Page 1

НҮҮР АМНЫ СОГОГ ГАЖИГ ЗАСАЛ ШҮД УРЛАХУЙ, МАТЕРИАЛ СУДЛАЛ Нэг зөв хариултыг сонгоно уу. 1. Аль шүдний ямар гадаргуу трапеци хэлбэртэй байдаг вэ? А. дээд араа шүдний хацар талын гадаргуу B. доод араа шүдний хацар талын гадаргуу C. доод үүдэн шүдний хэлэн талын гадаргуу D. дээд үүдэн шүдний хацар талын гадаргуу E. соёо шүдний уруул талын гадаргуу 2.Хацар талын урд төвгөр ямар шүдэнд байдаг вэ? А. 44 B. 12 C. 35 D. 14 E.16 3. Хүний хамгийн том байнгын шүдийг сонгоно уу А. 17 B. 36 C. 16 D. 37 E. 27 4. Цөгц нь цүүц хэлбэртэй, хацар талын гадаргуу нь гүдгэр, 2 ховилтой тагнайн талын гадаргуу нь хүнхэр, гурвалжин хэлбэрийн хонхортой. Ямар шүд вэ? А. 11 B. 12 C. 31 D. 32 E. 41 5. 14 ба 24 шүдний цөгцний ялгагдах шинжүүдийг сонгоно уу A. сувгийн байрлалаар B. төвгөрүүдийн хэмжээгээр C. сурвалжийн шинжээр D. цөгцний гадаргын шинжээр E. цөгцний гүдгэрийн шинжээр 6. 14 ба 15 шүдний цөгцний ялгагдах шинжүүдийг сонгоно уу A. сувгийн байрлалаар B. төвгөрүүдийн хэмжээгээр C. сурвалжийн шинжээр D. цөгцний гадаргын шинжээр E. цөгцний гүдгэрийн шинжээр 7. Хоншоорын соёо шүд эрүүний соёо шүднээс ямар ялгаатай вэ? А. хэмжээгээр том B. цөгцний гадаргын шинжээр C. өнцгийн шинжээр D. хэмжээгээр жижиг E. сурвалжийн шинжээр 8. Загвар цутгахад анхаарах зүйлийг сонгоно уу. А. бөмбөлөг үүсэх B. ус нунтгийн харьцаа C. усны температур D. материалын төрөл E. хэвний материалыг зуурсан байдал 9. Аль шүдэн дээр өнцгийн шинж илүү сайн илэрсэн байдаг вэ? А. 11 B. 21 C. 12 D. 42 E. 32 10. Аль шүдэн дээр цөгцний гүдгэрийн шинж илүү сайн илэрсэн байдаг вэ? А. 16 B. 17 C. 16 ба 17 D. 18 E. 28 11. 16-р шүдний ховилуудын онцлогийг зөв сонгоно уу А. өвөр гадаргуугаас хацар талын гадаргуу руу, ар гадаргуугаас тагнайн гадаргуу руу, энэ хоёрыг холбосон нэг ховилтой B. өвөр гадаргуугаас тагнайн гадаргуу руу, ар гадаргуугаас хацар талын гадаргуу руу, энэ хоёрыг холбосон нэг ховилтой C. өвөр гадаргуугаас ар гадаргуу руу, хацар талын гадаргуугаас тагнайн гадаргуу руу үргэлжилсэн ховилтой D. өвөр гадаргуугаас тагнайн гадаргуу руу, ар гадаргуугаас хацар талын гадаргуу руу үргэлжилсэн хоёр ховилтой E. тагнайн талын төвгөрүүдийг хацар талын төвгөрүүдээс заагласан нэг дагуу ховилтой 12. Соёо шүдний таслах ирмэгийн төвгөр яаж байрлах вэ? А. өвөр гадаргууд ойр


B. ар гадаргууд ойр C. цөгцний голын шугамаар D. гадна өнцөгт E. дотор өнцөгт 13. Хацар талын дунд төвгөр ямар шүдэнд байх вэ? А. 16 B. 36C. 37D. 27E. 26 14. Уг шүдний цөгцний хацар талын гадаргуу трапеци хэлбэртэй, 1 босоо ховилтой. Тагнайн талын гадаргуу трапеци хэлбэртэй, 1 босоо ховилтой. Зажлах гадаргуу 4 төвгөртэй, 2 үндсэн болон эдгээрийг холбосон 1 туслах ховилтой. Ямар шүд вэ? А. 36 B. 37 C. 16 D. 17 E. 16 ба 17 15. Шүдэн дээр онь хаана үүсэх вэ? А. түшилцэж буй хоёр цөгцний ар өвөр налууны хооронд B.төвгөрүүдийн хооронд C. шүдний хацар талын гдаргууд D. шүдний хэлэн талын ховилд E. шүдний түшилцэх гадаргууны хооронд 16. НАСГЗаслын практикт хэрэглэдэг материалын ангиллыг сонгоно уу. А. үндсэн, нэмэлт B. үндсэн, туслах C. цөгцний, суурийн D. суурийн, дэрлэгийн E. шүдэлбэрийн, зэмсгийн 17. Дараах найрлагын гөлтгөнөөс аль нь хамгийн хатуу вэ? А. α - хувилбарын гөлтгөнө B. β - хувилбарын гөлтгөнө C. 40%-ийн хүчлээр бэхжүүлсэн гөлтгөнө D. энгийн гөлтгөнө E. байгалын гөлтгөнө 18. Хоёрдугаар төрлийн гөлтгөнийг хэрэглэх заалтын сонгоно уу А. тодорхой шүдний ажлын загвар гаргахад B. оношлогооны загвар гаргахад C. далд тогтоогууртай шүдэлбэрийн ажлын загвар гаргахад D. агшилт ихтэй металлын хайлшаар шүдэлбэр хийхэд Е. цутгамал нумтай шүдэлбэрийн ажлын загвар гаргахад 19. Альгинатын төрлийн хэвний материал нь өөртөө гөлтгөнө агуулсан мөртлөө яагаад зөөлөн хэвний материалын бүлэгт багтдаг вэ? А. аманд биежихдээ зөөлөн байдаг учраас B. амны хөндийн зөөлөн эдийн эсрэг дүрсийг гаргадаг учраас C. нэрмэл усанд зуурдаг учраас D. гөлтгөний орц нь бага байдаг учраас E. хэвийг амнаас салгахад урагддаг учраас 20. 100 грамм хэт хатуу гөлтгөний нунтагтай урвалд орох усны хэмжээ хэд байх вэ? А. 50 мл B. 30 мл C.19 мл D. 12 мл E. 25 мл 21. Шүдний практикт хэрэглэдэг хамгийн бага үнэт металын хайлшийн алтны орц хэд байх вэ? А. 60% B. 40% C. 75% D. 30% E. 99,9% 22. Загваржуулах материалын төрлийг сонгоно уу А. цутгуурын, суурийн, хашлагын, хэвний, зоомлын B. цутгуурын, суурийн, хашлагын, хэвний, бүрээсний C. цутгуурын, суурийн, хашлагын, хэвний, загварын D. цутгуурын, суурийн, хашлагын, хэвний, голонцрын E. цутгуурын, суурийн, хашлагын, хэвний, өнгөлгөөний 23. Шаазан шүд хуванцар сууринд бэхлэгдэх хүчин зүйлийг сонгоно уу. А. химийн


B. физик-химийн C. механик-биологийн D. механик E. физикийн 24. Метакрилийн хүчлийн метилийн эфирын томъёог сонгоно уу. А. CH =CH-COOH 2

B. CH =C(CH )-COOH 2

3

C. CH -C(CH )-COOCH 3

2

3

3

2

2

5

3

2

3

7

D. CH -C(CH )-COOC H E. CH -C(CH )-COOC H

25. Туслах материалын тодорхойлолтыг сонгоно уу. А. шүдэлбэрийн бүтцэнд ордог материал B. шүдэлбэр хийхэд хэрэглэдэг материал C. урланд хэрэглэгддэг материал D. эмнэл зүйд хэрэглэгддэг материал E. шүдний техникчийн хэрэглэдэг материал 26. Хоёр ба түүнээс олон металлуудын физик чанар нь хадгалагдсан холимгийг юу гэж нэрлэдэг вэ? А. хайлш B. амальгам C. үнэт метал D. мартенсит E. үнэт бус метал 27. Полимеризаци гэж юу вэ? А. мономероос полимер нэгдэл үүсэх урвал B. полимер мономер болтлоо задрах урвал C. мономер полимертэй нэгдэх урвал D. өндөр молекулт нэгдэл задрах урвал E. полимероос мономер үүсэх урвал 28. Үндсэн материалыг сонгоно уу А. гөлтгөнө B. алтны хайлш C. флюс D. лавай E. зэсийн хайлш 29. Силикон хэвний материал ямар хэвний материалын ангилалд багтах вэ? А. альгинат B. зөөлөн C. талсждаг D. эргэдэг гидроколлойд E. ус агуулсан 30. Чанаж хатуурдаг хуванцрыг аль үед нь эссэн гэж үзэх вэ? А. элс шиг үед B. утаслаг үед C. зуурсан гурил шиг болсон үед D. резин төст үед E. ширхэглэг үед 31. Полимерын химийн нэр юу вэ? А. диметилакрилат B. монометилметакрилат C. метакрилын хүчлийн метилийн эфир D. полиметакрилат E. гидрохинон 32. Хэвний материалд тавигдахгол шаардлагыг сонгоно уу.


А. загварын материалтай сайн наалдах B. усанд уусдаг байх C. дүрсийг тод гаргах D. амт, үнэргүй байх E. эзэлхүүний өөрчлөлтгүй 33. Изоколын зориулалтыг сонгоно уу. A. лавайг хуванцраас тусгаарлах B. хуванцрыг гөлтгөнөөс тусгаарлах C. шүдийг хуванцраас тусгаарлах D. тэвшнээс хуванцрыг тусгаарлах E. лавайг гөлтгөнөөс тусгаарлах 34. Эргэдэггүй гидроколлойд хэвний материалаар авсан хэвийг цутгатал хэдэн минут хадгалж болох вэ? А. 2-3 минут B. 10-15 минут C. 20-25 минут D. хэв авсны дараа шууд цутгана E. 1 цаг 35. Бүрэн шүдгүйдлийн үед тусгай хэвний халбага, өвчтөний хуучин шүдэлбэрийг ашиглан маш нимгэн, 2-3 мм давхаргаар хэв авахад хэрэглэж болох хэвний материалыг сонгоно уу? A. ZnO-эвгенолын паст B. альгинат C. поливинилсиликон D. конденсацийн силикон E. хэвний компаунд 36. Нэг хуванцар шүдэнд хэдэн миллилитр акрилын хуванцар ноогдох вэ? A. 1 B. 2 C. 0,5 D. 1,5 E. 0,25 37. Хуванцрын мономерын нэрийг сонгоно уу? A. полиметилметакрилын хүчлийн бутилын эфир B. дигидрокарбонат C. этиленгликоль D. метилметакрилын хүчлийн метилийн эфир E. гидрохинон 38. Чанаж хатуурдаг хуванцрын бөсөх урвал хэдэн үе шаттай вэ? A. 2 B. 5 C. 6 D. 4 E. 3 39. Гидрофиль шинж чанартай эластомерийг сонгоно уу? А. полиэфир B. полисульфид C. поливинилсиликон D. конденсацийн силикон E. альгинат 40. Шүднүүд бөөр бөөрөөрөө түшилцэн орших төлөвийг юу гэх вэ? А. шүдний эгнээний нум B. шүдний эгнээ C. үелэхүй D. хоршихуй E. зуулт 41. Хэвний халбаганы ангиллыг сонгоно уу? А. зуултын - хоршилтын B. байнгын - түр C. металлан - металл бус D. дан - давхар E. шүдтэй эрүүний - шүдгүй эрүүний 42. Үйлдэлтэй хэвийг ямар үед авах вэ? А. ажлын хэв авахад B. туслах хэв авахад


C. ажлын ба туслах хэв авахад D. давхар хэв авахад E. нүүрний хэв авахад 43. Тухайн эд эрхтний эерэг дүрсийг юу гэх вэ? А. хэв B. загвар C. давхар хэв D. урьдал хийц E. дан хэв 44. Хэвээ амнаас салгаж авахдаа: А. болгоомжтой хий оруулан салгана B. өвчтөн халбаганаас татна C. хэвийг хэлээр салгана D. шүдний утас ашиглана E. хэвийг хэсэгчлэн салгана 45. Эрүүнээс хэв авахад эхлээд хэвний аль хэсгийг дарах вэ? А. урд хэсэг B. арын хэсэг C. дунд хэсэг D. хажуу хэсэг E. шүдний эгнээний согогтой хэсгийг эхэлж дарна 46. Хоншоороос авсан хэвийг салгахдаа эхлээд хэвний аль хэсгийг салгах вэ? А. урд хэсгийг B. арын хэсгийг C. дунд хэсгийг D. хажуу хэсгийг E. шүдний эгнээний согогтой хэсгийг 47. Үүдэн шүд ямар үйл гүйцэтгэх вэ? А. жижиглэх B. бутлах C. зуух D. таслах E. зуух ба таслах 48. Давхар хэв гэж юу вэ? А. хэвний материалыг халбаган дээр зузаан тавьж авсан хэв B. нэг төрлийн хэвний материалаар хэсэгчлэн авсан хэв C. хоёр төрлийн материалаар авсан хэв D. сэндвич техник ашиглан нэг төрлийн материалаар авсан хэв E. сэндвич техник ашиглахгүйгээр авсан хэв 49. Хоншоороос хэв авахад эхлээд хэвний аль хэсгийг дарах вэ? А. урд хэсгийг B. арын хэсгийг C. дунд хэсгийг D. хажуу хэсгийг E. шүдний эгнээний согогтой хэсгийг 50. Хэв авахад гөлтгөнийг юугаар зуурах вэ? А. нэрмэл усаар B. 3% давсны уусмалаар C. хүйтэн усаар D. халуун усаар E. 20% глюкозын уусмалаар 51. Силиконоор хэв авахад юугаар зуурах вэ? А. давсны уусмалаар


B. хүйтэн усаар C. бүлээн усаар зуурна D. силиконыг усаар зуурах шаардлагагүй E. нэрмэл усаар 52. Хоншоор, эрүүний сүүн шүдний эгнээнд дараах бүлэг шүднүүдээс альнь байх вэ? А. 4 үүдэн шүдтэй B. 4 соёотой C. 4 бага араатай D. 8 бага араатай E. 4 агт араатай 53. Хоншоор, эрүүний байнгын шүдний эгнээнд дараах бүлэг шүднүүдээс аль нь байх вэ? А. 6 үүдэн шүдтэй B. 2 соёотой C. 8 бага араатай D. 6 их араатай E. 14 их араатай 54. Сүүн шүдний эгнээнд ямар шүднүүд байдаг вэ? А. 16 ба 26 B. 36 ба 46 C. 55 ба 65 D. 37 ба 47 E. 11 ба 21 55. Хэв авахад дулааны нөлөөнд силикон хэвний материалыг юугаар зуурах вэ? А. нэрмэл усаар B. ариутгасан уусмалаар C. 3% давсны уусмалаар D. хүйтэн усаар E. усаар зуурах шаардлагагүй 56. 16 шүдний цөгцний согогтой хүний хэлэх зовиурыг сонгоно уу. А. гоо сайхны B. үйл алдагдлын C. залгилттай холбоотой D. ерөнхий биеийн E. өвдөлт 57. Хоншоорын ба эрүүний шүднүүд ямар төлөвт хамгийн олон тооны цэгээр хорших вэ? А. голлосон хоршихуйн В. хажуугийн хоршихуйн С. урагшилсан хоршихуйн D. зажлах үед Е. үелэхүйн Олон зөв хариултыг сонгоно уу. 58. Шүдний техникч шүдэлбэрийг өнгөлөхдөө ямар багаж хэрэглэх вэ? 1. карборунд толгой 2. эсгий зүлгүүр 3. даавуун зүлгүүр 4. карборунд чулуу 5. фрез 59. Металл загварын давуу талыг сонгоноуу 1. ажиллахад хялбар 2. хугацаа хэмнэнэ 3. агшдаг 4. хадгалах боломжтой 5. бат бөх 60. Шүдний техникчийн хэрэглэх багажийг сонгоно уу


1. резин аяга 2. материал зуурах шпатель 3. микромотор 4. ножшпатель 5. хямсаа 61. Шүдийг лавайгаар загваржуулахад хэрэглэдэг лавайг сонгоно уу. 1. суурийн 2. хашлагын 3. цутгуурын 4. загваржуулах 5. наалдамхай 62. Урлангийн зохион байгуулалтанд ямар өрөөнүүд багтах вэ? 1. бэлтгэл өрөө 2. гөлтгөний өрөө 3. цутгуурын өрөө 4. үзлэгийн өрөө 5. амралтын өрөө 63. Цутгуурын өрөөнд ямар тоног төхөөрөмж байх вэ? 1. цахилгаан зуух 2. хийн баллон 3. цутгуурын аппарат 4. элсээр өнгөлөгч (sand blaster) 5. пресс 64. Өнгөлгөөний өрөөнд ямар тоног төхөөрөмжийг байрлуулах вэ? 1. гагнуурын аппарат 2. цутгуурын аппарат 3. зуух 4. өнгөлгөөний мотор 5. пресс 65. Гөлтгөнөн загварыг зориулалтаар нь яажангилахвэ? 1. үзүүлэнгийн 2. ажлын 3. оношийн 4. туслах 5. анатомын 66. Хоншоорын төвийн үүдэн шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу. 1. өнцгийн шинж илэрнэ 2. тагнайн талдаа 1 төвгөртэй 3. 5 гадаргатай


4. гүдгэрийн шинж тод илэрнэ 5. таслах ирмэг саран хэлбэртэй байж болно 67. Хоншоорын соёо шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу. 1. өнцгийн шинж сайн илэрнэ 2. цөгц нь ромбо хэлбэртэй 3. 4 гадаргатай 4. паалангийн босоо гүдгэр цөгцийг 2 гурвалжинд хуваана 5. түшилцэх гадарга нь тэгш өнцөгт хэлбэртэй 68. Хоншоорын нэгдүгээр их араа шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу. 1. цөгц нь тэгш өнцөгт хэлбэртэй 2. зажлах гадарга нь 4 төвгөртэй 3. таван гадаргатай 4. төвгөрүүд Ж маягийн ховилоор тусгаарлагдана 5. цөгцний гүдгэрийн шинж илрээгүй 69. Эрүүний төвийн үүдэн шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу. 1. цөгц нь тэгш өнцөгт хэлбэртэй 2. цөгцний гүдгэрийн шинж сайн илэрсэн 3. нийлсэн таван гадаргатай 4. хамгийн жижиг шүд 5. цөгцний өнцгийн шинж сайн илэрсэн 70. Эрүүний бага араа шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу. 1. цөгц нь шоо дөрвөлжин хэлбэртэй 2. зажлах гадаргадаа 2 төвгөртэй 3. 2 төвгөрийн хэмжээ ижил байна 4. 2 хажуугаасаа хавчигдсан хэлбэртэй 5. 4 гадаргатай 71. Эрүүний нэгдүгээр их араа шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу. 1. цөгц нь шоо дөрвөлжин хэлбэртэй 2. 5 төвгөртэй 3. 5 гадаргатай 4. төвгөрүүд Ж хэлбэрийн ховилоор тусгаарлагдана 5. цөгцний гүдгэрийн шинж сайн илэрнэ 72. Сүүн шүдэнд хамаарагдах шинжүүдийг сонгоно уу 1. хэмжээгээр жижиг 2. цөгц нь намхан 3. паалангийн өнгө цэхэр туяатай 4. цөгц нь нарийн 5. паалан сүүн цагаан өнгөтэй 73. Шаазан материалын дутагдалтай талуудыг багасгах аргыг сонгоно уу. 1. дан давхрагат шаазан бүрээс хийх 2. хосолмол бүрээс хийх 3. шаазанг илүүдэл усаар зуурах 4. олон давхрагат шаазан бүрээс хийх 5. шаазанг өндөр даралттай орчинд шарах 74. Өөрөө хатуурагч хуванцрын сул талуудыг сонгоно уу. 1. үнэ өртөг өндөр 2. шүлс ялгаралтыг ихэсгэдэг 3. хэврэг


