Livestock breeds in mongolia album

Page 1

ДУЛАМСҮРЭНГИЙН САМДАНЖАМЦ МУ-ын гавьяат малзүйч, адуу судлаач БАЛЖИРЫН МИНЖИГДОРЖ МУ-ын гавьяат малзүйч, доктор профессор /Sc.D/

МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

ҮҮЛДЭР, ОМГИЙН МАЛ Хянан тохиолдуулсан:

НҮБ-ын ХХААБ-ын мэргэжилтэн, малзүйч Ph.D. С.Жигжидпүрэв

Техник редактор:

малзүйч, магистр Г.Бадамханд

Óëààíáààòàð 2016



МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ӨМНӨТГӨЛ Дэлхийн уур амьсгал дулаарч байгаа нь олон сөрөг үр дагавар үүсгэсээр. Үүний улмаас олон зүйл ургамал, амьтан устаж үгүй болох, байгалийн аюултай үзэгдлүүдийн давтамж ойртож, гэнэтийн бэрхшээл, эрсдэлд автагдаж, хүн төрөлхтөнд багагүй хохирол учруулсаар байна. Төв Азийн өндөрлөг бүс нутагт ч дулаарлын үйл явц, нөлөөлөл тодорсоор. Монгол орны уур амьсгал эрс тэс ялгарах дөрвөн улиралтай. Нүүдлийн хэв шинжид суурилсан бэлчээрийн мал аж ахуй нь улирал бүрийн хувирал, өөрчлөлтөд дасан зохицсон онцгой чадвартай. Уур амьсгалын өөрчлөлтөд зохицох тэсвэртэй чанарын онцлогтой нутгийн малаа үржүүлэх нь монголын өвөрмөц онцлог юм. Ийм ч учраас нутгийн уугуул үүлдрийн малаа хадгалж яваа цөөн орны нэгэнд монгол улс ордог. Мал сүрэг нь монгол улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ийм учраас Монгол улсын Үндсэн хуульд: “.. мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Үнэхээр ч бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд мал сүрэг тэдний амьжиргааны гол хэрэгсэл байсаар өдийг хүрч байгаа ба цаашид байх болно. Монгол оронд үржүүлдэг үүлдэр, омгийн малын анхны цомог 1974 онд, “Монгол улсад үржүүлж буй малын үүлдэр, үүлдрийн хэсэг, үржлийн хэсэг” зурагт альбом 1984 онд, “Буянт мал” ном 2001 онд тус тус хэвлэгджээ. Эдгээр ном, альбом тухайн үедээ цөөн тоогоор хэвлэгдсэн учир одоо нэгэнт олдохоо больсон, сүүлийн жилүүдэд шинээр хэд хэдэн үүлдэр,

омгийн мал бий болгосон байна. Иймээс 2016 оны байдлаар монгол улсад үржүүлж буй баталгаажсан үүлдэр, үүлдрийн хэсэг, шилдэг омог, үржлийн хэсгийн малын тархалт, байршил, үржүүлэх чиглэл, онцлог, үндсэн ашиг шимийн талаар товчхон тусгасан эмхэтгэлийг хэвлүүлж байна. Монгол Улсын малын удмын санд бүртгэгдсэн адууны 2 үүлдэр, 2 омог, үхрийн 3 үүлдэр, 1 хэвшил, тэмээний 4 үүлдэр, хонины 13 үүлдэр, 3 үүлдрийн хэсэг, 3 үржлийн хэсэг, 3 омог, ямааны 7 үүлдэр, 4 омгийн талаарх энэхүү цомгийг тухайн үүлдэр, үүлдрийн хэсэг, шилдэг омог, үржлийн хэсгийн тодорхойлолт болон тэдгээрийн генетик, селекци, технологийн талаарх судалгаа, боловсруулалт хийсэн эрдэмтэд, судлаачдийн бүтээлээс зөвшөөрсний дагуу эмхэтгэв. Энэхүү эмхэтгэл нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, мал аж ахуйн мэргэжилтэн, судлаачид, оюутнуудад танин мэдэх, хэрэглээний бага ч болов тус болно гэдэгт итгэж байна. Монголд үржүүлж байгаа үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн малын цомгийг хэвлүүлэхэд өөрт байгаа материалыг харамгүй өгч гүн туслалцаа үзүүлсэн гавьяат малзүйч Л.Лхаасүрэн, Ш.Пүрэврагчаа, док /Ph.D/ Б.Биньеэ, Ц.Мөнхнасан, Г.Дээшин, Н.Сүхээ, С.Жигжидпүрэв, Л.Чой-иш, Н.Бийчээ, Го.Сувдаа, төрийн соёрхолт малзүйч Б.Мандах, О.Мэдэхгүй, зөвлөх малзүйч Ч.Арилдий, Д.Айлтгүй, Д.Чулуунбаатар, малзүйч Г.Батсуурь, М.Төгсжаргал, Г.Бадамханд, Д.Бальдиржамц, А.Тогтау, Д.Лхагвасүрэн, Б.Нямдаваа, Я.Алтангэрэл, С.Гэрэлмаа нар болон нийтийн хүртээл болгон хэвлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын ХХАА-н байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт талархснаа илэрхийлье. Эмхэтгэгчид

3


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ УЛСЫН МАЛ АЖ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монголчууд эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрал ахуйгаа залгуулж ирсэн баялаг туршлага, үнэт өв соёлтой ард түмэн билээ. Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр хангаж ирсэн. Иймд төр засгаас мал аж ахуйд илүү анхаарч байгаль, цаг уурын хараат байдлыг багасгаж, үржил ашиг шимт чанарыг сайжруулах талаар ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай байна.

мянга тоологдсон нь өмнөх оныхоос адуу 299,6 мянга, үхэр 366,6 мянга,тэмээ 18,7 мянга, хонь 1728,3 мянга, ямаа 1584,0 мянган толгойгоор тус тус өссөн байна. Малын тоо төрлөөр /мян.тол/ Малын төрөл Бүгд

Малын тоо 2015 онд 55 сая 958 мянга болж, хамгийн дээд хэмжээнд хүрлээ 44.0 24.8

1932

32.7

1941

1950

1961

Тэмээ

23.9

20.4

16.2

1971

1981

1991

1999

2009

2015

Мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна.

4

Адуу Үхэр

33.6

27.5

1918

56.0

2015/2014 2011

2012

2013

2014

2015

36335.8 40920.9 45144.3 51982.6 55979.8 2112.9

2330.4

2339.7 2584.6 280.1

305.8

Хувь

Зөрүү

107.7 3997.2

2619.4 2995.8

3295.3

110.0

299.6

2909.5

3413.9

3780.4

110.7

366.6

321.5

349.3

368.0 105.4

18.7

Хонь

15668.5 18141.4 20066.4 23214.8 24943.1

107.4

1728.3

Ямаа

15934.6 17558.7 19227.6 22008.9 23592.9

107.2 1584.0

2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр малын тоо 56,0 сая толгой болж, өмнөх оныхоос 7,7 хувь буюу 4,0 сая толгойгоор өсөв.

Нийт малын 86,7 хувийг бог мал, 5,9 хувийг адуу, 6,8 хувийг үхэр, 0,7 хувийг тэмээ эзэлж байна. Малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-35.9 мянгаар буурч, бусад бүх аймаг, Улаанбаатар хотод 18.3-399.5 мянгаар өссөн байна. Өвөрхангай, Төв, Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймагт 3.8-4.5 сая мал тоолуулж, нийт малын тоогоор тэргүүлж байна.

Төрлөөр нь авч үзвэл адуу 3295,3 мянга, үхэр 3780,4 мянга,тэмээ 368,0 мянга, хонь 24943,1 мянга, ямаа 23592,9

Нийт малын 36.6 хувь буюу 20.5 сая толгой нь Хангайн бүсэд, 24.5 хувь буюу 13.7 сая толгой нь Баруун бүсэд,


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

23.6 хувь буюу 13.2 сая толгой нь Төвийн бүсэд, 14.6 хувь буюу 8.2 сая толгой нь Зүүн бүсэд, 0.7 хувь буюу 403.7 мянга нь Улаанбаатарт байна.

Малын тоо аймаг, нийслэлээр

Малын тоо бүсээр /мян.тол/ 2015/2014 2011 Дүн

2012

2013

2014

2015

36335.8 40920.9 45144.3 51982.6 55979.8

Зөрүү

107.7 3997.2

Баруун

8525.4

Хангай

13472.4 15379.5 16790.7 19283.8 20481.6 106.2 1197.8

Төв

8448.8

Зүүн УБ

9670.8 10832.7 12544.5

Хувь

9463.9 10604.9 12288.4 13206.5

5610.3 6098.2 278.9

13711.2 109.3 1166.7

308.5

6586.9

7480.5

329.1

385.4

107.5

918.1

8176.9 109.3 696.4 403.7 104.7

18.3

2015 онд тоологдсон малын тоог бүс тус бүрээр өмнөх онтой харьцуулахад Хангайн бүсийнх 1.2 хувиар буюу 6.2 сая, Баруун бүсийнх 1.2 хувь буюу 9.3 сая, Төвийн бүсийнх 0.9 хувь буюу 7.5 сая, Зүүн бүсийнх 0.7 хувь буюу 9.3 сая, Улаанбаатарынх 18.3 мянга буюу 4.7 хувиар өссөн байна. Нийт малын тооны өсөлтийн 30.0 хувьнь Хангайн бүсэд, 29.2 хувь нь Баруун бүсэд, 23.0 хувь нь Төвийн бүсэд, 17.4 хувь нь Зүүн бүсэд, 0.5 хувь нь Улаанбаатарт ногдож байна.

Малын тоог төрлөөр нь өмнөх оныхтой харьцуулан аймгаар авч үзэхэд адуу, үхэр бүх аймгуудад болон Улаанбаатар хотод, хонь ямааны хувьд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас бусад 18 аймаг, Улаанбаатар хотод, тэмээ Говьсүмбэр, Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Архангай, Сүхбаатар аймгаас бусад 14 аймаг, Улаанбаатар хотод тус тус өссөн байна. 2015 оны байдлаар нийт мал сүргийн 86.7 хувийг бог мал,13.3 хувийг бод мал эзэлж байна. Баруун бүсийн нийт малын 9.5 хувийг бод, 90.5 хувийг бог, Хангайн бүсийн нийт малын 14.3 хувийг бод, 85.7 хувийг бог, Төвийн бүсийн малын 13.0 хувийг бод, 87.0 хувийг бог, Зүүн бүсийн малын 16.8 хувийг бод, 83.2 хувийг бог, Улаанбаатар хотын малын 30.5 хувийг бод, 69.5 хувийг бог мал тус тус эзэлж байна. 5


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

Нийт мал сүрэгт таван төрлийн малын эзлэх хувь

Бүс бүрээрх малын тоо, төрлөөр (мян.тол) Бүс

2015

Дүн Баруун Хангай Төв Зүүн УБ

Адуу

Үхэр

55979.8 3295.3 3780.4 13711.2 534.4 675.4 20481.6 1214.8 1643.6 13206.5 805.3 726.7 8176.9 704.1 648.7 403.7 36.7 86.0

Тэмээ

Хонь

Ямаа

368.0 24943.1 23592.9 88.6 5758.5 6654.3 71.9 9291.0 8260.2 190.0 5735.4 5749.1 17.3 3995.8 2811.0 0.2 162.3 118.4

Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг авч үзвэл адуу 5.9,үхэр 6.8, тэмээ 0.7, хонь 44.6, ямаа 42.1 хувийг тус тусэзэлж байна. Өмнөх оныхтой харьцуулахад нийт малд адуу, үхрийн эзлэх хувь 0.1-0.2 пунктээр өсч, ямааных 0.2 пунктээр буурч, хонь, тэмээнийх өмнөх оны түвшинд байна. Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувь Малын төрөл

2011

2012

2013

2014

2015

100.0

100.0

100.0

100.0

100.0

Бод мал

13.0

12.7

12.9

13.1

13.1

Адуу

5.8

5.7

5.8

5.8

5.9

Үхэр

6.4

6.3

6.4

6.6

6.8

Бүгд

6

Тэмээ

0.8

0.7

0.7

0.7

0.7

Бог мал

87.0

87.2

87.1

86.9

86.7

Хонь

43.1

44.3

44.5

44.6

44.6

Ямаа

43.9

42.9

42.6

42.3

42.1

2015 он

0,7%

5,9%

42,1%

Тэмээ

Адуу

6,8%

44,6%

Үхэр

Хонь

Ямаа

Малын тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс гадна 5 төрлийн малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарсан байна. 1926-1992 оны улсын мал тооллогын 66 жилийн дүнгээс үзэхэд сүрэгт бод мал 21.7 хувь, бог мал 78.3 хувийг эзэлдэг байсан бол 2015 оны байдлаар бод мал 13,3 хувь, бог мал 86,7 хувийг эзлэх болж, бод малын хувийн жин 8.4 пунктээр буурч, бог малынх 8.4 пунктээр нэмэгджээ. 4 бог мал тутмын 3 нь хонь, нэг нь ямаа гэсэн харьцаатай өсгөн үржүүлж ирсэн олон жилийн уламжлал маань сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд 2 хонь, 2 ямаа гэсэн харьцаатай болж өөрчлөгдсөн байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд тэмээний тоо толгой дунджаар2.2 дахин буурсан байхад ямааны тоо 3.9 дахин нэмэгджээ. Үүний дүнд бог малын 25.4 хувийг эзэлж байсан ямааны тоо 50.0 хувийг эзлэх болсон байна. Ямааны тоо толгойн эрс өсөлт 1993 оноос эхэлж ноолуур үнэд орсонтой холбогдон 1994-2004 онд дунджаар хонины тоонд дөхөж очин, 2005-2015 онд хонины тоо толгойноос давж гарсан байна.


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

1942 оны үед зөвхөн Өмнөговь аймагт ямааны тоо хониныхоос илүү байсан бол 1994 онд Баянхонгор, 1996 онд Говь-Алтай, 1998 онд Ховд аймагт ямааны тооны давамгайлал эхэлж, 2015 оны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт ямааны тоо хониноосоо давсан байна. Бог малд хонь 75.0 орчим хувь, ямааны тоо 25.0 хувь орчим байхад сүргийн бүтцэд болон малын бэлчээр ашиглалтад зохистой байсан уламжлалт харьцаа алдагдсаар 20 орчим жил болж байна.

Малын жилийн дундаж тоо толгой /мян.тол/ 1926-1992 1994-2004 2005-2015 1994-2004 2005-2015 оны дундаж оны дундаж оны дундаж 1926-1992 1926-1992 Бүгд

22940.2

28735.9

41442.8

125.3

180.7

Адуу

2146.5

2526.8

2342.4

117.7

109.1

Үхэр

2197.2

2877.1

2590.7

130.9

117.9

Тэмээ

647.9

321.2

289.8

49.6

44.7

Хонь Ямаа

13391.8 4556.8

13091.8 9922.2

17914.4 17937.2

97.8 217.7

133.8 393.6

Малын дунд төрлийн эзлэх хувь 100,0 Адуу

9.3

8.8

5.7

Үхэр

9.6

10.0

6.3

Тэмээ

2.8

1.1

0.7

Хонь

58.4

43.2

43.2

Ямаа Бог малын дунд эзлэх ямааны хувь

19.9

34.5

43.3

25.4

43.1

50.0

3:1

1:08

1:1

Хонь ямааны тооны харьцаа

2015 оны мал тооллогын дүнгээр Өвөрхангай аймаг нийт малын тоогоор, Төв аймаг адууны тоогоор, Архангай аймаг үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тус тус тэргүүлж байна. Улсын хэмжээнд нийт малын тоогоор Хэнтийн Өмнөдэлгэр, адуугаар Булганы Сайхан, үхрээр Архангайн ӨндөрУлаан, тэмээгээр Өмнөговийн Ханбогд, хониор Архангайн Эрдэнэмандал, ямаагаар Өвөрхангай аймгийн Богд сум тэргүүлж байна. Төв Азийн эрс тэс уур амьсгалд зуун зуун жилээр дасан зохицсон монгол малын удам зүй, бүтээмж, ашиг шимийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үүлдэр тус бүрт нь тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй үржлийн маш цэгцтэй хөтөлбөрөөр сайжруулж байж л өвөг дээдсээс өвлөж авсан мал хэмээх агуу баялагийг ирээдүй хойш үедээ өвлүүлж үлдээнэ гэдгийг засаг төрийн өндөрлөгүүдээс өгсүүлээд малчин, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой хүн бүр ухамсарлаж санаачилан хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол орны бэлчээрийн төлөв байдал Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд тулгамдаж буй хамгийн гол хүндрэл нь тэжээлийн үндсэн эх үүсвэр, оршин тогтнох орон зай нь болох бэлчээрийн төлөв байдал, чанар буюу бэлчээрийн бүтээмжийн бууралт, үүнтэй уялдсан орчны доройтол ихээхэн газар авч байна. Мал аж ахуй ган, зудын эрсдэлд нэн эмзэг, маш хүчтэй өртдөг болсон, ихээхэн хохирол амсдагийг бэлхнээ нотлох олон баримт байна. 7


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

Малын тоо /хонин толгойд шилжүүлснээр мянган толгой/

Малын тооны өсөлтийн тахирмаг Зураг 1-д малын тооны өсөлтийн тахирмаг, хонин толгойд шилжүүлснээр. Зудтай жилүүдийг хар цэгээр тэмдэглэв.

90000 80000 70000 60000 50000 40000 1970

1980

1990

2000

2010

2014 оны байдлаар мониторингийн нийт цэгийн 65 хувьд нь тухайн бэлчээрийн ургамлын зүйлийн бүтэц бүрэлдэхүүн нь лавлагаа түвшнээсээ өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон байна. Бэлчээрийн мониторингийн цэгүүдийн төлөв байдлын өөрчлөлтийн ангиллыг 2014 оны байдлаар үзүүлэв. Зураг 2.

Жилүүд

Бэлчээрийн доройтлын төлөв байдал

8

Бэлчээрийн сэргэх чадавхийн төлөв байдал


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

Сэргэх чадавхиар нь ангилсан дүнг байгалийн бүсээр нь харьцуулж үзэхэд цөлөрхөг хээр, цөлийн бүсийн бэлчээр харьцангуй байгалийн унаган төлөвөөрөө буюу бага хэмжээгээр Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал бүсээр

Төвийн бүсийн аймгуудад жилд унах тунадасны хэмжээ буурч, малын тоо өсч, түүнчлэн монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт дулаарал эрчимтэй явагдаж байгаа зэрэг хүчин зүйлсийн хам нөлөөлөл яваандаа бэлчээрийн талхагдал, доройтол эрчимжих, ялангуяа нутаг дэвсгэрийн төвийн болон хойт хэсгээр байдал ихээхэн

өөрчлөгдсөн, ойт хээр, хээр, цөлжүү хээрийн бүсийн бэлчээрийн дийлэнх нь сэргээн сайжруулахад дор хаяж 3 түүнээс олон жил шаардагдахаар төлөв байдалтай байна. Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал аймгуудаар

хүндрэхэд хүргэх төлөв байдал судалгаагаар ажиглагдаж байна. Иймд бэлчээрт юуны өмнө ачааллыг зөв, нэн ялангуяа бэлчээрийн сэргэх чадвар, даацад малын тоог тохируулах шаардлагатай байна. Ингэснээр ургамалжилтын үндсэн бүрэлдэхүүн чанарыг хадгалах, сайжруулах, улирлаар ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.

