ОЭШХурлын эмхэтгэл 2018

Page 1

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН


Эмхэтгэсэн: Хянасан:

Б. Нацагдорж /Доктор, профессор/ Ч.Төрбадрах /Доктор, дэд профессор/


ГАРЧИГ ӨМНӨХ ҮГ.....................................................................................................................................3

1.ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН САЛБАРУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН ХУВЬЦААНЫ ХАНШИНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС Э.Лхагвасүрэн, А.Энхтөр.............................................................................................................5 2.ТАТВАРЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АСУУДАЛ Л.Ганхуяг, .Мишээл.......................................................................................................................16 4.НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРДАЛ БОЛОН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАМААРАЛ Г. Мөнхтүвшин , С.Цэвээнжаргал............................................................................................24 5.ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮТЦИЙН БУС ХАНДЛАГЫН ЭКОНОМЕТРИК АРГУУДААР ҮНЭЛЭХ НЬ Б. Амгалан......................................................................................................................................33 6. АУДИТЫН КОМПАНИЙН АЖИЛЛАГСДЫН АЖЛЫН ХАНДЛАГЫГ

САЙЖРУУЛАХ НЬ Э. Үүрийнгэгээ............................................................................................................................. 42

7. МОНГОЛ ОРНЫ УСНЫ ХОМСДОЛЫГ БУУРУУЛАХ НЬ М. Мөнгөншагай , Б.Ганхөлөг..................................................................................................48

8. АУДИТЫН КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ Б.Номин – Эрдэнэ, Б.Дорж .......................................................................................................55 9. ОЮУТНУУДЫН СУРАХ ХАНДЛАГЫГ ТАНДАХ СУДАЛГАА Х.Дөлгөөн , О. Золзаяа…………………………………………………………………………………63 10. АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД CHATBOT АШИГЛАХ

БОЛОМЖИЙГ СУДЛАХ НЬ О.Одхүү, Б.Бямбажаргал , А.Номин …………………………….................................................72 11. АНГЛИ-МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮЙЛ ҮГИЙН ЦАХИМ ТАЙЛБАР

ТОЛЬ БИЧИГ Г.Тэмүүжин, Г.Балдандорж , М.Нандинцэцэг, Д.Уугантуяа………………………………77


Өмнөх үг Оюутнуудын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач, ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор Мандах Их Сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эмхэтгэн гаргадаг уламжлалтай. МБИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 2 - р сарын 28-нд амжилттай зохион байгуулав. Оюутны эрдэм шинжилгээний хуралд тэнхим бүрээс шалгаран ирсэн нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс: Тэргүүн байранд ”Хувьцаат компаниудын салбаруудын хөрөнгө оруулалт болон хуьцааны ханшид нөлөөлөх хүчин зүйлс” илтгэл шалгарав. Илтгэгч : Э.Лхагвасүрэн /Санхүү,банк - 2/, А.Энхтөр / НББ – Татвар -2/ Удирдагч багш : С.Цолмон /Доктор (PhD), дэд профессор/ Дэд байранд “Хувьцааны ханшийн хөдөлгөөнийг бүтцийн бус хандлагын эконометрик аргуудаар үнэлэх нь” илтгэл орлоо. Илтгэгч : Б. Амгалан / НББ – АХ -4/ Удирдагч багш : С.Цолмон /Доктор (PhD), дэд профессор/ Гутгаар байранд “Татварын тогтвортой өсөлтийг хангах зарим асуудал” илтгэл шалгарав. Илтгэгч : Л.Ганхуяг / НББ – Татвар -3/, О.Мишээл / НББ – Татвар -3/ Удирдагч багш : И.Гүррагчаа /Ахлах багш/ Эдийн засаг, бизнес, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнес, удирдлага гэсэн чиглэлүүдээр 2017-2018 оны хичээлийн жилд ОЭШБХ-д тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн олны хүртээл болгож байна.


ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН САЛБАРУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН ХУВЬЦААНЫ ХАНШИНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС 1

2

А.Энхтөр НББ-Татвар

Э. Лхагвасүрэн Санхүү Банк

Удирдагч багш: С.Цолмон /Ph.D, дэд профессор/

3

a b

A.Enhtor_toroo@yahoo.com

Enkhamgalan_lhagva165@yahoo.com

Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь хувьцааны ханшийн өөрчлөлтийн хугацаан цувааг Tobin’s Q загвар болон техник шинжилгээ ашиглан таамаглаж, ханшийн хэлбэлзэлд нөлөөлж буй гадаад болон дотоод хүчин зүйлсийг тодорхойлоход оршино. Судалгаанд Монгол улсын хөрөнгийн бирж дээр идэвхитэй арилжаалагддаг Топ 20 компанийн хувьцааны ханш мөн макро эдийн засгийн 2005 оны 1 –р сараас 2018 оны 2-р сар хүртэлх нийт 236 өгөгдлийг түүвэрлэн авч судлав. Компанийн дотоод гадаад хүчин зүйлсийг EVEIWS9.0 програм дээр, тобины q загварыг EXCEL 2010 тусламжтайгаар боловсруулж мөн техник шинжилгээгээг investing программ дээр ирээдүйн таамаглалыг тус тус хийж үр дүнг харьцууллаа. Түлхүүр үг тобины q, хувьцаа, компанийн засаглал, техник шинжилгээ Оршил Сүүлийн үед барууны сонирхолыг татаж буй асуудал бол хөрөнгийн зах зээлийн үйл хөдлөл, түүний эдийн засгийн өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийг танин мэдэх явдал болоод байна. Энэ асуудлын хүрээнд Монголын зах зээлд үзүүлэх нөлөөлөл болон хувьцаат компаниудын хөрөнгө оруулалтыг судлах нь өнөөгийн сонирхолтой чухал сэдвүүдийн нэг билээ. “Хөрөнгийн зах зээлд 90% нь 10%-ийнхаа ашгийг санхүүжүүлдэг” гэсэн үг байдаг. Энэ нь нийт арилжаанд оролцож буй арилжаачдын ихэнх нь зөв шинжилгээ хийж чадалгүй буруу шийдвэр гаргадагтай холбоотой. Монгол улсад 1991 онд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ үүсгэн байгуулагдаж анхны брокер диллерийн компаниуд байгуулагдсан цагаас хойш 27-н жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхжиж байна. Гэвч үр ашиг султай хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаа төдийлөн хөгжөөгүй байгаа билээ. Зах зээлд мэдээлэл бага зарлагддаг, зарлагдсан мэдээллийг нь үнэн гэдгийг батлах баримт нь ил тод бус, хөрөнгө оруулагчид мэдээлэлдээ итгэдэггүй, шинэ мэдээлэл олж авах, түүнийг хайж, илрүүлэх хүчин чармайлт багатай гээд эцсийн бүлэгт хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, нөгөө талаас мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээ, мөн хөрөнгө оруулагчдын өөрсдийх нь боловсролын түвшин муу учраас манай орны арилжаачдын хувьд хамгийн тохирсон шинжилгээ нь техник шинжилгээ юм.


Техник шинжилгээ гэдэг нь зах зээлийн судалгааг тухайн зах зээлийн тоон үзүүлэлт, хувь, хүснэгт график, эрэлт нийлүүлэлтийн хэмжээ болон тухайн зах зээлийн өмнөх цаг үеийн тоон үзүүлэлтүүд гэх мэт дээр тулгуурлан цаашдын төлөвийг тодорхойлох үйл явц юм. Техник анализ нь хэрэглэж буй тоон үзүүлэлтүүдийн нарийвчлалаас ихээхэн шалтгаалах бөгөөд суурь анализийн нэгэн адилаар дангаар нь ашигласан ч амжилтанд хүрэх боломжтой гэдэг. Техник шинжилгээний зорилго бол зах зээлийн хөдөлгөөнийг үнийн графикийн тусламжтайгаар судалж цаашид үнийн хөдөлгөөн ямар байхыг таамаглах явдал юм. Тухайн үнэт цаасны эрэлт ба нийлүүлэлтийн тэнцвэр нь үнэ болно. Сэдвийн хүрээнд судлагдсан голлох бүтээлүүд: Судлагдсан байдал Oliver Blanchard, “The Stock market, Profit and Investment”, 1993-Энэхүү судалгаанд АНУ-ын хөрөнгийн бирж дээрх 1900-1990 оны арилжаалагдаж байгаа бүх компанийн эмпирик судалгааг тобины q загвар ашиглан задалж ирээдүйн хөрөнгө оруулалтын утгыг таамагласан. Б.Энхбат, “Хувьцаат компаниудын хөрөнгө оруулалтын шинжилгээ”, 2007 он Fabio. P, “The Stability of the relation between the stock market and macroeconomic forces”, 2002, Chong-En Bai, Qiao Liu, Joe Lu, Frank M. Song, and Junxi Zhang* Faculty of Business and Economics The University of Hong Kong Corporate Governance and Market Valuation in China 2003-Энэхүү судалгаа нь нийт Хятадын 1096 компанийг түүвэрлэж судалж компанийн засаглалын механизмууд болон зах зээлийн харилцан хамаарлыг судлаж харилцан хамаарлыг тогтоосон. 2. Хөрөнгө оруулалтын тобины q загвар болон хувьцааны ханшинд нөлөөлөгч хүчин зүйлс 2.1 Хөрөнгө оруулалтын тобины q загвар Тобины Q-ийн харьцаа нь хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа бүх компанийн үнэ цэнэ нь тэдгээрийн бүх хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэтэй харьцуулсан харьцаатай тэнцүү гэсэн онол юм.[1] Онолын хувьд Тобины Q харьцаа нь 1-ээс дээш байгаа тохиолдолд тухайн компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үздэг. (1) ( 2)

Q харьцаа нь 1-ээс бага 0-ээс их байвал хөрөнгийн өөрчлөлтийн зардал хувьцааны үнэ цэнээс өндөр байна. Энэ нь хувьцааг зах зээлд хямд буйг илтгэнэ.  Q<1 энэ нь хувьцааг хямд байна гэж илтгэнэ.  Q>1 их байвал тухайн компаний хувьцаа өндөр байна гэж илтгэнэ. Эдгээр Q харьцаа нь өндөр буюу 1-ээс их байх нь компанийн хувьцааны үнэ цэнэ хөрөнгөөсөө өндөр ба цаашид өсөх өндөр магадлалтайг илтгэж байна. [2]


2.2 Хувьцааны ханшинд нөлөөлөгч дотоод хүчин зүйл Компанийн засаглал нь хувьцааны ханшинд хэрхэн нөлөөлхийг дараах тобины q загварыг ашиглаж тооцоолно. [3]

Tq=

(3)

Өөрөөр хэлбэл зах зээлийн харьцаа дараах байдалтай байна. MB=

(4)

Энд: MVCS=Компанийн зах зээлийн үнэлгээ; BVPS=компанийн хувьцааны үнэлгээ; BVLTD=Урт хугацааны өр төлбөр; BVINV=бараа материалын дансны үнэ BVCL=Компанийн өр төлбөрийн дансны үнэ; BVCA=компанийн эргэлтийн хөрөнгийн дансны үнэ; BVTA=Компанийн нийт хөрөнгө; MB=Зах зээлийн харьцаа

2.3 Хувьцааны ханшид нөлөөлөгч санхүүгийн бус буюу гадаад хүчин зүйл Аль-Qenae, Ли & (2002)- Кувейтийн, Eriki (2001) Нигерийн хөрөнгийн зах зээлийн хувьцааны ханшид инфляци, хүүгийн түвшин зэрэг үзүүлэлтүүд урвуу хамааралтай байгааг тогтоосон. Доорх хүснэгтэнд гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг бусад судлаачдийн гаргасан үр дүнтэй харьцуулан өөрийн таамаглалыг дэвшүүллээ. Хүснэгт:1 Хувьцааны ханшинд нөлөөллөгч гадаад хүчин зүйлс Нөлөөлөгч хүчин зүйлс Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд Үнийн тогтвортой байдлийн үзүүлэлтүүд Олон улсын хүчин зүйлс Санхүүгийн захын үзүүлэлтүүд Гадаад хүчин зүйлс

ДНБ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүн

Судалгаанд сонгосон үзүүлэлтүд Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн (IP)

Нөлөөлөл Эерэг

Инфляци , хэрэглээний үнийн индекс

Мөнгөний нийлүүлэлт(M2)

Эерэг

алт, зэс зэрэг түүхий эдийн үнэ

Зэсийн үнэ (CP)

Сөрөг, Эерэг

Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү(IR)

Сөрөг

Доллар USD Юань CNY

Сөрөг, Эерэг

Бодит болон нэрлэсэн хүү, хөрөнгийн захын индекс дотоодын зээл Гадаадын худалдааны тэнцэл, вальютын ханш

Компанийн дотоод хүчин зүйлс

Балансын үзүүлэлтүүд болон санхүүгийн харьцаанууд

Тобины Q, нийт хөрөнгө, нийт өр төлбөр, Орлого, Зах зээлийн үнэлгээ

Эерэг

Хөрөнгийн захын үзүүлэлтүүд Эдийн засгийн үзүүлэлт

Нэгдсэн салбарын болон топ-20 индекс

Топ-20 индекс

Эерэг

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс CPI

Эерэг

Эх сурвалж: судлаачийн тооцоолол

Faris Nasif AL- Shubiri (2011)- хувьцааны ханштай MS, GDP, CPI зэрэг үзүүлэлтүүд эерэг буюу шууд хамааралтай байгааг баталсан байдаг[4].


Харин манай Монгол улсад IP, M2, CP, CPI зэрэг нь эерэг хамааралтай байна. Сөрөг хамааралт нь IR, USD, CNY, CP зэрэг үзүүлэлт байна. 3. Хувьцаат компаниудын хөрөнгө оруулалтын ашигт ажиллагаа Судалгааны ажлын энэ хэсэгт хувьцааны ханшийн динамикийг ашиглан хөрөнгө оруулалтын ашигт ажиллагааг тооцоолов.Тооцооллыг хийхдээ онолын тобины Q загварыг ашиглан EXCEL программ дээр боловсрууллаа. Судагааны ажлын дараагийн хэсэгт топ 20 компаны

хувьцааны ханшинд гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг ewievs 9.0 програмаар тооцлоо. Тооцоололд 2005-2017 оны бүх саруудыг түүвэрлэн нийт 32 үзүүлэлт сонгосноос tстатистикийн шинжүүрээр ач холбогдолгүй хувьсагчдыг хасав.

Зураг 1 Топ 20 индексийн 2012-2017 оны дундаж ханш Эх сурвалж:www.mse.mn Сарын индексийн тооцооллоос харахад 3, 8, 9, 10 болон 11-р саруудад хувьцааны ханш тус тус өсдөг ба үлдсэн саруудад Топ 20 индекс буурдаг байна. Мөчлөг нөлөөллийн хувьд 2010 оны 7-р сараас индекс ханш хурдацтай өсөж энэ нь 2012 оны 7 сар хүртэл үргэлжилсэн ба 8 сараас буцаж унасан байна. Энэ өсөлт нь уул уурхайн экспорт өссөлттэй холбоотой юм. Харин 2013 оноос буцаж унаж энэ нь үргэлжилсээр 2017 оны 8 сараас буцаж огцом өссөн байна. Энэ нь Апу, Говь, Таван толгой зэрэг ХК-ийн хувьцааны ханш өссөнтэй холбоотой ба энэхүү өсөлтийн шалтгаан нь Хятадын Heinkein компани Апу ХК хувьцааны 20% худалдан авснаар, Говь ХК салбарын тоогоо нэмсэнээр мөн ОУ-ын зах зээл дээр нүүрсний ханш өссөнөөр Таван толгойн экспорт нэмэгдсэнээр шалтгаалсан байна. Топ 20 индексийн урьдчилсан таамаглалаас харахад 2017 оны 12 сар 2018 оны эхний саруудад өсөх трендтэй байна.

Топ 20 компаны хувьцааны ханшинд гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг ewievs 9.0 програмаар тооцлоо. Тооцоололд 2005-2017 оны бүх саруудыг түүвэрлэн нийт 32 үзүүлэлт сонгосноос t-статистикийн шинжүүрээр ач холбогдолгүй хувьсагчдыг хасав. Тэгшитгэл1 Топ –20 индекс түүнд нөлөөлөгч хүчин зүйл ТОП 20 ИНДЕКС =-105-4.71 COAL(-1)+0.23CP+2.782USD+0.09IR-23.8CNY-0.78TOP20(1)+1380.6LOG(TOP20) R=97

Дээрх тэгшитгэлээс харахад топ 20 компаний дундаж ханшийг дээрх үзүүлэлтүүд 97%аар тайлбарлаж чадаж байна. Нэгж хувьцааны ханшид санхүүгийн үзүүлэлтүүд бүгд шууд нөлөөлөлтэй байгаа бол гадаад хүчин зүйлсээс долларын ханш (USD) нэг нэгжээр өсөхөд дундаж ханш 2.78₮-өсдөг. Харин юаны ханш (cny) -23.8 ₮-буурдаг. Харин бусад хувьсагчид тогтмол байхад ханш дунджаар 105₮-өөр буурах хандлагатай байна.


3.1Хувьцаат компаниудын салбарын таамаглал Онолын хувьд Тобины Q харьцаа нь 1-ээс дээш байгаа тохиолдолд тухайн компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үздэг. Манай орны хувьд хөгжингүй орнуудын хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад оролцогчид болон зах зээлийн хэмжээгээрээ бага боловч хөрөнгө оруулалтын үр ашиг нь салбар бүрийн хувьд харьцангуй ялгаатай байна. Үүнд салбар тус бүрийн (Үйлдвэрлэл, Барилга, Уул уурхай, болон худалдаа үйлчилгээ) Тобины Q харьцааны норматив байдлыг тогтоож тооцоолов. 3 2 1 2017.09

2017.07

2017.05

2017.03

2017.01

2016.11

2016.10

2016.08

2016.06

2016.04

2016.02

2015.11

2015.09

2015.07

2015.05

2015.03

2015.01

2014.11

2014.09

2014.07

2014.05

2014.03

2014.01

2013.11

2013.09

2013.07

2013.05

2013.03

2013.01

0

Зураг 2: Уул уурхайн салбарын дундаж тобины Q Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх графикаас харахад 2013 оны 11 сард хамгийн дээд цэг 2.2 дээр хүрсэн бол үүнээс 2016 оны 4 сар хүртэл аажимаар буусан. Харин 2016 оны эхний улирлаас тогтмол өссөөр байна. Уул уурхайн салбарын хувьд Тобины Q харьцаа маань 0.3305-2.28833 хооронд хэлбэлзэж байна. Хүснэгт 2: Хувьцаат компаниудыг тобины q-ээр үнэлэх нь Үнэлгээ Сайн Дунд Муу

Тоон үнэлгээ 2-оос их 1.505-2 0.3304 хүртэл

Хувьцаат компани Могойн гол, Таван толгой Адуун чулуу, Багануур, Баянтээг, Шарын гол, Шивээ овоо,

Эх сурвалж:Судлаачийн тооцоолол Дээрх хүснэгтээс харахад тухайн салбарын дийлэнх буюу 5 нь дунд зэрэглэлд ангилагдаж байгаа бөгөөд салбарын дундажийг авч үзвэл Тобины Q харьцаа маань 1.505-2.38833 хооронд хэлбэлзэж байна. Доорх графикт таван толгойн хувьцаат компаны зах зээлийн үнэлгээг тобины q харьцааг харьцуулан харууллаа. 500,000,000,000 400,000,000,000 300,000,000,000 200,000,000,000 100,000,000,000 0

Хөрөнгө оруулалт

Тобины Q

5.00 4.00 3.00 2.00 1.00 -

Зураг 3 : Таван толгойн ХК Зах зээлийн үнэлгээ болон тобины Q загвар Эх сурвалж:Судлаачийн тооцоолол

2014-2015 онд зах зээлийн үнэлгээ буурснаар тобины q харьцааны бууралтанд нөлөөлсөн. 2016 оноос аажим өссөнөөр нийт хөрөнгөнд эзлэх зах зээлийн үнэлгээний өсөлтөнд нөлөөлж байна.


TTL= -1251+92.055coal-1.485copper+12.61usd(-1)-141cny-0.15excoil+673.29cpi(1)+0.727IR+316.77Budget+0.52TTl(-1) R=89% Дээрх тэгшитгэлээс харахад таван толгойн хувьцааны ханшийг дээрх үзүүлэлтүүд 89% тайлбарлаж чадаж байна. Нэгж хувьцааны ханшид бүгд шууд нөлөөлөлтэй байгаа бол хэрэглээний үнийн индекс 1 нэгжээр өөрчлөгдөхөд хувьцааны ханш 673.29₮ өснө. Харин юаны ханш 1 нэгжээр өөрчлөгдөхөд 141₮ буурах ба гадаад хүчин зүйлсээс бусад хүчин зүйл тогтмол байхад 1251₮ буурна. Үйлдвэрлэлийн салбарын хувьд тобины q харьцааг авч үзвэл дараах байдалтай байна. 3 2 1 0

Зураг 3: Үйлдвэрийн салбарын Дундаж Тобины Q загвар Эх сурвалж:Судлаачийн тооцоолол Дээрх графикаас харахад бусад салбаруудтай тобины q харьцаа нь савалгаа багатай байна. 2014 оны 5 сараас 9 сар мөн 2016 оны 5 сар-9 сар хүртэл огцом өсөлт ажиглагдаж байгаа бол тус оны 6-р сараас эхлэн харьцангүй тогтворжиж эхэлсэн. Хүснэгт 3: Үйлдвэрлэлийн салбарыг тобины q харьцаагаар үнэлэх нь: Үнэлгээ сайн Дунд Муу

Тоон үнэлгээ 0.91 дээш 0.73-0.91 хүртэл 0.65 хүртэл

Хувьцаат компани APU, SUU, GOV, UYN MMX, MNH HGN, TCK

Эх сурвалж:судлаачийн тооцоолол Үйлдвэрийн салбарын нийт 8 компаныг авч үзсэн бөгөөд сүүлийн саруудад APU, SUU, GOV, UYN зэрэг компаны Тобины Q харьцаа нь 0.91 ээс дээш байгаа учир эдгээр 4 компанид хөрөнгө оруулах нь ашигтайг харуулж байна. Зураг 4: APU ХК Зах зээлийн үнэлгээ ба тобины Q харьцаа 600,000,000,000.00 400,000,000,000.00 200,000,000,000.00 -

2.00 1.00 -

Зураг 4: APU ХК Зах зээлийн үнэлгээ ба тобины Q харьцаа Эх сурвалж:Судлаачийн боловсруулалт Дээрхээс харахад сүүлийн жилүүдэд АПУ ХК компанийн тобины Q харьцаа нь 1.14-1.94 хооронд хэлбэлзэж байна.Үүнээс үзэхэд уг компанид хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйд ашигтай гэдгийг баталж байна.Дээрх графикаас үзэхэд 2013оны 10сард дээд цэгтээ хүрч байсан бол 2016оны 6сараас уналт эхэлсэн бөгөөд 2017 оны 7сараас эхлэн хувьцааны ханш дээд цэгтээ хүрсэн байна.


АПУ=-51+129.91CNY+160.67BUDGET+724.29CPI+0M2-1.9IR+0.73APU(-1)+0.16APU(2)+4419 LOG(APU) R=0.85 Дээрх тэгшитгэлээс харахад хувьцааны дундаж ханшийг дээрх үзүүлэлтүүд 85%-аар

тайлбарлаж чадаж байна. Нэгж хувьцааны ханшид санхүүгийн үзүүлэлтүүд бүгд шууд нөлөөлөлтэй байгаа бол гадаад хүчин зүйлсээс хэрэглээний үнийн индекс нэг нэгжээр өөрчдөгдөхөд 724.29₮ өсдөг. Харин банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 1 хувиар өөрчлөгдөхөд 1.9₮ буурсан ба бусад хувьсагчид тогтмол байхад ханш дунджаар 51₮-өөр буурах хандлагатай байна. 1.50 1.00 0.50 -

Зураг 5: Барилгын салбарын тобины q загвар Эх сурвалж:Судлаачийн боловсруулалт Барилгын салбарын Тобины Q Загвар нь сүүлийн жилүүдэд 0.80-0.65 хооронд хэлбэлзэж байна. Барилгын салбарын Тобины Q загвар нь 2013 оноос хойш 1.45-аас 0.60 болтлоо унасан нь Ипотекийн зээлээс хамааралтай ба энэ салбарт хөрөнгө оруулах нь эрсдэлтэй юм. Хүснэгт 4: Барилгын салбарыг тобины q харьцаагаар үнэлэх нь: Үнэлгээ Тоон үнэлгээ Сайн 0-82 дээш Дунд 0.80-1.01 хооронд Муу 0.62 хүртэл

Хувьцаат компани Мик холдинкс Ган хийц, Монинжбар

Тус салбарт Тобины Q Загвар 0.62 хүртэл хэлбэлзэж байгаа нь үр ашиг муутай байна. Зах зээлийн үнэлгээ

Тобины Q

300,000,000,000.00

1.50

200,000,000,000.00

1.00

100,000,000,000.00

0.50

-

-

Зураг 6: Mик холдинкс компанийн зах зээлийн үнэлгээ болон тобины Q загвар Эх сурвалж:Судлаачийн тооцоолол Mик холдинг компани нь хөрөнгө оруулалтаа 2016 онд амжилттай босгож чадсанаар зах зээлийн үнэлгээ болон тобины Q харьцаа нь эерэг хамааралтай байна. Энэ нь тус компанид хөрөнгө оруулах нь боломжийн байна.


MIK=-200+1.922cny(-4)+ 0.114 usd+9.12 ip(-2)+ ip(-2)+2.72M2+0.03 ir+22.09 log(mik) R=95% Дээрх тэгшитгэлээс харахад хувьцааны дундаж ханшийг дээрх үзүүлэлтүүд 95%-аар тайлбарлаж чадаж байна. Нэгж хувьцааны ханшид санхүүгийн үзүүлэлтүүд бүгд шууд нөлөөлөлтэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийн гарцын хэмжээ 1 сая ₮ өөрчлөгдөхөд хувьцааны ханшийг 9.12₮ өсгөж байна. Харин бусад хүчин зүйл тогтмол гэж үзвэл 200₮ буурч байна.

2017.10 2017.08 2017.06 2017.04 2017.02 2016.12 2016.10 2016.08 2016.06 2016.04 2016.02 2015.12 2015.10 2015.08 2015.06 2015.04 2015.02 2014.12 2014.10 2014.08 2014.06 2014.04 2014.02 2013.12 2013.10 2013.08 2013.06 2013.04

2.00 1.50 1.00 0.50 0.00

Зураг 7: Худалдаа үйлчилгээний салбарын тобины Q загвар Эх сурвалж:Судлаачийн боловсруулалт Тобины Q харьцаа маань 1.50-1.02 хооронд хэлбэлзэж байна. Энэ нь Худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах нь үр ашигтайг илтгэж байна.Тобины Q ийн дундаж харьцаа 0.92 гэдэг нь маш сайн үзүүлэлт юм. Хүснэгт 5: Худалдаа үйлчилгээний салбарыг тобины q харьцаагаар үнэлэх нь: Үнэлгээ Сайн Дунд Муу

Хувьцат компани Авто импекс, Улсын их дэлгүүр Материал импекс, Женко тур беро, Баянгол зочид буудал Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт зах зээлийн үнэлгээ

Тобины Q

3.00 2.50 2.00 1.50 1.00 0.50 -

2013.01 2013.03 2013.05 2013.07 2013.09 2013.11 2014.01 2014.03 2014.05 2014.07 2014.09 2014.11 2015.01 2015.03 2015.05 2015.07 2015.09 2015.11 2016.01 2016.03 2016.05 2016.07 2016.10 2016.12 2017.02 2017.04 2017.06 2017.08 2017.10

30,000,000,000.00 25,000,000,000.00 20,000,000,000.00 15,000,000,000.00 10,000,000,000.00 5,000,000,000.00 -

Тоон үнэлгээ 1.4-өөс дээш 1-1.4 хүртэл 1 хүртэлх

Зураг 8: Улсын их дэлгүүрийн зах зээлийн үнэлгээ болон тобины Q загвар

Эх сурвалж:Судлаачийн тооцоолол Улсын их дэлгүүр сүүлийн жилүүдэд бага зэрэг уналттай байна.Энэ нь Вальютын өсөлт бууралтаас шалтгаалж унаж байгаагын нэг шалтгаан юм.

3.2 Топ 20 индексд нөлөөлөх дотоод хүчин зүйлийн шинжилгээ Засаглал нь судлаачдын үзэж байгаагаар компанийн хувьцаанд хамгийн хүчтэй нөлөөлдөг гэж үздэг бөгөөд үүнд доорх үнэлгээг өгч судалгаа хийв. Компанийн засаглалын үнэлгээ[3] 1. Ceo_is_top_dir dummy: Компанийн захирал хэрвээ ТУЗ-ийн ажилтан бол

(1.0)


Out ratio: Компанийн гүйцэгтгэх захирал ТУЗ-д ажилдаг эсэх (1.0) TOP5: Компанийн нөлөө бүхий 5 ажилтан хувьцаа эзэмшдэг эсэх (1.0) TOP1:Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувь (%) cstr2_10: 2-10 дахь хамгийн том нөлөө бүхий хувьцаа эзэмшигч (нийт хувьцаа эзэмшигчдийн хувийг логарифмд хийнэ) Топ 20 компаниудын засаглалт оноо өгж Тобины Q болон зах зээлийн харьцааг тооцоолж

2. 3. 4. 5. гаргав.

Хүснэгт6:Компанийн засаглалын үнэлгээ №

компани

CEO_tip_top_dr

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

GOV TTL APU TCK SUU SHG NEH BAN BNG MNP MIE UID HGN GTL MMX BDS EER ADL JTB MCH

1 0 0 0 1 0 1 0 1 0 1 1 1 1 0 1 1 1 1 0

out ratio 1 1 1 1 1 1 0 1 1 0 0 1 0 1 1 1 1 0 0 1

top5

top1

parent

cstr2_10

T(Q)

MB

0 0.4 0 0.2 0.6 0.2 0.6 0 0.8 0 0.2 0.6 0.2 0.6 0 0.2 0.2 0.4 0.2 0

34% 51% 51.72% 33.21% 38.69% 22.79% 29.57% 75% 20% 66% 55.14% 45.03% 53% 19.54% 37.84% 23.21% 54.18% 53.09% 20.01% 54.67%

0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0

1.35 1.48 1.54 1.26 1.49 1.18 1.26 1.78 1.1 1.71 1.52 1.33 1.54 1.1 1.24 1.05 1.5 1.54 0.93 1.66

1.60 2.17 2.39 0.51 1.66 0.42 0.83 1.83 (0.10) 1.44 0.04 (0.47) 0.53 2.26 0.38 1.74 0.47 0.56 0.80 0.24

3.09 2.55 1.75 0.67 0.90 1.89 0.64 2.04 0.73 4.29 0.71 2.73 1.09 1.61 1.05 1.90 1.04 0.85 0.70 0.60

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Топ 20 компанийн ханшинд компанийн засаглал хэр хүчтэй нөлөөлж байна вэ? Үүнийг регресс ашиглан тооцоолов.

