлага зэргийг бас чухалчилах болсныг энгийн загварчлалаар үзүүлбэл: Зураг 1. Мэргэжилтэн бие хүний загвар (Ичинхорлоо, 2012) Мэргэжилтэн–Бие хүн

Мэргэжлийн суурь мэдлэг

Бүтээлч чанар

Төлөвшил, хандлага

Суралцагч суралцаж буй мэргэжлээрээ ажиллахад шаардлагатай суурь мэдлэгийг мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, гарын авлаг зэргээр дамжуулан эзэмшинэ. Суралцагчийн бие даах, сэтгэн бодох, шинэ санаа дэвшүүлэх, мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадвар нь бүтээлч чанар юм. Бусадтай харилцах, багаар ажиллах, өрсөлдөх, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэлтэй байх зэргийг төлөвшил хандлага гэж үзнэ.

77


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Мэргэжилтэн–бие хүний дээрх чанаруудыг төлөвшүүлэх нь сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтуудын нэг чухал хэсэг бөгөөд нарийн төвөгтэй, бүтээлч процесс болохыг эрдэмтэд зарим бүтээлдээ дурьджээ. (Ичинхорлоо, 2012) Тиймээс мэргэжилтэн–бие хүний төлөвшлийн асуудлыг хөндөхдөө түүний хөгжлийг нэн түрүүнд тавьж ажиллах болсон энэ зууны үед тухайн суралцагчаа таньж мэдэх, түүнийг зөвхөн нэг суралцагч буюу мэдээлэл хүлээн авагч гэсэн байр сууринаас бус харин тэр суралцагч нь “хүн” гэдэг үүднээс түүнийг судлан түүнд тохируулан сургалтын шинэ аргыг боловсруулах шаардлага гарч ирж байна. Ингэснээр бага зардлаар, богино хугацаанд, хэрэгцээт мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг өөртөө бүрдүүлэхэд нь сургалтын үйл ажиллагаагаар дамжуулж суралцагчдаа тусалж чадах ба энэ нь оролцогч талуудын хүлээлтийг хангахад эерэг үзүүлэлт болно. Өөрөөр хэлбэл шинийг хүлээн авах хийж бүтээх өрсөлдөх чадвартай мэрэгжилтэн бие хүн болон төлөвшүүлэхэд нийгмийн болон бусад олон хүчин зүйл нөлөөлдөгийн дотор сургалтын талаас чухал үүрэг, нөлөөтэй байх боломжтой хэмээн үзэж тодорхой төвшинд судалгаа хийж үзлээ. 2. Мэргэжилтэн бие хүн төлөвшихөд гадаад хэлний сургалтын нөлөө Мэргэжилтэн болох суурь нь оюутан ахуй наснаас буюу тухайн мэргэжлээр суралцаж байх үеийн төлөвшлөөс багагүй шалтгаалах боломжтой болохыг цөөнгүй эрдэмтдийн (Л.Жамц, С.Батхуяг, Д.Баярмаа, Ш.Ичинхорлоо, Р.Цэгмэд, С.Эрдэнэцэцэг) судалгааны бүтээлүүдэд оюутны хөгжил төлөвшлийн ерөнхий зүй тогтлыг олон талаас нь тодорхой тусгагдсан байна. Сургалтын арга барилын өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед оюуны үйлдвэрлэл болох сургуульд үйл ажиллагааны гол субьект болох суралцагч болон багшийн харилцааны агуулга, хэлбэрт шинэ шаардлага тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаа нь багш, оюутны хоорондын харилцааны явцад хэрэгжиж байдаг. Статистик тоо баримтаас үзэхэд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа оюутны тоо нь цаашид ч олон залуус мэргэжил эзэмшихээр оюутан болж, мэргэжилтэн-бие хүн болон төлөвших энэхүү үйл ажиллагааны үр дүн болон бэлтгэгдэх нь тодорхой. Тиймээс оюутансуралцагчийн мэргэжилтэн-бие хүн болон төлөвших үйл явц нь нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга технологиор дамжин хэрэгжих бүрэн боломжтой болохыг зарим нэг судалгааны үр дүнд үндэслэн тодорхой зүйлсийг санал болгохоор зорилоо. Гадаад хэлний сургалтын оролцогч талуудын хандлагыг судлах нь Гадаад хэлний сургалтын талаар ялангуяа гадаад хэл сурах, сургах явдал нь тухайн хэлийг эзэмшсэн хэн байсан ч шийдэж болох, эсвэл гагцхүү суралцагчийн уйгагүй хичээл, зүтгэлээс шалтгаалах энгийн асуудал мэт үзэх хандлага түгээмэл байдаг ч, үнэн чанартаа олон хүчин зүйлээс шалтгаалдаг, тун ээдрээтэй, олон талт, нэн өвөрмөц үйл ажиллагаа юм. Бид судалгаандаа гадаад хэлийг амжилттай сурах, сургах асуудлыг суралцагчийн бие хүний төлөвшлийн талаас нь авч үзлээ. Тухайлбал: Бидний хийсэн анкетийн судалгааны “Бие хүний төлөвшилд гадаад хэлний сургалт чухал нөлөөтэй” гэдэг хандлагатай судалгаанд хамрагдсан 98 оюутны 80% , багш нарын 71% нь бүрэн санал нийлж, оюутын 19%, багш нарын 29% нь зарим талаар санал нийлж байна гэж хариулсан байна. Түүнчлэн гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа нь бие хүний хөгжил төлөвшилд хэрхэн нөлөөлөх боломжтой талаар багш, суралцагчийн хандлагыг тандаж үзэхэд:

78


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017 Гадаад хэлний сургалт нь оюутан миний дараах чадвар, төлөвшилд нөлөөлсөн 58 38 11 Орчуулах 57 34 32 Англи хэлээр бичих 52 40 5 1 Англи хэлээр ярих 58 38 2 Багаар ажиллах 64 31 3 Ачаалал даах 60 35 3 Сэтгэн бодох 69 27 2 Бие даан суралцах 58 38 2 Мэдээлэлтэй…

Санал нийлж байна

Зарим талаараа санал нийлж байна

Зураг 2. Мэргэжилтэн бие хүн төлөвшихөд гадаад хэлний сургалтын нөлөө Дээрх графикаас харахад сургалтын үйл ажиллагаагаар суралцагчийн гадаад хэлний хэлэхүйн чадвар хөгжихийн зэрэгцээ бие хүний бусад төлөвшилд нөлөөлдөг байна. Гадаад хэл суралцагчийн амжилтанд дараах зан төлөв чухал нөлөөтэй Нийтэч байх

54

32

Хариуцлагатай байх

54

31

Сониуч байх

55

Өөртөө итгэлтэй байх

5

4 4

64

30

51

22

36

56

6 8

35

Уйгагүй байх Тэвчээртэй байх

6

6 35

5 2 5

Зураг 3. Суралцагчийн зан төлвийн хандлага Дээрх хандлагатай суралцагч, багшийн дийлэнх нь санал нийлж байгаагаас үзэхэд гадаад хэлний сургалтыг амжилттай хэрэгжүүлэх нэгэн хүчин зүйл нь суралцагчийн бие хүний суурь төлөвшил болох нь харагдаж байна. Гадаад хэлний сургалтаар дараах чадвар, төлөвшилд багш нар илүү анхаарч дэмжээсэй гэж хүсдэг. Бусадтай харилцах Хариуцлагатай байх Өөртөө итгэлтэй байх Орчуулах Англи хэлээр бичих Англи хэлээр ярих Багаар ажиллах Ачаалал даах Сэтгэн бодох Бие даан суралцах Мэдээлэлтэй ажиллах

68

11

29

56

39

3

71 54

26

60 48

1 4 3

37

2 3

33

11

48 63 57 59

1

34 12

36 39 65

29

64

31

Зураг 4. Гадаад хэл суралцагчийн хүлээлт

79

22 22


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Суралцагчдын дийлэнх нь сургалтаар хэлний чадваруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ бие хүний хөгжил төлөвшилд нь багшийн зүгээс багагүй хүлээлттэй байдгийг дээрх графикаас харж болохоор байна. Тухайлбал, суралцагч өөртөө итгэлтэй байх, бусадтай харилцах, бие даан суралцах зэрэг төлөвшилд нь багш бид сургалтын арга барилаа чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Дүгнэлт Бидний хийсэн судалгаанаас аливаа сургалт нь бие хүний хөгжил, төлөвшилд багагүй нөлөөтэй байр суурь эзэлдэг болох нь харагдаж байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх шалгууруудын нэг нь суралцагчийн бие хүний тодорхой төлөвшил, хандлага юм. Эдгээр хандлагаас тухайн хүний ажлын амжилт, ирээдүй, хөдөлмөрийн бүтээмж бүхэлдээ шалтгаалдаг байна. Пүүс компани, улс орны хөгжлийн нууц ч эцэстээ хүний эерэг хандлагын төлөвшилтэй холбоотой, аливаа амжилтын үндэс болдгийн цөөнгүй жишээ бидний амьдралд байдаг. Тухайлбал, Харвардын их сургуулийн судалгаагаар хүн шинээр ажил олоход 85% нь эерэг хандлага, 15% нь мэдлэг тус болсон гэдгийг тогтоожээ. (Наранчимэг, 2016) Мөн түүнчлэн сургалтын хөтөлбөр, багшлахуйн үйл ажиллагааны талаасаа нэгдүгээрт, сургалтын агуулгыг тодорхойлохдоо мэдлэг нь хүнээс өөрөөс нь илүү үнэ цэнэтэй гэж үзэх, онолын тал давамгайлсан мэдлэгт чиглэсэн байх нь тийм ч зохистой хандлага биш болох нь харагдаж байна. Хоёрдугаарт, сургалтын арга зүйг сонгох үндэслэл нь түүгээр дамжуулан бие хүн, мэргэжилтэн-бие хүн төлөвших үйл ажиллагаа байхаар төлөвлөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Эцэст нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний стандартад суралцагчийн мэдлэг, чадвар, бие хүний төлөвшлийг цогцоор тусгах хэрэгцээ шаардлагатай байгааг анхаарч үзэх нь зүйтэй юм. Ингэснээр сургалтын орчин нь бие даан сэтгэх, шинийг хийж бүтээх, өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай, эерэг зөв хандлагатай мэргэжилтэнбие хүн төлөвших таатай нөхцөл болно гэж үзэж байна.

