Daarii

Page 4

Оюу толгойн ‘’Хюго Даммент’’ – ын ордыг түшиглэн жилд 35 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрийн төсөл зохиох Зэс, алтыг үндсэн, молибден, мөнгөнийг дагавар ашигт малтмал байдлаар олборлож, боловсруулахаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Далд уурхай нь Оюу толгойн ордоос олборлох нийт хүдрийн 70% ба нийт орлогын 80%-ийг бүрдүүлнэ. Үлдсэн 30% хүдрийг ил уурхай нийт орлогийн 20%-ийг бүрдүүлэхээр тооцсон. Жилд дунджаар 43 сая тонн хүдэр олборлоно. Хүдэр олборлолтын хэмжээ хамгийн ихдээ 86 сая т/жил, багадаа 26 сая т/жил байна. Үйлдвэрлэл явагдах 65 жилийн хугацаанд ил далд уурхайгаас 2801 сая тонн хүдэр олборлоно. Баяжуулах үйлдвэр нь ашиглалтын нийт хугацаанд 78 сая тонн баяжмал үйлдвэрлэх бөгөөд уг баяжмалд зэс 50 тэрбум фунт (22.7 сая тонн), алт 26 сая унц (808.6 тонн), мөнгө 170 сая унц (5287 тонн), молибден 129 сая фунт (58566 тонн) хэмжээтэй агуулагдана. Баяжуулах үйлдвэр жилд 35 сая тонн (100000 тонн хоног) хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж цаашид өргөтгөл хийгдэн жилд 56 сая тонн (150000 тонн хоног) хүдэр боловсруулах хүчин чадал эзэмшинэ. Баяжмал үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 650-700 мянган тонн хэмжээтэйгээр эхлээд эхний өргөтгөл хийгдсэнээр 1600 мян тонн жил, удаах өргөтгөл хийгдсэний дараагаар 2300 мян тонн хэмжээнд тус тус хүрнэ.

АМБТ – 4 Э.Даариймаа

7


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.