TQ=-11.05+6.05Csales(-2)+1.6CEO_TIP(-1)-2.06CSTR+1.44Insales(-2)+2.5Leverage(1)+1.9Ooutratio-6.5top1+2.63top5+0.15 TOTALASSET(-1) -1.13TQ(-1) R=96 Дээрх тэгшитгэлээс харахад топ 20 компаний ханшийн үзүүлэлтүүд 96% тайлбарлаж чадаж байна. Тобины q компанийн засаглалтай шууд нөлөөлөлтэй байгаа бол Компанийн захирал тузад ажилладаг бол компанийн тобины q үнэлгээ 6.05 өснө. Харин 210 дахь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөрчлөгдөвөл тобины q харьцаа нь -2.06 буурах ба дотоод хүчин зүйлсээс бусад хүчин зүйл тогтмол байхад 11.05₮ буурна.


2. 5 2. 0 1. 5 1. 0

. 10

0. 5 0. 0

. 05

-0. 5 . 00

-1. 0

-. 05

-. 10 5

6

7

8

9

10

11

Res idual

12

14

A c t ual

15

16

17

18

19

20

Fit t ed

Зураг 9: Топ 20 индексийн тооцоолол Дүгнэлт Онолын хувьд Тобины Q харьцаа нь 1-ээс дээш байгаа тохиолдолд тухайн компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үздэг. Манай орны хувьд хөгжингүй орнуудын хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад оролцогчид болон зах зээлийн хэмжээгээрээ бага боловч хөрөнгө оруулалтын үр ашиг нь салбар бүрийн хувьд харьцангуй ялгаатай байна. Үүнд салбар тус бүрийн (Үйлдвэрлэл, Барилга, Уул уурхай, болон худалдаа үйлчилгээ) Тобины Q харьцааны норматив байдлыг тогтоож тооцоолов.

Уул уурхай 1.505 Барилга 0.80 Үйлдвэрлэл 0.73 Худалдаа үйлчилгээ 1 байна. Өсөх трендтэй компаниудын хувьцааны ханшинд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл болох гадаад макро хувьсагчдын хамаарлаас харахад:  Компани тус бүрийн хувьцааны ханшинд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү, Юаны ханш, Хэрэглээний үнийн индекс гэсэн үзүүлэлтүүд хүчтэй нөлөөлж байна.  Долларын ханш болон мөнгөний нийлүүлэлт зэрэг үзүүлэлт нь тус тус 2 компаны хувьцааны ханшинд нөлөөлсөн.  Зэс болон нүүрсний ханшийн үзүүлэлт бусад компаниудад нөлөөлөхгүй байсан ба зөвхөн Таван толгойн компаний хувьцааны ханшинд нөлөөлж байна. Топ 20 индексэд хамгийн хүчтэй нөлөөлсөн гадаад болон дотоод хүчин зүйлс:  

Гадаад хүчин зүйлсэд нь Зэсийн үнэ, юаны ханш, доллар зэрэг нь Топ 20 индексэд хамгийн их нөлөөлсөн байна. Дотоод хүчин зүйлсэд нь Топ 20 индексэд хамгийн хүчтэй нөлөөлж буйд компанийн гүйцэтгэх захирал тузад ажилладагаас шалтгаалж 10.7% мөн компанийн нөлөө бүхий 10хувьцаа эзэмшигч нь 60.7% тус тус нөлөөлж байна.

Санал зөвлөмж Хөрөнгө оруулгчдын хувьд дараах салбарын болон компаниудад хөрөнгө оруулалт хийвэл үр ашигтай болно. 1.Уул уурхайн салбар: 3.Худалдаа үйлчилгээны салбар: -Таван толгой 2.1, -Улсын их дэлгүүр 1.5 -Могойн гол ХК 2 - Авто импекс 1.4 2.Үйлдвэрлэлын салбар: 4. Барилгын салбар: -Апу ХК 1.14-1.94, -Мик холдинкс ХК 0.80


-Говь ХК 1.11, Энэхүү таамаглалыг техник шинжилгээгээр тооцоолж үзэхэд 80% таамаглаж байгаа ба (Хавсралт Г) хэсгээс харна уу? Цаашид энэ чиглэлээр судалгаан өгөгдлийг урт болон хамрах хувьсагчдыг нэмэгдүүлэн хийх хэрэгтэй. Ашигласан ном зүй [1]. Wang, Neng Wang Investement, Tobins q, and Interest Rates 2013 [2]. Chong-En Bai, Qiao Liu, Joe Lu, Frank M. Song, and Junxi Zhang* Faculty of Business and Economics The University of Hong Kong Corporate Governance and Market Valuation in China 2003 [3]. Following Chung, K. H. and S. W. Pruitt (2008) “A Simple Approximation of Tobin’s q.” Financial Management 23, 70 – 74. [4].Tian (2002) interprets the observed U-shape relationship with his theory of two hands of the government shareholder - grabbing and helping. [5]. Barro. J 1990, “The stock market and Investment‟‟ , The Review of financial studies [6]. Bosworth, Barry, 2001 „‟The Stock market and economy Brooking Papers on Economic Activity” [7]. Chirinko, Robert S 2004, “Glamour vs Value “ [8]. Fama, Eugene and MacBeth, James 1973,” Risk, Return and Equilibrium; Emperical test” [9]. Hayashi, F. 1982, “ Tobin‟s Marginal q and Average q; Neoclassical Interpretation Econometric“ [10]. Fabio. P, 2002, “The Stability of the relation between the stock market and macroeconomic forces” [11]. Б.Энхбат ”Хувьцаат компаниудын хөрөнгө оруулалтын шинжилгээ” 2013 [12]. Г.ОТГОНЧИМЭГ, Ч.ТОГТОХЦЭРЭН, Л.ЭНХ–АМГАЛАН - ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОН САЛБАРУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ 2010

[13].2008 СЗхороо СанЛэвМэд ххк Үнэт цаасны зах зээл I. II, III боть ном [14]. WWW.MSE.MN [15].WWW.WORLD BANK.COM [16].WWW.1212.MN


ТАТВАРЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АСУУДАЛ Л.Ганхуяг1, a *, О.Мишээл2,b, И.Гүррагчаа3,c УБ хот, СХДүүрэг 30–р хороо 1-15

1

УБ хот, СБДүүрэг 2–р хороо 1а-101 huyg_0924@yahoo.com, b mishka_moosv@yahoo.com, c gurragchaa@mandakh.mn 2

a

Хураангуй Татвар нь аль ч улс, нийгмийн хувьд төгс шийдэгдэж, загварчлагдаж чадалгүй, маргаан дагуулсан асуудал байсаар ирсэн. Ялангуяа татварын ачаалал ямар түвшинд байвал ЗГын цуглуулах орлого хамгийн өндөр түвшинд байх, эдийн засагт дарамт болохгүй байх гэсэн үндсэн нөхцлүүд биелэгдэхийг судлах шаардлагатай байна. Энэ түвшин улс орон бүрийн нийгэм, эдийн засгийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна гэсэн таамаглал дэвшүүлж уг үзэгдлийн талаарх онолын үзэл баримтлалыг судалж, өөрийн орны статистик тоо, мэдээлэлд эмпирик шинжилгээ хийсэн. Татварын талаарх онолын үзэл баримтлалаас Лафферийн муруйг авч үзсэн төдийгүй энэ загвар манай улсын хувьд ямар хэлбэртэй болохыг тогтоосны үр дүнд манай улсын татварын ачаалал, татварын орлогын хоорондын хамаарал нь Лафферийн муруйтай ижил загвартай ба ачааллын оновчтой хувь нь 20,3%, тэгшитгэлийн итгэлтэй байдал 0,86% байна. Улс баялаг бүтээхэд хэдий чинээ оролцоно, төсвөөс төдий чинээ зардал шаардаж, тэр нь үр дүнгүй зарцуулагдаж байна. Иймд аливаа зах зээлийг хуулийн дагуу хөгжүүлж, харин улс хяналтаа зөв хэрэгжүүлэх нь зүйтэй ба ингэснээр улсын төсвөөс гарах зардал багасна, улмаар төсөвт цуглуулах орлогыг бууруулж татварын ачаалал багасна. Нөгөө талаас, үйлдвэрлэл, бизнес эрхлэлт сэргэж, эдийн засгийн өсөлт аяндаа нэмэгдэх ач холбогдолтой. Мөн татварын тогтвортой өсөлтийн үр дүнг судалж практикт ашиглах болон үйлдвэрлэлийн функцтэй уялдуулсан Солоугийн эдийн засгийн өсөлтийн загвараар өөрийн улсын татварын өсөлтийг загварчилах боломжийг судалсан. Түлхүүр үг : Солоугийн загвар, Лафферийн муруй, татварын орлого, татвар төлөгч, үйлдвэрлэлийн функц Оршил Татвар нь засгийн газрын хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр нь болох ба зөвхөн татвар бүрдүүлэхээр тогтохгүй эдийн засагт дараахь үүргүүдийг хэрэгжүүлдэг байна. Үүнд:  Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл юм.  Нийгмийн барааг хэрэглэсний төлөө төлж байгаа төлөөс юм.  Төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор татвар төлөгчдөөс авах төрийн авлага юм.  Засгийн газрын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх гол хэрэгсэл юм зэргээр тодорхойлсон байдаг. Эдгээрээс гадна татвар нь нийгэм эдийн засгийн юмс үзэгдлийн өөрчлөлт хөдөлгөөнийг удирдах хэрэгсэл болдог учраас эдийн засгийн сэтгэлгээ болон эдийн засгийн онолд чухал байр суурь эзлэх болсон.Татварын эдийн засгийн онолын үндэслэгчид болон тэдгээрийн үзэл баримтлал, онолын урсгалуудаас А.Лафферийн


онолыг авч үзсэн бөгөөд энэ нь эдийн засгийн нийлүүлэлтийн талын гол үндсэн үзэл баримтлал бөгөөд дэлхий нийтээр эдийн засгийн өсөлтийг дэмжихэд энэ аргыг ашиглаж байна. “Лафферийн муруй нь засгийн газрын цуглуулсан татварын орлого, татварын хувь хоорондын хамаарал, түүний сайн муу талыг илэрхийлж харуулсан” байдаг. Мөн татварын тогтвортой өсөлтийн үр дүнг судалж практикт ашиглах болон үйлдвэрлэлийн функцтэй уялдуулсан Солоугийн эдийн засгийн өсөлтийн загвараар өөрийн улсын татварын өсөлтийг загварчилах боломжийг судалсан. Энэ онолыг батлах нь улс орны эдийн засаг, татвараас хэр хамаардаг, түүнийг баримжаалан эдийн засгийг удирдаж болох эсэх, эдийн засаг татвар хоѐр хэр хамаарал бүхий байна вэ? зэрэг олон асуултанд хариулт өгөх чухал асуудал хэмээн тодорхойлж байна. 1.1 Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хандлага Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлэх үүднээс макро эдийн засгийн тоон мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх байдлаар эдийн засаг статистикийн аргуудаар үнэлгээ дүгнэлт өглөө. Хүснэгт 1. Монгол улсын төсвийн орлогын бүтэц, динамикаар /сая.төг/ Татварын Татварын бус Тусламжийн д/д Он Хөрөнгийн орлого орлого орлого орлого 1 2004 578,800.90 107,087.10 801.70 6,096.40 2 2005 690,042.30 139,081.50 1,125.60 3,058.00 3 2006 1,125,617.10 221,195.20 1,693.10 4,686.90 4 2007 1,500,720.30 342,949.10 2,512.70 5,007.70 5 2008 1,888,925.20 247,166.90 4,440.10 15,850.40 6 2009 1,615,251.20 350,259.10 2,958.20 24,517.30 7 2010 2,688,236.30 390,053.60 5,686.60 38,487.60 8 2011 3,636,866.00 504,407.90 16,786.20 1,541.80 9 2012 4,201,725.70 639,066.30 15,395.50 24,681.70 10 2013 5,057,339.10 821,693.80 1,690.60 11 2014 5,207,860.90 895,574.20 1,743.20 118,200.00 12 2015 5,142,730.10 831,056.30 13 2016 4,996,833.90 855,242.00 Эх сурвалж: 1212.mn Хүснэгт 2. Монгол улсын Макро эдийн засгийн зарим үзүүлэлтүүд /сая.төг/ Татварын Татварын Үйл ажиллагаа Он ДНБ Инфляци орлого ачаалал явуулж байгаа % ААН /тоо/ % 2005 3,041,405.7 690,042.30 23.2 9.5 29,114 2006 4,027,558.6 1,125,617.10 28.4 6.2 33,148 2007 4,956,647.2 1,500,720.30 31.3 17.8 39,890 2008 6,555,569.4 1,888,925.20 29.6 22.1 48,163 2009 6,590,637.1 1,615,251.20 25.4 4.2 52,275 2010 9,756,588.4 2,688,236.30 28.2 13. 61,520


2011 2012 2013 2014 2015 2016

13,173,763.4 16,688,419.6 19,174,242.6 22,227,054.3 23,150,385.6 23,935,853.7

3,636,866.00 4,201,725.70 5,057,339.10 5,207,860.90 5,142,730.10 4,996,833.90

27.1 25.3 26.2 22.7 21.6 20.8

8.9 72,830 14. 78,741 12.5 126,737 10.4 143,805 1.9 144,032 1.1 162,231 Эх сурвалж: mta.mn

Татварын ачаалал нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын орлогын дүнгээр тооцогдох бөгөөд энэ хувь манай улсын хувьд нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд шилжиж эхэлсэн үе буюу 1990 онд 50,6% байснаа 1996 онд 18,7%, 2016 онд 20,8% болж сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байгаа. Хэдийгээр энэ нь татварын ачаалал жигд бус хэмжээтэй байгаа боловч, үнэндээ татварын ачаалал тэгш байгаа эсэхийг харуулах хангалттай үнэлгээ биш юм. Хүснэгт 3. Татварын орлогын бүрдүүлэлтийн бүтцийн динамик Д/д 1.1 1.2 1.3 1.4 1.5

Татварын орлого ААНОАТ ХХОАТ НӨАТ Онцгой албан татвар Бусад татвар

2012 100% 12.5% 8.3% 31.0% 7.5% 40.7%

2013 100% 13.0% 8.9% 28.3% 8.9% 40.9%

2014 100% 12% 9.8% 26.6% 8.8% 42.8%

2015 100% 13.5% 10.2% 20.5% 11.6% 44.2%

2016 100% 10.2% 11% 22.8% 12.5% 43.5%

Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Дээрх хүснэгтэд татварын орлогыг 100 хувь гэж үзэн өөрчлөлт орсон татваруудын татварын орлогод эзлэх хувийг тодорхойлсон юм. Үүнийг хавсралт 1 -д графикаар илэрхийллээ. Улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн татварын орлогоос бүрдүүлж буй байдлын динамикаас харахад ихэнхи татварын орлого нь НӨАТ-аас бүрдэж байна. 2016 онд 22,8%ийг буюу бараг 25%-ийг НӨАТ-ийн орлогоор бүрдүүлжээ. Татварын орлогын бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн байдалтай, ялангуяа нийт үйлдвэрлэлтэй уялдаатайгаар өөрчлөгддөг үзүүлэлт юм. 1.2 Монгол улсын татварын орлого, татварын ачааллын харилцан хамаарлын шинжилгээ Лафферийн онол нь математик үндэслэлтэйгээр татварын хувь хэмжээг тайлбарласан. Татварын хувь хэмжээг бууруулснаар бий болох удаан хугацааны үр дагавар нь төсвийн алдагдлын өсөлт бус бууралт байна гэдгийг Лаффер томъѐолжээ.


Зураг 1. Лафферийн муруй График 1-ээс харахад татварын хувь хэмжээ их өндөр байх нь татварын орлогыг бууруулах шалтгаан юм. Үүнтэй адилаар татварын хувь хэмжээг бууруулахад энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг бий болгосноор татварын орлого өсөх болно. Хүснэгт 4. Хамаарлын шинжилгээ ДНБ ДНБ Татварын Ачаалал Татварын Орлого

Татварын ачаалал

Татварын орлого

1 -0.36673

1

0.993696

-0.29716

1

Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Дээрхи гурван үзүүлэлт хоорондоо хэр хамааралтай байгааг Eviews9.5 программаар тооцоход ДНБ ба татварын ачаалал хоорондоо -0,36673 буюу сөрөг хамааралтай, ДНБ харин татварын орлого хоорондоо 0,993696 буюу эерэг маш хүчтэй хамааралтай гэсэн үр дүн гарлаа. Харин татварын орлого, татварын ачаалал хоорондоо 0,29716 сул сөрөг хамааралтай гэсэн үр дүнг илэрхийлж байна. Логик уялдааны хувьд ч онолын хувьд ч манай улсын эдийн засгийн байдал дахь татварын орчин, үзэгдлийн эмпирик шинжилгээ батлагдаж байна. Иймд Лафферийн муруйн тэгшитгэлийг зохиож уг тэгшитгэлээр прогноз хийсний үр дүнд: У(x)= -298482.54+906506.3*x-2231419.8*x2 тэгшитгэл гарч байна. Энэ тэгшитгэлээс уламжлал авснаар ДНБ, татварын орлогыг хамгийн өндөр түвшинд байлгах татварын ачааллын оновчтой хэмжээ тодорхойлогдоно. Тооцоолол: У´(x)=906506,3*1-2*2231419,8х х=0.203 буюу 20.3% байна. Энэ үед л ДНБ-ний хэмжээ хамгийн их түвшинд байна. Энэхүү загвараа хэр итгэлтэй эсэхийг үнэлхийн тулд детерминацийн коэффициентийг тодорхойлох шаардлагатай. Үүний үр дүнд R2=0,859 байна. ДНБ-д татварын ачаалал хүчтэй нөлөөлдөг нь онолын болон туршилтын тооцооллоор батлагдлаа. 2.1 Солоугийн загвар Солоугийн загвар нь нэлээн энгийн, үйлдвэрлэлийн тогтмол үр өгөөжтэй,


капиталын өөрчлөлтийн хууль, хадгаламжийн түвшин байдаг. Тэнцвэрийн нөхцөлд хөрөнгө оруулалт хадгаламжийн түвшинтэй тэнцэнэ. Загварын салшгүй нэг зүйл бол үйлдвэрлэлийн функц юм. Үйлдвэрлэл нь капиалын нөөц, хөдөлмөрийн нөөцийг ашиглах бөгөөд мөн технологийн түвшинг харуулсан A хэмээн коэффициентээс бүрдэнэ. Хожим энэ технологийн коэффициентийг санамсаргүй хэлбэлзэгч хүчин зүйлийг нэмж эдийн засгийн агуулгыг өргөжүүлснээр ихээхэн маргаан, хөгжил дэвшлийг (Бодит Бизнесийн Мөчлөгийн Онол) авчирсан билээ. Нэг хүнд оногдох хэмээх үзүүлэлтээр харуулсан нь тун эерэг нөлөөтэй бас ач холбогдолтой болж чадсан. Нэг талаасаа хүн бүрийн эрх ашгийг авч үзэж, тэгш байх гэсэн үзэл баримтлал нуугдаж байна. Тэгэхээр нэг хүнд эдийн засаг болон бодит байдлын хязгаарлалтын хувьд хамгийн их ханамж авахуйц нөхцөл байдал үүсэх үед тэнцвэр тогтно. Энэ загварын онцлог нөгөөтэй талаасаа сул тал нь хадгалах түвшин нь тогтмол. Сүүлд хөгжсөн загварууд тогтмол хадгаламжийн түвшин хувьсах хамааралтай болгох тал дээр ажилласан гэж хэлж болно. Загварыг динамик болгож буй гол хөдөлгөгч нь капиталын өөрчлөлт юм. Элэгдлийн түвшнээр буурч харин хөрөнгө оруулалтаар (хэрэглээнээс үлдсэн хадгаламж) дараа үеийн утга тодорхойлогдоно. Нэгэнт хадгалах хандлага нь тогтмол тул 2 үед тодорхойлогдох капитал тэнцэх хугацаа руу дөхнө. Алтан дүрэм буюу ханамж (шууд утгаараа хэрэглээ) хамгийн их байх үеийн капиталын хэмжээ нь харамсалтай нь тэнцвэрт нөхцөлийн үеийн капиталаас бага. Өөрөөр хэлбэл бид ханамжаа хамгийн их байлгах түвшинд төдийлөн удахгүй дараагийн түвшин буюу илүү их капиталжилт руу тэмүүлдэг. Солоугийн гарган ирсэн загвар бол загварчлал төдийгүй эдийн засгийн сэтгэлгээний гайхалтай харгуйн эхлэл болж өгсөн гэж боддог. Харин гол зүйл бол А буюу технологийн түвшинг илэрхийлэх коеффициент юм. Энэ ганц үсгээр илэрхийлэгдсэн өргөн хүрээний эдийн засгийн агуулга бүхий коеффициент өсөлтийг эдийн засгийн мөчлөгийн онолоос салгаж мөн нийлүүлэх гогцоо болсон. 2.2 Тогтвортой өсөлтийн үнэлгээг загварчлах нь Солоугийн загварыг ашиглаж татварын орлогыг боломжит түвшинд хүргэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах боломжит түвшнийг тодорхойлох нь – Дотоодын нийт бүтээгдэхүүн - Татвар төлөгчдийн өсөлтийн түвшин - Татварын орлогын өсөлтийн түвшин - Татварын орлого – Төсвийн гадагшлах урсгалын дүн Эндээс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг Yt=AKtαLt1-αеλt гэж тооцож болно. Татварын орлогоос хамаарсан дотоодын нийт бүтээгдэхүүний мэдрэмж Татварын бус орлогоос хамаарсан татварын мэдрэмж Татварын бусад орлогоос хамаарсан дотоодын нийт бүтээгдэхүүний мэдрэмж гэсэн үйлдвэрлэлийн технологийн дэвшил агуулсан Кобб-Дугласын функцээр орлуулж үр дүнг олж болно. Уг функц нь татварын функцийн нөхцөлүүдийг хангахын тулд 0<α<1 завсарт байх ѐстой. Дээрх тэгшитгэлд хувиргалт хийж тэгшитгэлийн хоѐр талыг татвар төлөгчдийн тоонд хуваавал: болно. Эндээс натурал логарифм авбал: – нэг татвар төлөгчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн – нэг татвар төлөгчид ногдох татварын орлого


Эдгээр тэгшитгэлийг ашиглан 2000-2016 оны үзүүлэлтүүдээр өгөгдөл боловсруулж үзүүлэлтийг үнэлж үр дүнг тооцон гаргалаа. Нэгж аж ахуй нэгжид ногдох ДНБ-ий хэмжээ болон аж ахуй нэгжийн орлогын албан татвартай хамаарах хамаарлыг Кобб-Дугласын функцээр тодорхойлсон юм. Хүснэгт 5. Кобб-Дугласын функцээр тодорхойлсон нь: Estimation Command: ========================= LS LOG(GDPAANTOO)=C(1)+C(2)*LOG(AANTOATAANTO)+C(3)*T Estimation Equation: ========================= LOG(GDPAANTOO)=C(1)+C(2)*LOG(AANTOATAANTO)+C(3)*T Substituted Coefficients: ========================= LOG(GDPAANTOO)=3.76716788125+0.43755001301*LOG(AANTOATAANTO)+0.0437992310365*T =========================

Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Тэгшитгэлээр хийсэн тооцоо нь дээрх байдлаар гарч байна. А= e3.767=42.76; φ=0.04 α=0.44 ба 0<α<1, φ≥0 нөхцөлийг хангаж байна. Yүнээс натураль логарифм авч, үндсэн тэгшитгэлд орлуулбал: = 42.76*Kt0.44L0.56е0.04t ; e=2.71 гарч байна. Энэхүү тэгшитгэл амьдралд хэр зэрэг нийцэж байгааг шалгадаг олон төрлийн шалгуур бий. Yүнийг корреляцын коэффицент, алдааны хязгаар, Дарвин-Уатсоны шалгуур гэх мэт олон хэмжигдэхүүнээр шалгаж болдог. (Хавсралт 2-т) Дээрх тэгшитгэлийн корреляцын коэффицентийг ашиглан тооцсон детерминацийн коэффицент (R2) 0.95 буюу 95% , Дарвин-Уатсоны шалгуур 1.97 гарч байна. (Хавсралт 3-т) Графикыг бодит байдал болон тэнцүүлсэн утгаар нь байгуулсан. Yндсэндээ тэнцүүлсэн утга нь онолын утга бөгөөд үүнийг дараагийн жилүүдийн төлөвлөгөө боловсруулах, прогнозын үзүүлэлтүүдийг гаргах үндсэн үзүүлэлт болж байна. Солоугийн загварыг ААН-ийн тоонд хуваавал: - нэг аж ахуйн нэгжид ногдох хэрэглээ - нэг аж ахуйг нэгжид ногдох ДНБ буюу - нэг аж ахуйн нэгжид ногдох татварын орлого

хэлбэртэй байж болно.

МУ-ын аж ахуй нэгжийн өсөлтийн дундаж түвшин n=1.14. Харин d=1.18 байна. Иймд дээрх тэгшитгэлийг нь к коэффицентоор уламжлал аван тэг (0)-тэй тэнцүүлбэл экстремумын цэг ѐсоор татварын орлого хамгийн их утгаа авах ба дараах хэлбэртэй болно. Эдийн засгийн тогтвортой төлөв дэхь татварын орлогын нэгж аж ахуй нэгжид ногдох орлогын албан татвар (k) –ийн хэмжээ 1,932,400.0 сая төгрөгт хэдэн жилийн дараа хүрэхийг авч үзье. Тэгшитгэлийг мөн E-veiws программын шугаман регрессийг ашиглан бодолт хийж коэффицентуудыг тооцоход дараах үр дүнтэй байна. Хүснэгт 6. Тооцооллын үр дүн: Estimation Command:


========================= LS K=C(1)+C(2)*T Estimation Equation: ========================= K=C(1)+C(2)*T Substituted Coefficients: ========================= K=-85418.7808088+43923.4433578*T 1932400=-85418.7808088+43923.4433578*T T=42 жил байна. Дүгнэлт Татварын ачааллыг бууруулна гэдэг нь татварын орлогыг бууруулахад хүргэнэ. Хэт өндөр байлгах нь үйлдвэрлэл буурахад хүргэнэ. Иймд энэ хоѐр нөхцлийг хангах оновчтой хэмжээг тогтоохын тулд Лафферын муруйн функцын дагуу татварын ачаалал тодорхой түвшин хүртэл ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл явагдаж, тэр хэрээр татвар цугладаг, харин ачаалал хэт их байх нь эргээд дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулах үндэслэл болж энэ нь татвар цуглуулалтад сөргөөр нөлөөлж эхэлдэг нь батлагдсан. Энэ онолын үзэл баримтлал манай орны эдийн засагт тохирч байгаа эсэхэд үнэлгээ өгч загварыг тодорхойлж үнэлэхэд хангалттай итгэлтэй тэгшитгэл бүхий загвар гарч эндээс татварын ачааллын зохистой түвшинг тодорхойлоход 20.3% байна. Энэ түвшинд барьж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн дээд түвшний өсөлтийг бий болгож чадна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Манай улсын эдийн засгийн байдлаас дүгнэвэл 2014 он хүртэл энэ төвшинөөс хэтэрч хэлбэлзэж байсан бол сүүлийн 2 жилд энэ түвшин рүү ойртож чадсан байна. Иймд татварын орлогын төлөвлөлтийг хийхэд энэ үзүүлэлтийг харгалзаж байх нь ДНБ-ийг бууруулахгүй байх боломжтойг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг хангах Солоугийн загвараар татварын ачааллыг бууруулж эдийн засгийн өсөлтийг хангах боломжит түвшнийг тодорхойлж үр дүнг шалгах гол шалгуур болох детерминацийн коэффицент 95 хувь, Дарвин-Уатсоны шалгуур 1.97 гарсан Татварын тогтвортой өсөлтөнд нөлөөлөх үзүүлэлт нь улс болгон дээр өөр өөр байдаг бөгөөд тухайлбал, тогтмол үржүүлэгчээс хамаарч татварын мэдрэмж нь өөр өөр байна. = 42.76*Kt0.44L0.56е0.04t ; e=2.71 Энэ нь нэг татвар төлөгчид ногдох татварын орлогын хэмжээг өнөөгийн дундаж хэмжээнд байлгавал ДНБ нь 42.76 сая төгрөг болох нь харагдаж байна. Түүнчлэн нэг татвар төлөгчид ногдох орлогын албан татварын хэмжээг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд татварын орлого 0.44 -өөр нэмэгдэх тооцоо байна. Дээрх шалгууруудаар шалгаж үзэхэд ДНБ нь татварын орлогоос хамаарах хамаарал нь өндөр байна. Солоугийн загвар, Кобб-Дугласын функцийн үр дүнг ашиглан ирээдүйн прогноз хийж болохоос гадна зорилтот түвшинг тодорхойлж болно. Шугаман тэгшитгэлийг хөрвүүлэн экспоненциал тэгшитгэлээр тэгшрүүлэн e-views программын орчинд прогноз хийхэд тооцооллын үр дүнд аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь 42 жилийн дараа 1,932,400.0 сая төгрөгт хүрэх төлөвтэй гарч байна.


