HR TODAY ОНЛАЙН СОНИН 05(08)

Page 1

Д О Л О О Х О Н О Г Т У Т М Ы Н Ц АХ И М С О Н И Н

HRToday МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN

GREEN HR—ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ 5 ДЭД МОДУЛИАС БҮРДЭНЭ:

HR Today цахим сонин өнөөдөр нийт уншигч нарт МХНИ жил бүр уламжлал болгон зохион байгуулладдаг HR Awards хүний нөөцийн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтын оны шилдэг Цахим Хүний Нөөцийн Систем номинацийн ялагч IT Zone компанийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Өнөө цагт байгууллагын хүний нөөцийн албаны гол үүрэг нь чадварлаг ажиллах хүчний мэдлэг, оюунд тулгуурлан байгууллагынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэвшүүлсэн зорилгодоо хүрэхэд байгууллагын хүний нөөцийг чиглүүлэх, хувь хүний чадварыг бүхий л талаар хөгжүүлэхэд шаардлагатай нөхцлийг бий болгох болжээ. Улмаар хүний нөөцийн менежер нь шийдвэр гаргалт, төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавихын зэрэгцээ зах зээлийн шинэ хандлага, чиглэлийг тодорхойлох, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх

зэрэгт илүүтэй анхаарал хандуулан ажиллах болсон нь ажилтны анкет авах, бичиг баримт боловсруулах зэрэг хугацаа шаардсан механик ажлуудыг автоматжуулах шаардлагыг бий болгож байна. Тиймээс бид эдгээр шаардлагыг хангах зорилгоор GreenERP байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн дэд систем болох ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ-ийг боловсруулсан. ХҮНИЙ НӨӨЦИЙН СИСТЕМ НЬ ҮНДСЭН

• Хүний нөөц • Цаг бүртгэл • Цалин •Хүний нөөцийн портал • Онлайн анкет Уг систем нь тухайн байгууллагын хүний нөөцийн удирдлагын боломжит бүх үйл ажиллагааг автоматжуулж, байгууллагын удирдлагын зардал, цаг хугацаа, механик үйлдлүүдийг багасгаж, ажилтнуудын бүтээмж, үр ашиг, цаг ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.

№ 05 (08) 2015.06.15 /ДАВАА/

ЭНЭ ДУГААРТ: Манлайлагч гэж хэн бэ?

02

Байгууллага хүний нөөцөө үр ашигтай удирдахын тулд яах ёстой вэ?

03

Ажил таслалтын талаархи бодлогын загвар

07

Мэргэжлийн номын танилцуулга

10

Харилцагчийн үйлчилгээний менежмент

11

“ХҮНИЙ НӨӨЦ ӨНӨӨДӨР” Долоо хоног т ут м ы н ц а х и м с о н и н ы р е д а кц и

w w w . mh r i . mn i n f o @ mh r i . mn 7015-6474 9901-4224 Санал хүсэлт б о л о н м э дэ э мэдээллээ дээрх цахим хаягаар и л г э э н э ү ү.

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN


2 | Хү н и й н ө ө ц и йн уд и рд л а га

№ 05 (08 )

МАНЛАЙЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Энэ нь албан тушаал уу, аль эсвэл хүний төрөлхийн авьяас чадвар уу гэдэгт тодорхой хариулт өгч олныг араасаа дагуулж, цаг үргэлж гайхамшигтай зүйлийг бүтээж байдаг жинхэнэ манлайлагчийн шинж чанар, хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг ролийн талаар тодорхой ойлголт өгнө. Ямар ч юмыг хийж бүтээх үйл ажиллагаа хоёр удаа явагддаг. Эхлээд хүний оюун санаанд бүтээгдээд дараа нь бодит байдал дээр хэрэгждэг. Хүний аливаа үйл ажиллагааны анхдагч алхам бол ямагт лидершип буюу манлайлал байдаг. Манлайлал бол хаашаа явах чигийг заагч луужин юм. Манлайлал, менежментээс ямар ялгаатай Манлайлал нь менежмент гэдэг ойлголтоос өөр зүйл юм. Тодорхой ажлыг хэрхэн сайн гүйцэтгэх вэ гэдэг асуудал менежментийн шийдвэрлэх зүйл. Харин ямар ажил хийж гүйцэтгэх вэ гэдэг лидершип буюу манлайллын хариу өгөх асуудал юм. Менежментийн ухааны агуу сэтгэгчдийн нэг Петер Дракерийн тодорхойлсноор “менежмент гэдэг нь юмыг зөв хийх арга бол манлайлал нь зөв юм хийх тухай ойлголт” юм. Менежмент гэдэг нь амжилтын шатаар зогсолтгүй, үр дүнтэй өгсөх замыг зааж өгдөг бол, манлайлал өгсөж байгаа шатыг маань зөв “хананд нь налуулсан” байх үүрэгтэй. Манлайлал, менежмент 2-ын

