УБ хотын 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцооны судалгаа

Page 1

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН 15-18 НАСНЫ СУРАГЧДЫН УЛС ТӨРИЙН ОЙЛГОЛТ, ОРОЛЦООГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР

"Зориг Сан" ТББ-аас хэрэгжүүлдэг "Залуу Манлайлал Хөтөлбөр" (YLP) нь Монголын залуу мэргэжилтнүүдийн манлайлал, менежментийн ур чадварыг хөгжүүлэх, дэлхийн болон тэдний нийгэмд танин мэдэхүйг өргөжүүлэх зорилготой найман сарын хугацаатай

хөтөлбөр

юм Хөтөлбөрийн оролцогчид жил болгон 3-4 нийгэмд ээлтэй төсөл хэрэгжүүлдэг юм

2

СУДАЛГААНЫ ТУХАЙ

Энэхүү судалгааг "Зориг Сан" ТББ-аас 20 дахь удаагаа хэрэгжүүлж буй “Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн "Яасан бэ?"

төслийн багийн санаачилгаар “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ хамтран гүйцэтгэв

Талархал

3

Агуулга

I. СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ХҮН АМ ЗҮЙН БАЙДАЛ II. УЛС ТӨРИЙГ СОНИРХОХ БАЙДАЛ, ОРОЛЦОО
III. УЛС ТӨРИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ IV. ИРЭЭДҮЙН ТУХАЙ ХАНДЛАГА 4 ДҮГНЭЛТ 5 5 6 7 8 8 8 9 10 14 19 21

Судалгааны багийн бүрэлдэхүүн

О.Батзаяа “Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-ын ахлах судлаач, улс төр судлалын магистр, судалгааны багийн ахлагч

Б.Эрдэнэдалай

“Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор, судалгааны багийн зөвлөх

М.Марал

"Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн "Яасан бэ?" төслийн баг, судалгааны багийн гишүүн

Э.Мөнхтуул

“Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн "Яасан бэ?" төслийн баг, судалгааны багийн гишүүн

Б.Тэлмэн

"Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн "Яасан бэ?" төслийн багийн ахлагч, судалгааны багийн гишүүн

Г.Заяа

“Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн "Яасан бэ?" төслийн баг, судалгааны багийн гишүүн

Ө.Баттөр

"Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн "Яасан бэ?" төслийн баг, судалгааны багийн гишүүн

6

Судалгааны үндэслэл

Монгол Улсад 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан

Энэ хуулиар 15-34 насныхныг залуучууд хэмээн тодорхойлж, хуулийн үйлчлэх

хүрээг тогтоосон байдаг. 2022 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 29.3 хувийг, сонгуулийн насны хүн амын 392 хувийг 15-34 насны залуучууд бүрдүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 18-34 насныхны сонгуулийн ирц 501 хувь байгаа нь 35 ба түүнээс дээш насны сонгогчдын ирцээс 8.3 хувиар бага байна. Залуусын улс төрийн оролцоонд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч нийгэм, улс төрийн талаарх суурь мэдлэг, ойлголт гол нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг юм.

Манай улсад 15-18 насны залууст нийгэм, улс төрийн оролцооны талаарх анхан шатны боловсрол олгох сургалт, хөтөлбөр болоод нөлөөллийн арга хэмжээ хүртээмжгүй байсаар байна Түүнчлэн улс төртэй холбоотой сэдвээс насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр тэднийг улс төрийн сэдвээс хол байлгах хандлага бий Улмаар улс төрийн боловсрол, мэдлэг хангалттай байхгүйгээр насанд хүрч сонгуульд оролцож, санал өгдөг. Энэ нь эргээд залуус сонгуульд оролцож санал өгөхгүй байх, санал өгөхдөө бие даасан сонголт хийж чадахгүй байхад шууд нөлөө үзүүлдэг