Ашигласан ном зүй [1] И. Гүррагчаа, Мандах бүртгэл их сургууль (2006) “Үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зарим асуудал” [2] Д.Цэвэлмаа, Мандах бүртгэл их сургууль (2016) "Татварын бодлогод нөлөөлөх дотоод хүчин зүйлсийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" [3] М.Энхсүрэн (2016) ХХОАТ-ын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилт, анхаарах асуудлууд. /БУМ, ММНБ, ТМЗ/ [4] Б.Алтангоо 2016) Жижиг, дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийг татварын албаны үйл ажиллагаагаар дэмжих нь СБД-ийн Татварын алба, ТУБ. Б.Алтангоо [5] Мандах Бүртгэл дээд сургууль, (2017). Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандарт: 1.7 Эрдэм шинжилгээний өгүүлэл, Улаанбаатар хот. Монгол. 9х [6]Д.Ложоо (2012) Монгол Улсын эрдэс баялгийн Орлогын удирдлага [7] Мэдээллийн сайт http://mandakhburtgel.edu.mn/ [8] http://www.mta.mn/ [9] www.mongolbank.mn/documents/tovhimol/group7/001.pdf [10] http://1212.mn/contents/stats/contents_stat_fld_tree_html.jspwww.nso.mn [11] http://www.nso.mn/content/1424#.WN-WtlWGPIU [12] www.internom.mn/ном/олон-улсын-худалдаа-ба-эдийн-засаг/ [13] www.unen.mn/content/8346.shtml#sthash.l35NN5VG.dpuf [14] www.imf.org/external/ns/search.aspx?NewQuery=currency+economic+&submit


НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРДАЛ БОЛОН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТИЙН ХАМААРАЛ 1

Г.Мөнхтүвшин , С.Цэвээнжаргал

2

“Мандах Их Сургууль” Удирдагч багш: С. Цолмон / PhD, дэд. проф / Munkhjings@yahoo.com1 Jargala_16@yahoo.com2 Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын өнгөрсөн 14 жилийн “нийгмийн халамж”-ийн бодлогыг судалж, эдгээр жилүүдэд гаргасан халамжийн бодлогын шийдвэрүүд нь оновчтой байсан эсэх талаар тандалт хийх үүднээс халамжийн бодлогын талаарх иргэдийн үнэлгээ, олон улстай харьцуулахад манай орны халамжийн зардал нь зохистой түвшинд байгаа эсэхийг илрүүлэхэд чиглэгдэнэ. Судалгаанд 2004-өөс 2016 он хүртэлх Монгол улсын халамжийн зардал, нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлтүүд болон ижил түвшний орлоготой улс орнуудын уг зардлын талаарх тоон мэдээллүүдийг түүвэрлэн авч судлав. Тооцооллыг SPSS-21 болон EViews 9.0 программын Гранжерийн учир шалтгааны тест, регрессийн шугаман тэгшитгэлийг ашиглан гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнд Монгол улсын нэг хүнд ногдох халамжийн зардал дунджаар 118,6 ам.доллар буюу бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байсан ч, иргэдийн хувьд энэхүү зардал нь хэт үр ашиггүй, зорилтот бүлэгтээ чиглэж чаддаггүй хэмээн үнэлсэн байна. Мөн Гранжерийн учир шалтгааны тестээс үзэхэд халамжийн зардал өсөхийн хирээр ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх хандлагатай байсан бөгөөд нийгмийн халамжийн зардал ядуурал нь хоорондоо 96,57 хувийн харилцан хамааралтай гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн манай улсын халамжийн зардал нь дунджаар ДНБ-ий 3,254 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь бусад улсын ДНБ-д эзлэх халамжийн зардлын дунджаас даруй 1,306 хувиар өндөр байгаа гэсэн тооцооллын үр дүн гарлаа. Түлхүүр үг: Бодлогын загвар, Мөнгөн тэтгэмж, Ажилгүйдэл, Ядуурал Удиртгал Монгол улсын нийгмийн халамжийн бодлого өнө эртнээс улбаатай бөгөөд энэ талаар түүхч, судлаачдын хийсэн судалгаа, баримт мэдээ цөөнгүй бий. Нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан өндөр настныг тэтгэх, өргөмжлөл цол өгөх, жил бүр тэтгэлэг олгож байхаар зарлигдаж байсан бол түүний хаан ширээг залгамжилсан гутгаар хүү Өгөдэй хаан өнчин ядуусыг тэтгэх сан байгуулж, татвар хурааж байсан тухай дурдсан байдаг. Дээрх зарлигууд нь өндөр насалсан өтгөс буурлууд, дайн дажин vймээн самууны улмаас аж амьдрал нь доройтсон өнчин ядуу иргэддээ төрөөс туслах, дэмжих төвлөрсөн хөрөнгийн нөөц бий болгох асуудлыг улс гvрний хэмжээгээр тухайн цаг vеийн онцлогт 1 2

Гунгаажав Мөнхтүвшин, МИС НББ-Аудит 2 Самбуу Цэвээнжаргал, МИС НББ-Аудит 2


нийцvvлэн өвөрмөцөөр шийдвэрлэж байсны илрэл бөгөөд энэ нь Монголын дараа дараагийн хаадын бодлогод ч уламжлагдан, хөгжсөөр өдгөөгийн халамжийн бодлогын үндэс суурь тавигджээ. “Нийгмийн халамж” гэж “Нийгмийн халамжийн тухай” хуульд зааснаар эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлдэг. Нийгмийн халамжийн тэтгэмж нь дараах төрлүүдтэй. [23]-[27]Үүнд: 1. Асаргааны тэтгэмж 2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүниргэний тэтгэмж 3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 4. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Өрхийн гишүүн-иргэн гэдэгт дараах иргэд хамаарна. • Ахмад настан • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн • Байнгын асаргаа шаардлагатай иргэн • Бүтэн өнчин хүүхэд • Өрх толгойлсон эх /эцэг/ Сэдвийн судлагдсан байдал Дэлхийн банкны мэргэжилтэн, ахлах эдийн засагч Самуэль Фрэйжи- Родригесийн хийсэн “Ядуурлын дүр төрх-2016” судалгаандаа монгол улсын халамжийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч ядуурлын түвшин огт буурахгүй харин ч эсрэгээрээ дундаж давхрагын иргэдийн амьдралын түвшин улам доройтож буй талаар дурдсан бөгөөд үүнийг шийдвэрлэх арга зам нь нийгмийн хамгааллын уян хатан бодлого юм. Тухайлбал, хүнд нөхцөлд орсон иргэнийг хэрхэн дэмжих вэ гэсэн зорилтот бодлого шаардлагатай хэмээн зөвлөсөн байна. [7] Төрийн халамжийн бодлого нь ялгаатай хэрэгжиж буй улсуудын гурван загварыг Данийн социологич Госта Эспинг Андерсен тодорхойлсон байдаг. Эхнийх нь социальдемократ бодлого бүхий улсууд, удаах нь христиан-демократ бодлого бүхий улсууд болон либераль бодлого бүхий улсууд болно.Төрийн халамжийн бодлого нь хэрхэн хэрэгжиж байгаагаас хамаарч энэ нь ардчилсан, коммунист, дарангуйлагч, эсвэл фашист төрийн хэлбэрийг тодорхойлоход хүргэдэг. [1] Япон улсын засгийн газраас ард иргэдийнхээ амьдралыг дэмжих зорилгоор нэг хүн тутамд 12,000 иенийг тусламж болгон өгөх шийдвэрийг 2008 оны 12 сарын 20ны өдрийн засгийн газрын тогтоолыг баталсан байна. Засгийн газрын тооцоолсноор энэхүү бэлэн мөнгийг олгох арга хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг (GDP) 0.15 хувиар өсгөнө гэж үзжээ. Хүмүүс тэрхүү 12,0 иенийг юунд зарцуулсан тухай хотын хэмжээн дэх судалгааны үр дүнгээр хэрэгцээнд илүү их зарцуулагдаж буй нь батлагдсан юм. 55%- өдөр тутмын хэрэглээнээс гадна , 39%-өдөр тутмын хэрэгцээнийхээ нэмэлтээр,


7%-хадгаламжинд зарцуулсан гэх тооцоолол гарсан бөгөөд үүнээс дүгнэхэд бэлэн мөнгө нийтээр тараах нь тийм ч оновчтой шийдвэр бус бөгөөд тэрхүү мөнгө хүмүүсийн зарлагыг л зөвхөн нэмэгдүүлдэг гэх дүгнэлтэд хүрчээ. [1] “Хүний хөгжил сангийн талаарх судалгаа”-нд хүний хөгжлийн мөнгийг тогтмол авдаг болон тэрхүү мөнгөө юунд хэрхэн зарцуулдаг, уг мөнгийг олгох нь зөв эсэх талаар судалгаа явуулсан бөгөөд нийт судалгааны үр дүнд судалгаанд оролцсон иргэдийн 70-80 хувь нь бэлэн мөнгө тараах үзэгдэл ба ажилгүй болон архи уудаг хүмүүсийг өөхшүүлж нэг талаараа ядуурлын түвшинг ихэсгэнэ хэмээн үзсэн. [3] Дэлхийн Банкны Группээс 2015 онд гаргасан “Нийгмийн халамжийн төлөв байдал” тайланд Монгол улсын халамжийн төлөв байдлын талаар судлаач Хонорати, Мадаленна, Жентелини, Юго Руслан нар Монгол улсын 4 хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлдэг бөгөөд нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртжээ. Нэн ядуу өрхөд (2 том хүн, 3 хүүхэдтэй) сард 45,5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлдэг ба уг хэмжээ ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байна. Энэ нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс орнуудтай харьцуулахад 5-6 дахин бага байна. [6] МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст 2016 онд хийсэн “Хавтгайрсан халамж ба хүүхдийн мөнгө” судалгааны ажлаараа нийгмийн халамжийн арга хэмжээнд 2002 онд 17,2 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2009 онд 231,1 тэрбум төгрөг зарцуулах болж хөрөнгө 13,4 дахин нэмэгдсэн бол 2002 онд 285,1 мянган хүн хамрагдаж байсан бол 2009 онд 1542,6 мянган хүн хамрагдаж, халамж хүртэгсдийн тоо 5.4 дахин нэмэгдсэн байна.Халамжийн зардал ДНБ-ий 4 хувьд дөхөж очсон болов ч, яг зорилтот бүлэг рүү очиж буй нь түүний 0.8 хувь буюу нийт халамжийн зардлынхаа тавны нэг нь байж ирсэн юм. Зүүн европт 2.0, Латин Америкт 1.3, ойрхи дорнод умард Африкт 3.5, ЭЗХАХБ-ын орнуудад 2.5, Африк Сахарт 3.0, өмнөд Ази болон зүүн Ази, Номхон далайн бүст 0.9 зэргээр зорилтот бүлэгт чиглэх халамжийн зардал бүс нутгийн улс орнуудад ямар жишигтэй байгааг харьцуулан үзвээс манай төр ядуу болон эмзэг хэсэгтээ хэрхэн гараа сунгадаг нь харагдаж байна. Өнөөдрийн байдлаар, манай нэг ядуу иргэн өдөрт мянган төгрөг буюу 0.5 доллараар амь зууж байгаа талаар дурдсан байна. [9] Даниел Анкарло Леттоны “Heterodox Economics Conference” хуралд тавьсан “Шведийн халамжийн загвар” илтгэлдээ Швед улс нь дайны дараагаар маш хүнд байдалд байсан бөгөөд өнөөдрийн өндөр хөгжилтэй Швед улсын хөгжлийн үндэс нь халамжийн “неолебирал” загвар бөгөөд энэхүү загвар нь байгууллагын удирдамж, нийгмийн үр дагаварт сайнаар нөлөөлдөг. Энэхүү бодлогын үр дүнд тухайн улсын төвлөрөл саарах, хувьчлагдах, нийгмийн үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх хандлага бий болж секторт ногдох татварын дээд хэмжээг бууруулах зэрэг сайн үр дагаврыг үзүүлсэн ба тухайн улсын эдийн засаг, эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ сүүлийн 30 жилийн туршид дэлхийд тэргүүлж байна хэмээн дүгнэсэн байна. [11] John Wiley & Sons нар 2017 онд Journal of International Development сэтгүүлд нийтлүүлсэн “Бага, дунд орлоготой орнуудад нийгмийн халамжийг сайжруулах нь” өгүүлэлдээ бага дунд орлоготой орнуудын нийгмийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зардлыг нэгтгэж байгаа нийгмийн халамжийн өнөөгийн үр нөлөөг харгалзан үзсэн. Эдгээр улсуудын эрүүл мэндийн зарлага нь Олон улсын эрүүл мэндийн байгууллагад ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг бол харин боловсролын болон нийгмийн хамгааллын зардлын коэффициент нь маш бага хэмжээтэй харагддаг хэмээн дүгнэсэн байна. [12] Mayhew, Mary нар Forbes сэтгүүлд 2017 онд нийтлүүлсэн “Maine Shows How To Make Welfare Work”өгүүлэлдээ Майн хотод шаардлагатай гэр бүлүүдэд зориулсан богино хугаацааны тусламжийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр ЗГ-н тусламжаас шууд


хамааралтай байсан ядуу өрхүүдийг ажлын байраар урамшуулахыг зорьсон бөгөөд уг шинэчлэлийн дараах 4 жилийн хугацаанд тэдгээр хүмүүсийн бүртгэгдсэн цалингийн орлого нь дунджаар 237%-иар өссөн гэсэн үр дүн гарсан байна. [13] Worstall, Tim нар Нью Йорк Таймс сэтгүүлд нийтлүүлсэн АНУ-ын халамжийн бодлогын талаарх “Memo For The NYT - The US Welfare Bill Should Fall As The Economy Grows” нийтлэлдээ АНУ-д ядуурал халамжийг тодорхойлох хэд хэдэн аргууд байдаг бөгөөд үүний хамгийн хялбар арга нь эдийн засгийн өсөлттэй адил хэмжээгээр халамжийн зарцуулалт буурах ѐстой хэмээн үздэг. Энэ нь АНУ-ын ядуурлыг орлогын үнэмшилтэй түвшин гэж тодорхойлж инфляцид зориулан шинэчилсэн явдал юм. Хэрэв орлогын тэгш бус байдал хэвээр хадгалагдвал тус улсын ядуурлын хэмжээ өөрчлөгдөхгүй. Үнэмлэхүйн хэмжүүрээр ядаж нэг хүн ч гэсэн ядуурлын цэгт байх ѐсгүй бөгөөд ямар ч хүн нийгмийн халамж хүртэж, шаардлагатай төсөв нь тэг болж буурах ѐстой хэмээх үндэслэлд уг арга тулгуурладаг талаар өгүүлсэн байна. [14] Дэлхийн банкны мэргэжилтэн, ахлах эдийн засагч Самуэль Фрэйжи- Родригесийн хийсэн “Дэлхий дахинд ядуурлыг хэмжих нь - 2017” судалгаандаа Монгол улсын ядуурлын чиг хандлагад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар судлажээ. Үүнд дурьдсанаар: Эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулж хэрэгжүүлэх илүү уян хатан нийгмийн механизм шаардлагатай бөгөөд хүн амын бүлгийн ерөнхий шинж чанарт тулгуурлаж бус харин хөрөнгө мөнгөний чадал чинээ, хэрэгцээнд нь тулгуурлан тогтоосон хүн амын бүлэгт нийгмийн шилжүүлэгийг зөв олгох нь зүйтэй гэж бичсэн байна. [8] “Хүний хөгжлийн мөнгө олгох нь архидалтын түвшинд үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажлыг 2012 онд Л.Энх-орчлон А.Ундрал Ч.Алтан-өлзий Г.Батзориг нар хийсэн бөгөөд энэхүү судалгаандаа төрөөс явуулж буй халамжийн бодлого, бэлэн мөнгө олгож буй тохиолдол, тухайлбал Хүний Хөгжил сангийн 21000 төгрөг нийгэмд зарим талаар сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг судласан бөгөөд энэхүү судалгааны хүрээнд бэлэн мөнгө олгож эхэлсэн өдрөөс эхлэн нийгэмд гарч буй тодорхой үзэгдлийг сонгон авч, түүнд үзүүлж буй нөлөөллийг судалсан байна. Эрүүлжүүлэхэд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо, архидан согтуурахтай холбоотой үүсч байгаа гэмт хэргийн тоо зэрэг зарим сонирхолтой үзүүлэлтүүдийг энд авч үзсэн болно. Судалгааны үр дүн нь дэвшүүлсэн таамаглалтай нийцсэн бөгөөд сонгож авсан хувьсагчид нь бэлэн мөнгө тарааж эхэлсэн өдрөөс эхлэн нэмэгдэх хандлага ажиглагдсан болно. [10] Монголын инфляцийн бүтцийн загвар (smim): эх орны хишиг/ эрдэнийн хувийн эдийн засагт үзүүлэх нөлөө сэдэвт судалгааны ажлыг Д.Ган-Очир 2011 онд хийсэн бөгөөд судалгааны үр дүнд макро эдийн засагт үзүүлэх нөлөөг судлан дараах дүгнэлтэнд хүрэв. [2]Үүнд:  Эх орны хишиг/эрдэнийн хувийг олгох тохиолдолд нэг дор их хэмжээгээр бус харин 4 улирал (12 сар)-д тархаан олгох нь түүний инфляцид үзүүлэх нөлөөг бууруулах, инфляци огцом өсч цаашид ч үргэлжлэн өснө гэсэн хүлээлт бий болохгүй байхад нөлөөлнө. Тухайлбал, уг мөнгийг бөөн дүнгээр олгосноор инфляцид үзүүлэх хамгийн хүчтэй нөлөө 4-5 улирлын дараа илрэхээр байгаа бол жил дотор улирал бүр олгосноор инфляцид үзүүлэх хамгийн хүчтэй нөлөө 8-9 улирлын дараа ажиглагдахаар байна.  2010 онд иргэн бүрт 125.0 мянган төгрөгөөс дээш хэмжээний мөнгө олгох тохиолдолд Монголбанк инфляцийн зорилтот түвшин болох 8.0 хувьд барих боломжгүйд хүрэхээр байна. Зорилтот түвшин хангахын тулд мөнгөний бодлогыг хүчтэй хатууруулах шаардлагатай бөгөөд мөнгөний бодлогын шууд арга хэрэгслийг хэрэглэх шаардлагатай болно. Түүнчлэн 500.0 мянган төгрөг ба түүнээс дээш дүнтэй мөнгө олгох тохиолдолд ойрын 3-4 жилд инфляци 2 оронтой тоонд гарахаар байна. Энэ байдал үргэлжилбэл олон нийтийн дунд инфляци цаашид үргэлжлэн өснө гэсэн хүлээлт бий болж, эдийн засаг гипер инфляцийн орчинд шилжих, эдийн


засаг, санхүүгийн салбарын тогтворгүй байдал бий болох, орлого багатай иргэдийн бодит худалдан авах чадвар буурах (дундаж хугацаанд) эрсдэл байгааг харгалзах шаардлагатай. Хэрвээ 2010 онд иргэн бүрт 500.0 мянган төгрөг олгох тохиолдолд бий болох инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогын шууд хэрэгсэл (ТБҮЦ-ны хэмжээ, ЗБН-ийн хувь)-ийг ашиглах нь богино хугацаанд илүү хүчтэй нөлөөлөхөөр байна. Үүний зэрэгцээ стерилизацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон Төв банк нягт уялдаатай ажиллах ѐстой болно. Уг мөнгийг олгохдоо аль болох бэлэн бусаар буюу мөнгөний нийлүүлэлтийг шууд нэмэгдүүлэхгүй байх зохистой хувилбарыг боловсруулан хэрэгжүүлэх нь инфляцийн дарамтыг бууруулна.

Монгол улсын нийгмийн халамжийн бодлогын өнөөгийн байдал Монгол улсад 2017 оны байдлаар халамжийн тодотголтой 68 хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 20 орчим нь хүн амыг нийтлэг хамрах шинжтэй арга хэмжээ байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадуудад чиглэсэн эдгээр хөтөлбөрүүд нийгмийн бүх давхаргад чиглэж байгаа юм. Халамжид зарцуулж буй төсвийн 80 орчим хувь нь нийгмийн бүх давхаргад хүрч буй нийтлэг шинжтэй мөнгөн шилжүүлгэд зориулагддаг бөгөөд манай халамжийн тогтолцоонд халамжийн бус бодлогын арга хэмжээнүүд холилдсон байдалтай байна. [7] Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн хамрагджээ.[26] Жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87 хувь, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. [25] УИХ-аас 2018 оны төсөвт нийт 357.9 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар тусгажээ. Хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр цалин өгнө, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно,төрийн албан хаагчдад олгох нөхөн олговрыг дахин өгнө гэх мэтээр 357,9 тэрбум төгрөг иргэдийн гарт өгөхөөр төлөвлөсөн байна. Тодруулбал, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянга, гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгөөр тооцож олгоно. Цалинтай ээж, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр урамшуулал олгоход 72,8 тэрбум төгрөг зарцуулна. 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 20 мянган төгрөг өгөхөөр 164,2 тэрбум төгрөг төсөвт тусгажээ. [26] 2017 оны байдлаар, манайд эмзэг бүлгийн халамжийн өрх бүхий иргэнд сарын мөнгөн тусламжийн хэмжээ 130 мянган төгрөг байгаа нь ядуурлын шугамнаас доош бөгөөд түүний 70-80 хувьтай тэнцэж байна. Дор хаяж нэг халамжийн хөтөлбөрт хамрагдаж байгаа хамгийн ядуу бүлгийн нэг иргэн, жилд дунджаар, 362,000 төгрөгийн халамж авдаг бөгөөд энэ нь манай нэг ядуу иргэн өдөрт мянган төгрөг буюу 0.5 доллараар амь зууж байгаа талаар Дэлхийн банкнаас мэдээллэсэн байна. [8] Халамжийн зардал болон нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн хамаарал Судалгааны энэ хэсэгт бид засгийн газраас олгож буй халамжийн зардал болон нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн хоорондын харилцан хамаарлыг Гранжерийн учир шалтгааны тестээр (Granger causality tests) шалгав. Энэхүү үнэлгээг хийхдээ SOWEL-


халамжийн зардал /тэрбум төгрөг/, GROSS-халамж, мөнгөн тэтгэмжийн нийт зардал /тэрбум төгрөг/, UNEM-ажилгүйдлийн түвшин /хувиар/, POVER-ядуурлын түвшин /хувиар/ зэрэг үзүүлэлтийн 2014-2016 оны мэдээг хамруулан, тооцооллыг EViews 9.0 программ дээр гүйцэтгэв. + буюу халамжийн зардал өсөх шалтгаан нь ажилгүйдлийн түвшний өсөлтөөс хамаардаг гэсэн таамаглал болон халамжийн зардал өсөх шалтгаан нь ажилгүйдлийн түвшний өсөлтөөс хамаардаггүй гэсэн түүний өрсөлдөгч таамаглалыг шалгахаас гадна + буюу ажилгүйдлийн түвшин өсөх шалтгаан нь халамжийн зардлын өсөлтөөс хамаардаг гэсэн таамаглал болон ажилгүйдлийн түвшин өсөх шалтгаан нь халамжийн зардлын өсөлтөөс хамаардаггүй гэсэн өрсөлдөгч таамаглалуудыг Фишерийн F тестээр шалгав. Судалгааны үр дүнгээс харвал хоцролтын зэрэг 1 болон 2 аль ч үед дэвшүүлсэн таамаглалуудын F ажиглалтын утгууд нь F шалгуур утгуудаасаа бага буюу 95 хувийн ач холбогдлын түвшинд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, халамжийн зардал болон ажилгүйдлийн түвшингийн өөрчлөлт нь харилцан нэг нь нөгөөгийнхөө өөрчлөгдөх үндсэн шалтгаан нь болж чадахгүй байгааг харуулж байна. Хоцролтын зэрэг 2 үед UNEM does not Granger Cause SOWEL буюу ажилгүйдлийн түвшин өсөх нь халамжийн зардал өсөх шалтгаан болдоггүй гэсэн таамаглал prob=0.1364 буюу 13.6 хувиар хүлээн зөвшөөрч байгаа тул түүний өрсөлдөгч таамаглал болох UNEM does Granger Cause SOWEL буюу ажилгүйдлийн түвшин өсөх нь халамжийн зардал өсөх шалтгаан болдог гэсэн таамаглалыг 86.4 хувиар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшингийн өсөлт нь 2 жилийн дараагаас халамжийн зардлыг өсгөх шалтгаан болох боломжтой байгааг харуулж байгаа ч статистик ач холбогдол нь хангалтгүй байна. Харин эдгээр үзүүлэлтийн корреляци хамаарал нь 61.2 хувьтай буюу хүчтэй, эерэг хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, халамжийн зардлын өсөлт нь ажилгүйдлийн түвшинг өсгөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг харуулж байна. Тиймээс халамжийн зардлыг их хэмжээгээр өсгөх нь эцэстээ ажилгүйдлийг улам бүр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай болох нь харагдаж байна. Дараагийн хэсэгт нийгмийн халамжийн зардал болон ядуурлын түвшний хамаарлыг судлахын тулд + буюу халамжийн зардал өсөх шалтгаан нь ядуурлын түвшний өсөлтөөс хамаардаг гэсэн таамаглал болон халамжийн зардал өсөх шалтгаан нь ядуурлын түвшний өсөлтөөс хамаардаггүй гэсэн түүний өрсөлдөгч таамаглалыг шалгахын зэрэгцээ + буюу ядуурлын түвшин өсөх шалтгаан нь халамжийн зардлын өсөлтөөс хамаардаг гэсэн таамаглал болон ядуурлын түвшин өсөх шалтгаан нь халамжийн зардлын өсөлтөөс хамаардаггүй гэсэн өрсөлдөгч таамаглалуудыг Фишерийн F тестээр шалгая. Түүнчлэн нийгмийн халамжийн зардал болон мөнгөн тэтгэмжийн нийт зардал нь ядууралд хэрхэн нөлөөлж болохыг харьцуулалт хийх үүднээс дээрх таамаглалын дагуу тооцооллыг хийсэн болно. Хоцролтын зэрэг 2 үед POVER does not Granger Cause SOWEL буюу ядуурлын түвшин өсөх нь халамжийн зардал өсөх шалтгаан болдоггүй гэсэн таамаглал prob=0.0343 буюу 3,43 хувиар хүлээн зөвшөөрч байгаа тул түүний өрсөлдөгч таамаглал болох POVER does Granger Cause SOWEL буюу ядуурлын түвшин өсөх нь халамжийн зардал өсөх шалтгаан болдог гэсэн таамаглалыг итгэх түвшинд буюу 96,57 хувиар хүлээн зөвшөөрч


байна. GROSS does not Granger Cause POVER буюу ядуурлын түвшин өөрчлөгдөх шалтгаан нь халамж, мөнгөн тэтгэмжийн зардал биш хэмээх таамаглалыг 25,96 хувиар зөвшөөрч байгаа нь түүний эсрэг таамаглал болох бэлэн мөнгө тараах нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно гэх таамаглалыг 74,04 хувиар хүлээн зөвшөөрөх юм. Эдгээр Гранжерийн учир шалтгааны тестээр үнэлсэн эдгээр судалгаануудын үр дүнг нэгтгэн үзвэл иргэдэд халамж, мөнгөн тэтгэмжийг тогтмол их хэмжээгээр, нийт хүн амыг хамруулан олгох нь хүмүүсийн ажил хийх сонирхлыг бууруулж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож улмаар улс орны хөгжлийн үзүүлэлтийг илэрхийлэх гол хүчин зүйлүүд болох ажилгүйдлийн түвшин болоод ядуурлын түвшинг нэмэгдүүлэх сөрөг үр дагавар нь маш өндөр тул халамж, мөнгөн тэтгэмжийн зардлыг хазаарлаж, түүнд нарийн хяналт тавих хэрэгтэйг харуулж байна хэмээх дүгнэлтэд хүрч болох юм. /Судалгааны үр дүн тооцооллыг хавсралт 3-аас үзнэ үү / Нийгмийн халамжийн бодлогыг үнэлэх иргэдийн үнэлгээ Энэхүү судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 26-аас дээш насны 212 хүнээс судалгаа авсан ба судалгааны агуулгын хүрээнд 2006 оноос хойшхи засгийн газраас иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгосон мөнгөн тэтгэмжүүдийн үр ашигтай байдал, нийгэмд үзүүлэх нөлөөлөлд иргэдийн өгөх үнэлгээг 1-ээс 5 хүртэлх оноонд шилжүүлэн судалгааг авсан бөгөөд тооцооллыг SPSS 21.0 программыг ашиглан хийсэн болно. Судалгааны зарим үнэлгээнээс харуулбал: Монгол улсын халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа эсэхэд өгөх таны үнэлгээ гэсэн асуултанд 24% маш муу, 41% муу, 25% дунд, 9% сайн, 1% маш сайн гэсэн үнэлгээг тус тус өгчээ. Энэхүү өгсөн үнэлгээнээс үзэхэд Монгол улсын халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Зураг 1 Монгол улсын халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадаж буй эсэхэд өгсөн иргэдийн үнэлгээ. Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


Дүгнэлт Судалгааны үр дүнд Монгол улсын нэг хүнд ногдох халамжийн зардал ижил хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр буюу 118,6 ам.доллар байсан хэдий ч иргэдийн нийгмийн халамжийн бодлогод өгсөн үнэлгээнээс харахад 24% маш муу, 41% муу, 25% дунд, 9% сайн, 1% маш сайн хэмээх үнэлгээг өгсөн бөгөөд эдгээр ихээхэн хэмжээний халамж, мөнгөн тэтгэмж зэрэг нь иргэдийн амьдралд төдийлөн үр өгөөжөө өгдөггүй, зорилтот бүлэгтээ хүрч чаддаггүй, мөн сонгуулийн жилүүдэд уг зардлын дүн огцом өсдөг зэргээс харвал магадгүй халамжийн сан нь засгийн эрхэнд гарсан намуудын сонгууль, улс төрийн амлалтаа биелүүлэх түрхэн зуурын хэрэгсэл ч болсон байх талтай хэмээн таамаглаж болох юм. Мөн Гранжерийн учир шалтгааны тестийн тооцооллоос үзэхэд ажилгүйдлийн түвшин өсөх нь халамжийн зардал өсөх шалтгаан болдог гэсэн таамаглалыг 86,4 хувиар, ядуурлын түвшин өсөх нь халамжийн зардал өсөх шалтгаан болдог гэх таамаглалыг итгэх түвшинд буюу 96,57 хувиар, мөн халамж, мөнгөн тэтгэмжийн зардал өсөх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно хэмээх таамаглалыг 74,04 хувиар хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нь хэт их хавтгайрсан халамж нь нийгэмд эерэг гэхээсээ илүүтэй сөрөг үр дагавруудыг үзүүлж байгааг илтгэнэ. Түүнчлэн манай улсын халамжийн зардал нь дунджаар ДНБ-ий 3,254 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь бусад улсын ДНБ-д эзлэх халамжийн зардлын дунджаас даруй 1,306 хувиар өндөр үр дүн гарсан нь Монгол улсын халамжийн зардал зохистой түвшинд бус, хэт их хавтгайрсан байгаа хэдий ч зорилтот бүлэг буюу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн- иргэнд хүрч чадахгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага байгаа хэмээх судлаачдын үр дүнтэй нийцэж байгаа юм. Монгол улсын халамжийн бодлогын төлөвлөлтийн загварыг маш сайн боловсруулагдсан хэдий ч бодит байдалд үр дүн нь эсрэгээрээ байдаг хэмээх судлаачдын үр дүнтэй өөрсдийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл манай улсын халамжийн зардлын хавтгайрсан байдалд халамжийн загварын тодорхойгүй байдал, мөн халамжийн бодлогод улс төрийн оролцоо хэт өндөр байх, түүнчлэн халамжийг ихэвчлэн мөнгөн хэлбэрээр олгодог зэрэг хүчин зүйлсийг дурдаж болно. Тиймээс энэхүү уламжлалт, тогтсон хуучны системийг халж, халамжийн бодлогын загвараа зөв тодорхойлж, шинэчлэх зайлшгүй шаардлага бий бөгөөд магадгүй үүний шийдэл нь олон улсад “нуугдмал халамжийн бодлого” хэмээн нэрлэгддэг эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгэм, эдийн засагт дарамт учруулахгүй хувь хүний хөгжил, төлөвшил, хүмүүжилд түлхэц болохуйц секторыг сонгож бодлогоо хэрэгжүүлж чадвал энэ нь манай улсын халамжийн бодлогын, цаашлаад улс орны ирээдүйн шинэ гарц хаалга нь болж чадна хэмээх санааг бидний зүгээс дэвшүүлж байна.


