Livestock breeds in mongolia album

Page 77

МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

СУТАЙ ОМОГ Сутай омгийн 124,0 мянган хонь үржүүлж байна. Ашиг шимийн чиглэл: Мах-өөх-бүдүүвтэр ноос Зүс: хар толгойтой, халзан, хар нүдэн Бий болгосон үржил-селекцийн арга: Нутгийг хонийг ноос, махан ашиг шимээр сонгон үржүүлэх замаар бий болгосон. Зохион бүтээгч: Б.Пүрэв, (PhD) З.Дамдин, малзүйч Д.Бальдиржамц, малзүйч Баталгаажуулсан огноо: ХААХХҮ-ийн сайдын 1990 оны 08 сарын 13-ны өдөр. А/69 тоот тушаал.

Тархалт: Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим суманд тархсан. Үржлийн цөм сүргийг Ховд аймгийн Дарви суманд үржүүлдэг. Онцлог: Сутай хонь нь Сутайн уулсын өвөрмөц байгаль, экологи нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон. Чийрэг бие цогцостой, тэсвэртэй, галбирын элдэв согоггүй, сэрвээ намхан, ууц махлаг өргөн, хөдөлгөөн хурдан, махлаг шинж сайн хөгжсөн, богино өөхөн сүүлтэй. Үржлийн хуцны дундаж амьдын жин 60-65 кг, төлгөн хуцных 45 кг, эм хониных 55 кг, охин төлөгнийх 41 кг, нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.5 кг, эм хониноос 1.6 кг, охин төлөгнөөс 1.2 кг ноос бэлтгэдэг. Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл: Өөр дотор нь цэврээр үржүүлэн ашиг шимийг бататган сайжруулж үүлдрийн хэмжээнд хүргэх.

77


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.