Номын сангийн ном зүйн ажилд интернет ашиглах нь

Page 1

Номын сангийн ном зүйн ажилд интернет ашиглах Оршил Номын сан нь ном хэвлэлийг бүрдүүлэн хадгалах, нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн нийгмийн захиалгаар байгуулагдсан байгууллага юм. Номын санд байгаа хэвлэмэл болоод хэвлэмэл бус бүхий л баримтуудын тухай мэдээллийг нийтэд эрэл хайгуулын хамгийн дөт замаар, түргэн шуурхай хүргэх, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээж, хадгалж хамгаалахын тулд ангилах, данслах, ажиллах, фонд, каталогуудыг зохион байгуулах, үйлчлэх номын сангийн үндсэн үйл ажиллагаа болох нарийн чимхлүүр бөгөөд хариуцлагатай ажлуудыг номын санч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэдэг. 1990-ээд оноос эхлэн номын санг автоматжуулах

талаар

алхамууд

хийж

байсан

бол

одоо

номын

санг

электронжуулж тоон хэлбэрийн номын сан байгуулах талаар ярьж байгаа нь энэ салбарын хөгжил ямар хурдацтай хөгжиж байгааг харуулж байна.

Номын сан нь мэдээллийг интернетийн аргаар мэдээллийг дамжуулах систем юм. Эндээс хэвлэмэл материалыг олгодоггүй, зөвхөн электрон хэлбэрээр компьютерийн дэлгэцээс уг ном болон баримт материалтай харж танилцах боломжтой юм. Вертуаль номын сангийн сүлжээг ашиглан каталог руу орох, электрон текстэй ажиллах, зураг баримт бичигтэй танилцах, шинэ электрон хэвлэлийг унших, олж авах зэрэг өргөн боломжтой. Номын санг шинэ техник технологоор хангах ассуудал нь гадаад дотоодоос мэдээллийг бүрэн авч, улс орон даяар мэдээллийн үйлдвэрийг үүсгэн ажиллана гэсэн үг юм. Номын санг орчин үеийн өндөр хүчин чадалтай техник болон нүүдлийн номын санд зориулагдсан автоматжуулсан тээврийн хэрэгсэл, тоон хэлбэрийн болон онлайн хэлбэрийн тоног төхөөрөмж, зурагт нэвтрүүлгийн техник хэрэгслээр хангах шаардлага өнөөдрийн мэдээллийн эрин зуунд мэдээллийг хаанаас авч болхоор зохион байгуулах шаардлага хэрэгцээ байгаа. БСШУЯ- наас 2000 онд хийсэн судалгаанаас үзэхэд аймаг, хот, сум, дүүргийн номын сан нь тухайн орон нутгийн хүн амд бүх төрлийн мэдээллийн үйлчилгээг үзүүлэх цорын ганц түшиц бааз болох нь тодорхой болсон. Иймд нийслэлийн нийтийн номын сангуудын уламжлалт


үйлчилгээ, мэдээллийн нөөцөд түшиглэн, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, уншлага үйлчилгээг компьютерийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээллийн нэгдсэн сан бий болгон хүн амын мэдээллийн хангамжийг сайжруулах чухал шаардлага тавигдаж байна. Түүнчлэн монгол улсад мэдээллийн нийгмийг байгуулахад мэдлэгийн их уурхай болох номын санг автоматжуулах үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн Монгол улсын мэдээлэл холбооны технологийн хөгжлийг 2010 он хүртэлх үзэл баримлал, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх явдал өнөөгийн зорилт болоод байна. Мэдээлэл холбооны технологид суурилсан номын сангийн үйлчилгээг бий болгох зорилт тавин ажиллах явцад, цаасан мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх, тоон мэдээллийн стандартуудыг судалж мэдэх, нээлттэй программ хангамжууд (open source software)-ыг нэвтрүүлэх, улмаар орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалсан “хана”- гүй НОМЫН САНд интернетжүүлэх ажиллуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Номын сангууд төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж ном хэвлэл болон бусад мэдээллийг дамжуулагч материалуудыг хангалттай, хүрэлцээтэй хэмжээгээр авч үйлчлүүлэгчдийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь нийтийн номын сангийн үйлчилгээ нь бүх хүмүүст хүртээмжтэй, ямарваа нэг хэсэг бүлэг хүмүүсээр хязгаарлагдахгүй байх зарчмыг алдагдуулж байгаа юм. Энэ нь “Аливаа шалтгаанаар энгийн үйлчилгээ, материалыг ашиглаж үл чадах тийм хэрэглэгч, Ж нь: Асрамжийн газар, хэвтрийн өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шоронд ял эдлэж байгаа хүмүүжигчдэд материалыг үзүүлж чадахгүй байгаатай холбоотой юм. Мөн номын сан хөмрөгийн хадгалалтын байр, түүний дулаан ба чийгшилтийг хэмжих, тохируулах зориулалтын багаж, галын аюул, хулгайгаас хамгаалах хяналт дохиололын систем, сэргээн засварлах тоног төхөөрөмжгүйгээс ном гэмтэх, хулгайлагдах сөрөг үзэгдлүүд байсаар байна. Өнөө үед дэвшилтэт технологийн ололт нь мэдээлэл,


