Mandal Insurance - Purplebook 2012.12

Page 1





www.purplebook.mn

1


2012 оны 12 дУГААР сар

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс Санхүүгийн Зах Зээлийн Холбоо ба Нээлттэй Нийгэм Форум хамтран улирал бүр эдийн засгийн бүх секторын төлөөлөл болох 1000 хүнээс санал асуулга авч эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйн хандлагын талаарх хэрэглэгчийн хүлээлтийг судалдаг. Уг судалгааны үндсэн дээр Хэрэглэгчийн хүлээлтийг тооцдог юм. Судалгааны 2012 оны 3 дугаар улирлын тайлан гарсан байна.

{

2012 оны 3-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) өмнөх улирлаас 9 нэгжээр буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 нэгжээр буурч 184 болсон байна.

ХХИ 2012 оны 2-р улиралд өсч байсан хэдий ч энэ оны 3-р улирлын байдлаар аажмаар буурч эхэллээ. Энэ нь иргэдийн эдийн засгийн талаарх хүлээлт эргэн буурч байна хэмээн үзэж болох ч улирлын тодорхой нөлөөлөл байж болох юм. Индекс 2009 оноос хойш өсөх трендтэй байсан хэдий ч 2011 оны 1-р улирлаас буурах трендтэй болж иргэдийн эдийн засгийн талаарх хүлээлт буурч байгаа билээ. Үүний гол шалтгаан нь эдийн засгийн тодорхойгүй байдал, үнийн өсөлт, хүлээлтийн шинжтэй хөрөнгө оруулалт, зээлээр бизнес эрхэлдэг зэрэг нь нөлөөлж байна.

Хэрэглэгчид өрхийн санхүүгийн байдал сайжирна гэдэгт итгэлтэй байна Санал асуулгад оролцогчдын 63 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд өрхийн санхүүгийн байдал сайжирна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өмнөх үеээ бодвол цалингийн хэмжээ өссөн, уул уурхайг дагнасан ажлын байр нэмэгдсэн, орон сууцны зээлийн хүү жилийн 6 хувиар авах боломжтой болсон, шинэ засгийн газраас бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэхээр мөрийн хөтөлбөрт тусгагдсан, авилгатай эрчимтэй тэмцэж эхэлж байгаа зэрэг нь иргэд өрхийн санхүүгийн байдалд эерэг өөрчлөлт авчирна гэдэг итгэлийг нэмэгдүүлсэн.

Үнийн өсөлт цаашид үргэлжилнэ гэж үзэж байна Сүүлийн нэг жилийн хугацааны өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тасралтгүй нэмэгдэж байгаа гэдэгт судалгаанд оролцогчдын 87 хувь нь хариулжээ. Одоогийн байдлаар инфляцийн түвшин 14.8% байгаа бөгөөд үүнд махны үнэ болон орон сууцны үнийн өсөлт голлох нөлөөтэй байна. Үүнээс шалтгаалан иргэдийн инфляцийн хүлээлт өндөр гэсэн үр дүн гарчээ.

Хэрэглэгчдийн хөрөнгө оруулалтын хандлага хүлээлтийн шинжтэй байна Хөрөнгө оруулалтын хандлагын 28 хувь нь орон сууц, 21 хувь нь төгрөгийн хадгаламж, 19 хувь нь газар, хашаа байшин, 19 хувь нь валютын хадгаламж, 8 хувь нь үнэт цаас, хувьцаа, бонд, 5 хувь нь бусад хүчин зүйлд ногдож байна. Эндээс харахад орон сууц худалдаж авах сонирхол нь давамгай байгаа хэдий ч санал асуулгад оролцогчдын 57 хувь нь орон сууц худалдаж авахад тохиромжгүй үе гэж үзсэн байна. Энэ улирлын судалгаагаар иргэдийн валютын хадгаламжийг сонирхож буй сонирхол нэмэгдсэн нь эдийн засгийн хямралын үед тохиолддог нэг үзэгдэл гэж хэлж болох юм. Учир нь валютын хадгаламж иргэдийн мөнгийг инфляциас хамгаалах нэг арга болж өгдөг.

Даатгалын салбарын талаарх иргэдийн сэтгэгдэл Манай улсын хувьд даатгалын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Төр засгийн зүгээс ч даатгалын салбарын ач тусыг ойлгож бодлогоор дэмжих болсон. Жолоочийн албан журмын даатгал хийлгэх болсонтой холбоотойгоор даатгалын үйлчилгээ иргэдэд ойр болсон. Санал асуулгаар бүтээгдэхүүний сонголт хийхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь даатгалын компанийн иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээ дийлэнх хувийг буюу 27%-г эзлэж байна. Үүний дараагаар даатгалын үнэ 22%, даатгалын компанийн нэр хүнд зэрэг үзүүлэлтүүд орж байна.

Хүлээлтийн индикатор Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ. Зураглалаас харахад өнөөгийн нөхцөл байдлын хүлээлтийн индикатор 51.7 болж өмнөх оны мөн үеийн улирлаас 3 хувиар өссөн, ирээдүйн төлөв байдлын хүлээлтийн индикатор 65.7 болж, 7.7 буурчээ. Өмнөх оны мөн үе болон өмнөх улиралтай харьцуулахад ирээдүйн төлөв байдлын талаарх хүлээлт буурсаар байна. Харин өнөөгийн төлөв байдлын индикатор чамлахаар бага өсөлттэй гарчээ.

Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо

Хэрэглэгчид эдийн засгийн байдалд тодорхойгүй хандаж байна Ирэх нэг жилийн хугацаанд эдийн засгийн байдал сайжирна гэсэн хүмүүсийн хандлага нийт санал асуулгад оролцогчдын 43 хувийг эзэлж байна. Уул уурхайн салбарын өсөлт эрчимтэй явагдаж, ДНБ-ний өсөлт 17.5 хувьтай гарсан хэдий ч түүний хүртээмж, бодит хөрөнгө оруулалт төдийлөн мэдрэгдэхгүй байгаа нь эдийн засгийн байдалд тодорхойгүй хандахад хүргэжээ.

Судалгааны үр дүнг индикатор болгож гаргадаг бөгөөд 50-иас дээш үзүүлэлт нь эерэг, 50-иас доош үзүүлэлт нь сөрөг хүлээлтийг илэрхийлнэ.

Эх үүсвэр: Санхүүгийн Зах зээлийн холбоо

2

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


АМ.Долларын ханшийн таамаглал 2012 оны 12-р сар Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо нь сар бүр томоохон банкны аналист, дилер, брокеруудын таамаглал болон өөрсдийн судалгаа дээр үндэслэн ам.доллар төгрөгийн ханшийн таамаглалыг гаргадаг. Энэхүү ханшийн таамаглал нь зах зээл дээрх бүх оролцогчдыг мэдээллээр ижил тэгш хангах, тэдний мэдээлэл солилцоог сайжруулах зорилготой юм. Энэхүү таамаглал нь хөрөнгө оруулалтын зөвөлгөө биш бөгөөд энд дурьдсан аливаа мэдээлэлд найдсанаас үүссэн аливаа хохирлыг Санхүүгийн зах зээлийн холбоо хариуцахгүй болно.

“ ” 2012 оны 11-р сард ам.доллартай харьцах төгрөгийн ханш дунджаар 1396.5 байсан байна.

Арилжааны банкны дилерүүд 11 сард ам. долларын дундаж ханш 1400.6 байх бөгөөд цаашид оны эцэс хүртэл ханш тогтвортойгоор өснө гэж үзжээ. Дилерүүдийн таамаглалын хүснэгтийг харахад энэ оны эцэст ам.долларын ханш багадаа 1345-д, ихдээ 1450-н хооронд байхаар байна. Ам.доллар төгрөгийн ханш

1 сарын дараа /12 сар/

3 сарын дараа

6 сарын дараа

1 жилийн дараа

Таамаглал

1400

1425

1396

1360

Медиан

1395

1421

1385

1350

Хамгийн их

1420

1430

1424

1500

Хамгийн бага

1380

1410

1378

1225

{

Ирэх 6 сарын ам.долларын ханшийн таамаглалыг шугаман бус загвар болох TAR (Threshold autoregressive model) загвар ашиглан хийсэн. Энэ оны эцэст TAR загварын техник шинжилгээгээр ханш 1380-1410 хооронд байх төлөвтэй байна.

Энэхүү загвар нь аливаа ханшийн үзүүлэлтийн өсөх буурах үйл явцыг тусад нь салангид байдлаар авч үзэн үнэлгээ хийдгээрээ шугаман загваруудаас давуу талтай юм. Загварын таамаглалаар 2012 оны 11 сараас 2013 оны 3 сар хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч дараагийн 3 сард чангарахаар байна. Энэхүү загвар нь шугаман загварын таамаглалтай харьцуулахад алдаа багатай байдаг нь ханшийн таамаглалыг бодитой болгодог.

Эх үүсвэр: Санхүүгийн зах зээлийн холбоо

Графикаас харахад манай улсын ам.долларын нийлүүлэлтэд улирлын нөлөө ажиглагддагийг харж болно. Тухайлбал экспортын гол бүтээгдэхүүний нэг болох ноолуурын экспорт эхэлдэг хаврын улирлаас эхлээд аялал жуулчлалын улирал дуустал ам.долларын нийлүүлэлт нэмэгдэж ам.долларын ханш буурдаг. Харин 10 сараас эхлэн хумигдаж эхэлдэг. Мөн хэрэглээний ихэнх бараа үйлчилгээгээ импортоор бэлтгэдэг манай улс өвлийн бэлтгэл, шинэ жил, цагаан сар гэх мэт гол гол зардлуудаа 11 сараас 2 сар хүртэл хийдэг нь энэ үеэр ам.доллар үнэд ороход нөлөөлдөг байна. Яг энэ үе нь одоо тохиож байгаа учраас цаашдаа ам.долларын ханш чангарах төлөвтэй байна. Харин сүүлийн саруудын ам.долларын ханшийн өсөлтийн нөхцөл байдлыг дүгнэвэл манай улсын валютын нөөц татарсан, гадаад худалдааны тэнцэл ихээхэн алдагдалтай гарсан үзүүлэлттэй байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан гэсэн статистик мэдээлэлтэй холбоотой болон дотоодын зах зээл дэх валют багасч гадагшаа чиглэсэн валютын урсгал их байгаатай холбоотой. Урсгал тэнцэл нь валютаар илэрхийлэгдэх бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, ажиллагсдын цалин хөлс, хөрөнгө оруулалт, урсгал шилжүүлгийн нийлбэрээр тодорхойлогддог. Өнгөрсөн улиралд энэхүү дүнг мөн үетэй харьцуулахад 40 орчим хувийн алдагдалтай гэсэн тоон мэдээ бий.

Ам.долларын ханшийн өнөөгийн байдал Ам.долларын ханшийн хувьд 1993 оноос тогтмол ханшийн бодлогыг халж чөлөөт системд шилжсэнээс хойш өсөх трендтэй аажмаар өссөөр ирсэн. Харин 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн манай улсын долларын ханш хүчтэй савлаж огцом өссөн. Төгрөгийн ханш өнгөрсөн 2 жилийн турш тасралтгүй суларсан трендтэй байгаа. Ийнхүү төгрөгийн ханш суларч байгаа нь гадны хөрөнгө оруулалт сүүлийн үед болгоомжилсон байдалтай мөн гадаад худалдааны алдагдал тасралтгүй өсч байгаатай холбоотой.

www.purplebook.mn

3


2012 оны 12 дУГААР сар

UBIBOR УБ хотын мөнгөний захын суурь хүү

{

Улаанбаатар хотын мөнгөний захын суурь хүү UBIBOR өмнөх улирлын өсөлтийн хувиа хадгалж өссөн байна.

Арилжааны банкуудын хоорондоо зээл өгч, авахаар зарлаж буй Улаанбаатар хотын мөнгөний захын суурь хүү (UBIBOR) өсөх чиг хандлагаа хадгалж, өмнөх сараасаа 2% нэгж хувиар өсчээ. Цаашдаа ирэх улиралд тогтмол байх төлөв ажиглагдаж байна. Өмнөх сараас овернайт хүү 0.09 нэгж хувиар, жилийн хүү 0.45 нэгж хувиар, өмнөх оны мөн үеийнхээс овернайт хүү 2.35 нэгж хувиар, жилийн хүү 2.84 нэгж хувиар тус тус өсч 14.08, 17.50 хувьд хүрээд байна. Тус хүүний зураглалыг авч үзвэл 2011 оны 6-р сараас эхлэн тогтмол өсөлтийн хувиа хадгалан өссөөр байна. Мөн дотоодын ба хөрш орны эдийн засгийн нөлөө болон Монголбанкны мөнгөний хатуу бодлогын нөлөө гэж үзэж байна. 2012 оны 3-р улирлын дундуур UBIBOR-ийн хүү өссөн байна. Энэ нь хэд хэдэн банкинд өөрсдийнх нь гар дээр байсан түргэн хөрвөх хөрөнгөнөөс нь илүү нэмэлт мөнгө шаардлагатай болсонтой холбоотой юм.

Жилийн хугацаатай UBIBOR оны 10-р сарын сүүлээр өсч байгаа бөгөөд цаашид энэ хандлага урт хугацаанд хадгалагдвал ирээдүйд инфляцийг өсгөх, бизнес эрхлэгчдийн зээлжих зардлыг өсгөх сөрөг нөлөөтэй.

4

Хадгаламж, зээлийн хүү тогтвортой байх төлөвтэй байна UBIBOR нь банкуудын хадгаламж, зээлийн хүүгийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрдэг бөгөөд урьдчилсан таамгийг өгдөг. UBIBOR-ийн өөрчлөлтийн дараа банкуудын хадгаламж зээлийн хүү өөрчлөгдөж байгаа нь ажиглагддаг. Гэхдээ банкуудын хадгаламж зээлийн хүүгийн өөрчлөлт дунджаар 4 сарын хугацааны хоцролттой явагдаж байгаа бөгөөд UBIBOR хүү өөрчлөгдсөнөөс 4 сар орчмын дараа урт хугацаанд банкуудын хадгаламж, зээлийн хүү дагаж өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Банкуудын олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2012 оны 6-р сард буурсан хэдий ч 7-р сараас эхлэн өсч одоогийн байдлаар 18.6%тай байгаа бөгөөд 2011 оны 2-р улирлын эхэнд бага зэрэг өсч 14.6 хувь болоод байна. Харин хадгаламжийн хүү 2012 оны 10-р сард 11.5% болон мөн л өссөн үзүүлэлттэй байна. Ойрын хугацаанд дээрх үзүүлэлтийг хадгалах хандлагатай байна. Арилжааны банкууд түргэн хөрвөх хөрөнгийн илүүдэлтэй болсон үед UBIBOR-ийн хүү бага тогтоогддог бол эсрэгээрээ олон банкинд нэмэлт мөнгө шаардагдаж байгаа үед UBIBOR-ийн хүү өндөр тогтоогддог.

Эх үүсвэр: Монгол банк

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Макро эдийн засгийн эрүүл мэнд (2012 оны 3-р улирлын байдлаар) Санхүүгийн зах зээлийн холбооноос улирал тутам эдийн засгийн эрүүл мэндийн байдалд 1-7 оноогоор үнэлэлт, дүгнэлт өгдөг. Бид эдийн засгийн эрүүл мэндийн байдлыг үндсэн зургаан үзүүлэлтээр тодорхойлдог бөгөөд үүнд ДНБ, инфляци, төсөв, валютын ханш, банкны салбар, гадаад худалдааг авч үздэг. Хэрэв эдгээр үзүүлэлтүүдийн дундаж 1-3 хооронд байвал эрүүл бус, 4 эргэлтийн цэг, 5-7 эрүүл байгааг илэрхийлнэ. 2012 оны 3-р улирлын байдлаар 3.5 оноотой буюу “Эргэлтийн цэг” гэсэн үнэлгээтэй гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй буюу 2011 оны 3-р улиралтай харьцуулахад 1.7 оноогоор буурсан үзүүлэлт юм.

Үүнд ДНБ буурсан, инфляци, төсөв, гадаад худалдааны алдагдал өссөн нь голлон нөлөөлжээ. Макро үзүүлэлт

Тайлбар

2011 Q3

2012 Q3

ДНБ

2005 оны зэрэгцүүлэх үнээр

20.7%

5.4%

Инфляци

Оны эхнээс

5.9%

12.2%

Төсөв

Төсвийн тэнцэл/ ДНБ-ний харьцаа

3.3%

-14.2%

Валютын ханш

Тухайн улирлын хэлбэлзэл

0.22%

0.11%

Банкны салбар

Чанаргүй зээл/ Зээлийн харьцаа

7.1%

4.4%

Гадаад худалдаа

Худалдааны тэнцэл/ДНБ-ний харьцаа

-21.7%

-73.7%

Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.3 нэгж хувиар буурчээ. Үүнд үйлчилгээний болон аж үйлдвэрийн салбаруудын бууралт голлон нөлөөлсөн байна.

www.purplebook.mn

Оны эхний байдлаар авч үзэж буй инфляци эхний хагас жилийн байдлаар өмнөх үеэсээ 6.3 нэгж хувиар давж өссөн байна. Ийнхүү хурдацтай өссөн нь хүнс тухайлбал махны үнийн өсөлт, орон сууцны үнийн өсөлтөөс тус тус шалтгаалсан.   Төсвийн тэнцэл 2011 оны 3-р улиралд ашигтай гарч байсан бол энэ оны 3-р улиралд төсвийн алдагдал эрс нэмэгдсээр ДНБ-ний 14.2 хувьд хүрлээ. Төсвийн тэлэлт инфляцийг өсгөхөд нөлөөлж энэ төлбөрийн тэнцэлд дарамт бий болгож байна. Энэ нь олон улс болон хөрш Хятад улсын эдийн засгийн бууралтаас шалтгаалсан. Мөн нүүрсний экспорт саарсан нь нөлөөлсөн байна. Валютын ханшийн тухайн улирлын хэлбэлзэл өмнөх үетэй харьцуулбал 0.11 нэгж хувиар буурсан байна. Нэг үгээр хэлбэл эхний хагас жилийн байдлаар валютын ханш харьцангуй тогтвортой байна. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ 2.7 нэгж хувиар буурчээ. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн багц 38.8 хувиар буюу 1.77 их наяд төгрөгөөр өссөн, чанаргүй зээлийн багц 21 хувиар буюу 82.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Гадаад худалдааны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулбал өссөөр ДНБ-ний 36 хувь тэнцэж байна. Үүнд энэ оны гуравдугаар улиралд ажиглагдаж буй экспортын хэмжээний бууралт нөлөөлж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой юм.