4. үлдэгдэл мономер их хэмжээгээр агуулдаг 5. харшил үүсгэнэ 75. Аль нь үнэн зөв нөхцөл вэ? 1. хэвний компаунд хатуу боловч 45 хэмд урсамтгай болдог 2. хэвний компаундыг хөргөх юмуу халаахад жигд дулаантай болгохын тулд хугацаа шаардлагатай 3. хэвний компаундыг тухайн зассан хөндий тээгтэй эсэхийг шалгахад хэрэглэдэг 4. хэвний компаундыг хөргөх зорилгоор 16-18 хэмийн усыг ашигладаг, үүнээс бага хэмтэй ус нь өвчтөнд эвгүй ба тухайн хэвний дотоод даралтыг ихэсгэдэг 5. компаундыг тусгай халбаганы ирмэгийг эмжихэд Хэрэглэдэг 76. Альгинатын төрлийн хэвний материал ямар нөхцөлд биежих вэ? 1. 30 секунд зуурсны дараа бөөгнөрөлгүй гөлгөр болсон байх ёстой 2. 2-4.5 хоромын дотор биежих ёстой 3. шингэн зуурагдвал арай удаан биежинэ 4. биежихдээ эргэдэг гель хэлбэрт шилжнэ 5. биежихдээ эргэдэггүй гель хэлбэрт шилжнэ 77. Альгинатын хэвний тогтмол хэлбэрийн өөрчлөлт ямар нөхцөлд багасах вэ? 1. амнаас огцом салгахад багасна 2. нунтаг шингэний харьцааг зөв тааруулж зуурснаар багасна 3. хэв нь хангалттай зуузан байхад багасна 4. давсны уусмалаар зуурснаар багасна 5. аманд хэт удаан байлгаснаар багасна 78. Альгинатын хэвний материалаар авсан хэвийг ямар нөхцөлд хадгалах вэ? 1. хэвийг халдваргүйжүүлэх уусмалд хийх 2. альгинатан хэвийг аль болох түргэн цутгах 3. усанд дүрж 30-аас дээш минут хадгалах 4. чийгтэй орчинд богино хугацаанд хадгалах 5. тасалгааны хэмд 1 цаг хадгалж болно 79. Аль хэвний материал нь ариутгалд эзэлхүүний өөрчлөлт өгөх вэ? 1. нэмэлт силикон 2. агар 3. полисульфид 4. альгинат 5. полиэфир 80. Аль нь зөв нөхцөл вэ? 1. боксинг лавыг загвар цутгахад хэвний хашлага болгож хэрэглэдэг 2. суурийн лавыг ялтас хэлбэртэй үйлдвэрлэдэг 3. наалдамхай лав нь барьцалдах чанар их байдаг ба урьдал хийцийн бусад хэсгүүдийг хооронд нь бэхлэхэд хэрэглэдэг 4. суурийн лав нь амны салст бүрхэвчээс ялгаатай өнгөтэй байх ёстой 5. хашлаганы лавыг шатаасны дараа үнс нь 0,2%-иас илүүгүй байх ёстой 81. Метилметакрилатын мономерт тохирох нөхцлийг сонгоно уу. 1. молекулын жин нь 150 нм-с бага


2. полимер болсны дараа уурших үеийн даралт алга болдог 3. ердийн нөхцөлд 50 000 жинтэй гинж үүсгэдэг 4. полимерыг бодвол илүү нягтралтай 5. өрөөний дулаанд маш ууршимтгай, хүний бие махбодид хоргүй 82. НАСГЗ-ын практикт хэрэглэдэг туслах материалуудыг сонгоно уу. 1. мольдин 2. органик бус хүчил 3. флюс 4. алт 5. өөрөө хатуурагч хуванцар 83. Хэвний материалыг сонгоно уу. 1. эргэдэггүй гидроколлоид 2. эргэдэг гидроколлоид 3. цинк-оксид 4. гөлтгөнө 5. зөөлөн хуванцар 84. Нүүр амны согог заслын практикт хэрэглэдэг металлуудыг сонгоно уу.


1. алт 2. зэвэрдэггүй ган 3. титан 4. цагаан алт 5. паллади 85. Хиймэл шүдний материалыг сонгоно уу. 1. шаазан 2. металл 3. хуванцар 4. амальгам 5. мөнгө 86. Өөрөө хатуурдаг ба чанаж хатуурдаг хуванцрын ялгааг олно уу. 1. хуванцар шүдтэй наалдах байдал 2. биежих байдал 3. өнгө 4. гинжний урт 5. гуравдагч амин нэгдэл 87. Хуванцрын ёс дагуу биежих нөхцлийг сонгоно уу. 1. гэрэлгүй орчинд 2. шаазан саванд 3. битүү орчинд 4. хуванцар саванд 5. тасалгааны хэмд 88. Хуванцрыг ямар 3 бүлэгт хувааж авч үздэг вэ? 1. чанаж хатуурдаг хуванцар 2. өөрөө хатуурагч хуванцар 3. гэрлээр хатуурагч хуванцар 4. тунгалаг хуванцар 5. цагаан хуванцар 89. Альгинатын төрлийн хэвний материалын шинж чанарыг сонгоно уу. 1. зуурахад хялбар 2. дүрсийг тод гаргана


3. уян зөөлөн 4. богино хугацаанд агшдаг 5. гөлтгөнөөс бусад загварын материалтай хоршдоггүй 90. Өөрөө хатуурагч хуванцрыг ихэвчлэн ямар зорилгоор хэрэглэх вэ? 1. шүдэлбэрийн суурийг засах 2. чиг урлах 3. гажиг заслын зэмсэг урлах 4. бүрэн шүдгүйдлийн үед шүдэлбэр хийх 5. авагддаггүй шүдэлбэр засварлах 91. Гөлтгөний катализаторт аль нь хамаарах вэ? 1. Бура 2. KCl 3. Глюкоза 4. NaCl 5. Этанол 92. Шүдний эгнээний согогоос хэв авахад ямар хэвний материал тохиромжтой байдаг вэ? 1. цинк-оксид эвгенол 2. альгинат 3. хэвний гөлтгөнө 4. силикон 5. полисульфид 93. Шаазан шүдтэй харьцуулахад хуванцар шүд ямар байх вэ? 1. шүдэлбэрийн суурь ялтастай илүү наалддаг 2. түргэн элэгддэг 3. өөлөх ба засахад тохиромжтой 4. өнгөлөхөд хялбар 5. өнгө үзэмжтэй 94. Шаазангийн найрлаганд орох нэгдлийг сонгоно уу. 1. цагаан шавар 2. хээрийн жонш 3. кварц


4. байгалийн шохой 5. металын оксидууд 95. Хуванцрын бөсөх урвалын үе шатыг сонгоно уу. 1. элсжих 2. утасжих 3. гурилжих 4. ширхэгжих 5. резинжих 96. Аль нь үнэн зөв нөхцөл вэ? 1. хэв нь шүдний эсрэг дүрс юм 2. хэв нь зөөлөн эдийн эсрэг дүрсюм 3. загвар нь шүдний эерэг дүрс юм 4. загвар нь хэвнээс гаргасан дүрс юм 5. хэв ба загвар нь шүдний эерэг дүрс юм 97. Шүдэлбэр хийхэд бэлтгэх ерөнхий аргыг сонгоно уу. 1. ёзоор авах 2. шүдний чулуу гавах 3. шүдний тойрон эдийн эмчилгээ хийх 4. буйлны үрэвслийг намдаах 5. дээд уруулын хөвчийг тайрах 98. Шүдэлбэр хийхэд бэлтгэх тусгай аргыг сонгоно уу. 1. үүдэвчийн салстыг уртасгах 2. хөвч тайрах 3. түүшинг тэгшлэх 4. шүдний цоорлыг эмчлэх 5. салст бүрхүүл болон тойрон эдийг эмчлэх 99. Согог заслын эмчилгээний аргыг сонгоно уу. 1. шүдэлбэр 2. хиймэл эрхтэн 3. эрүү хоншоорын хугарлыг засах зэмсгүүд 4. ломбо 5. уруулын хөвч богиносгох 100. Шүдэлбэр нь ямар зорилготой хиймэл эрхтэн вэ? 1. согогийг нөхөн сэргээх


2. гоо сайхныг сэргээх 3. үйл ажиллагааг сэргээх 4. эмийн эмчилгээг дэмжих 5. нөхөн төлжүүлэх 101. Авагддаггүй шүдэлбэрийг сонгоно уу. 1. бүрээс 2. голонцортой шүд 3. зоомол 4. гүүрлэсэн шүдэлбэр 5. тал бүрээс 102. Шүдэлбэрийг хийх аргыг сонгоно уу. 1. цутгах 2. хэвлэх 3. шахах 4. матах 5. сунгах 103. Шүдэлбэрийн материалыг сонгоно уу. 1. хуванцар 2. шаазан 3. ган 4. үнэт металл 5. Cr-Co хайлш 104. Хэвний халбага хийх материалыг сонгоно уу. 1. шаазан 2. ган 3. мод 4. хуванцар 5. хөнгөн хайлагч 105. Дэгээг ямар тохиолдолд хэрэглэх вэ? 1. Шахмал суурьтай хэсгийн авагддаг шүдэлбэрийг тогтооход 2. цутгамал буйлтай шүдэлбэрийг тогтооход 3. гажиг заслын зэмсэг тогтооход 4. бүрэн шүдэлбэрийг тогтооход


5. бүрээс тогтооход 106. Өвчтөн 20 настай, эрэгтэй. Зовиур: шүд хугарсан, өвдөлттэй. Бодит үзлэг: цохиулснаас шүдний сурвалж хэсгээрээ хугарсан, салст нь шалбарсан. Хийж болох шүдэлбэрийг сонгоно уу. 1. ган бүрээс 2. голонцортой зоомол 3. шахмал буйлтай шүдэлбэр 4. голонцортой шүдэлбэр 5. имплант 107. Өвчтөн 18 настай, эмэгтэй. Зовиур: Гоо сайхны, ломбо тогтдоггүй. Бодит үзлэг: 21 зассан том хөндийтэй, цөгцний их хэмжээний согогтой, эмгэг элэгдэлтэй. Рентген шинжилгээ: Сурвалж гүйцэд ломбодогдсон, сурвалжийн оройд үрэвсэлгүй . Хийж болох тохиромжтой шүдэлбэрийг сонгоно уу. 1. Металл шаазан бүрээс 2. Цутгамал голонцортой металл шаазан бүрээс 3. Дан шаазан бүрээс 4. Шилэн ширхэгт голонцортой шаазан бүрээс 5. гүүрлэсэн шүдэлбэр 108. Хэвний халбаганы ангиллыг сонгоно уу. 1. дээд, доод шүдний эгнээний 2. хүүхдийн, том хүний 3. шүдтэй эрүүний, шүдгүй эрүүний 4. шүүртэй, шүүргүй 5. бүтэн, тал 109. Авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр тулгуур шүдэнд юугаар бэхлэгдэх вэ? 1. голонцор 2. зоомол 3. бүрээс 4. дэгээ 5. хуванцар буйл 110. Эрүүг өргөгч булчинг сонгоно уу.


1. чамархайн булчин 2. зажлуурын булчин 3. дотор далавчит булчин 4. гадна далавчит булчин 5. хоёр гэдэст булчин 111. Голлосон хоршихуйд тохирох шинжийг сонгоно уу. 1. залгих агшинд бий болно 2. зажлах мөчлөгийн эхлэл ба төгсгөл шат юм 3. хоншоорын ба эрүүний шүднүүд хамгийн олон цэгээр хоршино 4. эрүүний ба хоншоорын шүдний эгнээний голын шугам эрүү шилжсэн талруу зөрнө 5. эрүүний үений толгой үений хонхорт урагшилсан байрлал эзэлнэ 112. Хоолыг эрүүний аль нэг талаар зажилж идэх шалтгааныг сонгоно уу. 1. шүдний эгнээний согог 2. шүдний тойрон эдийн эмгэг 3. эрүүний үений эмгэг 4. шүдний хатуу эдийн цоорол 5. шүдний хатуу эдийн цоорлын хүндрэл 113. Беннетийн өнцгийн дундаж үзүүлэлтийг сонгоно уу. 1. 110°-120° 2. 30°-34° 3. 50°-60° 4. 15-17° 5. 90°-95° 114. Шүднүүд харгалзсан талынхаа өөр хоорондоо хүрэлцэх ёстой хэсгээрээ харьцаж байх төлөвийг юу гэх вэ? 1. зуулт 2. үелэхүй 3. харьцаа 4. хоршихуй


5. хавирахуй Шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 115. Шүдийг таслах ирмэг, зажлах гадарга талаас нь харахад уруул талын гадаргын голын шугамд ойр хэсэг нь илүү гүдгэр байна. Энэ шинжээр нь шүдийг хоншоор эрүүний шүдний аль нь болохыг ялгаж чадна. 116. Үүдэн шүдийг үүдэвч талаас нь харахад гол шугамд ойр өнцөг нь мохоо байна. Иймээс энэ шинжээр шүдийг баруун зүүн талын шүдний аль нь болохыг ялгаж чадна. 117. Шүдний техникч нь заавал шүдний урлангийн өрөөнд ажиллах ёстой. Учир нь шүдний техникч олон төрлийн тоног төхөөрөмж, материалтай харьцдаг. 118. Шүдний техникчийн ажлын нөхцөл нь хортой нөхцөлд тооцогддог. Учир нь олон төрлийн химийн бодистой харьцдаг. 119. Эрүүний 1-р их араа шүд таван төвгөртэй байдаг бол хоншоорын 1-р их араа шүд дөрвөн төвгөртэй байдаг. 120. Хэт халуун усаар хуванцар шүдэлбэрийг цэвэрлэх нь түүний тогтоцод муугаар нөлөөлнө. Яагаад гэвэл акрилын хуванцар нь дулаан тэсвэрлэх чанар нь харьцангуй сул байдаг. 121. Компаундаар авсан хэвийг зэсээр өнгөлөх үед загварт эзэлхүүний өөрчлөлт гардаг. Учир нь зэсээр өнгөлсөн загварыг электролизийн аргаар хийдэг. 122. Зоомлыг лавайгаар хэлбэржүүлэхэд зөвхөн шууд бус аргыг хэрэглэнэ. Учир нь өвчтөний шууд зассан шүдэнд лавайгаар загваржуулах боломжгүй. 123. Загварын хамгийн өндөр цэг нь хэвний хамгийн гүн цэг болдог. Учир нь загвар нь хэвний эсрэг дүрс юм. 124. Хэвний материалын гол шинж чанар нь биед хоргүй байх ёстой. Учир нь хэвний материал нь амны салсттай шууд хүрэлцдэг. 125. Хэвний компаунд нь дулаан дамжуулах чанараар муу. Иймээс компаундыг халаахдаа заавал нэмж сайн нухах хэрэгтэй.


126. 100 г хатуу гөлтгөнийг зуурахад 30 мл ус шаардлагатай. Харин тийм хэмжээний энгийн гөлтгөнийг зуурахад 20 мл ус шаардлагатай. 127. Хоршилтын мөр нь шүдний хөндлөн тэнхлэгт 40-45 градус өнцгөөр налсан, гялалзтал өнгөлсөн жижиг талбай маягийн хэлбэртэй байдаг. Учир нь хоршилтын мөр нь шүд хорших үеийн хавиралтаас үүсдэг. 128. Хажуугийн хоршихуйн төлөвт араа шүднүүд хэт ачааллаас хамгаалагддаг. Үүний учир нь хажуугийн хоршихуйн төлөвт эрүүний ажлын талд зөвхөн соёо шүднүүд хоршиж байдагтай холбоотой. 129. Хэл зөвхөн амтлах үүрэгтэй. Учир нь хоолыг зажилсны дараа залгих үед хэлний үзүүр эрүүний түүшинд тулж байрладаг. 130. Шаамий зуултыг дагуу чиглэлд тодорхойлдог. Иймээс ТРЗ-аар шаамий зуултын эмчилгээний бүрэн төлөвлөгөө гаргах боломжтой. 131. Үелэхүй өргөн хүрээтэй ойлголт юм. Учир нь энэ ойлголтод хоршихуй гэдэг ойлголт багтана. 132. Өвчтөн шинжлэх үндсэн аргыг бодит ба хийсвэр арга гэж ангилна. Яагаад гэвэл үндсэн зовиур нь тухайн хүний эмнэлэгт хандах шалтгаан болж буй зовиур юм. Дараах өгөгдлийг уялдуулан сонгоно уу. 133. Цөгцний өнцгийн шинжийг тохирох шүднүүдэд уялдуулан сонгоно уу. А. Цөгцний шинж сайн илэрсэн Б. Цөгцний шинж сул илэрсэн В. Цөгцний шинж илрээгүй 1. 11, 21 2. 16, 26 3. 32, 42 4. 34, 44 5. 31, 41


6. 12, 22 A.А246, Б13, В5 B. А135, Б6, В24 C. А35, Б2, В146 D. А6, Б123, В45 E. А16, Б23, В45 134. Цөгцний гүдгэрийн шинжийг тохирох шүдэнд уялдуулан сонгоно уу. А. Гүдгэрийн шинж сайн илэрсэн Б. Гүдгэрийн шинж илрээгүй 1. 16, 26 2. 11, 21 3. 32, 42 4. 31, 41 5. 12, 22 A.А123, Б45 B. А45, Б123 C. А13, Б245 D. А125, Б34 E. А34, Б125 135. Сурвалжийн шинжийг тохирох шүдэнд уялдуулан сонгоно уу. А. Сурвалжийн шинж сайн илэрсэн Б. Сурвалжийн шинж сул илэрсэн В. Сурвалжийн шинж илрээгүй 1.11, 21 2. 31, 41 3. 12, 22 4. 32, 42 5. бүх араа 6. 34, 44


A.А123, Б45, В6 B. А45, Б23, В16 C. А5, Б13, В246 D. А25, Б34, В16 E. А45, Б26, В13 136. Эмч болон техникчийн хэрэглэдэг багажийг ялгана уу. А. Эмч 1. нож шпатель Б. Техникч 2. сэтгүүр 3. халбага 4. загваржуулагч 5. материал зуурах шпатель A.А1235, Б145 B. А45, Б123 C. А13, Б245 D. А15, Б1234 E. А34, Б125 137. Дараах загваруудыг зориулалтаар нь өөр хооронд нь уялдуулна уу. А. Оношлогооны загвар Б. Хоршилтын загвар В.Ажлын загвар 1. Энгийн гөлтгөнөөр цутгана 2. Хатуу гөлтгөнөөр цутгана 3. Хэт хатуу гөлтгөнөөр цутгана 4. Онош тавьж эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад ашиглана 5. Шүдэлбэр бэлтгэх явцад хоршилт шалгана 6. Шүдэлбэр бэлтгэнэ A A1.3 Б 2.4 В3,6 B А 2,6 Б1,3 В3,4


C A1,4 Б1,5 B2,6 D А3,6 Б1,5 В1,5 E А3,4 Б1,6 В3,5 138. Альгинатын төрлийн хэвний материалын орцуудыг үүрэгтэй нь холбож дугаарлана уу. А. содын альгинат Б. содын фосфат В. кальцийн сульфат Г. кальцийн альгинат Д. ус Е. диамотеусын шороо Ж. гликоль З. аммонийн нэгдэл 1. уусамтгай альгинат болно 2. кальцийн сульфаттай урвалд орж удаашруулагч болно 3. уусдаггүй альгинат болно 4. гель нэгдэл болно 5. уусамтгай кальцийн ион бий болгоно 6.хэвний материалын консистенци ба уян чанарыг нөхцөлдүүлнэ 7. нунтгийг тоосгүйжүүлнэ 8. ариутгах үүргийг хангана А. А1, Б2, В3, Г4, Д5, Е6, Ж7, З8 B. А2, Б1, В3, Г4, Д5, Е6, Ж7, З8 C. А3, Б2, В1, Г4, Д5, Е6, Ж7, З8 D.А4, Б2, В3, Г1, Д5, Е6, Ж7, З8 E. А1, Б2, В3, Г7, Д5, Е8, Ж4, З6 139. Гель байдлаар үйлдвэрлэгдсэн агарын найрлагыг сонгоно уу. А. Ус Б. Агар


В. Бензоат Г. Натрийн давс Д. Боракс 1. 0,2 2. 12-15 3. 80-85 4. 0,1 5. 1-2 А. А1, Б2, В3, Г4, Д5 B. A2, Б3, В1, Г5, Д4 C. А3, Б2, В4, Г5, Д1 D. А5, Б4, В3, Г2, Д1 E. А4, Б5, В2, Г1, Д3 140. Хэвний болон загварын материалын зохимжийг уялдуулан сонгоно уу. A. Гипсэн загвар Б. Зэсээр өнгөлсөн загвар В. Мөнгөөр өнгөлсөн загвар Г. Эпокси 1. Компаунд 2. Цинк- оксид эвгенол 3. Альгинат 4. Силикон 5. Полиэфир 6. Полисульфид A. А23, Б256, В1456, Г3456 B. А234, Б56, В1234, Г135 C. А123, Б156, В345, Г125 D. А45, Б2356, В234, Г1256 E. А12345, Б14, В456, Г456 141. Загварын материалын төрлүүдийг зөв ангилна уу. А. Гөлтгөнийн төрлийн


