НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ-ХАН АКАДЕМИ 2017 ЭШХ-ын эмхэтгэл

Page 37

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2017

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë

Бидний судалсан үнэлгээний хэрэгслүүдийг гадаадын улс орны багш судлаачид хэрэглэж, туршиж байгаа баримтууд байна. Жишээ нь, үнэлгээний Flubaroo хэрэгслийг хамгийн сүүлд өөрчлөлт хийснээс нь хойш өнөөдрийн байдлаар 808413 хэрэглэгчид татан авч ашиглаж байна. Мөн зохиогчийнх нь твиттер болон тухайн хэрэгслүүдийн сайтанд санал хүсэлтүүд үлдээсэн байгаа зэргээс харах боломжтой юм. 1. Арга зүй Туршилт №1. Суралцагчдын хичээлийн үнэлгээнд SuperQuiz ашигласан нь Мэдээлэл харилцааны технологи хичээлийг зааж буй бүх багш нарт тэнхимийн семинарын хүрээнд дээрх хэрэгслийг хэрхэн ашиглах талаар сургалт, семинар явуулсан. Ингээд тухайн хичээлийг 2-р улиралд судалж буй бүх оюутнаас явцын шалгалтыг нэгдсэн журмаар авсны дараа тухайн хэрэгслийг ашиглан шалгалт өгсөн оюутан мөн тухайн хэрэгслийг ашиглан шалгалт авсан багш нараас нээлттэй болон хаалттай асуулгын аргаар судалгаа авав. Судалгаанд НХУС-ийн Мэдээлэл Харилцааны Технологи хичээлийг судалж буй 300 орчим оюутан, МХТ хичээлийг заадаг МБУС-ийн 15 гаран багш хамрагдсан болно. Туршилт №2. Суралцагчдын хичээлийн үнэлгээнд FLUBAROO ашигласан нь Мэдээлэл зүйн багшийн ангийн компьютер архитектур, зохион байгуулалт хичээлийн явцын үнэлгээнд Flubaroo хэрэгслийг ашиглан туршилт, судалгаа хийсэн бөгөөд судалгаанд Мэдээлэл зүйн багшийн ангийн оюутнууд хамрагдсан болно. Super Quiz, Flubaroo - ийн тухай Тус системүүд нь үнэгүй, онлайн шалгалтын хэрэгслүүд юм. Энгийн gmail хаягтай хүн бүр (багш, суралцагчид) ашиглах боломжтой. Онлайнд суурилсан олон шалгалтын систем байдаг боловч тус хэрэгслүүд нь Google apps for Education –д суурилсан, маш энгийн, хэрэглэхэд хялбар, багш нарт хамтарч ажиллах боломж олгодог гэх мэт олон давуу талтай. Энгийнээр тайлбарлавал тус хэрэгслүүд нь Google Form ашиглан суралцагчдаас шалгалт авч үр дүнг хялбар, хурдтай, үр ашигтай боловсруулах боломж олгоно. Хэрэгслүүдийн гол давуу тал, боломжуудаас дурдвал: • Суралцагч шалгалт өгч дуусмагц шалгалтын хариуг мэйл хаягаараа хүлээн авах • Шалгалтын бүлэг сэдэв эсвэл асуулт тус бүрт нарийвчилсан анализ хийх • Багш суралцагч бүрт тохирсон хариултыг илгээх • Шалгалтын үр дүнг хүснэгт болон графикаар дэлгэрэнгүй харуулна. • Шалгалтын нээлттэй асуулгыг хялбар аргаар шалгаж, оноог багш гараас өгөх боломжтой. 2. Үр дүн Туршилт №1. Үр дүн Superquiz хэрэгслийг ашиглан • 30 асуулттай, Мэдээлэл харилцааны технологи хичээлийн явцын үнэлгээний шалгалт,

http://news.num.edu.mn/oer2017

37


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.