Ашигласан ном зүй [1] Госта Эспинг Андерсон. “Төрийн халамжийн бодлогын загвар”-Ceoclub.mn 2014 [2] Ган-Очир. Д “Монголын инфляцийн бүтцийн загвар (smim): Эх орны хишиг/ Эрдэнийн хувийн эдийн засагт үзүүлэх нөлөө” [3] МУ-ын статистикийн эмхэтгэл. “Хүний хөгжил сангийн талаарх судалгаа” 2014 [4] МУИС “МУ-ын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага” 2012 [5] СЭЗДС “Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” ЭШХ-н эмхэтгэл 2014 х-124 [6] Хонорати, Мадаленна. “Нийгмийн халамжийн төлөв байдал”- Worldbank Group, 2015 [7] Самуэль Фрэйжи - Родригес. “Ядуурлын дүр төрх 2016”-Worldbank Group, 2016 [8] Самуэль Фрэйжи - Родригес. “Дэлхий дахинд ядуурлыг хэмжих нь 2017”- Worldbank Group, 2017 [9] Түмэннаст. Г “Хавтгайрсан халамж, хүүхдийн мөнгө”- УБ хот 2016 [10] Энх-Орчлон. Л, Ундрал. А “Хүний хөгжлийн мөнгө олгох нь архидалтын түвшинд үзүүлэх нөлөө” -УБ хот, 2012 [11] Daniel Ankarlo Letton. “Social Welfare Model in Sweden”- Heterodox Economics Conference, 2012 [12] John Wiley, Sons “Бага дунд орлоготой орнуудад нийгмийн халамжийг сайжруулах нь” 2017 [13] Mayhew, Mary “Maine shows how to make welfare work”-Forbes сэтгүүл, 2017 [14] Worstall, Tim “Memo for the NYT-The US welfare bill should fall as the economy grows” New York Time 2017 [15] https://www.forum.mn/forum_topics/fellows/Delger2007II_proposal.pdf [16] http://journals.sagepub.com/doi/full/10.1177/0020872814536414 [17] http://journals.sagepub.com/doi/pdf/10.1177/002087286701000108 [18] http://www.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=social_welfare_2016.pdf&ln=Mn [19] http://alag-erdene.khs.gov.mn/news/190/single/70 [20] http://www.interactive.mn/projects/national-social-welfare-service-system/ [21] https://books.google.mn/ [22] http://journals.sagepub.com/doi/abs/10.1177/1468018109355035 [23] http://hudulmur-halamj.gov.mn/content/16 [24] http://journals.sagepub.com/doi/pdf/10.1177/002087286701000401 [25] www.iltod.gov.mn/“МУ-ын 2017 оны нэгдсэн төсвийн танилцуулга/ [26] www.vip76.mn/“МУ-ын 2017 оны нэгдсэн төсвийн танилцуулга/ [27] www.legalinfo.mn [28] Mongolian Statistical Year Book 2014 [29] http://databank.worldbank.org [30] www.stats.oecd.org [31] www.ourworldindata.org [32] www.onlinelibrary.wiley.com [33] www.worldbank.com [34] www.asianbank.com [35] www.cema.edu.aren.wikipedia.org/wiki/welfare [36] http://socialwelfare.berkeley.edu/ [37] www.erdmiinshuvuu.org


ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮТЦИЙН БУС ХАНДЛАГЫН АРГУУДААР ҮНЭЛЭХ НЬ Балжиннямын Амгалан “Мандах бүртгэл их сургууль” НББ-АХ4 ангийн оюутан amgalanbaljinnym@gmail.com Удирдагч багш: С.Цолмон /Ph.D, дэд.прoф/

Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь хувьцааны ханшийн өөрчлөлтийн хугацаан цувааг нэг хувьсагчийн шинжилгээний буюу бүтцийн бус хандлагын арга ашиглан таамаглаж, ханшийн хөдөлгөөнд нөлөөлж буй санхүүгийн болон санхүүгийн бус хүчин зүйлсийг тодохойлоход оршино. Судалгаанд Монгол улсын хөрөнгийн бирж дээр идэвхитэй арилжаалагддаг топ-20 компаний санхүүгийн мэдээлэл мөн макро эдийн засгийн 2008 оны 01-р сараас 2017 оны 09р сар хүртэлх нийт 118 сарын мэдээг түүвэрлэн авч судлав. ARIMA загварыг Eviews 9.0 програм дээр, Холт-вентирс аргыг Ms.Excel.2010 xl-stat функцын тусламжтайгаар боловсруулалт хийж үр дүнг харьцуулав. Мөн ARIMA загварын сонголт, үнэлгээний үр дүн болон ач холбогдолыг шалгахдаа Akaike info criterion шинжүүрийг ашиглалаа. Судалгааны ажлын үр дүнд ARIMA загвар болон HW аргын хувьд харгалзан MAE 10.36%, 1.79% байгаа бол RMSE-ийн хувьд 5% болон 1.44% байгаа бөгөөд хоѐр загвар 8998%-ийн бодит таамаглал хийж байна. Харин хувьцааны ханшид нөлөөлөгч санхүүүгийн болон санхүүгийн бус хүчин зүйлсийг тооцоололхдоо нийт 13 үзүүлэлт сонгосноос tстатистикийн шинжүүрээр ач холбогдолгүй хувьсагчдыг хасав. Дээрх хувьсагчид нэгж хувьцааны ханшийг 84.97%-аар тайлбарлаж чадаж байна. Нэгж хувьцааны ханшид санхүүгийн үзүүлэлтүүд бүгд шууд нөлөөлөлтэй байгаа бол гадаад хүчин зүйлсээс долларын ханш (USD), санхүүгийн үзүүлэлтүүдээс нийт хөрөнгийн эргэц зэрэг үзүүлэлтүүд хүчтэй нөлөөтэй байна. Түлхүүр үг: акейкийн шинжүүр, налалтын коэффицент, абсолют дундаж алдаа 1. Оршил Хувьцааны ханшийг таамаглах маш олон арга байдгаас ANN, ARIMA, BVARBayesian autoregressive models, BDM-Bayesian data mining, Holt winters, BNP-back propagation network гэх мэт аргуудыг судлаачид ашигласаар байна [1]- [3]. Дийлэнх судалгааны ажилд ANN [8]- [10], ARIMA [11]- [16], Holt winters[1], [9], [12], гэсэн 3 аргыг харьцуулан ашигласан байдаг бөгөөд таамаглал хийхэд илүү бодит үр дүнтэй гэж үзсэн байдаг. Abhishek Kar (Y8021), Dept. of Computer Science and Engineering, IIT Kanpur “Stock Prediction using Artificial Neural Networks”- Энэхүү судалгааны ажилд Nifty хувьцааны индекс өгөгдлийн ашиглан ханшийг урьдчилан таамагласан бөгөөд судалгааны үр дүнд туршилтын хамгийн бага алдаа 3.5% гарсан нь хиймэл оюуны загвар 96% -ийн үнэн зөв таамглал хийснийг баталж байна. Ayodele A. Adebiyi., 2 Aderemi O. Adewumi (1,2School of Mathematic, Statistics & Computer Science University of KwaZulu-Natal Durban, South Africa) “ Stock Price Prediction Using the ARIMA Model”- Энэ судалгаанд Nokia компаний хувьцааны ханшийг ARIMA (1,


0, 1) үе дээр бэйсийн шинжүүр 2.3736, детирминацийн коэффицент 99,72%, регрессийн хамгийн бага алдаа 0.7872 гарсан бөгөөд богино хугацааны таамаглал хийхэд хангалттай гэсэн үр дүн гарсан. Kuo-Cheng Tseng (USA), Ojoung Kwon (USA), Luna C. Tjung (Singapore) “Time series and neural network forecast of daily stock prices”-Энэхүү судалгааны ажилд холт-винтерс (HW), ARIMA болон мэдрэлийн сүлжээний (NN) загваруудаар 50 компаний хувьцааны ханшийн мэдээллийг ашиглан таамгалал хийсэн. Судалгааны үр дүнд детерминацийн коэффициент 0.995, дундаж үнэмлэхүй алдаа (MAPE)1215.72%, RF-178.08% гарсан нь гурван загвар гурвуулаа ач холбогдолтойг илэрхийлнэ. Yumlu, S., Gurgen, F. & Okay, N. (2005). “A Comparison of global, Recurrent and Smoothed-Piecewise Neural Models for Istanbul Stock Exchange (ISE) Prediction”- ИИ загварыг ашиглан 1990-2002 оны Истанбул дах хувьцаа гүйцэтгэлийг загварчилсан. McNelis, P. (1996). “A Neural Network Analysis of Brazilian Stock Prices: Tequila Effects vs. Pisco Sour Effects”-Чилийн хөрөнгийн зах зээлийн өгөдлүүдийг ашиглан Бразилийн хөрөнгийн зах зээл дээр ашиг таамагласан. Brock, W., Lakonishok, J. & LeBaron, B. (1992). “Simple Technical Trading Rules and Stochastic Properties of Stock Returns”- 1897 оноос 1986 он хүртэлх өгөөж өмнөх 10 өдрөөсөө 80 хувиар хамаарч байгааг ARIMA загвараар таамагласан. Dutta, G. Jha, P., Laha, A. & Mohan, N. (2006). “Artificial Neural Network Models for Forecasting Stock Price Index in the Bombay Stock Exchange”- Бомбей Хөрөнгийн Бирж дээрх хувьцаануудыг ANN ашиглан 1997 оны нэгдүгээр сараас 2001 оны нэгдүгээр сар, 2002 оны арван хоѐрдугаар сараас 2003 оны арван хоѐрдугаар сар хүртэл ханшийн прогноз хийсэн. Эдгээр судалгааны ажлуудаас харахад хувьцааны ханшийг таамаглах загваруудаас хамгийн ач холбогдлын түвшин өндөртэй нь ARIMA, HW, ANN бөгөөд Монгол улсын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш хэтэрхий их савалгаатай учраас ANN загварыг ашиглах боломжгүй юм[2].

Санхүүгийн хүчин зүйлс

Хувьцааны ханш, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулинд xувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ноогдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Хувьцааны ханшид нөлөөлөгч хүчин зүйлсэд макро эдийн засгийн болон компаний санхүүгийн үзүүүлэлтүүдийг авч үздэг. Хүснэгт 1 Санхүүгийн үзүүүлэлтүүд буюу зах зээлийн идэвжилийн үнэлгээний үзүүлэлтүүд: ROE

Хувьцаа эзэмшигчийн өмчийн өгөөж

ROA

Нийт хөрөнгийн өгөөж

PE

Үнэ ашгийн харьцаа

PM

Ахиуц ашиг Нэгж хувьцаанд ногдох дасны үнэ

PB EPS

Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг

ROTA

Нийт хөрөнгийн эргэц

ROE = татварын дараах цэвэр ашиг / хувьцаат капитал ROA = татварын дараах цэвэр ашиг / нийт хөрөнгө P/E = хувьцааны зах зээлийн үнэ / нэгж хувьцаанд ногдох ашиг PM = нийт ашиг / борлуулалт PB= Эзэмшигчдийн өмчийн дүн /нийт хувьцааны тоо ширхэг EPS = энгийн хувьцаанд хуваарилах боломжит ашиг / гаргасан энгийн хувьцааны тоо ROTA=нийт борлуулалтын орлого /360 хоног

Penman (1996) Huang Wenjing (2008) Benjamin Graham, David Dodd нар анх1934 онд “Үнэт цаасны үнэлгээ” бүтээлдээ дурьдсан Chen, Roll and Ross (1986) Xu Ming. Chen Ying (2003)

Huang Wenjing (2008)


Эх сурвалж: Судлаачийн эмхэтгэл Дээрх хүснэгтээс харахад санхүүгийн буюу дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг дээрх 7 үзүүлэлтийн хувьд судлаачид эерэг нөлөөтэй хэмээн үзсэн байдаг. Санхүүгийн бус үзүүүлэлтүүд буюу макро эдийн засгийн үнэлгээний үзүүлэлтүүдийг дараах хүснэгтэнд харууллаа. Хүснэгт 2 Хуьцааны ханшид нөлөөлөгч санхүүгийн бус буюу гадаад хүчин зүйл Хувьсагчид

INF

эерэг

сөрөг

Firth (1979)

Lintner (1973) Fama and Schwert (1977) Mandelker (1977) Geetha, Mohidin, Chandran Chong (2011), Al-Qenae, Li & Wearing (2002) Uddin and Alam (2007) Geetha, Mohidin, Chandran and Chong (2011)

IR MS

Homa and Jaffe (1971) Hamburger and Kochin (1972)

FER

Ray Sarbapriya (2012)

CPI GDP

Ач холбогдолгүй Gjerde and Saettem (1999) Chen, Roll and Ross (1986)

Joseph Tagne Talla (2014) Xu Ming etc. (2003) Jain and Rosett (2001) Durham (2002)

Mahedi (2012) Bhattacharya et. al.(2001) Fama (1981)

Эх сурвалж: Судлаачийн боловсруулсан Аль-Qenae, Ли & (2002)- Кувейтийн, Eriki (2001) Нигерийн хөрөнгийн зах зээлийн хувьцааны ханшид инфляци, хүүгийн түвшин зэрэг үзүүлэлтүүд урвуу хамааралтай байгааг тогтоосон. Faris Nasif AL- Shubiri (2011)- хувьцааны ханштай MS, GDP, CPI зэрэг үзүүлэлтүүд эерэг буюу шууд хамааралтай байгааг баталсан байдаг. Судалгаанд ашиглагдах эконометрик загварын тавил 3.1 Дискрет санасаргүй процесс-ARIMA(Autoregressive integrated moving average) загвар: 1983 онд Америкийн эдийн засагчид болох Маз, Рогов нар ирээдүйг таамаглах анхны оролдлогыг хийж байжээ. Тэдгээрийн гаргасан загварыг эконометрикийн онолд Simultanoeus equation model гэсэн нэрээр алдаршжээ. Энэхүү загвар нь алдааны утгаа тооцдоггүйгээс алдаанд хүргэдэг байна. 1994 онд Simultanoeus equation model-ийн алдаатай талыг сайжруулсан Box Jenkins-ийн аргыг дэлхий нийтээрээ хэрэглэхболжээ. Гэтэл энэхүү арга нь хэдийгээр алдааны нөлөөллийг авч үздэг боловч зөвхөн стационар өгөгдөл дээр үндэслэн таамаглал хийдэг [17]. Энэ алдааг залруулж гарч ирсэн загвар нь ARIMA юм. Авторегрессив (AR) процесс: Эдийн засгийн инерц ажиглагдах хувьсагчдын хувьд инерцийг нь ашиглаж хамаарагч хувьсагчаа өөрийнх нь хугацааны хоцрогдлоор тайлбарладаг загварыг AR загвар гэдэг. AR загварыг тодорхойлдохдоо хугацаан дахь хугацаан цувааг гэж загварчилдаг. Шилжих-Дундаж загвар(MA):Аливаа загварын алдаа нь хамаарагч хувьсагчид нөлөөлөх хүчин зүйлсийг оруулаагүйн алдааг дотроо агуулж байдаг болохоор хамаарагч хувьсагчийг


тайлбарлах асар их мэдээллийг агуулж байдаг. Иймд хамаарах хувьсагчаа өмнөх үеийн алдаагаар нь тайлбарладаг загвар нь MA юм. Хүснэгт 3 ARIMA загварын эмхэтгэл

Ерөнхий загвар 1-ээр эрэмбийн 2-аар эрэмбийн

AR − 𝛿) = 1( −1 − 𝛿) + ⋯ + 𝑝( −𝑝 − 𝛿) + 𝑢 (1) ( − 𝛿) = 1( −1 − 𝛿) + 𝑢 (2) ( − 𝛿) = 1( −1 − 𝛿) + 2( −2 − 𝛿) + 𝑢 (3)

(

MA =𝜇+ 0𝑢 + 1𝑢 −1+⋯+ 𝑞𝑢 −𝑞

(4)

=𝜇+ 0𝑢 + 1𝑢 −1+ 2𝑢 −2

(5)

=𝜇+ 0𝑢 + 1𝑢 −1

(6)

Эх сурвалж:Судлаачийн тооцоолол AR Загварын хувьд 𝛿 нь - ийн дундаж, 𝑢 нь хоорондоо хамааралгүй, 0 дундажтай, 𝜎2 гэсэн тогтмол дисперстэй байвал - ийг нэгдүгээр эрэмбийн авторегрессив AR(1) стохастик процесс байна. Энд хэтийн төлвийн утга болох хугацаан дахь нь ( − 1) хугацаан дахь харьцаа 1 болон хугацаан дахь алдааны утгаар тодорхойлогдоно. Ерөнхий тохиолдолд 𝑝 - р эрэмбийн (𝑝) загварууд нь зөвхөн одоогийн болон өмнөх хугацааны ээр илэрхийлэгдэнэ . MA(1) Загварын хувьд 𝜇 нь тогтмол тоо, 𝑢 нь өмнөхтэй адил цагаан шуугиан стохастик алдаа. Тогтмол тоо нэмэх нь алдааны илэрхийллийн тухайн болон өмнөх хугацааны шилжих дунджаар хугацаан дахь тодорхойлогдож байна. Aкейкийн (AIC) шинжүүр: нь түүврийн хувьд хамгийн сайн төлөөлж чадаж байгаа загварыг тодорхойлоход ашиглагддаг.Дараах томъѐоггор тооцоолно. AIC(n)= (7)

Загвар бүрийн хувьд үнэлгээг хийж олж авсан AIC шинжүүрийн хамгийн бага утгатай нь хамгийн төлөөлөх чавдар сайтай загвар байдаг. 3.2 Холт- Винтерсийн экспоненциаль прогнозийн арга: Холт- Винтерсийн (HW-1) экспоненциаль прогнозийн арга: Энэ нь улирлын нөлөөлөлгүй боловч трендтэй хугацаан цувааг прогнозолно. Зөвхөн сүүлийн түвшинг төдийгүй трендийг үнэлнэ. Энэ нь ̅​̅​̅​̅ 2 утгыг үнэлэх алгоритм нь энгийн экспоненциал тэгшитгэлийн аргатай төстэй. [5] ̅​̅​̅​̅= (̅​̅​̅​̅​̅​̅+ 1-р шат: )+(1- ) (8) ̅

̅​̅​̅​̅​̅​̅

(9) ̅​̅​̅​̅​̅

̅​̅​̅ a, b-тэгшитгэх коэффициентууд 2-р шат: Хамгийн сүүлийн түвшин ба трендийн үнэлгээг ашиглаж прогнозолно. Холт-Винтерсийн арга (HW-2) -Улирлын нөлөөлөлтэй бөгөөд трендтэй цувааг прогнозолно. Эхлээд дараах томъѐогоор тооцоолно (

)

̅​̅​̅​̅

(̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅

̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅

)

̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅

(10)

Дараа нь

утгуудын үнэлгээг тооцно. (yлирал s=4, сар s=12 ̅​̅​̅​̅

̅​̅​̅​̅​̅​̅

̅​̅​̅​̅

̅​̅​̅​̅​̅​̅ (11)

̅​̅​̅​̅​̅​̅


̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅​̅ (12)

тэгшитгэх коэффициентууд ба хамгийн сүүлийн үнэлсэн утгуудаа ашиглан прогнозолно. a,b,c-Э

Бүтцийн бус хандагын гаргалгаа ба үр дүн 4.1 Голлох хувьцааны ханшийн динамик шинжилгээ Судалгааны ажлын энэхүү хэсэгт ТОП20 индексийн 2008.01-2017.09 сар хүртэл 118 өгөгдлийг ашиглан загварчиллаа. Ханшийг өнгөрсөн утгаас нь хамааруулж нэг хувьсагчийн загвараар цувьцааны ханш хэрхэн өөрчлөгдөхийг таамаглалаа.

Зураг 2 Топ20 индексийн ханшийн динамик /2008.01-2017.09/ Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж /mse.mn/ 0.60

4.00

0.40

2.00

0.20

0.00

0.00

-2.00 -4.00

2008M08 2008M11 2009M02 2009M05 2009M08 2009M11 2010M02 2010M05 2010M08 2010M11 2011M02 2011M05 2011M08 2011M11 2012M02 2012M05 2012M08 2012M11 2013M02 2013M05 2013M08 2013M11 2014M02 2014M05 2014M08 2014M11 2015M02 2015M05 2015M08 2015M11 2016M02 2016M05 2016M08 2016M11 2017M02 2017M05 2017M08 2017M11 2018M02

6.00

-6.00 -8.00

-0.20 -0.40 -0.60

GOV SUU SHG

APU TCK TTL

MMX BNG JTB

BAN BUK GTL

MCH EER HGN

UID MIE ADL

-0.80

NEH RMC ТОП20

Зураг 3 Хувьцааны ханшийн өгөөжийн динамик /эндоген үзүүлэлтүүд / /2008.01-2017.09/ Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж /mse.mn/ Дээрх графикуудаас харахад 20 хувьцааны 3 хувьцаа-GOV, MMX, T CK өсөлттэй харин APU, TTL, BNG, MCH, RMC, JBT зэрэг уналттай байгааг харж болно. Бусад хувьцаануудын хувьд савалгаа багатай үл ялиг өөрчлөлт ажиглагдаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд хувьцааны арилжааны 75-80% нь өмнөх өдрөөсөө хамаарч байна[7]. Дээрх графикаас үндэслэн хувьцааны ханш тус бүрийн налалтын коэффициентийг доорх хүснэгтэнд харуулав. Хүснэгт 4 Хувьцааны ханшийн таамаглал / Hалалтын коэффицент/ SUU

y = 554.31x + 22267

NEH

Ханшийн өсөлттэй хувьцаанууд y = 204.01x - 1003.9 GTL y = 178.27x - 2296.7

BNG GOV

y = 278.06x + 21883 y = 55.85x + 3279.6

TCK BUK

y = 202.42x + 816.63 y = 169.08x + 7332.9

JTB

y = -0.383x + 109.0

RMC

Ханшийн бууралттай хувьцаанууд y = -0.371x + 130.6 SHG y = -26.049x + 940.5

ADL

HGN

y = -0.769x + 168.3

MCH

y = -5.303x + 2426.1

APU

TTL

MIE MMX

y = 122.72x + 887.91 y = 18.827x + 1122.7

y=-329.9x +260765

EER BAN UID

y = 9.3299x +1683.9 y = 7.24x + 6464 y = 2.375x + 323.15 y = -14.687x + 3662 y = -85.46x + 11017

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


Дээрх хүснэгтээс харахад график шинжилгээтэй нийцэж байгаа ба нийт 20 хувьцааны 12 нь өсөлттэй байгаа бөгөөд TCK, BNG, BUK, SUU, NEH гэх хувьцаанууд налалтын коэффициент ихтэй байгаа бол хамгийн өсөлттэй хувьцаа нь SUU байна. Харин 8 хувьцааны ханш бууралттай байгаагаас TTL хувьцаа налалтын коэффициент хамгийн бага буюу ханшийн уналт ихтэй байна. 4.2 ARIMA загварын үр дүн Станционар биш хугацааны цувааны хувьд заасан эрэмбийн ялгаврын тусламжтайгаар станционар процесст хувиргадаг бол ARIMA загварын хувьд ийм хувиргалтыг хийх шаардлагагүй. Харин AR болон MA загварын хугаацааны хожигдлыг тодорхойлох шаардлагатай Aкейке шинжүүрийн тусламжтайгаар шинжсэн бөгөөд доорх хүснэгтэнд утгыг харууллаа. Хүснэгт 5 Загварын утгуудын үнэлгээ Aкейке (AIC) сонголт Aкейке (AIC) сонголт

GOV

APU

MMX

BAN

MCH*

UID

NEH

SUU

TCK

16.17 (1,d,0) BNG 19.4 (1,d,2)

14.22 (1,d,1)

13.65 (2,d,0)

20.82 (1,d,0)

BUK* 18.8 (0,d,0)

EER* 14.62 (0,d,0)

MIE* 16.35 (0,d,0)

19.42 (0,d,0) RMC 7.142 (2,d,3)

10.76 (2,d,2) SHG 17.57 (2,d,1)

16.62 (0,d,0) TTL 20.98 (3,d,1)

21.62 (1,d,1) JTB 7.2026 (0,d,3)

17.0 (0,d,2) GTL 13.42 (2,d,1)

HGN 13.35 (1,d,0) ADL 19.82 (2,d,2)

Эх сурвалж: ewievs 9.0 програмын үр дүн Дээрх хүснэгтээс харахад ихэнх хувьцааны ханш AR(1) болон MA(1), MA(1) дугаар үеүд дээр акейкийн шинжүүр хамгийн багатай буюу таамаглал хийхэд оновтой байна. *-тэмдэглэгээтэй хувьцааны ханшийг ARIMA загвар өмнөх үеэсээ үл хамаарч байгааг тооцоолсон. 4,000

3,000

4,000

1,000

2,000

0

0 2008 2009

.4

.4

.2

2012

2013 MMX

2014

2015

2016

2017

0 -500

1,500

-1,000

1,000 500 0 -500

-.4 2008 2009

2011

500

.2

-.2

2010

1,000

-.2

.6

.0

1,000

1,500

-.4

.0

2,000

3,000

-.6

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2018

-1,000 2008 2009

2010

Log Differenced MMX Log Differenced MMXF

MMXF

2011

2012

2013

Residual

2014

Actual

2015

2016

2017

Fitted

Зураг 4 Хувьцааны ханшийн хоцрогдол /эндоген үзүүлэлтүүд/ /2008.01-2017.09/ Эх сурвалж: ewievs 9.0 програмын үр дүн Дээрх графикуудад “АПУ” ХК-ны хувьцааны ханшийн хоцрогдлыг харуулж байна. Эхний графикийн хувьд өмнөх 1-8-р сараасаа хүчтэй хамааралтай байгаа бол хоѐр дох графикийн хувьд илүү нарийвчлалтай буюу өмнөх 1-р сараасаа илүү хүчтэй хамаарч байгааг харж болно. Харин сүүлийн графикт таамаглал хийсний дараах хамгийн их болон бага утгын интервал дүрслэгдсэн байна. Холт-винтерсийн экспоненциал тэгшрүүлэлтийн үр дүн Хүснэгт 6 Загварын утгуудын үнэлгээ APU**

GOV**

MMX**

BAN**

RMSE MAE

101140%

312930.00%

15570.00%

9990.00%

MCH**

UID

NEH

TTl

JTB

MMX

446270%

0.66%

11.88%

24.93%

12.81%

-17.68%

129210%

0.00%

1.41%

6.22%

1.64%

3.12%


SUU

TCK

BNG

BUK

EER

MIE

RMC

SHG

HGN

GTL

RMSE

-19.07%

10.74%

-4.27%

6.77%

3.77%

-17.68%

-9.12%

15.40%

-4.65%

0.12%

MAE

3.64%

1.15%

0.18%

0.46%

0.14%

3.12%

0.83%

2.37%

0.22%

0.00%


Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх хүснэгтээс харахад ханшийн прогнозыг Ms.excel/xlstat функц дээр α=0.2; β =0.2 утгууд дээр хийлээ. **-р тэмдэглэсэн эхний хувьцааны хувьд өмнөх утгуудаасаа хамаарахгүй байгааг илэрхийлж байна. Бусад хувьцаануудын хувьд MAE буюу абсолют дундаж алдаа TTL хувьцааны хувьд 6.22%-р илүү харин GTL, EER, MCH-н хувьд 99%ний бодитоор таамаглав. GTL 20000

50000

ADL

0

0

actual

prediction

actual

prediction

SHG 5000

0

actual

prediction

Зураг 5 Хувьцааны ханшийг ARIMA болон HW загвараар таамаглах нь Эх сурвалж: Судлаачийн тооцоолол GTL Holt-Winters

SHG Holt-Winters) 4000

70000

3000 2000

20000

1000 0

50

100

0 0

-30000

Time step

50 100 Time step

ADL Holt-Winters 40000 20000 0 0

50

100

-20000 -40000 Time step

Зураг 6 Хувьцааны ханшийг ARIMA болон HW загвараар таамаглах нь Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Графикуудаас харахад GTL хувьцааны хувьд хоѐр загвар хоѐулаа өсөллтэй байхаар тооцоолж байгаа бол SHG, ADL хувьцаануудын хувьд бага үэргийн ялгаатай таамаглал хийж байна. Тиймээс доорх хүснэгтэнд 2017.10 сарын бодит ханшийг таамаглалын ханштай харьцуулан MAE-абсолют дундаж алдаа мөн RMSE буюу квадрат дундаж алдааны тооцоолов.


