몽골인을 위한 종합한국어 초급2 (연습문제집)

Page 4

Дасгалын ном хэрэглэх учир

Энэхүү дасгалын номыг “Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг” хэмээх үндсэн сурах бичгийн хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй. Энэ сурах бичгийг монгол хүний онцлогт тохируулан солонгос, монгол мэргэжилтэн багш нар хамтран зохиосон анхны сурах бичиг гэж болно. Тиймээс сурсан мэдсэнээ батжуулан амжилттай суралцахад туслах сайн дасгалын ном хэрэгтэй тул эл хэрэгцээ шаардлагын үүднээс дасгалын ном зохиосон нь энэ билээ. “Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг”-ээр суралцсан хүмүүс үзсэнээ давтаж, мэдлэгээ гүнзгийрүүлэх зорилгоор энэхүү дасгалын номыг ашиглаж болно. Үндсэн сурах бичигт товч дурдаад өнгөрсөн ажиллбарыг нарийвчлан тайлбарлах төдийгүй төрөл бүрийн зорилтот даалгавар гүйцэтгэж, үзсэн үг хэллэг, дүрмийг эзэмшүүлэн, бие даан даалгавар гүйцэтгэх чадварыг хөгжүүлнэ. Дасгалын энэ ном гурван үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт, үг хэллэгтэй холбоотой дасгал ажиллабар. Үүнд үндсэн сурах бичигт гарсан үг хэллэгийг давтаж, улам баяжуулах ажиллабар гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, дүрмийн дасгал ажиллабар. Үндсэн сурах бичигт гарсан дүрмийг давтахын зэрэгцээ өмнө үзсэн дүрэмтэй харьцуулах маягаар солонгос хэлний дүрмийг системтэй үзнэ. Гуравдугаарт, ярих сонсох бичих унших зэрэг дадлыг харилцааны түвшинд цогц байдлаар сурах дасгал ажиллабар хийнэ. Энэ хэсэгт зорилтот даалгавар гүйцэтгэх замаар хэлний бодит чадварыг дээшлүүлэх болно. Энэ бүх дасгал ажиллабараар дамжуулан суралцагч бээр солонгос хэлний үг хэллэг, дүрэм гэх мэт хэлний дотоод хүчин зүйл дээр олон төрлийн дасгал гүйцэтгээд зогсохгүй, санаа бодлоо зүй зохистой илэрхийлэх, харилцагчаа ойлгох чадвар нь нэмэгдэнэ. Эрхэм хүндэт номын садан танаа номын хур элбэг бууж, санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай.

Зохиогч

몽골인을 위한 종합한국어 2_내지(워크북) 2쇄.indb 3

2011-12-09 오전 11:02:41


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.