Livestock breeds in mongolia album

Page 119

МОНГОЛ УЛСАД ҮРЖҮҮЛЖ БУЙ

Үүлдэр, Омгийн мал

гэнэ. Удам үндэслэгч нь селекцийн ажлын явцад хийсэн бүртгэлд тодорхой тусгагдсан байна.

эдийн засгийн шаардлага хангасан тохиромжтой малыг шилж сонгон авч үржүүлэх

Бүл (эхийн удам) Үүлдрийн дотор бүл үүсгэгч гойд ашиг шимт эх мал, амьтны 5-аас доошгүй үеэс бүрдсэн бөгөөд биологи, морфолог, физиолог, ашиг шимийн болон аж ахуйн ашигтай шинж чанараар бүл үүсгэгчтэйгээ ойр, төстэй тодорхой чиглэл, зорилготой үржлийн ажлын үр дүнд үүлдэр, үүлдрийн хэсэг, үүлдэр доторхи бүсийн хэвшил, удам дотор бий болсон өндөр ашиг шимтэй хэсэг хээлтэгчийг хэлнэ.

Тохируулан сонголт Гарвал, ашиг шимт байдлыг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгч малыг хооронд оноон нийлүүлэгт оруулах, тэдгээрийн чанарыг үр төлд нь бататгах буюу өөрчлөн шинчлэх бүтээлч арга.

Омог Нутгийн нэг үүлдэрт хамаарах боловч тухайн бүс нутгийн гео-экологийн нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон зүс, бие цогцос, галбир, ашиг шимийн шинж чанараар харьцангуй жигд, аж ахуйн ашигт чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хүрэлцээтэй нутгийн ижил төрөл, үүлдрийн бусад малаас аж ахуй биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг малыг хэлнэ.

Эрлийзжүүлэг Өөр өөр үүлдрийг хооронд нь нийлүүлэгт оруулж үржүүлэх арга

Цөм сүрэг Тухайн үүлдэр, амьтны дотроос үржил, ашиг шимийн хэмжээ, чанар давууг шилэн сонгож, тусгайлан үржүүлж буй бүлэг мал юм. Шилэн сонголт Сүргийн дотроос гарвал, бие цогцос, галбир, ашиг шимийн гарц, чанарын болон үр төлийн шинжүүдээрээ аж ахуй,

Цэвэр үржүүлэг Нэг үүлдрийн малыг дотор нь нийлүлэгт оруулж үржүүлэх арга.

Цус шингээх буюу шинэчлэн өөрчлөх эрлийзжүүлэг Нутгийн үүлдрийг их ашиг шимтэй өөр үүлдрээр эрлийзжүүлэн сайжруулах ажлыг 4-5 дугаар үе хүртэл нь үргэлжлүүлэн цэвэр үүлдрийн хэмжээнд хүргэх арга. Шинэ үүлдэр гаргах эрлийзжүүлэг Хоёроос олон үүлдрийг ашиглан эрлийзжүүлэг явуулж олон сайн шинжүүдтэй үүлдэр бий болгох арга. Цус сэлбэх эрлийзжүүлэг Үндсэн үүлдрийнхээ зарим цөөн шинж чанарыг өөрчлөх, сайжруулах зорилгоор онцлог шинжтэй сайжруулагч үүлдрийг нэг удаа үржилд ашиглаж, гарсан төлийг дотор нь үржүүлэх. 119


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.