80


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ 1. Батхуяг, С. (2015). Дээд боловсролын сургалтын арга барилын шинэчлэл. Улаанбаатар: Улаанбаатар Принтинг ХХК. 2. Бэгз, Н. В. (2001). Хорьдугаар зууны Монголын боловсрол судлал. Улаанбаатар: БСШУЯ, Боловсролын хүрээлэн. 3. Даваа, Ж. С. (2013). Дээд сургуулийн сургалтын технологи. Улаанбаатар: Артсофт ХХК. 4. Ичинхорлоо, Ш. (2012). Дээд сургуулийн сургалт, онол, арга зүй. Улаанбаатар: Соёмбо . 5. Наранчимэг, Н. (2016). Суралцагчдын төлөвшил Турк сургуулиудын жишээ дээр. Боловсрол судлал, 51. 6. Нямжав, Д. (2016). Гадаад хэл заах арга зүйн үндэслэл. Гадаад хэл заах арга зүйн асуудал, 26. 7. Одончимэг, Т. (2014). Бие хүний судалгааны онол, арга зүйн зарим асуудлууд. Улаанбаатар. 8. Тэгшжаргал, Н. (2010). Боловсрол судлал. Дархан хот: Дархан ХХК.

81


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

НББ-ИЙН МЭРГЭЖИЛТНЫ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ Б. Оюунцэцэг1, a *, Э. Өлзийхишиг 2,b 1,2 Мандах бүртгэл дээд сургууль, Дархан-Уул аймаг салбар сургууль, 1a

Улаанбаатар хот, Монгол улс 2b oyuntsetseg.mandah@gmail.com, ulziikhishig.mandakh@gmail.com

Хураангуй Аливаа байгууллага үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд хэрэглэгчийг сегментчилэн түүнд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгодог билээ. Орчин үед боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудлын бол оюутны сурах хүсэлийг бадраахын тулд оюутан бүрт тохирсон сургалтын арга барил бий болгох шаардлага урган гарч ирж байна. Иимээс их дээд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар өөрийн зааж буй хичээлийг олон хувилбараар боловсруулан оюутнуудад заах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ үү шаардлагыг хангахын тулд бид судалгааны ажилдаа VALS загварыг ашиглан оюутнуудыг сегментчлэн түүнд тохирсон сургалтын аргыг боловсруулан салбар бүрт тохирсон сургалтын таксономыг санал болгохыг зорьсон болно. Түлхүүр үг: Мэргэжлийн онцлог, Kendall and marzano taxonomy, VALS загвар Судалгааны үндэслэл Ажил олгогчдын сэтгэл ханамжгүй байдал. (Мэдлэгтэй боловсон хүчнээс илүү хариуцлагатай, нягт нямбаа байдал, хувь хүний төлөвшил нь ажилд авах гол шалгуур болоод байна.) Төгсөгчдийн сургуульд сурсан мэдлэг болон дүн хангалттай байдаг ч ажил дээр асуудал шийдвэрлэх чадвар, хувийн зохион байгуулалт, манлайлах чадвар, харилцааны ур чадвар дутмаг байдгаас ажил мэргэжилдээ амжилтгүй байдаг. Өнөөгийн дээд боловсролын тогтолцоонд заах арга зүй нь тухайн мэргэжилд шаардагдах чухал ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн онцлогыг агуулаагүй байдаг салбарын онцлогт тохирсон сургалтын загвар боловсруулах шаардлага тулгарч байгаа тул уг судалгааны ажлыг боловсруулсан болно. Судалгааны зорилго: Суралцагчдыг VALS загвараар ангилан мэргэжлийн онцлогт тохирсон чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын шинэ таксономийг боловсруулах Судалгааны зорилт: Энэхүү судалгааны хүрээнд дараах зорилтыг дэвшүүллээ. Боловсролын орчин үеийн таксономын онолыг судлах Салбарын өнөөгийн байдлын судалгаа шинжилгээ хийх Эмпирик судалгаа хийх Үр дүнт загвар боловсруулах

82


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Нэг. Судалгааны арга зүй Өгөгдөл цуглуулах болон шинжилгээ хийх арга Ажил олгогчид, суралцагчид, ажилтаны сэтгэл ханамжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд 2 төрлийн судалгааг хийлээ. Үүнд: 1. Чанарын судалгаа-Ганцаарчилсан ярилцлага (14 ажил олгогч) Ярилцлага судалгаагаар тоон судалгаагаар илрүүлэхэд хүндрэлтэй зарим мэдээллийг цуглуулах, шинээр төгсөгч боловсон хүчний талаарх сэтгэл ханамж, тулгарч буй асуудлыг тодорхойлох зорилгоор 14 компаний ажил олгогч эздээс ганцаарчилсан ярилцлага хийсэн. Ярилцлага, тандалтын судалгааг дараах 4 асуултыг бэлтгэсэн. Үүнд: Шинээр төгсөж буй боловсон хүчний талаар хир сэтгэл ханамжтай байдаг вэ? Үгүй бол яагаад Ажилтан шалгаж авахдаа ямар шалгуурыг чухалчилдаг вэ? Залуу боловсон хүчнүүдэд дутагдаж буй гол чадвар юу байна вэ? Ажилтан шалгаруулж авахад дипломын дүнг чухалчилдаг уу? 2. Тоон судалгаа - Стандартчилагдсан ярилцлага (380 хүн) Тоон судалгаа авах асуулга нь дотроо 3 төрөл бөгөөд 1. Оюутны сэтгэл ханамжийн судалгаа 2. Тухайн салбарын боловсон хүчинд шаардагдах ур чадварын судалгаа 3. Оюутныг сэтгэл зүйн хэсэгчлэл хийх судалгаа Оюутныг сэтгэл зүйн онцлог шинжээр нь ангилал хийхээр асуулгыг боловсруулахдаа энэ төрлийн судалгааг хийхэд хамгийн тохиромжтой нь VALS загвар байдаг гэсэн хэд хэдэн онолын үндэслэлд тулгуурлан VALS-II загварыг сонгон ашигласан бөгөөд http://www.strategicbusinessinsights.com/vals/surveynew.shtml эх сурвалж бүхий асуулгын загварыг ашиглан хүн ам зүйн 6 асуулт, VALS сегментчлэлийн үндсэн 35 асуултаар анкетыг боловсруулсан. Судалгааны түүвэрлэлт: 2016 оны II улирлын байдлаар монгол улсад ажиллах хүчний тоо 1131.8 мянгад хүрсэний 59.8 хувь нь хот, суурин газарт байгаа тул нийт эх олонлогыг 616,816-аар авч (www.1212.mn, ҮСГ). Үүнээс итгэх магадлал 95%, алдааны түвшин 5%-тай байхаар тооцож, түүврийн тохиромжит хэмжээг 400 хүн байхаар тодотгосныг томъёо (1)-ээр тооцож харууллаа. 𝑁 616,816 𝑛= = = 399.7 ≈ 400 2 1+𝑁∗𝑒 1 + 616,816 ∗ 0,052 Үүнд: n- Нийт түүвэрлэгдэх нэгжийн хэмжээ N- Нийт эх олонлог е - Алдааны хязгаар Түүврийн тооцооллоос 400 ажилтнаас судалгаа авах нь нийт эдийн засгийн идэвхитэй хүн амыг төлөөлж чадахуйц хангалттай байхаар байна. Үүний 59 нь биечлэн буюу дэлгүүрүүд дээр асуулга бөглүүлсэн, харин үлдсэн 341 хэрэглэгчийн судалгааг online хэлбэрээр буюу https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfQuETE_xDNBWMmdyGBUkqhNq8UAvEinI EphCICAMQXPqZT_w/viewform ашиглан судалгааг авч статистикийн SPSS-23 программ ашиглан судалгааны үр дүнг боловсруулсан. 2016 оны байдлаар Дархан-Уул аймгийн нийт оюутны тоо 8000 орчим байгаа тул нийт эх олонлогыг 8000-аар авч (www.1212.mn, ҮСГ). Үүнээс итгэх магадлал 95%, алдааны түвшин 5%-тай байхаар тооцож, түүврийн тохиромжит хэмжээг 400 хүн байхаар тодотгосныг томъёо (1)-ээр тооцож харууллаа. 𝑁 8000 𝑛= = = 380.9 ≈ 381 2 1+𝑁∗𝑒 1 + 8000 ∗ 0,052 83


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Түүврийн тооцооллоос 380 оюутнаас судалгаа авах нь нийт оюутныг төлөөлж чадахуйц хангалттай байхаар байна. Судалгааг online хэлбэрээр буюу https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc0yVmahlA4eqIQ1I336FpY_6sHJyaC5JZ9Zy C_5fL_jzUfJg/viewform ашиглан судалгааг авч статистикийн SPSS23 программ ашиглан судалгааны үр дүнг боловсруулсан. Оюутны сэтгэл ханамжийн судалгааны үр дүн Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийн нийт 380 оюутнаас авсан судалгааны үр дүнд нийт 10 асуултанд хариулсан дундаж утгаар шалгаж үзэхэд асуулт нь сэтгэл ханамжтай гэсэн интервалд багтаж байна. Харин “Багш оюутныг хичээлдээ илүү идэвхтэй сурах сонирхол, эрмэлзлэлийг төрүүлдэг.” гэсэн 9-р асуулт “дунд” гэсэн үнэлгээ авсан байгаа нь багш зүгээс хичээл заах арга техникт оюутан сэтгэл хангалуун байгаа ч оюутныг сурах сэдэл, сонирхлыг төрүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дээрх судалгаа харуулж байна. Их, дээд сургуульд суралцагчдыг тухайн салбартаа амжиттай сайн боловсон хүчин болгохын тулд тэдэнд мэргэжлийн онцлогоос хамааран онолын мэдлэгээс гадна ямар ур чадвар чухлаар тавигддаг вэ? гэдэгт тулгуурлан тухайн ур чадвар, зан байдлыг сургах нь өнөөгийн шаардлага болоод байна. Тиймээс дараагийн бүлэгт мэргэжлийн 6 салбарт ажиллаж буй албан хаагчдаас эмпирик судалгаа авлаа. Салбарын ур чадварын судалгааны үр дүн Нийгэм эдийн засаг хөгжихийн хэрээр хүний мэргэжлийн үнэ цэнэ нэмэгддэг билээ. Өнөөдөр боловсролын байгууллагууд маш болон чиглэлээр боловсон хүчин бэлтгэн гаргаж байна. Эдгээр боловсон хүчны мэргэжлийн онцлогоос шалтгаалан ямар ур чадвар чухал болохыг тодорхойлохын тулд мэргэжлийн салбар бүрээр ур чадварын судалгаа боловсруулсан бөгөөд судалгааны үр дүн дараах байдалтай байна.

