
Шинэ харилцагчийн танилцуулга
КОМПАНИЙ ТУХАЙ
Dr Essent нь 800 гаруй жилийн түүхтэй ОХУ-ын Кавказын Ессентуки хотын орчмоос

1500 метрийн газрын гүнээс халуун рашаан олборлож, үйлдвэрийн аргаар савласан
байгалийн цэвэр, органик рашаан, эрдэст ус юм. Тус компани нь Кавказын нуруунаас
ундран гардаг рашаан ус, жимсний амттай гаазтай ундаа болон эрдэстэй цэвэр ус зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолдог.
Dr.Essent брэндийн рашаан ус нь олон улсын бараа тэмдэгтийн лицензтэй бүтээгдэхүүн юм.







РАШААН УСНЫ
№2
ШИЖИНГИЙН РАШААН
Олон төрлийн эрдэстэй, Зофагит, ходоодны өвчилөл, ходоодны шүүрлийн үйл ажиллагаа хэвийн ба нэмэгдсэн архаг гастрит, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, гэдэсний өвчилөл (цочромхой гэдэсний хам шинж ) гэдэсний дискенизи элэг, цөсний хүүдий, цөсний замын өвчин, нойр булчирхайн өвчин ( архаг панкреатит ) ходоодны шархлааны мэс заслын дараа хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг зөрчих, холецистэктомийн дараах хам шинж, бодисын солилцооны өвчин ( чихрийн шижин, таргалалт, давс липидийн солилцооны эмгэг) шээсний замын өвчилөл (архаг пиелонефрит, urolithiasis, архаг цистит, уретрит зэрэг өвчиний үед эмийн бус эмчилгээний аргаар тогтмол хэрэглэнэ.
№4 ХОДООД,НОЙР БУЛЧИРХАЙН РАШААН
Дундаж эрдэстэй. Улаан хоолойн өвчин, хеликобактери, ходоодны дотоод шүүрлийн үйл ажиллагааны хэвийн бус үед, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, цөсний хүүдий, цөсний замын өвчилөлт, нойр булчирхайн өвчилөлт, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, ходоодны шархлааны мэс заслын дараа, цөс чулуужих, шээсний замын өвчилөлт зэрэгт эмийн бус рашааныг эмчилгээний журмаар өдөр тутам хэрэглэнэ. Халууны улиралд, мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед хөлсөөр алдсан эрдсийг нөхөж, хоол боловсруулах замын эрхтнүүдийн хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж, хоолны шингэлтийг сайжруулна
№17 ЭЛЭГ
ЦӨСНИЙ РАШААН
Өндөр эрдэстэй. Ходоодны архаг үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа буурсан, ходоод, гэдэсний өвчилөл, элэг, цөсний хүүдий, цөсний замын өвчилөл, нойр булчирхайн өвчилөл, бодисын солилцооны хэм алдагдах үед эмийн бус рашааныг эмчилгээний журмаар хэрэглэнэ.

Өөх тос ихтэй хоол идэх, хоолны хордлого, шарталтын үед элэг, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, хор тайлж, бие махбод дахь дааврыг тэнцвэржүүлж, дархлааны системийг дэмждэг.
№26 ХООЛОЙ, ГЭДЭСНИЙ РАШААН
Олон төрлийн эрдсийн агууламжтай. Улаан хоолойн өвчилөл, ходоодны шүүрлийн хэвийн болон нэмэгдсэн архаг үрэвсэл, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, гэдэсний өвчилөл, элэгний өвчилөл, ходоодны шархлааны мэс заслын дараах хоол боловсруулах эмгэг, цанх татах, цөсний хүүдийн хам шинж, бодисын солилцоо алдагдах, шээсний замын өвчилөл зэрэгт эмийн бус рашааныг эмчилгээний журмаар тогтмол хэрэглэнэ.
Ходоод хоолны зам, элэг цөсний хурц, цочмог өвчин илрээгүй