2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

Page 1

MU-PR-16:2019ST МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1

1.2

1.3

Мандах Их Сургууль (цаашид Мандах ИС гэх)-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2019-2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд Монгол Улсын "Дээд боловсролын тухай хууль", Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх журам", Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал, 2019 оны 04 сарын 17ны өдрийн А/218 тоот тушаал бусад холбогдох эрх зүйн актуудыг энэхүү журам баримтална. Мандах ИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг бүртгүүлэгч, элсүүлэх оюутны тоог хяналтын тоо, хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг элсэгч, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг элсэлтийн комисс гэнэ. Мандах ИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно. ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1

2.2

Мандах Их Сургуульд бүртгүүлэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан заавал өгөх монгол хэлний шалгалтыг өгсөн байна. Бүртгүүлэгч нь хүснэгт №1, 2-д заасны дагуу сонгосон хөтөлбөрөөрөө 2 хичээлийн шалгалт өгч, тус сургуулийн босго оноог хангасан байна. Хүснэгт №1 1. БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР /УЛААНБААТАР ХОТ/

Бүлэг

Элсэлт авах хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

Суралцах хугацаа

Элсэлтийн ерөнхий шалгалт ба босго оноо

Үндсэн шалгалт 1 Төв сургууль I бүлэг

Нягтлан бодох бүртгэл

4 жил

Санхүү 4 жил II бүлэг

Банк Механик Инженер /инженер-эдийн засаг/ 4 жил Логистик менежмент

Математик 450

Гадаад хэл 400

Гадаад хэл 450

Математик 400

Математик 410

Гадаад хэл 400

Гадаад хэл 410

Математик -400

Математик 410 эсвэл Физик 410

Физик 400 эсвэл Гадаад хэл 400

Гадаад хэл 410 эсвэл Нийгмийн тухай мэдлэг 410

Физик 400 эсвэл Математик 400

Гадаад хэл 410

Гадаад хэлний

4 жил

Дагалдах шалгалт 2

Монгол хэл 400 эсвэл Нийгмийн тухай мэдлэг 400


MU-PR-16:2019ST IV бүлэг

орчуулагч /англи хэл/

Нийгмийн тухай мэдлэг 410

Гадаад хэл 400 эсвэл Монгол хэл 400

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Програм хангамж Мэдээллийн систем III бүлэг

4 жил

Компьютерийн сүлжээ График дизайн

4 жил

Математик 410

Физик 400 эсвэл Гадаад хэл 400

Гадаад хэл 410 эсвэл Нийгмийн тухай мэдлэг 410

Физик 400 эсвэл Математик 400

Математик 410 эсвэл Физик 410 Ур чадвар 410

Ур чадвар 400 Математик 400 эсвэл Физик 400

Хүснэгт №2 2. БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР /ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ/ Бүлэг

V бүлэг

Элсэлт авах хөтөлбөрийн чиглэл

Нягтлан бодох бүртгэл

Суралцах хугацаа

Элсэлтийн ерөнхий шалгалт ба босго оноо Үндсэн шалгалт 1

Дагалдах шалгалт 2

Математик 400

Гадаад хэл 400 эсвэл Монгол хэл 400

Нийгмийн тухай мэдлэг 400

Математик 400

4 жил

ГУРАВ. БҮРТГЭЛ 3.1 3.2

3.3

Бүртгэлийг онлайнаар болон хичээлийн төв байранд явуулна. Онлайнаар бүртгүүлэхдээ http://elselt.mandakh.mn хаягаар орж, зааврын дагуу бүртгүүлнэ. Хичээлийн төв байранд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: a) Иргэний үнэмлэхний хуулбар b) Бүрэн дунд боловсролын гэрчилгээ c) Ерөнхий шалгалтын батламж d) Цээж зураг 2 хувь /2х3/ e) Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй/ Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчдийг 2019 оны 06 дугаар сарын 17-оос 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд /09:00-18:00 хооронд/ бүртгэнэ. ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ

4.1

4.2 4.3

Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шаардлага хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ хүснэгт №1-т заагдсан шалгалтын оноогоор хөтөлбөр тус бүрээр жагсаалт гаргана. Шалгаруулалтанд тэнцсэн бүртгүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг сургуулийн вэб сайтад /www.mandakh.edu.mn/ тавьж нийтэд мэдээлнэ. Онооны жагсаалтаар хяналтын тоонд багтсан болон хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх шаардлага хангасан бүртгүүлэгчдэд суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд


MU-PR-16:2019ST

4.4 4.5

4.6 4.7

олгоно. Элсэгч нь өөрийн суралцах авъяас чадвар, хувийн зан чанар, хэтийн зорилго, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссе бичиж, элсэлтийн комисст заавал ирүүлнэ. Эрхийн бичиг олгохдоо дараах материалыг эх хувиар нь авна. Үүнд: a) Бүрэн дунд боловсролын гэрчилгээ b) Ерөнхий шалгалтын дүнгийн батламж c) Сурагчийн хувийн хэрэг d) Иргэний үнэмлэх (хуулбар) e) Цээж зураг 4 хувь f) Сургалтын урьдчилгаа төлбөрийн баримт /Сургалтын төлбөрийн 50 хувиас дээш/ g) Эрүүл мэндийн үзлэг /сүръеэ/ хийлгэж, суралцахад саадгүй болох тухай тодорхойлолт Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж авах бол холбогдох дүрэм, журамд заасан бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна. Дархан салбар сургуулийн элсэлтийг Дархан хот дахь салбар сургууль өөрийн хичээлийн байранд зохион байгуулна. ТАВ. ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

5.1

5.2 5.3 5.4 5.5

Бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийн бүртгэлийг 2019 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд сургалтын алба баталгаажуулж, “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулна. Бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагчийн хэн нэгэнтэй хамт байлцана. “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулаагүй тохиолдолд Мандах ИС-д элсээгүйд тооцно. Элсэх эрх авсан элсэгч суралцах гэрээгээ цуцласан тохиолдолд сургалтын урьдчилгаа төлбөрийн 10 хувийг суутгана. Оюутнаар батлах захирлын тушаал гарснаар Мандах Их Сургууль болон БСШУСЯны мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэнэ. ЗУРГАА. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ

6.1

Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгчийн үндсэн шалгалтын оноог харгалзан, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө. Үүнд: №

Үндсэн шалгалтын оноо

Хөнгөлөлтийн хувь

1

751-ээс дээш оноотой бол

50%

2

701-750 оноотой бол

30%

3

650-700 оноотой бол

20%

6.2 Мандах Их Сургуулиас зохион байгуулсан математик, англи хэлний олимпиадуудад, эссэ бичлэгийн тэмцээнд амжилттай оролцсон бол сургуулиас олгосон суралцах эрхийн бичгийг үндэслэн шууд элсүүлэх бөгөөд заагдсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. 6.3 Элсэгч нь сүүлийн 2 жилд улсын болон нийслэлийн хэмжээний математик, физик, мэдээлэл зүй, англи хэлний олимпиадад 1-10-р байрт шалгарсан бол олимпиадын комиссоос олгосон зохих батламжийг үндэслэн, сургуулийн босго оноог хангасан тохиолдолд шууд элсүүлнэ.


MU-PR-16:2019ST 6.4 Элсэгч нь үндэсний болон олон улсын хэмжээний урлаг, спортын тэмцээн, уралдааны эхний байр (I-III)-т шалгарсан бол зохих батламжийг үндэслэн, сургуулийн босго оноог хангасан тохиолдолд шууд элсүүлнэ. ДОЛОО. БУСАД 7.1

7.2

7.3

Тус сургууль нь дараах заалтад хамаарах иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлнэ. (БСШУСЯ-ны Сайдын А/194 тоот тушаал) Үүнд: a) Дээд боловсролтой, 2 дахь дээд боловсрол эзэмших иргэн b) Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн, мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт өдөр болон эчнээ сургалтад элсэн суралцах иргэн c) Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог, боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн d) Гадаад улсын ижил түвшний их сургуулиас шилжин суралцах иргэн Элсэгчдийн гаргасан маргаан, гомдол нь комиссын гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бол сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу тухайн гишүүнд зохих хариуцлага тооцно. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө. НАЙМ. ЭЛСЭЛТИЙН КОМИСС

8.1

8.2 8.3

Хөдөө орон нутгийн элсэгчдийг бүртгэх болон хуваарь сонголтыг “Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас 2019-2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна. Улаанбаатар хотод явагдах элсэлтийг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна. Элсэлтийн комиссын гишүүд дараах үүргийг хүлээнэ. a) Элсэхээр бүртгүүлэгчдийг хуваарьт өдрүүдэд цахим болон биеэр бүртгэнэ. b) Элсэхээр бүртгүүлэгчдийг онооны дарааллаар шалгаруулалт хийж, сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан суралцах эрхийн бичиг олгоно. c) Элсэгчдийн материалыг бүрдүүлж Сургалтын албанд хүлээлгэн өгнө.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.