шинийг санаачлагч

80 60

судалгаа шинжилгээ хийх чадвар

40

Тооцоолон бодох чадвар улс орон бүрийн түүх соёл, ёс заншлын мэдлэг. Ачаалал даах, хөдөлмөрч чанар, хурдан шуурхай байдал

20 0

Зураг 1. Салбар бүрийн мэргэжлийн ур чадвар Тайлбар: Судлаачийн тооцоолол Уг судалгааны үр дүнгээс харахад мэргэжил бүрт харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, хувцаслалт, цагийн менежмент, шинийг санаачлагч байх ур чадварууд нийтлэг чухал болох нь ажиглагдаж байгаа бөгөөд мэргэжлийн чиглэлээс шалтгаалаад ур чадвар нь харилцан адилгүй байгааг дүгнэн авч үзье. Дээрх графикаас дүгнэж үзэхэд анагаахын чиглэлээр ажилладаг хүмүүст ажлын байр дээр гараад чухалд тооцогддог ур чадвар бол урлагын мэдрэмж, нягт нямбай байдал, харилцааны ур чадвар өндөр үзүүлэлттэй гарсан байна. 84


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Харин банк санхүү, эдийн засгийн салбарт ажилладаг албан хаагчдад тооцоолон бодох чадвар, нягт нямбай байдал, бичиг баримт боловсруулах баримт боловсруулах чадвар чухал болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Боловсролын салбарт ажилладаг албан хаагчдад судалгаа шинжилгээ хийх чадвар, бичиг баримт боловсруулах чадвар, тооцоолон бодох чадвар чухал гэж судалгаанд оролцогчдын 92 хувь хариулсан байхад инженерийн чиглэлээр ажилладаг хүмүүст бүтээлч чадвар, тооцоолон бодох чадвар, нягт нямбай, ажилласаг чанар, ачаалал даах чадвар илүү чухал гэж үзсэн Өөрийгөө хянан зохицуулах байна. Мэдлэг бүтээлгэх Хөдөө аж ахуйн салбарын хүмүүст ажлын ачаалал даах чадвар чухал гэж харилусан Мetacognition нь салбарын онцлогтой холбоотой гэж Дүн шинжилгээ үзэж байна. Хэл шинжлэл буюу орчуулагч хийх нарт тухайн улс орон бүрийн түүх соёл, ёс Ойлгох заншлын мэдлэг чухал, бичиг баримт Сэргээх боловсруулах чадварыг өндөр түвшинд эзэмших нь тухайн мэргэжилд амжилт гаргах нь хурдан юм гэж хариулсан байна. Судалгаанд оролцож буй оролцогчдоос тухайн мэргэжлийн их тэргүүнд шаарагдах ур чадвар болон шинэ боловсон хүчинд дутагдаж буй ур чадварын талаар нээлттэй байдлаар асуухад мэргэжлийн онцлогоос шатгаалан харилцан адилгүй ур чадварыг бичсэн байна /хавсралт -1/. Тухайлбал анагаахын мэргэжлийн хувьд тухайн хүний зан чанарт тулгуурлан харьцах чадвар, бусдын мэдрэх, сэтгэлтэй байх чадварыг чухал гэж үзсэн байхад боловсролын салбарын хувьд оюутны төлөвшилд анхаарах, судалаач байх, бүтээлч байх, хувь хүний ёс суртахуунийг чухалчилсан байна. Инженер техникий мэргэжлийн хүмүүст тооцоодон бодох чадвар, хянамай байдал нэн шаардлагатай ур чадварын нэг гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. ХАА чиглэлийн мэргэжилтэнүүд ажилсаг, хичээнгүй байдал, тууштай байдал, бүтээлч байдал тухайн салбарт чухал гэж хариулсан байна. Мөн шинэ боловсон хүчинд дутагдаж буй ур чадварын талаар асуухад судалгаанд оролцогчдийн дийлэнх хувь нь харилцааны ур чадвар сул, хувь хүний ёс зүй муу, бүтээлч чадвар, багаар ажиллах чадвар сул, практик мэдлэг байхгүй, хувь хүний маркетинггүй, идэвхи санаачлаггүй, тууштай бус гэх мэтээр хариулсан байсанаас дүгнэхэд боловсролын байгууллагын удирдлагууд өөрсдийн сургалтыг арга барил болон сургалтын тенологид сайжруулалт хийх шаардлагатай харуулж байна. Өөрийн сургуулийн сургалтын хөтөлбөрт тухайн оюутанд ямар ур чадвар түлхүү хөгжүүлвэл зах зээлд гологдохгүй байхыг бодолцох боловсруулах асуудал зайлшгүй тулгарч байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тухайн салбарт суралцагчийн эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтын таксоном Орчин үед боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь тухайн багшийн зааж буй хичээлийг сэргээх, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээлч байдал зэрэг ур чадварыг эзэмшүүлэх байдлаар боловсруулагдаж байна. Энэ нь блоомсын таксономыг сургалтын хөтөлбөртөө хэрэглэж байгаагийн илрэл юм. Бид оюутны сэтгэл ханамж болон мэргэжлийн ур чадварын судалгааны үр дүнд тулгуурлан Блоомс таксономоос гадна Марзоно болон Кендалл таксономыг тухайн сургалтын хөтөлбөрыг боловсруулахад анхаарч авч үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Марзона болон Кендалл таксономын голын онцлог нь өөрийгөө хянан зохицуулах чадвар болон мэдлэг бүтээлгэх чадвар, аливаа зүйлийн цаад мөн чанарыг гаргаж ирэх чадварыг оюутнуудад эзэмшүүлвэл ажлын байр дээр илүү амжилт гаргах нөхцөл гэж 85


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

үздэг. Энэхүү таксоном нь мэргэжлийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй байх боломжтой гэдэг нь судалгаанаас харагдсан учир тухайн салбарт суралцагчийн эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтын таксоном, үр дүнтэй сургалтын загварыг боловсруулсан болно.

86


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Үр дүн

Бүтээгчид

Итгэгчид

Шинийг санаачлагч

Инженер

- Сэтгэх бодох ур чадвар; - Бүтээлч - Техникийн мэдрэмж

Боловсро л

- Сэтгэл зүйг мэдрэх; - Харилцааны ур чадвар - Судалгаа шинжилгээ хийх

Анагаах

- Бусдыг ойлгох, эв дүй; - Ажигч, хянамгай байдал - Хариуцлага

VALS загвар

Сэтгэгчид

Тэмцэгч

Туршигчид

Банк санхүү, эдийн

Хэл шинжлэл

- Найруулан бичих чадвар - Улс орны соёлын ялгаа - Хувь хүний маркетинг -

ХАА

- Шинийг эрэлхийлэгч; - Бүтээлч - Тооцоолон бодох чадвар

Тэсч үлдэгсэд

Тэмүүлэгч

- Сэтгэх бодох ур чадвар; - Шийдвэр гаргах чадвар - Хувийн зохион байгуулалт,

87

Марзона болон Кендалл таксоном

Эрдэм шинжилгээ судалгаа, клубын чиглэлээр илүү хөгжүүлэх хэрэгтэй

Тэдэнд бүх зүйл нарийн төлөвлөлттэй байх нь тааламжтай. Сургалтын шинэ арга технологи нь оюутны сурах хүсэл сонирхлыг өдөөнө. Шийдвэр гаргах чадвар, ирээдүйн хандлагыг тодорхойлох, эрсдлийг тооцоолох чадварыг эрэлхийлнэ.

Хөгжилтэй түүнчлэн орчин үеийн тэдний анхаарлыг татахуйц сургалтын арга барил хэрэгтэй Эдгээр хүмүүс тогтвор муутай байдаг тул тэдний сонирхлыг шинэ шинэлэг зүйлийг татаж байх хэрэгтэй


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Ерөнхий дүгнэлт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүрийн нэг бол боловсролын байгууллага чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах явдал байдаг. Иймээс хэрэглэгчээ ангилан түүнд тохирсон ур чадварыг хөгжүүлэхэд сургалтын зорилгыг чиглүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүн дээр үндэслэн дараах дүгнэлтэнд хүрлээ. Хэрэглэгчдийг сегментлэн зорилтот зах зээлээ тодорхойлох маркетингийн шинжилгээний аргаар боловсролын салбарт VALS загвараар хэсэгчлэл хийлээ. АУҮИС-ийн оюутнууд шинийг эрэлхийлэгч, Мандах бүртгэл дээд сургуулийн оюутнууд Сэтгэгчид, ХААИС туршигчид, Дархан дээд сургууль Итгэгчид, ХИС тэмцэгчид, ТИС Бүтээлч хандлага нь давалгайлсан байна.Эндээс сэтгэл зүйн онцлог шинжид тохирсон сургалтын аргыг тодорхойлон гаргасан. Мөн салбар бүрийн ажилчдаас тухайн мэргэжилд шаардагдах ур чадварыг тодорхойлох үүднээс судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад харилцааны ур чадвар, бичиг баримт боловсруулах чадвар, тооцоолон бодох чадвар, судалгаа шинжилгээ хийх чадвар, өөрийгөө бусдад ойлгуулах чадвар, бүтээлч чадвар, шинийг эрэлхийлэгч чадвар нэн шаардлагатай байна гэж судалгаанд оролцогчид үзсэн байна. Дээрх судалгааны үр дүнд үндэслэн ур чадварт чиглэсэн сургалтын загварыг салбар бүрийн онцлогт тохируулан боловсруулсан болно