мэдлэгийн их суралжид уламжлалт арга хэрэглээс өөр илүү үр ашигтай замаар хүрэх нөхцөл бололцоог нээхийн зэрэгцээ хүмүүст ажил эрхлэх, амьдралынхаа туршид суралцах, шинэ дадал олж авах зэргээр өөрийгөө хөгжүүлэх огт өөр шинэ боломж олгож байна. Гэхдээ интернет технологийн дэвшилтэт техникүүдийг ашиглах боломж харагдаж байгаа ч түүнийг санхүүжүүлэх механизмыг олох амаргүй асуудалтай тулгарсаар байгаа юм. . Манай хөдөө орон нутагийн номын сангуудад интернетийг авах нь маш хэцүү. Гэхдээ энэ дутагдалтай тал нь үнэ өртөг өндөр, олон газар худалдан авах чадвар хязгаартай байдаг. Үндсэн программ нь нийт сургуулийн багш оюутан ажиллагсдад код өгөх, номыг гэрээр олгох, авах, шинээр ирсэн номыг кодлох, кодлосон номоо хэвлэх, өөр өргөтгөл рүү хөрвүүлэх, статистик үзүүлэлтүүд гэх зэргийг олон давуу талуудтай. Номны хайлтын программ. Үгээр болон зохиогчийнхон нэрээр, гарчигаар хайж буй ном олох боломжтой. Энэ программыг компьютерийн өрөөний бүх компьютерт байрлуулж эсвэл номын санд орж ирсэн тус номоо хайж олох боломжтой. Энэхүү программын тусламжтайгаар интернетээр их дээд сургууль болон Америкийн томоохон номын сангуудын онлайн хайлтаар орж тухайн хайж буй номны бүх мэдээллийг авах боломжтой

Үүнийг зөвхөн номын санч буюу номын сангийн мэргэжилтэн ажиллаж тус номыг кодлодог бөгөөд тухайн хайсан номныхоо мэдээллийг үндсэн программныхаа мэдээлэл рүү шууд хуулж номоо кодлох боломжтой. Ном зүйн ажлын агуулга зорилго нь бүх номын сангуудад нэгэн адил уншигч, хэрэглэгчдийн оюуны хэрэгцээг хангаж, сурч боловсроход туслах зорилготойгоор мэдээ баримтыг суртачилах, түгээх чиглэлтэй байдаг. Дэлхийн томоохон номын сангууд номзүйн үйлчилгээндээ лавлагааг хамгийн түрүүнд тавьж хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд мэдээллийн санг олон чиглэлээр


хуримтлуулж, нийтэд түгээж байна. Номын сангийн үйл ажиллагаанд интернэт болон өндөр хүчин чадал бүхий цахимт технологиудыг ашигладаг. •

Комьютер

Сканнер

Зургын аппарат

Джитал камер

Аудио

Видео

Электрон номын сан ажиллуулвал гарах давуу тал: •

Номын сангийн ном элэгдэлд орохгүй

Ном дутагдаж алга болох гэсэн асуудал байхгүй болсон.