5


2012 оны 12 дУГААР сар

Монголын эдийн засгийн төлөв 2013 онд Дэлхий Улирч буй 2012 онд хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, зарим тохиолдолд бүр буурч байхад, хөгжиж буй орнууд хэр зэрэг эсэргүүцэлтэй байж чадах вэ? гэдэг гол асуулт байлаа. Харамсалтай нь, тийм ч сайн дархлаатай байж чадаагүй бөгөөд Хятад улсын эдийн засаг зуны саруудад нэлээд бууралттай байлаа. Энэ нь Евро бүсийн хүндрэлд орсон орнуудын асуудал төдийлөн амжилттай шийдэгдэхгүй, мөн бусад хөгжилтэй орнуудын сэргэлт хурдацтай явагдахгүй байгаагаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Олон улсын томоохон байгууллага, банкууд энэ оны болон ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дараах байдлаар таамагласан байна. ДНБ-ийн өсөлтийн таамаг 2012, 2013 онд, хувиар Дэлхий

ОУВС

2013

2012

3.3

3.6

Дэлхийн банк

3.6

АХБ

АНУ 2013

Евро бүс

2012

2013

2.2

Хятад

2012

2013

2012

1.6

9.3

9.1

2.1

2.1

-0.1

-0.4

7.9

8.5

2.2

1.9

0.8

-0.7

7.7

7.4

Fitch

2.4

1.8

0.4

9

8.5

Goldman Sachs

3.2

2

0.1

9.1

8.6

Standard Chartered

2.2

1.7

-1.5

9.2

8.1

-1.4

7.6

7.7

Citibank

2.7

2.5

2.5

3.8

-0.4

Эх сурвалж: дурдсан байгууллагуудын эдийн засгийн тайлан, 2012 оны 11-12-р сар

Монгол 2012 онд Гадаад орчны таагүй байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлснийг эдийн засгийн суурь үзүүлэлт хэр эрүүл байгааг харуулдаг матриксаас үзье. Боломжит 7 онооноос 2012 оны 3 дугаар улирлын байдлаар 3.5 оноо авсан байгаа нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд гадаад худалдааны алдагдал оноог хамгийн ихээр доош татсан байна. Энэ нь Хятадын эдийн засаг, мөн

6

манай экспортын түүхий эдийн олон улсын зах зээл дэх үнэ ханшийн уналттай шууд холбоотой байлаа.

2012 оны эцсийн гүйцэтгэлээр банкны салбар болон валютын ханшны тогтвортой байдлаар бусад үзүүлэлтүүд өмнөх онтой харьцуулахад дордож гарах төлөвтэй байна. Үүнд инфляцийн түвшин, гадаад худалдааны болон төсвийн алдагдал хэт өндөр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. ДНБ-ийн өсөлт оны эцэст 12 орчим хувийн гүйцэтгэлтэй гарахаар байна.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


2013 оны чиг хандлага ба нөлөөлөх хүчин зүйлс

хоёр хувиас илүүгүй байлгахаар төлөвлөж байгаа. Мөн Монголбанкны зүгээс хэд хэдэн бодитой арга хэмжээ авч эхэлсэн нь 2013 онд инфляцийг бууруулахад бодит түлхэц үзүүлэх боломжтой. Тухайлбал, түлш, шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх, цалин, тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх гэх мэт арга хэмжээг дурдаж болно. Энэхүү бодлого нь инфляцийг бууруулж, хэрэглэгчдийн нуруун дээрх ачааг нимгэлэх ч гэлээ бизнес эрхлэгчдийн гол зовлон болоод буй зээлийн хүү, санхүүжилтийн зардлыг бууруулахад нөлөөгүй юм. Мөнгөний хатуу бодлого үргэлжилснээр, Монголбанк бодлогын хүүг өндөр хэвээр хадгалж, зээлийн хүү буурах боломж бүрдэхгүй юм.

Эдийн засгийн төлөв байдалд улс төрийн тогтвортой байдал, мөн үүнтэй холбоотойгоор засгийн газар мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх боломж нь чухал нөлөө үзүүлэхээр байна. Төрийн эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байх нь, учир нь улсын болон нийслэлийн төсвөөс хийх хөрөнгө оруулалтыг нэмэх бодлого баримталж байгаа бөгөөд Засгийн газрын бондын санхүүжилтээр хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүд чухал үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна.

Мөнгөний бодлого эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болзошгүй, учир нь мөнгөний бодлого инфляцийг онилсон хэвээр, гэхдээ энэ удаад зорилгодоо дөхөх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь төрөөс төсвийн зардлыг хязгаарлаж, ДНБ-д төсвийн эзлэх хувийг 40өөс илүүгүй, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг

www.purplebook.mn

Жил ирэх бүр улам томроод байгаа гадаад худалдааны алдагдал ирэх жил хумигдах төлөв ажиглагдахгүй байна. Хэдийгээр өмнөх жилүүдийн гол импорт болох уул уурхайн хүнд тоног төхөөрөмжийн импорт буурах боловч зам барилгын бүтээн байгуулалттай холбоотой машин механизмын импорт зөрөөд өсөх нь. Түүн дээр нэмэгдээд түлшний хэрэглээ ч гэсэн 20 хувиар нэмэгдэнэ гэсэн таамаг бий. Экспортын орлогын хувьд гол түүхий эд болох нүүрсний үнэ төсөвт сууснаас доош орохгүй тогтвортой байж чадвал дор хаяж 25 хувиар өсөх боломж бий. Хэмжээний хувьд нүүрс энэ жилийнхтэй адил, харин зэс 2 дахин ихийг экспортонд гаргахаар байна. Үүнд мэдээж, Оюу Толгойн зэс олборлолт нөлөөлнө. Дүгнэж хэлбэл, гадаад худалдааны алдагдал буурахгүй ч, нэмэгдээд байхгүй нь. 2013 оны чиг хандлагад хамгийн их нөлөө үзүүлж болзошгүй хүчин зүйл нь Оюу Толгойг тойрсон асуудал болоод байна.

7


2012 оны 12 дУГААР сар

Талууд зөвшилцөлд хүрч чадахгүй уурхайн үйл ажиллагаа гацаанд орвол эдийн засаг доголдох магадлалтай. Оюу Толгойгоос гадна, стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмжээ огцом буурч шинэ хөрөнгө оруулалт, төсөл хийгдэхгүй байгаагаас ДНБ-д хамгийн том хувь эзлэх уул уурхайн салбар нийтдээ уналтанд орох боломжтой болоод байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү буурч, валютын дотогшлох саарч, гадагшлах

нь эрчимжих хандлагатай байгаа ч засгийн газар олон улсын зах дээр бонд гарган валютын урсгалыг нэг зүгт чиглүүллээ. 2013 онд валютын ханш аажмаар буурч, 1250 болох магадлалтай болж байна. Гэхдээ ам долларын ханш огцом биш аажмаар сулрах болов уу. Учир нь Монголбанк нефть импортлогчдод ам долларын бага хүүтэй зээлийн шугам нээж өгсөнөөр үе үе арилжааны банкуудын хамаг валютыг хамдаг байдал арилж, ханшийн хөдөлгөөн харьцангуй тогтвортой болоод байгаа. Ханш буурах тренд жилийн турш хадгалагдана.

Дунд зэрэг

• Валютын ханшны хэлбэлзэл нэмэгдэх • Инфляци өсөх • Хөрөнгө оруулалтын сөрөг урсгал

• Хятадын шинэ засаг Монголд тааламжгүй бодлогын чиг баримжаатай болох

Бага

Сөрөг үр дагавар

Өндөр

Макро эдийн засгийн эрсдэл 2013 онд

• Манайд болон хөрш зэргэлдээ орнуудад халдварт өвчин, эпидеми гарах • Байгалийн гамшиг тохиолдох Бага

• Зуд болж мал олноор хорогдох • Барилгын сектор муудах • Төсвийн алдагдал өндөр гарч, төсвийн тогтворгүй байдал үүсэх

• Төр эдийн засагт хэт оролцох • Хөрөнгө оруулагчдын нөхцөл муудах, уул уурхайн салбар доголдох

• Банкуудын хөрвөх чадвар муудах • Зээлийн олдоц муудаж, эдийн засгийн эргэлт саарах • Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх

• Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах • ОХУ-аас импортлох түлшний үнэ нэмэгдэх • Гадаад худалдааны алдагдал нэмэгдэх

• Дэлхийн эдийн засаг сэргэхгүй удах

Дунд зэрэг

Өндөр

Гарах магадлал Эх сурвалж: UMC Capital

8

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


2013 оны үндсэн үзүүлэлтийн таамаг Үзүүлэлт

2012*

2013**

12.7

10-17

Инфляци, хувь

15

10

Зээлийн хүү, хувь

18

18

1350

1250

4.7

8

ДНБ-н өсөлт, хувь

USDMNT, оны эцэст Чанаргүй зээлийн хэмжээ, хувь

*2012 оны гүйцэтгэлийн урьдчилсан таамаг **2013 оны таамаг

Дээрх таамаг, төсөөллийг ашиглан дүгнэхэд, 2013 онд эдийн засгийн эрүүл мэндийн үзүүлэлт дараах байдалтай гарах магадлалтай байна.

Энэ тохиолдолд ерөнхий оноо энэ жилийнхээс арай өндөр буюу 4.2 оноотой гарах боломжтой.

www.purplebook.mn

9


2012 оны 12 дУГААР сар

10

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


www.purplebook.mn

11


2012 оны 12 дУГААР сар

Мөнгөний бодлого ониловч яагаад онохгүй байна вэ? (2012 оны 7 сар) Мөнгөний бодлогын зорилго нь чухам юу юм бол? Манай улсын мөнгөний бодлого үр дүнгүй гэж шүүмжлүүлсээр удаж байна. Дэлхийн улс орнууд дийлэнхдээ мөнгөний бодлогыг хүүгээр дамжуулсан эсвэл инфляцийг онилсон гэсэн хоёр аргаар хэрэгжүүлдэг. Монгол Улс сүүлийн хувилбарыг сонгосон бөгөөд одоогийн байдлаар 27 улс орон үүнийг ашигладаг байна. Ямар арга сонгосноосоо үл хамааран улс орнууд мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхийн өмнө зорилгоо буюу бодлого хэрэгжүүлснээр хүрэхийг зорьж буй эцсийн үр дүнгээ маш сайн тодорхойлсон байдаг. Тухайлбал, АНУ-ын төв банк нь хөдөлмөр эрхлэлтийг бүрэн хангаж, үнийн тогтвортой байдал, хүүгийн түвшинг зохих хэмжээнд байлгах замаар үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхүйц эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой, түүндээ хүрэхийн тулд мөнгөний болон зээлийн өсөлтийг удаан хугацаанд тогтвортой байлгана хэмээн тодорхойлжээ.

тогтвортой байдлын ойлголтыг дотор нь 2 янзаар тайлбарлах боломжтой юм. Тухайлбал, төгрөгийн гадаад тогтвортой байдал гэдэгт төгрөгийн бусад валюттай харьцах ханшийг, харин дотоод тогтвортой байдалд хэрэглээний үнийн индексийн (ХҮИ) тогтвортой байдлыг ойлгоно гэж Монголбанкныхан тайлбарладаг. Үүнд дээрх хоёр зүйл нь эцсийн зорилго мөн үү, эсвэл валютын ханшны болон үнийн тогтвортой байдлыг хангах нь өөр эцсийн зорилгод хүрэх арга зам юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Жишээ нь, 2012 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгөний бодлогын гол санааг дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлт хэмээн бичжээ. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлт нь эцсийн зорилго бөгөөд төгрөгийг тогтвортой байлгах нь түүнд хүрэх арга хэрэгсэл болж байгаа юм.

Харин манайд Монголбанкны тухай хуулийн 4-р зүйлд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” хэмээн тусгасан байдаг. Төгрөгийн

12

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Мөнгөний бодлого зорилгодоо хүрч чадаж байна уу?

нөөцийн арилжаагаар дамжуулан зохицуулалт хийж чадаж байна.

Монголбанкны тодорхойлсон хүрээнд мөнгөний бодлогын үр дүнтэй эсэхэд дүн шинжилгээ хийхийн тулд дээр тодорхойлсон 2 зүйлийг судалж үзэхэд хангалттай. Валютын ханшны тогтвортой байдал болон инфляцийн түвшинг тус бүр графикаар авч үзье.

Харин инфляцийн тухайд, доорх зургаас бодлогын хүү, инфляцийн түвшинд ямар нэг нөлөө үзүүлж байгаа харилцан хамаарал харагдахгүй байгаа юм. Хугацааны хоцролт байгааг тооцон үзсэн ч шууд нөлөөлөл байхгүй байна. Инфляциа онилсон бодлого үр дүнгээ өгөхгүй байхад нөгөө эцсийн зорилго болох эдийн засгийн болон жижиг дунд бизнесийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж буй бодлого үргэлжлүүлэн явуулах нь төдийлөн оновчгүй нь ойлгомжтой.

Энэ оны эхний улирлын байдлаар валютын ханшны өдрийн хэлбэлзэл дунджаар 0.27 орчим хувь байсан нь харьцангуй тогтвортой байгаагийн үзүүлэлт бөгөөд шаардлагатай тохиолдолд Монголбанк өөрийн

www.purplebook.mn

13


2012 оны 12 дУГААР сар

Яагаад Монголын мөнгөний бодлого үр дүнгүй байна вэ? Ониловч онохгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. 1. Төсвийн эсрэг бодлого. Хамгийн илт байдаг нь төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байгаагаар тайлбарлагддаг. Үүнд Монголын эдийн засгийн бүтэц, мөн хэрэглээний хэв шинж үүнд нөлөөлдөг. Төсвийн ажилтнуудын цалин, өндөр настны тэтгэвэр тэтгэмж нэмэх, нийтэд бэлэн мөнгө тараах зэрэг нь мөнгөний хатуу бодлогын эсрэг үйлчилдэг. 2. Эдийн засгийн тэлэлтийн үндсэн хүчин зүйл. Эдийн засгийн өсөлтийг авчирч буй гол салбар бол уул уурхай. Уул уурхайн дийлэнх бизнес, төсөл нь гадаадаас санхүүжилтээ босгож үйл ажиллагаагаа явуулдаг тул мөнгөний бодлогын хумих хэрэгсэлд өртдөггүй. Уул уурхайн салбар эдийн засгийн 20 орчим хувийг эзэлж байна.

3. Инфляцийн хүлээлт. Төсвийн тэлэх бодлогыг явуулахдаа олон нийтэд зарлаж түгээдэг нь инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд зохиомлоор үнийн хөөрөгдөлд хүргэдэг. Бэлэн мөнгөнд суурилсан эдийн засагт бизнесээр дамжихгүй эдийн засагт шууд бэлэн мөнгө нийлүүлдэг нь үнийн өсөлтөнд бараг нэн даруй нөлөөлдөг. 4. Албан бус сектор. Мөнгөний бодлого нь банкны хүүгээр, мөнгөний нийлүүлэлтээр дамжин эдийн засагт нөлөөлөх механизмыг ашигладаг.

14

Үүний нөлөөлөлд юуны өмнө албан сектор автдаг, харин албан бус сектор мөнгөний бодлогын нөлөөлөлд хамрахгүй байгаа юм. 5. Санхүүгийн зах зээлийн бүтэц. Манай санхүүгийн зах зээлийн бүтэц банк давамгайлсан, хөрөнгийн зах зээлийн хөгжил дорой тул банкны гадуур санхүүжилт олох боломж муу. Улмаар банкууд бодлогын хүүг дагаад арилжааны хүүгийн түвшинг өсгөхөд өөр санхүүжилтийн боломжгүй компани, бизнесүүд хамгийн ихээр өртөнө.

6. Хариуцлага хүлээх тогтолцоо тодорхойгүй. Мөнгөний бодлогыг Монголбанк боловсруулж тухайн жилийн үндсэн чиглэлийг, үүнд инфляцийн зорилтот хэмжээг УИХаар батлуулдаг. Инфляцийг онилох бодлого явуулдаг бусад орнуудад зорилтот түвшинг Засгийн газар, Төвбанкны аль нэг нь, эсвэл хамтдаа тогтоодог. Улмаар Монголбанкны баримталсан бодлого үр дүнд хүрсэн эсэхийг шалгаж хариуцлага тооцох асуудлыг УИХ өөрөө хийх болдог. Үүнээс гадна Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүд чухамхүү хэн нь ямар үндэслэлээр санал өгч бодлогын хүү тогтоосон нь мөн тодорхойгүй байдаг тул яг хэнтэй хэрхэн хариуцлага хүлээлгэх нь бүрхэг байна. Эдгээрийг бодолцож ирээдүйд мөнгөний бодлого боловсруулах суурь тогтолцоонд өөрчлөлт оруулах, үндсэн чиглэлийг илүү тодорхой болгох нь зохистой.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


МАХНЫ ҮНИЙН ДАРАМТ Бид бүхэн жилээс жилд үнийн дарамттай нүүр тулах боллоо. Нөгөө инфляци маань жилийн 15 хувиас буухаа ч байж. Хаа сайгүй үнэ өссөөр заримдаа эрэлт, нийлүүлэлтийн хууль утгаа алдах юм. Үнэ эргээд буудаг бол үнийн өсөлтийг нь зөвшөөрөхсөн. Гэтэл эргээд бууна гэж бараг байдаггүй. Зарим эдийн засагчид инфляци нэг л өссөн бол эргээд өмнөх түвшиндээ ирдэггүй гэж үздэг. Манайд бий болж байгаа инфляцийн гол шалтгаан нь бэлэн мөнгө тараалт, махны нийлүүлэлтийн хомсдол, түлш шатахууны үнийн өсөлт, валютын ханшны өөрчлөлт байдаг. Эдгээр шалтгаануудаас хамгийн их нь махны нийлүүлэлтийн хомсдолоос үүсдэг. Өнөөгийн 329 нэр төрлийн бүтээгдэхүүн суурь үнэ дээр тооцсон ерөнхий индексийн дөрөвний нэгийг мах махан бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ утгаараа инфляцийн 25 хувь нь махны үнийн өсөлтөөс хамаарна.