ялгааг та нарт илүү сайн ойлгуулахын тулд дараах жишээг толилуулъя. Шигүү ургасан өндөр хулстай ширэнгэн ой дундуур хэсэг хүмүүс зам гарган урагшилж байна гэж бодъё. Нэг хэсэг нь хадуур барин хулсыг хярган зам гаргах бөгөөд тэднийг үйлдвэрлэгчид буюу бүтээгчид гэе. Харин нэг хэсэг нь тэдний ард мохсон хадуурыг нь ирлэн, дүрэм журмыг боловсруулан, булчингийн хүч чадал сайжруулах хөтөлбөр боловсруулан, аль эсвэл хулсыг өшөө богино хугацаанд хадах арга технологи боловсруулан дагаж явна гэж бодъё. Тэр хүмүүс бол менежерүүд. Харин тэр хавийнхээ хамгийн өндөр ургасан модон дээр авирч гараад “биш ээ, бидний явах ширэнгэ өөр зүгт байна. Чиглэлээ өөрчил” гэж хашгирч замчилж байгаа нэг хүн байна. Тэр бол лидер. Хувь хүнийхээ хувьд ч, бизнесийн хамт олныхоо хувьд ч бид тасралтгүй “хулсаа хяргаад л байдаг”, маш завгүй ажиллаад л байдаг. Гэхдээ харамсалтай нь бид буруу ширэнгэн дундуур манаргаж явах нь олонтаа байдаг. Хурдтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгмийн орчинд манлайллын үүрэг роль урьд урьдынхаас илүү чухал болж байна. Бидэнд чиглүүлж өгөх луужин хэрэгтэй байна. Хүрэх газар, явах зам маань тодорхой байх хэрэгтэй байна. Манлайлагч гэж хэн бэ? Англи хэлний Leader гэдэг үгийг ихэнх тохиолдолд удирдагч гэж орчуулдаг боловч бид “манлайлагч” гэж орчуулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм. Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг. Байгууллагын аль ч түвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг. Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно,

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN

аваагүй ч хүмүүс байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг. Тэд бусдын хараагүйн түрүүлж хардаг. Тэд бусдынхаа урагшлах замыг засч байдаг. Тийм учраас тэд бусдын хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг. Манлайлагч буюу лидер бол албан тушаал биш, энэ бол бас генийн асуудал биш юм байна. Тэгээд энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ бол ур чадвар. Энэ ур чадвар нь бизнесийн топ менежерүүдэд ч хэрэгтэй, улс төрийн удирдагч нарт ч хэрэгтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа эгэл жирийн ажилчинд ч хэрэг болдог тийм л ур чадваруудын нэгдэл. Энэ ур чадварыг эзэмшсэн хүн хамгийн өндөр амжилтад хүрэн боломжтой. Давуу тал, ялгаа нь

тэр юм. Тэд зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөний нөхцөлд ч, байгууллага дээрээ ч, Наран туул зах дээр ч, хөдөө суманд ч, дээд сургуулийн танхимд ч, Wall street-д, ер энэ дэлхийн хаана ч амжилт олдог юм. Тэд хүссэн үр дүндээ хүрцгээдэг. Төгсгөл нь IV нүүрт >>

>>Түрүүч нь II нүүрт >>

Манлайлагчийн дөрвөн үүрэг 1. Үлгэрлэх–Үзэл баримтлал, эрхэм зорилгоо тууштай хамгаалж, бусдад үг хэл үйл хөдлөлөөрөө үлгэрлэж байх 2. Чиглүүлэх–Хүрэх газар, явах замыг зааж өгөх. 3. Бусдыг зоригжуулах–Хүмүүст юмыг үнэн сэтгэлээсээ хийж бүтээх боломж, нөхцлийг нь бүрдүүл өгөх 4. Нэгтгэх–Харилцан итгэлцлийн


Тоон суд а л га а | 2

H R Tod ay

СТОУНЕРИЙН ЗАГВАР Байгууллага хүний нөөцөө үр ашигтай удирдахын тулд яах ёстой вэ?