88


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ Жадамба Б., Чимэдлхам Ц. (2013). Судалгааны арга зүй. Улаанбаатар хот. Боловсрол судлалын ерөнхий үндэс. (2013). Улаанбаатар хот. Боловсрол судлал /сэтгүүл/. 2003-2013. Улаанбаатар хот Боловсролын онол арга зүйн зарим асуудал. (2007) Улаанбаатар хот. Боловсролын тухай багц хууль. (2015). Улаанбаатар хот. Бэгз. H. (2013). Боловсролын философи. Улаанбаатар хот. Бэгз.H. (2011). Глобальчлалын үеийн монгол улсын боловсролын хөгжлийн онол аргазүйн үндсэн асуудлууд. Улаанбаатар хот. 8. Мөнхдалай.З (2014). Боловсролын байгууллагын менежмент. Улаанбаатар хот. 9. Орон нутгийн боловсролын удирдлага. (2014) Улаанбаатар хот. 10. Баярмаа. Б. (2015). Маркетинг. Улаанбаатар хот. 11. http://www.strategicbusinessinsights.com/vals/surveynew.shtml 12. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfQuETE_xDNBWMmdyGBUkqhNq8UAvEinIEp hCICAMQXPqZT_w/viewform 13. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc0yVmahlA4eqIQ1I336FpY_6sHJyaC5JZ9ZyC_ 5fL_jzUfJg/viewform 1. 2. 3. 4. 5. 6. 7.

89


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

КОМПАНИЙН ДАМПУУРЛЫГ ТААМАГЛАХ ЗАГВАР, ТҮҮНИЙГ БОЛОВСРУУЛЖ БУЙ СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУД Содномдаваагийн Цолмон1, * 1 Мандах Бүртгэл дээд сургууль, Эдийн засаг бизнесийн тэнхим a тsolmon@mandakh.mn

Хураангуй Судалгааны зорилго нь олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 1966-2015 онд нийтлэгдсэн 296 эрдэм шинжилгээний өгүүллэг дэх 510 загвар болон эдгээр загваруудыг боловсруулахад ашиглаж буй статистик аргуудад харьцуулалт хийх явдал юм. Үүний тулд эдгээр загвар боловсруулахад ашиглаж буй арга зүй, таамаглах чадвар, хэрэглээ болон дампууралд нөлөөлж буй хүчин зүйлсэд гол анхаарал хандуулав. Дампуурлын загвар нь зориулалт, хүчин зүйлийн сонголт, загвар боловсруулж буй арга, түүврийн хэмжээ зэргээс шалтгаалан харилцан адилгүй байна. Үүнээс гадна дампуурлын загвар боловсруулахад 65 орчим статистик шинжилгээний арга ашиглаж байгаагаас дискриминант шинжилгээ, ложит болон хиймэл оюуны сүлжээ зэрэг аргуудын таамаглах чадвар харьцангуй өндөр байна. Компанийн дампууралд нөлөөлж буй 400 гаруй ялгаатай хувьсагч байгаагийн 86 хувь нь санхүүгийн үзүүлэлт байна. Эдгээрээс хөрвөх чадвар, ашигт ажиллагааны бүрэлдэхүүнд багтах зарим үзүүлэлт чухал ач холбогдолтой байгаагаас гадна сүүлийн үед компанийн засаглал, макро эдийн засаг, салбарын нөлөөг илэрхийлсэн хүчин зүйлс түгээмэл ашиглах болжээ. Түлхүүр үг: Эрсдэл, дискриминант шинжилгээ, ложит загвар, хиймэл оюун ухаан, z индекс Оршил Компанийн дампуурлыг таамаглах тухай асуудал тэртээ 1930 оноос эхэлсэн хэдий ч өнөөг хүртэл судлагдсаар байгаа чухал сэдэв хэвээр байна. Үүний шалтгаан нь компанийн дампуурал нэмэгдэх үед зээлдэгч, хувьцаа эзэмшигч зэрэг компанийн гол оролцогч талууд төдийгүй нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагаврыг бий болгодогтой холбоотой юм. Эдгээр загваруудад харьцуулалт хийх нь энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид болон хэрэглэгчдэд чухал ач холбогдолтой байх болно. Учир нь судлаачдын хувьд ямар арга болон хүчин зүйлсэд тулгуурлан загвар боловсруулахаа тодорхойлохоос гадна тухайн компанийн дампуурлыг урьдчилан таамаглаж буй хэрэглэгчдийн хувьд ямар улсын, аль салбарт боловсруулсан загвар нь таамаглах чадвар харьцангуй өндөртэйг мэдэх боломжтой болно. Дампуурлын загваруудад харьцуулалт хийсэн Aziz, Dar[1], Bellovary ба бусад[2], Linden [3] зэрэг хэд хэдэн судалгаа байдаг боловч бидний судалгаа нь сүүлийн үед хэрэглэх болсон аргуудын ач холбогдол, түгээмэл хэрэглэж буй хүчин зүйлс, тэр дундаа компанийн дампууралд хамгийн хүчтэй нөлөөлж буй 50 санхүүгийн харьцааг олж тогтоох зэрэг асуудлыг нарийвчлан судалж байгаагаараа онцлог юм. 90


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Нэг. Компанийн дампуурлыг таамаглах загварын түүхэн хөгжил Компанийн дампуурлыг таамаглах оролдлого анх 1930 оны үеэс эхэлсэн бөгөөд үндсэн хэрэгцээ, шаардлага нь арилжааны банкуудад түгээмэл байв. Тухайн үед ашиглаж байсан арга нь дампуурсан болон дампуураагүй компаниудын санхүүгийн үзүүлэлтэд ямар онцлог ялгаа, зүй тогтол байгааг энгийн статистик аргад тулгуурлан судалж байсан бөгөөд гол төлөөлөгчид нь Edmister[4], Ramser and Foster[5], FitzPatrick[6], Smith and Winakor[7], Wall[8], Merwin [9] нар юм. Тухайлбал; FitzPatrick 13 санхүүгийн харьцаанд тулгуурлан компанийн дампуурлыг таамаглах арга зүйг нэг хэмжээст статистик аргаар боловсруулж байжээ. Дампуурлыг таамаглах загварын түүхэн хөгжил нь тухайн үеийн бодит хэрэгцээ болон загвар боловсруулахад ашиглагдаж буй статистик, эконометрик аргуудын хөгжилтэй салшгүй холбоотой юм. Бидний олж тогтоосноор 1966-2015 оны хооронд хийгдсэн 500 гаруй дампуурлыг таамаглах загвар байгаа бөгөөд эдгээрт ойролцоогоор 60 гаруй статистик болон эконометрик аргууд ашиглажээ. Тэр дундаа дискриминант шинжилгээ (Discriminant Analysis), ложит загвар (Logit model), хиймэл оюуны ухааны сүлжээ (Artificial Neural Networks) зэрэг арга, загварыг түлхүү ашиглаж байна. Beaver [10] аж үйлдвэрийн 38 салбарын дампуурсан болон дампуураагүй тус бүр 79 компанийн 30 гаруй харьцаанд тулгуурлан нэг хэмжээст дискриминант шинжилгээг ашиглах замаар дампуурлыг таамаглах загвар боловсруулсан нь энэ аргад суурилсан бусад ажлуудаас практик ач холбогдол өндөртэй сайн ажил болж чадсан. Түүний судалгааны гол үр дүнгээс үзвэл; компанийн дампууралд цэвэр ашгийг нийт өр төлбөрт харьцуулсан харьцаа, цэвэр ашгийг борлуулалтын орлогод харьцуулсан харьцаа зэрэг үзүүлэлтүүд чухал нөлөөтэй болохыг олж тогтоожээ. 1960 оны сүүлээр олон хэмжээст дискриминант шинжилгээ хөгжих болсонтой холбогдон дампуурлын шинжилгээний дараа үеийн хөгжил эхэлсэн. Энэ үеийн гол төлөөлөгчид нь Alitman[11], Deakin[12], Blum[13], Elam[14], Libby[15], Taffer[16], Wilcox[17], Argenty [18] нар юм. Эдгээрээс таамаглах чадвар, практик хэрэглээ зэрэг үзүүлэлтээрээ давуу болж чадсан загвар нь Стерн бизнесийн сургуулийн профессор Эдвард Альтманы боловсруулсан таван хувьсагчтай загвар юм. Тэрээр компанийн дампуурлыг таамаглахын тулд санхүүгийн хүндрэлд хамгийн их нөлөөлдөг 22 санхүүгийн үзүүлэлтээр үнэлгээ хийж, эцэст нь хамгийн хүчтэй нөлөөлдөг таван үзүүлэлтийг олж тогтоосон. Тус загвар нь дампуурах магадлалыг нэг жилийн хугацаанд 95 хувь, хоёр жилийн хугацаанд 72 хувийн магадлалтай үнэн таамаглах чадвартайгаас гадна компанийн муу менежмент, зах зээлийн хүчтэй өрсөлдөөн, эдийн засгийн хямрал зэрэг нь дампуурлын гол шалтгаан болдог талаар Альтманы ажлуудад [11], [19], [20], [21] тэмдэглэгдсэн байна. Meyer and Pifer [22] нар шугаман магадлалын загварыг (linear probability model) анх ашиглаж байсан боловч тус аргаар боловсруулсан загваруудын таамаглах чадвар муу, статистик ач холбогдол бага зэргээс шалтгаалан маш цөөн судлаачид ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл 1970-2015 оны хооронд Gloubos and Grammatikos [23], Castanias [24] зэрэг 6 судалгааны ажилд ашигласан байна. Hanweck [25] пробит загвар, Martin [26] ложит загварыг анх ашиглах болсон бөгөөд ложит загвар нь дискриминант шинжилгээний дараа орох хамгийн түгээмэл хэрэглээтэй арга юм. Энэхүү арга нь дотроо сlassic logit analysis, binomial logit analysis, multinomial logit analysis зэрэг хэд хэдэн төрөлтэй бөгөөд тус загварыг ашиглан дампуурлыг таамаглах загвар боловсруулсан хамгийн алдартай загвар нь Ohlson [27]-ны 8 хувьсагчтай загвар юм. Харин пробит загварт тулгуурлан боловсруулсан Gentry, Newblod and Whiteford[28], Lennox [29] зэрэг загваруудаас Zmijewski [30]-ийн 3 хувьсагчтай загвар нь хамгийн түгээмэл загварт зүй ёсоор тооцогддог. 1980-аад оны сүүлээр хиймэл оюун ухааны сүлжээ загварыг анх Bell, Riber and Verchio[31], Tam and Kiang[32], Coats and Fant[33], Udo[34], Fletcher and Gos [35] зэрэг судлаачид компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулахад ашиглаж эхэлсэн. Тус загвар нь 91


