Хоёрдугаар үеийн IPO давалгаа

Page 1


EY Mongolia Эрнст энд Янг Монгол

Contact us ULAANBAATAR Ernst & Young Mongolia Audit LLC Suite 200, 8 Zovkhis Building Seoul Street 21 Ulaanbaatar 14251 Mongolia

Phone: +976 11 314032 Fax: +976 11 312042 Website: http://www.ey.com


Р Е Д АКЦ

СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ CPA – Certified Public Accounting… “CPA plus” сэтгүүлийн анхны дугаарын хүндэт уншигч Таны энэ өдрийн амрыг эрэн мэндчилье! Бид 2009 оноос эрхлэн гаргаж ирсэн “Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогч” сэтгүүлийн нийтлэлийн бодлого, өнгө төрхийг шинэчлэн “CPA plus” нэрээр Та бүхэнтэй хоёр сар тутам уулзах болсныг дуулгахдаа таатай байна. Орчин цаг, нийгэм, эдийн засаг, улс орны хөгжлийн чиг хандлага мэргэшсэн нягтлан бодогчдыг илүү өргөн талбарт харж ажиллахыг шаардаж байна. Нягтлан бодогчдыг тооны машин, эксел программаар зэвсэглээд тайлан тооцоо, дүн бүртгэл дээр ажилладаг гэх хэвшмэл ойлголтыг халах цаг аль хэдийн өнгөрчээ. Тиймээс бид сэтгүүлээ мэргэжлийн санхүүчээс эхлээд эдийн засгийн амьдралд оролцоод үр дагаврыг нь хүртэж яваа хүн бүхэнд зориулах уудам зорилго өвөрлөж сэтгүүлийн агуулгаа дараах чиглэлээр тодорхойлсон юм. • Бид эдийн засгийн эрх зүйн мэдээлэлд чухал ач холбогдол өгч байна. Эрх зүйн боловсрол нийгмийн гишүүн бүхэнд хэрэгцээтэй зүйл. Бид танд санхүүгийн эрх зүйн чухал зохицуулалтыг цаг үетэй уялдуулан тайлбарлаж байх болно. • Санхүүгийн боловсролыг ч сэтгүүлийнхээ байнгын булангаар сонгож байна. Ийнхүү санхүүгийн боловсрол болон эрх зүй гэсэн “Хос морь” хөтөлснөөр Та манай сэтгүүлээс ажил, амьдралын сайн сайхан байдалд тань шууд нөлөөлөх баялаг-хөрөнгө оруулалтыг хуримтлуулах болно. • Мөн түүнчлэн татвар, аудит, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл гэх мэт санхүү, эдийн засгийн өргөн талбар дахь судалгаа шинжилгээний сонин сайхан мэдээ, мэргэжилтний үнэлэлт дүгнэлт, сайн туршлага, дэлхий ертөнцийн чиг хандлагаас ч дуулгана. • Мэдээж, шинжлэх ухааны шинэ ололт болсон “Финтек” буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний үүцээс задална. Орчин цагт асар их дата цахим ертөнцөд үүсч хуримтлагдсаар байна. Бид датад суурилсан мэдээллийг задлан шинжилж өнгө, дүрсээр үзүүлснээр эдийн засгийн нарийн төвөгтэй бүхий л асуудлыг хэнд ч ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзүүлэхийг хичээх болно. Энэ мэтээр эдийн засаг хэмээх агуу салбар, түүний гол гол бүрэлдэхүүнтэй холбоотой ярилцлага, сурвалжилга, асуудал хөндсөн өгүүлэл, хэлэлцүүлэг, фото сурвалжилга, инфографик, хөрөг, тэмдэглэлээр уншигчдаа байнга хангахыг хичээх болно. Та бидний хамтын ажиллагаа энэхүү дугаараас эхлэн улам өргөжин тэлж, урт удаан замыг туулах болтугай.

ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Түвшин

Банздайн САЙНЖАРГАЛ МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн зөвлөх профессор, доктор

Бадамдоржийн БАТБАЯР Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Аудитын хорооны дарга, АХБ-ны төслийн зөвлөх доктор

Батжаргалын ЗАЯАБАЛ Татварын ерөнхий газрын дарга

Б.Түвшин Эрхлэгч Д.Нацагдорж Орлогч эрхлэгч

Сэтгүүлчид А.Амартүвшин Г.Ганцэцэг Ц.Сувданцэцэг Ц.Тамир Ц.Чимэддондог

Ц.Цолмон Сэтгүүлч, Редактор Гишүүд Г.Эрдэнэчимэг Б.Баярмаа Н.Нандинзаяа Г.Энхтэс

Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж Дизайнер С.Батжаргал

June 2019 / CPA+ | 3


Агуулга

26 САЙН ТУРШЛАГА

10 13 17 20 30 33 40 42 50 58 4 | June 2019 / CPA+

ФИНТЕК Монголын анхдагч финтек үйлчилгээний нэг QPay

ЧИГ ХАНДЛАГА Цагт суурилсан солилцооны систем буюу ТАЙМБАНКИНГ

МАНАЙХАН Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиадын фото сурвалжилга

АУДИТ Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал

PwC Академийн тэргүүлэгч Милдрет Анжело

KАРЬЕР Н.Энхмаа: Залуус ухаантай байж, их ажилласнаараа карьерийн оргилд хүрнэ хэмээн эндүүрдэг

ДЭЛХИЙД Нягтлан бодогчдын олон улсын холбооны шинэ удирдлага Кевин Дансэйг танилцуулж байна

НЭГ АСУУЛТ Санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүд “Та хувийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?” асуултанд хариуллаа

6 САНХҮҮ

САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ Хөрөнгийн үнэлгээний эрх зүйн өөрчлөлт

СУДЛААЧИЙН БУЛАН Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа

monicpa.mn Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн мэдээ, мэдээлэл

Зээлийн хүү буурах уу?


36

55

МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ

АЖЛЫН ДАРАА

АССА таны насан туршийн үнэ цэнтэй “нэрийн хуудас”

44

ЛэндМН ХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Гантулгатай сонирхдог спорт, ажлынх нь талаар ярилцлаа

ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

Сангийн дэд сайд Х.Булгантуяа, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин нар ТӨСӨВ ба МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО сэдвээр ярилцав

June 2019 / CPA+ | 5


САНХҮҮ

Зээлийн хүү буурах уу? МОНГОЛ УЛС ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХУУЛИАР БУУРУУЛСАН АНХНЫ УЛС БОЛОХ УУ?

М

икро өнцгөөс зээлийн хүү нь мөнгийг тодорхой хугацаанд авч ашигласны төлбөр буюу нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнэ юм. Харин макро түвшинд харвал зээлийн хүү нь улс орнуудад харилцан ялгаатай тогтдог, тухайн эдийн засгийн эрсдэлийн түвшинг илэрхийлэх нэг хэмжүүр болдог. Монголд банкны салбарын зээлийн дундаж хүү 1990-ээд оны эхэн үед 300% давж байсан бол сүүлийн 10 жилд жилийн зээлийн хүү 20% дотор орж буурчээ. Гэвч энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр тоо. Тухайлбал, 2007-2016 оны 10 жилийн дунджаар зээлийн хүү 19% байгаа нь Дэлхийн банкны мэдээллийн санд багтсан 164 орноос 15-д жагсаж байв (Хэрэв инфляцын нөлөөг арилган бодит зээлийн хүүг тооцвол 32-т жагсана). Эдийн засгийн орчин сайжрахын хэрээр зээлийн хүү 2017 болон 2018 онуудад буурч 17% орчимд хүрчээ. Тэгвэл цаашид хүүг хэрхэн үргэлжлүүлэн бууруулах вэ гэдэг асуудал хөндөгдөж, олон нийтийн анхаарлыг татах боллоо.

|

Улс орнуудын туршлага

2014 оны байдлаар дэлхийн 76 оронд зээлийн хүүнд хуулиар дээд хязгаар тавьсан. Эдгээр улсыг дотор нь

6 | June 2019 / CPA+

хоёр бүлэгт ангилж болно: Эхний бүлэгт зах зээлээс хэт өндөр хүүгээр хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох үйлдлийг мөнгө хүүлэхийн эсрэг хуулиар хязгаарлахыг зорьдог улс орон багтана. Ихэвчлэн хөгжсөн улсыг энэ ангилалд хамааруулна. Тухайлбал Японд 20% (зах зээлийн хүү 1%), Германд 12 нэгж хувиар хэтрэхгүй байх (зах зээлийн хүү 2%), Америкт зарим мужуудад 17% (зах зээлийн хүү 3.5%), Их Британид 36% (зах зээлийн хүү 1.8%) гэх зэргээр тогтоожээ. Зах зээлийн хүүтэй шууд зөрчилдөхгүй ийм хязгаар нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь харьцангуй бага бөгөөд зарим бага орлоготой эмзэг бүлгийнхэнд зориулсан санхүүгийн үйлчилгээний төрөл хумигдах (Франц), өндөр эрсдэлтэй зээлдэгчид зээл авч чадахгүй болох (Герман), хууль бус зээллэг нэмэгдэх (Япон) зэрэг үр дагавар илэрч байв. Хоёр дахь бүлэгт зах зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох замаар хүүг бууруулахыг оролдсон орнууд багтдаг. Үүнд ихэвчлэн хөгжиж буй орнууд хамаарна. Хамгийн сүүлд Кени улс 2016 онд 17%-ийн

дундаж хүүтэй зах зээл дээр 14%ийн дээд хязгаар тогтоосон. Зах зээлийн хүүнд нөлөөлж байгаа суурь хүчин зүйлсийг умартаад хуулиар хязгаар тогтоосноор олон сөрөг үр дагавар бий болсныг Кенийн төв банк онцолдог. Жишээ нь эрсдэл өндөртэй жижиг зээлдэгч нар санхүүгийн үйлчилгээ авч чадахаа больсон, ЖДҮ эрхлэгчид санхүүжилтгүй болсноор ажлын байрны өсөлтөд сөргөөр нөлөөлсөн, эх үүсвэрийн өртгөө дагаад зээлийн хүү нь харьцангуй өндөр байдаг жижиг банкууд ашиггүй болсноор санхүүгийн салбар том банкууд дээр төвлөрч эхэлсэн, банкны системээр дамжиж эдийн засагт нийлүүлж байсан зээл хумигдаж засгийн газрын үнэт цаасны борлуулалт нэмэгдсэн, хүүгээр дамжиж эдийн засгийн идэвхжилд нөлөөлөх мөнгөний бодлого үр нөлөө багатай болсноор инфляц хөөрөгдөх эрсдэл нэмэгдсэн, далд эдийн засаг тэлж


нь чухал юм. Үүний тулд дараах дөрвөн чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай.

эхэлсэн зэрэг сөрөг үр дагаврыг нэрлэжээ.

|

Зээлийн хүүг бууруулах оновчтой арга зам

Монгол улс бусдын алдааг давтаж, шаардлагагүй эрсдэлийг үүрэх нь мэдээж ухаалаг сонголт биш. Зах зээлийн хүүнд дээд хязгаар тогтоосон улс орнуудын жишээнээс харахад зээлийн хүүг бууруулах зорьсон үр дүндээ хүрч чадаагүйгээс гадна, иргэд болон жижиг аж ахуйн нэгжүүдээ хохироон, санхүүгийн зах зээлийн хөгжил, цаашлаад нийт эдийн засгийн тогтвортой байдалдаа олон сөрөг үр дагаврыг бий болгосон гашуун сургамж үлджээ. Зээлийн өндөр хүүг бууруулахын тулд түүнд нөлөөлж буй суурь хүчин зүйлүүдэд оновчтой аргаар нөлөөлж, хүү буурах таатай орчныг бүрдүүлэх

Үүнд: 1. Зээлдүүлэгч банкны бүтээгдэхүүний өртгийг бууруулах: Зээлийн хүүг банкны бүтээгдэхүүн гэдэг өнцгөөс харвал эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл болон ашгийн маржин зэрэг нь хүүд шингэдэг гол бүрэлдэхүүн хэсгүүд болдог. Эдгээр суурь өртгөө банк хэрхэн удирдаж, бууруулах вэ гэдгээс зээлийн хүү хамаарна. Эх үүсвэрийн өртгийн хувьд нэг талаас макро эдийн засаг тогтвортой, инфляц ханшийн савлагаа бага байх нь хадгаламжийн хүү буурах нөхцөл болно. Хэдийгээр хадгаламжийн нэрлэсэн хүүгээр Монгол дэлхийд эхний тавд багтах боловч гадаад зах зээлээс эх үүсвэр уралдаад ороод ирэхгүй байгаа нь инфляц болон ханшийн өндөр савлагаатай ихээхэн холбоотой. Харин нөгөө талаас Монголд Зээл/Депозит харьцаа 100%-с дээш буюу зээлийн эрэлтийг хангах эх үүсвэр дутмаг байгаа нь эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн их, хүү өндөр тогтох нөхцөл болдог. Иймд экспортоо дээшлүүлэх замаар банкны эх үүсвэрийг нэмэх, эсхүл гадаад зах зээл дээрээс эх үүсвэр татах нь үүний суурь шийдэл болно. Үүн дээр нэмээд санхүүгийн зах зээлийн хөгжил, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх нь эх үүсвэрийн өртөг буурахад эерэг нөлөөтэй. Үйл ажиллагааны зардлын хувьд Монголын банкнуудын үр ашигт байдал тийм ч муу биш. Зардал/Орлого харьцаагаар олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдгаас харагддаг. Гэхдээ технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны үр дүнд зардлыг хэмнэх боломжууд мэдээж бий. Финтекийн хөгжил, мэдээллийн технологийн хөгжил зэрэг нь цаашид зардал хэмнэх том

боломжуудыг бий болгох хүлээлттэй байна. Эрсдэлийн нэмэгдэл нь нэг талаас эдийн засгийн ерөнхий орчноос хамаардаг бол нөгөө талаас банкны чадавх, хууль эрх зүйн орчин, суурь дэд бүтцийн хөгжил, зээлдэгчээс хамаардаг. Банкны хувьд хийж чадах зүйл нь засаглалын тогтолцоо болон зээл судлах процессоо сайжруулах, боловсон хүчин болон технологидоо хөрөнгө оруулах замаар эрсдлийн нэмэгдлийг илүү

“Суурь асуудлыг шийдэлгүйгээр шинж тэмдэгтэй тэмцэх юм бол зээлийн хүүг бууруулах зорилгоо биелүүлж чадахгүй байхаас гадна, олон сөрөг үр дагавруудыг эдийн засагт бий болгож, нийтээрээ хохирч үлдэх эрсдэлтэй.

оновчтой тогтоож, хүүнд шингэх зардлыг бууруулах боломжтой юм. Ашгийн маржин: Банкны салбар их дүнтэй мөнгийг эргэлдүүлдэг гэдгээрээ онцлог тул ашгийн хэмжээ нь мөнгөн дүнгээрээ өндөр сонсогдох ч ашигт ажиллагаа нь тийм байдаггүй. Тухайлбал Монголын банкны салбарын 20062015 оны 10 жилийн өөрийн хөрөнгийн дундаж өгөөж 14.1% байсан нь ойролцоо түвшний орлоготой (lower middle income) улс орнуудын түвшинд байна. 2. Зээлдэгчийн чадавх, мэдлэг боловсрол, сахилга хариуцлагыг сайжруулах: Аливаа зээлдэгч орлого зарлагаа хэр сайн төлөвлөж чадсан бэ, санхүүгийн сахилга бат нь хэр сайн бэ гэдгээс зээлийн эргэн төлөлт ихээхэн хамаардаг. Иймд аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнес төлөвлөгөөгөө илүү чанартай боловсруулах, иргэдийн хувьд санхүүгийн суурь мэдлэгээ дээшлүүлж

June 2019 / CPA+ | 7


САНХҮҮ

зээлээ үр ашигтай зарцуулах чадвар нь дээшлэх тусмаа сайн зээлдэгч байж, хүүгээ бууруулах боломжтой. Харин нэг удаа алдаа гарган эргэн төлөлтөө оройтуулах, чанаргүй зээл үүсгэвэл дараа дараагийн удаад зээл авах, хүү тогтох үйл явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 3. Институцийн тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх: Зээлдэгч болон зээлдүүлэгчийг холбож өгөхөд шаардлагатай хууль эрх зүйн орчин, технологи, кредит скоринг зэрэг суурь дэд бүтэц хөгжсөн байх тусмаа зээл олгох процесс хялбар, аливаа маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх цаг хугацаа богино, зардал бага байх болно. Зээлийн мэдээллийн сан, Финтекийн дэвшил, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин зэрэг нь хүү буурахад шаардлагатай институцийн тогтолцоо юм. 4. Макро орчин: Эдийн засаг тогтвортой он жилүүдэд зээлийн хүү буурч, хямрал хүндрэлийн жилүүдэд хүү өсдөг зүй тогтол ажиглагддаг. Компани аж ахуйн нэгжүүдийн борлуулалт өсөж, зээлийн эргэн төлөлт сайн, банкны эх үүсвэр нэмэгдэх нь зээлийн хүүнд эерэг тусгалаа олдог. Иймд институцийн чанар, макро бодлогын сахилга бат, санхүүгийн тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн хөгжил, ажилтнуудын бүтээмж боловсролын түвшин, компаниудын өрсөлдөх чадвар, эдийн засгийн төрөл гээд Монголын эдийн засгийг илүү тогтвортой байлгахад чиглэсэн өргөн цар хүрээтэй зүйлс хийгдэх шаардлагатай. Хэдийгээр эдгээр нь цаг хугацаа, идэвх зүтгэл шаардсан зүйл боловч зээлийн хүүнд нөлөөлж буй суурь асуудлуудыг шийдсэнээр хүүг бууруулах найдвартай арга зам болно.

8 | June 2019 / CPA+

Нийтлэгч

Эдийн засагч Б.Түмэнцэнгэл


HE ADER

June 2019 / CPA+ | 9


ФИНТЕК

Монголын түүчээ Финтек Санхүүгийн уламжлалт ойлголт, хэрэглээнд эрс өөрчлөлт авчирна

С

анхүүгийн технологийн үйлчилгээ буюу Финтек гэх ойлголт нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн, бизнесийн бүхий л салбарт эрчимтэй яригдах болсон. Анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш уг нэр томьёо яригдаж эхэлсэн түүхтэй. Хямралын үед мөнгөн дүнгийн алдагдлаас гадна маш их хэмжээний санхүүгийн болон мэдээллийн технологийн боловсон хүчин ажилгүй болж байв. Өөр зүйлд туршлага, мэргэжлээ зориулснаар өнөөдөр бидний өдөр тутам ашиглаж буй финтекийн үйлчилгээний суурь тавигдсан юм. Финтек нь орлого төвлөрүүлэх болон зарлага гаргах үйлчилгээнд техник технологийн дэвшлийг ашиглан шинэ төрлийн үйлчилгээ бий болгох, эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдийн хүсэлт, хэрэгцээнд нийцүүлснээр зардал, цаг хугацааг бууруулах

10 | June 2019 / CPA+

зорилготой байдаг. Финтекийн давуу тал маш олон. Тийм ч болохоор санхүүгийн салбарынхан, банкирууд, судлаачид, бизнес эрхлэгчид финтекийг санхүүгийн уламжлалт ойлголт, хэрэглээнд эрс өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Харин Монголчуудын өдөр тутмын хэрэглээнд санхүүгийн технологи финтек нэвтрээд зургаан жил гаруй болжээ. Жишээ дурдвал хэрэглэгчдийн танил болсон Кю-Пэй (QPAY) болон нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй Смарт Карт үйлчилгээг нэрлэж болох юм. Кю-Пэй (QPAY) нь хурдан хариу үйлдлийн код (QR)-нд суурилсан цахим төлбөр төлөлтийн үйлчилгээ. ЗR код гэж дахин давтагдашгүй дугаарыг агуулах, зөвхөн Кю-Пэй үйлчилгээгээр тайлагдах кодыг хэлнэ. Мөн тухайн QR код-нд байгууллага хүссэн мэдээллээ

харуулж болно. Зах зээлд нэвтрээд хоёр жил болох хугацаандаа өнөөгийн байдлаар арилжааны есөн банк, арван бичил санхүүгийн байгууллага, бүх үүрэн холбооны оператор, кабелийн телевиз, орон сууцны биллинг байгууллагууд, 200 гаруй худалдаа үйлчилгээ, 80 мянга гаруй жижиг худалдаа эрхлэгчдийг хамарсан цахим төлбөрийн хараат бус нэгдсэн систем болж өргөжжээ. Дашрамд дурдахад Кю-Пэй нь төрийн цахим үйлчилгээний төлбөр төлөлтөд холбогдсон цорын ганц финтекийн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ хурдацтай тархсан нь зах зээл дээрх, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд Кю-Пэй ямар их эрэлт хэрэгцээтэй, ашиглахад хялбар буйг харуулж байна. Хүмүүс төрийн үйлчилгээ авах гэж үйлчилгээний цонх, эсвэл банкинд дугаарлаж цагаа үрдэг байсан бол ухаалаг утасны программаараа


Ухаалаг утасны программаараа QR код уншуулаад үйлчилгээний төлбөрөө 10 секундэд төлж, баримтжуулж байгаа нь иргэд болон төрийн байгууллагуудын төсөв, цагийг хэмнэсэн шилдэг шийдэл болсон.

