몽골인을 위한 종합한국어 초급1

Page 8

Mglgjhglsy ou

“Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг” ийнхүү хэвлэгдэн гарч байгаад туйлын баяртай байна. Сүүлийн үед монгол солонгосын харилцаа улам өргөжиж, Монголд солонгос урсгал дэлгэрснээр солонгос хэл сурах гэсэн хандлага маш их өрнөж байгаа энэ үед монгол хүнд тохирсон солонгос хэлний сургалтын үндсийг бий болгосонд KB Коокмин банк маш их ач холбогдол өгч байгаа билээ. KB Коокмин банк Солонгос сантай хамтран гаргаж байгаа солонгос хэлний сурах бичиг нь монголчуудын солонгос хэл сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй харьцуулахад маш бага тус хэдий ч энэхүү оролдлого чармайлт нь монголчууд солонгос хэлийг амжилттай сурахад тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Хэл шинжлэлийн талаасаа монгол солонгос хэл нь гарал үүсэл, бүтцийн хувьд нягт уялдаа холбоотой, ойролцоо, ижил зүйл олон билээ. Ийнхүү удаан жилийн түүх, нийгмийн харилцаатай харьцуулахад монгол хүнд зориулсан солонгос хэлний сургалтыг дэмжих гэсэн Коокмин банкны хүчин чармайлт дөнгөж эхлэлийн шатандаа явж байна. Коокмин банк хойшид ч Солонгос сантай хамтран ийм сурах бичгийн талаарх дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх бодолтой байна. Түүнчлэн Монгол дахь солонгос хэлний сургалтын баазыг өргөтгөхөд ч байнга анхаарлаа хандуулах болно. Энэ удаа хэвлэгдэж буй солонгос хэлний сурах бичиг нь Монгол дахь солонгос хэлний сургалтад их хувь нэмэр болоосой хэмээн хүсч, уг сурах бичгийг зохиоход бүх боломжоо дайчлан ажилласан Солонгос сангийн холбогдох хүмүүс, өөрсдийн нөр их хөдөлмөрийн хажуугаар цаг зав гарган ажилласан МУИС-ийн ГХСС-ийн дэд захирал, Улаанбаатар-2 Сэжун институтын захирал Д. Сайнбилэгт, ХИС-ийн солонгос судлалын тэнхмийн багш, профессор Д. Эрдэнэсүрэн, БНСУ-ын Кёнхый зайны их сургуулийн багш, профессор Пан Сонвөн, Сонмүн их сургуулийн багш, профессор Ү Инхэй зэрэг зохиогчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.

KB Коокмин банкны захирал

И Гонху


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.