Ойлголтоо нэгтгэе

Page 1

Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл Н. Анараа ЛГБТ Төв ТББ-ын УЗ-ийн Зөвлөх Гишүүн

Н. Мөнхзаяа ЛГБТ Төв ТББ-ын Залуучуудын хөтөлбөрийн Менежер МУИС-ийн ХЗС-ийн “Энтимема” клубын 2011 оны 4-р сарын 28-ны уулзалт


ОЙЛГОЛТОО НЭГТГЭЕ • Бэлгийн чиг баримжаа гэж юу вэ? Хэнд байдаг вэ? Яаж илрэх вэ? – Жишээ?

• Хүйсийн баримжаа илэрхийлэл гэж юу вэ? Хэнд байдаг вэ? Яаж илрэх вэ? – Жишээ? 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

2


“Бэлгийн чиг баримжаа нь зүрх сэтгэлийн нэн нарийн асуудал, оюун ухааны хамгийн нандин хүсэл эрмэлзэл, бие махбодийн дээд зэргийн илэрхийлэлтэй холбоотой байдаг учир хүний бие махбод, сэтгэхүйн мөн чанарын хувьд эдлэх ёстой салшгүй эрх юм. Энэ эрх нь айдас хүйдэс, ялгаварлан гадуурхалтад өртөхгүйгээр эрх тэгш байдлын зарчим дээр өөрийн бэлгийн чиг баримжааг тодорхойлох, түүнийгээ илэрхийлэх эрхийг дотроо агуулна.” Amnesty International, “Crimes of hate, conspiracy of silence” 2001 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

3


ЖОГЖАКАРТЫН ЗАРЧМУУДААС • Бэлгийн чиг баримжаа нь эсрэг, ижил, эсвэл нэгээс илүү хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх хүн бүрийн гүн гүнзгий мөн чанар, чадвар юм.

28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

4


ЖОГЖАКАРТЫН ЗАРЧМУУДААС • Хүйсийн баримжаа илэрхийлэл нь хүн бүр хувь хүнийхээ үүднээс өөрийн хүйсээ төрөхөд өгөгдсөн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр гүн гүнзгий мэдрэх мэдрэмж ба өөрийн биеийн тухай мэдрэмж, хувцаслалт, үг яриа, биеийн хөдөлгөөн гэх мэт хүйсийн бусад илэрхийллийг багтаадаг.

28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

5


Жогжакартын зарчмууд нь: • БЧБХБИ-ийн хувьд хүний эрхийн өргөн хүрээний жишиг хэм хэмжээ, тэдгээрийн хэрэглээ • Эдгээр зарчим нь улс орнуудын анхдагч үүрэг болох хүний эрхийг хэрэгжүүлэх үүргийг дахин бататгасан. • Зарчим бүрт улс орнуудын хэрэгжүүлвэл зохих зөвлөмж тэй. Гэвч хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэх үүрэг бүх хүн, байгууллагад оногддогийг шинжээчид цохон тэмдэглэсэн. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

6


АНУ-ын Нэр төрд халдахын эсрэг гей лесбиян холбоо: хэвлэлийн авлага • Бие махбод, хайр дурлал, зүрх сэтгэлийн хувьд аль нэг, эсвэл аль аль хүйсийн хүмүүст татагдах төрөлхийн үзэгдлийг бэлгийн чиг баримжаа гэнэ. … Төрөлхийн ба өөрчлөгдөшгүй. Эдгээрийг өөрчлөгдөх шинж чанартай мэт болгодог утгыг агуулдаг “хандлага” хэмээх үгийг бэлгийн чиг баримжааны хувьд хэрэглэхээс зайлсхийх. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

7


БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА: ТОДОРХОЙЛОЛТ • АЛЬ НЭГ ХҮЙСИЙН ХҮНД ЗҮРХ СЭТГЭЛ, ХАЙР ДУРЛАЛ БОЛОН БЭЛГИЙН ХУВЬД ТАТАГДАХ.