Эх сурвалж: Монголбанкны сарын статистик эмхтгэл

Махны үнийн түүх 2005 оноос хойших махны үнэ ханшийн түүхийг харвал буух нь бүү хэл цаашид өссөөр байх таамаглал дэвшүүлж болохоор харагдаж байна. Тухайлбал 2005-2007 он хүртэл шугаман өсч байсан хандлага 2008-2009 онд квадратлаг, 2010-2011 онд кублэг, харин энэ онд дөрвөн зэргээр илэрхийлэгдэх болжээ.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

www.purplebook.mn

15


2012 оны 12 дУГААР сар

Онолын хувьд үнэ нэг, хоёр зэрэгт дэвшүүлсэн хэмжээгээр өсөх хандлага байдаг л үзэгдэл. Харин гурав, дөрвөн зэргээр илэрхийлэгдэх өсөлт байдал эвгүйтсэнийг илэрхийлнэ. Ер нь мах яагаад 1 кг нь 8000-9000 төгрөгийн хооронд хэлбэлзэх болсон бэ гэдэгт үндсэн гурван шалтгаан байдаг. Нэгдүгээрт 2008 оны хямралаар жилийн инфляцийн түвшин 33.7 хувьд хүрч байсан. Үүнд махны болон нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлох үүрэг гүйцэтгэсэн. Зөвхөн 2007 оны хоёрдахь хагас жилд нефтийн бүтээгдэхүүний үнэ 28 хувиар өссөнөөс шалтгаалж, тээвэрлэлтийн зардал өсч, улмаар махны үнэ тасралтгүй нэмэгдэх болсон. Зуд бол дараагийн шалтгаан. 2010 он гараад удаагүй байхад Өвөрхангай, Архангай, Завхан, Дундговь зэрэг аймгуудад өвөлжилт хүндэрч, улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон малын тоо толгой 10.3 саяд хүрсэн. Үүнээс шалтгаалан махны нийлүүлэлт саарч улмаар махны үнэ өссөн. Харин гуравдахь нь бэлэн мөнгө тараалттай холбоотой. Хөдөө орон нутагт Хүний хөгжил сангаас олгосон хүний 21 мянган төгрөгөөр амьдраад байх бүрэн боломжтой. Түүнчлэн малын албан татвар гэж авдаггүй. Тиймээс малчдын хувьд малаа зарахаасаа илүү өсгөхөд анхаарах болсон. Энэ нь махны үнэ өсөхөд ихээр нөлөөлжээ. Эдгээрээс шалтгаалан 2008 оны хямралаар махны үнэ тэнцвэрт түвшинээс 41 хувиар, 2010 оны зудаар махны үнэ тэнцвэрт түвшинээс 71 хувиар, 2012 оны бэлэн мөнгө тараалтаар махны үнэ тэнцвэрт түвшинээс 22 хувиар тус тус өссөн байна.

16

Дараагийн хямрал, бас зуд Эдийн засагч нар дараагийн хямралыг ярих боллоо. Хятадын эдийн засгийн удаашрал, түүхий эдийн үнэ ханшийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын гадагшлах урсгал, төсвийн хэт их алдагдал, банкны системийн мөнгөгүйдэл, инфляцийн тасралтгүй өсөлт зэрэг нь Монголын эдийн засгийн дараагийн хямрал ирж буйг сануулж байна. Мөн судлаад үзэхэд 1976, 1988, 2000 онуудын луу жил зуд болж байсан. Дунд нь завсардаж байсангүй. Логикоор авч үзвэл энэ өвөл зуд болох магадлал өндөр юм. Өөр нэг батлах зүйл нь Монголчууд тухайн жилийн өвөлжилтийг уулын мод хяраас шарлавал, зун, намрын үүл харлах, урдаас хойш нүүвэл, шоргоолж үүрээ өндөрсгөвөл, сар бүрийн шинийн хоёрны сар гэдрэг харж, хэвтээ байрлалд ойрхон байвал, сарны байрлал 2 ба түүнээс дээш од гаригтай ойртон тохиовол тэр жил тэнгэр хүйтэрч, цасан шуурга болно гэж үздэг . Ямартаа ч дараагийн хямрал болон зуд болох нөхцөл байдал бий болчихоод байна. Өмнө нь тус тусдаа бий болж байсан бол энэ удаа зэрэг тохиох магадлал өндөр юм. Хэрэв зэрэг тохиовол бидний тооцооллоор махны үнэ тэнцвэрт түвшингээс дор хаяж 50 хувиар өсч, ирэх оны хавар 1 кг нь 11,200 төгрөгт хүрч болзошгүй байна. Ийм нөхцөл байдал хүлээж байхад байгалийн эрсдэлийг тооцоололгүйгээр Монголбанкнаас ирэх оны жилийн инфляцийг 8 хувь байхаар таамаглаж байгаа нь үндэслэл муутай таамаглал юм.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Барилгын өртөг: 60-ын эсрэг 40 Эдийн засгийн сонгодог онолоор бол нийлүүлэлт нэмэгдэхэд үнэ буурдаг, гэтэл сүүлийн хэдэн жил барилгын нийлүүлэлт нэмэгдсээр байтал үнэ яагаад тасралтгүй өссөөр байгааг шинжлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Энэ хэрэгцээ шаардлага нь хүн амын орон сууцны бодит эрэлт нь байрны хөөсөрсөн өндөр үнээс шалтгаалан буурч байгаатай холбоотойгоор урган гарч байгаа юм.

Барилгын төсөвт өртгийн бүтцийг бүдүүвчлэн харвал:

Доорх графикаас барилгын нийлүүлэлт болон барилгын үнэ зэрэг өссөн байгаа харьцуулалтыг харж болно.

Барилгын өртгийг цаашид бууруулах боломж бий юу? Бид барилгыг хэрхэн бүтээдэг талаар тогтсон тодорхой ойлголттой байдаг хэрнээ, ямар өртгөөр бий болгодог талаар харилцан адилгүй ойлголттой байдаг. Өнөөдөр Монголд ихэнх барилгын томоохон төслүүдийн ард гадны томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн оролцоо, тодорхой сонирхлууд байдаг нь нууц биш. Эдгээр хөрөнгө оруулалтууд бүгд хугацаатай, нарийн нөхцлүүдтэй, тодорхой барьцаатай, бас их үнэтэй. Энэхүү санхүүжилтийн зардал нь тухайн төслийн өртөгт заавал шингэж барилгын буюу төслийн өртгийг нэмэгдүүлдэг гэсэн санаан дээр гол асуудлаа дэвшүүлж байгаа юм.

www.purplebook.mn

Үнэн хэрэгтээ Монголд 2008 оноос хойш барилгын салбар харьцангуй хөгжиж байрны үнийн өсөлтийн хандлага жилд дунджаар 15-20%, нийт өсөлтөөрөө 2012 оны байдлаар 90-110%-ийн өсөлттэй байсан гэж өнөөдрийн өнцгөөс харагдаж байна. Тэгвэл өртөг яасан бэ? Барилгын өртөг 2008 оноос хойш жилд дунджаар 10-15%, нийт өсөлтөөрөө 2012 оны байдлаар 70-80% өсөлттэй дүр зураг харагдаж байна. Эдгээр хувь хэмжээнүүдэд валютын ханш бас нөлөөлж байгаа бөгөөд шалтгаан нь эх үүсвэр талаасаа гадны хөрөнгө оруулалтууд гадаад валютаар орж ирдэг, зардал талаасаа барилгын материалын нийлүүлэлтийн 90 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэгт оршиж байгаа юм. Доорх графикуудаас манай импортын барааны дийлэнх хувийг эзэлдэг гадаад валютуудын ханшийн өсөлтийг 2008 оноос өмнөх, хойших гэж салгаж харж болно. Байрны үнэ болон барилгын өртөг хоёрын дунд үүсэж буй үнийн өсөлтийн зөрүү 20-30% дунджаар байгаа нь үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчийн санхүүжилтийн зардал болон газрын үнэнд дийлэнх хувь нь оршиж байгаа юм. Мөн үүнд татвар ч тодорхой хувь нөлөө үзүүлнэ.

17


2012 оны 12 дУГААР сар

Тэгэхээр улсаас үнэхээр бодлогоор байрны үнийг барьж хянах, зохицуулах бодлого явуулах гэж байгаа бол барилгын салбарт шаардлагатай байгаа зээл, санхүүгийн эх үүсвэр, татварын бодлого, газрын зохицуулалтын асуудлууд дээрээ гол анхаарлаа хандуулах шаардлага урган гарч байна. Яагаад газрын үнэ, санхүүжилтийн зардал, татвар гэсэн 3 асуудал дээр үндэслэн барилгын үнийг бууруулж болох талаар яриад байгааг илүү ойлгомжтой болгох үүднээс барилгын өртгийн бүтцэд шинжилгээ хийж үзэх нь зүйтэй.

Эх сурвалж: Монголбанк

Тэгвэл төсөл хэрэгжүүлэгч компани ашгаа хаанаас олох вэ? Тэдний хувьд хэдийчинээ санхүүжилтийн зардлаа багаар шийднэ төдий чинээ төслийн өртөгт өгөх ачаалал багасна. Иймд улсаас бодлогын хэмжээнд дэмжиж байгаа салбарууддаа тодорхой нөхцөл бүхий санхүүжилтийн эх үүсвэр, санхүүгийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжсэн зөв зүйтэй санхүүгийн дэд бүтэц хөгжих хөрсийг бий болговол түүн дээр ургахгүй цэцэг гэж үгүй юм.

18

Эх сурвалж:

UMC Alpha судалгаа

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Барилгын төсөв өнөөдөр дээрх 7 төрлийн томоохон зардлуудаас бүрдээд байна. Үүнээс үндсэн зардлууд болох материал, ажлын хөлс, механизм, тээвэр гэсэн 4 зардлыг бууруулах бодит боломж богино хугацаанд огт харагдахгүй байна. Материалын нийлүүлэлтийн хувьд барилгын үндсэн түүхий эдийн үйлдвэрлэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл болон Эрэл-ийн цементний үйлдвэр зэргээс өөр дотоодын томоохон үйлдвэрлэгчид алга байна. Жижиг үйлдвэрлэгч нар түүхий эдийн хувьд ихэнхдээ гаднаас хамааралтай байна. Тэр тусмаа барилгын нарийн хийцлэл, сантехник, цахилгаан, заслын ажлуудын материалыг бараг 100% импортын материалаар хангаж байна. Энэ зардлыг бууруулахын тулд бид томоохон үйлдвэрүүд барих, үнээр болон хийцээр өрсөлдөхүйц технологитой байх шаардлагатай, энэ ойрын хугацаанд зүүд зэрэглээ мэт бодогдоно. Мөн энд доллар, евро, юанийн ханшийн өсөлт асар их үүрэгтэй. Хүн ам цөөхөн, нарийн мэргэжлийн ажилтан цөөн, мэргэжилтэй боловсон хүчин муу, ажиллах хүчний хомсдолтой энэ үед бид гаднаас ажиллах хүчинг их хэмжээгээр оруулж ирж ажиллуулж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд барилгын ажилчдын цалингийн өсөлт 40% орчим байсан байна. Хуулийн дагуу гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах квот нийт хүн амын 0,1%-тай тэнцэх хэмжээтэй байдаг бол өнгөрөгч 6 сарын байдлаар энэ хэмжээ хэдийнэ хэтэрсэн мэдээг холбогдох албаны хүмүүс мэдээлж байна. Барилгын салбарт ажиллаж буй нийт ажилчдын тоо 98000 орчим ажилчид байгаагийн 52000 орчим нь Монгол ажилчид байгаа гэсэн статистикийн мэдээ байна. Тэгэхээр үлдсэн 46000 орчим нь гадны ажилтан байна гэсэн үг. Мэргэжилтэй ажиллах хүчний бодит хомсдол барилгын салбарт бий болсноор ажлын хөлсний зардал ч мөн нэмэгдэж байгаа тул ажлын хөлсний зардлыг бууруулах бодит боломж мөн богино хугацаанд харагдахгүй байна. Сүүлийн үеийн дэвшилтэт шинэ техник технологи нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөртэй, чанар сайтай, богино хугацаа зарцуулдаг, алдаа багатай байхаар зохион бүтээгдэж байна. Барилгын салбарт сүүлийн үед иймэрхүү шинэ техник технологийг маш ихээр эрэлхийлж ашиглах болсон. Энэ нь нэг талаар ажиллах хүчний зардлыг бууруулж байгаа мэт боловч

www.purplebook.mn

нөгөө талаар шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүд нь үнэ өндөртэй урт хугацаанд өртгөө нөхдөг үндсэн хөрөнгө голдуу байдаг. Мөн эдгээр техник технологийг мөн л гаднаас 100% импортолно. Иймд энэхүү зардлыг бууруулах богино хугацааны боломж хомс байна. Барилгын салбарт гарсан бас нэгэн дэвшил бол тээврийн хэрэгслүүдийн хүчин чадал нэмэгдэж, бүтээмж дээшилсэн явдал. Том оврын тээврийн хэрэгслүүд нь цөөн явдлаар их хэмжээний тээвэрлэлтийг хийдэг ч тэр хэмжээгээр шатахуун зарцуулалт өндөр байдаг байна. Мөн их хотын хөгжлийг даган замын бөглөрөл, хот тэлэлт, маршрутын хязгаарлалтаас шалтгаалсан тойруу явдал, сул явалт зэрэг шалтгаанаар шатахууны зарцуулалт нэмэгдсэн. Шатахууны нийлүүлэлт мөн 100% импортоор хангагддаг, бас валютаас хамааралтай маш эмзэг зах зээл. Тэгэхээр мөн л богино хугацаанд зардлыг бууруулах шийдэл харагдахгүй байна.

60-ын эсрэг 40 Тэгвэл үндсэн 4 зардал маань бууруулах нь битгий хэл өсөх хандлагатай байгаа юм бол эдгээрийн эсрэг бусад 3 зардал дээрээ бууруулах арга хэрэгсэл байгаа талаар арга зам хайх хэрэгтэй болж байна. Үндсэн 4 зардлын барилгын төсөвт эзлэх хувь дунджаар 60% орчим, нөгөө 3 зардлын эзлэх хувь 40% орчим, 60-ын эсрэг 40. Энэ нь 60%-ийн өсөлтийн эсрэг 40%-ийн бууралтаар нийт өсөлтийг саармагжуулах энгийн логик. Газрын үнэ: Газрын арилжаа төдийлөн хөгжөөгүй үе буюу 2010 оноос өмнө барилгын төсөвт газрын эзлэх хувь гэж бараг байхгүй байлаа. 2010 оноос хойш байршил, дэд бүтэц хангамж, зориулалт, хэмжээ зэргээс шалтгаалан газрын төрөл бүрийн арилжаа хэлцлүүд явагдах болсон нь өнөөдөр сонгодог утгаараа барилгын өртөгт шууд нөлөөлөх хүчин зүйл болсон байна. Хуулиар газар худалдан борлуулахыг хориглодог боловч менежментийн янз бүрийн арга хэрэгслээр хуулийн хүрээнд газрын наймаа хэлцлүүд хийгдсээр байна. Сүүлийн үед газраараа хөрөнгө оруулалт хийн тодорхой давхар талбай эзэмшдэг арга хэлбэр лүү, бүр цаашилбал хуучны нас нь гүйцсэн орон сууцаа шинээр баригдах талбайгаар солих гэх мэтээр арилжаанууд

19


2012 оны 12 дУГААР сар

газар аваад байна. Эдгээр нь хэдийгээр шууд мөнгөөр арилжаагүй наймаа ч гэсэн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд эцсийн дүндээ барилгын өртөгтөө шингээн эцсийн худалдан авагчийн нуруун дээр тохдог бодит зардал юм. Үүнийг улсаас дэд бүтцээ хөгжүүлэх, хот тэлэлтийн зөв бодлого явуулах, газрын хуулийг шинэчлэн сайжруулах, цаашилбал газрын ялгавартай татварын бодлогоор тодорхой зохицуулалтуудыг хийх боломжтой харагдана. Мөн газрын бүсчилсэн ангилал тогтоож, төрөөс газрын зохицуулалтыг дахин хийх хэрэгтэй. Өмч хувьчлалаар эздээ олсон боловч тодорхой шинэчлэл хийгдээгүй, хотын төвийн стратегийн байршилтай хэрнээ хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй объектууд, банкны барьцаанд бүхий газрын эрхүүд, хуучин ашиглалтаас гаргах шаардлагатай болсон барилга байгууламжуудыг улсын өмчлөлд шилжүүлэн нээлттэй дуудлага худалдаанд оруулах, орлогыг улсын төсөвт оруулах, ангилсан бүсчлэлээр газрын татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудлуудыг зохицуулах бодит хэрэгцээ харагдаж байна. Мэдээж өмчлөлтэй холбоотой нөхөн олговрыг хуулийн хүрээнд тодорхой гарц олж шийдэх шаардлагатай. Санхүүжилтийн зардал: Төрөөс барилгын зах зээлийн бодит хэрэгцээн дээр суурилсан урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх санхүүгийн хэрэгслүүдийг санаачлан хэрэгжүүлж, гадны хөрөнгө оруулалттай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй байна. Хэрэв тийм санхүүгийн зөв хэрэгсэл байгаад амжилттай хэрэгжүүлж чадвал энэ нь гадны хөрөнгө оруулалтын өндөр үнэ болон нөхцөлүүдийг бууруулж барилгын салбарын бизнес эрхлэгчдэд дотоодын зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэрээ баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх юм. Гэхдээ энэ нь гадны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэсэн санаа огт биш бөгөөд зөвхөн өнөөдөр байгаа хэт өндөр үнэтэй гадны мөнгийг хямдруулж бууруулах талаар ярьж байгаа юм. Доорх графикаас арилжааны банкнуудын барилгын салбарт олгосон зээлийн статистик мэдээг харж болно.

20

Харин доорх графикаас барилгын салбарын үйлдвэрлэлийн дундаж хэмжээг барилгын салбарт олгогдсон банкны зээлийн дүнтэй харьцуулсан харьцуулалтыг харж болох бөгөөд зөрүүг нь ямар нэгэн санхүүжилтийн эх үүсвэрээр шийдсэн гэсэн дүгнэлтийг харж болох юм.

Мөн 2008 оноос өмнөх Монголын барилгын салбарын өрсөлдөөн цөөхөн хэдэн өөрийн хөрөнгөтэй томоохон барилгын компаниудын хооронд явагдаж, жижиг барилгын компаниуд нь улсын тендерээр амьдардаг байсан бөгөөд энэ үеийн барилгын төсвийн бүтцийг харвал

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


санхүүжилтийн зардал төсөвт нь суугаагүй байдаг бөгөөд бодит байдал дээр банкны тодорхой хэмжээний хүүгийн зардлыг харж болно. Харин өнөөдөр уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотойгоор эдийн засаг маань сайжирч ДНБ-ний хувь хэмжээ дээшилснээр хүн амын худалдан авах чадвар нэмэгдэнэ гэсэн сонгодог онолоор манай дөнгөж хөгжиж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гадны хөрөнгө оруулагчид сонирхохгүй өнгөрөөж чадахгүй байна. Энэ ч утгаараа аливаа төсөлд хөрөнгө оруулалтыг чухалчлан үзэж анх төлөвлөхдөө л төсөвт өртөгт нь санхүүжилтийн зардлыг тусган оруулдаг болсон байна.