9


МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ ҮҮЛДЭР, ОМГИЙН МАЛ МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУ 21 аймаг, хотын 339 сум, дүүрэгт 3,3 сая толгой адуу үржүүлж байна. Зүс: Хээр, хар, хүрэн, зээрд, хул зүс нийт адуун сүргийн 60 гаруй хувийг эзэлдэг. Бий болгосон үржил селекцийн арга: Ардын селекцийн арга Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: 1. Д.Самданжамц /МУ-ын гавьяат, зөвлөх малзүйч/, 2. Б.Биньеэ /Ph.D, зөвлөх малзүйч/ 3. Б.Хөххүү /Ph.D/, 4. Б.Шомбодон /Ph.D/

Биеийн хэмжээ, см

Азарга 315-400 120-137 156-172 130-142 Гүү 280-380 117-134 146-165 125-139 Үрээ 270 122 146 Шүдлэн Байдас 250 120 144 Үрээ 300 127 154 Хязаалан Байдас 280 125 150 -

Хоногийн саам, л

Амьдын жин, кг

Шилбэний бүслүүр

Адууны нас, хүйс

Биеийн ташуу урт

Онцлог: Монгол адуу нь эх газрын эрс тэс уур амьсгалд сайн зохицсон, ихээхэн тэсвэр хатуужилтай, харьцангуй жижгэвтэр биетэй. Бие нь ерөнхийдөө уртавтар, ташуу урт мундааны өндрөөс ихэвчлэн 3-5 см-ээр илүү, хамгийн том адуу баруун хойт болон зүүн аймгуудад байдаг.

Биеийн үндсэн хэмжээ, амьдын жин Чээжний бүслүүр

Тархалт: Адуун сүрэг бүх нутагт харьцангуй жигд тархсан, хангайн бүсэд 35.0%, баруун бүсэд 19.0%, төвийн бүсэд 23.0%, зүүн бүсэд 22%, Улаанбаатарт 1.0% байна.

Монгол адуу нь уналга эдэлгээний чадавхи гойд сайн, нуруу ачаа 120-130 кг-ийг даадаг. Холын замд эцэж цуцахдаа бага, өл хоол даах тэсвэр тэвчээр онцгой байдаг. Уналгын морь хоногт 70-80 км зам, ус унд, өвс тэжээл, уяа сойлго нь тохирсон үедээ хоногт 200 гаруй км зам туулах чадвартай.

Сэрвээний өндөр

Баталгаажуулсан огноо: 1990 оны 8-р сарын 13-ны өдөр. ХААХХҮ-ийн сайдын А/69 тоот тушаал.

Монгол адуу өвөл, хаврын улиралд амьдын жингийнхээ 15-18 хувийг алдаж онд ордог боловч алдсан жингээ зун, намрын улиралд бэлчээрээс бүрэн нөхөж чаддаг онцлогтой. Монгол адууны хүзүү богино, чээж өргөн, нуруу шулуун, урт, хондлой бөөрөнхий, чац намхан, сахлаг өтгөн дэл, сүүлтэй.

17-20 15-18 16 16 17 16

1.8-4.5 -

Цаашид баримтлах үржил, селекцийн ажлын чиглэл: Мах, сүү, уналга, хурд, спортын чиглэлээр тодорхой төлөвлөгөө, зорилго чиглэлтэйгээр шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлэх. 11


ГАЛШАР ҮҮЛДРИЙН АДУУ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ГАЛШАР ҮҮЛДРИЙН АДУУ 11 аймгийн 52 суманд нийтдээ 21,0 мянга гаруй Галшар үүлдрийн адуу үржүүлж байна. Зүс: Зээрд, хүрэн, хээр, хул зүс зонхилдог. Бий болгосон үржил-селекцийн арга: Сонгон үржүүлгийн арга Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: 1. Т.Сайполда /Ph.D/, малзүйч 2. Ж.Төрмөнх, малзүйч Баталгаажуулсан огноо: 2016 оны 6-р сарын 9-ний өдөр. ХХАА-н Сайдын А/86 тоот тушаал Тархалт: Хэнтий аймгийн бүх сум, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян, Дорноговь аймгийн Иххэт, Дэлгэрэх, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян суманд сайжруулагчаар ашиглаж байгаа. Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Дархан, Баянмөнх, Мөрөн, Хэрлэн суманд үржлийн үндсэн сүргийг үржүүлдэг. Онцлог: 19-р зууны дунд үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуунд монгол адууг удам дагуулан шилэлт, тохируулан сонголтын зарчмыг хатуу баримтлан сонгон үржүүлгийн аргаар “Галшар” үүлдрийн адууг нэрт шинжээч, уяач, зураач, бичгийн хүн, төрийн зүтгэлтэн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын оюуны бүтээл, хүчин зүтгэлээр буй болсон. 120 гаруй жил хурдлах чадвараа үр төлдөө удамшуулан дамжуулж буй уналга-хурдны чиглэлийн гайхамшигт адуу юм. Ийм учраас

ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А/86 тоот тушаалаар Бэйс М.Пүрэвжавыг зохион бүтээгчээр баталгаажуулсан байна. Галшар үүлдрийн адуу нь тал хээрийн бүс нутагт гойд зохицсон, хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй. Бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжүүдтэй. Галшар адуу нь сунац, ясархагын заалтаар монгол адуунаас бага, чамбай, биеийн ерөнхий заалтаар давамгай. Галшар адуу нь үр төлдөө галбир бие цогцос, хурдлах чадвараа сайн удамшуулан дамжуулдаг. Хурдлах чадвар, галбир, бие цогцосоороо хоорондоо ялгаатай 9 удмыг үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Биеийн үндсэн хэмжээ, амьдын жин Адууны нас, хүйс Азарга Гүү Байдас Морь

Амьдын жин, кг 357.8±5.6 339.0±3.0 289.7±5.5 351.5±6.5

Мундааны өндөр 135.8±0.4 134.0±0.3 131.7±0.5 135.7±0.5

Хондлойн өндөр 135.1±0.5 133.3±0.3 132.5±0.6 134.8±0.7

Биеийн хэмжээ, см Биеийн Толгойн ташуу урт урт 142.3±0.7 53.9±0.4 141.5±0.4 52.3±0.2 137.0±0.7 52.5±0.4 143.1±0.9 55.1±0.7

Чээжний бүслүүр 160.5±0.8 157.2±0.5 149.9±0.8 159.0±1.0

Шилбэний бүслүүр

18.2±0.2 17.4±0.1 17.1±0.1 18.1±0.2

Галшар адууны хурдны үзүүлэлт /2013-2015 оны дундаж/ №

Нас

1 2 3 4 5 6

Азарга Их нас Соёолон Хязаалан Шүдлэн Даага

Уралдсан зай, км 21 24 21 17 14 12

Нийт зарцуулсан хугацаа, мин 34.49.24 39.29.44 36.18.64 27.38.43 23.09.39 19.20.01

1км-т зарцуулсан хугацаа /мин.сек/ 2.04.23 2.03.21 1.50.75 2.01.08 2.04.95 2.00.00

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удам дагуулан өөр дотор нь цэврээр үржүүлэх. 13


ТЭС ОМГИЙН АДУУ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ТЭС ОМГИЙН АДУУ Монгол улсын хэмжээнд 73,0 мянган толгой Тэс омгийн адуу үржүүлж байна.

Зүс: Үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд Бий болгосон үржил селекцийн арга: Шилэн сонголт, тохируулан сонголтын үр дүнгээр удам дагуулан үржүүлж бий болгосон. Омгийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Д.Самданжамц, МУ-ын гавьяат малзүйч, Д.Мянганцэвээн /Ph.D/, Малзүйч Баталгаажуулсан огноо: 1990 оны 8-р сарын 13-ны өдөр. ХААХХҮ-н сайдын А/69 тоот тушаал. Тархалт: Монгол орны баруун хойт хэсэг Тэсийн голын сав газар Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун Завхан аймгийн Тэс, Баянтэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Ховд аймгийн Мянгад суманд цэврээр нь үржүүлдэг.

босоо соотон, өд хэлбэрийн чихтэй, хондлой нь голдуу бөгтрөгтэй, хавирга матааслаг, мөчний шөрмөс тод, мах булчин нь хөвчирсөн хөгжил сайтай. Тэс адуу нь чацархаг, өтгөн дэл сүүлтэй, том далбагар туурай, чээжин бие сайн хөгжсөн бөгөөд хурдны шинжтэй. Омог дотор уналга-мах, мах-уналгын хэвшилтэй. Биеийн үндсэн хэмжээ, амьдын жин Адууны нас, хүйс

Биеийн хэмжээ, см Амьдын Сэрвээний Чээжний Биеийн Шилбэний Хоногийн жин, кг өндөр бүслүүр ташуу урт бүслүүр саам, л

Азарга 360-450 Гүү 320-360 Үрээ 280 Шүдлэн Байдас 260

130-135 128-133 125

163-170 160-168 146

138-140 133-138 -

18-20 16-18 16,5

123

144

-

16

Үрээ

310

128

156

-

17

Байдас

290

126

152

-

16,5

Хязаалан

3.2-4.0

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Цэвэр үржүүлгийн аргаар удам дагуулан өөр дотор нь үржүүлэх.

Онцлог: Тэс адуу бие томтой, тэсвэр хатуужилт сайтай, уналгын болон хурдлах чадвар сайтай. Тэс адууны 85,8% нь чийрэг, 14,2% нь нягт бие цогцостой. Туруу далбагар, гахай нь турууны ирмэгтэй бараг тэгш, бор өнгийн онигордуу нүдтэй,

15


ДАРХАД ОМГИЙН АДУУ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ДАРХАД ОМГИЙН АДУУ Монгол улсын хэмжээнд 27,6 мянган толгой Дархад омгийн адуу үржүүлж байна. Зүс: Цагаан, бор, борлог, хул алаг. Бий болгосон үржил-селекцийн арга: Ардын селекцйн арга Омгийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Д.Самданжамц, МУ-ын гавьяат малзүйч Баталгаажуулсан огноо: 1990 оны 8-р сарын 13-ны өдөр. ХААХХҮ-н сайдын А/69 тоот тушаал. Тархалт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, сумдад үндсэн сүргийг үржүүлдэг.

Баянзүрх,

Улаан-Уул

Онцлог: Дархад омгийн адуу нь далайн түвшнээс 2000 гаруй метр өндөрт өргөгдсөн тайгын болон уулын бүс нутагт дан бэлчээрээр идээшилдэг. Өвөл 40-60 см зузаан цастай бэлчээрээс цас малтан идэш тэжээлээ олж иддэг онцлогтой. Дархад адуу нь өвөл, хаврын улиралд тарга хүчээ төдийлөн алдахгүйгээс гадна салхи шуургатай үед уруудах биш сөрж, уулын таг руу гарч зузаан цасыг хөлөөрөө малтан сүрэглэн идээшлэх, гадны халдлагаас биеэ хамгаалах чадвартай. Дархад адуу нь богино бахим хүзүүтэй, чээж өргөн, гүн, гэдэс хэвлий том, бие урт, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, алхаа хөдөлгөөн тайван, өтгөн дэл сүүлтэй, хүч

чадал сайтай. Өндөр уул, тагийн бэлчээрийг ашиглахдаа гойд сайн зохицсон 4 хөл, туруу, ул таваг, гол ясны хөгжил сайтай, их сонор соргог, өлчир, байгаль цаг уур, экологийн нөхцөл байдалтайгаа зохицон үсэн бүрхүүлийн ургалт эрт явагддаг. Урт хөмсөг, урт хар сормуустай байдаг нь цастай бэлчээрт идээшлэхэд нүдийг гэрлийн туяаны нөлөөнөөс буюу нүд царгихаас хамгаалдаг онцлогтой. Биеийн үндсэн хэмжээ, амьдын жин Адууны нас, хүйс

Биеийн хэмжээ, см Амьдын СэрвээШилЧээжний Биеийн Хоногийн жин, кг ний бэний бүслүүр ташуу урт саам, л өндөр бүслүүр

Азарга

340-400

131

165

136

20

Гүү

320-380

126

160

131

18

230-250

121

145

-

16

Байдас 230-260

120

142

-

16

280-300

124

150

-

17

Байдас 280-300

124

150

-

16

Шүдлэн

Хязаалан

Үрээ

Үрээ

3.8-4.5

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр нь үржүүлэхээс гадна өндөр уулын бүсэд зохицсон Якут адуугаар цус сэлбэх шаардлагатай. Ойт хээрийн бүсийн адууны мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхэд Дархад омгийн адууг сайжруулагчаар ашиглах.

17


МОНГОЛ ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ 2016 оны байдлаар монгол улсад 368,0 гаруй мянган тэмээ үржүүлж байна. Ашиг шимийг чиглэл: ачлага, уналга, ноос, сүү мах Зүс: Хүрэн улаан, хүрэн, бор зүс голлоно. Монгол тэмээний 28.5% нь хүрэн 27.6% нь бор, 20.5% нь улаан, 14.4%нь шар, 1.2-7.8% нь хөх, цагаан зүстэй. Бий болгосон үржил селекцийн арга: Ардын сонгон үржүүлгийн ажлын үр дүнд бий болсон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Р.Индра, гавьяат багш, доктор, профессор Н.Бийчээ, мал зүйч, Ph.D Д.Цэвээнжав, малзүйч Баталгаажуулсан он: 1990 оны 08 сарын 13-ны өдөр. ХААХХҮ-н сайдын А/69 тоот тушаал. Тархалт: Монголын говийн бүсэд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Сүхбаатар аймгуудад тархсан. Онцлог: Говь, цөл нутгийн хялгана-агь-харгана, хялгана-таанабударганат хэв шинжийн бэлчээрт зохицсон, лагс чамбай

хэвшлийн бие цогцостой. Монгол тэмээ шулуун шөмбөгөр хошуутай,өргөн духтай, чих богино,хүзүү өргөн зузаан, булчинлаг, арьс нь атираагүй,сэрвээ өргөн, чээж гүн,өргөн, их бие урт,бөх өндөр, цалгай, нуруу урт, өргөн,шулуун, хавирганы матаас сайн. Ууц хондлой ялимгүй унжуу,хөл мөч шулуун,чийрэг, бүдүүн,сайрууд сайн хөгжсөн,тавиу уужим хэвлийтэй,ясжилт сайтай,хөлийн тавилт зөв,таваг,хумсны хэлбэр зөв,сүүл богино, урд хөл өвдгөөрөө, хойт хөл тахимаар ойр, хойт хөл суунги, таваг маахай зэрэг согог цөөн тааралдана. Монгол тэмээний биеийн хэмжээс, ашиг шимийн үзүүлэлт Нас, хүйс Буур Ингэ 3 настай эр 3 настай эм 4 настай эр 4 настай эм

Амьдын Сэрвээний Чээжний Биеийн Шилбэний Ноосны гарц, жин, өндөр, бүслүүр, ташуу бүслүүр, кг кг см см урт, см см 528 602 460 440 465 442

172 165 166 162 -

236 230 226 224 -

153 150 226 224 -

23 21 20 19 -

8.1 5.2 4.7 4.6 5.6 4.9

Цаашид баримтлах үржил бодлого Цэврээр болон ноос, мах, сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор өөр дотор нь цэврээр үржүүлэх.

19


ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭР 2016 оны байдлаар Галбын говийн улаан үүлдрийн 40,0 шахам мянган тэмээг Өмнө-говийн Ханбогд суманд үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах, ноос, уналга эдэлгээ Зүс: Тэмээний 66.7 хувь нь улаан, хүрэн, бор, 33.3 хувь нь шар болон бусад зүстэй байна. Бий болгосон үржил селекцийн арга: Ардын уламжлалт арга болон мал зүйн шинжлэх ухааны сонгон үржүүлгийн аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Б.Лувсан, /Ph.D/ Д.Цэвээнжав, малзүйч Т.Балдан, /Ph.D/, зөвлөх малзүйч Ц.Хүүдүү, малзүйч Баталгаажуулсан огноо: 2015 оны 11 сарын 15-ны өдөр

Зун, намар тарга хүч авах чадвар өсвөр тэмээнд 25.727.0 хувь, ингэнд 14.7-27.0 хувь байна. Галбын говийн улаан үүлдэр нь галбир, бие цогцос, ашиг шимээрээ өөр хоорондоо ялгаатай “Их улаан”, “Бор буур”, “фермийн хүрэн”, “Хувжий”, “Бадарчийн хар” гэсэн буурны таван удам, “Бөөрөнхийн гунж”, “Чулуунхүүгийн улаан”, “Гэндэнгийн солби”, “Сөөм улаан”, “Хос хүрэн”, “Сумъяагийн хүрэн”, “Саатан”, “Хобдоо бор”, “Хамрын хүрэн”, “Хосын гунж” гэсэн ингэний 10 удмаас бүрддэг. Галбын говийн улаан үүлдрийн тэмээний биеийн хэмжээс, ашиг шимийн үзүүлэлт Нас, хүйс Буур Ингэ 3 настай эр 3 настай эм 4 настай эр 4 настай эм

Чээжний Амьдын Сэрвээний бүслүүр, жин, кг өндөр, см см 680 620 500 480 650 490

176 173 173 174 175 173

242 226 217 214 239 218

Биеийн Ноосны ташуу Шилбэний гарц, урт, бүслүүр, см кг см 158 26 10.8 155 25 5.6 148 21 5.1 141 19 5.0 156 23 5.6 141 20 5.2

Тархалт: Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-овоо, Манлай суманд үндсэн сүргийг үржүүлдэг. Өмнөговь аймгийн бүх сум, хил залгаа аймгууд мөн Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн тэмээн сүрэгт сайжруулагчаар ашигладаг.

Ноосон дахь сор үсний агууламж 8.4-16.6, завсрын үснийх 4.6-12.3, ноолуурынх 61.9-69.0 хувь,үсний урт 7.0-7.90см,үсний голч 16.5-20.1 мкм байдаг.

Онцлог: Галбын говийн улаан үүлдрийн тэмээний бусад тэмээнээс ялгагдах онцлог нь бие томтой, амьдын жингээр давуу.