Иймд Монгол Улсад хариуцлагатай, үүргээ ухамсарлаж, эрхээ мэдэрсэн сонгогчдыг бий болгоход улс төрийн суурь боловсролтой сонгогчид хамгийн чухал юм Тэдэнд багаас нь улс төрийн талаарх зөв ойлголт, мэдлэг олгох явдал юм. Дэлхийн ардчилсан улс орнуудад улс төр, сонгуулийн боловсрол олгох хөтөлбөрийг багаас нь олгож, ахлах ангиас нь бодитоор оролцох боломжийг нь олгодог сургалтын тогтолцоонуудыг хэрэгжүүлж байна Тухайлбал, жишиг сонгууль явуулах, мэтгэлцээнийг хөгжүүлэх, сайн дурын клубүүдийг ажиллуулах, сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна Тиймээс манай улсад 15-18 насны залуучууд улс төрийн мэдлэг хандлагыг үнэлэх, судлах түүн дээр тулгуурлан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсаар байна.

7

Судалгааны зорилго

"Зориг Сан" ТББ-аас 20 дахь удаагаа хэрэгжүүлж буй “Залуу Манлайлал

Хөтөлбөр”-ийн 3 дугаар багийн оролцогчид болох "Яасан бэ?" төслийн баг болон “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ нар нь хамтран нийгмийн

хариуцлагын хүрээнд залуусын оролцооны талаарх судалгааг боловсруулсан болно. Энэхүү судалгаагаар дамжуулан Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ЕБС-д сурч байгаа 15-18 насны сурагчдын нийгэм, улс төрийн талаарх ойлголт, мэдлэгийг тодорхойлох зорилготой гүйцэтгэсэн.

Судалгааны арга зүй

Судалгааг тоон судалгааны арга зүйг ашиглан явууллаа Талбарын мэдээлэл цуглуулах явцад ахлах судлаач талбарын судлаачдын үйл ажиллагааг хөндлөнгөөс 80 хувьд нь хяналт тавьж ажилласан.

Судалгаанд

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг болох Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сурагчдыг хамрууллаа. Нийслэлийн статистикийн хорооны мэдээллээр 2022 онд Улаанбаатар хотод 15-18 насны 80,601 иргэн байгаагаас 76,354 нь төвийн зургаан дүүрэгт харьяалагдаж байна. Тиймээс судалгааны эх олонлогийг 76,354 гэж тооцон, түүвэрлэлтийн алдааны нарийвчлал ±3 хувь байхаар, үнэмшлийн түвшин 95 хувийн магадлалтайгаар тооцоход асуулгын аргаар судалгаа авах оролцогчдын тоо буюу түүврийн хэмжээг 1146 (n=1146)

оролцогчоор тооцов

Судалгаанд оролцогчид санамсаргүй түүврийн аргаар судалгаанд сонгогдон оролцсон бөгөөд ЕБС-ийн нийт 40 сургуулийн сурагчид хамрагдсан. Мөн түүвэрт сурагчдыг хамруулахдаа сурч буй сургуулийн өмчийн хэлбэр болох хувийн болон улсын сургуулийг аль алийг нь хамруулж оролцууллаа

Хүснэгт 1. Судалгаанд оролцогчдын суралцаж буй сургуулийн харьяа дүүрэг

Дүүрэг Түүврийн тоо Түүврийн хувь Баянгол 118 10% Баянзүрх 100 9% Сүхбаатар 84 7% Сонгинохайрхан 127 11% Хан-Уул 339 30% Чингэлтэй 378 33% Нийт 1146 100%
8
Судалгааны хамрах хүрээ, түүвэр

I. СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ХҮН АМ ЗҮЙН БАЙДАЛ

Судалгаанд 15, 16, 17, 18 гэсэн дөрвөн насны бүлгийн ЕБС-д сурч байгаа, хотын төвийн зургаан дүүргийн 40 сургуулийн сурагчид хамрагдсан. Тэдний 38% нь 15 настай, 32% нь 16 настай, 19% нь 17 настай, 12% нь 18 настай байв.

