Орос-Японы геополитикийн ашиг сонирхол буюу Курилын арлын маргаан

Page 1

Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хэл соёлын сургууль ГХМО 3-27

Сэдэв: Орос-Японы геополитикийн ашиг сонирхол буюу Курилын арлын маргаан

Гүйцэтгэсэн: Г. Мөнхсоёл Шалгасан: П.Мягмардорж /док.проф/

Улаанбаатар 2009 он


Агуулга Оршил

1. Kурилын арлын газарзүйн онцлог 1.1. Нэршил 1.2. Газар зүйн онцлог 1.3. Далай тэнгисийн экологи 1.4. Японы энэ арлуудыг авах гэж шаргуу оролдох болсон нь ямар учиртай вэ? 1.5. Курилын арлын түүх 1.6. Курилын арал дахь Японы удирдлага 1.7. Одоогийн нөхцөл байдал ба эдийн засаг 1.8. Арлууд

2. Курилын аралын маргаан 2.1. Түүх 2.2. Орчин үеийн маргаан 2.3. Сан Францискогийн гэрээ 2.4. 1956 оны Орос-Японы хамтарсан тунхаглал 2.5. Японы байр суурь 2.6. Оросын байр суурь 2.7. Сонин сэтгүүлийн байр суурь 2.8. Японд үзүүлсэн хөнгөлөлт 2.9. Ойрын үеийн үйл ажиллагаа 2.10. Курилын арлын маргааны тухай олон нийтийн хандлага 2.11. Сүүлийн үеийн сонин хачинаас Дүгнэлт Ашигласан материал


Оршил Курилын арлууд бол стратегийн төдийгүй газар нутгийн өндөр ач холдогдолтой бүс нутаг юм. Тиймээс би үеийн үед энэхүү арлын төлөө тэмцэлдсээр ирсэн 2 их гүрэн болох Япон, Орос улсуудын хоорондын маргааны тухай сэдвийг сонгон авсан. Энэ сэдэв бол түүхэнд ч чухал асуудал байж, одоо ч гэсэн олон улсын харилцаанд төдийгүй геополитик судалд хуучраагүй нэг гол сэдэв байсаар байгаа. Ирээдүйд ч энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй юм. Тиймээс би түүхэн үүднээс болон эрх зүйн үүднээс энэ маргааныг хэрхэн шийдвэрлэж болох шийдлийг олохын тулд энэ сэдвийг сонгосон бөгөөд тиймээс миний энэхүү судалгааны ажлын маань зорилго, зорилт түүнтэй салшгүй холбоотой билээ. Монголд оронд энэ сэдвийн талаар судалсан эрдэмтэд ховор байдаг бөгөөд Оросын геополитикч Нартовын геополитик хэмээх номонд энэ арлуудын түүх, маргааны талаар товч тайлбарласан байда. Дэлхий дахин АНУ-ын судлаач John J Stephan-ны Russo-Japanese frontier in the Pacific, Японы судлаач Hiroshi Kimura-ны The Kurillian Knot: A History of Japanese-Russian Border Negotiations зэрэг бүтээлүүд нь томоохонд тооцогддог байна. Тиймээс одоо ч хуучраагүй байгаа энэ сэдвийн талаар монгол хэл дээрээ судалгааны ажил хийхийг оролдож, энэ маргааныг хөндлөнгийн гуравдагч улсын нүдээр харан, хэрхэн шийдвэрлэж болох арга замыг хайж олохыг энэ бие даалтаараа харуулахыг зорьлоо.


1.Kурилын урилын арлын газарз газарзүйн йн онцлог

Номхон далайн баруун хэсэг дэх Курилын арлын байрлал

Raikoke-оос харагдах Matua арал 1300 км галт уулын гинжин хэлхээ үүсгэсэн бүлэг лэг арал болох Курилын арал (Оросоор: ) нь Оросын Камчаткийн хойг, Японы Хоккайдо аралын дунд байдаг. Эдгээр арлууд нь Агнуурын тэнгис, Номхон далайг зааглаж өгдөгг юм. 56 арал ба өөр олон жижиг хаднуудаас бүрддэг. рддэг. Бүхх арлууд нь Оросын мэдэлд байдаг боловч өмнөд д хэсгийн 4 арлыг Япон улс өөрсдийн газар нутгийн н нэг хэсэг хэмээн маргасаар байгаа.


1.1. Нэршил

Олон улсын сансрын станцаас авсан Саричев галт уулын зураг Японоор Чишима арал буюу үгчилбэл мянган бүлэг арал гэж нэрлэгддэг Курилын арал нь мөн Курири арал гэж бас нэрлэдэг. Курил хэмээх нэр нь энэ арлын уугуул оршин суугчид боло Аинучуудаас үүссэн бөгөөд Кур гэдэг нь эрэгтэй хүн гэсэн утгатай ажээ. Мөн энэ үг нь Аинучуудын оршин суусаар ирсэн бусад арлуудын нэртэй ч холбоотой байж болох юм. Жишээ нь Kuyi, Kuyi мөн Kai.

1.2. Газар зүйн онцлог Курилын арлууд нь Номхон далайг жигд бус байдлаар тойрсон цагираган хэлбэртэй оршдог. Энэ гинжин хэлхээ үүсгэж байрладаг арлуудад нийтдээ 100 орчим галт уул байдаг бөгөөд тэдний 40 орчим нь идэвхтэй галт уул. Мөн тэнд байнгын чичирхийллийн процесс явагдаж байдаг бөгөөд 2006 оны 11-р сарын 15-нд 8,3 баллын газар хөдөлж байжээ. Энэ газар хөдлөлт нь Калифорнын эрэг дээр 5 дээд тал нь фиитийн долгоинтой цунами болж очсон байна. Энэ арлууд дээрх уур амьсгал ерөнхийдөө хүйтэн, урт удаан, жихүүн өвөл үргэлжилж, хүн бүрийн мэдэх манантай, богино зун тохиодог. Жилийн дундаж хур тунадас 30-40 инч буву 760-1000 мм байдаг бөгөөд ихэнхийг нь цас эзлэдэг. Сэрүүн цаг улирлаас Арктикийн хүйтэн уур амьсгал хүртэл олон янз байж, өмнөд хэсэгтээ шилмүүст болон хар модоор элбэг өтгөн ой шугуйтай, хойд хэсэгтээ тундрын уур амьсгалтай байдаг. Хамгийн өндөр уул нь арлуудын хойд үзүүрт байдаг Атласов аралд оршдог Алайд галт уул бөгөөд хамгийн өндөр цэг нь 2339 метр өндөр. Арлуудын газар нутгийн онцлогт олон төрлийн далайн эрэг, хадтай эрэг, хадан цохио, өргөн гол горхи, ой шугуй, бэлчээр, уулархаг газрын тундр, галт уулын тогоон дахь нуур, хүлрийн намаг зэрэг ордог. Хөрс нь ерөнхийдөө үржил шимтэй, галт уулын нурам үе үе урсдаг, зарим газар далайн шувуу гуаногоор баялаг байдаг. Хэдий тийм боловч өгсүүр, нягтралгүй газрууд нь хөрсний нуралтанд хэт мэдрэмтгий байдаг бөгөөд галт уулын шинэ дэлбэрэлт нь газрын гадаргыг бүхэлд нь сүйтгэдэг.


1.3. Далай тэнгисийн экологи Номхон далайн хавтанг даган, Охотскийн тэнгистэй нийлэн байрласан учраас Курилын арал нь Номхон далай дахь хамгийн үр ашигтэй усаар хүрээлэгддэг. Энэ газар нь далайн хамгийн элбэг дэлбэг баялгаар дүүрэн байдаг.