Б. Металл В. Резин 1. Зэсээр өнгөлсөн загвар 2. Чулуун гипс 3. Эпокси 4. Жирийн гипс 5. Мөнгөөр өнгөлсөн загвар 6. Хөнгөн хайлагч загвар 7. Хэт хатуу гипс A. А247, Б156, В3 B. А2, Б15, В36 C. А24, Б134, В56 D. А47, Б35, В12 E. А67, Б45, В13 142. Хайлшийн найрлаганд ордог металуудыг үүрэгтэй нь холбон дугаарлана уу. А. Алт Б. Зэс В. Мөнгө Г. Цинк Д. Платини Е. Паллади Ж. Иридиум 1. Бат бөх чанарыг ихэсгэнэ 2. Уян хатан чанарыг ихэсгэнэ 3. Нарийн ширхэгтэй хайлш үүсгэнэ 4. Өнгө алдалтыг багасгана 5. Хайлах хэмийг ихэсгэнэ 6. Хайлах хэмийг багасгана 7. Өнгө алдуулна 8. Хайлшийг цайруулна A. А123, Б45, В156, Г5, Д2378, Е58, Ж4678


B. А2456, Б123, В156, Г7, Д45, Е12358, Ж23 C. А246, Б467, В578, Г8, Д458, Е1345, Ж358 D. А24, Б167, В178, Г6, Д13458, Е13458, Ж3 E. А24, Б1678, В1257, Г6, Д1358, Е4568, Ж3 143. Акрилийн хуванцрын нунтаг ба шингэний найрлаганд орох бодисуудыг ялгана уу. А. Нунтаг Б. Шингэн 1. Полимер 2. Мономер 3. Ингибитор 4. Метилметакрилат 5. Өнгө оруулагч ширхэг 6. Диоксид титан 7. Амино акселиратор 8. Органик бус пигмент 9. Пероксид инициатор A. А123, Б456789 B. А15689, Б2347 C. А2468, Б13579 D. А1247, Б3589 E. А1567, Б2349 144. Хэвний.материал ба шинж чанаруудыг уялдуулан сонгоно уу. А. Альгинат Б.Силикон В. Гөлтгөнө Г. Полисульфид Д. Полиэфир Е. Агар 1. Зөөлөн хэвний материал


2. Хатуу хэвний материал 3. Термопластик хэвний материал 4. Өртөг хямд 5. Дүрсийг тод гаргана 6. Тээгтэй шүднээс хэв авах боломжтой 7. Урагдахгүй 8. Материалыг удаан хадгалах боломжтой 9. Ариутгаж дахин хэрэглэх боломжтой 10. Агшина A А 1,4,10; Б 1,5,6,15; В 2,5 Г 3,5,9, Д 1,5,6,7 Е 1,5,6,7,8 B А 3,5,9 Б 1,5,6 В 1,5,6,7,8 Г 2,5 Д 1,5,6, 7 Е 1,4,10 C А 1,4,10; Б 1,5,6,7 В 2,5 Г 1,5,6,7,8 Д 1,5,6 Е 3,5,9 D А 1,5,6,7,8 Б 1,4 В 1,5,6,7 Г 1,5,6 Д 2,5 Е 3,5,9 E А 2,5 Б 1,5,6,7 В 1,4 Г 3,5,9 Д 1,5,6 Е 1,5,6,7,8 145. Төхөөрөмж: А. электромиограф В. гальванометр С. паралеллометр Хэрэглээ: 1. амны хөндийд үүсч болох цахилгаан гүйдлийг хэмжих 2. зажилах булчингийн үйлийг шинжлэх 3. загвар дээр тооцоололт хийх А. А1, В2, С3 В. А1, В3, С2 С. А2, В1, С3


D. А2, В3, С1 Е. А3, В1, С2 146. Зуултын төрөл: А. ортогнатик В. шаамий С. орсгой D. шулуун Зуултын шинж: 1. дагуу хавтгайд дээд ба доод үүдэн шүдний хооронд зай илэрч болно 2. хөндлөн хавтгайд доод их араа шүднүүд дээд их араа шүднүүдийг давж байрлаж болно 3. үүдэн шүднүүд таслах ирмэгээрээ хоршино 4. шүдний эгнээнд байгаа 32 шүд нь эрүүл байна А. А1, В2, С3, D4 В. А4, В2, С1, D3 С. А4, В1, С2, D3 D. А1, В3, С2, D4 Е. А3, В1, С2, D4 147. Ойлголт: А. үелэхүй В. хоршихуй С. зуулт Тодорхойлолт: 1. шүднүүд зажлах гадаргуугаараа харилцан нийлэх байдал 2. эрүүний үений үйлээр чиглүүлэгдсэн эрүүний толгойтой харьцах боломжийн бүх төлөв 3. дээд ба доод шүдний эгнээний голлосон


хоршихуйн төлөвт орших төлөв А. А1, В2, С3 В. А1, В3, С2 С. А2, В1, С3 D. А2, В3, С1 Е. А3, В1, С2 148. Хоршихуй: А. Голлосон В. Хажуугийн С. Урагшилсан Шинж: 1. Залгих үйл явцтай нэг зэрэг үүсдэг 2. Эрүү нүүрний булчингууд хоёр талд жигд бус агшина 3. Үений толгой үений товгорын оройд байрлана А. А1, В2, С3 В. А1, В3, С2 С. А2, В1, С3 D. А2, В3, С1 Е. А3, В1, С2 149. Зуултын гажиг: А. орсгой, шаамий В. муруй С. гүн зуулт Тодорхойлох хавтгай: 1. хөндлөн 2. дагуу 3. босоо


А. А1, В2, С3 В. А1, В3, С2 С. А2, В1, С3 D. А2, В3, С1 Е. А3, В1, С2 150. Шинжилгээний аргуудыг уялдуулан сонгоно уу. А. Үндсэн Б. Туслах В. Хийсвэр Г. Бодит 1. Харах ажиглах ба үзлэгийн багажийн тусламжтайгаар эмчийн гардан гүйцэтгэж буй шинжилгээний арга 2. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэсэл ашиглан онош тодруулах зорилгоор хэрэглэгдэж буй шинжилгээний арга 3. Бүртгэлхэсэг, зовиур, өвчний түүх, амьдралын түүх зэрэг дараалалтай байна 4. Нүүрний гадна үзлэг амны дотор үзлэг гэсэн дарааллаар явагдана. A A4, Б3, В2, Г1 B A2, Б3, В4, Г1 C A3, Б4, В2, Г1 D A1, Б2, В4, Г3 E A1, Б2, В3, Г4 ШҮДНИЙ ЦӨГЦНИЙ СОГОГ Нэг зөв хариултыг сонгоно уу. 151. Шаазан бүрээс хийх шүдийг ямар хэлбэртэй болгож засах вэ? А. цилиндр хэлбэртэй


B. огтлогдсон конус хэлбэртэй C. гурвалжин хэлбэртэй D. торх хэлбэртэй E. конус хэлбэртэй 152. Бүрээс хийх шүдний цөгцийг засахад анхаарах зүйлийг сонгоно уу. А. шүдний аюултай болон аюулгүй бүс B. хэв авах материал, түүний бэхжих хугацаа C. зуултын хүч D. борны урт E. загвар цутгах материал 153. Шүд болгоны аюултай бүсийн байрлалыг сонгоно уу. А. төвгөрт B. бүслүүр хэсэгт C. төрөлхийн ховил хонхорт D. гүдгэр хэсэгт E. уруул хацар талын гадаргууд 154. Бүрээс хийхээр зассан шүд эсрэг шүдтэйгээ яаж харьцах вэ? А. шүргэнэ B. хоршино C. хоршихгүй D. үелэнэ E. зуугдана 155. "Эмнэл зүйн хүзүүвч" гэж юу вэ? А. цөгц сурвалжийн хоорондын зааг ховил B. буйлны ирмэгээр байрлах ховил C. тугалмайн зааг хэсэг D. паалан цементийн зааг хэсэг E. паалангийн төгсөх хэсэг 156. Аюултай бүс гэж юу вэ? А. шүдний цөгцний гадаргын зөөлцөнд ойр хэсэг B. шүдний цөгцний гадаргын зөөлцнөөс алс хэсэг C. шүдний цөгцний цооролд өртөмтгий хэсэг


D. шүдний цөгцний бүслүүр хэсэг E. шүдний цөгцний төрөлхийн ховил хонхор 157. Үүдэн шүдийг засахдаа аль гадаргуугаас эхэлж засвал илүү тохиромжтой вэ? А. мезиал гадаргуугаас B. зажилах гадаргуугаас C. дистал гадаргуугаас D. хэлэн талын гадаргуугаас E. таслах ирмэгээс 158. 23-р шүдний цөгцний их хэмжээний согогийн үед ямар шүдэлбэр хийвэл зохимжтой вэ? А. зоомол B. хосолмол бүрээс C. хуванцар бүрээс D. голонцортой шүд E. гүүрлэсэн шүд 159. Голонцортой шүдийг ямар шүдэнд хийхэд илүү тохиромжтой вэ? А. олон сурвалжтай шүдэнд B. нэг сурвалжтай, өргөн сувагтай шүдэнд C. нэг сурвалжтай нарийн сувагтай шүдэнд D. тахир сурвалжтай шүдэнд E. голын хэсэгтээ салаалсан сурвалжтай шүдэнд 160. Түр бүрээс хийх зориулалттай материалыг сонгоно уу. А. чанаж хатуурдаг хуванцар B. зэвэрдэггүй ган C. гэрлийн нөлөөгөөр хатуурдаг хуванцар D. өөрөө хатуурдаг хуванцар E. шаазан 161. Араа шүдний цөгцний согогийн үед ямар өөрчлөлт үүсэх вэ? А. гоо сайхны B. нийгэмтэй харьцах харьцааны C. залгих үйлийн


D. зажлах үйлийн E. эрүүний үений 162. Зоомлын ломбоноос давуу тал нь юу вэ? А. зоомол нь ажиллагаа багатай B. зоомол нь өртөг багатай C. зоомол нь богино хугацаанд элэгддэг D. зоомол нь алдагдсан хэвийн хоршилтыг бий болгодог E. зоомлын хөндийг засахад илүү хялбар байдаг 163. Хуванцар бүрээсний ган бүрээснээс давуу тал нь юу вэ? А. элэгдэл багатай B. бат бөх C. өнгө нь хувирдаггүй D. өртөг багатай E. эдэлгээ сайтай 164. Шүдний цөгцний согогоос ямар хэвний материалаар хэв авбал илүү зохистой вэ? А. силикон B. альгинат C. гөлтгөнө D. компаунд E. цинк- оксид эвгенол 165. Шүдний цөгцний дунд хэмжээний согогийн үед цөгцний өндрийн хэдэн хувь алдагдах вэ? А. 1/3 хүртэл B. 1/3 C. 1/3-2/3 D. 1/2-2/3 E. 2/3-с их хэсэг гэмтэнэ 166. Шүдний цөгцний бага хэмжээний согогийн үед цөгцний өндрийн хэдэн хувь гэмтэх вэ? А. 1/3 хүртэл B. 1/3 C. 1/3-2/3


D. 1/2-2/3 E. 2/3-с их хэсэг гэмтэнэ 167. Шүдний цөгцний их хэмжээний согогийн үед цөгцний өндрийн хэдэн хувь гэмтэх вэ? А. 1/3 хүртэл B. 1/3 C. 1/3-2/3 D. 1/2-2/3 E. 2/3-с их хэсэг гэмтэнэ 168. Зоомлыг шүдэнд тааруулж үзэхдээ ямар материалыг ашиглах вэ? A. фосфат цемент B. К- силикон C. альгинат D. гөлтгөнө E. адгезив цемент 169. Бүрээсний түшилцэх гадаргууг шүдэнд тааруулж үзэхдээ ямар зүйлийг ашиглах вэ? A. сэтгүүр B. зуултын цаас C. рентген зураг D. дэрлэгтэй суурь хазуулах E. гөлтгөнө 170. Шүдний үүдэвч талын хатуу эдийн зузаан хэдэн мм байдаг вэ? А. 1.2-2.5 мм B. 2.0-4.0 мм C. 2.5-5.0 мм D. 0.5-1.0 мм E. 1.0-1.5 мм 171. Үүдэн шүдний таслах ирмэгээс зөөлц хүртэлх хатуу эдийн давхарга хэдэн мм байдаг вэ? А. 1-3 мм B. 2-4 мм


C.3-5 мм D.2.5-3.5 мм E. 0.5-1.0 мм 172. Шүдний цөгцөн хэсгийн согог нь ямар тохиолдолд үүсэх вэ? А. 1-2 шүд авахуулсан тохиолдолд B. шүдний эгнээний хэлбэр өөрчлөгдсөн үед C. шүд цөмийсөн үед D. шүдний цөгцний 1/3 нь алдагдсан болсон үед E. шүдний цөгцний өнгө өөрчлөгдсөн үед 173. Бүрээс хэлбэржүүлэх материалыг сонгоно уу. А. суурийн лавай B. наалдамхай лавай C. загваржуулах лавай D. парафин E. хашлагын лавай 174. Үүдэн шүдний цөгцний үүдэвч хэсэгт бүрээсний ирмэгийг яаж байрлуулдаг вэ? А. буйлны ирмэгтэй дор хаяжнэг түвшинд B. буйлны ирмэгт хүргэхгүй C. буйлны ирмэгээс хамаарахгүй D. түүшин сэртэнтэй нэг түвшинд E . түүшин сэртэнгийн ирмэгээс доош 175. Бүрээсний алтны сорьц хэд байдаг вэ? А. 916 B. 750 C. 583 D. 999 E. 1000 176. Алтны хайлшийг хатууруулах, алтны хайлах хэм ба хувийн жинг бууруулах зорилгоор алтны хайлшны найрлаганд оруулдаг боловч хайлшийн өнгөнд улаан туяа оруулдаг металлыг сонгоно уу А. мөнгө


B. палладий C. зэс D. цайр E. индий 177. Шүдний эгнээний согогийн эсрэг талд байрлах шүдэнд ямар өөрчлөлт илрэх вэ? А. шүдний хөдөлгөөн B. байрлалын өөрчлөлт C. налалт D. шүдний цоорол E. өнгөний өөрчлөлт 178. Шүдний цөгцний их хэмжээний согогийг ямар шүдэлбэрээр сэргээдэг вэ? А. зоомол B. бүрээс C. тал бүрээс D. шигтгэмэл E. голонцортой шүдэлбэр 179. Бүрээс хийх шүднээс хэр их өөлөх нь: A. Хэв авах материалаас хамаарна B. Ямар материалаар хийхээс хамаарна C. Хоншоор эсвэл эрүүний шүд эсэхээс хамаарна D. Сувгийн эмчилгээ хийгдсэн эсэхээс хамаарна E. Буйлны эмчилгээ хийгдсэн эсэхээс хамаарна 180. Дан цутгамал бүрээсний үйлтэй төвгөрийн хэсгийн зузаан хэд вэ? A. 1,0мм B. 1,2мм C. 1,5мм D. 1,8мм E. 2,0мм 181.Дан цутгамал бүрээсний үйлгүй төвгөрийн хэсгийн зузаан хэд вэ? A. 1,0 мм


B. 1,2 мм C. 1,5 мм D. 1,8 мм E. 2,0 мм 182.Дан цутгамал метал бүрээс хийхийн давуу тал юу вэ? A. Үзэмж сайн B. Амны салстад урвал өгөхгүй C. Зажлалтын даралтыг сайн даана D. Хөдөлгөөнтэй шүдэнд хийхэд тохиромжтой E. Буйланд урвал өгөхгүй 183. Бүрээс хийх шүдний зажлах гадаргуугаас хэр их зорох нь: A. Бүрээсний материалаас хамаарна B. Шүдний сувгийн байдлаас хамаарна C. Хорших шүднээс хамаарна D. Шүдний байршлаас хамаарна E. Шүдний өнгөнөөс хамаарна 184. Метал шаазан бүрээс болон дан цутгамал метал бүрээс хийхэд адил тал нь : A. Цутгуурын үе шат B. Бүрээсний загваржуулалт C. Технологийн үе шат D. Шүд засалтын дизайн E. Бүрээсний өнгөлгөө 185. Хоншоорын араа шүдний үйлтэй төвгөр нь аль вэ? A. зөвхөн хацар талын урд төвгөр B. зөвхөн хацар талын арын төвгөр C. зөвхөн тагнай талын урд төвгөр D. хацар талын төвгөрүүд E. тагнай талын төвгөрүүд 186. Хоншоорын араа шүдэнд хийгдэх бүрээсний үйлгүй төвгөрийн байрлалыг сонгон уу? A. зөвхөн хацар талын урд төвгөр B. зөвхөн хацар талын арын төвгөр C. зөвхөн тагнай талын урд төвгөр


D. хацар талын төвгөрүүд E. тагнай талын төвгөрүүд 187. Эрүүний араа шүдний үйлгүй төвгөр нь аль вэ? A. зөвхөн хацар талын урд төвгөр B. зөвхөн хацар талын арын төвгөр C. зөвхөн хэлэн талын урд төвгөр D. хацар талын төвгөрүүд E. хэлэн талын төвгөрүүд 188. Эрүүний араа шүдний үйлтэй төвгөр нь аль вэ? A. зөвхөн хацар талын урд төвгөр B. зөвхөн хацар талын арын төвгөр C. зөвхөн хэлэн талын урд төвгөр D. хацар талын төвгөрүүд E. хэлэн талын төвгөрүүд 189. Эдгээр margin-ы төрлүүдээс аль нь буруу вэ? A. shoulder margin B. chamfer margin C. beveled chisel margin D. beveled shoulder margin E. sloped shoulder margin 190. Метал-шаазан бүрээсний шаазангийн зузаан хэдэн мм байвал тохиромжтой вэ? A. 1.0-1.2 мм B. 1.2-1.5 мм C. 1.5-1.7 мм D. 1.7-1.9 мм E. 1.9-2.0 мм Олон зөв хариултыг сонгоно уу. 191. 12-р шүдний цөгцний 2/3 байхгүй тохиолдолд ямар шүдэлбэр хийх вэ? 1. гүүрлэсэн шүдэлбэр 2. цутгамал буйлтай шүдэлбэр 3. шахмал буйлтай шүдэлбэр 4. голонцортой шүдэлбэр


5. зоомол 192. Шүдний цөгцний согог үүсгэх шалтгааныг сонгоно уу? 1. шүдний өнгөний өөрчлөлт 2. шүдний цоорол 3. шүд суларч унах 4. гэмтэл 5. шүд авахуулах 193. Шүдний цөгцний согогтой өвчтөнөөс ямар хэв авах вэ? 1. оношлогооны хэв 2. ажлын хэв 3. давхар хэв 4. туслах хэв 5. амны хөндийн хэв 194. Үүдэн шүдний цөгцний согогийн үед ямар бүрээс хийх вэ? 1. шаазан 2. хуванцар 3. хосолмол 4. алтан 5. ган 195. Араа шүдний цөгцний согогийн үед ямар бүрээс хийх вэ? 1. ган 2. алтан 3. хосолмол 4. хуванцар 5. шаазан 196. Шүдний цөгцний согогоос урьдчилан сэргийлэх аргыг сонгоно уу? 1. ундны усыг фторжуулах 2. амны хөндийн эрүүл ахуйг сахих 3. эмчийн хяналтанд байх 4. жирэмсэн эхийг эмчийн хяналтанд авах 5. фторт лак, түрхлэг хэрэглэх 197. Шүдний цөгцний согогтой хүнээс авах асуумжид дараах зүйлүүдээс аль нь багтах вэ?