Гэхдээ төсөв бүрдүүлэгч татварын орлогын хувь хэмжээнд барилгын салбараас оруулах хувь хэмжээ болон эдгээр өөрчлөлтүүдийн төсөвт үзүүлэх нөлөөллийг сайн судлах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч урт хугацаанд үзүүлэх эерэг үр дүн нь богино хугацааны эрсдэлээс илүү чухал юм. Иймд дээрх бүх хүчин зүйлсийг дүгнээд үзэхэд барилгын үнийн өсөлтийг урт хугацаанд сааруулах боломжтой гэж харагдаж байна.

Эх сурвалж: Монгол улсын үндэсний статистикийн эмхэтгэл

Татвар: Барилгын төсөвт өртөг дотор тодорхой хувийг НӨАТ, ашгийн татвар, импортын татварууд эзэлдэг. Хамгийн их хувь хэмжээгээр нөлөөлдөг нь НӨАТ юм. Энэхүү татварын хувь хэмжээг бодлогоор зохицуулалт хийж л бууруулах боломжтой. НӨАТ-ийг нэмүү өртөг үүсгэсэн ашгийн зөрүүнээс төлнө гэсэн зүй ёсны логик байдаг ч бодит байдал дээр НӨАТ-ын буцаан авалтыг бүх зардлаасаа нөхөж чаддаггүй. Учир нь дийлэнх үйл ажиллагаа явуулдаг компаниуд НӨАТ төлөгч бус, татварын бүртгэлгүй байдагтай холбоотой юм. Мөн ашгийн татвар дээр хувь хэмжээний ангиллаас шалтгаалан томоохон компаниуд дотор нь үйл ажиллагааны төрлөөр нь жижиглэн хувааж татварын 25%ийн хувь хэмжээний ногдуулалтыг тойрдог жишиг ч бий. Орон сууцжуулах бодлогын хүрээнд импортын барааны гаалийн татвараас чөлөөлөх, НӨАТ-с тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөх, татварын урамшуулал гэх мэт бодлогыг зөв арга хэрэгслээр хэрэгжүүлбэл тодорхой үр дүнгээ өгөх юм.

www.purplebook.mn

21


2012 оны 12 дУГААР сар

Тээврийн хэрэгсэл өсөхөд зам тээврийн осол нэмэгддэг үү? Нийгэм эдийн засгийн хурдацтай өсөлтийн зэрэгцээ бидний амьдралын хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаагийн нэг илрэл нь гадаадын орнуудаас импортолж байгаа автомашины өсөлт юм. Анх 1929 оны автомашины үзлэгт 20 автомашин хамрагдаж байсан бол зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 онд 43’492, 2007 онд 161’989, 2011 онд 312’542 автомашин бүртгэгдэж, сүүлийн 4 жилд улсын хэмжээнд нийт автомашин даруй 2 дахин нэмэгджээ. Жил бүрийн тээврийн хэрэгсэл өсөлт дунджаар 7-10 хувьтай байдаг бол сүүлийн 3 жилд жил бүр 22-23 хувиар өсч, хүн амын 12.5% нь автомашинтай болсон нь сүүлийн жилүүдэд импортолж байгаа автомашины тоо ихээхэн өсч байгааг илтгэж байна. 2008

2009

2010

2011

ДНБ бодит өсөлт

9%

-1%

6%

17%

Импортын өсөлт

57%

-34%

50%

106%

ТХ-ийн өсөлт

8%

23%

7%

22%

12

10

10

8

1 ТХ-д ноогдох хүн амын тоо

1979

1989

2000

2009

2010

2011

ТХ-ийн ЗТО-д орох магадлал

1.4%

1.1%

1.8%

0.6%

0.6%

0.6%

Иргэдийн авто осолд өртөх магадлал

0.04%

0.03%

0.08%

0.05%

0.05%

0.05%

*Мандал Женерал даатгалын Автотээврийн хэрэгслийн судалгаанаас

Замын цагдаагийн газар зам тээврийн ослыг үндсэн 4 бүлэгт хувааж үздэг.

*Үндэсний статистикийн газар, Замын цагдаагийн газар

Тээврийн хэрэгслийн тоо өсөн нэмэгдсэнээр замын хөдөлгөөн, зам тээврийн осол ч нэмэгдэж, иргэд амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох сөрөг үр дагаврууд бий болсон.

Зам тээврийн ослын тоо жил бүр өссөөр байгаа ч сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл, иргэдийн авто осолд орох магадлал буюу 1000 машины 6 нь, 10000 хүн тутмын 5 нь осолд ордог гэсэн тогтворжсон үзүүлэлт гарч байна.

22

Жолоочийн буруутай үйлдлийн улмаас үүссэн осолд зай тохируулаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, осол тохиолдох үед автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй, анхаарал болгоомжгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцсон зэрэг шалтгаанууд давамгайлдаг байна. Явган зорчигчийн буруутай үйлдлээс үүсдэг ослын 91.4% нь нийслэл хотод гардаг. Харин замын нөхцөл байдлаас үүссэн осол замын нөхцөл, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ ойлгомжгүй байдлаас үүдэн гардаг ба энэ шалтгаанаас үүсэх зам тээврийн осол маш бага бүртгэгдсэн байдаг. Үүний учир нь өнөөг хүртэл зам, замын эвдрэл гэмтэл, замын бусад хангалтгүй нөхцөлөөс шалтгаалж гарсан ослыг зам тээврийн ослын актанд тусгахгүй ихэнх тохиолдолд бурууг жолооч, бусад хөдөлгөөнд оролцогчдод хариуцуулдагтай холбоотой. Манай улсын замын нөхцөл, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээний хангалтгүй байдал нь хөдөлгөөнд оролцоход хүндрэл учруулж, тухайн саадуудыг тойрох гэж хөдөлгөөний чиглэлээ өөрчилснөөс зам тээврийн осол гарах шалтгаан нь болдог.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Улс орон бүр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын ослоор нас барагсдын тоог бууруулахаар төсөл, стратеги хэрэгжүүлдэг.

мөрдүүлж, хэрэгжих хэрэгжилтийг хянах ажлыг явуулж байна.

Монгол улсын хувьд 100’000 хүн амд ноогдох зам тээврийн ослын нас баралтаараа 181 орноос 110-рт жагсаж, дэлхийн улсуудын дунджаас өндөр байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого арга хэмжээг дорвитой хэрэгжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Хөгжингүй орнуудын зам тээврийн осол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын туршлага, гарсан үр дүнг авч үзье.

Швед улс: Швед улс нь замын хөдөлгөөний аюулгүй байдлаар дэлхийд тэргүүлдэг орон. Тус улсад 1000 хүнд 625 автомашин ноогддог, 9.7 сая хүн амын 85% нь тээврийн хэрэгсэлтэй мөртлөө осол аваар туйлын бага гардаг.

Япон улс:

Япон улс нь зам тээврийн ослоор нас баралтын түвшингээр дэлхийн 181 орноос 7-рт жагсдаг.

1970

2000

2008

2009

Нас баралт

21.8

10.4

6.0

Гэмтэл

718.1

931.9

100’000 хүнд ноогдох хүн ам

21.01

8.8

2009 оны өөрчлөлт 2008

2000

1970

5.7

-4%

-45%

-74%

766.1

736.7

-4%

-21%

3%

-

4.53

-

-45%

-78%

1971 оноос Үндэсний Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын төслийг 5 жил тутамд хэрэгжүүлснээр зам тээврийн ослын тоо, авто ослоор нас барагчдын тоог бууруулж чаджээ. Тус төслийг цаашид хэрэгжүүлж 2018 онд 2.5 мянган хүн хүртэл нас баралтыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тус улсад 1970 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдсэн байхад авто ослоор нас барагчдын тоо 8 дахин буурсан нь зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төслийг тогтвортой хэрэгжүүлж чадаж байгаагийн нэг тод илрэл юм. Зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд тэд автомашины хурдны доод дээд хязгаарыг тогтоосон, согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохыг эрс хориглосон, хамгаалалтын малгай, суудлын бүс хэрэглэж хэвших тухай хууль дүрмүүдийг батлан, амьдралд ягштал

www.purplebook.mn

1970

2000

2008

2009

Нас баралт

1.3

0.6

0.4

Гэмтэл

16.6

15.8

100’000 хүнд ноогдох хүн ам

16.3

6.7

2009 оны өөрчлөлт 2008

2000

1970

0.3

-10%

-39%

-73%

18.5

17.8

-3%

13%

7%

4.3

3.9

-

-42%

-76%

Авто осол бага байдаг учир нь Швед улс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах “Алсын хараа Тэг” буюу зам тээврийн осол, нас баралтыг байхгүй болгох аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлдэг. Тус стратегийг хотын захиргаа, цагдаа, даатгалын салбар, автомашин үйлдвэрлэлийн салбар, тээврийн бодлогын газрууд хамтран хэрэгжүүлж чадсанаараа олон талт бодлогуудыг, өндөр үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадаж байна. Швед улсын тээврийн хэрэгслийн тоо 1970 оноос хойш 2 дахин нэмэгдсэн байхад нас баралтын тоо 8 дахин буурчээ.

Сүүлийн жилүүдэд Швед улс дэд бүтцийн шинэчлэлтүүд хийж, 2000 километр зам барьж засварлах, замын нөхцөл байдлаас шалтгаалсан ослыг 75-80% бууруулахаар зорин ажиллаж байна. Дэд бүтэцдээ анхаарч замын нөхцөл байдлыг сайжруулах нь “Алсын хараа Тэг” стратегийн нэг

23


2012 оны 12 дУГААР сар

чухал хэсэг болжээ. Дэд бүтэц сайжирснаар зам тээврийн осол, зам тээврийн ослоор нас барагчдын тоог бууруулах, байхгүй болгох стратегийн зорилтод хүргэх юм.

Австри улс: Австри улс нь авто ослоор нас баралтын түвшингээр дэлхийн 181 орноос 29-рт жагсдаг.

1970

2000

2008

2009

Нас баралт

2.5

0.9

0.7

Гэмтэл

51.6

46.2

100’000 хүнд ноогдох хүн ам

34.5

12.2

2009 оны өөрчлөлт 2008

2000

1970

0.6

-7%

-35%

-75%

46.3

42.1

-3%

-10%

-27%

8.2

7.6

-

-38%

-63%

1970

2000

2008

2009

Нас баралт

0.6

0.3

0.2

Гэмтэл

-

8.4

35.8

29.2

100’000 хүнд ноогдох хүн ам

2009 оны өөрчлөлт 2008

2000

1970

0.2

-20%

-46%

-72%

10.3

8.9

-4%

+1%

-

15.8

8.4

-

-47%

-67%

хэрэгжүүлэлт зэрэг нь ослын тоог бууруулж чаджээ. Үндэсний ЗХАБ-ын хүрээнд суудлын бүс, хамгаалалтын малгайг хэрэглэж хэвших, архигүй өдрүүд, хурд тохируулан хөдөлгөөнд оролцох, явган зорчигчийн аюулгүй байдал, замын нөхцөл байдал болон уулзварт нэвтрэх үеийн аюулгүй байдлыг дээшлүүлэх аян, арга хэмжээнүүдийг жил бүр хэрэгжүүлсээр ирсэн нь ач холбогдлоо өгсөөр байна.

1970 оноос хойш тээврийн хэрэгсэл 4 дахин нэмэгдсэн ч зам тээврийн осол нь мөн л 7-8 дахин буурсан байх жишээтэй. Авто осол буурсан шалтгаан нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хэд хэдэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэгтэй холбоотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын нэг том чиглэл нь өнөөх дэд бүтцийн асуудал. 2008 оноос хойш замын уулзвар гарцуудыг засварлах, зам шинээр тавих, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлуудыг шат дараалан зохион байгуулж, хэрэгжүүлснээр 2009 оноос зам тээврийн ослын тоо эрс буурсан үзүүлэлттэй байна.

Словен улс: Словен улсын Любляна хот нь Европын холбооны орнуудаас зам тээврийн осол, авто ослын нас баралтаар хамгийн эхэнд жагсдаг ч, дэлхийн түвшинд 181 орноос Словен улс 41-рт жагсдаг. 1970 оноос хойш тээврийн хэрэгсэл 2 дахин нэмэгдсэн байхад зам тээврийн осол 6 дахин буурчээ. Словен улсын хэрэгжүүлсэн замын ашиглалтын хураамжийн систем, замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдээ мэдээллээр иргэдийг хангах ажил, улсын болон орон нутгийн байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа, ЗХАБ-ын актын

24

Эндээс дүгнэхэд, сүүлийн 40 орчим жилд хөгжингүй орнуудын тээврийн хэрэгсэл хэд дахин өссөн ч авто осол ялангуяа авто ослоор нас баралтын тоо тээврийн хэрэгслийн өсөлтөөс илүү олон дахин буурчээ. Үүний шалтгаан нь тухайн улсуудын засгийн газар, цагдаа, тээврийн газар, даатгал, бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээнүүд юм. Эдийн засгийн үүднээс, хөгжингүй орнуудын иргэд харьцангуй боломжтой учир шинэ тээврийн хэрэгсэл хэрэглэдэг нь зам тээврийн ослыг бууруулдаг нэг шалтгаан болж байна. Тэдгээр улсууд нь зам тээврийн ослуудын нөхцөл шалтгааныг судалж, эрсдэл үүсгэсэн хүчин зүйлүүдийг анхааралдаа авч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч чаддаг нь сайшаалтай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, замын нөхцөл байдлыг сайжруулснаар зөвхөн зам тээврийн ослыг бууруулаад зогсохгүй, аялал жуулчлал, худалдаа, үйлдвэрлэл, дэд бүтцийн бусад салбар хөгжих эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой. Энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл бол хүний амь нас, эрүүл мэнд. Энэ үнэт зүйлийн төлөө иргэний, байгууллагын, төр засгийн нэг үйлдэл ч илүүдэхгүй биз ээ.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль Оршил Монголд гадаад хөрөнгө оруулалтын дэмжих тухай хууль байснаас хязгаарлах тухай хууль гэж байгаагүй. Таатай орчин бүрдүүлж чадсан тул гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж ирсэн нь үнэн.

өндөр байдгийн дээр хөрөнгө оруулалтын орчин бүрхэг, шат дамжлаг ихтэй болчихвол гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахад илүү бэрхшээлтэй болох магадлалтай.

Ийм хууль хэрэгтэй байв уу? Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хяналт тавих шаардлага байсан, энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалтай уялдуулж үзэх нь манай шиг жижиг оронд маш чухал гэдэг нь ойлгомжтой (бусад орнуудын туршлагыг Хавсралт №1-т үзүүлэв). Харин ингэхдээ стратегийн гэж яригдаад байгаа салбаруудад хязгаарлалт тавиад гадаадын хөрөнгө оруулалтыг буурууллаа гэхэд дотоодын санхүүжилтийн эх үүсвэр хангалттай бий юу, хөрөнгө мөнгөний олдоц муудвал эргээд салбарынхаа хөгжилд сөргөөр нөлөөлөх үү зэрэг асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй байдаг.

Эх сурвалж: Investmongolia.com

Ингэснээр уул уурхайн салбарт томоохон ордуудыг ашиглах боломж бүрдүүлж чадсан бөгөөд эргэлтэнд оруулснаар эдийн засгийн үсрэнгүй хөгжилд түлхэц үзүүлж өөрийн үүргийн зохих ёсоор гүйцэтгэж чадсан. Тэгвэл сая үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиа баталлаа. Хэдийгээр гадаадын дийлэнх орнуудад ийм төрлийн хууль үйлчилдэг ч нөхцөл, шалгуур нь тодорхой бөгөөд бодитой байдаг тул гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тоглоомын дүрэм ойлгомжтой байдаг. Монгол хөгжиж буй улс гэдэг утгаараа эрсдэл угаас

www.purplebook.mn

Уул уурхайн салбараас эдийн засагт авчирч буй бусад салбар дахь дагавар нэмэлт өртөг 1.3 дахин үржвэртэй гэсэн тооцоо байдаг. Мөн банкны салбарт оруулсан хөрөнгө цааш зээл болон гарч эдийн засгийн бодит секторыг тэтгэдэг. Тэгэхээр эдгээр салбар дахь хөрөнгө оруулалт хязгаарлагдвал эдийн засгийн өсөлт нийтдээ хумигдах магадлал тун өндөр гэдгийг санах хэрэгтэй.

Хуулийг хэрэгжүүлэх боломжтой юу? Хууль хэдий батлагдсан ч хуулийг хэн, хэрхэн хэрэгжүүлэх, шийдвэр гаргах горимын талаарх асуудлууд анхаарлыг ихэд татаж байгаа. Учир нь хэрэгжүүлэх боломжгүй, эсхүл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зөрчил үүсгэж болзошгүй заалтууд нэлээд орсон байгаа. Тухайлбал, 1. Хэрэгжүүлэлт, зохион байгуулалт тухайд Монголын аж ахуйн нэгжийн гуравны нэгт хүргэж болзошгүй аливаа хэлцэл Засгийн газраар шийдүүлэх шаардлагатай гэж тооцвол маш их ажиллагаа орно. Үүнд төрийн захиргааны байгууллагын хүн хүчний хүрэлцээний асуудал гарч

25


2012 оны 12 дУГААР сар

2.

3.

4.

5.

6.