Үүлдрийн тэмээний үржлийн үндсэн сүргийг олшруулах, тархалтыг хүрээг өргөтгөж мах ноосны чиглэлээр “өөр дотор нь” цэврээр үржүүлэх.

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого:

21


ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ Ханын хэцийн хүрэн үүлдрийн 30,0 гаруй мянган тэмээг Өмнөговь аймагт үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Ноос, мах Зүс: Голдуу хүрэн улаан зүстэй

Удам үндэслэгч буурны үр төлийн ноосны гарц сүргийн дунджаас 140,0-440,0 гр, ингэнийх 380,0-650,0 гр-аар илүү. Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний биеийн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт

Бий болгосон үржил- селекцийн арга Ардын уламжлалт арга болон мал зүйн шинжлэх ухааны сонгон үржүүлгийн аргаар бий болгосон

Нас, хүйс

Амьдын Сэрвээний Чээжний Биеийн Шилбэний Ноосны гарц, жин, өндөр, бүслүүр, ташуу урт, бүслүүр, кг кг см см см см

Буур

572

169

236

150

23

11.3

Н.Бийчээ, Ph.D, малзүйч

Ингэ 3 настай эр 3 настай эм 4 настай эр

480 360 350 -

165 165 162 -

225 235 226 -

144 135 126 -

19 20 19 -

6.3 5.5 5.3 6.6

Т.Балдан, PhD, зөвлөх малзүйч

4 настай эм

-

-

-

-

-

6.1

Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Б.Лувсан, Ph.D, малзүйч

Баталгаажуулсан огноо: 2015 оны 11 сарын 15-ны өдөр. Тархалт: Өмнөговь аймгийн Мандал-овоо, Булган суманд зонхилон үржүүлдэг. Онцлог: Уулс, тал хээр, говьт хоолой хосолсон бэлчээрт зохицсон. Галбир, бие цогцос, ноосон ашиг шимээрээ давуу. Үүлдэр нь буурны 7 удам, ингэний 8 удмаас бүрддэг.

Тэмээний зөөлөн ноосон дахь сор үсний агууламж 14,419,6, завсрынх 7,7-13,6,ноолуурынх 56,3-66,7 хувь, үсний урт 6,1-6,9 см, голч 17,2-21,6 мкм хэмжээтэй байдаг. Цаашид баримтлах үржил- селекцийн бодлого Үржлийн үндсэн сүргийг өсгөж ноос, махны чиглэлээр “өөр дотор нь” цэврээр үржүүлэх, говийн бүсийн тэмээний ноос, махан ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор цус сэлбэн сайжруулагчаар ашиглах.

23


ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН ҮҮЛДЭР Говь алтай аймагт Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн 12,0 мянган тэмээг үржүүлж байна.

зогдортой, хос ба сүйх, хос ба удган, хос ба дэл зогдорт гэж ангилдаг. Хос, сүйх, удган, азар зогдрын хувьсамжууд нь нэг тэмээнд зэрэг илэрсэн байх онцлогтой.

Ашиг шимийг чиглэл: Ноос, мах, уналга эдэлгээ Зүс: Нийт сүргийн 49.9 хувь хүрэн, 36.5 хувь улаан, 3.3-6.9 хувь ньбор, шар, цагаан зүстэй бөгөөд 40.0 хувь нь хос зогдортой байна. Бий болгосон үржил- селекцийн арга: Шилэн сонгож “өөр дотор нь” үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Ш.Пүрэврагчаа, PhD, гавъяат малзүйч Р.Буяндай, малзүйч Баталгаажуулсан огноо: 2015 оны 7-сарын 7-ны өдөр. ХХААХҮ-ийн сайдын А/96 тоот тушаал Тархалт: Говь-Алтай аймгийн бүх сум, Ховд, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Увс аймагт тархсан бөгөөд үндсэн сүрэг нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Халиун суманд байдаг. Онцлог: Тал, хээр, говь хосолсон нутаг бэлчээрт сайн зохицсон. Хос зогдортой. Хос зогдорыг байрлал, бүтцээр нь хос

Төхөм тунгалагийн хүрэн тэмээний биеийн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт Нас, хүйс

Амьдын Сэрвээний Чээжний жин, өндөр, бүслүүр, кг см см

Биеийн Шилбэний ташуу бүслүүр, урт, см см

Ноосны гарц, кг

Буур

680

183

250

150

24

12.8

Ингэ

610

174

247

146

21

6.6

3 настай эр

480

170

216

135

18

5.7

3 настай эм

480

168

220

134

17

5.6

4 настай эр

-

171

128

140

19

5.9

4 настай эм

-

171

127

140

19

5.7

Тэмээний ноосны гарц бусад үүлдрийн монгол тэмээнийхээс 5.2-28.6 хувиар давуу. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж үржил, ашиг шимийн чанарыг сайжруулахаас гадна нутгийн тэмээний ноос, махны гарц чанарыг нэмэгдүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглах.

25


МОНГОЛ ҮҮЛДРИЙН ҮХЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ ҮҮЛДРИЙН ҮХЭР Улсын хэмжээнд 3,7 сая үхэр үржүүлж байгаа нь нийт малын 6,8 хувийг эзэлж байна. Манай улсад нутгийн монгол үхэр сарлагаас гадна махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдэр, “дорнод талын махны хэвшлийн үхэр”, монгол оронд нутагшсан сүүний чиглэлэийн “Хар тарлан”, “Шар тарлан”, “Алатау”, махны чиглэлийн “Казакын цагаан толгойт”, сүүлийн жилүүдэд гадны улс орноос оруулж ирсэн “Лимузин”, “Монтбильярд”, “Ангус” зэрэг үүлдрийн үхрийг монгол үхрийн мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглаж байна. Ашиг шимийн чиглэл: мах-сүүний Зүс: хүрэн, хар, тарлан зүс 60 гаруй хувийг эзэлдэг. Бий болгосон үржүүлгийн арга: Ардын селекцийн уламжлалт сонгон үржүүлгийн арга Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Д. Гончиг, гавьяат багш, академич С. Дугаржав,PhD Р. Цэрэндулам, ШУ-ын гавьяат ажилтан, ScD, профессор Ж. Гомбодорж, PhD Д. Чулуунбаатар, зөвлөх малзүйч

Баталгаажуулсан огноо: 1990 оны 8-р сарын 13-ны өдөр. ХААХХҮ-н сайдын А/69 тоот тушаал. Тархалт: Монгол vхрийн тархалт єндєр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн бvсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувь байна. Онцлог: Үрсэх, төлсөх зөн билэг сайтай, бэлчээр ашиглах чадвар өндөртэй, тэсвэр хатуужил сайтай. Нас гүйцсэн бух 324-375 кг, үнээ 230-250 кг жинтэй. Зун, намар нас гүйцсэн үхэр 30-50%, өсвөр үхэр 60-80%-иар тарга хүчээ нөхөн авах чадвартай. Монгол үнээний сүүн ашиг шим саалийн 180 хоногт дунджаар 4,3%-ийн тослогтой 715л сүү өгнө. Цаашид баримтлах үржлийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлэх, генийн санг хамгаалах, баяжуулах

27


МОНГОЛ ҮҮЛДРИЙН САРЛАГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ ҮҮЛДРИЙН САРЛАГ Улсын хэмжээнд 745,7 мянган сарлаг үржүүлж байгаа нь нийт үхэр сүргийн 20,0 шахам хувийг эзэлж байна. Ашиг шимийн чиглэл: сүү-махны Зүс: нийт сарлагийн 80 гаруй хувийг хар зүс эзэлдэг. Бий болгосон үржүүлгийн арга: Ардын селекцийн уламжлалт сонгон үржүүлгийн арга Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Т.Бат-Эрдэнэ SchD Д.Доёддорж малзүйч Баталгаажуулсан огноо: 1990 оны 8-р сарын 13-ны өдөр. ХААЯ-ны сайдын А/69 тоот тушаал. Тархалт: Алтай, Хангай, Хөвсгөл, хэнтийн уулархаг бүс нутагт үржүүлдэг.

Онцлог: Өндөр уулын байгаль, уур амьсгалын эрс тэс хатуу ширүүн нөхцөлд зохицсон, уулархаг нутгийн бартаа, огцом өгсүүр, уруу, жалга, гуу хазгай налуу, хэжлэг бүхий хатуу чулуулаг хөрс, хад асга ямар ч нөхцөлд чөлөөтэй хурдан, шалмаг явж сийрэг, тачир өвс ногоо, өргөст модлог сөөг бутлаг ургамалыг ашиглах чадвартай. Сарлагийн цээжин бие том, урт, гүн,багтаамж ихтэй. Сээр, хавирганы тоо 14-15 буюу жирийн үхрийнхээс нэгээр илүү. Сарлаг нь харьцангуй богиновтор биетэй, биеийн ташуу уртыг нь өндөрт харьцуулахад 110-115 хувь орчим. Биеийн жингээр зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450, үнээ 270-280, 3-4 настай шар 300-350, эр шүдлэн 220-250 кг. Сарлагийн сүүний тослог дунджаар 5,8-7,3%, уураг сүүний тослог хамгийн их буюу 14,84%, үнээ хоногт дунджаар 1825 г, гунж 1297 г сүү өгдөг. Цаашид баримтлах үржлийн ажлын чиглэл: Удам дагуулан өөр дотор нь цэврээр үржүүлэх.

29


МАХНЫ ЧИГЛЭЛИЙН СЭЛЭНГЭ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН СЭЛЭНГЭ ҮҮЛДЭР Улсын хэмжээнд Сэлэнгэ үүлдрийн 17,8 мянган үхэр үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: махны Зүс: Цагаан толгойтой улаан халзан, хүрэн халзан Бий болгосон үржүүлгийн арга: “Казакын цагаан толгойт” үүлдрээр монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг “өөр дотор нь” шилэн сонгож үржүүлэх аргаар гаргасан. Зохион бүтээгчид: Р.Жавзмаа, төрийн соёрхолт, PhD, профессор О.Мэдэхгүй, төрийн соёрхолт, малзүйч П.Дамдиндорж, төрийн соёрхолт, малзүйч П.Балгансүрэн,төрийн соёрхолт, малзүйч Ө.Сүхбаатар, төрийн соёрхолт, мал зүйч Баталгаажуулсан огноо: 1984 он. ХАА-н сайдын 287 тоот тушаал.

Тархалт: Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Тэшиг, Хангал, Бугат сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхонтуул, Хушаат суманд цэврээр үржүүлдэг. Онцлог: Махны хэвшлийг бүрэн хадгалсан, хурдан өсөлттэй, бэлчээр бордооны алинд ч хурдан таргалдаг, омруу шалан сайтай, ууц нуруу, гуя хонгоны махны дүүрэлт сайн. Булчин махны хөгжил жигд, чээж бөгс тэнцүү, амт, чанар сайтай махтай. Нядлагын гарц, жингээр монгол үхрээс үлэмж өндөр. Энэ үүлдрийн үхрийн тугал 25-30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулаад эхээс ялгах үед эр нь 265-330 кг, охин нь 240-280 кг жинтэй. Сэлэнгэ үүлдрийн нас гүйцсэн бух 550-650 кг, үнээ 380-450 кг жинтэй. Сэлэнгэ үүлдрийн үнээ дунджаар 1200-1500 кг сүүн ашиг шимтэй. Цаашид баримтлах үржлийн ажлын чиглэл: Генийн санг хамгаалах, сайжруулах, баяжуулах, өндөр уулын болон ойт хээрийн бүсэд монгол үхрийг махны чиглэлийн сайжруулагчаар ашиглах;

31


МАХНЫ ХЭВШЛИЙН ДОРНОД ТАЛЫН ҮХЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МАХНЫ ХЭВШЛИЙН ДОРНОД ТАЛЫН ҮХЭР Дорнод талын махны хэвшлийн 7,0 мянган үхэр үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: махны Зүс: улаан, улаан хүрэн Бий болгосон үржүүлгийн арга: Нутгийн монгол үхрийг ашиг шим, үржлийн чанараар шилэн сонгож, удам дагуулан үржүүлэх аргаар гаргасан. Зохион бүтээгчид: С.Дугаржав, PhD, профессор, Д.Лхагвасүрэн ,Монгол улсын гавъяат малзүйч Д.Алтангэрэл /Ph.D/, П.Авираа малзүйч, Д.Айлтгүй, Монгол улсын зөвлөх малзүйч Д.Чулуунбаатар, Монгол улсын зөвлөх малзүйч, Малзүйч, Д.Бор, Д.Дорж-Очир, Ж.Дамдинжав, С.Эрдэнэчимэг, Ц.Чимэдцэрэн Баталгаажуулсан огноо: 1990 оны 8-р сарын 13-ны өдөр. ХААХХҮ-ийн сайдын А/69 тоот тушаал.

Тархалт: Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд цэврээр үржүүлж, зүүн 3 аймгийн тал хээрийн бүсийн сумдад махны чиглэлийн сайжруулагчаар ашиглаж байна. Онцлог: Махны хэвшлийг бүрэн хадгалсан, хурдан өсөлттэй, бэлчээр бордооны алинд ч хурдан таргалдаг. Омруу шалан сайтай, ууц нуруу, гуя хонгоны махны дүүрэлт сайн, булчин махны хөгжил жигд, чээж бөгс тэнцүү, амт, чанар сайтай махтай. Нядлагын гарц, жингээр монгол үхрээс үлэмж өндөр. Энэ хэвшлийн доторхи мухар удмын үнээ 368 кг, үржлийн бух 550-600 кг, 18 сартай охин бяруу 263 кг, нэмрийн гунж 307 кг, дөнж 355 кг жин татаж байгаа нь нутгийн үхрийн дундаж үзүүлэлтээс 50-60 кг-аар илүү байна. Цаашид баримтлах үржлийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлж, үндсэн сүргийн тоог өсгөн үржил, ашиг шимийн чанарыг бататган сайжруулж, тал хээрийн бүсэд нутгийн үхрийг махны чиглэлээр сайжруулахад ашиглах.

33


КАЗАХИЙН ЦАГААН ТОЛГОЙТ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ ОРОНД НУТАГШСАН ҮҮЛДРҮҮД КАЗАХИЙН ЦАГААН ТОЛГОЙТ ҮҮЛДЭР Монгол үхрийн махан ашиг шимийг сайжруулахад үндсэн сайжруулагчаар 1960 оноос эхлэн ашигласан. 2015 оны байдлаар 41,5 мянган цэвэр болон эрлийз үхэр тоологдсон байна. Ашиг шимийн чиглэл: мах-сүүний Зүс: Цагаан толгойтой улаан халзан, хүрэн халзан Бий болгосон үржүүлгийн арга: Тухайн үеийн ЗХУ-ын нутагт үржүүлж байсан казак, киргиз үхрийг герефорд үүлдрээр F1, F2 хүртэл эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийн эрлийзүүдийг “өөр дотор нь” үржүүлэх замаар бий болгосон. Тархалт: 1960-иад оны эхээр монгол улсад оруулан ирж, Төв аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Онон, Сэлэнгэ аймгийн Хушаат, Булган аймгийн Ингэттолгой зэрэг

сангийн аж ахуйнуудад цэврээр үржүүлж, нутгийн үхрийг махны чиглэлийн сайжруулагчаар ашиглаж байв. Онцлог: Монгол улсын махны чиглэлийн анхны “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгоход үндсэн сайжруулагчаар ашигласан. Чээж гүн өргөн, сэрвээ, нуруу, хондлой тэгш шулуун, ахар ууц урт, өргөн, хөл мөч богино, хоорондын зай хол. Булчингийн хөгжил сайтай, яс болхи биш. Их бие улаан, толгой, чээж, хэвлий, шийр тагалцаг, сүүлний үзүүр цагаан, мөн сэрвээ, нуруу цагаан судалтай байх тохиолдол нилээд байдаг. Цаашид баримтлах үржлийн ажлын чиглэл: Нутгийн монгол үхрийн мах, сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор цус сэлбэх, үхрийг махны чиглэлээр үржүүлэхэд сайжруулагчаар ашиглах.

35


МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ЛИМУЗИН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ЛИМУЗИН ҮҮЛДЭР Ашиг шимийн чиглэл: махны Зүс: Тод улаан зүстэй, хамрын толиог тойрсон цайвар “цагираг”-тай, хэвлий цайвар улаан, урагшаа чиглэсэн богино, нарийн эвэртэй, турууны өнгө цайвар Бий болгосон үржил-селекцийн арга: Франц улсын баруун өмнөд хэсэгт орших Лимузингийн хязгаарын Дээд Вьенна, Коррез, Крёз мужуудад XVIII зууны сүүл, XIX зууны эхний хагаст болхидуу бие цогцостой, ажлын хэвшлийн нутгийн цайвар активин үхрээс гаргаж авсан. Тархалт: Монгол улсад 1980-иад онд Унгар улсаас авчирч Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд монгол үхэртэй эрлийзжүүлсэн. 2000 онд Лимузин үүлдрийн “ичмэл” үрээр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд нутагшсан халимаг үнээнд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд монгол үнээнд үрэлгээ хийсэн. 2007 онд Сэлэнгэ аймгийн Цагааyнуур сумын “Гацуурт” компаны үхэр сүрэгт явуулсан эрлийзжүүлгийн үр дүнд хэвшлийн шаардлага хангасан 21 тугал гарсан. 2010 онд “Гацуурт” ХХК Франц улсаас 100 толгой лимузин үхэр авчирч, цэврээр нь үржүүлж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Гацуурт ХХК-д 2015 оны байдлаар 352 орчим толгой цэвэр үүлдрийн лимузин үхэр байна.