QPAY үйлчилгээтэй хамтран ажиллах боломжууд QR код уншуулаад үйлчилгээний төлбөрөө 10 секундэд төлж, баримтжуулж байгаа нь иргэд болон төрийн байгууллагуудын төсөв, цагийг хэмнэсэн шилдэг шийдэл болсон юм. Мөн бизнес, төрийн бүхий л салбарын цахим орчинд үйлчилгээ үзүүлэх боломжтой болсноор иргэд тухайн байгууллагуудаас илүү уян хатан үйлчилгээ авахыг хүсэх болсон. Ийм төрлийн үйлчилгээг байгууллага дотооддоо хөгжүүлж маш их зардал, эрсдэл хүлээхийн оронд чадамжтай, туршлагатай компанид даатгуулах нь зөв. КюПэй үйлчилгээ нь есөн арилжааны банктай хамтран ажилладаг ба ухаалаг утасны программд суурилж тэдгээр банкны нэг сая гаруй хэрэглэгчдэд шууд ашиглах боломж олгодгоороо давуу талтай. Томоохон банкуудаас гадна СтартАп компаниуд энэ үйлчилгээг

өдөр тутмын үйл ажиллагаандаа түгээмэл ашиглах боллоо. Тухайлбал, дотоодын бичил санхүүгийн зах зээлд өөрчлөлт хийж чадсан ЛэндМН нь зээлийн төлөлт болон Лэнд хэтэвчний цэнэглэлт хийхдээ QPay үйлчилгээг ашиглаж байна. Ийм шинэ төрлийн финтекүүд зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хялбар, аюулгүй, хурдан шуурхай хүргэх дэд бүтэц бий болохын тулд QPay үйлчилгээг ашиглаж финтек болох үндсээ тавьдаг. Товчоор хэлбэл финтек үйлчилгээ нь зах зээлд нэвтэрч буй бизнес, шинэ манлайлагч залууст асар их боломжийг бий болгож байна.

Кю-Пэй үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийг гурав ангилж болно:

1. Банк-Санхүүгийн байгууллагууд (Financial Institutions)

2. Үйлчилгээ үзүүлэгчид (Service Providers)

3. Эцсийн хэрэглэгч (End-User)

ККТТ ХХК нь хувь хүн, бизнесийн жижиг байгууллагаас эхлээд том групп, ханган нийлүүлэгч цаашлаад төрийн байгууллагуудад тулгардаг санхүүгийн орлого, зарлагын гүйлгээтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд зориулагдсан маш олон төрлийн үйлчилгээг 2019 оны хоёрдугаар хагаст зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Үүнд: •• Жижиг, дунд худалдаа наймаа эрхлэгчдэд зориулж QPay Merchant гэх ухаалаг утасны аппликейшн гаргаж байна. Энэхүү апп нь энгийн QR-р төлбөр

June 2019 / CPA+ | 11


ФИНТЕК

хүлээн авахаас гадна, динамик буюу худалдагч үнийн дүнгээ оруулж хэрэглэгчээс үнийн дүн зөрөхгүй төлбөр хүлээн авах боломж олгоно. Жижиг худалдаа эрхлэгчдэд байнга тулгардаг асуудал нь төлбөр хийгдсэн тухай мэдээллийг шууд хүлээн авч чаддаггүй. Харин QPay Merchant аппликейшнийг ашигласнаар энэ асуудал ямар ч нэмэлт төлбөргүй, үнэгүй шийдэгдэнэ.

•• QPay 2.0 хувилбар нь өөрсдийн гэсэн QPay мобайл аппликейшнг зах зээлд гаргасан биллинг байгууллагуудад зориулсан үйлчилгээ. Энэ нь хэрэглэгчдээ хянах боломжтой админ хэсэгтэй ба хэрэглэгчтэйгээ шууд харилцаа үүсгэж болох цогц шийдэл юм. Биллинг байгууллагууд нэхэмжлэх үүсгэхээс эхлээд төлбөр хийгдэх бүх процессыг тухайн аппликейшнаар дамжуулан хийх боломжтой болно.

•• Супермаркет болон кассын программтай худалдааны газрууд дээрх шийдлийг ашиглах боломжтой. Кассынхаа системтэй кю-пэй үйлчилгээг холбуулж хэрэглэгчдэд төлбөр төлөх QR кодыг кассынхаа дэлгэцэнд харуулах боломжтой болно. Энэ шийдэл нь үнийн дүнгийн зөрүү гарах эрсдэлээс сэргийлж, улмаар дансны зөрүү гаргахгүй гэсэн юм.

•• Бүх төрлийн онлайн худалдаа, үйлчилгээний салбарынхан вэбсайт, мобайл аппликейшндээ бүрэн нэгтгэж кю-пэй үйлчилгээг ашигладаг есөн банкны нэг сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээний төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжийг үүсгэх давуу талтай. •• Банк, санхүүгийн байгууллагууд төлбөр төлөлт, хэрэглэгчдээс зээлийн өргөн төлөлтийг манайхаар дамжуулан шууд шийдэх боломжтой.

•• Ресторан, гоо сайхан болон бусад үйлчилгээний салбарт QPay merchant аппликейшнаас гадна кассын системтэй нэгтгэж тухайн хэрэглэгчийн тооцоог цаасан дээр хэвлэхдээ шууд уншуулаад төлбөр төлж болохуйц QR кодыг хэвлэх боломжтой. Төлбөр төлсөн тухай мэдээлэл нь кассын системд шууд очиж бүртгэгдэнэ.

үйлчилгээг ашигласнаар QPay-н хэрэглэгч гадаадад явж байхдаа гаднын UnionPay QR кодыг Монголын банкны эсвэл QPAY Application-г ашиглан уншуулж шууд төлбөр төлөлт хийх боломжтой болно. Мөн гадаад хэрэглэгч нар Монголд олон улсын QR гүйлгээ хийх боломжийг бий болгож байгаа юм. Дээрх бүх шийдлүүд нь эцсийн хэрэглэгч нарт түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, төлбөр төлөх нэгээс илүү боломжийг санал болгоход оршино. Кю-Пэй компани нь финтекийн салбарт түүчээлж цаашид цаг үе, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн технологийн шийдлийг боловсруулж хүргэхийн төлөө ажиллах болно.

•• Түүнчлэн QPay үйлчилгээ нь Union Pay International компанитай хамтран монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн байгууллагууд, гадаадад бизнес болон энгийн аялал зугаалга хийдэг хэрэглэгч нарт зориулсан олон улсад хэрэглэх боломжтой үйлчилгээг нэвтрүүлэх гэж буйг дуулгахад таатай байна. Энэхүү

Ийм төрлийн үйлчилгээг байгууллага дотооддоо хөгжүүлж маш их зардал, эрсдэл хүлээхийн оронд чадамжтай, т уршлагатай компанид даатгуулах нь зөв.

Нийтлэгч

ККТТ ХХК-ийн Борлуулалт маркетинг хариуцсан захирал Г.Эрдэнэмөнх

12 | June 2019 / CPA+


С С О С Л УУ ТА И И Р Й С Т ЛЦ И Л Ц М ЕМ О С АГ БА Т О А Б Н У НЫ Н КИ Ю Н У Г

Ө

Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгааг сүүлийн үед шүүмжлэх болсон

нгөрсөн онд хамгийн баян 26 хүн дэлхийн тэн хагас буюу 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг “Oxfam” мэдээлсэн. Монголд ч мөн эдийн засаг өсөж байгаа боловч ядуурал буурахгүй, хүмүүсийн амьжиргаа сайжрахгүй байгаа нь улсын хөгжлийн хувьд томоохон сорилт болж байна. Үүний зэрэгцээ, жил бүр их сургуулиа төгсөж буй мянга мянган залуус хөдөлмөрийн зах зээлд байр сууриа олж чадалгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр байна. Хүүхдээ олон жил харсан ээжүүд, тэтгэврийн насанд дөхсөн хүмүүс гээд ажил олохын тулд тодорхой саад, бэрхшээлтэй тулгардаг хүмүүс олон бий. Бид энэ мухардмал байдлаас хэрхэн гарах вэ? Асуудлын шийдэл нь цагт суурилсан солилцооны систем буюу Таймбанкинг байж болох юм. Таймбанкинг гэдэг нь хөдөлмөр солилцооны систем бөгөөд нэг цаг нь мөнгөний нэгж болдог байна. Тодорхой чадвартай хүн өөрийн нэг цагийг өөр чадвартай хүний нэг цагтай солилцож, ингэхдээ мөнгөөр тооцоо хийдэггүй, нөхөрлөл (community)-ийг бий болгодог систем хэмээн “Investopedia”-д тодорхойлжээ. Энэ нь бидний мэдэх банкны системтэй төстэй боловч солилцооны

нэгж нь мөнгө биш цаг байдгаараа онцлог. Таймбанкингийн арилжаанд оролцохын тулд Та данс нээлгэнэ. Дансаараа орлого, зарлага болон хадгаламжийн гүйлгээ хийх боломжтой. Мэдээж орлого нь таны санал болгох үйлчилгээ байна. Харин зарлага нь таны бусдаас авах үйлчилгээ юм. Ямар ч төрлийн ажил байлаа, нэг хүний нэг цаг нөгөө хүнийхээ нэг цагтай тэнцдэг. Тухайлбал, нэг цаг мод тарих нь нэг цагийн хуулийн зөвлөгөө авахтай ижил гэсэн үг. Үүнийг илүү сайн ойлгохын тулд Таймбанкингийн санаа төрсөн түүхтэй товч танилцъя. АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсоны засгийн газрын үед хүний эрхийг хамгаалж, ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж байсан хуулийн профессор Эдгар С.Кахн 1980 онд зүрхний шигдээс болжээ. Эмч нь түүнд хоёр жил амьдрах хугацаа үлдсэнийг дуулгаж, өдөрт хоёр цаг л идэвхтэй

June 2019 / CPA+ | 13


ЧИГ Х АНД ЛАГА

байх боломжтойг сануулсан байна. Үлдсэн амьдралынхаа цаг хугацааг ашиглан Кахн хүмүүст өөрсдийнхөө үнэ цэнийг мэдрэхэд туслахаар шийджээ. Ингэхдээ мөнгөний тодорхой эх үүсвэр, орлогогүйгээсээ болж нийгэмд хэрэгцээгүй мэт байдаг хүүхдүүд, өсвөр үеийнхэн, ажилгүйчүүдийн талаар бодож эхэлсэн тухайгаа тэрбээр “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа дурссан байна. Яагаад цэвэрлэгч, эсвэл гэртээ хүүхдээ харж байгаа ээж, настай хамаатнаа асарч байгаа оюутны цагийг профессор, банкир, эсвэл инженерийн цагтай ижил хэмжээнд үнэлж болохгүй гэж? Ингэж бодоод Эдгар С.Кахн “Тайм доллар” төслөө санаачилж, Бэнжамин Франклиний “Цаг бол мөнгө” гэсэн номлолыг бодитоор хэрэгжүүлэх алхмаа хийж эхэлжээ. Энэ санааг олоход түүнд гурван хүчин зүйл нөлөөлсөн талаар тэрбээр “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Үүнд уламжлалт эдийн засаг нь хүмүүсийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг шударгаар үнэлж чаддаггүй. Тиймээс ч нийгэмд үнэ цэнэтэй халамж, үйлчилгээнүүд мөнгөөр огт үнэлэгдэхгүй өнгөрдөг. Тухайлбал, 2014 онд RAND корпорацийн хийсэн судалгаанд америкчууд өндөр настай хүмүүсээ асрамжлан халамжлах цаг хугацааг хөдөлмөрийн үнэлэмжээр тооцож үзэхэд жилийн 500 гаруй тэрбум доллар болж байгааг тогтоожээ. Хүүхдээ халамжилж, боловсролд нь анхаарахын тулд ажил хийлгүй гэртээ байдаг ээжүүдийн асуудлыг ч энд хөндөж болно. Өнөөгийн эдийн засгийн систем зөвхөн эрэлт, хэрэгцээнд суурилж, ховор байгаа зүйлийг л өндрөөр үнэлдэг. Гэтэл хүн асар их нөөцтэй. Хүн бүрийн тэр их нөөцийг олж харж, бүгд ижил тэгш байх системийг бий болгохыг Кахн хүссэн байна. Бүх зүйл харилцаа, хамтын ажиллагаан дээр тогтдог. Кахн өөрөө хуулийн профессор бөгөөд хичээлээ яаж ч сайн заасан оюутнуудын сурлагын үр дүн нэг л зүйлийг харуулж байгааг ойлгожээ. Энэ үр дүнг сайжруулахын тулд профессороос гадна оюутнууд өөрсдөө хичээх хэрэгтэй. Ингээд оюутнуудаа сурлагын үр дүнг сайжруулах үйл

ажиллагааны хамтрагч гэж харж эхлэхэд өөрчлөлт гарсан байна. Эндээс л Эдгар С.Кахн Таймбанкингийн загвараа олж харжээ.

онд Кахн “TimeBanks USA” нэртэй төрийн бус байгууллага байгуулав. Тэгээд Таймбанкингийн сүлжээнд нэгдэх хүсэлтэй байгууллага старт-апуудыг нэг удаагийн 79 доллар, гишүүн бүр жилийн гурван долларын хураамж төлөөд элсэх боломжтой софтвэйрийг бий болгосон байна. Энд доллароор төлбөр хийх шаардлага зөвхөн нэг удаа л гарах бөгөөд цаашдаа цагаа солилцоод, хадгалаад, зээлээд явна. Уламжлалт эдийн засгийн мөнгөнд суурилсан системийг альтернатив хувилбараар сорих замд гарсан Кахн, эмч нарын хэлсэн шиг хоёр жил болоод хорвоог орхисонгүй. Тэрбээр эдүгээ 84 настай. Энэ хооронд түүний санаачилга дэлхийн олон оронд түгэн олон мянган хүнийг нэгтгэж чаджээ. Мөн тэрбээр Йелийн их сургуулийн хуулийн профессор бөгөөд “No More Throw Away People: The Co-Production Imperative”, “Time Dollar” гэх номын зохиолч болсон юм. Кахн одоо ч үүсгэн байгуулсан ТББ-аа удирдан, зөвхөн АНУ-д гэхэд 500 гаруй Таймбанкинг үйлчилгээний

1995

14 | June 2019 / CPA+

төв амжилттай ажиллаж байна. Таймбанкингийн системийг АНУ, Австрали, Шинэ Зеланд, Францаас эхлээд Өмнөд Солонгос зэрэг долоон улс хэрэгжүүлж эхэлснийг “TimeBanks USA”-ийн цахим хуудас онцолжээ. Дэлхий даяар мянга гаруй Таймбанк үйл ажиллагаа явуулж, тэдгээрийн дийлэнх нь Кахны үүсгэн байгуулсан софтвэйрийг ашиглаж байна. Хөдөлмөрийг мөнгөөр биш, харин цагаар үнэлэх нь хүн байхын үнэ цэнийг бий болгодог талаар Кахн тайлбарлажээ. “Би танд яаж туслах вэ?” гэсэн үйлчилгээний хандлагыг “Би танд хэрэгтэй байгаа шиг Та ч бас надад хэрэгтэй” гэсэн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн хандлага руу шилжүүлэх нь Таймбанкингийн бас нэгэн зорилго болов уу.

Хөдөлмөрийг мөнгөөр биш, харин цагаар үнэлэх нь хүн байхын үнэ цэнийг бий болгодог. Эдгар С.Кахн


ТАЙМБАНКИНГИЙН ТАВАН ЗАРЧИМ: •• БИД ӨӨРСДӨӨ НӨӨЦ ЮМ: Хүн бүрт нийгэмд хувь нэмрээ оруулах ямар нэгэн юм бий; •• ХӨДӨЛМӨРИЙГ ДАХИН ЗАГВАРЧЛАХ: Ажил, хөдөлмөр бүр, тэр дундаа мөнгөөр үнэлэгддэггүй асаргаа, сувилгаа зэрэг нь ч урамшуулалтай; •• ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА: Нэг нэгэндээ туслах нь бат бөх харилцаа болон нөхөрлөл, итгэлцлийг бий болгоно; •• НИЙГМИЙН СҮЛЖЭЭ: Нийгмийн сүлжээнд багтах нь бидний амьдралыг илүү утга учиртай болгодог; •• ХҮНДЭТГЭЛ: Бие биеэ хүндэтгэх нь эрүүл саруул, хайр халамжаар дүүрэн нөхөрлөлийн үндэс болох бөгөөд энэ нь ардчиллын амин сүнс юм.

Олон улсын түвшинд 41 мянга гаруй иргэн, 55 мянган байгууллага Таймбанкинг системд холбогдож, 3.1 сая цагийн үйлчилгээ солилцсон байна. Энэ нь 1060 хүнийг бүтэн нэг жилийн турш өдрийн найман цагаар ажиллуулах, эсвэл 350 жилийн солилцоо хийхтэй тэнцэх юм. Эдгар С.Кахны АНУ-д үүсгэсэн Таймбанкингийн систем ашгийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчлэхдээ засгийн газраасаа огт санхүүжилт авдаггүй байхад зарим улсад үүнийг төрийн бодлогоор, нийгмийн халамж, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглаж байна. Бид эдгээр улсын туршлагаас судалж, Монголдоо зохих хэлбэрээр нэвтрүүлж чадвал ажилгүйдэл, ядуурал мэтийн нийгмийн олон асуудлаа шийдэх боломжтой ч байж мэднэ. Нийтлэлийнхээ төгсгөлд Их Британи, АНУ, Австрали улс дахь Таймбанкингийн туршлагыг танилцуулъя.

ИХ БРИТАНИ: “Timebanking UK” нь үндэсний халамжийн байгууллага бөгөөд 1998 онд байгуулагдсан. Засгийн газрын хөдөлмөр эрхлэлт болон тэтгэврийн агентлаг санхүүжүүлэн, орон нутгийн хэрэг эрхлэгч газрууд нь дэмжин ажилладаг. Нэгдсэн удирдлага дор нь 300 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг аж. Энэхүү толгой компани нь стратеги, үйл ажиллагааны чиглэлээр хангах, зөвлөх үйлчилгээтэй байгууллага юм. Иргэдэд хүртээлтэй байх үүднээс иргэд өөрсдийн хамгийн ойр байгаа газар хамрагдах боломжтой. Статистикаар 2014 оны нийгмийн халамжийн төсвийн 46 хувь буюу 63.7 тэрбум фунт стирлингийг зөвхөн 65-аас дээш насны өндөр настанд зарцуулдаг гэх тооцоо гарсан байна. Энэхүү төсөв цаашид ч өсөж, 2020 он гэхэд 67.13 тэрбум фунт стирлинг хүрэхээр таамаглажээ. Тиймээс “Timebanking UK”-ийн зорилго нь нийтийн үйлчилгээний хэлбэр, түүний тогтсон системийг үр ашигтайгаар

June 2019 / CPA+ | 15


ЧИГ Х АНД ЛАГА

дахин загварчлах, сайжруулах юм. Гол цөм нь төрийн байгууллага нь нийгмийн үйлчилгээг тодорхойлох бус, иргэд өөрсдийн нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтойг онцолсон. Иргэд болон байгууллагууд нь Таймбанкинг гишүүнчлэлээр элсэх боломжтой. Энгийн гишүүн болох нь үнэ төлбөргүй боловч нэмэлт багцыг төлбөртэйгээр авдаг байна. Гишүүн болсноор ‘National timebanking exchange software Time Online 2’-т нэвтрэх эрхтэй болно. Одоогийн байдлаар Timebanking

харьцангуй нээлттэйгээрээ “TimeBanks USA” онцлог. Үүнд хувь хүн, байгууллага, тэр битгий хэл төрийн агентлагууд ч нэгэн хэсэг нь болох боломжтой юм. Австралийн Таймбанкингаас ялгарах онцлог нь брокерийн үйлчилгээг үзүүлдэггүй, харин хэрэглэгч өөрийн бүртгэл хөтлөлийг онлайн платформын тусламжтайгаар хийхээр шийдэж өгсөн байдаг. Мөн “TimeBanks USA” нь гишүүнчлэлд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд ач холбогдол өгдөг. Жишээ нь, сар бүр гишүүддээ зориулан

UK Quality Mark™ гэх чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү чанарын стандартыг нэвтрүүлснээр, салбар нэгжийн үйл ажиллагааг сайжруулах боломжтой гэж харж байгаа. Түүнчлэн гишүүдийн гарын авлагыг боловсруулан, мөрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

тайлангийн хурал зохион байгуулдаг ба чиглүүлэх сургалт, гишүүнчлэлийн үүрэг хариуцлага, ёс зүйн мэдлэгийн сургалтуудыг тогтмол явуулдаг байна. Бусад улсаас ялгаатай нь АНУ-ын тус байгууллага засгийн газраасаа ямар нэгэн санхүүжилт авдаггүй бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь гишүүдийн жилийн хураамж юм. Энэ нь захиргааны, онлайн платформ болон бичиг хэргийн зардлыг санхүүжүүлэх зорилготой. Тус байгууллага тогтвортой байдлаа хангах үүднээс санхүүгийн нэмэлт үүсвэр эрэлхийлж байгаагаа вэбсайт дээрээ илэрхийлсэн байна. Мөн маш идэвхтэйгээр хандивын аян өрнүүлэн ажилладаг ажээ.