сайн ч ирээдүйн гүйцэтгэлийн магадлал багатай, байгууллагыг авч явдаг гол хүмүүс байдаг.

Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтаныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.Байгууллагын нийт хүний нөөцийг Стоунерийн авч үзсэнээр карьерын 4 хэсэгт хуваан авч үздэг.

Одууд гэдэг нь тухайн байгууллагын ирээдүйг бүтээгчид ба хамгийн шилдэг чадвартай хүмүүс юм. Байгууллагад ороод нэг их удаагүй ч амжилтыг гаргаж эхэлдэг.

Буурьтай иргэд гэдэг нь тухайн

Суралцагсад гэдэг нь байгууллагад ороод удаагүй ба онцгой чадвар нь илрээгүй байгаа хүмүүс юм. Эдгээр нь хүмүүс нь байгууллагад ороод суралцаж байдаг ба ихэнх байгууллагууд эдгээр хүмүүст зориулсан сургалт явуулж одуудыг эндээс төрүүлэх тал дээр анхаардаг. Суралцагсад хожуул

байгууллагад орсон хүмүүс энэ ангилалд ордог. Арын хаалгаар ажилд орсон хүмүүсийн зарим нь энд орох нь бий. Эдгээр хүмүүс нь байгууллагад хамгийн ихээр бэрхшээл үүсгэдэг. Байгууллагын амжилт ололтыг байнга хойш нь татдаг бөгөөд эдгээр хүмүүсийн ажлын өөр орчин нөхцөлд турших, өөр зүйлд сургах, өөр чиглэлээр ажиллуулах гээд үзэх нь зүйтэй. Тэгэхээр дээрх 4 ангилал нь байгууллага болгоны ажилчдыг ангилж болох хүний нөөцийн ангилал хэмээн үзэж болно. Том, жижиг болон байгууллагын төрөл ангилалаас үл хамааран ямар ч байгууллагын хувьд нийт ажиллагсдыг дээрх 4 чиглэлээр ангилж болдог. Төгсгөл нь VIII нүүрт >> >>Түрүүч нь II нүүрт >> >>Түрүүч нь III нүүрт >>

байгууллагад удаан жил ажилласан эсвэл мэргэжлээрээ олон жил ажилласан настайвтар хүмүүс орно. Одоогийн гүйцэтгэл

болгохгүй байх тал дээр анхаарах нь чухал. Хожуул гэдэг нь мэргэжлээ буруу сонгосон, тохиромжгүй

Тэгэхээр дээрх ангиллаас бид Одуудыг буюу чадварлаг сайн ажилтныг ихээр бий болгож энэхүү сайн ажилтныг байгууллагадаа удаа хугацаагаар ажиллуулах нь

БИД МЭДЭЭЛЭЛ БУС МЭДЛЭГ ОЛГОНО

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN




6 | Хү н и й н ө ө ц и йн уд и рд л а га

№ 05 (08 )

МАНЛАЙЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ? уур амьсгалыг бий болгож, хамт олноо нэгэн зүгт хөдөлгөх. Аливаа харилцаа хож-хож, буюу харилцан хожих хамааралд байх ёстойг үргэлж сана. Менежментийн ур чадварыг бид эзэмшцгээдэг. Дээр ярьсан тэр үүрэг ролиудыг бид хэрэгжүүлэх өөртөө үүрч болдог. Мянга мянган бизнес менежментийн сургуулиуд, сурах бичгүүд, профессор багш нар байна. Менежментийн мэдлэг, ур чадварыг бид эдгээр сувгуудаар дамжуулан олж авцгаадаг.Үүнтэй нэгэн адилаар лидерийн ур чадварыг эзэмшиж болдог. Лидер бэлтгэгдэж болно. Өөрөөр хэлбэл, та ч олныг араасаа дагуулан гайхалтай үр дүнд хүрч чаддаг лидер байх боломжтой. Гэхдээ хүн амьдралыг бодитойгоор харах хэрэгтэй. Хүний үйл ажиллагааны ямар ч талбар дээр бизнест ч, улс төрд ч, урлаг спортод бүгдээрээ шилдэг болдоггүй. Цөөхөн хүн л тухайн салбартаа бусдаасаа илүү тод гялалздаг юм. Шилдгийн шилдэг манлайлагч нарын нэг чухал чанар гэвэл тэд цаг үргэлж суралцаж байдаг. Тэд өөрт тохиолдсон бүхнээ шинэ юмыг мэдэж авах, сурч авах сургууль болгон ашиглаж чаддаг.