Онцлог: Лимузин үүлдэр нь богино өргөн дух бүхий толгойтой, чээж, бөөрөнхий, гэхдээ хангалттай гүн биш, нуруу, хондлой тэгш өргөн булчингийн хөгжил сайтай, ууцны хэсэг харьцангуй уртавтар, гуя-хонгоны махны “дүүрэлт” гойд сайн тодорсон.. Гулууз мах нь өөх багатай, булчингийн ширхэг 49 мк орчим нарийнтай, амтлаг, шүүслэг, зөөлөн, “алагласан”, идэмж сайтай махтай. Нас гүйцсэн үнээний сэрвээний өндөр 127-128 см, үржлийн бухных 137-148 см. Үнээний амьдын жин 580-600 кг, бухных 1000-1100 кг, тугалын төрөх үеийн жин 35-42 кг, эхээс ялгах үеийн жин 240-300 кг. Нядлагын гарц 60-65 хувь. Гулууз махны 80-83 хувь нь цул мах байна. 1 кг ясанд 6.5 кг мах, өөх ноогдоно. Цул махан дахь өөхний агууламж 7-10 хувь, уургийн агууламж 19-20 хувь байдаг. Үнээний саамын хэмжээ 1500-1800 кг, дээд үзүүлэлт нь 4000 кг, 5,05,2 хувийн тослогтой. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Тэжээлийн бааз сайтай аж ахуйн нэгжийг түшиглэн цэврээр нь үржүүлж, үржлийн цөм сүрэг бий болгох, зах зээлд ойр, дэд бүтэц сайтай аж ахуйнуудад мэргэжлийн хяналтын дор хэрэгцээний эрлийзжүүлэг явуулж, гетерозис чанар бүхий өндөр жинтэй өсвөр үхэр гаргаж, эрчимтэй өсгөн бойжуулж, шахаж бордох замаар мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

37


МАХНЫ ЧИГЛЭЛИЙН АБЕРДИН АНГУС ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН АБЕРДИН АНГУС ҮҮЛДЭР Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Гацуурт ХХК-д 2015 оны байдлаар 566 орчим толгой цэвэр үүлдрийн болон эрлийз ангус үхэр байна. Ашиг шимийн чиглэл: махны Зүс: Хар Бий болгосон үржил-селекцийн арга: Англи улсын Шотланд нутгийн зүүн хойд хэсэгт орших Абердин, Ангус хэмээх гүнгийн эдлэн /графство/ газар дээр бий болсон. Сонгон үржүүлэгч, судлаач Х.Уотсон нь 1808 онд эцгийн сүргээс òàñалæ авсан мухар хар зүстэй шилмэл үнээг Тернит Джон хочтой бухаар хээлтүүлж, өөр дотор нь үржүүлсэнээр Абердин ангус үүлдрийг бий болгожээ. Тархалт: Шинэ-Зеландын нийт махны үхрийн 67 хувь, Аргентиний 27 хувийг абердин ангус эзэлнэ. Монгол оронд 2006 онд Абердин ангус үүлдрийн “ичмэл” үрийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” компани халимаг үүлдрийн нутагшсан үхэртэй эрлийзжүүлж, гарган авсан.

2010 онд “Гацуурт” ХХК Франц улсаас 150 толгой ангус үхэр авчирч, цэврээр нь үржүүлж байна. Онцлог: Лагс бие цогцостой, чээж гүн, хөл мөч богино, бөөрөнхийдүү намхан биетэй.Харьцангуй жижиг биетэй, түргэн өсөлттэй, махны гарц арвинтай, гулууз маханд эзлэх ясны хэмжээ 1518 хувь орчим байна. Эхсэх зөн билэг сайтай. Үнээний амьдын жин 500-700, үржлийн бухных 750-1000 кг.Тугалын төрөх үеийн жин 24-27 кг, 7-8 сарын настайдаа 200 кг хүрнэ. Нядлагын гарц нь 65-70 хувь. Бэлчээрийн маллагааны нөхцөлд өсвөр үхэр хоногт 900-1000 граммаар нэмэгдэнэ. Саамын хэмжээ 1500-1700 кг. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Тэжээлийн бааз сайтай аж ахуйн нэгжийг түшиглэн цэврээр нь үржүүлж, үржлийн цөм сүрэг бий болгох, зах зээлд ойр, дэд бүтэц сайтай аж ахуйнуудад мэргэжлийн хяналтын дор хэрэгцээний эрлийзжүүлэг явуулж, гетерозис чанар бүхий өндөр жинтэй өсвөр үхэр гаргаж, эрчимтэй өсгөн бойжуулж, шахаж бордох замаар мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

39


ШАР ТАРЛАН ҮҮЛДРИЙН ҮХЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ШАР ТАРЛАН ҮҮЛДРИЙН ҮХЭР 2015 оны байдлаар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнот зэрэг 7 аймагт 19052 толгой цэвэр үүлдрийн болон эрлийз үхэр байна. Ашиг шимийн чиглэл: мах-сүүний Зүс: Шар халиун, шар тарлан, ухаа-ягаан тарлан, цагаан толгойтой ухаа ягаан зүс голлоно. Бий болгосон үржил-селекцийн арга: Англи улсын Шотланд нутгийн зүүн хойд хэсэгт орших Абердин, Ангус хэмээх гүнгийн эдлэн /графство/ газар дээр бий болсон. Сонгон үржүүлэгч, судлаач Х.Уотсон нь 1808 онд эцгийн сүргээс òàñалæ авсан мухар хар зүстэй шилмэл үнээг Тернит Джон хочтой бухаар хээлтүүлж, өөр дотор нь үржүүлсэнээр Абердин ангус үүлдрийг бий болгожээ.

2010 онд “Гацуурт” ХХК Франц улсаас 150 толгой ангус үхэр авчирч, цэврээр нь үржүүлж байна. 1950-иад оноос Хэнтий аймгийн Дадал суманд, 2006 оноос Дорнот аймагт үржүүлж байна. Онцлог: Чийрэг, тэгш хэм бүхий биетэй, сүргийн дунджаар сэрвээний өндөр 135-140 см, биеийн ташуу урт 160-165 см, шилбэний бүслүүр 20-21 см. Толгой том, өргөн духтай, чээж гүн, бухны шалангийн хөгжил сайн, нуруу өргөн, хондлой орчмоор ялимгүй өндөр, булчингийн хөгжил сайн, зузаан арьстай, бөөрөнхий дэлэнтэй, бүдүүн хөхтэй.

Тархалт: Шинэ-Зеландын нийт махны үхрийн 67 хувь, Аргентиний 27 хувийг абердин ангус эзэлнэ.

Нас гүйцсэн үнээ 550-650 кг, үржлийн бух 900-1000 кг, үнээний дээд жин 870 кг, бухных 1300 кг хүрдэг. Симменталь үүлдэр нь мах болон сүүн ашиг шим зохистой хосолсон бөгөөд үржүүлж байгаа бүс нутгийн онцлогоос хамааран сүргийн дунджаар 3000-3500 кг сүү гарна.

Монгол оронд 2006 онд Абердин ангус үүлдрийн “ичмэл” үрийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” компани халимаг үүлдрийн нутагшсан үхэртэй эрлийзжүүлж, гарган авсан.

Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Зах зээлд ойр, дэд бүтэц сайтай аж ахуйнуудад сүүний чиглэлийн, бэлчээр сайтай ойт хээрийн бүсэд хосолмол ашиг шимийн чиглэлээр сайжруулагчаар ашиглах.

41


СҮҮ-МАХНЫ ЧИГЛЭЛИЙН АЛАТАУ ҮҮЛДРИЙН ҮХЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

СҮҮ-МАХНЫ ЧИГЛЭЛИЙН АЛАТАУ ҮҮЛДРИЙН ҮХЭР

2015 байдлаар 11957 толгой цэвэр үүлдрийн болон эрлийз үхэр байна.

Ашиг, шимийн чиглэл: Сүү-махны

Зүс: Бор хариун Бий болгосон үржил сэлэкцийн арга: Алатау үүлдрийг Киргиз болон Казахстаны өмнөд хэсгийн уулархаг бүсэд нутгийн үхрийг Швицийн бор үхрээр эрлийзжүүлж дараа нь Костром үүлдрээр цус сэлбэх замаар гарган авчээ. Анхны оролдого нь 1904 онд Заилийн Ала-Таугийн бүс нутагт швиц, симменталь, голланд, шортгорн үүлдрүүдийг авчирч нутагшуулан нутгийн үхрийн сайжруулагчаар ашигласан байна. 1950 онд бие даасан үүлдэр болж батлагдсан байна. Тархалт: 1950-иад онд монгол улсад сүү-махны чиглэлийн шинэ хэвшил бий болгох зорилгоор авчирсан байна. Архангай, Булган чиглэлийн ойт хээр, тал хээрийн бүс нутгийн хэд хэдэн сумдыг хамарсан “сүү, цөцгий тос үүйлдьэрлэх бүс” нутагт үндсэн сайржруулагчаар ашиглаж байв. Монголд байгаа Алатау үүлдрийн цөм сүргийг Төв аймгийн Батсүмбэрт үржүүлж байна. Манай орны байгаль цаг уурын нөхцөлд сайн зохицсон, нутагшсан ууган үүлдрүүдийн нэг юм.

Онцлог: Сүү-махны чиглэлийн үүлдэр юм. Янз бүрийн хувирал бүхий буган халиун зүстэй, чийрэг бие цогцостой, нягт бат бэх ястай, булчингийн хөгжил сайтай, махлаг шинж бүхий галбиртай. Том толгойтой, нүүрний хэсэг уртавтар, урт, өргөн, шулуун нуруутай, бөөрөнхий чээжтэй, хөл швиц үүлдрээс арай богино, хүчирхэг хөгжилтэй, аяган хэлбэртэй дэлэн, бортгон хэлбэртэй хөхтэй. Дэлэнгийн эзэлхүүн дунд зэрэг, сүүний вен тод илэрсэн, уян хатан, зузаан арьстай. Үнээ дунджаар 500-600 кг, үржлийн бух 800-1000 кг, “Витамин”хэмээх хочтой дархан ангийн бух 1280 кг татаж дээд үзүүлэлт тогтоосон. Өсвөр эр үхрийн хоногийн нэмэгдэл жин 850 грамм, нядлагын гарц 65 %. Маш сайн чанарын махтай. Сүүн ашиг шим хангалттай өндөр, нас гүйцсэн үнээ ссалийн хугацаанд 3.8-4,0 хувийн тослоагтой 4500 кг сүү өгнө. Зарим шилдэг аж ахуйнууд сүргийн дунджаар 7695-7704 кг сүү, 4.55-4.82 хувийн тослогтой өгдөг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Зах зээлд ойр, дэд бүтэц сайтай аж ахуйнуудад сүүний болон хосолмол ашиг шимийн чиглэлээр сайжруулагчаар ашиглах боломжтой.

43


ХАЛИМАГ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ХАЛИМАГ ҮҮЛДЭР 2015 оны байдлаар Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумдад 1200 толгой үхэр үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: махны Зүс: Улаан, улаан хүрэн, гүн хүрэн, хар, хар хүрэн. Зарим үхрийн толгой, хэвэл, хөл мөч цагаан байдаг.. Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн үхрийг сонгон үржүүлэх замаар бий болгосон. Тархалт: Доод Волга. Ставрополь, Чита муж, Тува, Буриад, Казахстан, Узбекстан, Туркмен зэрэг улсуудад үржүүлдэг. Монгол улс анх 1974 онд ЗХУ- цэвэр үүлдрийн ан бух 5, охин шүдлэн 100 толгойг Сэлэнгэ аймгийн Түшиг суманд авчирч үржүүлсэн. Онцлог: Халимаг үүлдрийн үхрийн онцлог толгой нь дагзны хянгагүй. Дух богино, духтай бараг нэгэн хавтгай дээр орших хавирган сар хэлбэрийн эвэртэй. Хамрын толио цэвэрхэн, толгой нь харьцангуй жижиг.

Энэ үүлдрийн үхэр лагс чамбай, дунд зэргийн биетэй, хөлийн тавилт зөв, махлаг богино хүзүүтэй, өргөн зузаан сэрвээтэй. Нуруу зоо өргөн, тэгш, хондлой яльгүй өндөр, их биеийн хойд хэсгийн булчин мах сайн хөгжсөн. Яс нь хөнгөн, бат бэх. Халимаг үхэр өсөлтийн эрчмээрээ хурдан, удаан гэж хоёр хэвшилтэй. Хурдан өсөлттэй үхэр нь өөрийнхөө жинг хурдан нэмдэг, хөнгөн ястай, нимгэн арьстай байх ба нядлагын гарц нь удаан өсөлттэй үхрээсээ 2-4%-иар илүү байдаг.Үнээний сэрвээний өндөр 127 см, бухных 140 см байна. Үнээний амьдын жин 420-450 кг, үржлийн бухных 700-900 кг, шилмэл үнээ 650-720 кг, шилмэл бух 9501200 кг жинтэй. Тугал 20-26 кг амьдын жинтэй төрж, 6 сартайдаа 160-200 кг, 16-18 сартайдаа 350-450 кг жин татна. Нядлагын гарц дунджаар 55-60%. Бордсон шарын нядлагын гарц 68%-д хүрдэг. Халимаг үхэр 180-240 хоногийн саалийн хугацаанд 4-4,5 хувийн тослогтой, 1100-1500 кг сүү өгдөг. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Ойт хээрийн бүсэд цэврээр өөр дотор нь болон монгол үхрийг махны чиглэлээр сайжруулахад ашиглах.

45


МОНТИБИЛЯРД ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНТИБИЛЯРД ҮҮЛДЭР 2015 байдлаар 1000 орчим толгой монбельярд үүлдрийн үхрийг цэврээр нь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: сүү-махны Зүс: толгой, хөл, гэдэс хэвлий, шалангийн хэсэг нь цагаан, их биений хэсэг буюу бөөр, хүзүү, хондлой нуруу нь улаан зүс зонхилох бөгөөд зүсийг бүхэлд нь тодорхойлбол улаан тарлан зүстэй. Бий болгосон үржил-селекцийн арга: Францын эртний гаралтай нутгийн үүлдэр болох Эльзасс (А1засе) үүлдрийн үхрийг Швейцарийн Симменталь үүлдрээр эрлийзжүүлэн бий болгосон. Тархалт: Монтибилярдыг Европын улс орнуудаас Герман, Голланд, Ирланд, Чех, Орос, Украин, Хойд болон Өмнөд Америк, Канад, Африкийн орнууд гээд цаг уурын янз бүрийн онцлогтой 50 гаруй улсад үржүүлдэг. Монгол улсад 2008 онд Малын улмын сангийн үндэсний төв энэ үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үр авчирч ашиглаж

байснаас гадна 2013-2014 онд “Нүүдэлчин” групп 400 орчим толгой монбельярд үүлдрийн үхэр оруулан ирж, Төв аймгийн Архуст суманд эрчимжсэн фермийн нөхцөлд үржүүлж байна. Онцлог: Монтибилярд үхэр нь чийрэг бие цогцостой. Биеийн хэсгүүдийн харьцаа жигд тэнцүү хөгжсөн, хөлийн тавьц тэгш, бөгс хондлой өндөр, биеийн хойд хэсэг сайн хөгжсөн, өргөн чээжтэй, нуруу тэгш зэрэг сүүний үхрийн бие галбирын нийтлэг шаардлагыг бүрэн хангасан. Тугалын төрөх үеийн жин 34-38 кг, нас гүйцсэн үржлийн бух 900-1200 кг, гурваас дээш тугалсан үржлийн үнээ 650-750 кг, бухны сэрвээний өндөр 144-150 см, үнээнийх 135-140 см байдаг байна. Үнээний жилийн дундаж саам 6500-7800 кг. Сүүний тослог 3.7-3.8 хувь, сүүний уураг нь 3.2-3.4 хувь. 18-20 сартай үхрийн гулууз 330-350 кг, нас гүйцсэн үнээнийх 370-395 кг жин татдаг. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн бүс нутагт эрчимжсэн фермийн аргаар үржүүлж, мах, сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах.

47


ХАР ТАРЛАН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ХАР ТАРЛАН ҮҮЛДЭР ОХУ, Герман, Франц, Унгар, Хятад улсаас оруулж ирсэн 4188 цэвэр үүлдрийн болон эрлийз үхэр байна. Ашиг шимийн чиглэл: сүүний Зүс: хар тарлан зүстэй. Бий болгосон үржил-селекцийн арга: Голландад ардын селекцийн аргаар гарган авсан. Тархалт: Англи, Франц, Итали, Польш, ОХУ, Голланд зэрэг олон оронд тархсан. Монгол улсад 1970-1980-иад онуудад тухайн үеийн ЗХУ, Герман, Польш улсаас нэлээд олон тоогоор оруулан ирж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгэ зэрэг аймаг, хотуудын ойролцоох аж ахуйнуудыг түшиглэсэн

20 гаруй фермд үржүүлж байв. Онцлог: Сүүлэг шинж сайн тодорсон. Дэлэн эзэлхүүн ихтэй, нийт үнээний 95 орчим хувь нь аяган хэлбэр бүхий дэлэнтэй. Үнээний сүргийн дундаж амьдын жин 800-850 кг. Нас гүйцсэн бухны жин 1200 кг. Нас гүйцсэн үнээний сэрвээний өндөр 143-145 см, чээжний гүн 80 см, өргөн 55 см, эр тугалын төрөх үеийн жин 35-42 кг, охин тугалынх 32-38 кг. Жилийн саамын хэмжээ 7000-8000 кг, 3.3-3.5 хувийн тослогтой. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Хүн амын төвлөрөл ихтэй бүс нутагт эрчимжсэн фермийн аргаар үржүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах.

49


МОНГОЛ /ХАЛХ/ ҮҮЛДРИЙН ХОНЬ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ /ХАЛХ/ ҮҮЛДРИЙН ХОНЬ Монгол улсын нийт малын 44,6 хувийг хонин сүрэг эзэлдэг. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Хар, бор нүдэн, хар, бор толгойтой цагаан зүстэй байна. Бий болгосон үржил селекцийн арга: Байгалийн шалгарал, сонгон үржүүлгийн ажлын үр дүнд бий болсон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Б.Пүрэв, PhD, малзүйч Б.Минжигдорж, Sc.D, малзүйч Ч.Арилдий, зөвлөх малзүйч Баталгаажуулсан огноо: 1990 оны 08 сарын 13-ны өдөр. ХААХХҮ-н сайдын А/69 тоот тушаал. Тархалт: Өндөр уулын бүсэд 9 хувь, тал хээрт 38 хувь, ойт хээрт 20 хувь, говь цөлд 2 хувь нь байршдаг. Онцлог: Монгол үүлдрийн хонь нь дан бэлчээрээр маллахад тохирсон, манай орны байгаль, цаг уурын нөхцөлд маш

сайн дасан зохицсон байгалийн бэлчээрийг жилийн турш ашиглан хямд өртөгтэй, гарц чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол хонь чийрэг бие цогцостой, галбирын онцын согоггүй, толгой хөнгөн, ялимгүй монхор хамартай, хүзүү урт биш, махлаг зоо нуруу тэгш өргөн, борви хүртэл унжсан дугираг том сүүлтэй, чээж өргөн, гүн, хөл шулуун, зөв гишгэдэлтэй, туруу нь бат бөх, мах булчин сайн хөгжсөн. Монгол хонины биеийн өсөлт 4.5 нас хүртэл үргэжлэх ба нас гүйцсэн хуцны намрын дундаж амьдын жин 63 кг, эм хониных 48 кг байх бөгөөд өвөл, хаврын улиралд намрын дундаж жингийхээ 25-30 хувийг алдаж онд орох боловч алдсан жингээ зун-намрын улиралд бүрэн нөхөж чаддаг онцлогтой. Нас гүйцсэн хуцнаас дунджаар 1.8 кг, төлгөн хуцнаас 1.3 кг, эм хониноос 1.5 кг, охин төлөгнөөс 1.2 кг ноос авдаг. Ноос нь эсгий, цэмбэ хийхэд нэн тохиромжтой төдийгүй ноолуурыг тусад нь ялгаж нэхмэл, сүлжмэл эдлэл хийхэд тохиромжтой. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэхийн зэрэгцээ зарим бүс нутагт сайжруулагчаар, тал хээрийн бүсэд үржүүлдэг хонины тэсвэрт чанар, махны гарцыг нэмэгдүүлэхэд ашиглах.