1. гоо сайхны зовиур 2. хүчилтэй ажилладаг эсэх 3. бага насандаа өвчилж байсан халдварт өвчин 4. шүдний цөгцний согогийн хэмжээ 5. шүдний цөгцний согогийн байршил 198. Зоомол хийх шүдний цөгцийг засахад харгалзах зүйлийг сонгоно уу? 1. согог аль бүлгийн шүдэнд үүссэн 2. зоомол хийх материал 3. тухайн шүдний цөгцний онцлог бүтэц 4. согогийн байрлал 5. хоршилтын байдал 199. Бүрээс хийх шүдний цөгцийг засахад харгалзах зүйлийг сонгоно уу? 1. тухайн шүдний цөгцний онцлог бүтэц 2. гоо сайхан 3. бүрээс хийх материал 4. тухайн шүдний паалангийн зузаан 5. согог аль бүлгийн шүдэнд үүссэн 200. Хосолмол бүрээсний сайн талуудыг дурьдана уу? 1. 10 дээш жил эдлэх боломжтой 2. бат бөх 3. өнгөө удаан хадгалах чанартай 4. хямд 5. ажиллагаа багатай 201. Хуванцар бүрээс хийх эсрэг заалтыг сонгоно уу. 1. гүн зуулт 2. шүдний хатуу эдийн эмгэг элэгдэл 3. шүднүүдийн давхарласан байрлал 4. араа шүдний цөгцний согог 5. шүдний өнгөний гажиг 202. Аль нь гүүрэлсэн шүдэлбэрийн төрөл вэ? 1. Холливууд 2. Вилсон


3. Мичиган 4. Мериланд 5. Дэгээт 203. Хосолмол бүрээс хийхэд ямар материалуудыг хослуулж хэрэглэх вэ? 1. ган-хуванцар 2. үнэт металл-шаазан 3. металл-шаазан 4. шаазан-хуванцар 5. үнэт металл- үнэт бус металл 204. Бүрээс нь ямар зориулалттай вэ? 1. гажиг заслын зэмсгийн хэсэг 2. гүүрэлсэн шүдэлбэрийн тулгуур 3. шүдний цөгцний хэлбэрийг сэргээх шүдэлбэр 4. шүдний эгнээний согогийг сэргээх шүдэлбэр 5. буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэх зэмсэг 205. Шүдний цөгцний согогтой хүн ямар зовиур хэлэх вэ? 1. хэл ярианы өөрчлөлт 2. шүднийөвдөлт 3. гоо сайхан 4. үйл алдагдал 5. ам хуурайших 206. Бэлэн болсон бүрээс ямар шаардлагад нийцсэн байх ёстой вэ? 1. шүдний цөгцний хэлбэр дүрсийг сэргээсэн байх 2. зажлах үйлийг сэргээсэн байх 3. гоо сайхны үзэмжийг сэргээсэн байх 4. хажуу шүдтэйгээ түшилцээгүй байх 5. хоршилтыг бага зэрэг өндөрсгөсөн байх 207. Бүрээс хийх шүдийг засахын өмнө ихэвчлэн ямар үйлдэл хийх вэ? 1. премедикаци хийнэ 2. ерөнхий мэдээ алдуулалт хийнэ 3. шүдний мэдрэлийг авч сувгийг ломбодно


4. хэсгийн мэдээ алдуулалт хийнэ 5. засах шүдийг угаана 208. Голонцортой шүд хийх шүдний сурвалж нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? 1. оройдоо үрэвсэлгүй байх 2. суваг нь ломбодогдсон байх 3. сурвалжийн хананы зузаан 2 мм-ээс зузаан байх 4. ясны эдийн шимэгдэл 3-4 дүгээр зэрэгтэй байх 5. шүд 3-4 зэргийн хөдөлгөөнтэй байх 209. Эмнэл зүйд хуванцар нүүрэвчтэй ган бүрээс хийхэд ямар багаж хэрэглэх вэ? 1. түшилцэх гадаргууг засах багаж 2. бор 3. үзлэгийн толь 4. фрез 5. финир, полир 210. Бүрээсийг ямар материалаар хийдэг вэ? 1. үнэт металл 2. ган 3. шаазан 4. хуванцар 5. металл-шаазангийн хослол 211. Зоомлыг ямар материалаар хийдэг вэ? 1. алт 2. шаазан 3. металл 4. силикон 5. поливинилсилоксан 212. Голонцрын төрлийг сонгоно уу. 1. стандарт 2. цутгамал 3. индивидуаль 4. шилэн ширхэгт (fiber post) 5. гуттаперч


213. Зоомол нь шүдний хэдэн гадаргууг хамардаг шүдэлбэр вэ? 1. 1гадаргыг 2. 2гадаргыг 3. 3гадаргыг 4. 4гадаргыг 5. шүдийг бүхэлд нь бүрнэ 214.Ган бүрээсийг наахын өмнө ямар зүйлсийг шалгаж үздэг вэ? 1. түшилцэх цэгийг утсаар шалгах 2. хоршихуйг шалгах 3. бүрээсний ирмэгийг шалгах 4. шүдийг тохируулж засах 5. бүрээсний өнгө үзэх 215. Цутгамал ган бүрээс хийх шүдний цөгцийг хэдэн градус налуулж засч болох вэ? 1. 30° 2. 0° 3. 90° 4. 6° 5. 45° 216. Араа шүдний цөгцний бага хэмжээний согогийн үед ямар шүдэлбэр хийдэг вэ? 1. хуванцар бүрээс 2. алтан бүрээс 3. хосолмол бүрээс 4. алтан зоомол 5. шаазан бүрээс 217. Зоомлын ломбоноос давуу талыг сонгоно уу. 1. хоёрдогч цоорлоос сэргийлнэ 2. хоршилтыг илүү сэргээнэ 3. цөгцний хэлбэрийг илүү сэргээнэ 4. бага элэгдэнэ 5. илүү удаан эдэлгээтэй 218. Шаазан бүрээсний хуванцар бүрээснээс давуу талыг сонгоно уу. 1. өнгө тохиромж сайтай 2. удаан эдэлгээтэй 3. өнгөө удаан хадгална


4. өртөг багатай 5. технологи энгийн 219. Шаазан бүрээсний ган бүрээснээс давуу талыг сонгоно уу. 1. өнгө тохиромж сайтай 2. гоо сайхны хувьд илүү тохиромжтой 3. үүдэн шүдэнд хийх боломжтой 4. технологи энгийн 5. бат бөх 220. Бүрээс хийх үед шүд засахад зөөлц ямар шалтгаанаар гэмтэж болох вэ? 1. Температурын өөрчлөлт 2. Борны даралт 3. Борны эргэлтийн хурд 4. Наконечникын усхэт хүйтэн 5. Шүлс их ялгарах үед 221.Бүрээсний ирмэгийг буйлны дээр байрлуулсанаар үйл ажиллагаанд ямар нөлөөтэй вэ? 1. Хэв авахад хүндрэлтэй 2. Цэвэрлэхэд хялбар 3. Корд хийх шаардлагатай 4. Шүд засахад хялбар 5. Үүдэн бүлэг шүдэнд тохиромжтой 222. Бүрээсний ирмэгийг буйлны доогуур байрлуулсанаар үйл ажиллагаанд ямар нөлөөтэй вэ? 1. Ажлын хэв авахад хүндрэлтэй 2. Үзэмж сайтай 3. Шүдний ирмэг засахад хүндрэлтэй 4. Корд хийх шаардлагатай 5. Араа бүлэг шүдэнд тохиромжтой 223. Бүрээс хийх шүдийг засах үед анхаарах зүйлсийг дурьдана уу? 1. Хатуу эдийн зузаан 2. Наконечникийн эргэлтийн хурд 3. Наконечникийн усны температур


4. Зөөлцийн хэлбэр 5. Шүдний чийгшэл 224. Бүрээс хийхийн өмнө ямар эмчилгээ хийгдсэн байх шаардлагатай вэ? 1. Шүдний цоорлын эмчилгээ 2. Нүүр амны гажиг заслын эмчилгээ 3. Шүдний тулгуур эдийн эмчилгээ 4. Амны салстын эмчилгээ 5. Амны хөндийн мэс заслын эмчилгээ 225. Бүрээс хийхэд зориулж шүд засах үед чиглүүлэгч ховил ямар үүрэгтэй вэ? 1. Буйл гэмтэхээс сэргийлнэ 2. Хатуу эдээс хэр их зорохыг чиглүүлнэ 3. Ирмэг (margin) гаргахад тохиромжтой 4. Шүдний хэлбэр хадгалахад 5. Зөөлц хэт халахаас сэргийлнэ 226. Түр бүрээс дараах үүрэгтэйвэ? 1. Тулгуур эдийг хамгаална 2. Зөөлцийг хамгаална 3. Хатуу эдийн гэмтлээс сэргийлнэ 4. Цөгцний хугаралаас сэргийлнэ 5. Сурвалжын хугаралаас хамгаална 227. Бүрээс хийх шүдийг засахад чиглүүлэгч ховилыг (guiding grooves) хаана гаргадаг вэ? 1. Таслах ирмэг 2. Зажлах гадаргуу 3. Хацар талын гадаргуу 4. Медиал талын гадаргуу 5. Дистал талын гадаргуу 228. Эдгээр margin-ы төрлүүдээс зөвийг сонгоно уу? 1. shoulder margin 2. chamfer margin 3. sloped shoulder margin 4. sloped chamfer margin


5. beveled chisel margin 229. Авагддаггүй шүдэлбэртэй өвчтөн ямар тохиолдолд давтан үзлэгийн хугацаанаас өмнө эмчид хандаж болох вэ? 1. бүрээс унасан 2. бүрээс эмтэрсэн 3. голонцор хугарсан 4. бүрээс хөдөлсөн 5. тулгуур эд үрэвссэн 230. Араа шүдний түр бүрээсэнд тавигдах шаардлагыг сонгоно уу? 1. Хажуугийн шүдтэй түшилцэх шаардлагагүй 2. Байнгын бүрээснээс зузаан байх 3. Бараан өнгөөр хийнэ 4. Гөлгөр 5. Чиглүүлэгч ховилтой Шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 231. Метал-шаазангийн хосолмол бүрээс хийхэд никель-хромын хайлшийг ашигладаг.Ингэснээр шаазан нүүрэвчийн тогтоц нь илүү болдог. 232. Хуванцар бүрээс хийх шүдний цөгцийг засахад хүзүүвч хэсэгт нь догол гаргадаг. Яагаад гэвэл догол гаргасан хэсэгт бүрээсний бүслүүрийг байрлуулдаг. 233. Хуванцар бүрээс хийх шүдний ажлын хэвийг силиконоор авна. Учир нь хуванцар бүрээсийг гөлтгөнөн загвар дээр лаваар загваржуулдаг. 234. Бүрээс хийх шүдний зөөлцийг авч сувгийг нь ломбодох заалттай. Учир ньбүрээс хийсэн шүд болгон хэт мэдрэг болдог. 235. Шаазан болон хуванцар бүрээс хийх үед шүдний өнгийг тодорхойлох шаардлагатай.Иймээс шүдний өнгийг тодорхойлохдоо өнгө үзэгчийг ашигладаг. 236. Голонцортой шүдэлбэрийг доод эрүүний үүдэн шүдэнд хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Иймээс голонцортой шүдэлбэр хийхийн өмнө рентген зураг авах нь маш чухал.


237. Бүрээсийг хийх аргаар нь цутгамал, хэлбэмэл гэж ангилдаг. Яагаад гэвэл шүдний цөгцний бага хэмжээний согогийг бүрээсээр сэргээдэг. Дараах өгөгдлийг уялдуулан сонгоно уу. 238. Голонцортой цутгамал шүдэлбэр хийх эмнэл зүй, урлангийн үе шатыг ялгана уу. А. эмнэл зүйн: Б. урлангийн: 1. өвчтөн үзэх 2. цөгцний ёзоорыг өөлж засах 3. сурвалжийн суваг өргөсгөх 4. голонцорыг тааруулах 5. загвар цутгах 6. шүдний цөгцийг лавайгаар загваржуулах 7. металаар цутгах 8. голонцортой хэв авах 9. бэлэн болсон шүдэлбэрийг өөлж өнгөлөх 10. бэлэн болсон шүдэлбэрийг аманд суулгах А. А 1,2,3,4,8, Б 5,6,7,9,10 B. А 1,2,3,4,8,10 Б 5,6,7,9 C. А 1,2,3,4,8,9,10 Б 5,6,7 D. А 2,3,4,8,10 Б 1,5,6,7,9 E. А 1,2,3,4,5,6,8,10 Б 7,9 239. Шүдэлбэрийн төрлүүдэд тохирох давуу талуудыг ялгана уу? А. хуванцар бүрээс В. шаазан бүрээс Давуу талууд 1. элэгддэггүй 2. технологи энгийн 3. үнэ өртөг бага


4. шүдний өнгийг гаргах илүү боломжтой 5. өнгөө алддаггүй А. А 1,4,5 В 2,3 В. А 2,3 В 1,4,5 С. А 1,3,5 В 2,4 D. А 2,4 В 1,3,5 E. А 1,2,3 В 4,5 240. Дараах шүдэлбэрийн төрлүүдэд тохирох давуу талуудыг ялгана уу? А. ган бүрээс В. хуванцар бүрээс Давуу талууд 1. бат бөх 2. араа шүдэнд хийх боломжтой 3. бага элэгддэг 4. гоо сайхны хувьд тохиромжтой 5. технологи энгийн А. А 1,4,5 В 2,3 В. А 2,3 В 1,4,5 С. А 1,3,5 В 2,4 D. А 2,4 В 1,3,5 E. А 1,2,3 В 4,5 241. Дараах шүдэлбэрүүдийг хийх аргуудыг уялдуулан сонгоно уу? А. ган бүрээс В. хуванцар бүрээс С. шаазан бүрээс Хийх технологи 1. цутгах 2. шатаах 3. хэвлэх 4. шахах


А. А 1,3 B 4 С 2 В. А 4 B 1,3 С 2 С. А 2 В 1,3 С 4 D. А 1,3 В 2 С 4 Е. А 2 В 4 С 1,3 242. Шүдэлбэрийн төрлүүдэд тохирох шүд засалтын онцлогуудыг ялгана уу? А. ган бүрээс В. шаазан бүрээс С. метал-шаазан бүрээс Шүдний цөгцийг засах онцлог 1. шүдний хүзүүвч хэсэгт догол гаргаж засна 2. шүдний үүдэвч талын ба түшилцэх гадаргууг нэмж засна 3. доголыг буйлны ирмэгтэй нэг түвшинд гаргаж болно 4. шүдний 5 гадаргууг харьцангуй нимгэн засна А. А 1,3 B 4 С 2 В. А 4 B 1,3 С 2 С. А 2 В 1,3 С 4 D. А 1,3 В 2 С 4 Е. А 2 В 4 С 1,3 243. Дараах шүдэлбэрээр эмчилж болох шүдийг сонгоно уу? А. ган бүрээс В. шаазан бүрээс С. металл-шаазан бүрээс Бүрээс хийж болох шүд 1. үүдэн шүд ба соёо 2. араа шүд 3. нийт шүд


А. А1 В2 С3 В. А1 В3 С2 С. А2 В1 С3 D. А2 В3 С1 Е. А3 В1 С2 244. Металл шаазан хосолмол бүрээс хийх эмнэл зүй ба урлангийн дарааллыг зөв байрлуулна уу? А. Эмнэлзүйн Б. Урлангийн 1. Цутгуурын систем бэлтгэх 2. Металл суурий гөнгөлөх 3. Паалангийн давхрага тавих 4. Металл суурийг исэлдүүлэх 5. Бүрээсийг шүдэнд наах 6. Металлын өнгө дарагч тавих 7. Гялгар давхрага тавих 8. Металл суурийг аманд шалгах 9. Түр бүрээс тааруулж наах 10. Дентин давхрага тавих A A1,2,3,4,5,6,7 Б8,9 B A2,4,6,8,10 Б1,3,5,7,9 C A5,4,8,7 Б1,2,3,6,9,10 D A9,8,5 Б1,2,4,6,10,3,7 E A3,6,9 Б1,2,4,5,7,8,10 ШҮДНИЙ ЭГНЭЭНИЙ СОГОГ Нэг зөв хариултыг сонгоно уу. 245. Шүдний эгнээний дунд хэмжээний согогийн үед хэдэн шүд байхгүй байх вэ? А. 1-3 шүд


B. 4-6 шүд C. 7-9 шүд D. 10-12 шүд E. 12 дээш тооны шүд 246. Шүдний эгнээний бага хэмжээний согогийн үед хэдэн шүд байхгүй байх вэ? А. 1-3 шүд B. 4-6 шүд C. 7-9 шүд D. 10-12 шүд E. 12 дээш тооны шүд 247. Шүдний эгнээний их хэмжээний согогийн үед хэдэн шүд байхгүй байх вэ? А. 1-3 шүд B. 4-6 шүд C. 7-9 шүд D. 9-16 шүд E. 17-32 шүд 248. 8760032100340078 8700032112005000 эмчилгээг сонгоно уу? А. цутгамал, шахмал шүдэлбэр B. хэлбэмэл C. шатаамал D. имплант E. шүдэлбэр хийх шаардлагагүй 249. 0765432112345670 0065432112345600 -ний үеийн эмчилгээг сонгоно уу? А. цутгамал B. шахмал C. хэлбэмэл D. шатаамал E. шүдэлбэр хийх шаардлагагүй 250. 0700000000000070 0000002112000078 эмчилгээг сонгоно уу?


А. цутгамал бүрээс B. шахмал шүдэлбэр C. хэлбэмэл D. шатаамал E. шүдэлбэр хийх шаардлагагүй 251. Шүдэлбэрт дасах 3 үе шатын зөв дарааллыг сонгоно уу? А. цочролын, саатлын, хагас саатлын B. хагас саатлын, саатлын, цочролын C. саатлын, хагас саатлын, цочролын D. цочролын, хагас саатлын, саатлын E. хагас саатлын, цочролын, саатлын 252. 0000000012345678 8765432100000000 зуултын өндөр, голлосон хоршихуйг тодорхойлох шаардлагатай юу? А. шаардлагатай В. голлосон хоршихуйг тодорхойлох шаардлагагүй С. зөвхөн голлосон хоршихуйг тодорхойлох шаардлагатай D. зөвхөн зуултын өндрийг тодорхойлох шаардлагатай E. ямар төрлийн шүдэлбэр хийхээс хамаарна 253. 0000000000000000 8765432112345678 зуултын өндөр, голлосон хоршихуйг тодорхойлох шаардлагатай юу? А. шаардлагатай В. голлосон хоршихуйг тодорхойлох шаардлагагүй С. зөвхөн голлосон хоршихуйг тодорхойлох шаардлагатай D. зөвхөн зуултын өндрийг тодорхойлох шаардлагатай E. ямар төрлийн шүдэлбэр хийхээс хамаарна 254. Дэрлэгийн дагуу муруй ямар шугам/муруй/-тай параллель байх вэ? А. Шпеегийн B. Камперын C. Уилсоны


D. Франкфуртын E. хүүхэн харааны 255. Шүдээ авахуулсан эмчлүүлэгч хэдэн хоногийн дараа хэвээ авахуулах вэ? А. 7-10 B. 14-21 C. 21-28 D. 30 дээш E. 60 дээш 256. Шүдний эгнээний их хэмжээний согогийн үед хэв авахад юуг анхаарах вэ? А. голдирлын байдал B. салстын өнгө C. шүдний өнгө, хэлбэр, хэмжээ D. нүүрний доод 1/3-ийн тайван байдлын өндөр E. нүүрний гадна төрх 257. Хугарсан шүдэлбэрийг юугаар түр тогтоох вэ? А. гөлтгөний цавуу B. наалдамхай лавай C. протакрилын цавуу D. өөрөө хатуурагч хуванцар E. мономер 258. Шүдний эгнээний урд хэсгийн согог Кеннедийн хэддүгээр ангилалд хамаарагдах вэ? А. - IV B. - II C. -I D. - III E. -V 259. Шүдний эгнээний нэг талын төгсгөлийн согог Кеннедийн хэддүгээр ангилалд хамаарагдах вэ? А. - IV B. - II C. - I


D. - III E. - V 260. Шүдний эгнээний хоёр талын төгсгөлийн согог Кеннедийн хэддүгээр ангилалд хамаарагдах вэ? А. - IV B. - II C. - I D. - III E. -V 261. Нэг талын хөвөөлсөн шүдтэй шүдний эгнээний согог Кеннедийн хэддүгээр ангилалд хамаарагдах вэ? А. - IV B. - II C. - I D. - III E. -V 262. Урд болон хажуу хэсгийн хоёр талдаа хөвөөлсөн шүдтэй шүдний эгнээний согог Кеннедийн хэддүгээр ангилалд хамаарагдах вэ? А. - IV B. - II C. - I D. - III E. -V 263. Металл-шаазан шүдэлбэрийг цутгамал металл-хуванцар шүдэлбэртэй харьцуулна уу А. Элэгдэл багатай, өнгөө хадгална B. Элэгдэнэ, өнгө хувирна C. Таарамж муу D. Хийхэд хялбар E. Түр хугацаанд ашиглана 264. Гүүрлэсэн шүдэлбэрт дасах хугацааг сонгоно уу? А. 2-3 хоногоос 10 хоногт B. 10-15 хоногоос 15 хоногт


C. 5-6 хоногоос 20 хоногт D. 5-6 хоногоос 1 сард E.1хоногт 265. Гүүрэлсэн шүдэлбэрийг авагддаг цутгамал шүдэлбэртэй харьцуулна уу? А. дасах нь хурдан, тойрон эдэд үзүүлэх ачаалал ихтэй B. дасах нь удаан, тойрон эдэд үзүүлэх ачаалал ихтэй C. дасах нь хурдан, тойрон эдэд үзүүлэх ачаалал бага D. дасах нь удаан, тойрон эдэд үзүүлэх ачаалал бага E. дасах нь хурдан, тойрон эдэд ачаалал үзүүлдэггүй 266. Хорших шүдгүй шүдний холбоос эдийн завсар яаж өөрчлөгдөхвэ? А. өргөснө B. нарийсна C. өөрчлөгдөхгүй D. ясжилт үүснэ E.шимэгдэнэ 267. Шүдний эгнээний согогийг авагддаг цутгамал шүдэлбэрээр сэргээх үед шүдэлбэрийн хийцийн ямар хэсэг босоо чиглэлийн даралтыг хязгаарлах вэ? А. Дэгээ B. Даравч C. Их холбогч D. Бага холбогч E. Чиглүүлэгч хавтгай 268. Үндсэн хоршигчоо алдсан хоншоорын их бага араа шүд нь яаж шилжих вэ? А. эгц босоо чиглэлд B. босоо өвөр тал руу C. босоо ар талруу D. тагнай болон хацар тал руу E. хэвтээ чиглэлд


