Page 1

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар Мэргэжилтэн Б.Сэлэнгэ

2015 ОН


АГУУЛГА 1. МОНГОЛ УЛСЫН СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 1.1 Сүүний салбарын 2013-2016 оны зорилт, хүрэх үр дүн 1.2 Сүү үйлдвэрлэлийн салбарын зорилтуудын хэрэгжүүлсэнээр гарах үр дүн. 2.СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2.1 Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.2 Нэг хүнд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүн 3.СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ 3.1 Сүүний үхэр болон ямааны фермийн тоо 3.2 Сүүний үхрийн аж ахуйн тоо 4. СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА 4.1 Хээлтэгч малын бүтэц тоо толгой /Улаанбаатар/ 4.2 Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.3 Сүү, цагаан идээний бэлтгэлийн стандартын үндсэн шаардлага 5. ИМПОРТЫН СҮҮ 6. СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ 7. СҮҮНИЙ САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД 7.1 Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ 8. МОНГОЛ УЛСЫН СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ, ТҮҮНИЙГ ЭРХЛЭХ БҮС НУТГИЙН ОНЦЛОГ 9. СҮҮНИЙ ҮХРИЙН СТАНДАРТ 10.ДҮГНЭЛТ


1.МОНГОЛ УЛСЫН СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2014 оны байдлаар 452,6 сая литр байгаагаас үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 17,5 хувь байна Сүү,цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай. Нийслэл улаанбаатар хот нь 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээтэй. Хот суурин газарт хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг бөгөөд 2014 онд хотын нэг хүнд ноогдож байгаа сүүний хэмжээ 75.6 кг, хөдөө орон нутагт 190.8 кг ноогдож байна. Хот суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс 3.9-2.5 дахин бага, хангамж жигд бус байна. Харин орон нутагт уламжлалт аргаар үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үйлдвэрлэлд 68,8 сая литр сүү, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31,2 сая литр сүү ашигласнаас гадна 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгддэг.

Нэг хүнд ноогдох сүүний хэмжээ /кг/ 190,8 75,6

Улаанбаатар хот

Хөдөө орон нутаг

1.1 Сүүний салбарын 2013-2016 оны зорилт, хүрэх үр дүн 1. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах 2. Орон нутагт байгаа улирлын чанартай сүүний нөөцийг зөв зохистой ашиглаж, хадгалалт тээвэрлэлт даах бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймгийн төв, хот суурингийн хүн амын хэрэгцээнд нийлүүлэх 3. Одоо ажиллаж буй сүүний үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэр шинээр байгуулахад хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, түүхий сүү худалдан авахад зориулж эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох 4. Сүүний үйлдвэрийн ажилчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, 5. Сүү тээвэрлэх хөргөлттэй тээврийн хэрэгслэл, хүнсний зориулалтын сав, баглаагаар хангах асуудлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, бүх сүүний үйлдвэр, цехүүд, сүү цуглуулах хөргөлтийн төвүүд, малчид, фермийн аж ахуйг хамруулах.


6. Сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх судалгааг хийж, үйлдвэр, цех, фермийн аж ахуй, малчдын харилцан уялдаа холбоог сайжруулан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, улмаар “Монгол бренд” сүүн бүтээгдэхүүнийг, аялал жуулчлалын салбарыг түшиглэн хөгжүүлэх, экспортлох боломжийг бий болгох. 7. Улсын хэмжээнд “Хүнсний тухай”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай” хуулиуд, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг дагаж мөрдүүлэх, сурталчлан таниулах арга хэмжээг сүү үйлдвэрлэлийн бүх сүлжээнд хамтран зохион байгуулах. 8. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд богино хугацаанд үр дүнгээ өгөх гадны менежмент, төслүүдийг хэрэгжүүлэх зорилтууд тавин ажиллаж байна. 1.2 Сүү үйлдвэрлэлийн салбарын зорилтуудын хэрэгжүүлсэнээр гарах үр дүн. Он