25.00% 20.00% HW RMSE

15.00%

HW MAE 10.00%

ARIMA RMSE

5.00%

ARIMA MAE

0.00% 10 сар

11сар

12сар

1 сар

Зураг 7 Хувьцааны ханшийн бодит утга болон таамаглалын зөрүү Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх тооцооллоос үзвэл ARIMA загвар болон HW аргын хувьд харгалзан MAE 10.36%, 1.79% байгаа бол RMSE-ийн хувьд 5% болон 1.44% байна Үүнээс үзвэл хоѐр загвар 89-98%-ийн бодит таамаглал хийж байна. /Дэлгэрэнгүйг хавсралт D-с үзнэ үү/ 4.4 Хувьцааны ханшид нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ Ханшийн өсөллтэй тооцоологлож байгаа 13 хувьцааны нөлөөлөх ханшид гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг ewievs 9.0 програмаар тооцлоо. Тооцоололд нийт 13 үзүүлэлт сонгосноос t-статистикийн шинжүүрээр ач холбогдолгүй хувьсагчдыг хасав. Үүний үр дүнд: PRICE = -24.79 + 12.50*PM + 1.15*PB + 97.81*ROE +63.32*ROA + 158.96*ROTA + 13.8*EPS +26.13*GDP - 58.6*USD R2 = 84.972 Дээрх тэгшитгэлээс харахад хувьцааны дундаж ханшийг дээрх үзүүлэлтүүд 84.97%-аар тайлбарлаж чадаж байна. Нэгж хувьцааны ханшид санхүүгийн үзүүлэлтүүд бүгд шууд нөлөөлөлтэй байгаа бол гадаад хүчин зүйлсээс долларын ханш (USD) нэг нэгжээр өсөхөд дундаж ханш 58.6₮-өөр буурдаг. Харин санхүүгийн үзүүлэлтүүдээс нийт хөрөнгийн эргэц нэг хоногоор багасахад дундаж ханш 158.96₮-өөр өсдөг. Харин бусад хувьсагчид тогтмол байхад ханш дунджаар 24.8₮-өөр буурах хандлагатай байна. Дүгнэлт Судалгааны үр дүн болон судалгаанд ашигласан загваруудыг зээлийн эдийн засагчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесийн түнш байгууллагууд ашиглах боломжтой. ARIMA загвар болон HW аргын хувьд харгалзан MAE 10.36%, 1.79% байгаа бол RMSE-ийн хувьд 5% болон 1.44% байна Үүнээс үзвэл хоѐр загвар 8998%-ийн бодит таамаглал хийж байна. Үүнээс үзэхэд хоѐр загварыг практикт ашиглах боломжтой . Хувьцааны арилжааны 75-80% нь өмнөх өдрөөсөө хамаарч байдаг. PM, PB, ROE, ROTA, EPS гэсэн санхүүгийн үзүүлэлтүүд хувьцааны ханшид хүчтэй нөлөөлдөг гэсэн эрдэмтэн судлаачдийн таамаглал батлагдлаа. Харин санхүүгийн бус буюу гадаад хүчин зүйлсээс GDP, USD үзүүлэлтүүд ханшид хүчтэй нөлөөлдөг. Тиймээс хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхолтой байгаа үед эдгээр үзүүлэлтүүдийг нарийн тооцож таамаглах нь зүйтэй. Тиймээс бид өөрийн орны онцлогт нийцүүлэн тодорхойлсон тус загварыг цаашид илүү боловсронгуй болгохын тулд МХБирж болон бусад холбогдох байгууллагуудаас сэдвийн хүрээнд судалгаа хийх сонирхолтой багш, судлаачдын баг бүрдүүлэн дараах асуудлуудын хүрээнд илүү нарийвчлан судлах хэрэгтэй байна. Үүнд:  Монголын хөрөнгийн бирж болон хувьцаат компаниудын зүгээс хувьцааны үнэ ханшийг өөрийн сайт руу тогтмол оруулж байх.  Хувьцааны ханш хэт савалгаатай байгаа учраас компаниуд өөрийн хувьцааны үнээ өсгөх, тогтворжуулах бодлого барих.


 Ханшийн эрсдэл хэт өндөр байгаагаас хөрөнгө оруулагчид өөр салбарт мөнгөө хадгалуулах сонирхолтой байна. Иймээс хөрөнгийн бирж болон хувьцаат компаниуд үүнд тохирсон бодлого явуулах (Своп ханш тогтоох, опцион гаргах гэх мэт)  Цаашдаа энэхүү судалгааны ажлыг хөгжүүлэхдээ илүү урт хугацаанд таамаглал хийх аргуудыг судалж турших  Судалгаанд тоон хувьсагчаас гадна чанарын хувьсагч нэмж ашиглах Үүнд: хувьцаат компаниудын засаглал, хүмүүн капитал, бүтээгдэхүүний инноваци, маркетингийн бодлого, улс төр, экологийн орчин гэх мэт. Ашигласан материал [1] P. Pai and C. Lin, “A hybrid ARIMA and support vector machines model in stock price prediction”, Omega vol.33 pp. 497-505, 2005 [2] J.J. Wang, J.Z. Wang, Z.G. Zhang and S.P. Guo, “Stock index forecasting based on a hybrid model”, Omega vol.40 pp.758-766,2012. [3] L.Y. Wei, “A hybrid model based on ANFIS and adaptive expectation genetic algorithm to forecast TAIEX”, Economic Modelling vol. 33 pp. 893-899, 2013. [4] Stata Tech.Bill., 2. (n.d.). Applied Econometrics2013. [5] Ч. Наранчмиэг, Д. (2012). Бизнесийн статистик, эконометрикийн үндэс. УБ. [6] Machiraju/Möller. (2015). Monte Carlo Techniques. [7] M.M. Mohamed, “Forecasting stock exchange movements using neural networks: empirical evidence from Kuwait”, Expert Systems with Applications, vol. 27, no. 9, pp.6302– 6309, 2010. [8] L.C. Kyungjoo, Y. Sehwan and J. John, “Neural Network Model vs. SARIMA Model In Forecasting Korean Stock Price Index (KOSPI),Issues in Information System, vol. 8 no. 2, pp. 372-378, 2007. [9] N. Merh, V.P. Saxena, and K.R. Pardasani, “A Comparison Between Hybrid Approaches of ANN and ARIMA For Indian Stock Trend Forecasting”, Journal of Business Intelligence, vol. 3, no.2, pp. 23-43,2010. [10] J. Sterba and Hilovska, “The Implementation of Hybrid ARIMA Neural Network Prediction Model for Aggregate Water Consumption Prediction”, Aplimat- Journal of Applied Mathematics, vol.3, no.3,pp.123-131, 2010. [11] C. Javier, E. Rosario, J.N. Francisco and J.C. Antonio, “ARIMA Models to Predict Next Electricity Price”, IEEE Transactions on Power Systems vol. 18 no.3, pp.1014-1020, 2003. [12] N. Rangan and N. Titida, “ARIMA Model for Forecasting Oil Palm Price”, Proceedings of the 2nd IMT-GT Regional Conference on Mathematics, Statistics and Applications, Universiti Sains Malaysia, 2006. [13] M. Khasel, M. Bijari, and G.A.R Ardali, , “Improvement of Auto-Regressive Integrated Moving Average models using Fuzzy logic and pp. 956-967, 2009. [14] C. Lee, C. Ho, “Short-term load forecasting using lifting scheme and ARIMA model”, Expert System with Applications, vol.38, no.5, pp.5902-5911, 2011. [15] M. Khashei, M. Bijari, G. A. R. Ardal, “Hybridization of autoregressive integrated moving average (ARIMA) with probabilistic neural networks”, Computers and Industrial Engineering, vol. 63, no.1, pp.37-45, 2012 [16] C. Wang, “A comparison study of between fuzzy time series model and ARIMA model for forecasting Taiwan Export”, Expert System with Applications, vol.38, no.8, pp.92969304, 2011 [17] Zhang Yadong and Park Jun. “The Research of P/E,P/B and ROE in China”. Journal of Industrial Engineering Management, Vol. 21, No. 4, 2007, 136-139. [18] B.G. Tabachnick and L.S. Fidell, “Using multivariate statistics”, 4th ed., Person Education Company, USA 2001


АУДИТЫН КОМПАНИЙН АЖИЛЛАГСДЫН АЖЛЫН ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ 1

Энхтөр Үүрийнгэгээ 1,а* Мандах Бүртгэл Их Сургууль ,Нягтлан бодох бүртгэл-Аудит, Улаанбаатар хот, Монгол улс Э-хаяг: Uureee34@gmail.com Утас: 95255909, 91309310 Удирдагч: Магистр, ММНБ, ТМЗ, Аудитор, Ахлах багш М.Энхсүрэн

Хураангуй Байгууллага урт удаан хугацаагаар оршин тогтнох нь тухайн компанид ашиглагдаж байгаа нөөцөөс ихээхэн хамаарна. Хамгийн чухал нөөц бол хүний нөөц тэгвэл тухайн байгууллагын гол хөдөлгөгч хүч болох ажиллагсдын ажилд хандах хандлагыг дээшлүүлснээр байгууллагын хэтийн зорилгод хялбар хүрэх, цаашлаад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг талтай. Хүний хандлага нь маш чухал зүйл бөгөөд байгууллага амжилтад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлөх нь зайлшгүй боловч ажилчдын ажилдаа хандах хандлагаас их зүйл хамаардаг. Түлхүүр үгс үнэт зүйл, харилцааны зан төлөв, сэтгэл ханамж Оршил Орчин үед хүний сэтгэл зүйн онцлогт тулгуурлан хүний нөөцийг ашиглан амжилт олж болохыг олон судлаач эрдэмтэд тогтоогоод байна. Хандлага нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Компанийн амжилтын үндэсний нэг томоохон хэсэг нь ажиллагсад байдаг. Харин аудитын компанийн гол үнэт зүйл болох ажиллагсдын ажлын хандлагад ямар хүчин зүйлс нөлөөлж буйг, ажлаа сэтгэл ханамжтай хийхэд юу нөлөөлж байгааг тодорхойлох нь энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго, үндэслэл юм. Энэхүү сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажил болон ном сурах бичиг харьцангуй их байна. Тайвань, Америк, Англи гэх зэрэг орнуудын нэг туршлагаас дурдвал Америкийн хүнс үйлдвэрлэдэг нэгэн байгууллага судалгаа авахдаа анкетын асуулга бэлтгэж, өөрийн цахим хуудсандаа байрлуулаад ажлын таван өдрийн хугацааг өгөхөд ажиллагсад нь чөлөөт цагтаа бөглөж өгдөг. Гэхдээ энэхүү судалгааны асуулга долоо хоног бүр солигдож байдаг. Харин монголд хийгдсэн судалгааны ажлаас дурдвал:  2015 онд ХААИС Ж.Одончимэг “Ажилчдын ажилд хандах хандлагыг нэмэгдүүлэх боломж”  2016 онд СЭЗДС Д.Болормаа, Д.Гэрэлмаа “Ажилчдын сэтгэл ханамжид нөлөөлөх замаар ажлын хандлагыг сайжруулах нь” /Даатгалын салбарын жишээн дээр/ Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ дараах үндсэн 3 зорилтыг тавьж, судалгааны үр дүнгээр сайжруулах арга замыг тодорхойлсон. Үүнд: 1. Байгууллагын харилцааны зан төлөв болон ажлын хандлагын талаар онол арга зүйг судлах 2. Байгууллага дахь ажиллагсдын ажлын хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох 3. Судалгааны үр дүнг нэгтгэн ажиллагсдын ажлын хандлагыг сайжруулах талаар санал зөвлөмж гаргах Нэг. Байгууллагын ажиллагсдын ажлын хандлагыг судлах онол, арга зүй


Хувь хүний ажилд хандах хандлага нь байгууллагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийн нэг бөгөөд хувь хүн ажилдаа хэрхэн хандаж байгаагаас шалтгаалж байгууллагын амжилттай ажиллах үндэс бүрэлдэн бий болдог. Эрдэмтэд хандлагын тухай доорх тодорхойлолтуудыг өгсөн. Үүнд:  Хандлага гэдэг нь тодорхой зорилгод, хүмүүст, үйл хөдлөлд өгч байгаа хувь хүний үнэлгээ хэмжүүрийг хэлнэ. Аливаа зүйлд өгч байгаа хувь хүний хандлага тухайлбал, бүтээгдэхүүнл хандаж байгаа хандлага,хүмүүст хандаж байгаа хандлага, тодорхой нэг объектод хандаж байгаа хандлага гэх мэт эерэг болон сөрөг гэсэн утгатай байдаг. (Г.Цэрэн; Л.Гантуяа;, 2007)  Хандлага гэдэг нь танин мэдэхүй болон хувь хүнтэй холбоотой ойлголт учир зан төлөвийн тодорхойлогч юм. (M.Ivancecich, John; Micheal T.Matteson;, 1990) гэх мэт олон эрдэмтдийн дүгнэлт байна.  Мотазын тодорхойлсноор ажлын ханамж нь тухайн хүний ажлын нөхцөлийн үнэлгээний үр дүн юм. Дээрх эрдэмтдийн хийсэн тодорхойлолтыг дүгнэхэд:  Хандлага гэдэг нь хувь хүний мэдрэмж, итгэл үнэмшил  Хандлага нь зан төлөвт эерэг сөргөөр нөлөөлдөг  Хандлага хүнд, объектод эсвэл хариу өгдөг  Хандлага хийсвэр ойлголт  Хандлага нь өөрчлөлтөд хурдан гэх мэт үндсэн ойлголтууд гарч ирж байна. Хандлагын бүрэлдэхүүн хэсэг Сэтгэл хөдлөлийн

Танин мэдэхүйн

Зан байдлын

Зураг 1. Ажлын хандлагын бүрэлдэхүүн хэсэг [4] Ажлын хандлага нь тухайн ажилтны ажилдаа дуртай, дургүй, сэтгэлээсээ ханддаг эсэх, үнэнч сэтгэлгээтэй эсэхээр тодорхойлогдож болох бөгөөд ажлын хандлагын үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ажлын хандлагын төрлүүд Байгууллагын ажилчдын ажлын хандлагыг гурван төрлөөр тодорхойлдог бөгөөд эдгээр нь ажлын ханамж, ажлын уялдаа холбоо, байгууллагын оролцоо юм. Ажлын ханамж

Ажлын уялдаа холбоо

Байгууллагын оролцоо

Ажлын хандлага Байгууллагын харилцааны зан төлөв

Зураг 2. Ажлын хандлагын төрлүүд [1]  

Ажлын ханамж/Job Satisfaction/: Энэ нь ажилд хандаж байгаа хүний сэтгэл зүйн хандлага бөгөөд хүмүүсийн ажилдаа хандаж байгаа сэтгэл зүйн хандлагаар тэдний ажлын ханамжийн түвшинг тодорхойлдог. Ажлын уялдаа холбоо/Job involvement/: Энэ нь үүрэгт ажлаа идэвх, зүтгэл, санаачлагатай хийж гүйцэтгэх байдлаар илрэх бөгөөд тухайн ажилтан өөрийн ажлын зорилго, ач холбогдлыг ухамсарласан үед ажлын уялдаа сайн байдаг


байна. Тухайн ажилтны олж авсан туршлага нь одоо хийж буй ажилтай нь уялдаа холбоо бүхий байвал ажилтан өөрийн ажлаа сайн хийх урам зоригтой болно гэсэн үг юм. Байгууллагын оролцоо/Organizational commitment/: Үүнийг өндөр түвшинд бий болгосноор ажил таслалт, ажиллагсдын шилжилт хөдөлгөөн тогтворжих бөгөөд энэ нь ажлын оролцоог нэмэгдүүлэн улмаар ажлын хандлага, ажлын чанар гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг байна.

Зураг 3. Байгууллагын үүрэг оролцооны загвар [6] Байгуулагын үүрэг оролцооны энэхүү загвараас харвал удирдлагын зүгээс ажилчдад өдөр тутмын удирдлагаар хангахын тулд нийгмийн харилцаа, сэтгэл зүйн харилцаа чухал бөгөөд ажиллагсдыг ажлаар хангахын тулд удирдлагын зүгээс үйл ажиллагаагаар хангах, хөрөнгө оруулалт хийх, хүсэл эрмэлзэл төрүүлэхийн тулд хувийн зан төлөв, ажлын туршлага, үнэт зүйлс соѐлын нийлэмж гэх зэргийг авч үзвэл зүйтэй гэдгийг харуулсан байна. Ажлын ханамж нь цалин хөлс, урамшуулал, ажлаас хамаардаг бөгөөд байгууллагын оролцоонд нөлөөлдөг болохыг харуулсан байна. Мөн ажлын ханамжид ажиллах орчин, байгууллагын бодлого ба дотоод журам, багийн тохиролцоо, ажиллах нөхцөл ба нийгмийн халамжийн асуудал зэрэг нөлөөлөх олон хүчин зүйлс бий. Сэтгэл ханамж Сэтгэл ханамж ба цалин Сэтгэл ханамж ба урамшуулал Сэтгэл ханамж ба ажил Сэтгэл ханамж ба удирдлага Сэтгэл ханамж ба хамт олон

Байгууллагын оролцоо

Зураг 4. Байгууллагын оролцоо [2] Хоѐр. Аудитын компанийн ажиллагсдын ажлын хандлагын судалгаа Аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нийт улаанбаатар хотод 114, хөдөө орон нутагт 24 компаниуд байна. (Эх сурвалж: https://www.mof.gov.mn) Судалгаандаа “Далайван аудит”, “Кэй пи эм жи”, “Хүлэгт хүннү аудит”, “Эвиденс аудит”, “ Б энд С Аудит” ХХК болон нийт таван компанийн 30 ажиллагсдаас асуулга судалгаа авч судалгааны үр дүнг боловсруулсан. Хүснэгт 1. Албан тушаалын үзүүлэлт Албан тушаал


Frequency

Valid

Аудитор ахлах аудитор Менежер туслах аудитор ахлах мэргэжилтэн тооцооны нягтлан үнэлгээчний туслах Total

9 3 3 11 1 2 1 30

Percent 30.0 10.0 10.0 36.7 3.3 6.7 3.3 100.0

Valid Percent Cumulative Percent 30.0 30.0 10.0 40.0 10.0 50.0 36.7 86.7 3.3 90.0 6.7 96.7 3.3 100.0 100.0

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Зураг 5. Ажилласан жил Зураг 6. Нас Судалгаанд нийт 22 эмэгтэй, 8 эрэгтэй судалгаа өгснөөс 20-25, 26-30, 36-40 насны 1-5 жил болон 6-10 жилийн ажлын туршлагатай хүмүүс дийлэнх хувийг эзлэж байна. Албан тушаалын хувьд аудитор болон туслах аудиторууд судалгаанд өргөн хамрагдсан. Хүснэгт 2.Үр дүнгийн шинжилгээ Cronbach's Alpha буюу найдвартай байдлын үзүүлэлт Cronbach's Cronbach's Alpha N of Alpha Based on Items нь 0,894 буюу 0,5-аас их гарсан нь түүвэр эх олонлогоо бүрэн төлөөлж буйг илэрхийлж байгаа Standardized Items бөгөөд өөрөөр хэлбэл судалгаа үр дүнтэй болсныг .894 .896 0 харуулж байна. Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Хүснэгт 3. Хүчин зүйлийн хамаарлын шинжилгээ

Итгэл найдвар Ажлын ханамж Байгууллагын оролцоо Ажлын уялдаа холбоо

Pearson Correlation Sig. (2-tailed) Pearson Correlation Sig. (2-tailed) Pearson Correlation Sig. (2-tailed) Pearson Correlation

Correlations Итгэл найдвар 1

Ажлын ханамж .469** .009 1

Байгууллагын оролцоо -.415* .023 .762** .000 1

Ажлын уялдаа холбоо -.013 .947 -.214 .257 .286 .126 1

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх хүснэгтээс харахад итгэл найдвар гэсэн үзүүлэлтийг нэг пунктаар өсгөхөд ажлын ханамж 46.9 хувиар өсөх буюу ажлын ханамжийг нэг пунктаар өсгөхөд байгууллагын оролцоо 76.2 хувиар өсөх ба тухайн үзүүлэлтүүд хоорондоо хамааралтайг харуулж байна. Хүснэгт 4. Үр дүнгийн шинжилгээ Итгэл Ажлын Байгууллагын Ажлын уялдаа найдвар ханамж оролцоо холбоо N

Valid Missing Mean

30 0 3.1000

30 0 4.1333

30 0 2.5077

30 0 3.4000


Median Mode

3.0000 3.00

4.0000 4.00

2.0000 2.00

1.0000 1.00

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх хүснэгтээс харахад ажиллагсдын итгэл найдварын түвшингийн дундаж 3.1<4, ажлын ханамжийн дундаж 4.13<5 тус тус гарсан нь өндөр буюу сайн байгааг харуулж байна. Харин байгууллагын оролцоо 2,5<5 муу буюу байгууллагынхаа уур амьсгалд дуртай, өөрөө хичээвэл албан тушаал ахих боломжтой, манай байгууллага удирдлагуудын зүгээс миний ажлыг шударгаар үнэлж дүгнэдэг, байгууллагадаа өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг гэсэн үзүүлэлтүүд бага үнэлгээтэй гарсан байна. Нийт ажиллагсдын ажлын уялдаа холбооны түвшингийн дундаж 3,4<5 дундаж буюу мэргэжлийнхээ дагуу ажилладаг, цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ, өөрийнхөө бүхий л нөөц бололцоог дайчлан ажилладаг гэсэн үзүүлэлтүүд дээр бага оноотой байна. Хүснэгт 5. Ажлын хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс Frequency Аюулгүй байдал Сонирхолтой ажил Хамт олон Нэр хүндтэй компанид ажиллах Цалин урамшуулал, хангамж Өсөх дэвших, нэр хүндтэй ажил Сурч хөгжих боломж Total

5 6 4 5 5 3 2 30

Percent 16.7 20.0 13.3 16.7 16.7 10.0 6.7 100.0

Cumulative Percent 16.7 36.7 50.0 66.7 83.3 93.3 100.0

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дээрх хүснэгтээс харахад аудитын байгууллагын ажиллагсдын хувьд ажилд хандах хандлагад 20% буюу сонирхолтой ажил, 16.7% буюу аюулгүй байдал, нэр хүндтэй компанид ажиллах, цалин урамшуулал, хангамжийн үзүүлэлтүүд өндөр буюу хамгийн чухал гэж үзсэн байна. Харин сурч хөгжих боломж, өсөн дэвжих, нэр хүндтэй ажил хийх боломж харьцангуй бага байдаг гэж дүгнэсэн байна. Feedback буюу буцах холбоог бэхжүүлэхдээ: Буцах холбоог өгөхдөө цэцэг ургуулахад ус, агаар, нар гурвуулаа хэрэгтэй байдаг шиг урамшуулал, цаашид илүү боломж амлах нь илүү ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг. Мөн өгөх гэж байгаа буцах холбоо эерэг бол олны өмнө нээлттэй талархал дэвшүүлдэг бол сөрөг буцах холбоог зөвхөн өөрт нь дамжуулдаг. Ажиллагсдадаа зөв цагт нь, зөв газар, зөв илэрхийлэх урам өгөх нь цаашдын ажил үйлсэд сайхан ирээдүйг нээж байна гэсэн үг. Дүгнэлт Монгол улсад бүртгэлтэй нийт 130 гаруй аудитын компани үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч аудитын салбар төдийлөн бүрэн хөгжөөгүй байна. Тэр дундаа ажилтан албан хаагч нь ажил мэргэжилдээ хандах хандлага ямар байгааг гаргаж ирэх хэрэгцээтэй. Судалгааны үр дүнгээс үзэхэд:  Герцбергийн аргаар Аудитын компанийн ажиллагсдын ажлын ханамжид нөлөөлөгч хүчин зүйлийн чухалчлалын зэргийг тодорхойлуулахад сонирхолтой ажил, аюулгүй байдал, нэр хүндтэй компанид ажиллах, цалин урамшуулал


хамгийн чухал гэж байгаа нь ажиллагсад байнга эрсдэлтэй нөхцөлд ачаалал ихтэй ажил хийдэгтэй холбоотой гэж үзэж байна.  Байгууллагын ажлын хандлагын дөрвөн тодорхойлогчоос итгэл найдвар, ажлын ханамж гэсэн үзүүлэлтүүд харгалзан хамгийн өндөр буюу 3.1<4, 4.13<5-тай ойрхон гарсан байна. Харин байгууллагын оролцоо 2.5077<5 дунджаас бага ба “өөрөө хичээвэл албан тушаал ахих боломжтой, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг”гэсэн үзүүлэлтүүд илүү бага байхад ажлын уялдаа холбоо 3.4<5 буюу дундаж “цаашид энэ ажилаа үргэлжлүүлэн хийнэ, мэргэжлийнхээ дагуу ажилладаг” гэсэн үзүүлэлтүүд муу байгааг харж болно. Судалгааны үр дүнг үндэслэн ажлын хандлагын төрлүүдээс хамгийн доогуур үзүүлэлттэйг нь сонгож түүнийг сайжруулах санал зөвлөмж дэвшүүллээ. Ажиллагсдын хандлагыг зөвхөн нэг удаад судлаад зогсох биш тодорхой үе шаттай судалж, тогтмолжуулах нь нэн чухал байна. Санал зөвлөмж  Байгууллагын оролцоо, ажлын уялдаа холбооны үзүүлэлтүүдээс бага үнэлгээтэй байгаа үзүүлэлтүүд дээр анхаарч сайжруулах хөтөлбөр боловсруулах  Байгууллагын уур амьсгалыг сайжруулах, ажиллагсдыг байгууллагадаа өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжыг нээж өгөх  Ажиллагсдын албан тушаал ахих боломж буюу ажлаа хийх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь: аудиторын шалгалт өгөхөд нь туслах, дэмжлэг үзүүлэх /цалинтай чөлөө олгох, бэлтгэх г.м/ Ашигласан материал [1] Цэрэн. Г, Гантуяа.Л (2008) “Байгууллагын зан төлөв”, Улаанбаатар хот [2] Увш. П, Хэрлэн. Б, (2004) “Байгууллагын зан үйл” Улаанбаатар хот [3] Болормаа.Д (2002) “Байгууллагын зохион байгуулалтын зан төлөв” Улаанбаатар хот [4] John M. Ivancevich, Michael T.Matteson, (1990), “Organizational behavior and management” Second edition [5] Stephen P.Robbins, (2008), “Organizational behavior” Elevent edition [6] Nelson & Quick, (2006) “Organizational behavior; Foundations, Realities, Challenges” five edition Мэдээллийн сайт: [7] http://www.google.com/ [8] http://www.slideshare.net/ [9] http://bizguide.mn [10] https://www.jstor.org/ [11] http://www.springer.com/ [12] http://www.audit.monicpa.mn/


МОНГОЛ ОРНЫ УСНЫ ХОМСДОЛЫГ БУУРУУЛАХ НЬ М.Мөнгөншагай1а*, Б.Ганхөлөг2b, Ш.Нандинцэцэг3c 1,2 Мандах Их Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс 3 Магистр, Мандах Их Сургууль,Улаанбаатар хот, Монгол улс a Е-майл: muunimiigaa@gmail.com b Е-майл: ganholog_batdorj@yahoo.com c E-майл: nandintsetsegmbu@gmail.com

Хураангуй Монгол улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг бөгөөд байгаа бага нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархсан, хяналт, менежмент сул, эрх зүйн орчин нь төдийлөн боловсронгуй бус, ус хангамжийн түвшин доогуур, цэвэрлэх байгууламжийн хүртээмж, хүчин чадал дорой, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдолтой орны хувьд усны хомсдол нь тулгамдаад байгаа асуудал болоод байгаа тул шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Усны хомсдол нь хүн амын өсөлт, малын тоо толгой, аж үйлдвэрлэлийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд манай орны аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, уул уурхай хурдацтай хөгжиж, малын тоо толгойн өсөлтөөс үүдэж буй бэлчээрийн даацын хэтрэлт зэрэг мэдэгдэхүйц өөрчлөлтүүд нь байгаль орчин болоод усны нөөцөд нөлөөлж буй эсэхийг тогтоох зайлшгүй шаардлага үүсэж байна. Иймээс Монгол орны усны хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулж, түүнээс гарах арга замыг асуулгын судалгааны арга ашиглан авч үзсэн болно. Түлхүүр үг: усны нөөц, хүчин зүйлс, уур амьсгалын өөрчлөлт, хомсдол Оршил Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метр ба үүнд 34,600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Үүнээс цөөн тоо хэмжээний ус нь ард иргэдийн ундны усны хэрэгцээнд ашиглахад тохиромжтой байдаг. Гэвч манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нөгөөтэйгүүр, монгол оронд нүүрлэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, түүнээс үүдсэн цөлжилт идэвхжиж хүрээгээ тэлж байгаа нөхцөлд түүний сөрөг нөлөөг зөөлрүүлэх, байгалийн нөөцийг хадгалах, амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх оновчтой хэлбэрийг тогтоох, эдийн засгийн тогтвортой өсөлт, амьдралын баталгаатай хэрэгцээг хангах шаардлагатай байна. Дээр дурдсан шаардлагууд усны асуудлыг улс үндэстний ирээдүйн хөгжил, дэвшилтэй нягт уялдаатайгаар шинэлэг байдлаар авч үзэх нь энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго, үндэслэл болно. Хяналтгүй төрийн бодлогоос үүдэн гол горхийн сав газраарх зөвшөөрөлгүй газар олголт, хариуцлагагүй уул уурхай, малын тоо толгойн өсөлтөөс үүдсэн бэлчээрийн даацын хэтрэлт, усны зохисгүй хэрэглээ зэрэг нь тулгамдсан асуудлууд нь усны хомсдолд нөлөөлж байгаа эсэхийг үнэлгээ хийх нийтлэг аргуудыг болон статистикын аргууд, асуулга, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцааны үзүүлэлтүүдийг сонгон авч дүгнэлт хийсэн. Судалгааы ажлыг гүйцэтгэхдээ дараах зорилтуудыг тавьж, судалгааны үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон.


1. Усны хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж, судалгааны өгөгдөл цуглуулж, боловсруулах 2. Монгол орны усны хомсдолд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох 3. Иргэдээс асуулгын судалгааны арга ашиглан дээрх сонгогдсон хүчин зүйлс нь үнэн бодитой эсэхийг бататгах 4. Усны хомсдолыг бий болгож буй хүяин зүйлсүүдийн нөлөөллийг багасгах арга замуудыг тодорхойлох 5. Монгол орны усны хомсдол, түүнд хийсэн судалгаа Монгол орны усны хомсдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор Eviews програм ашиглан хүчин зүйлийн судалгаа хийлээ. Уг судалгаанд дараах таван хүчин зүйлийг сонгож авсан. Хүснэгт 1. Усны хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн мэдээлэл

Жилээр 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

Y Гадаргын ус 18610 19847 21187 21081 20847 19894 19797 19781 19709

X1 X3 X4 X5 Аж X2 Хур Мал аж Газар үйлдвэр Хүн ам тунадас ахуй тариалан 172,555.41 43288.51 172720.5 2665955 144.6 396,124.68 314567 2716275 144.9 44023.9 534,917.29 32729.53 429613.8 2760968 162.2 538,212.01 36335.78 461756 2811666 168.3 573,893.99 40920.92 548373 2867744 196.4 685,364.60 45144.32 583022.5 2930277 189.6 1,173,760.90 51982.58 520120.1 2995949 163 885,375.40 55979.78 639144.6 3057778 167.4 1,231,625.70 61549.24 532474.6 3119935 192.9 Эх сурвалж: Монголын статистикийн үндэсний хороо

Хүснэгтээс харахад Монгол орны усны хомсдолд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлд гадаргын ус, аж үйлдвэрлэл, хүн ам, хур тунадас, малын тоо толгой, газар тариалан зэрэг орж байна. Хүснэгт 2. Хүчин зүйлсийн хамаарал Y

X1

X4

Y

100%

45%

30%

X1

45%

100%

29%

X4

30%

29%

100% Эх сурвалж: Eviews програм Судалгааны үр дүнгээс үзэхэд усны хомсдолд (Х1) аж үйлдвэржилт нь 45%-р нөлөөлж байгаа бол (Х4) мал аж ахуй нь 30%-р нөлөөлж байна. Дээрх 2 хүчин зүйлсийг дэлгэрүүлж авч үзвэл:


1,000,000.00 900,000.00 800,000.00 700,000.00 600,000.00 500,000.00 400,000.00 300,000.00 200,000.00 100,000.00 0.00

Аж үйлдвэржилт нүүрс Газрын тос Металл Бусад олборлолт

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

Зураг 1. Аж үйлдвэржилт /Эх сурвалж: Монголын стастистикийн үндэсний хороо/ Сүүлийн жилүүдэд буюу 2014-2016 хооронд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт огцом өссөн байна. 30,000. 25,000. Адуу

20,000.