269. Хорших шүдгүй болсон хоёрдогч шүдний эгнээний гажгийн шинж тэмдэг нь: А. эрүүний дагуу хөдөлгөөн хязгаарлагдсан B. хорших шүдгүй болсон C. ганц ч шүдгүй болсон D. эрүүний хөндлөн хөдөлгөөн хязгаарлагдсан E. дээрх бүгд зөв 270. Хоншоор, эрүүний шүднүүдийн хооронд завсар гаргах /дезокклюзия/ аргыг хэзээ хэрэглэх вэ? А. зуултын өндөр намссан B. зуулт өндөрссөн C. зуулт хэвийн D. микроденти E. шаамий зуулт 271. Хоншоор, эрүүнийшүднүүдийн хооронд завсар гаргах /дезокклюзия/ аргыг аль насанд хэрэглэж болох вэ? А. 18 нас-с дээшгүй B. 25 нас-с дээшгүй C. 40 наснаас доош заалттай D. насны хязгаарлалгүй хэрэглэх заалттай E. 40 наснаас дээш заалттай 272. Дезокклюзийн аргаар дээд, доод шүднүүдийн хооронд хэдэнмм завсар гаргах вэ? А. 5 мм B. 2 мм C. 7 мм D. 4 мм E. 9 мм 273.Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн металл хийцийг ямар төрлийн металлаар цутгах вэ? A. Үнэт металл B. Хагас үнэт металл C. Суурь металл D. Шүлтийн металл E. Газар шүлтийн металл


274. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн металл хийцийг цутгахдаа ямар инвестмент металл ашиглах вэ? A.Gypsum bonded investment B. Phosphate bonded investment C. Silica bonded investment D. Copper bonded investment E. Carbon bonded investment 275. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн ажлын загварыг хувилах (Duplicating)-даа ямар материал ашигладаг вэ? A. А силикон B. К силикон C. Агар D. Полиэфир E. Компаунд 276. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн ажлын загварыг ямар төрлийн гөлтгөнөөр цутгах вэ? A. Plaster B.Stone C.Improved stone D.Class I E.Class II 277. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн эмнэлзүйн ажилбар аль нь вэ? A. Duplicating B. Investing and Preheating C. Casting D. Impression taking E. Block out 278. Шүдэлбэрийн суултын зам (Insertion path) дэгээний байршил тогтоохдоо ямар багажаар хэмжилт хийдэг вэ? A. Wax pot B. Casting unit


C. Vibrator D. Surveyor E. Le Cron 279. Эрүүний их холбогч (Lingual bar) буйлны ирмэгээс хэр зайтай байх ёстой вэ? A. 1 мм B. 2 мм C. 3 мм D. 4 мм E. 5 мм 280. Тулгуур шүдний Зааг шугам (Survey line)-аас доош хэсэг буюу тээг (Undercut) хэсгийг таглах ажилбарыг юу гэж нэрлэдэг вэ? A. Surveying B. Block out C. Wax up D. Spruing E. Burning 281. Бага холбогч ямар үүрэгтэй вэ? A. Тулах B. Тогтоох C. Тэнцвэржүүлэх D. Сөрөх E. Холбируулах 282. Дэгээний мөр ямар үүрэгтэй вэ? A. Тулах B. Тогтоох C. Тэнцвэржүүлэх D. Сөрөх E. Холбируулах 283. Шахмал шүдэлбэрийн суурь бэлтгэх явцад ажлын загвар дээрх тагнайн торус болон ясан ургацгийг юугаар тусгаарлах вэ? A. Өөрөө хатуурагч хуванцар


B. Лавай C. Хатуу гөлтгөнө D. Тугалган цаас E. Түргэн хайлагч металл 284. Шахмал хуванцар шүдэлбэр бэлтгэх эмнэлзүйн ажилбарт аль нь хамаарахгүй вэ? A. Хэв авах B. Загвар цутгах C. Голлосон хоршихуй тодорхойлох D. Урьдал хийц үзэх E. Шүдэлбэрийг тааруулах Олон зөв хариултыг сонгоно уу. 285. Альгинатын төрлийн хэвний материалуудыг сонгоно уу? 1. стомальгин 2. упен 3. эластик 4. сиэласт 5. дентофлекс 286. Силиконы төрлийн хэвний материалуудыг сонгоно уу? 1. стомальгин 2. дентофлекс 3. сиэласт 4. стомафлекс 5. эластик 287. Альгинатын төрлийн хэвний материалыг ямар төрлийн шүдэлбэр хийхэд хэрэглэх вэ? 1. хэлбэмэл бүрээс 2. хэлбэмэл бүрээстэй гүүрлэсэн шүдэлбэр 3. авагддаг шүдэлбэр 4. цутгамал бүрээс 5. цутгамал шүдэлбэр 288. Давхар хэвний материалыг ямар шүдэлбэр хийхэд хэрэглэх вэ?


1. дан цутгамал нүүрэвчгүй бүрээс 2. металл-шаазан шүдэлбэр 3. цутгамал хуванцар нүүрэвчтэй гүүрэлсэн шүдэлбэр 4. давтмал бүрээстэй гүүрэлсэн шүдэлбэр 5. давтмал дан бүрээс 289. Шаазан нүүрэвч хийхэд ямар материалуудыг ашиглах вэ? 1. IPS Emax 2. VITA In-Ceram 3. Ceramco3 4. VITA VMK95 5. IPS d.SIGN 290. Авагддаггүй шүдэлбэрийн тулгуур болгох шүдэнд тавигдах шаардлагыг нэрлэнэ үү? 1. эрүүл тойрон эдтэй түшилцэж буй шүд 2. орой хүртэл сувгийн ломбодсон шүд 3. орой хүртэлээ ломбодсон сурвалж 4. 3-р зэргийн хөдөлгөөнтэй шүд 5. орой хэсэгтэй өөрчлөлтэй шүд 291. Оношлогооны загварыг ямар зорилгоор хэрэглэх вэ? 1. тагнайн талаас шүдний эгнээ яаж хоршиж байгааг тодруулах 2. антропометрийн хэмжилт хийх 3. шүдний ассиметрийг илрүүлэх 4. шүдний цөгцний налалтыг тодорхойлох 5. эмнэл зүйн бүслүүрийг тодруулах 292. Гүүрлэсэн шүдэлбэр хийхээр авсан хэвийг үнэлэхдээ юуг анхаарах вэ? 1. тулгуур шүднүүдийн шүд буйлны ховил тод эсэх 2. эмнэлзүйн хүзүү тод гарсан байх 3. шүдгүй хэсгийн эдүүд тод гарсан эсэх 4. цэврүүгүй байх 5. шилжих нугалаас тод гарсан эсэх 293. Тулгуур эд эрүүл үед гүүрэлсэн шүдэлбэрийг ямар тохиолдолд хийж болох вэ?


1. нэгээс дөрвөн үүдэн шүд байхгүй 2. соёогүй 3. бага араанууд байхгүй 4. хоёр бага араа ба хоёр их араа байхгүй 5. үүдэн шүднүүд болон соёонууд байхгүй 294. Гүүрлэсэн шүдэлбэрийг наахын өмнө ямар шаардлагыг хангасан байх вэ? 1. тулгуур шүдэнд саадгүй суух 2. гүүрлэсэн шүдэлбэрийн дунд хэсэг түүшин сэртэнтэй шүргэлцэх 3. шүргэлцэх хэлбэрийн үед түүшинг бага зэрэг давах 4. шүдний өнгө, хэлбэрийг сэргээсэн байх 5. хоршихуй зөв байх 295. 2-р бага араа байхгүй тохиолдолд ямар шүдэлбэрийг хийж болох вэ? 1. их ба бага араан дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 2. авагддаг кемень дэгээтэй гүүрэлсэн шүдэлбэр 3. авагддаг цутгамал дэгээтэй гүүрлэсэн шүдэлбэр 4. ардаа нэг тулгууртай авагддаггүй шүдэлбэр 5. урдаа нэг тулгууртай авагддаггүй шүдэлбэр 296. 11, 12, 21 ба 22 байхгүй тохиолдолд ямар шүдэлбэрийг хийж болох вэ? 1. 13 ба 23 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 2. авагддаг шахмал шүдэлбэр 3. авагддаг цутгамал шүдэлбэр 4. урдаа нэг тулгууртай авагддагүй шүдэлбэр 5. ардаа нэг тулгууртай авагддаггүй шүдэлбэр 297. 11, 12, 13, 21, 22, 23 байхгүй тохиолдолд ямар шүдэлбэрийг хийж болох вэ? 1. 14 ба 24 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр


2. авагддаг гүүрлэсэн шүдэлбэр 3. ардаа нэг тулгууртай авагддаггүй шүдэлбэр 4. авагддаг шахмал шүдэлбэр 5. бүрэн шүдэлбэр 298. 14 ба 13 байхгүй тохиолдолд ямар шүдэлбэрүүдийг хийх вэ? 1. 15 ба 12 дээр тулгуурласан авагддаггүй гүүрэлсэн шүдэлбэр 2. авагддаг шахмал шүдэлбэр 3. авагддаг гүүрэлсэн шүдэлбэр 4. авагддаг цутгамал шүдэлбэр 5. ардаа нэг тулгууртай авагддаггүй шүдэлбэр 299. 16, 15, 14 байхгүй тохиолдолд ямар шүдэлбэрүүдийг хийх вэ? 1. 17, 13, 12, 11 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 2. 18, 17, 13, 12 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 3. 18, 17, 13, 12, 11 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 4. авагддаг гүүрлэсэн шүдэлбэр 5. 17 ба 13 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 300. 17, 16, 15, 14 байхгүй тохиолдолд ямар шүдэлбэрүүдийг хийх вэ? 1. 18 ба 13 дээр тулгуурласан авагддаггүй гүүрлэсэн шүдэлбэр 2. авагддаг цутгамал шүдэлбэр 3. авагддаг гүүрлэсэн шүдэлбэр 4. 18, 13, 12, 11, 21 дээр тулгуурласан авдаггүй гүүрлэсэн шүдэлбэр 5. 18,13, 12 дээр тулгуурласан авдаггүй гүүрлэсэн шүдэлбэр 301. Гүүрлэсэн шүдэлбэрийн тулгуур шүдэлбэрийг нэрлэнэ үү?


1. их бие болон нэг тулгуур бүрээс 2. их бие болон хоёр тулгуур бүрээс 3. их бие болон нэг талдаа хоёр тулгуур бүрээс 4. их бие болон гурван тулгуур бүрээс 5. их бие болон хоёр талдаа дөрвөн тулгуур бүрээс зэргээс бүрдсэн байдаг 302. Гүүрэлсэн шүдэлбэрийн тулгуур аль нь вэ? 1. бүрээс 2. тал бүрээс 3. голонцортой шүдэлбэр 4. Кемень дэгээ 5. кламмер 303. Дээд, доод байнгын шүдний эгнээний нум ямар байх вэ? 1. хагас тойрог 2. доод - парабола 3. гурвалжин 4. дээд - хагас эллипс 5. трапеци хэлбэртэй байдаг 304. Шүдний эгнээний их хэмжээний согогийн үед ямар өөрчлөлт илрэх вэ? 1. хэл ярианы 2. гоо сайхны 3. үйл ажиллагааны 4. биеийн ерөнхий байдал өөрчлөгдөх 5. шүдний цөгцний бүтэн байдал алдагдах 305. Тулгуур шүдэнд тавигдах шаардлагыг тэмдэглэнэ үү? 1. хөдөлгөөнгүй байх 2. тулгуур эдийн үрэвсэлгүй байх 3. цөгц эрүүл эсвэл бүрэн эмчлэгдсэн байх 4. хоёрдогч өөрчлөлтгүй байх 5. сурвалжийн оройд эмгэггүй байх 306. Авагддаг шахмал шүдэлбэр зүүсэн өдөр өвчтөнд ямар зовиур илрэх вэ? 1. шүлс их ялгарах


2. ярьж чадахгүй байх 3. амт мэдрэхгүй байх 4. шүдэлбэрийн голдирлын салст бүрхэвч хавагнах 5. хэлний хөдөлгөөн хязгаарлагдах 307. Авагддаг шахмал шүдэлбэрийг 10 жил зүүсэн өвчтөнд ямар зовиур илрэх вэ? 1. зажилах даац багасах 2. шүдэлбэр хөдөлгөөнтэй болох 3. хоол бутлаж чадахгүй 4. эрүүний үеэр өвдөх 5. эрүүгээр чилэх 308. Хорших дэрлэг бүхий суурь нь ямар хийцтэй байдаг вэ? 1. түүшин сэртэнгийн ирмэгээр байх 2. өндөр нь 0,5-1,5 см байх 3. өнгө нь салстын өнгөтэй ижил байх 4. дээд уруулын ирмэгээс 1,0-1,5 мм гарах 5. өргөн нь 0.8-1.0 см байх ёстой 309. Голлосон хоршихуйг тодорхойлох үе шатыг сонгоно уу? 1. суурь дэрлэгийг аманд шалгаж тааруулах 2. суурь дэрлэгийг загвар дээр тааруулан дахин шалгах 3. зуултын өндрийг тодорхойлох 4. дэрлэгийг зөөллөж голлосон хоршихуйн төлөвт өвчтнийг хазуулах 5. загвар болон суурь дэрлэгийг загвар дээр шинжлэх 310. Авагддаггүй шүдэлбэрийн тулгуурыг сонгоно уу? 1. голонцор 2. бүрээс 3. зоомол 4. дэгээ 5. чиг 311. Шүдэлбэрийн урьдал хийцийг үзэхэд загвар дээр шалгах зүйлүүдийг сонгоно уу? 1. түүшин сэртэнд суурийн суух байдал 2. шүдний өрөлтийг үелүүр дээр шалгах


3. түүшин сэртэнгийн ирмэгээр шүд тавигдсан эсэх 4. инээмсэглэлийн шугам 5. соёоны шугам 312. Шүдэлбэрийн урьдал хийцийг үзэхэд аманд шалгах зүйлүүдийг сонгоно уу? 1. голын шугам 2. шүдний өнгө, хэлбэр, хэмжээ 3. зуултын өндрийг зөв тодорхойлсон эсэх 4. түүшин сэртэнд суурийн суух байдал 5. голлосон хоршихуйг зөв тодорхойлсон эсэх 313. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн шахмал хуванцар шүдэлбэрээс давуу тал 1.Зажлалтын даралтыг зөв дамжуулна 2.Тулгуур шүдэнд бэхлэгдэнэ 3. Бат бөх 4. Түүшин сэртэнд даралт дамжуулна 5. Хийц, зохиомж энгийн 314. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлэнэ үү? 1.Их холбогч 2. Бага холбогч 3. Даравч 4. Шууд тогтоогуурууд 5. Шууд бус тогтоогуурууд 315. Эрүүний их холбогчын төрлүүдийг сонгоно уу? 1. Lingual bar 2. Linguoplate 3. Sublingual bar 4. Strap 5. Palatal connector 316. Хоншоорын их холбогчийн төрлүүдийг сонгоно уу? 1. Single palatal strap 2. U shaped Palatal connector 3. Anterior posterior palatal bars


4. Lingual bar 5. Cingulum bar 317. Шууд тогтоогуурууд буюу Direct retainer-ийг юу гэж ангилах вэ? 1. Intracoronal 2. Subcoronal 3. Extracoronal 4. Undercoronal 5. Overcoronal 318. Даравч ямар үүрэгтэй вэ? 1. Бэхлэх 2. Тогтоох 3. Тэнцвэржүүлэх 4. Тулах 5. Сөрөх 319. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийг зохиомжлох Ney системийн (Ney’s Partial Denture System) дэгээний төрлүүд аль нь вэ? 1. E clasp 2. G clasp 3. Back action clasp 4. Ring clasp 5. Bonwill clasp 320. Шууд бус тогтоогуур (Indirect retainer)-уудад аль нь хамаарах вэ? 1. Хоршихуйн нэмэлт даравч 2. Соёон дээрх даравч 3. Үргэлжилсэн нум (Cingulum bar) 4. Тогтоогуур дэгээ 5. Тагнайн холбогч 321. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн металл хийцийг ямар төрлийн металлаар цутгах вэ? 1. Au 2. Pt


3. Pd 4. CoCr 5. Ti 322. Цутгамал металл суурьтай авагддаг шүдэлбэр (RPD)-ийн урлангийн ажилбар аль нь вэ? 1. Duplicating 2. Investing and Preheating 3. Casting 4. Impression taking 5. Bite record 323. Ажлын загвар дээр хорших дэрлэгтэй суурь бэлтгэхийн өмнө ямар үйлдлийг хийх вэ? 1.Margin-г тодорхойлно 2.Суурийг өөлж засна 3. Шүдний хүзүүвчийг тодруулна 4.Усанд норгоно 5. Шүд бүрийг өөлнө 324. Шүдэлбэр тэвшлэх аргыг нэрлэнэ үү? 1. Шууд арга 2. Шууд бус арга 3. Хавсарсан арга 4. Нийлмэл арга 5. Цогц арга Шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 325. Гүүрлэсэн шүдэлбэрийн тулгуураар голдуу бүрээсийг ашигладаг. Иймээс бүрээсийг хэлбэх, цутгах, шахах аргуудаар бэлтгэдэг. 326. Шүдний эгнээний их хэмжээний согогийн үед хэл ярианы, үйл ажиллагааны, гоо сайхны өөрчлөлт гардаг. Учир нь шүдний эгнээний дунд хэмжээний согогийн үед 4-6 шүд байхгүй байна. 327. Шүд авахуулсны дараа 7-10 хоногт шүдэлбэр хийх шаардлагатай. Яагаад гэвэл шүд авахуулсны дараах 10дахь хоногт шүдний ором бүрэн эдгэдэг.