График 1. Судалгаанд оролцогчдын нас

15настай

16настай

17настай

График 2. Судалгаанд оролцогчдын хүйс График 3. Судалгаанд оролцогчдын сурч буй сургуулийн өмчлөлийн хэлбэр

Эмэгтэй 403%

18настай Эрэгтэй 59.7%

Хүйсийн хувьд 40,3% нь эрэгтэй, 59,7% нь эмэгтэй байсан бол сурч буй сургуулийн өмчлөлийн хувьд 81.8% нь улсын өмчийн ЕБС, 18.2% нь хувийн өмчийн ЕБС-д сурч байгаа сурагчид оролцлоо Хувийн 182% Улсын 81.8%

0% 10% 20% 30%40%
9
38%
19% 12%
32%

II. УЛС ТӨРИЙГ СОНИРХОХ

БАЙДАЛ, ОРОЛЦОО

Судалгаанд оролцогчдын 19,4 хувь нь өөрийгөө улс төрийн “маш их, ер нь сонирхдог” гэж хариулсан байна (график 4).

График 4. Улс төрийг сонирхох байдал

Машихсонирхдог

Ерньсонирхдог

Хааяасонирхдог

Нээхихсонирхдоггүй

Огтсонирхдоггүй

Залуучуудын (15-35 нас) хувьд нас нэмэх тусам улс төрийг сонирхох байдал нэмэгддэг¹ бөгөөд энэ зүй тогтлын дагуу 15-18 насны сурагчдын улс төр сонирхох байдал нас нэмэгдэх тусам нэмэгдэж байна (график 5).

График 5. Улс төрийг сонирхох байдал, насаар

Машихсонирхдог

Ерньсонирхдог

Хааяасонирхдог

Нэгихсонирхдоггүй

Огтсонирхдоггүй

0% 10% 20% 30% 40%
15настай 16настай 17настай 18настай 0% 10% 20% 30% 40%
10
¹ НИЙГЭМ УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ НҮТББ “Z ҮЕИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО /17-26 НАС/” СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2021 ОН. 3% 164% 29% 34% 176% 2% 3% 4% 5% 13% 20% 15% 20% 29% 31% 24% 32% 21% 15% 17% 14% 35% 40% 32% 29%

Улс төрийн талаар хэн нэгэнтэй ярилцаж, санал солилцдог эсэхийг асуухад судалгаанд оролцсон сурагчдын 15% нь “огт үгүй” гэсэн бол 85% нь “тийм” гэж хариулжээ Өөрөөр хэлбэл, эдгээр сурагчдын 85% нь ямар нэгэн байдлаар

улс төрийн талаар яриа өрнүүлж, санал солилцдог байна (график 6).

График 6. Ойр дотнынхоо

хүмүүстэй улс төрийн асуудлаар

ярилцаж, санал солилцдог эсэх

Огтүгүй 15%

Ойр дотнын хүнтэйгээ, ямар түвшинд улс төрийн талаар ярилцаж, санал солилцож байгааг харвал, гэр бүлийнхэнтэйгээ тэр дундаа эцэг, эхтэйгээ хамгийн их ярилцдаг байна Дараагаар нь эмээ, өвөө, найз нөхөдтэйгөө ярилцах хандлагатай байна (хүснэгт 2)

Тийм 85%

Харин 55% нь багштайгаа, 68% нь бусад хүмүүстэй улс төрийн талаар “огт” ярилцаж, санал солилцдоггүй гэжээ. Тодруулбал, 15-18 насны шинэ, залуу сонгогчдын улс төрийн суурь мэдлэгийг эцэг, эхчүүд өгч, суурь ойлголтод нь нөлөөтэй байна гэж дүгнэж болох юм (хүснэгт 2).

Хүснэгт 2. Ойр дотнынхоо хүмүүстэй улс төрийн асуудлаар ярилцаж, санал солилцдог байдал, бүлгээр

Эцэг, эх Ах, эгч Өвөө, эмээ Найз
Их 13% 5% 11% 12% 8% 7% 4% Дунд зэрэг 24% 15% 15% 21% 16% 15% 9% Бага зэрэг 34% 26% 24% 33% 31% 23% 18% Огт үгүй 29% 54% 50% 35% 46% 55% 68% Нийт 100% 100% 100% 100% 100% 100% 100%
нөхөд Ангийнхан Багш Бусад
11

