Сөүл хотын захиргаанаас оршин суугч гадаад иргэд(гадаад ажилчин, солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэн, оюутнууд), жуулчид тус хотод ая тухтай амьдарч, зорчих нөхцлийг хангах зорилгоор ‘Гадаад иргэдэд зориулсан Сөүлд амьдрахад туслах гарын авлага’ номыг хэвлэж·тараадаг.
Тус гарын авлага нь солонгос, англи, монгол, япон, вьетнам, испани, араб, индонез, узбекстан, орос, тайланд, филиппин, хятад хэл дээр хэвлэгдэж гардаг.
‘Гадаад иргэдэд зориулсан Сөүлд амьдрахад туслах гарын авлага’-ыг Сөүл Глобал төвийн 4 давхрын сургалтын хэлтэс болон 5 давхраас үнэ төлбөргүй авах боломжтой.