Urnaa tsahar

Page 3

ПРОФИЛЬ Урнаа Өвөрмонголын баруун өмнө хэсгийн Ордос нутагт малчин гэр бүлд 1968 оны өвлийн сүүл сард төрсөн. Хонь малын дунд, өндөр өндөр өвс, элсэн манхнуудтай тэр газар Урнаа тал нутгийн эцэс төгсгөлгүй өргөн уудам мэдрэмжээр дүүрэн өсчээ. Жаахан байхдаа би элсэн манхнууд дунд хөршийнхөө жаалуудтай хамт өдөржин хургаа хариулаад л, баахан баахан элс дээш нь шидэж байгаад элсэн эрэгнүүдийг нураачихдаг байж билээ. Харин жаахан том болоод өндөр өндөр өвстэй Ширдэгийн цайдам талд тугал хариулдаг болсон. Ийм маягаар арван нас хүртэлх миний амьдрал их хурдан өнгөрчихсөн. Харин арван нас хүрээд сургуульд орж, сургууль гэрээс их хол учраас сургуулийнхаа дотуур байранд орсон. Хоёр долоо хоногт ганц удаа л гэртээ харьдаг байж билээ. Өглөө бүр хонь малын дуугаар сэрдэг байсан жаал охин сургуулийн хонхон дуугаар сэрдэг болж, удалгүй дунд сургуулиа дүүргээд, тэгэх үедээ сайн сурч боловсрох хэрэгтэйгээ гүнзгий ойлгосон байлаа. Харин энэ үед сургууль дээр маань Шанхайн хөгжмийн консерваторын нэгэн багш зочилсноор би Шанхай явахаар шийдсэн юм. Тэгээд л Урнаа амьдралдаа анх удаа галт тэргэнд суугаад, Шанхай руу аяллаа эхэлсэн. Хорин настай энгийн л нэгэн хөдөөний охин консерваторт элсэж суралцах гагц хүслээ өвөртлөөд л, Хятадаар ганц ч үг хэлж мэдэхгүй, Шанхайн тухай бараг л юу ч мэдэхгүй ийм шийдвэр гаргасан нь үнэндээ санаанд багтамгүй, ер бусын явдал байж. Мэдлэг ухаанд суралцаж, өөр соёлтой танилцах асар их хүсэл нь түүнийг Хятадын метрополис Шанхай руу хөтөлсөн. Тэгээд би хятад хэлийг хичээн чармайж сураад, ёочир хөгжмийн хичээлд сууж байгаад 1990 онд Шанхайн консерваторын Үндэсний Хятадын хөгжмийн институтийн ёочир хөгжмийн ангид элсэн орсон юм. Оюутны амьдрал сэтгэлийг минь булааж, Хятадын, харь соёлд суралцаж, туршлага хуримтлуулсаар л байлаа. Сургуульдаа сурч байхдаа би хөгжмийн онолын үндсийг судалж, тэгэх тусмаа монгол угсаа, үндсээ бүр ч илүү, гүнзгий ухаж мэдрэх болсон юм. Тэгээд яг л энэ үед үндэсний хөгжим, зэмсгээ ашиглаж бүтээлч, сайн уран бүтээл гаргахын тулд би олон улсын бүх л хөгжмийн соёлыг сайн судалж мэдэх хэрэгтэй болохыг ойлгосон. Тэр үед Урнаа хятадын хамгийн анхны, хамгийн сонирхолтой World Music прожектуудын нэг болох Robert Zollitschийн “Gaoshan Liushui” ансамбльд дуучнаар ажиллах болсноор түүний карьер бүрэн утгаараа эхэлсэн юм. Одоо тэрбээр Европт аж төрдөг бөгөөд олон улсын, янз бүрийн хөгжимчидтэй хамтран бүтээсэн таван цомог гаргаад байгаа. Би 1994 оноос хойш Ордос нутгийнхаа ардын дууг олны өмнө дуулж байна. Бидний амьдрал өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж, үүнийгээ дагаад бидний үндэсний урлаг ч хөгжиж, дэвших ёстой санагддаг. Би ардын дууг шанз, морин хууртай нь биш олон улс, үндэстний янз бүрийн хөгжимтэй, жишээлбэл Баварийн ятга, классик гитартай дуулж хүмүүст үзүүлдэг. Би тоглолтдоо Монголын уламжлалт хөгжмийн мэдлэгээ сонгодог хөгжмийн боловсролтойгоо хослуулж, өөрийн хөгжмийн зохиомжоо сайхан найруулан тавихыг хичээдэг. Би бүх л бүтээлдээ уламжлалаа шингээж, шинэлэг санаатай хослуулан эдгээрийг эн тэнцүүхэн тусгахсан хэмээн чармайдаг. 28  28


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.