328. Хугарсан шүдэлбэрийг хуванцрын мономерээр түр нааж бэхэлдэг. Ингэхдээ хугарсан шүдэлбэрийг ихэвчлэн өөрөө хатуурдаг хуванцраар наадаг. 329. Гүүрэлсэн шүдэлбэр нь зажлалтын даралтыг тулгуур шүдэнд дамжуулдаг. Учир нь цутгамал авагддаг шүдэлбэр зажлалтын даралтыг салст болон тулгуур шүдэнд дамжуулдаг. 330. Шүдэлбэрийг тэвшлэхдээ загварын дэгээ байрлах шүднүүдийг өөлж авдаг. Учир нь тэвшийг салгахад эдгээр шүднүүд нь тэвхдэн хугарч лавай загварыг гэмтээдэг. 331. Шүдэлбэрийн суурийг загваржуулахдаа лавайг халаасан талаар нь загвар дээр тавьж наадаг. Иймээс авагддаг шүдэлбэрийн суурийг загваржуулах лавайгаар загваржуулдаг. 332. Шүдний эгнээний хэсэг газрын согогийн үед шүдэлбэр бэлтгэхийн тулд үйлдэлтэй хэв авдаг. Иймээс үйлдэлтэй хэв авахын тулд тусгай халбага бэлтгэдэг. 333. Шүдний эгнээний хэсэг газрын согогийг авагддаг болон авагддаггүй шүдэлбэрээр эмчилдэг. Яагаад гэвэл шүдний эгнээний хоёр талын төгсгөлийн согогийг Кеннедийн 1-р ангид хамааруулдаг. Дараах өгөгдлийг уялдуулан сонгоно уу. 334. Дараах зэмсгүүдийн зориулалтыг сонгоно уу? А. Тэвш Б. Пресс В. Спиртэн дэн Зэмсэгийн ашиглалт 1. Шүдэлбэрийн лавай загварыг хуванцраар солиход 2. Тэвшинд даралт өгч шахахад 3. Шүдэлбэрийн загваржуулалтанд A. А1, Б2, В3 B.А1, Б3, В2 C.А2, Б1, В3 D.А3, Б2, В1


E.А3, Б1, В3 335. Шүдэлбэрийгтэвшлэхаргуудыг үр дүнтэй сонгоно уу? А. Шуударга Б. Дамарга В. Хавсарсан арга Гарах үр дүн: 1. Шүдэлбэрийн лавай зохиомжийг тэвшний суурь хэсгийн ирмэгээс дээш байрлуулна. Лавайг хайлуулаад тэвшний хэсгүүдийг салгахад тэвшний дээд хэсэгт шүд үлдэж суурь хэсэгт нь загвар үлдэнэ. 2.Шүдэлбэрийн лавай зохиомжийг тэвшний сууринд буюу суурийн ирмэгээс доош байрлуулж шүдэндээ гүүр гөлтгөнөөр дэрлэг үүсгэн хучина. Лавайг хайлуулаад тэвшний хэсгүүдийг салгахад гөлтгөнөн дэрлэгт шүд тогтож үлдэнэ. 3. Шүдэлбэрийн лавай зохиомжийн үүдэн бүлгийн шүднүүдийг тэвшний ирмэгээс дээш, араа бүлгийн шүднүүдийг тэвшний ирмэгээс доош байрлуулна. A. A1, Б2,В3 B.А1, Б3,В2 C.А2, Б1,В3 D.А3,Б1,В2 E.А2, Б3,В1 336. Хэвний материал болон салстыг дарах зэргийг уялдуулан сонгоно уу? А. Альгинат B. дулааны нөлөөнд уярдаг C. силикон D. ZnO-эвгенол


Салстыг дарах зэрэг:1. 40-60% 2. 20% 3. 80% хүртэл 4. 100% А. А 4, B 3, C 1, D 1 B. А 2, B 3, C 4, D 1 C. А 2, B 3, C 1, D 1 D. А 2, B 3, C 2, D 1 E. А 2, B 3, C 1, D 2 337. Хэмжилт хийх цэг: А. 16 хацар тал B. 16 ба 26 тагнайн тал C. 46 хацар тал D. 36 ба 46 хэлэн тал 2

Өвдөлт мэдрэх босго (г/мм ): 1. 20 2.11 3. 75 4. 41 5. 36 6. 15 А. А 1, B 3, C 5, D 4 B. А 3, B 2, C 5, D 4 C. А 6, B 3, C 5, D 4 D. А 2, B 3, C 5, D 4 E. А 2, B 6, C 5, D 4 338. Шүдний эгнээний дараах согогуудын үед хэдэн шүд байхгүй байх вэ? А. Бага хэмжээний согог Б. Дунд хэмжээний согог В. Их хэмжээний согог 1.4-6 шүд 2.1-3 шүд


3.7-16 шүд A.А1, Б2, В3 B.А2, Б1, В3 C.А3, Б2, В3 D.А1, Б3, В2 E.А2, Б3, В1 339. Акрилын хуванцарт харшилтай бол ямар шүдэлбэр хийх вэ? А. Бага хэмжээний согог Б. Дунд хэмжээний согог В. Их хэмжээний согог 1.Цутгамал металл авагддаг шүдэлбэр 2.Метал суурьтай гүүрэлсэн шүдэлбэр 3. Мериленд гүүрлэсэн шүдэлбэр A.А1, Б2, В3 B.А3, Б2, В1 C.А2, Б3,В1 D.А2, Б1, В3 E.А3, Б1, В2 340. Шүдэлбэр хийх эмнэл зүйн болон урлангийн үе шатуудыг ялгана уу. 1.Хэв авах 2.Загвар цутгах 3. Хорших дэрлэгтэй лавай суурь бэлдэх 4. Голлосон хоршилт тодорхойлох 5. Загварыг артикуляторт бэхлэх 6. Шүд өрөх 7. Шүдэлбэрийн урьдал хийцийг өвчтөний аманд шалгах 8. Лавай загварыг тэвшлэх, лавайг хайлуулах 9. Лавайг хуванцраар солих, хуванцар бөсөх 10. Бэлэн болсон шүдэлбэрийг засаж өнгөлөх 11. Шүдэлбэрийг өвчтөний шүдний эгнээнд тааруулах


12. Шүдэлбэрийг хэвшүүлэх талаар зөвлөгөө өгөх A. Эмнэлзүй 1, 4, 7, 11, 12 Урлан 2, 3, 5, 6, 8, 9, 10 B.Эмнэлзүй 1,2, 3, 4, 5 Урлан 6, 7, 8, 9, 10, 11, 12 C.Эмнэлзүй 1, 3, 5, 7, 9 Урлан 2, 4, 6, 8, 10, 11, 12 D.Эмнэлзүй 2, 4, 6, 8, 10 Урлан 1, 3, 5, 7, 9, 11, 12 E.Эмнэлзүй 1, 4, 5, 8, 12 Урлан 2, 3, 6, 7, 9, 10, 11 341. Дараах зэмсэг, материалуудаас шахмал хуванцар шүдэлбэр хийхэд шаардлагатай зэмсэг, материалуудыг ялгана уу. 1. цутгуурын аппарат 2. суурийн лавай 3. элс шүршигч аппарат 4. загваржуулах лавай 5. тэвш 6. суурийн хуванцар 7. гөлтгөнө хуванцар тусгаарлагч шингэн 8. пресс 9. бюгель 10. хүзүүвчийн лавай A.Зэмсэг 1, 3,5, 7, 9 Материал 2, 4, 10 B. Зэмсэг 2, 4,6, 8, 10 Материал 1, 3, 9 C. Зэмсэг 1, 2,3, 7, 9 Материал 4, 5, 6 D. Зэмсэг 5, 8, 9 Материал 2, 6,7 E. Зэмсэг 1, 7, 9


Материал 2, 4, 6,10 342. Дараах ажилбаруудаас аль нь шахмал хуванцар шүдэлбэр хийхэд хамаарах вэ? 1. металл хайлуулах 2. хуванцар бөсгөх 3. лавайг үечлэн нэмэх 4. загвар дээр лавай наах 5. зуурмагийг металлд түрхэх 6. суурийн лавайг хуйлах 7. тэвшний суурийг гөлтгөнөөр дүүргэх 8. прессэнд шахах 9. зүлгүүр цаасаар өнгөлөх 10. шүд өрөх A.1,2,3,4,5,6,7 B.2,4,6,7,8,9,10 C.2,4,6,8,10,7 D.3,4,5,6,7,8,9 E. 1,2,3,4,5,6,7,8,9,10 БҮРЭН ШҮДГҮЙДЭЛ Нэг зөв хариултыг сонгоно уу. 343. Келлерийн ангиллаар аль хэсгийн түүшин сэртэнгийн байдлыг тодорхойлдог вэ? A. эрүү хоншоорын хатингаршил B. эрүүний хатингаршлыг 3 зэрэгт авч үздэг C. эрүүний хатингаршлыг 4 зэрэгт авч үздэг D. хоншоорын хатингаршлыг 3 зэрэгт авч үздэг E. хоншоорын хатингаршлыг 4 зэрэгт авч үздэг 344. Шредерийн ангиллаар аль хэсгийн түүшин сэртэнгийн байдлыг тодорхойлдог вэ? A. эрүү хоншоорын хатингаршил B. эрүүний хатингаршлыг 3 зэрэгт авч үздэг


C. эрүүний хатингаршлыг 4 зэрэгт авч үздэг D. хоншоорын хатингаршлыг 3 зэрэгт авч үздэг E. хоншоорын хатингаршлыг 4 зэрэгт авч үздэг 345. Хоншоор эрүүг шүдэлбэрт бэлтгэх тусгай аргуудад ямар арга орохгүй вэ? A. Экзостоз авах B. Түүшин сэртэн нөхөх ажилбар C. Түүшин сэртэнгийн хэлбэр засах D. Түүшин сэртэн намсгах ажилбар E. амны үүдэвч болон ёроол гүнзгийрүүлэх 346. Келлерийн II ангилалд үүдэн хэсгийн түүшин сэртэн ямар байх вэ? А. хэвийн B. жигд бага хатингаршилтай C. жигд их хатингаршилтай D. жигд бус хатингаршилтай E. суналттай 347. Келлерийн II ангилалд араа шүдний хэсгийн түүшин сэртэн ямар байх вэ? А. хэвийн B. жигд бага хатингаршилтай C. жигд их хатингаршилтай D. жигд бус хатингаршилтай E. суналттай 348. Келлерийн III ангилалд түүшин сэртэн ямар байх вэ? А. хэвийн B. жигд бага хатингаршилтай C. жигд их хатингаршилтай D. жигд бус хатингаршилтай E. суналттай 349. Келлерийн IV ангилалд түүшин сэртэн ямар байх вэ? А. хэвийн B. жигд бага хатингаршилтай C. жигд их хатингаршилтай


D. жигд бус хатингаршилтай E. суналттай 350. Бүрэн шүдгүйдлийн үед эрүүний үенд илэрч болох өөрчлөлтийг тэмдэглэнэ үү. А. үений хонхор хавтгай болно B. үений хонхор гүн болно C. үений хонхорт эксудат хуримтлагдана D. үений хонхорт трансудат хуримтлагдана E. үенд өөрчлөлт илрэхгүй 351. Хэвний тусгай халбага ямар шаардлага хангасан байх вэ? А. өвчтөнд зовиуртай B. хэврэг C. голдирлын хүрээнд таараагүй байж болно D. өртөг ихтэй E. хэврэг бус 352. Бүрэн шүдгүйдлийн үед шүдэлбэрийн урьдал хийцийг үзэхэд орсгой зуулттай, үүдэн шүднүүд хоршихгүй байвал голлосон хоршихуйг тодорхойлохдоо ямар алдаа гаргасан бэ? А. зуултын өндрийг намсгасан B. урд хоршихуйг тодорхойлсон C. зуултын өндрийг өндөрсгөсөн D. хажуугийн хоршихуйг тодорхойлсон E. арын хоршихуйг тодорхойлсон 353. Эрүүний суурийн хорших дэрлэг нь ямар өнцөгтэй тавигдах вэ? А. 60ー B. 45ー C. 75ー D. 90ー E. 135ー 354. Бүрэн шүдгүйдлийн үед шүдэлбэрийг тогтоох ямар оновчтой арга байдаг вэ? А. механик B. физик C. химийн D. биологийн E. биофизикийн 355. Сорох бүс гэж юу вэ?


А. шүдэлбэрийн хил хязгаар салсттай хүрэлцэх хэсэг B. салстын судсаар баялаг хэсэг C. шүдэлбэр зүүгээгүй үеийн саармаг бүс D. салстын судасжилт багатай хэсэг E. салстын хөдөлгөөнтэй хэсэг 356. Саармаг бүс гэж юу вэ? А. сорох бүс B. шилжих нугалаас C. салстын идэвхгүй хөдөлгөөнтэй хэсэг /пассивно-подвижный/ D. салстын хөдөлгөөнтэй хэсэг E. салстын хөдөлгөөнгүй хэсэг 357. Шредерийн III ангиллыг тэмдэглэнэ үү. А. түүшин сэртэн өндөр, тагнай хонхор, шилжих нугалаас гүн B. түүшин сэртэнгийн хатингаршил дунд зэрэг, тагнай хонхор мэдэгдэнэ, шилжих нугалаасны байрлал дунд зэрэг C. түүшин сэртэнгийн хатингаршил их, тагнай хавтгай, шилжих нугалаасны байрлал түүшингийн харалдаа D. түүшин сэртэн жигд бус хатингаршилтай, тангай хонхор E. түүшин сэртэнгийн хатингаршил их, тагнай хонхор, шилжих нугалаасны байрлал түүшингийн харалдаа 358. Супплегийн ангиллаар юуг ангилдаг вэ? А. дээд түүшин сэртэнгийн хатингаршлыг B. доод түүшин сэртэнгийн хатингаршлыг C. шүдний эгнээний согогийг D. шүдэлбэрийн голдирлын салст бүрхэвчийн байдлыг E. бүрэн шүдгүйдлийн үүсэх шалтгааныг 359. Бүрэн шүдгүйдлийн үед түүшин сэртэнгийн хатингаршил эрүү ба хоншоорын ясанд аль талаас нь явагдах вэ? A. эрүүнд хэлэн талаас хоншоорт хацар талаасаа явагдана


B. эрүүнд хацар талаас хоншоорт тагнайн талаас явагдана C. эрүү ба хоншоорт хацар талаас явагдана D. эрүү ба хоншоорт хэлэн талаас явагдана E. эрүү ба хоншоорт хацар ба хэлэн талаас зэрэг явагдана 360. Бүрэн шүдгүйдлийн үед шүдэлбэрийг тогтоох ямар аргууд байдаг вэ? А. химийн B. нийлмэл C. биохимийн D. кинетик E. биомеханик 361. Келлерийн III ангиллын үед эрүүний түүшин сэртэн ямар байх вэ? А. үүдэн хэсгийн түүшин сэртэн бага хатингаршсан, араа шүдний түүшин сэртэн их хатингаршсан байна B. үүдэн хэсгийн түүшин сэртэн их хатингаршсан, араа шүдний түүшин сэртэн бага хатингаршсан байна C. түүшин сэртэн жигд их хэмжээгээр хатингаршсан D. түүшин сэртэн жигд бага хатингаршсан E. түүшин сэртэн хэвийн байна 362. Хоншоороос Гербстийн аргаар үйлдэлтэй хэв авахад өвчтнөөр хэдэн үйлдэл хийлгэх вэ? А. 5 B. 4 C. 6 D. 3 E. 7 363. Бүрэн шүдэлбэр шүдгүй эрүүнд ямар аргаар бэхлэгдэх вэ? А. сорох хавхлага үүсгэж B. дэгээний тусламжтай C. бүрээсний тусламжтай D. жингээрээ E. эсрэг талын хорших шүдэндээ бэхлэгдэх маягаар 364. Тусгай хэвний халбагыг шууд бус аргаар хийх үе шатыг сонгоно уу. А. хэв авах, халбага хийх


B. загвар цутгах, халбага хийх C. халбага хийх D. хэв авах, загвар цутгах, халбага хийх E. хэв авах, загвар цутгах, штамп гаргах, халбага хийх 365. Бүрэн шүдгүйдэл 60-аас дээш насны хүмүүсийн хэдэн хувьд тохиолддог вэ? А. 25% B. 40% C. 63% D. 75% E. 90% 366. Бүрэн шүдгүйдлийн үеийн эмчилгээ шаардлагатай өвчтний хэдэн хувь нь шүдэлбэр зүүдэггүй вэ? А. 5% B. 25% C. 50% D. 75% E. 90% 367. Бүрэн шүдэлбэр хийх үед зуултын өндрийг тодорхойлоход доорх өгөгдлүүдийн аль нь онц шаардлагагүй вэ? А. хуучин шүдэлбэр B. нүүрний тэгш хэм C. тайван байх үеийн зуулт D. уруулын хөвч E. хацрын хөвч 368. Бүрэн шүдгүйдлийн үед эрүүний буланд ямар өөрчлөлт илрэх вэ? А. хурц өнцөгтэй болно B. мохоо өнцөгтэй болно C. өөрчлөгдөхгүй D. хэлбэр нь алдагдана E. зузаарна 369. Бүрэн шүдгүйдлийн үед өвчтөний хамар уруулын нугалаас яаж өөрчлөгдөх вэ? А. тодорно B. тэгширнэ C. хэлбэр нь алдагдана D. өөрчлөгдөхгүй E. богиносно 370. Бүрэн шүдгүйдлийн үед өвчтөний амны булан яаж өөрчлөгдөх вэ? А. дээш өргөгдөнө


B. унжина C. өөрчлөгдөхгүй D. тэнийнэ E. хоёр талдаа ижил биш болно 371. Хоншоорын бүрэн шүдгүйдлийн үед түүшин сэртэн аль талаасаа эрчимтэй шимэгдэх вэ? А. хацар талаас B. тагнайн талаас C. хэлэн талаас D. орой хэсгээс E. хацар ба тагнайн талаас 372. Эрүүний бүрэн шүдгүйдлийн үед түүшин сэртэн аль талаасаа эрчимтэй шимэгдэх вэ? А. хацар талаас B. тагнайн талаас C. хэлэн талаас D. орой хэсгээс E. хацар ба тагнайн талаас 373. Бүрэн шүдгүйдлийн үед зажлуурын булчин яаж өөрчлөгдөх вэ? А. эзэлхүүн нь багасна (гипотрофи) B. эзэлхүүн нь ихэснэ C. бүрэн хатингаршина D. хатуурна E. өөрчлөгдөхгүй 374. Бүрэн шүдгүйдлийн үеийн судсаар ядмаг амны салстын хэсгийг сонгоно уу. A.тагнайн хээ B. зөөлөн тагнай C. шилжих нугалаас D. хэл E. тагнайн гол хэсэг 375. Бүрэн шүдгүйдлийн үед үйлийн хэв авахад ашиглагдахгүй хэвний материалыг сонгоно уу?


A. Полиэфир B. К-силикон C. А-силкон D. Гөлтгөнө E. Агар Олон зөв хариултыг сонгоно уу. 376. Бүрэн шүдгүйдлийн шалтгааныг сонгоно уу. 1. шүд цоорох өвчний хүндрэлүүд 2. шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин 3. эрүү нүүр орчмын хүнд гэмтэл 4. шүдний хатуу эдийн удамшлын гаралтай өнгөний гажиг 5. шүдний хатуу эдийн апоптозис 377. Бүрэн шүдгүйдлийн үеийн нүүрний шинжүүдийг сонгоно уу. 1. эрүүний булан мохоо болох 2. хамар-уруулын нугалаас тодрох 3. заеда үүсэх 4. тагнай хонхойх 5. хамар уруулын нугалаас тэнийх 378. Бүрэн шүдгүйдлийн үеийн түүшин ясны шимэгдэлт хэрхэн явагдах зүй тогтлыг сонгоно уу. 1. хоншоорын түүшин яс тагнай талаасаа эрчимтэй шимэгдэнэ 2. хоншоорын түүшин яс уруул талаасаа эрчимтэй шимэгдэнэ 3. эрүүний түүшин яс уруул талаасаа эрчимтэй шимэгдэнэ 4. эрүүний түүшин яс хэлэн талаасаа эрчимтэй шимэгдэнэ 5. эрүү ба хоншоорын түүшин яс уруул ба хэлэн талаасаа эрчимтэй шимэгдэнэ


379. Бүрэн шүдгүйдлийн үед зажлах булчинд ямар өөрчлөлт илрэх вэ? 1. булчин хатингаршина 2. булчингийн хүч багасна 3. булчингийн цахилгаан идэвхи багасна 4. булчингийн цахилгаан идэвхийн тайван байх үе идэвхжилийн үеээс илүү удаан үргэлжилнэ 5. булчингийн эзэлхүүн багасна 380. Бүрэн шүдгүйдлийн үед тагнай буйлны салстад ямар өөрчлөлт явагддаг вэ? 1. хатуурах 2. нимгэрэх 3. холбогч эдээр солигдох 4. чийглэг болох 5. зузаарах 381. Бүрэн шүдгүйдлийн үеийн хоншоор ясны хатингаршлын 1-р зэрэгт ямар шинжүүд давамгайлах вэ? 1. түүш нам 2. түүш өндөр 3. тагнай хавтгай 4. тагнай хонхор 5. түүш жигд биш хатингаршсан 382. Бүрэн шүдгүйдлийн үеийн хоншоор ясны хатингаршлын 2-р зэрэгт ямар шинжүүд давамгайлах вэ? 1. түүш шилжих нугалаасны түвшинд 2. түүш дунд зэрэг хатингаршсан 3. түүш хавтгай 4. тагнайн хонхор дунд зэрэг 5. тагнай гүн хонхор 383. Бүрэн шүдгүйдлийн үеийн хоншоор ясны хатингаршлын 3-р зэрэгт ямар шинжүүд давамгайлах вэ? 1. тагнай хавтгай 2. шилжих нугалаа,түүшийн ирмэгийн хоорондын зай ойр байх


3. түүш хавтгай 4. дээд уруул ба хацрын хөвч түүшийн ирмэгт ойр байх 5. тагнай хонхор дунд зэрэг 384. Шүдэлбэрийн тэнцвэржилт гэж юу вэ? 1. зажлах үйлийн үед хөдөлгөөнгүй байх 2. ярих үйлийн үед хөдөлгөөнгүй байх 3. залгих үйлийн үед хөдөлгөөнгүй байх 4. үйлийн бус нөхцөлд хөдөлгөөнгүй байх 5. шүдэлбэрт дасах явц 385. Голлосон хоршилтоор суурь дэрлэгийг бэхэлсний дараа ямар үйлдэл хийх вэ? 1. амнаас шууд суурь дэрлэгийг авна 2. нүүрний гоо сайхны төлөвийг тусгаж авна 3. нүүрэн дээр хэмжилт хийнэ 4. дэрлэгийн үүдэн хэсэгт шугам татна 5. дээд ба доод дэрлэгийг салгана 386. Шредерийн III ангилалд хоншоор ямар байх вэ? 1. түүшин сэртэн намссан 2. шилжих нугалаас түүшин сэртэнд ойр байрласан 3. тагнай хавтгай 4. эрүүний булан мохоо болно 5. хөвч түүшин сэртэнгийн ирмэгээс хол байрлана 387. Бүрэн шүдгүйдлийн үед илрэх шинж тэмдгийг сонгоно уу 1. насны шаамий үүснэ 2. өвчтний гадаад төрх өөрчлөгдөнө 3. ярих, зажлах үйл алдагдана 4. хамар уруулын нугалаас тэнийнэ 5. үений хурц үрэвсэл илэрнэ 388. Бүрэн шүдгүйдлийн үед шүдэлбэр хийхэд ямар хэв авбал илүү зохистой вэ? 1. даралттай 2. үйлдэлтэй 3. давхар