15-18 насны сурагчид өөрийн улс төрийн оролцооны түвшнийг үнэлэх асуултад 3% нь “байнга”, 28% нь “зарим үед”, 35% нь “огт оролцдоггүй” гэсэн бол 34% нь “хэлж мэдэхгүй байна” гэж хариулжээ Судалгаанд оролцогчдын 79% нь өөрийгөө улс төрд оролцдоггүй, энэ талаар хэлж мэдэхгүй гэж хариулсан байна (график 7)

График 7. 15-18 насны сурагчдын улс төрийн оролцооны түвшин

Байнгаоролцдоггэжбоддог

Заримүедлоролцдоггэжбоддог

Огторолцдоггүйгэжбоддог

Хэлжмэдэхгүйбайна

0% 10% 20% 30% 40%

Оролцооны түвшнийг насны ангиллаар авч үзвэл, нас нэмэгдэх тусам оролцоо нэмэгдэж, “хэлж мэдэхгүй” байдал буурсан. Энэ нь залуучуудын хувьд улс төрийн оролцоо нь настай шууд хамааралтай байгааг харуулж байна (график 8)

График 8. 15-18 насны сурагчдын улс төрийн оролцооны түвшин, насаар

15настай 16настай 17настай 18настай

Байнгаоролцдоггэжбоддог Заримүедлоролцдоггэжбоддог Огторолцдоггүйгэжбоддог Хэлжмэдэхгүйбайна

0% 10% 20% 30% 40%
12 3% 28% 35% 34% 1% 3% 4% 5% 25% 32% 24% 35% 36% 30% 40% 35% 38% 36% 32% 24%

“сонгуульд санал өгөх” гэж ойлгох байдал шинэ, залуу сонгогчдод хамгийн нийтлэг байдаг ойлголт бөгөөд сонгуульд санал өгөх насанд хүрэхтэй зэрэгцэн “улс төрд зарим үед оролцдог” гэж өөрсдийгөө тодорхойлдог². Харин сонгуулийн санал өгөх нас хүрээгүй залуучуудын хувьд улс төрд өөрийгөө огт оролцохгүй болон өөрөө улс төрд оролцож байгаа эсэхээ мэдэхгүй байгаа байдал анзаарагдаж байна (график 7, 8).

Улс төр сонирхох байдал, улс төрийн оролцоотой шууд хамааралтай байна Улс төрд “байнга оролцдог” гэж хариулсан оролцогчдын 41% нь улс төрийг маш их сонирхдог, 34% нь улс төрийг ер нь сонирхдог байгаа бол улс төрд “огт оролцдоггүй” оролцогчдын 28% нь улс төрийг огт сонирхдоггүй байна. Тодруулбал, улс төрийг сонирхох байдал нь улс төрийн оролцоотой шууд хамааралтай байна (хүснэгт 3).

Хүснэгт 3. 15-18 насны сурагчдын улс төрийн оролцооны түвшин болон улс төрийг сонирхох байдлын хамаарал

Байнга оролцдог гэж боддог Зарим үед л оролцдог гэж боддог Огт оролцдоггүй гэж боддог Хэлж мэдэхгүй байна Маш их сонирхдог 41% 3% 1% 2% Ер нь сонирхдог 34% 27% 9% 14% Хааяа сонирхдог 10% 40% 24% 26% Нэг их сонирхдоггүй 10% 25% 38% 39% Огт сонирхдоггүй 3% 5% 28% 18% Нийт 100% 100% 100% 100% Улс төрийн
оролцоо гэдгийг
² НИЙГЭМ УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ НҮТББ “Z ҮЕИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО /17-26 НАС/” СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2021 ОН. 13

III. УЛС ТӨРИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ

Судалгаанд оролцогчид хэдийгээр сонгуульд санал өгөх нас нь болоогүй, улс төрийн оролцоо муу, сонирхох байдал нь идэвхгүй байгаа ч яг өнөөдөр улс орныг удирдаж буй гол хүмүүсийг таних нь сайн байна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Нийслэл хотын засаг даргыг нэр болон албан тушаалыг нь харгалзуулан зөв холбох асуултад судалгаанд оролцогчдын 96% нь Ерөнхийлөгчийг, 91% нь Ерөнхий сайдыг, 81% нь УИХ-ын даргыг таньсан бол 77% нь Нийслэлийн засаг даргыг таньж байна (график 9).