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

дотроо learning vector quantization (LVQ), self-organizing map (SOM), probabilistic neural networks (PNN), Fuzzy neural network (FNN), n-net neural network (N-NET), optimal estimation neural network (OENN), counter propagation neural network (CPNN), GRGx neural network (GRGx), radial basis function neural network (RBFN), multi-layer perceptron network (MLP) зэрэг хэд хэдэн төрөлтэй бөгөөд хамгийн өргөн ашигладаг аргуудын нэг нь буцах тархалттай хиймэл оюуны сүлжээ загвар (Backpropagation neural network) байна. 1990 оны эхэн үеэс шийдвэрийн модны арга (decision trees) ашиглах болсон. Тус аргад тулгуурлан дампуурлын загвар боловсруулсан гол төлөөлөгчид нь Cho, Hong and Ha[36], Stanišić, Mizdraković and Knežević[37], Li[38], Kwak, Cheng, Ni, Shi, Gong and Yan [39] нар бөгөөд тус аргад тулгуурласан нийт 17 дампуурлын загварыг боловсруулсан байдаг. Шийдвэрийн модны арга нь дотроо Interactive Dichotomizer 3 (ID3), Classification and Regression Trees (CART), QUEST algorithm (QUEST), CHi-squared Automatic Interaction Detector (CHAID), Multivariate Adaptive Regression Splines (MARS), C4.5 болон C5 algorithm зэрэг олон төрөлтэй бөгөөд Tam and Kiang [32]-ID3, Chen [40] CART арга, Shiri and Ahangary [41] QUEST, CHAID болон C5 арга, Fernandez and Olmeda [42] MARS, C4.5 зэрэг судлаачид харгалзах арга, загваруудыг судалгаандаа ашигласан байна. Үүнээс гадна aз туршилтын загвар (hazard model), k-хамгийн ойр хөршүүд (k-nearest neighbours), aнгиллын дүрмүүд (rule based classification), байесын сүлжээ (bayesian network), туслах вектор машин (support vector machine), амьдрах чадварын шинжилгээ (survival analysis), опционы үнийн загвар (option pricing model), генетик програмчлал (genetic programming) зэрэг аргуудыг орчин үед өргөн ашиглаж байна. Мөн 1996 оноос хойш хосолсон техник буюу (hybrid techniques) дээрх арга, загваруудыг хослуулах замаар дампуурлыг таамаглах загвар боловсруулах болжээ. Тухалбал; Back, Laitinen and Sere[43], Ignizio and Soltys [44] нар (Genetic Algorithms+ Multi-layer Perceptron network), Min, Lee and Han [45] нар (Multi-layer Perceptron network+ logistic regression), Hua болон бусад [46] нар (Support vector machines+logistic regression) зэрэг аргуудыг хослуулах замаар компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулсан байна. Хоёр. Компанийн дампуурлыг таамаглах загваруудын харьцуулалт Компанийн дампуурлын загваруудад харьцуулалт хийх нь энэ чиглэлийн судлаачид болон дампуурлын загвар хэрэглэгчдэд чухал ач холбогдолтой билээ. 1966-2015 оны хооронд 296 эрдэм шинжилгээний ажилд нийт 510 орчим компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулжээ. Харин дампуурлыг таамаглах загвар боловсруулахад ашиглаж буй арга, тухайн загварын ач холбогдол, таамаглах чадвар, дампууралд нөлөөлж буй хүчин зүйлийг харьцуулсан Aziz, Dar[1], Bellovary болон бусад[2], Linden [3] зэрэг цөөн тооны судалгаа хийгджээ. Хүснэгт 1. Дампуурлын загваруудад харьцуулалт хийсэн судалгааны ажил 2006

Судалгааны ажлын тоо 44

Дампуурлын загварын тоо 89

Харьцуулалтын хамрах хугацаа 1968-2003

2007

165

172

1966-2004

2015 2016

51 296

72 510

1966-2014 1966-2015

Судлаачийн нэр

Он

Aziz, Dar Bellovary, Giacomino, Akers Linden Бидний судалгаа

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

1966 оноос хойш хийгдсэн дампуурлын загваруудын 46.3 хувь нь холимог буюу дурын салбарын компани байгаа бол 13.9 хувь нь хувьцаат компани, 11.2 хувь нь үйлдвэрийн салбарын компани, 8 хувь нь арилжааны банкинд зориулсан байна. Үүнээс үзвэл дампуурлын загварууд нь өмчлөлийн хэлбэр, бизнесийн салбар, үйл ажиллагааны төрөлжилт, бизнесийн цар хүрээ болон тухайн улсын нийгэм, эдийн засгийн орчны хүчин зүйлс зэргээс хамаараад харилцан адилгүй болох нь харагдаж байна. Бидний олж тогтоосноор дампуурлын загвар 92


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

боловсруулахад ашиглаж буй 65 төрлийн статистик, эконометрик арга байгаагаас дискриминант шинжилгээ, ложит, хиймэл оюуны сүлжээ зэрэг арга түгээмэл хэрэглэгдэж байна. Мөн дампуурлыг таамаглах загварууд нь гол төлөв 1930, 1973, 1990, 1997, 2000, 2008 онуудад тохиосон их хямралуудын дараа илүү их судлагдаж байгаа нь ажиглагдсан. Үүнд: 40 35

Дискриминант

Ложит загвар

Пробит загвар

Хиймэл оюуны сүлжээ

Бусад арга

30 25 20 15 10 5 0

Зураг 1. Дампуурлын загвар боловсруулахад түгээмэл ашиглаж буй аргууд Дампуурлын загвар боловсруулахад ашиглаж буй аль арга нь таамаглах чадвар сайн байгааг үнэлэхдээ Aziz and Dar [1] нарын арга зүйд тулгуурлав. Хэдийгээр BSDM, GA зэрэг аргуудаар үнэлсэн загваруудын таамаглах чадварын дундаж утга нь хамгийн өндөр байгаа ч тухайн аргуудын хэрэглээ, таамаглах чадварын геометр дундаж болон жигнэсэн вариацаар тооцсон таамаглах чадварын зэрэглэлээс харвал олон хэмжээст дискриминант шинжилгээ (MDA), ложит загвар (LM), хиймэл оюун ухааны сүлжээ (ANN) аргаар үнэлсэн дампуурлын загваруудын таамаглах чадвар хамгийн сайн байгааг дараах хүснэгтээс харж болно. Үүнд: Хүснэгт 2. Статистик, эконометрик аргуудын таамаглах чадварын зэрэглэл Арга

Дампуурлын загваруудад ашиглагдсан аргууд (𝑵𝒊 )

MDA LM NN DT PM SVM GA PRA LPM PH BSDM KNN BBN JM UA Бусад

145 110 92 15 14 12 9 7 5 5 5 5 4 4 3 33

Таамаглах чадварын геометр дундаж (𝑷𝑹𝒊 ) 78% 84% 78% 84% 76% 82% 86% 78% 76% 70% 87% 71% 74% 82% 81% 79%

𝑵𝒊 ∗ 𝑷𝑹𝒊 11305.6 9203.8 7162.7 1264.0 1063.4 982.5 770.1 547.4 380.1 351.1 436.6 354.5 295.4 326.1 243.2 2597.3

Жигнэсэн вариац (𝑾𝑽𝒊 )

Жигнэсэн стандарт хэлбэлзэл (𝑾𝑺𝑫𝒊 )

Засварлагдсан стандарт хэлбэлзэл (𝑨𝑺𝑫𝒊 /𝑵𝒊 )

Таамаглах чадварын зэрэглэл

99.6 99.4 140.9 243.8 265.8 139.9 55.0 51.7 147.4 222.4 7.0 221.1 125.2 79.6 9.0 141.0

9.98 9.97 11.87 15.61 16.30 11.83 7.42 7.19 12.14 14.91 2.64 14.87 11.19 8.92 2.99 11.88

0.069 0.091 0.129 1.041 1.164 0.986 0.824 1.027 2.428 2.983 0.528 2.974 2.797 2.230 0.998 0.360