26

ирнэ. Мөн Засгийн газар гэдэг нь асуудал эрхэлсэн чиглэлийн байгууллага уу, эсхүл засгийн газрын бүрэлдэхүүн үү, гэх мэт яг шийдвэр гаргах субъект нь тодорхойгүй байгаа юм. Шийдвэр гаргах шалгуурууд хэмжигдэхүйц бус, барьцгүй байгаа тул үзэмжээр шийдэх боломж олгож байгаа нь гадныхны хувьд бүрхэг орчин үүсгэж хөрөнгө оруулалт, тоглоомыг дүрмийг тодорхойгүй болгож байна. Хуулинд татвар хураалтын талаар заалт орсон байгаа нь нэгт, эрх зүйн үүднээс татварын багц хуулинд тусгагдаж байж хүчин төгөлдөр болно, хоёрт, Монголын нутаг дэвсгэрт бүртгэлгүй хуулийн этгээд Монголын татварын хуульд захирагдан Монголд татвар төлөх олон улсын эрх зүйн үндэслэл байхгүй. Гадаадад гадаад субъектууд хооронд хэлцэл хийж байхад Монголоос хяналт тавих боломж хомс. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани нь зөвхөн шууд хөрөнгө оруулсан толгой компанийн өмнөөс тодорхой хэмжээний хариуцлага хүлээж болохоос толгой компанид нь дээш хэд хэдэн шат дамжсан хөрөнгө оруулагчдын өмнөөс хариуцлага хүлээх боломж байхгүй. Стратегийн гэгдэж байгаа салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь олон улсын бирж дээр нээлттэй арилжаалагдаж байгаа компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сангуудаар дамжин хувьцаа эзэмших эцсийн этгээд нь тархай бутархай иргэд байх боломжтой, өдөр тутам хэдэн мянгаар хийгдэж байгаа арилжаанд хяналт тавих боломжгүй юм. Бас нэг анхаарах зүйл бол том хувьцаа эзэмшигч нь хуулийг дагаж мөрдөөгүйгээс болж Монголд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход ямар ч гэм буруугүй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх болно. Үүнээс үүдэн Монголын засгийн газрыг шүүхэд өгөх тохиолдол олноор гарах боломжтой.

Гарч болзошгүй сөрөг үр дагавар Хуулийг хэрэгжүүлэхдээ дээрх дурдсан зүйлсийг харгалзан үзэж шийдвэрлэхгүй бол анх зорьсон үр дүн бус харин сөрөг үр дагавар давамгайлах боломж бүрдэнэ. Тухайлбал, • Тодорхойгүй учир эрсдэл нэмэгдэнэ, улмаар стратегийн салбар луу орох хөрөнгө оруулалтын хэмжээ буурч улмаар санхүүжилтийн өртөг өснө. • Шалгуур үзүүлэлт тодорхойгүй байгаа нь төрийн албан хаагчид авилгалд автах магадлалыг нэмэгдүүлнэ. • Жижиг бөгөөд анхан шатны уурхайн төслүүд санхүүжилт олдохгүй байх магадлал нэмэгдэнэ, учир нь Монголын дотоодын санхүүгийн зах зээл банк давамгайлсан, уул уурхайн салбарт гаргах зээлийн хэмжээ хязгаарлагдмал, мөн баталгаа хөрөнгө, барьцаа байдаггүй тул хайгуулын шатны төслүүдийг банкнаас санхүүжүүлэх боломжгүй байдаг. • Олон улсын уурхайн бизнесийн хөгжлийн үе шатыг судалж үзвэл хайгуулын шатанд эрсдэл даах чадвартай, энэ талын туршлага ихтэй нарийн чиглэлийн компаниуд анхны хөрөнгө оруулалт хийж хайгуул явуулдаг бөгөөд нэгэнт нөөц нь тогтоогдоод олборлолт явуулах боломжтой болоход өөрсдөө гарч, олборлох үйл ажиллагаагаар дагнасан талд худалдах замаар хөрөнгө оруулалтынхаа ашгийг хэрэгжүүлдэг. Энэ шат дамжлага дээр төрийн зүгээс хориг, хязгаарлалт тавигдах нь анхны хөрөнгө оруулагч нарт гарцыг нь хумиж байгаа тул хөрөнгө оруулахгүй байх магадлал нэмэгдэж байгаа юм. Эдгээр асуудлыг хуулийг хэрэгжүүлэх шатандаа анхаарч зөв шийдвэрлэж байж стратегийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ эдийн засгийнхаа хөгжлийг авч үлдэх боломжтой болох нь.

Шигтгээ

Монголын хамгийн том стратегийн ордын эцсийн хувь нийлүүлэгч хэн болохыг бид мэдэх билүү?

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Монголын хамгийн том стратегийн ордын эцсийн хувь нийлүүлэгч хэн болохыг бид мэдэх билүү? Оюу Толгой ХХК

Эрдэнэс Таван Толгой

34%

Ivanhoe Mines

66%

Temasek Singapore

5.50%

Rob Friedland Singapore

13.70%

Rio Tinto

51%

Capital Group of Companies

3.90%

Capital Research & Management

4.95%

AXA S.A

4.86%

Black Rock Inc

8.38%

Legal and General Plc

3.97%

Shining Prospect Pte

12%

Chinalco 100%

Эх сурвалж: SEC edgar form 6-k, Rio Tinto 2011 Annual Report

Зөвхөн Оюу Толгойгоос Айванхоу Майнз хүртэл... (2012 оны 8 сар)

Эх сурвалж: sedar.com

www.purplebook.mn

27


2012 оны 12 дУГААР сар

Хавсралт 1

Улс

Хуулийн нэр, батлагдсан он

Канад

Хөрөнгө оруулалтын тухай хууль, 1985

Хятад

Гадаад хөрөнгө оруулагч дотоодын компанитай нэгдэх нийлэх тухай журам 2006

Франц

1343 дугаар хууль, 2006

Албан ёсоор хянаж үздэг эсэх тийм

Үндэсний аюулгүйн үүднээс хянаж үздэг эсэх үгүй

Хяналт тавьдаг байгууллага Канадын аж үйлдвэр, Канадын өв

Хянах салбарыг тодорхой заасан

Хянах хугацаа

Давж заалдах боломжтой эсэх

тийм

Канадын эдийн засагт үлдэх үнэ цэнийг баталгаажуулах

45 хоног, 30 хоногоор сунгах боломжтой

үгүй

тодорхойгүй

үгүй

Хянах үндсэн шалтгаан

тийм

Худалдааны яам

тийм

Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, чухал салбараа хамгаалах, Хятадын уламжлалт болон алдартай барааны тэмдгийг худалдаж авах тухайд

тийм

тийм

Эдийн засаг, санхүү, ажил эрхлэлтийн яам

тийм

Нийтийн хэв журам, аюулгүй байдал, батлан хамгаалах

60 хоног

тийм

Герман

Гадаад худалдаа, төлбөрийн тухай хууль, 2004

тийм

тийм

Эдийн засаг, технологийн яам

тийм

Аюулгүй байдал

30 хоног

тийм

Энэтхэг

Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль, 1999

тийм

тийм

Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих газар

тийм

Аюулгүй байдал, соёлын болон эдийн засгийн аюулгүй байдал

30 хоног, бодитоор 3 сар орчим

тийм

Япон

Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль, 1991

тийм

тийм

Сангийн яам

тийм

Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, чухал салбараа хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал

30 хоног, бодитоор 5 сар орчим

тийм

ОХУ

Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль 1999

тийм

тийм

Монополийн эсрэг газар

үгүй

Үндсэн хуулийн зарчим, үндэсний аюулгүй байдал, монополийн эсрэг

30 хоног

тийм

Арабын Эмират

Компанийн тухай хууль 1984

тийм

үгүй

Эдийн засаг, хүн ам зүйн учир шалтгаан

тодорхойгүй

Их Британи

Компанийн тухай хууль 2002

тийм

тийм

Шударга худалдааны газар

үгүй

Олон нийтийн ашиг сонирхол, нарийн техник технологийн хяналт

6 сар, бодитоор 30 хоног

үгүй

АНУ

Эксон Флорио, 1950

тийм

Гадаад хөрөнгө оруулалтын хороо

үгүй

Үндэсний аюулгүй байдал

30 хоног, 45 хоног нэмэлт

үгүй

тийм

тийм

Эх сурвалж: US Government Accountability Office

28

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТААС ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ? Санхүүгийн зах зээл даяарчлагдсан, санхүүгийн инженеринг оргил цэгтээ хүрсэн өнөө үед санхүүгийн эрсдлийг тодорхой хэмжээгээр удирдах боломжтой. Эрсдлийг зүгээр хараад суух биш, идэвхтэй удирдах боломж олгохын тулд санхүүгийн үүсмэл хэрэгслүүд бий болсон байна. Эдийн засгийн нөөцийг үр ашигтай хуваарилах, эрсдлийг цаг хугацаа болон оролцогч талуудын хооронд тараан байршуулдаг гайхамшигтай зүйл бол яахын аргагүй санхүүгийн дериватив юм. Нэгэнт Монгол улс дэлхийн хэмжээний түүхий эдийн нийлүүлэгч болсон учраас Wall Street болон The City of London-д санхүүгийн үйл ажиллагаа ямар зарчмын дагуу явагдаж байгааг ойлгож, түүнд оролцохоос өөр зам байхгүй. Дэлхий дээр хамгийн том нүүрсний хэрэглэгч улс бол БНХАУ, түүний томоохон нийлүүлэгч Австрали улс байсан. Харин сүүлийн саруудад Монгол улс Австралийг ардаа орхиж коксжих нүүрсийг хамгийн ихээр Хятадад нийлүүлдэг болоод байгаа.

Эх сурвалж: www.nso.mn

Хэт өртөмтгий, хараат эдийн засаг Монгол улсын эдийн засаг, санхүүгийн байдал түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай байна. Үүнтэй хэн ч маргахгүй биз. Гадаад худалдааны статистик мэдээ үзэхэд 2012 эхний 9 сарын байдлаар экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 89%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Түүний дотор зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, цайрын үнээс Монгол улсын орлого шууд хамааралтай байна.

Эх сурвалж: Reuters, WB

Зэсийн үнийн уналтаас хэрхэн хамгаалах талаар Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг 5 жилийн өмнө бичиж байсан ажил байдаг. Лондонгийн металийн бирж дээр цайр арилжаалагддаг учраас түүний үнийн уналтаас хамгаалах зарчим зэстэй төстэй. Харин төмрийн хүдэр, нүүрсний хувьд дэлхийн зах зээлийн үнийн уналтаас хамгаалахын тулд нилээд асуудал үүсч, илүү судлах шаардлагатай болдог.

Хямралын “хөлд чирэгдсэн” нүүрсний экспорт

Эх сурвалж: www.nso.mn

Ялангуяа дэлхийн зах зээлийн эрэлт буурахад экспортод гаргах хэмжээ болон экспортын үнэ зэрэг буурдаг нь хамгийн аюултай. Мөн зөвхөн нийт экспортын 93%-ийг БНХАУ-д гаргаж байгаа нь мөн л эдийн засагт эрсдэл дагуулж байна. БНХАУ-ийн эдийн засгийн өсөлт удааширч, аж үйлдвэрийн салбарт өсөлт ажиглагдахгүй байгаа нь аюулын дохио байж болзошгүй.

www.purplebook.mn

Энэ удаад зөвхөн нүүрсний үнийн уналт Монгол Улсыг хэрхэн алдагдалд оруулж байна, түүнийг хэрхэн хамгаалж болох талаар авч үзье. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ гангийн үйлдвэрлэл болон дэлхийн эдийн засгаас хамаарч өөрчлөгдөж байдаг. Eвропын өрийн хямрал болон хятадын дотоодын эрэлт буурснаас болоод манай экспортод гаргасан коксжих нүүрсний хилийн дундаж үнэ өмнөх жилийн сүүлийн улирлаас одоог хүртэл 10 орчим ам доллараар унасан байна.

29


2012 оны 12 дУГААР сар

Эх сурвалж: Reuters, ARGUS

Эх сурвалж: Reuters

Дээрх графикаас экспортод гаргасан нүүрсний хэмжээ 3 сая орчим тонноор буурсан байгааг харж болно. Өөрөөр хэлбэл нэг улиралд Монголд орж ирэх орлого ойролцоогоор 30 сая ам доллар буурсан байна.

л сүүлийн саруудад 30 орчим хувиар унасан байна. Cash settle хийнэ гэдэг нь нүүрсээ заасан өдөр биетээр зарах бус, харин тийм хэмжээний нүүрсийг борлуулснаас олох хэмжээний мөнгийг төлөхийг хэлнэ.

Үнийн бууралтаас хэрхэн сэргийлэх вэ? Уул нь энэ их том уул уурхайн компаниудын санхүүгийн тайлан тэнцэл дээр борлуулалтын орлого цаашлаад улсын төсөвт орох татварын орлогыг бид баталгаажуулах боломжтой. Хувийн хэвшил идэвх санаачлагатай байж чадвал компанийн түвшинд алдагдлаас сэргийлэх боломж байна. Аливаа түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг ярихын тулд заавал далайн боомтууд дээр FOB, CIF нөхцөлтэйгээр авч үздэг. Монгол далайд гарцгүй, коксжих нүүрсний үнэ нь Монголын хил дээрх үнээр тодорхойлогддог. Энэ үнэ нь Хятадын боомтууд, Австралийн боомтууд дээр байгаа үнээс хамааралтай боловч бас яг 100% корреляци байхгүй. Гэхдээ тэдгээр боомтууд дээрх үнэн дээр суурилсан санхүүгийн хэрэгсэл бүр тодруулбал, биет бус нүүрс зарах/авах хэлцэл ашиглаад төгс хамгаалалт хийж чадахгүй ч basis risk-тэй буюу 8090%-ийн хамгаалалт хийж болохоор байна. Хэдийгээр Монголын нүүрс экспортлогч компаниуд үнээ хэрхэн тохиролцож, ямар тоглоомын дүрэмтэйгээр нүүрсний үнэ тогтож байгаа нь тодорхой биш ч гэлээ Хятад болон Австралийн боомтууд дээрх үнэтэй тодорхой хамааралтайгаар өсч буурч ирсэн байна. Тухайлбал, Хятадын Qinhuangdao боомт дээрх FOB нөхцөлтэй 5500 ккл илчлэгтэй коксжих нүүрс сүүлийн 3 сар 20 ам доллараар унасан байна. Харин Төв европын Intercontinental Commodity Exchange(ICE) дээр Австралийн Newcastle боомтийн үнэ дээр cash settle хийх санхүүгийн фьючерс мөн

30

Эх сурвалж: Reuters, ICE

Дээр дурдсан үнийн бууралтаас хэрхэн ашиг олж, алдагдлаа хааж болох байсныг жишээн дээр авч үзье. Нүүрс экспортлогч А компани өнгөрөгч 6-р сард нүүрсний экспортын үнэ унах магадлал байгааг тооцож үзээд, 100 мянган тоннтой тэнцэх хэмжээний 100 ширхэг гэрээг 95 USD/тн гэсэн үнэ дээр зарах бөгөөд 10 дугаар сарын дундуур 85 USD/тн гэсэн үнэ дээр буцаан худалдан авч, санхүүгийн позицио хаана. Ийм биет бус нүүрсний арилжаа хийсний үр дүнд 1 сая долларын ашиг олох юм. Өөрөөр хэлбэл, А компани энэ 3 сарын хугацаанд Хятад руу гаргасан биет нүүрсний экспортоосоо алдагдал хүлээсэн ч, санхүүгийн хэрэгсэл ашиглан учирсан алдагдлаа нөхөх боломжтой нь харагдаж байна. Дашрамд дурдахад, ICE дээр арилжаалж байгаа санхүүгийн фьючерс нь www.globalcoal.com цуглуулсан үнийн дундаж дээр суурилж cash settle хийдэг ба дэлхий дээрх нүүрсний үнийн эрсдлээс хамгаалах санхүүгийн гэрээний захын 50%-ийг эзэлдэг. Зураг 6-д үзүүлсэн гэрээний open interest нь 2012 оны 11 дүгээр сар 12 өдрөөр 1570 ширхэг байсан гэхээр 1.5 сая тонн нүүрстэй тэнцэх хэмжээний нүүрс санхүүгийн фьючерсээр дамжин арилжаалагдаж байна.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлага Манай улсын иргэдийн амьдралд хамгийн ойр бөгөөд хамгийн сонирхдог зах зээл бол үл хөдлөх хөрөнгө тэр дундаа орон сууцны зах зээл байдаг. Энэхүү зах зээлийн чиг хандлага сүүлийн жилүүдэд тогтворгүй, үнийн өсөлт бууралт их ажиглагдсан сонирхолтой зах зээл юм. Үүнийг нарийвчлан ангилж авч үзвэл орон сууц, оффисын зориулалтын барилга болон түрээсийн зориулалтаар ашиглаж буй барилга гэсэн хэсгүүдтэй бөгөөд тус тусад нь зах зээлийн өнөөгийн байдал цаашдын хандлагыг тодорхойлохыг зорилоо. Орон сууц: Нийслэл хотод бүтээн байгуулалтаар олон барилга байшин баригдаж байгаа. Орон сууцны зах зээлийн нийлүүлэлтийг авч үзвэл өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил харьцангуй өндөр байна. Судалгаанаас харахад УБ хотын хэмжээнд орон сууцны нийт 102 төсөл хэрэгжиж байгаагийн 65 хувь буюу 12,000 айлын орон сууц энэ онд багтаж ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Тансаг

Стандарт сайн

Стандарт

1,826

3,653

12,785

Дундаж үнэ /м.кв/

3,1 сая төг

2,1 сая төг

1,5 сая төг

Дундаж талбай /1 айл/

153,4м2

136м2

56м2

Зэрэглэл Нийт айлын тоо

Эх сурвалж: UMC Alpha судалгаа

www.purplebook.mn

Эдгээр төслүүд нь БЗД, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их хэрэгжиж байгаа ба шинэ орон сууцыг зэрэглэлийн хувьд барилгын чанар, амьдрах орчин нөхцөлийг бүрэн хангасан байдлаар нь тансаг, стандарт сайн, стандарт гэсэн 3 ангилад хуваан авч үзвэл 70% нь стандарт, 20% нь стандарт сайн, 10% нь тансаг зэрэглэлийн орон сууцууд байна. Нийлүүлтэнд нөлөөлж буй гол зүйлс нь засгийн газраас хэрэгжүүлж буй 6%-ийн хүүтэй орон сууцны зээл, дотоодын барилгын материал үйлдвэрлэлт нэмэгдэж байгаа ба хотын ерөнхий төлөвлөгөөнд орон сууцжуулах газруудыг төлөвлөн ашиглаж эхэлсэн зэрэг явдал юм. Эрэлтийн талыг авч үзвэл орон сууцны эрэлт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна. 2011 оны 2-р улирлын байдлаар нийт моргейжийн зээл авсан зээлдэгчийн тооны цэвэр өсөлт 2670 байсан бол 2012 оны мөн улирлын байдлаар 1475 байгаа нь 45%-ийн доогуур үзүүлэлттэй байна. Зах зээлийн үнийн хувьд шинээр ашиглалтанд орж буй орон сууцны 1 м.кв-ийн дундаж үнэ 1.6 сая төгрөг болсон нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 24%-р, өмнөх сартай харьцуулахад 3%-р тус тус өссөн байна. Харин хуучин орон сууц 1 өрөө 54 сая, 2 өрөө 78 сая, 3 өрөө 94 сая төгрөгийн дундаж үнэтэй байна. 2008 он хүртэлх орон сууцны дундаж үнийн өсөлт 15%-20% байсан хэдий ч хямралын

31


2012 оны 12 дУГААР сар

дараах эрэлт нийлүүлэлтийн санхүүжилт хумигдан зах зээлийн үнэ бага зэрэг буурсан боловч 2010 оны дунд үеэс сэргэж энэ оны 9-р сарын байдлаар хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Бидний

хийсэн судалгаанаас орон сууцны үнэ 2012 оны IV-р улирлаас 2013 оны III-р улирал хүртэл тогтвортой байна гэсэн урьдчилсан прогноз гаргаж байна.

