Шинэ номын мэдээ 2012.01

Page 2

БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛ Бид нэг л дэлхийтэй: Танин мэдэхүйн хялбаршуулсан ном /Эмх. Л.Тэмүүжин, Э.Шинэцэцэг, А.Мандухай. –УБ.: 2010. -36х. Хүн төрлөхтөн хөгжлийнхөө эхэн үед байгальд үзүүлэх нөлөө нь тийм ч их биш, хэвийн хэмжээнд байсан боловч цаг хугацаа, нийгэм, эдийн засгийн хөгжил асар хурдацтай хөгжихийн хэрээр байгаль дэлхийд асар их хор хөнөөл учруулж байгаа билээ. Үүний улмаас уур амьсгалд өөрчлөлт гарч, цөлжилт, дулаарал, хүлэмжийн хийн хэмжээ алдагдаж байна. Толилуулан буй хялбаршуулсан энэ номонд байгаль дэлхийн энэхүү бодит байдлын учир шалтгааныг график, үзүүлэнгийн байдлаар харуулсан бөгөөд хамгийн гол нь хүн бүхний идэвхи санаачлага хэрэгтэй гэдэг санааг тусгажээ. 20.1 Б-46 Т-15013 Козлов П.К. Монгол ба Кам: Монгол, Төвдөөр хийсэн гурван жилийн аялал: 1899-1901 /Орч. Ч.Баатар. –УБ.: Монсудар, 2011. -424х. Монголоор дайран 1899-1901 онд Төвд орноор хийсэн Оросын газарзүйн нийгэмлэгийн аяллыг удирдсан нэрт аялагч, судлаач П.К.Козловын аян замын тэмдэглэлийг та бүхэнд толилуулж байна. 100 гаруй жилийн өмнөх Монголын газар нутаг, монгол хүмүүсийн амьдрал ахуйн талаар энэ номноос танилцах болно. П.К.Козловын аяллын бүтээлүүд нь хойч үеийнхэн, болоод Төв Ази судлаачдад асар их үнэ цэнэтэй материал болдог ажээ. 26.8г К-59 /БШУН унш-7ш/ Т-14941-14943 Козлов П.К. Монгол, амдуу, мөхсөн Хар хот: Азийн уулархаг нутгаар Оросын газарзүйн нийгэмлэгийн аялагчдын хийсэн аяллын тэмдэглэл: 1907-1909 /Орч. Ч.Баатар. –УБ.: Монсудар, 2011. -416х. Энэ ном нь Оросын газарзүйн нийгэмлэгийн аяллыг удирдсан нэрт аялагч, судлаач П.К.Козловын “Монгол ба Кам” номын үргэлжлэл ба монголоор аялсан тэмдэглэлХар хотыг нээсэн минь., Хөх нуур, амдуу., Баруун Хятад ба Монгол орон гэсэн 3 бүлэгтэй ажээ. Энэ номонд 1907-


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.