– Эсрэг хүйсийн хүнд: СТРЭЙТ – Ижил хүйсийн хүнд: ЛЕСБИЯН эсвэл ГЕЙ – Аль аль хүйсэнд татагдах: БИСЕКСУАЛ • ХҮН БҮР БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖААТАЙ ТӨРДӨГ, ХАРИН ТҮҮНИЙГЭЭ БЭЛГИЙН ЗАН ҮЙЛЭЭР ИЛЭРХИЙЛЖ Ч БОЛДОГ, ИЛЭРХИЙЛЭХГҮЙ Ч БАЙЖ БОЛДОГ. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

8


ХҮЙСИЙН БАРИМЖАА ИЛЭРХИЙЛЭЛ: ТОДОРХОЙЛОЛТ • Хүн бүр өөрийн хүйсээ төрөлхийн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр гүн гүнзгий мэдрэх мэдэрдэг. • ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛЖ БУЙ БАЙДАЛ, ГАДААД ТӨРХ, БИЕЭ АВЧ ЯВАХ НЬ ЖЕНДЭРИЙНХ НЬ ХЭВШСЭН ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС ХАЛЬСАН ХЭН БОЛГОНЫГ ЕРӨНХИЙД НЬ ТРАНСЖЕНДЭР ГЭДЭГ. • ГЭВЧ ЖЕНДЭРИЙНХЭЭ ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС ХАЛЬСАН ДҮР ТӨРХ, БИЕЭ АВЧ ЯВАХ БАЙДАЛТАЙ ХҮН БҮР ӨӨРИЙГӨӨ ТРАНСЖЕНДЭР ХЭМЭЭН ТОДОРХОЙЛДОГГҮЙ УЧИР ТРАНС ХАРАГДАЖ БУЙ ХҮН БҮРИЙН ТРАНС ХЭМЭЭН ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

9


ХҮЙСИЙН БАРИМЖАА ИЛЭРХИЙЛЭЛ БА БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА • ХҮЙСЭЭ ХЭРХЭН МЭДЭРЧ ИЛЭРХИЙЛЭХ НЬ БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖААТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ • ТРАНС ХҮМҮҮС АЛЬ Ч БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖААТАЙ БАЙЖ БОЛДОГ.

28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

10


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ • Ялгаварлан гадуурхалт нь ЛГБТ хүмүүс хэвшмэл хэм хэмжээнд үндэслэсэн ЖЕНДЭРИЙН хэм хэмжээг зөрчиж байна хэмээх үзэлд тулгуурласан байдаг. • Өөрөөр хэлвэл ЛГБ хүмүүс өөрийн хүйсийн хүмүүсийг хайрласнаасаа ялгаварлан гадуурхалтад өртдөг бол Т хүмүүс төрөлхийн хүйсээсээ өөрөөр хүйсээ тодорхойлдгоос гадна, харахад ЛГБ хүмүүсийн адил өөрийн хүйсийн хүмүүсээ хайрлаж буй мэт харагдах нь цөөнгүй. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

11


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ Монголд гарсаар буй ноцтой хүний эрхийн зөрчлүүд: • Гэр орноосоо хөөгдсөн лесбиян гэдгээ нуудаггүй залуу эмэгтэй боймлуулж, хутгалуулснаас болж амиа алдаж,Туул голд хөвж байгаагаараа олдсон. • 19 настай гей залуугийн бэлгийн чиг баримжааных нь тухай сонины нийтлэл гарсны дараа ах нь үзээд зодож, түүний хөлийг хугалсан. Тэрээр цагдаагийн зүгээс хүчирхийлэлд өртөхгүйн тулд болсон явдлыг цагдаад мэдэгдээгүй. • 24 настай гей залууг нагац ах нь гадаадад эрэгтэй хүнтэй амьдарч байгааг сургаар сонсоод аминд нь хүрэхээс наагуур модоор зодсон. Тэрээр нагацдаа алуулахаас айн цагдаад үүнийг мэдэгдсэнгүй. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