АНУ: Эдгар С.Кахн Таймбанкингийн хамгийн анхны төвийг АНУ-д нээсэн. Өнөөдрийн байдлаар 500 гаруй төв, 30.000 гишүүнтэй болон өргөжжээ. Үүсгэн байгуулагч Кахн одоо ч гэсэн тус байгууллагынхаа УЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Гишүүнчлэлийн бодлогын хувьд

16 | June 2019 / CPA+

АВСТРАЛИ: Австралийн “Timebanking”ийг тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд спонсорлодог. Бүс нутгийн консулын газар нь түүний хэрэгжилт болон үйл ажиллагааг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг байна. Сонирхуулахад, Австралийн бүс нутгууд нь өөрсдийн стратеги болон үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан, бие даасан байдлаар ажилладаг ажээ. Тэд өнөөгийн байдлаар 6650 хэрэглэгч, 53000 цагийн арилжаа хийгдсэн статистик бий аж. Өдөр бүр дунджаар 200 ширхэг ажлын санал, 100 ширхэг ажлын хэрэгцээ онлайн платформд бүртгэлтэй байдаг. Австралийн Засгийн газар сайн дурын ажлыг дэмжих, зохион байгуулахад 2016 онд 12.5 сая австрали доллар зарцуулсан. Үүний хариуд Австралийн эдийн засагт сайн дурын ажилчид нь жилд дунджаар 290 их наяд австрали доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулдаг гэсэн тооцоог Австралийн Флиндер их сургууль судалгаагаар гаргасан байна. Австралийн “Timebanking”ийн зорилго нь нийгэмд чиглэсэн сайн дурын хөтөлбөр юм. Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй сайн дурын ажлын стратегийг дэмжих хөтөлбөрийн нэг нь Таймбанкинг гэж ойлгож болно. Таймбанкинг үйлчилгээ нь онлайн платформд суурилсан. Уг платформ нь хэрэглэгчдийг холбосон асар том экосистем гэж ойлгож болно. Гишүүнчлэлийн эрх нь гэрээг байгуулснаар нээгдэж, нэгдсэн сүлжээнд хамрагдана. Гишүүнчлэлийн оноог хадгалах, бусдад бэлэглэх боломжтойгоороо онцлог. Таймбанкинг данс нээлгэх боломжуудын талаар дурдвал, жишээлбэл хувь хүн, бүлэг, хороо, бизнесийн болон сайн дурын байгууллагууд гэсэн хэлбэртэй. Гишүүн болсноор ямар нэгэн хураамж төлөх шаардлагагүй бөгөөд гишүүнчлэлийн бүртгэл, үйлчилгээний явцыг болон бусад шаардлагатай тусламжийг брокерийн үйлчилгээгээр санал болгодог байна. Нийтлэгч

Эдийн засагч Б.Түвшин


М АНАЙХ АН

Банздайн Сайнжаргалын нэрэмжит нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиад 2019 оны оюутнуудын олимпиадыг ММНБИ-ийг үүсгэн байгуулагчдын нэг, хүндэт багш, Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Банздайн Сайнжаргалын нэрэмжит болгож зохион байгууллаа.

Олимпиадын эхний шатанд оюутнууд онолын тест бөглөж, бодлого бодож өрсөлдөв.

МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Сан ИС, Улаанбаатар Эрдэм ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, ХУИС, Этүгэн ИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар зэрэг 12 их, дээд сургуулийн оюутнууд эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Доктор Банздайн Сайнжаргал, ММНБИийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж нар олимпиадыг нээж үг хэлэв.

June 2019 / CPA+ | 17


М АНАЙХ АН

Ахмад багш Б.Сайнжаргал “Мэргэжлийн олимпиад бол оюутнуудын мэдлэг, сэтгэн бодох, шуурхай ажиллах, шийдвэр гаргах ур чадвар, авьяасыг шалгасан том сорил, мэргэжлийн сургуулиудын рейтинг тодорхойлох нэгэн хэмжүүр юм”

Хөдөлмөр бүтээлийн хурал Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөгжил ба төлөвшилд профессор Б.Сайнжаргалын оруулсан хувь нэмэр Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадын үе үеийн оролцогчдоос бодлого тодорхойлох мэргэжлийн байгууллагын удирдлагууд, үндэстэн дамнасан корпорациудын бизнесийн зөвлөх, санхүү эрхэлсэн захирал, аудит, үнэлгээний компанийн захирлууд, мөн 30 гаруй их дээд сургуулийн багш нар төрөн гарчээ.

18 | CPA+ June 2019


1

1

2

2

3

3

4

4

5

5

6

Б.Сайнжаргал багшид хүндэтгэл үзүүлэхээр шавь нар, хамт олон, үе үеийн багш нар, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, хамтран зүтгэгчид, ангийнхан нь хүрэлцэн ирсэн байв. МУИС-ийн БС-ийн захирал Ч.Энхбаяр "ММНБИ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутан суралцагчид, багш нарын дунд ихээхэн нэр хүндтэй, өрсөлдөөн ихтэй нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг энэ онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, доктор Б.Сайнжаргал багшийн маань нэрэмжит болгосонд манай сургуулийн хамт олон туйлын баяртай байна." Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн “Б.Сайнжаргал багш нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн орчин бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагыг үүсгэн байгуулах, хөгжүүлэх, мэргэжилтэй болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлд үргэлж манлайлж ирсэн”. Тэргүүн байрын эзнээр 117 оноогоор "Мандах" Их сургуулийн оюутан О.Сарангуа тодорч алтан медаль, цом, нэг сая төгрөгөөр шагнууллаа. МУИС, БС-ийн НББ-ийн тэнхимийн багш, ScD, профессор Д.Моломжамц “Профессор Б.Сайнжаргал бол нягтлан бодох бүртгэлийн салбарын тэргүүлэх эрдэмтэн мөн” сэдвээр илтгэлээ. Тэргүүн байр эзэлсэн "Мандах" их сургуулийн баг

6 CPA+ June 2019 | 19


АУДИТ

Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал Нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил дэвшил нь төр, засгийн ажиллаж буй орчин болон төрийн чиг үүргийн талаарх нийтлэг ойлголтыг эрс өөрчилж байна.

Төр бол иргэдэд үйлчилгээ үзүүлэгч гэсэн ойлголт нэгэнт бий болжээ.

У

лмаар төрийн гүйцэтгэж ирсэн чиг үүргийн зарим нь хэрэгцээгүй болох, хувьчлагдах, хувийн болон бусад салбартай өрсөлдөх зэргээр хувьсан өөрчлөгдөж байна. Харин хяналтын үндсэн чиг үүргүүдийг төр зайлшгүй гүйцэтгэх нь хэвээр байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь төрийн аудит юм. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг тодорхойлох олон хүчин зүйлээс дараах зүйлс чухал үүрэгтэй. Үүнд: •• Бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдал •• Санхүүгийн хараат бус байдал •• Ажилтнуудын хараат бус байдал

Энэхүү гурван хүчин зүйлс харилцан нягт уялдаатай ба бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдал нь суурь буюу тулгуур багана нь гэж хэлж болно.

20 | CPA+ June 2019

|

Бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдал

Лимагийн тунхаглалд аудит хийж буй байгууллагаас төрийн аудитын байгууллага хараат бус байж, гадны нөлөөнөөс хамгаалагдсан нөхцөлд л зорилтоо бодитой бөгөөд үр нөлөөтэй хэрэгжүүлж чадна гэж тусгажээ. Ингэхдээ төрийн аливаа байгууллага тухайн улсын нэг хэсэг учраас бүр мөсөн хараат бус байх боломжгүйг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ аудитын дээд байгууллагууд зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах ажил үүрэг, зохион байгуулалт болоод санхүүгийн хувьд хараат бус байх шаардлагатай гэж заасан байдаг. Тунхаглалын зарчмуудыг үндэс болгон Монгол улсын Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг тодорхойлбол олон улсын стандартад нийцэхээргүй байна. Учир нь Үндсэн хуульд Төрийн аудитын байгууллагыг үүсгэн байгуулах, түүний хараат бус байдал


Түүхэн хөгжлийн явцад Монгол болон аудит хийх үндсэн эрхийн улсад төрийн хяналт шалгалтын талаар тусгаагүй. байгууллага, хэлтэс, комисс, яам, БНМАУ-ын Бага хурлын 1990 хороо зэргээр олон нэр, бүтэц оны 16 дугаар тогтоолоор Ардын зохион байгуулалтаар ажиллаж хянан шалгах байгууллагыг татан буулгасан бөгөөд шинэ Үндсэн хууль ирсэн ба хэд хэдэн удаа татан буугдаж байсан гол шалтгааныг батлагдаж байх үед Монгол улсад түүхэн баримт төрийн хяналтын бичгээс үзэхэд байгууллага Аудитын дээд бүгд улс төрийн байгаагүй нь байгууллагын ээдрээтэй цаг үед ийнхүү орхигдоход бүрэн эрх, хараат төрийн өмчийн нөлөөлсөн байж бус байдал хууль шамшигдуулалт, болох юм. эрх зүйн хувьд сайн үрэлгэн, завшсан Төрийн аудитын зохицуулагдсан ч байдлыг нуун байгууллагын төсвийн санхүүжилт далдлах гэсэн хараат бус байдлыг Үндсэн хуулиар хүрэлцээгүй байвал оролдлоготой баталгаажуулахгүй хяналтын чиг үүргээ холбоотой байсан. Үндэсний аудитын байх нь аливаа сайтар хэрэгжүүлэх хөндлөнгийн боломжгүй болно. газрын 2013-2018 онд хэрэгжих Стратеги сөрөг нөлөөлөлд төлөвлөгөөнд автах, тухайн тусгасны дагуу Төрийн аудитын байгууллагыг татан буулгах, эрх байгууллагын бүрэн эрх, тогтолцоог хэмжээ, хяналтын цар хүрээг хумих, Үндсэн хуулиар баталгаажуулах нийгмийн бусармаг үйлдэл, эдийн талаар удирдлагуудын зүгээс засгийн томоохон гэмт хэргүүдийг санаачилгатай, эрчимтэй ажиллах нуун дарагдуулах үндсэн нөхцөл нь шаардлагатай байна. болдог.

2016 онд Стратегийн удирдлагын газраас явуулсан “Төрийн аудитын байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгаанд оролцсон гурван хүний нэг нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байхгүй хэмээн хариулсан. 2018 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар 3216 хүнээс 63,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын асуудал, төрийн хяналтыг сайжруулах шаардлагатай учир Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн хөндлөнгийн хяналтыг оруулах нь зүйтэй гэж үзжээ.

|

Санхүүгийн хараат бус байдал

Мексикийн тунхаглалын 8-р зарчимд “Санхүүгийн ба удирдлага захиргааны хувьд бие даасан, хүн хүч, материал, санхүүгийн зохих нөөцтэй байна” гэж тусгасан байдаг. Мөн “Аудитын дээд байгууллагууд хэрэгцээт хүн хүч, материал, санхүүгийн зохих нөөцтэй байх, тэдгээр нөөцийг ашиглахад нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хяналт тавих буюу чиглүүлэхгүй байвал зохино” гэжээ. Төрийн аудит нь төрийн аливаа үйлчилгээ, үйл ажиллагааны нэгэн адил зардал шаардах бөгөөд түүнийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг. Аудитын дээд байгууллагын бүрэн эрх, хараат бус байдал хууль эрх зүйн хувьд сайн зохицуулагдсан ч төсвийн санхүүжилт хүрэлцээгүй байвал хяналтын чиг үүргээ сайтар хэрэгжүүлэх боломжгүй болно. Тиймээс Лимагийн тунхаглалд

CPA+ June 2019 | 21


АУДИТ

Аудитын дээд байгууллага ажил үүргээ хэрэгжүүлэхүйц хөрөнгөөр хангагдсан байна гэж заасан. Тухайн жилийн төсвийг Засгийн газар бэлтгэхдээ Аудитын дээд байгууллагад бага мөнгө хуваарилснаар цар хүрээг нь хязгаарлах боломжтой. Тиймээс ч "аудитын дээд байгууллага хэрэгцээтэй санхүүгийн хөрөнгө авахаар Парламентад шууд хандах эрхтэй байна" гэж Лимагийн тунхаглалд заасан. Мексикийн тунхаглалд ч мөн ингэж заасан. Олон улсын эдгээр зарчмын дагуу Монгол улсын Төрийн аудитын байгууллага 2014 онд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, гүйцэтгэх засаглалаас хараат бус байх нөхцлыг бүрдүүлж чадсан. Гэвч Сангийн яам Төрийн аудитын байгууллагад бага мөнгө хуваарилахаар төлөвлөн, үйл ажиллагааных нь цар хүрээг хязгаарлах, элдэв саад, шалтгаан дурдах байдал зогсохгүй байна. Иймд Төрийн аудитын байгууллага “Төрийн аудитын тухай хууль” болон олон улсын тунхаглалуудад заасны дагуу хэрэгцээтэй санхүүгийн хөрөнгө авахаар Парламентад шууд хандах хэрэгтэй.

Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын хараат бус байдал Төрийн аудитын байгууллагын ажилтны хараат бус байдлын асуудал нь тэдний мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүйтэй хамааралтайгаас гадна байгууллагын зүгээс тэдний

мэдээллийг салбарын судлаачдаар

Санхүүгийн хараат хийлгэх цагийг сургалтын хөтөлбөрт бус байдлаатусгаж Төрийн өгөх хэрэгтэй юм. аудитын т ухай х уулиар баталгаажуулсан хэдий ч эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна. нийгмийн асуудлыг дэмжих, сонгон шалгаруулж авах үйл явцтай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүй дутмаг байдлаас шалтгаалан тухайн байгууллагын зөрчил дутагдалтай байдлыг илрүүлж чадахгүй байх, нөлөөнд автах, хүндлэл хүлээхгүй байх, улмаар энэ нь байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөлөл авчрах, олон нийтийн итгэлийг алдагдуулах нөхцлийг бий болгоно. Иймд Төрийн аудитын байгууллага мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрийг чанд мөрдөх хэрэгтэй. Манай улсад аудитын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль байхгүй. Тиймээс аудитын байгууллагад ажиллаж буй залуу мэргэжилтнийг аудитын ажилд дадлагажуулах зорилгоор ажлын байрны сургалтын цагийг мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрт түлхүү оруулах шаардлагатай байна. Төрийн аудитын байгууллагын хүний нөөц хязгаарлагдмал. Тиймээс ажилтнуудынхаа хүчээр олон тооны аудит хийхэд хүндрэлтэй байдаг. Иймд эрдэм шинжилгээний хүрээлэн, лаборатори, судалгааны байгууллагуудын дэмжлэгийг авах, эсвэл тухайн салбарт хийж буй судалгаа, шинжилгээний ажлуудын тайлан, үр дүнгийн талаарх

Эцэст нь дүгнэхэд Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг тодорхойлох гурван үндсэн хүчин зүйлийн хувьд: •• Бүрэн эрх, тогтолцооны хараат бус байдлаа Үндсэн хуулиар баталгаажуулаагүй нь олон улсын шалгуурт нийцэхгүй байна. Улс төрийн болон бусад нөлөөлөл орохгүй гэх баталгаа алга. •• Санхүүгийн хараат бус байдлаа “Төрийн аудитын тухай хууль”-аар баталгаажуулсан хэдий ч эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна. •• Аудитын тэр тусмаа төрийн хөндлөнгийн хараат бус аудитын салбарын ажилтнуудын хараат бус байдлыг хангахад төр засгийн зүгээс боловсролын салбарын бодлогод анхаарч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах, сургалтын нэгдсэн бодлогыг сайжруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

Нийтлэгч

Үндэсний аудитын газар, Стратегийн удирдлагын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд

22 | CPA+ June 2019


HE ADER

June 2019 / CPA+ | 23


САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ

санхүүжилт татаж байна. Харин 2005-2011 оны үеийн IPO-уудын дийлэнх нь цаасан дээрх төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн байсан тул өндөр эрсдэлтэй байсан. Хүснэгт дээрх компаниуд нь 2017 оноос хойш IPO хийж хөрөнгө оруулалт татсан компаниуд бөгөөд Эрдэнэ Девелопмент Ресурс ХК-аас бусад нь бүгд одоогийн бизнесээ өргөжүүлэх зорилгоор санхүүжилт татсан юм. Энэ утгаараа 2005-2011 оны IPO-уудтай харьцуулахад эрсдэл харьцангуй бага гэж хэлж болно.

Хоёрдугаар үеийн IPO давлагаа М анай хөрөнгийн зах зээлд 2005-2011 оны хооронд эхний IPO давалгаа үүссэн бол 2017 оноос өнөөг хүртэл хоёр дахь нь ид өрнөж байна. Энэ удаагийн давлагаанд хоёр голлох онцлог бий. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, СЗХны холбогдох журмууд 2012-2013 оны хооронд эрс шинэчлэгдсэнээр Монгол улсад жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж түлхүү бүрдсэн. IPO хийж буй компаниудын дийлэнх нь тухайн зах зээл дээр дор хаяж гурван жил ажилласан, орлого ба ашгийн хэмжээ нь өсөлттэй байж одоогийн хийж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхдээ

24 | June 2019 / CPA+

Хөрөнгө оруулалт уу, арилжаа юу? 2017 оноос хойш IPO хийсэн компаниудын хувьцааны ханш хоёрдогч зах зээл эхэлснээс хойш хэрхэн хөдөлж буйг графикт харууллаа. Нийт найман компани байгаагаас өнөөдрийн байдлаар зургаан компанийн хувьцааны ханш анхны үнээсээ буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш өсөлттэй байна. Тодруулбал, хамгийн их уналттай нь Монгол Базальтын ханш 36.79 хувиар буурсан бол Лэнд.мн ББСБ-ын ханш 164 хувиар өсчээ. Эндээс дүгнэвэл богино хугацаанд ханшийн өсөлтөөс ашиг хүртэх зорилгоор арилжаа хийх нь өндөр эрсдэлтэй байна. Иймээс дор хаяж 2-3 жилийн хугацаатайгаар хувьцаанд хөрөнгө оруулах нь илүү оновчтой шийдэл болох юм.

Хэрхэн чанартай компанид хөрөнгө оруулах вэ? Өөрийнхөө арван хоёр жилийн туршлагаасаа хуваалцахад хувьцаа


гаргаж буй компаниуд АШИГ талаас нь бүхнийг ярьж танилцуулдаг. Харин та АШИГ-т бус ЭРСДЭЛ-д төвлөрөх нь зөв шийдэл болно. Тухайн компанид ЭРСДЭЛ хэдий чинээ бага байна, төдий чинээ компани өргөжин хөгжихөд саадгүй байна гэсэн үг. Иймээс дараах голлох хүчин зүйлс, нөхцлүүдийг тодорхой болгон мэдэж байх нь нэн чухал юм.

Компани нь тухайн зах зээлдээ дор хаяж гурван жил ажилласан, энэ хугацаанд зах зээлд эзлэх хувиа тэлж, орлого ашиг нь өссөн байх хэрэгтэй. Энэхүү үзүүлэлтүүдийг санхүүгийн аудит хийсэн тайлангаас нь шалган баталж болно. Компани нь нэг хүний эзэмшил биш байх. Хоорондоо үл хамааралтай хөрөнгө оруулагчидтай, эсвэл гадны банк санхүүгийн институц, стратегийн түншүүдээс бүрдсэн, хараат бус гишүүний оролцоотой байвал сайн. Ийм компаниуд корпорацын засаглалтай байдаг бөгөөд нээлттэй компани болсноор санхүүгийн сахилга батыг хангах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хүндэтгэх соёл суусан байдаг. Зах зээл нь тодорхой, өсөх боломжтой байх. Бодит тоон үзүүлэлт, статистикаар баталсан, судалгаа шинжилгээ сайтай байх хэрэгтэй. Ийм компаниудын хувьд зах зээлээ тэлж, борлуулалт, ашгаа өсгөх илүү хялбар байдаг. Тэд юуг яаж хийхээ мэддэг. Тиймээс компани богино хугацаанд өсөж томрох боломжтой ба түүний хэрээр таны хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэнэ.

Хугацаа

Нэр

Босгосон хөрөнгө / Tөгрөг

2018/11/30

Ард Кредит ББСБ

5.285.000.000

2018/08/16

Түмэн Шувуут

10.000.000.000

2018/06/13

Ард Даатгал

5.250.000.000

2018/05/07

Мандал Даатгал

7.491.619.200

2018/04/05

Монгол Базальт

6.431.538.000

2018/04/04

Эрдэнэ Девелопмент Ресурс

2.494.720.000

2018/01/26

Лэнд мн ББСБ

5.000.000.000

2018/09/27

Ай Түүлс

1.338.798.000

Өрийн дарамт нь их биш, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлж байвал сайн. Тодорхой хэмжээний өртэй байж болох ч даацаас хэтрээгүй байх, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт нь хамгийн богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой байх. Шинэ хөрөнгө оруулагчид нь үнэ цэнэ нэмэх. Шинээр хувьцаа авч буй хөрөнгө оруулагч нь тухайн компанийн сул талыг нөхөж чадахуйц шинэ хөрөнгө оруулагч байвал компанийн өсөлт хөгжил түргэсдэг. Жишээ нь, компанийн борлуулалт, маркетинг сул байхад

томоохон сүлжээ дэлгүүр хувьцааг нь авбал давуу тал бий болох юм. Ингэснээр таны хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх боломжтой. Жижиглэнгийн борлуулалт, экспортод чиглэсэн байх. Таны компани эдийн засгийн хямралын үед хүртэл борлуулалтаа хийж байх ёстой. Энэ нь компанийн орлого, ашгийг бүрдүүлж улмаар хувьцааны үнэ шалдаа хүртэл буурах эрсдлийг хаана. Иймд жижиглэнгийн борлуулалт сайтай, болж өгвөл экспорт хийгээд эхэлсэн компанид хөрөнгө оруулбал амжилттай байх магадлал нэмэгдэнэ.

Нийтлэгч

Голомт банкны нөөцийн удирдлагын газрын ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ

June 2019 / CPA+ | 25


САЙН Т УРШЛАГА

Хүмүүс ба байгууллага хоорондын харилцаа ирээдүйд ...