51


БАЯД ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БАЯД ҮҮЛДЭР Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас суманд Баяд үүлдрийн 115,5 мянга, сайжруулсан 120,0 мянга, нийт 235,5 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Их бие цагаан, толгой түрүү бараан (хар, бор, шар, хүрэн) зүстэй. Бий болгосон үржил- селекцийн арга: “Өөр дотор нь” мах ноосон ашиг шимийн чиглэлээр шилэн сонгож үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Т.Сономпил, гавъяат зоотехникч, /Ph.D/ Г.Мандал,малзүйч, улсын аварга мэргэжилтэн Д.Эрдэнээ, малзүйч, улсын аварга мэргэжилтэн Б.Эрдэнэцогт, малзүйч Баталгаажуулсан огноо: 1991 оны 7-р сарын 16. ХАА-н сайдын А/65 тоот тушаал. Тархалт: Увс аймгийн дийлэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн зарим суманд үржүүлдэг.

Баяд хонины үржлийн үндсэн сүрэг нь Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас суманд байдаг. Онцлог: Баяд хонь нь Их нууруудын хотгор, Ханхөхий уулын байгаль экологийн нөхцөлд сайн дасан зохицсон тэсвэр хатуужилтай, чийрэг бие цогцостой, биеийн хөгжил сайн, өргөн гүн чээжтэй, хондлой өргөн, өндөр, хөл чийрэг, туруу урт, бат бөх, бие томтой мах-өөх-ноосны хэвшилтэй. Баяд хонь амьдрах чадвар сайтай, бэлчээрээр тарга хүчээ хурдан авч түүнийгээ удаан хадгалдаг, махан ашиг шим өндөртэй байдгаараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгаатай. Нас гүйцсэн хонины сэрвээний өндөр дунджаар 68 см, биеийн ташуу урт 68.5 см, чээжний бүслэх 93 см. Нас гүйцсэн хуцны намрын дундаж жин 61 кг, төлгөн хуц 42 кг, эм хонь 53 кг, охин төлөг 33 кг, нас гүйцсэн хуц 2.2-2.8 кг, төлгөн хуц 1.7 кг, эм хонь 1.7-1.9 кг, охин төлөг 1.4-1.6 кг ноостой. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэх, зарим бүс нутгийн хонины махан ашиг шим, ноосны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглах.

53


ҮЗЭМЧИН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ҮЗЭМЧИН ҮҮЛДЭР Монгол орны зүүн бүсийн аймгийн сумдад Үзэмчин үүлдрийн 26,5 мянга, сайжруулсан 604,2 мянга, нийт 630,1 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Их бие цагаан, толгой бор, хүрэн. Бий болгосон үржил - селекцийн арга: Махан ашиг шимийн чиглэлээр шилэн сонгож “өөр дотор нь” үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: З.Гончигжав, PhD, профессор Г.Улаанхүү, малзүйч Б.Халтараа Д.Мөнхөө Баталгаажуулсан огноо: 1991 оны 7-р сарын 16 өдөр. ХАА-н сайдын А/65 тоот тушаал. Тархалт: Үзэмчин хонийг Сүхбаатар аймгийн ихэнх, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Өвөрхангай аймгийн

зарим суманд үржүүлдэг. Үндсэн сүрэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдаг. Онцлог: Цаг агаарын хувьд харьцангуй дулаан, бэлчээр сайтай Дорнод-монголын уудам тал нутгийн бэлчээрт дасан зохицсон. Чийрэг бие цогцостой, мах булчингийн хөгжил сайтай махлаг лагс чамбай, уртавтар биетэй, гүн өргөн чээжтэй, нуруу ууц өргөн, урт, тэгш, шулуун, хөл богиновтор боловч чийрэг бат бөх туруутай, том дугираг өөхөн сүүлтэй. Нас гүйцсэн хуцны сэрвээний өндөр 71 см, биеийн ташуу урт 75 см, чээжний бүслэх 95 см, эм хониных 63 см, 68 см, 86 см байна. Үзэмчин хонь бэлчээрээр тарга хүч сайн авдаг. Нас гүйцсэн хуц дунджаар 75 кг, төлгөн хуц 52 кг, эм хонь 61 кг, охин төлөг 50 кг жин татна. Хонины амьдын жин зуны улиралд аажим намарт эрчимтэй нэмэгддэг онцлогтой. Үржлийн хуцнаас дунджаар 1.4 кг, төлгөн хуцнаас 1.0 кг, эм хониноос 1.3 кг, охин төлөгнөөс 1.1 кг ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэх, тал хээрийн бүсийн хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглах.

55


БАРГА ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БАРГА ҮҮЛДЭР Барга үүлдрийн 70,0 гаруй мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Голдуу улаан толгойтой, их бие цагаан, заримдаа шар халзан, хув цагаан зүстэй. Бий болгосон үржил - селекцийн арга: Тал хээрийн бүсэд зохицсон махан ашиг шим сайтай хонийг шилэн сонгож, өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Б.Биньеэ, PhD, зөвлөх малзүйч Д.Чойжил, PhD, зөвлөх малзүйч Ж.Данжин, малзүйч Баталгаажуулсан огноо: 2012 оны 07 сарын 19-ны өдөр. ХХААХҮ-н сайдын А/126 тоот тушаал Тархалт: Дорнод аймгийн ихэнх, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн

зарим сумаар тархсан ба үржлийн үндсэн сүрэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд байдаг. Онцлог: Барга үүлдрийн хонь нь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн дасан зохицсон чийрэг бие цогцостой, өргөн чээжтэй, богино зузаан отоггүй сүүлтэй, мах, өөхөн ашиг шим давуу хөгжсөн. Тэсвэр хатуужилтай, туурайн хөгжил сайтай тул уул толгодын гойд зохицсон. Нас гүйцсэн хонины дундаж сэрвээний өндөр 68 см, биеийн ташуу урт 69 см, чээжний бүслэх 90 см байна. Биеийн хөгжил гүйцсэн хуц 75 кг, төлгөн хуц 46 кг, эм хонь 56 кг, охин төлөг 43 кг жин татна. Үржлийн бүдүүн хуцнаас 1.2 кг, төлгөн хуцнаас 1.1 кг эм хониноос 1.2 кг, охин төлөгнөөс 1.0 кг бүдүүн ноос авдаг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Мах-өөхний чиглэлээр цэвэр үржүүлгийн аргаар өсгөн үржүүлэхийн зэргэцээ нутгийн хонины махны гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр сайжруулагчаар ашиглах.

57


БАЙДРАГ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БАЙДРАГ ҮҮЛДЭР Байдраг үүлдрийн цөм сүрэг 700, сайжруулсан хонь 6000 мянга гаруй байна. Ашиг шимийн чиглэл: мах-өөх - бүдүүвтэр ноос Зүс: их бие жигд цагаан, толгой түрүү хар, хар халзан, хүрэн нүдэн байна. Бий болгосон үржил-селекцийн арга: Нутгийн хониноос ноосны гарц, урт, чанараар сайныг нь шилж өөр дотор нь сонгон үржүүлэх аргыг хэрэглэсэн. Зохион бүтээгч: Ц.Арвий, PhD, гавъяат малзүйч П.Мягмаржав, малзүйч Л.Сэндрээ, малзүйч Баталгаажуулсан огноо: 1983 оны 2-р сарын 24 өдөр. тушаал.

ХАА-н сайдын А/81 тоот

Тархалт: Байдраг хонины цөм сүргийг Баянхонгор Жаргалант суманд үржүүлж байна.

Онцлог: Байдраг хонь нь чийрэг бие цогцостой ба галбирийн зөв тогтоцтой, нуруу тэгш, хөл өргөн зөв тавилттай, толгой жижгэвтэр монхордуу хамартай, мах-булчингийн хөгжил сайтай, мах-өөх, бүдүүвтэр ноосны хэвшлийн үүлдэр. Сэрвээний өндөр 67.8 см биеийн ташуу урт 70.0 см, чээжний гүн 32.9 см, чээжний өргөн 20.8 см, чээжний бүслүүр 96.7 см байна. Нас гүйцсэн хуцны амьдын жин дунджаар 67 кг, төлгөн хуцных 42.7 кг, эм хонь 52.7 кг, охин төлөг 42.6 кг буюу монгол хониныхоос онц ялгаагүй байгаа нь гол төлөв ноос үйлдвэрлэлийн чиглэлээр үржүүлж байгаатай холбоотой. Байдраг хонины ноос нь торгомсог, гялалзсан цагаан өнгөтэй 35 см хүртэл урт. Нас гүйцсэн хуцны ноосны гарц 2.9 кг, төлгөн хуцных 1.8 кг, эм хониных 2.2 кг, охин төлөгнийх 1.7 кг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж, ашиг шимийг нь бататгах.

аймгийн

59


ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР Говь-алтай үүлдрийн цөм сүрэг 71,3 мянга, сайжруулсан 120,0 мянга, нийт 200-гаад мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: мах-өөх -бүдүүвтэр ноос Зүс: Хуцны 60 хувь, эм хонины 30 хувь нь эвэртэй, их бие цагаан, толгой түрүү ихэвчлэн халзан, хар нүдэн зүстэй. Бий болгосон үржил селекцийн арга: Монгол хонийг өөр дотор нь шилэн сонгож үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: М.Даш, академич, PhD, Ч.Гэлэн, гавъяат малзүйч Ч.Арилдий, зөвлөх малзүйч, Я.Дүгэржав, малзүйч Ч.Дашдэлэг, малзүйч, Г.Баасанхүү, малзүйч Баталгаажуулсан огноо: 1991 оны 7-р сарын 16 өдөр. ХХАА-н сайдын А/65 тоот тушаал. Тархалт: Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудын зарим суманд тархсан. Үүлдрийн үндсэн сүргийг Бугат, Цээл, Тонхил суманд үржүүлдэг.

Онцлог: Тус үүлдэр нь Говь-Алтайн нуруу болон түүний салбар уулс, Алтайн өвөр говийн тал хээр, говь цөл нутгийн экологи, бэлчээрийн маллагааны нөхцөлд гойд сайн зохицсон биеэр том, ноос ихтэй чийрэг бие цогцостой, биеийн хэсгүүд жигд хөгжсэн, чээж өргөн, гүн, хөл урт учир уулын бэлчээр ашиглахдаа сайн. Мах-ноосны чиглэлийн бүдүүвтэр ноостой. Нас гүйцсэн хонины сэрвээний өндөр дунджаар 71 см, биеийн ташуу урт 76.5 см, чээжний бүслэх 94.5 см, өсвөр хонины сэрвээний өндөр 65.5 см, биеийн ташуу урт 71 см, чээжний бүслэх 86 см. Нас гүйцсэн хуцны дундаж амьдын жин 68.8 кг, төлгөн хуц 50.0 кг, эм хонь 54.0 кг, охин төлөг 45.0 кг. Өвөл, хаврын улиралд намрын дундаж жингийхээ 20-25 хувийг алдан онд ордог боловч зун, намарт сайн таргалж алдсан жингээ бүрэн нөхдөг. Үржлийн хуцнаас 2.1 кг, төлгөн хуцнаас 1.8 кг, эм хониноос 2.1 кг, охин төлөгнөөс 1.6 кг гялалзсан өнгөлөг ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэх, зарим бүс нутгийн хонины ноосны гарц, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглах.

61


САРТУУЛ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

САРТУУЛ ҮҮЛДЭР Сартуул үүлдрийн 266,5 мянга, сайжруулсан 532,0 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүвтэр ноос Зүс: Хар халзан, хар ба бор толгойтой цагаан зүстэй. Бий болгосон үржил селекцийн арга: Хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон хонийг ноосны гарц, чанараар нь сонгон үржүүлж бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Л.Лхасүрэн гавъяат малзүйч, Х.Сүхбаатар малзүйч С.Уртбаяр малзүйч, Д.Бямбасүрэн малзүйч С.Оюунчимэг малзүйч, Т.Буянжаргал малзүйч Баталгаажуулсан огноо: 2002 оны 10-р сарын 01 өдөр. ХХАА-н сайдын А/118 тоот тушаал. Тархалт: Завхан, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн зарим суманд

тархсан бөгөөд үржлийн үндсэн сүргийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үржүүлдэг. Онцлог: Сартуул хонь нь хангай, говь хосолсон байгаль экологийн нөхцөлд сайн дасан зохицсон. Нийт сүргийн 87 хувь нь чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй, урт, бүдүүвтэр ноостой. Үржлийн хуцны сэрвээний дундаж өндөр хуц 70.4 см, биеийн ташуу урт 76 см, чээжний бүслэх 91 см, эм хонины сэрвээ 65.3 см, биеийн ташуу урт 72 см, чээжний бүслэх 84 см. Нас гүйцсэн хуц 65 кг, төлгөн хуц 48 кг, эм хонь 44 кг жинтэй. Хурганы төрөх үеийн амьдын жин нь 3.5-3.6 кг. Бүдүүн хуцнаас 2.6 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 2.2 кг, охин төлөгнөөс 1.9 кг сайн чанарын ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэх, зарим бүс нутгийн хонины ноосны гарц, чанарыг дээшлүүлэх чиглэлээр сайжруулагчаар ашиглах.

63


ДАРХАД ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ДАРХАД ҮҮЛДЭР Дархад үүлдрийн цөм сүргийн 240,1 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх - бүдүүвтэр ноос Зүс: Хар толгой, хар нүдэн, хар, шар халзан Бий болгосон үржил селекцийн арга: Удам дагуулан үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Д.Доржсэмбээ, малзүйч Б.Чутнай, малзүйч Г.Баттулга, малзүйч Баталгаажуулсан огноо: 2015 он Тархалт: Хөвсгөл аймгийн дийлэнх, Булган, Архангай, Орхон аймгийн зарим сумдаар тархсан ба үндсэн сүргийг Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ, Улаан уул, Баянзүрх суманд үржүүлдэг.

Онцлог: Дархад хонь өндөр уул, тайгын бүсийн нөхцөлд гойд зохицсон, чийрэг бие цогцостой, хүйтэнд тэсвэртэй, ялангуяа их цастай өвөл, хаврын улиралд бэлчээр ашиглах, цас туулах онцгой чадвартай. Хөдөлгөөн хурдан, булчин шөрмөс сайн хөгжсөн, чээж гүн, нуруу өргөн, тэгш, ууц нуруундаа өөх ихээр хуримтлуулдаг онцлогтой үүлдэр юм. Нас гүйцсэн хуцны дундаж амьдын жин 74 кг, төлгөн хуцных 46 кг, эм хониных 56 кг, охин төлөгнийх 44 кг. Үржлийн хуцнаас 1.7 кг, төлгөн хуцнаас 1.3 кг, эм хониноос 1.5 кг, охин төлөгнөөс 1.0 кг ноолуур ихтэй, хялгас багатай ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлэхийн зэрэгцээ хангайн өндөр уулын бүс нутгийн хонины ноосны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглах.

65


ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ Тамир үүлдрийн хэсгийн 88,4 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүвтэр ноос Зүс: Халзан, хар нүдэн, хар, шар халзан, хар толгойтой Бий болгосон үржил - селекцийн арга: Төвийн бүсийн монгол хонийг Баяд, Үзэмчин, Байдраг зэрэг шилдэг омгийн хониор сайжруулан ноос, махан ашиг шимээр нь сонгон үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгч: Г. Самбуу, ScD, гавъяат малзүйч Б. Минжигдорж, ScD, гавъяат малзүйч Баталгаажуулсан огноо: 2001 он. ХХАА-н сайдын тушаал. Тархалт: Архангай аймгийн Чулуут, Хангай, Цэнхэр сумдад тархсан

ба үржлийн цөм сүргийг тус аймгийн Ихтамир суманд зонхилон үржүүлдэг. Онцлог: Тамир хонь Хангайн өндөр уулын байгаль цаг уур экологийн нөхцөлд бэлчээрээр маллахад тохиромжтой. Амьдрах чадвар сайтай. Галбир, биеийн хөгжил сайтай, сайжруулагч удмын онцгой чанарыг хослуулж чадсан. Өвөл, хаврын улиралд харьцангуй бага турж онд ордог. Үржлийн хуц дунджаар 64 кг, төлгөн хуц 52 кг, эм хонь 53 кг, охин төлөг 43 кг жинтэй. Нас гүйцсэн хуцнаас дунджаар 2.0 кг, төлгөн хуцнаас 1.2 кг, эм хониноос 1.6 кг, охин төлөгнөөс 1.2 кг бүдүүвтэр ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Өөр дотор нь үржүүлэн ашиг шимийг бататган сайжруулж тоог нь олшруулах.

67


ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ Хотонт үржлийн хэсгийн 43,4 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Хар, бор халзан, хар бор толгойтой, Зүс цагаан. Бий болгосон үржил-селекцийн арга: Монгол хонины бие бүтцийн хувьсамжийг илрүүлэн түүний удамших онцлогийг ашиглан махлаг чанараар сонгон үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгч: Б.Минжигдорж, ScD, гавъяат малзүйч Х.Санжмятав, PhD Б.Цэдэв, малзүйч Баталгаажуулсан огноо: 1996 оны 12-р сарын 14-ны өдөр. ХААҮ-ийн сайдын 9/75 тоот тушаал.

Тархалт: Архангай, Булган, Төв аймгийн зарим суманд тархсан. Хотонт суманд үржлийн хэсгийн үндсэн сүргийг үржүүлдэг. Онцлог: Хотонт хонь жирийн хониноос нурууны 1-2 нугалам илүү учраас жин, махны гарцаар давуу. Өөрөөр хэлбэл нэг айлын хоногийн хоолны мах элбэг хүрэх илүү махтайгаараа онцлог. Бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, сээр, харцаганы нугалам, хос хавирга илүү, харьцангуй уртавтар биетэй, махан ашиг шим сайтай. Үржлийн хуц 68 кг, төлгөн хуц 54 кг, эм хонь 53 кг, охин төлөг 43 кг жинтэй. Ноосны дундаж гарц бүдүүн хуцных 1.8 кг, төлгөн хуцных 1.3 кг, эм хониных 1.2 кг, охин төлөгнийх 1.1 кг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь үржүүлэн ашиг шимийг бататган сайжруулж тоог нь олшруулж, ойт хээрийн бүсэд сайжруулагчаар ашиглах.