12


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ • 22 настай лесбиян эмэгтэй өөрийнхөө бэлгийн чиг баримжаа, хүмүүжилдээ хоёрдон сэтгэлээр унан амиа егүүтгэсэн. • Амиа егүүтгэсэн найз охиноо оршуулсан өдөр 26 настай лесбиян эмэгтэйг хоёр эрэгтэй гарыг нь боож, гарыг нь шилээр шаасны дараа хүчиндсэн. • 2009 оны 4-р сарын гей үдэшлэгийн дараа нэг гей залууг машинтай дөрвөн эрэгтэй хөдөө аваачиж түүнийг бүлгээр хүчиндсэн.

• Тус тусдаа тохиолдолд 3 лесбиян эмэгтэйн бэлгийн чиг баримжааг нь мэдсэн ажил олгогч нар ажлаас нь халсан. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

13


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ • 31 настай гей залууг хамт ажилладаг хүмүүс нь байнга үг хэлээр доромжлон, сэтгэлзүйн дайрлага хийдэг ба түүнд ахиж дэвших боломж хэзээ ч өгөхгүй гэдэг. • 19 настай лесбиян эмэгтэй гэрийнхэндээ өөрийгөө илчилсний дараа гэрийнхэн нь түүнийг байнга зодож хүчирхийлдэг болсон. • 60-70-аад онд алдартай байсан ба хүмүүсийн ярьдагаар гей байсан дуучин алуулснаар гэртээ олдсон. • 28 настай гей залуу “Гомо юманд үйлчлэхгүй” гэсэн доромжлолыг үйлчилгээний газруудад сонсох нь ихэссээр байна. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

14


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ

• 3 трансжендэр охиныг гудамжнаас хулгайлж, 70 давхарт аваачиж тамлан зодож, хүчиндсэн явдал 2009 оны 10-р сарын эхэнд гарсан. Амь нас нь аюулд орсон тул дүрвэсэн. Одоо олон улсын хамгаалалтад, аюулгүй оронд байна. • Нэг эрэгтэйгээс эмэгтэй трансжендэр эмэгтэй нь 2010 оны 10-р сарын 25-наас эхлэн хүйс шилжих дааврын эмчилгээнд орсон. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

15


ЛГБТ хүмүүсийн ноцтой зөрчигдсөөр буй эрхүүд ба Жогжакартын 29 зарчим: 1. Халдашгүй дархан байх 2. Хуулиар хамгаалуулах 3. Эрүү шүүлт, хэрцгий шийтгэлд өртөхгүй байх 4. Эвлэлдэн нэгдэх, хүний эрх хамгаалах 5. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 6. Эрүүл мэндээ хамгаалуулах 7. Ажиллаж хөдөлмөрлөх 8. Боловсрол олох 9. Гэр бүл болох 10.Орон байртай байх гэх мэт 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

16


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ • Үл ялгаварлан гадуурхах анхдагч зарчимд үндэстэй – МУ-ын Үндсэн Хуулийн 14-р зүйл – ХЭТТ, 2-р зүйл – Иргэний ба Улс Төрийн Эрхийн Тухай ОУ Пактын 2-р зүйлийн 1, 26-р зүйл – Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн Тухай ОУ Пакт, 2-р зүйл гэх мэт олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүйсээр үл ялгаварлан гадуурхана хэмээн хатуу заасан. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

17


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ

Харин “ХҮЙС” хэмээх ойлголт нь дотроо бэлгийн чиг баримжааг агуулна гэж НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО, Мэдэгдэл No. 488/1992: Австрали, CCPR/C/50/D/488/1992-д 1994 оны 4-р сарын 4-нд хуульчлан баталгаажуулсан. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

18


ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ, ТРАНСЖЕНДЭР (ЛГБТ) ХҮМҮҮС БА ХҮНИЙ ЭРХ