1 2 3 10 11 7 6 9 13 16 5 15 14 12 8 4

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

93


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

t жил

t+2 жил

t+3 жил

Арифметик дундаж

t+4 жил Медиан

t+5 жил

t+6 жил

2.6

75.0

75.8 14.0

72.7

71.1

76.0 13.2

14.0

75.7

77.1

75.8

75.7 17.3

15.9

14.8

t+1 жил

73.1

77.0

74.8

83.2

79.4 13.3

82.4

85.0

Энд бид MDA-ийн LDA, UAD, QAD, NPDA аргууд, LM-ийн BLA, MLA аргууд, NNийн BNN, N-NET, GRGx, OENN, FNN, MLP, PNN, LVQ, SOM, RBFN, CPNN аргууд болон DT-ийн ID3, CART, QUEST, CHAID, MARS, C4.5, C5 аргуудыг тухайн харьяалагдах аргад нь нэгтгэж тооцсон. Харин бусад арга гэдэгт BM, BT, CBR, CMYh, CRIS, CUSUM, DEA зэрэг нийт 24 төрлийн аргыг нэгтгэж тооцов. Компанийн дампуурлыг таамаглах загвар бидний олж тогтоосноор нийт 42 улсад зохиогдсон байна. Эдгээр загваруудын таамаглах чадвар хамгийн өндөр нь Турк (92.5 хувь), Япон (90.6 хувь), Бразил (89.2 хувь) байгаа бол хамгийн бага байгаа нь БНХАУ (69.9 хувь), Эстон (72.7 хувь), Итали (72.9 хувь) зэрэг улсуудад хийгдсэн загварууд байна. Харин тухайн улсад хийгдсэн загваруудын таамаглах чадварыг геометр дундаж, жигнэсэн болон засварлагдсан стандарт хэлбэлзлээс нь хамааруулан эрэмбэлбэл Америк, Англи, Иран улсуудад хийгдсэн загваруудын таамаглах чадвар хамгийн өндөр байна. Судалгаанд хамрагдсан загварууд нь тухайн жил болон түүнээс хойш 7 хүртэл жилийн хугацааг таамаглах чадвартай байгаагаас 31.7 хувь нь тухайн жил, 10.87 болон 10.42 хувь нь тус бүр нэг болон хоёр жилийн дараах дампуурах эрсдэлийг урьдчилан таамаглах чадвартай байна. Тухайлбал; Baldwind and Gleze[47], Fletcher and Gos [35] нарын боловсруулсан загвар нь хамгийн урт хугацаанд буюу 7 хүртэл жилийн дараах дампуурах эрсдэлийг урьдчилан таамаглах боломжтой юм.

t+7 жил

Стандарт хазайлт

Зураг 2. Дампуурлын загваруудын таамаглах чадвар (цаг хугацаагаар) Дампуурлын загварууд нь 2-оос 47 хүртэл хувьсагчаас бүрдэж байгаа бөгөөд дийлэнх загварууд нь ойролцоогоор 6-8 хувьсагчтай байна. Bellovary, Giacomino and Akers [2] нар дампуурлын загвар дахь хувьсагчийн тоо нь тухайн загварын таамаглах чадварт хамааралгүй болохыг тогтоосон боловч хувьсагчийн тоо бага байх тусам тухайн загварын таамаглах чадвар өндөр байгаа нь ажиглагдсан. Үүнд: 120 99%

Таамаглах чадвар, хувь

100 80

87%

60 40 30.1%

20 0 0

10 20 30 40 Дампуурлын загварууд дахь хувьсагчийн тоо

Зураг 3. Дампуурлын загваруудын хувьсагчийн тоо болон таамаглах чадвар 94

50


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Дампуурлын загваруудад ашиглагдаж буй хүчин зүйлсийг судлаачид хэд хэдэн бүлэгт ангилдаг. Бидний судалгаанд хамрагдсан дампуурлын загваруудад 400 гаруй ялгаатай хувьсагч байгаагийн 86 хувь нь санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд байна. Эдгээрийг дотор нь санхүүгийн хүчин зүйлс, бусад санхүүгийн хүчин зүйлс, зах зээлд суурилсан санхүүгийн хүчин зүйлс, санхүүгийн бус хүчин зүйлс, макро эдийн засгийн хүчин зүйлс, компанийн засаглалын хүчин зүйлс гэсэн 6 бүлэгт ангилав. Санхүүгийн үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглээтэй 50 үзүүлэлт нь давхардсан тоогоор 1778 удаа ашиглагджээ. Эдгээр санхүүгийн үзүүлэлтийг бүлэглэн үзвэл хөрвөх чадварын үзүүлэлт 31.1 хувь, ашигт ажиллагааны үзүүлэлт 24.8 хувь, хөшүүрэг 16.4 хувь, үйл ажиллагааны идэвхжилтийн үзүүлэлт 12.3 хувийг бүрдүүлж байгаа бол бусад санхүүгийн хүчин зүйлс 15.5 хувийг бүрдүүлж байна. Санхүүгийн үзүүлэлтүүдээс хөрвөх чадварын үзүүлэлтүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа ба Glezakos, Mylonakis and Oikonomou [48] нар хөрвөх чадварын харьцааны үзүүлэлтүүд нь компанийн дампуурлыг урьдчилан таамаглах загваруудад хамгийн түгээмэл ашиглагдаж буй чухал хүчин зүйлс болохыг тодорхойлсон. Үүнээс гадна Kaaro[49], Mensah [50] нар тус үр дүнг баталсан байдаг. Харин дампуурлыг таамаглах загваруудад хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй санхүүгийн үзүүлэлт нь цэвэр ашгийг нийт хөрөнгөнд харьцуулсан харьцаа байгаа ба Ohlson[27], Zmijewski [30] зэрэг 136 дампуурлын загварт (топ 50 санхүүгийн харьцаанд эзлэх хувь 7.6) оржээ. Үүнээс гадна Beaver[10], Altman[11], Shumway[51], Springate [52] зэрэг эрдэмтдийн боловсруулсан дампуурлыг таамаглах суурь загвар дахь санхүүгийн үзүүлэлтүүдийг судлаачид түгээмэл ашиглаж байна. Бүртгэлд суурилсан санхүүгийн харьцааны үзүүлэлтүүдээс гадна хувьцааны үнийн хэлбэлзэл зэрэг зах зээлийн үнэлгээнд суурилсан санхүүгийн хувьсагчдыг мөн дампуурлыг урьдчилан таамаглахад Altman, Haldeman and Narayana [53] зэрэг судлаачид өргөн хэрэглэх болсон. Эдгээр харьцаа нь зах зээлд суурилсан санхүүгийн мэдээллийг агуулах ба тэдгээрийг гагцхүү хувьцаат компанийн хувьд тооцоолох боломжтойгоос гадна зах зээлийн үнэлгээг зардалд харьцуулсан харьцаа болон зах зээлийн үнийг балансын үнэнд харьцуулсан харьцааг түгээмэл ашиглаж байна. Дампуурлыг таамаглахад бүртгэл болон зах зээлд суурилсан санхүүгийн хувьсагчаас гадна хэмжээг илэрхийлэх хувьсагчдыг ашиглаж болно. Учир нь зээл хялбар авах боломж, диверсификаци зэргээс шалтгаалан томоохон компанийн хувьд бизнесийн эрсдэл бага учир дампууралд өртөх нь бага Castanias [24], активын хэлбэлзэл нь дампуурлыг таамаглахад бүртгэлд суурилсан санхүүгийн үзүүлэлтийг бодвол илүү үр дүнтэй байдаг талаар Cram ба бусад [54] зэрэг цөөнгүй судлаачид баталсан байдаг. Үүнээс гадна Ohlson [27] компанийн хэмжээг илэрхийлэх зарим хувьсагчид нь статистик ач холбогдолтой болохыг олж тогтоосноос гадна нийт хөрөнгөөр тохируулсан ҮНБ-ийн үнийн төвшний индексийг ашигласан байдаг. Хэрэв компанийн хэмжээг илэрхийлэх хувьсагч нь бүртгэлийн буюу нийт актив, хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ зэрэг зах зээлд суурилсан хувьсагч дагалдаж байвал санхүүгийн бусад хувьсагч гэж үзэж болно. Тухайлбал; Chen болон бусад [55] нар компанийн хэмжээг хэмжихдээ ажиллагсдын дундаж тоог ашигласан байдаг. Санхүүгийн бус хүчин зүйлсэд гол төлөв салбарын нөлөө их байгааг цөөнгүй судалгааны ажлаас харж болно. Тухайлбал; Mensah[56], Petersen and Plenborg[57], Hensher and Jones [58] зэрэг судлаачид эдийн засгийн хуучин салбар, шинэ салбар, эрдэс баялаг, санхүү, үйлчилгээний салбар зэрэг дамми хувьсагчаар салбарын үнэлгээ хийх нь дампуурлыг сайн таамаглаж байгааг олж тогтоосон байна. Макро хүчин зүйлсээс хамгийн өргөн ашиглаж байгаа, мөн компанийн дампууралд хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь инфляцын төвшин Quinlan[59], Liou and Smith[60]; хүүгийн хувь хэмжээ Salman болон бусад[61], Lee болон бусад[62]; эдийн засгийн өсөлт Liou 95


