Selected Essay of Enujin Jargalan

Page 8

SELECTED ESSAY OF ENUUJIN JARGALAN

{0.3} [ДҮГНЭЛТ] Брэндийн таниулага хийхдээ бүтээгдэхүүний амьдралын мөчлөгтэй нь уялдуулан тухайн бүтээгдэхүүн хаана байгаагаас шалтгаалан сурталчилгааны эхээ бэлдэж, тохирох мэдээллийн сувгийг ашиглана. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг брэнд болгох түүнийг олон нийтэд хүргэхийн өмнө нэр, логог маш нарийн тодорхойлж зөв сонгох нь хамгийн чухал зүйл гэж дүгнэж байна. Мөн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд таниулахын тулд маркетингийн зардал багагүй шаардлагатай болдог. Зар сурталчилгаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг хүмүүст хэрхэн ашигтай байдлаар хүргэхийг сэддэг тул оновчтой гэсэн хэлбэрийг илрүүлэх нь чухал юм. Ер нь бүтээгдэхүүн үйлчилгээ бүр нь өөрийн гэсэн онцлог давуу талтай, бүгдийг нь ерөнхийд нь ийм маягаар сурталчилгаа хийнэ гэсэн нэгдсэн хувилбар байхгүй нь олон улсын шилдэг брэндүүдийн нэрд гарсан түүхээс харагдаж байсан. Ийм учраас олон талын шинж байдлаас нь хамааруулж сурталчилгааны хэлбэрээ сонгосон болно. Брэндийн үндсэн тулгуур шалгуур нь үнэнч байдал байдаг. Үүнийг брэндээ сурталчилахдаа ашиглаж болох боломжтой.Брэнд бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэхийн тулд ихэвчлэн мэдээллийн хэрэгслийг ашигладаг ч өнөө үед хүмүүсийн гайхшралыг төрүүлэхээр арга хэмжээ зохион байгуулах, бусдаас өвөрмөц содон санааг хэрэгжүүлэх вирус маркетингийг ашиглах хэрэгтэй. Вирус маркетинг гэдэг нь ерөнхийдөө тухайн сурталчилгаа нь сонирхолтой бөгөөд хүмүүс өөрсдөө сонирхон эрж хайж үздэг. Брэндийг нэвтэрүүлэх танилцуулах үг нь хүнд хүрэхэд амархан, ойлгомжтой энгийн үг хэллэгийг ашиглах нь зүйтэй. Жишээ нь: Одоо бүхнийг Xerox-ддог боллоо гэх мэт.Бид брэнд бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлж, сурталчилах оновчтой загварыг тодорхойлох зорилго тавьсан ба энэхүү зорилгодоо ерөнхийдөө хүрсэн гэж үзэж байна. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ өнөөдөр зах зээл дээр хаана, ямар хэмжээнд яваа нь их чухал юм. Дөнгөж зах зээл дээр нэвтэрч буй бүтээгдэхүүн олныг хамарсан үзэсгэлэн гаргаж хямдрал зарлавал хүмүүс мэдэхгүй учир хүнд байдалд орно. Бидний гол хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг ашиглаж сурталчилгааны бодлого тодорхойлсонд оршино. Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн амьдралын мөчлөгтэйд энэхүү асуултын хариу олдож байгаа юм. Брэнд нь хэдий олон янз, түүнд тохирсон нэг сурталчилгааны загваргүй байдаг гэсэн сул талыг нь ашиглаж загвараа тодорхойлсон. Монгол улс ойрын хугацаанд дэлхий дахинд танигдсан өөрийн гэсэн брэндтэй болно гэдэгт итгэлтэй байна. Энд сурталчилгааны үүрэг их байх болно.

ХУУДАС 07.

дэг


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.