Монгол улсын жижиг дунд барилгын компаниудын барилга угсралт болон
буулгалтын ажлын менежмент муу байгаа нь хог хаягдлын менежмент чухал
болохыг илтгэж байна. Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд жижиг
дунд барилгын компаниудыг тусад нь авч үзэх нь хүндрэлтэй. Мөн Монголын
барилгын хог хаягдлыг дахин боловсруулдаг жижиг дунд үйлдвэрлэгчид мэдлэг дутуу, техник тоног төхөөрөмжийн чадал муугаас байгаль орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Түүнчлэн Монгол улсад ашиглалтын хугацаа дууссан барилгыг буулгах, барилгын хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах тухай хууль тогтоомж, заалт одоогоор байхгүй байна.
Энэхүү судалгааг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд гаргав. Судалгаанд орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.