Монгол улсад өрнөж буй барилгын салбар үсрэнгүй хөгжил нь их хэмжээний
барилгын хог хаягдлын асуудлыг дагуулж байна. Барилгын хог хаягдал нь нийт хатуу хог хаягдлын 20-25 хувийг эзэлдэг гэж тооцоолсон байдаг. Энэ нь нийт хог хаягдлын хувьд барилгын хог хаягдал томоохон хувийг эзэлдэг гэсэн үг юм. Улаанбаатар хот болон орон нутагт барилгын хог хаягдлыг хууль дүрмээс гадуур булж устгаж байна.
Энэхүү судалгааг Каритас Чех Репаблик болон хамтрагч байгууллагуудын хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд гаргав. Судалгаанд орсон агуулга нь Европын Холбооны байр суурийг илэрхийлээгүй болно.