Сээр нуруугүй амьтад: өргөн хэмжээний далайн хүрэн замаг нь бараг арал бүрт байдаг учраас энэ нь далайн зараа, олон төрлийн моллуск амьтад, тоо томшгүй сээр нуруугүй амьтад, тэднээр хооллодог махчин амьтад амьдрах нөхцлийг бүрдүүлдэг. Олон төрлийн загасны хоол нь жижиг далайн сүүн тэжээлтэн, болон шувуудын гол хоол болж өгдөг. Загас: далайн эргээс зайдуухан walleye pollock, номхон далайн сагамхай загас гэх мэт хэд хэдэн төрлийн хавтгай загас байдаг нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. 1980-аад оны үеэр нүүдлийн сардин загас нь зуны улиралд хамгийн элбэг байдаг төдийгүй худалдааны гол төрөл нь болж байсан боловч загасны үйлдвэр уналтанд орж, 1993 оны үеэр ямар ч сардин загасыг эдийн засгийн ач холбогдолтой хэмээн мэдээлээгүй байна. Хэд хэдэн төрлийн яргай загас, ялангуяа ягаан, улаан төрөл нь том том арлуудад байдаг байна. Хавтаг хөлтэй амьтан: Курилын арал нь залаат далайн нохой, хойд хэсгийн үслэг далайн нохой

гэсэн 2 төрлийн амьтаны өлгийн нутаг юм. Далайн халиу: энэ амьтныг 19-р зууны үед арьснаас нь болж маш ихээр агнаж байсан бөгөөд үнэндээ түүний арьсыг нь болж ирэх Оросын иргэдийн тоо нэмэгдсэн төдийгүй Японд ч ашигтай болж ирсэн байна. Тиймээс тэдний тоо хурдацтайгаар хорогдож эхэлжээ. 20-р зууны дунд үеэс хойш хорио тогтоосноор энэ амьтан дахин олширсон бөгөөд одоо нилээд элбэг амьдардаг байна. Халим: хамгийн элбэг байдаг халимд махчин халим Orca, harbor болон Dall-ын дельфин ордог. Хошуутай халим, жижиг саарал халим гэх мэт олон төрөл ажиглагддаг байна. Далайн шувуу: Курилын арал нь олн сая төрлийн далайн шувууны өлгий нутаг юм. Үүнд: Хойд зүгийн Fulmar, Залаат салхит шувуу, Murre, Kittiwake, Guillemot, Auklet, Petrel, Cormorant болон цахлай шувуу.


1.4. Японы энэ арлуудыг авах гэж шаргуу оролдох болсон нь ямар учиртай вэ? Курилын 4 том арлыг авах гэсэн их хичээл зүтгэл бол Японы түүхий эд (эрдэс, биологи, тэнгисийн)-ийн хомсдол болон геополитикийн олон учир шалтгаантай ажээ. Геологийн мэдээгээр зөвхөн Итуруп дээр мөнгө, алт, титан-ванадийн хүдэр, төмрийн хүдрийн сайн чанарын нөөц хайн илрүүлсэн. Кунаширт шилний түүхий эд, цайр, тугалганы хүдэр, хагас үнэт чулууны нөөц бий. Хосгүй газрын ховор металл-хамгийн өндөр чанартай висмут, фосфор, титаныг агуулсан лимонитын хүдрийг илрүүлэв. Мөн Кунаширт хүхрийн ихээхэн нөөц, алт, мөнгөний орд газар бий. Өмнөд Курилийн усны эрчим хүчний нөөц хэдэн мян кВт-аар үнэлэгддэг. Тэдгээрийн далайн танд(шельф) "хар алт" бий. засгийн газрын 1998 онд ОХУ-ын тохиролцсоноор Япон билэг тэмдэг төдий мөнгө ердөө л 4,2 сая доллар төлөн Оросын уснаас 11 мян т яргай, хулд загас барьсан байна. Харин бүхэлдээ АНДБ-д Япон жил бүр 95 мян т загас олборлон, 1,5-2 тэрбумаас багагүй долларын ашиг олдог байна. Агнуурын тэнгисийн баялгийг ашиглахад япончуудад оросын хулгайн анчид тусалдаг байна. Оросын хилийн албаны мэдээгээр агнуурын ан амьтдаас зөвхөн наймаалжнаас дунджаар жилд 400-450 сая долларын хохирол учирдаг. Хэрэв Орос Японд Өмнөд Курилыг өгвөл жил бүрийн нийт хохирол 6,6 тэрбум доллар болох болно. Үүн дээр Сахалин, Хабаровскийн хязгаар, Приморийн боомтоос Кунашир, Екатерин, Фризийн хоолойгоор Номхон далайд гарах худалдааны хөлгийн явах замын төлбөр (фрахт) жилд 500 сая доллараас дээш байхыг нэмэх хэрэгтэй. Мөн Оросын тэнгисийн Цэргийн флот хөлддөг Агнуурын тэнгист түгжигдэх болно. Орос Өмнөд Курилыг алдвал эдийн засагт төдийгүй Стратегийн чухал район дахь геополитикийн оролцоонд ч хохирол учирна. Япончууд эдийн засаг, санхүүгийн чадлаа


мэдрэн өнөөгийн Оросын сул байдлыг ойлгон Номхон далай дахь мөлхөө түрэмгийллээ идэвхтэй гүнзгийрүүлж байна. 1992 оноос арлын хуучин суугчид ба аралд байнга суух оросуудыг оруулан японы суугчид харилцан визгүй зорчих явдал эхэлж, 1998 оноос япончууд Өмнөд Курилийн оршин суугчдад япон хэл төлбөргуй заан сургаж байна. Үүнд Наран улсын төсвөөс 1998 онд 3,5 сая илүү доллар гаргажээ. 1998 онд японы засгийн газар визгүй солилцоог нэмэгдүүлэх тухай ээлжит шийдвэрийг баталсан нь маргаантай арлуудад суурьших, очихыг хүсэгчдийн тоо өснө гэсэн үг. Япончууд дөрвөн арал дээрх холбооны шугам, хуучин боомтуудыг шинэчлэн, шинээр авто зам тавьж байна. "Дөрвөн арал дээрх хамтарсан эдиин засгийн үйл ажиллагаа"-ны тухай гадаад хэргийн сайдын гаргасан санааны үр дүн ийм илэрхий харагдаж байна. Энэ нөхцлийн 6одит агуулгыг дүүргэх их олон асуудлыг сайтар бодоогүй байсан тухайлбал Өмнөд Курилд япончуудын аж ахуйн үйл ажиллагаа, арлуудын тусгаар байдал, далайн бүтээгдэхүүн барилтанд хяналт тавих асуудлуудыг орхигдуулсан баив. Ингэж Оросын сулралтыг ашиглан Япон Орост шахалтаа хүчтэй болгож, "Их долоо"-гийн зарим орнууд "умард нутаг дэвсгэр"-ийн асуудлаа шийдэхэд түүнд тусалж байна. АНУ-ын ерөнхийлөгч байсан Ж.Буш Курилын дөрвөн арлыг Японы ашиг тусад дамжуулан өгөхөд Б.Ельцинд үечлэн "нөлөөлж" байлаа. Эдгээр арлыг Японд өгвөл Оросын Номхон далайн флот далайгаас таслагдаж, усан дээр, доор хүнд хэрэх онгоцнуудын хувьд бусад хоолойд байдаг шиг "хөвөх" нь үр ашиггүй байх болно. Арлуудын асуудлыг хүчээр шийдэх нь ирээдүйд муу ур дагаварт хүргэнэ. Мөн арлуудыг Японд өгснөөр дэлхийн бусад улс орнуудад газар нутгийн маргаан идэвхжих болно. Япончууд АНУ, Англид төдийгүи Орост сонирхлыг нь дэмжигчдийг хайж байна. Наран улсын сонирхлын төлөө зуучлагчид оросын улс төрчид, эрдэмтэн, сэтгүүлчдийн дотор цөөнгүй байна". Нэгэн нийгмийн үзэл бодлын санал асуулга Японд арлуудыг өгөхийг хүсэхгүй нь Оросын хүн амын олонхи болохыг харуулав. Оросын далайчдын цус шингэсэн арлуудыг өгөх нь Оросын геополитикийн байдал муудсаны үр дүнд Европ, Азид хилийг дахин авч үзэхэд хүргэн, Ялтын гэрээнии бусад тохиролцоог эвдсэн анхны жишээ болох болно. Түүнээс гадна ОХУ-ын хувьд стратегийн их ач холбогдолтой дөрвөн хөлддөггүй хоолойгүй болсноор ашигт малтмалын ихээхэн нөөцийг алдана. Өмнөд Курил нь Оросын бүх далайн бүтээгдэхүүний 10 хувийг барьдаг загасны аж ахуйн


чухал районы нэг юм. Загас, бусад далайн бүтээгдэхүүн олборлолт ирээдүйд 2 дахин өсч жилд 2 сая тн - д хүрнэ. Курил Оросын бүх хулд, яргай загасны 15 хувь, үнэт замгийн 7%-ийг олборлодог. Зөвхөн Өмнөд Курил дээрх загасны аж үйлдвэрээс жилд авах бүтээгдэхүүний өртөг 1 тэрбум доллараас илүү юм.