Уланбаатар хэрэгцээ

2016 2012

219,4 188,4

хотын Үйлдвэрийн аргаар боловсруулсан 122,6 53,2

Үнээний шингэн сүү

Импортын хуурай сүү

94,2 10,9

28,4 38,6 Хүснэгт 1

Нийслэлийн нэг хүнд ногдож байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 90 кг байгаа нь зөвлөмж хэрэгцээний дөнгөж 57.3 хувьтай тэнцдэг. Харин хөдөөд 1 хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн сүүний үйлдвэрлэл хөгжсөн орнуудын түвшинд ойртсоор байна. Цаашид 2016 оныг хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, үнээний шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчимд дунджаар 100 км-ын радиуст тус бүр 300 сүүний чиглэлийн үнээ бүхий 15 саалийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн аж ахуйг цогцоор байгуулахаар ажиллаж байгаа болохоо салбарын яамнаас танилцууллаа.

2.СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ Монгол Улсад 2014 оны байдлаар нийт 52 сая толгой мал тоологдсон бөгөөд сүүний гол нөөц болон үхэр сүрэг 3,4 сая толгой, үнээ 1,3 сая толгой байна. Улсын хэмжээнд 2014 онд хөдөө аж ахуйгаас 765,4 сая литр сүү бэлтгэсэн нь 2013 онтой харьцуулахад 14,7 хувиар, мөн шингэн сүү 28,3 сая литр үйлдвэрлэсэн нь 6,4 хувиар, цөцгий, цөцгийн тос 1450,5 тн үйлдвэрлэсэн нь 21,7 хувиар тус тус өссөн байна. 2015 оны эхний хагас жилд үйлдвэрийн аргаар 14,1 сая литр сүү боловсруулсан байна. Манай улс 2014 онд шингэн сүүнд шилжүүлснээр 51,0 сая литр буюу 28,1 сая ам долларын үнэ бүхий сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортлосон байна. Харин 2015 оны эхний хагас жилд шингэн сүүнд шилжүүлснээр 14,4 мян.тн бүтээгдэхүүн импортлосон байна 2.1 Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл


Сүүний хэлбэр 1 Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүү 2 Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү 3 Импортын хуурай сүү

2012 588

2013 66

2014 765,4

72,8

63,9

71,1

36,8

34

35,3 Хүснэгт 2

2.2 Нэг хүнд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүн Сүүнд шилжүүлсэнээр, жилд л/жилд

2012

2013

2014

207,1

230,1

258,3 Хүснэгт 3

3.СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ Улсын хэмжээнд хоногт 230.0 гаруй мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай нийт 100 гаруй үйлдвэр, цех байгаагаас Улаанбаатар хотод 45 нь үйлдвэрлэл эрхлэж байна. Эдгээрээс 8-10 нь жилийн турш тогтвортой ажиллаж хүч чадлынхаа 40 хүртэлх хувийг ашиглаж байна. Үүнээс: - хоногт 10.0 тонноос дээш хүчин чадал бүхий том үйлдвэр - 11 - хоногт 5.0-10.0 тонн хүртэлх хүчин чадал бүхий дунд үйлдвэр - 4 - хоногт 1.0-5.0 тонн хүртэлх хүчин чадал бүхий жижиг үйлдвэр - 10 - хоногт 50-1000 л хүртэлх хүчин чадал бүхий сүүний жижиг цех - 75 байна. 3.1 Сүүний чиглэлийн үхэр болон ямааны фермийн тоо 2010

2011

2012

2014

Сүүний үхэр

чиглэлийн

649

901

977

1554

Сүүний ямаа

чиглэлийн

-

-

-

4

Хүснэгт 4

3.2 Сүүний үхрийн аж ахуйн тоо Он 2011

Фермерийн аж ахуйн тоо 901

Үхрийн тоо 27501


2012 2014

977 1554

32876 59799 Хүснэгт 5

4. СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА 4.1 Хээлтэгч малын бүтэц тоо толгой /Улаанбаатар/