69


КЕРЕЙ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

КЕРЕЙ ҮҮЛДЭР Керей үүлдрийн цөм сүрэг 125,3 мянга, сайжруулсан 570,0 мянга, нийт 694,8 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Голдуу бор, хүрэн бор зүстэй. Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн ууцан сүүлт хонийг мах, ноосон ашиг шимээр нь шилэн сонгох аргаар удам дамжуулан үржүүлж бий болгосон. Үүлдрийн зохион бүтээгч: О.Хатран, гавъяат малзүйч Х.Самилан, малзүйч Баталгаажуулсан огноо: 1999 оны 3-р сарын 1-ний өдөр. ХХАА-н сайдын А/27 тоот тушаал.

Онцлог: Алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, чацархаг, хондлойн хэсэг нь өргөгдсөн, ууц сүүлэндээ их хэмжээний өөх хуримтлуулдаг, том ууцан сүүлтэй, сүүл нь ацалсан хэлбэртэй, бат бөх туурайтай, номхон дөлгөөн зантай. Хуцны сэрвээний өндөр 75.2 см, биеийн ташуу урт 72.7 см, эм хониных 66.5 см, охин төлөгнийх 60.3см. Нас гүйцсэн хуц 75.0 кг, төлгөн хуц 48.0 кг, эм хонь 56.1 кг, охин төлөг 45.6 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 1.3 кг, охин төлөгнөөс 1.4 кг ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр нь үржүүлэх, өндөр уулын бүс нутгийн хонины махны гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр сайжруулагчаар ашиглах.

Тархалт: Баян-Өлгий, Ховд аймгийн зарим суманд тархсан. Үндсэн сүргийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг.

71


ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ Торгууд үүлдрийн хэсгийн 1000 шахам хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Ихэнхдээ цайвар бор зүстэй. Хурга төрөхдөө хүрэн бор, хар зүстэй гарч улмаар цайвар бор, цагаан зүстэй болж өсдөг. Бий болгосон үржил- селекцийн арга: Нутгийн ууцан сүүлт хонийг Сараджин үүлдрийн хоньтой эрлийзжүүлж, махан ашиг шимээр нь шилж сонгон үржүүлж бий болгосон. Зохион бүтээгч: Б.Пүрэв, PhD Н.Сүхээ, PhD, дэд профессор Баталгаажуулсан огноо: 1982 он. ХХАА-н сайдын А/81 тоот тушаал.

Тархалт: Ховд аймгийн зарим суманд тархсан. Үржлийн цөм сүргийг тус аймгийн Булган суманд үржүүлдэг. Онцлог: Торгууд хонины үүлдрийн хэсэг нь Алтайн уулархаг нутгийн байгаль цаг уурын нөхцөлд сайн дасан зохицсон. Бэлчээрээр маллахад тохирсон, сэргэлэн цовоо, алсын бэлчээрийг ашиглахдаа сайн, том ууцан сүүлтэй, биеийн хэмжээ, жингээр монгол хониноос давуу, мах-өөх арвинтай, цагаан ноостой. Нас гүйцсэн хуц 80 кг, төлгөн хуц 52 кг, эм хонь 60 кг, охин төлөг 48 кг. Бүдүүн хуцнаас 2.5 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 2 кг, охин төлөгнөөс 1.5 кг бүдүүвтэр ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж, цөм сүрэг бүрдүүлэх, тоог нь олшруулах.

73


АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ Алтанбулаг үржлийн хэсгийн хонины цөм сүргийн толгой хонь үржүүлж байна.

2300

Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Гол төлөв улаан бор, хүрэн, хар зүстэй байна. Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн монгол хонийг ууцан сүүлт Эделбай, Гиссар үүлдрийн хоньтой эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийн хонийг “өөр дотор нь” шилэн сонгож үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгч: Я.Нямаа, төрийн соёрхолт, ScD, профессор Ш.Мягмарсүрэн, малзүйч Д.Бямбажав, малзүйч Ц.Доржготов, малзүйч А.Цэрэн-Очир,малын их эмч Н.Полоо, малзүйч О.Пүрэвдорж,малчин Баталгаажуулсан огноо: 1996 оны 12-р сарын 14-ны өдөр. ХААҮ-ийн сайдын 9/70 тоот тушаал.

Онцлог: Ойт хээр болон тал хээрийн бүсэд дасан зохицсон, уртавтар биетэй, махлаг шинж сайн тодорсон лагс, чийрэг бие цогцостой, чацархаг, нуруу хондлой өргөн гүн чээжтэй, ууцан сүүлтэй. Хөлийн тавилт зөв, бэлчээрээр таргалах, бордоо авах чадвар сайтай, түргэн өсөлттэй ялангуяа шүдлэн насандаа илүү эрчимтэй өсдөг. Махан шим өндөртэй зэрэг онцлогтой. Үржлийн бүдүүн хуцны сэрвээний дундаж өндөр 76 см, биеийн ташуу урт 92 см, чээжний бүслэх 100 см, эм хониных дээрхи дараалалаар 71 см, 75 см, 96 см. Нас гүйцсэн хуц 82 кг, төлгөн хуц 58 кг, эм хонь 62 кг, охин төлөг 51 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуц 2.5 кг, төлгөн хуц 1.2 кг, эм хонь 1.3 кг, охин төлөг 1.1 кг ноосны гарцтай. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэн ашиг шимийг нь бататган сайжруулж, зарим бүс нутгийн хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглах; Гиссар, Эдельбай үүлдрээр цус сэлбэх.

Тархалт: Төв аймгийн зарим суманд тархсан. Үржлийн үндсэн сүргийг Төв аймгийн Алтанбулаг суманд үржүүлдэг.

75


СУТАЙ ОМОГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

СУТАЙ ОМОГ Сутай омгийн 124,0 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүвтэр ноос Зүс: хар толгойтой, халзан, хар нүдэн Бий болгосон үржил-селекцийн арга: Нутгийг хонийг ноос, махан ашиг шимээр сонгон үржүүлэх замаар бий болгосон. Зохион бүтээгч: Б.Пүрэв, (PhD) З.Дамдин, малзүйч Д.Бальдиржамц, малзүйч Баталгаажуулсан огноо: ХААХХҮ-ийн сайдын 1990 оны 08 сарын 13-ны өдөр. А/69 тоот тушаал.

Тархалт: Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим суманд тархсан. Үржлийн цөм сүргийг Ховд аймгийн Дарви суманд үржүүлдэг. Онцлог: Сутай хонь нь Сутайн уулсын өвөрмөц байгаль, экологи нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон. Чийрэг бие цогцостой, тэсвэртэй, галбирын элдэв согоггүй, сэрвээ намхан, ууц махлаг өргөн, хөдөлгөөн хурдан, махлаг шинж сайн хөгжсөн, богино өөхөн сүүлтэй. Үржлийн хуцны дундаж амьдын жин 60-65 кг, төлгөн хуцных 45 кг, эм хониных 55 кг, охин төлөгнийх 41 кг, нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.5 кг, эм хониноос 1.6 кг, охин төлөгнөөс 1.2 кг ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлэн ашиг шимийг бататган сайжруулж үүлдрийн хэмжээнд хүргэх.

77


БАЯНГОЛ ОМОГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БАЯНГОЛ ОМОГ Баянгол омгийн 30,0 гаруй мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Нийт сүргийн 75 орчим хувь нь хар нүдэн, хар халзан, хар толгойтой, үлдсэн хэсэг нь бор халзан, бор нүдэн, улаан халзан, их бие цагаан. Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн хонийг мах, ноосон ашиг үржүүлгийн аргаар бий болгосон.

шимээр

сонгон

Омгийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Э.Ёндонсамбуу, малзүйч Ш.Балсанжав, малзүйч Баталгаажуулсан огноо: 2015 он. Тархалт: Өвөрхангай, Булган аймгийн зарим суманд тархсан.

Үржлийн цөм сүргийг Өвөрхангай аймгийн Баянгол суманд үржүүлдэг. Онцлог: Мах-ноосны чиглэлийн хонины хэв шинжийг сайтар хадгалсан, чийрэг бие цогцостой, нутгийн Монгол хониноос амьдын жингээр нэлээд илүү, төлөрхөг чанар сайтай, байгалийн эрсдэл даах чадвар сайтай, өвөл, хавар тарга хүчээ сайтар хадгалж онд ордог онцлог давуу шинжтэй. Нас гүйцсэн хуцны дундаж амьдын жин 75 кг, төлгөн хуцных 50 кг, эм хониных 60 кг байна. Нас гүйцсэн хуц 1.8-2.8 кг, эм хонь 1.4-1.8кг ямаан үс багатай, ноолуур үс ихтэй чанар сайтай бүдүүн ноос өгдөг. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлэн ашиг шимийг бататган сайжруулж тоог нь өсгөх, тал хээрийн бүсэд нутгийн хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах.

79


БУРИАД ОМОГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БУРИАД ОМОГ Буриад омгийн 71,4 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүн ноос Зүс: Голдуу шар нүдэн, халзан, бор нүдэн, бор халзан, хар халзан, хундан Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн хонийг махан ашиг шимээр нь сонгон үржүүлгийн аргаар бий болгосон. Омгийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Б.Минжигдорж, ScD, гавъяат малзүйч Т.Батсүх, PhD, малзүйч Ц.Цэенханд, малзүйч Баталгаажуулсан огноо: 2015 оны 07 сарын 07-ны өдөр. ХХАА-н сайдын А/94 тоот тушаал.

Онцлог: Буриад омгийн хонь нь Улз голын сав дагуух бүс нутагт бэлчээрээр маллахад тохиромжтой, чийрэг бие цогцостой, тэгш өндөрдүү, ууц ялимгүй өргөдсөн, цээж өргөн, гүн, сүүл богино, зузаан, чээжирхэг, жин ихтэй бүдүүн ноостой. Нас гүйцсэн хонины дундаж сэрвээний өндөр 72 см, биеийн ташуу урт 74 см, чээжний бүслэх 97 см. Өвсөр хониных дээрхи дараалалаар 66 см, 69 см, 89 см. Нас гүйцсэн хонины намрын дундаж амьдын жин 70 кг, өсвөр хониных 52 кг хүрнэ. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь үржүүлэн ашиг шимийг бататган сайжруулах, тухайн бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд сайжруулагчаар ашиглах.

Тархалт: Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар зэрэг сумдад тархсан. Цөм сүрэг нь тус аймгийн Дашбалбар суманд байдаг.

81


НАРИЙН, НАРИЙВИАР НООСТ ХОНИНЫ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НАРИЙН, НАРИЙВИАР НООСТ ХОНИНЫ ҮҮЛДЭР Эх орны үйлдвэрүүдийг стандартын шаардлагад нийцсэн түүхий эдээр хангах, ноос, мах үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 1950-иад оноос ЗХУ-аас /хуучин нэрээр/ Алтай, Прекос, Ставрополь, Өвөрбайгаль, Куйбышев, Хойт Кавказ, Ромни-Марш, Цигай зэрэг нарийн, нарийвтар

ноост үүлдрийн хуц авчирч монгол хонины ноос, махан ашиг шимийг сайжруулах өргөн хүрээтэй үржил, селекцийн ажил явуулсны үр дүнд монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан, Жаргалант зэрэг үүлдэр, үүлдрийн хэсэг бий болсон.

83


НАРИЙВТАР НООСТ ОРХОН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НАРИЙВТАР НООСТ ОРХОН ҮҮЛДЭР Орхон үүлдрийн 2973 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Нарийвтар ноос-мах Зүс: Хундан цагаан Бий болгосон үржил-селекцийн арга: Монгол хонийг Прекос үүлдэртэй эрлийзжүүлж, хоёрдугаар үеэс эхлэн нарийвтар ноост Цигай дараа нь нарийн ноост Алтай үүлдрээр цус сэлбэн эрлийзжүүлж, үржүүлгийн нарийн аргаар бий болгосон. Үүлдрийн зохион бүтээгч: Т.Аюурзана, төрийн шагналт, гавъяат малзүйч Ш.Дашцэрэн,төрийн шагналт малзүйч Ж.Рааш, төрийн шагналт малзүйч Л.Хөх-Уул, хөдөлмөрийн баатар, хоньчин Баталгаажуулсан огноо: 1961 он.

Тархалт: Сэлэнгэ аймгийн Орхон сум, цөм сүргийн үржлийн төвд үржүүлж байна. Онцлог: Орхон хонь бэлчээрээр маллахад зохицсон чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бие том, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар (115 %) өндөртэй, манай улсын анхны нарийвтар ноост хонины үүлдэр юм. Нэхмэл, сүлжмэл, ээрмэл хийхэд тохиромжтой 56/58-р чанарын нарийвтар ноостой, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 84 кг, төлгөн хуц 67 кг, эм хонь 58 кг, охин төлөг 48 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 7,5 кг, төлгөн хуц 5.1 кг, эм хонь 3.7 кг охин төлөг 3.4 кг нарийвтар ноостой. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Удмын санг хамгаалж өөр дотор нь цэврээр үржүүлж тоог нь олшруулах.

85


НАРИЙН НООСТ ХАНГАЙ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НАРИЙН НООСТ ХАНГАЙ ҮҮЛДЭР Хангай үүлдрийн цөм сүргийн 81,0 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-нарийн ноос Зүс: Хундан цагаан Бий болгосон үржил-селекцийн арга: Монгол үүлдрийн хонийг нарийн ноост Алтай болон Ставрополь үүлдрээр эрлийзжүүлэх, үржүүлгийн олон хувилбарт аргаар бий болгосон. Үүлдрийн зохион бүтээгч: Б.Аюуш, төрийн шагналт, /PhD/, малзүйч Н.Дашийв, гавъяат малзүйч Ш.Гомбосүрэн, төрийн шагналт, малзүйч Г.Алтангэрэл, төрийн шагналт, малзүйч Ө.Хэмжээт, малзүйч Баталгаажуулсан огноо: 1990 оны 03 сарын 27-ны өдөр. ХААХҮ-н сайдын А/29 тоот тушаал.

Тархалт: Сэлэнгэ, Булган аймгийн зарим суманд тархсан. Үржлийн цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үржүүлдэг. Онцлог: Хангай хонь ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар өндөртэй. Лагс чамбай биетэй, толгойн гуравны нэгээс хойш, борвиноос дээш бүтэн үргэлж ноостой, бэлчээрийг сайн ашиглах, цас цавчиж идээшлэх чадвартай. Хангай хонины сэрвээний өндөр 71 см, биеийн ташуу урт 68 см. Чээжний өргөн 21 см. Нас гүйцсэн хуц 80-85 кг, төлгөн хуц 40-45 кг, эм хонь 50-55 кг жинтэй. Амьдын жингийн 1727 хувийг өвөл, хаврын улиралд алдаж онд ордог. Хангай үүлдрийн хонины сүргийн дундаж ноосны гарц 3.2 кг. Нас гүйцсэн хуцнаас 6.5 кг, эм хониноос 3.5 кг, охин төлөгнөөс 3.5 кг жигд нарийн ноос бэлтгэдэг. Нооосны урт дунджаар 7-8 см, 60/64-р чанарын нарийн ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Удмын санг нь хамгаалж, өөр дотор нь цэврээр үржүүлэн тоог нь олшруулах.

87


НАРИЙВТАР НООСТ ТАЛ НУТГИЙН ЦАГААН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НАРИЙВТАР НООСТ ТАЛ НУТГИЙН ЦАГААН ҮҮЛДЭР Тал нутгийн цагаан үүлдрийн хонины сүрэг 1000 шахам байна.

Цөм сүргийг Хэнтий аймгийн Цөм сүргийн үржлийн төвд үржүүлдэг.

Ашиг шимийн чиглэл: Мах-нарийвтар ноос Зүс: Хундан цагаан Бий болгосон үржил-селекцийн арга: Монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөр байгаль үүлдэр, нарийвтар ноост Цигай үүлдрийн хоньтой эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн зохион бүтээгч: С.Батсүх, гавъяат малзүйч, PhD Б.Түмэнхишиг, малзүйч Д.Саарал, малзүйч Баталгаажуулсан огноо: 1993 оны 3-р сарын 3 өдөр. ХХАА-н сайдын А/18 тоот тушаал. Тархалт: Хэнтий аймгийн Өндөрхаан суманд үржүүлдэг.

Онцлог: Үүлдрийн хонь нь тал нутгийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшлийн нарийвтар ноостой, чийрэг бие цогцостой, дунд зэргийн биетэй, галбирын ямар нэгэн согоггүй. Эм хонь нь эвэргүй, хуц голдуу эвэртэй. 100 эм хонины ихэрлэлт 130 хувь. Хурга 4.1 кг жинтэй төрж найман сартайдаа 33 кг жинд хүрдэг. Нас гүйцсэн хуц 72 кг, төлгөн хуц 48 кг, эм хонь 53 кг охин төлөг 44 кг жинтэй. Үүлдрийн сүргийн дундаж ноосны гарц нь 2.1 кг. Нас гүйцсэн хуцнаас 3.6 кг, эм хониноос 1.7 кг багц хэлбэртэй, нэхмэл сүлжмэл эдлэлийн түүхий эд болгон ашиглахад тохиромжтой сайн чанарын нарийн ноос бэлтгэнэ. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлэн тоог нь олшруулж, үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах.

89


НАРИЙВТАР НООСТ ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НАРИЙВТАР НООСТ ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ Ерөө үүлдрийн хэсгийн цөм сүрэгт 4000 орчим хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: мах-нарийвтар ноос Зүс: Хундан цагаан Бий болгосон үржил - селекцийн арга: Нутгийн монгол хонийг нарийвтар ноост Куйбышев үүлдэртэй дараа нь Ромнимарш, Хойд кавказ үүлдрээр эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгчид: Г.Чадраабал, aкадемич, гавъяат малзүйч Д.Лхагвасүрэн, PhD Н.Баясгалан, малзүйч Г.Сандаг, малзүйч Н.Зоригт, малзүйч Баталгаажуулсан огноо: 1981 оны 09-р сарын 12-ны өдөр. ХАА, САА-н сайдын 286/304 тоот тушаал

Тархалт: Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим суманд тархсан. Цөм сүргийг Сэлэнгэ аймгийн үржлийн төвд үожүүлдэг. Онцлог: Ерөө үүлдрийн хэсгийн хонь ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон, бэлчээрээр маллахад тохиромжтой, чийрэг бие цогцостой, махлаг шинж давуу хөгжсөн, өсөлт түргэнтэй. Эм хонь сүү ихтэй тул хурганы өсөлт маш эрчимтэй явагддаг. Хургыг эхээс ялгах үед 2830 кг жин хүрдэг. Үржлийн хуцны дундаж амьдын жин 65 кг, төлгөн хуцных 45 кг, эм хониных 50 кг, охин төлөгнийх 40 кг. Нас гүйцсэн үржлийн хуц 6.4 кг, төлгөн хуц 4.7 кг, эм хонь 3.0-3.3 кг, охин төлөг 3.1 кг ноостой. Гялалзсан, өнгөлөг, 13-17 см урт нарийвтар ноос өгдөг. Ноосыг нэхмэл, сүлжмэл, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах, арьсаар үслэг эд хийхэд тохиромжтой. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Удмын санг нь хамгаалж өөр дотор нь цэврээр үржүүлэн тоог нь олшруулах, үржил, ашиг шимийг бататган сайжруулах.