Бүсчлэл: “ААА” – Зайсан, Оргил рашаан сувилал орчим, Туул голын эрэг дагуу; “АА” – Төв цэнгэлдэх орчим, Дипломат, УИД, Маршалл таун,Crystal town; “А” – 40, 50 мянгат, 13 хороолол, Бага тойруу, 3-4 хороолол; “BBB” –Төмөр зам, Сансар, 11 хороолол, 19 хороолол; “BB”– 10 хороолол, 7 хороолол, 1 хороолол; “B”–5 шар, ХМК, Толгойт, 16 хороолол, Амгалан, Нисэх; Оффис: Улаанбаатар хотын оффисын зах зээлийг зэрэглэлээр нь дараах 3 ангилалд хувааж үздэг. Үүнд: • • •

A бүс- Сүхбаатарын талбайн эргэн тойрон, Энхтайвны өргөн чөлөө, Сөүлийн гудамж Б бүс- Бага тойруу, 13-р хороолол, Чингисийн өргөн чөлөө зам дагуу, Сэлбэ голын эрэг дагуу, Баруун 4 зам хүртэлх С бүс- Төмөр зам, Сансар, 100 айл, 19-р хороолол, 10 хороолол болон 3,4-р хороолол

Тухайн зэрэглэл тогтооход оффисын байршил, барилгын гаднах орчин болон чанар хийц зэргийг харгалзан үздэг. Зах зээлийн эрэлтийг нарийвчлан үзэх боломжгүй хэдий ч эрэлтэнд нөлөөлдөг гол хүчин зүйлс болон тэдгээрийн хандлагад тулгуурлан тодорхойлж болно. Эдийн засгийн өсөлттэй уялдан гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компани нилээдгүй байгуулагдах болсон нь оффисын эрэлтийг нэмэгдүүлж буй нэг шалтгаан юм. Тухайлбал өнгөрсөн оны байдлаар 25,4 мянган аж ахуйн нэгж байгууллагын 540,5 мянган даатгуулагч байсан бол энэ оны 7-р сарын байдлаар 27,8 мянган аж ахуй нэгж 613,5 мянган даатгуулагч болж өмнөх онтой харьцуулахад 13%-р өссөн үзүүлэлттэй байгаа нь эрэлт нэмэгдэхэд гол хүчин зүйл болж байна. Нийлүүлэлтийн хувьд 2008-2012 онд баригдаж ашиглалтанд орсон ойролцоогоор 330 мянган м.кв-т оффисын талбай зах зээлд нийлүүлэгдсэн гэсэн тооцоо байна. Харин 2012-2013 онд А болон Б бүсийн 20 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж дуусах үед зах зээлд ойролцоогоор 150 мянга орчим м.кв оффисын талбай шинээр нийлүүлэгдсээр байна. Оффисын зах зээлийн үнийг авч үзвэл А бүсийн 1 м.кв оффисын талбай дунджаар 3,500$-ийн үнэтэй байгаа ба харин түрээсийн хувьд 1 м.кв талбай дунджаар сарын 40$ байна. Статистик мэдээнээс үзэхэд оффисын зах зээл дэхь үнэ өмнөх онтой

32

харьцуулахад дунджаар 20%-р өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаас эрэлт ихэссэн нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор тайлбарлаж болно. Цаашдын зах зээлийн төлвийг харахад эрэлт нийлүүлэлт болон түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа нь талбайн түрээс болон үнэ харьцангуй тогтвортой байх урьдчилсан таамаглал байна. Эдгээрийг дүгнээд үзэхэд манай улсын барилгын салбарын нийлүүлэлт ихэсч байгаа ч богино хугацаанд үнэ буурах шалтгаан нөхцөл бүрдээгүй байна. Мөн эрэлтийн хэмжээ ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан буурсан дүр зураглалтай байна. Үнэ буурах нөхцөл үүсэхгүй байгаа хэд хэдэн шалтгаан нь манай улсын барилгын материалын бараг 100 хувь импортоор авдаг ба энэ явцад олон нэмэгдэл зардал материалын үндсэн өртөг дээр нэмэгддэг. Тухайлбал, барилгын материалын хувьд валютын ханш, гаалийн татвар, шатахуун, тээврийн зардал нөлөөлж байдаг бол үйл ажиллагааны зардлын хувьд ажилчдын цалингийн өсөлт, инфляци, зээлийн хүү зэрэг эдийн засгийн голлох хүчин зүйлс голлон нөлөөлдөг. Барилгын салбар нь улирлын шинж чанартай, эдийн засгийн шокд үзүүлэх хариу нөлөө нь ихтэй эмзэг зах зээл юм. Дээрх дурдагдсан хүчин зүйлсийг тогтолцооных нь хувьд төр зохицуулалт хийх боломж байгаа нь богино хугацаандаа үнэ буурах боломжгүй байгаа нь харагдаж байна. Мөн цаашид барилгын материалын импортын өртөг нэмэгдэх магадлалтай байна. Оффисын болон түрээсийн байрны зах зээлийн үнэ өртөг мөн л буурах чиг хандлага ажиглагдахгүй байна. Энэ нь манай улсад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж эрэлтийг ихэсгэж байгаа ба хотын А болон Б бүс дэхь оффисын нийлүүлэлт эрэлтийг хангаж чадах түвшинд хүрээгүй байгаа нь нөлөөлнө.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Шинэ Хямрал (2012 оны 9 сар)

{

Хүн бүр бие биенээсээ хамаардаг глобалчлагдсан дэлхийд Хятадын эдийн засаг бидэнд маш их нөлөөтэй. 2008 оны глобал хямралыг Хятад торгоож, авралын элчийн хажууд байрлалтайгаараа бид гайгүй өнгөрсөн. Гэтэл 2012 онд Хятадаас хямрал эхлэх том эрсдэл бий боллоо. Энэ тохиолдолд дүр зураг огцом өөрчлөгдөнө.

Сүүлийн саруудад нүүрсний тээвэр зогсонги байдалд орсноос болж экспортын өсөлт тун удахгүй сөрөг утгатай болох хандлагатай байна. 2012 оны төгсгөл хүндхэн болж магадгүй боллоо.

Хэрэв Хятадын эдийн засаг хямарч эхэлбэл

График 2

Ямар ч эргэлзээгүйгээр Хятадын өсөлт удааширч байна (график 1). Яг одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө гарсан Хятадын Үйлдвэрлэлийн Индекс (PMI) Хятадын үйлдвэрлэл буурч байгааг харуулав. Өсөлт удааширна гэдэг нэг хэрэг харин бууралт эхэлнэ гэдэг бол аюулын харанга. Тийм учраас энэ товчхон судалгаа, зөвлөмжийг бичлээ.

График 1

Эх сурвалж: Монгол банк

Монголын эдийн засаг ердөө ирэх 6 сарын дотор гүнзгий хямралд орох аюулын дохионууд эхнээсээ ажиглагдаж эхэллээ. Энэ өвөл Монголын барилгын компаниуд хүндхэн цохилтонд орно гэсэн таамаглалыг UMC Alpha компанийн аналистууд хийсэн байна. Улмаар 2008-2009 онтой төстэй буюу барилгын секторт олгосон банкны зээл эргэж төлөгдөхгүйд хүрэх эрсдэл бий болно.

Хятадын эдийн засгийн байдал

Европын эдийн засаг сайнгүй, Америкийн эдийн засаг мөн л онцын өсөлтгүй байгаа энэ үед дэлхийг гол авч явж байгаа эдийн засаг бол яах аргагүй Хятадын эдийн засаг мөн. Монголчууд бид ялангуяа Хятадын эдийн засгийн байр байдлыг маш анхааралтай ажиглах ёстой. Учир нь Монголын эдийн засаг бүхэлдээ Хятадаас хамаарч байна.

www.purplebook.mn

Хятадын үйлдвэрлэлийн индекс бол хувийн сектороос бэлтгэж үйлдвэрлэлийн эрүүл мэндийг харуулдаг маш чухал эдийн засгийн индикатор билээ. Хятад шиг нэг намын засаглалтай орны хувьд олон эдийн засагч нар төрөөс эрхлэн гаргадаг статистикууд бодитой эсэх асуудлыг хөндөж тавьдаг.

{

Хятадын үйлдвэрлэлийн индекс (PMI) 3 сар дараалан 50-иас доош оржээ (50-иас дээш нь өсөлтийг, эсрэг тохиолдолд бууралтыг харуулна) 2012 оны 8-р сарын байдлаар 47.8 болсон.

Индексийг задалж үзвэл экспортын эрэлт

33


2012 оны 12 дУГААР сар

График 3

хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 17 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаа хэтрээд байгаа зээлүүд ирээдүйд муу зээл болох магадлалтай гэсэн үг.

Хятадын хөрөнгийн зах дахь гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй бага, гэтэл юуны учир Хятадууд өөрсдөө хувьцааг ихээр зарж, үнийг нь унагах болов?

буурч, ажлын байрны цомхотгол эхэлж байгаа дүр зураг харагдаж байна. Хятадын зүгээс авч байгаа мэдээллээр, тэдний экспортын боомт хотуудын агуулахууд зарагдаагүй бараа материалаар дүүрээд байна.

{

Олон улсын хөрөнгийн захын индексүүд, сүүлийн 12 сар, 8-р сарын 29: Бусад орнуудын хөрөнгийн зах өсч байгаа боловч Хятадын Шанхайн индекс 17 хувиар унаад байна. График 4

Шанхай, Шенжений хөрөнгийн зах бүхэлдээ унаж байгаа нь их санаа зовоож байгаа юм. Энэтхэг, Бразил гэх мэтийн орнууд, мөн хөгжилтэй орнуудын хувьцааны зах зээл харьцангуй өсөлттэй байхад Хятадын зах сүүлийн 12 сард 17 хувиар унаад байна. Хятадын үйлдвэрлэлийн компаниудын ашиг буурч байгаа мэдээлэл ирж байна. 2012 оны 8-р сарын 30-нд Хятадын 4 том банкны нэг болох Bank of China хагас жилийн санхүүгийн тайлангаа зарласан. Тэндээс үзэхэд эдний муу зээлийн хэмжээ ялимгүй буурсан боловч

34

2011 оны дундуур Хятад инфляци огцом өсч 6.5 хувьд хүрч дэлхийг цочоосон. Дэлхийн хоёрдох том эдийн засгийн хувьд энэ бол аюулын дохио. (Хэдийгээр Монголд ихэвчлэн хоёр оронтой тоонд байж дассан ч гэсэн). Үүний дагуу Хятадын төв банк бодлогын хүүгээ өсгөж, (график 4) ямартай ч инфляцийг хазаарласан мэт статистикаас харагддаг. Гэхдээ Хятадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг Монголын импортлогч нараас асуухад үнийн өсөлт дор хаяж 10 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн оноос хойш өгч байгаа.

{

Эдийн засгийн өсөлт эрсдэлд орж эхэлсэн тул Хятадын төв банк бодлогын хүүгээ бууруулж эхэллээ.

График 5

Мөн хаана ч статистик гардаггүй нэг үзүүлэлт бол Хятадаас хөрөнгө гадагшлах үйл явц юм. Өнгөрсөн жилийн “зээлийн хар захын” скандалаас хойш хэд хэдэн Хятадын тэрбумтнууд ор сураггүй алга болсон. Сүүлийн үеийн Bo Xilai-н хэрэг явдал, зарим тэрбумтнуудыг татварын хэргээр хүнд ял өгч шоронд хорьсон (Gome) зэрэг нь Хятадын хөрөнгөтнүүд мөнгөө гадаадад гаргахад хүргэсэн байж болзошгүй. Үүний үр нөлөөг бид сүүлийн жилүүдийн Ванкувер, Нью Йорк, Лондон хотуудын үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс харж болно.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Хятадын хэт үйлдвэрлэл ба эдийн засгийн төлөв Хятад улс эрэлтээс давуулан үйлдвэрлэсэн талаар сая дурдлаа. Хэрэв үйлдвэрүүд бүтээгдэхүүн борлогдохгүй байгаагаас болж зогсвол яваандаа ажиллах хүчээ цомхотгож эхэлнэ. Ажилгүйдэл нэмэгдэнэ. Хүн амын орлого багасна. Эргээд үйлдвэрлэлийн бус, үйлчилгээний секторууд цохилтонд орж эхэлнэ. Энэ секторуудад ч гэсэн цомхотгол эхэлнэ. Ингээд эдийн засгийн унасан спирал эхлэх болно.

{

эдийг ашиглан үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүнүүд Хятадын боомтуудын агуулахыг дүүргэж байгаа нь муу мэдээ юм.

{

МУ-н ДНБ, сая доллар | Хэрэв Хятадын эдийн засгийн байдлаас болж экспорт огцом буурвал ДНБ 6.6 тэрбум доллар хүртэл буух эрсдэл байна. График 8

Хятадын эдийн засаг үйлдвэрлэл, экспортоос маш их хамааралтай. График 6

Эрсдэлээс зайлсхийх арга зам буюу бүтээн байгуулалт Монголын хэт хамаарал Монголын эдийн засаг экспорт, импортын хувьд Хятадын эдийн засгаас хэт хамааралтай тухай бид дээр үеэс ярьж ирсэн. Гэтэл харин сүүлийн жилүүдэд энэ хамаарал улам бүр нэмэгдэж одоогийн байдлаар нийт экспортын 94 хувь, нийт импортын 31 хувьд тус тус хүрээд байна.

{

2012 оны 7-р сарын байдлаар Монголын нийт экспортын 94 хувь нь Хятад улсад очжээ. График 7

Оюу Толгой хэвийн ажиллагаагаа эхлүүлэхийн тулд Хятадаас эрчим хүч импортлоно. Үүндээ зориулж жил бүр 100-200 тэрбум төгрөг төлөх болов уу гэж бодож байна. Гэтэл энэ мөнгө бол манай эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний мөнгө. Нүүрсний ордуудаа түшиглээд өнөөдрийг хүртэл цахилгаан станц бариагүй л байна. Яг одоогийн байдлаар хотын төвд, тухайлбал Сөүлийн гудамжинд баригдаж байгаа барилга дээр бүхэлдээ Хятад ажилчид ажиллаж байна. Хөдөөгүүр уул уурхайн компаниуд, замын ажил дээр ч мөн ойролцоогоор 70/30 гэсэн харьцаагаар гадаад ажилчид түлхүү ажиллаж байна. Хөгжлийн банкинд байгаа 500 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх гэхээр нэг ч ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө) байхгүй, түүнээс нь болж мөнгө сул хэвтээд өдөрт 100 гаруй сая төгрөгийн хүүгийн зардал гарч байгаа тухай мэдээ бий.

Нийлүүлэлтийн суваг талаас нь авч үзвэл манай гол экспортын нэрийн бүтээгдэхүүнүүд болох коксжих нүүрс, зэс, ноолуур нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон ашиглагддаг. Гэтэл манай түүхий

www.purplebook.mn

Энэ бүхэн нь ганцхан зүйлийг л нотлон харуулж байгаа хэрэг юм. Бид өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, зам харгуй татах, цахилгаан станц барих тал дээр үнэхээр гар татаж,

35


2012 оны 12 дУГААР сар

зөвхөн урсгал зардал санхүүжүүлэх, ард иргэдэд бэлэн мөнгө тараах төдийхнөөр эдийн засгаа аргацааж ирлээ. Хэрэв Хятадад хямрал жинхэнэ ёсоор нүүрлэж эхэлвэл, манай урсгал зардал дээр суурилсан (үр дүнд нь инфляци яаж галзуурдгийг бид гэрчилсэн) хэврэг эдийн засаг хүнд цохилтонд орно.

Үүнээс хамгаалах арга зам байна 1. Дэд бүтцийг, тухайлбал боловсрол, эрүүл мэнд, цахилгаан, дулаан, зам, санхүүгийн зах зэрэг дэд бүтцүүдийг шийдвэрлэснээс уул уурхайн салбараас орж ирж байгаа нэг төгрөг бүр хэдэн арав дахин өртөг нэмэгдэх болохыг ойлгох. Өөрөөр хэлбэл үнэн хэрэгтээ Монгол улс тухайн уурхайн хувьд илүү их хувь эзэмших нь биш харин илүү их өртөг нэмэгдүүлж, эдийн засагтаа үр ашгийг нь наах нь илүү чухал болоод байна. 2. Бид олон улсад байдал муудахаас урьтаж багаар бодоход 1 тэрбум, болж өгвөл 2 тэрбум доллартай тэнцэх зээлийг евробонд гаргах замаар татах. Хэрэв боломж байвал энэ бондын тодорхой хэсгийг нь төгрөгөөр гаргахаар чармайх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлээд маш яаралтай боловсрол, эрүүл мэнд, цахилгаан, тээвэр гэх мэт дэд бүтцүүдийн ТЭЗҮ, мастер төлөвлөгөөг эцэслэх. 3. Хятадын эдийн засгийн хямралаас болж ажилгүй болсон (болж магадгүй?) хэдэн мянган ажилчид, тасарсан төсвийн орлого, экспортын орлого, компаниудын ашгийг дэд бүтцийн бүтээн байгуулалт руу шилжүүлэх. 4. Ийм байдлаар Хятадын эдийн засаг эргэн сэргэх хүртэл эдийн засгийг үрэгдүүлэлгүй хүлээх боломжтой.