1.5. Курилын арлын түүх Айну хүмүүс Курилын үндсэн оршин суугчид боловч Япончууд тэнд их хэмжээгээр тархсан байдаг. Курилын арал нь Японы Едогийн эринд Мацумаи овгийн дагуу түүний захиргаанд анх байсан байна. Өөрөө хэлбэл Япончууд хойд арлуудыг 370 жилийн өмнө мэддэг байсан гэсэн үг юм. Тэдгээо арлууд блдлн Эзо буюу одоогийн Хоккайдогийн хооронд худалдаа наймаа тэрнээс ч өмнө хийгддэг байжээ.1644 онд Тогугавагийн ноёрхлын үед Японы гаргасан Shōhō Onkuko Ezu хэмээх газрын зураг дээр 36 том болон жижиг арлыг дүрсэлсэн байсан байна. Орос улс 18-р зууны эхээр Курил руу нэвтэрч эхэлжээ. Хэдийгээр Оросууд байнга л судалгаа шинжилгээний баг явуулж, далайн халиуг агнадаг байсан ч тэд ердөөсөө Уруп арлын өмнөд хэсэгт очоогүй байна. Оросууд 18-р зуунд Итуруп арал дээр суурьших болсон. Учир нь Тогугавагийн гүрэн Итуруп арлын өмнөд хэсэг ноёрхож, гадны дотолгооноос хамгаалахаар байрлуулсан хамгаалалттай байжээ. 1811 онд Оросын ахмад Vasily Golovnin болон түүний багийхан усны түвшинг хэмжих судалгааныхаа үеэр Кунашир арал дээр түр зогссон боловч Намбу овгийнхонд олзлогдож, Мацумаийгийн эрх баригчдад очжээ. Учир нь Японы худалдаачин Takadaya Kahei-ийг Кунаширын ойролцоо мөн олзолсон байсан бөгөөд мөн тэнд Орос, Япон 2 нь хоорондох хилийг тогтоохын тулд хэлэлцээр хийж байжээ. Худалдаа, усан зам, хил хязгаарын гэрээг 1855 онд байгуулсан бөгөөд хилийг Итуруп, Уруп арлын хоородонд тогтоосон байна. Энэ нь Японы газар нутаг Итуруп урд хэсэгтээ Итуруп арлаас эхэлж, Оросын газар нутаг хойд хэсэгтээ Уруп арлаас эхэлнэ хэмээн баталгуулжээ. Харин Сахалин нь 2 улсын иргэд хоёулаа амьдарч болох газар байжээ. 1875 оны Гэгээн Петерсбургийн гэрээгээр Япон нь Сахалин дахь бүх эрхээсээ татгалзаж, харин Орос Урупаас хойшхи бүх арлуудыг Японд өгчээ. 1904-1905 оны Орос-Японы дайны үеэр Япон цэргийн зүтгэлтэн, Шумшу арлын орчин суугч Gunji гэдэг хүн Камчаткийн эргийг эзлэхээр довтолсон байна. Харин Орос тус газарт цэрэг илгээж, тэднийг саатуулжээ. Дайн дууссаны дараа Япон улс 1945 оныг хүртэл Орос-Японы загас агнуурын тухай гэрээгээр Оросын нутагт загасчлах эрх олж авсан байна.

1918-1925 оны зэвсэгт мөргөлдөөний үеэр Япончууд АНУ, Европийн хүчнүүдийн хамтаар Камчаткийг эзэлсэн байна. Японы хөлөг онгоцууд Petropavlovsk-Kamchatsky-ийн эсрэг усан

цэргийн довтолгоон хийсэн байна.

ЗХУ Дэлхийн 2-р дайны төгсгөлд өмнөд Сахалин болон Курилын арлуудыг хүчээр буцаан авсан боловч Япон улс Хойд хэсгийн газар нутаг хэмээн нэрлэдэг Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай гэсэн 4 арлыг өөрийн хэмээн мэдэгдсээр байгаа.


1.6. Курилын арал дахь Японы удирдлага 1869 онд Мэйжигийн засгийн газар Саппород Японы хойд хэсгийн хөгжилд туслах колоничлолын хороог байгуулжээ. Эзо арлыг Хоккайдо, Кита Эзог Карафуто хэмээн нэрлэсэн байна. 11 муж, 86 дүүрэг байгуулагдаж, тус бүрийг нь феодалын овог аймгуудаар захируулжээ. Учир нь

Мэйжигийн засгийн газар өмнөд Сахалины талаар амжилттай тохиролцож чадахгүй байсан учраас Курилын арал дахь удирдлагын талаар Оростой гэгээн Петерсбургийн гэрээг байгуулж Япон улс Урупын хойших 18 арлыг өөртөө авч, Сахалин нь бүхэлдээ Орост очжээ. Зам, харилцаа холбоо Кунашир, Эторофуд байгуулагдаж, тэдгээр арлууд дахь амьдрал сайжирч, Хоккайдотой холбох далайн замыг нээж, цахилгаан холбооны системийг тавьжээ. Тайшогийн эринд хойд арал болгонд тосгоны албыг байгуулжээ. Мөн тосгон бүр нь дүүргийн ойн систем, далайн гаралтай бүтээгдэхүүнийг шалгах төв, яргай загасны инкубатор, шуудан, цагдаагийн газар, бага сургууль, Шинто сүм, болон олон нийтийн төвүүдтэй байжээ. 1930 онд Кунашир арал дээр 8300 хүн амьдарч байсан боло Еторофу дээр 6000 байсан бөгөөд тэдний ихэнхи нь далайн аж ахуй эрхэлж амь зуудаг байжээ. Тэр үед мөн Курилын арал дээр 17,291 Япон арлын оршин суугчид байдаг байжээ.