4. үелүүрийн 5. зажлуурын 389. Гербстийн сорилоор хацрын хөвч болон шилжих нугалаасыг тод гаргахад ямар үйлдэл хийлгэх вэ? 1. залгиулах 2. хацрыг сорох 3. том ангайлгах 4. уруулыг цорвойлгох 5. хэлийг тагнайд хүргэх 390. Бүрэн шүдгүйдлийн үед шүдэлбэр хийхэд амыг бэлдэх тусгай аргыг сонгоно уу. 1. түүшинг засах 2. ган имплант суулгах 3. шилжих нугалааг гүнзгийрүүлэх 4. шүд авах 5. тойрон эдийн эмчилгээ 391. Бүрэн шүдгүйдлийн үед тэмтрэлтээр юуг тодорхойлох вэ? 1. ирмэглэсэн салст 2. податливостийн зэрэг 3. түүшин сэртэнгийн хатингаршил 4. экзостоз 5. торус 392. Эрүү хоншоорын төвийн харьцааг тодорхойлох үе шатыг сонгоно уу. 1. зуултын өндрийг тодорхойлох 2. голлосон хоршихуйг тодорхойлох 3. хоршилтын хавтгайг тодорхойлох 4. шүдний өнгө, хэлбэр, хэмжээг үзэх 5. суурийн тогтцыг шалгах 393. Шүдэлбэрийн урьдал хийцийг аманд шалгах үе шатыг сонгоно уу. 1. Зуултын өндрийг шалгах 2. голлосон хоршилтыг шалгах 3. шүдний өнгө, хэлбэр хэмжээг үзэх


4. загвар дээр шалгах 5. суурийн тогтцыг шалгах 394. Шредерийн III ангилалд хоншоорын өөрчлөлт ямар байх вэ? 1. түүшин сэртэн алга болсон 2. хоншоорын эх биеийн хэмжээ багассан 3. тагнай хавтгай болсон 4. торус тэмтрэгдэхгүй байна 5. шилжих нугалаас гүнзгийрнэ 395. Шүдэлбэрийн тогтцонд нөлөөлөх хүчин зүйлсийг сонгоно уу. 1. салстын байдал 2. түүшин сэртэнгийн хатингаршил 3. хөндлөн нугалаасуудын байдал 4. шилжих нугалаасанд байрлах сорви 5. хөвчний байрлал 396. Шүдгүй эрүүнээс хэв авахад тохиромжтой хэвний материалыг сонгоно уу. 1. гөлтгөнө 2. альгинат 3. силикон 4. лавай 5. термопластик 397. Эрүү хоншоорын харьцааг аль чиглэлд тодорхойлох вэ? 1. босоо 2. дагуу 3. хөндлөн 4. ташуу 5. хэвтээ 398. Шүдэлбэр хийх урлангийн ажилбаруудыг сонгоно уу. 1. загвар цутгах 2. хорших дэрлэг бүхий лавайн суурь бэлдэх 3. хиймэл шүдээ сонгох 4. шүд өрөх


5. шүдэлбэрийг өнгөлөх 399. Гербстын аргаар үйлдэлтэй хэв авахад ямар үйлдэл хийлгэх вэ? 1. шүлсээ залгих 2. завьжаа сорох 3. уруулаа долоох 4. амаа том ангайх 5. уруулаа цорвойх 400. Пүрэвжавын аргаар эрүүнээс үйлдэлтэй хэв авахад ямар үйлдэл хийлгэх вэ? 1. хэлээ баруун зүүн тийш хөдөлгөнө 2.хэлээрээ доод уруулаа долоох 3.уруулаа цорвойх 4. амаа том ангайх 5. хэлээ хүлхэх 401. Пүрэвжавын аргаар хоншоороос үйлдэлтэй хэв авахад ямар үйлдэл хийлгэх вэ? 1.амаа ангайж эгшиг үсэг дуудах 2.хацраа дотогш сорох 3.уруулаа цорвойж эргүүлж татна 4.амаа том ангайх 5. халбагыг унагахыг оролдох 402. Анатомийн хэв авах үе шатыг сонгоно уу. 1. хэвний хил хязгаарыг хэлбэржүүлэх 2. хэвний материал сонгох 3. хэвний халбага сонгох 4. хэвний материал зуурах 5. хэвийг амнаас салгах 403. Анатомын хэв авахад хэрэглэж болох хэвний материалыг сонгоно уу. 1. дулааны нөлөөнд уярдаг материал 2. гөлтгөнө 3. альгинат 4. силикон


5. өөрөө хатуурдаг хуванцар 404. Шүдгүй эрүү хоншоорт шүдэлбэр эмчилгээ хийхдээ зуултын өндөр болон голлосон хоршилтыг тодорхойлохдоо юуг анхаарах вэ? 1. Суурь дэрлэгийн тэгш хэмийг тодорхойлох 2. Үүдэвчийн нумын хэлбэрийг тодорхойлох 3. Эрүү хоншоорын хорших харьцааны өндөрийг тодорхойлох 4. Дэрлэгийн голлосон хоршилтыг тодорхойлох 5. Ярианы сорил 405. Эрүүний хэвтээ чиглэлийн хөдөлгөөнийг орлогч зэмсгүүдийг нэрлэнэ үү. 1. Бонвилийн үелүүр 2. Гизийн үелүүр 3. Хайтаны үелүүр 4. Ганау үелүүр 5. Хамхилуур 406. Бүрэн шүдгүйдлийн үеийн салст бүрхэвчийг уян хатан байдлаар нь хэдэн янзаар ангилсан байдаг вэ? 1. Суплегийн ангилал 2. Люндын ангилал 3. Гавриловын ангилал 4. Кулаженкогийн ангилал 5. Оксманы ангилал 407.Бүрэн шүдэлбэрийн урлангийн үе шатыг сонгоно уу? 1. загварыг артикуляторт суулгах 2. үүдэн шүд өрөх 3. кюветлэх 4. араа шүд өрөх 5. лавайгаар загваржуулах 408. Бүрэн шүдгүйдлийн үеийн судсаар баялаг амны салстын хэсгийг сонгоно уу. 1.тагнайн хээ


2. зөөлөн тагнай 3. шилжих нугалаас 4. түүшийн ирмэг 5. тагнайн гол хэсэг Шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 409. Бүрэн шүдгүйдлийн үед хоншоор, эрүүний тухайд шаамий харьцаа үүснэ. Иймээс дээд талын түүшэн нум улам өргөсч, харин эрүүнийх нарийсдаг. 410. Шүд авсны дараа түүшин сэртэнд хатингаршил явагдана. Тиймээс хатингаршлыг зогсоох үүднээс шүдэлбэр эмчилгээ хийнэ. 411. Шредер шүдгүй хоншоорыг 3 төрөлд хуваан ангилсан. Учирнь шүдгүй хоншоорын гурав дах төрөл эрс шинжээр илрэн гарах хатингаршлаар тодорхойлогдох бөгөөд түүшин сэртэн болон түүшийн товгор мэдэгдэхгүй, тагнай хавтгай болсон байна. 412. Келлер шүдгүй эрүүг дөрвөн төрөлд хуваасан. Иймээс зоомол хийхээр бэлтгэгдсэн хөндийг Блэйк таван бүлэгт хуваажээ. 413. Келлер шүдгүй эрүүг гурван төрөлд хуваасан. Яагаад гэвэл эхний төрөлд түүшин сэртэн бага, тэнцүү байдалтай хатингаршсан байна. 414. Хамгийн сүүлчийн хоршигч хоёр шүд унаснаар өвчтөний зуултын өндөр хяналтгүй болохгүй. Учир нь үүнээс хойш зажлуурын булчингийн үйл ажиллагаанд онцын өөрчлөлт гарахгүй. Дараах өгөгдлийг уялдуулан сонгоно уу. 415. Шүдэлбэрийг бэхлэн тогтоох ач холбогдол бүхий амны салстын шинж чанарыг уялдуулан сонгоно уу А. Хөдөлгөөнтэй В. Хөдөлгөөнгүй 1. түүшин сэртэн


2. хацар 3. тагнайн дагуу заадас 4. амны хөндийн ёроол 5. уруул 6. холбох эдийн салслагийн доор хөвсгөр давхрагатай 7. ясны хальсан дээр ширхэглэг холбох эдийн нимгэн давхрагаар тусгаарлагдна А. А2,3,5,6 Б1,4,7 B. A1,2,3,4 Б5,6,7 C. А2,4,5,6 Б1,3,7 D. А5,6,7 Б1,2,3,4 E. А1,3,7 Б2,4,5,6 416. Хоншоорын ба эрүүний голдиролд орох бүтцүүдийг тэмдэглэнэ үү. А. Хоншоор Б. Эрүү 1. уруулын хөвч 2. Linea obliqua 3. түүшин сэртэн 4. үүдэвч 5. зөөлөн тагнай A. A1,2,3; Б1,2,3,4,5 B. A1,2,3,4,5; Б1,2,3, C. A1,3,4,5; Б1,2,3,4 D. A2,3,4,5Б1,2,4 E. A2,3 Б1,4,5 417. Бүрэн шүдэлбэр хийхийн өмнө амыг бэлдэхэд оношилгооны ямар аргуудыг сонгох вэ? А. Экзостоз Б. Хатингаршил


1. Рентген 2. Тэмтрэлт 3. СТ 4. Эхо 5. Нүүрний 1/3-ийнхарьцаа 6. MRI A. A1,2,3; Б1,2,4 B. A1,2,3,4; Б3,4,5,6 C. A1,2,3; Б1,2,3,5 D. A1,3,5; Б2,4,6 E. A1,2,3,5,6; Б1,2 418. Хоншоор эрүүний салст бүрхүүлийг уян хатан чанараар нь яаж хуваадаг вэ? А. Эрүү Б. Хоншоор 1. ширхэглэгт бүс 2. уян хатан бүс 3. булчирхайлаг бүс 4. судаслаг бүс 5. түүшин сэртэнгийн салст A. A1,2,3,4;Б1,2,3, B. A1,2; Б1,2,4,5 C. A4,5;Б1,2,3 D. A5; Б1,2,3,4,5 E. A3,5; Б1,2,3,4,5 419. Бүрэн шүдэлбэр хийх эмнэл зүйн ба урлангийн үе шатуудыг сонгоно уу. А. Эмнэлзүй Б. Урлахуй 1. тусгай халбага


2. үйлийн хэв 3. дэрлэг тааруулах 4. загваржуулах 5. шүдний өнгө тохируулах 6. амны үзлэг 7. загвар цутгах A. A1,2,3,6; Б4,5, B. А2,3,5,6; Б1,4,7 C. А1,3,5,6;Б2,4,7 D. A3,5,6; Б1,2,4,7 E. A2,4,5,6; Б1,3,7 420. Дэрлэгийн өндөр тодорхойлоход гоо сайхны шугамуудын ач холбогдлыг сонгоно уу: А. Үүдэн шүдний өндөр Б. Соёо шүдний байрлал В. Төвийн үүдэн шүдний түшилцэх хэсэг Г. Нүүрний пропорц 1. хамар уруулын нугалаас 2. төвийн хоршихуй 3. инээхэд уруулын зураас 4. төвийн шугам A. A1,Б2, В3, Г4 B. A2, Б3, В4, Г1 C. A3, Б1, В4, Г2 D. A4,Б1, В2, Г3 E. A1, Б2, В3, Г4 ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ГАЖИГ СУДЛАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Нэг зөв хариултыг сонгоно уу.


421. Авагддаг зэмсгийн уруулын нум ямар зориулалттай вэ? А. шүдний эгнээний үүдэн хэсгийгөргөсгөх B. үүдэн шүдийг уруул тал руу налуулах C. үүдэн шүдийг амны хөндий рүү түлхэх D. шүдний эгнээний үүдэн хэсгийг нарийсгах E. үүдэн шүдийг налуулах 422. Налуу хавтгайтай гажиг заслын авагддаг зэмсгийн бүтцийг нэрлэнэ үү. А. хуванцар ялтас, налуу, уруулын нум, Адамсын дэгээ B. хуванцар ялтас, бүрээс, уруулын нум, нэг мөртэй дэгээ C. хуванцар ялтас, резинэн татлага, уруулын нум, дэгээ D. хуванцар ялтас, налуу, резинэн татлага E. хуванцар ялтас, налуу, дэгээ, пүрш 423. Уруулын нумтай хуванцар ялтастай гажиг заслын авагддаг зэмсгийн зориулалтыг дурьдана уу. А. шүдийг хөдөлгөсний дараа бэхжүүлэх B. шүдний цөгцөн хэсгийг хөдөлгөх С.шүдийг тэнхлэгээр нь эргүүлэх D. шүдийг их биер нь хөдөлгөх E.шүдийг тэнхлэгээр нь 90° эргүүлэх 424. Хазалтын хавтгай бүхий хуванцар ялтастай гажиг заслын авагддаг зэмсгийн зориулалтыг нэрлэнэ үү. А. эрүүний үүдэн шүдийг суулгах B. үүдэн хэсгийн заалхай зуултыг засах C. эрүүний үүдэн шүдийг уруул талруу налуулах D. хоншоорын үүдэн шүдийг уруул талруу налуулах E. дээд, доод үүдэн шүдний хооронд завсар гаргахад хэрэглэнэ 425. Поны аргаар хоншоорын бага арааны хоорондох өргөнийг хэмжих цэгүүдийг бичнэ үү. А. 14-24 гадна төвгөрт B. 14-24 дотор төвгөрт


C. 14-24 ховилд D. 14-24 хацар талын гадаргад E. 14-24 тагнай талын гадаргад 426.Үүдэн хэсэгтээ шүд түүшингийн богиносолт, хажуугийн хэсэг нь түүшингийн уртсалттай шүдний эгнээний хоршихуйн гажгийг (дезокклюзи) эмчлэхэд ямар зэмсэг хэрэглэх вэ? А. Адамсын дэгээтэй уруулын нумтай эрүү хоншоорын шүдний эгнээг өргөсгөх ялтас B. налуу хавтгайтай хоншоорын ялтас C. хэлний халхавчтай хажуугийн хоршихуйн хавтгайтай эрүүний ялтас D. Френкель I E. Френкель II 427. Шүдний дистопи гэж юу вэ? А. шүд ургах B. орой ургах C. шүдний байрлал өөрчлөгдөх D. шүдний паалангийн өнгө өөрчлөгдөх E. шүдний хэлбэрийн өөрчлөлт 428. Ортогнат зуултын үед дээд 1-р их арааны хацар талын урд төвгөр нь доод 1-р их арааны хаана байрлах вэ? А.хацар талын урд төвгөрийн урд налуу 2-р бага арааны хацар талын төвгөрийн арын налууны хооронд байрлана B.хацар талын урд төвгөртэй хоршино C.хацар талын хоёр төвгөрийн хооронд байрлана D.хацар талын арын төвгөрийн арын налуу 2-р их арааны хацар талын төвгөрийн урд налууны хооронд байрлана E.хацар талын арын төвгөртэй хоршино 429. Муруй зуултын үед хэрхэн хорших вэ? А.16,26-ын хацар талын урд төвгөр нь 36,46-ын хацар талын арын төвгөртэй хоршино


B.16,26-ын тагнайн төвгөр нь 36,46-ын хацар болон хэлэн талын төвгөрийн хооронд байрлана C.16,26-ын тагнайн төвгөр нь 36,46-ын хэлэн талын төвгөртэй хоршино D.16,26-ын тагнайн төвгөр нь 36,46-ын хацар талын төвгөртэй хоршино Е. 16,26-ын хацар талын урд төвгөр нь 36,46-ын хацар талын урд болон арын төвгөртэй хоршино 430. Энглийн зуултын I-р ангиллын үед хамар уруулын нугалаас ямар байх вэ? А. тэнийнэ В. гүнзгийрнэ C. хэвийн D. уртасна E. богиносно 431. Хажуугийн ТРЗураг дээр эрүүний өнцгийг (Gonial angle) хэмжиснээр юуг тодорхолойх вэ? А. эрүү дагуу чиглэлээр урагш байрласан B. эрүү дагуу чиглэлээр арагш байрласан C. эрүү хөндлөн чиглэлээр муруйсан D. эрүүний булангийн өнцөг их болон бага болсоныг Е. эрүү босоо чиглэлээр урагш байрласан эсэхийг тодорхойлно 432. Эрэгтэй ялтасны нэг алхам хэдэн градус вэ? А. 90 B. 180 C. 45 D. 360 E. 30 433. Байнгын ортогнат зуултын шинж тэмдгийг нэрлэнэ үү. А. шүд болгон нэр нэгт шүдтэй хоршиж байх B. Энглийн II -р ангилалд хамрагдах зуулт


C. дээд 2-р их араа, доод голын үүдэн шүд хоёроос бусад бүх шүд хоёр шүдтэй хоршиж байх. D. Энглийн III-р ангилалд хамрагдах зуулт. E. Энглийн II-р ангиллын 1-р шийдвэрт хамрагдах зуулт 434. Гажиг заслын авагддаг зэмсэгийн зарим бүтцийг 0.7 мм ган утсаар хийнэ. Үүнд: А. хуруун пүрш B. уруулын нум C. Адамсын дэгээ D.Коффины пүрш E. зэллэсэн дэгээ 435. Хажуугийн ТРЗураг дээр нүүрний өнцгийг (Facial angle) хэмжиснээр эрүү яаж байрлах вэ? А. эрүү дагуу чиглэлээр урагшбайрласан B. эрүү дагуу чиглэлээр арагш байрласан C. эрүү хөндлөн чиглэлээр муруйсан D. эрүү дагуу чиглэлээр урагш болон арагш байрласан Е. эрүү босоо чиглэлээр урагш байрласан эсэхийг тодорхойлно 436. FH-Mandibular өнцгийн дундаж хэдэн градус вэ? А. 26 B. 47 C. -15 D. 130 E. 56 437. Хажуугийн ТРЗураг дээр босоо чиглэлээр үүсгэх хэрчмийн цэгүүдийг тодорхойлох А. Na - Pog B. Por - Or C. Se - Na D. PNS - ANS E. MP - Gn 438. Энгелийн 1-р ангилалыг тодорхойлно уу.


А. Дээд, доод 1-рих араануудын болон соёо шүдний харьцаа дагуучиглэлээр хэвийн байх В. Доод 1-р их арааны төвгөр хоорондын ховил нь дээд 1-р их арааны хацар талын урд төвгөрийн урд байрласан байх С. Дээд 1-р их арааны хацар талын урд төвгөр доод 1-р их арааны төвгөр хоорондын ховилд байрлана, дээд доод соёо шүд урагш шилжсэн байх D. Дээд, доод 1-р их араануудын харьцаа алдагдсан, соёо шүдний харьцаа дагуу чиглэлээр хэвийн байх E.1-р их араануудын харьцаа алдагдсан: доод 1-р их арааны төвгөр хоорондын ховил дээд 1-р их арааны хацар талын урд төвгөрүүдийн урд байрлана 439. Хажуугийн ТРЗураг дээр нүүрний өсөлт хөгжлийн (Y-axis) өнцгийг үүсгэх хэрчмийг хэрхэн тодорхойлох вэ? А. FH - NaPog B. MP - AB C. AB - NaPog D. FH – Se-Gn E. FH -SeNa 440. Хажуугийн ТРЗураг дээр дагуу чиглэлээр үүсгэх хэрчмийн цэгүүдийг хэрхэн тодорхойлох вэ? А.FH - 1 B. Por - Or C.Na -Pog D.Se - Gn E. AB plane 441.Хажуугийн ТРЗураг дээр хэмжилт хийн ODI индекс тодорхойлох аргыг сонгоно уу. А. PP+FH/AB B. PP+MP/AB C. PP+FH/1 D. PP+SeNa/NaPog E. PP –MP/AB


442.Хажуугийн ТРЗураг дээр хэмжилт хийн APDI индекс тодорхойлох аргыг сонгоно уу. А. PP+FH/AB B. PP+MP/AB C. PP+FH/1 - NaPog/AB D. PP+SeNa/NaPog E. PP +FH/NaPog – NaPog/AB 443. Хоршихуйн гажгийн үед морфологийн өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээний аргыг сонгоно уу. А. эмнэл зүйн шинжилгээ B. загвар хэмжих, гаднах үзлэг C. эмнэл зүйн шинжилгээ, оношлогооны тусгай аргууд D.рентген шинжилгээ, үйлийн сорилуудыг хийнэ E. телерентген шинжилгээ 444. Ортопантография гэдэг нь юу гэсэн үг вэ? А. хоншоорын дэлгэмэл B. хоншоор-эрүүний дэлгэмэл рентген зураг C. эрүүний дэлгэмэл D. эрүүний үений дэлгэмэл E. амны рентген зураг 445. Хосолмол үйлчилгээтэй зэмсэг гэдэг нь юу гэсэн үг вэ? А. функциональ хэсэгтэй зэмсэг B. механик хэсэгтэй зэмсэг C. механик ба функциональ хэсэгтэй зэмсэг D. резинэн татлагтай зэмсэг E. пүрш бүхий зэмсэг 446. Үйл зүйн үйлчилгээтэй зэмсэг гэдэг нь юу гэсэн үг вэ? А. винт идэвхжүүлэснээр B. резинэн татлаг хийснээр C. төмөр утсыг идэвхжүүлэснээр D. булчин агшихад E. уруулын нумыг тэлснээр үйлчилнэ 447. Хэлээ урагш түлхэж залгидаг гажгийн үед булчингийн ямар дасгалыг хэрэглэх вэ?