91


НАРИЙВТАР НООСТ ЖАРГАЛАНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НАРИЙВТАР НООСТ ЖАРГАЛАНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ Ашиг шимийн чиглэл: Нарийвтар ноос /өөхөн сүүлт/ Зүс: Хундан цагаан Бий болгосон үржил-селекцийн арга: Нарийн, нарийвтар эрлийз хонийг өөхөн сүүлт, нарийвтар ноост Грузин үүлдэртэй эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгч: Т.Аюурзана, төрийн шагналт, гавъяат малзүйч А.Лүгтэгсүрэн, /PhD/, малзүйч Баталгаажуулсан огноо: 1989 оны 1-р сарын 19-ний өдөр. ХААХҮ-ийн сайдын А/6 тоот тушаал. Тархалт: Төв аймгийн Жаргалант суманд үржүүлдэг.

Онцлог: Манай орны ойт хээрийн бүсийн бэлчээрийн маллагаанд зохицсон. Чийрэг бие цогцостой, өргөн цээжтэй, богино өөхөн сүүлтэй. Хонины булчин эдийн завсараар өөх хуримтлагдсан алаг эрээн махтай байдгаараа бусад хонины үүлдрээс ялгардаг онцлогтой. Нас гүйцсэн хонины сэрвээний өндөр 70 см, биеийн ташуу урт 73 см, чээжний бүслэх 102 см байх бол өсвөр хониных дээрхи дараалалаар 61 см, 65 см, 86 см байна. Нас гүйцсэн хуц дунджаар 65 кг, төлгөн хуц 45 кг, эм хонь 50 кг, охин төлөг 41 кг жинтэй. Нас гүйцсэн хуцнаас 3.5 кг, төлгөн хуцнаас 2.8 кг, эм хониноос 2.5 кг, охин төлөгнөөс 2.2 кг жигд нарийвтар ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Удмын санг нь хамгаалж өөр дотор нь цэврээр үржүүлэн тоог нь олшруулах, үржил, ашиг шимийг бататган сайжруулах.

93


СҮМБЭР ҮҮЛДЭР /КАРАКУЛЬ ХОНЬ/


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

СҮМБЭР ҮҮЛДЭР /КАРАКУЛЬ ХОНЬ/ Сүмбэр үүлдрийн цөм сүрэг 1335, сайжруулсан 1000, нийт 2300 хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Хурганы буржгар арьс Зүс: Хурга хар, улаан, саарал зүстэй гарч цаашид буурал болно. Бий болгосон үржил селекцийн арга: Монгол хонийг Каракуль үүлдрийн хониор цус шингээх эрлийзжүүлэг явуулж, өөр дотор нь удам дамжуулан үржүүлэх аргаар бий болгожээ. Үүлдрийн зохион бүтээгч: Ц.Тэрбиш, гавъяат малзүйч Д.Баатар, академич, ScD П.Нямдовчин, ScD Т.Ваанчиг, малзүйч Б.Цагаач, малзүйч Баталгаажуулсан огноо: 1990 оны 03 сарын 07-ны өдөр. ХААХҮ-ийн сайдын А/29 тоот тушаал.

Тархалт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд тархсан. Цөм сүргийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үржүүлдэг. Онцлог: Энэ үүлдэр нь цөлөрхөг хээрийн бэлчээрийн нөхцөлд зохицсон, чийрэг бие бялдартай, эх үүлдрүүд болох каракуль ба монгол хониноос илүү амьдрах чадвартай хар, саарал өнгөтэй буржгар /каракуль/ сайн чанарын хурганы арьс үйлдвэрлэлийн чиглэлээр өсгөн үржүүлдэг онцлогтой хонь юм. Үүлдрийн доторхи удамаасаа хамаараад жигд буурал, тас хар, жигд саарал, цэнхэр туяатай сорлог саарал зэрэг өөр өөр өнгө бүхий каракуль хурганы арьс бэлтгэдэг. Нас гүйцсэн хуц 68-72 кг, төлгөн хуц 54 кг, охин төлөг 48 кг жинтэй. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж ашиг шимийг нь бататган сайжруулж тоог нь олшруулах; оросын хар каракуль жакет, москва хэвшлээр цус сэлбэх.

95


МОНГОЛ ҮҮЛДРИЙН ЯМАА


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

МОНГОЛ ҮҮЛДРИЙН ЯМАА Монгол ямааны дийлэнх нь өндөр уулын болон говь, тал хээрийн бүсэд жигд тархсан. Нутгийн ямааны ноолуурын гарц чанарыг нэмэгдүүлэх зорилгоор Дон, Горно-алтай ноолуурын чиглэлийн ухна, эм ямаа авчран эрлийзжүүлж, говь гурван сайхан, уулын бор зэрэг үүлдрийн ямаа бий болгосноос гадна нутгийн ямааг өөр дотор нь сонгон үржүүлэх замаар Залаа жинст-Эдрэнгийн цагаан, Баяндэлгэр, Алтайн улаан, Эрчимийн хар зэрэг үүлдэр, омог бий болгосон. 2015 оны байдлаар 23,6 сая ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: мах-ноолуурын Зүс: Хар, цагаан, хөх, алаг, орог, улаан, шаргал.

Тархалт: Монгол орны байгаль экологи, газарзүйн бүх бүс нутагт тархсан. Онцлог: Монгол ямаа зан араншингийн хувьд цовоо, сониучхан, бэлчээр сонгох, соргог ногоо олж идэхдээ сайн, үнэр, чимээ сайн мэдэрдэг, харьцангуй уртавтар, жижгэвтэр биетэй, навтгардуу, хондлой өндөр, чээжин биеийн хөгжил сайтай, толгой хөнгөн, хошуу шөвгөр, эр эм хүйсний ялгаа сайн илэрсэн, ихэнхи нь эвэртэй. Монгол ямаа саалийн хугацаанд 56-60 литр сүү өгдөг. Ноолуурын голч 14-16 мкм, урт 4,0-5,5 см. Монгол ямааны амьдын жин, ноолуурын гарц

Бий болгосон үржил - селекцийн арга: Эх газрын эрс тэс уур амьсгалтай төв азийн тэгш өндөрлөгт байгалийн шалгарал, олон жилийн сонгон үржүүлгийн үр дүнд бий болсон.

Нас Нас гүйцсэн ухна Эм ямаа Борлон ухна Эм борлон

Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Н.Надмид, Ph.D, П.Санжид, Ц.Өлзийбаяр, малзүйч Д.Дөнгө, Ph.D, малзүйч, Ц.Батнасан, А.Бакей, Sc.D

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Ноолуур, амьдын жин, махан ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үржил селекцийн ажил явуулж өөр дотор нь сонгон үржүүлэх.

Баталгаажуулсан огноо: 1990 оны 08-р сарын 13-ны өдөр. ХААХҮ-ийн сайдын. А/69 тоот тушаал.

Амьдын жин намар, кг 50,5 35,0 35,0 31,0

Ноолуурын гарц, гр 281 246 210 201

97


ГОВЬ ГУРВАН САЙХАН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ГОВЬ ГУРВАН САЙХАН ҮҮЛДЭР Говь гурван сайхан үүлдрийн 120,5 мянган ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Ноолуур Зүс: Үндсэн зүс нь хар, бор шарга, бор, сааралдуу. Бий болгосон үржил-селекцийн арга: Говийн аймгуудын нутгийн ямааг ноолуурын чиглэлийн Дон үүлдрийн ямаатай эрлийзжүүлж, II үеийн эрлийзийг гарган өөр дотор нь шилэн сонгож үржүүлэх аргаар гаргасан. Зохион бүтээгч: Д.Цэрэнсоном, Төрийн соёрхолт, малзүйч, Ph.D Баталгаажуулсан огноо: 1971 он. Тархалт: Үржлийн цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган, Сэврэй суманд үржүүлдэг. Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгуудын зарим суманд тархсан. Онцлог: Говийн өвөрмөц нөхцөлд зохицсон. Бие бялдар чийрэг,

галбирын согоггүй, дунд зэргийн биетэй, түргэн өсөлттэй, эр, эм ямаа дунд зэргийн эвэртэй, толгой харьцангуй хөнгөн, бага зэргийн шонтгор хоншоортой, хүзүү харьцангуй богино, хүзүү, сээр, хавирганы яс сайн хөгжсөн, өндөр товгор сэрвээ, өргөн чээжтэй. ГГС үүлдрийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Нас, хүйс

Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

Нас гүйцсэн ухна

55

700

Эм ямаа

40

450

Борлон ухна

35

350

Эм борлон

32

320

ГГС үүлдрийн ямаа төлөрхөг чанар өндөр, ноолуурын гарцаар 2,1 дахин, сүүний гарцаар 27,8-35,3 хувиар илүү. ноолуур нь хялгасаа давж ургасан 8-9 см урт, ноолуурын голч 18-19 мкм. Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Ноолуурын гарц, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр үржилселекцийн ажил явуулах, өөр дотор нь цэврээр үржүүлэх.

99


УУЛЫН БОР ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

УУЛЫН БОР ҮҮЛДЭР Уулын бор үүлдрийн 66,3 мянган ямааг үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Ноолуур, мах Зүс: Голдуу хар саарал, бор саарал Бий болгосон үржил селекцийн арга: Баян-өлгий аймгийн нутгийн ямааг Горно-Алтай үүлдрийн ухнаар эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн зохион бүтээгч: М.Жумагали, Гавьяат малзүйч, Н.Бадилаа, малзүйч Х.Өмирзак, малзүйч М.Аскар, малзүйч Баталгаажуулсан он: 1991 оны 3-р сарын 12-ны өдөр. ХАА-н сайдын. А/23 тоот тушаал. Тархалm: Баян-Өлгий, Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл, Увс, Ховд аймгийн нийт 38 суманд тархсан. Уулын бор үүлдрийн ямааны цөм сүргийг Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд үржүүлдэг.

Онцлог: Уулархаг нутагт зохицсон, чийрэг бие цогцостой, бие том, ноолуур ихтэй, нийт ямааны 98-99% эвэртэй. Түргэн шалмаг хөдөлгөөнтэй, сонор соргог, жилийн турш бэлчээрийн маллгааанд зохицсон, харьцангуй урт, бүдүүн ноолууртай. Үүлдрийн ямаа нь бие томтой, богино ноолууртай, өтгөн, нарийн ноолууртай. Ноолуурын голч 17-20 мкм, урт 5-9 см. Уулын бор үүлдрийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Нас

Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

Нас гүйцсэн ухна Эм ямаа

58 42

650 520

Борлон ухна

36

400

Эм борлон

31

380

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Ноолуурын гарцыг тогтвортой байлгах, голчийг нарийсгах чиглэлээр селекци явуулах, өндөр уулын бүсэд нутгийн ямааны ноолуурын гарц, чанарыг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах.

101


ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДЭР Завхан буурал үүлдрийн цөм сүргийн 171,3 сайжирсан 330,7 мянган ямаа үржүүлж байна.

мянга,

Ашиг шимийн чиглэл: Мах-ноолуур Зүс: Хар халтар, улаан хөх, заримдаа буурал хошуутай, нурууны гол шугамаа дагасан хүрэн бор судалтай. Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн ямаан сүргийн дотроос аж ахуйд ашигтай онцгой шинж бүхий ямааг сонгон, сүргийн дотор ижилсүүлэх, ондоошуулах үржүүлгийн аргаар бий болгосон.

Завхан аймгийн Дөрвөлжин суманд байдаг. Онцлог: Завхан буурал ямаа нь согсоо сахалтай, унжуу байрлалтай дунд зэргийн чихтэй, гэдэргээ наран хэлбэрийн эвэртэй, чээжин бие, яс, булчингийн хөгжил сайтай, хондлой өндөрдүү, чийрэг бие бялдартай, цайвар саарал, хар халтар, буурал, цайвар туяатай бараан, нарийн ширхэгтэй, уян зөөлөн ноолууртай. Ноолуурын голч 13,1-15,3 мкм, урт 6,0 см.

Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Л.Лхаасүрэн, гавьяат малзүйч, Л.Чой-Иш, Ph.D, малзүйч, Ж.Отгоолой, малзүйч

Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

Нас гүйцсэн ухна

54.2-69.3

548.0

Баталгаажуулсан огноо: 2015 он.

Эм ямаа Борлон ухна

35.8-50.1 25.3-38.0

476.0 393.0

Эм борлон

23.8-36.2

389.0

Тархалт: Завхан буурал үүлдрийн ямааг Баян-өлгий, Говь-алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн зарим суманд үржүүлдэг. Цөм сүрэг нь

Завхан буурал үүлдрийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Нас

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь үржүүлж үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах.

103


БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДЭР Баяндэлгэрийн улаан үүлдрийн 601,3 мянган ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах- ноолуур Зүс: Цайвар шаргал, улаан шаргал, үзмэн хүрэн. Бий болгосон үржил селекцийн арга: Тал хээр, цөлөрхөг нутгийн ямаанд зүс, ноолуур, махан ашиг шимийн чиглэлээр шилэлт, тохируулан сонгох үржүүлгийн олон хувилбарт аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Н.Надмид, Ph.D, малзүйч, Д.Шаарийбуу, Ж.Санжмятав, Г.Уранчимэг, малзүйч, Д.Мөнгөнцэцэг, малзүйч Баталгаажуулсан огноо: 2015 он. Тархалт: Төв, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгийн 13 суманд тархсан. Цөм сүргийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд үржүүлдэг.

Онцлог: Бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон, биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн, монгол ямаанаас биеэр том, ноолуурын хэмжээ, гарц их, нийт сүргийн зүс жигд улаан, босоо шулуун ба мушгиа даргай эвэртэй, богиновтор бахим хүзүүтэй, чээж өргөн, гүн, сэрвээ хондлойн өндөр ойролцоо, хөл бахим зөв тавилттай, туурай тэгш сайн хөгжилттэй, хүйтэн салхинд тэсвэртэй, 1,5-2,0 насандаа эрчимтэй өсдөг онцлогтой. Ноолуурын голч 13-15 мкм, урт 4-5 см. Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

Нас гүйцсэн ухна

Нас

45-47/ 59-61

300-330

Эм ямаа

33-34/45-47

340

Борлон ухна

22-24/34-36

240-250

19-21/31-32

240-250

Эм борлон

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлэх, ноолуурын гарц, чанарыг бататган сайжруулах.

105


ЗАЛАА ЖИНСТ-ЭДРЭН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ЗАЛАА ЖИНСТ-ЭДРЭН ҮҮЛДЭР Залаа жинст-эдрэн үүлдрийн 185,8 мянган ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-ноолуур Зүс: Цагаан Бий болгосон үржил -селекцийн арга: Нутгийн ямаан сүргийн дотроос цагаан зүстэй , үржил ашиг шимээр шилмэл хэсгийг ноолуурын гарц, чанараар шилэн сонгон үржүүлж бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Н.Надмид, Ph.D, малзүйч , Ё.Доржбат, Ph.D, малзүйч, Малзүйч Н.Баярмагнай, Ц.Идэрмөнх, Г.Оюунчимэг Баталгаажуулсан огноо: 2015 он. Тархалт: Баянхонгор аймгийн говийн бүсийн бүх сум, Өмнөговь, Говь-Алтай аймгийн зарим суманд тархсан. Цөм сүргийг Баян хонгор аймгийн Шинэ жинст, Баян-Өндөр суманд үржүүлдэг.

Онцлог: Цөлөрхөг нутгийн бэлчээрийн маллагаанд сайн зохицсон. Чèéðýã áèå öîãöîñòîé, ºñºëò ñàéòàé, òîâèðóó áèåòýé, гэдэргээ хэлбэрийн ýâýðòýé, чац богинодуу, биерхүү, õºë ìº÷íèé õºãæèë ñàéòàé, í¿äíèé áîëîð òîä õàð ºíãºòýé, çîâõè íü áîð áóþó áàðààн, урт бүдүүн хялгастай, танан цагаан нарийн ноолууртай. Ноолуурын голч 15,5-16,8 мкм, урт 6,6-7,0 см. Залаа жинст-эдрэн үүлдрийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

Нас гүйцсэн ухна

Нас

46,8-58,6

512,4

Эм ямаа

30,3-40,0

435,1

Борлон ухна

22,0-33,5

353,7

Эм борлон

18,3-29,4

324,2

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж, ноолуурын гарц, чанарыг нэмэгдүүлэх, говийн бүсэд сайжруулагчаар ашиглах.

107


АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР Алтайн улаан үүлдрийн 342,4 мянган ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах- ноолуур Зүс: Үндсэн зүс нь улаан, цайвар улаан, хүрэндүү улаан. Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн монгол ямаанаас ноолуурын гарц, чанараар шилэн сонгож өөр дотр нь үржүүлэх аргаар бий болгосон. Үүлдрийн тодорхойлолт бичиж, баталгаажуулсан: Д. Алтангэрэл, Sc.D, малзүйч, Д. Батаа, малзүйч Д. Тоня, малзүйч Баталгаажуулсан огноо: 2016 он Тархалт: Алтайн улаан ямааны цөм сүргийг Ховд аймгийн Алтай суманд цэврээр үржүүлдэг.

Онцлог: Алтайн өвөр говь, тал, хээр, өндөр уул, толгод хосолсон экологийн нөхцөлд зохицсон, бие томтой, чийрэг бие цогцостой, наран эвэртэй, төлөрхөг, тэсвэрт чанар сайтай, ноолуурын гарц, чанарын үзүүлэлт, махлаг чанар, махан ашиг шимийн үзүүлэлтээр бусад үүлдрийн ямаанаас давуутай. Сүүлэг, ихэрлэх чадвараараа өндөр, сайн чанарын ноолууртай. Ноолуурын голч 14,0-16,0 мкм, урт 6,6-7,0см. Алтайн улаан үүлдрийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Нас, хүйс Нас гүйцсэн ухна Эм ямаа Борлон ухна Эм борлон

Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

60,0-64,0 49,0-53,0 23,01-35,1

500,0 420,0

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өндөр уулын бүсэд өөр дотор нь цэврээр үржүүлж, ноолууран ашиг шимийг нэмэгдүүлэх.