Үүний нотолгоо нь гэвэл яг одоо Хятадын ерөнхий сайд экспорт төвлөрсөн мужуудад зочилж нөхцөл байдалтай өөрийн биеэр, газар дээр нь танилцаж байна. Үйлдвэрлэлийн индекс муу гарсан өдөр буюу 8-р сарын 24ний өдөр Хятадын төв банкаас эдийн засагтаа нэг өдөрт 22 тэрбум доллартай тэнцэх валют нийлүүлсэн байх жишээтэй. Хятад цаашид эдийн засагтаа нэмж хөрөнгө оруулалт хийх болно, бүхий л арга хэмжээг авах байх. Гэхдээ Грекүүд шиг хоорондоо маргалдаж хугацаа алдахгүй нь ойлгомжтой. Хятадын эрх баригч нар ямартай ч итгэлийг сэргээх ажлаа эхэлчихсэн байгаа нь харагдаж байна. Одоо зах зээл дээр мөнгө нийлүүлж, төрийн бодлоготойгоор бүтээн байгуулалт хийж эхэлнэ. Хэрэв банкуудын зээл муудаж эхэлбэл төрөөс банкуудад нэмэлт санхүүжилт олгоно, зарим тохиолдолд төр муу зээлүүдийг нь худалдан авч ч магадгүй (quantitative easing гэж үүнийгээ нэрлэж байгаа). Эх сурвалж: Тоо баримтуудыг Хятадын статистикийн хороо, Монголбанк, Олон улсын валютын сангаас авав.

Эрсдэлийн магадлал хийгээд Хятадаас авах сөрөг арга хэмжээ Хятадын засаг эдийн засгийн хямралтай тэмцэхэд богино хугацаанд аль ч өндөр хөгжилтэй засгийн газартай харьцуулахад илүү их “зэвсэглэлтэй”. Хятадын аварга том засгийн газар нь маш харьцангуй хурдан шийдвэр гаргадаг, энэ шийдвэр нь доод талын нэгж хүртэл бүтээмж өндөртэйгээр хэрэгжиж чаддаг нь 2008 оны хямралын үеэр нотлогдсон.

36

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Олон Улсын Санхүүгийн Хямрал: 2007 – 2012? (2012 оны 9 сар) Чөлөөт эдийн засагт төрийн зохицуулалт хэрэгтэй. Гэхдээ төр хөгжлийг тодорхойлохгүй. Харин чөлөөт зах зээлийн олон ургалч үзэл нь хөгжил дэвшлийг авчирдаг. Үүнийг сүүлийн 500 жилийн хүн төрөлхтөний үсрэнгүй хөгжил дэвшлээс харж болно. Ipad, Boeing, Гибрид машин, Гар утас, Сансарын аялал энэ бүгдийг чөлөөт зах зээл л бидэнд авчирдаг. Гэхдээ чөлөөт зах зээлийг сайтар ажиглаж түүнийг хянаж, шаардлагатай үед нь зохицуулалт хийж байх хэрэгтэйг 2007 оноос эхлэлтэй олон улсын Санхүүгийн Зах Зээлийн Хямралаас дүгнэж болно. Энэхүү хямралыг үндсэнд нь ХӨШҮҮРГИЙН ХЯМРАЛ гэж нэрлэвэл зохилтой санагдана. Учир нь өрх гэрээс авахуулаад бизнесийн байгууллагууд, банкууд, засгийн газар, улс орон хүртэл бүгдээрээ олж чадах орлого, барьцаалж чадах хөрөнгөнөөсөө хэтийдсэн их хэмжээний зээлийг авч улмаар зах зээлийн жижгэвтэр савлагааг даалгүй хүндрэлд орсон юм. АРААТАНЛАГ ХЭРЭГЛЭЭ буюу огт шаардлагагүй хөрөнгө оруулалт, хэрэглээний зардлууд нь чухамдаа 2000 оноос хойш дээд цэгтээ тулсан гэж хэлж болно. 20 мянган долларын цаг зүүсэн зөөгч, хүн амьдардаггүй газарт зам татсан засгийн газар, насаараа төлж барахгүй үнэтэй байшин авсан гэр бүл гээд энэ бол 2008 оны глобалчлагдсан, хавтгай дэлхийн дүр зураг мөн.

График 1

онуудын хооронд 80 хувиар өсчээ. Энэ нь иргэдийг хэрэглээгээ зээлээр санхүүжүүлэхээс өөр аргагүй байдалд түлхсэн гэж үзэж байна. Иймэрхүү трендийг хөгжингүй улс орнуудад нийтлэг харж болно. Улс орны макро эдийн засаг нь түүний бүрэлдэхүүн дэх аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи, цаашлаад өрхийн санхүүгийн байр байдлаас шууд хамааралтай гэдгийг Олон Улсын Хамгийн Том Санхүүгийн Хямрал (2008 -хойш) харуулсан юм. График 2

Өрхийн Санхүүгийн Хямрал | Орон Сууцны Хөөс (Хямралын суурь нөхцөл) Америкийн дундаж өрх нийтдээ 300 гаруй мянган долларын өртэй (график 1) боловч жилийн орлого нь ердөө 55 орчим мянган доллар байна. Америкийн өрхийн орлого сүүлийн 20 жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй байхад харин амьдралын өртөг (инфляци) 2000 оноос хойш даруй 30 хувиар өссөн байна. Орон сууцны үнэ гэхэд л (График 2) 2000 оноос 2006

www.purplebook.mn

2001 оны Дот-Ком (интернет компаниудын хямрал) хямралаас улбаалан Америкийн эдийн засаг саарч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Америкийн төв банк (ерөнхийлөгч нь Alan Greenspan) бодлогын хүүг 6,5 хувиас бууруулж 1,0 хувь болгосон. Энэ нь моргэжийн хүүг хямдруулсан. Үүн дээрээс Америкийн засгийн газраас бага

37


2012 оны 12 дУГААР сар

орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлснээр орон сууцыг зээлээр худалдан авах явдал газар авч үнэ нь тэнгэрт хадаж эхэлсэн юм. Банкууд ч тэр, иргэд ч тэр орон сууцны үнэ цаашид өснө гэсэн хүлээлттэй болж нэг нь орон сууц (үнэ цэнэ нь улам өсч буй) барьцаалж хямд хүүтэй зээл олгох, нөгөөх нь орлогоороо төлж дийлэхгүй ч зээлээр орон сууц худалдан авах, улмаар үнэ өсөхөд нь эргүүлэн зарж ашиг олох сэдэлтэй болсон юм. Үнэндээ олон улсын хямралын суурь нь өрх гэрийн санхүүгийн хүндрэл байлаа. Дэлхий даяар хэрэглээ маш ихээр нэмэгдэж байсан боловч (үүнийг бид түүхий эдийн үнийн өсөлтөөс харж болно – График 3) үнэндээ тэр хэрэглээг бодит орлого биш харин зээл санхүүжүүлж өрхүүдийн санхүүгийн хөшүүрэг хэт нэмэгдсэнээс хямралын суурь тавигдсан гэж дүгнэж бас болно. Томсон Ройтерс/Жефферис Таваарын индекс (газрын тос, метал, хүнсний зүйл гэх мэт өргөн хэрэглээний таваарын жигнэсэн дундаж үнэ) : Хэрэглээг даган бүх таваарын үнэ өсч 2008 онд дээд цэгтээ тулсан

График 3

Банкуудын хямрал | Олон улсын санхүүгийн захын хямрал 2007 оны 2, 3-р сард Америкт бага орлоготой иргэдэд орон сууцны зээл олгодог 25 гаруй санхүүгийн фирм дампуурсан. Орон сууцны үнэ өссөөр байсан боловч бага орлоготой хэсэгт олгосон зээлийн чанар огцом муудаж эхэлсэн. Улмаар энэ нь банкны нийт системд халдварлаж эхэлсэн. 2007 оны 7-р сард Bear Stearns хөрөнгө оруулалтын банкны 2 эрсдэлийг удирдах сан дампуурлаа зарласан. Ингээд хямрал үндсэндээ эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ тухайн үед хэн ч хямрал эхэллээ гэдгийг мэдээгүй юм. Харин 2008 оны 5-р

38

Зураг 1: Английн Нордерн Рок банкны гадаа иргэд мөнгөө авахаар зогссон нь. 2008 он.

сард Merril Lynch санхүүгийн хүндрэлд орж, 2008 оны 9-р сард Америкийн хамгийн том Хөрөнгө оруулалтын банкуудын нэг болох Lehman Brothers дампуурснаар хүн бүр ямар давалгаа ирж буйг ойлгож эхэлсэн гэж хэлж болно. Нийтдээ 2008 оноос хойш Америк ба Европийн томоохон банкууд нийтдээ хямралаас 3 орчим триллион долларын хохирол амссан гэж тооцож байна. График 4

Хамгийн гол нь Хямрал Санхүүгийн сектороос хальж (үнэндээ анхнаасаа л өрхийн хямрал байсан) нийт эдийн засагт, улмаар олон улсад нөлөөлж эхэлсэн юм. 2008 оны эцэс гэхэд дэлхий даяар хөрөнгийн зах нийтдээ 30 орчим триллион долларын хохирол (график 4; Дэлхийн ДНБ тэр үед 54 триллион доллар байсан) амссан байна. Энэ хямралаар дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл ямар их глобалчилагдаж өөр хоорондоо нягт уялдаа холбоотой болсоныг бид харж мэдсэн. Санхүүгийн сектороос олгох зээл царцаж, улмаар эдийн засгийн өсөлт буурч, энэ нь түүхий эдийн эрэлтэд сөргөөр нөлөөлснийг бид мэднэ. Хамгийн түрүүнд Монголд Барилгын салбарууд хүнд цохилтод орсоныг хүн бүр санаж байгаа. Мөн Зэсийн үнэ олон улсын зах дээр огцом унаснаас манай улсын төсвийн алдагдал тухайн үед 300 илүү тэрбум төгрөгт хүрч төсвийн баланс хүндрэлд орсныг бүгд мэднэ.

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Хямралын гол шалтгаан нь хэт хөшүүрэгдсэн өрхийн санхүү бол тэр хөшүүргийг бий болгох нөхцөлийг нь санхүүгийн сектор өөрөө тавьж өгсөн гэж хэлж болно. Тухайлбал хэд хэдэн шалтгааныг санхүүгийн сектортой холбож тодруулсан. Үүнд: 1. Бага орлоготой хүмүүст зээлээ эргүүлэн төлж чадахгүйг нь мэдсээр байж их хэмжээний зээл олгосон. Араатанлаг бизнесийн практик. 2. Зээлийг богино хугацаанд их хэмжээгээр олгож, орон сууцны эрэлтийг хэт дэмжсэнээс орон сууцны үнийн хөөрөгдөл бий болсон. 3. Санхүүгийн шинэ хэрэгслүүдийн үр дагавар ямар байж болохыг урьдчилан харж чадаагүй. Тухайлбал балансын гадуур бүртгэлтэй байсан Моргэжээр баталгаажсан үнэт цаас*, Дампуурлын своп** зэрэг дериватив хэрэгслүүдийг сайтар ойлгож, зохицуулж чадаагүй. 4. Санхүүгийн эрсдэлийн үнэлгээг буруу тооцоолсон. Тухайлбал диверсификаци хийх тутам эрсдэл тархана гэж үзэн зээлийн зэрэглэл*** сайжирч байсан нь хөрөнгө оруулагч нарт төөрөгдөл бий болгосон гэх зэрэг олон хэмжүүрт шалтгаанууд нөлөөлжээ.

Эдийн Засгийн Хямралаас Гарах Оролдлого: Хятад Хямрал нэгэнт санхүүгийн захаас гарч нийт эдийн засаг ,улмаар олон улсын чанартай болсон нь нэгэнт ойлгомжтой болсон үед дэлхийн төв банкууд болон засгийн газрууд нягт хамтран ажиллаж эхэлсэн. Дэлхийн ДНБ

2006

2007

2008

2009

2010

2011

2012

Дэлхий

5.1

5.2

3.0

-0.5

5.1

4.3

4.5

Хөгжингүй Орнууд

3.0

2.7

0.6

-3.4

3.0

2.2

2.6

Евро бүс

2.9

2.7

0.7

-4.1

1.8

2.0

1.7

АНУ

2.7

2.1

0.4

-2.6

2.9

2.5

2.7

Хөгжиж буй Орнууд

7.9

8.3

6.0

2.8

7.4

6.6

6.4

Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн Банк зэрэг байгууллагууд хөгжиж буй орнуудад чиглэн ажиллаж байсан бол (Тухайн үед Монгол улс ОУВС-с 225 сая долларын зээл авсан) хөгжиж буй орнуудын төв банкууд шууд хамтран ажилласан. Олон улс даяар хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлсэн нь: • Хүндрэлд орсон банкуудыг улсын мэдэлд шилжүүлсэн. • Банкуудын муу зээлүүдийг төв банк өөр дээрээ шилжүүлж авсан. • Банк хоорондын зах дээр хүүгийн төвшин огцом өссөн тул Төв банкнаас зээлийн шугам нээж хөрвөх чадвараар хангаж ажилласан. • Улс орнууд Мөнгөний бодлогоо сулруулж хүүгийн төвшингээ бараг 0 хувьд хүргэж байв. • Санхүүгийн хүндрэлд орсон стратегийн корпорациудыг мөн төр өөр дээрээ шилжүүлж авсан. • Жижиглэнгийн худалдааг сэргээх, хэрэглээг дэмжих зорилгоор (хямрал хэтэрсэн хэрэглээнээс үүссэн байхад хэрэглээг дэмжих бодлого явуулсан нь анхаарал татахуйц) иргэдэд татварын хөнгөлөлт, худалдан авалтын купон зэргийг зарим улсууд олгосон. • Банкуудаас зээл олгохоо зогсоосон байсан тул зээл олгохыг нь дэмжих бодлогуудыг явуулсан гэх мэт олон триллион долларын өртөг бүхий хөтөлбөрүүдийг Америк, Европийн холбоо, Хятад зэрэг орнуудаас авч хэрэгжүүлжээ. Энэ хямралын дараа Хятад улс яах аргагүй олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр баттай зогсож, хямралын аврагчдын нэгээр тодорсон билээ. Учир нь 2005 оноос хойш Хятад улс амжилттайгаар хямд төсөр үйлдвэрлэгч (Тухайн үед Хятад оффшор үйлдвэрлэлийн бүс маягтайгаар хөгжиж буй мэт харагдаж байв) улсаас дэлхийн томоохон хэрэглэгч улс болон хувирсан. Тухайлбал зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг олон түүхий эдийн хувьд Америкийг ардаа орхиж дэлхийн хамгийн том хэрэглэгч болсон. Мөн эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ маш их нэмэгдсэн. (график 5)

* - Банкны багцад буй зээлийг барьцаалж дахин үнэт цаас гаргасныг хэлнэ. ** - Тухайн зээлдэгч дампуурсан тохиолдолд зээлийг нэхэмжлэх/зээлийн дүнг төлөх нөхцөлтэй санхүүгийн хэлцэл. *** - Америкийн Moody’s, S&P, Fitch зэрэг гурван томоохон агентлаг тухайн зээлдэгчийн дампуурах магадлал дээр үндэслэн зэрэглэл тогтоодог. Энэ нь математик статистикийн аргууд болон бусад хүчин зүйлсийн тооцоолол дээр үндэслэнэ.

www.purplebook.mn

39


2012 оны 12 дУГААР сар

График 5

2011 оны 8-р сард Зээлийн зэрэглэл тогтоогч агентлаг болох Стандарт энд Пүүрс Америк улсын зээлийн зэрэглэлийг нэг шатаар бууруулж ААА төвшинээс АА болгосон. Энэ нь маш том скандалыг бий болгож, шинжээчид засгийн газруудын төсвийн үрэлгэн байдлыг шүүмжилж эхэлсэн билээ. Одоо Европт болж байгаа явдлыг бүгд л мэдэж байгаа тул илүү нуршихыг хүссэнгүй. Ойлгох ёстой цорын ганц зүйл бол эдийн засгийн хэмжээ тэлж чадахгүй байхад өрийн хэмжээ нэмэгдэх нь араасаа маш олон аюулыг дагуулна.

Засгийн Газрын Өрийн Хямрал 2010 Хямрал дуусаагүй байна. Засгийн Газрын Өрийн Хямрал хэмээх шинэ хямрал 2010 оноос эхэлсэн. 2009 оны сүүлчээр улс орнуудын өр зээлийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Мөн л орлогоосоо давсан их өр зээлээ зарим засгийн газрууд эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн. Ялангуяа хөгжингүй орнуудын Өр төлбөрийн ДНБ-д эзлэх харьцаа нь маш их болсон байна.

Тухайлбал хэдийгээр одоо зарим хүмүүст Монголын засгийн газрын өрийн хэмжээ ДНБтэй харьцуулахад өндөр мэт санагдавч, ДНБны хэмжээ ердөө ирэх 3 жилийн дотор багаар бодоход 2 дахин нэмэгдэх тохиолдолд энэ харьцаа нь төдийлөн санаа зовох зүйл биш болно. Гэтэл Европ, Америкийн эдийн засгийн өсөлт саарсанаас гадна төсвийн зардал тасралтгүй нэмэгдэж байгаа нь л гол санаа зовоох асуудал болоод байгаа юм.

Ирээдүйн бүрхэг зураг

Глобалчилал гайхамшигтай. Интернет бол агуу. Харин ямар цар хүрээнд, хэр гүнзгий гэдгийг нь хэн ч өнөөгийн дэлхийд сайтар төсөөлж чадахгүй байгаа нь гол асуудал. Эдийн засаг саарч эхлэхэд засгийн газар График 6 төсвийн бодлогоороо, төв банк мөнгөний бодлогоороо эдийн засгийг дэмжиж тэлж өгдөг. Гэтэл нөгөө талд нь үүнийг хийж болохгүй нэг шалтгаан байна. Тэр бол маш их өр (хэтэрхий их хөшүүргийн үр дүнд бий болсон) юм. Их өртэй байхад нэмээд зээлж болдоггүй. Нэмээд зараад байж болохгүй байна. Ийм л тохиолдолд глобалчилал, хил хязгаар үгүй санхүүгийн зах зээлийг давуу байдал болгон ашиглаж дэлхийн эдийн засгийг буцаагаад сэргээх ёстой. Гэхдээ энэ удаад хөшүүргээ хэтрүүлж болохгүй. Хэрэглээг байнга дэмжих ёстой. Хүн төрөлхтөн амьдрал ахуйгаа улам сайжруулах ёстой. Гэхдээ 2 хүнтэй гэр бүл 400 метр квадрат байранд амьдрана гэсэн үг биш

40

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


Байгалийн гамшиг бизнест хэрхэн нөлөөлж байна вэ? Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд байгалийн гамшиг шил шилээ дараалан нүүрлэж, олон хүний амь насыг хохироож, улс орнууд нийгэм эдийн засгийн асар их хохирол амсч байна. Аливаа гамшигтай холбоотой хохирлын нөлөөг голдуу улс орны хувьд өргөн хүрээгээр шинждэг бол харин тэр дундаа хувийн хэвшлийн салбарт эдгээр гамшиг яаж нөлөөлж байгааг харъя.