График 9. Яг одоо төр удирдаж буй зарим албан тушаалтныг таньж буй байдал Таньсан Таниагүй

Ерөнхийлөгч

Ерөнхийсайд

ИхХурлындарга

НийслэлийнЗасагдарга Судалгаанд оролцогч 15-18 насны сурагчдын хувьд хэдийгээр сонгуульд оролцож, санал өгч үзээгүй ч сонгуулийн талаарх ойлголтыг тодруулах зорилготой “Таны бодлоор сонгууль гэж юу вэ?” гэсэн асуултад 75.2% нь “төрд бидний төлөөлөх хүнийг сонгох арга”, 24% нь “ардчилсан төрийг

бүрдүүлж буй явдал” зэргээр эерэг хариултыг өгсөн (график 10).

14
0% 25% 50% 75% 100%
96% 4% 91% 9% 81% 77% 19% 23%

Харин 189% нь “мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн”, 151% нь “иргэний эрхээ эдлэх боломж” гэсэн бол 13.3% нь “сонгогчдын төөрөгдүүлж, хууран мэхлэх байдлаар төрд гарах”, 131% нь “бохир аргаар төрд шургалах оролдлого”

хэмээх сөрөг хариултууд өгсөн (график 10).

График 10. Сонгуулийн талаарх ойлголт

Төрдбиднийгтөлөөлөххүнийгсонгохарга

Ардчилсантөрийгбүрдүүлжбуйявдал Мөнгөтэйхүмүүсийнөрсөлдөөн Иргэнийэрхэээдлэхболомж

Сонгогчдыгтөөрөгдүүлж,хууранмэхлэхбайдлаартөрдгарах Бохираргаартөрдшургалахоролдлого Тодорхойхэлжмэдэхгүйбайна

2021 онд Конрад Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр, “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ийн гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал, энэхүү судалгаанд оролцсон 15-18 насны залуучуудын

сонгуулийн талаарх ойлголт “сөрөг” хандлагатай байна Тодруулбал, 15-18 насныхан сонгуулийг илүү “мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн”, “сонгогчдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх байдлаар төрд гарах арга”, “бохир аргаар төрд шургалах оролдлого” гэж хариулсан байна (график 11)

График 11 Сонгуулийн талаарх ойлголт, 15-18, 17-26

насныхныг харьцуулсан байдал

Төрдбиднийгтөлөөлөххүнийгсонгохарга Ардчилсантөрийгбүрдүүлжбуйявдал Мөнгөтэйхүмүүсийнөрсөлдөөн

Иргэнийэрхэээдлэхболомж Сонгогчдыгтөөрөгдүүлж,хууранмэхлэхбайдлаартөрдгарах Бохираргаартөрдшургалахоролдлого Тодорхойхэлжмэдэхгүйбайна Бусад

0% 20% 40% 60% 80%

залуучуудын улс төрийн оролцоо" судалгааны тайлан 17-26 нас

Бусад 752% 24% 189% 151% 13.3% 131% 10.7% 11%
15
2021 он "Z үеийн
2023
752%
50%
33%
32% 107% 04% 11%
он 15-18 нас
77.7% 248% 240% 9.3% 189% 258% 151%
133%
131%

“Хэрвээ та сонгуулийн насанд /18 нас/ хүрсэн байсан бол сонгуульд оролцож саналаа өгөх үү” гэсэн асуултад 74% нь “тийм” гэж хариулсан бол 10% нь “үгүй”, 15% нь “хэлж мэдэхгүй байна” гэж хариулсан байна Тэдний

хувьд сонгуульд оролцож санал өгөх ёстой гэдгийг сайн мэдэж, ойлгосон байна гэж дүгнэж болохоор байна (график 12) График 12. Сонгуульд санал өгөх эсэх

График 13. Сонгуульд санал өгөх эсэх, насаар 15настай 16настай 17настай 18настай

Судалгаанд оролцогчдын нас нэмэгдэх тусам сонгуульд оролцох эсэхэд эргэлзэх буюу “хэлж мэдэхгүй байна” гэж хариулах байдал буурч “тийм” гэж хариулах нь нэмэгдэж байна. Энэ нь сонгуульд оролцох эсэх шийдвэр нь залуучуудын хувьд наснаас шууд хамааралтай байгааг харуулж байна (график 13).