• 1994 оноос хойш: – Олон арван НҮБ-ын тусгай илтгэгч, конвенцийн хэрэгжилтийг хянах хороодын заавал даган мөрдөх шинж бүхий зөвлөмжүүд – 2007 оны 3-р сарын 26-нд НҮБ-ын ХЭЗ-өөр батлагдсан “Жогжакартын Зарчмууд” буюу “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх зарчмууд” – 2011 оны 3-р сард “НҮБ-ын хүний эрх, бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийллийн тухай тунхаглал” (Монгол Улс түүхэнд анх удаа нэгдсэн!) 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

19


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 1999 он 3-р сар: Монгол болон гадаадын гей эрчүүдийн үүсгэн байгуулсан Тавилан ТББ албан ёсоор Хууль Зүй Дотоод Явдалын Яаманд бүртгүүлэв. 2001 оны эхээр санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоов. • 2000 оны 6- сар: Тавилангийн гишүүд анх удаа Дархан хотын ФМ радиод ЛГБТ эрхийн талаар ярилцлага өгөв. • 2000 оны 7-р сар: Тавилангийн гишүүд УБ хотод ЛГБТ о.н.-ийн хэрэгцээг судлав. Судалгаа нь ЛГБТ анхны итгэлийн утсыг ажиллуулах үндэс болов. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

20


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2000 оны 11-р сар: ЛГБТ олон нийтийн анхны итгэлийн утас ДОХТҮС-ийн санхүүжилттэйгээр ажиллаж эхэлнэ. Утас нь 2001 оны 2-р сард санхүүжилтгүйн улмаас хаагдав. • 2001 оны 3-р сар: Тавилангийн утсан дээр ажиллаж байсан зарим хүмүүс ДОХТҮС-ийн хажууд дэмжих бүлэг эхлүүлэх ба 2003 оны сүүлээр Залуус Эрүүл Мэнд ТББ болно. • 2003 оны 10-р сар: ЛГБТ олон нийтийн албан ёсны үдэшлэгүүдийг Тавилангийн үүсгэн байгуулагчийн нэг Каларбой зохион байгуулна. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

21


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2003 оны 11-р сар: Залуус Эрүүл Мэнд ТББ ХЗДХ Яаманд бүртгүүлнэ. Ү.а. нь гей эрчүүд болон ЭБЭ-ийн бэлгийн эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. • 2004 оны 1-р сар: АНУ-ын Шударга Ёсны Төлөө Астрея Сангийн санхүүжилтээр МОНЭС-ийн хажууд Монголын Лесбиян Олон Нийт Мэдээллийн МИЛК Төвийг ажиллав. • 2004 оны 2-р сар: Монголын анхны ЛГБТ вебсайт болох Mongoldyke-ийг МИЛК Төв www.mongoldyke.org.mn хаягаар 2007 оны 10-р сар хүртэл ажиллуулав. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

22


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2004 оны 6-р сар: ЛГБТ олон нийт болон ЛГБТ эрхийн талаар МИЛК Төвийн ажилтан 107.5 ФМ радиод сэдэвчилсэн ярилцлага өгөв. • 2004 оны 6, 7-р сарууд: МИЛК Төвийн итгэлийн утасруу цагдаа болон тагнуулын газраас байнга утасдаж, садар самуун сурталчилсан хэмээх худал үндэслэлээр дарамталснаар 2004 оны 9-р сард МИЛК төв хаагдав. • 2006 оны 7-р сар: Анхдугаар Олон Улсын ЛГБТ Хүний Эрхийн Бага Хуралд Тавилангийн гишүүн, МИЛК Төвийг үндэслэгч Н. Анараа Монголын ЛГБТ олон нийтийг төлөөлөн ардчиллаас хойших 28/04/2011 Бэлгийн чиг баримжаа, хүйсийн 23 Монголын ЛГБТ эрхийн талаар илтгэл тавив. баримжаа илэрхийлэл