Улаанбаатар

Ингэ

гүү

2013 үнээ

29

9,1

30,8

Эм хонь 64,7

Эм ямаа 47,9

Ингэ

гүү

2014 үнээ

55

10,5

36,1

Эм хонь 77,9

Эм ямаа 56,0 Хүснэгт 6

Сүүлийн 2 жилд улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20,4%, үр тарианы үйлдвэрлэл 31,8%, хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл 18,2%-иар өссөн байна. 2014 онд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад мах 1,5 дахин, шингэн сүү 6,4 хувиар, цөцгий, цөцгийн тос 21,7 хувиар, ундаа, шүүс, савласан ус 10,8%иар тус тус өссөн байна. 4.2 Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Бүтээгдэхүүн Шингэн сүү Тараг Цөцгий, цөцгийн тос, аарц, бяслаг

Хэмжих нэгж Мян.л Мян.л т

2012 25120,3 7804,6 1920

2013 26607,4 8803,5 1332,6

2014 28331,3 7093,2 1557,4 Хүснэгт 7

4.3 Сүү, цагаан идээний бэлтгэлийн стандартын үндсэн шаардлага Эрүүл малаас гаралтай байх, өнгө, амт, үнэр, исгэлэн, нягт, тослог, цэвэршилт хэвийн байх, ус, гурил гэх мэт хольцгүй байх. Малын сүү нь мэдрэхүйн шинжилгээний үнэлгээгээр дараахь шаардлагыг хангасан байна. MNS 42285:2003 сүүний стандарт № 1 2 3

Үзүүлэлтийн нэр Амт үнэр Өнгө Гадаад байдал

Шинж чанар Түүхий сүүний өөрийн өвөрмөц үнэр,амттай Цагаанаас цагаан шаравтар Нэгэн жигд, тунадасгүй Хүснэгт 8

Малын сүү нь физик – химийн үзүүлэлтээр дараахь шаардлагыг хангасан байна. №

1 2

Сүүний төрөл

Үнээний сүү Сарлаг, хайнагийн сүү

Исгэлэн, 0Т 19-21 19-22

Үзүүлэлт , хэмжих нэгж Нягт,кг/см Тослог,% Хуурай 3 бодис 1.027-1.032 3-5.4 12.5-18 1.03-1.034 4.2-7.5 13-20

Уураг 3.1-3.7 3.6-6


3 4 5 6

Ингэний сүү Гүүний сүү Хонины сүү Ямааны сүү

16-18 8-10 26-28 18-19

1.031-1.032 1.028-1.03 1.036-1.039 1.031-1.032

4-5 1.7-2.4 5.5-5.8 5.2-6.4

13-15.5 11-13 15-18 14-15

3.9-4.3 2-3 5.2-6.4 3.6-3.8 Хүснэгт 9

5. ИМПОРТЫН СҮҮ Импортоор авч байгаа хуурай сүүний 92%-ийг ОХУ, БНСУ, Шинэ Зеланд эзэлдэг улсаас, шингэн сүүг бараг 100 хувь ОХУ-аас авч байна. Жилд 4000-6000 мянган тн шингэн сүү, 200-400 тн тараг, 80-100 тн цөцгийн тос, хуурай сүү 1800-2200 тн импортоор авч хэрэглэж байна. Үнэ: Худалдаанд нийлүүлэгдэж байгаа шингэн сүүний үнийн хувьд 2010 оны байдлаар бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй үнийн хэлбэлзэл багатай байна. Манай улсын сүүний нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь зуны улиралд буюу 5-9 сарын хооронд явагддагаас шалтгаалан үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа үнээний түүхий сүүний үнэ өөр өөр байдаг. Зуны улиралд сүүний гарц, хэмжээ нэмэгддэг боловч сүүг газар дээр нь хөргөх, хадгалах боломж муу байдаг нь сүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэгээс болж сүүний үнэ өвлийнхөөс 2,5 дахин буурч, сүүний борлуулалт эрс буурдаг. Өвлийн улирал буюу 1-4 сар, 10-1 сар хүртэлх хугацаанд сүүний гарц бага, цаг агаар тааламжтай бус, сүүг байгадийн аргаар гадаа орчинд хөргөдөг, түүхий, задгайгаар борлуулахад ашигтай, сүүний хангамж хомс болдгоос шалтагаалан сүүний үнэ өндөр болдог. Сүүний үйлдвэрүүд 2014 онд 9.5 сая ам.долларын хуурай сүү импортолсон байна. Манай сүү үйлдвэрлэгч томоохон дөрвөн компани 2015 оны эхний зургаан сард гадны дөрвөн улсаас нийтдээ 9,5 сая ам.долларын 2.652,7 мянган кг хуурай сүү импортолжээ.Хуурай сүүний 95 хувийг Шинэ Зеландаас, үлдсэнийг нь Нидерланд, ОХУ, Хятадаас оруулж иржээ. Харин сүүний үйлдвэрүүдэд урд хөршөөс оруулж ирсэн хуурай сүүний нөөц их байгааг Сүүний холбооныхон холбогдох байгууллагаар шалгуулж сүүлийн хагас жилд гаднаас сүү оруулж ирэхийг зогсоох талаар саналынхаа хариуг Засгийн газраас шаарджээ. Сүү үйлдвэрлэгч компани 1 2 3 4

