ЧИНГИС ХААН ДЭЭД СУРГУУЛЬ Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь
ӨМНӨТГӨЛ Олон мянган жилийн баялаг түүхтэй, асар уудам нутагтай Монгол орны газар орон болон зон олны, түүхэн замнал, соѐл иргэншилийг нэгтгэн нэгэн хөлгөн судар ном болгон хойч үеийнхэн, гадаад дотоодын түмэн олондоо түгээн сурталчилах, уламжлуулах нь эрдэм номыг дээдлэгч бидний сэтгэлийн эрхэм зорилго бөлгөө. Эл зорилгыг өвөрлөсөн Чингис хаан дээд сургуулийн профессор багш нарын туурвисан энэхүү Монголын Аялал Жуулчлалын Нэвтэрхий Толь /МАЖНТ/ нь манай эх орны аялал жуулчлал, байгалийн баялаг, газарзүй, түүх, археологи, өв соѐл, амьтан судлал, геологи, ургамал судлал, эдийн засаг ямарваа лавламжийн хэрэглэгдэхүүнүүд зэргийн тухай манай орны иргэд хийгээд, хэн бүхний мэдлэг оюуныг арвижуулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Ном, танилцуулганд олон удаа бичигдсэн нийтийн сайн мэдэх газруудын тухай дэлгэрэнгүй бичиж нуршихаас цааргалан товч өгүүлсэнээ дурдъя. Одоохондоо аялал жуулчлалын үйлчилгээний хүрээнд хамрагдан орж амжаагүй авч ойрын үед хийгээд алсдаа эл чиглэлд хамруулж болохуйц нөөцтэй, ирээдүйтэй байгалийн үзэсгэлэнт газар нутаг, нуур ус, хавцал хөндий, өвөрмөц тогтоцтой уулс, баянбүрдүүд, эртний хөшөө, археологийн дурсгалт газруудын талаар нилээд орууллаа. Энэ нь аялал жуулчлалын нөөцийг тодруулан бүрдүүлэх, түүхэн болон түүхийн аяллыг хөтлөх, шинэ замналууд гаргах, жуулчны бааз, хүрээ, ангийн ба ажиглалтын отог, цэг байгуулах байгууллага хувь хүмүүст тус болох юм. Түүгээр ч зогсохгүй эдгээр газруудын ойр эзэмшил газартай болж, байгаль түүхийн дурсгалыг хамгаалахад хувь нэмрээ оруулах чин сэтгэлтэй хүмүүст ч ирээдүйд дөхөм болно. ¬ Хүн төрөлхтний түүхнээ ―Чингисийн Монгол орон‖ гэж алдаршсан асар уудам нутагтай, арвин баялагтай, Аялал жуулчлалын аугаа их өлгийг эрдэм судлалын үүднээс цэгцтэй судлаж, түмэн олондоо таниулан гэгээрүүлэх зорилгыг өвөрлөж эрдэм чадал, цаг зав, бүтээлээ харамгүй зориулж ахархан хугацаанд аялал жуулчлалын нэр томъѐо, тодорхойлолтууд хийгээд газар нутгийн нэр, уул ус, археологийн дурсгалууд зэрэг 4000 гаруй үгийг тандан тайлбарлаж энэхүү нэвтэрхий толийг бүтээсэн Монголын нэрт газарзүйч профессор О.Сүхбаатар, магистр Х.Ариунболд, докторант Д.Ганбаатар, магистр Т.Бадамцэцэг, магистр Б.Энхжин, магистр Ж.Даваадулам нартаа Чингис хаан дээд сургуулийн Эрдмийн Зөвлөл, Захиргааны өмнөөс гүн их талархал илэрхийлье. Монгол орны Аялал жуулчлалын анхны нэвтэрхий тольд шүтэлцэн хамаарагдах энэхүү бүтээлд осолдож омтгойдсон мэр сэр зүйл байх аваас, хэлтгий хазгайг хэн хүнгүй хэлж, хэтийн залгуулж шинэтгэх үйлсэд хандив болно, хэмээн бодмой.
Номын буян хурах болтугай.
ЧИНГИС ХААН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР Х.ЛХАГВАСҮРЭН
3