26 | June 2019 / CPA+

М

илдрет Анжело 22 жилийн өмнө анх PWC-д ажилд орж өдгөө 21 дэх жилдээ хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байна. Тэрбээр 10 гаруй жилийн өмнө Балканд шилжиж Хорват, Армен болон Зүүн өмнөд Европын улс болох Серби, Монтенегро, Босни, Македони, Албани зэрэг улсад хүний нөөц, авьяас чадварын хөгжүүлэлт, авьяас чадварыг сонгох, авьяасын менежмент зэрэг асуудлыг хариуцан ажилласан бөгөөд олон улсын зэрэг бүхий туршлагатай багш төдийгүй мэргэжлийн сэтгэл судлаач юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа таньд хүргэе.


Та Монголд ирээд хэрхэн ажиллаж байна вэ? Би хоёр жилийн өмнө Монголд ирсэн. Хүний нөөцийн мэргэжлийн хүмүүстэй уулзалт, семинар зохион байгуулаад явж байхад оролцогчдын маань дийлэнх нь залуус байсан нь сайхан, олзуурхууштай санагдаж байв. Энэ бол бусад орноос их шинэлэг юм. Цаашид Монголд залуу хүмүүс хүний нөөцийг удирдах юм байна гэх итгэл үнэмшил төрж байгаа. Хүний нөөцийн тал дээр манайд ямар асуудал байгааг та олж харав? Өнөө үед хүний нөөцийн тулгамдаж буй ямар асуудал байгааг илүү таньж мэдэхийн тулд PwCээс дэлхийн залуу үе рүү чиглэсэн “Ирээдүйн ажиллах хүчин” судалгааг хийсэн. Дэлхийн 80 гаруй оронд явуулсан тус судалгаанд Монгол улсын зарим компани хамрагдсан юм. Судалгаагаар дэлхий дахины хүний нөөцийн мега чиг хандлагуудад таван үндсэн сорилт гарч ирж байгааг тогтоосон. Үүнд: 1. Технологийн дэвшил, өөрчлөлт, нээлтүүд 2. Хүн амын байршлын бүсийн өөрчлөлт шилжилт 3. Эдийн засгийн өөрчлөлт 4. Байгалийн нөөц, баялгийн хомсдол, цаг уурын өөрчлөлт 5. Хурдацтай хотжилт Оксфорд дахь “Said Business School”, “James Martin”-ний Шинжлэх ухааны судалгааны Институт болон PwC-ийн багууд хамтран

байгууллагуудыг шинж чанарынх нь хувьд нэгтгэх тухай асуудлыг авч үзэн “Дөрвөн Ертөнц”-д байршуулан судалсан. Судалгаагаар нийт олонлог хаана байршиж байна, бүтэц, онцлог шинж, тэр дотроо хүний нөөцийн асуудал нь технологийн өөрчлөлтөд ямар хариу үзүүлэх ёстой болохыг тодорхойлж, дата анализ хийн, ямар сорилтууд ирээдүйд даван гарах шаардлагатай байгааг тодорхойлсон. Өнөө үед технологийн нээлтүүд болон дэвшил нь тийм ч чухал биш бөгөөд хүмүүс тэдгээрийг хэрэглэж ашиглахад бэлэн үү? гэдэг асуудал хамгийн чухал болж байна. Судалгаанд Монгол улс хамрагдсан талаар та дурдлаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Нийт 14 компанийн 1000 гаруй ажилчин тус судалгаанд хамрагдсан бөгөөд байгууллагууд нийтлэг байдлаарай хаана байна гэдгийг эхлээд тодорхойлсон байдаг. Хамрагдсан байгууллагуудыг дөрвөн ертөнцөд байршуулан үзэхэд удирдлага нь "улаан" хандлагатай байхад ажилтнууд нь "цэнхэр" байх жишээтэй. Өөрөөр хэлбэл үнэт зүйлс хоорондын зөрчил харагдаж байв. Жишээ нь цэнхэр ертөнцөд байгаа байгууллага гаднын нөлөөлөлд өртөхдөө амархан. Учир нь сайн ажиллах хүчин их хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл энэ ертөнцөд байгаа байгууллага хамгийн сайн хүмүүсийг авдаг ч цөөн хүн авдаг. Ажилтнууд ажлын дийлэнхийг нугалдаг хэдий ч үнэ цэнээ мэдэхгүй урсгалаараа л яваад байдаг ажилтнаас үр дүн гарахгүй. "Эндээ ажиллаад л цалингаа аваад байхад болно" гэсэн хандлага нь эдийн засгийн хамааралтай

бөгөөд байгууллагын бүтээмжид муугаар нөлөөлдөг.Байгууллагын удирдлагууд ажилтнаа илүү идэвхтэй, үнэ цэнэтэй болно хэмээн ойлгож дэмжих хэрэгтэй. Ийм нөхцөлд авах арга хэмжээ, байгууллагын соёлыг хангахын тулд юу хийх талаарх цогц зөвлөгөөг бид өгдөг. Тэгэхээр байгууллагууд өөрийн хүний нөөцийн асуудлаа үнэлүүлж болох нь ээ? Тийм ээ. Бид үүнд нээлттэй хандаж байгаа. Хамтран ажилласнаар танай байгууллагын удирдах түвшний хүмүүс хаана байгааг, нийт ажилтнуудын олонлог хаана байгаа зэргийг тодорхойлно. Цаашид ажилчдын тоог тогтвортой хадгалж ажиллах нь компанийн стратеги түвшний бодлого байх ёстой. Нэмж хэлэхэд, манай академи нэг боломжийг компаниудад олгохоор

Үнэ цэнээ мэдэхгүй урсгалаараа л яваад байдаг ажилтнаас үр дүн гарахгүй.

June 2019 / CPA+ | 27


САЙН Т УРШЛАГА

болсон. Онол, дадлага, туршлагыг хэрэгжүүлэхээр олон улсын “CPA” / МНБ/ гэх цол зэрэг байдагтай адил хүний нөөцийн зэрэг, сертификат олгох сургалтыг энэ тавдугаар сараас эхлүүлсэн. Арав хоног танхимын сургалтанд суугаад бусад үед нь бие даалт хэлбэрээр жилийн хугацаанд суралцах боломжийг PwC академи олгож байгаа. Сургалтад хамрагдсанаар ямар тодорхой давуу тал бий болох боломжтой вэ? Сургалтыг “ноу хау”-ийн тэргүүн туршлагыг хуваалцах боломж гэж ойлгох хэрэгтэй. Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг харвал бизнесийн үнэт чадварууд Монгол компаниудад дутагдаж байна. Ажилтнууд нь юу хүсэж байгааг байгууллага мэдэж авах нь хамгийн чухал. Хүний нөөцийн үр дүнг хангахын тулд компанийн удирдлага

ХҮМҮҮС НЭГДҮГЭЭРТ БАЙХ

Шар ертөнцөд Хүмүүс л үнэ цэнтэй. Эдгээр байгууллагууд нь өндөр бүтээмж бүхий ажилчдыг дахин сургах, “хиймэл оюун ухаан”-ы тусламжтайгаар зарим ажилтны хэрэгцээг хязгаарлах, ажлын бүтээмжийг илүү нээлттэй хамтын ажиллагаагаар жолоодох зэрэг сорилтуудыг даван туулах шаардлага гарч байна.

28 | June 2019 / CPA+

өөрөө дээд зэргийн мэргэшсэн, удирдлагын түвшинд зөв чиглэл өгч чаддаг, үнэ цэнтэй бизнесийн түнш болох хэрэгтэй. Мөн дараагийн нэг чухал асуудал бол хүний нөөцийн шилжилт суурьшлын асуудал. Монгол улсад 2-3 жилийн дараа хүний нөөцийн боловсон хүчин багасна. Нөгөө талаар эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран чадварлаг боловсон хүчнүүд гадаад руу явж байна. Тиймээс энэ байдлыг стратегийн түвшинд олж тодорхойлоод, хөрөнгө оруулалт хийж, хүмүүсээ чадавхижуулж авахгүй бол ирээдүйд компаниуд илүү хүнд сорилттой тулгарах болно.

БАЙГУУЛЛАГУУД САНАА ТАВЬДАГ

ИННОВАЦИ / ШИНЭ САНААЧЛАГА

Ногоон ертөнцөд Нийгмийн хариуцлага, итгэлцэл маш чухал. Хүн ам зүйн өөрчлөлт, цаг агаарын дулаарал, тогтвортой байдал зэрэг асуудлыг компанийн төлөвлөгөөнд тусгаж, бизнесийн гол хөдөлгөгч хүч болгох замаар дээрх асуудлыг шийддэг.

Улаан ертөнцөд Байгууллага, хувь хүмүүс хүссэн зүйлээ хэрэглэгчдэд өгөх боломжийг олгодог. Дижитал платформ, блокчейн сүлжээ, инноваци технологийн шинэ санаачлагууд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно. Инноваци аливаа нэг зохицуулалтыг давж гарна. Мэргэшсэн, ашгийн төлөө зүтгэгчид энд цэцэглэн хөгжиж байна.

Хүний нөөцийн үр дүнг хангахын тулд компанийн удирдлага өөрөө дээд зэргийн мэргэшсэн, удирдлагын түвшинд зөв чиглэл өгч чаддаг, үнэ цэнтэй бизнесийн түнш болох хэрэгтэй.

БАЙГУУЛЛАГА БОЛ ХААН

Цэнхэр ертөнцөд Томоохон компаниуд цаашид өсч хөгжихийн хэрээр хувь хүний сонголт нь нийгмийн хариуцлагын талаарх итгэл үнэмшлээс илүү давж байдаг. Компаниуд төрийн үүрэгт уламжлалт үүрэг гүйцэтгэдэг.


HE ADER

June 2019 / CPA+ | 29


К АРЬЕР

К

арьер булангийн энэ удаагийн зочноор АНУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буй Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч Н.Энхмааг урилаа. Тэрбээр, 186 жилийн түүхтэй McKesson корпорацад Татварын бүртгэл хариуцсан захирлаар ажилладаг. McKesson нь орлогоороо АНУ-д эхний зургаад ордог (6th in Fortune 500 list) бөгөөд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, нийт 78 мянга гаруй ажилтантай "аварга" корпорац юм.

Н.ЭНХМАА: Залуус ухаантай байж, их ажилласнаараа карьерийн оргилд хүрнэ хэмээн эндүүрдэг Та ажлын гараагаа хэрхэн эхэлж байв? Би "Мандах" дээд сургуулийг 2000 онд төгсөөд, тэндээ багшаар үлдсэн. Мөн Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтэд гэрээгээр багшилж, тодорхой хөтөлбөр, төслийн дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт хичээл сургалтад оролцдог байлаа. Ингэж л анх мэргэжлийнхээ гарааг эхэлж, илүү их мэдлэг, ажлын туршлага олж авсан даа.

30 | June 2019 / CPA+

Нэг жил ажиллаад АНУ явсан юм уу? Тийм ээ. Шалтгаан нь юу байв? Залуу насандаа газар үзье, юм суръя гэж зорьсон. Ганцаараа юу? Ганцаараа. Манай хүн надаас сүүлд Америкт ирсэн. Тэгээд танилцаад гэр бүлээ зохиосон юм. Монголд ганцхан жил ажилласан, залуухан охин жилд 200 гаруй тэрбум ам.долларын орлоготой “аварга” компанид хэрхэн орсон нь сонирхолтой байна? Энэ их дурсамжтай түүх. Анх Америкт очоод ажил хайж байхдаа мэргэжлийн ярилцлагад бэлдэж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг нэг газар очдог байв. Тэнд ярилцлага хэрхэн өгөх талаар зөвлөгөө авч, дадлага хийдэг байлаа. Тэр байгууллага ашгийн бус болохоор сайн дурынхан

надад их зөвлөнө. Тэгсэн надаас туршилтын ярилцлага авсан нэг эмэгтэй, хуулийн зөвлөгөө өгдөг том компанийн хуульч, маш нэр хүндтэй хүн байж. Үнэндээ надад Америкт ажилласан туршлага байгаагүй. Тиймээс өөрийн Монголд хийж байсан ажил, оюутан байхдаа Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад удаа дараа амжилттай оролцсон түүх зэргээ тэр эмэгтэйд ярьсан юм. Магадгүй тэр бүхэн түүнд таалагдсан байх. Бас ярианы өнгөнөөс минь намайг юм мэдэх их хүсэлтэй, түүнийгээ хурдан сурах чадвартай гэж дүгнэснээ хэлсэн байдаг. МсКессон корпорацад (Benefits accounting group) хуулийн зөвлөгөө өгдөг тэр эмэгтэй нягтлан бодох бүртгэлийн төв хэлтэстээ намайг танилцуулаад CV-г минь өгснөөр намайг ярилцлагад урьсан. Анх очиход хүний нөөцийн ажилтан нь их гайхаж байв. "Ямар сонин юм бэ. Яагаад Барбара чамайг манайд санал болгов. Манайх


их нарийн шалгууртай. Бидний хайж байгаа хүн бол Америкийн CPA (тэр үед би Америкийн CPA болоогүй байсан), дөрвөн том аудитын компани эсвэл манайхтай тэнцэхүйц үндэстэн дамнасан том компанид таван жилийн туршлагатай байх ёстой. Барбара чамайг санал болгосон болохоор бид уулзаж байгаа юм. Тэгсэн бидний бодсон хүн биш байна" гэж хэлээд гаргасан. Би ч энд ажилд орохоосоо өнгөрлөө гэж бодоод байж байв. Гэтэл нэг өдөр над руу утастаад, чамайг хагас цагаар, туршилтын гэрээт ажилтнаар ажиллуулаад үзье гэдэг юм. Анх тэгж л энэ компаний ажилтан нь болж байлаа. Удалгүй жинхэлж, эхний жилдээ 3500 санхүүгийн ажилтнаас шалгарч “Rookie of the Year” буюу жилийн шилдэг залуу ажилтан болсон. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Цөөнгүй хэлтэст тушаал дэвшин ажиллахдаа маш сайхан, чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж, их ч юм сурсан. Үүндээ би өөрийгөө их азтай гэж боддог. Таны мэргэжлийн карьерийн оргил үеийг энэ компани, энэ албан тушаалд ажиллаж буй он жилүүд гэж ойлгож болох уу? Хүн зорилго, мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө зүтгэж л байвал амжилттай байх шиг санагддаг. Би анх ахлах менежер болж дэвшсэнийхээ дараа энэ миний карьерийн дээд цэг байх гэж бодож байв. Учир нь үүнээс дээш дэвшсэн хүмүүс хэл яриа, илтгэх чадвар зэргээрээ маш өндөр түвшний хүмүүс байдаг. Гэтэл “одоо болсон” гэж бодож эхэлсэн тэр үеэс миний дэвших эрмэлзэл, ажлын үзүүлэлт нэг л хэвийн тогтмол

болоод удааширсан мэт санагдаж байв. Тэгээд “ер нь яагаад цаашаа ахиж дэвшиж болохгүй гэж” хэмээн бодож, идэвхтэй ч болж дахиад л карьерийнхаа шатаараа өгсөж эхэлсэн дээ. Жил бүхэн одоо л миний карьерийн оргил үе энэ болов

түвшинд очоод л зогсоно. Дээд түвшинд очихын тулд хүрээгээ тэлж, харилцаан дээрээ л илүү анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ ямар ч үед ажлаа чин сэтгэлээсээ л хийгээрэй. Ажлыг оромдох нь бусдыг хуурахаас илүүтэйгээр өөрийгөө хуурч байгаа

McKesson корпорац нь орлогоороо АНУ-д эхний зургаад ордог эрүүл мэнд, эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийн тэргүүлэгч компани юм.

уу гэж бодсоор өнөөдрийг хүрчээ. Гэхдээ амжилтаа ахиулсаар л яваа гэж боддог. Хамгийн сонирхолтой үе маань анх захирал болж дэвшээд Европын төв салбарын ажлыг сайжруулахаар Германы Штутгарт хотод хоёр жилээр томилогдож гэр бүлээрээ амьдарсан үе маань. Манай гэр бүл, хүүхдүүдийн хувьд ч шинэ газартай танилцаад их юм сурсан. Карьерийн эхний үедээ бас дараа нь юуг эрхэмлэх вэ? Карьерийн эхний үед хамгийн чухал зүйл бол ажлын гүйцэтгэл. Түүний дараа бусадтай сайн ярилцаж, харилцаатай (networking) байх нь чухал. Миний анзаарснаар ухаантай байж, их ажиллах нь дээд түвшинд аваачихгүй, харин дунд

явдал юм. Мөн эрсдэл хийх зоригтой, зорилготой, өөртөө итгэлтэй байх ёстой. Зөвхөн өөрийнхөө хийж хүрч чадах хүрээндээ л ажил хийгээд байвал хөгжихгүй. Харин чадах хэмжээнээсээ дээгүүр өөрийгөө сорьж сурах чухал. Тэр хэмжээгээр мэдлэгийн хүрээ тань өргөжинө. Залуустаа хандаж хэлэхэд өдөр бүр шинэ зүйлийг сурахыг эрмэлзэж, өөрийгөө сорьж байгаарай. Сураад эзэмшсэн чадварыг хэн ч булааж авч чаддаггүй. Зөвхөн чиний өөрөө өөртөө хийсэн хөрөнгө оруулалт юм. Та нэлээд хэдэн чухал зөвлөгөө өглөө. Ажил мэргэжилдээ амжилтад хүрэхэд таны баримталдаг зарчим юу байв?

June 2019 / CPA+ | 31


К АРЬЕР

Миний ажлын зарчим их энгийн. Ажлаа байнга сэтгэлээсээ хийх. Бас би өөрчлөлтөд дуртай. Хийж буй ажлаа маш сайн эзэмшсэн бол дараа нь хялбарчилж, зарцуулдаг цагаа багасгаж, өөр хариуцлагыг нэмж авдаг. Мөн сайн хийж хэвшсэн зүйлээ бусдад шилжүүлж, өөртөө шинэ зүйл хийх боломж гаргахыг эрмэлздэг. Ийм зарчмаар л мэргэжил мэдлэгээ нэмж байгаа гэж боддог доо. Миний одоогийн ажил их сонирхолтой. Дахин дахин давтагдах хялбар зүйлгүй. Учир нь олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа болохоор өөр өөр улс орнуудын татварын хуулийн шинэчлэлт, эсвэл нягтлан бодох бүртгэлийн стандартын өөрчлөлт, аль эсвэл шинээр компани худалдан авах нууцлал, үнэлгээ гэх мэтээр байнга шинэлэг, сонирхолтой ажилтай тулгарч байгаа. Та цаашид өөртөө ямар чадварыг хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ? Ярианы чадвар, илтгэх чадвар, удирдах чадвар дээрээ сүүлийн үед их анхаарч байгаа. Манай удирдлагууд ч бас энэ тал дээр тусалж дэмждэг. Өнгөрсөн жил 20 эмэгтэй манлайлагч сонгосон бүтэн жилийн “Эмэгтэйчүүд манлайлал” (Women-in-Leadership) сургалтын хөтөлбөрт хамрагдсан. Цээжинд тань сургаал үг байдаг бол? Маршал Голдсмитын хэлсэн “Таныг энд авчирсан зүйл, тэнд аваачихгүй” гэсэн агуулгатай, Монголоор бол “Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэж дүйцүүлж болохуйц хэлц үг байдаг. Бас “Хамгийн хүчтэй эсвэл хамгийн

32 | June 2019 / CPA+

ухаантай төрөл зүйл амьд үлддэггүй. Харин хамгийн дасан зохицох чадвартай нь амьд үлддэг” гэсэн алдарт Чарльз Дарвины хэлсэн үг бий. Эдгээрийг санаж явдаг. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй шүү дээ. Зүйр цэцэн, хэлц үг хүнийг дандаа амжилт өөд чиглүүлж, алдаанаас сэргийлж ухааруулж байдаг гэж би боддог. Танд ч бас алдаж онож явсан үе байгаа байх. Залууст сургамж болох түүхээсээ хуваалцахгүй юу? Харамсмаар том алдаа гаргаагүй дээ. Харин жижиг, сажиг алдаа бол мэдээж байгаа. Хүн ер нь алдаж байж хөгждөг гэж боддог. Ямар ч алдаа, эрсдэл гаргахгүй бол хөгжих, ахиж дэвших боломжгүй болов уу. Та шатрын спортоор 1800 хүртэлх оноотой болж байсан гэсэн. Энэ чамлахааргүй амжилт. Шатар таны ажил, амьдралтай хэрхэн холбогдсон бэ? Шатраар өөрийгөө нэг их амжилт үзүүлсэн гэж боддоггүй шүү. Би хичээллэдэггүй. Зүгээр л сонирхдог юм. Харин том охин маань хичээллэдэг. Тэгээд охиноо дагуулж тэмцээнд нь очоод, хүлээж байх зуураа хүмүүстэй шатар нүүнэ. Ер нь чөлөөт цагаараа шатраас гадна ширээний теннис тоглох дуртай. Оюутан байхдаа софт теннисний спортоор хичээллэж, олон улсын тэмцээнд нэлээн хэд орж байсан. Ярилцлагынхаа төгсгөлд ирээдүйн төлөвлөгөөг тань асуумаар байна. Магадгүй энэ нь таны ажиллаж буй салбарын хөгжилтэй ч холбогдох болов уу? Санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын ирээдүй

одоогийнхоос маш өөр болох хандлага ажиглагдаж байна. Жишээ нь өдөр тутмын, цаг их зарцуулдаг ажлуудыг компьютерын программ болон роботууд хийдэг болж байна. Харин нөгөө талдаа компьютер,

Зөвхөн өөрийнхөө хийж хүрч чадах хүрээндээ л ажил хийгээд байвал хөгжихгүй

роботууд хийх бус илүү хүний оюун ухаан шаардсан ажлуудад мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй болох байх. Тиймээс энэ чиглэлд өөрийгөө сорих бодолтой байгаа. Тантай санал нэг байна. Эцэст нь ирээдүйн мэргэжлийн нягтлан бодогч залуу үедээ хандаад одооноос юуг илүү анхаарч суралцахыг зөвлөх вэ? Ирээдүйн нягтлан бодогч нарт өнөөдрийнхөөс илүү их онолын мэдлэг шаардлагатай болно. Тиймээс мэргэжлийн онолын бүтээл, судалгаа, бусад материалуудтай байнга танилцаж, судлан, өөрийн болгож, бие даасан чадвараа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар манай салбарын мэргэжилтнүүдэд сэтгэн бодох болон оновчтой шийдвэр гаргах чадвар улам бүр чухал, зайлшгүй хэрэгцээ болно. Мөн техникийн ур чадвар, технологийн мэдлэг чухал байсаар байх болов уу.


