Вортексийг суурилуулах заавар Оршил Уг байгууламжийг төвийн шугам хоолойд холбогдоогүй байшин, барилгаас гарсан бохир усыг бүрэн цэвэршүүлэхэд ашиглах тул Вортекс нь байгаль орчинд ээлтэй, Европын Холбооны бохир ус цэвэршүүлэх бага оврын байгууламжийн хийц, цэвэршүүлэлтийн чанарын EN 12566-3 стандартыг бүрэн хангасан, Евро CE стандартын гэрчилгээтэй эко-технологи юм. Цэвэршүүлсэн усыг гол мөрөн, нуур, цөөрөм гэх мэт усны аль ч эх үүсвэрт шууд цутгах эсвэл газрын хөрсөнд шингээх замаар байгалийн эргэлтэнд оруулна. Мөн зүлэг мод, хүнсний ногоо, жимс жимсгэнэ услах зэргээр хоёрдагч хэрэглээнд ашиглах бүрэн боломжтой. Хүнсний ногоо, жим жисмгэнийг услахдаа хөрсөн доогуурх услалтын систем ашиглана. Вортекс байгууламжийг төвийн бохирын шугаманд холбоогүй өрхийн орон сууц, оффисын байшин барилга, бар, ресторан, амралтын газар, аялал жуулчлал болон уул уурхайн кэмп зэргээс гарсан бохирын усыг тухайн газар дээр нь шууд цэвэршүүлэхэд нэн тохиромжтой. Вортексийн их биеийг өндөр нягтшилтай полиэтиленээр хийсэн ба дотроо гурван тасалгаатай. Үүнд: 1. Байшин, барилгаас ялгарсан бохир урсан эхний доргиох тасалгаанд ормогц дороос нь агаараар хүчтэй үлээж бохирын хүнд хатуу хэсгүүдийг буталж задална 2. Үүний дараа бохир ус аэрэйшны тасалгаанд орох ба бохир усанд агуулах хүнд хэсгүүдийг анаэробик бактерийн орчинд бүрэн задална. Ингэхийн тулд дороос нь диффузэрээр сулавтар үлээж бактериудыг хүчил төрөгчөөр байнга тэтгэнэ. 3. Улмаар бохирын шингэн цэвэршүүлэх тасалгаанд орж хүнд хэсэг нь тунаж, хөнгөн нь усны гадаргуйд хөвснөөр дээр доороо лаган давхарга үүснэ. Цэвэршүүлсэн ус голд нь хуримтлагдаж гарах хоолойгоор байнга гадагшилна. Савны ёроолд тунасан болон хөвөж ялгарсан лагийг эргээгээд аэрэйшн хэсэгт үлээн оруулж анаэроб орчинд дахин боловсруулна. Ийнхүү хуримтлагдсан лаг хүний оролцоогүйгээр байнга дахин боловсруулагдаж байх юм.
Суурилуулахын өмнөх үнэлгээ
Тухайн байршил гүний усны хамгаалалтын бүсэд багтах эсэхийг тогтоох ба ингэсэн тохиолдолд цэвэршүүлсэн усыг хөрсөнд шингээж болох эсэхийг эрх бүхий байгууллагаас лавлаж, шаардлагатай бол зөвшөөрөл авна Өвлийн улиралд хөрсний хөлдөлт болон цасан хучмалын зузааныг тогтооно Дулааны улиралд гүний усны дээд түвшинг тогтооно Хөрсөнд шингээх шүүлтүүрийг тавихын өмнө хөрсний сийрэгжилт, нягтшил, шингээх чадварыг барилга угсралтын ажлын стандарын дагуу шалгаж тогтооно
Вортексийн байршил Найдвартай ажиллагааг хангахын тулд заасан хугацаанд нь засвар үйлчилгээ хийж хуримтлагдсан лагийг цэвэрлэх шаардлагатай. Ингэхийн тулд машин техник чөлөөтэй хүрч очих газар суурилуулна. Объект Байшин барилга, амины сууц Гол мөрөн бусад усны эх үүсвэр Гүний худаг, булаг Машин зам
Зай, м (ойролцоогоор) 7 10 50 4
Хөрсөнд шүүрүүлэх талбай Вортексийг суурилуулсан талбайд машин техник ойртуулахгүй байх. Шингээх нүхийг тойруулаад хамгаалах бүтэц босгоогүй тохиолдолд машин техник нүхний гүнээс илүү ойрхон зайд ойртож үл болно. Байр, амины сууц Гол мөрөн, бусад усны эх үүсвэр Гүний худаг, булаг Цэвэршүүлэх талбайн хил хязгаар
Байршил, м 15 10 50 2
Манай орны нөхцөл байдал, хөрсний онцлогоос хамаарч эдгээр зай хэмжээг өөрөөр тогтоосон байж болох. Ерөнхийдөө чийглэг, хөрсний сийрэгжилт ихтэй газар шүүрүүлэх талбайг худаг уснаас дор хаяж 200 м зайнд барьж байгуулна.
1