А. ээлжилж зуух B. эрүүг хөдөлгөөнтэйгээр урагшлуулах C.хэлний үзүүрийг дээд төвийнн үүдэн шүдний хөхлөгт байрлуулж залгих D. эрүүг тогтвортой урагшлуулах E. амаа жимийх дасгал 448.Онош: дээд шүдний эгнээний жигд нарийслаас үүдсэн муруй зуулт. Эмчилгээгний зөв аргыг сонгоно уу. А. дээд шүдний эгнээг уртасгах B. доод шүдний эгнээг уртасгах, дээд шүдний эгнээг өргөсгөх C. доод шүдний эгнээг богиносгох, дээд шүдний эгнээг өргөсгөх D. дээд шүдний эгнээг өргөсгөх E. дээд, доод шүдний эгнээг өргөсгөх 449.Онош: доод шүдний эгнээний нэг талын нарийслаас үүдсэн муруй зуулт. Эмчилгэний зөв аргыг сонгоно уу. А. дээд шүдний эгнээг өргөсгөх B. доод шүдний эгнээг өргөсгөх C. доод шүдний эгнээний нэг талыг өргөсгөх D. доод шүдний эгнээг уртасгах E. дээд, доод шүдний эгнээг өргөсгөх 450. Шүдний эгнээний урд хэсгийн дезокклюзи /хоршилт байхгүй/гэж юу вэ? А. дээд, доод шүдний эгнээ хоршихгүй B. урд хэсгийн шүднүүд гүйцэд шүдлээгүй C. дээд үүдэн шүднүүд налсан D. үүдэн бүлэг шүднүүд босоо чиглэлд хоршихгүй E. доод үүдэн шүднүүд сунасан Олон зөв хариултыг сонгоно уу. 451.Эрүүл зуултын үед шүднүүд өөр хоорондоо яаж хорших вэ? 1. төвгөр-ирмэг 2. төвгөр-ховил


3. төвгөр-хонхор 4. гүдгэр-ирмэг 5. төвгөр-түшилцэх гадаргаар 452. Авагддаг зэмсгийн идэвхтэй хэсгүүдийг сонгоно уу. 1. Эрэг 2. Түлхэгч пүрш 3. Коффины пүрш 4. Адамсын дэгээ 5. Шварцийн дэгээ 453.Дагуу чиглэлээр үүсэх шүдний зуултын гажгийг сонгоно уу . 1. зөрмөл зуулт 2. шаамий зуулт 3. муруй зуулт 4. орсгой зуулт 5. заалхай зуулт 454.Босоо чиглэлээр үүсэх шүдний зуултын гажгийг сонгоно уу . 1. шаамий зуулт 2. зөрмөл зуулт 3. орсгой зуулт 4. заалхай зуулт 5. муруй зуулт 455. Хөндлөн чиглэлээр үүсэх шүдний зуултын гажгийг сонгоно уу. 1. эрүүл зуулт 2. шаамий зуулт 3. орсгой зуулт 4. муруй зуулт 5. заалхай зуулт 456.Механик бус үйлчилгээтэй зэмсгийг сонгоно уу. 1.Френкель I 2.Бионатор 3.Твин блок


4.Уруулын нумтай ялтас 5. хазалтын хавтгайтай эрэгтэй ялтас 457. FH-L1 өнцөг хэвийн хэмжээнээс ихсэх үед? 1. Доод үүдэн шүд орсойно 2. Дээд үүдэн цөмийнө 3. Дээд доод үүдэн шүднүүд орсойно 4. Доод үүдэн шүд цөмийнө 5. Дээд үүдэн шүд орсойно 458. Байнгын дээд соёо үүдэвч тал руу ургасан тохиолдолд 1. соёог 2. хажуугийн үүдэн шүд 3. төвийн үүдэн шүд 4.1-р бага араа 5.2-р бага араа авна 459.Байнгын дээд 1-р бага арааг 1.эрүү дутуу хөгжиж, хоншоор хэт хөгжсөн 2.хоншоорын шүдний эгнээн хэт нарийсаж орсойсон 3.соёо ургах зайгүй 4.хоншоорын үүдэн шүднүүд хэт бөөгнөрсөн 5.дээд уруулын хөвч богиноссон тохиолдолд авна 460.Байнгын дээд 2-р их арааг 1.шүдний эгнээ нарийссан 2.1-р их араа буруу байрласан 3.соёо буруу байрласан 4.заалхай зуултын (зөвхөн 2-р их араа хоршиж байгаа) 5.агт араа саатсан тохиолдолд авна 461.Байнгын дээд төвийн үүдэн шүд саатсан тохиолдолд 1.бага арааг авах 2.шүдний цөгцийг мэс заслын аргаар ил гарган шүдлүүлэх 3.хажуугийн үүдэн шүдийг авах 4. саатсан шүдийг авах 5.дээд уруулын хөвчийг уртасгах


462.FMIA өнцөг хэвийн хэмжээнээс ихсэх үед? 1. Доод үүдэн шүд орсойно 2. IMPA өнцөг өөрчлөгдөнө 3. FMA өнцөг өөрчлөгдөнө 4. Доод үүдэн шүд цөмийнө 5. Дээд үүдэн шүд орсойно 463. FH-U1өнцөг хэвийн хэмжээнээс багасах үед? 1. Доод үүдэн шүд орсойно 2. Доод үүдэн шүд цөмийнө 3. Дээд доод үүдэн шүднүүд орсойно 4. Дээд үүдэн цөмийнө 5. Дээд үүдэн шүд орсойно 464. SNAөнцөг хэвийн хэмжээнээс ихсэх үед? 1. Эрүү хоншоорын харьцаа зөрнө 2. Эрүү дэлгэмэл өнцөгтэй байрлана 3. Хоншоор арагш байрлана 4. Хоншоор урагш байрлана 5. Эрүү урагш байрлана 465. Механик зэмсгийн үндсэн хэсгийг сонгоно уу 1. хуруунпүрш 2. эрэг 3. уруулын нум 4. коффин 5. хазах дэрлэг 466. Идэвхгүй зэмсэг ямар үед идэвхждэг вэ? 1. зажлуурын булчин агшихад 2. ярихад 3. шүлс залгихад 4. гажиг заслын эрэгийг идэвхжүүлэхэд 5. пүршийг чангалахад 467. SN-FH өнцөг хэвийн хэмжээнээс их зөрөх үед? 1. Нүдний ухархай баруун зүүн зөрсөн 2. Гавлын ясны их хэмжээний өөрчлөлттэй 3. Гавлын суурь яс гажсан


4. Дараагийн шинжилгээг аль хавтгай дээр үндэслэж хийхийг шийдвэрлэнэ 5. Хамрын ясны гэмтэлтэй 468.Гажиг заслын эрэг ямар зориулалттай вэ? 1. шүдний эгнээг өргөсгөх 2. шүдний эгнээг хэсэгчилэн өргөсгөх 3. бүлэг шүдийг түлхэх 4. шүдний эгнээг нарийсгах 5. хоншоор эрүүний өсөлтийг саатуулах 469. Гажиг заслын эрэг бүхий авагддаг өргөсгөх ялтас ямар хүчээр үйлчлэхгүй вэ? 1. пүршний 2. үйлийн 3. булчингийн 4. идэвхгүй 5. механик 470. Бэхлэгдэх байдал, байрлал, үйлчлэх механизмаар ялтсан зэмсгүүд зэмсгийн ямар бүлэгт хамаарагдах вэ? 1. авагддаггүй, аман доторх, үйлийн 2. авагддаг, аман доторх, механик 3. авагддаггүй, аман доторх, механик 4. авагддаг, аман доторх, үйлийн 5. авагддаг, амны гаднах, механик 471. Уруулын нум, тэлэгч эрэгтэй зэмсэг нь зэмсгийн ямар төрөлд хамаарах вэ? 1.авагддаггүй 2.авагддаг 3.хосолмол 4.идэвхтэй 5.идэвхгүй 472.Шүдийг тэнхлэгээр нь эргүүлэхэд ямар чиглэлийн хүчийг ашиглах вэ? 1.нэг чиглэлтэй хоёр хүч 2. нэг хүч


3. босоо чиглэлийн хүч 4. хоёр эсрэг чиглэлийн хүч 5. хэвтээ чиглэлийн хүч 473.Бэхэлгээ болон үйлчлэлээр ямар зэмсэг амны гаднах зэмсэгт хамаарах вэ? 1. эрүүний боолт 2. J гогцоо 3. толгойнбоолт 4. хамрын угалз хэлбэржүүлэгч 5. Тэлэгч эрэгтэй ялтас 474. Дээд үүдэн шүд гадагш налсан, доод шүдний эгнээ үүдэн хэсэг цөмийсөн үед эмчилгээний ямар зэмсэг хэрэглэх вэ? 1. гулсах нум 2. налуу хавтгайтай тагнайн ялтас 3. налуу хавтгайтай уруулын пилоттой эрүүний ялтас 4. уруулын нумтай тагнайн ялтас, доод шүдний эгнээнд урд хэсэгтээ 2 түлхэгч эрэгтэй ялтас 5. уруулын нум налуу хавтгайтай тагнайн өргөсгөх ялтас 475.Амны гаднах татлагыг ямар зорилгоор хэрэглэдэг вэ? 1. зэмсгийн үйлчлэлийн хүчийг сулруулах 2. эрүү хоншоор ясны хөгжлийн гажигийг засах 3. булчинг дасгалжуулах 4. зэмсгийн үйлчлэлийн хүчийг нэмэх 5. нэмэлт хэсгүүдийг оролцуулах 476. Идэвхгүй зэмсгийн үндсэн хэсгийг сонгоно уу . 1. гажиг заслын эрэг 2. налуу хавтгай 3. резинэн татлага 4. хазалтын хавтгай 5. уруулын нум 477. Зэмсгийн дэгээ ямар үүрэгтэй вэ? 1. тогтоох 2. тулах


3. бэхлэх 4. зуулт өөрчлөх 5. үйлийг өөрчлөх 478. Хосолмол үйлчилгээтэй зэмсгийг сонгоно уу. 1. амны гадна татлагатай зэмсэг 2. үйл зүйн үйлчилгээтэй идэвхгүй зэмсэг 3.резинэн татлагатайзэмсэг 4. идэвхтэй ба идэвхгүй зэмсгийн шинжийг агуулсан зэмсгүүд 5.аман дотор ба амны гадна бэхлэгддэг зэмсэг 479.FMIA өнцөг хэвийн хэмжээнээс ихсэх үед? 1. Доод үүдэн шүд орсойно 2. IMPA өнцөг өөрчлөгдөнө 3. FMA өнцөг өөрчлөгдөнө 4. Доод үүдэн шүд цөмийнө 5. Дээд үүдэн шүд орсойно 480. Шүдний эгнээний жигд нарийсал үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэнэ үү 1. хамар байнга битүүрэх 2. буруу зуршил 3. буйлсэн булчирхайн томрох 4. хоншоор эрүү ясны хэт хөгжил 5. макроглосси Шалтгаан хамаарлыг зөв тодорхойлно уу. 481.Байнга амаар амьсгалсанаас болж эрүүний шүдний эгнээ нарийсна.Тийм учраас эрүүний хөгжил саатаж шаамий зуулт үүснэ. 482. Хөндлөн чиглэлээр үүсэх зуултын гажгийн хүчин зүйл нь байнга амаар амьсгалах зуршил бөгөөд улмаар хоншоорын шүдний эгнээ нарийссанаар шүдний муруй зуулт үүснэ.


483. ALD нь шүдний бөөгнөрлийн хүнд хөнгөний зэргийг тодорхойлдог тийм учраас ALD нь -4 мм үед шүд авах эмчилгээ хийнэ. 484. Макроглосс нь хэл том байх эмнэл зүйн тохиолдол бөгөөд үүний улмаас эрүүний яс томорч хажуугийн муруй зуулт үүсдэг. 485. Хоншоор эрүү ясны өсөлт хөгжлийг удирдах зорилгоор үйл зүйн зэмсгийн эмчилгээ хийдэг.Тийм учраас үйл зүйн зэмсэгийг бэлгийн бойжилтийн дараа хийх шаардлагатай. 486. Хуруугаа байнга хөхсөнөөр дээд доод үүдэн шүднүүд орсойдог учраасхоншоорын хөгжил эрүүний хөгжилөөс илүү хурдтай явагдаж орсгой зуулт үүсдэг. 487. Дээд уруулын хөвч доор байрласанаас хоншоорын төвийн үүдэн шүдний хооронд завсар гарна. Ингэснээр ALD нэмэх утга ихэсч бөөгнөрөл үүснэ. 488. FMIA өнцөгөөр доод үүдэн шүдний байрлалыг тодорхойлдог бөгөөд энэхүү өнцөгийг Твеедийн оношлогоонд хэрэглэгддэг. 489. ANB өнцөгөөр эрүү хоншоор ясны байрлалын зөрөөг тодорхойлдог. Тиймээс шаамий гажигтай хүнд энэхүү өнцөгийг заавал шалгадаг. 490. Хуруу болон хэлээ хөхөх буруу зуршил нь зөрмөл зуулт үүсгэдэг учраас хэл хоригч бүхий санамжтай зэмсэг зүүлгэнэ. Дараах өгөгдлийг уялдуулан сонгоно уу. 491. Гавал ясан дээрхи цэг байрлах газар А.Me 1. Эрүү В.Ba 2. Хоншоор С.Mo 3. Гавлын суурь D.Or 4. Шүд А –А3,В2,С1,D1 B – A4,B2,C1,D1 C – A4,B1,C2,D3


D – A1,B3,C4,D2 E – A2,B3,C4,D1 492. Дараах буруу зуршлын улмаас үүсэх шүд эрүүний гажгийг тодорхойлно уу. А.хуруугаа хөхөх B.хэлээ хөхөх C.доод уруулаа хөхөх D.дээдуруулаа хөхөх E.үзэг, харандаа мэрэх 1.шаамийзуулт 2.заалхай зуулт 3.орсгой зуулт 4.муруй зуулт 5.зөрмөл зуулт A – A1,B2,C1,D4,E3 B – A2,B3,C5,D1,E4 C – A5,B1,C2,D4,E3 D – A3,B4,C1,D5,E2 E – A4,B2,C3,D5,E1 493. Хажуугийн телерентген зураг дээр олох өнцгүүдийн хамаарлыг олно уу? А.Хоншоорын байрлал В.Эрүүний байрлал C.Дээд үүдэн шүдний байрлал D.Хоншоор эрүүний харьцаа 1.SNA 2.NPog to U1 3.AB plane 4.FMA A – A3,B1,C3,D4 B – A1,B4,C2,D3


C – A4,B1,C4,D3 D – A2,B3,C4,D1 E - A2, B4, C1, D3 494.Шаамий зуултын үеийн эмнэл зүйн шинж тэмдгийг гарах үйлийн хямралтай холбоно уу. А.дээд үүдэн шүд доод үүдэн шүдний дотуур байрлах В.доод үүдэн шүд дээд үүдэн шүдний гадуур байрлах С.хэлний үзүүр доод үүдэн шүдний дотуур, дээд үүдэн шүдний гадуур байрлана D.дээд уруул цөмийх E.эрүү урагш байрлах 1.ярих 2.залгих 3.зажлах 4.таслах 5.гоо сайхан A - А2,В4,С2,D5,E5 B – A1,B5.C3,D1,E5 C – A1,B1,C1.D1,E2 D – A1,B5,C3,D4,E1 E – A4,B2,C1,D3,E2 495. Дараах өнцөгүүдийг дундаж утгуудтай уялдуулна уу. А.SNA В.FH-Mandible С.SNB D.Interincisal Е.Convexity 1.2 2.79 3.77 4.27


5.130 A – A1,B5,C3,D4,E2 B – A3,B1,C4,D5,E2 C – A4,B5,C3,D1,E4 D – A4,B2,C4,D5,E1 E – A2,B4,C3,D5,E1 496. ТРГ дээр эрүүний ясны цэг, байрлалыг холбоно уу. A. “Facial angle” В. “Mandibular angle” С. “AB plane angle” D. “Convexity angle” E. “L1-U1 angle” 1. Нүүрний урд хэсгийн хэлбэрийг дагуу чиглэлд тодорхойлно 2. Эрүү босоо чиглэлд хэрхэн байрласныг хэмжинэ 3.Эрүү хоншоорын харьцааг тодорхойлно 4. Шүднүүд орсгой болон цөмийсэн эсэхийг тодорхойлно 5.Эрүү дагуу чиглэлд хэрхэн байрласаныг хэмжинэ A – A5,B1,C3,D4,E2 B – A1,B5,C4,D2,E3 C – A2,B4,C1,D3,E5 D – A5,B2,C3,D1,E4 E – A3,B1,C2,D4,E1 497.ТРГ дээр хоншоорын ясны цэг, байрлалыг холбоно уу. А. “U1” В. “Or” С. “U6” D. “A” Е. “L1”


1.ухархайн доод ирмэгийн хамгийн доор байрлана 2.хоншоорын суурийн ясны урд хэсгийн хамгийн гүнд байрлана 3.#16,#26-р араа шүдний урд талын төвгөр дээр байрлана 4.дээд төвийн үүдэн шүдний ирмэг дээр байрлана 5.доод голын үүдэн шүдний ирмэг дээр байрлана A – A3,B5,C2,D1,E4 B – A1,B2,C3,D4,E5 C – A3,B4,C2,D5,E1 D – A4,B1,C3,D2,E5 E – A5,B3,C1,D3,E2 498.ТРГ дээр эрүүний ясны цэг, байрлалыг холбоно уу. A. “B” В. “Ме” С. “Go” D. “Pog” E. “L6” 1.оочны доод хэсгийн хамгийн доор байрлана 2.#36,#46араа шүдний урд талын төвгөр дээр байрлана 3.эрүү ясны булан дээр байрлана 4.оочны доод хэсгийн хамгийн төвгөр дээр байрлана 5.эрүүний суурийн ясны урд хэсгийн хамгийн гүнд байрлана A – A5,B1,C3,D4,E2 B – A1,B5,C4,D2,E3


C – A2,B4,C1,D3,E5 D – A5,B2,C5,D1,E4 E – A3,B1,C2,D4,E1 499.ТРГ дээр гавлын ясны цэг, байрлалыг холбоно уу. А. ”Po ” В. “Se” С. “Ba” D. ”Na” 1.”турк эмээлийн”голд байрлана 2.чихний нүхний дээд хэсэгт байрлана 3.хамар духны заадсын хамгийн урд талд байрлана 4.”foramen magnum” урд талын ирмэгийн хамгийн доор ард байрлана A – A1,B2,C3,D4 B – A2,B1,C4,D3 C – A3,B4,C1,D2 D – A4,B3,C2,D1 E – A1,B1,C2,D4 500. Дараах гажгийн үед эмчилгээний ямар зэмсэг хэрэглэхийг тодорхойлно уу. А. заалхай зуулт В. шаамий зуулт С. муруй зуулт D. зөрмөл зуулт Е. орсгой зуулт 1. нэг талын тэлэгч эрэгтэй зэмсэг 2. санамжтай зэмсэг 3. хазалтын хавтгайтай ялтас 4. хазалтын налуутай ялтас 5. тэлэгч эрэгтэй уруулын нумтай ялтас


A-A2,B4,C1,D3,E5 B-A5,B2,C4,D3,E1, C-A4,B3,C2,D4,E2 D-A1,B4,C5,D2,E3 E-A3,B5,C3,D5,E5 Ном зүй: 1. Н. Пүрэвжав, Б.Амарсайхан “Нүүр амны согог, гажиг засал” УБ, 2005, 2009 2. Э.Сүхбаатар “Хүний байнгын шүдний анатоми” УБ,2004, 2010 3. Нүүр амны Согог заслын хичээлийн лекцийн хураангуй 3-5 дамжаа 4. Нүүр амны Гажиг заслын хичээлийн лекцийн хураангуй 3-5 дамжаа 5. Х. Цолмон, Ц.Ариунхишиг “Шүд хоршихуй ба нэршил зүй” УБ, 1998 6. Ц.Ариунхишиг, Х. Цолмон “Шүд урлахуй” УБ, 1998 7. В.Н.Копейкин. “Зубопротейзная техника” 1993 8. А.С.Щербаков, Е.И.Гаврилов, В.Н.Трезубов, Е.Н.Жулёв “Ортопедическая стоматология “1997, 1998, 2001 9. В.Н.Копейкин “Ортопедическая стоматология” 10. “Материал судлал” Нүүр Ам Судлалын Сургуулийн 2-р дамжааны Оюутны хөтөч УБ, 2008

Profile for Shud

Насгз сорил  

Насгз сорил  

Profile for 861468
Advertisement