ДЭЛХИЙД

Тэрээр өмнө нь Канадын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (CPA Canada)-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албыг хашиж байв.

ГЛОБАЛ НЯГТЛАН

БОДОГЧ Нягтлан бодогчдын олон улсын холбооны шинэ удирдлага болон тус байгууллагын ажил үйлсээс уншигчиддаа танилцуулж байна.

К

эвин Дансэй 2019 оноос Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооны (IFAC) Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр өмнө нь Канадын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (CPA Canada)-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын алба хашиж байв. Олон улсын холбоонд хэрэгжүүлэх цаашдын ажил үйлсийн талаарх түүний санал бодлыг танилцуулья. Нягтлан бодогчдын хувьд мэргэжлийн хөгжилдөө анхаарахаас гадна сайн дурын ажилд оролцдог байх нь ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх том боломж юм. Сайн дурын оролцоо сайтай хүн ур чадвар сайтай, шилдэг мэргэжилтэн байдаг. IFAC-ын стандарт тогтоогч зөвлөл, хороодын үйл ажиллагаа

June 2019 / CPA+ | 33


ДЭЛХИЙД

нь гишүүдийн сайн дурын оролцоотойгоор явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг мэргэжилтнүүд IFAC-ын дээвэр дор цуглан сайн дураараа мэргэжлийн хөгжил болон

асуудлуудад нэлээн анхаарал хандуулж байна. Өнгөрсөн онд IFAC Олон улсын Хуульчдын Холбоотой залилан мэхлэх үйл ажиллагаа, авилгын эсрэг хамтдаа тэмцэхээр хамтын ажиллагааны санамж бичигт

IFAC нь дэлхийн 130 гаруй орны 175 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, олон орны соёлоос бүрдсэн гурван сая гаруй мэргэшсэн нягтлан бодогчдыг төлөөлдөг байгууллага.

стандартыг боловсруулахад өөрийн үнэт цагаа зориулан ажиллаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард IFAC-ын Нягтлан бодох бүртгэлийн боловсролын стандартын олон улсын зөвлөлөөс өөрчлөгдөн хувьсаж буй энэ үед мэргэжлийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах шинэ загварыг боловсруулан ажиллаж байна. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд тулгарч буй нэг сорилт бол мэдээллийн шинжээч, олон улсын татвар, залилан, үнэлгээ гэх мэтээр улам олон төрөл болон хуваагдаж буй явдал юм. IFAC үүнийг ойлгож энэ чиглэлээр сайн мэдлэг, боловсрол олгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталдаг. Манай гишүүн байгууллагууд энэ хэрэгцээг ойлгон хэрэгжүүлж эхлээд байгаа. Шинэ удирдлагын хувьд шинэ технологи, авлигын эсрэг

34 | June 2019 / CPA+

гарын үсэг зурсан.

|

Олон нийтийн итгэлийг дахин бий болгох нь

Олон нийтийн итгэл алдагддаг нэг шалтгаан бол залилан мэхлэх үйлдлүүд юм. IFAC-аас явуулсан “ИХ 20-ын орнуудын Татварын талаарх олон нийтийн итгэл” судалгаанд тэдгээрийн 67% нь татварын бодлогын талаар зөв шийдвэр гаргах эсэхэд улс төрчдөд итгэдэггүй, 60% нь шийдвэр гаргагчид мэргэжлийн нягтлан бодогчид байвал дэмжинэ гэж саналаа өгсөн байна. Хэдийгээр энэ ганцхан жишээ ч гэсэн, санхүүгийн хямрал, хувьцааны зах зээл тогтворгүй байгаа өнөө үед мэргэжлийн нягтлан бодогчид, нягтлан бодох бүртгэлийн

мэргэжлийн байгууллагууд дэлхийн эдийн засагт олон нийтийн итгэлийг дахин бий болгох үүрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна. Бидний мэргэжил бол ёс зүйн дүрмээ баримтлан, өндөр ур чадварт суурилж байдаг. Нягтлан бодогчид бол олон нийтийн итгэлийг бий болгох гол хөшүүрэг ба үүнийг батлах арвин түүх бий.

Гишүүн байгууллагуудын туршлага, чадамжийг амжилттайгаар ашиглах нь бидний амжилтын гол хөтөч байх болно IFAC нь дэлхийн 130 гаруй орны 175 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, олон орны соёлоос бүрдсэн гурван сая гаруй мэргэшсэн нягтлан бодогчдыг төлөөлдөг байгууллага. Бидний удирдлагын арга барилд баримталж байгаа чухал зүйл бол гишүүн мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх явдал юм. Стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх нь гишүүн байгууллагуудад чухал бөгөөд үүнийг амжилттай хэрэгжүүлээд, шинэ стандартын талаар гишүүдэд мэдлэг олгоод явж байгаа олон байгууллага байгаа нь сайн хэрэг. Бид гишүүдийнхээ болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг үргэлж анхаарч ажилладаг. Мэргэжлийн байгууллагууд бизнесийн болон засгийн газрын итгэлтэй зөвлөгч байх боломжтой. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэж шинжээчид таамаглаж байна.


Энэ нь мөнгөний хатуу бодлого, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой ч мэргэжлийн нягтлан бодогчид иймэрхүү хямралд маш сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. IFAC-аас дэлхийн санхүүгийн зохицуулалтын зөрчилдөөн нь эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн ихээр заналхийлж байна хэмээн тодорхойлсон бөгөөд сайн зохицуулалтын 10 зарчмыг боловсруулсан. Бид мэргэжлийн талаас глобал асуудлуудад дуу хоолойгоо хүргэж, саналаа өгсөөр байна. Өнгөрсөн оноос эхлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай (Organization for Economic Cooperation and Development) хамтран санхүүгийн салбар дахь зохицуулалтын хуваагдмал өртгийг тооцоолох талаар ажиллаж байна. Бид гишүүн байгууллагууддаа хямралын үед туслахаас илүүтэйгээр бизнесийн, засгийн газрын итгэлтэй зөвлөгч болох зүтгэлийг нь дэмжих болно.

бэлтгэх, олон нийтийн анхааралд байдаг татвар, аудитын чанар гэх мэт асуудлаар энэ салбарт байгаа мэргэжилтнүүдийг төлөөлж дуу хоолойгоо хүргэх гэсэн гурван стратегийн чиглэлд ажиллаж байна. IFAC Олон улсын зохицуулагч байгууллага болох Хяналтын групптэй хамтран аудитын чанар дахь олон нийтийн ашиг сонирхлыг нэмэгдүүлэхээр хамтарсан зөвлөмж, стандарт тогтоогч загварчлалыг энэ сард гаргана.

Чанар дахь тодотгол-итгэлийг бий болгож, найдварыг бадраая Аудит ба Баталгаажуулалтын Олон Улсын Стандартын зөвлөлөөс гаргасан ‘Аудитын чанарын тогтолцоог бүрдүүлэх гол элементүүд’ баримт бичиг нь энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрийн унших ёстой бодлогын баримт бичиг юм. IFAC-ын 20192020 оны стратегийн төлөвлөлтөд аудитын чанарын талаар олон ажил тусгагдсан. Олон улсын стандартуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, ирээдүйн мэргэжилд

June 2019 / CPA+ | 35


МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ

АССА юу? MBA юу? АССА нь дэлхийн санхүүгийн салбарт “алтан паспорт” гэж нэрлэгддэг олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол юм. Энэ цол Монголд 2006 оноос танигдсан билээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АССА цолтон болон цолны болзол хангасан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Та АССА-д сурч, шалгалтыг амжилттай давснаар орчин үед нягтлан бодох бүртгэлийн салбарт өндрөөр үнэлэгдэнэ. Мөн өөрийн үнэ цэнийг улам батлан харуулах цол юм.

АССА бол таны насан туршийн үнэ цэнтэй “нэрийн хуудас”

АССА цолонд хүрэхийн тулд гурван шалгуурыг давна: 1. Шалгалт 2. Ёс зүй, мэргэжлийн ур чадварын модуль 3. Гурван жилийн туршлага Төлөвлөгөө гаргаж дээрх шалгууруудыг нэг, нэгээр нь даваарай. Нэгэнтээ шалгалтаа давсан бол хүчинтэй хугацаа гэж байхгүй. Тиймээс та 2-3 жилийн зорилго тавиад, чанартай суралцах нь чухал. АССА-гийн гишүүн болохын давуу тал: 1. Дэлхийн өргөн цар хүрээтэй мэргэжлийн байгууллагын гишүүн болж бусад бүх гишүүдтэй холбогдон, туршлага солилцох үүд хаалга нээгдэнэ. 2. Мэргэжлээрээ олон улсад ажиллах боломжтой болно. 3. Салбарын ирээдүйн төлөв байдлыг үнэлдэг мэргэжлийн байгууллагын гишүүн болсноор та ч бас ирээдүйд

36 | June 2019 / CPA+

бэлтгэлтэй болно. 4. Тасралтгүй боловсролын хүрээнд үргэлж шинэ судалгаа, нийтлэл, цахим хичээлтэй танилцах боломжтой. 5. Мэргэжлийн англи хэл ахисан түвшинд хүрнэ.

АССА нь нэг, хоёр, гурав гэсэн түвшинтэй: •

Нэгдүгээр түвшинд нягтлан бодох бүртгэлийн суурь, байгууллага дахь нягтлан бодогчийн үүрэг, аль албатай хамтарч ажиллах вэ? зэрэг мэдлэгийг олж авдаг. • Хоёрдугаар түвшинд мэдлэг нь чадвар болон хөрвөж, дадаж, илүү мэргэшдэг. Энэ түвшин бол хууль, татвар, удирдлагын бүртгэл, санхүүгийн тайлагнал, аудит, санхүүгийн удирдлага гэсэн зургаан чиглэлээр хэрэглээний ур чадвар эзэмшүүлэх зорилготой. • Гуравдугаар түвшинд хичээлүүд гүнзгийрэхээс гадна удирдах, ур чадварыг дэмжсэн агуулгыг багтаасан байдаг. Нягтлан бодогчид ажилдаа манлайллыг бий болгож, стратегийн үр дагавар, нөлөөг тооцох чадвартай байх нь ирээдүйд илүү үнэ цэнийг бүтээнэ. Энэ бол 2018 оноос хойш нэвтэрсэн сургалтын шинэ агуулга юм. Тиймээс санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр ажиллахаар зорьсон бол АССА цолонд хүрэх нь үр өгөөжтэй. Мөн АССА-д суралцангаа магистрийн зэрэг хамгаалах боломжтой. Энэ боломжийг


PwC компанийн ахлах аудитор, ACCA, МНБ, MBA Ө.Энхтүвшин

АССА -ийн гишүүн мэргэжлийн ур чадвараа байнга сайжруулах үүрэг хүлээдэг. Иймээс би АССАаас гишүүддээ санал болгож буй Лондонгийн Их сургуулийн магистрын хөтөлбөрт онлайнаар суралцахаар шийдсэн. Шийдвэрт маань голлон нөлөөлсөн зүйл бол хичээлүүд нь дэлхийн төвшний мэргэжилтэн болоход шаардлагатай мэдлэгүүд олгохоор байсан явдал юм. Ингээд нэг жилийн хугацаанд маш олон сонирхолтой төсөл, хөтөлбөр шалгалтыг давсаар Лондонгийн Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ухааны магистр, Их Британи улсын боловсролын найман зэрэг дэвээс дээрээсээ хоёрдахь буюу долоо дахь зэргийг авч чадлаа. "Цол дагаж бяр" гэдэг шиг мэргэжлийн хувьд өөртөө илүү итгэлтэй болж, асуудлуудыг илүү том зургаар харж, олон улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн эдийн засаг санхүүгийн арга хандлагуудыг хэрэгжүүлэх чадвартай болж байгаадаа баяртай байдаг.

GAPE академийн АССА хөтөлбөрийн удирдагч ACCA, МНБ, MBA А.Жаргалмаа

Г. Энхцэцэг - Вагнер Ази ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн менежер, АССА-д суралцагч, МНБ

Би мэргэшсэн цол горилох явцдаа Их Британийн олон жилийн түүхтэй Их Сургуулийн бакалаврын зэрэгтэй болсон юм. Энэ боломж зөвхөн АССАгийн оюутнуудад байдаг. Их Британид бакалаврын зэрэг нь “with honours” байвал их нэр хүндтэй. “First class honours” гэдэг нь манайхаар бол улаан диплом гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд л нягтлан бодогч мэргэжлийг эзэмшихээр шийдсэн бол АССА-д суралцангаа Их Британи Улсын нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй болох боломжтой. Энэ бол нэг сумаар хоёр туулай буудахтай адил.

ACCA цолонд хүрснээр илүү их боломж нээгдэхээс гадна мэргэжлийнхээ хувьд тасралтгүй хөгжих, мэдлэгээ тэлэх, олон улсын туршлагаас суралцах гэхчилэн давуу талтай. Технологийн дэвшилтэт үед мэргэжлийн түвшин бусдаас давуу байхын тулд зайлшгүй хүрэх хэрэгтэй цол юм. Түүнчлэн Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчид болон мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт зэрэгт хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх зүйн орчин бүрдсэн давуу талтай.

САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР А ЖИЛЛА Х ААР ЗОРЬСОН БОЛ АССА ЦОЛОНД ХҮРЭХ НЬ ҮР ӨГӨӨЖ ТЭЙ Лондонгийн Их Сургуулийн Мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн магистрийн хөтөлбөр олгодог. Тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд ордог. АССА-ийн нэг, хоёрдугаар түвшний сургалтын төлөвлөгөө нь маш өргөн хүрээг хамарсан байдаг. Тиймээс Оксфорд Брүүксийн Их Сургуулийн бакалаврын зэргийг

эхний хоёр түвшинг амжилттай давсан бол дипломын ажил бичээд АССА цол хүртэх боломжтой. Та дэлхийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн "алтан паспорт" болох АССА цолтой болох явцдаа Англи улсын шилдэг сургуулиудын бакалавр, магистрийн зэрэгтэй болох боломж танд бий. Үүнийг алсын хараатай, гишүүн төвт АССА нийгэмлэг олгож байна.

А жил олгогчдод шаардлагатай доорх ур чадварыг АССА олгоно: • • • • • • • • • •

Аудит ба баталгаажуулалт Зөвлөгөө Өгөгдөл, дижитал, технологи Стратеги ба инноваци Манлайлал болон удирдлага Оролцогч талуудын харилцааны удирдлага Засаглал, эрсдэл, хяналт Компаний болон бизнесийн тайлагнал Санхүүгийн менежмент Удирдлагын бүртгэл

June 2019 / CPA+ | 37


Суурь мэдлэг олгох ургалтууд Суурь мэдлэг олгох ургалтууд

Бизнес дэх нягтлан бодогч Удирдлагын нягтлан бодохбодогч бүртгэл Бизнес дэх нягтлан Удирдлагын нягтлан бодох бүртгэл Санхүүгийн нягтлан бодох бүртгэл Санхүүгийн . . . . нягтлан . . . . . . бодох бүртгэл .......... *Мэргэжлийн суурь хичээлүүд *Мэргэжлийн суурь хичээлүүд

Ур чадварын Ур чадварын түвшний сургалт түвшний сургалт

Нягтлан бодох Нягтлан бодох бүртгэл ба бизнесийн бүртгэл ба бизнесийн дипломын зэрэг дипломын зэрэг

Бизнесийн хууль, эрх зүй

Бизнесийн хууль, удирдлага эрх зүй Гүйцэтгэлийн Татвар Санхүүгийн тайлагнал Гүйцэтгэлийн удирдлага Аудит ба баталгаажуулалт Татвар Санхүүгийн тайлагнал Санхүүгийн удирдлага Аудит ба баталгаажуулалт .......... Санхүүгийн удирдлага *Мэргэжлийн ёсзүйн модуль .......... *Мэргэжлийн ёсзүйн модуль

Мэргэшүүлэх түвшний заавал судлах хичээл

Мэргэшүүлэх түвшний Стратеги, Бизнесийн тайлагнал заавал судлах хичээл Стратеги, Бизнесийн удирдлага Стратеги, Бизнесийн тайлагнал Стратеги, Бизнесийн удирдлага

Мэргэшүүлэх түвшний сонгон судлах хичээл

Ахисан түвшний санхүүгийн удирдлага Ахисан түвшний гүйцэтгэлийн удирдлага Ахисан түвшний татвар Ахисан түвшний аудит ба баталгаажуулалт Ахисан түвшний санхүүгийн . . . . . . . . . . удирдлага дэлхий нийтийн асуудлууд Ахисан *Санхүүгийн түвшний гүйцэтгэлийн удирдлага

Мэргэшүүлэх түвшний сонгон судлах хичээл

Ахисан түвшний татвар Ахисан түвшний аудит ба баталгаажуулалт .......... *Санхүүгийн дэлхий нийтийн асуудлууд

Суурь мэдлэгийн түвшин Нягтлан бодогч / Тооцооны нягтлан бодогч, нярав, туслах нягтлан бодогч / Аудиторын туслах ажилтан Төсвийн мэргэжилтэн Хөрөнгийн сангийн мэргэжилтэн Захиргааны туслах ажилтан

Суурь мэдлэгийн түвшин Нягтлан бодогч / Тооцооны нягтлан бодогч, нярав, туслах нягтлан бодогч / Аудиторын туслах ажилтан Төсвийн мэргэжилтэн Хөрөнгийн сангийн мэргэжилтэн Захиргааны туслах ажилтан

Нягтлан бодох бүртгэлийн Бакалаврын зэрэг

Цаашдын нэр хүндийн баталгаа Мэргэжлээрээ өсөн дэвших, Цаашдын нэр хүндийн баталгаа амжилтанд хүрэх хөгжил дэвшлийн бат бөх суурийг тавьж Мэргэжлээрээ өсөн дэвших, өгнө. амжилтанд хүрэх хөгжил

дэвшлийн бат бөх суурийг тавьж өгнө.

-Судалгаа, шинжилгээний ажил

Нягтлан бодох бүртгэлийн Бакалаврын зэрэг 2 хичээл + 1 судалгаа -Судалгаа, шинжилгээний ажил

2 хичээл + 1 судалгаа

MSc, Нягтлан бодох бүртгэлийн магистрийн зэрэг

-Стратеги, Санхүүгийн удирдлага -Стратеги, Гүйцэтгэлийн удирдлага

MSc, Нягтлан бодох бүртгэлийн магистрийн зэрэг

Цаашдын нэр хүндийн баталгаа Мэргэжлээрээ өсөн дэвших, амжилтанд хүрэх хөгжил дэвшлийн бат бөх суурийг тавьж өгнө.

Цаашдын нэр хүндийн баталгаа Мэргэжлээрээ өсөн дэвших, амжилтанд хүрэх хөгжил дэвшлийн бат бөх суурийг тавьж өгнө.

-Стратеги, Санхүүгийн удирдлага АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ -Стратеги, Гүйцэтгэлийн удирдлага

Ур чадварын түвшин

Мэргэшүүлэх түвшин

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ Ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч Татварын ахлах ажилтан Ахлах аудитор Төсвийн ахлах мэргэжилтэн Эдийн засагч Санхүүгийн шинжээч Зээлийн мэргэжилтэн Татварын байцаагчбодогч, Ахлах нягтлан Хөрөнгийн ерөнхийүнэлгээчин нягтлан бодогч

Ур чадварын түвшин

Татварын ахлах ажилтан Ахлах аудитор Төсвийн ахлах мэргэжилтэн Эдийн засагч Санхүүгийн шинжээч Зээлийн мэргэжилтэн Татварын байцаагч Хөрөнгийн үнэлгээчин

Дотоод аудитор Санхүүгийн зөвлөгч Удирдлагын шинжээч Төсвийн мэргэжилтэн Хөрөнгө оруулалтын шинжээч Удирдлагын нягтлан бодогч Ерөнхий нягтлан бодогч Татварын зөвлөх Санхүүгийн менежер Дотоод аудитор Их, дээд сургуулийн багш Санхүүгийн зөвлөгч

Мэргэшүүлэх түвшин

Удирдлагын шинжээч Төсвийн мэргэжилтэн Хөрөнгө оруулалтын шинжээч Удирдлагын нягтлан бодогч Ерөнхий нягтлан бодогч Татварын зөвлөх Санхүүгийн менежер Их, дээд сургуулийн багш


HE ADER

June 2019 / CPA+ | 39


НЭГ АСУ УЛТ

Та хувийн санхүүгээ

ЭЗӨЧСТ-ийн Захирал Б.Лакшми Зээл авахдаа баримтлах ёстой алтан дүрэм гэвэл орлого олж байгаа мөнгөн тэмдэгтээрээ авах нь чухал. Жишээ нь төгрөгөөр цалин орлого олдог зээл авах гэж байгаа бол төгрөгөөр л авах ёстой. Ам доллар ч юм уу бусад валютаар зээл авахад хүү нь бага байдаг хэдий ч төгрөгийн ханшны сулрал, инфляц зэрэг асуудлуудаас болоод эцсийн дүндээ илүү их мөнгө төлдөг. Мөн хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй зүй зохистой харьцаж сургах хэрэгтэй. Хүссэн хэмжээгээр нь мөнгө өгөөд байж болохгүй. Сар болгон тогтсон хэмжээний мөнгө өгч тэр хэмжээндээ багтаж зарцуулдаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Би гэрийнхээ орлого зарлагыг эксел (excel) программ дээр, аль болох бүгдийг нь нэг хүснэгтэд хөтөлдөг.