АПУ компани Витафит- Импэкс компани “Сүү” компани “Тесо” компани

Импортын нийт өртөг /доллар/ 1.98 сая доллар 3.3 сая доллар 2.4 сая доллар 1.9 сая доллар

Импортын нийт хэмжээ /кг/ 545.2 мянган кг 895,9 мянган кг 607.9 мянган кг 606.7 мянган кг Хүснэгт10

6.СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ Монголчууд өдөр тутмын хоол хүнсэндээ сүүг шууд хэрэглэдэггүй, харин сүүгээр цай сүлж уух, тараг, ээдэм хийх, цөцгийг хоол хүнсэндээ нэмж хэрэглэх, шар тос, хайлмаг зэрэг өндөр тос агууламжтай бүтээгдэхүүн айраг, хоормог, цэгээ зэрэг исэг ундаа, уургийн агууламж өндөртэй бяслаг, ээзгий, ааруул зэргийг уламжлалт аргаар бэлдэн эрт дээр үеэс


хэрэглэж заншсан. Хүн өдөрт дунджаар 430 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хот суурин газрын хүн нийт хүн амын 60 гаруй хувийг эзлэж, хүн амын 70-аад хувийг 45 хүртэлх насны хүн эзэлж байгаа тул тараг, ундны ариутгасан сүү, бяслаг, зайрмаг, аарц зэрэг боловсруулж савласан сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ байнга нэмэгдэж байна. Нийт үйлдвэрлэж байгаа сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа манай орны хувьд энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд 20 хувьд, урт хугацаанд 40 орчим хувьд хүргэн дотоодын сүү боловсруулах салбарыг хөгжүүлэх боломж бий. Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний зөвлөмж хэмжээ хоногт 430 грамм буюу жилд 157 кг байхаар Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар 2007 онд тогтоож өгсөн. Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403.0 сая литр, үүнээс нийслэл хотод 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй байна. Энэхүү хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа дүр зураг харагддаг. Гэсэн ч манай орны хувьд хот, хөдөөгийн нэг хүнд ногдож байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн ялгаатай байгаа.

7. СҮҮНИЙ САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД Нөөц байгаа боловч үйлдвэрлэл улирлын чанартай, өрхийн гар ажиллагаатай үйлдвэрлэл давамгайлсан байна. Сүү нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх тогтолцоо алдагдаж сүүний боловсруулалтын түвшин 10 %-тай байна. Хот суурин газарт нийт хүн амын 70 % амьдардаг, зах зээлд импортын сүү, сүүн бүтээгдэхүүн зонхилж байгаагаас хотын хүн ам хөдөөгийнхөөс 2.5-3.9 дахин бага сүү хэрэглэж байна. Цэвэр болон эрлийз сүүний үхэр нийт үхрийн 0.45-2.9 % эзэлж, жилийн сүүний гарц дөнгөж 2000-3000 литр байна. Саалийн үнээний арчилгаа, маллагаа сул, тэжээлийн асуудлыг бүрэн шийдэж чадаагүй зэрэг тулгамдсан асуудлууд шууд, шууд бусаар дотоодын сүүний чанарт сөргөөр нөлөөлж, импорт өндөр хэвээр байна.

