Kh bolortsetseg 2015

Page 50

зөвшөөрч бүртгэлд тусгана. Зардлыг дээрхи шалгуураас гадна дараах зарчмыг баримтлан хүлээн зөвшөөрнө. -Материаллаг байх зарчим: Зардал нь материаллаг бол тусад нь толилуулах бөгөөд шинж чанараараа ижил, хэмжээний хувьд материаллаг зүйлүүдийг нэгтгэж болно. Харин материаллаг бус дүнтэй зардлуудыг шинж чанар, чиг үүргийн нь дагуу ижил зардлуудын дүнтэй нэгтгэх бөгөөд тэдгээрийг тусад нь толилуулах шаардлагатай. -Зэрэгцүүлэгдэхүйц байх зарчим: Санхүүгийн тайлангийн элементүүдийн тоон мэдээлэл нь /орлого, зардал, хөрөнгө, өр төлбөр, өмч/ тайлант болон өмнөх үеийнхээ хувьд зэрэгцүүлэгдэхүйц байна. -Уялдаат зарчим: Ажил гүйлгээний үр дүнд бий болсон орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэсэн бол түүнтэй холбогдон гарсан зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. -Системтэй, оновчтойгоор хуваарилах зарчим: Эдийн засгийн өгөөжийг нэгээс дээш тайлант хугацаанд хүртэхээр бол зардлыг орлого олох хугацаатай нь уялдуулан тайлангийн үеүдэд системтэйгээр хуваарилна. Тухайлбал биет болон биет бус хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг хүлээн зөвшөөрөхөд хэрэглэнэ. -Зардлыг нэн даруй хүлээн зөвшөөрөх зарчим: Зардал нь ирээдүйн эдийн засгийн өгөөжийг бий болгохгүй, эсвэл энэхүү өгөөж нь балансад хөрөнгөөр хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг хангахгүй юмуу хангахаа больсон үед энэ зарчмыг хэрэглэнэ. 8.2.3 Зардлын ангилал Төсвийн зарлагыг мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, олон улсын валютын сангаас эрхлэн гаргадаг Засгийн газрын санхүүгийн статистикийн

зааврын

зардлын ангилал, төсвийн төлөвлөлтийн өнөөгийн түвшин зэргийг үндэслэн ангилна. Удирдлагуудын шийдвэр гаргалтанд нөлөөлхүйц байдлаар нь зардлыг дараах байдлаар ангилдаг: 1. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор : -

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал

-

Үйл ажиллагааны зардал /удирдлагуудын/

2. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээтэй хамааралтайгаар нь:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.