1.7. Одоогийн н нөхцөл л байдал ба эдийн засаг

Шикотаны томоохон тосгон

Өнөөдөр ойролцоогоор 16800 ххүн н Курилын аралд оршин суудаг байна. Үүнд: Орос, Украйн, Беларус, Татар, Солонгос, Нивхс, Ороч, Айну үндэстнүүд д багтдаг байна. Бараг хүн амын тал хувь нь амьжиргааны түвшингээс вшингээс доогуур амьдардаг. Загас агнуур нь үндсэн ндсэн ажил мэргэжил болдог. Энэхүү арал нь загасчлал болон эрд, ххүхэр, хэр, янз янзын олон металт хүдэр х зэрэг ашиг малтмалын ордуудыг харгалзаж үзвэл стратегийн төдийгүй й эдийн засгийн өндөр ач холбогдолтой газар юм. Ойрын үед ед Оросын эдийн засгийн өсөлт мөн Курилын арлууд дээр ажиглагдаж глагдаж байгаа. б Хөгжин гжин дэвшиж байгаагийн хамгийн тод жишээ бол дэд ббүтцийг хөгжүү үүлэх ажил юм. In recent times the economic rise of Russia has been seen on the Kurils too. Барилгын ажилчид одоо Китовигийн булан болон ттөв Итирупд хөлөгг онгоцны зогсоол, долгоин долг таслагч зэргийг барихаар идэвхитэй ажиллаж байгаа. Энэхүү газруудад хөлөгг онгоц нь далайн булан болон далайн хооронд хөвөхх хамгийн гол тээврийн хэрэгсэл байсаар байгаа. Хамгийн том тосгон болох Курилискийн ойролцоо модон дундуур шинэ зам гаргах ажил хийгдэж хи байгаа бөгөөд 2010 онд бэлэн болох бөгөөдд 1,26 тэрбум рубль буюу 44 сая доллараар хийгдэх ажээ. Эрчим хүчний хэрэглээ өөсөхийн хирээр орон нутгийн удирдлага Baransky орой буюу идэвхитэй галт уулан дээр улсын өмчит цөмийн мийн дулааны цахилгаан станц барьж байгаа бөгөөдд тэнд уур, халуун ус буцалж байдаг байна.


1.8. Арлууд Оросын эх сурвалжад хамгийн анх удаа 1646 онд эдгээр арлуудыг дурьдсан гэж үздэг бөгөөд тэдний тухай хамгийн эртний дэлгэрэнгүй мэдээллийг 1697 он Владимир Атласов гаргажээ. 18-р зуун, 19-р зууны эхэнд Danila Antsiferov, I.Kozyrevsky, Ivan Yevreinov, Fyodor Luzhin, Martin Shpanberg, Adam Johann von Krusenstern, Vasily Golovnin, болон Henry James Snow нар Курилын арлуудыг нээжээ. Хойд хэсгийн арлууд (Kita-chishima / 北千島)

Атласов арал – Курилын арлуудын хойд үзүүрийн 2 дахь арал

                   

Shumshu (Russian: Шумшу; Shumushu / 占守島) Atlasov (Остров Атласова; Araido / 阿頼度島) Paramushir (Парамушир; Paramushiru, Horomushiro / 幌筵島) Antsiferov (Остров Анциферова; Shirinki / 志林規島) Makanrushi (Маканруши; Makanru / 磨勘留島) Onekotan (Онекотан; Onnekotan / 温禰古丹島) Kharimkotan (Харимкотан; Harimukotan, Harumukotan / 春牟古丹島) Ekarma (Экарма; Ekaruma / 越渇磨島) Chirinkotan (Чиринкотан; 知林古丹島) Shiashkotan (Шиашкотан; Shasukotan / 捨子古丹島) Raikoke (Райкоке; 雷公計島) Matua (Матуа; Matsuwa, Matsua / 松輪島) Rasshua or Rasshya (Расшуа; Rasutsuwa, Rashowa, Rasuwa / 羅処和島) Ushishir (Ушишир; Ushishiru / 宇志知島) Ketoy (Кетой; Ketoi / 計吐夷島) Simushir (Симушир; Shimushiru, Shinshiru / 新知島) Broutona (Остров Броутона; Buroton, Makanruru / 武魯頓島) Chirpoy (Чирпой; Chirihoi, Chieruboi / 知理保以島) Brat Chirpoyev (Брат Чирпоев; Chirihoinan / 知理保以南島) Urup (Уруп; Uruppu / 得撫島)

Өмнөд хэсгийн арлууд (Minami-chishima / 南千島)


Японы зүүн үзүүрийн цэг Cape Nosappu Nosappu-ээс Signalny хад харагдаж байгаа нь    

Iturup (Итуруп; Etorofu / 択捉島) Kunashir (Кунашир; Kunashiri / 国後島) Shikotan (Шикотан; 色丹島 色丹島) Khabomai Rocks (Южно (Южно-Курильская гряда; Habomai Shotō / 歯舞諸島) 歯舞諸島 o Moneron (Kaiba / 海馬島) o Polonskogo (Остров Полонского; Taraku / 多楽島) o Zelyoni (Зелёный; Shibotsu / 志発島) o Yuri (Юрий; 勇留島 勇留島) o Anuchina (Остров Анучина; Akiyuri / 秋勇留島) o Kharkar (Harukaru / 春苅島) o Tanfilyeva (Остров Танфильева; Suishō / 水晶島) o Signalny (Сигнальный; Kaigara / 貝殻島)


2.Курилын аралын маргаан Курилын аралын маргаантай 4 арал Курилын аралын маргаан буюу Хойд газар нутгийн маргаан ( Оросоор: Спор о принадлежности Курильских островов, Японоор: 北方領土問題 Hoppō Ryōdo Mondai ) нь Өмнөд Курилын аралыг эзэмшжихийн төлөөх Орос, Япон 2 улсын хоорондын маргаан юм. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Манжуурын стратегийн довтолгооны ажиллагааны үеэр Зөвлөлтийн хүчнийхэний эзэлж авсан энэхүү арлууд нь Сахалины мужийн Өмнөд Курилын дүүрэг хэмээн Оросын мэдэлд байдаг. Хэдий тийм ч Япончууд эдгээр арлуудыг өөрсдийн газар нутгийн хойд хэсэгт хамаарна хэмээн зарлаж өмнөд Чишимаг Хоккойда мужийн Немуро тойргийн нэг хэсэг хэмээн мэдэгджээ. Холбоотон гүрнүүд болон Японы хооронд байгуулсан 1951 оны Сан Францискогийн энхийн гэрээнд Японыг Курилын арлын тухай хийсэн бүх мэдэгдлээ хүчингүй болгох ёстой хэмээн зааснаас гадна Курилын аралыг ЗХУ-ын эзэмшилд гэдгийг мөн хүлээн зөвшөөрөөгүй байна. Хэдийгээр Орос дэлхийн 2-р дайны төгсгөлд байгуулсан гэрээнүүдэд энэ арал дахь эзэмшилийг нь хүлээн зөвшөөрсөн хэмээн батлаж байгаа ч Япон үүнтэй нь маргасаар байгаа. Эдгээр маргаантай арлууд нь:  Итуруп  Шикотан  Кунашир  Хабомай зэрэг юм.


2.1. Түүхэн хуудаснаас Сахалин болон Курилын арлуудын статусыг зохицуулах Орос-Японы анхны гэрээ нь Орос, Японы хооронд анх удаа албан ёсны харилцаа тогтоосон 1855 оны Шимодагийн гэрээ юм. Хилийн тухай байгуулсан энэхүү гэрээний 2-р зүйлд “Цаашид 2 улсын хоорондын хил нь Уруп, Итуруп хэмээх 2 арлын хооронд байх бөгөөд Итуруп нь бүхэлдээ Японд харьяалагдаж, Уруп болон түүний хойд хэсэгт орших Курилын арал нь Оросын эзэмшилд байна” хэмээн заажээ. Итурупийн урд хэсэгт орших Кунашир, Шикотан, Хабомай арлуудын талаар гэрээнд тодорхой заагаагүй бөгөөд тэр үед маргаангүйгээр Японы мэдэлд байна хэмээн ойлгож байжээ. Мөн энэ гэрээгээр Сахалин/Карафутоийн арлыг хуваахгүйгээр Орос-Японы хамтын эзэмшилд үлдээхээр онцлон заажээ.

Итурупийн иргэд 1933 онд голын эрэг дээр Үүний дараагийнх болох 1875 оны Гэгээн Петерсбургийн гэрээгээр Орос, Япон нь Япон нь бүх эрхээ Сахалин дахь бүх эрхээ Орост өгч, үүний зэрэгцээ Орос нь Японы хүссэнээр Курилын арал дахь бүх эрхээ Япон өгөхөөр хүлээн зөвшөөрчээ. 1904-1905 оны Орос-Японы дайн нь Оросд цэргийн маш их хохирлыг авчирсан. Энэ дайны төгсгөлд байгуулсан 1905 оны Портсмафийн гэрээгээр Сахалины арлын өмнөд хагасыг Японд өгсөн байна.