40 | June 2019 / CPA+

“Буян” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхан Мөнгө олоход хэцүү, үрэхэд амархан. Тийм учраас эхлээд мөнгөтэй болъё гэж бодож байгаа бол нэг төгрөгийг ч зөв зарцуул. Өрхийн санхүүгээ хөтлөхөд маш хатуу сахилга бат, төлөвлөлт хэрэгтэй. Мөнгөө юунд зарж амьдрах вэ гэдгээ сайн ойлгож мэддэг байх хэрэгтэй. Эдгээрийг биелүүлсэн цагт та мөнгөтэй болно. Мөнгөтэй бөгөөд түүнийгээ зарж сурсан хүн хатуу хяналт, тооцоо хийж сурдаг юм. Мөнгөгүй хүн бол мөнгийг хэзээ ч тоолж сурдаггүй. Тийм хүн орлогоо ерөөсөө тооцоолдоггүй. Орлого байхгүй мөртлөө дандаа зарлага хийх гэдэг. Бүх юмыг зээлээр аваад хэрэглэчихнэ гэж боддог. Хэрэглэчихээд эргээд өрөө төлөх гэхээр чаддаггүй. Үүнээсээ болоод гэр бүлдээ бухимдаад, стресстээд, эцэст нь зовдог.

“MIBG” ХХК-н захирал, итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч А.Билгүүн Би хувьдаа хуримтлалаа аль болох олон төрлийн валютаар хадгалахыг хичээдэг бөгөөд ихэнх хуримтлал маань хөрөнгийн зах дээр төвлөрдөг. Монголчууд бидэнд, нийгэм, эрүүл мэндийн олон эрсдэл тулгарах магадлал өндөр тул эрүүл мэндийн нэмэлт даатгалд гэр бүлээрээ хамрагддаг.

"Нэг асуулт" булан эдийн засаг, бизнесийн салбарт амжилттай яваа эрхмүүдэд "Та х увийн санхүүгээ хэрхэн удирддаг вэ?" гэх нэг асуултыг тавилаа.


хэрхэн удирддаг вэ?

“Gerege Creative Solutions” ХХК-н үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гаррет Вилсон Би хувийн санхүүгээ удирдахдаа таван зарчим баримталдаг. Өрөнд орохоос зайлсхий: Боловсрол эзэмших, орон сууц авахаас өөр өрөнд орох шалтгаан байх ёсгүй. Хадгаламж үүсгэ: Бүхний түрүүнд орлогоосоо хүүтэй хадгаламж эсвэл хувьцааны дансанд тогтмол шилжүүлэг хийх Мөнгөний үнэ цэнийг ойлго: Аливаа худалдан авалт хийхээсээ өмнө тэр хэмжээний мөнгийг олохын тулд хэдэн цаг ажилласнаа сана. Нэгээс олон орлогын эх үүсвэртэй бол: Нэг орлогын эх үүсвэртэй байх нь маш эрсдэлтэй. Өгөөмөр бай: Хүмүүнлэгийн тусламж үзүүлж хандив тогтмол өргөдөг бай.

“Делоитт онч Аудит” ХХК-н гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн Санхүүгийн мэргэжлийн хүмүүсийн хувьд сүүлийн үед эрсдлээ тооцсоны үндсэн дээр хөрөнгө оруулалт гэхээсээ илүү банкны хадгаламжид мөнгөө хуримтлуулах болсон. Хөрөнгө оруулалт хийхийн тулд цаг зав их гаргаж, байнга хянах ёстой. Гэтэл тийм зав байхгүй болохоор бид банканд мөнгөө түлхүү хадгалуулж байна. Ер нь 15 хувийн хадгаламж байгаа нөхцөлд өгөөж нь түүнээс илүү байх тохиолдолд л хөрөнгө оруулна шүү дээ. Гэтэл өнөөдөр тийм өгөөжтэй хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр алга байна. Гэр бүлийн хувьд өрхийн зардлуудаа эхнэр нөхрийн аль нэг нь (жишээлбэл, гэр орны арчилгаа цэвэрлэгээ, хүүхдийнхээ сургалтын төлбөр, боловсрол, секц, дугуйлан гэх мэт) хариуцаад нөгөө нь хуримтлал үүсгэх жишээтэй.

Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал, Б.Мөнхсоёл Хуримтлал үүсгэх нь амьдралын дадал, соёл, хэв маяг байх хэрэгтэй. Бид эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн гэж их ярьдаг. Үүнтэй нэгэн адил хуримтлал бий болгох нь эрүүл амьдралын хэв маяг юм. Ном уншаад сурчихсан хүн үргэлжлүүлэн уншсаар л байдаг. Хуримтлал үүсгэж сурсан хүн хуримтлаа үүсгэсээр байна. Мөн орлогоороо өдөр тутмын санхүүгээ удирдаж, зохицуулж сурах нь чухал. Аль болох зээлээр хэрэглээгээ битгий ханга. Хүний хэрэглээ, хүсэл хязгааргүй учир олсон мөнгөө нэг өдөрт зарцуулах нь аюултай. Зээл аваад сурчихвал үргэлжлүүлж авна. Нэг сагсанд бүх өндгөө битгий хий гэдэг шүү дээ. Та хуримтлалаа нэг банк, нэг дансанд үүсгэх хэрэггүй. Хүн залуу байхаасаа л хуримтлал бий болгох дадлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Залуу насанд гэр бүлгүй байсан ч хуримтлал үүсгэ.

June 2019 / CPA+ | 41


САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ

Хөрөнгийн үнэлгээний эрх зүйн өөрчлөлт Хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага Монгол Улсад “Хөрөнгийн үнэлгээ”-ний үйл ажиллагааг зохицуулах "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль" удаан хугацаанд, олон эсэргүүцэлтэй тулгарч, хэлэлцэгдсэний эцэст 2010 оны нэгдүгээр сард батлагдаж байв. 2010 онд хууль батлагдсанаар “үнэлгээчин”, “үйлчлүүлэгч”, “үнэлгээ хийх” гэх ойлголтууд тодорхой болж, сонгон шалгаруулах, үнэлгээний тайлан, тайлантай холбоотой гомдол шийдвэрлэх, үнэлгээний мэргэжлийн байгууллагын оролцоо, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих төрийн оролцоо гэх мэт тухайн үед тулгамдаж байсан асуудлууд шийдвэрлэгдэж байв. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр нэмэлт зохицуулалт хийх, тулгамдсан асуудлуудыг шийдэх нь чухал учир хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлага байна.

М

онгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 110 дугаарт “Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”, Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн Тавдугаар бүлгийн 5.2.11-д “Хууль, эрх зүйн актуудын давхардал, зөрчилтэй заалтуудыг илрүүлэх, арилгах,

42 | June 2019 / CPA+

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг

шинэ хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн цахим мэдээллийн нэгдсэн санг ашиглах замаар хууль, эрх зүйн баримт бичгийн агуулга, уялдаа холбоог дээшлүүлнэ” хэмээн тус тус заасан байна. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчлэх ажил ид өрнөж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үнэлгээчин болон үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдэд тавигдах шалгуурыг тодорхой, хуулийн зарим нэр томьёог шинэчлэх, үнэлгээчний ёс зүйг дээшлүүлэх, тэдгээрийн хүлээх хариуцлага, үнэлгээний тайлангийн чанар болон чанарын хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхийг зорьсон. Тухайлбал хуулийн зарим нэр томьёо, ойлголтыг олон Улсын жишигт нийцүүлэн тодорхой болгох. Олон Улсын стандартын үнэлгээний стандартын дагуу Дотоод үнэлгээчин, хараат бус үнэлгээчин гэх чиг үүрэг, хариуцлагын асуудлыг зааглах, тодорхой болгох.


Заавал хараат бус үнэлгээчнээр хийгдэх ажлуудыг тодорхой болгох. Өмнөх хуулиар бүх хөрөнгийг буюу үнэлгээний зүйлийг Тусгай зөвшөөрөл бүхий хараат бус үнэлгээчин хийхээр зохицуулагдсан боловч бүрэн хэрэгждэггүй, тусгай зөвшөөрөл аваагүй этгээд үнэлгээ хийдэг байв. Жишээлбэл, “Олон Улсын үнэлгээний эрх” гэдэг зүйл дэлхийн хаана ч байдаггүй атал тийм эрхтэй гэх гаднын үнэлгээчид тухайн орныхоо хөрөнгө оруулагч нарт зориулсан нэг талыг барьсан үнэлгээ хийдэг, Засаг даргын дэргэд үнэлгээний комисс үнэлгээ хийдэг гэх мэт. Хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг шаардлага хангасан хувь хүнд олгодог байсан бол хуулийн этгээдэд олгодог болж байгаа. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хариуцлага хүлээх чадвартай, найдвартай хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэх сонирхолтой байдаг.

Нөгөө талаас үнэлгээчдийн үйл ажиллагааг хянахад хүндрэлтэй зэрэг шалтгааны улмаас хуулийн этгээдэд хандаж үйлчлүүлэх боломжийг нээж өгөх, мөн хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа үнэлгээчний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн энэ чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох зохицуулалт байхгүй байна. Тиймээс хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг, тодорхой шалгуур хангасан хуулийн этгээдэд олгох зохион байгуулалттай системийг бүрдүүлж байна. Хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн байгууллага, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих төрийн чиг үүрэгт өөрчлөлт орсон. Мэдээллийн сан байгуулах, мэдээллийн нэгдмэл сангийн талаар дэлгэрэнгүй өөрчлөлт орсон. Ялангуяа арилжаа хийгдсэн хөрөнгийн мэдээллийг бүртгэх, нэгдсэн санд оруулах. Улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийгдсэний дараах нэгдсэн мэдээлэл байдаггүй, бүртгэгддэггүй байсныг бүртгэлжүүлэх. Энэ нь олон талын ач холбогдолтой юм. Татварын зориулалттай үнэлгээний орчинтой холбоотой олон улсын жишигт нийцүүлсэн хэд хэдэн нэмэлт орох юм. Одоогийн хуулиар улсын бүртгэлд бүртгүүлсэн, даатгуулсан, санхүүгийн тайланд тусгасан дүнгээс татвар ногдуулдаг. Санхүүгийн тайланд тусгагдаж буй дүн нь бодит үнэ цэнээр, татвар ногдуулдаг дүн нь зах зээлийн үнэ цэнээр илэрхийлэгддэг зөрүүтэй

Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэх процесстой холбоотой өөрчлөлт, нэмэлт орно. ойлголт байдгийг мөрддөггүй, санхүүгийн тайланд татвараас болоод хөрөнгөө үнэн зөвөөр илэрхийлдэггүй, санхүүгийн тайлан гаргадаггүй иргэд, этгээдээс хэрхэн үл хөдлөх хөрөнгийн татвар авах нь тодорхойгүй гэх мэт татвар, төлбөртэй холбоотой олон тулгамдсан асуудлыг хөрөнгийн үнэлгээний талаас нь шийдвэрлэхээр хэд хэдэн зохицуулалт орж байна. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэх процесстой холбоотой өөрчлөлт, нэмэлт орно. Иймд нэгэн цаг үеийн хэрэгцээ шаардлага хангаж байсан хуулийн өөрчлөлт нь цаг хугацааны хувьд өнөөдөр тохиож, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгийн үнэлгээний салбарын хөгжлийг урагшлуулахад, олон улсын түвшинд хүргэхүйц түлхэц өгөх нь гарцаагүй юм. Хөрөнгийн үнэлгээний зах зээл, эрх зүйн орчин нь олон улсын жишигт хүрэх нь иргэд, хуулийн этгээдийн өмч хөрөнгө, бизнес, хөрөнгө оруулагчид, улмаар улс орны эдийн засагт эерэг өсөлт авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нийтлэгч

Тэргүүлэх үнэлгээчин, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Гүйцэтгэх Захирал Б.Энхболд

June 2019 / CPA+ | 43


ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

ТӨСӨВ БА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО 44 | June 2019 / CPA+

Сэтгүүлийн “Гурвалсан ярилцлага” булангийн энэ удаагийн дугаарт Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхан, ММНБИийн Ерөнхийлөгч Б.Түвшин нар Улсын төсөв батлах, гүйцэтгэл, хяналтын тогтолцоонд мэргэжлийн байгууллагын оролцоог хангах асуудлын хүрээнд ярилцлаа.


Б.Түвшин: Улсын төсөв бол манай улсын нийгэм, эдийн засгийн бодлогын илэрхийлэл. Харин төсвийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоо ямар байгаа талаар яриагаа эхлэе. Х.Булгантуяа: Төсөв бол уг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр юм шүү дээ. Дөрвөн жил хэрэгжүүлэх ёстой засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх, боловсруулах, батлах зэрэг бүхий л шатанд мэргэжлийн байгууллагуудын оролцоо хэрэгтэй байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг

жил бүр хэлэлцээд хавар нь баталдаг. Үндсэн чиглэл, төсвийн хүрээ хоёр дээр тулгуурлаж төсөв батлагдахад мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн ТББуудын оролцоо байхгүй явж байгаад, яг төсөв хэлэлцэхээр л, эсвэл төсөв хэлэлцээд дууссаны дараа гэв гэнэт яагаад манай ийм ийм асуудлыг тусгасангүй вэ, яагаад энэ юм орсонгүй вэ гэдэг асуудлууд яригддаг. Тиймээс улсын төсвийг боловсруулж, хэлэлцэж байх үед мэргэжлийн байгууллага, салбар салбарын мэргэжилтнүүд санаа тавих ёстой. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт ийм хэмжээний төсөв тавигдсан байна уу, тэр нь бидний тавиад байгаа томоохон зорилтуудад хүрэхээр байна уу, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудад ийм санхүүжилтийн схемээр явах юм бол хүрэх юм уу үгүй юу гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг давхар шалгаж, нэлээн томоохон шаардлага, шүүмжлэлүүдийг өгөх ёстой. Тэгэхгүй бол зарим УИХ-ын гишүүн хичнээн зөв зүйлийг дэмжээд ч дуу хоолой нь хүрэлцэхгүйгээс саналаа төсөвт суулгаж чадалгүй алдчихдаг тохиолдлууд ч байдаг. Өнөөдөр хуулийг боловсруулж гарахаас нь өмнө иргэдийн болон ТББ-ын оролцоог хангах механизм бий болчихлоо. Б.Түвшин: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар ярилцъя л даа. Засгийн газрын томоохон төсөл, хөрөнгө оруулалтын чиглэл болон төсвийн үр ашигтай зарцуулалт, тайлагнал тал дээр мэргэжлийн хүний хувьд таны дүгнэлт юу вэ?

Ж.Дэлгэрсайхан: Төсөв бол та хоёрын яриад байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэр гэдэг нь нэгдүгээрт үнэн. Тэгэхээр төсөв улс орны хэмжээнд бодлогын хамгийн гол арга хэрэгсэл, сангийн бодлогын том илрэл нь. Төсвийн хувьд энэ зорилгоо нэгдүгээрт бид харах ёстой. Хоёрдугаарт сайдын хэлснээр тогтвортой хөгжил рүүгээ улс орныг авч явах үндэс буюу нөөцийн зөв удирдлага, хөгжлийг хангах гол хэрэгсэл гэдэг талаас нь бас бодолцох хэрэгтэй. Төсвийн чиглэлийг зөв харах хэрэгтэй. Бид төсвийг хэлэлцэхээр намар өргөн барингуут нь бужигнадаг. Төсвийг боловсруулах үйл явц аль хавраас эхэлдэг. Гэхдээ, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд суурилаад төсвийн хүрээний мэдэгдэл батлагдах, тэндээсээ заавар удирдамжууд нь ерөнхийлөн захирагч руу хүргэгдэх, дараа нь хэлэлцэх хүртэлх аль ч шатанд мэргэжлийн байгууллагын оролцоо одоохондоо хангалттай бус байгаа. Төсвийг 10 дугаар сарын нэгэнд өргөн бариад 45 хоногийн дотор Байнгын хороогоор 2-3 удаа, УИХ-д мөн гурван удаа хэлэлцдэг. Энэ үед л мэргэжлийн байгууллага, судлаачид “энэ жилийн төсвийн орлого зарлага ийм байна. Энэ нь буруу байна” гэх мэтээр үгээ хүргэх гэж оролддог. Гуравдугаарт, төслийн хэрэгжилт, тайлагнах үед яах аргагүй олон нийтийн оролцоо хэрэгтэй. Тэгэхээр төсвийн зорилго хэрэгжиж байгаа юу гэдэг асуудал дээр уучлаарай, харамсалтай нь сөрөг зүйл хэлэхээс өөр аргагүй байна. Учир нь төсвийн үндсэн зорилго нь нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах. Гэтэл манайд төсвийн тэр нөхцөл байдал

June 2019 / CPA+ | 45


ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

маань өөрөө “улс төр” болчихоод байгаа юм. Б.Түвшин: Улс орны гол гол салбарыг мэргэжлийн байгууллагууд төлөөлнө, мэргэжлийн Засгийн газартай болно гэж аль ч улс төрийн хүчин ярьдаг. Төсвийн урьдчилсан хэлэлцүүлгүүд болон төсвийн үр дүнг хэлэлцэхэд мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоо өнөөдөр ямар түвшинд байна вэ? Х.Булгантуяа: Мэргэжлийн байгууллагуудын оролцоо бага байна. Төсөв батлагдсаны дараа Нээлттэй нийгэм хүрээлэнгээс л төсөв дээр анализ хийдэг. Сүүлийн бараг 10 жил хийснийг нь уншсан.

46 | June 2019 / CPA+

Ер нь бол бараг нэг л дүгнэлтийг гаргадаг. Зарлагаа багасгах хэрэгтэй, зарим жил орлогыг хэт өөдрөг тавьсан байна гэх мэтээр. Гэтэл хүмүүс үүнээс илүү нарийн анализыг хүсээд байгаа байхгүй юу. Магадгүй ийм анализ байсан бол өнөөдрийн ЖДҮ-ийн сангийн энэ их өр зээл үүсэхгүй байсан болов уу. Жишээлбэл, ямар ямар салбар луу зээлийг дамжуулан хийсэн, концессоор юу юу хийсэн юм. Тэр нь ямар үр дүн гаргав. Боловсролын салбарт гэхэд аль аль аймгууд руу хэдийг өгөөд, үр дүн нь ямар болоод байгаа юм гэх мэтээр төсвийн анализ хиймээр байгаа юм. Жишээ хэлэхэд зарим аймгуудад боловсролын салбарт

Х. Булгант уяа: Мэргэжлийн байгууллагууд төсвийн хэлэлцүүлэгт эхнээс нь оролцмоор байгаа юм. авч байгаа санхүүжилт нь бага мөртлөө чанар нь өндөр байгаад байдаг, Зарим аймагт маш их мөнгө авдаг мөртлөө чанар нь муу л байгаад байдаг. Тэгэхээр энэ мэтээр нарийн анализ хийхгүй, зарлагаа багасга, орлого болчихлоо гэх байдлаар ганцхан байгууллагаас дүгнэлт гарч байгаа нь бас учир дутагдалтай. Гэхдээ бүрэн дүүрэн анализыг ганц байгууллага хийж


барахгүй. Яагаад гэвэл мэргэжлийн нүдээр харах ёстой. Эрүүл мэндийн яамны төсвийг эрүүл мэндийн салбарын санхүүчид харж байх ёстой. Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад, ийм санхүүжилттэй явахад бид 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадна гэх мэтээр мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө нэгдээд, дээрээс нь санхүүчид, их дээд сургуулийн багш нарыг оролцуулаад хэлэлцвэл илүү үр дүнтэй болов уу. Одоогоор төсөв батлагдсаны дараа шүүмжлэгч нар их байна. Б.Түвшин: Төсвийн ил тод байдлыг хангахад цаашид анхаарах чиглэл, олон улсын туршлагын талаар саналаа хуваалцана уу? Ж.Дэлгэрсайхан: Олон улсын туршлагууд байна. Төсвийн институц дээр үндсэн 12 чиглэлээр үнэлдэг. Тэдгээр туршлагаас харвал төсвийг анх боловсруулах үеэс мэдээллийг нь олон нийтэд зарлаад оролцоог хангадаг энгийн зүйл байгаа юм. Төсвийг хэлэлцэх, батлах, шинэ шатанд төлөвлөж хэлэлцэх үед л хамгийн гол оролцоо чухал. Тэгэхдээ мэргэжлийн институцууд, олон нийтийн дуу хоолой гэсэн хоёр чиглэлд оролцоог хангах ёстой гэдэг. Сүүлийн жилүүдэд төсвийн ил тод байдал хамаагүй сайжирч байна. Сангийн яамнаас эхлээд улс орныг мэдээллээр хангах үйл явцаа харьцангуй илүү ойлгомжтой болгон сайжруулж байгаа. Төсөв тойрсон ойлголт жигд бус байгаа учир бид нэгдүгээрт зорилгоо нэгтгэсний дараа бусад талуудын оролцоог хангах ёстой гэж би хувьдаа бодож байна. Улс төрчид, мэргэжлийн шинжээчид, захиран зарцуулагчид

Ж.Дэлгэрсайхан: Төсөв батлагдах аль ч шатанд мэргэжлийн байгууллагын оролцоо одоохондоо хангалттай бус байгаа төсвийг өөр өөрийнхөөрөө хардаг гурван өнцөг бий. Гэтэл төсөв батлах нь үндсэндээ ганцхан зорилготой. Х.Булгантуяа: Саяхан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг өргөн барьсан. Мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. Гэтэл хоорондоо маш их зөрчилтэй. Нэгнийгээ нөгөөх нь битгий хамтарч ажиллаарай, хэрэггүй шүү гэх мэтээр хэлж байна. Гэтэл

Засгийн газраас аль алинтай нь хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Мэргэжлийн холбоодууд үнэхээр л мэргэжлийнхээ салбарын төлөө сэтгэл байгаа юм бол, өөрсдөө дотроо хамтын ажиллагаагаа хөгжүүлээч ээ. Бидэнд ажил хэрэгч саналууд тавиач ээ. Жишээ нь, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг маш урт хугацаанд хийж байгаа. Татварын хуулийн төслөөр гэхэд Сангийн яаман дээр 14 хоног тасралтгүй хэлэлцүүлэг хийлээ. Зарим өдөр зөвхөн их, дээд сургуулийн багш нартай, олон улсын том аудитын компаниудтай хийсэн. Тэгэхэд банкныхнаас гэхэд 11 хүн санал хэлж байна. Яагаад гэвэл энэ асуудал өөрийнх нь бараг бүхий л үйл ажиллагаанд тийм хүчтэй нөлөөлж байгаа учраас.