Нэг дор олон хэрэглэгч унших боломжтой

Хайлтын систем ашиглан хэрэглэгч хүссэн номоо богино хугацаанд олж авна

Шинэ мэдээллийг электрон хэлбэрээр

интернэт

болон бусад номын

сангийн эх үүсвэрээс хүссэн хүн бүр ашиглах боломжтой •

Зохион байгуулалттай хялбар хандалт- маш их мэдээлэлд илүү зохион байгуóлалттай хялбархан аргаар хандах боломжтой

Электрон мэдээлэл агуулагч төхөөрөмж хэрэгслүүд мэдээлэл их агуулдаг боловч орон зайны хувьд хязгаарлагдмал бага зай эзэлдэг учраас электрон номын сан нь зай талбайд хэмнэлттэй.

Мэдээллийг боловсруулах хүлээн авахад маш бага хугацаа зарцуулдаг

Баримт мэдээллийг тухай бүр нь засаж шинэчлэõ боломжтой.

Сургалтын материаллаг бааз боловсронгуй болно.

Дутагдалтай тал нь: •

Электрон номын сангаар үйлчлүүлэхийн тулд компьютер, цахилгаан сүлжээ гэх мэт зүйлс зайлшгүй шаардлагатй болдог


Сервэр компьютерийн хатуу диск эвдэрвэл бүх ном хоромхон зуур устах аюултай

Нөөц диск ашиглаж байх шаардлагтай.

Зохиогчийн эрх зөрчигдөх аюултай

Гараар шивж оруулдаг тул цаг хугацаа их шаардана.

Урт хугацаа шаардах тул тэр хэмжээний зардал гарна.

Үсгийн алдаа гарах магадлал өндөр

Зарим өгүүлбэр хуудсыг орхигдуулж бичих талтай.

Дүгнэлт Мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед монголын номын сангуудын тулгамдаж буй асуудлуудын нэг нь өөрийн номын сангийн онцлог эрэлт хэрэгцээнд тулгуурласан төрөлжсөн электрон мэдээллийн санг бий болгох явдал юм. Манай номын сангуудын хувьд тоон номын сан байгуулах ажлыг ном, хэвлэлийн тоон хэлбэрт оруулах, интеррнэтээр тоон мэдээлэл унших гэсэн ойлголттой байдаг. Тоон номын сан байгуулах ажил нь тодорхой хугацаа, шат дараалсан ажлуудыг зохион байгуулсны үр дүнд бий


болно. Номын сангийн хамийн гол ажил болох мэдээлэл номзүйн ажлыг боловсронгуй болгохын тулд цаг хугацаа, орог зайгнаас хамааралгүйгээр хрдагн шуурхай нэг дороос мэдээлэл олох бүрэн хайлтын систем бүхий программаар боловсруулагдсан тоон номын сан байгуулах хамгийн чухал асуудал юм. Мэдээлэл технологийн эрчимтэй хөгжил номын сангийн салбарт хурдацтай нэвтэрч нийгэм болон хувь хүний амьдралд ихээхэн өөрчлөлт оруулж

байна. Өнөөдөр нийгмийн бүх салбарт электрон

хэлбэрийн ажил үйлчилгээ эрчимтэй өргөжин тэлж байгаа нь хамгийн түрүүнд мэдээллийн үндсэн бааз болох номын санд хамгийн түрүүнд нэвтэрч байна. Манай улсын хувьд ном хэвлэлийг электрон хэлбэрт оруулахдаа хамгийн түрүүнд ховор, үнэт, хуучин, олдоц багатай, эрэлт ихтэй, цөөн хувьтай зэрэг номнуудаасаа хамгийн түрүүнд фондоо бүрдүүлж хэлж байна. Уг сэдвийн дор мэдээлэл материал судлан номын санийн фондыг тоон хэлбэрт оруулан электрон номын сан байгуулах нь маш чухал ашигтай орчин үеийн хэрэгцээт хялбар шуурхай мэдээллийн сан гэдгийг мэдэж авлаа.

Ашигласан ном зүй 1. Оюунгэрэл .“Номын сан –мэдээллийн төвийн автоматжуулалт.УБ.,2007” 2. Батчимэг Б. “Орчин үе-Номын сан.УБ.,2002” 4. www.google.com


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.