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

and Smith[60], Munth and Kornel [63] болон валютын ханш Veronica and Anantadjaya[64], Nam болон бусад [65] байна. Харин компанийн дампууралд засаглалын хүчин зүйлсийн нөлөө чухал болохыг сүүлийн үеийн судалгааны ажлуудаас харж болно. Тухайлбал; Teti, Acqua and Brambilla [66] нар ТУЗ-ийн үүрэг хариуцлага, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа болон хяналт зэрэг үзүүлэлтийг, Donoher [67] өмчийн эзэмшил ба ТУЗ-ийг гадаад болон дотоод төлөөллөөс бүрдүүлсэн байдал, Piruna and Kingkarn [68] нар хувийн өмчлөл, ТУЗ дахь хяналтын хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувь, ТУЗ дахь хараат бус захирлуудын эзлэх хувь зэрэг 9 үзүүлэлтийг олж судалсан бол Darrat болон бусад [69] нарын судалгаанд захирлын тоо, гүйцэтгэх захирлын нас, аудитын хороо нь бүгд гадаад захирлуудаас бүрдсэн байдал зэрэг компанийн засаглалтай холбоотой 13 хүчин зүйлээр компанийн дампуурлыг үнэлсэн байна. Дампуурлын загваруудаас практик ач холбогдол, таамаглах чадвар, хэрэглээ өндөртэй хэд хэдэн алдартай загвар байна. Хэдийгээр Taffler [70] зэрэг зарим загварын таамаглах чадвар өндөр боловч ч практик талаас нь харьцуулж үзвэл Альтманы таван хүчин зүйлийн загвар хамгийн үр дүнтэй, өргөн хэрэглээтэй байна. Үүнийг мөн Mani Shehni[71], Perez[72], Aziz and Dar [1] Chung, Tan and Holdsworth [73] нарын судалгаанаас харж болно. Дүгнэлт, зөвлөмж Өнөөг хүртэл компанийн дампуурлыг таамаглах загвар маш олноор зохиогдох болсон нь сайшаалтай хэдий ч компанийн дампуурлын загвар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах эрсдэлтэй юм. Дампуурлын загварын түүхэн хөгжил нь нөлөөлж буй хүчин зүйл, боловсруулж буй арга зүй, хэрэглээний чиг хандлагатай салашгүй холбоотой байна. Түрүү үеийн судлаачид гол төлөв санхүүгийн харьцааны үзүүлэлт ашиглаж байсан бол орчин үеийн судлаачид макро эдийн засаг, салбарын нөлөө, компанийн хэмжээ, засаглалын үзүүлэлт зэрэг өргөн хүрээнд хамруулах болжээ. Гэсэн хэдий ч санхүүгийн хүчин зүйлс нь компанийн дампууралд хүчтэй нөлөөлсөн хэвээр байгаа нь нүсэр бүтэц, муу төлөвлөлт, үр ашиггүй зарцуулалт, үйлдвэрлэлийн өндөр өртөг, компанийн засаглал зэрэг удирдлагын шийдвэр, арга барилтай холбоотой хүчин зүйл нь компанийн дампууралд чухал нөлөө үзүүлдэгтэй холбоотой юм. Компанийн пампуурлыг таамаглах загвар хэрэглэгчдийн хувьд аль ч цаг үед үнэ цэнээ алдаагүй, түгээмэл хэрэглээтэй Аltman[11], Taffler[70], Ohlson[27], Springate[52], Zmijewski [30] зэрэг алдартай загвараас гадна өөрийн орны, тэр дундаа тухайн салбарын онцлогт нийцсэн загвар ашиглаж байх нь илүү оновчтой. Харин дампуурлыг таамаглах загвар боловсруулж буй судлаачдын хувьд түүврийн хэмжээг түлхүү авах, дискриминант шинжилгээ, хиймэл оюуны сүлжээ, ложит зэрэг арга, загвараар үнэлгээ хийж байхаас гадна дампуурсан эсэхийг тодорхойлох шалгуурт анхаарах, дампууралд нөлөөлөгч хүчин зүйлсийг тухайн орон, салбар болоод нийгэм эдийн засгийн орчны хүчин зүйлийн онцлогтой уялдуулан сонгох нь зүйтэй байна.

96


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ Aziz. M.A, ба Dar.H.A. (2006). Predicting corporate bankruptcy: Where we stand? . Corporate Governance: 6(1), 18-33. Bellovary.J.L, Giacomino, D,E, ба Akers,M,D. (2007). A Review Of Going Concern Prediction Studies: 1976 To Present. Journal of Business & Economics Research: Volume, Number 5. Linden, H. (2015). Synthesis of research studies examining prediction of bankruptcy. Department of Accounting School of Business: Accounting Master's thesis. Edmister, R. (1930). An Empirical Test of Financial Ratio Analysis for Small Business Failure Prediction. Journal of Financial and Quantitative Analysis. Vol. 7. No. 2. 1477-1493. Ramser, L.O, ба Foster.J.R. (1931). A Demonstration of Ratio Analysis. Bureau of Business Research Bulletin. No. 40. University of Illinois. FitzPatrick, P.J. (1932). A Comparison of Ratios of Successful Industrial Enterprises with Those of Failed Companies. The Certified Public Accountant, 727-731. Smith, F.R, ба Winakor.A.H. (1935). Changes in Financial Structure of Unsuccessful Corporations. Bureau of Business Research. No. 31. University of Illinois. Wall, A. (1936). How to evaluate financial statements. Harper. New York, 1936. Merwin, C. (1942). Financing Small Corporations. Bureau of Economic Research. New York. Beaver, W, H. (1966). Financial Ratios as Predictors of Failure. Empirical Research in Accounting: Selected Studies. Journal of Accounting Research. Supp. pp. 71-111. Altman, E. (1968). Discriminant Analysis and the Prediction of Corporate Bankruptcy. The Journal of Finance. pp. 589-609. Deakin, E,B. (1972). A Discriminant Analysis of Predictors of Business Failure. Journal of Accounting Research. Vol. 10. No. 1, pp. 167-179. Blum, M. (1974). Failing Company Discriminant Analysis. Journal of Accounting Research. Vol. 12. No. 1. pp. 1-25. Elam, R. (1975). The Effect of Lease Data on the Predictive Ability of Financial Ratios. The Accounting Review. Vol. 50. No. 1. pp. 25-43. Libby, R. (1975). Accounting Ratios and the Prediction of Failure: Some Behavioral Evidence. Journal of Accounting Research. Vol. 13. No. 1. pp. 150-161. Taffler, R. (1976). Finding those Firms in Danger. City University Business School. London. Working Paper Vol. 3. No. 3. Wilcox, J,W. (1976). The Gambler’s Ruin Approach to Business Risk. Sloan Management Review. No. 1. Fall. pp. 33-46. Argenti, J. (1976). Corporate Collapse: the Causes and Symptoms. . McGraw-Hill. Altman, E. (1983). Corporate financial distress: A complete guide to predicting, avoiding, and dealing with bankruptcy. New York:: John Wiley & Sons. Altman, E. (2002). Bankruptcy, credit risk, and high yield junk bonds: a compendium of writings. Oxford: Blackwell Publishing. Altman, E. (1993). Corporate financial distress: A complete guide to predicting, avoiding and dealing with bankruptcy, second edition. New York: John Wiley and Sons. Meyer.P.A, ба Pifer.H.W. (1970). Prediction of Bank Failures. The Journal of Finance, 25(4), 853868. http://dx.doi.org/10.1111/j.1540-6261.1970.tb00558.x. Gloubos, G, ба T Grammatikos. (1988). The success of bankruptcy prediction models in Greece. Studies in Banking and Finance. 7: 37–46. Castanias, R. (1983). Bankruptcy risk and optimal capital structure. The Journal of Finance, 38, pp. 1617-1635. Hanweck, G.A. (1977). Predicting Bank Failure. Research Paper in Banking and Financial Economics, Financial Studies Section, Division of Research and Statistics, Board of Governors of the Federal Reserve System, November. 97


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Martin, D. (1977). Early Warning of Bank Failure: A Logit Regression Approach. Journal of Banking and Finance, 1, 249-276. Ohlson, J,A. (1980). Financial Ratios and the Probabilistic Prediction of Bankruptcy. Journal of Accounting Research (spring), 109-131. Gentry, J, A, P Newblod, ба D, T Whiteford. (1985). Classifying bankrupt firms with funds flow components. Journal of Accounting Research, 23(1), 146–160. Lennox, C. (1999). Identifying failing companies: A revaluation of the logit, probit and da approaches. Journal of Economics and Business, 51, 347–364. Zmijewski, M. (1984). Methodological issues related to the estimation of financial distress prediction models. Journal of Accounting Research 22 (Suppl.), 59–82.8. Bell, T, G Ribar, ба J Verchio. (1990). Neural Nets Versus Logistic Regression: a Comparison of Each Model’s Ability to Predict Commercial Bank Failures, In Proceeding of the 1990 Deloitte Touche/Univ. Kansas Symp. On Auditing Problems, 29–53. Tam, K, ба M Kiang. (1992). Managerial Applications of the Neural Networks: the Case of Bank Failure Predictions. Management Science, 38, 416–430. Coats, P, ба L Fant. (1992). A Neural Network Approach to Forecasting Financial Distress. Journal of Business Forecasting, 10(4), 9-12. Udo, G. (1993). Neural Network Performance on the Bankruptcy Classification Problem. Computers and Industrial Engineering, 5, 377-380. Fletcher, D, ба E Gos. (1993). Forecasting with Neural Networks-an Application Using Bankruptcy Data. Information Management, 24, 59–167. Cho, S, H Hong, ба B-C Ha. (2010). A hybrid approach based on the combination of variable selection using decision trees and case-based reasoning using the Mahalanobis distance: For bankruptcy prediction. Expert Systems with Applications, Vol. 37, 3482–3488. Stanišić, N, V Mizdraković, ба G Knežević. (2013). Predicting corporate financial distress using the logit model: The case of Malaysia. Asian Academy of Manageent Journal. 6, 49-61. Li.W. (2014). Corporate Financial Distress and Bankruptcy Prediction in the North American Construction Industry. Duke University, Durham, North Carolina. Kwak, W, X Cheng, J Ni, Y Shi, G Gong, ба N Yan. (2014). Bankruptcy Prediction for Chinese Firms: Comparing Data Mining Tools With Logit Analysis. Chen, M-Y. (2011). Bankruptcy prediction in firms with statistical and intelligent techniques and a comparison of evolutionary computation approaches. Computers and Mathematics with Applications, 62, 4514-4524. Shiri, M,M, ба M Ahangary. (2012). Corporate Bankruptcy Prediction using Data Mining Techniques: Evidence from Iran.” African Journal of Scientific Research, Vol. 8, No. 1. Fernandez, E, ба I Olmeda. (1995). Bankruptcy prediction with artificial neural networks. Lect. Notes Comput. Sc., pp. 1142–1146. Back, B, T Laitinen, ба K Sere. (1968). Neural network and genetic algorithm for bankruptcy predictions. Exp Syst Appl 11:407-413. Ignizio, JP, ба JR Soltys. (1996). Simultaneous design and training of ontogenic neural network classifiers. Comput Oper Res, 23, 535–546. Min, SH, J Lee, ба I Han. (2006). Hybrid genetic algorithms and support vector machines for bankruptcy prediction. Exp Syst Appl, 31:652–660. Hua, Z, Y Wang, X Xu, B Zhang, ба L Liang. (2007). Predicting corporate financial distress based on integration of support vector machine and logistic regression. Exp Syst Appl, 338, 434–440. Baldwind, J, ба G Glezen. (1992). Bankruptcy Prediction Using Quarterly Financial Statement Data. Journal of Accounting, Auditing & Finance. Vol. 3. No. 7. pp. 269-285. Glezakos, M, J Mylonakis, ба K Oikonomou. (2010). An Empirical Research on Early Bankruptcy Forecasting Models: Does LogitAnalysis Enhance Business Failure Predictability. European Journal of Finance and Banking Research, Vol.3, No.3. 98