“Сонгуульд

санал өгөх болбол дараах зүйлсийн алийг нь харгалзаж санал өгөх вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 50,1% нь нэр дэвшигчдийг харгалзана, 44% нь мөрийн

хөтөлбөрийг

нь, 384% нь сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг, 17.4% нь аль нам, эвслээс нэр дэвшиж буйг, 165% нь цахим орчинд өрнөж буй хандлага, олон нийтийн санаа бодлыг харгалзана, 13.4% нь гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ саналыг харгалзана гэсэн бол 107% нь найз нөхдийн санаа болон бусад зүйлсийг харгалзаж үзнэ гэж хариулжээ (график 14).

Найзнөхөд,ангийнхнысонголтыгхаргалзана Бусад

Гэрбүл,ойрдотнынхүмүүсийнхээсонголтыгхаргалзана Цахиморчиндөрнөжбуйхандлага,олоннийтийнсанаабодлыгхаргалзана

Нам,эвслийгньхаргалзана Сонгуулийнөмнөхулстөрийннөхцөлбайдлыгхаргалзана

Мөрийнхөтөлбөрийгньхаргалзана Нэрдэвшигчдийгньхаргалзана

16
0% 20% 40% 60%
График 14. Сонгуульд санал өгөх болбол харгалзах зүйлс 17% 38% 44% 50% 16% 13% 6% 5% 16% 17% 13% 13% 10% 10% 10% 11% 73% 74% 77% 76% Үгүй Тийм Хэлж мэдэхгүй байна Тийм 74 7% Үгүй 10.1% Хэлж мэдэхгүй байна 15 2%

2021 онд Конрад Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэм улс төрийн

боловсрол” НҮТББ-ийн гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал, энэхүү судалгаанд оролцсон 15-18 насныхан өөрийн байр сууриас илүү бусдын байр суурийг харгалзан сонголт хийх хандлагатай байна (график 15)

Тодруулбал, энэ судалгаанд оролцож буй 15-18 насны залуус гэр бүл, найз нөхдийн сонголт болон цахим орчинд өрнөж буй хандлага, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан сонгуульд саналаа өнгө гэсэн хариулт илүү өндөр байна (график 15)

Найзнөхөд,ангийнхнысонголтыгхаргалзана

Бусад Гэрбүл,ойрдотнынхүмүүсийнхээсонголтыгхаргалзана Цахиморчиндөрнөжбуйхандлага,олоннийтийнсанаабодлыгхаргалзана Нам,эвслийгньхаргалзана

Сонгуулийнөмнөхулстөрийннөхцөлбайдлыгхаргалзана Мөрийнхөтөлбөрийгньхаргалзана Нэрдэвшигчдийгньхаргалзана

0%25%50%75%

2021 он "Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо" судалгааны тайлан 17-26 нас 2023 он 15-18 нас

График 15. Сонгуульд санал өгөх болбол харгалзах зүйлс, 15-18, 17-26 насныхныг харьцуулсан байдал 15-18 насны залуучуудын улс төрийн мэдээллийг авч байгаа гол гурван суваг нь фейсбүүк, телевиз, мэдээний сайтууд байна Улс төрийн мэдээллийг хаанаас авдаг вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 63.3% нь фейсбүүк, 62.2% нь телевиз, 33.7% нь мэдээний сайтууд, 25.2% нь гэр бүл, 12% нь багш, 11.6% нь найз нөхөд гэж хариулсан

17
51.9% 364% 384% 136% 10.6% 134% 60% 23% 47% 17.2% 116% 165% 684% 501% 440%

График 16 дээрээс харахад, мэдээллийн гол эх сурвалж нь хэвлэл мэдээлэл / сайт/ олон нийтийн сүлжээнээс /фейсбүүк/ гадна, гэр бүлийн нөлөө өндөр байна гэж дүгнэж болохоор байна Учир нь телевизээр улс төрийн мэдээлэл үзэх нь 15-18 настай сурагчийн сонголт гэхээс илүү эцэг, эх, өвөө, эмээ зэрэг гэр бүлийн сонголтоор мэдээлэл хүлээн авах байдал шууд нөлөөтэй юм Тиймээс улс төрийн мэдээллийн эх сурвалжид гэр бүлийн нөлөө их байна гэж дүгнэж байна.