Үхэр

15,000.

Хонь

10,000.

Ямаа Тэмээ

5,000. 0. 2008

2009

Зураг 2. Мал аж ахуй

2010

2011

2012

2013

2014

2015

2016

/Эх сурвалж: Монголын стастистикийн үндэсний хороо/

Энэхүү үзүүлэлтээс харахад малын тоо толгой нь тогтмол өссөнөөр бэлчээрийн даац хэтэрч, усжуулалтын асуудал бий болж байна. Хүснэгт 3. Судалгааны үр дүн Dependent Variable: Y Method: Least Squares Date: 10/18/17 Time: 13:10 Sample: 2008 2016 Included observations: 9 Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C 21604.86 864.0042 87.0055 0 X1 0.004073 0.001238 3.289779 0.0166 X4 0.074776 0.019408 3.85286 0.0084 Mean dependent var R-squared

0.756149

20083.67 S.D. dependent var

Adjusted R-squared

0.674865

819.4918 Akaike info criterion

S.E. of regression Sum squared resid

467.2789 1310097

Schwarz criterion

15.39293 15.45867


Hannan-Quinn criter. Log likelihood

-66.26819

15.25106 Durbin-Watson stat

F-statistic Prob (F-statistic)

9.3026 0.0145

1.73599

Эх сурвалж: Eviews програм Х1,Х4 хүчин зүйлс нь Y-г 75%-н хамаарлын түвшинд тайлбарлаж чадаж байгаа буюу уг судалгаа нь 75%-н ач холбогдолтой байна. Харин F статистик буюу судалгааны үнэн байх магадлал нь 99.98% байна. Энэхүү судалгааны ач холбогдлын түвшин 87% байна. Судалгаанаас үзэхэд усны хомсдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь үйлдвэржилт болон мал аж ахуй байгаа бөгөөд энэхүү хоѐр хүчин зүйл нь Монгол орны усны хомсдолыг шийдэх түлхүүр юм. Үүнээс үүдэн дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах зорилгоор 50 хүний дунд асуулгын судалгаа явууллаа. 50%

49%

орон сууц амины орон сууц гэр хороолол

Судалгаанд оролцогсдын 50% нь орон сууцны оршин суугч, 49% нь гэр хорооллын оршин суугч байсан бол 1% нь амины орон сууцанд амьдардаг иргэд байна.

1%

Зураг 1. Амьдрах сууц Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

5

Хувийн худаг

Төвийн шугам

Нийтийн худаг

45

Төвийн шугам

50 0

20

40

Нийтийн худаг Хувийн худаг

Судалгааны үр дүнгээр 50% нь төвийн шугамаар усны хэрэглээгээ авдаг бол 45 хувь нь нийтийн худаг, 5% нь хувийн худаг ашиглаж байна.

60

Зураг 2. Усны хангамж Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

12% 8%

45%

5-аас 10 11-ээс 20

30-аас 40

15%

50-иас 100 100-аас дээш

20%

Зураг 3. Усны хэрэглээ өдөрт Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Судалгаанд оролцогсдын 44% нь 100-аас дээш литр ус хэрэглэдэг гэсэн бол 19% нь 50-100 литр, 15% нь 30-40 литр, 14% нь 11-20 литр, 8% нь 5-10 литр ус хэрэглэдэг гэсэн байна.


33% Тийм Үгүй Магадгүй

Уг асуултанд тийм гэж хариулсан оролцогч 33% бол 67% нь усны хомсдол нь тулгамдаж байгаа асуудал биш гэж үзсэн байна.

67%

Зураг 4. Усны хомсдол тулгамдсан асуудал болох нь Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Хөдөө аж ахуй

8

Мал аж ахуй

Судалгаанд оролцогсдын 43% нь усны хомсдолд үйлдвэржилт нөлөөлдөг гэж үзсэн бол 22% нь хүн амын өсөлт, 9% нь хур тунадас, 18% нь мал аж ахуй, 8% нь хөдөө аж ахуй нөлөөлдөг гэж хариулсан байна.

18 9

Хур тунадас Хүн амын өсөлт Үйлдвэржилт

22 43 0

20

40

60

Зураг 5. Усны хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлс. Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

100

25

Усны хомсдлын эсрэг засгийн газрын авч байгаа арга хэмжээ оновчтой гэж үзсэн хүн 25%, харин оновчгүй гэж үзсэн нь 64% байна.

64

50 11 0 Оновчтой

Оновчгүй Энэ талаар мэдээлэлгүй

Зураг 6. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ оновчтой эсэх Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Их нөлөөтэй 10% Нөлөөгүй

15%

75%

Зураг 7. Хувь хүний оролцоо . Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Судалгаанд оролцогсдын 75% нь хувь хүний оролцоо чухал нөлөөтэй гэж үзсэн бол 15% нь нөлөөгүй, 10% нь энэ талаар мэдээлэл хомс гэж хариулжээ.


45 25 10

Уул уурхайн хяналтыг сайжруулах

Хаягдал усыг дахин боловсруулах

Хуулийн орчныг сайжруулах

20

Иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх

Уг асуултанд оролцогчдын 45% нь уул уурхайн хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж хариулсан бол 25% нь хаягдал усыг дахин боловсруулах хэрэгтэй хэмээн хариулжээ. Харин 10% нь хуулийн орчныг сайжруулах, 20% нь иргэдийн усны талаарх мэдлэгийг сайжруулах хэрэгтэй гэж хариулжээ.

Зураг 8. Шийдвэрлэх гарц. Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Уул уурхайн усны хэрэглээний өнөөгийн байдал 1. Усны хэрэглээний 20 гаруй хувийг дангаараа эзэлдэг олборлох үйлдвэрлэл жилд 65.9 сая шоо метр ус хэрэглэдэг. 2. Харин үүнийхээ төлбөрт нэг шоо метрт 150 төгрөг буюу 9 тэрбум төгрөг төлсөн. Газрын гүний усаар гадаргын ус тэжээгддэг. 3. Манай улсын усны нийт нөөцийн ердөө 10 орчим хувийг гүний ус эзэлдэг. Зөвхөн Оюутолгой л гэхэд Гүний хоолойн ордоос 870 литр секунд хурдаар өдөрт 75168 метр куб ус хэрэглэж байна. Уул уурхайн усны асуудлууд 4. Уул уурхайн компаниуд ус ашиглалтын тайлан мэдээ гаргаж, шалгуулдаггүй. 5. Тоолууртай худгаас гадна “хулгайн худаг” ашигладаг. 6. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”, “Усны тухай хууль”иудыг дагаж мөрддөггүй. 7. Төрийн байгууллагуудын хяналт, шалгалт сул. Усны хомсдлыг шийдвэрлэх гарцыг дараах байдлаар дүгнэж байна.  Батлагдаад хэдийнээ 6 жилийн хугацааг ардаа орхисон ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй, олон нийтэд танигдахгүй байгаа саарал усны тухай хуулийг ажил хэрэг болгох  Монголын томоохон үйлдвэрүүд үйлдвэртээ цэвэрлэх байгууламж барьж, тэндээс гарах бүх бохир усыг цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Үйний үлгэр жишээ байгууллага нь MCS Coca Cola компани бөгөөд үйлдвэртээ цэвэрлэх байгууламж барьж, тэндээс гарах бүх бохир усыг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлсэн. Цэвэршүүлсэн ус нь стандартын шаардлага хангаж байгаа ч, түүнийг буцаагаад технологидоо ашиглахгүй. Энэ усыг хоѐр жилийн өмнөөс Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, өнгөрсөн жилээс гал командын хэрэгцээнд гэрээтэйгээр ашиглаж эхэлсэн.  Уг бага оврын цэвэрлэх байгууламжийн талаар дүрэм журам баталж, бодлогоор зохицуулах, уг төхөөрөмжид шаардагдах мөнгийг хөнгөлөлттэйгээр зээлүүлэх бодомжийг бий болгох  Ус дахин боловсруулахад хувь нэмэрээ оруулсан үйлдвэрүүдийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэрэгээр урамшуулах  Дэлхийн ихэнх буюу хөгжингүй улс орнуудад цэвэр, бохир, саарал ус гэсэн гурван системийг анхнаас нь дэд бүтцийн төлөвлөлтдөө оруулж өгдөг. Харин


манай улсад үүнээс цэвэр, бохир ус гэсэн хоѐр систем нь л бий. Саарал усны систем байхгүй. Тиймээс дэд бүтцийн төлөвлөлтийг сайжруулах Уул уурхайн компаниуд ашигласан усаа дахин боловсруулж ашиглах технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх. Уг технологийг Эрдэнэт үйлдвэр хэдхэн жилийн өмнө үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бөгөөд уг технологоороо ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин боловсруулан ашиглаж байна.

Дүгнэлт Манай улс усны нөөц багатай орнуудын тоонд ордог бөгөөд байгалийн усны эргэлтээр түргэн нөхөгдөн сэргэдэг гадаргын усаар нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг, харин нийт нөөцийн 2 хүрэхгүй хувийг эзэлдэг газрын доорх усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна. Бидний хийсэн судалгаагаар усны хомсдолд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байгаагаас аж үйлдвэржилт болон мал аж ахуй ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. Тиймээс усны хомсдлыг бууруулах дараах гарц байгааг бид дүгнэж байна. Үүнд: • Хүн амын дунд усны зохистой хэрэглээг бий болгох • Хариуцлагатай уул уурхайг бий болгох • Бохир усыг дахин боловсруулах • Дахин боловсруулах тeхнологийг сайжруулах • Бэлчээрийн даацын зохистой хэмжээг тодорхойлж, усжуулалтыг бий болгох • Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих шаардлагатай байна. Ном зүй

1.Jack, I. (2016). Water and Enviroment. Pure water for the world. 2.Kadir, J. (2017). Understaning water scarcity. World Wide Life. 3.Kerra, M. (2016). Effects of water scarcity. World Wide Life. 4.Lare, C. (2017). Water use in the world. Water for Good. 5.Larmoen, C. (2017). Water resource. National Institute for Land. 6.Marlie, U. (2017). Water for Life. World WIde. 7.Maten, F. (2016). Water and pollution. world Healt organization. 8.Terra, D. (2016). Causes of water scarcity. World Healt organization. 9.Batnasan.D. (2015). Water scarcity in the world and in Mongolia. Water report. 10.Dawaanym.T. (2015). Water situation. Minister of environment and green development. 11.Unurjargal.A. (2017). Water resource in Mongolia. National health organization.


АУДИТЫН КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ Батбаяр Номин-Эрдэнэ 1,а* Батгэрэл Дорж 2,b Мандах Бүртгэл Их Сургууль, НББ-Аудит, НББ-Банк Улаанбаатар хот, Монгол улс Э-хаяг: bnomi0321@gmail.comУтас: 95918999 Э-хаяг: drak2b1@icloud.com Утас: 95159411

1

Удирдсан багш: ММНБ, ММҮ, Аудитор, Ахлах багш И. Гүррагчаа Магистр, ММНБ, ТМЗ, Аудитор, Ахлах багш М.Энхсүрэн

Хураангуй Монгол улсад аудитын салбар үүсч хөгжөөд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын хөрөнгө оруулалттай 140 орчим аудитын компани энэхүү салбарт ажиллаж байна. Аудитын зах зээл нь хууль зүйн болоод ѐс зүй, бусад хүчин зүйлээр хязгаарлагдаж байдаг бусад зах зээлээс онцлог бизнесийн өвөрмөц нэгж юм. Монгол улсын хувьд дэлхийн хэмжээнд аудитын салбарыг тэргүүлэгч компаниуд хүч түрэн орж ирснээр дотоодын хөрөнгө оруулалттай аудитын компаниудын хувьд өрсөлдөөний шинэ үеийг бий болгосон гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай BIG4 (Их дөрвөл)гэх компаниуд монголын зах зээлд нэвтэрч орж ирснээр дотоодын компаниудын орлого буурах, томоохон үйлчлүүлэгчээ алдах зэрэг эрсдэлд ороод байгаа юм. Иймд дотоодын хөрөнгө оруулалттай аудитын компаниудын өрсөлдөх чадвар, орлого ашгийг нэмэгдүүлэх, нэр хүндийг нь дээшлүүлэх улмаар гадагш урсаж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх боломж байгаа эсэхийг судалж үзэхийг зорьлоо. Судалгаандаа Microsoft Excel болон эрэлт нийлүүлэлтийг судалж үр дүнг тооцон үнэлэлт дүгнэлт өгнө.

Түлхүүр үг: Их дөрвөл, Өрсөлдөх чадвар, хязгаарлагч хүчин зүйл, эрэлт нийлүүлэлт, стратеги Оршил Нүүдэлчин гэх тодотголтой манай улсын хувьд маш хурдацтайгаар хөгжин суурин иргэншилд шилжээд багагүй хугацааг үдээд байгаа билээ. Улс орон хөгжихийн хэрээр эдийн засгийн харилцаанд оролцогч талууд нийгмийн өмнө хүлээх хариуцлагын асуудлыг чухалд үзэн аж ахуйн нэгж байгууллагуудаас нээлттэй ил тод байхыг шаардаж эхэлдэг. Үүнтэй уялдан нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу үнэн зөв эсэхийг шалгах хараат бус хяналтын байгууллагын ( Аудитын компани ) шаардлага бий болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын зах зээл бий болсон. Тухайн зах зээлд манай улсад хөгжөөд 20 гаруй жилийг үдээд байгаа боловч олон улсад тухайн салбарт тэргүүлэгч гадны компаниуд орж ирснээр дотоодын компани зах зээлийг алдаж эхэлсэн. Иймд дотооддын компаниудыг сайжруулах шаардлагатай билээ. Зорилго: Аудитын байгууллагуудын өрсөлдөх чадварыг тодорхойлон түүнийг сайжруулах боломж байгаа эсэхийг тодорхойлохыг зорьлоо. Ач холбогдол: Дотоодын аудитын байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулснаар аудитын зах зээлийг хамгаалах цаашлаад гадны байгууллагуудын гадагшаа урсаж буй мөнгөн урсгалыг багасгах нөлөөтэй.


Судлагдсан байдал: Уг сэдвийн хүрээнд хийсэн судалгаа харьцангуй бага ба хараат бус аудитын үйл ажиллагааны зарим асуудлыг судалсан ч уг салбар дахь өрсөлдөх чадварын талаар төдийлөн их судалгаа хийгдээгүй байна. Монголд хийсэн судалгаанаас дурьдвал:   

Аудитын үйл ажиллагааны хөгжлийн зарим асуудал Д. Эхбаяр 2015 он Аудитын компанийн засаглалын өнөөгийн байдал Д.Эхбаяр Аудитын салбарын өрсөлдөөний бүтэц ба аудитын байгууллагын эрсдэл хүлээх чадварыг үнэлэх загварын хандлага Г. Өсөхбаяр 2015 он,  Хараат бус аудитын тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох зарим асуудлууд С. Гантөгс 2009 он Дээрх судалгааны ажлуудаас Г.Өсөхбаяр нь өрсөлдөөний бүтцийг Хиршманы индекс-р харуулсан боловч өрсөлдөөн талруугаа бус учирч болох эрсдлийг илүү дэлгэрэнгүйлсэн байсан. Д.Эхбаярын судалгааны ажлын хувьд аудитын зах зээл чухам яаж хөгжиж ямар түвшинд байгааг судалсан төдийгүй цаашид авбал зохих арга хэмжээг санал болгосон байсан.

Нэгдүгээр бүлэг. Эрэлт нийлүүлэлтийн онол, арга зүй Аудитын зах зээл Аудитын зах зээл нь хууль зүйн болоод ѐс зүй, бусад хүчин зүйлээр хязгаарлагдаж байдаг бусад зах зээлээс онцлог бизнесийн өвөрмөц нэгжийн хувьд портерын таван хүчин зүйлийн шинжилгээ хараахан тохирохгүй бөгөөд энд зөвхөн эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог байна. Эрэлт: Энд заавал аудит хийлгэх компани төдийгүй нийт аудит хийлгэж байгаа компаниуд ордог. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд IPO хийх нь нэмэгдэж байгаа бөгөөд их дөрвөлөөр аудит хийлгэх сонирхол их байдаг . Учир нь анх удаа хувьцаа олон нийтэд санал болгох нь маш чухал ба ямар компаниар аудит хийлгэснээр компаний үнэ цэнэ өснө гэж үздэг. Иймд дотоодын компаниуд IPO хийж буй байгууллагад аудит хийх нь тийм ч их биш байдаг Нийлүүлэлт: Манай улс төдийгүй олон улсад их дөрвөлийн асуудал цөөнгүй хөндөгддөг. Тэд бусад компаниудаас ялгарах стратегийг хэрэглэдэг бөгөөд ингэхдээ үйлчилүүлэгчдийн хэрэгцээг хангах чиглэлээр мэргэшсэн байдаг. Мөн их дөрвөл нь зах зээлийн бүхий л хэсэгт хүрэхээс татгалзаж их дүнтэй орлого оруулах том аж ахуй нэгжүүдэд төвлөрдөг төдийгүй аудитын хөлсийн хувьд бусад компаниудаас харьцангуй өндөр. Дотоодын үйл ажиллагааны орчин нь аудиторын ур ялгаварт бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх зэргээс хамаараад их дөрвөл болон бусад хэмээн нэрлэх нөхцлийг ч бүрдүүлдэг байна. Өрсөлдөх чадвар Өрсөлдөх чадвар нь туйлын биш, харьцангуй ойлголт юм. Энэ нь хувь нийлүүлэгч харилцагч нарын үнэлэмж өрсөлдөөнт орчин хүн амын чадавхи хоѐрын үйлдэл ба хариу үйлдэл үзүүлэх чадварыг, мөн өөрчлөлтийн зайлшгүй стратегийг хэрэгжүүлэх технологийг тодорхойлогч санхүүгийн бат бэх байдал зэргээс хамаардаг. Дээрхи, өөр хороондоо зөрчилдөж болзошгүй хүчин зүйлсийг тэнцвэртэй байлган бататгах замаар өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ.(Феюрэр, Чахарбахи, “Менежментийншийдвэр”, 1994, 3дугаарботь, №2, 58) Өөрөөр хэлбэл Өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн зохион байгуулалтын хэлбэр төдийгүй зах зээлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм. Хөгжлийн хурдцыг түргэсгэдэг хүчин зүйлийн хувьд өрсөлдөөн нь чухал ач холбогдолтой билээ. Херфиндаля Хиршман Индекс (HHI)


Зах зээлд оролцогч талуудын эзэмшдэг зах зээлийн хувь хэмжээний квадратуудын нийлбэрээр тодорхойлогддог. Энэ нь тодорхой зах зээлийн монопольчлолын түвшинг харуулдаг.

Хоѐрдугаар бүлэг. МУ-ын аудитын компаниудын өрсөлдөх чадварыг судалж, сайжруулах арга замыг тодорхойлох 2.1 Өрсөлдөөний бүтэц – Эрэлт Манай улсын хувьд нягтлан бодох бүртгэлийн хууль шинэчлэгдснээр аудитын салбар дөрөв ахин хумигдсан гэх боловч нийт олсон орлогын хэмжээг авч үзэхэд эсрэгээрээ нэмэгдсэн байдаг. Уг хуулийн хүрээнд аудитын эрэлтийг бууруулж нийлүүлэгч талыг илүү чанартай байхыг шаардаж аудитын компаниуд хаалга барих дээрээ тулсан төдийгүй нэгдэж нийлж байгаа нь тэдгээрийг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатайг сануулсан үйл явдал болсон. Өрсөлдөөний бүтцийг HHI үнэлэн үзвэл: № Аудитын байгууллагууд ХХИ Тайлбар 1 TOP 20 1577.29 Төвлөрсөн зах зээл 2 Бүх байгууллагаар 1421.27 Төвлөрсөн зах зээл Хүснэгт№1 Хиршман индекс тооцоолол Эх сурвалж: Судлаач Энэ өрсөлдөөний хүчин зүйл сул байвал компаниудад илүү ашиг олох, үнээ өсгөх боломж байдаг. Гэвч энэ нь хүчтэй бол ширүүн өрсөлдөөний үр дүнд үнийн дайн бий болж үнийн өрсөлдөөн барихад илүү хэцүү болдог учраас суурь компаниуд боломжит өрсөлдөгчдийг салбарт орж ирэхийг нь хориглох гэж хичээдэг. Аудитын компаниудын тоо жилээс жилд ихсэж байгаатай холбоотойгоор аудитын чанар, аудитын компанийн нэр хүнд, аудиторын өөрчлөлт зэргээс хамаарч өрсөлдөөн ширүүн болж байна. Эрэлтийн нөхцөл байдал: Бүтэц нь олон хэсгээс нийлмэл рүү өөрчлөгддөг. Олон хэсэглэсэн салбар нь жижиг эсвэл дунд зэргийн маш олон компаниуд байдаг ба салбарт ноѐлогч компани ер байдаггүй. Нийлмэл салбар нь том боловч цөөн компаниуд ноѐлодог. Аудитын салбарын хувьд монополь болсон Их 4 компани байна. Үүнд: Прайс уотерхаус куперс Аудит ХХК, Кэй Пи Эм Жи Аудит ХХК, Эрнст Энд Янг Монголия Аудит ХХК, Делойтт Онч Аудит ХХК, БДО Аудит ХХК-ууд орно.

НИЙТ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ

НИЙТ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ Их дөрвөл

56%

44% Бусад компаниуд

Их дөрвөл

30% 70%

Бусад компаниуд

Зураг 1 Аудитын компаниудын хөрөнгө, орлогын хэмжээ Эх сурвалж: ММНБИ


Дээрх хоѐр графикийг харахад тухайн салбарт нийт 140 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаагаас зөвхөн 4н компани нийт орлогын 70 гаруй хувийн бүрдүүлдэг байгаа төдийгүй нийт хөрөнгийн хэмжээ нь 44 хувийг эзлэж байгаа нь уг зах зээлийг их дөрвөл эзэлсэ байгаа бөгөөд энэ хэвээр байвал цаашид аудитын зах зээлийг бүхэлд нь алдах эрсдэлтэй хэмээн харж байна. Аудитын компаниудын өрсөлдөх чадварыг эрэлт талаас нь авч үзвэл: Аудитын зах зээл дэх эрэлтийг аудитын үйлчилгээг авч буй үйлчлүүлэгч байгууллагуудаар тодорхойлно. Эдгээр байгууллагууд нь аудитын компаниудын орлогын эх үүсвэр болдог учир тэдэнд аудитын байгууллагаа сонгох, аудитороо сонгох эрх байдаг. Манай улсад аудит хийлгэх 4000 гаруй компани байгаа учир тэдгээрт чанартай, баталгаатай үйлчилгээгээ өгөхийн тулд компани үйлчлүүлэгчлийнхээ зах зээлийн судалгааг хийх хэрэгтэй байна. Иймд асуулгын аргаар нийт 46 байгууллагын нягтлан бодогчоос судалгааг авсан билээ. 500сая1тэрбум 20%

1 тэрбума ас дээш 4% 100 сая хүртэл 48%

Аудит хийлгэ ж байгааг үй 25%

Тендер т зориул ж

100-500 сая 28%

Заавал хийлгэх ёстой 29%

Сайн дураар 10%

Зураг 2 Байгууллагуудын борлуулалтын орлого, аудитын хийлгэх зорилго Эх сурвалж: Судлаач Бусад нөлөөл өгч хүчин зүйл 12%

Үйлчилг ээний хөлс 48%

Компан ийн нэр хүнд 11% Компан и болон аудито рын ажлын туршлаг а… Ажил гүйцэтг эх хугацаа 21%

Санал нийлэхг үй байна 25%

Санал нийлж байна 60%

Зураг 3 Аудитын компанийг сонгох үзүүлэлт болон аудитын дүгнэлт үнэн зөв гардаг санал нийлэх эсэх Эх сурвалж: Судлаач


Асуулгын үр дүнд заавал хийлгэхээс бусад байгууллага ихэвчлэн тендерт зориулж аудит хийлгэдэг ба хийлгэж байгаа аудитын компанийн хувьд аудитын үйлчилгээг бүрэн төгс хийдэггүй аудитын дүгнэлтийг хуурамчаар бичдэг нь харагдаж байна. Зарим аудитын компанийн хувьд үйлчилгээний хөлсийг маш багаар хэрэглэчдэд санал болгож үйлчилгээг бүрэн дүүрэн хийхгүй байснаар хэрэглэгчдийн дунд ташаа ойлголттой болгож байна. Харин эсрэгээр заавал аудит хийлгэдэг байгууллага бую тогтмол аудит хийлгэдэг байгууллагуудын хувьд аудитын компанийг сонгохдоо нэр хүнд болон компанийн туршлага зэргийг ихээхэн анхаардаг болох нь ажиглагдлаа. 2.2 Өрсөлдөөний бүтэц – Нийлүүлэлт МУ-ын Аудитын зах зээлийг нэмэгдүүлж дэлхийн жишигт хүрэхийн тулд нэн тэргүүнд боловсон хүчний асуудал байна. Судалгаанаас үзэхэд аудитын компаниуд боловсон хүчний мэдлэг чухалчлахаас гадна хувь хүний хичээл зүтгэлийг маш их анхаарч авч үздэг. Хязгаарлагч хүчин зүйл: Уг салбарын өрсөлдөх чадварыг дээрх загварт оруулан судалж үзэхэд зарим нэг талаараа хязгаарлагдсан зүйлс гарч ирж байна. Үүнд: - Аудитын тухай хуулинд жишиг үнэ тогтоож өгсөн байдаг учраас үнээр өрсөлдөх боломж хязгаарлагдмал - Бизнесийн ѐс зүйн талаасаа болон хуулийн заалтын дагуу зар сурталчилгаа, маркетингийн тал дээр худалдааны байгууллагыг бодвол илүү хязгаарлагдмал Аудитын компаниудын өрсөлдөх чадварыг нийлүүлэлт талаас нь авч үзвэл: Нийт орлогын болон хөрөнгийн хэмжээ

Компанийн засаглал

Компанийн нэр хүнд Өрсөлдөх чадвар

Ажилчдын ур чадвар

Ажилчдын тоо

Зураг 4 Өрсөлдөх чадварын тодорхойлох үзүүлэлтүүд Эх сурвалж: Судлаач

Дээрх өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдээс тоогоор илэрхийлэгдэх боломжтойг сонгон авч 2016 оны TOP 20 аудитын компаниудыг харьцуулан харуулбал дараах байдалтай байна.