7.1 Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ: Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэгүүдийг үзүүлж байна. Үүнд:Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Засгийн газар чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 250 дугаар зарлиг гарав. Сүү, сүүн бүтээгэдэхүүний зориулалт бүхий тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгслийн импортын гаалийн болон НӨАТ-аас 2012 оны 12 сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн. Боловсруулах үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Импортыг орлох, удаан хугацаанд хадгалагдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр цөцгийн тосны жижиг үйлдвэрэлэл эрхлэхэд зориулж 30 малчны бүлэг хоршоонд дэмжлэг үзүүлэв.


Дотоодын түүхий эдээр дотоодод үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд ногдох НӨАТ-ыг чөлөөлүүлсэн. ААНОАТ-ын хуульд аж ахуйн нэгжийн зөвхөн сүүнээс олсон орлогод ногдох татварыг 50% хөнгөлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хоногт 30 тн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл-худалдаанд мөрдөгдөх техникийн зохицуулалт”-ын төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн урамшуулал бий болгох, мал сүргээ халдварт өвчнөөс эрүүлжүүлж, даатгалд хамруулсан, гарал үүсэл нь тодорхой малын сүүг сүүний үйлдвэрт нийлүүлсэн малчдад урамшуулал олгох асуудлыг “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгуулаад байна.

8. МОНГОЛ УЛСЫН СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ, ТҮҮНИЙГ ЭРХЛЭХ БҮС НУТАГ ТҮҮНИЙ ОНЦЛОГ Манай оронд хамгийн анхны үнээний ферм Дархан хотын ойролцоо 1968 онд байгуулагдсанаас хойш 1990 он гэхэд тус бүр 200-1200 үнээтэй, нийт 19,600 үнээ бүхий нийт 36 сүүний аж ахуй байгуулагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод таван ферм, хотын эргэн тойрон дахь Төв аймгийн нутагт арав гаруй ферм байжээ. 1953-1988 оны хооронд нийт 16623 цэвэр цусны сүүний үхэр Монголд оруулж ирсэн бол одоо Улаанбаатар хот орчимд ойролцоогоор 5000 орчим сүүний үхэр байгаа бөгөөд үүнээс чухам хэд нь цэвэр, хэд нь эрлийз гэдэг нь тодорхойгүй. Голлох үүлдэр социализмын үед Оросын Хар Тарлан байсан бол одоо ихэвчлэн Алатау харагдах болжээ. Борнуурт Германы Хар Тарлан 300 орчим байгаа. Оросын Хар Тарлан ойролцоогоор 1,500 орчим байна. Хэдийгээр сүүлийн үед Өвөр Монголоос цөөн тооны Хар Тарлан үхэр амьдаар нь оруулж ирсэн, мөн Хар Тарлангийн үрээр зохиомол хээлтүүлэг хийж байгаа ч гэсэн Алатау-гийн үрээр ч бас зохиомол хээлтүүлэг хийж байгаа, тэгээд энэ үүлдэр үнээ фермерүүдийн дунд "имиж"-ээ нэгэнт бүрдүүлчихсэн болохоор ойрын 20 жилдээ Алатау үүлдэр давамгайлсан хэвээр байх болов уу. Төв аймаг нь 74 мянган км2 талбайтай. Энэ бүс нутагт мах сүүний чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлэхэд эдийн засгийн хамгийн их боломжтой. Улаанбаатар хот орчимд нийт 450 орчим үнээний ферм байна. Тэдгээрийн тал хувь нь 10 хүртэл үнээтэй жижиг аж ахуйнууд, 30 хувь нь 10-20 үнээтэй, үлдэх 20 орчим хувь нь 20-оос дээш үнээтэй. 20-оос дээш үнээтэй айлууд ихэвчлэн 30-40 үнээтэй. № 1 2 3 4 5 6