TikTok

Бусад

ФМ,радио

Twitter

Авдаггүй

Сонин,сэтгүүл Instagram Youtube

Найзнөхөд

Багш

Гэрбүл

Мэдээллийнсайтууд

18 0% 25% 50% 75%
ТВ Facebook График 16. Улс төрийн мэдээлэл авдаг суваг 252% 337% 622% 63.3% 120% 116% 97% 8.4% 6.6% 54% 4.5% 41% 1.7% 10%

IV. ИРЭЭДҮЙН ТУХАЙ

ХАНДЛАГА

Судалгаанд оролцогчдын 63% нь улс төрийн талаарх мэдээлэл, сургалт авах хүсэлтэй байна (график 19). Судалгаанд оролцсон залуучуудын 91% нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажилд оролцох хүсэлтэй байна

(график 20)

График 19. Улс төрийн чиглэлээр нэмэлт мэдээлэл, сургалт авах сонирхол

Машихсонирхожбайна

Сонирхожбайна

Дундзэрэгсонирхожбайна

Багазэрэгсонирхожбайна

Огтсонирхолалга

График 20 . Танд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажил хийх боломж олдвол хийх үү?

0%
10% 20% 30% 40%
Тийм 91% Үгүй 9% 20 306% 27% 36% 243% 387%

ДҮГНЭЛТ

15-18 НАСНЫ СУРАГЧДЫН ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ, ГУТРАНГИ БАЙНА.

Тэдний 10% нь л Монгол Улсын ирээдүйд итгэлтэй, 54% нь итгэлгүй байна (график 18)

15-18 НАСНЫ СУРАГЧИД НИЙГМИЙН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧРАХ, ШУДАРГА БАЙДАЛ, НИЙГМИЙН САЛБАРУУДАД /БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД ГЭХ МЭТ/ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ СОНИРХОЛ ТОМЧУУДЫН АДИЛ ХҮСЭЖ БАЙНА.

Яг одоо хамгийн их шийдэхийг хүсэж буй асуудал нь улс орны авлигын асуудал, боловсролын тогтолцооны асуудал гэжээ

ТЭД НИЙГЭМД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТӨД ӨӨРСДӨӨ ОРОЛЦОХ ХҮСЭЛ МАШ ӨНДӨР БАЙНА.

15-18 насны сурагчдын 91% нь нийгмийг эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажилд оролцохыг хүссэн байна

СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 63% НЬ УЛС ТӨРИЙН ТАЛААРХ МЭДЛЭГЭЭ ТЭЛЭХ, СУРГАЛТ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА.

Хэдийгээр 15-18 насны сурагчдын хувьд улс төрийн идэвх, оролцоо сул, улсын ирээдүйд итгэх итгэл гутранги байгаа ч улс төрийн талаар илүү мэдлэгтэй, оролцоотой байх сонирхол өндөр байна.

Шинэ залуу сонгогчид болох 15-18 насны залуучуудын улс төрийн оролцоо, идэвх сул, улс төрийн талаарх мэдээллийг гэр бүлийн хүрээнд олж авч байгаа, улс төрийн сонгуулийн талаарх сөрөг хандлага, эх орны ирээдүйд

итгэх итгэл гутранги байгаа зэрэг нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын улс төрийн боловсролд анхаарах цаг ирснийг харуулж байна. Тиймээс улс төрийн боловсрол олгох хөтөлбөрийг хүүхдүүдэд бага наснаас нь олгох бусад ардчилал хөгжсөн улсуудын туршлагыг нэвтрүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хэрэгцээ бодитой байгааг энэ судалгаа харуулж байна.

21

Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
УБ хотын 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцооны судалгаа by Maral Manlai - Issuu