Санхүүгийн бүртгэлийн онол MBA-2

Page 3

2.

Үйл ажиллагааны арга (Нэгжид ноогдуулах арга)

3.

Жилүүдийн нийлбэрийн арга

4.

Үлдэгдлийг бууруулах арга (Давхар бууруулах арга) Ашигт малтмалын хайгуул, үнэлгээ

Уул уурхайн салбар нь үйл ажиллагааны олон үе шаттайгаас хамааран тэдгээрийн тоцооллыг бусад салбараас ялган, түүний онцлогоос нь хамааруулан бүртгэх шаардлага гарч ирсэн. Энэхүү стандартын хүрээнд зөвхөн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотойгоор гарсан зардлыг бүртгэхэд хэрэглэгдэх бөгөөд харин дараах зардлууд уг стандартад хамаарахгүй болно. a) ААН тодорхой хэсэг газарт хайгуул явуулах хууль эрх зүйн зөвшөөрөл авахаас өмнөх ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээний зардлууд b) Техник эдийн засгийн үнэлгээ хийж, ашиглах боломжийг тогтоосны дараах зардлууд Мөн ашигт малтмал хайгуул хийхийн зэрэгцээ өөр бусад үйл ажиллагаатай холбоотойгоор гарч буй зардлууд багтана. Бүртгэгдэх зүйлс буюу нэр томъѐо Хайгуул ба үнэлгээний хөрөнгө Хайгуул ба үнэлгээний зардал Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт Хайгуул ба үнэлгээний үеийн зардлыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх талаар бүртгэлийн бодлогодоо НББОУС 8-н 11,12-р зүйлүүдэд тодорхойлсон бүртгэлийн бодлого боловсруулахдаа удирдлагын зүгээс баримтлах ѐстой зарчмуудад заавал нийцүүлэхгүй байхыг албан ѐсоор зөвшөөрсон байдаг. Хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуур нь: a)

Тухайн аж ахуйн нэгж ирээдүйд эдийн засгийн үр ашиг олох магадлалтай байх

b)

Тухайн хөрөнгийн өртгийг найдвартай хэмжир боломжтой байх

Мөн ААН нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх ѐстой. Харин СТОУС 6 нь хайгуулын үед гарч буй бүхий зардлууд нь ирээдүйд үр ашигтай байх эсэхээс үл хамааран хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хайгуулын эхний үеэс бүртгэж болохыг зөвшөөрдөг онцлогтой юм.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.