Байршил Нарийний ам Борнуур Жаргалант Партизан Ар гүнт Гачуурт

Фермийн тоо 200 200 100 80 80 70 Хүснэгт 11


Хамгийн их үнээний фермтэй газар нь Нарийний ам. Энд том бага нийлсэн 200 орчим ферм бий. Хамгийн том нь 50 үнээтэй. Нарийний аманд олон ферм байдаг, энэ тосгоныг үнээний фермийн аж ахуйн голомт гэж нэрлэх болсон учир нь энд 1994-1999 онд Данийн засгийн газрын тусламжтайгаар төсөл хэрэгжиж, хуучин байсан 400 үнээний фермийн үхрийг фермийн ажиллагсдад тарааж өгч, тэдэнд зээл тусламж олгож байж хөл дээр нь босгосонтой холбоотой. 

 

 

Нарийний амны цаахан талд орших Шар Хаданд 20 хүртэл үнээтэй 30 орчим ферм байна. Нарийний ам, Шар Хадны орчмын нутагт шинээр ферм байгуулах битгий хэл одоо байгаа малчид, фермерүүд багтаж ядаад бэлчээр маш хомсдсон. Жаргалант тосгоны (Партизаны) төвд 60 гаруй ферм бий. 20-оос дээш үнээтэй 7-8 айл, бусад нь бүгд 20 хүртэл үнээтэй жижиг фермүүд. Мандалд (Батсүмбэрийн төв) 50 орчим ферм байна. 20-оос дээш үнээтэй арваад ферм бий. Ар Гүнтэд 30 орчим үнээний ферм бий. Гачууртын төв дээр сүүний үхэр малладаг 10-аад өрх бий. Хуандайн ам болон төвөөс зайдуу газруудаар тархсан фермүүдийг оролцуулбал энэ хавьд нийтдээ 60 орчим үнээний ферм байна. Баянчандмань суманд хуучин 400 үнээний ферм байсан ба одоогоор үнээний ферм 30 гаруй байна. Баянчандмань суманд цаашид үнээний фермийн аж ахуй өргөжих бүрэн бололцоотой. Борнуурт 30 хүртэл үнээтэй 50 орчим ферм бий. Улаанбаатарын Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, мөн Төв аймгийн Сэргэлэн, Сүмбэр сум зэрэг газруудад нийлээд тус бүр 20 хүртэл үнээтэй 100 орчим жижиг ферм байна.

9. СҮҮНИЙ ҮХРИЙН СТАНДАРТ Үржлийн малын стандарт нь малын төрөл, ашиг шимийн чиглэл, үүлдрийн онцлог байдлаас хамаарсан өөр өөр шаардлагатай байдаг. Сүүний үхрийн стандартын шаардлагын үндсэн зарчим нь:        

Үржүүлж буй үхэр эрүүл байх, ялангуяа бруцеллѐзоос эрүүл байх Гарал үүсэл нь тодорхой байх Үүлдрийн үндсэн зүсийг хадгалсан байх Үүлдрийн үхрийн биеийн хэлбэр, галбирыг хадгалсан байх Амьдын жингийн шаардлагыг хангасан байх Дэлэн, хөхний хэлбэр, хэмжээ хэвийн байх Хоногт өгөх дундаж саамын хэмжээг хангасан байх Сүүний тослог хангалттай байх.

Манай улсад хар тарлан, шар тарлан, алатау үүлдрийг голлон үржүүлдэг. Эдгээр нь дараахь үндсэн шаардлагыг хагасан байна. Үүлдэр

Амьдын жин

Шар тарлан Алатау

510 395

305 хоногт өгөх Сүүний тослог /%/ сүүний хэмжээ /л/ 2100 3,7 2200 3,9


Хар тарлан

375

3100

3,7 Хүснэгт 12

10.ДҮГНЭЛТ Судалгаанаас үзэхэд манай улс сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 24 хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэдэг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс цаашид сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болоод малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, нийт монголчууддаа экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. Сүү,цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас Хүнсний тухай шинэ хуулиар манай улсын хүн амын стратегийн дөрвөн хүнсний жагсаалтад сүү орсон юм.

Profile for SECiM C2

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа23  

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа23  

Profile for secimc2
Advertisement