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2006 оны 9-р сар: Залуус Эрүүл Мэнд ТББ Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран анх удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ЛГБТ асуудлыг хэрхэн зөв тусгах талаар сургалт хийв. • 2007 оны 1- сар: ЛГБТ хүний эрхийг голлосон “Хүний Эрх ба ХДХВ/ДОХ” нэртэй Бага Хурал Улаанбаатарт зохион байгуулагдав. • 2007 оны 2-р сар: ЛГБТ Төв ТББ-ыг Монголд ЛГБТ эрхийг баталгаажуулах зорилгоор санаачилна. Албан ёсны бүртгэл амжилтгүй болно. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

24


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2008 оны 10-р сар: НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Эсрэг Бүх Төрлийн Алагчлалыг Устгах Конвенцийн Хороонд Монгол дах лесбиян болон бисексуал эмэгтэйчүүд, трансжендэр хүмүүсийн эсрэг гарсаар байгаа хүний эрхийн зөрчлүүдийг нэгтгэсэн сүүдэр тайлангаа танилцуулав. • 2008 оны 11-р сар: Монголын Гей Мисс-ыг анх удаа гей болон бисексуал эрчүүдийн дунд шалгаруулав. • 2008 оны 12-р сар: ДОХТҮС-ийн хажууд эрчүүдтэй хавьтдаг эрчүүдийн бэлгийн эрүүл мэндэд чиглэгдсэн “Дэмжих” Төв бүлэг байгуулагдав. • ЛГБТ Төв нь 2009 оны 3-р сараас эхлэн 2009 оны 12-р сарын 16-нд ТББ-ынхаа гэрчилгээг автлаа явсан. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

25


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2009 оны 6-р сар: ЛГБТ Төв ТББ нь Монголын ЛГБТ хүмүүсийн тухай хэвлэл мэдээллийн ойлголтыг тодруулах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд асуулга явуулав. • 2009 оны 7-р сарын эх: АНУ-ын судлаач Брандт Миллер “Цэнхэр тэнгэрийн цаана” нэртэй үзэсгэлэнг ЛГБТ олон нийтийн дэмжлэгтэй зохионо. • 2009 оны 7-р сарын сүүлээр: ЛГБТ Төвийн Захирал Робин Гарнэр Олон Улсын ЛГБТ Хүний Эрхийн 2-р Бага Хуралд 6-р сард хийсэн судалгаагаараа илтгэл тавив. • 2010 оны 12-р сарын 16-нд ЛГБТ Төв ТББ-ынхаа гэрчилгээг авна! 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

26


МОНГОЛЫН ЛГБТ ТОВЧОО • 2010 оны 1-р сараас 11-р сар хүртэл цөөнхийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, 2 тайлан ХЭТТХ-т явуулж, Эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын шинжээчдийн хороонд илтгэл явуулж, ЛГБТ хэсгээрээ о.у.-ын нөлөөллийн ажил хийв. Үр дүнд нь 7 орон МУ-ын ЗГ-т ЛГБТ хүмүүсийн эрхийг ханган хамгаалах дээр ахиц гаргах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болохыг зөвлөлөө. • 2010 оны 11-р сарын 16-наас 2011 оны 6-р сарын 1нийг дуустал явагдах “Ялгаварлан гадууурхалтыг бүрмөсөн зогсооё” аяны ажил NTV, C1, UBS, Үндэсний радио телевизээр. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

27


Олон улсын хүний эрхийн механизмуудаас (CAT 2010) • Монгол Улс нь үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, үг хэлийг оролцуулан ялгаварлан гадуурхалттай тэмцэх бүрэн дүүрэн эрх зүйн акттай болох ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг хуулийн хариуцлагад татах арга хэмжээг Монгол Улс авах ёстой. …Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх зарчмууд буюу Жогжакартын зарчмуудын дагуу бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн халдлагад өртсөн хүмүүсийн хэргийг цаг алдалгүй, нухацтай, шударгаар хэрэг үүсгэн шалгах механизмыг бий болгох ёстой. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

