банкны үндсэн үйл ажиллагаа болох зээлийн бүртгэл, гүйлгээний талаар тусгахдаа төрөл, ангилалыг нь тодорхой зааж өгсөн байхад манай дотоодын сургуулиудын хувьд зээлийн ерөнхий бүртгэл гүйлгээний талаар тусгажээ. /Хавсралт 1.4. Монголын их, дээд сургуулиуд болон гадаадын сургуулийн Банкны НББ хичээлийн лекцийн агуулгын харьцуулалт/
Аль ч улс орны хувьд нийтлэг тухайн улсын “Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал”, мөн СТОУС-н дагуу хичээлийн агуулгаа боловсруулж байгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэл гэдэг үүднээс нийтлэг мөрдөгдөх стандартуудын дагуу бүртгэл тооцоо нь хөтлөгдөх учиртай. Хэдийгээр стандартын дагуу байх хэдий ч хичээлийн агуулгыг боловсруулахдаа банкны практикт өргөн ашиглагддаг бүртгэл гүйлгээний асуудлуудыг нарийвчлан тусгаж боловсруулах нь зүйтэй. Дотоодын сургуулиудын агуулгаас үзэхэд бүгд ижилхэн бараг ялгаагүй агуулгаар боловсруулагдсан байгаа нь нэг талаар стандартын дагуу боловсруулагдсан, нөгөө талаар ашиглаж байгаа гарын авлага, сурах бичгүүд ижилхэн байгаатай холбоотой байж болох юм. Гэхдээ зарим нэг дотоодын сургуулийн хувьд бусад сургуулиудын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн байж болох ч шууд авч ашигласан байж болохуйц зүйлс ажиглагдаж байлаа. Энэ нь магадгүй хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх баг байгуулагдаагүй, тухайн багшийн хувийн боловсруулалтаар хийгддэгтэй холбоотой байж болох юм. Бид банкны нягтлан бодох бүртгэл хичээлийн хөтөлбөрийг бусад орнуудтай харьцуулан өөрчилж, өөрсдийн ололттой тал дээр нэмэн уг салбар ухааны шинэ тутам хөгжиж буй судалгааны сэдвүүдийг нь нутагшуулах, арга зүй, онол хандлагаас нь нэвтрүүлж олон улсын инженерийн боловсролын CDIO систем гэх мэт олон улсын жишиг стандартад нийцүүлэн шинэчлэх боловсруулах шаардлага тулгарч байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. 2.2.
“Банкны НББ” хичээлийн хөтөлбөрийг сайжруулах арга
Дэлхийн дээд боловсролын чиг хандлага шинэ зууны босгон дээр эрс өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг багшийн ажлын үр дүнгээр бус суралцагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх, зөвхөн онолын мэдлэг олгох бус практик чадварыг онолтой хослуулах, төсөлд, асуудалд суурилсан сургалтаар суралцагчдад багаар ажиллах, бүтээгдэхүүн бий болгох чадвар эзэмшүүлэх зэрэг чиг хандлагуудыг нэвтрүүлж эхэлсэн. Үүний жишээ нь инженерийн боловсролын шинэ CDIO систем бөгөөд 2015 оны байдлаар дэлхийн 120 гаруй их дээд сургуульд нэвтэрсэн үр дүнтэй сургалтын арга болж хөгжиж байна. (Т.Амаржаргал, 2015) ШУТИС дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сургалтын технологи, аргазүйн шинэчлэлийн туршлагыг судалсаны үндсэн дээр 2011 оноос эхлэн CDIO стандартууд болон сургалтын аргыг зарим мэргэжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд туршиж эхэлсэн бөгөөд 2015 оны эхээр ШУТИС тодорхой шалгууруудыг даван CDIO-гийн гишүүн сургууль болж чадсан. Судалгааны 2-р бүлэгт CDIO стандартын дагуу МБДС-ийн банкны НББ хичээлийн хөтөлбөрийг шинэчилж боловсрууллаа. Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа тухайн хөтөлбөрөөр заагдах лекцийн цөм агуулгын хүрээнд дэд сэдэв бүрээр лекцийн товч тодорхойлолт, мөн семинарын ажлын зохион байгуулалтыг товч дурьдаж, үүний зэрэгцээ үндсэн болон нэмэлт материалыг зааж өгөх хэрэгтэй. МУИС болон МБДС-ийн хувьд лекц, семинарын сэдвийн товч агуулга, олгох мэдлэг чадвар, тухайн сэдэвт заавал ашиглах ном, эх сурвалжийн жагсаалт, зохион байгуулалтыг нарийн тусгаж өгсөн нь нэлээд сайшаалтай байлаа. Дээрх байдлаар зохион байгуулж боловсруулах нь уг мэргэжлээр суралцаж буй оюутнуудад ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар цогц мэдлэг, чадвар эзэмшүүлэх үр дүнтэй сургалт болж өгөх юм. Хичээлийн лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа оюутанд илүү ойлгогдохуйц, тухайн хичээлээр үзэх онолын мэдлэг, түүнд чиглэсэн практик семинарын ажлын зохион байгуулалт, ашиглагдах ном, сурах бичгийн холбоог нарийн тусгаж өгсөнөөр 7