Тэд өөрийгөө болон хийж байгаа ажлаа ямагт хөгжүүлэх, сайжруулах арга замыг эрж сүвэгчилж байдаг. Та нар энэ сургалтад оролцож байгаа чинь ч гэсэн өөрсдийгөө хөгжүүлж байгаа хэрэг. Тэгэхээр энд оролцсоноор бусдыг удирдан араараасаа дагуулах ур чадвар, дадлыг өөртөө хэвшүүлэх эхлэлийн цэгийг тавиасай, манлайлагч болох замд чинь түлхэц болоосой гэж би хүсэж байна. Таныг бусад хүмүүс бусдыг удирдаж чадахгүй гэж бодож байсан ч гэсэн та эхлээд өөрөө чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд хамгийн анх гарсан АНУ-ын уулчин Жим Виттэйкэр хэлсэн байдаг. “Оргилд гарна гэдэг уулын оргилыг эзэлж байгаа хэрэг биш. Хүн өөрийгөө эзэмдэх ёстой юм байдаг юм. Өөрийнхөө айдас эргэлзээг давах шаардлагатай байдаг. Тэгсэн цагт л гарахгүй оргил хүрэхгүй газар гэж хүнд байхгүй”. Энэ юутай үнэн үг вэ? Тэгэхээр манлайлагч болно гэдэг орчноо, ажилладаг байгууллагаа, ард түмнийг эзэлж авна гэсэн үг биш. Та эхлээд өөрийгөө эзэмдэх ёстой. Та дотроо байгаа айдас хүйдэс, эргэлзээгээ давах ёстой. Өөрийгөө удирдан жолоодож чаадаг хүн л бусдыг удирдан дагуулдаг. Тийм хүн л манлайлагч болдог.

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN

Лидершипийн хамгийн том сэтгэгчдийн нэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Уоррен Беннисийн тодорхойлсноор “Өнөө үеийн манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхам үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Тийм ээ, бид гайхамшгийг бүтээж чадна. Гэхдээ гагцхүү хамтын хүчээр. Энэ боломж гагцхүү лидер таны гарт байна.


H R Tod ay

Ф ото м эд э э | 6 «ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ БАГ ХАМТ ОЛОН» СЭДЭВТ СУРГАЛТ

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN


8 | Ф ото мэд э элэл

№ 05 (08 )

ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СУРГАЛТ

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN


М эд э э м эд э эл эл |8

H R Tod ay

АЖИЛ ТАСЛАЛТЫН ТАЛААРХИ БОДЛОГЫН ЗАГВАР

Үр ашиг: Аливаа бизнес бүх ажилтнууд нь ажил дээрээ байх үед хамгийн сайн ажилладаг бөгөөд ажилтнууд ажлаа таслах буюу хоцорсноос болж зарим бизнест бусдаас илүү их асуудал үүсдэг. Үүнийг санан, бид ажил таслалтын талаархи бодлогын хоёр өөр загварыг зохиож хавсаргасан файлд орууллаа.

Эхнийх нь маш хатуу бөгөөд ажилтнуудын ирц, шуурхай байдал чухал байдаг бизнесүүдэд, тухайлбал угсрах дамжлагын үйлдвэрлэлийн ажилтай бизнесүүдэд зориулсан.

(бодлогын загваруудыг агуулсан) нь rich text format (RTF)-аар бичигдсэн бөгөөд Windows орчинд хэрэглэдэг бичиг баримт боловсруулдаг ихэнх програмд тохирно.

Хоёрдахь бодлого нь арай сул бөгөөд гүйцэтгэл нь хатуу цагийн хуваарийг хэр дагахаас хамаардаггүй бизнесүүдэд, тухайлбал гадуур борлуулалтын төлөөлөгчид ажиллуулдаг бизнесүүдэд зориулсан.

Дөрөвдүгээр хуудас (ажил таслалтыг бүртгэх маягт агуулсан) нь Microsoft Word 6.0гийн хүснэгт байдлаар хийгдсэн.

Та аль нэгийг нь хэрэглэх буюу хоёуланг нь хослуулж болно. Эсвэл эдгээрийг хянан засварлаж өөртөө тохирсон ажил таслалтын талаархи бодлогыг боловсруулж болно.

