Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал

Page 1

ЛГБТ Төвийн мэдээллийн хуудсууд

ЛЕСБИЯН, БИСЕКСУАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ Бүх эмэгтэйчүүд эрүүл мэндийн асуудлын хувьд тодорхой эрсдэлтэй байдаг ч лесбиян ба бисексуал эмэгтэйчүүд зарим эрүүл мэндийн асуудлын хувьд илүү эмзэг байдаг нь АНУ, Европын холбооны улсуудад хийгдсэн судалгаанаас харагддаг.* Зүрх судасны өвчин: Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдэд илүүдэл жин, тамхидалт, стрессээс үүдэн зүрх судасны өвчний эрсдэл илүү байдаг. Хорт хавдар: Жирэмсэн ба хөхүүл үед ялгарах даавар нь эмэгтэйчүүдийг хөх, сав болон өндгөвчний хорт хавдраас сэргийлдэг гэж үздэг. Гэтэл лесбиян эсвэл бисексуал эмэгтэйчүүд ихэнхдээ жирэмсэлж хүүхэд гаргадаггүй нь тэднийг арай эмзэг болгодог. Мөн тэд тэр болгон мазок өгөх, хөхний хавдрын тандалт маммограммд үзүүлэх гэх мэт нөхөн үржихүйн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тандалт үзлэгүүдэд хамрагддаггүй. Лесбиян ба бисексуал эмэгтэйчүүд тамхи татах нь мөн илүү тул эмэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог бүх эмэгтэйчүүд уушгины хорт хавдрын эрсдэлтэй байдаг.

Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг оруулдаг хүчин зүйл юу вэ? - Тамхидалт - Архи хэтрүүлэн хэрэглэх - Гэр бүлийн, тэр дундаа дотны хамтрагчийн хүчирхийлэл - Илүүдэл жин

эрсдэлд

Лесбиян, бисексуал эмэгтэйчүүд бие биедээ бэлгийн замын халдварт өвчин халдааж чадах уу? Үтрээний шингэн, сарын тэмдгийн цус, секс тоглоом хамтдаа хэрэглэх гэх мэт байдлаар лесбиян, бисексуал эмэгтэйчүүд бие биедээ БЗХӨ халдааж болдог. Үүнд: бактерийн гаралтай вагиноз, хламиди, бэлгийн хомхой, хүний папилломын вирус, трихомониаз, маш цөөн тохиолдолд гоноррей, тэмбүү, Б гепатит, ХДХВ. Би өөрөө лесбиян (эсвэл бисексуал). Би эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? Нөхөн үржихүйн урьдчилан сэргийлэх мазок, маммограмм гэх мэт шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагд. Өөрийгөө ба хайртыгаа хамгаалж аюулгүй секс хий. Өөрийн бэлгийн чиг баримжааны талаар нээлттэй байснаар элдэв стрессээс өөрийгөө чөлөөл.

Поликистоз өндгөвчний синдром: Энэхүү синдром нь хүүхэд гаргах насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцооны дааврын асуудал үүсгэдэг өвчин. Хүүхэд гаргах насны эмэгтэйчүүдийн 5-10% нь ийм синдромтой байдаг бол лесбиян эмэгтэйчүүд эсрэг хүйстэн эмэгтэйчүүдийг бодвол ийм синдромтой байх нь илүү тохиолддог.

ЛГБТ Төв лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ямар үйл ажиллагаа төлөвлөж байгаа вэ? ЛГБТ Төв нь Монголын лесбиян, бисексуал эмэгтэйчүүдэд ямар эрүүл мэндийн асуудал тулгамдаж буйг тодруулах зорилгоор АНУын Research Institute Without Walls төв болон бусад байгууллагатай хамтарч энэ жилийн сүүл, 2012 оны эхээр чанарын аргачлалд тулгуурласан судалгаа хийхээр бэлтгэж байна.

Сэтгэцийн эрүүл мэнд: Лесбиян, бисексуал эмэгтэйчүүд эсрэг хүйстэн эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл гутралд орох нь илүү элбэг. Энэ нь нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр орныхон нь тэднээс татгалзах, тэднийг хүчирхийлэх, хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөх, амьдралынхаа зарим болон ихэнх хэсгийг хүмүүсээс нуухаас үүсдэг стресс гэх мэт хүчин зүйлээс үүддэг байна.

* Дараах холбоосыг үзнэ үү: • ИЛГА, 2009 оны судалгаа http://ilga.org/ilga/en/article/lYIhWxA1V6 • CDC http://www.cdc.gov/lgbthealth/women.htm • Баруун Австрали http://www.qahc.org.au/files/shared/docs/Les_WA.pdf


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.