"НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2016" эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд

Page 99

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë

ГЕОГЕБРА ПРОГРАММААР МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БЭЛТГЭХДЭЭ ГЕОГЕБРТУБЕ АШИГЛАХ НЬ Ц.Навчаа1, Л.Янжинлхам2, С.Мягмарлхам2 МУИС-ШУС Байгалийн ухааны салбарын багш МУИС-ийн Математикийн багшийн IV ангийн оюутан Имэйл хаяг: ynjikaaa@yahoo.com 1

2

Хураангуй Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан сурагчдаар мэдлэг бүтээлгэж, хичээлээ заах хэрэгцээ шаардлага багш нарт байна. Математикийн, ялангуяа геометрийн хичээлийг Геогебра программ ашиглан заавал хичээлийг сонирхолтой, үр дүнтэй болгож, улмаар багшийн ажлыг хөнгөвчилж болох юм. Ингэж хэрэглэгдэхүүн бэлтгэн хичээл заахад багш программыг бүрэн эзэмшиж, хэрэглэгдэхүүнээ бэлдэж чаддаг байх шаардлагатай. Гэвч багш өөрөө бүх хэрэглэгдэхүүнийг бэлтгэх программын, мэргэжлийн болон цаг хугацааны боломж хязгаарлагдмал байдаг. Геогебра программ дээр олон орны багш нар хэрэглэгдэхүүн бэлдэж, түүнийгээ ГеогебраТубе сайтад байршуулан, хамтран туршлагаа бүх талаар харилцан хуваалцдаг. Бид тэдгээр бэлэн хэрэглэгдэхүүнийг нээлттэй, үнэ төлбөргүй татаж аваад, өөрийн хичээлд хувирган, өөрчилж ашиглах, программын мэргэжилтнүүдээс дэмжлэг туслалцаа авах боломж байна. Мөн бүтээсэн хэрэглэгдэхүүнээ ГеогебраТубед байршуулж бусад багш нартай хуваалцаж, засàæ сайжруулах боломжтой. 2015-2016 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 12-р ангиудад дээрх аргачлалаар ïризм, òэгш өнцөгт параллелепипед гэсэн сэдвүүдийг заасан. Математикийн багш нар цахим хэрэглэгдэхүүн бэлтгэж, ашиглахад ямар асуудал, бэрхшээл байгааг илрүүлэх зорилгоор ЕБС-ийн багш нараас судалгаа авч, судалгааны үр дүнг танилцуулж, түүн дээр үндэслэн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх дээрх боломж, арга замыг санал болгоно. Түлхүүр үг: Геогебра, ГеогебраТубе, цахим хэрэглэгдэхүүн, хамтран ашиглах Удиртгал Өнөө үед суралцагчдад аливаа ухагдахууны мөн чанар, учир шалтгааныг тайлбарлан таниулж ойлгуулахын тулд багш нар олон тооны программ, техник технологийг ашиглан сургалтын янз бүрийн хэрэглэгдэхүүн бэлтгэн сургалтандаа ашиглаж буй баримтууд цөөнгүй байна. Ялангуяа математикийн багш нар сурагчдад геометрийн биетийн төсөөллийг өгч бий болгох, ухааруулан ойлгуулахад олон программууд ашиглаж байгаагийн дотроос Геогебра программыг сонгон хэрхэн хэрэглэгдэхүүн бэлтгэх, бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээ хичээлдээ туршин, мэргэжил нэгт багш нартайгаа хэлэлцэн, санал бодлоо солилцох орчин мэдээлэл технологийн өнөө үед аль хэдийн бий болж үр ашгаа өгч байгаа билээ. Энэхүү орчны нэг болох Геогебра хэрэглэгдэхүүнээ байршуулах, татаж авах, сайжруулах зэрэг хамтран ажиллах боломж

http://mn.khanacademy.org

99


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.