28


Олон улсын хүний эрхийн механизмуудаас (CCPR 2011) • Ялгаварлан гадуурхах хандлага, нийгмийн зүгээс ЛГБТ хүмүүсийг ялгаварлаж байгаа асуудал дээр Монгол Улс яаралтай арга хэмжээ авах ёстой. ЛГБТ хүмүүс хууль ёсоор эрхээ хамгаалуулах эрхийг нь Монгол Улс хангах ёстой. Хэрэвзээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд нь үндэслэн ямарваа хүнийг заналхийлсэн, эсвэл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд нь үндэслэн түүнд халдсан байвал тухайн асуудлыг цаг алдалгүй нухацтай шалгах ёстой. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

29


ЛГБТ ТӨВ: 1 жилд 2 хүний эрхийн шагнал • 2010 оны 12-р сард Монголын Ардчилсан Залуучуудын Холбооноос ЛГБТ Төвд “Хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллага” • 2011 оны 3-р сард Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооноос ЛГБТ Төвд о.у-ын хүний эрхийн Фелипа де Сузагийн нэрэмжит шагнал 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

30


БИ ӨӨРӨӨ СТРЭЙТ Ч ТА НАРТ ТУСЛАЖ БОЛОХ УУ? ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

• Болохоор барахгүй стрэйт дэмжигчидгүй бидний эрх хэзээ ч бүрэн хангагдахгүй. • Яаж: 1. Бүрэн олон төрлийн мэдээлэлтэй монгол дээрх вэбсайт бол ЛГБТ Төвийн www.lgbtcentre.mn/mn вэбсайтаас, бусад эх сурвалжаас зөв мэдээлэл олж ав, зөв нэр томъёог олж хэрэглэ, ЛГБТ асуудлууд Монголд ба дэлхийд хаана явааг унш, асуулт тавь, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ ЛГБТ хүмүүсээс тодруул 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

31


БИ ӨӨРӨӨ СТРЭЙТ Ч ТА НАРТ ТУСЛАЖ БОЛОХ УУ? ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? 2. Бусадтай үзэл бодлоо хуваалц: ЛГБТ онигоо ярьж буй хүмүүст “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр тохуурхдаггүй байж яагаад ЛГБТ хүмүүсээр тохуурхаж болно гэж? Адилхан л ингээд төрцөн, сонголтгүй байдал штээ” 3. Үнэнийг хэл: бусдыг эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ ЛГБТ найзууд, хамаатан, ах эгч дүүгийнхээ тухай ярилгүй өнгөөрөх нь бусад хүмүүст ЛГБТ хүмүүсийг ойлгож дэмжих боломжийг нь өгөхгүй байна гэсэн үг. 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

32


БИ ӨӨРӨӨ СТРЭЙТ Ч ТА НАРТ ТУСЛАЖ БОЛОХ УУ? ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? 4. Эрх тэгш байдлыг дэмж: ЛГБТ хүмүүсийн дуу хоолой одоог хүртэл бүрэн сонсогддоггүй. Харин стрэйт хүмүүс ЛГБТ хүмүүсийг дэмжих орон зайг бүрдүүлэхэд их чухал үүрэгтэй. Сургууль дээрээ, ажил дээрээ ялгаварлан гадуурхахын эсрэг дүрэм журамтай болохыг шаард, бий болгоход гар бие оролц. 5. ЛГБТ эрхийг дэмжигч гэдгээ илэрхийл: “Хүмүүс намайг гей эсвэл лесбиян гэж бодчуул яахийн бэ?” “Би энэ ЛГБТ эрхийн хөдөлгөөнд дутагдав л гэж” “Хэчнээн дэмждэг ч ЛГБТ эрхийн төлөө идэвхтэн болох зав алга” – Том зүйлээр биш жижигхэн зүйлээр ч дэмжлэгээ илэрхийлж болно 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

33


ЛГБТ Төвтэй холбогдох Вэбсайт: www.lgbtcentre.mn/mn Цахим шуудан: info@lgbtcentre.mn 28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

34


Маш их баярлалаа! Асуух тодруулах зүйл?

28/04/2011

Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл

35


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.