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Kaaro, H. (2004). Kebangkrutan Versus Restrukturisasi: Evaluasi dan Prediksi Kelangsungan Hidup Perusahaan Pasca Krisis Keuangan. Kinerja, Vol.8, No. 1: 1-26. Mensah,Y,M. (1983). The Differential Bankruptcy Predictive Ability of Specific Price Level Adjustments: Some Empirical Evidence. The Accounting Review, Vol.58, No.2:228-246. Shumway, T. (2001). Forecasting bankruptcy more accurately: a simple hazard model. Journal of Business. 74, 101–124. Springate, G. (1978). Predicting the possibility of failure in a Canadian fum. Canada: Simon Eraser University. Unpublished M.B.A. Research Project. Altman, E, I, R, G Haldeman, ба P Narayanan. (1977). ZETA Analysis. A new model to identify bankruptcy risk of corporations. Journal of Banking and Finance, Vol.1, pp. 22E54. Cram, D, S Hillegeist, E Keating, ба K Lundstedt. (2004). Assessing the Probability of Bankruptcy.” Review of Accounting Studies, Vol. 9, 5. Chen, N, B Ribeiro, A Vieira, ба A Chen. (2013). Clustering and visualization of bankruptcy trajectory using self-organizing map. Expert Systems with Applications, Vol. 36, 7710–7720. Mensah,Y, M. (1984). An examination of the stationarity of multivariate bankruptcy prediction models: A methodological study. Journal of Accounting Research, 22(1), 380–395. Petersen, C, ба T Plenborg. (2012). Financial statement analysis: valuation, credit analysis and executive compensation. England: earson Education Limited. Hensher, D, ба S Jones. (2004). Predicting Firm Financial Distress: A Mixed Logit Model. The Accounting Revie, 2004: Vol. 79, No. 4, 1011-1038. Quinlan, J, R. (2003). C5.0 Online Tutorial. http://www.rulequest.com. Liou, Dah-Kwei, ба Malcolm Smith. (2006). Macroeconomic Variables in the Identification of Financial Distress, Working Paper No.900284. Salman, A, Kh, Yvonnevon Friedrichs, ба Ghazi Shukur. (2009). Macroeconomic Factors and Swedish Small and Medium-Sized Manufacturing Failure. Centre of Excellence for Science and Innovation Studies, Working PaperNo. 185, The Royal Institute of technology. Lee, Ch, L Sun, ба B Tsai. (2007). Do Auditors’ Opinions, Industry Factors and Macroeconomic Factors Signal Financial Distress? Evidence From Taiwan, Working Paper. Munthe, ба Kornel. (2009). Pengaruh Sejumlah Variabel Makro Ekonomi dan Kinerja Keuangan Perusahaan Publik Terhadap Probabilitas Kesulitan Keuangan dan Kebangkrutan Periode Tahun 2001-2006 (Studi Pada Perusahaan Publik yang Tercatat di Bursa Efek Indonesia). Disertasi, Program Doktor Ilmu Ekonomi, Universitas Katolik Parahyangan. Veronica, M, ба S Anantadjaya. (2014). Bankruptcy Prediction Model: An Industrial Study in Indonesian Publicly-listed Firms During 1999-2010. Integrative Basiness and Economics, Vol 3(1). Nam, W, Ch, S, T Kim, J, N Park, ба K, Hoe Lee. (2008). Bankruptcy Prediction Using A DiscreteTime Duration Model Incorporating Temporal and Macroeconomic Dependencies. Journal of Forecasting, Vol. 27, Issue 6, p. 493-506. Teti, E, A Acqua, ба M Brambilla. (2014). Bankruptcy predictors during the financial crisis.A study of Italian SMEs. Bocconi University, Via Roentgen, 1-20136 Milan, Italy. Donoher, W. (2004). To File Or Not To File? Systemic Incentives, Corporate Control, and the Bankruptcy Decision. Journal of Management, Vol. 30, No.2, 239. Piruna, P, ба S Kingkarn. (2009). Corporate distress prediction models unsing governance and financial variables: Evidence from Thai isted firms during the East Asian Economic Crisis. Journal of Economics and Management, Vol No. 2, 273-304. Darrat, A, S Gray, J Park, ба J Wu. (2011). Corporate Governance and Bankruptcy Risk. http://ssrn.com/abstract=1710412. Taffler, R.J. (1977). Going, going, gone – four factors which predict. /R.J.Taffler, H.Tisshaw, Accountancy. Mani Shehni, K. (2013). Application and Comparison of Altman and Ohlson Models to Predict Bankruptcy of Companies. Research Journal of Applied Sciences, Engineering and Technology 5(6). 99


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

Perez, M. (2006). Artificial neural networks and bankruptcy forecasting: a state of the art. Neural Computer & Application, 15, 154-163. Chung, K, S Tan, ба D Holdsworth. (2008). Insolvency prediction model using multivariate discriminant analysis and artificial neural network for the finance industry in New Zealand. International Journal of Business and Management, 3(1), 19-29.

ХАВСРАЛТ №

Түгээмэл ашиглагдаж буй 50 санхүүгийн харьцаа

Тэмдэглэ л

Давтамж

Хув ь

1

Цэвэр ашиг/ Нийт хөрөнгө

NITA

136

2

Эргэлтийн хөрөнгө / Богино хугацаат өр төлбөр

CACL

126

3

Ажлын капитал / Нийт хөрөнгө

WCTA

107

4

Нийт өр төлбөр / Нийт хөрөнгө

TLTA

105

5

Хуримтлагдсан ашиг / Нийт хөрөнгө

RETA

98

6

Хүү, татварын өмнөх ашиг / Нийт хөрөнгө

EBITTA

97

7

Борлуулалтын орлого/ Нийт хөрөнгө

STA

80

8

Эргэлтийн хөрөнгө / Нийт хөрөнгө

CATA

71

9 10

(Эргэлтийн хөрөнгө-бараа материал)/Богино төлбөр Цэвэр ашиг / Өөрийн хөрөнгө

11

7.6 % 7.1 % 6.0 % 5.9 % 5.5 % 5.5 % 4.5 % 4.0 % 3.9 % 2.9 % 2.6 % 2.5 % 2.5 % 1.9 % 1.6 % 1.5 % 1.5 % 1.4 % 1.3 % 1.3 % 1.3

хугацаат

өр CICL

69

NIE

51

Бэлэн мөнгө / Нийт хөрөнгө

CTA

46

12

Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ / Нийт өр төлбөр

CFOTL

45

13

Өөрийн хөрөнгийн зах зээлийн үнэ / Нийт өр

MVED

44

14

Богино хугацаат өр төлбөр / Нийт хөрөнгө

CLTA

34

15

Өөрийн хөрөнгө/ Нийт хөрөнгө

ETA

28

16

Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ / Богино хугацаат өр төлбөр

CFOCL

26

17

Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ/ Нийт хөрөнгө

CFOTA

26

18

Цэвэр ашиг / Борлуулалтын орлого

NIS

25

19

Урт хугацаат өр төлбөр / Нийт хөрөнгө

LTDTA

24

20

Хүү, татварын өмнөх ашиг / Зээлийн хүүгийн зардал

EBITI

23

21

Үйл ажиллагааны орлого / Нийт хөрөнгө

OITA

23

100


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017

22

Өр төлбөр / Өөрийн хөрөнгө

LE

23

23

Бэлэн мөнгө / Богино хугацаат өр төлбөр

CCL

21

24

Үйл ажиллагаа мөнгөн гүйлгээ/ Борлуулалтын орлого

CFOS

21

25

Эргэлтийн хөрөнгө / Борлуулалтын орлого

CAS

21

26

Бараа материал / Борлуулалтын орлого

IS

21

27

Нийт хөрөнгийн логарифм

LOGTA

19

28

Цэвэр ашгийн өөрчлөлт

CHIN

19

29

Өөрийн хөрөнгийн бүртгэлийн үнэ цэнэ / Нийт өр

BVED

19

30

Цэвэр ашгаарх мөнгөн гүйлгээ / Өр төлбөр

CFD

18

31

Борлуулалтын орлогын логарифм

LOGS

18

32

Ажлын капитал / Борлуулалтын орлого

WCS

17

33

(Нийт орлого-Борлуулсан бүтээгдэхүүний өртөг)/ ББӨ

RCGS

16

34

Үндсэн хөрөнгө / Хөрөнгө

CA

16

35

Богино хугацаат өр төлбөр / Эргэлтийн хөрөнгө

CLCA

16

36

Хүү, татварын өмнөх ашиг / Богино хугацаат өр төлбөр

EBITCL

16

37

Борлуулалтын орлого / Бараа материал

SI

16

38

Үйл ажиллагааны зардал / Үйл ажиллагааны орлого

OEOI

16

39

Үйл ажиллагаанаас бий болсон нөөц/ Нийт өр төлбөр

FULT

16

40

Нийт өр төлбөр нь нийт хөрөнгөөс их бол 1, үгүй бол 0

OENEG

16

41

Цэвэр ашиг нь сүүлийн 2 жил сөрөг байсан бол 1, үгүй бол 0

INTWO

16

42

Цэвэр борлуулалт / Нийт хөрөнгө

NSTA

16

43

Нийт орлого / Хөрөнгө

RA

16

44

Татварын өмнөх цэвэр ашиг / Цэвэр борлуулалт

NIBTS

16

45

Түргэн хөрвөх хөрөнгө / Борлуулалт

QAS

15

46

Борлуулалтын орлого/ Эргэлтийн бус хөрөнгө

SFA

15

47

Ажлын капитал / Өөрийн хөрөнгө

WCE

15

48

(Авлага / Борлуулалтын орлого) *360

RS

14

101

% 1.3 % 1.2 % 1.2 % 1.2 % 1.2 % 1.1 % 1.1 % 1.1 % 1.0 % 1.0 % 1.0 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.9 % 0.8 % 0.8 % 0.8 % 0.8 %


БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017 49

Борлуулалтын орлого / Эргэлтийн хөрөнгө хөрөнгө

SCA

13

50

Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал / Өр төлбөр

CFIATA

13

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

102

0.7 % 0.7 %

Teachers Conference 2017  

Mandakh burtgel

Teachers Conference 2017  

Mandakh burtgel

Advertisement