June 2019 / CPA+ | 47


ГУРВАЛСАН ЯРИЛЦЛАГА

Харин зарим нь, жишээлбэл жижиг дундын байгууллага, ноос ноолуурын холбоод ч гэдэг юм уу жижиг байгууллагууд мэргэжлийн үр дүнтэй санал боловсруулж ирж чадахгүй, зүгээр нээлттэй санал хэлчихээр тэр нь хаана ч хүрэхгүй өнгөрдөг. Б.Түвшин: Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод хөгжлийнхөө тодорхой үе шатанд явж байна. Бүх түвшиндээ л засаглал болон чадавхийг бэхжүүлэх шаардлага байна. ТББууд тодорхой чиг үүргийн хүрээнд төртэй хамтарч ажиллах нь чухал байгаа юм. Мэргэжлийн ТББууд бэлтгэгдэхээс гадна, тухайн чиглэлээрээ төсвийн бодлого, хяналтанд оролцоод явах тогтолцоо бүрдсэн гэж үзэж байна уу? Ж.Дэлгэрсайхан: Манай төрийн чиг үүргээс алийг нь хувийн хэвшилд шилжүүлж болох вэ гэдэг асуудлыг маш нарийн зааглаж өгөхгүй бол их эргэлзээ дагуулна. Нийтийн үйлчилгээний гол чиглэлүүдийг төр нь хариуцдагаараа хариуцна. Төр бол өөрөө хяналт шалгалтын механизмтай байх ёстой. Тэгэхээр магадгүй Үндэсний аудитын газар хяналтаа хийдгээрээ хийгээд, зарим мэргэжлийн чиг үүргийг нь хувийн хэвшил, ТББуудад шилжүүлэх шаардлагатай. Яг одоо бид төсвийн тогтолцоог шинэчлэх чиглэлд судалгаа хийж байна. Төсвийн институцийн чадвар нь ямар байгаа юм, засаглалын чадвар нь юу байна зэргийг судлаад төсвийн тогтолцоог бүхэлд нь харсан. Тогтолцооны хаана нь сайжруулах шаардлага байна гэдэг дээр ажиллаж байгаа. Манай СЭЗИС төсөв мөнгөний бодлого, банк 48 | June 2019 / CPA+

санхүүгийн зах зээлийн ажилчдыг бэлтгэдэг. Тиймээс мөнгөний бодлого, ялангуяа төсвийн бодлогын чиглэлээр судалгаа хийж байгаа. Гол нь төрийн байгууллагуудтай хуваалцах, харилцан санал солилцох, түүнийг нь авч хэрэгжүүлдэг механизмд л төрийн байгууллага их анхаарах ёстой юм билээ. Олон нийтийн, мэргэжлийн институтийн оролцоог хангана гэдэг нь оролцох боломжийг нь нээж өгөөд, саналыг нь авдаг, тэрнийх нь хэрэгцээтэй саналуудыг нь тусгадаг, тусгаагүй бол шалтгааныг нь тайлбарладаг механизмаар зарим улс орнуудад хянагдаж байгаа юм. Хоёр дахь зүйл нь манай холбоод, ТББ-уудын чадамжийн асуудлыг хаа хаанаа анхаармаар байна. Тэгэхээр бидний гол шийдэх ёстой асуудал бол оролцоог бүх түвшинд хангах, хангасныхаа дараа оролцоог нь үнэлэх, хэрэгжүүлэх явцыг төрийн байгууллага өөрөө тодорхой хязгаарын хүрээнд шийдээд өгчих юм бол тэнд чадавхижих, анхаарах асуудал нь нээлттэй болж эхэлнэ. Б.Түвшин: Та Сангийн дэд сайдын хувьд, энэ төсвийг хэлэлцүүлдэг байхын тулд аль хэсэгт нь ТББууд мэргэжлийн хувьд оролцдог байх, тэгэхийн тулд ямар чадвар эзэмшсэн байх, тэр тогтолцоог хэрхэн шинэчлэн бүрдүүлэх талаар бодлоо хуваалцана уу? Х.Булгантуяа: Мэргэжлийн байгууллагууд төсвийн хэлэлцүүлэгт эхнээс нь оролцмоор байгаа юм. Үндсэн чиглэл дээр өөрийнхөө салбарын жилийн төсөв суусан байна уу үгүй юу гэдгээс эхлээд. Үүнийг хийхийн тулд хичнээн төгрөг суух, хэн хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэх юм гэх мэтийг хянаж оролцох ёстой. Ингээд эхнээс

нь оролцоотой явах юм бол энэ нь хэрэгжих магадлал өндөртэй. Төсөвт суух магадлал нь ч илүү өндөр. Дээрээс нь салбарын яамны дэмжлэгийг авчих юм бол бодлогоо хэрэгжүүлэх боломжтой. Жишээлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гээд байдаг. ХНХЯамны төсвийн чиглэлтэй уялдаж байх ёстой. Гэтэл чимээгүй байгаад байдаг. Төсөв батлагдсаны дараа “Бид гадагшаа ийм үйл ажиллагаанд явна. Ийм хурал болох гэж байгаа. Санхүүжилт өгөөч” гээд салбарынхаа сайдад ханддаг. Салбарын сайд нь төсөв дээр суугаагүй зардлыг гаргахад хүнд болчихдог. Тэгээд салбараа дэмждэггүй хүн гэсэн нэр авдаг. Тэгэхээр ганцхан энэ ч биш бусад улс орнуудад ТББ-ууд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалаад зогсохгүй, ингэхийн тулд ямар ямар чадвартай хүмүүс байх вэ гэдгээ тодорхойлсон байдаг юм билээ. Тийм хүмүүс бас дутагдаад байгаа юм болов уу гэж ажиглагдаж байгаа. Б.Түвшин: ТББ-уудыг чадавхжуулах, оролцоог хангадаг тогтолцоог хэрхэн бий болгох вэ? Тогтолцоог улс төрийн намаас ангид хөгжүүлээд явчих боломж, нөхцлийн талаар таны бодол юу байна вэ? Ж. Дэлгэрсайхан: Улс төрийн орчныг, түүгээр дамжих засаглалыг сайжруулах ёстой. Засаглал зөв болсон тохиолдолд таны хэлээд байгаа тогтолцоо, төр, ТББ-ын оролцоо сайжирна. Товчхон хэлэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай тэгээд мэргэжлийн өндөр ур чадвартай тийм баг л байх ёстой. Гэвч улс төрийн нөхцөл тогтворгүй учраас тийм баг бүрдэх тогтолцоо, ажиллах нөхцөл ховор


байгаа. Төсөв, төслийг хөндлөнгөөс нь хянадаг, улс төрөөс харьцангуй ангид тийм институтууд байна.

Б.Түвшин: ТББ -уудын засаглалыг хөгжүүлэх болон чадавхийг бэх жүүлэх тал дээр төрийн зүгээс хамтарсан үйл ажиллагаанууд явуулах нь чухал.

яах вэ гэж асуусан. Төсөвт байх юм бол жишээ нь Сангийн яамны хараат болчихвол яах вэ, УИХ эсвэл өөрсдөө харъяа байгууллагуудын хамт албан байдлаар шийддэг байвал яах вэ, эсвэл олон улсын байгууллагуудын санхүүжилтээр явбал яах вэ гэх мэт асуудал байна. Гэхдээ би бол ТТБЗ-ийг хараат бус байлгах боломж байгаа гэж үздэг. Тэнд судалгаа хийх төсөв санхүүжилтийг нь хангалттай

байх ёстой, Засгийн газарт ч байх ёстой. Б.Түвшин: Төсвийн ил тод байдал, хяналт, үнэлгээний тогтолцоонд олон нийт, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангахад төрөөс дэмжиж, хамтран ажиллах сонирхол өндөр байгаа, гэвч өнөөдрийн нөхцөлд илүү судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, мэргэжлийн түвшний оролцоо үгүйлэгдэж байна. ТББ-ууд засаглалаа сайжруулж,

тавиад өгөх хэрэгтэй. Одоо ҮХийн өөрчлөлтийн төсөл дээр, төсөв хэлэлцэж байхад төсвийн шинэ ангилал хийж болохгүй гэж оруулж ирсэн. Анх удаа бид нар төсөвтэй холбоотой тийм нарийн зүйл заалт оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга батыг хангах дээр нэлээд ажлууд хийгдэж байна. Тийм хүсэл зорилго, санаа бодол УИХ-д

чадавхижихийн зэрэгцээ тодорхой чиг үүргийн хүрээнд төсвийн тогтолцоонд хараат бус байдлаар оролцох нөхцөл боломж бүрдээд байгааг энэ удаагийн ярилцлагын үр дүнд онцлон тэмдэглэе.

Гэхдээ мэдээж хэрэг эргээд л тэр институц нь асар өндөр мэргэжлийн ур чадвартай байх хэрэгтэй болчихож байгаа юм. Хөндлөнгийн институцийн хяналт байх ёстой. Х.Булгантуяа: Үүнийг дан Сангийн яам ганцаараа хийж чадахгүй л дээ. Манай хууль эрх зүйн зарим зүйл тодорхойгүй шүү дээ. Хамгийн гол нь тэнд яг нарийн судалгаатай, тооцоололтой оролцож байгаа ТББ, мэргэжлийн байгууллагууд байхгүй байгаад байгаа юм. Тухайлбал, боловсролын салбарт энэ болж байна, энэ болохгүй байна гэж тооцоо судалгаатай санал оруулж байгаа ТББ аль ч байнгын хороон дээр алга. Гол нь ийм л юм дутагдаад байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээр тавьсан нэг том шалгуур бол сангийн сайд, төрийн нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын дэмжсэн хүмүүсийн шалгуурыг өндөр тавьсан гол шалтгаан нь улс эх орны эрх ашгийг илүү том хүрээнд харсан, өнөөдөр би тэндээс цалин авч байгаа биш, ашиг сонирхлын зөрчилгүй байдлаар харж дүгнэх гэж үзсэн. Олон улсын зөвлөхүүдээс яаж энэ байгууллагыг илүү бие даасан, хараат бус байлгах вэ, санхүүжилтийг нь

June 2019 / CPA+ | 49


СУДЛААЧИЙН БУЛАН

билээ. Бүх амьд болон амьгүй зүйлс Үндэсний статистикийн хүрээлэн буй орчны нэг хэсэг учир мэдээллийн нэгдсэн санд, ой, салбар бүрт энэ ойлголт ялгаатай. ус, амьтан, уур амьсгал, агаарын Жишээ нь байгууллагын орчин, чанар, байгаль орчны зарим радио идэвхит орчин, байгаль үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг орчин гэх мэт. Харин бид хүрээлэн бэлтгэн толилуулдаг байна. Дэлхийн хүн амын өсөлт, хүн амын буй орчин гэдэг ойлголтыг байгаль хэт төвлөрөл, хүн төрөлхтөний хэрэглээ, техник технологийн хөгжлөөс хамааран хүрээлэн буй орчин, байгаль дэлхий, газар зүйн тодорхой бүс нутаг хүний үйл ажиллагааны нөлөөлөлд автсан гэж болно. Эггсон Валдез компаний газрын тосны асуудал, Украйны атомын цахилгаан станц, Минамата өвчин зэрэг гамшиг нь 1980 оны үед дэлхийн улсууд хүрээлэн буй орчинд анхаарал хандуулахад түлхэц болсон. Өнөө үед дэлхийн дулаарал, усны нөөц, агаарын бохирдол зэрэг байгаль орчны Үндэсний сөрөг нөлөөллийн статистикийн асуудал хурцаар мэдээллийн нэгдсэн яригдаж байна. санд, ой, ус, амьтан, Аж ахуйн нэгж, уур амьсгал, агаарын иргэд байгаль орчны нөөцийг чанар, байгаль орчны зөв зохистой зарим үзүүлэлтүүдийн ашиглах нийгмийн талаарх мэдээллийг хариуцлагаа бэлтгэн толилуулдаг ухамсарлах байна. шаардлага нэмэгдсээр байна. Хөгжиж буй зарим орнууд байгаль орчны доройтлоос илүүтэй эдийн засгийн сорилттой тулгарч байна. Хүрээлэн буй орчин гэдэг нь хүний гараар бий болгосон бүтээн байгуулалт, цогцолбор, агаар, газрын гадаргуу, байгалийн нөөц баялаг, амьтан, ургамал зэрэг бидний амьдарч буй объект, субъекттэй холбоотой гадаад орчны талбар

орчин талаас авч үзлээ. Хүрээлэн буй орчны бүртгэл нь компаниудын нийгмийн хариуцлагатай нягт холбоотой юм. Тэдний хүрээлэн буй орчны гүйцэтгэлийг хэмжихэд тусалдаг. Бизнес эрхлэгчид хүрээлэн буй

Хүрээлэн буй орчны бүртгэл

50 | June 2019 / CPA+


орчны зардал, орлогыг хэмжих, хянах асуудалд анхаарал хандуулж байна. Тус бүртгэлийг уламжлалт бүртгэлээс салангид авч үзэхгүй бөгөөд энэ нь нэг системд багтах юм. Одоо байгаа бүртгэлийн системд хүрээлэн буй орчны болон нийгмийн санхүүгийг үр нөлөөг нэгтгэх хэрэгтэй гэж судлаач Стифан Шалтегир, Рожер Бурит нар үзсэн байдаг. Орчин үед энэхүү бүртгэл нь хүрээлэн буй орчны өртөг, зардал болон орлогыг хэмжих, хянахад анхаарал хандуулж байна. Судлаач Стифан Шалтегир байгалийн нөөцийн бүртгэлийг хүрээлэн буй орчны бүртгэлд

нэвтрүүлсэн юм. Ингэснээр бүртгэлийн шинэ хэлбэрийг бий болгосон. Тэрбээр хүрээлэн буй орчны бүртгэлийг уламжлалт бүртгэлийн дэд хэсэг гэж тодорхойлсон. Энэхүү бүртгэл нь нягтлан бодох бүртгэлийн нэг хэсэг бөгөөд эдийн засаг болон хүрээлэн буй орчны мэдээллийн аль алинийг нь нэгтгэн тооцож, бүртгэх зорилготой. Уламжлалт бүртгэлд тус бүртгэлийг санхүүгийн ба удирдлагын гэж ангилдаг. Ингэхдээ хүрээлэн буй орчны нөөцийн ашиглалт, хэмжүүрийг тодорхойлохоос гадна байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн эдийн засгийн өртөг, зардлын мэдээллээр хангана гэж тодорхойлсон. Хүрээлэн буй орчны бүртгэл нь нийгмийн харилцаанд оролцогч талуудтай таатай харилцаатай байж, байгаль орчныг хамгаалах үр ашигтай, бүтээмжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг бүрдүүлэхийг зорьдог. Ийм бүртгэл нь бизнесийн явцад байгаль орчинг хамгаалах зардлыг тооцох, үйл ажиллагаанаас олох үр ашгийг тогтоох, үр дүнг олон нийтэд мэдээлэхэд дэмжих боломж олгодог. Хүрээлэн буй орчны бүртгэл нь нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны цар хүрээг өргөжүүлэх, нийтийн болон хувийн хэвшлийн бүртгэл, санхүүгийн тайланд бүртгэгдээгүй элементийг үнэлж, бүртгэх зорилготой гэж 2005 онд Японы хүрээлэн буй орчны бүртгэл, тооцооны удирдамжинд тодорхойлжээ. 1990 оны дунд үеэс хүрээлэн буй орчны бүртгэлтэй холбооотой хэд хэдэн судалгаа хийгдсэн билээ. Тогтвортой хөгжлийн эдийн засаг нь хүрээлэн буй орчны хэтийн төлөв,

тогтвортой өртгийн тооцоолол дээр төвлөрсөн байдаг тухай (Doerts 1995) судалжээ. Судлаач Томас (Tomas 1998) энэ талаар авч үзэхдээ компаниудын гаргаж буй шийдвэрт байгаль орчны асуудлыг тусгах ач холбогдол нэмэгдэж буйг онцолсон юм. Хүрээлэн буй орчны хамрах хүрээ, мэдээллийн үүрэг, бүртгэлийн хандлага зэргээс нь хамааруулан глобал, үндэсний, аж ахуй нэгжийн түвшинд зохион байгуулж биет болон мөнгөн нэгжээр хэмжинэ гэж үзсэн. Ингэж үзэхдээ мэдээллийн цар хүрээ, үүрэг, хамрах хүрээ, бүртгэлийн хандлага зэрэгт суурилсан юм. Аж ахуй нэгжийн хүрээлэн буй орчны бүртгэлийн хэрэглээ нь уламжлалт нягтлан бодох бүртгэлд үндэслэн дотоод, гадаад мэдээлэл хэрэглэгчдэд зориулагдсан байна. Судлаачид уламжлалт нягтлан бодох бүртгэлийн сул талыг орчин үеийн хүрээлэн буй орчны бүртгэлд тодорхойлон гаргасан байна Судлаач Ранганатан, Дитз, (Ranganathan and Ditz 1996), Сулайман, Мохтар (Sulaiman, Mokhtar 2010), Свами (Swamy 2010) нар эдийн засгийн ашгийг голлон анхаардаг, эдийн засгийн гүйлгээг голлон бүртгэдэг, мөнгөн дүнг стандарт нэгж хэмээн авч үзсэн юм. Өнгөрсөн үнэ цэнээр тооцоолдог нь эцсийн харьцуулалт бүхий мэдээлэл болж чаддаггүй гэжээ. Хүрээлэн буй орчны зардлыг орхигдуулан байгалийн баялагийг мөлждөг, доройтуулдаг, хүрээлэн буй орчны гүйцэтгэлийн талаарх дотоод болон гадаад хангалттай мэдээлэл олгож чаддаггүй, хүрээлэн буй орны үйл ажиллагаанаас үүдсэн нуугдмал өртгийг илрүүлж чадахгүй байна гэж

June 2019 / CPA+ | 51


СУДЛААЧИЙН БУЛАН

Хүрээлэн буй орчны бүртгэл мэдээллийн системийг хөгжүүлэх, энэ салбарын мэдлэг мэдээллийг түгээн ойлгуулах нь нэн чухал

дүгнэсэн. Мөн уламжлалт бүртгэл нь хүрээлэн буй орчны менежменттэй холбоотой мэдээллийг хангалттай өгдөггүй гэсэн байна. Сулайман, Мохтар, Свами (Sulaiman, Mokhtar, Swamy, 2010) нар уламжлалт нягтлан бодох бүртгэлээр хүрээлэн буй орчинтой холбоотой гарсан зарим зардлууд тодорхой харагдахгүй байгаа нь мэдээллийн цар хүрээ дутуутай холбоотой гэж (Ranganathan, Ditz.,1996); Setthasakko.,2010, Swamy.,2010) уламжлалт нягтлан бодох бүртгэлийн сул талыг тодорхойлжээ. Орчин үеийн хүрээлэн буй орчны бүртгэл нь хүрээлэн буй орчны өртөг, зардал болон орлогыг хэмжих, хянахад илүү анхаарал хандуулсаар байна.