109


ӨЛГИЙН УЛААН ОМОГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ӨЛГИЙН УЛААН ОМОГ Өлгийн улаан омгийн цөм сүргийн 28,9 мянга, сайжруулсан 244,2 мянган ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах - ноолуур Зүс: Улаан, ухаа, үзмэн хүрэн зүстэй. Бий болгосон үржил селекцийн арга: Байгаль, цаг уур, орчны нөхцөлд зохицсон тэсвэр хатуужилтай, ашиг шим арвинтай нутгийн ямааг улаан зүс, ноолуурын гарц чанараар нь сонгон үржүүлж бий болгосон Омгийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Ё.Загдсүрэн, Ph.D, Б.Мандах, төрийн соёрхолт, малзүйч Т.Даваасамбуу, малзүйч Д.Өндөгөө, Л.Чулуухай, малзүйч Баталгаажуулсан огноо: 1996 он. ХААҮ-ийн сайдын. А/70 тоот тушаал. Тархалт: Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн зарим суманд өсгөдөг. Увс аймгийн Өлгий суманд цөм сүргийг үржүүлдэг.

Онцлог: Их нууруудын хотгорын бэлчээрийн маллагаанд зохицсон, чèйðýã áèå öîãöîñòîé, áèå òîìòîé, áèåèéí õýñã¿¿ä òýíö¿¿ õºãæñºí, эвэр нь босоо, хагас гэдэргээ, чих унжуу, õºëíèé ãèøãýëò òàâèëò çºâ, ýâýð, òóðóó ñàéí õºãæñºí. Сээр нуруу ууц, өвдөг гуяны хэсгээр гоёмсог цагаан өнгийн урт сахлаг хялгастай. Ноолуурын голч 14,1-14,6 мкм, урт 5,5-7,0 см. Өлгий омгийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Нас Нас гүйцсэн ухна Эм ямаа Борлон ухна Эм борлон

Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

44,0-48,5/62,5-69,0 30,5/40,0-44,0 38,6 35,7

383,0 371,0 267,0 267,0

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж ноолуур, махан ашиг шимийг нэмэгдүүлэх.

111


ЭРЧИМ ОМОГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ЭРЧИМ ОМОГ Эрчим омгийн 141,0 мянган ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-ноолуур Зүс: Тас хар Бий болгосон үржил - селекцийн арга: Нутгийн ямааг дотор нь шилж сонгон үржүүлж, Горноалтай-монгол ухна ашиглаж, бие томтой, их ноолууртай ямааг өөр дотор нь сонгох аргаар бий болгосон. Омгийн тодорхойлолт бичиж баталгаажуулсан: Н. Надмид, Ph.D, малзүйч, Б. Наранчулуун, малзүйч, Д. Чулуунбаатар, малзүйч С.Сэр-од Баталгаажуулсан огноо: 1996 он. ХААҮ-ийн сайдын А/70 тоот тушаал. Тархалт: Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн зарим суманд үржилд ашиглагддаг. Үржлийн цөм сүргийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд үржүүлдэг.

Онцлог: Манай орны ойт хээр, өндөр уулын бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон, тэсвэр сайтай, чийрэг бие цогцостой, туруу бөх, өргөн гүн чээжтэй, биерхэг, богиновтор чацтай,таргалах чадвар сайтай, нягт зузаавтар арьстай. Ноолуурын голч 14-15 мкм, урт 4,5-5,5 см. Эрчим омгийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт Нас

Амьдын жин намар, кг

Ноолуурын гарц, гр

Нас гүйцсэн ухна

45,0-58,0

350,0

Эм ямаа Борлон ухна Эм борлон

31,0-45,0 24,0-37,0 20,0-35,0

285,0 250,0 230,0

Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж ашиг шимийг нь бататгаж, ойт хээрийн бүсэд сайжруулагчаар ашиглах.

113


БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМОГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМОГ Ашиг шимийн чиглэл: Мах-ноолуур Зүс: Гол төлөв улаан зүстэй. Бий болгосон үржил-селекцийн арга: Нутгийн монгол ямааг ноолууран ашиг шимээр нь өөр дотор нь шилэн сонгож үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгчид: Н.Надмид, Ph.D, малзүйч, А.Хүрэлсүх, магистр, малзүйч Баталгаажуулсан огноо: 2016 оны 6-р сарын 9-ний өдөр. ХХАА-н сайдын А/88 тоот тушаал. Тархалт: Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Жаргалант, Баянбулаг, тал хээр бүсийн Бөмбөгөр, Хүрээмарал, Заг,БаянОвоо, Өлзийт, говийн бүсийн Жинст, Богд, Баацагаан зэрэг суманд тархсан. Бөмбөгөр сумын Улаан сайрын /I/ багт цөм сүргийг үржүүлдэг.

Онцлог: Бэлчээрээр маллахад сайн зохицсон, тэсвэр сайтай, эрүүл чийрэг бие цогцостой, улаан зүстэй, наран болон сэлмэн эвэртэй. Биеэр дунд зэрэг, чээжний хөгжил сайтай лагс, чамбай биетэй, бэлчээрт тогтож идээшлэх зан төрх гойд сайн, өвчин эмгэгт нэрвэгдэх нь бага. Хөлийн шилбэ, хэвлий ноолуурлаг, хялгас нь ноолуураа давж ургасан. Бөмбөгөрийн улаан омгийн ямааны амьдын жин, ноолуурын зарим үзүүлэлт № 1 2 3 4

Нас, хүйс Нас гүйцсэн ухна Эм ямаа Борлон ухна Эм борлон

Амьдын жин /кг/ Хавар Намар 48,4 59,1 32,5 42,5 25,4 36,5 20,0 31,0

Ноолуурын голч, мкм гарц, гр 453,2 15,7 391,7 16,2 360,9 14,8 334,6 15,2

Цаашид баримтлах үржил селекцийн бодлого: Өөр дотор нь цэврээр үржүүлж, мах, ноолууран ашиг шимийг бататган тухайн бүс нутгийн ямааны ноолуурын гарц, чанарыг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах.

115


ӨНЖҮҮЛ ҮРЖЛИЙН ХЭСЭГ


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ӨНЖҮҮЛ ҮРЖЛИЙН ХЭСЭГ Өнжүүл үржлийн хэсгийн цөм сүргийн 432, сайжруулсан 2300 ямаа үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Ноос Зүс: Цагаан Бий болгосон үржил селекцийн арга: Нутгийн монгол ямааг ноосны үүлдрээр цус шингээх эрлийзжүүлэг явуулж, тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргаар бий болгосон. Зохион бүтээгч: Д.Банзрагч, малзүйч, Д.Лувсан-Иш, малзүйч Баталгаажуулсан огноо: 1982 оны 11-р сарын 18-ний өдөр ХАА-н сайдын 457 тоот тушаал. Тархалт: Цөм сүргийг Төв аймгийн Баян-өнжүүл суманд үржүүлдэг. Онцлог: Өнжүүл ямаа тал хээрийн бүсэд зохицсон чийрэг бие цогцостой, ноосны ашиг шимийн шинж тодорсон, ноос

нь 45-50-р чанараас доошгүй нарийнтай, махлаг чанар сайн хөгжсөн, эвэр нь наран ба сэлмэн хэлбэртэй.Өнжүүл ямааны ноос Ангор ямааны магертай төсөөтэй, хонины ноос, ямааны ноолуурын аль алинаас өвөрмөц ялгаатай, мөнгөлөг туяатай, мяндаслаг зөөлөн, долгиотсон атираатай. Өнжүүл үржлийн хэсгийн ямааны амьдын жин, ноосны зарим үзүүлэлт Амьдын жин намар, кг

Ноосны гарц, гр

Нас гүйцсэн ухна

Нас, хүйс

51,0

1169,5

Эм ямаа

46,0

1050,0

Борлон ухна

32,0

505,0

Эм борлон

29,6

487,5

Махан ашиг шимийн хувьд бүдүүн эр ямааны гулууз 21,7 кг, дотор өөх 4,3 кг, нядлагын гарц 26,2 кг буюу 48,76%, 1 кг ясанд 5,26 кг мах ногдоно. Төлөрхөг чанар сайтай, 100 эхээс 111 төл авах боломжтой. Цаашид баримтлах үржил, селекцийн бодлого: Ноосны үүлдрээр цус сэлбэж, цэвэр дан ноосны чиглэлтэй болгох үржүүлгийг явуулж, гарсан эрлийзийг өөр дотор нь үржүүлэх.

117


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ТАЙЛБАР Үүлдэр Гео-экологи, эдийн засгийн өвөрмөц нөхцөлд хүний урьдчилан төлөвлөсөн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, аж ахуйн болон үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг. Фенотип, генотип, биологи, аж ахуйн ашигтай чанар нь тухайн төрлийн бусад төрлийн мал амьтдаас ялгагдах өвөрмөц онцлогтой бүлэг мал, амьтныг үүлдэр гэнэ. Үүлдрийн мал нь 3-аас доошгүй удам, 6-аас доошгүй бүлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн удам дагуулан 3-аас доошгүй үе хүртэл үржүүлсэн удмуудын мал нь хоорондоо ялгагдах онцлогтой байна. Үүлдрийн хэсэг Байгаль, газарзүй, цаг уурын тодорхой нөхцөлд хүний зориудын үйл ажиллагаагаар бүрэлдэн бий болсон биологи, генотип, аж ахуйн ашигтай чанараараа тухайн төрлийн малын бусад үүлдрийн чиглэлтэй бойжуулан өөр дотор нь үржүүлж үүлдрийн хэмжээнд хүргэхэд тооны хувьд хүрэлцээтэй боловч үүлдэрт байх малын тоонд хүрээгүй сүрэг малыг үүлдрийн хэсэг гэнэ. Үүлдрийн хэсгийн малд 3-аас доошгүй удам, 4-өөс доошгүй бүл бий болж, тэдгээр нь ашиг шимийн хэвшлийн хувьд хоорондоо ялгагдах онцлогтой байна.

118

Үржлийн хэсэг Үүлдэр, үүлдрийн хэсгийг бий болсонтой адил материал, нөхцөл, аргыг хэрэглэж, чиглэсэн зорилготой үржил селекцийн ажлын үр дүнд бий болгосон ашиг шимийн гарц, чанар, морфологи, физиологийн онцлог шинж чанартай боловч энэ шинж чанарууд нь удамшиж, сайн батжиж чадаагүй, тооны хувьд өөр дотор нь үржүүлж, үүлдрийн хэсэгт хүргэх бололцоотой сүрэг малыг хэлнэ. Хэвшил Тодорхой нэг үүлдэрт багтах боловч байгаль, газарзүйн ялгаатай нөхцөлд үржин, хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд аж ахуй, биологийн зарим шинж чанараараа үндсэн үүлдрээсээ ялгагдах болсон сүрэг малыг хэвшил гэнэ. Хэвшил нь тухайн үүлдрийн нийтлэг чанарыг хадгалсан байхаас гадна үржүүлж буй бүс нутгийнхаа нөхцөлд сайн зохицсон зарим өвчин, орчны таагүй нөхцөлд үржүүлэхэд илүү тэсвэртэй зэрэг өвөрмөц онцлогтой, тухайн нөхцөлд үржүүлэхэд эдийн засгийн хувьд илүү ашигтай байна. Удам (эцгийн удам) Тухайн мал, тэжээвэр амьтны бие бялдрын хэвшил, биологийн болон аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах явцад үүлдрийн дотроос хэд хэдэн шилмэл хээлтүүлэгчийг шалгаруулан удам дагуулж 3-аас доошгүй үе дамжуулан тодорхой шинжээр төрөлжүүлэн үржүүлж бий болгосон хэсэг бүлэг мал, амьтдыг удмын мал, амьтан


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

гэнэ. Удам үндэслэгч нь селекцийн ажлын явцад хийсэн бүртгэлд тодорхой тусгагдсан байна.

эдийн засгийн шаардлага хангасан тохиромжтой малыг шилж сонгон авч үржүүлэх

Бүл (эхийн удам) Үүлдрийн дотор бүл үүсгэгч гойд ашиг шимт эх мал, амьтны 5-аас доошгүй үеэс бүрдсэн бөгөөд биологи, морфолог, физиолог, ашиг шимийн болон аж ахуйн ашигтай шинж чанараар бүл үүсгэгчтэйгээ ойр, төстэй тодорхой чиглэл, зорилготой үржлийн ажлын үр дүнд үүлдэр, үүлдрийн хэсэг, үүлдэр доторхи бүсийн хэвшил, удам дотор бий болсон өндөр ашиг шимтэй хэсэг хээлтэгчийг хэлнэ.

Тохируулан сонголт Гарвал, ашиг шимт байдлыг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгч малыг хооронд оноон нийлүүлэгт оруулах, тэдгээрийн чанарыг үр төлд нь бататгах буюу өөрчлөн шинчлэх бүтээлч арга.

Омог Нутгийн нэг үүлдэрт хамаарах боловч тухайн бүс нутгийн гео-экологийн нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон зүс, бие цогцос, галбир, ашиг шимийн шинж чанараар харьцангуй жигд, аж ахуйн ашигт чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хүрэлцээтэй нутгийн ижил төрөл, үүлдрийн бусад малаас аж ахуй биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг малыг хэлнэ.

Эрлийзжүүлэг Өөр өөр үүлдрийг хооронд нь нийлүүлэгт оруулж үржүүлэх арга

Цөм сүрэг Тухайн үүлдэр, амьтны дотроос үржил, ашиг шимийн хэмжээ, чанар давууг шилэн сонгож, тусгайлан үржүүлж буй бүлэг мал юм. Шилэн сонголт Сүргийн дотроос гарвал, бие цогцос, галбир, ашиг шимийн гарц, чанарын болон үр төлийн шинжүүдээрээ аж ахуй,

Цэвэр үржүүлэг Нэг үүлдрийн малыг дотор нь нийлүлэгт оруулж үржүүлэх арга.

Цус шингээх буюу шинэчлэн өөрчлөх эрлийзжүүлэг Нутгийн үүлдрийг их ашиг шимтэй өөр үүлдрээр эрлийзжүүлэн сайжруулах ажлыг 4-5 дугаар үе хүртэл нь үргэлжлүүлэн цэвэр үүлдрийн хэмжээнд хүргэх арга. Шинэ үүлдэр гаргах эрлийзжүүлэг Хоёроос олон үүлдрийг ашиглан эрлийзжүүлэг явуулж олон сайн шинжүүдтэй үүлдэр бий болгох арга. Цус сэлбэх эрлийзжүүлэг Үндсэн үүлдрийнхээ зарим цөөн шинж чанарыг өөрчлөх, сайжруулах зорилгоор онцлог шинжтэй сайжруулагч үүлдрийг нэг удаа үржилд ашиглаж, гарсан төлийг дотор нь үржүүлэх. 119


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

120

Хэрэгцээний эрлийзжүүлэг Хоёр болон хэд хэдэн үүлдрийг ээлж дараатай нийлүүлэгт оруулж, зөвхөн тэдгээрийн нэгдүгээр үеийг гарган авч махны зориулалтаар эмийг нь өөр үүлдэртэй эрлийзжүүлэх арга

эрлийзжүүлгийн гол зорилготой ижил байдаг. Ялгаа нь соливцуулах эрлийзжүүлгийн үед гетерозисийг бий болгоод зогсохгүй хэд хэдэн үе дамжин барьж байдаг.

Соливцуулах эрлийзжүүлэг Соливцуулах эрлийзжүүлгийн үндсэн зорилго эрлийзийн давамгай чанарыг дээд зэргээр ашигладаг хэрэгцээний

Малын эвцэлдүүлэг Өөр өөр зүйлд хамаарагдах мал, амьтныг хооронд нь нийлүүлэхийг эвцэлдүүлэг гэнэ. Гарсан үр төлийг гибрид гэнэ.


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

НОМЗҮЙ 1. Айлтгүй Д., Чулуунбаатар Д. Дорнод талын махны хэвшлийн үхэр. УБ, 2015 2. Дондог Ч. Монгол малын өнгөт альбом.УБ, 1974 3. Жигжидпүрэв С. нар Малзүйчийн гарын авлага. УБ, 2010 4. Индра Р., Бийчээ Н. Тэмээний аж ахуй, УБ, 2012 5. Минжигдорж Б. Буянт мал. УБ, 2011 6. Мэдэхгүй О. Махны хэвшлийн үхэр, УБ, 2014 7. Надмид Н, Мандах Б. Доржбат Ё. Ямааны аж ахуй, УБ, 2012 8. Сайполда Т. Галшар үүлдрийн адуу. УБ, 2016 9. Самбуу Г. Хонины аж ахуй. УБ, 2012 10. Самданжамц Д, Рагчаа У. Монгол үүлдрийн мал. УБ, 1992 11. Самданжамц Д., Бадамханд Г. Монголд үржүүлж буй үүлдэр, омгийн малын цомог. УБ, 2016 12. Хатрон О. Керей үүлдрийн хонь. Өлгий, 1998 13. Чой-иш Л. нар Завхан буурал үүлдрийн ямаа. УБ, 2015 14. Цэгмид М. Монгол малын популяци. УБ, 2008 15. Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан. УБ, 2015 16. Монгол адууны үүлдрийн тодорхойлолт. УБ, 2010 17. Монгол тэмээний үүлдрийн тодорхойлолт. УБ, 2010 18. Монгол үхрийн үүлдрийн тодорхойлолт. УБ, 2010 19. Монгол хонины үүлдрийн тодорхойлолт. УБ, 2010 20. Монгол ямааны үүлдрийн тодорхойлолт. УБ, 2010 21. Монгол сарлагийн үүлдрийн тодорхойлолт. УБ, 2010 22. Хөдөө аж ахуй-2015 статистикийн эмхэтгэл. УБ, 2016

121


МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

ГАРЧИГ 1. Өмнөтгөл ..........................................................................................................3 2. Монгол улсын мал аж ахуйн өнөөгийн байдал .............................................4 3. Монгол орны бэлчээрийн төлөв байдал ........................................................ 7 4. Адууны үүлдэр, омог ..................................................................................... 10 5. Тэмээний үүлдэр ............................................................................................. 18 6. Үхрийн үүлдэр, хэвшил, ................................................................................26 7. Монголд гадаадаас оруулж ирсэн болон нутагшсан үүлдрийн үхэр ..........35 8. Хонины үүлдэр, омог .....................................................................................50 9. Ямааны үүлдэр, омог .....................................................................................96 10. Тайлбар .......................................................................................................... 118 11. Номзүй ........................................................................................................... 121

ХХААХХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын техник хамтын ажиллагааны TCP/MON/3602 төслөөс санхүүжүүлэн хэвлэв.

122


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.