Байгалийн гамшигийн хохирол ба нөлөө Дэлхийн хэмжээнд зөвхөн 2011 онд л гэхэд 820 байгалийн гамшиг тохиолдож 380 тэрбум долларын эдийн засгийн хохирол учирч, 27,000 гаруй хүний амь нас хохирсон байна. Тэр дундаа Азийн орнууд энэ хохирлын 70% буюу 265 тэрбумын хохирол амсчээ. (Worldwatch институт)

Байшин барилга, дэд бүтэц нурж сүйдэх, үүнээс болж бизнесийн үйл ажиллагаа тасалдах гэдэг бол бизнес эрхлэгч бүрийн нүдэнд харагдаж болохуйц, хэмжихэд харьцангуй амар, шууд хохирол юм. Гэтэл нурсан барилгыг дахин сэргээх, шинээр бүтээн байгуулалт хийхэд гарах зардалаас гадна байгалийн гамшигийн үр дагавар бизнесийн байгууллагад олон талаар нөлөөлдөг. Төвлөрсөн дэд бүтцийн сүйдэл нь цахилгаан, цэвэр ус, зам тээврээс хамааралтай бүх бизнест шууд нөлөөлнө.

www.purplebook.mn

Жишээлбэл, 2011 оны Австралийн үерт тус улсын хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбар ихээр нэрвэгдэж 30 тэрбум австрали долларын хохирол амсчээ. Тэр дундаа, төмөр зам сүйдэн нүүрсний тээвэрлэлт зогссоноос болж нүүрсний уурхайнууд нийт 2 тэрбум австрали доллар алдсан байна. Тайланд улсад болсон үер нийт 40 тэрбум долларын хохирол дагуулсан бөгөөд 10,000 гаруй үйлдвэрүүдэд учирсан хохирол энэ дүнгийн 64% -г эзэлсэн. Тус улсад үйлдвэрлэл явуулдаг олон гадаадын компани их хэмжээний хохирол амссанаас жишээ болгож зөвхөн Никон фирмийн хувьд харахад Тайланд дахь дижитал камерийн үйлдвэр нь усанд автан хаагдсанаас болж 2011 оны ашиг нь 143 сая доллараар багассан байна. (Nikon. com) Бас нэг жишээ татъя. 2011 оны 3 сард Японы зүүн хойд хэсгийг хамарсан газар хөдлөлт, үүнээс үүдэлтэй цунами нийт 15,800 хүний амийг авч, 1,140,000 гаруй орон байшин, барилга байгууламжийг сүйтгэж гэмтэл учруулсан. Энэ газар хөдлөлт нь эдийн засгийн хохирлын хувьд дэлхийн хамгийн том байгалийн гамшигт тооцогдож байгаа бөгөөд хохирол нь 210 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна (Японы Ердийн Даатгалын Холбоо). Энэ хохирлын дүнг ихэсгэсэн гол хүчин зүйл нь тус улсад байрлах үйлдвэрүүдийн ханган нийлүүлэлтийн хэлхээ (supply chain) алдагдсантай холбоотой. Наад захын жишээ авахад, Японы нэгэн сэлбэгийн үйлдвэрийн нийлүүлдэг онцгой загварын микрочип тасалдсанаас болж дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид түр зуур үйлдвэрлэлийн дамжлагаа зогсоохоос аргагүй байдалд орсон. Ингэж үйлдвэрлэлийн хараат байдал үүсэх нь байгалийн гамшиг бизнест нөлөөлж буй шууд бус хүчин зүйл болдог. Байгалийн гамшиг хаана болсноос хамаарч зарим таваарын үнэ огцом өсдөг. Жишээ нь, 2005 оны Катрина хуй салхины улмаас Мексикийн тохойд байрладаг газрын тосны 113 цооног хаагдаж удалгүй нефтийн үнэ огцом 5 хувиар нэмэгдэж байсан (BBC агентлаг). Мэдээж газрын тосны үнийн

41


2012 оны 12 дУГААР сар

өсөлтийг дагаад бусад бараа материалын үнэ хөөрөгддөг тул гамшигийн дараа бизнесийн зардал шууд нэмэгддэг.

Хүний нөөцийн үнэ цэнэ байгалийн гамшигийн үед эмзэгээр мэдрэгддэг. Гамшиг болсон газрын бизнесийн ажиллах хүчин сулардаг нь олон жишээгээр батлагдсан. Энэ нь ажлын байр нь сүйдсэний улмаас орлого нь тасалдах, сэтгэлзүйн шоконд орох, мөн адил гамшигт нэрвэгдсэн гэр бүлдээ анхаарал хандуулах, нүүлгэн шилжүүлэлт зэргээс болж ажлаа хаях, ажлын гүйцэтгэл сулрах гэх мэтээр илэрдэг. Бүр ажиллах хүчний ихэнх нь эсвэл нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ажилтан, мэргэжилтнүүд гамшигт өртөж гэмтэж бэртэх, амь насаа алдаж болохыг ч бизнесийн байгууллага тооцоолох хэрэгтэй. Байгалийн гамшигийн дараа олон нийтийн худалдан авалт өөрчлөгдөж зөвхөн зайлшгүй хэрэгцээт зүйлд мөнгөө зарцуулах хандлагатай болдог байна. Энэ байдал нь эргээд тухайн газар нутгийнхаа олон төрлийн бизнест муугаар нөлөөлдөг. Ингээд бизнесийн байгууллагын хувьд байгалийн гамшиг араасаа юуг дагуулдаг вэ гэдгийг нэг дүгнэж харцгаая: • • • • •

Барилга байгууламж нь ашиглах боломжгүй болох, Дэд бүтэцгүй болж бизнесийн үйл ажиллагаа тасалдах, Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасрах, ажиллах хүч сулрах, Эцсийн хэрэглэгчийн худалдан авалт өөрчлөгдөх гэх мэт үзэгдлүүд байна.

Тэгэхээр байгалийн гамшиг бол аль ч салбарын үйл ажиллагааг доголдуулж, оршин тогтнох чадварыг нь их хэмжээгээр сулруулдаг байна.

Монголын бизнест энэ нөлөө яаж мэдрэгдэх вэ? Аз болоход манай улсад хүчит хуй салхи, цунами гэх мэт төрлийн гамшиг болох магадлал бага. Харин газар хөдлөлт, үер, ой хээрийн түймэр, зуд, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг болж их хэмжээний хохирол учруулах магадлал маш өндөр.

42

Үндэсний Статистикийн Газрын мэдээлснээр манай улсад 4 жилд нэг удаа томоохон хэмжээний зуд болж, 7 хоногт нэг удаа хүчтэй салхи болдог гэсэн статистик баримт байна. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд 3.5-с дээш магнитудтай газар хөдлөлт 4 хоногт 1 удаа тэмдэглэгдэж байгаа нь өндөр магнитудтай газар хөдлөлт болох магадлал их байгааг харуулж байна. Монгол улсын хэмжээнд байгалийн гамшигаас болж зөвхөн 2010 онд л гэхэд 535 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хот суурин газарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагад газар хөдлөлт гэдэг байгалийн гамшиг илүү сөрөг үр дагавартай. Учир нь хэт төвлөрсөн дэд бүтэцтэй хотын төвдөө бөөгнөрч байрласан замбараагүй олон оффисууд, барилгын эргэлзээтэй чанар нь гамшиг тохиолдох үед гарах хохирлын магадлал болон хэмжээг ихэсгэдэг. Хэрвээ танай байгууллагын байрладаг оффис үйл ажиллагаа явуулах боломжгүй болвол бизнес хэвийн үргэлжлэх үү? Танай компанийн ашигладаг импортын түүхий эд тасалдвал яах вэ? Танай үйлдвэрийн барилга гал, усны аюулд өртвөл яаж үйлдвэрлэлээ хурдан хэвийн түвшинд оруулах вэ?

Бизнесийн байгууллага яаж өөрсдийгөө хамгаалах вэ? Монголын бизнес эрхлэгч бүр /гэр бүлийн бичил бизнесээс эхлээд хэдэн мянган ажилтантай том корпораци хүртэл/ эрсдэлээ тооцож, удирдаж сурах зайлшгүй шаардлагатай. Тиймээс хамгийн наад зах нь бизнесээ хэвийн үргэлжлүүлэх албан ёсны төлөвлөгөө (Business continuity plan, Disaster recovery plan гэх мэт) байх хэрэгтэй. Бизнест тань иймэрхүү зүйл тохиолдохгүй байх гэж найдахын оронд хэрвээ бизнесийн үйл ажиллагааг тасалдуулах ямар нэгэн үйл явдал болвол авах бүх арга хэмжээнүүдээ урьдчилан төлөвлөж цаасан дээр буулгасан байх нь чухал. Төлөвлөгөөг зөвхөн бичээд зогсохгүй холбогдох хүмүүст нь ойлгуулж, туршиж үзээд, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байх нь чухал. Англи улсын Бизнесийн Үргэлжлэлийн Институцээс хийдэг судалгаанаас харвал тус улсын бүх бизнесийн 61 хувь нь ийм төлөвлөгөөтэй байдаг байна. Харин улсын

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


байгууллагынх нь 91% ийм төлөвлөгөөг хийдэг. Монгол улсад энэ тоо гадаадын хөрөнгө оруулалттай цөөн хэдэн компаниас хэтрэхгүй. Одоо бол хөрөнгө оруулагч, зээлдэгч талаас шаардсан учраас ийм төлөвлөгөө голдуу хийгддэг. Бизнес үргэлжлэлийн төлөвлөгөө хийгээгүй байсан байгууллагын 25% нь томоохон гамшигийн дараа дампуурч, 55% нь дахин нээгдсэн ч жил хагасын дотор үйл ажиллагаагаа зогсоодог гэсэн судалгааг AXA санхүүгийн группээс гаргасан байдаг. Эрсдэлийн менежментээ хийж, гамшиг болсны дараа 10 хоногийн дотор үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр сэргээж чадсан бизнесийн оршин тогтнох чадвар нь даруй 93%-р нэмэгддэг. (US National Archivesын 2010 оны судалгаа) Яваандаа Монголын бүх бизнес эрхлэгчид үргэлжлэлийн төлөвлөгөөтэй байхын ач холбогдлыг ойлгож, бизнес хэвийн үргэлжлэх төлөвлөгөө байгаа эсэхийг байгууллагын харилцагч нар бие биенээсээ асуудаг болох нь чухал.

www.purplebook.mn

Business continuity төлөвлөгөөнд зайлшгүй тусгах зүйлс бол: •

Хэн юу хийхээ тогтох (Аюулгүй байдлын зааварлагчид томилох, ямар мэдээллийг хэн ямар давтамжтайгаар архивлах гэх мэт)

Аюул, гэнэтийн тохиолдлын үед авах арга хэмжээнүүд (холбоо барих газруудын мэдээлэл оруулах, ажилтнуудаа бүгдийг нь бүртгэх, хөгжлийн бэрхшээлтэй ажилтандаа онцгойлон туслах, галаас сэргийлж цахилгаан болон газны үүсгэврийг яаралтай таслах гэх мэт)

Ажлын байр ашиглагдах боломжгүй болсон үед бизнесээ үргэлжлүүлэх арга хэмжээнүүд (ажиллагсдын цуглах газрыг товлох, түр байр, оффис тодорхойлох, тоног төхөөрөмж түрээслэх газрууд, гэрээсээ ажиллах болох аргууд бий эсэх гэх мэт)

Бизнесийг хэвийн байдалд оруулахын тулд авах арга хэмжээнүүд (хэвийн үед хамтарч ажилладаг ханган нийлүүлэгч нарын бизнес тасалдсан үед хэнд хандах, хаанаас бараа материалаа авахаа урьдчилан төлөвлөх, ажилтнуудынхаа нөөцийг нөхөх жагсаалт гэх мэт)

43


2012 оны 12 дУГААР сар

2011 оны 8-р сараас 2012 оны 8-р сар:

Олон Улсын Хөрөнгийн Зах Өнгөрсөн 12 сарын хувьд Европын холбооны зээлийн хүндрэл, Америкийн өрийн асуудал, Хятадын эдийн засгийн байдал зэрэг асуудлууд олон улсын хөрөнгийн захын анхаарлын төвд байлаа. Мөн мэдээж Ойрхи дорнод дахь хурцадмал байдал нь геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлж байв. Аливаа улс орны хөрөнгийн бирж дээрх хамгийн томоохон компаниудын хувьцааны үнийг жигнэн дундажчилж, хувьцааны индекс гарган олон нийтэд мэдээлдэг билээ. Энэ нь угтаа тухайн орны хөрөнгийн зах, тэр дундаа эдийн засгийн чухал индикатор болон ашиглагддаг.

ашигтай байхад компаниудын хувьцаа өснө, үр дүнд нь индекс мөн өснө), нөгөө талаас тухайн орны хөрөнгийн захад шилжин орж буй капиталын урсгалыг мөн илэрхийлнэ. Графикаас харахад евробүсийн зарим хөгжилтэй орнууд, Герман, Голланд, Швейцарь улсуудын хөрөнгийн захууд хамгийн өндөр өсөлттэй байна. Энэ нь үндсэндээ эдгээр орнуудын эдийн засаг сайн байгаа гэсэн үг биш юм. Харин евробүсийн Грек, Испани, Итали, Португали зэрэг орнуудын төсвийн баланс тун хүнд байдалд орсонтой холбоотойгоор евробүс доторхи капиталын урсгал харьцангуй эдийн засаг сайтай орнуудад шилжиж буйтай холбоотой гэж үзэж байгаа юм. (Швейцарь ба Швед нар нь евро валютад нэгдээгүй болохыг анхаарна уу)

Ийнхүү капитал бүс дотроо эдийн засаг муутай орноос аюулгүй орнуудад шилжиж байгаагийн хамгийн том жишээ бол Швейцарь. Гэнэт ихээр орж ирэн, швейцарь франкийн ханшийг хөөрөгдөх болсон хөрөнгийн урсгалыг сөрөхийн тулд Швейцарын төв банк үндсэндээ валютын хөвөгч ханшийн системээс татгалзаж USDCHF буюу доллар швейцар франкын ханшид лимит тогтоож өгсөн. Мөн бодлогын хүүгийн төвшинг өмнө байгаагүй доогуур тогтоосон билээ. Графикт зарим улс орнуудын голлох хөрөнгийн захын индексүүдийг харууллаа. Тухайлбал Америкийн хувьд Dow Jones, Германы хувьд Dax, Монголын хувьд Top 20, Оросын хувьд MICEX гэх мэт. Эдгээр индексүүд нь нэг талаас улс орны эдийн засгийн байр байдлыг илтгэх бол (компаниуд

44

Хэдийгээр Америкийн эдийн засаг төдийлөн сайн биш, эдийн засгийн бүтцийн асуудалтай холбоотой хүндрэлүүд зөндөө байгаа боловч хөрөнгийн зах нь боломжийн гүйцэтгэлтэй байгаа нь Хөрөнгө оруулагч нар хэрхэн “аюулгүй бүсүүдэд” мөнгөө төвлөрүүлж

© Copyright 2012 www.purplebook.mn. All rights reserved.


эхэлснийг харуулж байгаа юм. Тухайлбал Хятад, Орос ба Монгол зэрэг хөгжиж буй орнуудын хувьцааны ханш унасан нь шинээр хөрөнгө оруулалт орж ирэх нь саарсан (Хятадад орох Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -12 хувиар), мөн өмнө нь орж ирсэн байсан хөрөнгө оруулалт олон улсын зах зээл дээрх тодорхойгүй, эрсдэлтэй байдлаас шалтгаалан эргэн гарч байгаатай холбоотой юм гэж хэлж болохоор байна.

Америкийн нийт банкны секторын гадаад өглөг ба гадаад авлага 5 триллион доллараас нэг жилийн дотор буюу энэ оны 3-р сарын байдлаар нийтдээ 500 гаруй тэрбум доллараар буурсан үзүүлэлт графикаас харагдаж байна. Энэ нь ерөнхийдөө олон улсын хөрөнгө оруулагч нар Европын эрсдэлтэй орнууд болон хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан байж болохыг харуулж байгаа юм.

Нью Йорк зэрэг хотуудын төвийн дүүргийн орон сууцны үнийн галзуурлын буруутнаар хөгжиж буй орнуудын шинэ баячууд тодроод удаж байгаа билээ.

Хятад, Япон зэрэг экспортын аваргуудын засгийн газрууд экспортоос олсон их хэмжээний орлогоо Америкийн засгийн газарт эргүүлэн зээлдүүлсэн байхыг графикаас мөн харж болно. Америкийн засгийн газрын өр, гадаад өр Клинтоныг бууж бага Бушыг орж ирснээс эхлэн муудаж, Барак Обамагийн үед бүүр тун хүнд байдалд очоод байгаа. Үүнээс болж өнгөрөгч оны 8-р сард зээлийн зэрэглэл тогтоогч агентлаг Америкийн ААА буюу байж болох хамгийн сайн зэрэглэлийг бууруулж маш их скандал, шуугиан тарьсныг уншигч та санаж байгаа буй заа. Хэдийгээр Америкт байдал муу, ажилгүйдэл 8 гаруй хувьтай, дааж давшгүй өрөнд живсэн байдалтай байгаа боловч Хөрөнгийн зах өсөлттэй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Үүнээс би олон улсын 2008 оны санхүүгийн хямралын үеэр эдийн засгийг аврахын тулд хэвлэсэн тоймгүй их мөнгийг нэг шалтгаан болгож дурдах гэсэн юм. Энэ их хэвлэсэн мөнгө нь үнэн хэрэгтээ эргээд хөрөнгийн захад очсон байх магадлал өндөртэй юм. Нарийвчилсан статистик тоонууд 2012 оны эцэст гарах бөгөөд тэндээс их сонирхолтой дүр зураг ажиглагдана гэж хүлээж байна. Энэ талаар 6 сарын дараа дахиад бичих болно.

Нөгөө талаас хөгжиж буй орнуудаас хөгжилтэй орнуудад хийгдсэн нийт хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн арваад жилийн дотор энэ үзүүлэлт хэд дахин нэмэгдсэнийг графикаас (санхүүгийн шилжүүлэг хэлбэрээр хийгдсэн) харж болно. Энэ нь үндсэндээ хөгжиж буй орнуудын чинээлэг иргэд, компаниудаас хөгжилтэй орнуудад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Тухайлбал Лондон,

www.purplebook.mn

45



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.