Хүрээлэн буй орчны бүртгэлийн хөгжил, хандлага Норвеги Хүрээлэн буй орчны доройтол нэмэгдэж байгаа өнөө үед дэлхийн улс орнууд энэ асуудалд анхаарал хандуулах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ хэсэгт 1970 оноос хойш зарим орнууд хүрээлэн буй орчны бүртгэлийн түүхэн хөгжил, энэ тухай мэдээллийг хэрхэн зохион байгуулж ирсэн талаар дурдая. Хүрээлэн буй орчны бүртгэлийн тооцоог Европын бие даасан хэд хэдэн орнууд хийж эхэлсэн байдаг. Норвеги улс бол эдгээр орнуудын анхдагч нь юм. 1972 онд Лимитс тү Грөвт (Limits to Growth) бүтээл хэвлэгдсэн нь энэхүү салбарт ихээхэн нөлөөлсөн. Норвегийн

52 | June 2019 / CPA+

удирдагчид, албаны хүмүүс бусад Европын орнуудтай харьцуулахад эдийн засгийн эргэлт нь байгалийн баялагтайгаа харьцангуй их хамааралтай гэж үзсэнтэй холбоотойгоор тэд өөрсдийн хэрэглээг хянахын тулд ой мод, загасны аж ахуй, эрчим хүч, хөрс, газар шороо, газрын баялагийн бүртгэл, тооцоонуудыг хөгжүүлж эхэлсэн байна. Норвегийн байгалийн нөөцийн бүртгэл тооцооны системийг 1970аад оны эхээр тус улсын Байгаль орчны яам санаачилсан юм. Ингээд 1978 оноос шинэ системийг ажиллуулж эхэлсэн байдаг. 1980-аад оны эхээр эрчим хүч, ашигт малтмал газрын баялаг, ой мод, загасны аж ахуй, газар ашиглалтад зориулан Норвегийн байгалийн нөөцийн дансыг байгуулж эхэлсэн. Эдгээр данснуудын зорилго нь байгалийн нөөцийн ашиглалтыг илүү сайжруулах, төлөвлөлтийг илүү урт хугацаанд хийх байлаа. Нягтлан бодох бүртгэлийн систем, тогтолцоонд байгаль орчны зарим асуудлуудыг тусгасан. Байгалийн нөөцийн бүртгэл, тооцоог хөгжүүлэх бүхий л хугацааны цаг үед байгалийн баялагийг ашиглах, олборлоход байгаль орчинд үзүүлж буй дарамт, зарим тохиолдолд хүрээлэн буй орчны төлөв байдал өөрчлөгдөх эсвэл энэ нөлөөлөл дарамтаас шалтгаалан онцлог, шинж чанараа алдаж, байгалийн доройтол бий болж байгаа явдалд гол зорилгоо чиглүүлж байсан. Төсвийн тогтвортой байдлыг хангаж буй макро эдийн засгийн зөв менежмент, түүнчлэн урьдчилан харж тооцоолох боломж, мэдээллийн ил тод байдал нь


Норвеги улсын чухал онцлог юм. Газрын тос, байгалийн хий зэрэг нөхөн сэргээгдэхгүй нөөцөөс олсон орлогоо капитал хөрөнгө болгож чадсан явдал нь гол анхаарал татахуйц туршлага юм. Өнөө үед Норвеги улс дэлхийн хамгийн том баялгийн сантай орнуудын тоонд багтаж байна. Баялагийн сангийн хөрөнгө нь (Government Pension Fund-Global, 2018) 2018 оны байдлаар нэг их наяд долларт хүрсэн нь байгалийн нөөцийн шилдэг менежменттэй болох нь харагдаж байна.

Нидерланд Байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бүртгэлийг хэрэгжүүлж, нэвтрүүлсэн тэргүүлэгч орны нэг нь Нидерланд улс юм. Роефи Хуетингийн (Roefie Hueting) судалгааны ажил нь эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол, бохирдолыг багасгах, үүнийг тооцож, тогтвортой үндэсний орлогын хэмжүүрийг хэрэгжүүлэхийг зорьж байсан. Тэд хүрээлэн буй орчны үндэсний бүртгэл тооцоо, түүний дотор байгаль орчны данснуудыг Хуйтингийн (Hueting) үзэл баримтлалын дагуу 1991 онд анх танилцуулсан.(De Boo, Bosch, Gorter and Keuning, 1993) Энхүү анхны загварт үндэсний дансны урсгал, орлогын хуваарилалт болон данс, дансны бүрдэл, балансын дансны өөрчлөлт зэрэг агуулагдаж байсан. 1993 оноос анхны байгаль орчны дансыг багтаасан үндэсний тооцооны матрицийг (NAMEA, 1993) ашиглах боломжтой болсон бөгөөд одоо ч энэхүү форматыг үргэлжүүлсээр байна. (De Haan,

Keuning and Bosch, 1994) Тус матрицэд хүлэмжийн хийн нөлөөлөл, озоны давхрагийн өөрчлөлт, хүчиллэгжилт, хог хаягдал, бохир ус буюу хаягдал ус, газрын тос, байгалийн хий зэргийг тусгасан байна. 1997 онд туршилтын төслийг хэрэгжүүлсэний дараагаар 2002 онд хүрээлэн буй орчны бүртгэлийн системд усны бүртгэл тооцоог багтаасан нягтлан бодох бүртгэлийн үндэсний матрицаар (NAMWAnational accounting matrix including water accounts) өргөтгөж чадсан. Мөн туршилтын бусад төслүүд болох эрчим хүч (Verduin, 2000), газар ашиглалт (Leurs and van Dalen, 1998), хорт бодисын тархалт (Segers et al., 2000), түүхий эдийн материалын урсгалын тооцоо (Konijn et al., 1995, 1997) болон байгал орчны татвар (De Haan, 2004)

зэрэгт анхааралаа хандуулж байсан. 2004-2007 оны хооронд эрчим хүч, байгаль орчинтой холбоотой татварууд, байгалийн баялаг, газрын тос, байгалийн хий, ус, хог хаягдлын данс, тооцоог боловсронгуй болгож, хэрэгжүүлсэн.

Франц Хүрээлэн буй орчны бүртгэл, тооцоог нэвтрүүлэгч гуравдагч орон бол Франц юм. 1980-аад онд “Comptes du patrimoine” гэдэг нэртэй хүрээлэн буй орчны бүртгэлийн арга барил, загварыг боловсруулж эхэлсэн. Тус улсын онцлог нь аливаа нөөцийг гурван хэсэгт ангилан бүртгэсэн явдал юм. Нэгдүгээрт, байгалийн нөөцөөс гадна Comptes du patrimoine-д түүх, соёлын өв хөрөнгийн нөөцийг багтаах бөгөөд өмнөх үеэс хүлээн авсан

June 2019 / CPA+ | 53


СУДЛААЧИЙН БУЛАН

аливаа хөрөнгийг ирээдүй хойч үедээ шилжүүлэх ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, газар нутаг, газар зүйн байршлаар нь бүртгэл тооцоог зохион байгуулж байсан. Үүнд байршил, экологи, газар орон нутгийн шинж чанараар нь нэгтгэсэн нөөцийн талаарх биет мэдээллүүд багтна. Гуравдугаарт, хувь хүмүүс, байгууллагыг мөнгөн болон биет хэмжүүрийн аль алинаар нь тодорхойлсон бүртгэл тооцооны данс юм. Эдгээр нь ямар нөөц, эх үүсвэрийг хаана, хэрхэн ашигласан талаар мэдээллийг багтаасан байдаг (Hecht 2000). Манай орны хувьд эрх зүйн зохицуулалт хийж, тодорхой хууль дүрмийг мөрдөж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Агаарын тухай хууль, Усны тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Ус рашаан нөөц ашигласны тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Амьтны тухай хууль зэрэг нь хүрээлэн буй орчны зохист байдал алдагдахаас сэргийлсэн эрх зүйн бичиг баримтууд юм. Мөн хүрээлэн буй орчны бүртгэл, байгалийн нөөцийн бүртгэл, байгалийн нөөцийн эдийн засгийн дансны талаар тодорхой цогц бодлого, урт хугацааны стратеги төлөвлөгөө байхгүй. Энэ тухай өөр, өөр салбарын судлаачид тодорхойлон дурдсан байдаг. Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн санд, ой, ус, амьтан, уур амьсгал, агаарын чанар, байгаль орчны зарим үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн толилуулдаг байна. Мөн “Байгаль орчин- эдийн засгийн

54 | June 2019 / CPA+

данс” гэсэн мэдээллийн санг 2019 оноос эхлэн байгуулж байна. Энэхүү сангийн мэдээлэл нь үндэсний, бүсийн, олон улсын түвшинд бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл бий болно гэж үзжээ. Үүнээс дүгнэхэд, манай улс хүрээлэн буй орчны бүртгэлийн тооцоог хөгжүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь уул уурхай газар, тариалан зэрэг цөөн хэдэн салбарын томоохон аж ахуй нэгжүүд эсвэл бусад компани, иргэдийн хувьд татвар хураамж, ашиглалтын төлбөр зэргээр хязгаарлагдах нь хангалттай биш. Байгалийн нөөцийн эдийн засгийн бодит өртгийг тооцох, мэргэжлийн салбаруудын уялдааг сайжруулж, улс орны болон компанийн түвшинд хүрээлэн буй орчны бүртгэлийг үзүүлэлт тус бүрээр тодорхойлон мөнгөн ба

мөнгөн бус хэмжүүрээр хэмжигдэх үзүүлэлтийг ангилах шаардагатай. Түүнчлэн, хүрээлэн буй орчны бүртгэлийн мэдээллийн системийг хөгжүүлэх, энэ салбарын мэдлэг мэдээллийг түгээх, ойлгуулах нь нэн чухал билээ.

Нийтлэгч

МУИС-Бизнесийн сургууль, НББ-ийн тэнхим, дэд профессор Д. Баттуяа

СЭЗИС, U LPGC, Гран Канар Лас Палмас хот, Испани улс, докторант Д. Өлзиймаа


А Ж ЛЫН Д АРА А

Ажлын дараа ярилцлагын буландаа ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгыг урьж түүний хичээллэдэг спорт, ажлынх нь талаар ярилцлаа. Та ажлаа аваад тийм ч удаагүй байна. Шинэ ажлынхаа сониноос эхлээд хуваалцана уу? Шинээр ажиллаж буй ЛэндМН компанийн маань хувьд финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани. Ажлаа аваад гурван сар болж байна. Өмнө ЛэндМН компанийн хараат бус удирдах зөвлөлийн гишүүнээр нэг жил орчим ажилласан. Ажлын хажуугаар чөлөөт цаг хэр гарч байна вэ? Яг сүүлийн гурван сарын хугацаанд чөлөөт цаг бараг гарсангүй. Өглөө ажилдаа ирээд, орой тараад өнгөрсөн байна. Бага зэрэг чөлөөт цаг гарвал финтекийн чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл олж уншаад явж байна. Та хөл бөмбөг, туялзуур сэлэм, гольф гээд олон төрлийн спорт сонирхдог. Бас цахим спортоор ч тэмцээнд орж байсан гэж уншсан. Энэ дундаа туялзуур сэлмээр хэзээнээс хичээллэж, сонирхож эхэлсэн бэ? 2013 оноос туялзуур сэлэмний спорт сонирхож эхэлсэн. Анхны Афины Олимпоос хойш бүх олимпд тасралтгүй оролцсон марафон гүйлт, усанд сэлэлт, уран гимнастик, туялзуур сэлэм гэсэн дөрвөн спортын төрөл байдаг. Яагаад Монголд хөгжүүлэхийг зорьсон юм бэ гэхээр нэгдүгээрт,

Б.Гантулга: Туялзуур

сэлмийг биеийн шатар ч гэж хэлдэг энэ спорт тулааны спорт буюу Монголчуудын амжилт гаргах боломжтой, бас сонирхдог төрөл гэж хэлж болно. Мөн ганцаарчилсан төрөл. Энэ спортыг асар богино хугацаанд хүмүүсийн сонирхолд хүргэж чадвал эргээд бид амжилт үзүүлэх боломжтой юм байна гэж үзсэн. Нөгөө талаасаа бусад ганцаарчилсан, тулааны спорт дотроо хамгийн бэртэлгүй, их цэвэрхэн спорт. Энэ спортоор хичээллэснээр ямар дадал хэвшил, сайн талуудыг олж авах вэ? Юуны түрүүнд хурдан шийдвэр гаргах чадвар сууна. Жишээ нь усанд сэлэлтийн спортын тамирчин өөрөө тактикаа боловсруулаад төлөвлөсөн гүйцэтгэлээ хийгээд

бариандаа орж болно. Харин туялзуур сэлэмний спортоор хичээллэгчдийн тухайд нэгдүгээрт өөрийн тактик, төлөвлөгөөгөө боловсруулахаас гадна өрсөлдөгч нь ч бас төлөвлөгөө тактик боловсруулсан байна. Ингээд эцсийн дүндээ зуун хувь гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тал бий. Тиймээс маш хурдан хугацаанд төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагууд гарч ирдэг. Тулааны явцад маш хурдан боддог болж эхэлдэг. Тэсрэлт, бодох хурд их сайтай болдог. Бас шийдвэр гаргах хурд сайтай байх хэрэгтэй. Сэлэмний спортыг биеийн шатар ч гэж хэлдэг. Бие, толгой хоёр зэрэг ажилладаг спорт.

June 2019 / CPA+ | 55


А ЖЛЫН ДАРАА

Эдгээр давуу талууд таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ? Нөлөөлнө. Хурдан шийдвэр гаргана, асуудал үүссэн тохиолдолд асуудлаас хурдан гарах, асуудлыг хурдан шийдвэрлэх, шийдэл олох тал дээр тус болдог. Таны ажилтай холбоотой асуулт руу буцаад оръё. ЛэндМН ойрын үед ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? IPO гаргасан компаниуд дундаас танай ЛэндМН-ийн хувьцаа хамгийн сайн өсөлттэй явж байна. Бидэнд үйл ажиллагааны тогтвортой байдал чухал. Үнэлгээний тухайд бол гүйцэтгэх захирал үнэ цэнээ өсгөх, бий болгохын төлөө ажиллана. Гэхдээ бүх ажил зөвхөн хувьцааны үнийг өсгөхийн төлөө байх нь буруу зүйл. ЛэндМН-ийн хувьд үйл ажиллагаа асар хурдтайгаар өсөж байна. Бид хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн гэхэд өнөөдөр өдөр тутам идэвхтэй зээл авч, валлет гэх мэт үйлчилгээ ашиглаж буй 270 мянган хэрэглэгчтэй болсон байна. Энэ нь нийт банк санхүүгийн салбарт арилжааны банкнууд дунд эхний зургаад, топ таван банкны дараа орох үзүүлэлт. Топ таван банк маань одоогийн харилцагчийн бааздаа хүрэхэд сүүлийн 20, 30 жилийг зарцуулсан. Өмнөх социализмын үеэс өвлөж суурилсан харилцагчийн бааз ч бий. Эндээс финтек хурдны хувьд бидэнд ямар том боломж олгож байна вэ гэдгийг харж болно. Энэ бүх үйл ажиллагааны өсөлт маань өөрөө хувьцааны үнэд нөлөөлж байгаа юм. Тэгэхээр маш богино хугацаанд өндөр өсөлттэй байна. Финтекийн үйлчилгээг нэвтрүүлэхэд саад бэрхшээл хэр

56 | June 2019 / CPA+

байна вэ? Манай улс том газар нутагтай. Тархай бутархай, цөөхөн хүн амтай. Зам харгуй, цахилгааны хэрэглээ гэх мэт суурь дэд бүтцийн хөгжил муу. Гэхдээ харилцаа холбооны салбар маш сайн хөгжсөн. 3G сүлжээ бараг сум бүрд орсон байна. Энэ нь хэрэглэгч болгон өөрийн гар утсаа ашиглаад интернетэд холбогдож финтекийн үр шимийг авах боломжтой. Тэгэхээр бид технологи дээр тулгуурлаад зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх биш, бусад бүх үйлчилгээг хүргэх боломжтой. Жишээлбэл боловсрол, технологийн хослол эдутек. Технологи дээр суурилж боловсролыг хүргэх. Монголд финтекийн хөгжил дэлхийтэй харьцуулахад хэр түвшинд явж байна вэ? Бид түүчээлж урд явж байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ дунджаас дээгүүр явж байгаа. Финтекийн хөгжлийг хойш татаж байгаа хүчин зүйлс бас байна. Жишээлбэл цахим гарын үсэг. Одоо болтол онлайнаар хурууны хээгээ уншуулаад, царайгаа таниулаад эсвэл ямар нэг байдлаар онлайнаар гэрээгээ баталгаажуулах боломж Монголын хууль эрх зүйн орчинд үүсээгүй байна. Хэчнээн гар утсаараа зээл авах боломж нь бүрдсэн ч, эхний удаа зээл авах үйлчилгээг идэвхжүүлэхийн тулд заавал манай аль нэг салбар, эсвэл нотариат дээр очиж гэрээг баталгаажуулах шаардлага үүсэж байгаа юм. Энэ тал дээр зарим нэг улсын хэрэгжүүлсэн шинэ хууль дүрэм, журмуудыг нэвтрүүлж өгч чадах юм бол финтек одоогийнхоосоо илүү хурдан хөгжих боломжтой.


HE ADER

June 2019 / CPA+ | 57


тол йн тог члэли Гишүү х болго

оо

ү шү ди

Ги нгуй

ц

о о ловср оог бо

үл

гн

э

ү гд мэ эх засагл алыг с айжру улах Ча н бү а р м тэц та ба эдэ зо й үй йг элл хи лч уу и он и лл йн б лг аг те ай ээ ын хн гу үз ме ол ула үүл не оги лт, эх жм б хү ча ен үхи ни да ти й й н мж йг өө та бү ц, й рд үү лэ х

И-ийн

ММНБ

д й хэ то рэ хү й, хис лэх д тэ зо үү а д д уу ги ын р лт ате лт бү ри стр яна гыг о а з х о, йн н лл лг ли ло уу ри өгж н бо айг о з х ий й б м хэ сэн илт үхи Эр глэ үүж о б чи нх лцо мд са гто нийгэ рөгдөх дийн ө то гишүү ээн зөвшө н о л , хүл БИ бо ММН байр суурь лэх ү эзлэх г нэмэгдү ы байдл

М эр МНБ со х аш И б ёл ги ол ыг йг он тө дэ ги лө эд шү вш эл үд үү сэ нь лэ н ү о х йл ло чи н н лг ий ээ ти ни йн й СТОУ С, АО хэрэгл УС, У СНББ э э г н үзүүл О эмэгд эх үүлэх УС-ын эд дэ мжлэ г

4 3

х лэ үү р , у гж ол хө ср үй ов тг ол рал г б ас лэ г т эд гы н м ла ий рш үд ту шү р, Ги ва д ча н ийцсэ х о ээнд н эрэгц онгуй болг р дийн х Гишүү гээг боловс л үйлчи

58 | June 2019 / CPA+ йн лц ро

Н хү ийт үз рээ ийн үү нд эр лэ х х х н ам аш өл гаа ги өө ла йг лл х, мэ ий ни рг г н йг эж эм эм ли эг д йн дү үл эх Олон у лсын х амтын бэхжүү а лж, өр гөжүүл жиллагааг эх

MONICPA

2017-2020 оны стратеги төлөвлөгөө

1 ой ст хи зо эх н й үүл зү Ёс лөвш тө

2 м хэ

м хэ

э жэ г

догч, нягтлан бо йн үйлчилгээний Мэргэшсэн ргэжли мэ ын уд ру руулах аудито налтыг сайж чанарын хя

Гишүү д түүнд ийн сахил га тавих хянал бат, тыг са йжруу лах М э р ша гэ лг шс уу э ры н н г б яг ол тла ов н ср бо он до гу гч й б бо ол ло го х х


ửứỞửờứừửứỤ ỰŻỞỡợỦ

ỞợỵŹŹở, ứỦứỨ ỨợỤửợỤỨ ỮỦởớớ ỰớủớớừớỦ

ủ∕ừỞ∕ỵợỦ Ờớ ỰớừợỮựỦớỞớ

ỞợỵŹŹởợỤỨ ŹỨ∕ ự∕Ứ∕

Фґ љў ∆ єґќ≥, ґќєґќ≥ ≥ү∆үќ

“1ПП1” ≥ү∆үќ

Мэргэжлийн Кщ єщїќљњЏтасралтгүй ≥ґ∆ ґќ≥є хөгжил үєїљќ төсөл ≥ү∆үќ

КЛА –љњЏ щ џќєџ , ∆ Џєґ ≥ү∆үќ

э∆ јњ≥щњ КЛА ≥ү∆үќ

1 ѕљ≥√Џ ≥џє≥ѓџ ≥џњ үєїљќ ≥ү∆үќ

МС -√Џ ∆≥ґЏѕґ ≥√є Џщѓ≥ ќщ , ≥үќүѓ ќщ щѕ ѕщўїќщє јќщ ≥ү∆үќ

Ы ѕщў љЏїљќєщщ ∆ ѕґќєґґЏ√ ≥үѓ ≥ү∆үќ

Вљ ѕ, ∆ґќђґ ґў≥√Џ ґїљќќґєґґ

Нљ 1 , Кґ ћі≥љЏє, Пи Ар, Маркетинг, хэвлэл щѓќщќ ≥ү∆үќ мэдээлэл төсөл

Гадаад харилцаа, хамтын Вґѕґґѕ ґў≥√Џ ажиллагаа төсөл ґїљќќґєґґ ≥ү∆үќ

КщѕщщќќљњЏ ∆љ∆≥іўљњЏ љЏщ≤ќщќ ≥ү∆үќ

ISO 9001:2015 ≥ү∆үќ

Activity Based Management

2017

2018

2019

2020

Үндсэн чиглэл стратегиа тодорхойлно

Оновчтой бүтэц, зохион байгуулалт

Гол зорилгод төвлөрнө

Тасралтгүй хөгжих тогтолцоо

ММНБИ –ийн Стратегийн зорилгод чиглэсэн оновчтой бүтэц, зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжих

Үндсэн үйл ажиллагааг төсөл, хөтөлбөрт шилжүүлж, тэдгээрийн KPI –ийг тодорхойлох. ЧУТ 9001 – 2015 нэвтрүүлэх.

ММНБИ өөрийгөө улам төгөлдөржүүлэх тогтолцоо бүхий сайн засаглалтай байгууллага болсон байх.

Менежментийн шинэчлэл эхлүүлэх

June 2019 / CPA+ | 59


HEADER

Хаяг: Утас: Веб:

60 | June 2019 / CPA+

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо /15172/, Их тойруу гудамж 23/4 70100223 www.monicpa.mn


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.