Энэхүү файлд мөн ажилтны ажил таслалтыг бүртгэхэд хэрэглэж болох энгийн маягт оруулсан.

Энэ маягтыг хэрэглэхийн тулд та 6.0 буюу түүнээс хойших үеийн Microsoft Word-ын хувилбартай байх хэрэгтэй. Онцгой шинжүүд: Ажил таслалтын талаархи хатуу бодлогод дараах зүйлсийн талаархи заалтууд орсон байдаг: Төгсгөл нь X нүүрт >> >>Түрүүч нь VII нүүрт >>

Файлын тодорхойлолт: Энэ файл дөрвөн хуудас document агуулсан. Эхний гурван хуудас

* Цаг барих шаардлага * Ажил таслалтыг тоолох

OD (ORGANIZATION DEVELOPMENT)

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN




1 2 | Мэд э э мэд э элэл

№ 05 (08 )

СТОУНЕРИЙН ЗАГВАР чухал

юм.

Од буюу сайн ажилчин маань байгууллагын хүрэхээр тэмүүлж буй зорилго биелэхэд чухал нөлөөтэйг өнөөгийн алдарт хүрсэн компаниудын жишээ харуулахын зэрэгцээ эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлүүд харуулсаар байна. Өрсөлдөөн өндөр хөгжсөн орнуудад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын менежерүүдийн хувьд шийдвэрлэх ёстой зүйлийн тоонд санааны хулгайнаас илүү од буюу сайн ажилчиныг өрсөлдөгч байгууллагууддаа алдах нь илүү хэцүү илүү хүнд цохилт гэж дуу нэгтэй илэрхийлж байна.

Энэхүү асуудал манай орны хувьд ч бизнесийн байгууллагуудын менежерүүдийн шийдвэрлэх ёстой зүйл яах аргагүй мөн юм. Тэгэхээр байгууллага хүний нөөцөө үр ашигтай удирдахын тулд сайн чадварлаг ажилчдыг сонгон авч, бий болгож мөн энэ ажилчдаа гадны байгууллагуудад алдахгүй байх тухай асуудал юм. LeslieRue “Human resource management”

Далайн эргийн тансаг зэрэглэлийн INTERNATIONAL RESORT –д хамт олноороо сурч хөгжингөө амарч аялахыг хүсвэл бидэнд хандана уу. 9901-4224 7015-6474  Далайн эрэг/ амралтйн бүс  18 хэсэгтэй гольфын талбай/ гольфийн хичээл  Далайн эргийн номын сан  Бүрэн тоноглогдсон хурлын танхим  Өндөр зэрлэлийн ресторан/ лонж  4 одтой зочид буудал

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN


М эд э э м эд э эл эл |1 2

H R Tod ay

Хүний Нөөцийн Менежментийн Үндсэн Сургалт

Хүний Нөөцийн Менежментийн Үндсэн Сургалт

Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 244 дахь элсэлт амжилттай төгслөө.

Тус нь сургалтаар хүний нөөцийн удирдлагын үндсэн мэдлэг

мэдэгдэхүүнийг салбартай хүлээн зөвшөөрдсөн мэргэшсэн багш, зөвлөхүүд заадаг бөгөөд төгсөөд шууд ажлын байранд үр бүтээлтэй ажиллах чадвар чадамж, практик туршлага олгодогоороо бусад сургалтын төвүүдээс ялгарна.

Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Монголын Хүний Нөөцийн Институт. Дотоод сургалтын алба

Мөн тус сургалтыг дүүргэсэн суралцагч бүхэн институтын «мэргэжлийн гишүүн» болж мэргэжлийн шинэ мэдээ мэдээллийг тасаралтгүй авах боломжоор бүрэн хангагдана.