Хэдийгээр 1917 оны Октябрын хувьсгалын дараачаар гарсан Оросын Иргэний дайны үеэр Япон Оросын Алс Дорнод дахь газар нутгийг нь эзэлсэн боловч Япон улс албан ёсоор тэдгээр газар нутгийг өөрийн улсын бүрэлдэхүүнд оруулаагүй бөгөөд 1920 оны дунд үеэр эзэшилээсээ гаргажээ. 1939 онд Халхын голын дайн нь Орос-Японы хилийн дайн болсоны дараа 1945 оны 8-р сарын 8-нд ЗХУ Японд дайнд зарлах хүртэл Орос, Японы хооронд бараг л ямар нэгэн өстөн дайсны харилцаа байгаагүй бөгөөд 1945 оны 8-р сарын 18-наас 9-р сарын 3-ны хооронд тэдгээр арлуудыг эзлэснийхээ дараахан 2 жилийн дараа ЗХУ Японы оршин суугчдыг арлаас хөөжээ.


2.2. Орчин үеийн маргаан Дэлхий 2-р дайны үеийн хэлэлцээрүүд Орчин үеийн Курилын арлын талаарх маргаан нь Дэлхийн 2-р дайны үр дүнд үүссэн бөгөөд Ялт гэрээ /1945 оны 2-р сар/, Потсдамын тунхаглал/1945 оны 7-р сар/, Сан Францискогийн гэрээ /1951 оны 9-сар/-нүүдийн ойлгомжгүй, зөрчилдөөнт байдлаас бий болжээ. АНУ, Их Британи, ЗХУ-ын баталсан Ялтын гэрээнд: ЗХУ, АНУ, Их Британи гэсэн 3 их гүрний удирдагчид Герман улс бууж өгөөд 2,3 сарын дараа Европд дайн дууссаны дараа 2,3 сарын дараа ЗХУ нь холбоотнуудын зүгээс Японы эсрэг хэд хэдэн болзлоор дайн хийнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үүнд: 1904 онд Японы довтолгооноос болж устсан Оросын хуучин эрхийг сэргээх, өөрөөр хэлбэл Сахалины өмнөд хэсэг болон түүнчлэн түүний ойролцоох арлуудыг ЗХУ-ын мэдэлд буцааж авах, мөн Курилын арлуудыг ЗХУ-д шилжүүлэн өгөх байжээ. Хэдийгээр АНУ-ын газар зүйчид тэдгээр арлуудыг уламжлал ёсоор Курилын арлуудын нэг хэсэг хэмээн үзэж байгаа ч Япон, түүнчлэн АНУ нь Ялтын гэрээ нь Хойд газар нутаг буюу Курилын 4 аралтай ямар ч холбогдолгүй байсан хэмээн мэдэгдсэн байна. АНУ нь ердөөсөө Курилын бүх арлуудыг ЗХУ-ыд өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ялтын гэрээнээс хойш Москва 2 талын харилцан ашигтай шийдвэрт хүрэхийн тулд шууд Токиотой хэлэлцээр байгуулахыг хүлээн зөвшөөрч энэ байр суурин дээрээ зогссоор ирсэн. ЗХУ буюу одоогийн ОХУ нь энэ байр суурийг нь хүлээн зөвшөөрөөгүй юм. 1904 оны хилийг сэргээх тухай 2-р зүйлд заасан байхад Курилын арлын статусын тухай 3-р зүйлд заагдсан гэдгийг онцлох хэрэгтэй юм. Ялтын гэрээтэй харьцуулахад Потсдамын тунхаглал нь Японы газар нутгийн талаар илүү ойлгомжгүй заалтуудын агуулсан байдаг. 8-р зүйлд нь Кайрын тунхаглалын заалтууд нь хэрэгжих бөгөөд Японы эзэмшил Хоншу, Хоккайдо, Кюшу, Шикоку болон бидний тодорхойлсон бусад жижиг арлуудаар хязгаарлагдана хэмээн заажээ. Хойд 4 арлыг энэ жагсаалтанд тодорхой оруулаагүй боловч АНУ нь дараа нь буюу ялангуяа Сан Францискогийн гэрээний боловсруулалтын үеэр “бидний тодорхойлсон бусад жижиг арлууд” гэсэн заалт нь Курилын 4 арлыг Япон шилжүүлэн өгснийг баталж байна хэмээн мэдэгджээ. 1943 оны Кайрын тунхаглалд Курилын арлын тодорхой дурьдаагүй боловч Япон нь хүчээр авсан бүх газар нутгуудаа чөлөөлөх болно хэмээн дурьдсан байдаг. Япон улс дараа нь “1904-1905 оны Орос Японы дайны өмнө ч гэсэн Курилын 4 арал нь Оросын эзэмшилд байгаа учраас Кайр болон Потсдамын тунхаглалууд нь энэ арлуудтай ямар ч холбогдолгүй ба 1855 онд Орос-Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Орос ер ингэж мэдэгдэж байгаагүй. Тиймээс эдгээр газар нутаг нь Японы хүчээр олж авсан газар нутаг биш хэмээн мэдэгдсэн байна.


2.3. Сан Францискогийн гэрээ Америк болон ЗХУ-ын хооронд Курилын арлын асуудлаарх жинхэнэ маргаан 1950 оны Сан Францискогийн гэрээг боловсруулах үед үүссэн байна. Энэхүү гэрээг нь Дэлхийн 2-р дайны холбоотон гүрнүүд болон Японы хооронд тогтвортой үргэлжлэх энхийн гэрээ байна хэмээн таамаглаж байсан. Тэр үед Хүйтэн дайн аль хэдийнээ эхэлж, Ялт болон Потсдамын гэрээний үр дүнд АНУ-ын байр суурь нилээд өөрчлөгдсөн байна. АНУ Потсдамын тунхаглал нь тэргүүн зэргийн ач холбогдолтой байх бөгөөд АНУ-ын үзэж байгаагаар ЗХУ нь Ялтын бага хурлын зарим улсуудын эрх ашигтай холбоотой хэд хэдэн заалтыг зөрчсөн учир Ялтын гэрээг чанд дагаж мөрдөх нь чухал шаардлагатай зүйл биш хэмээн үзсэн. ЗХУ нь үүнийг эрс эсэргүүцсэн бөгөөд Ялтын бага хурлын үеэр зөвшилцсөн ЗХУ-ын Японы эсрэг дайнд оролцсон нөхцөлд гүйцэтгэх амлалтандаа хүрэхийг шаардсан. Яг энэ үеэрх санал зөрөлдөж байсан гол асуудал бол гэрээний бичвэрт Япон улс нь Өмнөд Сахалин болон Курилын арал дахь бүх эрхэээсээ татгалзана хэмээн зааснаас биш эдгээр газар нутгууд нь ЗХУ-ын эзэмшилд орно гэдгийг Япон улс хүлээн зөвшөөрнө гэж тодорхой зааж өгөөгүй явдал юм. Сан Францискогийн гэрээнд албан ёсоор 1951 оны 9-р сарын 8-нд Япон болон АНУ тэргүүтэй 49 улс гарын үсэг зурсан. 2-р зүйлд зааснаар: “Япон улс нь 1905 оны 9-р сарын 5-нд Портсмафийн гэрээгээр олж авсан Курилын арал болон Сахалины зарим нутаг, түүний ойролцоох арлууд дахь бүх эрх, эрх мэдлээсээ татгалзаж байна” хэмээн бичжээ. Түүний дараахан төрийн департмент нь Хабомай арлууд болон Шикотан зэрэг нь зүй ёсоороо Хоккойдагийн нэг хэсэг бөгөөд Япон улс нь тэднийг эзэмших эрхтэй хэмээн түүнийг нь тодорхой болгожээ. Бритайн, АНУ 2 улс нь Сан Францискогийн гэрээн гарын үсэг зураагүй улсуудад газар нутгийн эрхийг олгохгүй бөгөөд тиймээс эдгээр арлуудыг нь албан ёсоор ЗХУ-ын газар нутаг хэмээн үзэхгүй гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. ЗХУ нь Сан Францискогийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд Курлын арлын асуудал бол энэхүү гэрээг эсэргүүцэх нэг шалтгаан болсон хэмээн олон нийтэд мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч Японы засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 1951 оны Сан Францискогийн энхийн бага хурлын үед Япон нь Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай гэсэн 4 арал нь техникийн хувьд Курилын арлын нэг хэсэг болохгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд тиймээс гэрээний 2-р зүйл нь үйлчлэхгүй хэмээн үзэж байгаа ажээ. Энэ мэдэгдлийн талаар Орос болон зарим барууны түүхчид санал зөрөлдөөнтэй байгаа. Japan Times сонины 2005 оны дугаарт Gregory Clark бичихдээ 1951 оноос хойш гарсан Японы албан ёсны мэдэгдэл, газрын зураг, бусад бичиг баримт болон Сан Францискогийн бага хурал дахь АНУын төлөөлөгчийн тэргүүн John Foster Dulles-ын мэдэгдэл зэрэг нь Сан Францискогийн гэрээ нь 1951 оны 10-р сард бэлэн болж, Япон, АНУ 2 Кунашир, Итурупийн арлуудыг Курилын арлын нэг хэсэг бөгөөд гэрээний 2-р зүйлээр хамгаалагдаж байгаа гэж үзэж байсан гэдгийг нотолж байгаа юм. 1952 лны 4-р сарын 28-ны АНУ-ын Синатын тогтоолоор Сан Францискогийн гэрээг соёрхон баталсан бөгөөд ЗХУ нь Курилын аралд ямар ч эрх байхгүй хэмээн ойлгомжтойгоор мэдэгдсэн байна. Энэхүү тогтоолд: Синат нь энэхүү гэрээгээр ЗХУ-ын тусламжтайгаар Япон болон гэрээнд заасан холбоотон гүрнүүдийн Өмнөд Сахалин, түүний ойролцоох арлууд, Курилын арлууд, Хабоми арал, Шикотины арал зэрэг дэхь ашиг сонирхол, эрх мэдлийг багасгах, хязгаарлах гэсэн зүйл огт байхгүй хэмээн заажээ.