Ажилчдын тоо 100 80 60 40 20

7

10

6

9

3

6

2

8

7

4

6

6

4

3

3

6

3

4

5

4

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

0 1

2

3

4

5

6

7

8

9

Үндсэн Аудиторын тоо

НДШ төлдөг ажилтан

Зураг 5 Аудитын компаниудын үндсэн болон НДШ төлдөг ажилчдын тоо Эх сурвалж: ММНБИ Дээрх график нь TOP 20 аудитын компаниудын ажилчдын тоог харуулсан бөгөөд уг графикийг харахад ажилчдын тоо жил ирэх тусам багассан байгаа ба тэргүүлэх зарим компанийн хувьд нягтлан бодогч мэргэжилтэй байхаас илүүтэйгэээр инженер физикч нарийн мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ нь ямар салбарт аудит хийж байгаагаас шалтгаалж тухайн салбарын мэргэжилд тохируулж хийх нь илүү тус дөхөм болдог байна. 7,000,000.0 6,000,000.0 5,000,000.0 4,000,000.0 3,000,000.0 2,000,000.0 1,000,000.0 0.0 1

2

3

4

5

6

7

8

Нийт хөрөнгө

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

Борлуулалтын орлого

Зураг 6 Аудитын компаниудын нийт хөрөнгө болон орлогын хэмжээ Эх сурвалж: Судлаач Эх сурвалж: ММНБИ 2016 оны байдлаар нийт 26 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол орлогоороо тэргүүлсэн компанийн хувьд их дөрвөл мөн нийт хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байна. Компанийн засаглалын хувьд “судалгаанд оролцсон нийт 24 компаниудын 11 нь бүтэц зохион байгуулалтын тогтолцооны хувьд төлөөлөн удирдах зөвлөлтэй, 13 нь өмчийн хэлбэрийн хувьд нэг үүсгэн байгуулагчтай байна. Иймд аудитын компанийн засаглалыг сайжруулахад эрх зүйн орчинд тусгагдсан асуудлуудыг авч үзэх, тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэх, жишээлбэл аудитын компани байгуулах тусгай зөвшөөрлийг хавтгайруулж олгосноор олон жижиг байгууллагууд хоорондоо үнээр өрсөлдөж аудитын үйлчилгээний чанарыг бууруулж байна. Аудитын компанийн засаглал сайжирснаар аудитын үйлчилгээний чанар, хариуцлагын тогтолцоо


сайжрахаас гадна аудитын компанийн нийгмийн хариуцлагыг ил тод болгох тал дээр хаана хаанаа хариуцлагатай, уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байгаа нь судалгаагаар харагдсан.”(Эхбаяр, Аудитын компанийн засаглалын өнөөгийн байдал)

Дүгнэлт, Санал

Манай улсад аудитын бизнес эрхэлж буй нийт аж ахуй нэгжийн ердөө 13% нь үйлчлүүлэгчдэд менежментийг асуудлаар зөвлөгөө өгөх, татвар, мэргэшсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа бол үлдсэн 87% нь зөвхөн санхүүгийн тайлан баталгаажуулах үйлчилгээнээс орлогоо бүрдүүлж байна. Уг салбарын өрсөлдөгч чадварт нөлөөлөгч гол хүчин зүйл нь салбар дахь компаниудын хувьд аудитын чанар, аудиторын мэдлэг туршлага, нийлүүлэгч талаасаа боловсон хүчний мэдлэг, хувь хүний хичээл зүтгэл, харилцагчийн зүгээс компаниудын нэр хүнд, аудитын чанар үйлчилгээний хөлс зэргийг чухалчилж байгаа ба үйлчлүүлэгчдийн хувьд дотооддоо сургалт зохион байгуулж аудитын тухай мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байна. Том жижиг хоѐр өрсөлдөгч тулалдаанд ороход бурхан томынхон талд л ордог(Я.Отгонсүрэн, Маркетингийнудирдлага) Дотоодын аудитын компаниудын хувьд зах зээлийг ноѐлогч Их дөрвөлтэй харьцуулахад харьцангуй жижиг бөгөөд энэ нь тухайн зах зээлийн өрсөлдөөн нь тэнцүү биш юм. Хэдийгээр манай улсын аудитын компаниудын үйл ажиллагаа боломжит түвшинд хүрсэн (Эхбаяр, Аудитын үүсэл хөгжлийн зарим асуудлууд) хэмээн судлаачид үзэж байна. Энэ нь үүсээд 20 гаруй жилийг үзэж байгаагийн хувьд чамлахааргүй мөн хугацааны хувьд төгс хөгжлийн түвшинд хүрэхэд болоогүй боловч дэлхий хөгжлийн ямар түвшинд байна тэнд хүрч үсэрч хөгжих шаардлагатай байна. Гадны компани орж ирсэн нь дотоодын компаниудыг хөгжих ѐстойг харуулж дотоодын компаниудын өрсөлдөх замаар улам бүр хөгжин сайжрах төдийгүй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй харагдаж байна. Үүнд: 1. Аудитын компаниудыг зэрэглэлээр ангилах – Зэрэглэлээс хамаарч гүйцэтгэх ажлын цар хүрэ энэмэгдэж орлогын хэмжээ ч өсөх боломжтой. Ингэснээр доогуур зэрэглэлд багтсан компани зэрэглэл ахихын тулд хөгжих болно. 2. Дотоодын аудитын компаниуд нэгдэж, нийлэх – Ингэснээр компаниудын нийт хөрөнгө, санхүүгийн чадавхи өсөх бөгөөд өрсөлдөгч компанитай ижил түвшинд хүрнэ. 3. Компанийн засаглал болоод гүйцэтгэх удирдлагыг боловсронгуй болгох – Хэдийгээр хөрөнгийн хэмжээгээр ижил болсон боловч ийм төрлийн том компанийг удирдаж байсан туршлагатай хүн ховор тул өрсөлдөх чадвар муудах эрсдэлтэй. Иймд компанийн засаглалыг зөв сонгох нь маш чухал 4. Дотоод менежментийг сайжруулж, аудитын баг бүрдүүлэлтийг зөв зохистой хуваарилах 5. Аудит хийх арга зүй, аргачлалаа сайжруулж, стандартын дагуу чанартай аудит хийх 6. Боловсон хүчнээ сайжруулж, компанийн менежментийг сайжруулах 7. Ялгарах стратегийг баримталж, үйлчилгээний нэр төрлийг төрөлжүүлэх (санхүүгийн тайланд аудит хийхээс бусад нарийвчилсан аудит хийх, тухайлбал худалдан авалт, борлуулалтын хэлтэс) Аудитын компаниуд аудит хийх арга зүйгээ шинэчлэн, үйлчилгээ үзүүлэхдээ ажилчдаа бүлэглэж, аудиторууддаа аудитын болон НББОУС, хууль дүрмийн талаарх


сургалт тогтмол зохион байгуулж, харилцагч нартаа итгэл найдвартай чанартай аудитыг хийж, компаниудад зэрэглэл тогтоож дотоод менежментээ сайжруулж, ажилчдаа идэвхжүүлэх шаардлагатай байна. Ашигласан ном зүй Өгүүллэг, сурах бичиг: [1] The Future of Audit (2009) Competition, Keith A. Houghton, Christine Jubb, Micheal Kend and Juliene Ng [2] Э. Цогцлон (2014) Аудитын чанар ба чанарын хяналтын онол, арга зүйн асуудал, Улаанбаатар хот [3] Аудитын үйл ажиллагааны хөгжлийн зарим асуудал Д. Эхбаяр 2015 он [4] http://www.google.com/ [5] http://www.slideshare.net/ [6] http://bizguide.mn/ө [7] https://www.jstor.org/ [8] http://www.springer.com/ [9] http://www.audit.monicpa.mn/


ОЮУТНУУДЫН СУРАХ ХАНДЛАГЫГ ТАНДАХ СУДАЛГАА 1 2

О. ЗОЛЗАЯА

Х. ДӨЛГӨӨН

1

(Ztt_zoloo@yahoo.com)

2

(Duk.teem@gmail.com)

Удирдагч: Ж. ТӨГСӨӨ( ахлах багш, докторант)

Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь МБИС-д суралцагчдын англи хэл сурах хандлагыг асуулгын арга хэрэглэн тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино. Судалгаанд МБИС-ийн НББ-Англи хэл хөтөлбөрийн I-IV курсын нийт 86 оюутан хамрагдсан бөгөөд сургалтын орчны, оюутны хандлага болон бусад хүчин зүйлийн талаарх мэдээлэл цуглуулахад чиглэсэн нийт 12 асуултыг багтаасан бөгөөд “Excel” программ дээр эмхэтгэн графикаар үзүүлсэн. Судалгаанд оролцсон оюутнууд анх МБИС-д элсэн орохдоо англи хэлний “elementary” түвшний мэдлэгтэй байсан бол төгсөх үедээ “advanced” түвшинд хүрнэ гэсэн зорилго тавьсан. Гэсэн хэдий ч ажлын байран дээр гарах үедээ хэлний мэдлэгийн түвшин нь хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өөрсдөдөө өгч байгаа нь суралцагчдын сурах хандлагыг тодорхойлох шаардлагатай байгааг харуулж байна. Түлхүүр үг: Чадвар дадал, арга барил, хандлага, нөлөөлөл Оршил 21-р зууны иргэдийн эзэмшсэн байвал зохих үндсэн чадваруудын нэг нь суралцах чадвар юм гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, үүнд гол анхаарлаа хандуулах болжээ. Суралцах үйл гэж юу вэ?Гэсэн асуулт тавьж, нэвтэрхий толь, ном сурах бичгээс тодорхойлолт хайвал “ learning is the process of acquiring knowledge, skills, values, or developing the ability to perform new behaviors, attitude: суралцахуй бол мэдлэг, чадвар дадал, соѐлын үнэт зүйлсийг эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц” гэсэн ерөнхий тодорхойлолт ихэвчлэн олдоно. Гэвч хүний сурах үйл явч гэж чухам юу болохыг энэ тодорхойлолтоор хязгаарлаж болохгүй бөгөөд суралцахуй нь өргөн утгатай, олон талтай ойлголт юм. Суралцахуйн учрыг нь бүрэн тайлаагүй, үл мэдэх хар хайрцагтай зүйрлэж болох бөгөөд хайрцаг дотор чухам юу болдогийг суралцахуйн талаарх онол сургаалууд өөр өөрийнхөөрөө тайлбарласан байдаг. 1-р бүлэг. Сургалтын үр дүнд сурах хандлагын үзүүлэх нөлөөлөл Сургалтын үр дүн ба суралцахуйн хандлагын хамаарал Yндэслэл сайтай, хүлээн зөвшөөрөгдсөн суралцахуйн онолуудаас/learning theories/ дурдвал:  Зан үйлийн онол /Behaviorism theory/  Танин мэдэхүйн онол /Cognitive theory/  Конструктив онол /Constructivist theory/


 Нийгмийн хөгжлийн онол /Social development theory/  Ажиглалтаар суралцах онол /Learning by observation theory/  Тархи, мэдрэл судлал /Neuroscience/  Баруун ба зүүн тархины онол /Right Brain vs. Left Brain theory/  Олон талт оюуны онол /Multiple intelligence theory/  Оюун тархинд суурилсан сургалтын онол /Brain-based learning theory/  Суралцах стиль /Learning styles/ Дээрх онолуудад шууд ба шууд бус байдлаар тусгагдсан та бидний тэр бүр анзаараад ач холбогдол өгөөд байдаггүй зүйл бол суралцах хандлага байдаг. Амжилтанд хүрдэг хүмүүсийн амжилтанд нөлөөлдөг зүйлсийн нэгээхэн хэсэг нь хандлага болохыг өнөөдөр олон жишээ баримтаар ярьж, бичдэг болсон байна. [1] Гадаад хэл сурахад нөлөөлөх зарим хүчин зүйлс: Гадаад хэл суралцагчид нь хэл сурах олон барилаас өөрт тохиромжтойг сонгож хэрэглэдэг бөгөөд чухам энэхүү сонголтыг хийхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг, цаашилбал хэрхэн нөлөөлдөг талаар сүүлийн хэдэн жил нэлээд судалгаа хийгдсэний үр дүнг дараах байдлаар авч үүзэж болох юм. (Oxford8 1990a) Үүнд: Үндэсний онцлог Хэл сурах арга барил нь янз бүрийн үндэстний хувьд харилцан адилгүй байдаг. Зарим судалгаанд үндэсний онцлогийн асуудлыг тусгайлан судалж үзсэн бөгөөд Ази гаралтай суралцагчид бусад үндэтнүүдтэй харьцуулахад цээжлэх барилыг илүүтэй хэрэглэдэг гэсэн дүгнэлт хийсэн байдаг боловч үүнийг ерөнхийлөн бүгдэд хамруулж үзэх нь учир дутагталтай нь ойлгомжтой. Сэдэл Сурах сэдэл тэмүүлэлтэй суралцагчид сурах барилуудыг ашиглах эрмэлзэлтэй байдаг. Ялангуяа ирээдүйд эзэмших мэргэжил, мэргэшилтэй холбоотойгоор хэл сурах олон барилаас өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ямар тохиромжтой, үр ашигтайг нь сонгож хэрэглэдэг байна. Дасгал даалгаврын төрөл Хийх гэж буй дасгал даалгаврын төрөл, хэлбэр нь ямар барилаар хэрхэн ажиллах вэ гэдгийг тодорхойлоход чиглүүлж өгдө. Иймд багш нар суралцагчдад тодорхой дасгал даалгавраар тэдний сурах арга барил эзэмших үйлийг зохион байгуулж өгдөг. Насны онцлог Суралцагчдын наснаас хамааран хэл сурахдаа хэрэглэж буй барил нь өөр өөр байдаг байна. Түүнчлэн сургалтын явцад насны тодорхой шатанд мөн ялгаатай барил хэрэглэдэг. Тодруулбал хэоний хүрсэн түвшин, шатнаас хамааран өөр өөр барил ашигладаг. Хандлага, итгэл үнэмшил Хэл сурах барилыг сонгоход хүний итгэл үнэмшил маш их нөлөө үзүүлдэг бөгөөд сурах сонирхолгүй суралцагчид олон янзын баирл хэрэглэх хүсэлгүй, эсвэл эзэмшсэн хэдэн барилаа хооронд нь холбож системтэй болгож ашиглаж чаддаггүй Сурах хэв маяг Сурах хэв маяг буюу хэл сурах ерөнхий хандлага нь хэл сурах барилуудыг сонгон хэрлэхэд маш их нөлөөлдөг. Тухайлбал аналитик хэв шинжийн суралцагчид харьцуулсан задлан шинжилгээ, дүрэм тогтоох, шинэ үг хэллэгийг бүтцээр нь задлах зэрэг барилуудыг илүүд үздэг, харин эхийн ерөнхий утгын эрэл хайгуул хийх буюу тааварлах, таамаглах зэргийг багб хэрэглэдэг байна. [2]


2-р бүлэг. Сурах хандлагад хийсэн зарим судалгаа 2.1 Суралцагчийн сурах хандлагад үзүүлэх багшийн нөлөөлөл “Сони” корпорацийг үндэслэгч Айко Морита «Хэрвээ хүнийг хийсэн алдаагаар нь шившиг болгож, өсч өндийх ирээдүйн боломжийг нь үүрд хаах аваас, тэр хүний ажилд хандах урам зориг нь насан туршдаа мохож, уг хүний өгч чадах байсан бүхнийг алдана гэсэн үг» гэж хэлсэн нь хүүхдийн сэтгэл хандлагыг анхаарах нь чухал юм гэдгийг илтгэж байна. Энэ шаардлагын үндсэн дээр багш сурагчдын эрэлт хэрэгцээг судлах, оношлох, сэтгэлийг нь татах, өөрийг нь хэн болохыг хэн шиг болж болохыг ухааруулах хэрэгтэй. Ингэж чадваас суралцагчдад өөрийгөө илэрхийлэх, бүтээлч үйл ажиллагаанд суралцах, бусдыг сонсох, юмсыг урьдчилан таамаглаж төсөөлж сурах, үүний үр дүнд асуудлыг шийдвэрлэх, юмсыг олон талаас нь тунгааж бодох зэрэг амьдралын турш хэрэгцээтэй олон төлөвшлийг олж авдаг байна. Манай орны хувьд багш нарын эзэмшүүлэх ѐстой агуулга их байдаг учраас мэдлэгийг олгох, шалгах аргачлалаасаа салж чадахгүй байгаа нь нэг талаас ачаалал өгч, нөгөө талаас сурагчдаар бие даалгах мэдлэгийг бүтээлгэх үйл ажиллагааг бага хийлгэдэг нь ажиглагддаг. Өнөөдөр Боловсролын шинэчлэлийн бодлогын хүүхдэд эзэмшүүлэх 1 чадвар нь чадварт суурилсан мэдлэгийг олгох асуудал бөгөөд багш хандлагаа өөрчлөн сурагч төвтэй хичээлийн технологийн үйлдлийг зөв ойлгон зөв хэрэгжүүлэх шаардлага зүй ѐсоор гарч ирж байна. Шавь төвтэй хичээлийн технологийн үндэс нь: 1. Бидний өмнө юу мэддэг,чаддаг хүүхэд байна вэ гэдгийг оношлох 2. Сурагчдын хэрэгцээ сонирхлыг судлан тэр юу мэддэг, чаддаг болох хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхой болгоход байна. Эндээс үзэхэд багш нарын хичээлийн технологийн шинэчлэлийн асуудал нь өнөө үед зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд олон жил хэрэглэсээр ирсэн багшийн үйл ажиллагаа давамгайлсан уламжлалт хичээлийг өөрчлөх нь сурагчдын эрэлт хэрэгцээд нийцэх нь тодорхой болжээ. [3] Хүснэгт 1. Уламжлалт болон сурагч төвтэй хичээлийн харьцуулалт Хичээлийн элемент Уламжлалт хичээл Сурагч төвтэй хичээл Хичээлийн үндсэн үүрэг Дээрээс тогтоосон Сурагчдад бие дааж сурах, зориулалт хугацаанд сурагчдад бүтээлчээр сэтгэх арга ихээхэн хэмжээний мэдлэг эзэмшүүлэх, нийгэмшүүлэх олгох Бүтэц, зохион байгуулалт Тогтсон нэг бүтэцтэй : өмнө Бүтэц уян хатан нээлттэй үзсэнийг давтах ,шинэ /тогтсон нэг загвар мэдлэг олгох , бататгах, байхгүй/ хянаж шалгах Багшийн үүрэг Хичээлдээ сайн бэлдэж Нийгмийн болон сурагчдын зохион явуулах дээд газраас хэрэгцээг судалсны үндсэн баталсан хөтөлбөрийн дээр : а/сурагчдын заавал агуулгыг бүрэн үзэх болон сонгон үзэх хэрэгжүүлэх, мэдээлэл хөтөлбөр хийх б/хичээлээ дамжуулах үүрэгтэй сайн бэлдэж бүтээлчээр зохион явуулах Багшийн хэрэглэдэг арга Тайлбарлан ярих , үзүүлэн Сэдэлжүүлэх , сурагчдаар таниулах, бодлого эрэл хайгуул хийлгэх, бодуулах, дасгал даалгавар багаар ажилуулах, өгөх, шалгаж дүгнэх зэрэг сурагчдаар мэдлэг бүтээлгэх , өөрсдөөр нь


мэдлэг чадварыг нь хянуулж үнэлүүлэх зэрэг Багш нар сурагчдад амжилттай суралцах таатай нөхцлийг бүрдүүлж сурагчдын туслан зөвлөгч , хамтран зүтгэгч байна

Багшийн сурган хүмүүжүүлэх үйлдлийн онцлог

Багш бүгдийг хийдэг идэвхтэй субъект байна

Ээлжит хичээлийн агуулгын а/хэмжээ б/шинж в/хэрэглээ

а/олон шинжлэх ухааны маш их хэмжээний мэдлэг, б/онолын шинжтэй хийсвэр мэдлэг давамгайлсан в/ хэрэглээ маш бага , сурагчдын өдөр тутмын амьдралаас хол Багшийг сонсох, багшийн бүх шаардлагыг уг дуугүй биелүүлэх

а/тийм их биш, боломжийн б/практик шинжтэй интеграци мэдлэг чадвар в/сурагчдын өдөр тутмын амьдралтай холбоотой

Сурагчийн сурах үйл: хуулбарлан дууриасан шинжтэй бие даасан бус Зөвхөн багш бүх сурагчдын мэдлэг чадварыг шалгаж дүгнэнэ

Бүтээлч шинжтэй бие даасан шинжтэй

Сурагчийн үндсэн үүрэг

Сурагчийн сурах үйлийн онцлог Хяналт үнэлгээ

Давуу тал

Сурагчдад системтэй мэдлэг олгодог, дэг журам сайтай

Сул тал

Сурагчдын хэрэгцээ сонирхолыг харгалздаггүй, сурагчид бие дааж бүтээлчээр сэтгэх сурах , хийж бүтээх арга эзэмшдэггүй Бүх сурагчдад ижил хэмжээний онолын их мэдлэг олгодог , түүнийгээ тэд амьдралдаа хэрэглэж чаддагүй , сурагчид багшаас маш их хараат байдаг , сурагчдад ямар нэг сонголт байдаггүй

Онцлог

Өөрийн амьдрал ирээдүйн ажил мэргэжилд хэрэгтэй мэдлэг туршлагыг өөрөө олж авах идэвхи санаачлагтай байх, бие даасан байх бусдаас хараат бус байна

Багшийн хяналт үнэлгээ, сурагчийн өөрийн хяналт үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ Сурагчдын хэрэгцээг хангадаг, сурагчид өөрсдийн хурдаар сурах боломжтой сурагчид бие дааж суралцдаг Системтэй мэдлэг олгодоггүй , хамтач хүмүүжил сул ,шинжлэх ухааны төвшин доогуур

Сурагч бүр өөрийн хурдаар өөртөө хэрэгтэй мэдлэг чадварыг олж эзэмшдэг , түүнийгээ тэд амьдралдаа хэрэглэж чаддаг, багш сурагчид эрх тэгш , хамтрагчид сурагчдад аль болох өргөн сонголт олгохыг гол болгодог Эх сурвалж: https://www.slideshare.net/


Энэ хүснэгтээс үзэхэд манай өнөөгийн уламжлалт хичээлд өөрчлөх юм их байгаагаас хамгийн гол нь багшийн зүгээс сурагчид Юунд? Яах гэж? Яаж сурах? Ямар арга барил эзэмшүүлэх вэ? гэсэн зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэх, сурагчдын сурах үйлүүдийг төлөвлөх тэдний ажлыг зохион байгуулах, хянах, алдаа дутагдалыг нь цаг тухайд нь засч залруулах, туслах, зөвлөх, дэмжих зэрэг үйлүүд чухал бөгөөд нөгөө талаас сурагчийн би юу сурах вэ? надад ямар мэдлэг хэрэгтэй вэ? түүнийг яаж олж эзэмших вэ? өөрийн эзэмшиж буй арга барилаа өөр нөхцөлд яаж хэрэглэх вэ? өөрийнхөө мэдлэгийг хянах, алдаа дутагдалаа засч залруулах , өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараа бодитой үнэлж дүгнэх гэх мэтийн үйлдлүүдийг мэдэх ѐстой юм. 2.2 МБИС-ийн НББ-Англи хэлний хөтөлбөрт суралцагчдийн суралцах хандлагыг тандах судалгаа Энэхүү судалгаанд МБИС-ийн НББ-Англи хэл хөтөлбөрийн I-IV курсын нийт 86 оюутан хамрагдсанбөгөөд судалгаандсургалтын орчны, оюутны хандлага болон бусад хүчин зүйлийн талаарх мэдээлэл цуглуулахад чиглэсэн нийт 12 асуултыг багтаасан.

0% 0% 18% 36%

46%

Ажил олгоггчид англи хэлийг чухалчилдаг учраас Англи хэл сурха хүсэл эрмэлзэлтэй учраас Аав, ээж, найз нөхдийн зөвлөгөөг дагаж Мэдэхгүй Бусад шалтгаанаар

Нийт оролцсон оюутнуудын 46% буюу 40 оюутан ажил олгогчид англи хэлийг чухалчилдаг тул МБИС-ийн НББ-Англи хэл хөтөлбөрийг сонгосон гэж хариулсан бол 36% буюу 31 оюутан англи хэл сурах хүсэлтэй, үлдсэн 18% буюу 15 оюутан ойр дотныхоо хүмүүсийн зөвлөгөөг дагаж энэ хөтөлбөрийг сонгосон байна.

Зураг 1. МБИС-ийн НББ-АХ ангийг сонгоход нөлөөлсөн нөлөөлөл Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


Бүхий л салбарт эрэлт хэрэгцээ ихтэй

Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд Англи хэл нь дэлхий нийтийн хэл болж байгаа бөгөөд энэ ч утгаараа 37% 14% Англи хэл судлах ач холбогдол ч Хөгжингүй орнуудад 19% нэмэгдсээр байна. Харин оюутнууд мэдлэгээ ахиулах 21% бололцоо ихтэй англи хэл нь бүхий л салбарт эрэлт Өдөр тутмын хэрэглээ хэрэгцээтэй (37%) бөгөөд хөгжингүй болсон орнуудад мэдлэгээ ахиулах бололцоотой (19%) тул ач Зураг 2. Англи хэл судлахын ач холбогдолтой хэмээн үзсэн байна. холбогдол Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр

9%

Advanced Upper-Intermediate Intermediate Pre-Intermediate Elementary Beginner 0 Speaking

10

Writing

20

30

Listening

40

50

Тус графикаас харахад МБИСийн элсэгчдийн 50 орчим хувь нь “Elementary” түвшинд байсан ба 30 орчим хувь нь “Pre-Intermediate” үлдсэн хувь нь “Beginner” болон “UpperIntermediate” түвшний суралцагчид байсан бол “Advanced” түвшний суралцагч огт байхгүй байна.

Reading

Зураг 3. МБИС-д элсэн орох үед байсан оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшин Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Advanced

Харин оюутнууд МБИС-ийг төгсөх үедээ “Pre-Intermediate” болон “Advanced ” түвшинд хүрэх сонирхолтой байгааг тус гракикаас харж болохоор байна.

Upper-Intermediate Intermediate Pre-Intermediate Elementary Beginner Speaking Writing 0

Listening 20

Reading 40 60

Зураг 4. МБИС-ийг төгсөхдөө хүрэхийг зорьж буй англи хэлний түвшин Эх сурвалж: Судлаачийн тооцоолол


25 20 15 10 5 0

21

20 13

11 6

9

4

8

4

4

Зураг 5. Хүссэн түвшиндээ хүрэхэд оюутнуудад саад болж буй гадаад болон дотоод нөлөөлөл Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Тус судалгааны эхний 5 үзүүлэлт нь өөрийн зүгээс хамаарч болох бэрхшээлүүдийг тусгасан ба дараагийн 5 үзүүлэлт нь гадны нөлөөллөөс учирч болох бэрхшээлүүдийг харуулсан. Энэ графикийн дүнгээс харахад оюутнуудын сурах явцад учирч буй саад бэрхшээлүүд нь ихэвчлэн өөрийн зүгээс хамаардаг ба сурах үйл явцад хангалттай цаг царцуулж чаддаггүй байна (21%).

9%

6% 2% Хүнд Боломжийн 83%

Хялбар Мэдэхгүй

Тус судалгаанаас харахад оюутнуудын 83% нь ерөнхий англи хэлний хичээл боломжийн, 9% нь хялбар гэж үзсэн бөгөөд энэ нь тус хичээл оюутнуудын суурь боловсролтой зохицож байгааг харуулж байна.

Зураг 6. Ерөнхий англи хэлний сургалтын хөтөлбөрийн зохицол Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 35 30 25 20 15 10 5 0

Оюутнууд ихэвчлэн интертаймент зүйлийг англи хэлээр үзэх (30%), мэдээ мэдээлэл англиар олж авах (15%), онлайнаар гадаад хүмүүстэй харилцах (15%), өөрөө бие даан судлах (14%) замаар танхимд судласан хичээлээ хөгжүүлдэг байна.

Зураг 7. Оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэгээ дээшлүүлдэг аргууд Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 70


Өдөр бүр 3% 4% 7 хоногт 2-3 удаа

50% 43%

7 хоногт 4-5 удаа 7 хоногт нэг удаа

1% Чаддаг

31%

Чаддаггүй 66%

Хааяа 2%

Гадаад хэлийг төгс эзэмшихийн тулд байнгын дадлага хийх шаардлагатай байдаг боловч оюутнуудын тэн хагас буюу 50% нь 7 хоногт зөвхөн ганц удаа л англи хэлээр хичээллэдэг байна. Үүнээс харахад оюутнуудын сурах хандлага сул байгаа бөгөөд хүссэн түвшиндээ хүрэхийн тулд дадлага илүүтэйгээр хийх шаардлагатай. Зураг 8. Дээрх аргуудын давтамж Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Оюутнуудын 31% нь өөрийн суралцах зан үйлдээ үнэлэлт дүгнэлт өгч чаддаг бол 66% нь зарим тохиолдолд, 2% нь огтхон ч үнэлэлт дүгнэлт хийдэггүй болохыг харулж байна.

Мэдэхгүй

Зураг 9. Өөртөө үнэлэлт дүгнэлт өгдөг талаарх асуулга Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

23%

Идэвхитэй суралцагч

45%

Идэвхигүй суралцагч

32%

Мэдэхгүй

Судалгаанд оролцсон оюутнуудын 45% нь өөрийгөө идэвхитэй суралцагч хэмээн үзсэн бол 32% нь идэвхгүй, 23% нь өөрийгөө тодорхойлж мэдэхгүй байна гэсэн сөрөг дүнг харуулж байна.

Зураг

10.

Оюутны

өөрийгөө

тодорхойлсон байдал Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 50 40 30 20 10 0

40 11

25

15

7

2

0

Энэхүү графикаас харахад оюутнуудын 40% нь англи хэл заалгаж байсан багш нараа чигүүлэгч хэмээн тодорхойлсон бол 25% нь багш, 15% нь зааварлагч гэж үзсэн байна.

Зураг 11. МБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш нарыг тодорхойлсон байдал Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 71


6% 0% 47% 47%

Хангалттай Дунд зэрэг Хангалттгүй Мэдэхгүй

Уг асуулгад ахлах курсын оюутнууд буюу III-IV курсын 38 хүүхэд хамрагдсан бөгөөд 94% нь төгссөн даруйдаа ажлын байранд гарахад англи хэлний мэдлэг чадвар хангалтгүй эсвэл бүрэн гүйцэд хэмжээнд хүрээгүй байна хэмээн үзэж байна

Зураг 12. Ажлын байранд гарахад мэдлэгийн түвшнээ үнэлсэн байдал Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Дүгнэлт Энэхүү судалгаагаар МБИС-ийн оюутнуудын сурах үйл ажиллагаандаа хандах хандлагыг илрүүлэхийг зорьсон. Судалгаанд оролцсон оюутнуудын ихэнх хувь нь анх МБИС-д элсэн орохдоо “Elementary” түвшинд байсан бол төгсөхдөө “Advanced” түвшинд хүрнэ хэмээн зорилго тавьсан. Сургалтын явцад гаднаас нөлөөлж буй саад бэрхшээл бага боловч зорилгодоо хүрэхийн тулд оюутнуудын зарцуулж буй цаг хангалтгүй байгаа бөгөөд өөрсдийн идэвхи санаачлагагүй байдал нь зорьсон түвшиндээ хүрэхэд хамгийн их саад болж байгааг судалгаанаас харж болохоор байна. Англи хэл сурахын тулд дадлага их хийх шаардлагатай боловч судалгаанд оролцогдын 50% нь 7 хоногт 1удаа танхимаас гадуур мэдлэгээ дээшлүүлэхэд анхаардаг байна. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт бөгөөд хүссэн түвшиндээ хүрэхийн тулд өөртөө дүгнэлт өгөн шаргуу хичээллэх шаардлагатай. Мөн нөгөө талаас багш нар өөрийн хандлагыг чиглүүлэгч сэтгэлгээгээр өөрчилж, оюутан сурагчдыг илүү бүтээлч сэтгэлгээтэй болоход нь тус дэм болохуйц агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг хэрэгжүүлснээр сургалтын чанар сайжирч, үр дүн сайтай болох боломжтой. Үүнд суралцагч төвтэй сургалтын арга хамгийн тохиромжтой байна. Санал, зөвлөмж  Оюутнууд суралцах зөв чиг хандлагыг өөртөө хэвшүүлэх  Өөртөө үнэлэлт, дүгнэлт байнга хийж байх  Зорилгоо бодитойгоор тодорхойлох  Зорилгодоо хүрэхийн тулд хангалттай цаг зарцуулах Ашигласан ном зүй [1] Батхуяг, С. (2015).Дээд боловсролын сургалтын арга барилын шинэчлэл. УБ [2] Ичинхорлоо, Ш. (2012).Дээд сургуулийн сургалт, онол, аргазүй.Улаанбаатар: Соѐмбо. [3] Даваа, Ж. С. (2013). Дээд сургуулийн сургалтын технологи.Улаанбаатар: Артсофт ХХК. [4] Доржбадам.Ц. (2011).Оюутны сурлагад нөлөөлөх сэтгэц-физиологийн зарим онцлогийг судалсан нь . Улаанбаатар: Диссертаци (Ph.D.),. [5] Пүрэвдорж.Б. (2015). CDIO syllabus-т суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн асуудалд. Улаанбаатар.