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN




1 6 | М эд э э мэд э элэл

№ 05 (08 )

АЖИЛ ТАСЛАЛТЫН ТАЛААРХИ БОДЛОГЫН ЗАГВАР дүрэм * Мэдэгдэх, баримтжуулах

дараах зүйлсийн талаар заалтууд орсон байдаг:

журам * "Сайн дураар гэрээ цуцлах"

* Ажлыг стандарт ажлын нэг

гэж үздэг нөхцлүүд буюу

долоон хоногоос илүү буюу бага

сануулах, түр огцруулах, гэрээ

хугацаанд хийж гүйцэтгэх тухай

цуцлах шалтгаанууд

бодлогын ерөнхий тайлбар

* "Хүндэтгэн үзэх шалтгаантай" гэж ангилдаг ажил таслалтын төрлүүд * Таагүй цаг агаарын журам

* "Зөвшөөрөлтэй" ажил таслалтын жагсаалт * Мэдэгдэх журам * "Сайн дураар гэрээ цуцлах" гэж үздэг нөхцлүүд буюу

Ажил таслалтын талаарх уян

сануулах, түр огцруулах, гэрээ

хатан бодлого ажлаас хоцрох

цуцлах шалтгаанууд

дээр бага анхаардаг бөгөөд

* Таагүй цаг агаарын журам

МЭРГЭЖЛИЙН НОМЫН ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN


М эд э э м эд э эл эл |1 6

H R Tod ay

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ

Харилцагчийн үйлчилгээний менежмент нь тухайн компанид зохион байгуулалттай арга замаар үйлчлүүлэгчийн харилцаануудаа удирдан зохион байгуулахад нь туслах арга зүй, software болон ихэвчлэн интернетийн хүчин чадалд зориулагдсан мэдээлэл үйлдвэрлэлийн нэр томъёо юм. Жишээлбэл, тухайн компани удирдлага, худалдааны ажилтнууд, үйлчилгээ хангадаг хүмүүстэй харилцаж байгаа үйлчлүүлэгчдийнхээ талаар мэдээллийн сан байгуулж болох ба магадгүй үйлчлүүлэгчдийг шууд мэдээлэлд оруулах, үйлчлүүлэгчийн хэрэгцээг бүтээгдэхүүний төлөвлөгөө болон захиалгатай тохируулах, үйлчилгээний шаардлагуудыг үйлчлүүлэгчид сануулах, өөр ямар бүтээгдэхүүн худалдан авч болохыг үйлчлүүлэгчид мэдэгдэх болон бусад олон боломжийг өөрийн компанидаа бүрдүүлэх боломжтой болох юм.Нэг үйлдвэрийн үзэл санааны дагуу, харилцагчийн үйлчилгээний менежмент : • Тухайн компанид сайн үйлчлүүлэгчдээ танин тогтоох, цэвэр зорилго болон зорилтуудтай хоршсон марктингийг удирдан зохион

байгуулах болон худалдааны багт чиглэсэн чанарыг бий болгох боломжийг олгох тусламж. • Тухайн байгууллагат олон ажилтнаар хэвийн мэдээлэл түгээх болон байгаа процессуудыг зохион байгуулалттай болгох (mobile төхөөрөмж ашиглан захиалга өгөх) зэргээр теле худалдаа, тооцоо болон худалдааны менежментээ сайжруулах боломжийг олгох дэмжлэг. • Үйлчлүүлэгчидтэй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах зорилготой бодгальжсан харилцаа бий болгох, ашгийг дээд түвшинд хүргэх, хамгийн ашигтай үйлчлүүлэгчдийг танин тогтоох болон тэдгээрийг хамгийн дээд зэргийн үйлчилгээгээр хангах зөвшөөрөл. • Ажилчдыг үйлчлүүлэгчдээ мэдэх, тэдгээрийн хэрэгцээг ойлгох болон тухайн компани, түүний үйлчлүүлэгчид ба түгээлтийн түншүүдийн хоорондын харилцааг үр ашигтайгаар байгуулах зэрэгт

чухал процесс болон мэдээллээр хангах хангалт зэргээс бүрэлднэ. ХҮМ-үйлчлүүлэгчийн харилцааны менежмент гэдэг нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм. Энэ нь бизнессийн ертөнцөд тухайн компанийн оршин тогтох үндсийг тодорхойлогч хүчин зүйл юм. Гол дүрэм нь үйлчлүүлэгчийг хаан юмуу хатан хаан мэтээр өргөмжлөн харьцах харилцаа юм. Дээрх сэдвийн хүрээнд нэмэлт мэдээлэл, сургалт зөвлөгөө авахыг хүсвэл МХНИ дотоод сургалтын алба 9901-4224 хандана уу.

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ - WWW.MHRI.MN




Сурталчилгаа

Business Name Primary Business Address Address Line 2 Address Line 3 Address Line 4 Phone: 555-555-5555 Fax: 555-555-5555 E-mail: someone@example.com

Business Tagline or Motto

WWW.MHRI.MN

Organization


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.