Тиймээс АНУ нь Япон, Орос 2 улсын хооронд энхийн гэрээ байгуулагдах хүртэл энэхүү маргаантай газар нутаг нь Оросын цэргийн хяналтан доорхи Японы газар нутаг хэвээр байх болно хэмээн үзэж байна.


2.4. 1956 оны Орос-Японы хамтарсан тунхаглал ЗХУ, Японы хоорондох 1956 оны энхийн хэлэлцээрийн үеэр Зөвлөлтийн тал Японд Шикотан, Хабомай арлуудыг буцааж өгөх асуудал дээр маргаантай байгаа гэдгийг танилцуулжээ. Хэлэлцээрийн эцсийн шатанд Японы тал Итуруп, Кунашири арлын талаархи мэдэгдлээ дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч, оронд нь Шикотан, Хабомай арлуудыг буцааж авахыг зөвшөөрчээ. Хэдий тийм ч Америкчууд хөндлөнгөөс оролцож, тохиролцоонд саад учруулсан байна. Япон нь бусад урлуудын талаар хийсэн мэдэгдлээ хүчингүй болгож байгаа нь Окинава арал нь Японыг тэдгээрээс татгалзахад хүргэсэн хэмээн АНУ-д ойлгуулна хэмээн Япон улсад АНУ сануулжээ. АНУ Сан Францискогийн энхийн гэрээ нь Японы татгалзсан газар нутаг дахь эзэмшилийг тодорхойлоогүй боловч Япон нь тэдгээр газар нутаг дахь эрхээ бусдад шилжүүлж болохгүй гэдгийг баталжээ. Гэвч 1956 оны 10-р сарын 19-нд Москва хотноо ЗХУ, Япон 2 Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглалд гарын үсэг зурцгаажээ. Энэхүү тунхаглалаар 1945 оны 8-р сарыг хүртэл байсаар ирсэн ЗХУ, Японы хоорондох дайныг эцэс болгосон байна. Хамтарсан мэдэгдлээр 2улсын хооронд тогтвортой энхийн гэрээ байгуулах хүртэл хойшлогдсоор ирсэн Курилын арлын маргааныг шийдвэрлэж чадаагүй байна. Гэхдээ энэхүү тунхаглалын 9-р зүйлд ЗХУ, Япон улсууд нь хэвийн дипломат харилцаа тогтоон, энхийн гэрээ байгуулах хэлэлцээр хийснийхээ дараа энэ асуудлыг үргэлжүүлэхийг зөвшөөрцгөөсөн байна. Үүгээр ЗХУ нь Японы хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлыг харгалзан үзэж Хабомай, Шикотан арлуудыг өгөхөөр шийдэж, энхийн гэрээ байгуулсны дараа тэдгээр арлуудыг шилжүүлэн өгөхөөр болжээ. Тиймээс Итуруп, Кунаширийн арлууд нь Курилын арлын нэг хэсэг эсэх мөн тэдгээрийг Сан Францискогийн гэрээний 2-р зүйлээр баталгаажуулсэн эсэх асуудал нь Курилын арлын маргааны хамгийн гол шийдэгдээгүй асуудал болж үлдсэн байна. Японы дипломат, 1956 оны Москвагийн хэлэлцээрийн Японы төлөөлөгч байсан Clark-н номонд Япончууд 1956 оны Орос-Японы хамтарсан тунхаглалд Итуруп, Кунаширийн арлууд нь Курилын арлын нэг хэсэг биш хэмээн үзэж байсан гэж бичигджээ. ЗХУ энэ үзлийг нь тэр үед хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд дараа нь Орос улс яг үүнтэй адил байр суурьтай байсаар байгаа.


2.5. Японы байр суурь Маргааны талаарх Японы өнөөгийн байр суурь нь Японы гадаад хэргийн яамны албан ёсны эмхэтгэлд хэвлэгдэн гарсан. Үүнд: 

Кайр боло Потсдамын бага хурлуудын шийдвэр нь Курилын арал буюу Хойд газар нутагт ямар ч холбогдолгүй. Учир нь тэдгээр арлууд нь 1904-1905 оноос өмнө ч Оросын эзэмшилд байгаагүй.

Орос нь 1855 онд Японтой дипломат харилцаа тогтоосноосоо хойш маргаантай арал хэмээн өмнө нь мэдэгдээгүй. Тиймээс маргаантай арлуудыг Япон улсын хүчээр олж авсан газар нутаг хэмээн үзэж болохгүй. Ялтын гэрээ нь дайны дараах хэлэлцээрийн зарчмууд шиг холбоотон гүрнүүдийн удирдагчдийн гаргасан нэгээс олон мэдэгдэл байгаа учраас газар нутгийн асуудлыг шийдвэрлэсэн эцсийн зохицуулалтыг тодорхойлоогүй. /газар нутгийн асуудлыг энхийн гэрээгээр зохицуулах ёстой/. Мөн Япон нь энэ баримт бичиг заавал биелүүлэхгүй бөгөөд өөрөөр хэлбэл үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. 1945 онд Орос улс Японы эсрэг дайнд нэгдсэн явдал нь нь Орос Японы харилцан үл дотлолцох гэрээг зөрчсөн бөгөөд тиймээс тэдгээр арлуудыг эзлэсэн нь олон улсын хуулийг зөрчсөн явдал юм. ЗХУ 1945 оны 4-р сарын 5-нд харилцан үл дотлолцох гэрээг хүчингүй болгосон боловч энэхүү гэрээ нь 1946 оны 4-р сарын 13-ны хүртэл үйлчилсээр байсан. Хэдийгээр 1951 оны Сан Францискогийн гэрээний 2-р зүйлд заасны дагуу Япон улс нь Курилын арал дахь бүх эрхээсээ татгалзсан ч энэхүү Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай гэсэн 4 арал нь Курилын арлын бүрэлдэхүүнд орохгүй учраас эдгээртэй энэхүү гэрээ нь ямар ч холбогдолгүй. Мөн ЗХУ нь Сан Францискогийн гэрээнд гарын үсэг зураагүй юм.