72


АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД CHATBOT АШИГЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ НЬ О.Одхүү1, a *, Б.Бямбажаргал2,b*, А.Номин3,c* , Ш.Энхтамир4,d 1 МБИС-МТТ Нягтлан бодох бүртгэл-Мэдээллийн систем 2 2 МБИС-МТТ Нягтлан бодох бүртгэл-Мэдээллийн систем 2 3 МБИС-МТТ Нягтлан бодох бүртгэл-Мэдээллийн систем 2 4 Магистр, МБИС-Мэдээлэл, Технологийн Сургууль a odkhuuodhuu@gmail.com, bbjrglbbl@gmail.com, camgalannomin29@yahoo.com, d tamiraa.sw@gmail.com

Хураангуй Аливаа байгууллагууд хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэх нь тэдний ирээдүйн зорилго зорилтыг амжилттай хэрэгжүүлэх боломж олгодог. Байгууллагуудын ирээдүйд өрсөлдөх чадварыг үлэмж нэмэгдүүлэхийн тулд бизнесийн автоматжуулалтыг оновчтой ашиглах хэрэгтэй. Үүний нэг томоохон жишээ нь Chatbot юм. Энэхүү судалгаагаар Chatbot –н давуу талыг таниулах, хэрэглээнд өргөн нэвтрүүлэх, цаашдаа хэрхэн хэрэглэх, түүний үр дүнг харуулахыг зорьсон. Түлхүүр үг Хиймэл оюун ухаан, чатын систем, олон нийтийн сүлжээ, програм хангамж 1. Оршил Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй өнөө цагт хүмүүсийн эрхэлдэг ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаан дээр суурилсан технологиуд хурдацтай хөгжиж байна. Үүнийгээ дагаад маш олон төрлийн программ хангамжууд төрөн гарсаар байгаа бөгөөд ирээдүйд технологи нь үндсэн гурван чиглэлд хөгжих хандлагатай байна. Ирээдүйд технологи нь үндсэн гурван чиглэлд хөгжих хандлагатай байна. Үүнд : • AI(Artificial Intelligence ) буюу хиймэл оюун ухаан, • VR/AR virtual reality, augmented reality-хиймэл бодит байдал, • Connectivity буюу интернетэд холбох шийдлүүд орж байна. Чатбот нь AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан, хэрэглэгчтэй мессежний платформуудаар (SMS, Facebook Messenger, WhatsApp, WeChat гэх мэт) дамжин харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай програм хангамж юм. Түүх, үүсэл хөгжил Хиймэл оюун ухаан нь ХХ зууны эхний хагаст үүссэн ба 1956-1969 онуудад маш олон эрдэмтдийн сонирхлыг татаж судалгааны ажлууд олноор хийгдэж эхэлсэн. Энэ үеийн хамгийн эхний нээлт бол Симон болон Ньювелийн зохиосон ”General Problem Solver” байсан бөгөөд хүн шиг эргэцүүлж, тухайн асуудалд тооцоолол хийж хамгийн боломжтой шийдлийг өгдөг байв. 73


Түүнчлэн энэ үед дэлгэцэд оруулсан жирийн асуултад хариулах чадвартай SHRDLU буюу хамгийн анхны хүнтэй харьцах чадвартай програмыг Т.Виноград (T.Winograd) боловсруулжээ. SHRDLU нь өөрийн гэсэн санах ойтой ба түүндээ хэрэглэгчээс ирсэн шинэ мэдээллийг оруулж хадгалах боломжтой байсан нь өнөөгийн чатбот програмын үндэс суурийг тавьсан. Чатбот нь хэрэглэгчтэй мессежний платформуудаар(SMS, Facebook Messenger, WhatsApp, WeChat гэх мэт) дамжин харилцаж төрөл бүрийн мэдээлэл өгөх чадвартай програм хангамж юм.[1] 2. Судалгааны хэсэг 2017 оны судалгаагаар Фэйсбүүк(Facebook) идэвхтэй ашигладаг 2 тэрбум гаран хүн байгаа нь тогтоогджээ. Харин Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг 1,7 сая хүн амын 70% нь 18-34 насныхан байгаа бөгөөд 53% нь эмэгтэй, 47% нь эрэгтэйчүүд байна. Facebook хэрэглэгчийн ихэнх хувь нь залуучууд байгаагаас үзэхэд нэг талаас чатботыг нэвтрүүлэхэд илүү дөхөм , нөгөө талаас чатбот нь [2]: • Чатботтой харьцах арга нь хүмүүсийн хувьд бэрхшээлгүй, мессеж бичих дадал хүн бүрт суусан •

Аппликэйшнтэй(Application) харьцуулахад хялбар, гарт ойр. Зөвхөн мессеж бичнэ

Гар утсанд суусан ихэнхи аппликэйшн ашиглалтгүй байдаг бол хамгийн их ашиглагддаг аппликэйшн нь мессенжерүүд

30 хүртэлх насныхан байгаа нь цаашдаа улам бүр тэлэх боломжтой.

зэрэг давуу талуудыг бий болгож байгаа учраас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд хурдан нэвтрүүлэх боломжтой юм. Бид энэхүү чадварлаг програм хангамжийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхийг зорьж байна. Ингэснээр нэг л чатбот бүх хэрэгцээг хангадаг таны хувийн туслагч болох юм. Чатбот нь ойрын 10 жилд хүмүүсийн амьдралд орж ирэх хамгийн гайхалтай инновациудын нэг бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулаад сургалтанд хүн бүртгэж, борлуулалт хийх бүрэн бололцоотой болсон. 2.1 Чатботын Монгол улс дах хэрэглээ, түүнд хийсэн судалгаа Монгол улсын үйлчилгээний салбарууд нь чатботыг 2016 оноос хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд амжилттай хэрэгжүүлж байгааг доорх жишээнээс харж болно. 1. Unitel компанийн хувьд “button”-ы тусламжтай хэрэглэгчдээс түгээмэл ирдэг асуултуудад хариулт өгөх сонголтуудыг бий болгосон. Түүнчлэн chatbot-той харицаж байгаад бодит оператор луу шилжих боломжийг бүрдүүлсэн нь чатботын хариулж чадахгүй асуултыг шийдвэрлэж өгөх давуу талтай.[5] Ингэснээр хэрэглэгч тухайн сонголтуудаас өөрт хэрэгтэй мэдээллээ сонгон хаанаас ч, хэзээ ч холбогдон авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Зураг 1. Юнител-н чатбот. (Unitel page)

74


2. Голомт банк өөрийн пэйж хуудсанд “Chatbot”-г дараах байдалтайгаар ашиглаж байна. Энэ нь хэрэглэгчид зарим нэг үйлчилгээ болон банкны зээлийн мэдээллийг операторийн өмнөөс өгөх үүргийг гүйцэтгэж байна.[6]

Зураг 2. Голомт банкны чатбот. (Голомт банкны пэйж(page))

3.“Pizza Hut”-н монгол дахь салбар ч мөн үйлчилгээндээ өөрсдийн онцлог бүхий давуу талыг “chatbot”-р дамжуулан бүрдүүлжээ. “Pizza Hut”-н “chatbot”-н давуу тал нь бүтээгдэхүүнийхээ зургийг үнэ болон хэмжээний мэдээлэлтэй илгээх явдал байсан. Зурагт харуулсан сумыг дарахад бусад бүтээгдэхүүн болон ангиллууд гарч ирдэг.[7] Зураг 3. “Pizza hut”чатбот (Pizza hut page)

4.Монголдоо хамгийн анх “chatbot”-г нэвтрүүлсэн ба сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэх , чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломж олгодог мэдээллийн юм. Уг сайт нь 2016 онд “Facebook”-с хийсэн мэдэгдлээс хойш өөрсдийн чатботыг хөгжүүлж эхэлсэн бөгөөд шилдэг, шинэ QUIZ болон мэдээллийг алдалгүй хэрэглэгчидрүүгээ нэгэн зэрэг явуулдгаараа онцлогтой.[8]

сайт цаг

Зураг 4. “IIKON news” чатбот. IKON news page

Үүнтэй адил магадгүй илүү дэвшилтэт байдлаар “chatbot”-г дэлхий дахин ашиглаж байна. Жишээлбэл : Саяхан хиймэл оюун ухаан 10 хэдэн мянган дуунаас суралцаад өөрөө дуу зохиосон нь Моцарт, Бетховен гэх мэт домог болсон хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй дүйцэхүйц гэж дэлхий дахинд үнэлэгдсэн. [3]

75


Цаашлаад худалдааны байгууллагад хэрэглэгч тухайн сайтад нэвтрээд нэг барааг үзэж байх үед борлуулалтын менежер нь шууд залгаж, бараагаа сурталчлан, хэрэглэгчийн хүссэн асуултад хариулт өгөх гэх мэт… Дээрх жишээнүүдээс үзвэл чатботыг бүхий л салбарт хэрэглэж болох нь харагдаж байна. Гэсэн хэдий ч манай улсын хувьд чатботыг төдийлөн өндөр төвшинд хөгжүүлж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж чадахгүй байгаа юм. Одоогийн байдлаар чатботыг бизнесийн салбарууд түлхүү ашиглаж байна. 2.2 Мэдээлэл, Технологийн Сургуулийн цахим хуудсанд хийсэн туршилт Тиймээс бид өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан боловсролын салбарт ашиглах санааг анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өөрсдийн судалгааны эхлэл болгож МБИС-ийн салбар сургууль болох Мэдээлэл, Технологийн сургуулийг(МТС) судалгааны объектоор сонгон авсан бөгөөд сургалтын алба болон багш нараас асуудаг хамгийн түгээмэл асуултуудыг түүвэрлэн авлаа. [4] Үүнд: • Хэзээнээс элсэлт авч эхлэх вэ? • Төлбөрөө ямар байдлаар хийж болох вэ? • Төлбөр хийх дансны дугаар хэд вэ? • Сургуулийн байршил, хаяг • Элсэхийн тулд ямар материал бүрдүүлэх вэ? • Шилжиж ирэхийн тулд ямар материал бүрдүүлэх вэ? • Сургалтын албаны цагийн хуваарь • Дотуур байранд яаж орох вэ? • Жилийн болон сарын чөлөө хэрхэн авах вэ? • Хаанаас тодорхойлолт бичүүлж авах вэ? • Оюутны зээлд хэрхэн хамрагдах вэ? • Сургуулийн тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? • Шалгалт болон дахин судлах хичээлийн хуваарь • Нэг кредитийн дахин судлах төлбөр гэх мэт асуултууд багтана.

Эдгээр нь өдөр болгон ирдэг асуултууд бөгөөд олон удаагийн Зураг 6. МБИС-ийн давтамжтай учир бүх Зураг 5. МБИС-ийн лавлах чатбот(пэйж) хүнд лавлах чатбот(пэйж) хариулахад төвөгтэй байдаг. Мөн түүнчлэн тус сургуульд элсэх эсвэл шилжин орох хүсэлтэй мөн суралцаж байгаа оюутнуудад сургалтын алба орж амжихгүй ч 76


юмуу яаралтай мэдээлэл авах шаардлага тулгарч болох юм. Харин тэнхимийн зүгээс бүлгэмд болон өөрийн хуудсанд нийтэлсэн мэдээлэл тэр бүр оюутнуудыг бүрэн дүүрэн хамруулж чаддаг эсэх нь эргэлзээтэй зүйл . Иймээс эдгээр асуудлыг шийдэж болох нэгэн боломж нь Чатбот гэж үзэж байна. Дараах байдлаар цаашид чатботыг хөгжүүлснээр 1. Сургалтын албаны ажилчдад өдөрт хэд дахин ирдэг асуултуудыг чатбот зохицуулж өгснөөр ажилчдын ачаалал эрс багасна. 2. МТС-тай холбоотой мэдээллийг хүссэн цагтаа авах боломжтой болно. 3. Цаг хэмнэх 4. Бүх оюутанд МТС-аас гарч буй шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэх 5. Мэдээлэл хэдэн хүнд хүрснийг хянах 6. Олон хүнд зэрэг мэдээлэл илгээх зэрэг олон давуу талыг бий болгоно. Гэсэн хэдий ч чатбот нь интернет орох боломжгүй үед ашиглаж болдоггүй сул талтай учраас уг асуудлыг шийдэхийн тулд бидний зүгээс цаашдаа судалгаагаа дараах чиглэлээр улам өргөжүүлнэ. • Гар утасны аппликэйшинтэй адил интернетгүй үед ч ашиглах боломжтой чатбот • Зөвхөн цаг хэмнэхээс гадна тусгай мэргэжилтэй эсвэл салбартай холбоотой төрөлжсөн мэдээлэл өгөх, хүссэн асуултад хариулах чадвартай чатботыг хөгжүүлэх • Зураг таних, яриаг боловсруулаад хариулт өгөх боломжийг судлах Дүгнэлт Хүн төрөлхтний амьдралд чухал үүрэгтэй, ирээдүйд улам илүү сайжирч жилээр биш сар өдрөөр хөгжсөөр байгаа хиймэл оюун ухаан нь зөвхөн хүний оролцоотой хийж болно гэгдэж байсан "зүйлсийг" хүнээс ч илүү хийж гүйцэтгэх чадвартай болсон байна. Жишээ нь: IBM Watson хиймэл оюун ухаанд 100 гаруй аймшгийн киноны трэйлэрийг үзүүлж сургасны дүнд сар орчмын хугацаа шаардагддаг байсан ажлыг ердөө 24 цагт хийж дуусгасан. Мөн Flow Machine нэртэй хиймэл оюун ухаан янз бүрийн төрөл жанрын 13 мянга гаруй хөгжмийг сонсоод дараа нь 2 ч поп дуу гаргасан. Хакодатегийн их сургуулийн судлаачдын хиймэл оюун ухаантай хамтран бичсэн "The Day A Computer Writes a Novel" буюу "Компьютер зохиол бичих цагаар" нэртэй бүтээл нь Японы утга зохиолын хамгийн алдартай шагналуудын нэг болох Хоши Шинчи-д нэр дэвшсэн бөгөөд энэ жилийн шалгаруулалтад орсон 1450 зохиолын 11 нь ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухааны оролцоотой байжээ. Үүний нэгэн төрөл болох чатбот нь одоогийн байдлаар судалгааны шатандаа явж байгаа бөгөөд цаашид бидний төсөөлж ч амжаагүй байгаа зүйлсийг тооцоолох, магадгүй таны дотны найз ч болж болно. Чатботын хэрэглээ одоогоор зөвхөн бизнесийн байгууллагуудад тодорхой хэмжээнд хэрэглэгдэж байгаа ба олон нийтэд бүрэн гүйцэд танигдаагүй байгаа юм. Цаашид чатботыг бүхий л салбарт хэрэглэж, өдөр тутмын хэрэглээ, мэдээллийн нэвтэрхий толь болгон ашигласнаар хүний хөдөлмөрийг хөнгөвчилхөөс гадна цаг хугацааг хэмнэх гэх мэт олон давуу тал бий болгох болно. Ашигласан ном зүй [1] Мэдээллийн сайт https://developers.facebook.com/ [2] Мэдээллийн сайт https:// statista.com/ [3] Мэдээллийн сайт https:// unread.today/ [4] Мэдээллийн сайт http://chatfuel.com/ [5] Мэдээллийн сайт http:// https://www.unitel.mn/ [6] Мэдээллийн сайт https://www.golomtbank.com/ [7] Мэдээллийн сайт http://www.pizzahut.mn/ [8] Мэдээллийн сайт http:// https://ikon.mn/

АНГЛИ-МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮЙЛ ҮГИЙН ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ 77


Г.Тэмүүжин1,а, Г.Балдандорж2,b, М.Нандинцэцэг3,c, Д.Уугантуяа4,d Цахим хаяг: ag.temuujin007@yahoo.com, dukau3999@gmail.com, b Baldandorjganbaatar@gmail.com, cNandintsetseg800@gmail.com Удирдсан багш: Дэд профессор Д.Сарантуяа Цахим хаяг: srn_d9@yahoo.com

Хураангуй Гадаад хэл сурна гэдэг нь хэл зүйн тогтолцооны үндсэн дүрэм, үгийн сан болон хэл зүйн бүтцийн мэдлэг эзэмшиж, хэлэхүйн чадвартай болно гэсэн өргөн цар хүрээтэй ойлголт юм. Англи хэлийг олон улсын харилцааны хэрэглүүрийн хувьд шинжлэх ухаан, мэдээлэл технологи, эдийн засаг бизнесийн салбарт өргөн хэрэглэж байгаа тул оюутан мэргэжил эзэмших явцдаа Англи хэлийг сайн судалж бодит мэдээллийг олж авч илүү их мэргэших шаардлага нэмэгдсээр байна. Англи хэл суралцагчдын тоо үлэмж их өсөж байгаа боловч хязгаарлагдмал үгийн сан, үйл үгийн олон салаа утгыг харилцаанд төдийлөн оновчтой хэрэглэж чадахгүй байгаа асуудал байдаг. Англи хэлний үйл үг өөрийн үндсэн утгаас гадна угтвар болон дайвар үгтэй нийлж олон салаа утгатай хэлц үгийг үүсгэдэг. Иймд хэлц үйл үг гэж юу болох, суралцагчид түүнийг хэрхэн бүтээлчээр эзэмших, шинэ үйл үг, хэлц үйл үгийн утгыг хялбархан мэдэж хэрэглэх боломжтой. Англи хэлний хэлц үйл үгийн орчуулга, тайлбар жишээ, дуудлагыг хавсаргасан Андройд үйлдлийн систем дээр суурилсан цахим тайлбар толь бичиг бичиж хүргэхийг зорилоо. Түлхүүр үг: Үгийн сангийн хэрэглээ, хэлц үйл үгийн тодорхойлолт, бие даан хийх бүтээлч чадвар, тусгай зориулалт. Оршил Үндэстэн бүхний хэл, соѐл, түүх, нийгмийн хөгжил, аж амьдрал, зан заншил хөгжлийн өөр өөр замтай. Манай нийгэм, соѐлын амьдралд Англи хэлний хүрээ улам тэлж, энэхүү хэлээр харилцагч улс түмний харилцаа улам бүр өргөжиж, Англи хэл суралцагчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед уг хэлээр олон ном зохиол, толь бичиг хэвлэгдэн гарч, тухайн хэлийг сурахад тус дөхөм болж байгаа билээ. Тиймээс бид үүнд бага ч болов нэмэр оруулж, Англи хэл сурахад нэг алхам ойртоход туслалцаа болох энэхүү судалгааны ажлаа явууллаа. Бид энэхүү судалгааны ажлаараа Англи хэлний хэлц үйл үг, тэр дундаа үйл үгийн салаа утга, түүнийг Монгол хэлээр орчуулан, цахим толь бичиг хийж хүргэхийг зорилоо. Зорилгоо хэрэгжүүлэхдээ бид дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:  Судалгааны сэдэвтэй холбогдох ном толь бичигтэй танилцаж тэдгээрээс аль боловсронгуйг сонгох  Англи хэлний хэлц үйл үгийн салаа утга нь Монгол хэлнээ хэрхэн буусныг толь бичгээс түүвэрлэн нэгтгэж, анализ хийх  Хэлц үйл үгийг түүвэрлэн эмхэтгэн нэгтгэх  Англи хэлийг хурдан шуурхай богино хугацаанд сурах боломжийг судлах  Академик түвшинд Англи хэлийг сурах  Англи хэлний хэлэхүйн чадварыг эзэмших  Үгийн сангаа баяжуулах  Англи хэлний харилцан ярианы дадал чадвараа нэмэгдүүлэх 78


 Хэл зүйн дүрмийн мэдлэгийг сайжруулах  Хэлц үйл үгийн Англи-Монгол хэлний цахим тайлбар толь бичин програмчлах

Онолын үндэслэл Гадаад хэл сурах явцад өгүүлбэрийн үгчлэн орчуулахаас гадна дүйцүүлэн орчуулах явцад үг сонгоход гарах гол бэрхшээл нь аливаа хэлний ихэнх үг салаа утгатай байдагтай холбоотой. Утга бүр хэд хэдэн ойролцоо утгат үгтэй байдаг. Иймээс Англи хэлийг сурахад үгийн утгыг нарийвчлан судлах шаарлагатай. Тэр тусмаа хэлц үйл үгийн бүрэлдэхүүнд орсон үг биеэ даасан утгаа алдаж гагцхүү тухайн нийлэмж нь нэгдмэл утга илэрхийлдэг. Мөн чөлөөт нийлэмж үгийг ч утгаар нь орчуулах хэрэгтэй байдаг. Хамгийн олон утга нь салаалдаг, түгээмэл хэрэглэгддэг үйл үгсийг дурдвал: begin, blow, bring, buy, catch, come, do, draw, drink, eat, get, give, go, grow, hear, know, make, meet, read, run, say, see, send, sing, take гэх мэт. Хүснэгт 1: Олон утга илэрхийлдэг үйл үгс [6] begin blow bring buy Catch come do draw drink Eat get give go grow Hear know make meet read Run say see send sing Take Go by Introduce Yourself – Nick name – Өөрийгөө танилцуулах Introduce me as Katarina, but I usually go by Kat. Намайг Катринтай танилцуулаач , Би өөрөө Каттэй танилцуулсан. Do you go by Kate? – It’s Kat actually. Зураг 8: Go by [9]

Work on Improve or Develop – Сайжруулах, xөгжүүлэх, ажиллах What’ve you been working on?

Зураг 9: Work on[9]

Ажлын бүтээмж хэр байна? I started working on this new project this week. I really need you to work on something for me. Go over /Look over Review, Check, Examine - Дүгнэх, хянах, шалгах Let’s get together and go over the details. Хамтдаа явж нэг бүрчлэн шалгая. Look over this document for me before the meeting. 79


Зураг 10: Go over /Look over [9] Look into Investigate, Research, Find Information-Судлах, шинжлэх, мэдээлэл хайх My boss had me look into new markets in Europe. Европын шинэ зах зээлийг судлахыг удирдагч надад даалгасан. We’re looking into last month’s reports to see where we might’ve made an error. Зураг 11: Look into [9]

Put together Assemble, Organize – Бүрдүүлэх, зохион байгуулах You’ll be in charge of putting a team together for the project. Энэхүү төслийг биелүүлэхэд багийн гишүүдийн оролцоо чухал. She’s put together a lot of presentations like this, you should ask her for advice. Зураг 12: Put together [9]

Судалгааны хэсэг Англи хэлний толь бичгүүдийн толгой үсгүүдийн тоог харьцуулан үзэж дэлхийн хамгийн нэр хүндтэй Англи- Монгол толь бичиг болох Oxford нь нийт 90.000 гаруй толгой үгтэй ба түүнээс энэхүү тайлбар толь бичигт ашигласан нийт 3847 үйл үгнээс 1299 буюу 33 хувь нь энгийн үйл үг, үлдсэн 2548 буюу 67 хувь нь хэлц үйл үг эзэлж байна.

Хүснэгт 2: Цахим толь бичигт оруулсан нийт 3847 үйл үгийг түүвэрлэн судлахад № Үсэг Нийт үйл үг Энгийн үйл үг Хэлц үйл үг 1 a 93 36 57 2 b 372 115 257 80


3 c 395 113 282 4 d 242 82 160 5 e 64 24 40 6 f 240 80 160 7 g 157 42 115 8 h 164 47 117 9 i 60 28 32 10 j 37 14 23 11 k 66 15 51 12 l 171 61 110 13 m 132 45 87 14 n 29 13 16 15 o 23 9 14 16 p 315 96 219 17 q 10 5 5 18 r 193 68 125 19 s 666 233 433 20 t 225 96 129 21 u 5 3 2 22 v 16 8 8 23 w 150 56 94 24 x 0 0 0 25 y 9 4 5 26 z 13 6 7 Нийт 26 3847 1299 2548 Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Нийт оруулсан үйл үгийн хувиарлалт : Цахим толь бичигт оруулсан үйл үгийг Англи хэлний цагаан толгойн эзлэх хувиар харуулав. Түүвэрлэсэн үйл үгийн ихэнх хэсгийг S,C,B,P,D –р эхэлсэн үйл үг эзэлсэн.  S –үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн 17.31%  C -үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн 10.27%  B -үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн 9.67%  P-үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн 8.19 % Зураг 6. Нийт оруулсан үйл үгийн хувиарлалт

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Нийт хэлц үйл үгийн хувиарлалт : D-үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 6.29%

Цахим толь бичигт оруулсан хэлц үйл үгийг Англи хэлний цагаан толгойн эзлэх хувиар харуулав. 81


Түүвэрлэсэн хэлц үйл үгийн ихэнх хэсгийг S,C,B,P,D,F –р эхэлсэн үйл үг эзэлсэн.  S –үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 16.99%  C -үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 11.07%  B -үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 10.09%  P-үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 8.59 %  D-үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 6.28%  F- үсгээр эхэлсэн үйл үг нийт үйл үгийн - 6.28%

Зураг 7. Нийт хэлц үйл үгийн хувиарлалт

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Англи хэлний толь бичгүүдийн толгой үсгүүдийн тоог харьцуулан үзэж дэлхийн хамгийн нэр хүндтэй Англи- Монгол толь бичиг болох Oxford нь нийт 90.000 гаруй толгой үгтэй ба үүний 4426 нэгж буюу 4.9 хувийг нь үйл үг эзэлдэг. Зураг 8. Нийт үг, үйл үгийн харьцуулалт Бидний судалгааны ажлын сэдэв болох “Хэлц үйл үг” нь нийт үйл үгийн 2548 нэгж буюу 57,5 хувийг эзэлж байна. 10000 8000

words 9000

verbs 10%

10%

8%

6000

4426 4.92%

4000 2000

6% 4% 2%

0

0% words

Verbs

12%

verbs

5000 4000 3000 2000 1000 0

4426 2548

verbs

phrasal verb

Зураг 9. НЗийт үйл үг, хэлц үйл үгийн харьцуулалт Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Үйл үгтэй нийлж салаа утга үүсгэдэг угтвар үгсийн утгын илэрхийлэл.

82


Зураг 10:

Түгээмэл хэрэглэгддэг угтвар үгс [5]

Үйл үгүүд нь угтвар үг бүрт харилцан адилгүй өөр өөр хувирч өөрчлөгддөг. Энэ угтвар үгүүдийн үйл үгтэй холбогдох хэв байдлуудыг авч үзвэл хамгийн түгээмэл хэрэглэгддэгийг нь хувь тоогоор нь жагсааж харуулав. 400

367

350 300 250 205200200 200 150

145 105 99

100

84 84 78 75 72 63 54

50

32 25 18 13 8 8 7 6 6 5 5 4 3 3 3 3 1 1 1

0

Зураг 11: Үйл үгтэй холбогддог угтвар үгнүүд Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Үйлдлийн системийн сонголт Windows үйлдлийн систем дээр ажиллана. Сонгох болсон шалтгаан:  Ихэнх програм хангамжийн компанууд Windows үйлдлийн системд зориулж өөрсдийн хувилбар програмуудыг гаргадаг болохоор уг системд шаардлагтай програм хангамжууд нь Windows 98-аас дээш үйлдлийн системд ажиллаж чадна.  Хэрэглэгчийн интерфейс сайн тул хэргэлэж, ашиглахад хялбар 83


Цаашид хөгжих боломж ихтэй, шинэ хувилбар байнга гардаг

Програмчлалын системийн сонголт MSSQL-ийг ашиглана:  Өгөгдлийн бааз нь нэг байрлалд төвлөрөх нь олон төрлийн ач холбогдолтой. Үүнд:  Бүх мэдээлэл төвлрөх тул бүх хэрэглэгчид ижил мэдээлэл буюу өгөгдөлд хандаж ажиллах боломжтой.  Бизнесийн болон хамтын дүрэм механизмыг сервер дээр зөвхөн нэг л удаа тодорхойрлоход бүх хэрэглэгчдэд ижил үйлчилгээ үзүүлнэ. Visual Studio: Энэхүү бүртгэлийн програмыг Visual Studio.NET програмчлалын хэрэгсэл ашиглан боловсруулах бөгөөд тус систем Microsoft компаний хамгийн сүүлчийн технологи болох CLR (Common Language Runtime)-д үндэслэгдсэн аль ч хэлний хувьд MSIL гэсэн машины хэлрүү хөрвүүлэгдэн ажилладаг дэлхийд гараад байгаа сүүлчийн технологи-нэг юм. Тус технологийн цэвэр обьект хандалтад програмчлал болох C# технологи мөн хамгийн сүүлд гарч ирсэн Java болон C++ дундын холимог шинэ хэл юм. Нэмэлт програм хангамж Андройд үйлдлийн системийг ашигласан.  Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаардаг. Андройд нь хөгжүүлэгч нарт Google - ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.  2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажилагаагаа явуулж байсан. Андройд Инк компаний үйл ажилагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн. Давуу тал  Online программуудтай илүү нэгтгэгдсэн  Андройд үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй.  Андройд үйлдлийн систем нь илүү олон файлын форматыг дэмждэг.  Андройд үйлдлийн системийг хакердах шаардлагагүй.  Андройд үйлдлийн систем нь бодит товчлууртай.  Андройд үйлдлийн системд шинээр ашиглах програм хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж үгүй.  Андройд үйлдлийн системтэй гар утаснууд нь хямд, үнэтэй гэх мэт олон хувилбартай.

84


Зураг 12: Андройд үйлдлийн систем дээрх цахим тайлбар толь бичиг [5]

Зураг 13: Windows үйлдлийн систем дээрх цахим тайлбар толь бичиг [5]

Дүгнэлт Бид энэхүү судалгааны үр дүнд Англи хэлний угтвар болон дайвар үгтэй хэллэгүүд нь үндсэн үгийнхээ утгын санг хэрхэн үүсгэдэг, үгийн сан нь хэдий арвин байдаг талаар чамгүй ойлголт авч, гадаад хэл, ялангуяа Англи хэлийг чамбай эзэмшихэд дан үгийн бус, холбоо үг, хэлц үйл үг, тогтсон хэллэгүүдийн бүтэц утгатай танилцах нь тэргүүн зэргийн чухал юм гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Цахим тайлбар толь бичгийг хийснээр Англи хэлний хэлц үйл үгийн дүйцүүлэн орчуулгыг хэрэглэхэд хялбар, цаг хугацаа хэмнэнэ. Учир нь Англи хэлээр суралцагчид олон утга бүхий орчуулга хийх шаардлага их байдаг. Мөн энэхүү Англи-Монгол хэлний хэлц үйл үгийн цахим тайлбар толь бичгийг анх удаа зохион бүтээсэн. Англи хэл суралцагчдад цахим тайлбар толь бичгийг гарын авлага болгон ашиглах бүрэн боломжтой 

Хэлц үйл үгийг судалснаар Англи хэлийг цаашид гүнзгийрүүлэн судлаж IELTS, TOFEL, SAT, TOEFIC гэх мэт олон улсын шалгалтуудад амжилттай бэлдэхээс гадна ажил мэрэгжил болон өдөр тутмын харилцан ярианд хэрэглэгдэх үгсийн сан нэмэгдэн 85


     

дээшилж, цаашид өөртөө итгэлтэй бие даан суралцах боломжийг нэмэгдүүлж мөн гадаад хэлний эрчимтэй сургалтанд хэрэглэх заавал лавламж зохиоход тус нэмэр оруулах ач холбогдолтой. Андройд үйлдлийн систем дээр програмчлагдсан учир гар утсан дээрээ ашиглаж болно. Цахим хэлбэртэй учир ашиглахад хялбар ба цаг хугацааг асар хэмнэнэ. Бусад толь бичгийг бодвол Англи-Монгол үг, үг хэллэгийн тайлбарыг хослуулсан учир үйл үгийг илүү дэлгэрэнгүй тусган тайлбарласан. Англи-Монгол хэлний хэлц үйл үгийн дэлгэрэнгүй тайлбар орчуулгыг нэг дор харж болно. Speaker-тэй учир Англи хэлний тань дуудлагыг сайжруулахад туслана. Уг цахим толь бичгийг Install хийж суулгах боломжтой.

Ашигласан материалын жагсаалт [1] А.Лувсандорж. (2006). Monsudar English-Mongolian Dictionary. [2 ]Д.Дашдаваа. (1987). Орчуулж сурцгаая. Улаанбаатар хот. [3] AP Cowie, R. M. (2008). Oxford Dictionary of Phrasal Verbs. [4] Longman. (2013). Advanced American Dictionary. [5] https://developer.android.com/studio/index.html [6] https://www.visualstudio.com/vs/ [7] https://en.oxforddictionaries.com/ [8] https://docs.microsoft.com/en-us/sql/ssms/download-sql-server-management-studio-ssms [9] https://www.youtube.com [10] https://mandakh.edu.mn

86


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.