Үндсэн ойлголт

Page 1

Програмчлалын үндсэн ойлголт Компьютерийн хэрэглээ болоод судалгааны аливаа асуудал нь техник хангамж эсвэл програм хангамжтай холбогддог. Түүнчлэн эдгээрийн аль алинтай ч холбогдох тохиолдол олон байдаг. Техник хангамж гэдэгт компьютерийн гадна байдлаас харагдаж байгаа бүх техник тоног төхөөрөмж, компьютертэй холбогдсон гадаад байгууламжуудыг ойлгож болно. Тухайлбал: Процессор, дэлгэц, гараас эхлээд хулгана, принтер, скайнер, хатуу болон уян диск, тэдгээрийн төхөөрөмжүүд, сүлжээний болон дууны, дэлгэцийн картууд гээд тун их зүйлийг энд нэрлэж болно. Мөн дээр дурдсан байгууламжуудын үйлдвэрлэл болоод засварын ажиллагаа ч энэ хэсэгт хамрагдана. Дээр дурдсан техник хангамжуудыг ашиглан, тодорхой удирдлагын доор дэс дараалан биелэх бүлэг үйлдэл болон мэдээллийг боловсруулах боломжоор хангаж өгсөн өгөгдлийн бүтцийг програм хангамж гэж нэрлэнэ. Түүнчлэн

програм

хангамжид

баримт

бичгийг

зайлшгүй

дагалдуулах

ѐстой.

Компьютерийн програм хангамж нь ямар ч зориулалттай байж болно. Тэрхүү програм хангамжийг хэн хүссэн хүн өөрийн хэрэгцээнд ашиглах бүрэн боломжтой. Харин тэрхүү програм хангамжийг шинээр зохиох гэдэг дээр дурдсанаар танаас багагүй хэмжээний хичээл зүтгэлийг шаардана. Нэгэнт зохиогдон ашиглагдахад бэлэн болсон програм хангамжийг хэрэглээний програм гэдэг. Хэрэглээний програмуудыг хэрхэн ашиглахыг төрөл бүрийн дамжаануудаар суралцаж болно. Microsoft Word, Excel, Access, PowerPoint, PageMaker төдийгүй Microsoft Windows ч өөрөө хэрэглээний програм юм. Харин тэрхүү хэрэглээний програмыг зохиохын тулд бид програмчлалын хэлийг ашиглана. Хэдийгээр компьютер үүссэн цагаас эхлэн нэлээн тооны програмчлалын хэлүүд зохиогдож байсан боловч өнөө үед өргөн хэрэглэгддэг цөөхөн хэдэн хэл байдаг. Эдгээрээс бид C++ гэсэн програмчлалын хэлийг үзэх гэж байна. Програмчлалын хэлийг ашиглан програм бичихэд доорх алхмуудыг гүйцэтгэх ѐстой. Үүнд: 1. Алгоритм зохиох ( Designing ) 2. Алгоримтын дагуу програмын кодыг бичих ( Coding ) 3. Хөрвүүлэлт хийх ( Compilnig ) 4. Програмыг шалгах ( Testing ) 5. Сайжруулах ( Developing )


1. Бичих гэж буй програмын үндсэн алгоритмыг зохиох. Бид энэ алхамтай төстэй үйлдлүүдийг бодит амьдрал дээр маш их гүйцэтгэдэг. Гэрээс гараад хаагуур явбал зорьсон газраа хурдан хүрэх, ийм ажил бүтсэн тохиолдолд ямар ажлыг хийх, бүтээгүй тохиолдолд ямар ажлыг хийх гэх мэтийн шийдвэрүүдийг гаргах бүрд бид богино хэмжээний алгоритм зохиож байгаа гэсэн үг юм. Тэгвэл бид бодлого бодохдоо бүр нарийн алгоритм зохиоход хүрнэ. Эхлээд энэ утгыг олоод, дараа нь харин энэ утгаасаа 2 дахь утгыг олно гэх мэтчилэн. Алгоритмын хамгийн энгийн жишээг үзэцгээе. Бид 2 тооны ихийг нь олдог програм зохиох шаардлагатай болжээ. Юуны өмнө бид хэрэглэгчээс хооронд нь жиших 2 тоог авах хэрэгтэй болно. Өгсөн 2 тоог хооронд нь жишээд 1 дүгээр тоо их байвал програмын үр дүн нь 1 дүгээр тоо болно, харин эсрэг тохиолдолд програмын үр дүн нь 2 дахь тоо болох юм. Энэ тохиолдолд програмын алгоритм нь тоо оруулах, жиших, үр дүнгээ харуулах гэсэн 3-хан үйлдээс тогтож байна. 2. Алгоримтын дагуу програмын кодыг бичих. Алгоритм нэгэнт тодорхой болсон тохиолдолд уг програмд хэдэн ширхэг хувьсагч, тогтмол ашиглагдахыг шийдэж тэдгээрийг тодорхойлж өгнө. Хувьсагч болон тогтмол утгууд, тэдгээрийг тодорхойлох тухай доор дэлгэрэнгүй үзэх болно. Уг хувьсагчууд, тогтмолууд болон өмнөх алхамд зохиосон алгоритмаа ашиглан програмын үйлдлүүдийг C++-ийн текст засварлагчийн тусламжтайгаар бичиж өгнө. 3. Хөрвүүлэлт хийх. Програмаа бичиж дуусаад хөрвүүлэлт хийхийн тулд Compile гэсэн менюний Run коммандыг ашиглана. Ингээд програм зохиогчийн бичиж өгсөн командуудыг хөрвүүлэн биелэх файл үүсгэнэ. Энэ ажиллагааг компиляци буюу хөрвүүлэлт хийх гэж нэрлэх бөгөөд хөрвүүлэлт хийдэг системийг компилятор гэж нэрлэдэг. Компилятор програмд бичигдсэн бүх командуудыг шалгаж үзээд, хэрэв үл ойлгогдох бичлэг ч юмуу, ер нь ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд хэрэглэгчид мэдээлж, компиляцийг зогсооно. Энэ тохиолдолд эргэж 2-р алхамдаа шилжих бөгөөд програмын командууд дотор байгаа алдаануудыг засч дахин хөрвүүлэлт хийх шаардлагатай болдог. Програм ганц ч алдаагүй болсон тохиолдолд л биелэх файл буюу ашиглахад бэлэн болсон хэрэглээний програм үүснэ. 4.

Програмыг шалгах. Хөрвүүлсний дараа програмаа сайтар шалгах нь зүйтэй.

Хэдийгээр програм огт алдаагүй хөрвөсөн ч гэсэн таны хүссэн маягаар ажиллахгүй,


хэрэгцээтэй зөв үр дүнг өгөхгүй байж магадгүй. Энэ тохиолдолд алдааг компилятор бус, харин та өөрөө олох хэрэгтэй болно. 5.

Сайжруулах. Зохиосон програм нэгэнт ном ѐсоороо ажиллаж байгаа бол одоо уг

програмд байгаа ашиглагдаагүй хувьсагч, тогтмол, функц, макро, илүү болон давхар хийгдэж байгаа үйлдлүүд гэх мэтчилэн програмын хурд ба хэмжээнд сөргөөр нөлөөлж болох зүйлсийг олж засах хэрэгтэй. Ингэснээр програм санах ой болон дискэн дээр эзлэх хэмжээ нь багасах, үр дүнд нь програмын ачаалах болон биелэх хурд ихсэх зэрэг олон талын сайн үр дүнд хүрэх боломжтой юм.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.