2.6. Оросын байр суурь Орос нь Японы Курилын 4 арал буюу Хойд газар нутаг гэж нэрлээд байгааг хамт оруулаад Курилын бүх арлууд нь Дэлхийн 2-р дайны үр дүнд бий болсон Оросын хууль ёсны газар нутаг бөгөөд энэ нь 2-р дайны дараа гарсан олон улсын хилийн өөрчлөлтүүдтэй адил зохистой байсан хэмээн үзэж байгаа. Москво дараах үндсэн санааг баримталж байнав. Үүнд :   

Ялтын бага хурлаар ЗХУ-д Курилын эрхийг өгсөн бөгөөд ЗХУ нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Орос улс нь хуучы ЗХУ-аас эдгээр арлуудыг олон улсын хуулийн дагуу өвлөж авсан. Маргаантай арлууд нь Курилын арлын нэг хэсэг биш хэмээх Японы мэдэгдэл нь Токиогийн газар нутгийн мэдэгдэлд дэмжлэг үзүүлэх гэсэн арга бөгөөд түүх болон газар зүйгээр нотлогдоогүй.

Орос нь эдгээр арлууд дахь өөрийн байр сууриийг өөрчилөхгүй бөгөөд харин арлын маргааныг хэлэлцэн тохирч шийдэлд хүрэх явдал нээллтэй хэмээн үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Япон нь эхлээд арлууд дахь Оросын эрхийг хүлээн зөвшөөрч дараа нь хэлэлцээр хийх замаар заримыг нь бүх цаашилбал бүгдийг нь ч авахыг хичээх ёстой хэмээн үзэж байна.


2.7. Сонин сэтгүүлийн байр суурь Нью Уорк Таймс сонины үзэж байгаагаар эдгээр арлууд дахь Японы мэдэгдлийн хууль зүйн үндэслэл нь хэтэрхий сул. Японы мэдэгдэл бол ЗХУ-тай дипломат харилцаагаа сэргээх тухай 1956 оны хэлэлцээрийн үр дүн юм.

2.8. Японд үзүүлсэн хөнгөлөлт Russia has given several concessions to Japan in the dispute. For example, Russia has introduced visa-free trips for Japanese citizens to the Kuril Islands. Japan's fishermen are also allowed to catch sea bioresources in Russia's exclusive economic zone. [20]

2.9. Ойрын үеийн үйл ажиллагаа Орос нь Японд маргааны үед хэд хэдэн хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Жишээлбэл, Орос нь Япон иргэдэд Курилын аралд визгүй зорчих боломжийг олгосон. Мөн Япон загасчдийг Оросын эдийн засгийн бүсэд далайн амьтдыг олборлохыг зөвшөөрсөн. Ойрын үеийн үйл ажиллагаа 1956 оны хамтарсан тунхаглалаас хойш 2 талын байр суурь тийм ч өөрчлөгдөөгүй бөгөөд 2 улсын хоорондох энхийн тогтвортой гэрээ одоо хүртэл байгуулагдаагүй юм. 2005 оны 7-р сарын 7-нд Европийн парлемент Оросын эсэргүүцээд байгаа маргаантай газар нутгийг буцааж өгөх асуудалтай холбоотой мэдэгдлийг хэлэлцсэн байна. 2006 оны сүүлээр Оросын Путины засгийн газар хэрэв Япон улс 1956 оны хамтарсан тунхаглалд заасны дагуу энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Шикотан, Хабомай арлуудыг өгнө гэсний адилаар Японыг тэр арлуудын талаар хийсэн мэдэгдлээ хүчингүй болговол тэднийг өгнө хэмээн санал болгосон байна. Япон улс хэрэв Курилын арлыг шилжүүлэн өгвөл санхүүгийн тусламж үзүүлнэ хэмээн санал болгож байсан байна. Хэдий тийм ч 2007 оноос арлын оршин суугчид эдийн засгийн өсөлтийг олж харч, амжиргааны түвшингээ өсгөн, загасны үйлдвэрлэлийг өргөтгөх тал дээр нилээд дэвшилттэй ажиллаж эхэлсэн байна. Тиймээс арлын иргэд Японы санхүүгийн туслалцаа гэдгээр ятгаж зөвшөөрүүлнэ гэдэг нь бүтэхгүй зүйл хэмээн бодох болжээ. 2008 оны 2-р сарын 6-нд Японд англи хэлээр хэвлэгддэг Japan Today сонинд “Оросын ерөнхийлөгч Японы ерөнхий сайд Яасуо Фукудад Курилын арлын талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэхийг санал болгож, түүнд Орост ирж хэлэлцээ хийхийг урьсан захиа бичсэн хэмээн бичигдсэн байна. Японы засгийн газар дунд сургуулийн сурах бичгүүдэд тэдгээр арлууд нь Японы эзэмшил хэмээн ойлгогдохоор зүйл бичиж хэвлүүлсэн нь 2008 оны 7-р сарын 16-нд уг маргааныг хурцадмал байдалд оруулахад хүргэсэн байна. Тиймээс Оросын гадаад хэргийн яам 7-р сарын 18-нд нь мэдэгдэл хийж, 2 улсын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхгүй бөгөөд маргааныг цаашидл эцэслэн шийдвэрлэхгүй хэмээсэн байна. Ингэж Орос улс тэдгээр арлууд дахь өөрийн эрх мэдлээ дахин баталсан байна.


Үүний дараа Японы ерөнхий сайд Таро Асо, Оросын ерөнхийлөгч Дмитри Медмедив нар Курилын арлын асуудлыг хэлэлцэхээр Сахалинд уулзсан байна. Асо уулзалтын дараа хэлэхдээ 2 тал маргааныг шийдвэрлэхийн тулд эрчимтэй хичээхээр болсон бөгөөд үр хойчдоо энэ маргааныг уламжлан үлдээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

2.10. Курилын арлын маргааны тухай олон нийтийн хандлага Оросын хүн амын ихэнхи хувь нь Японд ямар нэгэн газар нутгийн хөнгөлөлт үзүүлэхийг хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд ихэнхи хүмүүс Дэлхийн 2-р дайны үеэр Курилын арлыг Орос улс авсан бөгөөд тэдгээр маргаантай газар нутгийн түүхтэй холбог авч үзвэл тэднийг эзэмших эрхтэй хэмээн бодож байгаа. Мөн тэдгээр арлуудыг Японоос авсан нь Оросын хувьд холбоотон гүрнүүдийн хүсэлтээр Японы эсрэг дайнд оролцосоны шагнал болон үлдсэн хэмээн олонхи хүмүүс бодож байна. Японд засгийн газар болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг янз янзийн хувийн бүлэглэлүүд байпаг бөгөөд тэдгээр нь Япончуудыг тэдгээр арлуудыг буцааж авахыг урамшуулдаг байна. Гэр бүл нь Курилын арлаас хөөгдсөн Kenjiro Suzuki гэгч эр Хабомай арлын иргэдийн холбооны Токачи дахь салбарыг толгойлдог байна. 2008 онд энэ байгууллагын нийт төсөв ойролцоогоор 187 мянган иен буюу 1,7 сая доллар байсан байна.


2.11. Сүүлийн үеийн сонин хачинаас Япончууд Курилын арлуудыг өмчлөх хууль баталжээ Өчигдөр Японы засгийн газрын дээд танхим Өмнөд Курилын маргаантай арлын тухай “Үе дамжиж ирсэн газар нутаг” гэсэн хуулийн төслийг санал нэгтэйгээр баталжээ. Сарын өмнө “Хойд нутгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд авах онцгой арга хэмжээний тухай” хуульд Өмнөд Курилын дөрвөн арлыг өөрийн нутагт хамааруулсан нэмэлт өөрчлөлтийг доод танхим нь баталсан юм. 1982 оноос хийгдэж байгаа хуулийн нэмэлтэд “Японд харъяалагдаж буй газар нутгийн хэсгийг нэн даруй эргүүлэн авахын тулд ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй гэж дурьдсаныг “РИА Новости” мэдээлжээ. 1855 онд хоёр талын гарын үсэг зурсан худалдаа хилийн тухай гэрээнд Орос, Японы хил Уруп ба Итурупийн арлуудын хооронд байна гэж бичжээ. Тэгтэл үнэн чанартаа маргаантай арлууд Японд харъяалагддаг байна. Харин Оросын тал дэлхийн II дайны үр дүнд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд Курилын арлуудыг оруулсан байдаг юм.

Т.Асо: Курилын арлуудыг хууль бусаар булаан эзэлсэн 2009/05/21 Японы Ерөнхий сайд Т.Асо Курилын арлуудыг хууль бусаар булаан эзлэгдсэн гэж үздэгээ өчигдөр парламентын хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрбээр ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Оросыг Ази, Номхон далайн бүс нутагт интеграцчилахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлжээ. Ингэхдээ ОХУ-ын зүгээс Курилын арлын тухай албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүлээж байна гэсэн аж. Ерөнхий сайд парламентын төсвийн хорооны хуралдаан дээр В.Путины айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрийнхээ тухай танилцуулжээ. Хэлэлцээрийн үеэр талууд стратегийн түншийн харилцаа тогтоож, Ази, Номхон далайн бүс нутаг дахь тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн аж.

Япон-Оросын арлын маргаан шийдэгдэх бололтой 2009/09/02 Японы парламентын сонгуульд ялсан Японы Ардчилсан намын тэргүүн Юкио Хатояма ОХУтай харилцаагаа сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Хоёр улсын олон жилийн маргааныг шиадвэрлэхээр ажиллах болно хэмээн тэрбээр мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна. “Япон-Оросын харилцааны хөгжилд одоогоор ашиглагдаагүй далд боломж олон бий. Аль болох илүү итгэлтэй харилцааг хамгийн богино хугацаанд тогтоох хэрэгтэй хэмээн би үзэж байна” гэжХатояма хэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны тагсгёлд ЗХУ Сахалины хойгийн өмнөд хэсэг, Курилийн арлыг авсан нь олон Жилийн маргаан үүсэхэд гол шалтаг болсон билээ. Өмнө нь эдгээр нутаг хаант Оросынх байсан бөгөөд 1905 оны Орос-Японы дайны дараа найрамдлын гэрээний дагуу япончуудад шилжсэн аж. 1946 онд ЗХУ-ын Дээд Зөвлөл өмнөд Сахалин, Курилын арлыг дахин бүрэлдэхүүндээ оруулсан юм. Харин маргаантай арлууд Курилын арлын бүрэлдэхүүнд орсныг Японы тал няцаадаг байна. ТиймээсОрос,


Японы найрамдлын гэрээнд одоо болтол гарын үсэг зураагүй байгаа билээ. 1956 онд ЗХУ найрамдлын гэрээнд гарын үсэг зурвал, Шикотан, Хабомаи арлыг Японд өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч, Японы тал үүнийг эс зөвшөөрч, бүх арлыг авахаар шаардсан байна. Энэ оны тавдугаар сард Японы Ерөнхий сайд Таро Асо эдгээр арлыг “хууль бусаар эзлэгдсэн” гэж зарлаад, тайлбар өгөхийг Орос улсаас шаардаж байжээ. Үүний хариуд ОХУын Засгийн газрын тэргүүн Владимир Путин Оросын эрх баригчид Нутаг дэвсгэрийн маргааныг яаралгүйгээр шийдвэрлэх бодолтой байна гэж мэдэгдээд, “элдэв гомдол гарган байдлыг мухардалд оруулахгүй байхыг” Японы талд уриалсан байна.


Дүгнэлт Курилын арлууд бол газар нутгийн төдийгүй стратегийн өндөр ач холбогдолтой газар нутаг юм.Зөвхөн алт, мөнгө, титан-ванадийн хүдэр, төмрийн хүдрийн арвин ордуудтай төдийгүй загас агнуурын аж үйлдвэр өндөр хөгжсөн бүс нутаг юм. Тиймээс энэ 2 их гүрний энэ бүс нутаг дахь геополитикийн ашиг сонирхил их байх нь тодорхой бөгөөд энэ арлуудыг авахын төлөөх тэмцэл хүчтэй өрнөсөөр ч ирсэн, одоо ч өрнөж байгаа, ойрын ирээдүйд ч бүр ширүүсэх болно. Нэг талаас 17 сая гаруй км квадрат нутагтай Орос улсын хувьд дэлхийд газар нутгаараа 62-д ордог 377 орчим км квадрат нутагтай Япон улстай хэдхэн арлын төлөө маргаж, тэмцэл өрнүүлэх нь утгагүй юм шиг боловч энэ газар нутгийн стратегийн ач холбогдолыг нь бодохын бол ердөөсөө өгч болохгүй газар нутаг гэлтээ харагдаж байна. Уул нь анхандаа албан ёсоор Японы эзэмшил байсан энэ арлуудыг Орос улс Дэлхийн 2-р дайны үеэр хүчээр өөрийн болгосон ч тэр үед хийсэн гэрээ хэлэлцээрийн ойлгомжгүй байдлыг ашиглан Япон улс эдгээрийг өөрийн болгох нэг давуу талыг олж харсан байна. Гэхдээ хэдийгээр Орос улс нь сайхан сэтгэл гаргаж тэдгээрийн 2-ыг нь Японд өгөе хэмээн санал тавьж байгаа ч Япончуудын хувьд 2 ч гэлтгүй хойд хэсгийн 4 арлыг бүгдийг нь авахыг эрмэлзэж байна. Оросын хувьд Өмнөд Курилыг алдвал эдийн засагт төдийгүй Стратегийн чухал район дахь геополитикийн оролцоонд ч хохирол учирна. Түүнээс гадна стратегийн их ач холбогдолтой дөрвөн хөлддөггүй хоолойгүй болсноор ашигт малтмалын ихээхэн нөөцийг алдана. Тиймээс Оросын хувьд энэ газар нутаг маш их ач холбогдолтой байгаа юм. Миний бодлоор Оросын талын санал болгож буйгийн адилаар 4 арлыг тэнцүү буюу Шикотан, Хабомай арлуудыг Япон авах нь эрх зүйгийн хувьд ч тэр, түүхийн хувь ч гэсэн шударга шийдвр байх болно хэмээн итгэж байна.


Ашигласан материал  www.Wikipedia.com – Kuril islands  www.Wikipedia.com – Kuril islands dispute  Н.А.Нартов - Геополитик  www.mendkhuu.blogspot.com – Курилын харъялал  http://news.tulakh.mn/?p=20990  http://sonin.mn/2009/09/02/%D1%8F%D0%BF%D0%BE%D0%BD-

арлуудын

%D0%BE%D1%80%D0%BE%D1%81%D1%8B%D0%BD%D0%B0%D1%80%D0%BB%D1%8B%D0%BD%D0%BC%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D0%B1/

 http://sonin.mn/2009/05/21/%D1%82-%D0%B0%D1%81%D0%BE-

%D0%BA%D1%83%D1%80%D0%B8%D0%BB%D1%8B%D0%BD%D0%B0%D1%80%D0%BB%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%B3%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D0%B1%D1%83%D1%81%D0%B0%D0%B0%D1%80-%D0%B1%D1%83/


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.